Миний сайн найзын түүх – 34
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ван Юн Чжэн
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу Сосо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Селина /Юань-Юань/
Дэйзи
Тан Синь Ян Ке-ийн төслийн дарга
Лилиан
+Нань Фань Фань нарийн бичигийн хамаатан бүсгүй
+СеЦзя Инь Се Ху-ийн ээж
+Чжоу Ма Линь
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Би мэднэ ээ.Хяналт шалгалт дээр тэд хатуу, шаардлага өндөртэй. Хамгийн гол нь, бид тэдэнтэй хэрхэн хамтрах вэ.
Дэй: Тэд чамайг, басчиний компанийг шалгавал дургүйцэхгүйюу?
Е: Мэдээж, асуудал байхгүй.
Фань: Намрын дунд сарын баярын мэнд хүргэе. Намрын дунд сарын баярын мэнд хүргэе. За энэ. Өнөө орой бид аварга том саран боов идэх болно.
Е: Энэ пицца биш үү?
Фань: Дэйзи, чи энэ баярыг Нань Суньтай хамт тэмдэглэх ёстой биш билүү? Яагаад бидэнтэй хамт үлдсэн юм?
Дэй: Нань Сунь...Тэр энэ баярыг эмээтэй, басЧжу Сосотой хамт тэмдэглэнэ.
Фань: Чжу Сосотой хамт аа? Тэр яагаад Се Хун Цзутай тэмдэглэдэггүй билээ?
Дэй: Се Хун Цзу, СеЦзя Иньхоёр Индонез руу явсан. Манай компани ийм үнэтэй дарс худалдаж авсан юм уу?
Фань: Энэ компанитай хамаагүй ээ. Наадах чинь миний хувийн цуглуулганых. Е захирал аа, хүрээд ирээч. Бидний сайхан нөхөрлөлийн төлөө энийг тулгацгаая. Намрын дунд сарын баярын мэнд хүргэе.
Дэй: Намрын дунд сарын баярын мэнд.
Е: Бид эрүүл байх болтугай. Манай залуус одоо хүртэл доор ажиллаж байгаа.Би явж тэднийг дарсаар шагная.
Фань: Энэ миний хувийн цуглуулгаас шүү.
Дэй: Битгий ийм өчүүхэн байгаач.
Е: Би гарах хэрэгтэй байна.
Фань: Хүлээгээч, та юу ч идээгүй ш дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Лил: Чи юм идэхгүй юм уу?
Сел: Элсэн чихэртэй хар цай намайг тайвшруулдаг юм.
Лил: Манай номын сангуудад агааржуулалтын систем тавьж болно гэж бодож байна.
Сел: Агааржуулалтын систем ээ?
Лил: Зах зээлд олон төрөл байдаг.Хамгийн энгийн загвар нь зөвхөн нэг эсвэл хоёр шүүлтүүртэй байдаг. Харин миний яриад байгаа нь есөн шүүлтүүртэй.
Сел: Энэ бол бидний хувьд шийдэх л ёстой асуудал.
Ван: Эгч.
Дэй: Намрын дунд сарын баярын мэнд хүргэе.
Ван: Намрын дунд сарын баярын мэнд.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Бид цаашид ч гэсэн ингэж цуглацгаана гэж би найдаж байна. Би таны юу бодож байгааг мэднэ. Би ч бас тэднийг санаж байна.Би аав, ээжийгээ санаж байна.Хэдийгээр тэд нар энд байхгүй ч бид гурав ийм сайхан өдрөөр хамт байх боломжтой байгаад талархах ёстой.Би 25 нас хүртлээ бүх юмыг байх ёстой юм шиг хүлээж авдаг байсан.Би юу ч бодолгүй зүгээр л сууж байсан. Тэгэхэд нэг их юм бодох шаардлагагүй байсан юм.Гэвч 25 наснаас хойш, өөрөөр хэлбэл яг одоо бид бие биетэйгээ саран боовны хэрчим хуваалцаж байгаад би баяртай байна. Сосо, чамайг яагаад уйлсныг би мэднэ.
Эмээ: Та хоёр гайхалтай охид.Та хоёр залуу хэвээр байна.Энэ чинь юу юунаас ч илүү чухал.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Энэасуудал биш гэж бодож байна. Чи үүнийг хэрэгжүүлж чадна.
Би чамд өөр дахиад өөр хоол захиалах уу? Чиний хоол хэдийн хөрчихсөн байна.
Нан: Санаа зоволтгүй. Би хүйтнээр нь ч гэсэн идэж чадна.Кофе халуунаараа байна.
Тан: Муугүй шүү, Цзян авхай. Чи залуу ч гэсэн нэлээд бие даасан хүн.Чи намайг баллах хүн биш.
Нан: Би танаас, бас Ли Ань-аас их зүйл сурч байгаа.
Тан: Чи урд нь үинэ харилцаанд орох тухай бодож байсан уу?
Нан: Би өдөр бүр би гэртээ байдаг,эсвэл компанид.Миний ойролцоо байдаг эрчүүд гэвэл Ли Ань, Ян Ке хоёр. Өөр хэн миний найз залуу болох юм?
Тан: Даруухан загнахаа боль.Манай компани чиний бүх цаг завыг аваад байх тийм цаг завгүй биш. Чи дэгжин даашинзаа өмсөх л юм бол манай хэдэн эрчүүд чамд нүд унагаж эхлэнэ.
