Love me, love my voice-19
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Гарчиг: Миний дуу хоолой. 19-р анги
Мо: Миний юунд ч сайн байсан, би л гэсэн үг биз дээ?
Шен: Хэд хоног османтус цэцэгтэй цай ууж, бас олон юм идсэн. Надаас үнэртээд байх шиг байна.
Мо: Нойр нь хүрч байна уу?
Шен: Тийм. Гэхдээ би тэсч чадна аа.
Мо: Нойр чинь хүрч байвал жаахан унтчих. Би харж байя.
Шен: Энд хонох юм уу?
Мо: Шөнөжин биш. Тэгээд ч хоёр цагийн дараа үүр цайна.
Шен: За. Аягаа тавиулах гэж өгсөн юм. Өөр аяга аваад цай хийгээд уухгүй.
Мо: Чинийх болохоор зүгээр ээ.
Шен: Манай өвөө хэзээ ч хүний аяга хэрэглэдэггүй. Чамайг адилхан байх гэж бодмон юм.
Мо: Мм. Өөо хүнийх бол тэгнэ.
Шен: Би нэг нууц хэлье. Форум дээрээ байдаг уриаг санаж байна уу?
Мо: Санаж байна.
Шен: Хүн бүрт сэтгэл хөдлөл байдаг. Гоо үзэгслэнтэй түрүүлж таараагүй нь дээр. Анх хоёр жилийн өмнө хоолойд чинь сайн болж эхэлснээсээ хойш би энэ үгийг өөрийнхөө ишлэл болгож ашигладаг болсон. Дараа нь, алдартай болсны чинь дараа би сольчихсон.
Мо: Одоо буцаагаад өөрчилж болно.
Шен: Аан?
Мо: Одоо, тэр үг яг тохирно.
Шен: Буцаагаад сольсны дараа бид хоёр салчихвал яах юм? Тэгвэл ичмээр шд.
Мо: Чи үргэлж муу юманд бэлтгэлтэй байх юм аа. Яагаад? Тийм зүйлтэй таарч байсан юм уу?
Шен: Чи хэтэрхий сайн болохоор. Аль аль талаас нь бодож байна.
Мо: Ядрахгүй байна уу? Унтах уу?
Шен: Өглөө нислэгтэй гэдэгээ мартав аа.
Мо: Ойлголоо.
Шен: Сайхан амраарай.
Мо: Сайхан амраарай.
Эр: Залуу. Залуу. Чи алдартай хүн үү?
Мо: Үгүй ээ. Энэ хүний хувьд л алдартай хүн. Согтчихож... Өглөөний мэнд.
Шен: Өглөөний мэнд.
Мо: Үүр цайж байна.
Шен: Хөөх. Гоё юм аа.
Мо: Энэ.
Шен: Өглөө уудаг цай өөр байна.
Эр: Бид нарыг өглөө ямар цай уудаг вэ гэж тусгайлан асуугаад байсан. Би тостой цай уудаг гэж хэлсэн юм. Тэгээд намайг хийж өгөөч гэсэн юм. Чамд жинхэнэ эндхийн цайны амтыг үзүүлэхийг хүссэн байх.
Шен: Баярлалаа.
Мо: Зүгээр ээ, хатагтай Шеншенман. Энийг идээд үз.
Шен: Сэрэнгүүтээ амттан идээд. Сайхан өдөр болох нь.
Мо: Одоо юу бодож байна? Бид хоёр тохирохоор байна уу?
Шен: Бид хоёр тохирохгүй бол яах вэ?
Мо: Тохирвол яах вэ? Эхлээ ч үгүй байж яаж төгсөхийг яаж мэдэх юм?
Шен: Өнөөдрийг хүртэл... бараг л...
Мо: Бараг л аа? Хэр ялгаатай байна?
Шен: одоохондоо... сайн байгаа.
Мо: Онц сайн биш үү?
Шен: Заримдаа чи... түрэмгий болчихдог.
Мо: Тийм үү?
Шен: Жэшээлбэл сая...
Мо: Болгоомжтой.
Эр: Дараа дахиад ирээрэй.
Шен: Баярлалаа.
Мо: Баярлалаа. Явъя.
Шен: Утсаа авахгүй байна уу?
Мо: Тэр хэд унтаж байгаа байх. Эхлээд шууд хоолны газарт очъё. Тэгээд өрөөнд нь өглөөний цай захиалчихъя.
