Миний сайн найзын түүх – 32
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ван Юн Чжэн
Ли Ань Цзинь Янь Группын төслийн удирдагч
Ян Хе
+Дон профессор
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Селина /Юань-Юань/ үл хөдлөх хөрөнгийн зөвлөх
Дэйзи
Тан Синь Ян Ке-ийн төслийн дарга
+Чжао Ма Линь
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи ч гэсэн энэ байр сууринд хүрч чадна. Гэхдээ чамд илүү их практик хэрэгтэй. Энэ хугацаа шаарддаг. Би чиний юу бодож байгааг мэдэж байна. Энэ чамд хэцүү гэдгийг би мэднэ. Гэхдээ тоглоомын дүрэм ийм л байдаг. Учир нь бид бусад хүмүүст сайхан сэтгэлтээр хандсанаар амьд үлдэж чадахгүй. Чи юу гэмээр байна вэ? Би Ли Ань-д гэрээ бэлдсэн. Би түүний цалин, тэтгэмжийг бичээгүй. Тэр өөрөө саналаа оруулаах байх. Нэг хуучны үг байдаг. Юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Чжао ах, та өлсөж байна уу? Хүргэлтийн хоол захиалцгаая.
Чжао: Тэгье. Энэ цаг хэмнэнэ, би татгалзахгүй.
Сяо: Та юу идмээр байна?
Чжао: Халуун ногоотой хоолноос бусад нь.
Сяо: Халуун ногоогүй хоол. Хөөх, манай дарга ирсэн байна.
Сосо: Дарга аа? Би юу?
Се: Үгүй ээ... нэг бол өөр хүнийг хайдаг юм уу? Тэр хүнийг танилцуулъя. Энэ хүн бол манай санхүүгийн албаны дарга, оффисын захирал Чжао.
Сосо: Сайн байна уу, Чжао захирал аа.
Се: Тэр Чжао Ма Лины ах нь. Гэхдээ Чжао захирал түүнтэй ямар ч хамаагүй. Тэр манай ээжийн санхүүгийн албаны захирал байсан юм. Одоо тэр бидэнд туслана. Чи Сосо бид хоёрын зургийг хэвлэсэн үү?
Сяо: Хэвлүүлсэн.
Се: Би явж үзээд ирье.
Сяо: Дарга аа.
Сосо: Борлуулалтын албаны захирал Чжу Сосо? Би юм уу?
Сяо: Тиймээ.
Сосо: Уучлаарай. Би ариун цэврийн өрөө ормоор байна.
Сяо: Аа? Гэхдээ... Энэ... Тэр...
Се: Чи миний эхнэрийг даапаалсан уу?
Сяо: Мэдээж үгүй. Би энийг тусгайлан сарнай, мэлрэг цэцгийн үнэртэйгээр захиалсан юм. Энэ үнэртэж байна уу?
Се: Чи энийгээ үнэргүй захиалж болоогүй юм уу?
Чжао: Сосо жирэмсэн юм биш үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Се, эмнэлэгийн тухайд, би бүх асуудлыг зохицуулсан.
Се: Сайн байна.
Сяо: Аяар. Болгоомжтой, энд гишгүүр байна.
Се: Гишгүүр...
Сосо: Би зүгээр дээ, зүгээр. Та нар яагаад байгаа юм? Хүмүүсийн нүдэн дээр элдэв юм болоод ичмээр гэдэг нь.
Сяо: Чи өсгийтэй гуталтай байна. Болгоомжтой, болгоомжтой.
Се: Болгоомжтой суугаарай. Хөөе. Би жолоодно. Чи ард, Сосогийн хажууд суу. Суудлын бүсээ бүслээрэй.
Сосо: Би өөрөө хийж чадна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи арай хурдан явж болох уу? Энэ машинуудын дуут дохио намайг галзууруулах нь.
Се: Тайвшир. Чи санаа зовж болохгүй. Жирэмсний эхний хэдэн сар хамгийн тогтворгүй үе гэж хүмүүс ярьдаг.
Сяо: Хоёр хоногийн өмнө манай гэр бүлд нэг захиалга ирсэн юм. Манай үйлчлүүлэгч эмэгтэй дөрвөн сартай жирэмсэн байгаад зулбасан юм гэнэ. Тэгээд л тэд хүүхдийнхээ дурсгалд зориулж захиалга өгсөн юм. Энэ та нарын бодож байгаа зүйл биш ээ. Тэд боловсролтой хүмүүс. Зүгээр л хэзээ ч барааг нь хараагүй хүүхэдтэй салах ёс хийхээр шийдсэн юм.
Сосо: Би та нартай байвал галзуурах юм байна.
Се: Ингэж ярьж болохгүй шүү.
Сосо: Хөөш ээ! Яваад өгөөч ээ!
Се: Улаан гэрэл асаж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ноён Се, хатагтай Се яасан юм бол?
Се: Тэр жирэмсэн бололтой.
Сяо: Болгоомжтой.
Эм: Ийшээ.
Сосо: Энэ хоёр жаалын сүржигнэлийг тоох хэрэггүй. Тэд хүүхэд хэвлий дотроо хоёр талаараа наалддаг скочоор бэхлэгдсэн гэж боддог юм. Би зүгээр. Би тоглоогүй.
Сяо: Хамаагүй битгий хөдлөөрэй.
Сосо: Би өөрөө явчихъя, за юу? Надад итгэж үз.
Се: Битгий хөдөл. Хөдөлж болохгүй, болохгүй.
Сяо: Аяар.
Се: Уучлаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Удаан яваач.
Сосо: Би жирэмсэн баймааргүй байна! Эмээ гэртээ байгаа юу?
Нан: Эмээ гараад явсан.
Сосо: Би хүүхэд гаргамааргүй байна ш дээ! Жирэмснээс болж миний галбир өөрчлөгдөнө! Би сайхан даашинзнуудаа өмсөж чадахгүй болно! Би үүнийг хүсэхгүй байна! Би шар айраг уумаар байна!