Нан: Надад хэл дээ. Хүмүүс таны нэрийг сонсоод бага цалинтайажил байсан ч таны дор ажиллахад бэлэн байдаг.
Тан: Тал засахаа боль. Цзян Нант Сунь, энэ чамд хэрэггүй.
Нан: Анхааралдаа авъя.
Тан: Ийм амьдрал утга учиргүй юм шиг чамд санагдахгүй байна уу?Бидний ажил хайрыг орлож чадахаар тийм сонирхолтойбиш гэж би боддог юм.
Нан: Гэхдээ захирал та хоёрт харилцаагүй байдаггүй.
Тан: Чи яагаад надаас муугийн жишээ татаж байгаа юм? Чи хөгшрөх цагт ганцаардаж эхлэнэ гайгүй.
Нан: Энэ талаар дараа ярилцъя.
Тан: Миний жолооч ирчихлээ.Би нисэх онгоцны буудал руу явна. Харин чи? Чи хаашаа явах вэ? Би чамайг хүргээд өгье.
Нан: Хэрэггүй. Би өөрөө явчихна.
Тан: За. Мартсанаас, Цзинь Янь группМинхань Виллагийн тендерт захиалга өгсөн байна лээ. Чиний авга эгч удирдаж байгаа.
Нан: Би манай захиалгыг бүрдүүлэх үеэр Ли Ань-ыг тэдний хүчтэй талуудыг харгалзаж үз гэж сануулъя. Бид өөрчлөлт оруулж магадгүй.
Тан: Сайн байна. Чамайг хянаж байхад би санаа зовох юм алга. Би тооцоог нь хийсэн. Сайхан хооллоорой.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Цаг хугацаа нарийн ширхэгтэй тоостой адилхан.Бидний муу муухай, сайхан бүхэн түүнд аялалын ул мөр болж шингэнэ.Хэрэв дахин эхлүүлэхийг хүсч байвал мөрөөдөлтэй, итгэл найдвартай, төлөвлөгөөтэй байж ирээдүйгээ төсөөлөх хэрэгтэй.Хэрэв энэ бүхэн байхгүй бол энэ нь шинэ эхлэл биш.Энэ бол зүгээр л өнгөрсөн үеэс зугтаж байгаа юм юм.Би үргэлж өнгөрсөн амьдралаас зугтахыг хичээдэг.Би өөрийгөө байнга тайтгаруулж, удахгүй бүх юм сайхан болно гэж хэлдэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи яаж яваа юм?
Нан: Эмээ намайг очоод ир гэсэн юм. Тэр чиний хүүхдэд хэдэн хувцас авч өгсөн.
Сосо: Суугаач.
Нан: Эмээ бүр өөрөө угаасан.Хүүхдийн арьс маш эмзэг байдаг гэнэ.
Сосо: Ус уу.
Нан: Хар даа.
Сосо: Ямар хөөрхөн юм бэ!
Нан: Энд бас нэг цэнхэр цамц байгаа.
Сосо: Харъя.Цэнхэр цамц нь басгоё юмаа. Миний өмнөөс эмээд баярлалаа гээрэй.
Нан: Чи яагаад ийм зөөлөн сэтгэлтэй байдаг юм бэ?Чи удахгүй төрөх болно. Өөрийгөө сайн бодож бай. Се Хун Цзу хаана байна?
Сосо: Тэр ээжийндээ очсон.
Нан: Тэдний гэр бүлд юу болоод байгаа юм?
Сосо: Мэдэх ч юм алга. Гэхдээ өнөө үед тэдэнд цахилгаан бараа зарахулам хэцүү болж байх шиг байна. Ээж нь үл хөдлөх хөрөнгийн бизнесийн салбарт шилжиж ажиллах гээд байгаа юм байх. Өнөөдөр үдээс хойш би бизнесийн цайллаганд явна. Босоход туслаач.
Нан: Аяар.
Сосо: Би юу өмсөх ёстой вэ?
Нан: Би авъя.
Сосо: Зүгээр, санаа зоволтгүй. Наанаа үлдээчих. Би дараа нь цэвэрлэчихнэ.
Нан: Яг л дайнд бэлдэж байгаа юм шиг.
Сосо: Энэ чинь л тулаан. Сонсооч, би өнөөдөр СеЦзя Иньтэй уулзана.
Нан: Тэр чамайг хүлээн авалтанд урьсан юм уу?
Сосо: Тэр шууд өөрөө хэлээгүй.Тэр Се Хун Цзу-аас намайг яаж байна гэж зүгээр л асуусан байсан. Тэгсэн Се Хун Цзу биднийг уулзах цаг нь болсон гэж бодсон бололтой. Ер нь тэгээд би хуримын дараа хадам ээжтэйгээ албан ёсоор уулзаагүй. Түүний ээж бид хоёрын харилцаа сайжирна гэж тэр найдаж байгаа.
Нан: Чжао Ма Линь бас тэнд очих уу?
Сосо: Мэдээж. Тэр намайг доош нь хийх бүх боломжийг ашиглах болно.Тэр тоглох хүн биш.
Нан: Хамгийн сайхан гэснээ өмс. Чжу Сосо, чи зургаан хүүхэд гаргах байсан ч тэр хүүхэнд даруулах ёсгүй.