Шен: Би Жумей, Дуду хоёрыг бүгдийг нь харж ханддаг гэж бодож байсан чинь. Жинхэнэ харж хандаг хүн нь чи байсан байж.
*********************
Мо Шен: Сэрээрэй сэрээрэй. Нислэгийн цаг болчихлоо. Оройтчихлоо. Хурдан сэрээрэй. Онгоцноосоо хоцорлоо. Хурдан сэрээд. Хурдан сэрээрэй. Онгоцноосоо хоцорлоо шүү. Шиаошин, Дуду босоорой.
В: Яасан бэ? Яасан бэ?
Мо: Сэрээрэй. Сэрээрэй. Хурдан босоорой. Онгоцноосоо хоцорлоо шүү.
Шен: Босоорой. Босоорой.
Ду: Жтас хаана байна аа?
Мо: Хурдан хурдан хурдан. Хурдан гараад ир.
Шен: Босоорой босоорой.
Мо: Онгоцноосоо хоцорлоо.
Ш: Шеншен.
Мо: Хурдлаарай. Хурдлаарай. За, бүгдээрээ сонсоорой. Хурдан нүүр гараа угаагаад, энд цайгаа ууцагаая. Тэгээд өрөөндөө очоод ачаа тээшээ баглана шүү. Та нарт нүүрээ угаагаад, цайгаа уугаад, ачаагаа бэлдэх хагас цагийн зай байна. Эхэл.
Шен: Май.
В: Эргээд ир ээ. шүдээ угаахгүй бол чамайг хэн ч тоохгүй. Хурдан явж шүдээ угаа. Хурдан хурдан.
Бай: Худлаарай. Хүлээ л дээ.
Мо: Нүүрээ угаахгүй юм уу?
Жу: Харихаараа угаана аа.
Му: Шүдээ гялс угаая.
В: Би л дээ.
Ф: Жигнэсэн банш.
Ду: Амттай байна шүү.
Ж: Амттай байна. Идээд үз дээ.
Ш: Аан? Тэгье.
Шен: Хөөе.
Ш: Хөөх. Тийм байна.
Шен: Тэр хоёрын арай дотно харагдаж байна.
Мо: Тоглоом тоглохоор хүмүүс амархан дотносдог юм.
Ш: Энийг идээд үз. Амттай байна лээ.
Ду: Өнөөдрөөс дахиад османтустай юм идэхгүй байх.
Ф: Идсээр байгаад дасчихаж. Энэ зутанг хуваагаад уучихъя.
В: Эмэгтэй хүнтэй булаацалдаад хэрэг байна уу?
Ф: Тэр миний эгч. Бид хоёр дотно за юу.
Ду: Үгүй ээ. үгүй. Би л лав чамтай зутан хувааж уухгүй. Шүдээ ч сайн угаагүй юм байж. Яаж хуваах юм?
Ф: Хэн тэгж байна? Би шүдээ угаачихаад, ам зайлагчаар хүртэл зайлсан шүү.
Ша:Хэн шүдээ угаачихаад зайлагчаар зайлж байсан юм?
В: Харин тийм.
Ф: Хүүхдийн эмч нар амны ариун цэвэрт анхаарал тавьдаг юм.
Жу: Шүдний эмч биш дээ.
Ша: Яг үнэн.
Ф: Эцэг эхчүүд жаахан хүүхдээ хүүхдийн эмчид үзүүлэх гэж авчирдаг. Хүүхдийн шүд хорхой идэх нь их амархан байдаг. Би хүүхдүүдийг шүдээ сайн угааж байгаарай гэж сануулсаар байгаа өөрөө тийм зуршилтай болчихсон юм. Шүдний утсаар эхэлж цэвэрлээд, шүдээ угаагаад, дараа нь зайлагчаар зайлдаг. Би өглөө болгон тэгдэг. За.
Ду: Хэрэггүй ээ. Би чамтай зутан хуваалцахгүй. Пүнтүүзтэй хоол идчихнэ.
Шен: Явмааргүй л байна.
Мо: Дараа дахиад ирнэ ээ.
*******************
В: Явлаа.
Жу: Та хоёр үлдчих ээ.
В: Хэрэггйү ээ. Төвөг удахын нэмэр.
Бай: Тийм шүү.
Ду: Сайн сууж байгаарай, Жу.
Жу: За нааш ир.
Ш: Үнэхээр их баярлалаа.
Жу: Ирж байгаарай. Нааш ир...
Бай: Сайн сууж байгаарай.
