Миний сайн найзын түүх-35

Миний сайн найзын түүх – 35

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ван Юн Чжэн      

+Ли Фань

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу Сосо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Селина /Юань-Юань/       

Дэйзи    

Тан Синь       Ян Ке-ийн төслийн дарга

Лилиан

+Нань Фань          Фань нарийн бичигийн хамаатан бүсгүй

+ Се Цзя Инь Се Ху-ийн ээж

+Чжоу Ма Линь

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Би сүүлийн үед хар дарж зүүдэлдэг боллоо. Үргэлж л хүйтэн хөлс асгарсан сэрдэг. Би сэрэнгүүтээ л гэдсэндээ гараа хүргэнэ. Тэгээд өөрийгөө тайвшруулдаг. Би өөрийгөө зоригжуулдаг. Би өөртөө сайн карма хуримтлуулж байна гэж хэлдэг. Надад айх юм байхгүй. Би айх хэрэггүй гэдэг.

Нан:    Харин би өөрийгөө ингэж тайвшруулсан. Одоо энээс дор юм болохгүй гэж бодохоор сайхан болчихдог. Уйлахаа боль, за юу? Элдэв юм битгий ургуулж бод, за юу? Би өнөөдөр Ван Юн Чжэнтэй таарсан.

Сосо:  Тэгээд яасан? Та хоёр дахиад нийлсэн үү?

Нан:    Магадгүй би хэлэх ёсгүй зүйлээ хэлсэн байх.

Сосо:  Чи яагаад тэгж байгаа юм бэ? Чи түүнийг, бас өөрийгөө зовоох таалагддаг юм уу?

Нан:    Бид хоёр нэг төслийн тендерт оролцож байгаа. Тан Синь, Ян Кэ хоёр болохоор надад тэр төслийг өөрийн болго гэсэн. Ван Юн Чжэн, Е Цзинь Янь нарын мөрөөдлийг үгүй хийхийн тулд.

Сосо:  Хэзээ нэгэн цагт Ван Юн Чжэн, эгч чинь чамайг ойлгох болно.

Нан:    Юм бүхэн өөрийн үнэтэй. Тэд ойлгох уу, үгүй гэдэг нь надаас шалтгаах юм биш.

Сосо:  Бид бүгдээрээ жирийн хүмүүс. Хэрэв урьдчилаад мэдсэн бол бид хамгийн зөв шийдвэрийг гаргах байсан биз дээ? Тиймээс энэ нь зөв, тэр нь буруу гэж бусдад тайлбарлах хэрэггүй гэж бодож байна.

Нан:    Тиймээ. Ийм учраас л зарим хүмүүс бие биенээсээ улам бүр холддог.

Сосо:  Чамд мессеж ирлээ.

Нан:    Миний өмнөөс аваад харчих.

Сосо:  Энэ Ли И Фан байна. Тэр чамайг маргааш хамт хооллонд оръё гэнэ ээ. Энэ бас юу вэ?

Нан:    Би түүний байрыг засварлаж дууссан юм.

Сосо:  Тэр 11:45-13:45 хооронд уулзмаар байна гэнэ. Бурхан минь. Тэр секундыг нь яагаад бичээгүй юм бол? Тэр юу вэ, робот уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:      Чи яагаад инээсэн юм?

Нан:    Би таныг яг 11:45 цагт миний өмнө гарч ирнэ гэж бодсон.

Ли:      Цагийн тухайд, илүү нарийн байх тусмаа сайн. Уулзах газар нь цаанаасаа ойлгомжтой. Цагийг ойролцоогоор тогтоох нь сайн. Зарим алдаа нь 30 минутын зөрүүтэй байж болно.

Нан:    Тэгэхээр бид хоёр цаг орчим идэж, ярилцах боломжтой юу?

Ли:      Хэрэв ярилцах зүйлгүй бол хоолоо идчихээд явж болно. Гэхдээ би 13:45-аас хэтрүүлж болохгүй. Би 14:00 цагт зөвлөгөөнтэй.  Уучлаарай.

Нан:    Зүгээр. Таны зуршлын талаар бусад хүмүүс юу гэж боддогийг би мэдэхгүй. Гэхдээ миний хувьд энэ хэрэгтэй зуршил. Та үүний ачаар байр худалдаж авч чадсан.

Ли:      Баярлалаа.

Эм:      Та нар юу захиалах вэ?

Нан:    Иж бүрдэл хоол захиалъя.

Ли:      Би ч гэсэн адилхан.

Эм:      Ойлголоо, одоохон авчирна.

Нан:    Би таныг хоолоо захиалахаас өмнө илчлэгийг нь тооцдог байх гэж бодсон.

Ли:      Би тийм ч нарийн цаг баримталдаггүй. Би зүгээр л цагийг үнэ цэнэтэй гэж боддог. Жишээ нь, чи Ван Юн Чжэнээс салснаас хойш багагүй хугацаа өнгөрснийг би мэднэ. Хэрэв найз залуу хайх ч юм уу, эсвэл жилийн дотор хуримаа хийхээр төлөвлөж байвал надад хандаж болно.

Нан:    Та дахиад л эхлэх шив.

