Миний сайн найзын түүх – 31
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ван Юн Чжэн
Ли Фань И
Ли Ань Цзинь Янь Группын дизайнер
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Пэнь Ян Ли-ийн найз бүсгүй
Селина /Юань-Юань/ үл хөдлөх хөрөнгийн зөвлөх
+Дэйзи дүү нь
+Эйпл Ян Ке-ийн борлуулалтын албаны дарга
+Тан Синь Ян Ке-ийн төслийн дарга
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи шүршүүрт орж дуусав уу?
Ван: Тэглээ.Чи намайг тэр хүүхнийг аваад яв гэсэн биз дээ? Би юу хийхээ бодох хэрэгтэй байлаа.
Нан: Би Сосогийн нэрийн өмнөөс чамд баярлалаа... шударга ёсны төлөө өөрийн бие махбодийг золиосолсны төлөө.
Ван: Чи хардаад байгаа юм уу? Чи намайг тэндээс холдуул гэж гуйсан болохоор чинь би түүнийг хотын зах руу аваачсан. Тэр хүүхэн намайг тэнд нь үлдээгээд явчихсан. Би утсаа машинд нь мартсан байна лээ. Чамайг залгахад тэр авсан байх.Тэр хүүхэн мэдээж чамд ..
Нан: Болно, болно.Би чамд итгэж байна. Би чамд баярлалаа.
Ван: Хэрэв тийм байсан бол би ямар ч охинд өөрийгөө тайлбарлахгүй байх байсан. Хэрэв урд нь иймэрхүү зүйл тохиолдсон бол хорвоогийн нэг ч эмэгтэйд би зөвшөөрөхгүй байх байсан. Энэ зөвхөн чиний төлөө.
Нан: Чи...
Ван: Би чамд үнэнээ л хэлье. Чи надад үнэхээр чухал.
Нан: Тэр чамд дугаараа хүртэл өгчээ?
Ван: Хэрэв чи надад итгэхгүй бол би утсаа аваад бүгдийг асуугаад тодруулж болно.
Нан: Надад утсаа өгчих.
Ван: Тэгэх хэрэгтэй юу?Энэ хэзээ ч дуусахгүй.
Нан: Чжао Ма Линь.Ван Юн Чжэн надтай хамт байна.Тэр надаас уучлалт гуйсан.Тэр алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.Тэрээр хяналтаа алдсан байсан гэж хэлсэн.Би ууртай байна.Мэдээж би уурласан. Тэгээд л шууд Сосод хэлсэн. Харин Сосоцааш нь Се Хун Цзу-д хэлсэн гэсэн.Се Цзя Инь энэ цагт хэдийн унтсан байх.Харин Се Хун Цзу маргааш өглөө ээжийгээ сэрэхэд нь заавал хэлнэ.Се Цзя Инь ямар хуучинсаг үзэлтэйг чи мэднэ. Хэрэв чи ямар ч шалтгаангүйгээр миний найз залуутай романтик шөнийг өнгөрөөсөн гэдгийгээж нь мэдвэл...Мэдээж би чамд итгэж байна. Ер нь Ван Юн Чжэн тиймэрхүү шалиг зантай залуу л даа. Тэр утсаа тасалчихлаа.
Ван: Би чамд яагаад дурласнаа одоо л ойлголоо. Чиийм ухаалаг, бас тачаангуй.
Нан: Тэгвэл хамтран ажиллахыг зөвшөөрч байна уу?
Ван: Яаж?
Нан: Шалиг залуу болж.
Ван: Чи сая утсаар намайг найз залуу гэж хэлсэн ш дээ.
Нан: Энэ зүгээр л тоглоом.
Ван: Тэгвэл энийг бодит болгох хэрэгтэй.
Нан: Чжао Ма Линтэй юу?Баяртай.
Ван: Үгүй ээ, хүлээ...
Ван: Би ч гэсэн чамд хайртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Би чамайг одоо миний эхнэр гэдэгт итгэж чадахгүй л байна.
Сосо: Харин би өөрийн гэсэн байртай болсонд итгэж чадахгүй л байна.Надад энийг өгсөнд баярлалаа.
Се: Чамайг ахтайгаа амьдардаг байсныг би мэднэ.Тэдний гэрт бүх зүйл цоожтой байдаг байсан.Учир нь тэд чамайг гадны хүн гэж үздэг байсан.Гэтэл манай гэрт унтлагын өрөөний хаалга, шүүгээ, тавилганууд бүгд нээлттэй. Чи энэ миний гэр гэдэгт итгэхийг би хүсдэг.
Сосо: Чи энэ бүгдийг хаанаас мэддэг юм?
Се: Энэ бол нууц.
Сосо: Ханиа, би чамд хайртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ма: Цзу Цзу, чи яагаад утсаа авдаггүй юм бэ?Чи надад уурлаад байгаа юм уу?
