Миний сайн найзын түүх-33

Миний сайн найзын түүх – 33

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ван Юн Чжэн      

Ли Ань                    Цзинь Янь Группын төслийн удирдагч

Ян Хе

+Сюй               Дизайнерын албаны дарга

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Селина /Юань-Юань/        үл хөдлөх хөрөнгийн зөвлөх

Дэйзи    

Тан Синь       Ян Ке-ийн төслийн дарга

+Сю эмээ

+Лилиан

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Энэ ямар учиртайг би чамаас асууж байна. Энэ зарыг тавьсан хүний бол чи.  Хэдхэн хоног өнгөрч байхад чи тэдний саналд татагдаад хэдийн явахаар шийдэж байгаа юм уу? Чи л өөрөө номын сан байгуулна гэсэн. Бид ядаж арав гаруй нийтийн номын сан байгуулна гэж чи хэлсэн. Чиний үгээр бол, мөнгө чиний хувьд хамгийн чухал нь биш байсан.

Ань:    Би бодлоо өөрчилсөн. Одооноос эхлэн чи энэ төслийг хариуцна.

Ван:    Тэд чамд хэдийг санал болгосон юм?  

Ань:    Энэ чиний хэрэг биш.

Ван:    Чамд хэр ихийг санал болгосныг би мэдмээр байна. Ямар хэмжээний мөнгө амласан болоод чи мөрөөдлөөсөө татгалзсаныг би мэдмээр байна.

Ант:    Мөнх юм гэж байдаггүй юм!

Фань: Одоо болно, Юн Чжэн. Ажлаа сонгох нь түүний эрх.

Ван:    Ашиг харж урвах, амлалтаа зөрчих нь бас л түүний эрх.

Фань: Е ерөнхийлөгч чамайг хүрээд ир гэсэн, явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Юн Чжэн. Е захирал дөнгөж сая баруун гараа алдсан. Компаниар нэг дургүйцсэн дуу хоолой тархаж эхэлсэн. Тэд танай багыг татан буулгахыг шаардаж байна. Чи санаж ав, одоо Е захиралд чамаас ч илүү хэцүү байгаа. Тиймээс бүх сөрөг сэтгэл хөдлөл, бодлоо энд үлдээ. Чи ийшээ орвол тэнд чиний захирал байгаа. Чи юу хэлэх ёстой, юу хэлэх ёсгүйг мэдэж байх хэрэгтэй. Хүүхэд шиг аашилж болохгүй шүү. Том хүн шиг бай. Е Ерөнхийлөгч өө.

Е:         Аа, Юн Чжэн.

Ван:    Е Ерөнхийлөгч.

Е:         Танай албыг ирэх долоо хоногт зураг төслийн албанд шилжүүлэхээр болсон. Нэгтгэнэ гэсэн үг. Бид даваа гарагт энэ тухай зарлана. Би чамд урьдчилан мэдэгдэхээр шийдсэн юм.

Ван:    Тэгвэл бид бие даасан байдлаа алдана гэсэн үг үү?

Е:         Нэг тиймэрхүү.

Ван:    Бидэнд боломж байхгүй гэж үү?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Ли Ань. Ли Ань. Хоёулаа кофе ууя. Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ань:    Би зүгээр л хугацаа хожиж, гэрээг нь буцааж өгье гэж бодсон. Гэвч Ян Ке-гийн компанийн хэн нэгэн Цзинь Яньд энэ тухай хэлнэ гэж огт бодсонгүй. Би энд дахиад үлдэж чадахгүй.

Сел:    Ван Юн Чжэн их цочмог зантай байдаг.

Ань:    Зүгээр ээ, би түүнийг сайн мэднэ. Би түүний оронд байсан бол бас л  уурлах байсан. Нэг хоромын өмнө бид хоёр  өөдрөг сэтгэлээр ажлаа ярилцаж байсан бол дараагийн хоромд би урвагч болсон. Хэн уурлахгүй байх юм? Дараа нь Е ерөнхийлөгч... Би Цзинь Яньд арав гаруй жил ажилласан. Би юунд хүрсэн юм?

Сел:    Ингэж битгий ярь.  Хүн бүрийн нөхцөл байдал өөр.

Ань:    Чи намайг тайвшруулах гээд байна уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Ли Ан-аас илүү чадвартай хүн гарч ирвэл бид гурвуулаа болж баг хэвээр үлдэнэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Энэ боломжтой юу?

Фань: Компани Ли Аныг 10 жил сургасан. Гэтэл тэр юу ч болоогүй юм шиг явчихсан. Бид ирэх даваа гаригт энэ талаар мэдээллэнэ. Бид өөр Ли Аныг хаанаас олох юм? Е Ерөнхийлөгч өө. Хэрэв бид ингээд ярилцаж дууссан бол би Ван Юн Чжэнг үдэж өгье.

Е:         Тэг ээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ань:    Юу гээч? Ян Кэ-ийн надад санал болгосон нөхцөл Цзинь Янь группээс хамаагүй дээр. Тэдний цорын ганц шаардлага бол намайг яаралтай ажилдаа ор гэсэн.

Сел:    Тэд зүгээр л Цзинь Янь группыг устгах гэж байна.

Ань:    Би тэдний саналыг ийм хурдан зөвшөөрнө гэж ер бодсонгүй.

Сел:    Учир нь Тан Синь хэлсэн үгэндээ хүрдэг гэдгийг чи мэддэг. Энэ бол түүний ялгарах онцлог нь. Харин Ян Ке өгөөмөр зан, төвлөрсөн удирдлагаараа Цзинь Яньд алдартай байсан.

Ань:    Чи намайг тайвшруулах гээд байна уу?

