Хайрлаач, дуу хоолойг минь бас хайрлаач
16 дугаар анги
Үргэлжлэх хугацаа: 46:02
Орчуулсан: Цэрэннадмидын Батцэцэг
Мо: Энэ бол бидний өвөл учирсан шалтгаан юм.
Завь эр: Сайн бариарай. Хурдаа нэмлээ.
Мо: За
Шэн: За
Мо: Хурдан байна
Ду: Аймхай амьтан
Фэнг: Би угаасаа мэднээ
Шэн: Ээ бурхан минь
Фэн: Энэ ч жинхэнээсээ хурдан байна
Мо: Эрхэм ээ, бид хэсэг хугацаанд үлдэж болох уу?
Завь эр: Болноо.
Мо: Баярлалаа
Завь эр: Угаасаа та хэд хамгийн сүүлийн зочид юм чинь яарах зүйлгүй. Хүсснээрээ байж болно.
Шэн, Ду: Баярлалаа
Мо, фэн: Баярлалаа
Ду: Гоё урлагын мэдрэмжтэй зураг дараарай.
Фэн: Би гоё зураг дарж байгаагүй ээ, гэхдээ оролдоод үзнээ.
Ду: Манай оргил гурвын нэг учир маш анхааралтай зургаа авхуулаарай. За юу? Зөвхөн намайг шалгаж үзэж дууссны дараа зургаа тавьж болно, за юу?
Фэн: Яагаад зөвхөн надад наад шаардлагаа тавиад байгаа юм?
Ду: Тэр бол өнгөрсөн, одоо хэн ч тэрнийг тоохгүй ш дээ
Фэн: Юу? Шэншэнманы сэлэх гайхалтай чадварыг чамд харуулмаар санагдчихлаа. Чиан Чин Ци, чи бүх юмандаа сайн байх хэрэггүй, угаасаа гайхалтай хүн шүү дээ.
Завь эр:Үнэхээр сайхан амттай шүү. Тэдний загасны халуун тогоог нь идэж үзсэн үү?
Бүгд: Үгүй ээ
Завь эр: Энэ ресторан манай эндэхийн хамгийн онцгой хоолтой газруудын нэг юм шүү дээ.
Мо: Чи тэнд хоол идмээр байна уу?
Шэн: Тэгье.
Мо: Эрхэмээ, тэгвэл эхлээд энэ хоёрыг буулгачих, дараа нь бид хоёрыг тэр ресторанд хүргээд өгөөч
Завь эр: За за, хэтэрхий их юм битгий захиалаарай. Зөвхөн загасыг нь идээд үзээрэй. Харин ногоо бол захиалж болно шүү. Тэдний тогооч нь загасаа маш гоё нарийн хэрчдэг юм. Үнэхээр гайхмаар шүү.
Мо: Нэгэнт энд ирснийх голд байдаг бүх зүйлийг нь амсаж үзэх хэрэгтэй шүү.
Завь эр: Та нар ч азтай байна шүү. Тогооч нь тэр бүр ресторандаа байдаггүй юм, харин өнөөдөр нээлттэй байна. Өмнөх долоо хоногт эднийх бүтэн хаалттай байсан. Аягүй л бол маргааш бас дахиад хаах байх шүү.
Мо: Тийм үү, тэгвэл бид их азтай байгаа юм байна.
Шэн: Чи тэднийг албаар ингээд байгаа юм уу?
Мо: Чи мэдчихсэн үү?
Шэн: Мэдэлгүй яах юм, ийм юм анзаарахгүй бол тэнэг биз дээ. Дуодуо, чи бидэнтэй хамт явмаар байна уу? Олуулаа байх тусмаа зүгээр шүү дээ.
Ду: Тэгье, би хамт явъя
Фэн: Би ч гэсэн хамт явъя
Мо: За за, тэгвэл бүгдээрээ тийшээ шууд явцгаая
Завь эр:За за, сайн бариарай, бид хөдөлж байна шүү. За бүгдээрээ ирчихлээ. Жуулчдад зориулсан халуун тогооны хоол, ирээд сайн хараад аваарай. Энэ миний нэрийн хуудас, намайг Жан гэдэг, хэрвээ та нарт хулсан завь хэрэг болох юм бол холбогдоорой.
Мо: Дараагийн удаа бид илүү цааш явнаа
Завь эр: За баярлалаа.
Эмэг: Би амрах гэж байхад ч дахиад л зочид аваад ирээ юу?
Завь эр:Энэ зочид маань эндэхийн хоолноос идэж үзээгүй гэсэн. Энэ удаа харж үз л дээ.
Эмэг: За за, та нар өнөөдрийн хамгийн сүүлийн зочид юм байна, би та нарт 20 хувийн хөнгөлөлт үзүүлнээ.
Шэн, Ду: Маш их баярлалаа
Эмэг: Та нар тавтай морил, орцгооё
Мо: Баярлалаа, сайн ажиллалаа
Завь: Баяртай
Мо: Баярлалаа, дараагийн удаа тан руу яринаа.
Эмэг: Ороорой, энэ ширээн дээр суучих
Мо: Баярлалаа
Эмэг: Та нарт энэ газар таалагдаж байна уу, би анх ирээд л энэ газар нутагт шууд татагдсан. Тэгээд Күилиний нутаг бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан газар юм байна гэж бодсон.
