Хайрлаач, дуу хоолойг минь бас хайрлаач
17 дугаар анги
Орчуулсан: Цэрэннадмидын Батцэцэг
Үргэлжлэх хугацаа: 45:26
Үйл явдал 10 жилийн ойн арга хэмжээн дээр үргэлжилнэ.
Шэн: Тэнд нэг хүн загасчилж байна. Хоёулаа очъё.
Мо: Тэгье…Уучилаарай, Сайн уу, ахаа таны загасны уургыг түрээсэлж болох уу?
Эрэг: Та нар Юэронгийн тосгоны жуулчид юмаа даа? Тэг дээ. Түрээслэнэ гэж юу гэсэн үг вэ, май аваад хэрэглэ. Дэгээнээс нь болгоомжилоорой.
Мо: Баярлалаа
Эрэг: Би энэ уурганы модыг хийсэн юм. Гэхдээ тийм ч сайхан болж чадаагүй л дээ.
Мо: Бид зүгээр л оролдож үзэх гэсэн юм. Угаасаа загас барихдаа сайн бишээ. Тэгэхээр энэ уургаар оролдоод үзэхэд болох байхаа. Бид хоёр таньд саад бололгүй тэнд загасаа барих гээд үзье.
Эрэг: За за, асуудалгүй ээ
Шэн: Баярлалаа
Мо: Баярлалаа, явцгаая, энд уургаа шидээд үзье.
Шэн: За
Мо: Болгоомжтой
Шэн: За
Мо: За эхлэе.
Шэн: За…би яаж хийдгийг нь мэдэхгүй ш дээ
Мо: Чи мэддэг байсан бол бүр инээдтэй биш гэж үү?
Шэн: Баярлалаа
Мо: Чи уургаа шидээгүй байж яагаад доошоо суучихав?
Шэн: Би чамд яаж хийдгийг мэдэхгүй гэж хэлсэн ш дээ
Мо: За би чамд туслая. Болчихлоо, шидээрэй, дахиад шидээд үз. Алив…
Шэн: Болох боловуу? Би загас барьж чадах болов уу?
Мо: Хувь заяа л мэднэ дээ
Шэн: Би чинь их холын хүн, усан дахь загас нь хүртэл эндэхээс өөр шүү дээ. Тэгэхээр хувь заяа надад нэг их сайн хандахгүй л байх.
Мо: Хэлэхэд хэцүү шүү. Намайг хараад байлгүй дэгээгээ л хар даа
Шэн: Чи яагаад ийм гунигтай дуу сонгосон юм.
Мо: Хүмүүсийг тайвшируулдаг юм.
Шэн: Бид тайван байгаа ш дээ, хэрвээ загас барихгүй бол гунигтай болно гэж үү?
Мо: Нар их хурц байна уу?
Шэн: Би тэснээ
Эрэг: Залуу, залуу, загас барьж чадсан уу?
Мо: Үгүй ээ ..байна уу?
Эрэг: Ноён Мо, яаралтай ярих чухал асуудал байна.
Мо: За?
Эрэг: Шэншэнмаг бидэнтэй хамтраач гээд хэлээд өгөөч, бид өөр хүн олж чадахгүй байна.
Мо: За, ойлголоо. Өөрөөс нь асуугаадахъя.
Эрэг: За баярлалаа
Мо: Таслалаа шүү.
Шэн: Юу гэж байна?
Мо: Фэйшао хөгжимт дуурийн талаар шинэ төлөвлөгөөний талаар ярилцъя гэнэ. Тэгээд чамайг бидэнтэй хамтараач гэж хэлүүлж байна.
Шэн: Би юу? Би чадахгүй ээ
Мо: Чи оролдож ч үзээгүй шууд л татгалзаж байгаа юм уу?
Шэн: Тэд нар шиг жүжиглэх туршлага надад байхгүй ш дээ. Ямар ч бэлтгэлгүйгээр дуулах боломжгүй. Ядаж байхад энэ чинь маш том арга хэмжээ шүү дээ.
Мо: Ямар ч байсан эхлэх хэрэгтэй болно.
Шэн: Гэхдээ энэ 10н жилийн ой дээр чинь лав биш
Мо: Ямар асуудал байгаа юм?
Шэн: Танай дуу оруулагчдын баг маш алдартай, хүн бүрийн өөрийн гэсэн хэдэн мянган бишрэн шүтэгчтэй. Хамгийн сүүлийн бичлэгийг хэдэн сая хүн үзсэн байсан. Тэгэхээр ямар ч алдаа гаргах эрхгүй тийм л чухал, тэгээд ч…
Мо: Юу гэж?
Шэн: бидний харилцааны талаар үргэлжлүүлж яриад байхыг хүсэхгүй байна.