Сел:    Би чиний оронд байсан бол ийм саналаас татгалзахгүй байсан гэж хэлмээр байна.

Ань:    Чи яагаад намайг тайтгаруулаад байгаа юм? Би урвагч. Би Цзинь Янь группын бүх хүмүүсээс урвасан. Чи яагаад ингэж байгаа юм?  Чи намайг үзэн ядах ёстой. Уучлаарай.

Сел:    Миний туршлагаас харахад, яаж ч байсан бусдын үйлдэлийг өөрийнхөө өнцгөөс дүгнэх хэрэггүй байдаг. Учир нь тэд юу үзэж туулах хэрэгтэй болсныг бид мэдэхгүй. Чи урагшлах замдаа ямар нэгэн зүйлээ алдаж мэднэ. Гэхдээ чи бас ямар нэгэн зүйлийг олж авна.

Ань:    Чи их юм үзэж туулсан байх.

Сел:    Тийм ч их бишээ. Чи одоо дээрдсэн үү?

Ань:    Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Би одоо Дэйзигийн талаар ярилцмаар байна. Танд эвгүй байвал би өөрөө Дэйзитэй уулзаж ярилцъя. Хэрэв бүх зүйл бүтэмжтэй болбол та ч гэсэн баярлана. Хэрэв үгүй бол би буруутай. ЭнэЦзинь Яньд хамаарахгүй.

Е:         Чи яагаад ойлгодоггүй юм бэ? Арав гаруй жил өнгөрсөн. Бид түүнтэй тайван хоол идэнгээ ярилцах нэг хэрэг. Харин бид түүнийг буцаж ажилдаа орооч гэж хэлж чадах уу? Бүх зүйл сайхан байх үед бид түүнээс татгалзсан. Одоо бүх зүйл буруугаар эргэж байхад бид түүнийг буцааж авъя гэж байна. Ингэж болдог юм уу?

Фань: Тийм ээ, энэ үнэн. Гэхдээ ийм эгзэгтэй мөчид бид Р-н-Ди багийг авч үлдэх ёстой. Энэ л хамгийн чухал. Та энэ төслийг бодож олсоноос хойш 10 жил өнгөрлөө. Гэтэл одоо үүнээсээ татгалзана гэж байна.  Та дахиад 10 хүлээгээд дараа нь бүгдийг эхнээс нь эхлүүлмээр байна уу?

Е:         Чи Цзинь Янь группын төлөө ингэж байгааг би мэдэж байна. Гэхдээ тэгэх шаардлагагүй. Санаа зоволтгүй. Би бишгүй их зүйл үзэж туулсан. Би энийг зохицуулж чадна. Надад кофе аваад ир.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Юу болсон юм?

Ван:    Манай албыг өөр албатай нэгтгэсэн.

Сел:    Тэд ийм хурдан шийдвэр гаргасан гэж үү? Бид төлөвлөсний дагуу үргэлжлүүлэн ажиллана. Гутрах хэрэггүй, за юу?

Ван:    Бид үүнийг яаж ч чадахгүй. Ли Ань үүнийг сайн мэдэж байсан гэж би бодож байна.

Сел:    Ли Ань Цзян Нань Суны хамтрагч болно.

Ван:    Мөн догь оо.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Юн Чжэн. Ийм юм болсонд харамсаж байна. Ажлын дараа би чамайг уух юмаар дайлъя.

Ван:    За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Хөөе, бармен аа.

Фань: Би та нарт тусалж чадахгүй болохоор өнөөдөр нэлээн уулаа.

Ван:    Бид Е ерөнхийлөгчийг энд урих ёстой байсан юм.

Фань: Тэр одоо ч оффисдоо ажиллаж байгаа. Бүр ийм мөчид тэр юу ч болоогүй юм шиг аашилдаг. Тэр зөвхөн ажилдаа өөрийгөө зориулдаг юм. Энэ түүний алдагдалаа даван туулах нэг арга юм шиг надад санагддаг. Би буцаж очихоороо түүнд ямар нэгэн байдлаар тусалж чадах үгүйгээ харна. Өө тийм. Би түүнд өнөө орой чамтай хамт ууна гэж түүнд хэлээгүй.

Ван:    Та яагаад надтай уулзъя гэсэн юм?

Фань: Би чамаас нэг туслалцаа хүсэх гэсэн юм

Ван:    Фань нарийн бичиг ээ.

Фань: Учир нь гэвэл... Үгүй ээ, та харж байна уу, энд байна. Намайг сонс, сонсч бай. Ли Ань явсан. Юу ч болоогүй юм л явчихсан. Гэхдээ миний найддаг юм...  Би чамаас гуйя, үлдээрэй.

Ван:    Би явна гэж хэлээгүй.

Фань: Тийм ээ, гэхдээ... нөхцөл байдал ийм болсон. Хэлтсүүдийг гарцаагүй нэгтгэж таарна. Дараа нь янз бүрийн хязгаарлалтууд болно. Тэр үед Дчи явах тухай бодох нь гарцаагүй.

Ван:    Энэ тухай дараа ярилцъя.