Сосо: Мэдээж, өөр яах ёстой юм? Е Цзинь Янь хүлээн авалтад ирнэ гэж би сонссон.Намайг гоо сайхны салонд аваад өг.
Нан: Хатагтай, би одоо ажилдаа явах хэрэгтэй байна.
Сосо: Чи жирэмсэн эмэгтэйг яаж ганцааранг нь орхиж чадаж байна аа?Се Хун Цзу-г ирсний дараа би чамайг явуулъя, а? Тэгэх үү?
Нан: Би өөр юу хэлэх юм?
Сосо: Алив, надад даашинз сонгоё.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи ажлаа тасалчихлаа, зүгээр байгаа?
Нан: Би энд байхдаа имэйлд хариулаад байж чадна.Се Хун Цзу-г ирэнгүүт би явна.
Сосо: Би хуримаас хойшЕ Цзинь Яныг дахиж хараагүй.
Нан: Чиний хувьд зөндөө их юм болоод өнгөрсөн.
Сосо: Би жирэмсэн байгаа дээрСе ЦзяИньтэй уулзах хэрэгтэй.Се Хун Цзу надад бараа болж явах байх.Е Цзинь Янь намайг ийм байдалтайгаар харвал гайхах болов уу?
Нан: Би эгчид чамайг жирэмсэн гэж хэлсэн. Эгч бодвол Фань Чжин Ганд хэлсэн байлгүй дээ.Тиймээс... Е Цзинь Янь үүнийг мэдсэн байх ёстой.
Сосо: Би яах ёстой вэ?
Нан: Түүнтэй дахиж уулзахгүй гэж бүү хэлээрэй.
Сосо: Чиний зөв.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Ороорой.
Нань: Е ерөнхийлөгчөө, бид удахгүй явна.
Е: Фань Чжин Ган хаана байна?
Нань: Би түүнд мэдэгдсэн.
Е: Тэр ирж амжих уу?
Нань: Тэр хэдхэн цагийн дараа чөлөөтэй болно.Машин бэлэн болсон.
Е: Ойлголоо.
Сосо: Е ерөнхийлөгч өө.Сайн байна уу, намайг Чжу Сосо гэдэг.
Е: Сайн уу.
Сосо: Би өнөөдөр танд буцааж өгөх ёстой эдгээр хулгайлагдсан... Би эднийг хулгайлагдсан гэж үзсэн болохоор танд буцааж өгөхөөр ирлээ. Яадаг ч байсан үүнд би буруугүй. Би ч гэсэн хохирогч. Эд нар нэлээн үнэтэй учраас би өгөхгүй байсан ч чадах байсан.
Е: Хэр үнэтэй юм?
Сосо: 80 мянган юань.
Е: Юмнуудаа энд үлдээчих.Би чамд мөнгийг чинь шилжүүлнэ.Фань Чжин Ганд дансны дугаараа өгөөрэй.
Сосо: Уучлаарай. Би танай компанийн хүмүүст үнэхээр итгэдэггүй.Та хэзээ над руу мөнгө шилжүүлэх боломжтой вэ?
Е: Удахгүй.
Сосо: Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Өнөөдөр Е Цзинь Яньтийшээ очно гэж би сонссон.
Сосо: Би үүнийг мэднэ.
Се: Тэр... нэг залуухан, сайхан бүсгүй туслахаар авсан байна лээ.
Сосо: Тийм үү?
Се: Хайр аа, битгий санаа зов.Ээж чамайг ирэхийг мэдэж байгаа. Бүр намайг аажууханяваарай гэж хэлсэн.Намайг чиний аюулгүй байдалд санаа тавь гэсэн. Үнэндээ ээж зүгээр л их хурц хэлтэй.Би чамд энэ тухай хэлсэн биз дээ?Тиймээс тэр бидний хүүхдийг хараад сэтгэл нь зөөлөрөх байх.Санаа зовох хэрэггүй.
Сосо: Би санаа зовоогүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Ээж ээ.
Сосо: Ээж ээ.
Цзя: Чамд өсгийтэй гуталтай явахад хэцүү биш байна уу? Жирэмсэн эмэгтэй өсгийтэй гутал өмсөж болдоггүйг чи мэдэх үү?
Се: Ээж ээ, таны зөв.
Сосо: Ээж ээ, Хун Цзу намайг өмсөхийг зөвшөөрөөгүй юм.Би өөрөө л өмсөнө гэсэн. Би ийм чухал арга хэмжээнд зориулж хувцаслах ёстой гэж бодсон юм.
Цзя: Бид ийм чухал арга хэмжээнд оролцох үед чи намайг “хатагтай Се” гэж дуудах ёстой.
Се: Санаа зоволтгүй. Би чамд шаахай аваад ирье. Намайг хүлээж. Би удахгүй буцаж ирнэ.
Цзя: Чамайг удахгүй амаржина гэж Хун Цзугаас сонссон.
Сосо: Тийм ээ, хатагтай Се.
Цзя: Би та нарын хүүхдэд эх баригч, асрагч олсон байгаа. Одоо чи гэртээ амарч болно. Чи юунд ч санаа зовох хэрэггүй.
Сосо: Хатагтай Се, би хүүхдээ өөрөө өсгөж чадна гэж бодож байна.