Мо: Бидэнд өөр сонголт байхгүй л дээ. Тэгээд ч бид хоёрын харилцаа тогтвортой. Тиймээс бусдын шүүмжлэлийг бид зогсоож чадахгүй.
Шэн: Би чмайг ингэж хэлнэ гэж мэдээд байсан юм. Чи маш боловсноор юу ч болоогүй юм шиг бүхнийг хүлээж авдаг. Чи ёстой өөдгүй.
Мо: Ванг Кэ чамаас тусламж хүсч байна шүү дээ. Өмнө нь бидний найрал дууг сонсоод маш их таалагдсан гэсэн. Угаасаа тэр чамайг ямар ч туршлагагүй гэдгийг чинь мэдэж байгаа шүү дээ. Тиймээс тэд нартай хоолой нийлүүлэхийг хүсч байгаа юм шүү дээ. Тэдэнтэй байхад чи алзахгүй дээ. Чамайг энэ удаа урьж байна шүү дээ. Энэ чинь Гуилин, тэд одоо хаа холоос хэнийг ч дуудаж авчирч чадахгүй шүү дээ. Уг нь бол эндэхийн хүмүүсийг сонсож үзсэн юм. Гэхдээ санаандаа хүрэх хүн олоогүй. Тэгээд л чамайг тэд хамгийн сайн сонголт гэж үзэж байгаа юм. Чи угаасаа чадна гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн анх удаа дуу оруулахад бас л найздаа санаандгүй байдлаар туслах гэж эхлэсэн шүү дээ. Ядаж оролдоод үзэх хэрэгтэй, энэ чинь л тус шүү дээ. Ямар үр дүн гарах нь хамаагүй, чиний дурсамж болон үлдэнэ. Тэгэх үү?
Шэн: Чи хүнийг ятгах чадвартай юм байна .
Мо: Энэ тал дээр ч нээрээ сайн шүү.
Эрэг: Залуу, энд цай, тос байна, хамт суугаад цайлцгаая.
Мо: Би зүгээр дээ, баярлалаа
Эрэг: Дөнгөж ирээ биз дээ? Чи манай Янгшао тосгоны зочин шүү дээ. Тиймээс цай уухыг хүсч байна.
Мо: За ойлголоо
Шэн: Уургаа яах болж байна?
Мо: Надад өгч бай, болчихлоо, баярлалаа. Би цөцгийн тостой цай ууж үзсэн.Аягалахад яг ингэж дугарч байсан. Гэхдээ шал ондоо харагдаж байна.
Эрэг: Гуилинд…
Шэн: Баярлалаа
Эрэг: Ийм цай хаа сайгүй байгаа даа. Ямар ч дэлгүүр байсан хэрвээ гуйх юм бол шууд л хийгээд өгнө. Цагаан гаа, сармис хуурч хийдэг.
Шэн: Халуун ногоотой юу?
Эрэг: Хүлээгээрэй, энийг хийгээдэхье.
Шэн: Баярлалаа
Эрэг: Энэ будаа, самар хоёр, зажлаарай.
Мо: Баярлалаа
Эрэг: Одоо уу уу, та нар эндэхийн хүмүүс биш болохоор одоохондоо дасаагүй эвгүй байж мэднэ. Ер нь бол чийгийг гадагшуулдаг юм. Манай эндэхийн хүмүүс чинь их чийглэг, бороо их ордог болохоор наад цай чинь эрүүл мэндэд маш сайн юм шүү дээ. дэгээг чинь загас үнхчихлээ.
Мо: Энийг барьж байгаарай. Том байна шүү,
Шэн: Үнэхээр том загас барьж чадлаа шүү дээ.
Мо: Бага байхад аавтайгаа загасанд явж байхад тэвчээргүй байн байн үзээд барьдаггүй байсан. Аав маань тэвчээртэй бай гэдэг байсан.
Шэн: Харъя л даа
Мо: Май, энийг танд
Эрэг: Яалаа гэж, Юэронг руугаа аваачаад тогоочдоо өгөөд сайхан хоол хийлгэж идэхгүй юу
Мо: Найз охин маань загас барьж үзэх гээд байсан юм. Идэх гээгүй юм шүү дээ.
Эрэг: Тийм гэж үү? Тэгвэл ямартай ч барьчихлаа шүү дээ.
Мо: Тэгээд ч энэ уураг, өгөөш нь таных шүү дээ.
Эрэг: Эвгүй юмаа, май, энийг ав, би өөрөө хийсэн юм. Бусдынхаас нь хамаагүй дээр. Ав л даа.
Мо: Баярлалаа
Шэн: Баярлалаа
****************************
Мо: Залуусаа, энийг амсаад үз дээ?
Ж: Юу вэ?
Шэн: Тосны цай
Ж: Яаж олж авсан юм?
Шэн: Бид хоёрт хүн өгсөн юм.