Фань: Үгүй ээ, үгүй, үгүй.  Надад чамаас сонсохоос хамгийн их айдаг юм нь энэ. Би чамаас гуйя. Хэзээ ч, юу ч тохиолдсон, хичнээн гунигтай байсан ч битгий яв. Эндээ үлд. Чи гадаадаас буцаж ирсэн. Чамд нийгмийн зөвшилцөл төө ч хамаагүй. Чамд бүх юм маш амархан, ойлгомжтой. Хэрэв ажил чинь таалагдахгүй бол зүгээр л босоод явчихдаг. Энэ огтхон ч хамаагүй. Би ойлгож байна. Би маш сайн ойлгож байна. Над шиг хуучинсаг үзэлтэй хүмүүс хайрыг үнэлж баршгүй зүйл гэдэгт одоо ч итгэдэг. Энэ номын сангийн төсөл Е ерөнхийлөгчид маш чухал. Гэхдээ маш хэцүү байгаа. Учир нь олон хүмүүс түүний ялагдлыг харахыг хүсдэг. Энэ компанид, энэ салбарт ажилладаг хүмүүс. Е бол захирал. Гэвч олон хүмүүс түүнд итгэдэггүй. Мөн бүх хөрөнгө оруулагчид зөвхөн богино хугацааны ашгийг л сонирходог. Чи хэдий залуу ч гэсэн бүх найдвар чамд л байна. Чиний дотор унтаршгүй гал байдаг. Хэрэв чи үлдвэл Е захиралд найдвар төрнө. Би чамаас гуйя, үлдээрэй. Энэ туйлын хүсэлт юм шүү. Чи энэ талаар бодож үзээрэй, за юу? Би ялаа. Би төлнө. Тооцоогоо хийе.

Эм:      Танаас нийт 580 юань.

Фань: За.

Эм:      Та тооцоогоо хийнэ үү.

Ван:    Фань нарийн бичиг ээ, би танд амлаж байна.

Фань: Баярлалаа.

Ван:    Цзинь Янь групп бол нэг юм уу, эсвэл арван шалтгаанаар оршин тогтнодог. Яагаад гэхээр, түүнийг Е Цзинь Янь удирддаг болохоор.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Чи их уужээ.

Фань: Жаахан хэтрүүлээд уучихаж.

Дэй:    Энэ шартуулахгүй.

Фань:     Баярлалаа.

Дэй:    Чи намайг үлдэхийг хүсч байна уу?

Фань: Е захирал намайг чамтай уулзахыг зөвшөөрөөгүй. Гэхдээ тэр хэцүүхэн байдагийг би мэдэж байгаа. Учир нь тэр чамд маш их өртэй гэж боддог. Тэр үед тэр үүнийгээ хэлээгүй. Харин одоо түүнд  ичгүүртэй байна.

Дэй:    Хэтрүүлэх хэрэггүй. Би тийм ч сайн биш байсан учраас л сольсон. Е бол захирал. Зөвхөн тэр хамтрагчаа сонгох эрхтэй. Мэдээжийн хэрэг, тэр хамгийн чадвартайг нь сонгоно.

Фань: Тан Синь захирал хоёрын хооронд иймэрхүү зүйл болно магадгүйг чи анхнаасаа мэдэж байсан. Тэдний үнэт зүйлс шал өөр өөр.

Дэй:    Яахав... Е захиралд хувийн ашиг сонирхолтой. Тан Синь болохоор үнэлэмжийн системдээ чадварлаг хүн. Е захиралд дутагдаж байсан зүйл нь энэ. Тэр Тан Сины тусламжтайгаар маш их амжилтанд хүрсэн. Е захирал тэр үед алдаа гаргасанаа хэлж чадахгүй.

Фань: Чиний зөв. Гэхдээ л тэр чамд өртэй юм шиг санаж явдаг.

Дэй:    Хэрэв хэрцгий зан чанар байгаагүй бол би тийм өндөрт гарахгүй байлаа. Миний жинхэнэ сонирхол зөвхөн байшин барьж мөнгө олохоор хязгаарлагдахгүй гэдгийг би мэдэхгүй байх байсан. Тиймээс тэр надад ямар ч өргүй. Харин би л түүнд баярлалаа гэж хэлэх ёстой.

Фань: Дэйзи. Би чамайг уурлаж байгааг мэднэ.

Дэй:    Би тэгээгүй.

Фань: Чи уурласандаа л энэ бүхнийг хэлж байгаа.

Дэй:    Янз бүрийн шалтгааны улмаас харилцаагаа сүйтгэсэн хүмүүс энэ олон жилийн дараа харилцаагаа дахин сэргээж чадна гэж чи үнэхээр бодож байна уу?

Фань: Мэдээж энэ маш хэцүү.

Дэй:    Яг үнэн.

Фань: Ийм байна. Би өнөөдөр энд Е Цзинь Янь, Цзинь Янь группыг төлөөлж ирээгүй. Би зүгээр л хуучин найзтайгаа уулзах гэж ирсэн. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Би одоо хөгширсөн болоод уу, өнгөрсөн бүхнийг байсхийгээд л дурсдаг болж. Тэр үед бид үнэхээр хэцүү үеийг хамт туулсан. Тэгсэн ч бидэнд бас аз жаргалтай үе байсан. За, за. Би явъя даа.

Дэй:    Е захирал?

Фань: Тэр юу гэсэн байна?

Дэй:    Тэр маргааш хэдэн цагт нисэхийг асууж байна. Жолооч оо нааш нь явуулна гэнэ.

Фань: За алив. Салах ёс хийцгээе. Бид дахиж хэзээ уулзахыг мэдэхгүй. Биеэ бодож яваарай.

Дэй:    Чи ч гэсэн.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Эмээ, би өнөөдөр хоол хийнэ. Бид зөндөө их хүнс худалдаж авлаа. Таны дуртай бүх юм байгаа.

Нан:    Алив.

Сосо:  Эднийг оруулахад надад туслаач.

Нан:    Би өөрөө. Тавьчих.

Сосо:  Чамд хүнд биш үү?

Нан:    Дахиж ийм хүнд юм битгий чирч ирээрэй.

Сосо:  Чи зүгээр үү?

Нан:    Би зүгээр.

Сосо:  Чи Ван Юн Чжэнтэй дахиж яриагүй юм уу?

Нан:    Үгүй.