Шэн: Янгшуо бол илүү сайхан газар
Эмэг: Чи их хөөрхөн бас эелдэг юм. Би дахиад 20 хувийн хөнгөлөлт үзүүлнээ.
Ду: Нээрээ юу
Эмэг: Та нарт зориулаад хамгийн сайн загасаа сонгоно.
Шэн: Та эндээ шууд хоолоо хийж болох уу?
Эмэг: Мэдээж бололгүй яахав, та үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй юм. Тиймээс таны хүслээр хийе. Би бүх зүйлээ бэлдүүлэхдэхье. Жаахан хүлээж байгаарай.
Шэн: Баярлалаа, хатагтай
Мо: Гайхал хэрчих чадвар байна.
Эмэг: За болчихлоо. Та нар амтархан зооглоорой. Би өөрийнхийгөө авахаар явлаа. Нээрээ энэ бол цагаан чинжүүний нунтаг шүү. Эхлээд шөлөө амсаарай. Өөрийнхөө хүсснээрээ амтлаад идэж болно. Сайхан амттай байнаа
Шэн: За ойлголоо.
Мо: Баярлалаа
Эмэг: Зүгээр дээ
Ду: Баярлалаа
Эмэг: 3 секунд байхад хангалттай гэдгийг санаарай
Ду: За ойлголоо
Фэн: Азаар эзэн нь эмэгтэй хүн юм даа. Үгүй бол өнөө орой та хаягдаж магадгүй байлаа.
Ду: Төсөөлдөө, хоолоо идэж дуусаад гараад харсан чинь зогоол дээр спорт машин зогсож байвал тээ.Юэронг руу буцаад явъя гээд л
Мо: Дагагчтай байна гэдэг сайн байна гэсэн үг шүү дээ.
Шэн: Баярлалаа
Мо: Май, Алив амсаад үз.
Шэн: Үнэхээр амттай юмаа. Шинэхэн бас амттай, амсаад үзээрэй. Өө нээрээ цагаан чинжүү хийгээрэй. Нэг хоёр гурав
Мо: Ямар байна?
Шэн: Хөөх ямар гоё юм бэ
Мо: Чи хоолыг их хүндэлж, амтархан иддэг болохоор тогооч их баяртай байгаа юм. Чиний байгаа бүхэн чинь угаасаа тодорхой байгаа юм.
Ду: Чи хичнээн идсэн ч таргалахгүй байна гэдэг чинь угаасаа хоол идэх тавьланд адислагдсан хүн юм. Чи их хөөрхөн шүү, Шэн, чиний араас зөндөө хүмүүс гүйдэг нь тодорхой. Чамайг хардана гээд айгаад байгаа юм байна.
Фэн: Чи ч өнөө орой нойргүй хонох нь дээ. Чи угаасаа энэ хоолыг дааж байгаа учраас чамайг аз жаргалтай болгох нэг асуулт тавъя. Шэн, чиний араас гүйдэг тэр олон залуусаад ноён Мо л хамгийн дур булаам сайхан залуу байгаа биз дээ?
Шэн: Тэгэлгүй яахав
Фэн: Тэгэлгүй яахав
Ду: Үнэхээр эгдүүтэй юмаа. Яагаад эндэхийн эзэгтэйд чи таалагдсныг ойлгож байна. Чи их хөөрхөн хүүхэд шиг, тоглоомыг хүртэл шууд хүлээж авдаг.
Мо: Хэтэрхий их асуулт тавиад байгаа юм чинь яагаад энэ хоолны мөнгийг төлж болохгүй гэж?
Фэн: За за, би амаа татлаа
Шэн: Шиао Шин хэзээ ч ганцаараа унтаж чаддаггүй юм. Одоо бараг унтаж чадахгүй айгаад байж байгаа гэж бодож байна.
Мо: За за
Шэн: Би оройхон чамайг тагтан дээрээс дууднаа. Сайхан амраарай
Мо: Сайхан амраарай
Шэн: Баяртай, Гэн Шиао Шин, хаана байгаа юм бэ
Ш: Мажон тоглож байна, чи түрүүлээд унтаж байгаарай.
Шэн: Эргээд хар даа
Мо: Чи өдийд гадаа юу хийж яваа юм?
Шэн: Манай мажончин найз маань танай нөгөөдүүлтэй чинь тоглож байна гэнэ. Бараг шөнөжин тоглох байх гэж бодож байна.
Мо: Тайвшир даа, зүгээр л хөгжилдөж байгаа шүү дээ. Тэд нар угаасаа мөнгөөр тоглодоггүй юм. Нөгөөдөр байсан ч гэсэн найздаа санаа зоволтгүй найз чинь аюулгүй дээ.
Шэн: Орой болчихож, одоо ямаанууд унтаж байгаа болов уу?
Мо: Хэлэхэд хэцүү юм, хамт очиж харцгаая. Таамаглаж зогсож байснаас очоод харчихъя.
Шэн: Аанхаан
Мо: За явцгаая
Шэн: Ямар их шумуултай юм бэ?
Мо: Чи буцмаар байна уу?
Шэн: Үгүй ээ, зүгээр, угаасаа өрөөнд хүн байхгүй юм чинь, харин чи яамаар байна, буцаад явмаар байгаа биз?
Мо: Би ч гэсэн эргэж явмааргүй байна.
Мо: Хамгийн сонирхолтой нь хоёулаа завтай байна. Тиймээс тэд нараас ерөөсөө уйтгартай өнгөрүүлж болохгүй шүү дээ. Тийм биз дээ? Явцгаая
Шэн: Хоёулаа үүр цайтал алхах уу?