Жу: Ирж байгаарай.
Шен: Баярлалаа.
Мо: За болно оо болно. Уйлах хэрэггүй. Том босс байж юундаа уйлсан юм?
В: Харин тийм. Удахгүй уулзана шдээ. Яагаад байгаа юм?
Жу: Та нартай хамт байхаар... буцаад хориод насандаа оччихсон юм шиг санагддаг юм. Би та нар дээр тав хоногийн дээд зэрэглэлийн амралтанд очино шүү.
Мо: Болж байна. Ирдэг л юм бол.
Жу: Яв аа яв. Би эндээсээ буцлаа. За баяртай. Баяртай.
Мо: Баяртай.
Ж: Явлаа.
Ш: Баяртай.
Жу: Яв даа.
Ж: Баяртай.
Бай: Баяртай.
Ду: Завтай үедээ бид нар дээр очоорой.
Жу:За.
Шен: Баяртай.
Жу: Баяртай. Баяртай. Залгаж байгаарай.
В: Бэлэг мартав аа.
Эр: босс.Сэтгэл чинь хөдлөө юу?
Жу: Баян болоогүй байхдаа танилцсан юм. Тэрнээс хойш хичнээн ч найзтай болсон... Энэ хэд шиг дотно болж чадахгүй. За за, явъя.
**********************
Шен: Зүүд шиг санагдаад байна.
Ш: Тийм ээ. Би одоо л ойлгож байна. Хүмүүс яагаад жил болгон аялалаар явах гэж мөнгө хадгалдагийг. Өөр газар очоод ирсний дараа зүүд шиг санагддаг юм байна.
Ч: Шеншен. Миний бие даалтыг шалгаад өг тэгэх үү?
Шен: Яасан?
Ч: Багш, миний бичсэнийг тодорхой биш байна гэсэн. Ингэж засаад ч тэнцэхгүй бол би балрах гээд байна.
Шен: Би нэг хараадахъя. Хар даа. Энэ онолын дүгнэлт нь арай л хэтэрчихсэн байна. Энэ хэсэг. Сүүлийн үеийн анхаарал татсан жишээ сонгож аваад, өөрийнхөө онолыг жишээтэйгээ холбож тайлбарлавал илүү дээр.
Ч: Аан. Шеншен ч мөн дөө. Үргэлжлүүл.
Шен: Энийгээ над руу явуулчих. Би өнөө орой тухтай уншаад үзье. Ингэж уншвал сайн харж чадахгүй.
Ч: За. Тэгье. Тэгвэл би жишээ хайгаад үзье.
Шен: Тэг.
Лин: Тэр өдрийн тоглолт маш амжилттай болсон. Баяр хүргэе. Өнгөрсөн удаа надад бодож үзнэ гэж хэлсэн ч гэсэн... чамайг үнэхээр зөвшөөрөөсэй гэж хүсч байна. Би сайн дуучин шүү. Надтай хамтарч ажиллаад харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Дээр нь, чи их гоё хоолойтой юм байна лээ. Боломжтой бол хамтарч ажиллахыг хүсч байна. Арын дуучны хувиар биш дуэт дуулахыг хүсч байна.
Ч: Шеншен. Шеншен. Шеншен.
Шен: Аан?
Ч: Яасан бэ? Царай чинь хачин болчихлоо.
Шен: Линлон намайг дуу зохиож өгөөч гэсэн.
Ч: Хэн гэнэ ээ? Найз залуугийн чинь найз охин гээд байдаг хүн үү?
Шен: Тийм.
Ч: Хайрын өрсөлдөгч гараад ирсэн үү? Тэгээд юу гэж байна?
Шен: Чшш... Намайг ая зохиож өгөөч гэсэн. Эртээдийн тоглолтыг үзсэн, тэгээд хамтарч дуулмаар байна гэж байна.
Ч: Дуэт уу?
Шен: Хөөе, царай чинь яагаад байна аа? Чамаас зөвлөгөө авах гээд хэлж байхад.
Ч: Чи өөрөө шийд ээ. Та хоёр хамтарч ажиллавал... хүмүүс юу гэхийг би төсөөлж байна.
Шен: Би ч гэсэн наадахад чинь санаа зовоод байна. Гэхдээ мэргэжлийн талаас нь аваад үзвэл... тэрэнтэй хамтарч ажиллах ховорхон боломж гэж бодож байна.