Сосо:  Та хоёр чинь...

Нан:    Бид салсан байх.

Сосо:  Дэмий юм ярихаа боль. Би одоо жирэмсэн. Миний дааврын тэнцвэр алдагдаад байна. Би тогтворгүй байгаа. Заримдаа баярлаж, заримдаа уурладаг. Намайг өдөх хэрэггүй.

Се:       Хайр аа, хайр аа. Чи яагаад ийм хүнд юм өргөж байгаа юм? Холдоорой. Эмээ.

Эмээ:  Та хоёр иржээ. Ямар сайхан юм. 

Нан:    Та ороорой.

Сю:     Цзян настан.

Эмээ:  Чи бас иржээ? Харин Сяо Хэ хаачсан бэ?

Се:       Аан, Сяо Хэ “Гуань Минь Кун” ресторанаас юм худалдаж авахаар явсан.

Сю:     “Гуань Минь Кун” ресторан аа? Тэр хэр удаан дараалалд зогсох юм?  Та нар надад эртхэн хэлэхгүй дээ. Би амтлаг-исгэлэн хавирга, утсан загас, Сюйчжоу, “Татвар эм минь баяртай” /хятадын уламжлалт нэрийн хоол, яст мэлхий, нугасны махтай/ нэрийн хоолнуудыг бүгдийг нь би сайхан хийж чадна.

Се:       Тэгж яах гэсэн юм.

Сю:     Бидэнд юу байгааг харцгаая.

Эмээ:  Тэгье, харъя.

Се:       Энэ байна. Бас энд.

Сосо:  Ээж ямаршуу байна?

Се:       Сайн байгаа. Би гэрээсээ ирлээ. Өнөөдөр эмнэлгээс гаргасан.

Нан:    Яамай даа.

Се:       Тиймээ. Эрүүл мэндээс өөр чухал юм байдаггүйг би ойлгосон.

Эмээ:  Ван Юн Чжэн яагаад энд байхгүй байна? Би сүүлийн үед түүнийг харсангүй.

Нан:    Тэр ирэхгүй. Тэр зөндөө их ажилтай.

Сосо:  Эмээ, Сю эмээ, та нар өрөөнд амарч бай. Эднийг бидэнд үлдээчих.

Сю:     За тэгье.

Се:       Болгоомжтой.

Сосо:  Нань Сунь, надад туслаач.

Се:       Хайр аа, чи яаж ийм ажил хийх юм бэ? Би хийе.

Сосо:  Чи яваад эмээ, Сю эмээ хоёртой зурагт үзэж бай. Та нар чадах юм уу?

Се:       Тийм бол болгоомжтой байгаарай. Эмээ нар аа, би нартай хамт зурагт үзнэ ээ. Та нар юу үзмээр байна?

Эмээ:  Тэгвэл бид Дай Юйгийн "Цэцэгсийн оршуулга" киног үзье.

Се:       Энэ нэг л гунигтай санагдчихлаа. Өнөөдөр хөгжилтэй юм үзэцгээе.

Эмээ:  Тэг ээ, тэг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Чи яагаад байгаа юм бэ? Аятайхан давтаж цохиоч. Гараа ч гэмтээж мэднэ.

Нан:    Би үүнийг олон удаа хийж байсан. Надад маш сайн дадал байдаг, Чжу хатагтай. Үгүй ээ, нээрэн Се хатагтай.

Сосо:  Чи сэдвээсээ хазайх хэрэггүй.

Нан:    Би ажилдаа өмнөхөөсөө илүү төвлөрсөн байгаа.

Ван:    Бид хоёрын дунд итгэлцэл байдаг гэж би бодсон. Гэвч одооноос зайгаа барих хэрэгтэй юм шиг байна. Аль болох хурдан тушаал дэвшиж, ахиу цалин авахыг хүсье.

Сосо:  Ийм зүйл болно гэж хэн санах билээ?

Нан:    Тиймээ. Хэн санах билээ...  Битгий санаа зов, би яах ч үгүй. Би ганц удаа уйлахад л хангалттай. Чи чинь...

Сосо:  Чи юм хэрчиж байгаа биз дээ? Алив, хамт хэрчье. Эхлээрэй! Муусайн мангасууд, ад чөтгөрүүдийг хэрчээд өгье, тэгвэл сайхан болно. Хэрчээч.

Нан:    Тийм ээ, тэднийг нэг сайн хэрчээд өгье!

Эмээ:  Сүүлийн үед ээж чинь бие ямархуу байна? Чи ээждээ санаа тавих үргэлж гэртээ харьж байгаа юу?

Се:       Ээж гэнэт өвдсөн, гэтэл компанид нь хийх зөндөө байгаа. Тэгээд тэр л тэвчих хэрэгтэй болсон. Би маш их санаа зовж байдаг.

Сю:     Чи түүний цорын ганц хүү нь үү? Тэгвэл чи ээждээ анхаарал тавьж байх хэрэгтэй.

Се:       Сосо хажууд байгаа цагт надад санаа зовох зүйл байхгүй.

Эмээ:  Ээж чинь өвчтэй байгаа. Эхнэр чинь энд ямар хамаатай юм?

Се:       Тэр хоёулаа миний бүсгүйчүүд.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Чи зүгээр л жолоочдоо намайг хүргэж өг гэж хэлэхгүй дээ. Чи надтай явах шаардлагагүй байсан. Цагаа дэмий үрж байх юм.

Е:         Чамд ийшээ буцаж ирэх амаргүй байсан байх. Харин би хоёр нэг ч ярилцсангүй, хамт хоол ч идээгүй. Ядаж л би чамайг онгоцны буудлаас үдэж өгөх ёстой.

Дэй:    Компанид асуудал их байгаа гэж би сонссон.