Ли:      Үнэнийг хэлэхэд, би чамайг сүүлийн үед их ажигласан. Чи тохирох залуугаа олж чадаагүй гэдгийг мэдсэн. Би удаанаар эргэцүүлсний эцэст чамтай энэ бүхнийг ярилцахын тулд нааш нь урьсан юм. Чи миний шаардлагыг маш сайн мэднэ. Тэд яг хэвээрээ. Юу ч өөрчлөгдөөгүй. Би чамайг 7 хоногт нэг удаа болзоонд урихаар  төлөвлөж байгаа. Хэрэв чи болно гэж үзвэл миний урилгыг хүлээж авч болно. Эсвэл татгалзаж болно. Хэрэв чи надад хоёр дараалан татгалзвал би чамтай уулзахаа болино. Тэгэхээр бидний тоглоом автоматаар дуусна гэсэн үг. Ингэснээр хэн ч эвгүй байдалд орохгүй.

Нан:    Тэгвэл, танд зөвхөн үр дүн чухал уу? Үйл явцыг аль болох хурдасгах гэж үү?

Ли:      Чамд үр дүн авчрахгүй төвөгтэй, романтик үйл явц, эсвэл сайн үр дүнтэй энгийн атлаа хурдан үйл явцын алийг нь сонговол зүгээр вэ?  Миний хувьд, эхний сонголт нь романд илүү тохиромжтой. Харин бодит амьдралд та хоёр дахь нь зүгээр. Хэд бол хэдэн роман уншиж болно. Харин өөрийнхөө амьдралаар ганцхан амьдрана.

Нан:    Таны хэлсэн үг зөв зүйтэй сонсогдож байна. Би таны цагийг хэмнэхийн тулд шуудхан хэлье. Та намайг өрөвдөлтэй байдалд орсон гэж бодож магадгүй. Энэ үнэн. Гэхдээ тийм ч муу биш. Надад үүнийг өөрчлөхийн тулд гэр бүл зохиох цөхрөнгөө барсан хүсэл алга. Би таны саналд баярлалаа. Гэхдээ би хүлээж авч чадахгүй.

Ли:      Ойлголоо.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Тан Синь одоо ч таны зүрх сэтгэлд байж магадгүй гэж та хэзээ ч бодож үзээгүй байх. Тийм ч учраас та тодорхой шалгуураар шинэ эхнэр хайж байна. Та гэрлэлтийг яг ажил шигээ хардаг, тэгчихээд өөрсдөө харилцаанд бэлэн биш байдаг.

Ли:      Намайг өрөвдмөөр харагдахад битгий хүргээрэй. Гэрлэлт бол гэрээний нэг хэлбэр.

Нан:    Гэхдээ би гэр бүлд мэдрэмж байх ёстой гэж үздэг. Хайр бол үндэс суурь нь. Гэрээ бол баталгаа.

Ли:      Чи намайг зөвхөн тоо, гэрээнд санаа тавьдаг хүйтэн сэтгэлт амьтан гэж бодож байна уу?

Нан:    Яагаад намайг сонгосон юм бэ? Миний амьдрал ундуй сундуй болсон. Би өөрийнхөө эрх ашгийн үүднээс найз залуугаасаа салж, түүний компанийн ажилтныг хулгайлсан. Би хайртай хүмүүсээсээ улам бүр холдож байна.

Ли:      Чи өөрийнхөөрөө амьдрахын тулд чадах чинээгээрээ хичээдэг. Миний бодлоор энэ сул тал биш.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан:    Ли И Фан бол хачин нөхөр. Гэхдээ тэр сайн хүн. Тэр жаахан хүйтэн. Гэхдээ эцсийн дүндээ тэр итгэл хүлээх хүн гэдгийг чи ойлгоно. Би хуучин нөхрийнхөө хувийн амьдралын талаар хов жив яримааргүй байна. Гэхдээ миний хүү ямар хойд эхтэй болох вэ гэдэг нь надад хамгийн чухал.

Нан:    Та яагаад хүүгээ авч үлдээгүй юм бэ?

Тан:    Би тэр үед залуу байсан. Анх удаагаа би нэг төслийг бие даан удирдаж байхад бүх юм ундуй сундуй байлаа. Би сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй. Бас тэрийгээ хүүтэйгээ хутгахыг хүсээгүй. Эцсийн эцэст хүү минь ямар ч буруугүй. Тиймээс түүнийг аавд нь үлдээсэн нь дээр байсан юм. Миний мэдэх хүмүүсийн дотроос Ли И Фан сэтгэл хөдлөлийн хувьд хамгийн тогтвортой нь. Эмэгтэй хүн тогтвортой сэтгэл хөдлөлтэй эр хүнтэй байх ямар чухал байдгийг чи ойлгох цаг ирнэ. Өөрийгөө хамгаалагдсан гэж мэдрэх нь маш чухал.

Нан:    Тэгвэл...

Тан:    Нэг ч үг бүү хэл. Чи тэр газарт очиж ирээд шинэ санаа санал болгосон гэж би Ли Анаас сонслоо.

Нан:    Тэнд 1500 метр квадрат газартай. Цзинь Янь групп түүнийг номын сан болгох  байх. Европын хэв маягийн уламжлалт хятад вилла.

Тан:    Чи үүнд итгэх үү? Тэд юу бодож, юу хийхийг хүсч байгааг зарчмын хувьд би таамаглаж чадна. Өрөөнд очоод ярилцъя. Ли Ань газар үзэхээр явсан. Хоёулаа түүнийг хүлээх үү?

Тан:    Хэрэггүй, ярилцаж байгаад үр дүнг нь түүнд хэлье. Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Миний санаа бол талбайн төвд цогцолбор барина. Спорт заал, номын дэлгүүр, баар, цайны газар, жижиг театртай. Ирээдүйд энэ нь олон нийтийн үйл ажиллагааны төв болно.

Тан:    Тэ хуучин павильоныг бид яах ёстой вэ? Тэр манай виллад ямар ч хэрэггүй.