Ч: Тийм шүү. Хэдэн жилийн өмнө ажлаасаа болоод дуунаасаа хөндийрчихсэн байсан. Олон дэмжигчтэй авъяаслаг дуучин. Олон авъяастай хүн хамтарч ажиллахыг хүсдэг ч чаддаггүй.
Шен: Ингэвэл ямар вэ? Би оролдоод үзье. Хэрвээ тохиромжгүй санагдвал гэрээгээ хэзээ ч цуцалсан болно. Би эхлээд урьдчилгаа авахгүйгээр ая зохиож өгье. Таалагдах үгүйг нь эхлээд үзве. Бусдыг нь дараа нь ярилцъя.
Ч: Линлон уу? Тэрэнд дугаараа өгсөн юм уу?
Шен: Үгүй ээ. Чиан Чинци бид хоёр хамт хоол иднэ гэж тохирсон. Миний номнуудыг авчихаарай. Би явлаа.
Ч: Тэгье.
Шен: Баяртай. Байна уу? 12цагт уулзахаар тохирсон байх аа? Би номын сангаас гарч байна.
Бай: Гү Шен. Мо Бай байна аа.
Шен: Өө. Сайн уу.
Бай: Ашгүй, ингэж нэг юм ярьдаг байжээ. Би Мо багшаас хичнээн их гуйсан гэж санана аа. Би бүр уйлах шахлаа. Би... Ийм юм болоод. Бид нар танай сургуулийн ойролцоо зураг авалт хйиж байгаа. Ирэх ёстой байсан нэг охин зураг авалтандаа ирсэнгүй. Зурагаа яаралтай авахуулах хэрэгтэй байдаг. Чи оронд нь туслах боломж байна уу?
Шен: Аан? Намайг госплей хий гэж байгаа юм уу?
Бай: Тийм, тийм тийм тийм. Бид нар хувцас, нүүр будалтыг нь бэлдчихсэн байгаа. Юунд ч санаа зовох хэрэггүй.
Шен: Гэхдээ надад тийм юм хийж байсан туршлага байхгүй шд.
Бай: Зүгээр л энд зогсож байхад болно. Тэгээд ч Муму бид хоёр хоёулаа байгаа. Сандрах хэрэггүй. Мо багш чамд байрлалыг нь явуулна. Аан?
Шен: За яах вэ. Тэгвэл би яваад очъё.
Бай: Баяртай. Баяртай.... Шеншен ирж байна. Туслахаар ирж байгаа юм. Сайн хүн шүү.
Мо: Эхлээд энэ сүүтэй цайг уучих.
Шен: Хэзээ ирсэн юм?
Мо: Энэ хавьд семинартай болж таараад. Семинарт явахаасаа өмнө чамтай хамт өдрийн хоол идье гэж бодсон юм. Мо Бай ганц утсаар яриад л чамайг дуудчихна гэж бодсонгүй.
Бай: Юу вэ? Би гуйсан биз дээ. Тэгээд ч Шеншен сайхан сэтгэлтэй хүн. Тусламж хэрэгтэй үед байнга тусалдаг. Найз охин чинь сайн хүн шүү. Юу... нүүрээ эхлээд будуулчих уу?
Шен: За.
Бай: Энэ манай мейк ап. Ван багш аа, нааш ир. Энэ манай нүүр будагч Ван багш. Энэ бол... Гү.
Шен: Сайн байна уу.
Эм: Сайн уу.
Бай: Эхлээд нүүрийг нь будаад өгчих. Бид нарт тусдаа нүүрээ буддаг өрөө байхгүй. Тийм болохоор уучлаарай, уучлаарай.
Шен: Зүгээр ээ.
Бай: За.
Эм: Тэгвэл эхлээд нүүрээ будчихъя.
Шен: За.
Бай: Тэг тэг.
Шен: Тэгвэл би явлаа.
Бай: Үлгэр жишээ найз залуу шүү. Дэргэдээс нь ч холдохгүй.
Эм: Гоё арьстай юм аа. Мумугийнх шиг.
Шен: Тэрнийхийг гүйцэхгүй ээ. арьсан дээр нь нүх ч байдаггүй юм шиг байна лээ.
Эм: Тийм ээ. Яахаараа тийм гоё арьстай байдаг байна аа? Тэгээд ч арьсаа тийм ч их арчилдаггүй юм шиг байна лээ.
Эр: Хөөх. Энэ хүртэл дагаад ирсэн юм уу?
Эм2: Чи больж байгаа гэсэн биз дээ? Бас Юутай дахиад нийлэхгүй гэсэн биз дээ?