Е:         Маш их асуудалтай. Дарамт их байна. Зүгээр дээ, би тэднийг зохицуулж чадна.

Дэй:    Цзинь Янь групп нэр хүнд сайтай. Чи өөрийгөө хэт их хүчлэх хэрэггүй.

Е:         Ашиг орлого нээрэн сайн байгаа. Гэхдээ энэ миний сэдэж байгаа зүйлтэй огт хамаагүй. Надад хийх ёстой ажлууд байсаар л байна. Би зөвхөн тэднийгээ барьж авмаар байна.

Дэй:    Чи энийг зүүсэн хэвээр байх шив.

Е:         Би энийг зүүхгүй байж чадахгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Фань нарийн бичиг ээ. Хурал хэдэн цагт болох вэ?

Фань: Нэг цагт. Чи үдийн хоолоо идсэн үү?

Ван:    Хараахан үгүй. Энэ өрөөг чөлөөлөх ёстой юу?

Фань: Та хоёр дизайны алба руу шилжих байх.

Ван:    Би тэр пайзыг өөртөө үлдээж болох уу? Чиний хуучны дурсамж.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Баярлалаа.

Эр:      Зүгээр.       

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Одоо Ли Ань явсан болохоор Е захирал мухардалд орсон байгаа. Номын сангийн төсөл нь бүтэлгүйтсэн. Тэр энэ тухай хурал дээр зарлана. Нэгэнт ийм болсон болхоор тэр хаан ширээгээ орхих байх. Хөөрхий хөгшин Е.

Тан:    Нань Сунь, Ли Аныг ирэнгүүт чи түүнтэй ажлаа хамтран ярилцаарай. Түүний дараа бид богино хэмжээний уулзалт хийнэ.

Нан:    За.

Ян:      Чи яагаад ингэтлээ түгшээд байгаа юм?

Тан:    Номын сангийн төсөл хаагдсан. Гэхдээ энэ нь бидний хувьд сайн юм биш. Тэд Е Цзинь Яньд компанийн эрх ашгийг эргэцүүлж бодохыг тулгах байх. Энэ түүнд дахиад нэг цохилт болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Е ерөнхийлөгч.

Е:         Сайн уу. Мартах шахлаа. Номын сангийн төслийн материалуудын хуулбарыг надад авчир. Би дахин нэг хармаар байна.

Фань: Гэхдээ хурал арван минутын дараа болно.

Е:         Тэгвэл арван минутанд амжуул.

Фань: Та тэр төслийг хаана гээгүй билүү?

Е:         Өөр боломж байгаа үгүйг бодож байна.

Фань: Ойлголоо.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Цюй:  Зөөлөн хандах хэрэгтэй.

Эр1:    Тийм үү?

Цюй:  Ийм ажилд яарч болохгүй.

Эр1:    Тиймээ, үнэн шүү.

Цюй:  Сайн уу.  Би дизайны албаны дарга. Миний овог Цюй. Бор шувуу гэдгийн Цюй биш шүү. Тэнгэрийн ордон гэдгийн Цюй. Юн Чжэн, би чиний тухай их сонссон.

Ван:    Үгүй ээ, та...

Цюй:  Өнөөдрөөс эхлэн бид нэг албанд хамт ажиллах болно. Дизайнеруудыг удирдах ямар хэцүү байдгийг чи мэднэ. Тиймээс манай алба хэд хэдэн дүрэм, журам боловсруулсан. Чи үүнтэй сайтар танилцаарай.

Ван:    Цюй дарга аа, энийг надад өгөхөд арай эрт биш үү?

Цюй:  Энэ хамаагүй, чамд өгөх л байсан. Чөлөө завтай үедээ уншаарай. Хэрэв чамд ямар нэг ойлгомжгүй юм байвал хурлын дараа надтай уулзаарай. Би чамайг урлагийн талын хүн гэж сонссон. Тийм хүмүүсийг удирдах амаргүй.  Би сайн бэлтгэх хэрэгтэй байх. Бид сая ярилцсан ...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Е ерөнхийлөгч. Энд хэн ирсэнийг хар даа.

Е:         Айн? Чи яваагүй юм уу? Чи яагаад буцаад ирэв?

Дэй:    Е захирал аа. Би Цзинь Янь группт буцаж ормоор байна.

Е:         Юу? Цзинь Янь группт буцаж орох оо? Чи надаар даажигнаад байна уу? Чи Цзинь Янь группт буцаж орно оо? Чи аль албанд ормоор байна?

Дэй:    Судалгаа, хөгжлийн хэлтэст. Хэрвээ чи намайг чадна гэж бодож байвал тэр албыг татан буулгах хэрэггүй. Би Ван Юн Чжэний багийг ахалж чадна.

Е:         Судалгаа, хөгжлийн алба. Тэд юун дээр ажиллаж байгааг чи мэдэх үү?

Дэй:    Мэдээж, би мэднэ. Бас чамайг ганцаараа үлдсэнийг ч мэднэ.

Е:         Муу чалчаа.

Фань: Би юу ч яриагүй шүү. Хурал яах вэ?

Е:         Манай компани нэг дүрэмтэй. Нэг минут ч болов ажиллавал...

Дэй:    Чи нэг минутын үнэ цэнэтэй ажил хийх ёстой. Би бүгдийг санаж байна.

Е:         Тийм бол Фань нарийн бичиг та хоёр хуралд оролц.

Фань: Энэ ч тун төвөгтэй дээ. Би захирлуудын зөвлөлөөс эмээгээд ...