Се: Юу вэ?Чи яагаад энд ирсэн юм?
Ма: Өчигдөр би Цзян Нань Суны найз залуутай буудалд ороогүй шүү. Битгий буруугаар ойлгоорой.
Се: Чи Ван Юн Чжэнтэй зочид буудалд орсон гэнэ ээ?
Ма: Үгүй ээ, энэ түүнийбуруу.Тэр л намайг нэг хүн амьтангүй газарт аваачсан.
Се: Тэгээд та хоёр шууд л тэнд....?
Ма: Үгүй дээ!Үнэндээ би зүгээр л Цзян Нань Суныг уурлуулах гэсэн юм. Тэгээд л би зориуд тэгж хэлсэн.Намайг битгий буруугаар ойлгоорой. Бас ээждээ битгий хэлээрэй.
Се: Ямар балай юм бэ?Би юунд чамайг буруугаар ойлгох юм?Хэрэв чи болсон бол би...
Ма: Ээж чинь өвчтэй байгаа.Чи очих хэрэгтэй ш дээ.
Се: Миний ээж яасан гэж?
Ма: Тэр өвдөөд эмнэлэгт хэвтсэн гэж би ахаас сонслоо.
Се: Түүнд юу тохиолдсон бэ?
Ма: Хэт ядаргаанд орсон. Чиний энэ аашнаас болоод.
Сосо: Би чамтай хамт эмнэлэг рүү явж эргэе.
Ма: Чи эмнэлэгт очиж түүнтэй уулзаж зүрхлэнэ гэнэ ээ? Энэ чиний буруу!Чи л түүнийг уурлуулсан! Цзу-цзу, хаалгаа нээ.
Се: Сосо, би ганцаараа явна. Удахгүй би шарсан талх аваад ирье.
Сосо: Тэрийг чинь бид хэзээ ч идсэн болно. Эмнэлэг рүү хурдхан яв.
Се: За. Би одоо ээж лүү явлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Та яагаад Итали руу буцаагүй юм бэ?
Дэй: Энэ ч гэсэн миний гэр.Би энд дахиад хэд хоног байж яагаад болохгүй гэж?
Нан: Та найз залуугаа санадаггүй юм уу?
Дэй: Түр холдох нь харилцааг илүү хүчтэй болгодог юм.
Нан: Бас та ээжийг хүртэл тоохоо больсон.
Дэй: Тэр бал сараа тэмдэглэж байгаа. Би тэднийг үймүүлэхийг эгч хүсэхгүй л байх.
Нан: Би таныгЕ Цзинь Янь-аас болж үлдсэн юм шиг надад санагддаг.
Дэй: Юу?
Нан: Е Цзинь Яньгийн номын сангийн төсөл.Тэр төслөө яаж хэрэгжүүлэх ньтанд их сонирхолтой байгаа. Та хөндлөнгийн ажиглагч болох гэж үлдсэн.Нэгэнт Тан Синь гарсан болохоор та Е захирлыг ганцааранг нь үлдээхийг хүсэхгүй л байх.
Дэй: Тэр номын сан байгуулах болохоос саран дээр буух гэсэн юм биш. Би яагаад сониуч байх ёстой юм?
Нан: Таныг энд байсаар байгааг Е Цзинь Янь мэдэх үү?
Дэй: Тэр мэднэ. Гэхдээ энэ түүний асуудал биш.Гэхдээ тэр надад Ван Юн Чжэний тухай хэлсэн.Тэр их ухаалаг, их чөлөөтэй, энгийн залуу гэж байна лээ. Харин санхүүгийн тал дээр тийм ч сайн биш гэсэн. Тэр зөвхөн ажилдаа санаа тавьдаг.Үнэндээ, туйлын энгийн зүйл гэж байдаггүй. Аль салбарт ийм л байдаг. Энэ чинь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан том төсөл.Хүн бүр төслөөс ямар нэгэн юмхүртэхийг хүсдэг.Ойлгодог хүмүүст нь түүний арга барил таалагддаг байх. Е Цзинь Янь-д ч бас таалагддаг. Гэхдээ Е захирал түүнийг яг яаж хамгаалж чадахыг би мэдэхгүй.Ли Ань энэ тал дээр илүү уян хатан.
Нан: Ли Аныг хамгийн тууштай тэмцэгч гэжВан Юн Чжэнбайнга хэлдэг.Е Цзинь Янь түүнд маш их итгэдэг.Тиймээс Тан Сины залгамжлагч болгохоор сургаж байгаа байх.
Дэй: Яаран дүгнэлт хийх хэрэггүй.Би түүнийг асуудалтай гэж хэлэхгүй.Зүгээр л...маш олон зүйлийг илэрхийлдэг өгүүлбэр хамгийн сайхан байдаггүй юм.
