Love me, Love my voice 18

Love me, love my voice-18

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 18-р анги 

Мо: Гэнэтхэн хуримаа хиймээр санагдаж байна.

Жу: Би бодож үзлээ. Үзэгчдийн сэтгэгдэл хичнээн эерэг байсн. Хүн  анхаарал татах зүйл хий гэж байхад чинь зүгээр л тэврээд байх даа яах вэ дээ. 24цагийн шууд дамжуулалтыг баллачих юм.

Бай: Госплей жүжигчин байж миний хоолой дуу дуулсан та нарынхаас ч илүү сөөчихсөн байна.

Ф: Чиан багшийг мэддэггүй юм уу? Хэл нь гүйцэгддэггүй ч гэсэн сэтгэл нь зөөлөн хүн шүү дээ.

В: Тэвчээртэй бай. Чиан багш машинаас буухаараа сонирхолтой юм хийж л таараа.

Жу: Тэр ч тийм шүү.

Ша: Тийм ээ.

Жу: Тийм биз дээ, Шеншен?

Ш: Шеншен их ичимхий. Тэрэнд туслаач.

Ж: Одоо боль оо боль. Шеншен эмэгтэй хүн. Та нар ингэж ярьж болохгүй биз дээ?

Ду: Тийм ээ. Амаа мэдэцгээ. Олон фентэй хүмүүс байж нэр нүүрээ бодооч.

Жу: Харин тийм, амаа мэдэхгүй зүгээр.

Ша: Яг үнэн. Шеншен танай дуучдын багийнх. Яаж ингэж болдог юм?

Жу: Үнэн шүү.

Бай: Хөөе хөөе хөөе. Яг зөв шүү.

Ша: Чамд бүр урам хугарчихлаа.

Бай: Чи өнөөдөр их зоригтой байна лээ шд. Шеншенийг миний эмэгтэй гээд л.

Ша: Аан? Аан? Хоолой чинь зүгээр болчоо юу?

Бай: Үгүй ээ. Би ус уухаас.  

Ша: Аан. Ус сайн  уу.

Ж: Санаа зовох хэрэггүй.

Ш: Баярлалаа.

Ж: Зүв зүгээр ээ. Чи... дуу оруулсан  жүжиг үзэж байсан уу?

Ш: Үгүй. Би анх удаа л үзэж байна.

Ж: Ямар санагдсан?

Ш: Миний бодлоор гайхалтай байсан. Их сонирхолтой юм байна лээ.

Ж: Тийм үү?  Би-би тиймсайн тоглож чадаагүй л дээ.

В: Хөөх.

Мо: Зүгээр л тоглож байгаа юм. Тэд нарын хэлснийг тоох хэрэггүй. Хариу хэлэх юм бол үргэлжлүүлээд болихоо мэдэхгүй.

Шен: За.

Мо: Ядарч байна уу?

Шен: Дуулах хэцүү байгаагүй, гэхдээ их сандарсанаас болоод ядарчихлаа.

****************

Ш: 30сая орчим хүн үзнэ гэж таамаглаж байсан. Өнөө орой 20сая гаруй хүн үзсэн байна. Төгс хоолой үнэхээр мундаг юм аа.

Шен: Унтахгүй юм уу? Унтах цаг болчихоод байна.

Ш: Сэтгэгдлээ бичих хэрэгтэй биз дээ. Угаасаа сэтгэл хөдлөөд нойр хүрэхгүй байна. Энийг бичиж дуусчихаад сэтгэл амар, зугаацаж болно.

Шен: Явах цаг ойртож байна.

*******************

Мо: Юу бодоо вэ?

Шен: Нойр хүрээд байна. Өглөө эрт сэрсэн.

Мо: Би бүр дасчихаж. Өглөө эрт ээлжтэй үедээ тав юм уу, зургаан цагт босдог юм.

Ду: Жу хөтөч өө, өнөөдөр хаашаа явах билээ? Танилцуулахгүй юм уу?

Жу: Тэгье. Өнөөдөр Лонжи будааны тариаланд очино, бидний сүүлчийн зогсоол.

Ж: Яасан бэ? Нэг л үлбэгэр, сэтгэлээр унасан харагдаад байх чинь.

Ф: Харин тийм. Нулимс унагаж байгаа юм шиг харагдуулах хиймэл нулимс авах юм уу?  

Жу: Больж үз. Өчигдөр сайн амраагүй тэгж байгаа юм.

Мо: Хүмүүст сайн хүрсэн болохоор энэ удаа спонсор олох амархан байх байх. Маргааш бид нарыг явсны дараа дараагийнхаа жүжгийг төлөвлөж эхэлсэн нь дээр байх. Ямар вэ?

Жу: Нээрэн үү?

Мо: Нээрэн. Амалж байна.

Ж: Амархан ам нээдэг хүн биш шүү. Амалж байна гэсэн бол манай Төгс хоолой студи амалж байна аа л гэсэн үг.

Ф: Тийм ээ.

Ду: Тийм шүү.

В: Би оролцоно оо.

Жу: За яах вэ.

Ф: Сайхан ааштай болчихлоо.

В: Царай нь гэрэлтээд л.

Ду: Жу ноёнтон, мундаг шүү. За, тэгээд өнөөдөр хаашаа явна гэнэ ээ? Танилцуулах цаг нь болсон юм биш үү?

Ф: Танилцуулаад өг.

Ша: Босооч. Мэргэжлийн бай л даа.

В: Танилцуул л даа.

Бүгд: Алив ээ. алив. Хурдан...

Жу: За за за. Одоохон. Бидний эцсийн зогсоол Лонжи будааны тариалан. Үндэсний хэмжээнд 4А үнэлгээтэй үзэгслэнт газар. Үзэгслэнтэй байгаль, цаг агаар нь ч сайхан. Хашаа л харна нов ногоон тал, үзэгслэнтэй. Очихоороо хараарай. Боломжтой бол тэнд байшин худалдаж аваарай гэж зөвлөх байна.