Нан: Одоо хашхичихаа боль.
Сосо: Энэ дарс уу?
Нан: Хүүхэд төрөх хүртэл нэг ч шар айраг ууж болохгүй.
Сосо: Гэхдээ эмч намайг нялцгай будааны дарс хэрэглэж болно гэсэн ш дээ. Миний бодлоор, тэр шар айрагтай бараг л адилхан байх, тийм ээ?
Нан: Хэрэв тэгж бодвол, нялцгай будааны дарс, архи хоёр нэг их ялгаагүй байх.
Сосо: Аан гээч, азтай хүмүүс нь зулбадаггүй, бүр хальтирч унасан ч гэсэн. Харин азгүй хүмүүс нь өдөржин орондоо хэвтсэн ч зулбадаг. Миний бие сайн байгаа. Ямар ч асуудалгүй. Нэг зүйр үг байдаг. Юу гэдэг билээ? Бидний бие бүхнээс ухаантай. Миний бие надад зүгээр гэж хэлдэг. Тэгвэл бурхан надад хэтэрхий болгоомжлох хэрэггүй гэж хэлэх гээд байгаа юм байна.
Нан: Се Цзя Инь энэ тухай мэдсэн үү?
Сосо: Хэдхэн сарын дараа гэдэс томрох үед хэлэх гэж байгаа. Намайг худлаа хэллээ гэж түүнд хэлүүлмээргүй байна. Би түүнийг тэгж баярлуулах хүсэл алга.
Нан: Чи одоо жирэмсэн. Се Хун Цзу үргэлж дэргэд чинь байх ёстой. Харин Чжао Ма Линь зайгаа тавьж өгөхөөс өөр араггүй.
Сосо: Се Хун Зу, Чжао Ма Линь хоёрыг битгий яриад бай! Тэд миний уурыг хүргээд байна! Чи Се Хун Зу, Сяо Хэ нарын байгуулсан компанийг мэдэх үү? Се Цзя Инь өөрийнхөө санхүүгийн албаны захиралыг тэдэнд өгсөн байна лээ. Тэр нь ядаж Чжао Ма Лины ах нь! Тэнд ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ? Тэр Се Хун Цзу-г хар. Түүний хүрээлэлд өөрөө, бас Чжу Сосо нэртэй эхнэрээс нь гадна, бүгдээрээ нэг бол Се гэр бүлийнх, эсвэл Чжаогийн гэр бүл байдаг! Би бүр миний хүүхэд Чжао Ма Линь ээжээ гэж дуудаж байна гэж зүүдэлсэн! Би маш их ууртай байна. Миний гэдэс базалж байна.
Нан: Жаахан ус уучих.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Би гаргасан шийдвэртээ харамсаж байна.
Сяо: Чи юунд харамсаад байгаа юм? Сосотой гэрлэсэндээ харамсаад байна уу?
Се: Би... энэ бүх хугацаанд тэнэгтэж байсандаа харамсаж байна. Одоо юу ч тус болж чадахгүй. Надад хэлээч, Сосо бид хоёр их хөөрхөн хүүхдтэй болох болов уу?
Сяо: Түүний ээж нь Сосо юм чинь мэдээж хөөрхөн хүүхэд байж таарна. Миний зөв биз дээ?
Се: Би сайн аав болох болов уу?
Сяо: Мэдээж ш дээ. Гэхдээ... чамайг аав болсны дараа бид нэг их цагийг хамт өнгөрүүлж чадахгүй байх гэж бодох юм, тийм үү?
Се: Юу гэж тэгэх юм? Чи миний хүүхдүүдийн загалмайлсан эцэг болно.
Сяо: Нээрэн үү? Чи намайг үнэхээр загалмайлсан эцэг болгох уу?
Сяо: Чи миний хүүхдүүдийн загалмайлсан эцэг болно. Үүнийг бид тодорхой болгох хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Намайг төрсний дараа Се Цзя Инь энэ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
Нан: Чи, би, эмээ түүнийг хүлээн зөвшөөрсөн байхад бид Се Цзя Инь-д санаа зовох хэрэггүй.
Сосо: Тэр үед бид энэ хүүхдийг өсгөж чадах болов уу?
Нан: Бид түүнийг өсгөөд зогсохгүй, сайхан амьдралтай болгож чадна.
Сосо: Тэгвэл би хүүхдээ төрүүлэхэд санаа тавъя.
Нан: Тэгж үз.
Сосо: Би хүүтэй болмоор байна. Над руу ингэж харах хэрэггүй. Учир нь хөвгүүд чухалдаа биш, зүгээр л охидууд анх харахад сэтгэл татмаар харагддаг ч тэд манай нийгэмд амжилтанд хүрэхэд үнэхээр хэцүү байдаг. Намайг хараач. Чи өөрийгөө хар. Ялангуяа чи.
Нан: Өдөр бүр цай ууж, элдэв юм чалчиж сууна гэдэг... энэ утгагүй байх аа.
Нан: Гэхдээ энэ тийм ч муу зүйл биш байх. Чи юунд ч санаа зовох хэрэггүй, юу ч хийхгүй. Чи хүссэн үедээ хоолоо хийнэ. Цуврал кино үзэж, орондоо орж унтана. Нөхрөө хэрхэн хөгширч байгааг ажиглана. Бүр гадаа гарах тэнхээ байхгүй болтлоо хөгширтөл нь. Тэр үед нөхөр зөвхөн чамайг дагаж, хамт хүнсний зүйл худалдаж авдаг болно. Чи бас хүүхдүүдээ ажиглаж болно. Тэд өдөр бүр хэрхэн өсөж байгааг. Тэднийг өндөр болж байгааг. Чамайг “ээж” гэж дуудах тэдний дууг сонсоно. Миний бодлоор энэ үнэхээр сайхан. Чи ийм амьдралыг хүсэхгүй байна уу?
Нан: Үгүй.