Нан:    Бид анхны барилгыг нь үлдээнэ. Дахин өөрчлөлтийн дараа барилгын талбайн гуравны нэг нь газар дор орсон байна.

Тан:    Улирлын өөрчлөлтийг харуулахын тулд бид янз бүрийн улирлын ургамлуудыг тарих хэрэгтэй. Нэг талаас, энэ ногоон суулгацуудын асуудлыг шийднэ. Нөгөө талаас, манай вилла эргэн тойрны орчин үеийн хотхонуудаас ялгарч харагдана. Харин павильон тийм ч их анзаарагдахгүй.

Тан:    Нэлээд сонирхолтой санаа.

Нан:    Би санаануудаа нэгтгэж, жишээ болгож тохирох зурагнууд сонгоё.  Дараа нь би тэднийг танд болон Ли Ань руу илгээнэ.

Тан:    Чи эгчтэйгээ байнга ярилцдаг уу?

Нан:    Ховор.

Тан:    Нань Сунь. Одоо чиний нүүрний илэрхийлэл ямар эгдүүтэй байгааг ч мэдэх үү?

Нан:    Минийх үү?

Тан:    Тиймээ. Энийгээ байнга ашиглаж бай.

Нан:    Би таныг иймэрхүү юм сонирхдоггүй гэж бодсон.

Тан:    Эмэгтэйчүүд яг цэцэгс шиг. Сайхан цэцэглэх нь маш чухал байдаг. Хэчнээн олон эмэгтэйчүүд зүгээр л ганцхан харцаар, инээмсэглэлээр хүссэн зүйлдээ хэзээ ч хүрч байгаагүй гэж хэлж чадах бол? Хэрэв тийм эмэгтэйчүүд байдаг бол тэднийг хэзээ ч зохих ёсоор үнэлж байгаагүй гэсэн үг. Энэ маш гунигтай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Чи ганцаараа юу?

Сел:    Тиймээ, ажлын дараа надад хийх юм алга. Тэгээд л чамтай хамт уухаар ​​ирсэн юм.

Ван:    Шар айраг.

Сел:    Би чамайг сүүлийн хоёр өдөр ааш муутай байсныг мэднэ. Бүр тодорхой гэвэл, хуучин павильонд тай тааралдсанаас эхэлсэн.

Ван:    Би хүн бүрт ингэтлээ нөлөөлж байна уу?

Сел:    Үгүй. Би чиний төлөө хичээдэг. Юу ч болсон бай, би тэсэх л хэрэгтэй.

Ван:    Сайн байна.

Сел:    Би чамайг Цзян Нань Сунд хайртай хэвээрээ байгааг мэднэ. Одоо та нар өрсөлдөгчид. Мөрөөдлөө хамтдаа биелүүлнэ гэж амласан болохоор чи маш их бухимдаж байгаа. Би өөрийнхөө байр суурийг чамд ойлгуулах гэж ингэж хэлж байна. Бидний хоорондын харилцаа зөвхөн чамаас л шалтгаална. Би хүлээж чадна. Цзян Нань Сун чиний зүрх сэтгэлээс аажмаар бүрэн алга болох хүртэл хүлээнэ. Ер нь би... Яг үнэндээ, надад зүгээр л чамайг харах боломж байгаад би баярладаг. Би чамд ядаж л ямар нэг юмаар туслаж чадахаар бол баярлана. Чамтай яг энэ өнөөдрийнх шиг ингээд ууж суувал миний хувьд баярлах нэг шалтгаан.

Ван:    Тэгвэл баярлалаа.

Сел:    Би чамд дарамт болоогүй биз дээ?

Ван:    Огт үгүй.

Сел:    Цзян шиг эмэгтэйчүүд хүссэн бүхнээ авдаг нь  байдаг л хэвийн зүйл. Харин миний хувьд, надад таалагддаг хүмүүсээ биширч байх боломж байх ёстой.

Ван:    Намайг биширч байхад би дасаагүй.

Се:       Хэн ч үүнд дасдаггүй юм.

Ван:    Надад эвгүй байдаг.

Эр:      Ван Юн Чжэн, явж хоол идэцгээе.

Ван:    Хаана?

Эр:      Асуухаа боль, зүгээр л явцгаая.

Эр:      Бид өлсөж байна. Явж хоол идэх минь.

Ван:    Бид оройн хоол идэх гэж байна. Чи бидэнтэй явах уу?

Сел:    Би болох юм уу?

Ван:    Хамт явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Се Хун Цзу, Се Цзя Инь хоёр дахиад Индонез руу явсан.

Нан:    Чжао Ма Линь яасан бэ?

Сосо:  Би мэдэхгүй. Магадгүй тэр хоёртой хамт явсан байх. Би үүнийг нь үргэлж дургүйцдэг. Би өөртөө итгэлгүй юм шиг санагддаг. Би хэзээ нь хайхрахаа болих юм бүү мэд. “Тэр хэзээ эргэж ирэх вэ?”, “Тэр хэдийн ирсэн болов уу?”. Надад энэ түй ч хамаагүй.

Нан:    Тэр хүсвэл буцаж ирнэ. Хэрэв хүсэхгүй байвал чи түүнийг албадах хэрэггүй.

Сосо:  Чи Ван Юн Чжэнтэй буцаад нийлэхээр оролдоод үзэх юм уу? Тэр чамайг ойлгох байх гэж бодох юм.

Нан:    Нилээн хугацаа өнгөрлөө. Үүнийг март. Бид сарыг ингэж ажиглаад сурчихсан бололтой. Өнөөдөр билгийн тооллын хэдэн бэ? Арван зургаан уу? Сар ийм том, бас дугуй хэлбэртэй.