Ша: Юу?

Ж: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Бид нарт Лонжи будааны тариаланг үзүүлэх гээгүй юм байна. Бид нарыг байшин худалдаж ав гэж сурталчлах гэж авчирч.

Ша: Яг үнэн.

Ду: Харин тийм. Авах хэрэгтэй юм биш үү.

Ф: Авъя аа, авъя авъя.

Ду: Жу хөтөч санал болгосон юм чинь авах хэрэгтэй байх аа.

В: Жу хөтөч өө, бид нарыг багтаахаар том байшин авчихаарай.

Ша: Хөөе. Яг зөв шүү.

Жу: Тийм их мөнгө хэнд байх юм бэ?

Ю: Үгүй ээ, заавал ав.

Жу: Мөнгө байхгүй ээ.

****************

Бүгд: Хөөх. Хөөх.

В: Нааш ир ээ. Хурдал хурдал. Нааш ир. Гоё байгаа биз дээ?

Жу: Эндээс үнэхээр сайхан харагдаж  байгаа биз дээ? За тэгээд, ямар байна?

В: Агаар үнэхээр сайхан байна.

Жу: Манантай байсан бол бүр гоё.

Ша: Тийшээ хар даа.

Эм: Хэдүүлээ зурагаа авахуулъя.

Ш: Хөөе. Шеншен, Дуду эгч ээ. Хүмүүс үндэсний хувцас өмсчихсөн байна. Гоё харагдаж байна. Хэдүүлээ ч гэсэн явж түрээсэлж өмсье.

Шен: Тэгье. Хаанаас түрээслэх вэ?

Ду: Түрүүн ирж байхад замд байсан. Миао, Жуан хувцас гэсэн байсан. Хэдүүлээ өмсөж байгаад гоё зурагаа авахуулъя.

Ш: Тэгье.

Шен: Хүлээж байгаарай.

Ш: Явъя.  Шеншен.

В: Камерт харахаар би илүү давгүй харагдаж байгаа биз.

Ф: Удахгүй амралт дууслаа. Сэтгэгдэл ямар байна?

Мо: Сэтгэдэл үү?

Ф: Аанхан.

Мо: Гэнэтхэн хуримаа хиймээр санагдаж байна.

Ф: Гэнэтхэн тэгж хэлэхээр чинь...  Айгаад зугтчихвал яана?

Ду: Хөөе. Ямар байна?

Ж: Хөөх.

Ф: Гоё байна Дуду эгч ээ.

Ду: Хөөрхөн байна уу?

Ж: Хөөрхөн байна. Танигдахгүй болчихож.

Ф: Зураг аваад өг.

Ж: Би аваад өгье.

Шен: Гоё байна уу?

Мо: Гоё байна.

Ф: Шеншен. Эндхийн хүмүүс хуримандаа юу өмсдөг гэж байна?

Шен: Асуугаагүй ээ. Түрээсэлмээр байна уу?

Ф: Би ганц бие хүн. Гэхдээ... нэг хүнд асууж өгч байгаа юм.

Мо: Явъя. Тэнд очиж зурагаа авахуулъя.

Шен: За.

Ф: Хөөе.

Ш: Хөөх.

Ду: Яваад өглөө. Явчихлаа.

Ф: Иччихлээ. Иччихлээ.

Ж:   За, зургийг чинь аваадахъя.

Ф: За.

Ду: Наашаа хүрээд ир л дээ.

Ф: Хамт авахуулъя.

Ж:   Энийг чи ав.

Ф: За. дөрвүүлээ хамт авахуулъя.

Ж:   За за.

Ф: За.

Мо: Утсаа өгч бай.

Шен: За.

Мо: Бэлэн үү? Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав.

Бай: Юу хараад байгаа юм бэ? Замаас хараач ээ. Зөндөө шат байна.

Мо: Болгоомжтой. Миний араас яв.

Шен: Яагаад араас яв гэж?

Мо: Шат нарийхан байна. Халтирах юм бол,  би урд чинь явж байгаад чамайг бариад авна.  Тэгвэл унахгүй шд.

Шен: Төгсгөл нь харагдахгүй байна. Дахиад хэр удаан явах бол?

Мо: Яарах хэрэггүй. Угаасаа яарах ажил байхгүй юм чинь. Бусад үед ажил ихтэй завгүй байдаг. Өнөөдрийнх шиг яарахгүй, ингэж алхах боломж ховор байдаг болохоор.

Шен: Аанхан.

Ф: Болгоомжтой яв л даа. Халтиргаатай байна.

Ду: Найз охин чинь байсан бол ингэж удаан явах юм бол би лав уурлах байсан.

Ф: Унах юм бол гутал чинь норно. Өмд чинь ч муухай болно. Бас наад хувцас чинь нэмэлт төлбөр өгөх болно.

Ду: Тийм ээ. Фен багшийн хэлдэг түмэн зөв. Хэл дээ, харанхуй болохоос өмнө доошоо бууж амжих нь уу?

Ф: Яасан үглээ юм. өөрийн чинь төлөө л ингэж байна. Насаар эгч юм байж болгоомжгүй гэдэг нь.

Ду: Миний насын ярих хэрэг байгаа юм уу?

Ф: Байгаа. Намайг загнамаар байвал залуу хүнд эелдэг байх ёстойг санаж байгаарай.

Ду:  Би хэзээ чамайг загнасан юм? Хэлээдэх, хэзээ чамайг загнасан юм?

Ф: Явъя аа. Зам таглаад байна.

Ду: Би... Зөөлөн. Зөөлөн л дөө. Хормойн дээр гишгэчихлээ.

Ф: Битгий удаад бай гэсэн биз дээ? Явъя.

Мо: Зөөлөн яв.

Шен: Хөөх. Гоё юм аа.

Мо: Гараас чинь хөтөлье. Яаралгүй яв.

Ф: Та хоёр яагаад байраа сольчихоо вэ? Гоё байна уу?