Сосо: Тэгээд чи юу хүссэн юм? Агуу эмэгтэй болох уу?
Нан: Бид эрэгтэй, эмэгтэй байх хамаагүй, утга учиртай л амьдрах ёстой. Бид хүчирхэг, эрх чөлөөтэй байх ёстой. Бид өдөр бүр хийх зүйлээ мэдэж байх ёстой. Тэгээд бүх зүрх сэтгэлээрээ хийх ёстой
Сосо: Чиний зөв байх шүү. Би лав ингэж хэлж чадахгүй байх. Намайг хүүхдээ гаргасны дараа түүнийг өсгөхөд чи туслана шүү. Се Хун Цзу, Сяо Хэ хоёр намайг доор хүлээж байгаа.
Нан: Чи яагаад надад түрүүн хэлээгүй юм бэ? Бид тэднийг удаан хүлээлгэчихлээ.
Сосо: Тэд надтай жирэмсэн эмэгтэй шиг харьцдаггүй. Тэд намайг хөгжлийн бэрхшээлтэй юм шиг харьцдаг! Би явлаа.
Нан: Битгий яар.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е /Тв-ээр ярьж байна/:Үл хөдлөх хөрөнгө бол нарийн төвөгтэй ойлголтын нийлбэр. Физик талаас нь авч үзвэл үүнд барилга, газар хоёр багтана. Тэгвэл хоёр төрлийн газар байдаг. Баригдсан, баригдаагүй. Барилгын төрөл нь...
Сосо: Чи яагаад суваг сольчихов?
Се: Зүгээр л. Саяных Е Цзинь Янь мөн байх аа? Би шөнө хар дарж зүүдлэх байх гэж айгаад. Яасан бэ? Тэр чамайг урвуулна гэхээс би айж байна.
Сосо: Чи надад итгэхгүй байна уу?
Се: Гол нь энэ биш. Би өөртөө итгэхгүй байна. Өмнө нь би чамайг Е Цзинь Янтай гэрлэхийг хүсдэг юм байна гэж үргэлж боддог байлаа. Бид гэрлэсэн ч гэсэн би үүнд санаа зовсон хэвээр. Үүнээс л айдаг... Нэг л өдөр тэр бүх юмаа хаяж, өөрийгөө чөлөөлөх вий гэхээс би айдаг. Тэгээд чамайг хайж ирээд өөртэй нь хамт явахыг ятгана. Харин чи бидний хүүхдийг аваад огтхон ч эргэлзэхгүйгээр дагаад явна. Тэгвэл би яах ёстой вэ?
Сосо: Нөхөр минь, сонс. Нэгд, тэр хэзээ ч намайг хайж ирэхгүй. Хоёрт, би хэзээ ч түүнийг дагаж явахгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сел: Хэрэв бид номын сангийн орон зайг загварлаг болгож чадвал хүмүүсийг татаж чадна. Тэд зургийг нь авч, интернетэд байршуулсанаар илүү олон хүнийг татаж чадна.
Ван: Энэ тэгвэл хүн, барилга хоёр хоорондоо уяалдаа холбоогүй гэдгийг харуулна гэсэн үг. Энэ утгаараа илүү гүн харилцан үйлчлэл бий болохгүй.
Ань: Надад түүний санаа их сайхан санагдлаа. Селина, би тоглоогүй. Чи Ван бид хоёрт урам...
Ван: Е Ерөнхийлөгч.
Сел: Е Ерөнхийлөгч.
Е: Тэр шинэ хүн үү?
Сел: Сайн уу, Е ерөнхийлөгчөө. Би Селина.
Е: Сайн уу. Та нар сууцгаа. Би зүгээр л энгийнээр ярилцах гэж ирлээ.
Ань: Бид олон нийтийн эзэмшлийн талбайг яаж ашигтайгаар ашиглах талаар ярилцаж байсан юм.
Е: Нийтийн эзэмшлийн газар.
Ань: Нийтийн эзэмшлийн газар.
Ван: Ийм учиртай юм. Нийтийн эзэмшлийн талбайнууд улам бүр багассаар байгаа. Хотын нийтийн эзэмшлийн газар бол баялаг. Тиймээс, бид хүмүүсийн бие биетэйгээ харилцах харилцааг сэргээнэ гэж найдаж байна. Тэдний хооронд боссон ханыг нурааж чадна гэж найдаж байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Тоон технологийн эрин зуунд хүмүүсийг гэрээс нь гаргаж нэг газарт цуглуулах хэцүү байдаг. Тийм ч учраас бид номын сан байгуулах гэж байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи маргааш завтай юу? Би чамтай уулзах хэрэгтэй байна. Ван Юн Чжэнд битгий хэлээрэй. Би чамтай хоёулахнаа ярилцмаар байна.
Ван: Чи юу хийж байна?
Нан: Би унтах гэж байна. Сайхан амраарай.
Нан: Чамд өдрийн цайны цагаар зүгээр үү, эсвэл ажлын дараа юу? Надад аль нь ч болно.
Ань: Үдийн завсарлагаанаар манай сургуулийн ойролцоо уулзацгаая.
Нан: За тэгье. Маргааш уулзацгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Уучлаарай, жаахан хоцорчихлоо.
Нан: Зүгээр дээ. Бид сургуульдаа ирэх нь ховор байдаг.
Ань: Би архитектортой уулзахаар энд ирсэн юм. Тэр ойролцоо амьдардаг. Юу болсон бэ? Бид яагаад Ван Юн Чжэнээс зугтдаг билээ?
Нан: Эхлээд юм ууцгаая. Дараа нь би чамд хэлье.
Ань: Чи бүр надад кофе захиалжээ. Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Би хамтрагчтайгаа хамт жаахан судалгаа хийхээр мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа. Бид энэ номын санг сэтгэлийн хөөрлөөр бариад дараа нь ашиггүй байдлаас болж хоёр жилээс илүү ашиглагдахгүй, эсвэл өөр зорилгоор ашиглагдаж магадгүй гэж болгоомжилсон юм.