Сосо:  Багадаа ахын гэрт байхад нэг шүлэг байсан. Ямар шүлэг вэ байлаа даа? Нэг л их урт шүлэг байсан юм. Би сургуульдаа тэрийг яагаад ч цээжилж чадаагүйг санаж байна.

Нан:    Сар голын усанд яаж харагддагийг хэн анх харсан бол? Сайхан тод тусгалаараа анх ямар хүнийг гэрэлтүүлсэн бол? Хүний амьдрал төгсгөлгүй, хөврөх үр удам нь дуусашгүй. Тэнгэрт өнөөх л сар, түүний дор өнөөх л гол.

Сосо:  Хөх мөрөн дээр гэрэлтэх сар хэнийг хүлээснийг би мэдэхгүй. Урсгал нь үл тасрах уснаас өөр харагдах юм алга. Тэнгэрт гарсан хэн нэгэн цагаан үүл болж замхран одно. Ногоон агчнуудын дунд үлдсэн нь нүдэндээ нулимстай гуниг тээнэ. Завийг голын ус туусаар... Завин дээрх тэр шөнийн гийчин хэн бэ? Саранд гэрэлтэх орхиж одсон гэр нь хаана байна? Цааш нь юу гэдэг билээ? Юу болсон бэ? Чи юу үзээд байгаа юм? Харъя. Энэ эмэгтэй яаж ийм увайгүй байж чадаж байна аа? Ван Юн Чжэн ч гэсэн, "Моментс"- постлохыг зөвшөөрч л байдаг өөдгүй амьтан. Тэр түүнийг оройн хоолонд урих ёсгүй байсан юм.

Нан:    Бид салснаас хойш зургаан сар болж байна.

Сосо:  Чамтай хамгийн сүүлд уулзахдаа тэр юу ч хэлээгүй юу?

Нан:    Тэр юу гэж хэлэх юм? Бид объектод зэрэг очсон. Тэд ямар миний өмнө харилцаагаа зарлалтай биш дээ.

Сосо:  Гэхдээ тэр Юань Юань шиг хүнтэй хамт байж таарахгүй. Хэрэв тэр Юань Юань шиг эмэгтэйтэй нийлбэл чи түүний хувьд хэн бэ?

Нан:    Зүгээр дээ.

Сосо:  Чамайг Юань Юань шиг эмэгтэйтэй яаж зүйрлүүлж болдог юм? Тэр өөрийн ухаантай байна уу? Хүлээ, надад түүний байршлыг нь харуулаадах. Явцгаая.

Нан:    Чи хаашаа явах гэсэн юм бэ? Ямар ч экс найз бүсгүй одоогийн найз бүсгүйг нь зэмлэх ёсгүй. Чи жирэмсэн байна. Битгий бухимд. Юань Юань чамайг ийм байгааг харвал харин ч  баярлах болно. Чи надад сургаад байдаггүй билүү? Санаа зовдог хүмүүс ялагдагчид байдаг. Аз жаргалгүй хүн тавьж явуулж чаддаггүй.

Сосо:  Гэхдээ бид энд сар хараад зүгээр суугаад байж болохгүй. Чи яачихаад байгаа юм бэ? Би Ван Юн Чжэнтэй ярина. Би түүнд хараа чинь муудсан уу, эсвэл толгойдоо сумтай юу гэж асууна.

Нан:    Бүр тэд үнэхээр хамт байгаа бол Юань Юань үүнийг ичгүүргүйгээр хулгайлсан гэсэн үг. Энэ маш өөдгүй үйлдэл.

Сосо:  Нэгэнт тэр хүүхэн хулгайлсан байхад өөдгүй үйлдэл хэнд хамаатай юм бэ? Залуу хатагтай, чи яагаад үргэлж ийм байдаг юм бэ? Чи үргэлж ийм байдаг болохоор хүмүүс чамайг үргэлж ашигладаг юм. Надад утсаа өгөөдөх.

Нан:    Чи жирэмсэн байна.

Сосо:  Надад өг, би түүнээс асууя!

Нан:    Чи жирэмсэн байна.

Сосо:  Би чамд хэлье! Чи л уяхан сэтгэлтэй болсон байх, харин би биш!

Нан:    За, за, ойлголоо. Бид уяхан сэтгэлтэй байхаа больцгооё. Бид дараа ярина. Эхлээд тайвширцгаая. Тэгээд ярилцъя, за юу? Эхлээд тайвширцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Үгүй ээ, намайг сонс.

Эр:      Тийм ээ, яг одоо...

Ван:    Тэр бөмбөрийн цохилт зөв сонсогдохгүй байна. Тэр тодорхойгүй бүдэг байна. Энэ чинь чамд гоцлол тоглолт хийх боломж. Бүгд чам руу харж байсан. Бүх охид хүүхнүүд чамайг харж байсан. Тэр үед ч яагаад ингээгүй юм бэ?

Сел:    Чжу Сосо?

Сосо:  Амттай байна уу? Чи маш их хичээж сам хорхойг хальслаад л байсан. Харамсалтай нь тэд тэрийг чинь идэхгүй.  Харин чи надад цэвэрлээд өг. Би тэдэнд их дуртай. Чи жирэмсэн эмэгтэйд санаа тавьж үз.

Ван:    Чи сам хорхой идэхээр ирсэн үү?