Ду: Юу ч мэдэхгүй. Найз охиноо хамгаалж байхад чинь. Чи хэзээ ч Чиан багш шиг халамжтай болохгүй ээ.  

Ф: Ганц үг хэлсэн биш үглээд уналаа.

Ду: Уур хүрээд л тэгж байна. Чи байгаагүй бол би тэд нараас түрүүлчихсэн байгаа.

Ф: Тэгвэл би хамгаалах хэрэггүй байж л дээ. Гараа ингэсээр байтал бүр хөшчихлөө.

Ду: Юу хүсээд байгаа юм? Би иллэг хийгээд өгөх үү? Фен багш аа, сайн байлаа.

Ф: Хөөе, зөөлөн яваач. Уначихна шдээ. Хөөе хөөе.

Шен: Тэр түлээний мод байна. Байшингийнхаа доод хэсэгт дандаа түлээний модоо хадгалсан байгааг анзаарсан уу?

Мо: Энэ хавь тэр чиглээ чийглэг. Доод давхарт хүн амьдрах боломжгүй.

Бай: Хөөе. Яасан удаан ирдэг юм бэ? Юм уух уу?

Мо: Уух уу?

Шен: Үгүй ээ. Баярлалаа, уухгүй.

Мо: Жаахан амаръя.

Бай: За.

Шен: Буцах цаг болчихлоо. Явмааргүй байна.

Мо: Яагаад явмааргүй байгаа юм? Шар айрагтай загас, толбот загас, эсвэл тостой цай юу?

Шен: Бүгдээрээ. Бас энэ зуун мянган олон ногоон толгод. Хэл дээ, энд зуун мянган толгод байгааг яаж мэдсэн юм бол?

Мо: Тэд бүгд холбоотой. Зуу гаруй мянга байгаа.

Шен: Энэ талаар судалсан юм уу?

Мо: Хэд хоногийн өмнө би сонсдог ном бичүүлсэн. Хувьсгалт дайны үеийн Гуилин мужаас ирсэн жанжны тухай өгүүллэг байсан. Тэр олон армитай тулалдаж, Японы армийн эсрэг олон тулаанд орсон. Эцэст нь энд эргэж ирж чадаагүй. Энэ тэрний ээжийн төрсөн нутаг. Тэрний өссөн нутаг. Тэр ногоон толгод,  Лижиан голын тухай байнга ярьдаг байсан.

Шен: Тэр үеийн хүмүүс үнэхээр биширмээр. Яриаг чинь сонсоод дуу бичмээр санагдчихлаа.

Мо: Ажил ихтэй болохоор би улам л завгүй болоод бичлэг хийх зав олдохгүй байна. Гэхдээ, сонсдог ном унших ёстой болохоор хааяа уншиж байгаа. Тэгээд ч, би бага байхаасаа л ганцаараа сонсдог ном сонсох дуртай байсан. Тэгээд, бичлэг хийдэг болсноосоо хойш сонсдог ном сонсох нь тэр гол дүртэй хамт байгаа юм шиг санагддаг болсон. Гэнэтхэн энэ хувцас чиньтаалагдаж байна. Гэртээ байхдаа хувцасны чинь чимээг сонсоод нэг хүн эргэж ирснийг бас хоолоо хийх цаг болсныг мэдэж болох нь.

Шен: Тэгвэл гэрийн чинь хажуугаар хэсэг охид явж өнгөрвөл яах вэ?

Мо: Тэгвэл... чиний хүзүүний зүүлтэнд хэдэн хонх нэмэх хэрэгтэй юм байна. Бусдаас ялгагдана.

Бай: Чиан Чинци хамаг нялуун үгээ Шеншенманд хэлээд дуусах нь.

Му: Тэгээд өөр яах юм?

Ф: Чи юунд дургүйцээ вэ?

Му: Чиан Чинцийг та нар л байнга  гоочилж байх юм.  Та нар яах гэж тэгдэг юм?  

Ф: Би...

Ду: Муму мэтгэлцээний мэргэжилтэн. Тийм болохоор би хэзээ ч тэрэнтэй сөргөөцөлддөггүй юм.

Жу: Өнөөдөр энэнээс өөр юм үзэж чадахгүй нь. Дараа ирэхээрээ, та нар...

В: Эргээд ирэв үү.

Ша: Эргээд ирж.

Ж: Ирчихэж.

Жу: Хувцасаа сольчихсон чинь хачин харагдаж байна. Өнөөдөр сүүлчийн өдөр.

Мо: Өлсөж байна уу?

В: Эндээс явмааргүй л байна.

Шен: Жаахан л.

Жу: Мартсанаас, надад л хамгийн хэцүү байна. Та нар шиг томчууд бүгд нэг дор цуглана гэдэг ховор тохиолдол.

Мо: Бид хэдийн нислэг маргааш өглөө. Одоо нэг цаг болж байна. Өнөөдөр цаг агаар ийм сайхан байхад, ийм эрт салах ёс хийх хэрэг байгаа юм уу?

Ф: Тийм ээ. жүжигчдээс ч илүү сэтгэл хөдлөлтэй юм аа.

Му: Тэрэнд ямар байгааг ойлгох хэрэгтэй шд.

Ша: Хөгжим явах мөч.

В: Сэтгэл хөдлөл.

Ж: хар л даа.

Жу: Та нар миний зөөлөн сэтгэлтэйг мэдэхгүй л дээ. За яах вэ. Би больчихъё. Явъя. Явъя аа, явъя. Автобусандаа суу. Юу хараад зогсоод байгаа юм бэ? Явъя л даа. явахгүй юм уу? Энд байгаа машинууд бүгд захиалгатай шүү. Явахгүй бол унаагүй болно гэж мэд.

Мо: Сэтгэл хөдлөлөө барь л даа. Нэг цаг болчихоод байна, бид нар хоолоо идээгүй шд. Дахиад хоёр цаг машинаар явж байж  юм иднэ гэвэл бид нар лав дахиад ирэхгүй байх.