Мо: Чи хүсч байвал болно ш дээ. Би буцаж очоод жаахан идэж уух юм аваад ирье. Тэгээд хоёулаа сайхан зугаалья. Тэгвэл шөнөжин суусан ч амар шүү дээ.
Шэн: Би лав 3 кг нэмэх байхаа, тийм ээ?
Мо: Дор хаяж 5кг нэмэгдэх байх
Шэн: Маргааш би лав юу ч идэхгүй ээ
Мо: Нээрээ юу? Жаахан өрөвдөлтэй юмаа, дахиад цаана зөндөө идэж үзэх ёстой хоол байгаа юм сан.
Шэн: Тэр нь юу юм?
Мо: Тэр талаар маргааш ярилцъя.
Шэн: Ямаа байна, гараад ирчихсэн байна ш дээ. Ямар хөөрхөн юм бэ?
Мо: Хөөе, болгоомжтой, чамайг хазчихвал яана.
Эрэг: Тийм шүү, хазаж мэднэ.
Мо: Чамд лууван байна уу?
Эрэг: Байгаа, май энэ байна
Мо: Баярлалаа
Шэн: Би өгч чадахгүй нь ээ, чи лууван иддэг гэдгийг нь яаж мэдсэн юм?
Мо: Би өмнө мэдээллийг нь харж байсан юм.
Шэн: Хамаг сэтгэл хөдөлчихлөө, ноён Мо, өнгөнүүд нь өөр өөр юмаа
Мо: Тийм ээ, гэхдээ энэ хоёр хос юм байна
Шэн: Нээрээ юу? Чи надаар тоглоод байгаа юм уу?
Мо: Энэ бүхэн үнэн шүү дээ, Шэншэнман. Тэднийг нэгэнт лууван иддэг гэдгийг мэдсэн болохоор илүү ихийг мэдмээр санагдахгүй байна уу? Би угаасаа чамайг ямаа үзнэ гэж байсан болохоор дуугай зогсохгүйн тулд илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Болж байна уу?
Шэн: Гэхдээ бүр уг гаралынх нь тухай түүхийг нь тэр чигт нь судлачихаагүй биз дээ?
Мо: Бүр тэгтлээ ч судлаагүй ээ, ямартай ч суурь мэдлэгтэй болсон. Ажилчдынх нь хэлснээр бол тэдний төлүүд байдаг гэсэн. Гэвч хэтэрхий орой болсон болохоор одоо бараг бүгдээрээ унтаж байгаа байх.
Ш: Бүсгүй минь, ороорой
Шэн: Чи намайг цочоочихлоо.
Ш: Би мэдээд байсан юмаа, намайг байхгүй үед чамд хэцүү байсан гэдгийг чинь мэдэж байна. Тэгэхээр болзоо хэр болсон бэ?
Шэн: Бид хоёр шөнөжин хамт байсан.
Ш: Утсаа хойгуур нь салгачих, ресешпнээс залгаж сэрээхгүй амар,
Шэн: Нойр хүрээд байна, усанд орох тэнхээ алга, энэ чигээрээ сайхан унтъя.
Ш: За тэгье, унтъя, яг ингээд унтъя. Угаасаа хоёулаа усанд ороогүй юм чинь хэн хэнийгээ шоолохов. Яг л цэргийн бэлтгэл хийсэн юм шиг байна. Та хоёр юу ярьсан юм. Маш хурдан ярьчих, би чамд ярих 3 минут өгье. Үнэхээр нойр хүрээд байна.
Шэн: Бид хоёр бараг бүх зүйлийн талаар ярилцсан.
Ш: Тэр чиний найз залуу болчихоо юу? Чатаар харьцаж болохоор байхад чинь яагаад шөнөжин ярьж өнгөрөөсөн юм?
Шэн: Яг үнэндээ миний нойр маш их хүрсэн, сүүлдээ бүр юу ярьж байгааг нь ч ойлгоогүй. Гэхдээ тэрэнтэй хамт байсан чинь аягүй аз жаргалтай байсан.
Ш: Сайхан юмаа, нээрээ сэрүүлгээ тавиарай, бүгдэээрээ өдөр 3 цагаас цуглахаар болсон.
Шэн: Яагаад тийм эрт явах ёстой юм бэ?
Ш: Мэдэхгүй ээ, эндэхийн тайзны 10 жилийн ойн баяр ямар болохыг очиж үзнэ гэсэн. Мэдэх юм алга, гэхдээ багийн ажлаас хоцорч болохгүй шүү. Маргааш....
Шэн: Хэн бэ? Яанаа би дөнгөж сая сэрсэн юм
Мо: Би чам руу бас өрөөний чинь утас руу зөндөө залгасан тэгсэн утасаа авахгүй байсан.
Шэн: Би утасныхаа дууг хаачихсан байхаа
Мо: Өнөөдөр бид арга хэмжээ рүү нилээн урт замыг туулж очино.
Шэн: Нээрээ Шиао Шин надад сэрүүлгээ тавиарай гэж байсан ш дээ. Би нойрмоглоод мартчихсан байна. Зөндөө оройтчихсон уу? Та нар яв яв, хол газар гэсэн юм чинь оройтчихно. Бид хоёрыг хүлээж саатах хэрэггүй дээ.