Ма: Хатагтай Се бид хүүхдэд санаа тавьж чадна гэж хэлэхийг хичээж байна. Чжу хатагтай, чи өөрийгөө тэнхэрүүлэх тал дээр илүү сайн анхаарах хэрэгтэй. Чи өөртөө санаа тавих хэрэгтэй.
Сосо: Санаа тавьсанд баярлалаа, гэхдээ миний хүүхдэд ээж нь хэрэгтэй байх. Би цоо эрүүл байна. Би өөрөө хүүхдээ асарч чадна.Түүнээс гадна, өнгөрсөн үе ард хоцорсон. Та нар өөрсдийн дураар хүссэн бүхнээ хийж чадахгүй.
Ма: Чи үгээ бодож ярь. Хатагтай Се-тэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Бид хүссэн бүхнээ хийж чадна гэж юу гэсэн үг юм?Бид ердөө л та нарын төлөө хүүхдэд чинь санаа тавъя гэлээ. Чамд муу санасан хүн алга.
Сосо: Чжао Ма Линь, чи бүр аргаа барж байна уу?Эсвэл чамдөөр шалтгаан байгаа юу? Чамд эр хүн олох тийм хэцүү гэж үү? Чи Се-ийн гэр бүлд багтах гэж яагаад ингэтлээ улайраад байгаа юм? Чи юунд хүрэх гэсэн юм? Чи тэдэнд мөнгө зээлдүүлсэн юм уу? Эсвэл чи бид хоёрыг салсны дараа Се Хун Цзу тай гэрлэх гэсэн юм уу? Эсвэл чамайг тэнэг хүн шиг аашил гэж хэн нэгэн мөнгө төлсөн үү?Тэгээд хүссэн үедээ намайг дарамтлах уу?
Цзя: Чжу, чи наад үгээ бодож ярь. Жирэмсэн хүн архи ууж болохгүй.
Сосо: Хатагтай Се, намайг уучлаарай. Би... миний бие эвгүйрхээд байна. Би гарч агаар амьсгалъя.
Ма: Чи жирэмсэн байсан ч ууж л байдаг. Чиний бие эвгүйрхэх нь аргаггүй юм даа.
Сосо: Чжао Ма Линь, чи үүнийг санаж яваарай. Хэрвээ чи миний хүүхдэд хуруугаа ч хүргэж зүрхлэвэл би үүрд чиний сүүдэр болж явна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е ерөнхийлөгч өө? Мэдлээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Чи яагаад гадаа байгаа юм бэ?Ерөнхийлөгч надад чамайг ол гэж хэлсэн.
Сосо: Би уугаагүй ээ.Эхлээд надад уумаар санагдсан л даа. Гэвч дараа нь энэ миний хүүхдэд болохгүй гэдгийн гэнэт санаад больсон. Тэр сая намайг Чжао Ма Линьтэй маргалдаж байхыг харчихлаа.Би түүнийг хараагүй их удсан байна. Ядаж байхад яг тийм эвгүй мөчид тэр надтай таарч л байдаг.
Фань: Алив, би чамайг гэрт чинь хүргэж өгье.
Сосо: Надтай хамт жаахан суугаач.
Фань: Чи хөл нүцгэн хөл чинь даарахгүй байна уу? Е захирал удахгүй ирнэ гэсэн.
Сосо: Түүнд тэгж саад болоод яахав.Тэр энд чухал асуудлууд хэлэлцэхээр ирсэн гэж бодож байна. Яасан бэ?
Фань: СеЦзя Иньчамд яаж хандсан ч бай, чи тоох хэрэггүй. Учир нь чи түүнтэй гэрлээгүй.Се Хун Цзутай аз жаргалтай байхад бусад нь аяандаа болно.
Сосо: Би жаргалтай байгаа. Нээрэн шүү. Тэр сайн залуу. Зүгээр л хараахан томоожоогүй байна. Би өөрөө ч гэсэн нэг их дээрдэхгүй. Гэхдээ л тэр яг хүүхэд шиг аашилдаг.
Фань: Сосо, чи нээрэн...
Сосо: Одоо болно, хэрэггүй. Таны юу хэлэх гэснийг би мэднэ. Би харамсахгүй байна. Би чинь Чжу Сосо. Би гаргасан шийдвэртээ яасан гэж харамсах юм? Би өнгөрсөн хугацаанд Е Цзинь Яныг хайрласандаа харамсдаггүй. Би Се Хун Цзутай гэрлэсэндээ харамсдаггүй. Би жирэмсэн болсондоо харамсдаггүй, хүүхдээ төрүүлэхдээ харамсахгүй. Би сая СеЦзя Иньтэй муудалцсан. Тэр миний хүүхдийг асрах асрагч олсон гэж хэлсэн. Би хүсэхгүй байна. Би өөрөө хүүхдээ өсгөмөөр байна. Миний зөв үү? Мэдээж би л хүүхдээ өсгөх ёстой. Миний хүүхэд надаас илүү амьдрах ёстой. Энэ хүүхдийг төрсөн цагаас нь хязгааргүй ихээр хайрлаж, үргэлж дэргэд нь байна гэж тангарагласан ээжтэй. Та миний сэтгэлийг мэдэхгүй байх, гэхдээ би үүнийг аюулгүй байдлыг мэдрэх эх үүсвэр гэж бодсон. Е ерөнхийлөгч энд байна. Би одоо явлаа.
Е: Эндээ хүлээж бай.