Дон: Хэрэв энэ номын сан 2 жил ашиглагдаж чадвал муугүй хэрэг.
Ван: Гэхдээ л бид түүнийг илүү төгс, удаан хугацаанд байлгаж чадна гэж найдсаар байгаа.
Дон: Энэ анх санаа байх үед, энэ чиний мөрөөдлийн нэг хэсэг байх үед мэдээж чи илүү уудан ашиглагдаж, төгс болно гэж найдаж байсан. Гэвч энэ олон нийтийн барилга. Хүмүүс түүнийг хэрхэн ашиглах, эсвэл хэр удаан ашиглахыг чи шийдэхгүй. Хүн бүр Е Цзинь Янь шиг алсын хараатай биш.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Цзян Нань Сунь, чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Нан: Мэдээж, би мэднэ. Би компанийхаа төлөөлөгчийн хувьд чамайг бидэнтэй нэгдээч гэж ятгахаар хичээж байна.
Ань: Тийм болоод л чи Ван Юн Чжэнд бид хоёрын уулзсаныг мэдэгдэхгүй байхыг хүссэн байх нь ээ?
Нан: Хэрэв би чамайг бидэнтэй нэгдэхийг ятгаж чадвал би түүнд илэн далангүй хэлнэ. Би түүнд үүнийг тайлбарлана. Харин би чамайг ятгаж чадахгүй бол бид энэ талаар яриа гаргах ёсгүй. Чи намайг ойлгох байх гэж найдъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дон: Миний бодол ийм. Энэ төсөл төгс биш, удаан үргэлжлэхгүй байж магадгүйг чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи эхлээд төслөө зохиож, өөрийнхөө санааг илэрхийлэх хэрэгтэй. Зоригтой анхдагчдыг олон түмэн хараг. Харин дараа нь, цаашдаа чи төслөө улам сайжруулахад чинь туслахыг хүссэн хүмүүс олдож магадгүй. Би жаахан бодож үзье. Би чамд хэд хэдэн санал бичиж өгье гэж бодлоо. Гэхдээ тэд чиний төсөлд удаан хугацаанд хэрэг болно гэж би амлаж чадахгүй.
Ван: Баярлалаа, Дон профессор оо.
Дон: Цзян Нань Суныг завтай үедээ энд хүрээд ир гээрэй. Та хоёрын харилцаагааг хэрхэн урт удаан, төгс болгохыг хэдүүлээ ярилъя.
Дон: За. Тэр Ян Ке-ийн компанид ажилд орсон. Одоо та нар өрсөлдөгчид.
Ван: Та яагаад ийм сониуч байдаг юм бэ? Зүгээр л миний дутагдалыг хүлээн зөвшөөрчих.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Чи үүнийг мартаагүй байх.. Ван Юн Чжэн миний шаргуу занг ашиглаж чамайг Цзинь Янь группт урвуулах гэж үзсэн. Тэгсэн бол чи Цзинь Янь группт орж, манай номын сангийн төсөлд оролцох байлаа.
Нан: Би үүнийг мартаагүй байгаа. Тийм ч учраас энэ миний хувьд сорилт болж байна. Би чамтай уулзахаар шийдэхээсээ өмнө энэ тухай нэлээд удаан бодсон.
Ань: Урмыг чинь хугалахад чи бэлэн байгаа гэж бодож байна.
Нан: Хэрэв тийм зүйл болбол би яах ч араггүй. Гэхдээ, би чамайг ятгахын тулд бүх чадлаа дайчлах ёстой, учир нь энэ бол миний ажил. Мөн энэ манай захирлын надад өгсөн үүрэг даалгавар.
Ань: Нань Сунь, чухам яагаад чамайг надтай ярилц гэж явуулсныг би үнэхээр ойлгохгүй байна. Магадгүй би танай захирлын урмыг хугалах байх. Чи үүнд бэлэн байх ёстой.
Нан: Ян Ке чиний цалин, урамшуулалын хэмжээг гэрээнд тусгаагүй гэж надад хэлсэн. Бид энэ талаар ярилцаж болно. Чи зүгээр л үнээ хэлэхэд л болно. Гэхдээ энэ чамд сонин биш гэдгийг би мэднэ. Чи аливаа ажлаа дуусгасны дараа амжилтаа мэдрэх нь чухал байдаг. Гэхдээ чи Цзинь Янь группт тэр амжилтыг мэдрэх болов уу? Цзинь Янь группын төсөл болгон нь Е Цзинь Яны нэрээр гардаг. Е Цзинь Янь бол Цзинь Янь группын төлөөлөгч. Тэр хүн бол компанийн сахиус, оюун санааны удирдагч. Энэ санааг хэн гаргасан бэ гэж хэн ч асуухгүй. Ли Аны нэрийг хэн ч хэзээ ч мэдэхгүй. Харин чи манай компанид орвол чи төслүүдээ өөрөө удирдаж, тэдний үндэс суурь нь болно. Чиний нэр хамгийн эхэнд бичигддэг болно. Ирээдүйд хүмүүс чиний нэрийг мэддэг болно.
Эм: Сайн уу. Ямар санамсаргүй тохиолдол вэ. Ли Ань. Сонин тохиолдол байх чинь.
Ань: Тийм ээ, санамсаргүй тохиолдол боллоо. Би ч бас түүнтэй энд санаандгүй таарсан юм.
Ван: Чи өнөөдөр ажилтай биш билүү? Яагаад энд явж байдаг юм?
Нан: Ли Ань завгүй байгаа. Бид эхлээд түүнийг явуулах хэрэгтэй. Би чамд дараа тайлбарлая.
Ван: Чи надад юу тайлбарлах гэж? Та нар чинь арай....
Нан: Би... Манай компани Ли Аныг манай компанид орох бодол байгаа үгүйг мэдэж өгөөч гэж надаас хүссэн юм. Тэгвэл.. та нар үргэлжлүүлж болно.