Мо: Одоо 2 цаг 40 минут болж байна. Хугацаа байгаа болохоор усанд ороод хувцаслаад гараад ирээ.
Шэн: За би Шиао Шинг сэрээгээд яваад очъё.
Мо: Тэгвэл үүдний өрөөнд уулзъя.
Шэн: Баяртай
Мо: Түр баяртай
Шэн: Ген Шиао Шин, босоорой, босоорой. Хоёулаа 20 минутын дотор бэлэн болох хэрэгтэй байна. Яг тав таван минут байгаа шүү. Хурдлаарай, бос л доо.
Ш: Таван минутаа, чи сэрүүлгээ тавиагүй юм уу? Шэн, чи яаж байгаа юм бэ?
*********************
Ж: Би чамайг хайж байлаа
Мо: Би жаахан салхилаад алхаж байсан юм.
Ж: Өнөөдөр гадаа бараг гучин хэмээс ч халуун байхад энэ наранд халууцахгүй байна уу?
Мо: Байгалийн нар ясанд сайн.
Ж: За за, тэгвэл наранд биеэ сайн шар даа. Өчигдөр шөнөжин мажон тоглож хоносон. Шэн, Шиао Шин хоёр нам унтчихсан юм болов уу?
Мо: Үгүй байхаа, тэд их хариуцлагатай хүмүүс, бусдыгаа хүлээлгэх хүмүүс биш ээ.
Ж: За за, би явлаа.
Шэн: Бид хоцорч байна.
Ш: Шатаар өгсөх нь ээ, Шэн, самаа, самаа, хурдлаарай
Шэн: Ямар олон шаттай юм бэ? Азаар хоёулаа тийм ч их хоцорсонгүй
Жу: Та хоёрыг хоцрох байх гэсэн чинь харин ч яг цагтаа ирчихлээ шүү.
Ш: Шэн, би автобусандаа сууж байя.
Шэн: Биднийг хоцорч магадгүйг ноён Жу яаж мэдсэн юм бэ?
Мо: Бүгд л мэднэ шүү дээ.
Шэн: Чи тэдэнд хэлээ юу?
Мо: Мажон тоглосон ширээ манай өрөөнд байхад би тэдэнд хэлэх шаардлага байгаа гэж үү?
Шэн: Аан, тийм байна. Чи яагаад ингэж хараад байгаа юм?
Мо: Чамайг анх удаа зуны даашинзтай байхыг харж байна.
Шэн: Яагаад гэвэл бид өвөл учирсан шүү дээ.
Мо: Явж автобусандаа сууя
Шар ц: Яагаад надад тэднийг дагалдаж яваа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бол?
Эрээн: Угаасаа тийм юм чинь
Жу: Та хоёр хурдан ирээд суу
Шар ц: Суулаа суулаа
Жу: Фэйшао хаана байнаа? Үнэхээр удаан хүмүүс шүү.
Шар ц: Мэдэхгүй ээ
Шэн: Энэ юу юм?
Мо: Би өнөө өглөө худалдаж авсан юм. Шумууланд хазуулсан шархан дээрээ түрхвэл их хурдан эдгэдэг юм гэсэн.
Шэн: (Шууд л гаран дээр түрхчихвэл юу гэх бол? дэмий ч юм уу?)..нээрээ чи ч гэсэн шумууланд зөндөө хазуулсан шүү дээ.
Мо: Зүгээрээ
Шэн: Тийм хэнэггүй байж болохгүй ээ
Мо: Би үнэхээр зүгээр дээ. Чамайг оройжин майжаад байсан болохоор наадахыг чинь авсан юм. Харин би бол зүгээрээ
Шэн: Гараа, болчихлоо
Мо: Болчихсон юм уу?
Шэн: Аанхаан
Эрэг: За тэд ирж байна, хурдлаарай, би урд шөнө сайн унтаж чадаагүй.
Эрэг2: Яг тийм, би чамайг хурдал гэж хэлсэн биз дээ? Гэтэл чи нарны тос түрхээд л байсан.
Эрэг: За яалаа гэж, чи өөрөө тэгчихээд
Эмэг: Ямар их хүн бэ?
Жу: Импрэшион Лиу Санжие гэдэг Янгшуогийн хамгийн алдарт үзүүлбэртэй газар даа.
Хар ц: Өвөө маань энэ газрыг заавал үзээрэй гэсэн.
Шар ц: Нээрээ юу?
Жу: Өвөө чинь их боловсрол мэдлэгтэй хүн байна. Явцгаая, том танхим руу нь очъё
Хар ц: Энд үү?
Жу: Тийм ээ, зүүн талын гурван өрөө шүү.
Хар ц: Сайхан юм. Энэ гурав мөн үү?
Жу: Тийм ээ, 4 хүн нэг өрөөнд орно. Өөрсдөө учраа олоорой.
Хар ц: Хоёулаа нэгэнд нь угаасаа орно
Шар ц: Болж байна, тэгье. Ийшээ сууя?
Мо: Бид нар яах билээ?
Ду: Шэн найзтайгаа, бас Чин Ци харин би Фэн Яасонтай байвал яаж байна.
Ж: Та нар..
Жу: Чи, Фэн Яасон тэгээд би
Ж: За за
Жу: За орцгооё, энэ манай өрөө, харин та нарынх хамгийн гоё нь шүү.
Шэн: За за, орцгооё
Ш: Тэгье
Мо: Оръё
Жу: Өөртөө үйлчилээрэй
Ж: Харууц нь үнэхээр сайхан юмаа, нил яагаан чанамал сайн шүү.