Эр: Хэн?
Ж: Ямар хүн юм бэ?
Шэн: Их урт түүхээ
Ж: Сууцгаа л даа
Жу: Сайн уу, за сайн байна, бид нарт хийх хэдэн ажил байна. Арга хэмжээнээс өмнө 24н цагийн Би-Ти-Эс шууд нэвтрүүлэх юм байна. Энэ ноён Луан манай зураглаач, гэхдээ бидэнд зохион байгуулагч хэрэгтэй. Намайг хар л даа, би бол чадахгүй. Тэгэхээр хэн байвал зүгээр үү?
Мо: Манай дуу оруулаг нар бол арга хэмжээнээс өмнө яриад байж чадахгүй.
Жу: Бид ч бас чадахгүй.
Фэй: Бид эхлэхээсээ өмнө жаахан уур амьсгалыг халаах хэрэгтэй.
Ван: Тийм шүү, гэхдээ Шэншэн болохгүй
Жу: Яагаад бүгдээрээ ийм ичимхий юм бэ? Хэрвээ би чадахгүй юм бол өөр хэн чадах юм бэ?
Мобай:Тэгвэл Муму бид болох уу? Хэрвээ бид хоёрыг хамгийн царайлаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл болж байна.
Жу: Зөвшөөрч байна.
Му: Би ямар зөвшөөрсөн юм уу?
Моба: Хоёулаа чинь мөнхийн хамтрагч биз дээ? Тэд биднийг санал нийлэхгүй байна гэж бодох болно. Тэгээд чамд тайлбарлахад задхуутай байх болно ш дээ. Тэгээд 24н цагийн турш шууд дамжуулна шүү дээ. Би яаж ганцаараа хийх болж байна?
Му: За яахав, гэхдээ би жүжиг дээр Шэн Цэгийн дүрд тоглоно, харин чи эсрэг дүр аваарай.
Моба: Гэхдээ би эерэг дүрд, харин чи эсрэг дүрд тоглоно гэж тохироогүй билүү?
Му: Энийг шууд ууж болох юм уу?
Шэн: Дотор нь хийчихвэл шаржигнасан болдог юм билээ. Дараа нь ууж, бас идэж болно. Бас тэр хүн хэлэхдээ биеийн чийгийг гадагшлуулж, хордлого тайлдаг гэсэн.
Му: Нэг удаагийн аяга байна уу? Өөр уух хүн байхгүй бол би дахиад уунаа.
Жу: Алив би хэдийг аваад ирье. За энэ хоёр эхлэнэ, бичлэгээ эхлэээрэй.
Моба: За, би эсрэг дүр болъё
Эрэг. За 3,2,1 эхлэе.
Моба: Сайн байцгаана уу, залуусаа, нилээн хугацаа өнгөрлөө. Би бол Мобай, харин энэ бол Муму.
Му: Сайн уу, бүгдээрээ
Мобай:Яг одоо манай Янгшуод өглөөний 6 цаг болж байна. Гэхдээ гэрэлтэй байна. За тэгээд 24 цагийн турш Төгс Дуу Хоолой хамтлагийн 10н жилийн ойн баярын талаар нэвтрүүлнэ. Энэ тэнгэр баганадсан уул усны дунд гайхалтай жүжиг дуу оруулгатайгаар тавигдах болно.
Му: Бид нар бүгдээрээ мэднэ шүү дээ. За за
Мобай:Энэ хэсгийг арилгаж болох уу?
Эрэг: Энэ шууд явж байгаа, гэхдээ санаа зоволтгүй дээ, энэ бол Би Ти Эс гийн бишрэн шүтэгчдийг хөгжөөх зорилготой юм шүү дээ.
Мобай:Намайг инээх шалтгаан болгож болохгүй ш дээ
Му: Болж байна, бид ийм юманд дасчихсан юмаа
Мобай:Чиний ээлж
Му.: Одоо 23 цаг 58 минут үлдчихлээ.
Мобай:За за, Мумуг бараг ярьдаггүй болохоор бүгдээрээ дургүй гэдгийг чинь мэднэ. Харин би та нарт илүү таалагддаг, тийм биз дээ? Тэгэхээр дараагийн 24 цагийн турш…
Му. Одоо 23 цаг 57 минут үлдчихлээ. Дөнгөж сая 1 минут өнгөрчихлөө.
Мобай: Чи заавал ийм яг таг хэлэх шаардлагагүй ш дээ. За юу?..за тэгэхээр манай зураглаач одоо та нар манай гайхамшигт тайзыг харуулах болно. Үнэхээр гайхалтай байгаа биз? Яг одоогийн байдлаар угсаралтын ажил үргэлжилсээр байгаа билээ. Мөн энэ барилгын жинхэнэ бодит бүтэцийг бас харуулъя. Харин одоо энэ хавиар жаал явж эргэн тойрныг танилцуулъя. Магадгүй дуу оруулдаг том жүжигчидтэй таарах аз тохиох ч юм билүү. За явцгаая…Явъя аа
Фэй: Чи аль хувилбарыг нь илүүд үзэж байна?