Нан: Ван Юн Чжэн! Ван Юн Чжэн, намайг хүлээ. Ван Юн Чжэн, хүлээгээч. Энэ бас миний ажлын нэг хэсэг. Чи ойлгоно гэж найдаж байна. Манай хоёр хоорондоо өрсөлдөгчид. Ирээдүйд бид иймэрхүү асуудалтай тулгарч магадгүй.
Ван: Ли Ань бид хоёр ямар харилцаатайг чи мэднэ. Чи Цзинь Янь группын нөхцөл байдал ямар байгааг мэдэх байх. Манай компанид Ли Ань чухал үүрэгтэй.
Нан: Тийм ч учраас Ли Ань миний саналыг хүлээж аваагүй.
Ван: Түүний хариулт чухал биш. Энэ... Магадгүй би хувийн мэдрэмжээ ажлаасаа зааглаж чаддаггүй болохоор тэр байх. Чи үүнээс ямар ашиг хүртэх вэ? Албан тушаал ахиж, илүү цалин авах уу?
Нан: Би хоёуланг нь авна.
Ван: Гайхалтай.
Нан: Энэ бол шударга өрсөлдөөн. Ли Ан аль компанид ажиллахаа сонгох эрхтэй.
Ван: Энэ шударга биш. Ердийн хэдхантерууд хүртэл ингэдэггүй юм. Ядаж л өнөөдрийг хүртэл Ли Ань та хоёр надаас зайлсхийдэггүй байсан. Бид бие биедээ итгэдэг гэж бодсон. Гэвч одоо бид бие биенээсээ зайгаа барих ёстой юм шиг байна.
Нан: Уучлаарай.
Ван: Чамд албан тушаал ахиж, ахиу цалинтай болохыг хүсье.
Тан: Ли Ань-тай та хоёр юу болж байна?
Нан: Би түүнтэй дөнгөж сая ярилцлаа. Хүндрэл гарах юм шиг санагдаад байна. Гэхдээ миний зарим зөвлөгөө түүнд нөлөөлсөн байх. Та түүнтэй өөрөө ярилцмаар байна уу? За. Би тантай уулзалт зохион байгуулахыг хичээе.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэй: Нань Сунь.
Нан: Эгч ээ.
Дэй: Орооч. Чи кофе уух уу? Чи энд намайг үдэх гэж ирээгүй байх.
Нан: Нэг юм болоод. Тантай уулзах нь зөв сонголт байсан уу, үгүй юу бүү мэд.
Дэй: Ээжээс чинь болсон уу?
Нан: Ээж надтай холбогдоогүй зургаан сар болж байна.
Дэй: Мэдээ байхгүй гэдэг нь сайн мэдээ гэсэн үг.
Нан: Энэ компанийн тухай.
Дэй: Танай компани уу? Эсвэл Е Цзинь Яны компани уу?
Нан: Хоёулаа.
Дэй: Чи Е Цзинь Яны компанид ормоор байгаа юм уу? Би чамд Ян Ке-ийн компани чамд тохирохгүй ээ гэж хэлсэн. Чи тэнд дасахгүй.
Нан: Учир нь үүнд биш. Ян Ке надаар Ли Аныг ятгуулж компанидаа авах хүсэлтэй байгаа. Та Ли Анийг мэднэ биз дээ?
Дэй: Мэднэ. Тэр Ван Юн Чжэний хамтрагч нь. Би түүний тухай зарим юм дуулсан. Түүнийг Е захирлын дотны найзуудын нэг гэж хэлж болно. Хэрэв тэр компанийг орхивол Е захирлын сэтгэл нь их гонсойх байх гэж бодох юм.
Нан: Тан Синь маргааш Ли Антай уулзмаар байна гэсэн. Би энэ тухай Ли Аньд хэлэх хэрэгтэй юу? Тан Синь үүнд их мөнгө зарцуулсан. Хэрэв Ли Ань ярилцахаар ирвэл манай компанид орохыг зөвшөөрөх нь гарцаагүй.
Дэй: Энэ Ли Аны хувийн асуудал.
Нан: Тэгвэл Е Цзинь Янь яах вэ?
Дэй: Тэр их туршлагатай. Их олон жил өнгөрчээ. Е захирал ийм юмтай нэг бус удаа тулгарсан хүн. Тэр урд нь Ли Ань шиг хүмүүс олон хүмүүсийг харж байсан. Тэр үүнийг зохицуулж чадна. Чи санаа зовох хэрэггүй.
Нан: Гэвч Цзинь Янь групп ажиллах хүчин дутмаг байгаа.
Дэй: Тэд чамайг урьж байхад чи орохыг хүсээгүй.
Нан: Тэнд ороод миний нэмэр гэж бараг байхгүй.
Дэй: Тийм л юм бол чи Е Цзинь Яньд санаа зовох хэрэггүй.
Нан: Би таныг энд үлдэж болдоггүй юм болов уу гэж бодож байсан. Хэрэв Ли Ань яваад өгвөл та Цзинь Янь группт буцаад орж болно ш дээ. Хэрэв чи энэ зорилгоо биелүүлбэл би өөрийгөө тийм их буруутай гэж бодохоо больж мэднэ. Тэгээд ер нь би яагаад Цзинь Янь группт буцаж орох ёстой гэж?
Нан: Судалгаа, хөгжлийн багийг удирдах гэж. Та Ли Ань-аас илүү туршлагатай, хавьгүй дээр. Та тэдэнтэй нэгдвэл тэдний багийг татан буулгахгүй байх.
Дэй: Энэ боломжгүй.
Нан: Яагаад? Би таныг Цзинь Янь группт ажиллаж байснаа боддог байх гэж бодсон.