Эрэг: Ногоон буурцагны бялуу ч амттай шүү.
Мо: Чи хаана суумаар байна? Сонго
Шэн: Тэнд
Мо: За за
Ж: Чи хаана суумаар байна?
Ш: Энд суучихъя
Ж: За за, би хойгуур чинь тойроод суучихъя. Чи идмээр байна уу?
Ш: Үгүй дээ
Ж: Тэгвэл би идлээ шүү
Ш: Тэг тэг, чи ид
Шэн: Османтус бялуу байгаа гэсэн үг тээ? Эндэхийн онцгой хоол шүү дээ. Энэ гоё харагдаж байна. Ногоон буудайны гурилаар хийсэн юм байна. Гэхдээ нэг төрлөөс нэг л байна. Османтус уу? Ногоон буудай юу?
Мо: Аль нь ч яахав, бид нэмээд захиалж болно шүү дээ.
Шэн: Надад сонголт хийх хэцүү байдаг. Ялангуя идэх юм сонгох болохоор хэцүү.
Мо: За тэгвэл энэ Османтусыг эхлээд идчих, би идэх бол дахиад нэгийг захиалчихна. Амттай байна уу?
Шэн: Тийм ээ, амттай байна.
Эрэг: Энд тоглолт хийж болдог бол ямар гайхамшигтай сайхан бэ?
Эрэг2: Энд тоглохоо? Чи тэгвэл энийг толгойндоо уяад тэгээд Фэйшуог тийш нь гаргаад тэгээд шууд нуур луу шумба даа
Эрэг: Болио
Бор ц: Хөөх энд их чимээгүй байх чинь, явчихсан юм байх гэж бодлоо
Мо: Тийм ээ, та нарыг хангалттай сонсож байна.
Ж: Хүмүүс бухимдахаас айхгүй байна уу?
Бор ц: Бид өөрсдийгөө мэднээ.
Хар ц: Тийм ш дээ
Бор ц: Угаасаа одоо л хүмүүс орж ирж сууцгааж байна. Тэд нар биднээс ч чанга чимээ гаргаж байна шүү дээ.
Хар ц: Жуймэй, Шэнгийн ангийн найзтай чатлаа.
Бор ц: Тийм ээ, та хэтэрхий дуугай байгаа юм биш үү?
Ж: Та хоёр одоо дуугай болвол ямар байна?
Бор ц: Сум дууссаан
Ж: Цаашаа яваа, хэрвээ чам шиг хэтэрхий чалчаад байвал бас онцгүй л дээ.
Бор ц: Ичимхий юмаа
Хар ц: Эршүүд залуу зөөлөн сэтгэлтэй юмаа
Мо: Энэ үеийн сэтгэл татам байдал нь үзэсгэлэнт байгалийн мөн чанарт оршдог.
Ж: Зү энэ газрын байгальд нь болж сонгосон юм.
Мо: Тэгээд ч бид анх удаа жинхэнэ ордон дотор тухалж үзэж байна.
Шэн: Фэйшао, Ванг Кэ хоёр ч гэсэн анх удаагаа ийм газар тоглолт үзэх гэж байгаа байх
Ж: Би ч бүр хүлээж тэсэхгүй нь ээ
Ш: (Би юу гэж хэлэхээ мэддэггүй ээ, эвгүй юмаа)
Ж: (Над руу бичээгүй байжээ)
Шэн: (Хүссэн зүйлээ санаа зоволтгүй ярь л даа. Бид нар ямар хурал дээр сууж байгаа биш дээ.) Жуймэйд Ген Шиао Шинтэй ярилцах боломжтой нэг сэдэв санал болгох хэрэгтэй байнаа. Шиао Шинд ингээд юу ч ярихгүй чимээгүй суугаад байх эвгүй байна гэнээ.
Мо: Тэд бие биенээ сайн мэдэхгүй дотносоогүй болохоор тэгэж байгаа юм.
Шэн: Тэр хоёр чинь ойн баяр дээр хамт ажиллачихаад яаж бие биенээ мэдэхгүй байх юм?
Мо: Бүгд өөрсдөөс нь шалтгаална шүү дээ. Хоёулаа оролцож дэмий байхаа
Шэн: Би бодохдоо....
Үзэгчид: Ниу ахаа, Ниу ахаа
Ду: Фэн Яасон, хурдлаарай, хүлээгээд байна
Фэн: Очлоо очлоо
Ду: Бүх юман дээр удаан юмаа. Намайг одоо буруутгах хэрэггүй шүү. Тэд хүлээгээд бна
Фэн: Би танд нэг зөвлөгөө өгье?
Жу: Юу билээ?
Фэн: Суперб
Жу: Юу?
Фэн: Суперб
Жу: Юу юм?
Фэн: Таныг яагаад Яангшуог сонгосоныг мэдлээ. Газар нутаг байгалиас нь болсон юм байна.
Жу: Яншуо хотын жүжгийн үзвэрийг зохион байгуулах нь үргэлж миний мөрөөдөл байсан. Ойлгож байна уу? Манай хүмүүсийн чадвар сайн байна. Мэдээж хэрэг бид мөрөөдлөө биелүүлэхийн төлөө байх ёстой. Та нарт л гэж хэлэхэд манай үзвэр бүрэн бүрэлдэхүүнтэй байлаа шүү дээ. Хөгжим, сонгодог дуучид, алдартай өмсгөл хувцаснууд, жүжиглэлтүүд гээд бүгд багтсан. Энэ бол миний мөрөөдөл.