Ван: Хоёр дох нь
Шэн: Ноён Ванг Кэ, Ноён Фэйшао
Фэй: Суу суу
Ван: Суу л паа
Фэй: Нааш ир, уучилаарай, дөнгөж сая авсан юм.
Шэн: Зүгээр зүгээр, би өлсөөгүй.
Фэй: Азаар чи манай хөгжмийн төлөвлөгчөөр иржээ. Чамайг байхгүй бол энэ нөхөр ч мориотойгоо ухарчих гээд л байна.
Ван: За эхлэе, Бидний түр зуурын хамтрагчдаа амжилт хүсч гар баринаа.
Ду: Бид нар танилцаад хэр удаж байгаа билээ дээ? Больж үз
Ван: Дуодуо эгчээ, ингэж болохгүй шүү. Бидний хамтрагчийгаа хүндлээд л ингэж байна шүү дээ.тийм биз дээ, Шэншэнг?
Шэн: Энэ ажлыг түр хийх даалгавар хүлээж авлаа. Гэхдээ би нэг л буруу хийчих вий гээд айгаад байна.
Ван: Санаа зоволтгүй дээ, зоригтой дуулах хэрэгтэй. Би чамайг дэмжих болно. Дуусчихсан юм уу? Будааны гурил байхгүй юм уу?
Фэй: Зу минийх идчихсэн.
Ван: За за, тэгвэл ид ид, урьд шөнө бид нар хурал дээр хэлэлцээд энэ дууг хайж байхад дуулж байсан гэдгийг мэдэж байгаа л даа. Тэгээд чамайг мэддэг болохоор бид Чианг Чиан Цид хэлсэн юм.
Фэй: Бид нар шууд чамд хэлэх гэсэн боловч үнэхээр ажил ихтэй завгүй байгаад амжсангүй.
Ван: Харин тийм, завгүй байлаа.
Шэн: Би нэг юм асуух гэсэн юм. Яаж хоолойгоо нийлүүлэх үү?
Ван: Би мангартаад мартчихсан байна ш дээ. За тайлбарлая. Энэ миний янзалсан хэсэг байна. А1 дуусаад А2оос хамтарна. Найрал дуунаас хамтраад минийхээс 3 түвшин дээгүүр орно. Дунд нь энэ хэсэгт зай гарч магадгүй. Гэхдээ санаа зоволтгүй, би шалгачихсан. Чиний хоолойны чадал хүрнэ.
Ду: Чи чадах нь тодорхой.
Мобай: Та нарын харж байгаачлан энэ бол манай эртний хэв маягаар дуулдаг дуучдын хэсэг байна. Сэдэвчилсэн хөгжмийн гол дуучин Фэйшао, Ванг Кэ, харин энэ гэдгийг та нар таа даа.
Ду: Сайг уу?
Мобай:Энэ бол нилээн удаан хугацааны турш алга болчихсон байсан нэгэн дуучин билээ. Энэ бол Момо-Эр
Му: Энэ бол дуу оруулагч Дуодуогийн тухай ярьж байна.
Мобай:Мэднээ, гэхдээ тэр өнөөдөр дуулахгүй юу? Тиймээс Момо-Эр гэдэг нэр нь илүү сайхан зохиж байна. Энд бас нэг хүн байна. Та бүхэндээ одоо танилцуулъя.
Ду: Мобай, тэрний анхны тоглолт учраас их сандарч байгаа учир одоо ярилцлага авах дэмий байхаа.
Мобай:Тэр нэг хүн бол би шүү дээ. Би уг нь Ванг Кэг хамт өдрийн хоол идье гэсэн чинь даанч татгалзчихлаа.
Ван: Залуу минь, чи дүлий юм уу?
Мобай:Бүх хүмүүс мэднэ. Тэгэхээр онцлон хэлээд байх шаардлагагүй. За за, тэгвэл та нарыгаа одоо хувцасны хэсэг рүү аваачъя. Тэгэх үү? За ийшээ явцгаая.
Фэй: Энэ залуу ч угаасаа хэл ам нь гүйцэгдэхгүй чалчаа, яг л нэвтрүүлэгтээ яг тохирчээ.
Ван: Ухаалаг, сэргэлэн шүү
Шэн: Би дотроо шалгаад дуусчихлаа. Хэзээ хамт шалгаж үзэх үү?
Ван: Надад 10 минут өгчих, би нэг юм идээдэхье.Удахгүй ээ.