Дэй: Би боддог, одоо ч санаанаас гарч өгөхгүй байгаа. Гэхдээ би компанидаа буцаж ажиллахыг хүссэндээ биш. Учир нь гэвэл миний хувьд, би залуудаа амьдралдаа хамгийн том цохилт, сургамж авсан газар бол Цзинь Янь групп. Мэдрэмжүүд гэдэг ямар ч утгагүй болохыг энэ л надад ойлгуулсан. Би чамд ойлгуулах гэж ядаад байгаа юм чинь энэ. Нань Сунь, тэдний алба татан буугдах, эсвэл үргэлжлүүлээд ажиллах ер чухал биш.
Нан: Тэгвэл юу чухал вэ?
Дэй: Буруу зүйл хийсэн юм шиг мэдрэмж чамайг зовоож байгаа. Энэ ч чухал.
Нан: Та яагаад тэр намайг зовоож байгаа гэж бодсон юм?
Дэй: Чи наашаа яаран ирсэн. Чи гаргасан шийдвэрийнхээ төлөөсийг надаар төлүүлэхийн тулд надаас төлөвлөгөөгөө өөрчлөхийг хүссэн. Энэ тийм амар юм биш. Чи яагаад энэ даалгаврыг гүйцэтгэхээр зөвшөөрснийг би мэдэхгүй. Та хоёрын хооронд юу болсныг ч би мэдэхгүй. Гэхдээ чамд ингэх ноцтой шалтгаан байсан гэж би бодож байна. Гэхдээ, нөгөө талд Ван Юн Чжэн мөн л Цзинь Янь группт ажилладаг. Тэр чамд таалагддагийг би мэднэ. Түүнд чи маш их таалагддагийг ч би мэднэ. Чи түүнд Чжан Ань Жэнээс ч илүү хайртай. Гэвч чи шийдвэрээ гаргасан. Энэ бол үр дагварыг нь хүлээж авахаас араггүй гэсэн үг. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Бид юманд хэтэрхий шунаж болохгүй. Чи гэм буруугаасаа ангижрахын тулд өөрийнхөө амийг зольж болохгүй. Би өөрийн гэсэн амьдралтай.
Нан: Та надад сэтгэл дундуур байна уу?
Дэй: Харин чи надад сэтгэл дундуур байна уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Та хоёр зүгээр биз дээ?
Ван: Түүний саналыг зөвшөөрсөн гэж битгий хэлээрэй дээ.
Ань: Тэр чамд хэдийн хэлчихсэн үү?
Ван: Ян Ке чамд илүү ашигтай нөхцөлөөр санал тавина гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энд ч гэсэн ч чи бидэнд хэрэгтэй.
Ань: Би түүнд яг адилхан ингэж хэлсэн.
Ван: Хэрэв чи явчихвал Е захирал маш их гонсойх байх даа.
Ань: Цзян Нань Сунь бидний уулзалт ашиггүй гэдгийг урдаас мэдэж байсан байна лээ. Захирал нь тийм үүрэг даалгавар өгсөн болохоор ингэхээс өөр аргагүй байсан гэсэн. Энэ та хоёрын харилцаанд нөлөөлөхгүй гэж найдаж байна. Та хоёр ярилцсан нь дээр байх.
Ван: Харин тэр надад урьдчилан хэлэх ёстой байсан юм.
Ань: Ажлын шугамаар бол тэр урьдчилж хэлэх ёстой байсан. Харин хувийн харилцааны үүднээс, ямар ч тохиолдолд энэ болчимгүй үйлдэл.
Сел: Залуус аа, яасан бэ?
Ань: Яагаа ч үгүй.
Ван: Чамаас нэг юм асууя. Чи ямар нөхцөл байдалд компаниас гарах вэ?
Сел: Би юу? Ямар ч тохиолдолдолд биш. Хэрэв та нар компаниас явдаггүй л бол. Би та хоёртой байж л байна. Яасан, та нар гарах нь уу?
Ань: Үгүй дээ. Түүний дэмий яриаг бүү сонс.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Би ирлээ.
Сосо: Ханиа.
Се: Би ядарч байна.
Сосо: Юунд ийм олон юм авсан юм бэ? Чи яаж байна аа? Чи энэ хүүхдээ мартчихсан юм уу? Орноос бос.
Се: Аа. Би энийг мартчихаж. Уучлаарай. Чи зүгээр үү?
Сосо: Би зүгээр.
Се: Алив, өндийгээрэй. Чи ямар нэг юм мэдэрч байгаа юу?
Сосо: Юу гэсэн үг юм? Би зүгээр.
Се: Би чиний гэдсийг сонсоё.
Сосо: Хөөе, дахиж битгий юм худалдаж аваарай, за юу? Манайд энүүгээр дүүрэн юмнууд байна. Бидэнд эднийг хадгалах ч газар алга.
Се: Сонсооч, би тэднийг худалдаж аваагүй.
Сосо: Тэгээд хэн худалдаж авсан юм?
Се: Миний ээж. Яасан бэ? Ээж өнөөдөр манай компанид ирсэн. Тэгэхдээ л энэ бүхнийг авчрахгүй юу. Ээж чамайг гэрээсээ гарах хэрэггүй гэж хэлсэн, тэгээд л өөрөө бүгдийг нь худалдаж авсан гэсэн.
Сосо: Үнэхээр ээж чинь худалдаж авсан уу?
Се: Мэдээж. Би яагаад худлаа хэлэх юм? Би эднийг бүр интернетээс хайж үзсэн. Ээж хорлох ямар нэг юм хийж магадгүй гэж бодоод. Гэхдээ энэ бүгдээрээ импортын бараа. Эднийг ирээдүйн эхчүүдийн форумаас олж болно. Юу гэсэн нэртэй байлаа? Энэ хамгийн нэртэй бүтээгдэхүүнүүд.
Сосо: Баярлалаа.
Се: Аан гээч, миний ээж үнэндээ... ихэмсэг бардам зантай. Тийм гэдгээ хэзээ ч хүлээдэггүй, гэхдээ тэр чамд бүр эртнээс манай гэр бүлийн гишүүн юм шиг хандаж байсан гэж боддог. Би тоглоогүй.