Нань: За.
Фань: Би машиндаа хүлээж байя.
Е: За. Хаалгыг хаагаарай.
Сосо: Уулзаагүй удсан байна.
Е: Сайн уу.
Сосо: Баярлалаа.
Е: Се Хун Цзу чамайг хайгаад байсан.
Сосо: Санаа зоволтгүй дээ. Би дараа буцаад орно.
Фань: Дараа нь та зохион байгуулагчийг олох хэрэгтэй.Тэдний өнөөдөр нийтлэх гэж байгаа зураг, нийтлэл бүрийг асууж байгаад аваарай. Бид тэднийг нь шалгах ёстой.
Нань: За.
Фань: Үүний дараа тэд нийтлүүлнэ биз. Орох хэрэггүй.
Нань: Мэдлээ.
Сосо: Тантай энд таарна гэж бодсонгүй.Би яаран шийд гаргасан байна лээ. Уг нь би СеЦзя Инь-тэй ам зөрөхгүй гэж бүр өөртөө амласан.Би нас биед хүрсэнгэж өөртөө хэлсэн.Удахгүй би ээж болно.Би илүү тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитойгоор харах ёстой.Гэвч би тэссэнгүй. Та ч бас намайг харсан.
Е: Байх л зүйл. Би чамд нэг юм анхааруулах гэж ирсэн юм. СеЦзя Инь үл хөдлөх хөрөнгийн бизнес рүү орох сонирхолтой байгаа. Гэвч үүнд түүнд мөнгөбайхгүй. Тиймээс тэр банкны зээл, тэр байтугай олон хүмүүсээс хувийнзээл авсан.
Сосо: Та юу ярина вэ?
Е: Хэрэв СеЦзя Инь компанийхаа нэр дээр зээл авсан бол байдал буруугаар эргэсэн тохиолдолд тэр дампуурал зарлахаас араггүй болно. Энэ нэг их асуудал биш.Харин СеЦзя Инь өөрийнхөө нэр дээр зээл авсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Өөрөөр,СеЦзя Инь,Се Хун Цзу болон чи хариуцлагад татагдана гэсэн үг.
Сосо: Тэдний бизнес аюулд орсон юм уу?
Е: Би тэднийг тааруухан байдалд байгаа гэж бодож байна. Чи муу зүйлд бэлэн байх ёстой.Санаа зоволтгүй.Хэрэв ямар юм болбол над дээр ирээрэй.Би чамд өмгөөлөгч олж өгнө.
Сосо: Се Хун Цзу яах вэ?
Е: Юуны түрүүнд чи өөртөө анхаарал тавих ёстой.Би өнөөдөр үдээс хойш уулзалттай.
Сосо: Тэгвэл та явсан дээр.
Е: Се Хун Цзучамайг ирж авна.
Сосо: Нань Фань...Тэр таны шинэ туслах уу?
Е: Тиймээ.
Сосо: Дажгүй бүсгүй байна лээ.
Е: Тэр ФаньЧжин Ганын хамаатны эмэгтэй.Би түүнийг албан ёсоор өөр албанд шилжүүлэхээс өмнө миний дор ажиллуулж байгаа юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Эндээс нэг их холгүй. Хоёулаа алхацгаая. Бас эргэн тойрноо нэгэн зэрэг харсан ч болно
Сел: За. Лилиан биднээс хэзээ буцаж ирэхийг асууж байна.Тэр Дэйзид зориулсан танилцуулга хиймээр байна гэнэ ээ. Тэр биднийг хүлээх хэрэгтэй юу?
Ван: Үгүй ээ. Тэр эхлээд демо хувилбарыг нь хийж байг. Асуудал гарвал бид цуглаж болно. Чи эндээс эхэл. Павильоны дэргэд уулзацгаая.
Сел: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Сайн уу.
Нан: Ингэж таарах гэж.
Ван: Чи бас үзэж байгаа юм уу?
Нан: Тиймээ.
Ван: Тэр павильоны зургийг авч болдоггүй гэж сонссон.
Нан: Тэнд тахилын ширээ байдаг.Урьд нь энэ газар өвөг дээдсийн тахилын газар байх гэж би бодсон. Нутгийн оршин суугчид энэ павильоныг өөрсдөд нь утга учиртай гэж боддог.Тийм учраас тэд үүнийг зайлуулахыг зөвшөөрөхгүй.Гэхдээ энэ бол зөвхөн миний таамаг.
Ван: Та нар ч бас тендерт оролцох саналаа өгсөн үү?
Нан: Мэдээж.Энэ газар хямдхан биш. Хэрэв бид павильоныгзайлуулж чадахгүй бол асар их хөрөнгө үрнэ.Энэ бидний хувьд таагүй нөхцөл байдал.
Ван: Бид ч гэсэн ижил асуудлаар энд ирсэн.
Нан: Чи павильоны сууринд тулгуурлан газар доорх номын сан байгуулж болно. Тэгвэл энэ түүхэн барилга шинэ амьдралаар амьсгалж, барилгын компаниуд нэмэлт газар дээр байшин барих боломжтой болно.Энэ хамгийн зөв шийдэл гэж бодож байна.
Ван: Сайхан санаа байна.
Нан: Харин чи барилгын компаниудыг зөвшөөрүүлэх хэрэгтэй.
Ван: Би чадна.
Сел: Цзян Нань Сунь?