Эр: Бид нар тийм дотно билүү?
Эм2: Өөдгүй амьтан.
Эм: Битгий хөдөл. Сормуусны чинь будаг хатаагүй байгаа.
Эр: Би өөдгүй хүн.
Шен: За.
Эм: Тэр залуу жаахан алдартай болсон гээд... одоо хүүхэмсэг болчихсон.
Эр: Сайн сонс. Чи бид хоёр аль хэдийн салчихсан.
Шен: Өөдгүй амьтан.
Эм2: Өөдгүй амьтан.
Шен: Ноцолдоод байна уу?
Мо: Зүгээр үү? Гэмтээгүй биз?
Эр: Чи хэн юм?
Мо: Эмэгтэй хүнд гар хүрээд... чи эр хүн мөн үү?
Эр: Чамд ямар хамаатай юм? Аан. Муму. Та нар нэг бүлгийнх юм уу? Муму, их сайн байна. Хэдэн насаар ах, бас алдартай гээд хүний дээрэлхэж байгаа юм уу?
Му: Больж үз. Чи сохор юм уу? Би чамайг цохисон юм уу? Чаддаг юм бол тэрэнд хэлээч.
Эр2: Эрэгтэй юм байж эмэгтэй хүнд гар хүрээд.
Эр: Та муусайнуудад хамаагүй. Яасан? Та гурав нийлж намайг зодох гээ юу? Та нар битгий горьд.
Бай: Тэгж байна, тэгээд яах юм?
Эр: Ойртоод үзээрэй. Ойртоод үзээрэй. Надад хүрээд үзээрэй. Хүрээд үзээрэй. Өнөөдөр надад гар хүрэх юм бол, би интернэтэд тавьчихна шүү.
Шен: Тавь. Тавь. Юу тавих гээ вэ? Өөрийнхөө хийсэн сайн үйлийг тавих нь уу? Эсвэл бид нарыг дээрэлхсэн гэж тавих гээ юу? Аан? Өнөөдөр яагаад зодуулснаа эхлээд сайн бод, за юу? Чамайг ойлгох хүртэл би энд дэргэд чинь байж байя. За юу?
Эр: Харж л байгаарай.
Эм эм эм: Холдоорой. Хойшоо бол. Хойшоо хойшоо.
Му: Уучлаарай. гэнэтийн юм боллоо.
Эм: Баярлалаа.
Бай: Заза. Буцаад явцагаа. Буцаад явцагаа. Хурдан буцаж очоод зураг авалтаа хийе.
Бай: Явцагаая. Зурагаа авахуулчихаад би хоолоор дайлна аа.
Шен: Явъя.
Бай: яваарай, яваарай.
Му: Тэрэнд такси дуудаад өгчих. Гэртээ харьж амар.
Шен: Би доош нь хүргээд өгье.
Эм: Хамт явъя. Олуулаа явсан нь дээр. Тэнд байж байж магадгүй.
Му: За.
Шен: Явъя.
Мо: Би хамт явлаа.
Бай: За. “эрх мэдлээрээ сүрдүүлэх”гэдэг үг гэнэт таалагдчихлаа. Явъя.
Эр: Тэр эмэгтэй, жаахан хажуу тийшээ нал даа. болж байна. Гурав хоёр нэг, бэлдээд. Болж байна.
Му: Түр хүлээгээрэй.
Эр: За.
Му: Жаахан харилцаж байгаа юм шиг байвал ямар вэ? Жишээлбэл энэн дээр гараа тавьж болно.
Шен: энд үү?
Му: Тийм. Эгдүүтэй царай гаргаарай. Камер руу хар.
Шен: За.
Му: Үргэлжлүүлье.
Эр: За. гурав, хоёр нэг. Болж байна... сайн байна. Сайн байна.
Му: Хүлээгээрэй. Одоо байрлалаа сольж болно.
Эр: Бүгдээрээ байраа сольё.
Му: Зөөлөн инээмсэглэхэд болно.
Шен: Амаараа юу?
Му: Тийм. Ингээд жаахан л.
Шен: Энэн шиг үү?
Му: Тийм.
Эр: За, бэлэн үү? Сүүлчийнх нь. Гоё гарч. Бүгд сайн байла.а
Бүгд: Тийм ээ.
Эр: Бүгдэд нь баярлалаа. Сайн байлаа.
Бай: Хэрэглэсэн зүйлсээ эндээ үлээхэд болно.