Шэн: За за, тайван идээрэй, би явж жаахан бэлдлээ.
Ван: За за, удахгүй уулзъя. За, нэг их удахгүй ээ. Энэ Чиан, Чиа Ци хоёрт адилхан юм байна. Нэг ажил даалгачихвал яг өөрийнхөө ажилд анхаарна, өөр юу ч хамаагүй болчих юм.
Фэй: Хэлэх ч юм биш, анх удаа тайзан дээр гарахад маш их сэтгэл нь хөдлөсөн байсан. Гэхдээ тун удалгүй мэргэжлийн хүн шиг л төвлөрчихсөн шүү.
Эрэг: Шэнгшэнг
Шэн: Чи завтай байгаа юм уу?
Эрэг: Чамайг дотор байхад чинь саад болохыг хүсээгүй юм. Би чамайг сэтгэл санаагаар дэмжих гээд ирсэн.
Шэн: Би хэзээ ч тайзан дээр гарч байгаагүй, маш их сандарч байна.
Эрэг: Мэднээ, энийг хар даа, унших боломж гарахгүй байх вий гэж санаа зовж байсан юм. Тэгээд одоо л чамд үзүүлсэн нь зөв гэсэн юм. Чи айх хэрэггүй дээ, бид байгаа шүү дээ.Мао бид хоёр тэр хавиар байж байх болно. Хэрвээ сандраад байвал над руу хараарай, тэгээд яг л өөрсдийнхөө студид байгаа юм шиг санагдаж тайвширна.
Шэн: За
Эрэг: Чи чаднаа
Фэн: Чи юу хийж байгаа юм?
Эрэг: Ноён Фэнг
Фэн: Тэнэг хүүхэд шүү, орой гэрэл асахаар чинь тэндээс хүмүүсийг харж болдоггүй юм. Тиймээс төвөг удах хэрэггүй. Тэрнийг үгээ бэлдэж байгааг харахгүй байна уу?
Эрэг: Би андуурчээ
Фэн: Нааш ир, чамайг тайван орхиё доо.
Шэн: Чадах бүхнээ хийгээрэй.
Фэн: Явлаа, чт ч гэсэн чадах бүхнээ хийгээрэй.
Шэн: Тэгнээ. Баяртай.
Жу: Зүүн, дахиад жаахан зүүн тийшээ, далийчихлаа, явуулаад байгаарай. За за болсон, одоо энэ тал нь далийчихлаа.
Ж: Зү, тэгширээгүй байна шүү. Хүлээж байгаарай. Чи яагаад Шэншэнтэй хамт байхгүй энд сууж байгаа юм?
Мо: Тэр өөрийн гэсэн ажилтай яваа, би ямар ч нэмэргүй шүү дээ.
Ж: За боль доо, ядаж очиж тайвшируулж, зааж зааварчилах хэрэгтэй ш дээ
Мо: Энэ бол түүний амьдралын бас нэг туршлага. Тэр өөрөө жүжиглэхээс айж сандрах, түүнийгээ даван туулж өөрийгөө тайвшируулах гэж оролдох хэрэгтэй. Ажилдаа төвлөрч, бусад зүйлийг ардаа орхиж, хамтрагч нартайгаа багаар ажиллахыг сурах зэрэг бүгд л өөрийнх нь дурсамж болно, тиймээс энэ дундуур нь би оролцохыг хүсэхгүй байна. Харин ч туршлага суухад нь саад болох байх.
Ж: Чи анх удаагаа тэрний найз залуу болж байгаа биш биз дээ? Яагаад чи сандрахгүй байсан юм?
Мо: Чи намайг сандараагүй гэдгийг яаж мэдэж байгаа юм?
Ж. Худлаа маяглах хэрэггүй дээ. Хаачих нь вэ? Тэрэнд санаа чинь зовоо юу?
Мо: Ус уумаар байна.
Ж: Худалч амьтан.
Мо: Дахиад жаахан ганцаараа бэлдэг
Ван: Би чиний гол дүрийг хулгайлчихсан уу? Тайзан дээр надтай хослон дуулах хамтрагчаа болгосон.
Мо: Чи бол дуучин, тэгэхээр тэр чамтай хамт дуулах нь тодорхой шүү дээ. Тэгэж байж илүү сайн суралцана шүү дээ.
Ван: Яалаа гэж, тэр угаасаа сайн. Нээрээ шүү.
Шэн: Хамт дуулах бэлтгэлээ хийх гээд ирчихсэн үү?
Ван: Тийм ээ, найз охин чинь үнэхээр сүрхий юмаа, шууд л ажилдаа орохыг хүсдэг байжээ. Аяар бэлтгэлээ хийе. Явлаа, ярилц даа
Мо: Санаа зоволтгүй дээ, тайван бай, угаасаа чамайг чадна гэдгийг мэдэж байна. Чи хамгийн шилдэг нь.