Е:         Чи үүнд санаа зовох хэрэггүй. Би өөрөө учрыг нь олно. Тавтай морил.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Бид хурлаа эхлүүлэхээс өмнө миний бие Е ерөнхийлөгчийн төлөөний хүний хувь та бүхнээс судалгаа, хөгжлийн албаны багийг хэвээр нь үлдээх асуудлыг дахин эргэн харахыг хүсч байна. Ли Ань халагдсан, гэхдээ Е ерөнхийлөгч энэ төслийг удирдах илүү найдвартай хүнийг ажилд авсан. Хатагтай Дэйзи. Удаан ажилласан хүмүүс түүнийг санаж байгаа байх.

Кун:    Нэг жил тулааны талбарт гараагүй бол бүх туршлагаа алддаг гэж ярьдаг. Дэйзи. Чи Цзинь Янь группыг орхиод арван жил болж байгаа байх аа? Уучлаарай, би чамаас нэг юм асууж болох уу? Чи энэ арван жил юу хийж байсан бэ? Чи энэ салбарын хөгжлийн талаар та юу мэдэх вэ?

Дэй:    Би чамтай урд нь таарч байсан юм шиг байна. Арван жилийн өмнө би энэ компанид анх ажиллах үед. Нэр чинь хэн билээ?

Кун:    Чжао Кун.

Дэй:    Чжао Кун. Би энэ 10 жилд юу хийж байснаа та нарт хэлж өгье. Би Итали руу явсан юм. Арван жилийн турш би Европын эртний хотуудын объектуудыг сэргээн засварлахад оролцсон. Венецийн хэд хэдэн урлагийн галерей, Луарын хөндийн олон шилтгээнүүд хүртэл байгаа. Энд сууж байгаа хүмүүс бүгд мэргэжлийнх. Хэрэв та нар миний намтартай танилцахыг хүсвэл миний урлангийн вэб сайт руу орж болно. Чжао Кун. Хэрэв би чиний дарга байсан бол яг одоо чамайг ажлаас чинь халах байсан. Хэрэв чи хэн нэгнийг эсвэл эд зүйлсийг мэдэхгүй бол эхлээд тэдний талаар лавлаж бай. Бардамнаж, их зан гаргах хэрэггүй.

Эр:      Хэрэв Дэйзи судалгаа, хөгжлийн багт ажиллахаар болбол авьяас чадвараа дэмий үрэх юм биш үү? Эцсийн эцэст энэ чинь зүгээр л жижиг туршилтын алба, тийм биз?

Дэй:    Би түүнийг компанийн үндсэн орон тооны алба болгоно. Надад хоёр жил өгчих. Бага ч байж болно.  Учир нь тэд тухайн үедээ маш сайн ажилласан.

Фань: За, та бүгд зөвшөөрсөн бол энэ асуудал шийдэгдлээ. Би энэ тухай Е ерөнхийлөгчид дуулгах ёстой.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Тавтай морил. Оффист чинь өөр зүйл хэрэгтэй юу?

Ань:    Зүгээр дээ, энэ бүхэн хангалттай. Чиний эгч Цзинь Янь группт орсон гэж би сонссон.

Нан:    Дэйзи чиний  оронд орсон нь Цзинь Янь группын хувьд сайн зүйл болж байгаа юм.

Ань:    Би нуугаад яахав. Эгч чинь Цзинь Янь группт буцаж орсон гэж дуулаад миний сэтгэл уужирсан.

Нан:    Би ойлгож байна.

Ань:    За, өнөөдрөөс эхлэн бид хамтрагчид боллоо. Дайсагналаа мартацгаая.

Нан:    Бид дайсагналцаагүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Тэр хожуу ирэх байх.

Лил:    Баярлалаа.

Ван:    Лилиан? Хүлээ, чи яагаад энд байдаг юм?

Лил:    Би чиний хамтрагч болхоор ирлээ.

Ван:    Хэн чамайг ажилд авсан бэ?

Лил:    Дэйзи. Тэр оюутны хотхонд ирээд, ааваас авъяаслаг оюутнуудаас санал болгооч гэж хэлсэн. Харин аав намайг зөвлөсөн.

Ван:    Чи чинь урлаг судлаач биз дээ?

Лил:    Тэгвэл би өөрийгөө танилцуулъя. Залуу дизайнеруудын улсын уралдааны алтан медалийн эзэн. Лилиан.

Ван:    Янзтай. Юун уралдаан бэ?

Сел:    Та хоёр бие биенээ сайн мэддэг бололтой.

Ван:    Тэр миний хойноос гүйдэг байсан юм.

Ли:      Тэр миний аавын шавь. Гэхдээ чи санаа зоволтгүй, би хэдийн гэрлэсэн.

Ван:    Чи гэрлэсэн? Нөхөр чинь бодвол надтай адилхан байх.

Ли:      Цзян Нань Сунь байгаа юу? Та хоёр сайн биз дээ?

Ван:    Муу лав биш. Чи ажилдаа бүртгүүлсэн үү?

Ли:      Тэгсээн.

Ван:    Сайн байна. Чи соронзон картаа авсан уу?

Лил:    Авсан.

Вам:   Тийм бол тийшээ суу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Чи огтхон ч өөрчлөгдсөнгүй.

Фань: Миний Тудор франц эфирийн тосны анхилуун үнэрийг мэдрээд үз. Франц уур амьсгал мэдрэгддэг юм.  Ямар тансаг гээч. Чи тэр Лилианыг хаанаас олсон бэ?

Дэй:    Бидний уулзалтын дараа. Ганцаараа буцаж ирэх тийм ч сайхан биш санагдаад. Би өрсөлдөгч нартаа гэнэтийн бэлэг барих ёстой.

Фань: Чи надад эртхэн хэлэх ёстой байсан юм. Амралтын өдрүүдэд би олигтой ч унтсангүй. Би чамд шинийг авч өгье.