Жу: Хоол хоол. Би зоогийн газар бэлдчихсэн байсан. Та нараас болоод мартчихсан байна шд. За явъя.

В: Ёох.

Ду: Баярлалаа, Жу захирал аа.

Жу: Явъя аа,  явъя.

Ша: Явъя.

Жу: Ийшээ. Ийшээ.

В: Ашгүй дээ. Жу захирал ч сайн юм аа.

Бүгд: Өлсөж байна шүү. Харин тийм, алхсаар байгаад өлсчихлөө. Халуун байна шүү.

Ша: Хоёрхоныг авчрах гэж ингэж удсан юм уу?

В: Цангаж үхэх нь ээ.

Жу: Уух ус биш ээ. Аяга тавгаа угаах ус. Мэддэггүй юм уу?

Ша: Мэддэггүй юм уу?

В: Бүү мэд.

Ф: Тэнэг.

В: Угаах гэж байхад.

Ша: Минийхийг угаагаад өг.

Ф: Ийм ч юм мэдэхгүй.

Мо: Эндхийн онцгой хоол нь юу юм?

Жу: Хүлээж бай. Зөөгч өө, цэсээ аваад ирээч. Би эндхийн бараг бүх хоолыг идсэн. Хулсанд боосон будаа нь хамгийн амттай. Тийм болохоор та нарыг өнөөдөр энд авчирсан  юм. Энийг бүгдийг нь задгай гал дээр чанадаг юм. Энд энгийн бас наалдамхай будаа аль аль нь байгаа. Олон төрлийн амттай. Даршилсан хулсны үндэс, жижиглэсэн үхрийн мах, тосонд дарсан дүпү, утсан мах гээд. Олон байгаа.

Бай: Сонголт арвин л юм байна.

В: Бүгдээс нь нэг нэгийг авъя.

Ша: Нэг нэгийг.

В: Энэ амттай байх аа.

Жу: за. Османтусын дарс.

В: Яг зөв. Дарс байхгүй бол болохгүй.

Жу: Тийм ээ. энийг нөгөө хоолтой...

Мо: өндөгтэй шарсан хулсны үндэс.

Ду: Чиан багш сайн мэдэж байна.

Жу: Энэ хулсны үндсийг бороо  орсны дараа уулнаас ухаж авдаг юм. Өөр хаанаас ч ийм шинэхэн үндэс олохгүй шүү. Шаржигнасан, чихэрлэг бас шинээрээ. Өндөгтэй шарах юм бол... өндөгнөөс ч зөөлөн болдог гээд л бодчих.

В: Тэгнээ тэр.

Ж: аягаа нааш нь.

Ф: Жу ах аа, ажлынхаа хажуугаар хоолны блог ажиллуулбал болох юм байна.

Ша: Энэ хоёр хамт хийвэл яг тохирно. Нэг нь хоолоо хийгээд, нөгөөх нь идээд.

Жу: Би завгүй ээ, завгүй. Том бизнес хийгээд завгүй байгаа. Миний хамаг ажлыг нарийн бичиг маань л амжуулдаг юм. Та нар миний найзууд байгаа бол намайг олж харах ч үгүй байсан.

Ша: Их зан нь хөдөлж байна.

В: Үнэд орж байна шүү. Ярихадаа тэгшхэн суу.

Жу: За.

В: Нуруугаа эгцлээч.

Жу: За.

В: Миний шууд нэвтрүүлгийг сонсохоороо надад мөнгө өгөх гээд байдаг байсан.

Ф: Иччихлээ, иччихлээ.

Бай: Хүний өнгөрснийг илчлээд л.

Жу: Тэр үед тэрний филтер нь их хүчтэй байсан.

В: Боль оо боль боль.

Ж: Бүр хөлс нь гоожчихлоо. Хар даа.

Жу: Ингэе. Би та хэдэд хоол болгоноос нь хоёрыг захиалчихъя. За юу?

Бүгд: За. За.

Жу: Хүлээж бай.

Ф: За.

Бай: Баярлалаа.

В: Баярлалаа.

Ша: Яасан хурдан уудаг юм.

Шен: Тэрнийг байнга л цаашлуулах юм. Тэр үнэхээр хамгийн том спонсор чинь мөн юм уу?

Мо: Бизнес нь их сайн байгаа.

Ду: Анх бид нарыг зоогийн газарт уулзахад тэр өөрөө зоогийн газрын хувьцааг нь эзэмшдэг гэж байсан. Бид нар тоглож байгаа юм байх гэж бодсон чинь зоогийн газрын эзэн нь ирээд бид нартай бүр мэндэлсэн. Бид нар гайхсан.

Ф: Тэр үед тэр их ичимхий байсан болохоор үгэнд нь итгэж чадахгүй байсан.

В: Тийм ээ. Одооных шиг байгаагүй.

Жу: Одоо яасан гэж?

В: Ингэж цочих гэж.

Бай: Чөтгөрийг дурсахаар гэж.

Ж: Одоохондоо энэ хоёр л байна уу?

Жу: Ичихгүй яах юм бэ? Ийм олон алдартай хүмүүстэй уулзаж байхад чинь. Гэхдээ нэг юм хэлье. Интернэтэд нэг сонирхолтой юм байна. Хүн амьдралдаа хичнээн баян байсан ч, царай нь ямар ч байсан гэсэн бусдад хүндлэгдэхийг хүсэх юм бол чадвартай байх хэрэгтэй, тийм биз дээ?

Бүгд: Тийм ээ. Тийм шүү.

Ф: Сайхан хэллээ.

Жу: Би очиж харчихаад ирье.

Бай: Энийг ид.

Ша:  Хөөе. Хуран ирээрэй.

Жу: За.

Ж: Амтлаад үз.

Ш: Энэнээс.

Ду: Сонгоод байх юм алга.

Ж: Амттай байна гэж байна.

Жу: Аан?

В: Аая.

Жу: За, хулсан дотор жигнэсэн будаа.

В: Халамжтай гэдэг нь.

Бүгд: Өө. Нааш нь тавьчих. Ийш нь.