Шэн: Хамгийн шилдэг нь
Мо: Нааш ир
Мобай: Дуу оруулагчид болон дуучид маргааш тайзан дээр гарах болно. Юэронг тосгоноос эргэн ирсэн тэд маань одоо юу хийж байгааг харцгаая. Тэгэх үү? Та нар харж байгаачлан энд нам гүм, тайван байна. Тэнд…Тэд Төгс Дуу Хоолойнгийнхон юм биш үү?
Ж: Энэ бүхнийг дууссны дараа ах дүүс хэвэрээ байх боломжтой шүү дээ.
Эрэг: Хууль бусаар байсан ч хамаагүй би Заозаотай гэрлэж болохгүй гэж үү?
Му: Төгс гэснээс энэ сэтгэгдэлүүдийг сайн харж чаддаггүй ээ.
Мобай: Чиа Чиа Ци нээрээ байдаг гэж үү..аан, энэ талаар мэдээж хэлэхгүй ээ, за тэгэхээр камераа эргүүлээрэй. Мэдээж хэрэг та бүхэн тийшээ ойртож бүгдийг нь харуулаасай гэж хүсч байгаа байх, гэхдээ ийм болому байхгүй ээ.
Жу: Нааш ир, за за, хэдэн минут завсарлацгаая. Мао минь, бид энд зүгээр байнаа. Ойлгосон уу? Энэ баруун урдах булан руу хоолоо явуулаарай. Яваад аваад ирээрэй. Дараа хэдүүлээ хамгийн сүүлийн техникийн бэлтгэлээ шалгаж үзнэ. Саяны ярьсан асуудлуудыг шийдээрэй. Өнөөдөр үнэхээр халуун өдөр байна, гэхдээ ямар ч байсан өнөөдөртөө тэсээрэй, за юу? Одоо өдрийн хоолоо идцгээ. За алив идээрэй.
Эрэг: Зэнг, чамд нэг байна уу? Зэн байгаа юм уу даа?
Мо: Бусаддаа тараагаарай.
/Цаана дугарч байгаа хоолойнууд/
Эрэг: Авах уу?
Эрэг2: Хоёрыг тэрэнд үлдээчих, битгий бүгдийг нь идчихээрэй.
Эрэг: Боорцог юм уу?
Эрэг2: Дотроо шанзтай юм байна
Эрэг: Ноён Чиангийн сайхан үнэртэй боорцог
эрэг2: Гоё амттай юмаа
***
Мо: Шинэхэн боорцог, саяхан нааш нь явуулсан байна
Шэн: Баярлалаа, энэ газар үнэхээр гоё шүү. Бүх хоол нь гоё амттай, үнэртэй
Мо: Чи сандарч байна уу?
Шэн: Одоо бол үгүй ээ, гэхдээ гэхдээ цагийн дараа тоглолт ойртохоор сандарч эхлэх байхаа
Мо: Энэ бол сайн зүйл, яагаад гэвэл чи тайзыг тэр хэмжээгээрээ хүндэлж байна гэсэн үг шүү дээ.
Шэн: Чи яаг цэргийн зааварлагч шиг ярих юм аа
Фэн: Энэ бол чухал дэмжлэг шүү.
Шэн: Яагаад тэгэж хэлж байгаа юм?
Фэн: Бид драмын жүжиг бай, дуу оруулах жүжиг ч бай гэсэн жүжиглэх бүрт энэ хүн гол дэмжлэгийг өгдөг байсан. Тэр тайзан дээр гардаггүй, гэхдээ бидэнд заавар өгдөг:
Мо: Яасан? Чи ямар сайн сонголттой гэдгээ мэдэж байна уу?
Шэн: Би дандаа зөв сонголт хийдэг шүү дээ.
Мо: Чи хэзээ нүүрээ будаж, хувцасаа солих юм?
Шэн: Тун удахгүй
Мо: Тэгвэл дараа нь чамтай уулзъя.
Шэн: Чи тийшээ битгий очоо, би үбүр их сандарна ш дээ.
Мо: Би өмнө нь харж байгаагүй болохоор хармаар байна шүү дээ.
Шэн: Тэгвэл намайг яг тайзан дээр гарахаар ирээрэй, за юу?
Мо: За
*****************
Жу: Мао дүү, за ямар нэгэн асуудал байна уу?
Эрэг: Энд лав байхгүй, чи яагаа вэ?
Жу: Би юу? Зүгээрээ, жүжигчид ямар байна даа?
Эрэг: Хүлээж байна. Бүх жүжигчид, дуучид байрлалдаа очсон.