Сосо:  Би галзуурсан юм уу? Би яагаад энд шөнөөр сам хорхой идэх гэж? Нааш ир. Тэр “Моментс” дээр юу постолсныг чи харсан уу? Нань Сунь тэр зургийг үзнэ гэдгийг чи мэдэж байсан, тийм биз? Бүх компани даяар тэрийг нь чинь үзнэ. Бусдын сэтгэлээр ингэж тоглох ёс суртахуунгүй явдал. Чи түүн шиг хүүхнээс аль болох хол байх хэрэгтэй. Гэтэл чи түүний хальсалсан сам хорхойг идэж байна. Чи галзуурсан юм уу?

Ван:    Би сам хорхойг идээгүй. Би сам хорхойны харшилтай.

Сосо:  Миний юу яриад байгааг ойлгохгүй байна уу? Би чамтай ярихаас ч залхаж байна.

Ван:    Сонс. Би юу хийж байгаагаа мэддэг.  Бид оройн хоол идэж байна. Тэр үүнийгээ Моментсд постолж болно. Би түүнийг хориглож чадахгүй. Түүнээс гадна, би Нань Саунаас холдоод зургаан сар болж байна.

Сосо:  Чи намайг тэнэг хүүхэн гэж бодсон уу? Чи яагаад түүнд ийм харгис ханддаг юм бэ? Тэр чамд маш их хайртай. Тэр ч гэсэн чамтай хамт мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байгаа. Тэр ч гэсэн чиний ойр байж чамтай хамт ажиллахыг хүсч байгаа! Гэхдээ тэр чадахгүй! Түүнд сонголт байхгүй! Түүнийг нөхцөл байдал нь барьчихаад байна! Бусад нь түүнийг ойлгохгүй байвал хамаагүй! Гэтэл чи гэж тэнэг, нэг муу хүүхэнтэй хамт сам хорхой идэж л байдаг! Сам хорхой амттай байв уу?

Ван:    Хэрэв түүнд асуудал байгаа бол тэр өөрөө зүгээр л хэлчихэж болно ш дээ. Тэр надад итгэхгүй байгаа болохоор л ярихаас татгалздаг. Мөн харилцаа итгэлцэл дээр тогтох ёстой, тийм үү?

Сосо:  Зарим хүмүүс бусдыг нулимаад өөрсдөө цэвэрхэн үлдэхийг хүсдэг. Тэд өөрсдийн нэр төрийг хамгаалж чадвал тайван, сайхан амьдарч чаддаг. Гэхдээ Цзян Нань Сунь тийм хүн биш. Тэрийг анх хараад хүйтэн хөндий гэж санагдахаар хүн. Гэхдээ үнэндээ тэр хэнээс ч илүү мэдрэмжтэй байдаг! Эмээгийнхээ төлөө! Талийгаач аавынхаа төлөө! Аз жаргалгүй ээжийгээ аз жаргалтай амьдрахын тулд нэр төрөө хүртэл золиосолж чадна! Зөвхөн түүн шиг хүн л өөрийн ашиг сонирхлыг хөсөр хаяад  зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийхийн төлөө явдаг юм! Тэр чамд хайртай. Чи ч бас түүнд хайртай. Чи яагаад түүнийг бага ч болов ойлгохгүй байгаа юм бэ?

Ван:    Би ойлгохыг хүсдэг. Надад хэлээдэх, ямар асуудал байна? Би тэгвэл түүнд туслая.

Сосо:  Үгүй.

Ван:    Яагаад үгүй гэж? Юу болсон бэ?

Сосо:  Үгүй ээ...

Ван:    Суучих. Юу болсон бэ?

Сосо.  Миний гэдэс базлаад байна.

Ван:    Суучих. Би одоо яах ёстой вэ?

Сосо:  Миний гэдэс базлаад байна! Түргэн тусламж дуудаач!

Ван:    Түргэл, 120 руу залга!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Байна уу. Сосо? Ямар Сосо? Ван Юн Чжэн үү? Тэр чамайг хайж очсон уу? Аль эмнэлэг вэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Эмч ээ, би одоохондоо төрөх болоогүй байна.

Эм:      Би мэднэ. Бүх зүйл зүгээр.  Санаа зоволтгүй, ноцтой юм алга.

Ван:    Эмч ээ, түүний гэдэс маш их өвдөж байгаа. Үр зулбахаас хамгаалах ямар нэг эм хэрэгтэй юу?

Эм:      Намайг сонс, таамаглал дэвшүүлэх хэрэггүй. Та хүүхдийнхээ эцэг мөн биз дээ?

Ван:    Үгүй ээ, би биш.

Сосо:  Тэр миний найзыг тохуурхасан болохоор нь би түүнийг сургахаар очсон юм. Би маш их уурласнаас болж гэдэс базалсан байх.

Эм:      Хүүхдийн аав нь хаана байна?

Сосо:  Би түүн рүү залгасан боловч тэр утсаа авсангүй. Тэр онгоцонд яваа. Би түүн рүү дараа залгана. Энэ дахиад л өвдөж байна.

Эм:      Энэ зүгээр.

Ван:    Чамд өөр дэр авч өгье. Ингэвэл яаж байна? Би чамд ус хийж өгөх үү?

Эм:      Чи эхлээд очиж бүртгэл хийлгэх ёстой.

Ван:    Тэгье. Би хаашаа очих вэ?

Эм:      Коридорт гараад баруун тийш эргэ.

Сосо:  Эмч ээ, намайг амаржихаас өмнө миний нөхөр амжиж ирэх болов уу? Тэр удахгүй онгоцноос буух ёстой. Би түүний хүүхдээ эхлээд харах боломжийг нь алдмааргүй байна. Би танаас гуйя.