Жу: Халуун шүү. Халуун халуун.

Ф: Халуун байна.

Жу: Тавагаа аваарай. Хоол ирлээ. Эргүүлээд дуртайгаа идээрэй.

Ф: За.

Ша: Энэ адилхан байна.

Му: Татсан махтай. Адилхан юм байна.

Шен: Би өөрийнхийгөө идээдэхье. Ямар амттай юм байна. Наалддаг будаа байна.

Мо: Энийг  идээд үз. Энгийн будаа байна.

Шен: За. будаа. Бас амттай байна. Энэнээс идээд үз.

Мо: За. Анхилуун, бас чихэрлэг байна.

Шен: Дараа хоолны ном уншиж байгаад олон шинэ үг сурна аа. Тэгэхгүй бол мий мэддэг хэдэн үг. Амттай байна, гоё байна, ёстой амттай гээд л болоо.

Мо: Болж л байна.

Ша: Яасан?

Ж: Жу захирал  их ичимхий байсан санагдах юм. Яагаад ийм болчихсон юм?

Жу: Би яасын?

Ж: Алив бид нарт ичимхий дүр гаргаад харуулаадах.

Жу:  үгүй ээ. үгүй үгүй.

В: Харъя.

Бүгд: Харъя харъя. Алив.

Жу: Би чадахгүй ээ. Тийм юм хийхэд хэтэрхий хөгшиднө.

Мо: Жу захирал аа. Хундага барья.

Жу: Хүүе.

Мо: Энэ хугацаанд маш их баярлалаа.

Жу: Чиан багш хундага өргөж байна. Нэр төрийн хэрэг. Баярлалаа.

Ду: Уучихлаа шд.

Ж: Хөөх.

Ша: Сайн ууж байна.

Жу: Гайгүй ээ, гайгүй.

Мо: Дахиад нэг. Өчигдөр шоу нэвтрүүлэг болсон. Өнөөдөр бидний баяр. Арван жилийн ойн мэнд хүргэе.

Бүгд: Ойн баярын мэнд ээ. Баярын мэнд хүргэе. Баярын мэнд ээ. Төлөө. Төлөө.

*******************

В: Дахиад хэтрүүлээд идчихсэн үү.

Ша: Харин тийм.

В: Тайван ид гэж хэлээд байхад.

Жу: Хөөе. Өнөө орой би чамд тусад нь өрөө захиалчихсан. Сайхан байгаль, Яншуо гол. Ногоон уулс. Тохилог гэр.

Мо: Наадах чинь хоцрогдсон юм.

Жу: Үгүй ээ, тийм биш. Шеншен. Хэлэх юм байна.

Мо: Жу захирал бид хэдийг маргааш явна гээд өнөө орой бүгдээрээ хамт  хөгжилдөх байшин захиалсан гэж байна.

Жу: Чинийх шдээ.

Ду: Жу захирал аа, баярлалаа. Баярлалаа.

Ше: Жу захирал аа, баярлалаа.

Бүгд: Баярлалаа. Баярлалаа.

Жу: Зүгээр ээ. Зүгээр. Чи өөрөө л татгалзсан шүү. Бид хэдийн сүүлчийн өдөр юм чинь.

Бүгд: Жу захирал аа, баярлалаа. баярлалаа. Үнэхээр баярлалаа.

Жу: Зүгээр ээ.

Ш: Явъя.

Жу: Нэг байхад болох уу?

Д: Үгүй ээ.

Ф: Болохгүй ээ болохгүй.

Бүг: Нэг хүнд нэг өрөө. Олон өрөө хэрэгтэй шүү.

В: Дахиад хоёр өрөө хэрэгтэй.... Үнэхээр нам гүм юм аа.

Жу: Ийшээ эргээрэй...

В: Энэ юм уу?

Ша: Хөөх.

Жу:  Наашаа. Ямар байна?

В: Хөөх. Хар даа. Хөөх. Голын дэргэд юм байна.

Ду: Цэцэрлэгтэй юм байна.

Ша: Гоё газар байна.

Жу: Очоод харцагаа.

Ш: Харъя. Хөөх.

Ду: Сайхан байна.

В: Агаар сайхан байна шүү.

Ду: Орой барбикю хийж болох юм байна.

В: Хөөе. Усанд сэлэхэд яг тохирох юм байна.

Бай: Хөөх. Цайны сет гоё юм аа.

Жу: Эдний юмнууд сайн шүү.

Бай: Хөөе. Маажаан тоглоё.

Жу: Тэгье. Би маажаан аваад ирье.

Бай: Залуус аа, маажаан тоглох хүн байна уу?

Ш: Би... Шеншен, би тийшээ явлаа шүү.

Ф: Хоёулаа очъё.

Ду: Тэгье. Хаанаас олсон юм бэ?

Ша: Маажаан.

Мо: Гадуур жаахан алхъя.

Шен: Хаашаа явах юм?

Мо: Баруун гудамж руу.

Шен: За.

Мо: Хувцасаа сольчихоод явъя.

Шен: Мм.

*******************

Ша: Инээгээрэй. Өшөө инээ. Царайлаг юм аа.

В: Зургандаа нарыг оруулаарай.

Ша: Оруулсан.

В: Алив харъя.

Ша: Эндхийн байгаль сайхан юм аа. Эндээс явмааргүй санагдаж байна. Энд зоогийн газар нээвэл ямар вэ?

В: Больё оо. Би карьер аа үргэлжлүүлнэ.  

Ша: Тэгвэл зургийг чинь өгөхгүй. Хөөе... Хөөе. Та хоёр хаачих гэж байгаа юм? Хамт явъя.

В: Юу хийгээд байгаа юм. Болзоонд явж байхад чинь. Саад болох гээ юу?

Ша: Бороо орвол би шүхрийг нь бариад л өгнө шд. Хаачих гэж байгаа юм?

Шен: Бид хоёр Баруун гудамж руу явлаа. Та хоёр хамт явах уу?

Ша: Тэгье. Явъя. Явъя аа.