Нан: Та Е Цзинь Яныг ингэж боддог уу?
Дэй: Дахиад л өөрийнхөөрөө.
Нан: Эгч ээ.Би таныг “уся” /хятадын уран зөгнөлт адал явдалт тулаант кино, зохиолууд/ сэдэвтэй зохиолын даяанч шиг гэж боддог. Яг Сао Ди Сан лам, эсвэл Дунфан Вубай шиг.
Дэй: Чи надад арай дээр жишээ олж болохгүй юу?Шар даашинзтай эмэгтэй.
Нан: Юун Шар даашинзтай эмэгтэй вэ?
Дэй: Чжуннань уулын бэлд байдаг амьд үхэгсдийн булш.Гол мөрөн, нууруудын хаант улсыг орхисон Кондор баатрууд.
Нан: Тэгвэл шар даашинзтай бүсгүй та хаант улсдаа хэзээ буцах гэж байна?
Дэй: Бас юун хаант улс вэ?Хаант улс урьдынх шигээ биш болсон байж мэднэ.Буцмаар байсан ч тэнд надад байх газаргүй байж магадгүй.
Нан: Хаант улсад таны тухай домог үргэлж яригддаг.
Дэй: Би тэгж бодохгүй байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тан: За, би явлаа.
Е: Тэг ээ.
Тан: Бие ээ бодож байгаарай захирал аа.
Е: Баярлалаа. Чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.Дараа уулзацгаая.
Тан: Сяо Фань.
Фань: Би хэвлэчихлээ.Тэр энд юугаа мартсан юм?
Е: Эцсийн эцэст бид эртний найзууд.Тэр баяртай гэж хэлэхээр ирсэн юм.
Фань: Баяртай гэж хэлэх ээ?Тэр таныг Шанхайд байхгүй хойгуур ийм зүйл хийсэн. Тэр бол Тан Синь болохоос нэг муу шинэков биш.
Е: Чи чинь эр хүн.Юунд хов живэнд ийм дуртай байдаг юм бэ?
Фань: Үгүй ээ, энэ хов жив биш.Энэ илэрхий баримт биш гэж үү?
Е: Тэр ажил хэрэгч хүн учраас ашиг орлогын төлөө явдаг. Харин би брэндээс урт хугацааны үр дүнг хардаг. Жишээлбэл, номын сан.Номын сан мөнгө авчирдаггүйгчи бид хоёр мэднэ.Энэ ашиггүй зүйл.Тан Синь ийм нөхцөлд яах ёстой болж байна? Бид түүнийг ойлгох хэрэгтэй.
Фань: Түүнийг яаж ойлгох юм? Цзинь Янь группыг орхингуутаа тэр дороо Ян Ке-ийн компанид орж л байдаг.Тэгээд болоогүйЦзинь Янь группээс ангижирна гэж бүгдэд нь хэлсэн байгаа юм. Тэр Ян Кетэй нийлж өөрсдийн компанийг байгуулна гэсэн. Энэ хүүхэн ийм өөдгүй зүйл хийчихээд ичих нүүргүйгээр энд иржтантай салах ёс хийж л байдаг.
Е: Би тэднийг өөрсдийн компанийг байгуулахад нь саад хийж чадахгүй. Харин тэд Цзинь Янь группээс тийм ч амархан ангижирч чадахгүй л болов уу. Хар даа, энийг уурлаж байгааг нь. Өөр зүйлийн талаар ярилцъя.
Фань: Өчигдөр Чжу Сосогийн хурим болсон. Та өөрөө явахгүй гээд намайг оронд нь явуулсан. Би түүний гараас нь хөтлөөд... Миний сэтгэл маш их хөдөлсөн. Тэгээд би уйлж эхэлсэн. Ёстой эвгүй гэдэг нь!
Е: Манай Кинг Конг Чжинь Ган мөн дөө! Чамд авьяас байна. Би чамаас нэг нухацтай юм асууя. Чи хэзээ гэрлэх вэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Манай шинэ хамтрагч хаана байна?
Ань: Удахгүй ирнэ.
Ван: Чи түүнийг таних уу?
Ань: Хүний нөөцийн алба надад танилцуулсан. Тэр урд нь Борлуулалтын албанд ажиллаж байсан гэнэ лээ.
Ван: Эрэгтэй юу эсвэл эмэгтэй юу?
Ань: Эмэгтэй.Гэнэтийн зүйл, тийм үү?Үнэндээ, нэг нөхөрБорлуулалтын албанаас ямар ашиггүй манайд шилжихээр шийдэж. Бодвол манай төслийг сонирхосон байх.Тэр хөөрхөн бас чадварлаг.Олоход хэцүү сайн туслагч.
Ван: Тэр надаас л болсон байх.
Сел: Сайн уу.
Ань: Чи хүрээд ирлээ. Би та нарыг танилцуулъя. Энэ бол...