Мо: Бид үзэж дуусаад энэ бүхэн ямар сайхан гэдгийг маш сайн мэдэрсэн. Одоо харин бид өөрсдийнхөө шоундаа бэлдэх хэрэгтэй.
Жу: Санаа зоволтгүй дээ, тайз бараг бэлэн болсон байгаа, одоо бид тус тусынхаа зүйлийг хийхэд л болно. Үүнийг надад даатгачих. Манай Төгс Дуу Хоолойгийн маань 10н жилийн ойн арга хэмжээ жинхэнэ сонгодог болно.
Мо: За за, тэгвэл тайзны бүх асуудлаа таньд үлдээчихье, харин дараа нь...за тэгээд бүгдээрээ эхлээд явж нэг газар юм идэх үү дээ?
Ж: Би ч их чухал юм зарлах нь дээ гэж бодож байлаа.
Фэн: Энэ чинь ноён Шин Чигийн стайл нь байхгүй юу. Юу ч болсон байлаа эхлээд заавал хоол идэх шүү дээ.
Ду: Дээр нь хоол нь маш амттай байх хэрэгтэй. Энгийн байж болохгүй.
Мо: Яг үнэндээ буудлын буфет хоол их сайхан амттай байсан. Гэхдээ та нарын сонголт, явцгаая
Хар ц: Ванг Кэ бид хоёр яах юм бэ?
Бор ц: Тийм шүү
Мо: Яангшуогийн загастай шар айраг нь их дажгүй юм билээ. Гуанчигийн шилдэг 10ийн нэг юм билээ. Эндэхийн хоол нь байгал шигээ л бүгд сайхан амттай.
Эрэг: За тэгвэл эндэхийн хоолыг тодорхойлоод байгаа шиг нь эсэхийг хэдүүлээ явж шалгаж үзье дээ.
Шэй эгчийн загастай шар айраг
Жу: За энэ нөгөө загастай шар айраг байна. Эзэн нь өөрийн гараар хоолоо хийж өгдөг.
эрэг: Би улаан лоольтой загас анх удаа л харж байна.
Мо: Лижиан голын усанд чанаж буцалгасан зэрлэг загас, үүнийг амсаж үзэхгүй бол харамсана шүү.
Жу: Чи их зөв ярьлаа
Бүгд: Идцгээе
Мо: Амттай байна уу?
Шэн: Маш амттай байна.
Мо: Улаан лооль нь бас амттай шүү.
Шэн: Тийм үү
Мо: Тийм ээ
Жу: Махны хавчуургатай голын дун, би дахиад нэг идээд үзээдэхье.
Шэн: Махны хавчуургатай голын дун гэнээ?
Мо: Энэ бас их алдартай хоол шүү.
Эрэг: Эргүүлээрэй
Эрэг2: Гайхалтай юмаа
Жу: Дахиад аваад ирлээ. Шарсан тахиа
Эмэг: Гоё юмаа
Ж: Тахианы хөл иднэ. Чи энэ тахианы хөлийг ид
Ш: Баярлалаа
Жу: Хулсан дээр шарж болгосон, сам хорхойн хачиртай хятад шарсан гахайн мах, таротай гахайн мах, жигнэсэн гахайн мах, артэмисиатай будааны бялуу, сам хорхой
Хар ц: Гайхалтай
Бор ц: Хатаасан улаан лууван гоё байна.
Хар ц: Нэгийг аваад явахгүй юу
Эрэг: Үнэхээр сайхан
Шар ц: Би ч бас авмаар байна.
Эрэг: Нээрээ найлзуурууд амттай байна.
Ду: Ноён Чиан хоол сонгохдоо сайн юмаа. Ирээгүй байсан бол үнэхээр харамсахаар байжээ.
Эрэг: Гэхдээ энэ бол үнэхээр ноён Чиангийн хэв маяг мөн шүү.
Ж: Хэрвээ ноён Чиан бидэнд хоолны газар санал болговол эргэлзэх хэрэггүй. Хэзээ ч сэтгэл дундуур үлдэхгүй юм байна.
Эрэг: Тийм ээ,
Мо: Та хэтэрхий шулуун юмаа
Ж: Үгүй дээ, үүнийг бид цаг тухайд нь ухааран ойлгох гэдэг юм шүү дээ. Үүний төлөө тулгая, зөв биз дээ?
Бүгд: Төлөө, төлөө
Жу: Хэрвээ Яангшуод явж байгаа бол Ши гудамжаар явж үзэх хэрэгтэй, тэнд бүх зүйл байдаг.
Эрэг: Миний ходоод хүлээж авахад хэтэрхий оройтжээ
Эмэг: Ямар их хүн бэ?
Худ: Шарсан дуриа аваарай, Яангшуогийн онцгой хоол шүү.
Шэн: Дараа нь хоёулаа авъя.
Худ: Шарсан дуриа аваарай, Яангшуогийн онцгой хоол шүү. Шарсан дуриа аваарай, дөнгөж шарсан дуриан аваарай
Мо: Чи дуриа идэж чадах юм уу?
Фэн: Будааны гурилтай голынхоос жижиг дун байдаг.
Бор ц: Бүгдээрээ хамт муухай үнэртээд явж байя.