Мобай:Найзуудаа, дахин ирлээ, бид бүгдээрээ хувцасаа өмсчихсөн байна.Одоо удахгүй арга хэмжээ 10 минутын дараа эхлэнэ. Одоо харин 5 минут завсарлаад эргээд бүгдээрээ дахин холбогдоно.
Камер: За за
Мобай: Май, одоо бид тайз руу гарахдаа бэлдээд хүлээгээд байж байя. Баяртай.
Жу: Үүдэн дээр өөр хүн байна уу? За за
Эмэг: Чиа Чиан Ци,
Эмэг2: Энэ Шэнгшэнгмангийн хоолой байна.
Эмэг3: Тэр Чиа Чиан Цитай дуулна гэсэн.
Хүмүүс: Чиа Чиан Ци, Чиа Чиан Ци
Мо: Чамайг бараг таньсангүй.
Шэн: Би ч гэсэн, чи яагаад ийм албаны хувцасласан юм?
Мо: 10н жилийн ойн баяр учраас өөр байхыг хүссэн юм.
Жу: 30аас ухраагаад тоолоорой. Бүх газрууд бэлдээрэй. 30аас ухрааж тоолоорой.
Ж: За залуусаа, бүх зүйл эргэн ирлээ. За алив,
Бүгд: 10н жилийн ойн баярын мэнд хүргэе.
Ж: За явцгаая
Ду: Урагшаа, Жуймэй
Хүмүүс: Жуймэй, Жуймэй
Ж: 10 жилийн мөрөөдөл, 10н жилийн хайр, Эрхэм хүндэт зочидоо, үдшийн мэнд, Гуилингийн Янгшуо тосгонд тэмдэглэж буй Төгс Дуу Хоолой Студийн 10н жилийн ойн баярын арга хэмжээнд тавтай морилно уу. Мэдээж бид онлайнаар шууд үзэж байгаа найзууддаа ч бас тавтай сууж, таалан соёрхоно уу гэж хүсч байна. Мөн энэ завшааныг ашиглан Юанбао Хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэнд талархаж байгааг минь хүлээн авна уу, түүнээс гадна фүфү апплэйкшний ачаар бид маш сайн сурталчилгаа хийж өгсөн бид бүгд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Би өнөөдрийн арга хэмжээг хөтлөн явуулах болно. Та бүхний сонсончлон Чианг Чинг Ци болон Шэнгшэнгман хоёр маань энэхүү арга хэмжээг нээн ая дууны мэнд дэвшүүлнээ. ¨Чам дээр буцаж очно¨ бидэнд та бүхэнд барих жижигхэн гэнэтийн бэлэг барих гэж байна. Таалагдаж байна уу?
Хүмүүс: Тийм ээ
Ж: Гэхдээ энэ цор ганц дуу маань бидэнд маш олон мэдрэмж төрүүлэх эртний хэв маягаар дуулагдах болно. Мэдээж энэ жүжгийн сэтгэл хөдөлгөм түүхийг бидэнд өгүүлэх болно. Зүүн нутаг бол маш үзэсгэлэнтэй, тиймээс бүгд тэнд хөгширөхийг хүсдэг билээ. Зүүн нутагт нас нэмье хэмээх дуу оруулгатай жүжгээ хүлээн авна уу.
Жу: Бүх хэсгүүд бэлдээрэй,
Эмэг: За эхэллээ шүү
Охин: Бурхан минь, тайз нь ямар гайхалтай юм бэ?
Эрэг: Тайвшир даа
эрэг2: Сопран хоолойнуудын хэсэг бэлэн байгаарай
Жу: Хөөе
Эрэг: Яасан бэ?
Жу: Энэ үнэхээр гайхалтай юмаа. Яг одоо 17 сая хүн шууд үзэж байна.
Ван: Алив харъя.
Жу: Хар даа, сүүлийн хэсэг дээр бараг 20 сая хүрэх байхаа, аливээ
Фэй: Болно, Шэнгшэнг сандарчихна шүү дээ. Би хүртэл сандарч эхэлж байна шүү.
Жу: Тэрнийг гарч ирэхэд бараг 50 сая хүрэх байх
Ж: Заозао, чамайгаа Чайсанд үлдээх хэрэггүй байжээ.
Ду: Ахаа
Ж: Чи юу бичээд байна? Хэл л дээ
Ду: Гэрлэх .. би
Ж: Улаан алчуурыг олоодох
Эр: Генералаа, ордон замбараагаа алдсан байна. Би юу ч олж чадсангүй.
Ж: Яг одоо тэр улаан алчуурыг олоод ир гэж байна. Яв.. Өнөө орой яг энд би Заозаотай гэрлэх болно
Эр: Генералаа, энэ эмэгтэй таны дүү шүү дээ. Бүгдээрээ мэдэж байгаа…
Ж: Тэгээд яадаг юм?