Сел: Биднийг танилцуулах хэрэггүй. Юн Ван Чжэн бид хоёр аль хэдийн танилцсан.
Ань: Та нар хэдийн уулзсан уу? Ван Юн Чжэн намайг чамтай танилцуулаагүй ш дээ.
Ван: Чамд манай ажил сонирхолтой байна уу?
Сел: Ван Юн Чжэн та нар юу хийж байгаа талаар надад ярьсан юм. Тэгээд лнадад энэ сонирхолтой санагдаж эхэлсэн. Тэгээд чамайг багтаа хүн элсүүлж байна гэсэн зарыг санаандгүй харсан юм. Би шууд л юу ч бодолгүйгээр хүний нөөцийн албанд өргөдөл өгсөн.
Ван: Хөөх.
Ань: Тэр зар дээр би туслах ажилтан хайж байна гэж бичсэн байгаа. Гэхдээ чи бас Ван Юн Чжэнгийн туслах болно. Чи судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, зохион байгуулалт, офисын ажлуудыг хийнэ. Товчхондоо чи бүх л юмыг хийнэ.
Сел: Би маш хурдан сурдаг. Бүгдийг явуут дундаа л амжуулдаг.
Ань: Сануулж хэлье.Бид тогтсон цалинтай.Энд Борлуулалтын алба шиг тийм их урамшуулалын мөнгө байдаггүй.
Сел: Би мэднэ.Би үүнийг эхлээд тавьж болох уу?
Ань: Мэдээж, тэгэлгүй яахав.Энэ чиний суух газар.Ван Юн Чжэн чамд зориулж бэлдсэн.
Сел: Уг нь би Австралиас ирээд удаагүй байгаа. Би энэ салбарыг тийм ч сайн мэдэхгүй. Тийм учраас л би энд суралцах гэж ирсэн юм. Борлуулалтын албанд ажиллаж туршлага хуримтлуулж, гайгүй мөнгөтэй болсон. Би тайван суралцаж болно. Турж үхэхгүй байх.
Ван: Тэгвэл яагаад энд ирж суралцахаар шийдсэн юм бэ?
Сел: Учир нь Цзинь Янь группт зөвхөн та нар маш нухацтай, хариуцлагтай чухал ажил хийж байгаа. Та нар буцах замгүй.Зөвхөн та нар л намайг чиглүүлж чадна гэж бодсон.
Ань: Дахин сануулъя.Селина, бид завгүй байхад бүх зүйл нэгэн хэвийн болдог.Бид үргэлж завгүй байдаг, тийм ээ? Тийм учраас...
Ван: Тиймээ.
Ань: ... чамайг сургах, зааварлах нэмэлт цаг гарахгүй байж магадгүй.
Сел: Санаа зоволтгүй.Та нарын өгсөн үүрэг даалгаваруудыг биелүүлэхийн тулд би чадах бүхнээ хийнэ. Дээр нь би илүү цагаар оройтож ажиллахаасэмээдэггүй.Та нарыг ажиллаж байхад би оролцохгүй, зөвхөн ажиглах болно.Би та нарт саад болохгүй. Энэ бол тантай хамтарч ажиллах сайхан боломж гэж бодож байна.Та надад энэ боломжийг өгнө гэж найдаж байна.
Ань: Мэдээж.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ян Ке.
Ян: Чи яаж явна?
Сосо: Би бүх хүмүүст хуримын амттан тарааж... Бас чамайг тайвшруулах гэж ирлээ. Чи миний хуримыг зохион байгуулсан боловч ФаньФаньбусдын анхаарлыг өөртөө татаж чадлаа.
Ян: Зүгээр дээ. Чи дараагийн удаа гэж хэлээгүй билүү үү? Чжинь Ганыг уйлахаар нь миний хүртэл сэтгэл хачин болоод явчихсан.
Сосо: Матрын нулимс гаргах хэрэггүй шүү. Нань Сунь ирээгүй байгаа юм уу?
Ян: Тэр Тан Синтэй хамт үйлчлүүлэгчтэй уулзахаар явсан.
Сосо: Тан Синь тэр хоёр хэр байх шиг байна?
Ян: Бодвол санаанд чинь буухгүй байгаа байлгүй дээ? Тэр яг таарсан сайхан хамтрагчууд.Миний компани ид шидтэй болоод тэр үү? Эсвэл би сэтгэл татахаар юм болов уу?
Сосо: Чи дуугай болж чадах уу?
Ян: Би чамд нэг юм хэлье. Өвгөн Е миний өрсөлдөгч биш больсон.
Сосо: Хатагтай Пэнь.
Пэнь: Сосо. Хуримын баяр хүргэе.
Сосо: Баярлалаа.Та их завгүй ажилтай болоод хүрч ирээгүйг би мэднэ.Тийм учраас би хуримын амттанаас авчирлаа. Ян Кетарааж өгөх байх.