Дэй:    Энэ байхад хангалттай. Би тулаанд оролгүй олон жил болж. Энэ надад үе үе өөрийгөө зоригжуулахад хэрэгтэй. Амжилт!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Эгч. Эгч ээ! Өө, эгч минь! Та тэнд ямар мундаг байв аа. Та үнэхээр гайхалтай байсан.

Дэй:    Одоо би чиний дарга чинь.

Ван:    Уучлаарай. Тэр хуралд яг кинонд гардаг үйл явдал шиг зүйл болсон. Нээрэн шүү.

Дэй:    Чи тулаанд орж байхдаа өөрийгөө харуулах хэрэгтэй. Харин ухрахдаа чимээгүй бай. Чи хэдийн иржээ?

Лил:    Би хоцорч, ажлын байраа алдахыг хүсээгүй юм.

Сел:    Дэйзи дарга аа, та үнэхээр гайхалтай юмаа. Компаниас танд тусад нь өрөө гаргуулах хэрэгтэй гэж бодож байна.

Дэй:    Санаа зоволтгүй, энд ширээ байхад л болно. Чи хэн бэ?

Сел:    Селина.

Дэй:    Селина. Дэйзи. Намайг Вики гэж дуудаж болно. Одоо бид нэг баг боллоо. Танилцсандаа таатай байна.

Сел:    Би таны олон төслүүдтэй танилцсан. Би таныг хүндэлж явдаг.

Дэй:    Ингэж л битгий хэлээрэй.

Ван:    Би энэ амралтын өдрүүдэд ямар их эмоцтой байв аа.

Дэй:    Одоо жаахан тайвширцгаая. Чи хурлын үеэр нөхцөл байдлыг харсан. Олон хүмүүс энэ албыг харж байгаа. Сэтгэл хөөрлөө дараад энэ ажлыг гараа гаргаж хийцгээе. Тэгсэн цагт өрөө гуйж болно.

Ван:    Гэхдээ эгчээ, надад асуулт байна. Та... Мэдээж Италид таны хэрэгжүүлж болох байсан ажлууд байдаг, бас яагаад энд үлдсэнийг чинь ойлгож байна. Зүгээр л... Би үнэндээ ойлгоогүй.  Манай алба ийм жижигхэн. Та яагаад энэ албыг авсан юм?

Дэй:    Цзинь Янь группын хувьд, номын сангийн төслийг хэрэгжүүлэхэд нь хүндрэл учирч байгаа. Та нар бусад албадуутай өөрсдийн ажлыг уяалдуулан зохицуулж байхад, E захира хөрөнгө оруулагчидтайгаа бүх зүйлийг зохицуулдаг. Би энэ бүгдийг тойрч гарч шинэ хөрөнгө оруулагчдыг олмоор байна. Хамтран зүтгэгч нарыг олно. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэж ярьдаг. Харин бидний мөрөөдлийн төлөө мөнгө төлөх хүнийг олохыг бодоцгооё.

Ван:    Гэхдээ манай хөрөнгө оруулагчид улсынхаа хамгийн том хөрөнгө оруулагчид шүү дээ.

Дэй:    Тэгвэл бид гадаадаас олно. Гадаадын засгийн газрын хөрөнгө оруулалт.

Ван:    ЭсАйСи юу? /Сингапурын хөрөнгө оруулалтын компани/

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Би чамтай өнөө орой уулзана гэж хэлээгүй гэж үү? Би дөнгөж сая Цзинь Янь группээс ирлээ. Хийх зүйл их байна. Баярлалаа.

Нан:    Харин танд л баярлалаа.

Дэй:    Яасан гэж? Би зөвхөн чамайг бодож үлдээгүй.

Нан:    Би л танд талархах ёстой.

Дэй:    Ван Юн Чжэнээс болсон уу? Чи түүнд хайртай хэвээрээ юу?

Нан:    Би мэдэхгүй. Зүгээр л.. Таныг энд байгаа болохоор сайхан санагдаж байна. Бас үүний хажуугаар, би өөрийнхөө компанийг нэг хүчтэй дайсантай болголоо. Хэрэв та буцаж ирээгүй бол Тан Синь, Ян Ке хоёр эрт орой нь хамаагүй Цзинь Янь группыг үгүй хийх байсан.

Дэй:    Чамд хэцүү байгаа. Би үүнийг сайн ойлгож байна. Гэхдээ би чамд үүнийг хэлэх ёстой. Чи зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуул. Чиний өрөвч сэтгэл, буруудсан гэмшил энэ тэрээ бүгдийг нь дотроо нууж яв. Бизнест хамаатан садан, найз нөхөд гэж байдаггүй. Чи миний хамаатны охин боловч би чамайг, мөн чиний төслүүдэд найр найргүй хандана.

Нан:    Би ойлгож байна.

Дэй:    Би тулалдаанд оролцолгүй их уджээ. Одоо би буцаж ирсэн болохоор юу чаддагаа харуулахыг маш их хүсч байна.

Нан:    Тэсэн ядан хүлээе.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Бид хүүхэддээ хэн гэж нэр өгөх вэ? Би чамтай яриад байна.

Се:       Би сонсож байна. Би энэ тухай бодож хэрэгтэй. Түүнийг... Се...

Сосо:  За, за, мартаж үз. Надад хэдхэн хором өгчих.

Се:       Сүүлийн үед миний ажил хэрэг нэг л сайнгүй байгаад байна. Манай компанийн хөрөнгийн урсгал асуудалд орчихсон. Байнга мөнгө нэхдэг тэр нөхдүүдтэй учраа ололцох хэрэгтэй.

Сосо:  Чи бизнестээ их хүчин чармайлт гаргасан уу?