Бүгд: За. За. явъя. Явъя.
Эр: Юмаа мартав аа.
Бай: Баярласан шүү. Баярлалаа, баярлалаа. Өнөөдөр үнэхээр баярлалаа. Их сайн байлаа. Үнэн шүү. Хэдүүлээ явж хувцасаа сольё.
Шен: За.
Бай: Явъя.
Эм3: Найз залуу чинь царайлаг юм аа.
Шен: Баярлалаа.
Эм3: Манай багт орох юм бол их алдартай болно доо.
Шен: Хэрэггүй ээ. Хүмүүсийн анхааралд байх дуртай биш л дээ.
Эм3: Харамсалтай.
Эм: Юмнуудаа хураачихаад над дээр хүрээд ирээрэй. Нүүрний будаг арилгах юм будгийн өрөөнд байгаа шүү.
Бүгд: За за. Ойлголоо.
Эм3: Надад нүүрний будаг арилгагч байгаа.
Эм: За.
Шен: Будгийн өрөө хүн ихтэй байгаа байх. Би доод давхрын угаалгын өрөөнд угаачихъя.
Эм: Аан за. Надад нүүр цэвэрлэгчний байгаа. Энэ байхад болох уу?
Шен: Болно оо. Баярлалаа.
Эм: Тэгвэл би явлаа.
Шен: За.
Мо: Баярлалаа.
Шен: Шатаар доошоо буучихъя.
Мо: За.
Шен: Намайг өнөөдөр ямар байсан гэж бодож байна?
Мо: Чамайг сайн байсан гэж бодож байна. Муму тэр хэд чамд зааж өгсөн болохоор. Энд цөөхөн хүнтэй гэдэгт итгэлтэй байна уу?
Шен: Тэгвэл буцаад дээшээ гарах уу?
Мо: Тэгье. Бусад давхарт хувцас солих өрөө байхгүй байх.
Шен: Зүгээр ээ. Ядаж л над шиг ийм хувцастай хүмүүс байгаа. Бүгдээрээ адилхан хувцастай болохоор зүгээр байх.
Мо: Тэгвэл түр хүлээе. Тэд нарыг хувцасаа сольж дуусахыг нь хүлээж байгаад очъё.
Шен: За.
Мо: Хөөрхөн байна.
Шен: Аан?
Мо: Чамайг хөөрхөн байна аа гэж байна.
Шен: Түрүүн чи их царайлаг харагдаж байсан.
Мо: Тийм үү?
Шен: Тэр залуу цохилж байхдаа таарна. Хараад үнэхээр уур хүрч, бухимдмаар байсан. Би уг нь чамайг зөөлөн, эелдэг хүн гэж боддог байсан. Хүн цохино гэж төсөөлж байгаагүй.
Мо: Эмэгтэй хүнийг дээрэлхэж байгаад зүгээр хараад зогсож болохгүй биз дээ?
Шен: Эртээд хүний өмнөөс цохиулахыг чинь харсан.
Мо: Тэр өдөр эмнэлгийн үүдэн дээр үү?
Шен: Тийм. Тийм зүйл байнга тохиолддог уу?
Мо: Үнэнийг хэлэхэд ганц тэр өдөр л тийм юм болсон.
Шен: Сайн байна.
Мо: Надад санаа зовоо юу?
Шен: Намайг чамаас илүү... хоолойд чинь сайн байх вий гэж айхгүй байна уу?
Мо: Миний юунд ч сайн байсан, би л гэсэн үг биз дээ? Тэрэнд буруу юм байхгүй. Ядаж л надад чамд таалагддаг юм байгаа гэсэн үг. Уруулын будаг чинь зузаан байна. Энэ эрүүл мэндэд сайн биш. Гэхдээ зүгээр ээ. Дээшээ гаръя.
Шен: Мм...
Эм: Миний авсан энэ цүнх гоё байна уу?
Мо: Яасан? Арилгачихсан уу?
Шен: Мм...
Эм: Гү. Нүүрнийхээ будгийг арилгаагүй юм уу? Уруулын будагааа арилгалгүй юм идчихсэн юм уу?
Шен: Арилчихаж уу?
Му: Уруулын будаг эрүүл мэндэд сайн биш. Арилгаж байгаарй.
Шен: За.
Эм: Гэхдээ зүгээр ээ. Миний хэрэглэдэг будагнууд бүгд ургамлын гаралтай. Дараа анхаарахад болно.