Эм:      Чи энэ үйл явцыг хянаж чадахгүй. Чиний аюулгүй байдал, хүүхдийн чинь аюулгүй байдал хамгаас чухал. Одоо тайвшир. Би чамд үзлэг хийнэ. Хөлөө нугалаарай. Аажмаар. Сайн байна, одоо хөлөө буулга.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Ван Юн Чжэн.Сосо хаана байна?

Ван:    Тэр тэнд байгаа. Хүлээ, хүлээ. Чи одоо орж болохгүй. Үзлэг хараахан дуусаагүй байна.

Нан:    Яг юу болсон бэ? Чи Сосог яасан юм?

Ван:    Тэр намайг загнах гэж ирсэн. Тэгээд л гэдэс нь өвдөж эхэлсэн. Дараа нь би түүнийг эмнэлэгт авчирсан. Нань Сунь. Чи надаас ямар нэг юм нуугаад байгаа юм уу? Эсвэл чамд ямар нэг хүндрэл байна уу? Би чамд тусалж чадна. Бид найзууд хэвээрээ, тийм ээ?

Нан:    Яг одоо ийм яриа өрнүүлэх тохиромжтой цаг гэж чи бодож байна уу? Эмч ээ, тэр ямархуу байна?

Эм:      Дажгүй ээ. Бүх юм хэвийн.

Нан:    Баярлалаа.

Сосо:  Чи яагаад ирсэн байдаг юм?

Нан:    Чи яаж байна?

Сосо:  Ван Юн Чжэн чамайг нааш нь дуудсан уу?

Нан:    Се Хун Цзу хаана байна?

Сосо:  Түүний утас нь унтарсан байна.

Нан:    Одоо ч гэсэн үү? Түүнд энэ хүүхэд нь огт хамаагүй юм уу? Би яръя.

Ма:     Байна уу?

Сосо:  Юу болсон бэ?

Нан:    Юу ч биш ээ. Сүлжээ муу байна. Би гараад залгая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Чи Чжао Ма Линь мөн үү? Чи Се Хун Цзу өөрөө юу? Гайхалтай. Дэмий юм ярихаа боль! Чи хэнтэй, хаана, хэний өвөрт хэвтэж байгаа чинь надад хамаагүй! Яаралтай төрөх эмнэлэг хүрээд ир! Харин гэр бүл, ээж энэ тэрээ авчрах хэрэггүй шүү. Ганцаараа энд ирээрэй!

Ван:    Чи зүгээр үү? Би чамайг ийм ууртай байхыг хэзээ ч харж байсангүй.

Нан:    Чам шиг эрчүүд загнуулах ёсгүй гэж үү?

Ван:    Над шиг эрчүүд ээ?

Нан:    Тийм ээ, чам шиг эрчүүд.

Ван:    Би чамд идэх юм авч өгөх үү?  Би очоод аваад ирье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Жолооч оо, хурдан яваарай. Эхнэр маань төрөх гэж байна. Би хоцорч байна ш дээ. Үгүй ээ, та намайг... Жолооч оо... Байна уу. Ээж ээ, дахиад юу болсон бэ? Энэ боломжгүй. Түүнд утсаа өг. Би түүнд утсаа өг гэсэн. Тийм ноцтой юм уу? Гэхдээ... За ойлголоо. Би буцаад очъё. Би буцаад очъё гэлээ!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Чи миний гарт массаж хийж чадах уу? Энэ миний анхаарлыг сарниулж мэдэх байх.

Эм:      Өвчтөний ар гэрийнхэн ирсэн үү?

Нан:    Ямар нэгэн асуудал байвал надад хэлж болно.

Эм:      Надад хүүхдийн аав эсвэл ойрын гэр бүлийнхний гарын үсэг хэрэгтэй байна.

Сосо:  Би өөрөө гарын үсэг зурж болох уу?

Эм:      Тэгж бас болно. Энэ. Эдгээр нөхцлүүдийг нь анхааралтай уншиж танилцаарай. Дараа нь өвчтөний гарын үсэг хэсэгт гарын үсгээ зурна. Би буцаж ирээд энийг авна.

Сосо:  Явах хэрэггүй. Би танд итгэж байна. Би үзэг авч болох уу? Баярлалаа. За, баярлалаа.

Эм:      Хэрэв хэтэрхий их өвдөж байвал мэдээ алдуулах наалт хэрэглэхийг зөвлөж байна. Энэ хүүхдэд нөлөөлөхгүй.

Нан:    Мэдээж бид...

Сосо:  Шаардлагагүй. Хэрэггүй ээ, зүгээр. Би өвдөлтөөс айдаггүй. Баярлалаа.

Эм:      Сайн бодоорой.

Нан:    Чи яагаад наалт ашиглахгүй гэсэн юм бэ?

Сосо:  Эх хүн хүүхдээ төрүүлэхдээ өвдөлтийг мэдрэх ёстой гэж ярьдаг. Би үүнийг жаахан ч гэсэн мэдрэхгшй бол яаж өөрийгөө ээж гэх юм?

Нан:    Гэхдээ чи багаасаа зовж шаналсан ш дээ.

Сосо:  Тэр чинь огт адилгүй. Би энэ өвдөлтийг л санахыг хүсч байна. Магадгүй, тэр үед би Се Хуныг тавьж явуулж чадах байх. Би өнгөрснөө эргэн санах бүртээ түүнд даажигнаж ханддаг.  Нэг удаа би Луо Цзя Минд хэрэв би хэзээ ч юм цагт хагалгаанд орох хэрэгтэй болоод ээж чинь надад өвчин намдаах эмний 800 юань төлөхөөс татгалзвал би чамаас сална гэж хэлснээ  санадаг. Ядаж л эгчийг хагалгаанд ороход дэргэд нь ах маань байсан. Үргэлж шүү. Одоо миний ээлж боллоо. Миний нөхөр хаана байна? Би түүнийг хаана байгааг ч мэдэхгүй.