Нан: Чи бас энд байна уу? Та нарт амжилт хүсье.Гэхдээ бидэнд энэ төслийг хэрэгжүүлэх өөрсдийн гэсэн төлөвлөгөө байгаа.
Ван: Хуучны барилгуудад шинэ элементүүдийг нэгтгэх бол бидний мэргэжил.
Нан: Гэхдээ та нар биднээс илүү мөнгө зарцуулах хэрэгтэй болно.
Ван: Томоохон төслүүдэд мөнгө хамгийн чухал юмнуудын нэг биш.
На: Томоохон төслүүдэд хамгийн гол нь төсөв тооцоогоо төлөвлөх хэрэгтэй байдаг. Ингээд дуусгая. Би одоо явлаа. Та нар цагийг сайхан өнгөрүүлээрэй.Баяртай.
Ван: Баяртай. Зурагнууд сайн ав
Сел: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сел: Барилгын компани европ загварын вилланууд барихыг хүсч байна.Хэрэв хятадын павильоныг зайлуулахгүй бол ерөнхий өнгө үзэмжид нөлөөлнө. Түүнийг гадна хана руу шилжүүлбэл ямар вэ?
Ван: Магадгүй энэ нь бидний хувьд нээлт болох байх.Нань Суны санал бидэнд яг тохирсон гэж бодож байна.Түүний компани энэ газарт одоохондоо том юм төлөвлөөгүй байгаа.
Сел: Түүний санал аа?Тэр Taн Синьд ажилладаг.Тэд мөн тендерийн саналаа өгсөн. Нань Сунь биднийг чадах гэж байж мэднэ.
Ван: Би тэгж бодохгүй байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Чи түрүүлээд явж бай. Надад амжуулах зарим ажил байна.
Сел: Чи Цзянь Нань Сунтай уулзах гэж байна уу?
Ван: Энэ бол хувь хүний асуудал.
Сел: Би чамайг оффист хүлээж байя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Би ажилтай байгаа, чамд хоёр минут байна.
Ван: Павильонд байхдаа би чамаас нэг юм асуух гэж байсан юм.Гэвч Селина хажууд байсан болохоор...
Нан: Тэгээд та нар ...
Ван: Үгүй ээ. Тийм биш.
Нан: Би зүгээр л асууж байна.
Ван: Бид уулзалгүй удсан байна.
Нан: Тиймээ. Гурав, дөрөв, таван сарын өмнө ч билүү, мартаж. Бид тус тусдаа ажил гээддэндүү завгүй байсан.
Ван: Чи биднээс Ли Аныг хулгайлсан болохоор мартсан байна.
Нан: Би хулгай хийгээгүй. Би зүгээр л... Чи зөвхөн энэ тухай ярих гэж намайг энд дуудсан юм уу? Бидний яриа заавал 6 сарын өмнө болсон явдлаас эхлэх ёстой юу?
Ван: Зарим зүйлийг хэзээ ч мартдаггүй.Арван жил өнгөрсөн ч хэвээрээ л байдаг.
Нан: Бүх зүйлийг энгийн логикоор тайлбарлаж болдоггүй юм.Би Ян Ке-д орохоор шийдсэн цагаас эхлэн бид дайснууд болно гэдгийг мэдэж байсан.
Ван: Гэхдээ чи сая надад нэг санаа өгсөн ш дээ.
Нан: Гэхдээ би чамаас энэ төслийг булаахын тулд чадах бүхнээ хийх болно.Хүн бүр өөрийн зорилготой.Энэ танай багийн номын сан байгуулах анхны оролдлого гэдгийг би мэднэ.Энэ эгчийн удирдаж байгаа анхны том төсөл гэдгийг ч би мэднэ.Сайн эхлэлийг тавихын тулд та нар энэ төслийг хэрэгжүүлэх ёстойг би мэднэ. Харин би энэ төслийг авахын тулд чадах бүхнээ хийх болно.Учир нь манай удирдлага надад боломж бүрийг ашигла гэж хэлсэн.
Ван: Чи одоо жаргалтай байна уу?
Нан: Манай эгч байнга ингэж хэлдэг.Бид өөрсдөөрөө бахархах хэрэгтэй.Хэрэв бид маш сайн дүнд хүрч чадвал цаашид юунаас ч айх юмгүй болно.
Ван: Хэрэв чи үнэхээр жаргалтай байгаа бол би баярлаж байна.
Нан: Баярлалаа.Би жаргалтай байна.Яагаад би аз жаргалтай байж болохгүй гэж?Би одоо аз жаргалгүй гэвэл шударга биш болно.
Ван: Чи одоо найз залуутай юу?
Нан: Үгүй.Би хэтэрхий завгүй ажилтай байна.Би хэн нэгний найз бүсгүй байж хэзээ ч чадахгүй гэж боддог.
Ван: Чиний мөн чанар өөрчлөгдөөгүй гэдэгт би итгэдэг. Чи маш сайхан сэтгэлтэй.Чи ашиг хайдаггүй гэдгийг би мэднэ.
Нан: Бизнесийн хувьд, ашиг олох нь муу зүйл биш.
Ван: Чи, бас эгч чинь яах вэ?Тэр чамайг тийм хүн биш гэдгийг мэддэг байх.