Се:       Би чамд бүх зүйлийг номоор нь хийнэ гэж амлаагүй гэж үү? Би ямар тэнэг биш дээ. Хэл дээ?

Сосо:  Надад битгий хүрээд бай, би...

Се:       Уучлаарай.

Сосо:  Одоо л биш.

Се:       Уучлаарай. Мартсанаас, би чамд хэлэх юм байна. Би маргааш Индонез руу явж үйлчлүүлэгчтэй уулзах хэрэгтэй боллоо.

Сосо:  Хэдэн өдөр?

Се:       Гурав хоног.

Сосо:  Чи ганцаараа явах уу?

Се:       Ээж хамт явна.

Сосо:  Намрын дунд сарын баярыг яахав?

Се:       Би яагаад үүнийг мартсан юм бол? Дараа нь...

Сосо:  Та хоёртой хамт өөр хэн явах вэ?

Се:       Аа?

Сосо:  Чжао Ма Линь явах уу?

Се:       Би мэдэхгүй, ээж надад юу ч хэлээгүй. Чи өөийгөө хар даа.

Сосо:  Тоглох хэрэггүй. Чи надад худлаа ярихдаа инээмсэглэдэг. Намайг мэдээгүй гэж битгий бодоорой.

Се:       Би үнэхээр мэдэхгүй байна. Би чамд хэзээ худлаа хэлсэн юм бэ?

Сосо:  Надад гараа өг.

Се:       Чи яаж байна аа? Бид хүмүүсийн дунд байна.

Сосо:  Миний гэдсэнд хүрээд надад тангарагла. Хэрэв чи Чжао Ма Линтэй амрагийн холбоотой бол чамайг Индонезид аянга ниргэж ална.

Се:       Чи ямар харгис юм бэ.

Сосо:  Тангаргалаач.

Се:       Тангараглаж байна. Хэрвээ би Индонезид Чжао Ма Линтэй амаргалвал оронд...

Сосо:  Алагдана.  Алагдах болно.

Се:       Тэгвэл чи азгүй бэлэвсэн эхнэр болно.

Сосо:  Хурдлаач, тэр надад хамаагүй.

Се:       Алагдах болно.

Сосо:  Яг хаана?

Се:       Индонезид алагдах болно.

Сосо:  Чи наадахаа бүтнээр нь хэлж чадахгүй юу?

Се:       Хэрэв би Чжао Ма Линтэй учир ургуулбал Индонезид аянганд цохиулж алагдах болно. Болж байна уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:    За боллоо. Эмээ, би явах боллоо.

Эмээ:  Үгүй ээ, эхлээд бидэнтэй хамт хоолло. Чи ийм их юм авчирсан байж. Хэрэв ингээд явчихвал бидэнд эвгүй санагдана.   

Сяо:    Эмээ, надад хийх ажил зөндөө байна. Ажилчид маань бүгд амралтаа авсан. Гэхдээ би, миний эцэг эхээс бусад нь. Үхлийн бурхан ч гэсэн амардаггүй юм.  Хоолоо идээрэй, би явлаа. Сосо. Нань Сунь. Хоолоо идээрэй, би явлаа.

Сосо:  Баярлалаа.

Сяо:    Баяртай, эмээ.

Сосо:  Сяо Хэ.

Сяо:    Сосо? Хүлээгээрэй, чи яагаад буугаад ирэв? Чамайг хүүхдээ төрүүлэх хүртэл бага явж бай гэж Се хэлээгүй билүү? Чи яагаад түүний үгэнд ордоггүй юм бэ?

Сосо:  Се Хун Цзу, Чжао Ма Линь хоёр харилцаагаа сэргээхээр шийдсэн юм уу?

Сяо:    Аа? Үгүй ээ. Яаж тийм байх юм?

Сосо:  Надад үнэнийг хэлээч.

Сяо:    Үгүй ээ. Мэдээж үгүй. Би чамайг ингэж асууна гэж бодоогүй. Гэхдээ Сосо... Чжао, Се хоёр гэр бүлийн харилцаа чиний бодсон шиг тийм ч амар юм биш.

Сосо:  Би мэднэ.

Сяо:    Хэрвээ чи ингээд байвал Се буцаж ирээд надаас харилцаагаа таслах байх шүү.

Сосо:  Баярлалаа, Сяо Хэ. Цаашид юу ч болсон бай, бүхний төлөө би чамд чин сэтгэлээсээ талархаж байна.

Сяо:    Ингэж хэлэх хэрэггүй дээ. Чи түүнд итгэх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ тийм биш ш дээ. 

Сосо:  Чи явж болно. Би ойлгож байна.

Сяо:    Чи түүнд итгэх хэрэгтэй.

Сосо:  Яв даа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    ЭсАйСи. Сингапурын хөрөнгө оруулалтын компани. Одоохондоо энэ номын сангийн төсөлд хамгийн тохиромжтой хөрөнгө оруулагч болоод байна. Тэд урт хугацааны хөрөнгө оруулалтаар мэргэшсэн. Мөн шийдвэр гаргахдаа болгоомжтой ханддаг.

Е:         Би мэднэ ээ. Хяналт шалгалт дээр тэд хатуу, шаардлага өндөртэй. Хамгийн гол нь, бид тэдэнтэй хэрхэн хамтрах вэ.

Дэй:    Тэд чамайг, бас чиний компанийг шалгавал дургүйцэхгүй юу?

Е:         Мэдээж, асуудал байхгүй.

Дэй:    Хэрэв ямар нэг асуудал гарвал надад урьдчилан мэдэгдээрэй. Миний цагийг дэмий үрэх хэрэггүй.

Е.         Би тэгэхгүй.

Төгсөв  

 

Back to episodes Go home