Шен: за:
Эм4: Эрчүүд уруулын будагны тухай юу ч мэдэхгүй ээ. Өнгөрсөн удаа, би өнгөтэй уруул өнгөлөгч түрхсэн. Манай нөхөр мангоны гэж амттай зүгээр ээ, үнсэж болно гэж хэлээд байхад л намайг үнсэхгүй тойрч зугтаад байсан. Тийм болохоороо хосоороо уруулын будаг хэрэглэх хэрэгтэй.
Эм5: Элдэв санаа гаргахдаа сайн гэдэг нь.
Эм4: Хөөе.
Бай: Гү Шен эргээд ирж. Чи нүүрнийхээ будгийг арилгаагүй, уруулын будагаа л арилгасан юм уу?
Шен: Юу... Доод давхрын угаалгын өрөө хүн ихтэй байхаар нь... тэгээд түлхэлцээд байсан болохоор будагаа арилгаж чадаагүй. Гараад ирсэн.
Бай: Нээрэн семинартай гэсэн байх аа? Хэдээс юм.
Мо: Цаг нь болж байна.
Бай: Тэгвэл хамт хооллохгүй юм уу?
Мо: Уг хоол идэх гэж байсан юм. Би чамд тусалсан шд. бүгдээрээ өлсөж байгаа.
Бай: Тийм ээ. тийм. Миний буруу, миний буруу. Тэгвэл ингэе. Семинартаа явдагаараа яв. Шеншен бид хэдтэй хамт хоол идэг. Орой бүгдээрээ тараад хамт караоке оръё. Семинараа дуусчихаад хүрээд ирээрэй. Тэгвэл яаж байна?
Мо: Надаар юу хэлүүлэх гэсэн юм?
Бай: Өнөө орой илүү цагаар ажиллах юм уу? эсвэл өөр юм байгаа юм уу?
Мо: Илүү цагаар ажиллахгүй ээ.
Му: Найз охинтойгоо болзоонд явах гэж байхад чинь чи үдэшлэг болгочихлоо.
Бай: Нээрэн тийм. Миний энэ тэнэг толгойг.
Шен: Одоо явах гэж байна уу? Тэгвэл караокед очих юм уу?
Бай: Очилгүй яах юм. Оч оч оч.
Мо: Чамайг очвол, би очъё.
Шен: Семинар чинь хэдээс дуусах вэ?
Мо: Харанхуй болохоос өмнө дуусах байх. Муму, Мо Бай хоёрыг таних юм чинь тэд нартай явж бай.
Бай: Тийм ээ. Дуртай хоолоо захиалаарай. Юу ч байсан болно.
Му: Ойлголоо доо. Хүмүүст төвөг удахаа болихгүй юм уу?
Бай: Хүн болгон надад хайртай гэж чи л хэлсэн биз дээ?
Шен: Тэгвэл би хүлээж байя.
Мо: За. Тэгвэл Гү Шенийг та хоёрт даатгалаа. Би явлаа.
Бай: Окей.
Мо: Баяртай.
Шен: Баяртай.
Мо: Явлаа. Баяртай.
Бай: Баяртай.
Эм: Баяртай. Гү. Явж хувцасаа сольё.
Шен: За.
Эм5: Хоёлаа доошоо нөгөө хэд дээр очъё.
Эм4: тэгье.
Му: Бүгд хайртай гэнэ шүү.
Бай: Хүмүүс надад татгалзаж чаддаггүй юм чинь. Асуудал байна уу?
**********************
Бай: Сүүтэй цай уух хүн байна уу?
Эм2: Наашаа.
Бай: Энэ.
Эм: Үгүй ээ. хэн Караокед сүүтэй цай уудаг байсан юм?
Бай: Хүмүүс бүгд чам шиг гэж бодоо юу? За за за. Тулгая. Сайн байсан шүү.
Эм: Сайн байлаа. Сайн байлаа.
Эм3: Гү. Чи нэг хүнтэй их адилхан юм аа.
Шен: Баярлалаа.
Эм3: Ёстой адилхан.
Шен: Хэнтэй?
Эм3: Яагаа вэ нөгөө... Төгс хоолой студийн арван жилийн ой дээр байсан.
Эм: Нээрэн тийм.
Эм3: Тийм ээ. нөгөө дээр үеийн хувцас өмсчихсөн байсан.
Эм7: Шеншенман.
Эм3: Тийм ээ. Шеншенман.
Эм: Даанч их танил харагдаад байсан юм аа.