Нан: Бид өмнөх шигээ тийм дотно биш. Чамайг ажлынхан чинь хүлээж байгаа. Захирал миний тайланг хүлээж байна.Баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ма: Хун Цзу, аяар байгаач.
Се: Би Сосог олох хэрэгтэй байна.
Ма: Чи хаашаа яараад байгаа юм бэ? Бид хоёряг гэр бүл юм шиг чамд бодогдохгүй байна уу?
Се: Гэр бүлээ? Юу яриад байгаа юм? Бидний хувьд нэг компанид ажиллах нь сайн хэрэг гэж би боддог. Гэхдээ бид заавал гэр бүл байх албагүй.
Ма: Нэг компанид ажиллана гэдэг чинь бид нэг гэр бүл гэсэн үг.Би яагаад ээжид чинь ажиллахыг зөвшөөрсөн гэж бодож байна? Ээж чинь зөвхөн чи бид хоёр л өөрийг нь халамжилж чадна гэсэн.Тэр зөвхөн үүнийг л мөрөөддөг.
Се: Маш их баярлалаа. Чи миний ээжийг халамжилж байдагт би баярладаг. Гэхдээ...Би танай компанид туслахын тулд юу ч хийхэд бэлэн.Харин одоо ийм үедби Чжу Сосог ганцааранг нь орхиж чадахгүй.
Ма: Чи түүнийг хэзээ орхиж чадах вэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Ихэнхийг нь хэдийн хураагаад авсан байгаа биз?
Нань: Тэднээс үлдсэн зарим нэг юм байна. Ах аа, Се Хун Цзу , Чжу Сосо хоёр гэрлэсэн юм уу?
Фань: Би чамд урд нь юу гэж хэллээ?Асуух ёсгүй зүйлээ бүү асуу.Е ерөнхийлөгчид ажиллаж, өөрийнхөө хувь нэмрийг оруул. Бусдын хэрэгт бүү оролц.Юу болсон юм?Чи сая юу харсан бэ?
Нань: Би сая Чжао Ма ЛиньСе Хун Цзу тай коридорт ярилцаж байхыг харлаа. Миний бодлоор...Тэд бие биедээ сээтэгнээд байгаа бололтой.
Фань: Битгий дэмий юм ярь.Тэд гэдэгт итгэлтэй байна уу?
Нань: Мэдээж мөн.Туслахын хувьд би бүх хүний нэр, царайг санаж байх ёстой.
Фань: Явцгаая. Машиндаа сууцгаая.Хэнд ч битгий хэлээрэй.
Нань: За.
Е: Фань нарийн бичиг ээ.СеЦзя Инь, одоо тун эвгүй байдалд байгаа. Чи түүний хоёр компанийн байр байдлыг хянаж байх хэрэгтэй байна. Ямар нэгэн юм тохиолдвол надад мэдэгдээрэй.
Фань: Ойлголоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Сосо, би Сяо Хэг нааш нь дуудаж ирүүллээ.Би ээж рүү явах хэрэгтэй байна. Би түүнээс чамтай хамт байгаач гэж гуйсан юм. Хэрэв чи гадагш гармаар санагдвал гараад түүгээр Хисамицу авахуулж идээрэй.
Сосо: Чи ээжтэйгээ дахин уулзах ямар хэрэгтэй байгаа юм?
Се: Онц юм байхгүй.Би юу хийхээ мэдэж байгаа.Надад итгээрэй.Би явлаа.
Сяо: Сосо, чи мэдэж байгаа. СяоСе чамд маш их санаа зовдог. Тэр буцаад ирэхэд нь чи байхгүй болсон байх вий гэж айдаг. Тэгвэл тэр л хэцүүдэнэ.
Сосо: Баярлалаа, Сяо Хэ.
Сяо: Талархах хэрэггүй дээ. Тэгээд яахав? Өнөөдөр хоёулаа хамт гэртээ амрахюм уу?Эсвэл хоёулаа хаашаа ч юм явах уу?
Сосо: Намайг Нань Суныд хүргээд өг. Дараа нь чи харьж болно. Би тэндээ үлдэнэ, хаашаа ч явахгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Ээж ээ. Та зүгээр үү?Би сая ирээд....Миний хэлэх юм... Чжу Сосо жирэмсэн.Та нар жаахан...Би та хоёрыг арай хэтрүүлсэн гэж бодож байна. Бидний хуримаас хойш Сосо тантай анх удаа уулзсан. Хэдийгээр та түүнтэй уулзах дургүй байсан ч гэсэн Сосо сайхан санаа өвөрлөж ирсэн. Тэр тантай ярилцахыг хүссэн. Дээр нь Чжао Ма Линь та хоёр түүний хүүхдийг нь авна гэж хэлсэн байна.
Цзя: Чи дууссан уу?
Се: Энэ хүүхэд Чжу Сосогийнх.
Цзя: Боль.
Се: Та ч бас эх хүн.
Цзя: Би чамд нэг юм үзүүлье.Энэ бол Чжао Ма Линь бид хоёрын боловсруулсан үл хөдлөх хөрөнгийн шинэ төсөл.Төсөл удахгүй хэрэгжиж эхэлнэ. Чи Чжао Ма Линтэй хамт төсөл дээр ажиллах болно.Маргааш хоёулаа Индонез руу ниснэ.
Се: Сосо жирэмсэн. Би явж чадахгүй.
Цзя: Чи явах ёстой.