Мо: За бүгдээрээ хамт хурдхан шиг идчихье.
Ж: Алив хамт идье.
Бор ц: Надад нэгийг өгчих
Мо: Хоёулаа нэгийг хуваагаад идчихье.
Шэн: Би хуваая, за май, идцгээе.
Мо: Үнэртэж байна шүү
Ду: Нааш нь
Фэн: Ямар амттай байна?
Хар ц: Чиний тийм гоё биш юм байна, минийхийг амс даа, янзын үнэртэж байгаа шүү.
Мо: Амттай байна, жаахан яарчихлаа. Халуун байна уу? Халуун биш ээ, халуун байна?
Ж: Би энд хамаг мөнгийг нь төлөөд л харин Шиан болохоор тэнд боловсон эр болоод байж байх юм байна л даа.
Охин: Шиан Ци? Та нар Төгс дуу хоолойгийнхон биш үү?
Хар ц: Тийм ээ
Охин: Би таны тоглолтын билетийг авсан. Шоуг чинь очиж үзнэ.
Хар ц: Тийм гэж үү?
Охин: Бурхан минь, чи Жуймэй байна ш дээ.
Ж: Сайн байна уу? Та сайн таниж байна
Охин: Тийм ээ, харин тэр Фэйшао байна.
Хар ц: Тийм ээ, энэ бол Фэйшао байна.
Охин: Фэнг Яасонг
Фэн: Тийм ээ
Хар ц: Энэ бол би
Эрэг: Наадах чинь юу гэсэн үг юм? Чиний нэрийг хэлэхгүй болохоор ичээд байгаа юм уу?
Охин: Му?
Му: Сайн уу?
Охин: Харин та Мугийн хамтрагч Мо Бай, Сайн уу, тантай уулзсандаа таатай байна
Му: Сайн уу, тантай уулзсандаа таатай байна
Охин: Сайн уу, надад ч бас уулзсандаа таатай байна. Тийшээ явсан хүн хэн байсан бэ?
Ду: Шиан Ци, их олон жилийн өмнө гарсан шүү дээ.
Охин: Би уг нь энэ удаа уулзаж чадна гэж бодсон юм сан.
Ду: 20ыг уутлаад өгөөрэй, би багийнхандаа аваачиж өгнө.
Охин: Тэгвэл хурдхан шиг бүгдийг нь шараадахъя.
Ж: Дахиад 20ыг нэмж авбал хэд болох вэ?
Охин: Би та нарт хөнгөлөлт үзүүлнээ.
Ж: Яах юм бэ, зүгээр зарж байгаа үнээрээ бодчих
Жу: Чи тасалбараа авчихсан юм уу? Ямар төрлөөс нь авсан юм?
Охин: Энгийн тасалбар авсан.
Жу: Май, би чамд Ви-Ай-Пи суудлын тасалбар өгье.
Охин: Нээрээ юу? Би аваагүй ш дээ
Хар ц: Ноён Жу ямар өгөөмөр юм бэ?
Охин: Маш их баярлалаа.
Ван: За тоглолтоо тавтай үзээрэй, эгчээ, намайг Ванг Кэ гэдэг, миний дууг сонсоорой.
Охин: Тэгэлгүй яахав
Эрэг: Одоо болноо
Ж: Би 500г өгье, хариулт нь хэрэггүй шүү.
Охин: Баярлалаа, Жуймэй, баярлалаа
Ж: Намайг танихгүй хэн байхав дээ.
Шэн: Чиний хүмүүсээс нуугдах чадвар чинь үнэхээр гайхалтай юм.
Мо: Би үндсэн арга хэмжээнээс гадуур үйл ажиллагаанд анхны жилүүдэдээ их оролцдог байсан. Гэхдээ Чиан Чин Ци гэдэг нэрээ ашигладаггүй байсан.
Шэн: Тэгээд юу гэдэг байсан юм?
Мо: Тухай бүрт л өөр өөр байсан. Тэгээд л нэгийг нь өөрийнхөө таних тэмдэг болгож сонгосон. Тэгэхээр чи шүтэн бишрэгчиддээ хэзээ ч чи ямар харагддаг гэдгээ мэдэгдүүлэхгүй гэж үү?
Мо: Тийм ээ
Шэн: Тэд их гуниглах байх даа.
Ш: Миний амнаас үнэр нь арилсан байна уу?
Шэн: Би ч гэсэн идсэн болохоор яг хэлж чадахгүй байна.
Ш: Тэгвэл дахиад нэг сайн угаахаас
(Төгс дуу хоолой 10 жилийн ойн шууд нэвтрүүлэг)
Шэн: Яасан бэ?
Ш: Хандалт нь 3 сая гарчихсан байна, гайхалтай юмаа
Шэн: Тийм үү? Би наадахаас чинь илүү их байгаа гэж бодож байна. Яг үнэнч фенүүд нь бүртгүүлэх гэж санаа зовдоггүй юм билээ. Зүгээр л үзээд сууж байдаг.
Ш: Нээрээ гэж үү? Энэ сайхан мэдээг нөгөөдүүлдээ хэлнээ.
Жу: Бүх зүйл бэлэн болчихсон уу? Бэлэн бол дугаралтаа шалгая.
Мо: Би тайзаа шалгаад эхлээд явъя.
Эр: Май
Шэн: Хамгийн том шавар тенон бүтэц бүхий барилга, би өмнө нь ийм сайхан зүйл харж байсангүй. Гайхамшигтай юмаа.