Нан:    Хэрэв чамд эр хүн хэрэгтэй бол би чамд олоод өгч болно.

Сосо:  Намайг битгий инээлгээд бай. Миний гэдэс өвдөж байхад. Ван Юн Чжэн яасан бэ?

Нан:    Би түүнийг аашлаад явуулчихсан.

Сосо:  Тэр явсан? Юу болсон бэ?

Нан:    Тэр чамд хоол авахаар явсан.

Сосо:  Би түүнтэй зүгээр л хэрэлдсэн. Тэгсэн гэнэт л миний гэдэс базлаад эхэлсэн. Тэр маш их айсан.Тэгээд түргэн тусламж дуудахаар гүйсэн. Тэр ямар байсныг чи төсөөлж ч чадахгүй. Бүр инээдтэй ч юм шиг.

Нан:    Чи яаж инээж чадаж байна аа? Энэ бүгд түүний буруу.

Сосо:  Ван Юн Чжэн сайн залуу. Юань Юань тэр хоёрын дунд юу ч байхгүй. Тэр зүгээр л сэтгэл хөдлөлгүй тэнэг, миний хэлсэн үгийг ч ойлгоогүй.Тэр намайг галзууртал уурлуулсан.

Нан:    Чи ер нь яах гэж түүнтэй уулзсан юм бэ?

Сосо:  Учир нь би маш их ууртай байсан. Уучлаарай. Санааг чинь зовоосонд уучлаарай.

Нан:    Муу тэнэг. Чи юундаа уучлалт гуйсан юм?

Сосо:  Тэр чамд маш их хайртайг би харж байна. Хэрэв та хоёр эргээд нийлэхгүй бол жинхэнэ онцгүй юм болно. Миний юу хэлснийг чи ойлгов уу? Чи ганц удаа ч гэсэн миний үгэнд орж болох уу?

Нан:    Хэн та нарыг ир гэсэн юм? Явцгаа, эндээс гарцгаа.

Ма:     Надаас өөр хэн чиний эмнэлэгийн зардлыг төлөх юм?  Би энд асуудал үүсгэх гэж ирээгүй. Се захирлын бие сайнгүй байгаа. Тэр надад чамайг эргэж оч гэж хэлсэн юм.  Энэ хүн миний хөлсөлсөн эх баригч доктор Чжан. Түүнд үзлэг хийж болно.

Сосо:  Надад битгий хүр.

Чжан: Санаа бүү зов.

Сосо:  Надад битгий хүр!

Ма:     Энд эмч нар байгаа.

Нан:    Бидэнд мөнгөний асуудал байхгүй. Сэтгэл гаргасанд чинь баярлалаа. Та нар явж болно.

Ма:     Хэрэв би эндуураагүй бол Чжу Сосогийн хүүхэд Се овогтын гэр бүлд хамааралтай.

Сосо:  Мөн ярив аа! Нэртэйгээр нь энэ хүүхэд чи бид хоёрынх гээд хэлчихээч! Чи бүр ичгүүрээ баржээ? Хэн чамайг энд ир гээв?

Чжан: Тайван бай.

Сосо:  Зайлцгаа!

Чжан: Та тайвшир.

Нан:    Яваач, үгүй бол би цагдаа дуудна.

Ма:     Тэг л дээ! Энэ хүүхдийн эмээ нь намайг энд ир гэж хэлсэн. Цагдаа нар хэнийг нь хөөж гаргахыг харъя л даа. Өө, тийм, Чжу Сосо. Се Хун Цзу чамайг хүү, эсвэл охин төрүүлсэн байсан хамаагүй, сална гэж хэлсэн.

Сосо:  Нань Сунь, түүнийг тоох хэрэггүй!

Ма:     Чи намайг цохиж байна уу?

Сосо:  Нань Сунь, түүнийг битгий тоо!

Нан:    Тэгээд салаач! Сосо ээжийн энхрий хүү Се Хун Цзугаас салахыг тэсэн ядан хүлээх болно! Намайг анхааралтай сонс, Чжао Ма Линь. Се Хун Цзу ээжийнхээ шуналаас болж Сосогоос салах гэж байна.  Эрт орой хэзээ нэгэн цагт тэр чамайг ч орхино!

Ма:     Амаа тат! Чжан эмч ээ, түүнд үзлэг хий!

Сосо:  Надад битгий хүр!

Чжан: Санаа зоволтгүй.

Нан:    Яваад өгөөч!

Сосо:  Би чамд хэлж байна! Надад битгий хүр!

             Нань Сунь! Нань Сунь! Эмчийг дуудаарай! Би дахиж чадахгүй нь!

Нан:    Эмч ээ! Эмч ээ!

Сосо:  Нань Сунь, би үхэж байна! Чи миний өмнөөс Сяо Суог харж хандаж байгаарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Сосо минь, тэсдэг юм шүү. Эмч ээ, тэр зүгээр үү?

Эм:      Ингэтлээ битгий сандар. Бүх зүйл зүгээр байна. Илүү хүчтэй дүл. Амьсгаа ав. Тайвшир.

Се:       Сувилагч аа, Чжу Сосо хаана байна?

Эм:      Төрөх тасагт.

Се:       Тийшээ юу?