Пэнь: Компанийн ажил хэрэг улам идэвхтэй болж байгаа. Би тэр өдөр үнэхээр ч хүндэтгэх шалтгаанаар очиж чадаагүй.
Сосо: Зүгээр ээ, би ойлгож байгаа.Завгүй байх сайхан шүү.Энэ чинь та нарын бизнес амжилттай хөгжиж байна гэсэн үг.
Пэнь: За, би та хоёрыг үлдээе.
Сосо: За. Ян Ке, би одоо явлаа. Надад амжуулах ажил байгаа.
Ян: Хаашаа явах нь вэ?
Сосо: Би эмнэлэгт очих хэрэгтэй байна.
Ян: Би чамайг хүргээд өгье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи хаашаа явах юм?
Ян: Би хаашаа ч явахгүй.Чамайг хүргэж өгөнгөө цэвэр агаараар амьсгалъя гэсэн юм. Чи компаниас гарч,хүнтэй гэрлэсэн болохоор бид тэр бүр сэтгэлээсээ ярилцаж чадахгүй юм.Би урд нь эдгээр бүсгүйчүүдэд мэргэн үгээр гайхуулах дуртай байлаа.Гэвч... би чамд юу хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Чи ч гэсэн хэдэн цэцэн үг хэлэхээс буцдаггүй.
Сосо: Энэ магтаал уу? Би Цзинь Янь группынхүлээлгийн танхимд анх чамтай уулзаж билээ.
Ян: Чи аль албаных вэ?Би чамайг энгэрийн тэмдэг зүүсэн байхыг харахгүй байна.
Сосо: Бодоод байхад... түүнээс хойш тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна.Гэвч бид хоёр хамтдаа их зүйлийг үзэж туулсан юм шиг санагддаг.Чи надад үнэхээр сайн хандсан. Үгэлж загнахгүй. Үүнд би л буруутай. Үргэлж л чамд гай болж явдаг. Бидний хооронд бүх юм дууссан гэж нэг бус удаа хэлмээр байдаг байлаа. Чи надтай дахиж хэзээ ч ярихгүй гэж.Гэтэл чи яриад л байсан. Чи надад үргэлж санаа тавьж, хоёр дахь боломж өгдөг байсан.
Ян: Ярихаа боль, тэгэхгүй бол би уйлах нь.Баян айлд амьдрах амаргүй.Болгоомжтой байгаарай.Чи хэтэрхий сэтгэл хөдлөлтэй хүн. Хүмүүс чамайг амархан ашиглаж мэднэ.
Сосо: Би үүнийгээ өөрчилж чадахгүй юм даа.Гэхдээ энэ бас давуу талтай.
Ян: Юу гэсэн үг юм?
Сосо: Хэрэв чи сэтгэл хөдлөлдөө автахгүй, өөрийгөө түүнд бүрэн зориулахгүй л бол чин сэтгэлийн хариу сонсохгүй.Энэ үнэн биз?
Ян: Тийм байх гэж найдаж байна.
Сосо: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би Хон Цзу руу залгая.
Цзя: Зүгээр, зүгээр. Одоо бүх юм зүгээр. Та нар айсан уу.
Ян: Чи залгах хэрэггүй, тэд гараад ирлээ.
Цзя: Боллоо. Болсон. Тусалсанд баярлалаа.
Ян: Чи тийшээ очмоор байна уу?
Сосо: Чи юу гэмээр байна?
Ян: Чжао Ма Линь чамайг тэсэхгүй, өөр лүү нь дайрна гэж маш найдаж байгаа. Би чамайг гэрт чинь хүргэе.
Сосо: Намайг эмээгийнд аваач.
Ян: Надад энэ хамаагүй л дээ, гэхдээ чи энэ Чжао Ма Линтэй хурдан учраа олох хэрэгтэй. Хойшлуулах хэрэггүй.
Сосо: Чамд тэд яг гэр бүл шиг харагдсан юм шиг санагдахгүй байна уу?
Ян: Чи яриад байгаа юм? Харин чи бид нар гэр бүл.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Би ирэх сард цалингаа аваад тань руу шууд шилжүүлнэ. Та ойлгоорой, би танд бүх мөнгөө өглөө.Надад өөр мөнгө байхгүй.