Сосо: Эгчийн бие ямаршуу байна? Өө тийм. Би түүнийг ээж гэж дуудах ёстой. Ээж яаж байна? Ян Ке маш чанартай кордицепс мөөг хаанаас авахыг мэднэ. Хоёулаа түүнд хэдийг аваачиж өгөх юм уу?
Се: Энэ хэрэггүй. Зүгээр л хэвт. Кордицепс мөөг худалдаж авах шаардлагагүй. Одоо бидэнд юу хамгийн чухал гээч? Чи бидний хүүхдийг төрүүлэхийн тулд эрүүл байх хэрэгтэй, бас бид хүүхдээ аваад эмээ дээр нь очно. Энэ ээжид кордицепс худалдаж авсанаас хамаагүй дээр.
Сосо: Би царай алдсан байна уу?
Се: Алив, харъя. Үгүй байна. Зүгээр л маш олон батганууд байна.
Сосо: Чи ядаргаатай гэдэг нь!
Се: Чи миний зүрх сэтгэлд үргэлж хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэвээрээ.
Сосо: Миний хөл бүдүүрч үү?
Се: Огт үгүй. Хөл чинт маш гоолиг. Бараг минийхтэй адилхан.
Сосо: Чиний утас.
Се: Би яриадахъя. Байна? Ээж үү? Ээж ээ, тайвшир. Юу болсон бэ? Ойлголоо. Би одоохон очлоо. Би таныг эмнэлэгт хүргэж өгье.
Сосо: Юу болсон бэ?
Се: Ээжийн зүрх нь өвдөөд байна гэнэ ээ. Би яаралтай гарах хэрэгтэй боллоо. Би ээж рүү явахаас.
Сосо: Тэгвэл яв. Хэрэв чамд хэрэг гарвал над руу залгаарай.
Се: Чи... намайг хүлээх хэрэггүй, за юу? Сайн охин байгаарай. Би одоо явлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Намайг хорогдуулаач.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи түүн рүү залгах уу, үгүй юу? Ли Ань удахгүй орондоо орж унтана.
Нан: Би түүн рүү залгана аа. Сонсооч, би Ян Ке-гийн компанид орсон цагаас хойш би өөрийн замаа сонгосон. Тиймээс би огт эргэлзэлгүйгээр ажиллах ёстой, миний зөв үү? Сайн уу, Ли Ань, Цзян Нань Сунь байна. Тан Синь маргааш маргааш чамтай уулзмаар байна гэсэн. Чи маргааш манай оффист хүрч ирвэл болох уу? Тэр чамтай ярилцъя гэсэн. Бас чамд зориулж бэлтгэсэн студийг харуулна. Мөн чиний ирээдүйд хэрэгжүүлэх төслүүдтэй чинь танилцуулахыг хүсэж байна. Бид хамт олон болж чадна гэж найдаж байна.
Сосо: Одоо уухаа боль. Чи зөндөө их уулаа.
Нан: Би зүгээр. Би одоо явна.
Сосо: Би жолоочид хэлээд чамайг хүргүүлье.
Нан: Түүнд төвөг удах хэрэггүй. Би өөрөө харьж чадна.
Сосо: Үгүй ээ, би чамд такси дуудаж өгнө. Чи нэлээдгүй их уусан. Би чамд санаа зовж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан Бидний бүх насаараа мэдэрдэг тэр бүх сэтгэл хөдлөлүүд бидний эцэс төгсгөлгүй хагацал, уулзалтуудаас бүрэлдэж байдаг. Биднийг 10, 20, бүр 30 настай байхад ч энэ байж л байдаг. Хэзээ бид үүнд дасаж, юмыг эмзэгээр хүлээж авдаггүй болох вэ? Бид үүнд хэзээ ч дасахгүй. Бид сэтгэл хөдлөлтэй хэвээр байх болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Манай оффис тийм ч том биш. Чамд чин сэтгэлээ харуулахын тулд бид энэ студийг чамд зориулж түрээсэлсэн юм. Цзинь Янь групп номын сангийн төсөлтэй бол манайд концертын танхимын төсөл бий. Бид шилдэг дизайнеруудтай хамтран ажиллана. Бидэнд чамд чухал хэрэгтэй мэргэжлийн ур чадвар, соёл бий.
Ань: Манай номын сангийн төсөлд орчин үеийн, бүтээлч дизайнерууд, асар их нөөц бололцоог оролцуулах нь юу л бол, гэхдээ нөгөө талаас, бид нийгмийн нэг хэсэг байхыг хүсч байна. Тийм ч сүрлэг сайхан харагдахгүй байж мэднэ, гэвч энэ төслийг сүр дуулиангүй хэрэгжүүлмээр байна.
Тан: Чи заавал тэрийг хийх албагүй. Бусад хүмүүс ч үүнийг хэрэгжүүлж чадна. Чи энэ төслөөс юу авах вэ? Удахгүй тэтгэвэртээ гарах Е ерөнхийлөгч шиг хүмүүст л иймэрхүү төслүүд утга учиртай байдаг. Чиний хувьд эхлээд Е Цзинь Яны түвшинд хүрэх хэрэгтэй. Би Е захиралтай хамт й маш их зүйлийг туулсан. Би чамд тусалж чадна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Бид маргааш гэхэд чинийг студийг тохижуулж өгч болно. Бид чамд Шанхай хотын хамгийн сүүлийн үеийн “Хотын тосгон” төслийг хариуцуулж өгнө. Мэдээж түүндээ номын сан ч юм уу, номын дэлгүүр оруулж болно. Хэрэв чи хатагтай Танг ятгаж чадвал би үүнд хөндлөнгөөс оролцохгүй. Энэ чинтй гэрээ. Танилцаад гарын үсгээ зураарай. Одоо манай бүх төслүүд эхлэхэд бэлэн боллоо. Бид чамаас сайн мэдээ хүлээж байя.
Тан: Бид чамаас сайхан мэдээ хүлээж байх болно. Чи хүссэн үедээ бидэнтэй нэгдэж болно.