Эр: Болохгүй ээ, Генералаа, ордонд байгаа генералуудын тал нь бидний эсрэг байгаа шүү дээ. Наашаа ирэх замдаа л таниас урвах нь тодорхой байна шүү дээ. Хэрвээ гэрлэх юм бол та тэдэнд улам шалтаг өгөх болно шүү дээ. Эзэн хаан өөд болсон, эх орон чинь удирдагчгүй болчихлоо. Тиймээс одоо таны бүхнийг гартаа оруулж чадах маш том боломж шүү дээ.
Ж: Яв, улаан алчуурыг олж ир, би хууль ёсны өв залгамжлагч хунтайжад хаан ширээг өгөх олно. Харин би Заозаотай гэрлэнэ.
Эр: Хэрвээ Заозаотай гэрлэнэ гэж байгаа бол энэ бүхнийг дуусахыг хүлээх хэрэгтэй.
Ж: Энэ бүхэн дуусах тэр цагт бид хоёр ах дүү хэвээрээ байвал яах юм? Тэд яагаад Шэн Заозаог алах ёстой гэж? Надад сая сая цэргүүд байгаа хэрнээ би Заозаог хамгаалж чадахгүй байна. Намайг хамгаалахын тулд өчнөөн жил хүүхэд байхаасаа л нуугдсан шүү дээ. Харин дараа өөрийнхөө амийг эрсдэлд оруулан барин байж энэ дайн руу надтай хамт ирсэн. Гэтэл одоо тэр намайг хамгаалахын тулд өөрийнхөө амьдралыг дуусгачихлаа. Тийм байтал би ядаж өнөөдөр тэрэнтэй гэрлэж болохгүй юм гэж үү?
Мо: Шэн Цэ, нэр хүндтэй гэр бүлд төрсөн бөгөөд тэр эгчийнхээ хамт даруухан амьдарч байлаа. Түүний тулааны урлагын авъяас нь аргагүй түүнийг цэргийн баатар болгосон юм. Хааны гэр бүл түүнээс эмээдэг болж, дүүг нь хорьжээ. Тэд түүнийг өөрсдийнхөө хяналтанд байлгахыг хүсч байв. Хэдий түүний цэргүүд нь хотыг эзлэсэн боловч түүний эгч нь өөрийнхөө амийг егүүтгэсэн байв. Тэр маш их уур бухимдлаар дүүрэн байсан тул ордонг шатааж, эзэн хааны амийг авчээ. Дэлхий ертөнц гайхширан хоцров. Яг тэр өдөр Шэн Цэ нэгэн улаан хувцастай эмэгтэйг морин дээрээ дүүрэн явсныг харсан гэж ярих ажээ. Эцэст нь хоёр эргийг ямар ч эзэнгүй үлдээгээд өөрөө дахин үзэгдээгүй гэдэг. Зүүн нутаг эмх замбараагаа алдсан байв.
Жу: Мао, одоо чиний ээлж, яваарай
Хүмүүс:Ван Кэ….Шэнгшэнг?
Охин: Шэнгшэнг яагаад тайзан дээр байж байгаа юм бол?
Эмэг1: Чи шүү, Шэнгшэнгман
Эмэг2: Чи чаднаа
Шэн: Сайн уу, Шэнгшэнг
Мо: Би бол Чиан Чин Ци, миний найз охин болооч
Хүмүүс:Ван Кэ, хайртай шүү….гайхалтай шүү
Ж: Найзуудаа, энэ хүрээд манай Төгс Дуу Хоолой Студийн 10н жилийн ойн баярын арга хэмжээ өндөрлөж байна. Дахиад 10 жилийн дараа манай студийн ойн баяр дээр уулзцгаая. Баяртай
Шэн: Муу дуулах вий гэж айгаад хамаг хөл гарын хуруу хүйтэн болоод мэдээ алдчихсан байсан. Би үнэхээр их айсан.
Ш: Чи үнэхээр гайхалтай яг л уран зураг үзэсгэлэнтэй байсан.
Шэн: Хүлээгээрэй, би хэр сайн дуулснаа мэдмээр байна.
Ш: Үнэхээр сэтгэл хөдөлмөөр байсан. Миний нулимас гарсан гээд л бод, Шэн минь
Шэн: Нээрээ гэж үү? Миний хацар одоо хүртэл халуу дүүгэж байгааг харж байна уу?
Ш: Тийм халуун биш байнаа
Ж: Та хоёр нэгэнт ингээд хамт оролцсон юм чинь нэг хослон дуулахгүй юм уу?
Бүгд: Тийм ш дээ
Эрэг: Юу вэ?
Эрэг2: Дахиад хөтөлбөр байгаа юм уу?
Бүгд: Алив ээ
Ван: Дахиад уу?
Фэй: Аливаа
Бүгд: Дахиулъя, дахиулъя
Back to episodes Go home