В: Энийг... Хөөе,  хаашаа явна гэсэн бэ?

Ша: Хурдал аа.

Эр: Бариад ав. Бариад ав.

Ша: Торой байна.

Шен. Эгдүүтэй юм аа.

Эр: битгий зугтаад бай.

Эр: Нааш ир. Нааш ир.

Ша: Туслаарай.

В: Хурдан хурдан. Фейшао, тэнэг. Зогс л доо.

Эр: Наашаа наашаа.

В: Удаан гэдэг нь.

Шен: Хоёулаа очиж туслах уу?

В: Араас нь.

Ша: Ямар хурдан юм бэ.

В: Хурдан цаанаас нь. Цаанаас нь. Яасан бүтэлгүй юм бэ дээ. Хоёр талаас  нь л даа.

Ша: Чи хааж бай  л даа. Болохгүй байна уу? Би зүүн талаас нь. Чи баруун талаас нь.

В: За. тэгье.

Шен: Хөөх. Мундаг юм аа. Чамд дуртай байх шиг байна.

Эр: Баярлалаа, баярлалаа, баярлалаа.

Мо:  Зүгээр ээ.

Ша: Үгүй байлгүй дээ. Амьтан хүртэл... зугтааж чадахгүй баригдчихлаа шд.

В: Хэлээгүй юу. Тэрнийг бид нар гүйцэхгүй ээ гэж.

Ша: Би салбараа сольж болох уу? Өдөр болгон хүнийг шоолж байх юм.

Мо: Тэг л дээ. Чамайг шоолдог хүн бүр олон болно.

Ша: Тийм дээ. Жоу Жен, Фен Яасон хоёрын амыг хэн ч гүйцэхгүй. Явъя.

************************

Ша:  Халуун байна. Цайны газрууд олон байдаг юм байна.

Шен: Хөөе. Тэнд гар аргаар хийсэн чихэр байна.

Мо: Очиж авъя. Студийн зарим хүмүүс ар гэрийн байдлаас болоод ирж чадаагүй. Тэд нарт амттан аваачиж өгье.

Шен: Тэгье. Би ч гэсэн гэрийнхэндээ авна аа. Манай өрөөний охин чиний фен.

Ша: Амталж үзэж болох уу?

Эм: Тэг тэг.

Мо: Тийм ээ.

Ша: Гоё харагдаж байна.

Мо: Амтлаад үзье.

Шен: За.

Мо: Амттай байна уу?

Шен: Амттай байна. Ёстой амттай.

Мо: Османтусны жигнэмэг хэд вэ?

Эм: Дотроо 20ширхэгтэй нэг хайрцаг нь 28.

Мо: Тэгвэл арвыг авъя.

Эм: За.

Мо: Та нар  ч гэсэн гэрийнхэндээ ав.

Ша: Хөөх. Ийм өгөөмөр байх гэж.

Мо: Шеншен анхны шууд үзүүлбэрээ хийхэд нь тусалж, олон сая хүний хүртээл болгосонд баярлалаа.

В: Тэгж ярих юм бол бид нар л Шеншенд бэлэг авч өгөх хэрэгтэй юм байна. Тэр бүх дууны ард хоолой хийсэн шд. Цагаа олсон тусламж байсан шүү.

Мо: Тэрэнд баярлалаа гэж хэлэх боломж олон олдоно оо. Гэхдээ энэ удаа миний ээлж.

Ша: Ёсорхож гэнэ.

В: За яах вэ. Тийм болог.

Мо: Тийшээ очиж харъя.

Ша: Амттай байна уу?

В: Амттай байна.

Ша: Энэ юуны амттай вэ?

Эм: Энэ сарнайн амттай.

Эм: Амтлаад үз.

Ша: Амттай юм аа.

В: Энэнээс арвыг авъя.

Эм: За.

Мо: Энийг идээд үз.

Шен: За.

Эм: Манайх амтатнууд Чин гүрний үеэс хийгдэж байгаа.

Шен: Энийг заавал авна аа.

Мо: Энэнээс ч гэсэн арвыг өгчих.

Эм: За.

Шен: хөөх. Идээд үз. Мачаны амттай байна. Хөөе. Нааш ир.

Ша: Арай эрт ирчхсэн юм шиг байна.

В: Тийм ээ. тэр адилхан дэлгүүр байх шиг байна.

Шен: Нээрэн үү?

В: Тэр ямар вэ? Бид нар энэ газарт талархалаа илэрхийлнэ ээ.

Мо: Аан?

В: Ямар байна?

Шен: Ингээд байхаар чинь бүр иччихлээ.

Ша: Ичих хэрэггүй ээ. Өөрөө уух гээд л чамаар шалтаглаж байгаа юм.

В: Би ороод ширээ байна уу, үзээдэхье.

Мо: За.

Ша: Та нар уу. Би уухгүй.

Мо: Дарс ууж чадах уу?

Шен: Жаахан л.

Мо: Тэгвэл жаахан ууна шүү. Оръё.

Ша: Ийш нь  тавьчих.

В: За.

Ша: Надад ундаа авчихаарай. Явъя.

Мо: Явъя.

В: Сайн уу. цэсээ өгөөч. 

Эм: За.

Ша: Шеншен чи дарс уудаг уу?

В: Алив хараадахъя.

Ша: Үнэнийг хэлэхэд би үнэхээр талархаж байна. Энэ хүнийг чамаас өөр номхруулах хүн байхгүй.

В: Шеншен та хоёр хосууд шиг харагдахгүй байна. Хосууд гэхээс илүү найзууд шиг л байх юм. Эсвэл сэтгэлээ илчилж чадахгүй ичээд байгаа юм уу?

Мо: Юу уумаар байна?

В: За за за. Сайн уу. Энэнээс тавыг өгчих.

Мо: Адилхныг.

В: Төлөө.

Шен: Төгс хоолой студи цэцэглэн хөгжих болтугай.

Мо: Бага уугаарай.