Се: Ээж ээ, би явж чадахгүй.
Цзя: Чи явах ёстой.Би чамд өөр юм үзүүлье.Бид банкинд хичнээн өртэй болохыг чи мэдэх үү?Бидэнд Чжаогийн гэр бүлийн тусламж хэрэгтэй байна. Чжао Ма Линь бол бидний сүүлчийн найдвар.Чамайг Чжу Сосод хайртайг би мэднэ. Бас өөрийнхөө хүүхдэд хайртайг ч мэднэ. Харин одоо байдал хяналтаас гарсан. Чи хүссэн бүхнээ хийх боломжгүй болсон.Хэрэв чиЧжу Сосотой хамт үлдэнэ гэж зөрүүдлээд байвал чи намайг үхүүлнэ гэсэн үг.Чи ээжийгээ үхүүлэхийг хүсч байна уу?Хэрэв Чжаогийн гэр бүл бидэнд энэ сорилтыг даван туулахад тусалж чадвал бид Чжу Сосод ирээдүйд маш их хэмжээний мөнгө өгч чадна.Бид түүний хүүхдийг нь түүнээс авч, түүнд илүү сайхан амьдралыг бэлэглэж чадна.
Се: Таны надад өгсөнтэй адилхан, тийм үү? Хамгийн сайн багш, шилдэг сургууль, хамгийн сайн боловсрол, хамгийн сайн найз нөхөд, тэр ч байтугай хамгийн сайн бэр үү?
Цзя: Чи ийм амьдралаар амьдарсан ямар их азтай гэдгээойлгохгүй байна.
Се: Ээж ээ, та харин та л намайг муухан ойлгоод байна. Та намайг хэзээ ч ойлгож байгаагүй. Та өдөр бүр надтай ярилцахад хоёр минут зарцуулсан бол намайг илүү сайн ойлгох байлаа. Миний юу хүсч байдагийгта мэдэх үү? Та мэдэхгүй. Та зөвхөн нэг л зүйлийг хүсдэг, намайг хоёр дахь СеЦзя Инь болгох. Гэхдээ энэ миний хүссэн амьдрал биш. Би Чжу Сосотой хамт байхыг хүсдэг. Би хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна. Би энгийн амьдралаар амьдрамаар байна. Би зүгээр л жирийн амьдрал хүсдэг. Та намайг ойлгож байна уу?
Цзя: Сяо Цзу. Би чамаас нэг юм асууъя. Амьдралын утга учир юу болохыг чи мэдэх үү?Хэрэв манай гэр бүл бүх зүйлээ алдвал Чжу Сосо чиний бодсон шиг чамтай хамт байх болов уу?Түүнд жирийн амьдрал хангалттай гэж бодож байна уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Бадамлянхуан үр, цасан мөөг. Энэ хүүхдээ тогтооходчинь туслах болно.
Сосо: Эмээ, би удахгүй төрөх гэж байна.Миний хүүхэд аюулгүй. Зүгээр л хугацаа нь болохыг хүлээе.
Эмээ: Эргээд хар. Харъя. Цаашаа эргэ.
Сосо: Эмээ, тэнд харах юу байгаа юм?
Эмээ: Би хүү юу, эсвэл охин уу гэдгийг харах гэж оролдож байна.
Сосо: Та хэлж чадах уу?
Эмээ:. Надад хүү юм шиг байна. Нуруунаас чинь гэдэс нь харагдахгүй байна.
Сосо: Би охин гэж бодож байгаа.
Эмээ: Хадам ээж чинь хүү гарна гэж найдаж байгаа байх.
Сосо: Эмээ, тэр биш, харин би төрүүлнэ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Нань Сунь, нааш ир. Би чамтай ярих хэрэгтэй байна.
Нан: Битгий хурдлаач. Чи өндөр өсгийт өмссөн байна. Аяадаач дээ. Юу болсон бэ? Чи... Битгий уйл. Намайг айлгах хэрэггүй. Гуйя, намайг битгий айлгаач дээ. Уйлахаа боль. Би хажууд чинь байна. Бүх зүйл сайхан байна. Уйлахаа боль. Би дэргэд чинь байна. Уйлахаа боль. Уйлахаа боль. Чимээгүй, чимээгүй. Чи надад бүгдийг нь хэлээрэй, за юу?
Сосо: Нань Сунь, би энд хононо.
Нан: Тэг ээ. Харин чи Се Хун Цзу хэлэх хэрэгтэй.
Сосо: Үгүй.Би хэлсэн ч тэр наашаа ирэх ч үгүй.
Нан: Юу болсон юм?
Сосо: Би сүүлийн үед хар дарж зүүдэлдэг боллоо. Үргэлж л хүйтэн хөлс асгарсансэрдэг. Би сэрэнгүүтээ л гэдсэндээ гараа хүргэнэ. Тэгээд өөрийгөө тайвшруулдаг. Би өөрийгөө зоригжуулдаг. Би өөртөө сайн карма хуримтлуулж байна гэж хэлдэг. Надад айх юм байхгүй. Би айх хэрэггүй гэдэг.
Нан: Харин би өөрийгөө ингэж тайвшруулсан. Одоо энээс дор юм болохгүй гэж бодохоор сайхан болчихдог. Уйлахаа боль, за юу? Элдэв юм битгий ургуулж бод, за юу?
Төгсөв
Back to episodes Go home