Эм: Хатагтай Цзян.Нэг юм бодож олооч. Надад дахиад хорин мянган юань олж өгч нөхрийг минь авраач дээ. Үлдсэн мөнгийг нь яахав та надад дараа нь буцааж өгч болно. Би дайсагнасан зээлдүүлэгч баймааргүй байна. Нөхрөө аврахын тулд надад мөнгө хэрэгтэй байна. Чамайг чадах бүхнээ хийж байгааг би мэднэ. Чи гэр бүлийнхээ ачааны хүндийг үүрч яваа.Чамд ч амар биш гэдгийг би мэднэ.Гэхдээ...Гэвч бидэнд сонголт алга. Нөхөр маань эмнэлэгт байгаа. Мэс засал, химийн эмчилгээ гээдбүх юманд мөнгө хэрэгтэй. Өөр нөхцөлд бол миний мөнгийг яаралтай буцааж өг гэж би чамаас ийм ичгүүргүйгээр гуйхгүй байсан.Энэ бидний буруу биш. Бас бид талийгаач нарыгмуугаар ярьж болохгүй. Бидний энэ хүнд хувь тавилан бүх зүйлд буруутай.
Нан: Та надад итгэвэл би маргааш хагалгаанд орох мөнгийг чинь заавал явуулъя.
Эм: Цзян хатагтай, би танд сөгдөн мөргөе.
Нан: Та хурдан бос.Би харамсаж байна.Би л танаас уучлалт гуйх ёстой.
Ян: Сайн уу.Би Цзян Нань Суны захирал нь.Та намайг дагаад явна уу. Та эхлээд энэ хорин мянган юанийг авч бай.Үүнийг урьдчилгаа гэж бодоорой.
Эм: Баярлалаа, захирал аа.
Ян: Зүгээр дээ.
Эм: Би танд сөгдөн мөргөе.
Яг: Та битгий тэгээрэй.Хүн бүр өөр өөрийн гэсэн асуудалтай байдаг. Бас энийг ав.Нөхөр чинь дөнгөж хагалгаанд орсон байх?Улаан хүн орхоодой эрүүл мэндэдих тустай.
Эм: Баярлалаа,захирал аа.
Ян: Зүгээр.
Эм: Баярлалаа.
Ян: Замдаа сайн яваарай.
Эм: За. Баярлалаа, Цзян хатагтай.
Ян: Нант Сунь, суучих.
Нан: Баярлалаа.
Ян: Зүгээр. Хүмүүс зовж байхад би зүгээр л хараад байж чадахгүй.
Нан: Энэ эмэгтэй надаас яагаад мөнгө шалсныг та асуухгүй гэж үү?
Ян: Миний олж мэдсэнээр, чи түүнд өргүй, тэгсэн чмөнгийг нь буцааж төлөх ёстой.Үүнээс өөр юу байна? Зөндөө л юм байгаа.Тийм учраас л чи найз залуутайгаа Цзинь Яньд ажиллах боломжоос татгалзаж, оронд нь миний компанид орсон.Энэ талаар өөр хэн мэдэх вэ?
Нан: Сосо.
Ян: Өөр?
Нан: Та.
Ян: Харин найз залуу, эгч чинь мэдэх үү?
Нан: Тэд мэдэхгүй байгаа. Бүх ээж, эмээ хоёр ч мэдэхгүй.Та намайг энд ажиллахын тулд хоёр нүүр гаргасан гэж бодохгүй байх гэж бодож байна.
Ян: Үгүй ээ, би тэгж бодохгүй байсан. Чи мөнгөний төлөө ажилладаг.Энэ чинь зөв. Чиний бүтээмж, цалин хоёр хоорондоо холбоотой. Чи бүх чадлаараа хичээж байгааг би харсан. Хэрэв чи дарамт мэдрэхгүй байвал энэ чинь сайн хэрэг. Гэхдээ чамайг юу ажиллахад хүргэдэгийг яг таг ойлгох хэрэгтэй. Ингэснээр чи ажлаа сайн хийж чадна.
Нан: Та миний нууцыг хадгалж үзээрэй.
Ян: Би чиний нууцыг хадгалахаас гадна чамайг тушаал дэвшүүлэх талаар бодож үзнэ. Гэхдээ чи нэг асуултанд хариулах хэрэгтэй.
Нан: Та асуу.
Ян: Е Цзинь Янь, Ван Юн Чжэн хоёр номын сан, уншлагын төсөлд дуртай хоёр идеалист. Хэрэв би хүссэн бол.. Хэрэв би чамд бидний нийтлэг зорилгын төлөө тэдний амбицыг дарж өг гэсэн бол чи юу гэж хариулах байсан бэ? Чи эргэлзэх байсан уу?
Нан: Үгүй ээ.
Ян: Сайн байна. Тэгвэл сайхан өдрүүд бидний урд байна гэсэн үг. Цзян Нань Сунь, удахгүй зөндөө их мэдээ хүлээж байгаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тан: Би "Хотын тосгон" төслийн талаар бодож үзлээ, хамгийн тохиромжтой нь Ли Ань л байна.Тэр төслийн удирдагч болж чадна. Тийм учраас би чамайг наашаа ирж, түүнийг яаж ятгах арга бодож олооч гэж дуудсан юм.