В: Уухгүй гээд байсан хүн чинь өөрөө түрүүлээд ийм болчих гэж.

Мо: Тэрнийг аваад гарвал...

В: За за. Би бөөлжүүлчихээд ирье. Фейшоа. Фейшоа, тайзан дээр гарах болчихлоо.

Ша: Аан. Ямар дуу дуулах вэ?

В: Бэлчээрт байгаа цагаан морь. Явъя. Явъя. Би тайзан дээр гаргаад өгье.

Мо: Ганцаараа чадах уу?

В: Чадна аа, чадна. Зүгээр.

В: За нааш ир. Болгоомжтой.

Мо: Болгоомжтой яваарай.

В: Намайг түшээд яв.

Мо: Болгоомжтой.

В: Явъя.

Шен: Долоогоны амттай байна.

Мо: Миний харж байгаагаар... Чи дарс сайн уудаг юм байна.

Шен: Миний согтсоныг хэн ч мэддэггүй.

Мо: Одоо согтчихсон уу?

Шен: Одоо?

Мо: Мм.

Шен: Үгүй. Би согтохоороо яриа болчихдог. Зөндөө их ярьдаг. Бас, бодож байгаагаа шууд хэлдэг. Хүмүүс анзаардаггүй юм. Гэхдээ би хэлэх гэснээ бүгдийг нь хэлчихдэг.

Мо: Тэгвэл одоо юу хэлмээр байна?

Шен: Тоглолт болсон өдөр намайг үнсэх гэж байсан уу?

Мо: Чи юу гэж бодож байна?

Шен: Миний бодлоор... Тийм.

Мо: Чи тийм гэж байгаа бол тийм.

Шен: Хүн асууж байхад. Хариул л даа.

Мо: Яах аргагүй долоогоно үнэртэж байна.

Шен: Одоо... болохгүй.

Мо: Олон нийтийн газар... мэдээж болохгүй.  Зүгээр үү?

В: Зүгээр ээ. бөөлжчихсөн.

Мо: Чи Фейшаог үүрээд яв. Би тооцоо хийчихнэ.

В: Үгүй ээ. Би дайлна гэсэн шд.

Мо: Найз охинтойгоо анх удаа ууж байж би яаж чамаар төлүүлэх юм?

В: За яах вэ. Байнга шалтаг хэлж байх юм. За за. Дээшээ эгцхэн зогс. Цүнхээ үүрээдэхье. Байж байгаарай. За. Явъя. За, наад юмаа бариарай. За, явъя. Бид хоёр явж байя.

Мо: За.

В: Араас хүрээд ирээрэй.

Мо: Дахиад уумаар байна уу?

Шен: Аан?

Мо: Дахиад уух уу?

Шен: Үгүй ээ. Ван Көгийн ирэхийг хүлээж байгаа биз дээ? Ирэхээр нь явцагаая.

Мо: За. Түрүүлээд явж бай, такси дуудаарай. Би араас чинь очъё.

В: За за, ойлголоо. Тэгвэл бид хоёр явлаа. Архи даадаггүй юм байж яах гэж ингэтлээ уусан юм бэ? Гайхуулаад байсан чинь. Эндээс такси олдохгүй дээ.

Ша: Би дуу дуулаад өгье.

В: Хэрэггүй ээ. хэрэггүй. Чамайг үүрээд ичиж ядаж байхад чинь. Дуулах хэрэггүй. гуйж байна.

Ша дуулна

В: Хөөе хөөе хөөе. Дуулсан ч гэсэн чанга барь л даа. Уналаа шдээ.

Ша дуулна

*****************

Шен: Ван Кө, Фейшао хоёр яагаад ирэхгүй байна аа?

Мо: Тэр хоёр явчихсан.

Шен: Аан? Явчихсан?

Мо: Мм. Сэргэчихсэн үү?

Шен: Би согтоогүй шд. Эдний уух юмнууд гоё байсан. Хөгжилтэй байсан уу?

Мо: Тийм.

Шен: Ван Кө тэр хоёр яагаад явчихсан юм? Тэр хоёрыг явчихаар чихэрнүүдээ хэн барих юм?

Мо: Санаа зоволтгүй. Хөөе.

Шен: Чихэр...

Мо: Хөөе. Болгоомжтой.

Шен: Аан?

Мо: Зүгээр үү?

Шен: Биш ээ. И-Н-Г-ЭЭ-Д.

Мо: За. Хөөе. Ийшээ явна.

Шен: Аан. Нэг юм асууж болох уу?

Мо: Асуу.

Шен: Би хөөрхөн үү?

Мо: Хөөрхөн байлгүй яах вэ.

Шен: Би юм чинь...

********************

Ж: Чиний ээлж.

Бай: Өмнөдийн салхи.

Ду: Сайн мод.

Бай: Муу мод байна.

Ду: Гурав байна.

Ж: Пон. Пон Пон Пон.

Ш: Пон.

Ду: Хэлэхээ боль л доо.

Жу: Хэлэхгүй шдээ.

Ф: Яагаад байгаа юм бэ.

Ж: Тоглож чадахгүй хүнд хэлж өгч болохгүй юу?

Ду: Өөрөө тогло.

Жу: Хэн бэ? Хэн бэ?

В: Хаалгаа.

Ж: Хэн бэ?

Жу: Пон Пон Пон гэсэн.

В: Туслаарай. Туслаарай.

Бай: Хэн юм бэ?

Ж: Юу бо вэ?

Ф: Зодуулчихаа юу?

В: Зодуулаагүй ээ. Согтчихсон. Туслаарай. Хурдан хурдан.

Д: Хэр их уусан юм бэ?

Ж: Алив. Өрөөнд оруулъя.

Ду: өрөөнд оруулчих.

Жу: Хөөе хөөе. Өрөөнд оруулж болохгүй. Цагаан даавуутай. Буйдан дээр тавь.

В: Буйдан буйдан.

Ж: Яаж байгаа юм бэ?

В: Хүлээ хүлээ. Толгой.