Ду: Чи хятад хэв маяг, түүхэнд багаасаа дуртай байсан уу?
Шэн: Миний хүүхэд байхдаа очих дуртай газар бол музей байсан. Би эртний зүйлд дуртай. Би бүх зүйлийг өмнө нь багахан ч гэсэн мэддэг юм шиг д санагддаг байсан.
Ду: Тэгвэл чи Мо Чин Чэнтэй адилхан юм байна.
Шэн: Нээрээ гэж үү? Тэр бас дуртай юм уу?
Ду: Тийм ээ
Мо: Нэг, хоёр, нэг, нэг, хоёр. Мао, чи энийг жаахан чангалж болж байна уу?
Шэн: Тэр тайзан дээр их ховор гардаг. Тэр одоо тайзан дээр юу туршиж шалгаж байгаа юм?
Ду: Ванг Кэ болон Фэйшаогийн тоглолтын дугаралтын ажлуудыг шалгаж байна. Тэр үргэлж л ийм байдаг. Тайзан дээр гарахгүй ч гэсэн жижиг гэлтгүй бүгдийг нь шалгадаг. Арын албаны хувцас, нүүр будалт, имиж, хөтөлбөр гээд бүх ажлыг нямбайлан анхаардаг.
Мо: Нэг, хоёр, нэг, хоёр, нэг, нэг, хоёр...гадаах бороо хэзээ зогсохгүй. Гэхдээ Шэн Шаошао гэхдээ үнэхээр бороо орж байгаа эсвэл түүний мөрөөдөлд орж байгаа эсэхийг үл мэднэ. Тэр замбараагүй байдал руу буцаж очсон юм шиг санагдлаа Генерал харш дэнлүүн сүүдэр тусна. Шөнийн шаргал гэрэлд тэрхүү сүүдрийг хайж байгаа билээ.
Ду: Ах маань Луожиа уулыг давж чадсан болов уу?
Фэн: Генерал гол дээр тулалдаж байлаа. Харин түүнийг эргэн ирсэн талаар сураг алга.
Ду: Дэнлүүнг гадаа орхиё доо.
Мо: Шэн Заозао үхэхээсээ өмнө дахин ахтайгаа уулзаж чадах эсэхээ мэдэхгүй байв.
Ж: Улаан хувцасыг олоорой.
Фэн: Ордон эмх замбараагүй байлаа. Би олж чадахгүй л байв.
Ж: Улаан хувцасыг олоодохооч
Ш: Тэд нар бүгдээрээ энэ удаа дуу оруулахдаа шал өөр болчихож байна. Би онлайнаар нэг хэдийг үзэж байсан юм байна. Гэхдээ энийг бол ерөөсөө сонсож байгаагүй.
Шэн: Өмнө нь дуу оруулдаг хүмүүс үргэлж л тайзны ард байдаг байсан. Тайзан дээр ховорхон харж байсан. Тиймээс тэд шоуг амьдаар хийж чадахгүй байгаа юм.
Ш: Тэд бүгд сэтгэл татам байсан. Хэдийгээр тэд зүгээр л тайзан дээр зохиолоо уншиж байгаа ч тэдний жинхэнэ зан чанарыг олж харж чадсан.
Фэн: Генералуудын тал нь үнэнч бус, таниас урвахыг санаархаж байсан.
Шэн: Тэд бүгдээрээ жүжгийн маш гоё дуу хоолойтой.Дуу хоолойгоороо бараг уран зургийг ч зурж чадах байхаа
Ж: Яв, улаан өмсгөлийг олж ир, би энэ улсын титэмийг ханхүүд хүлээлгэн өгөх болно.
Ш: Чиний нүднээс би шүтэн биширч байгаа хүнээ үнэн сэтгэлээр яаж харж болдогийг олж харлаа шүү дээ.
Мо: За за, миний бодлоор дажгүй болж байна. Бүх зүйлээ бэлдэж дууссны дараа дахиад нь сургуулилтаа хийцгээе.
Ду: Хоёр цагийн өмнө нэг бэлдээд үзэхэд болох байхаа, тэгэхээр одоо бүгдээрээ буудал руугаа явж жаахан амарцгаах уу?
Мо: Тэгье тэгье, би эхлээд явлаа: Шэн намайг нилээн удаан хүлээллээ.
Ду: Яв яв
Эрэг: Тэг тэг
Фэн: Манай мажонгийн хамтрагч нааш ирээ, бидэнд хоёр цаг байна. Нэг сайхан тоглочихъё.
Ш: За за, тэгье, очлоо,явлаа шүү.
Мо: Чи хөлөрч халууцаж байна уу?
Шэн: Аанхаан
Мо: Хүлээж байгаарай. Үнэхээр халуун байгаа биз? За за, явцгаая. Бидэнд 2 цаг байна, юу хийх үү? Гэхдээ юу ч хийсэн хангалттай хугацаа биш л байна л даа.
Шэн: Эндэхийн ажилтан хэлэхдээ уулын ард хоёр зам байдаг гэсэн. Нэг нь дугуйгаар нэг цаг явдаг, нөгөөх хоёр цаг явдаг гэсэн.Алийг нь хоёулаа сонгож явах уу?
Мо: За тэгвэл нэг цаг явдагийг нь сонгоё.
Шэн: Тэнд хүн загас барьж байна, тийшээ очъё.
Мо: Тэгье, явцгаая.
Back to episodes Go home