Ян: Цзинь Янь группын Ли Ань уу? Чи юу сэдсэн юм бэ? Тэр одоо Е Цзинь Яны баруун гар. Бүр ФаньЧжин Ган явсан ч тэр явахгүй байж мэднэ. Е Цзинь Янь түүнийг өөртэйгээ адилхан болгохыг хүсдэг гэж ярьцгаадаг. Е Цзинь Янь түүнийг хүү шигээ өсгөж байгаа гэж би бодож байна.Түүний ирээдүйн өв залгамжлагчийн хувьд.
Тан: Тэр гонсойх байх.
Ян: Магадгүй.Гэхдээ Ли Ан-ыгЦзинь Янь группээс гарахыг ятгах маш хэцүү.
Тан: Би хэзээ ч амархан арга зам хайдаггүй. Энэ төсөлд хамгийн тохиромжтой хүн бол Ли Ань. Цзян Нань Сунтэй хамт.
Ян: Тэд яг таарна. Гэхдээ чи чадна гэж би бодохгүй байна.
Тан: Авьяасыг ашиглах л хэрэгтэй. Авьяас бол мөнгө.
Ян: Чи надаар түүнийг ятгуулмаар байна уу?
Тан: Би дахиж Цзинь Янь группт очиж болохгүй.
Ян: Би ойлгохгүй байна.Би тохирохгүй гэж үү? Биднийг юугаараа ялгаатай юм?
Тан: Ян захирал. Чи бүгдийг сайтар бодох хэрэгтэй байх. Хүмүүс үргэлж сайн шийдлийг олдог юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Бид Селинаг ажилдаа авах ёстой юу?
Ань: Чи түүнийг тохирохгүй гэж бодож байна уу?
Ван: Үгүй ээ л дээ, зүгээр л...
Ан: Харин надад бол маш сайн тохирох хүн. Тэр энд ажиллаж байсан нөгөө “төмөр хатагтай”-аас хамаагүй дээр. Би үүнийг зөвшөөрөх ёстой.
Ван: Тэр чамд таалагдаж байна уу?
Ань: Дэмий юм ярихаа боль.
Ван: Тэгвэл би түүнд таалагддагийг чи мэддэг юм уу?
Ань: Чи түүнд таалагддаг юм уу? Чи урд нь яагаад энийгээ хэлээгүй юм?
Ван: Би чамд одоо хэлж байна.Би чамайг зүгээр л таньдаг гэж бодсон. Чи түүнд таалагдаг болохоор тэр чамд ойрхон байх гэж манай төслийн багт орсон гэж бодожбайна уу?
Ван: Энэ нь ойлгомжтой биш гэж үү?Үгүй ээ, нэг л өдөр тэр надад дургүй болох юм уу, эсвэл...яг юу гэж хэлмээр юм.. Би үг олж хэлэхдээ маруухан.Хэрэв тэр маргааш явчихвал бид дахиад өөр хүн хайх хэрэгтэй болно. Энэ нь хэцүү биш гэж үү?
Ань: Энэ хэцүү юм шиг харагдахгүй байна.Хамгийн том асуудал бол чи. Хүүхнүүд яагаад чамд татагддаг юм бэ?
Ван: Үгүй ээ, намайг царайлаг төрүүлээд өгөөч гэж би гуйгаагүй. Цзян Нань Сунь бол миний цорын ганц найз бүсгүй.
Ань: Би чамаас нэг юм асууя.Хэрэв Цзян Нань Сунь Шанхайд буцаж ирээгүй бол чи энэ номын сангийн төслийн төлөө наашаа ирэх байсан уу?
Ван: Үгүй ээ.Тэр бол надад заяагдсан миний сүйт бүсгүй. Харин чи надад заяагдсан миний хамтрагч.
Ань: Нэгэнт бид бие биедээ заяагдсангэж хэлсэн болохоор эхлээд нэг зүйлийг тодруулъя. Чи Цзян Нань Сунаас салвал энэ төслөөс битгий яваарай. Би эхлээд дуусгая.Одоо бид нэг баг болсон.Баг бол итгэлцэл, хамтын ажиллагаа байдаг.Тиймээс ямар ч бэрхшээл тулгарсан бид хамтдаа даван туулах ёстой.Ямар ч байсан, юу ч болсон би лав явахгүй.
Ван: Хүлээ, чи намайг яг явах гэж байгаа юм шиг ярьж байх чинь. Чи сая бид нэг баг гэж хэлээгүй билүү?Итгэлцэл, хамтын ажиллагаа гээгүй юу?
Ань: Би мэднэ.
Ван: Тийм бол яагаад намайг явна гэж бодсон юм?Бид Селинагийн тухай ярьж байсан. Би яагаад явах ёстой гэж?