Ань: Тан хатагтай, танд баярлалаа.
Ян: Нань Сунь, Ли Аныг үдэж өг. Буцаж ирээд бидэнтэй уулзаарай. Надад чамтай ярих юм байна.
Нан: За. Тавтай морил. Ирээдүйд бид хамт олон болно.
Ань: Ван Юн Чжэнийн хувьд...
Нан: Бид зүгээр ээ, зоволтгүй.
Ань: Тийм бол би явлаа.
Нан: Би чамайг гаргаж өгье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Ли Ань Цзинь Янь группээс гарвал Ван Юн Чжэн хэзээ ч юунд ч хүрэхгүй. Е захирлын судалгаа, хөгжүүлэлтийн үнэ цэнэтэй баг татан буугдана. Гэхдээ Дэйси энд байсаар байгаа. Чамайг ийшээ ирэхийг мэдээд нислэгээ өөрчилсөн гэж би сонссон.
Тан: Гайхалтай. Хэрэв би Е Цзинь Янын оронд байсан бол сэтгэл минь хөдлөх байлаа.
Ян: Тэр Цзинь Янь группт буцаж орно гэхээс чи айхгүй байна уу?
Тан: Бардам сонсогдож болох ч урд нь чамд ялагдсан хүнээс чи айх уу?
Ян: Мөн дөө. Гайхалтай.
Тан: Ороорой. Ли Аны чадварт би итгэж байна, гэхдээ чи түүнийг бусад хүмүүстэй холбох харилцааны тал дээр тусалж чадах байх.
Нан: Би ойлголоо.
Тан: Чи явж болно. Өнөөдөртөө харьж амар, тэгээд тайвшир. Маргааш бид дайнд орно. Чи дайнд ялснаар зөв шийдвэр гаргасан гэдгээ ойлгох болно.
Ян: Чи юундаа зогссон юм бэ? Яваад Чжу Сосо руу залга. Түүнд бүгдээрээ хамт ууя гэж хэл. Би бүх төлбөрийг нь даана. Чи залуухан эмэгтэй. Ингэж үргэлж гуниглаж байх хэрэггүй. Чи амрах хэрэгтэй. Бид амласан бүхнээ чамд өгнө.
Нан: Ян захирал аа, Тан хатагтай та нарт баярлалаа.
Тан: Явж болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Би буруугүй, гэхдээ надад зөв гэдгээ батлах арга байхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Байз, Ли Ань, чи ямар ч шалтгаангүйгээр уучлалт гуйсаар л байна. Үнэндээ байна аа, чи Цзинь Янь группыг, эсвэл Е ерөнхийлөгчийг баллаагүй. Чи энэ компанид арав гаруй жил ажиллахдаа манай компанид маш их ашиг тусыг авчирсан, тийм ээ? Гэтэл одоо чи гэнэт ажлаасаа гармаар байна гэж байна. Ямар ч шалтгаангүйгээр шүү. Ерөнхийлөгч чамайг явахыг зөвшөөрөхгүй гэж хэлээгүй. Хэрэв ингээд явчихвал нэр хүнд чинь унаж, энэ салбарынхан чамайг дорд үзэх болно.
Ань: Намайг уучлаарай.
Е: Ли Ань. Чи явж болно. Би чамд итгэж байна. Чамд шалтгаан байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр чинь ямар байх нь хамаагүй, чиний бүх зүйл саадгүй бүтнэ гэж найдаж байна. Бусад газруудад улам их амжилт хүсье. Цзинь Янь групп чамайг балласан байх. Эсвэл би чамайг балласан. Одоо яв даа.
Ань: Баярлалаа Е захирал аа.
Е: Зүгээр.
Ань: Баяртай Е захирал аа.
Е: Баяртай.
Ань: Баяртай, Фань нарийн бичиг ээ.
Фань: Үгүй энэ...
Е: Хүний нөөцийн албанд очоод түүнд өгөх ёстой мөнгийг нь өг гэж хэл.
Фань: Хүлээ, бид буяны байгууллага юм уу? Тэд яаж хүссэн үедээ орхиж чадаж байна аа?
Е: Түүнд өөрийн гэсэн шалтгаан байгаа гэж бодож байна. Ердөө л тэр бидэнд хэлэхийг хүсэхгүй байна. Энэ бол түүний эрх. Үүнд хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Чи юун бухимдсан юм?
Фань: Яагаад...? Компаниас гарсан шалтгааныг нь би олж мэдэх ёстой.
Е: Тэгэх ямар хэрэг байна?
Фань: Хэрэв та мэдмээргүй байвал зүгээр, болно. Харин би энэ асуудлын учрыг нь олно.
Е: Би явсан шалтгааныг нь мэдээж мэдэж байна! Тэд яагаад ээлжлэн гараад байгаа юм? Бид тэднийг буруутгах ёстой гэж чи бодож байна уу? Намайг юу гэхэв? Чи энэ тухай бодож үзсэн үү? Чи ч бас гарна гэж битгий хэлээрэй дээ.
Фань: Хэрэв би хэзээ нэгэн цагт компаниа орхихоор шийдвэл би та танд шалтгааныг нь ний нуугүй хэлнэ. Би юу ч тайлбарлахгүйгээр зүгээр явчихаж болохгүй, тийм үү?
Е: Харин би чамд явах шалтгаан өгөхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Энэ ямар учиртайг би чамаас асууж байна. Энэ зарыг тавьсан хүний нэг нь чи. Хэдхэн хоног өнгөрч байхад чи тэдний саналд татагдаад хэдийн явахаар шийдэж байгаа юм уу? Чи л өөрөө номын сан байгуулна гэж хэлсэн. Бид ядаж арав гаруй нийтийн номын сан байгуулна гэж чи хэлсэн. Чиний үгээр бол, мөнгө чиний хувьд хамгийн чухал нь биш.
Төгсөв
Back to episodes Go home