Эм7: Хараад байсан чинь нээрээ адилхан юм аа.
Эм: Нээрэн адилхан юм аа.
Эм5: Тийм байна.
Шен: Урт үстэй болохоор тэгж харагдаж байгаа байх.
Эм3: Тийм юм бол уу?
Бай: Та нар чинь юу яриадбайгаа юм бэ? Дуулах дуугаа сонгохгүй юм уу? Хурдан хурдан хурдан.
Эм2: Би дуугаа сонгоодохъё.
Бай: Алив. Мо багш аа. Яасан орой ирдэг юм бэ?
Мо: Семинар сая л дууслаа.
Бай: Хурдан хурдан. Суу суу суу.
Мо: Ирээд удсан уу?
Шен: Мм...
Бай: Мо багш аа, юу уух вэ?
Мо: Энийг.
Бай: За. Түрүүн сайхан харагдсан шүү. Үнэнээсэ.
Эм7: Зөндөө дуу сонгочихлоо.
Эм: Юу сонгосон бэ?
Эм3: “Элсний ширхэг”. Чиан Чинцигийн дуулсан дуу. Хамгийн анх гаргасан дуу нь. Тийм ээ. Шууд чатын үеэр Шеншенмантай хамт дуулсан.
Эм: Шеншенман? Тэр дуу чинь эрэгтэй хүний дуу юм биш үү?
Эм3: Аан.
Эм7: Нээрэн тийм байна.
Эм3: Тэр хэд сайн дуулж чадахгүй байх даа.
Мо: Би дуулаад өгөх үү?
Эм: Тэр охины найз залууг дуулах уу гээд асуучих.
Шен: Тэгвэл баригдана даа.
Эм3: Ичмээр юм аа.
Эм: Ичих юм байгаа юм уу?
Эм7: Яг үнэн. Худал аа хурдал.
Эм3: За за. Юу... “Элсний ширхэг” дуулж чадах уу?
Мо: Чадна.
Эм3: Тэгвэл дуулаад өг тэгэх үү? Бид нар дуулж чадахгүй байх.
Эм7: Тийм ээ..
Бай: Би...
Эм: Гуйя гуйя гуйя.
Эм3: Ашгүй дээ, ашгүй.
Шен: Хоолойныхоо өнгийг өөрчилчихлөө.
Эм3: Чиан Чинцигээс өөр дуулж байна.
Эм7: Харин тийм.
Бай: Чиан Чинцийд нуусан юм байж.
Эм4: Хөөх сайн юм аа.
Эм7: Итгэмээргүй юм аа.
Эм: Өөрийн гэсэн стиль байна.
Эм7: Гайхалтай. Гайхалтай.
Мо: Баярлалаа.
Эм: Сайн юм аа.
Мо: Ингээд больё.
Эм3: Чиан Чинцигийнхээс өөр ч гэсэн сайн дуулж байна.
Бай: Сайн юм аа.
Эм5: Харин тийм. Ёстой сайн юм аа.
Шен: Яаж тэгж хоолойгоо өөрчилсөн юм?
Мо: Мэргэжлийн дуу оруулалтын жүжигчинд тавигддаг наад захын чадвар.
Эм: Тийм ээ.
Эм7: Юу хийгээд байгаа юм бэ? Хурдан дуугаа сонго.
Эм: За за. би сонгоё.
Мо: Гарч алхах уу?
Эм: Би ичээд байна аа.
Эм4: Алив. Цайгаа ууя.
Бай: Ирэнгүүтээ явах гэж байгаа юм уу?
Му: Хосуудын хэрэгт оролцох хэрэггүй.
Эм3: Хөөрхөн юм аа.
Шен: Хаачих вэ?
Мо: Чи энэ хавийг сайн мэдэх үү?
Шен: Мэдэхгүй.
Мо: Тэгвэл энэ хавиар алхаж үзье.
Шен: За. Нэрсний амттай юу?
Мо: Тийм. Авах уу?
Шен: Дуу оруулахаасаа өмнө дандаа энийг иддэгийг чинь би харсан.
Мо: Энийг сайн арчлах хэрэгтэй.
Шен: Тийшээ явъя. Тод гэрэлтэй байгаа юм чинь дэлгүүр байдаг байх.
Эм: Уучлаарай.
Мо: Болгоомжтой.
Шен: Эндээс манай сургууль руу явдаг автобус мэдэх үү? Эсвэл метро ч юм уу? Аяар...
Мо: Мэднэ...
19-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home