Жу: Хосуудын гэр ийм болчих гэж.

Ж: Уналаа. Хэр их уусан юм?

В: Их биш ээ.

Жу: Мо багш та нартай яваагүй юм уу?

В: Тэр хоёр ... өөр тийшээ явсан.

Жу: Аан?

Ш: Өөр тийшээ?

В: Сар харахаар явсан.  

Ду: Сар харна гэнэ ээ.

В: Эндхийн амтатнууд. Хуваагаад аваарай. Нээрэн. Шиаошин, Шеншен хоёрт үлдээгээрэй.

Ш: Надаа юу?

В: Өрөөний чинь хүний найз залуу өгсөн юм.

Ш: Чиан багш ч сайн юм аа.

Ж: Багш хүн ч өөр юм аа. Аргагүй л өөр байна.

Ш: Хараадахъя.

Ж: Дараа нь хар аа.

Жу: Тоглоомоо үргэлжлүүлье.

Бай: За за. тоглоомоо үргэлжлүүлье.

Ф: Гурав шүү.

Бай: Пон гэсэн билүү?

Ш: Пон пон.

Ду: Одоо модоо эргүүл.

Бай: Пон.

*****************

Шен: Би жаахандаа өдөр болгон төгөлдөр хуур тоглодог байсан. Би бүр уйлаад гэрээсээ зугтаж байсан. Ээж, аав хоёр намайг заавал тоглуулдаг байсан. Дараа нь би уурлахаараа төгөлдөр хуур тоглож, бас хөгжим зохиодог болсон. Тэгээд ээж, аав хоёртоо их баярлаж явдаг.

Мо: Хөөе. Болгоомжтой. Болгоомжтой.

Шен: Бодоод үз дээ. Төгөлдөр хуур сураагүй бол би хөгжим зохиож чадахгүй, бас Шеншенман болохгүй байсан. Шеншенман байгаагүй бол онлайн клубт орохгүй.

Мо: Болгоомжтой.

Шен: Бас чатаар миний хоолойг сонсохгүй байсан. Бас тэр өглөө чатаар Шаиаошинтай ярилцахгүй байсан. Бас... чамтай таарахгүй байсан. Тийм болохоор аав, ээж хоёртоо талархаж явах хэрэгтэй, тийм ээ?

Мо: Тийм ээ.

Шен: Тэр өдөр яагаад манай чатанд байсан юм?

Мо: Мэдмээр байна уу?

Шен: Тийм.

Мо: Эхэндээ би ч гэсэн гайхдаг байсан.

Шен: Аан?

Мо: Яагаад гэнэтхэн зав гаргаж тэр өдөр онлайнд орсоноо мэдэхгүй байна. Бас яагаад гэнэтхэн чиний чатын өрөөнд орсоноо ч мэдэхгүй байна.

Шен: Баярлахгүй байгаа юм уу?

Мо: Гэнэтийн бэлэг.

Шен: Тийм ээ. Яагаад?

Мо: Хувь тавилан.

Эр: Хөөе. Залуу, энд байна.

Мо: Очилоо.

Эр: Залуу. Халуун цай, хөнжил бэлдчихсэн.

Мо: За, баярлалаа.

Шен: Тийм юм бэлдэж яах юм?

Мо: Лижин голоор шөнийн зугаалга хийнэ.

Шен: Аан? Маргааш өглөө ниснэ шдээ.

Мо: Мэднэ ээ. Санаа битгий зов. Намайг байхад санаа зовохгүй байж болно. Тэр өдөр чамайг хэн сэрээснийг мартаа юу? Явъя. Болгоомжтой.

Эр: Болгоомжтой яваарай.

Мо: Энэ. Хамгаалалтын хантааз өмсчих. Суу. Ах аа, болчихлоо.

Эр: За. Хөдөллөө шүү.

Шен:  Хөдөлгүүр байдаггүй юм уу?

Эр: Чимээ ихтэй гээд, энэ хүн хулсан салаа хөдөлгөх өөр арга байгаа юу гэж асуусан юм. Хөдөлгүүр байдаггүй байхад хүмүүс бүгд л ингэж явдаг  байсан биз дээ?

Мо: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

****************

Бүгд: Хөөх.

Ш: Цуглуулчихлаа.

Бүг: Хөөх.

Жу: Яагаад дандаа чи ялдаг юм бэ? Больё оо.

Ш: Би азтай байхгүй юу. Чи байгаа болохоор би ялаад байна.

Ф: Хөөе.

Жу: Тэр хараад байгаарай.

Ж: Яасан бэ? Азын тэнгэр байна.  Би ямар булхайцсан биш. Яагаад над руу муухай хараад байгаа юм?

Ду: Шударга байгааай.

Бай: Тийм ээ, бизнесменүүд феншүй сайн мэднэ. Бизнес нь сайн байгаа хүмүүсийг азын тэнгэртэй гэдэг юм.

Жу: Наад ярьж байгаа чинь таалагдахгүй байна шүү. Би ч гэсэн бизнес эрхэлдэг хүн. Яагаад би ялахгүй байгаа юм?

Му: Тэр танаас илүү байхгүй юу.

Ша: Хөөе. Ус байна уу?

Бүгд: Байхгүй ээ.    

Ф: Ус тасарчихсан.

Ша: Танай хүргэлт улам л муудаад байна шүү.

Ж: Бүр согтчтчихож.

Жу: Модоо холь. Модоо холь.

Ф: Яншуод байгаагаа мартчихаж. За алив. Үргэлжлүүлье.

В: Май, ус.

******************

Шен: Энд гоё юм аа.

Мо: Нам гүм.

Эр: За. энд ус гүехэн бас аюулгүй. Та хоёр эндээ суугаад сайн амраад ав. Би саад болохгүй.

Мо: Та ядарсан байх. Унтсан ч болно шүү. Баярлалаа.  

Шен: Хэд хоног османтус цэцэгтэй цай ууж, бас олон юм  идсэн. Надаас үнэртээд байх шиг байна.

18-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home