Эм:      Тиймээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Сосо. Би чамайг, бас  Сяо Суод хэн ч муу юм хийхийг зөвшөөрөхгүй. Хүүхдийн аав нь энд байхгүй байсан ч санаа зоволтгүй. Би, бас эмээ нь байна.Бид чамтай хамт байх болно.

Сосо:  Надад чи байдаг. Энэ л хангалттай. Би өнөөдөр тэсч чадвал хэдхэн хоногийн дараа хөл дээрээ босно. Сяо Суогийн төлөө би энэ дайнд ялах ёстой.

Нан:    Бид Сяо Суотой хамт байх болно. Тэгээд бид амар тайван амьдрах болно.Сяо Суо-г том болоход нь бид түүнд түүхээ ярьж өгнө.

Сосо:  Би хүүхдүүдтэй болсоны дараа тэдэнд түүхээ ярьж өгөх болно.

Нан:    Харин би тэднийг сургана.

Сосо:  Сонирхолтой нь чи юу заах гэж байна?

Нан:    Зэргийн функц, экспоненциал функц, урвуу функц. Багш намайг ангийнхантайгаа сайн ажиллах хэрэгтэй гэсэн.

Сосо:  Би чамд итгэхгүй байна. Чи миний охинд нууцаар уруулын будаг худалдаж авах нь гарцаагүй.

Нан:    Хэрвээ эрэгтэй хүүхэд байвал яах вэ?

Сосо:  Чи түүнтэй нийлээд найз охинд нь уруулын будаг сонгох байлгүй.

Нан:    Тэднийг хөлд орсны дараа амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэнд авч очно.

Сосо:  Сохор номин намнах тоглоомд уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Бид Се Цзя Иныг үхтэл нь балбана.

Нан:    Далимд нь Чжао Ма Линыг ч гэсэн.

Сосо:  Би энэ хорвоог нэг том зугаа цэнгэлийн хүрээлэн гэж хэзээ ч бодож байсангүй.

Нан:    Зугаа цэнгэлийн хүрээлэн? Тэгвэл бид тэнд яагаад дандаа алиалагч шиг байж, бусад нь гүнжийн дүрд тоглодог юм бэ?

Сосо:  Би муухай болчихож уу?

Нан:    Би алиалагч. Харин чи хүн аалз.

Сосо:  Эмч! Эмч ээ, хүүхэд хараахан төрөөгүй байна уу? Се Хун Цзу, чи муу новш! Адгийн шаар!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Нань Сунь. Би...

Нан:    Охин төрсөн.

Се:       Намайг уучлаарай. Би дөнгөж онгоцноос буугаад...

Нан:    Чи надад юу ч тайлбарлах хэрэггүй. Чиний уучлалт надад хэрэггүй. Эхнэр хүүхдээсээ л уучлалт гуй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:      Аав нь ирсэн үү? Хүүхэд хараахан эмзэг байгаа. Та түүнийг барьж байхдаа хүзүүний байрлал, бэлхүүсээр нь өргөж бариарай.

Се:       За.

Эм:      Нөхөр чинь сэтгэл санаа өндөртэй хүн байна. Чи азтай юмаа.

Се:       Манай охин яасан гэж?

Се:       Тэр чг ээж шигээ ийм үзэсгэлэнтэй байх гэж.

Эм:      Хүүхдээ хоёр цаг тутамд хөхүүлэхээ бүү мартаарай.

Сосо:  Баярлалаа. Сяо Суо.

Сяо:    Чиний утас дуугарч байна.

Сосо:  Бяцхан гартай юмаа. Чи бяцхан гартай.

Се:       Сосо, би энэ дуудлагад хариулах хэрэгтэй байна.

Сяо:    Би чиний загалмайлсан эцэг.

Сосо:  Юу болсон бэ?

Се:       Компанид ямар нэгэн зүйл тохиолдсон гэнэ.

Сосо:  Яв, яв, санаа зоволтгүй. Сяо Хэ, чи ч гэсэн яв. Чи энд өдөржин байлаа. Чи бизнестээ анхаарах хэрэгтэй.

Се:       Зүгээр дээ, Сяо Хэ-г чамтай хамт байлгана.

Сяо:    Тийм ээ, би энд үлдэнэ. Хэрэв чамд эвгүй байвал би гадаа байж байна. Хэрэв ямар нэгэн хэрэг гарвал над руу залгаарай.

Се:       Аав нь явлаа, Сяо Суо. Баяртай. Тэднийг харж байгаарай, баярлалаа.

Сяо:    Сосо. Үнэндээ... Үнэндээ Се ч бас зовж байна.

сосо:  Төрөх бас зовлонтой. Энэ дэлхий дээр юу ч амархан ирдэггүй. Тийм үү, Сяо Суо?

Эмээ:  Тэр Сяо Се шиг харагдаж байна. Охин нь аавтайгаа адилхан байдаг нь сайн хэрэг. Одоо тэд хүүхэдтэй болсон болохоор албан ёсоор насанд хүрсэн гэсэн үг. Тэд элэг бүтэн гэр бүл боллоо. Тэгж байгаад тэд хүү төрүүлнэ. Энэ бол хамгийн сайхан зүйл.

Нан:    Эмээ, би хэдийн цадчихлаа. Би явж амарлаа.

Эмээ:  Тэг ээ. Мартсанаас, Нань Сунь. Би хүнээс надад хуурай сүү авч өгөөч гэж гуйсан юм. Гипрока 1897 оных. Маш сайн найрлагтай, бас шингэц сайтай. Сосод зориулаад жаахан найруулчихаарай.

Нан:    За.

Төгсөв

 

 

 

 

Back to episodes Go home