Ань: Гоймон чинь нялцайх нь.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Се Хун ЦзуСеЦзя Инь-ийд хоёр гурав хоног байна гэсэн.Тэр намайг уурлах байх гээд байн байн уучлалт гуйгадаад байсан.Би юу хэлэх ёстой байсан юм?Харин СеЦзя Инь үнэхээр өвчтэй байна лээ.Түүнд бага зэргийн хагалгаа хэрэгтэй гэсэн.Нань Сунь.Нань Сунь? Би очлоо.
Сяо: Сосо.
Сосо: Сяо Хэ? Чи хаашаа яарсан юм бэ?Яагаад ийм олон юм авчирсан юм? Се эднийг нааш нь авчирч өг гэж надад хэлээд. Тэр хэд хоног гэртээ ирэхгүй гэсэн.Хэрэв чи ганцаардаж байвал Нань Сунтай энд дахиад хэд хоног байж болно.Би эмээдээ амттан хүртэл худалдаж авсан.Тэр хэдийн орондоо орсон уу?
Сосо: Баярлалаа, Сяо Хэ. Се Хун Цзу бид хоёр хэдийн гэрлэсэн. Чи өөрийнхөө амьдралаар амьдрах цаг нь болсон.
Сяо: Бид найзууд ш дээ.Нань Сунь та хоёр ч гэсэн адилхан биз дээ? Гэрлэсэн ч бай, үгүй ч бай, найзууд бол найзууд шүү дээ, тийм үү? Чамайг өөрт нь битгий уурлаарай гэж Се надаар хэлүүлсэн шүү. Дөнгөж гэрлэчихээд тэр чамайг уурлуулахыг хүсэхгүй байгаа. Бүр чамайг уурлуулахгүй гэж тангарагласан удаатай.
Сосо: Би ойлголоо.
Сяо: Би түүнд дамжуулж хэлэхийн тулд чи надад “би уурлаагүй” гэж хэлэх хэрэгтэй.
Сосо: Би уурлаагүй.
Сяо: Ойлголоо, баяртай.
Ян: Хэрэв би чамд бидний нийтлэг зорилгын төлөө тэдний амбицыг дарж өг гэсэн бол чи юу гэж хариулах байсан бэ? Чи эргэлзэх үү?
Нан: Үгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Өглөөний мэнд, Сяо Бэй.
Бэй: Өглөөний мэнд.
Ян: Нант Сунь аа, би чамайг хайж байлаа.Нааш ир.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Тан бид хоёроосчамд өгөх нэг даалгавар байна. Чи долоо хоногийн дотор Ли Аныг бидэнтэй нэгдэхийг ятгах ёстой.Тэр төслийн удирдагч болно. Чи түүнтэй хамтрах болно.Би та хоёрт "Хотын тосгон" төслийг хариуцуулна.
Нан: Би түүнийг сайн мэдэхгүй.Тэгээд ч тэр ирэхгүй.
Ян: Хэрэв та нар нэг нэгнийгээ таньдаг байсан бол энэ тус болохгүй байх байсан.Эхлээд оролдоод үз. Чи түүнийг яаж итгүүлэх аргыг олох хэрэгтэй.
Нан: Та нар яагаад намайг ятгуулахаар сонгосон юм бэ?
Ян: Учир нь Ван Юн Чжэн чиний найз залуу. Чи тэднийг юун дээр ажиллаж байгааг хэнээс ч илүү мэднэ. Чи дайснаа ч, өөрийгөө ч мэднэ.
Нан: Би бодож үзье.
Ян: Чи Ван Юн Чжэнийг гомдоох вий гэж айж байна уу?
Нан: Яг одоо Ли Ань, Ван Юн Чжэн хоёр маш сайн хамтрагчууд болсон.
Ян: Би өчигдөр чамаас асуусан зүйлийг чи санаж байна уу?
Нан: Санаж байна.
Ян: Харин чи надад юу гэж хариулснаа санаж байна уу?
Нан: Санаж байна.
Тан: Би нэг юм хэлэх ёстой.Өчигдөр та нар юу ярьсныг би мэдэхгүй. Гэвч Ян захирал бид хоёр нэг зүйл дээр тогтсон.Хэрэв чи Ли Аныг манай компанид орохыг ятгаж чадвал чи төслийн дэд удирдагч болох боломж байгаа. Мөн цалин чинь 50% -иар өснө.
Нан: Надад үнэхээр мөнгө хэрэгтэй байгаа.Гэхдээ учир нь зөвхөн мөнгөндөө биш. Би сайн бодож үзье.
Тан: За тэг.
Нан: Би явлаа.
Тан: Тэр хэдэн настай вэ? 25 уу? Бид түүнд хэтэрхий хатуурхаад байна уу?
Ян: Харин бид 25, 26 настай байхад Ебиднийг нэрээ мартталзовоодог байсан юм.
Тан: Тэр үнэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Ван Юн Чжэн манай жижиг баг гурван хүнтэй байх ёстой гэж үргэлж хэлдэг.Тиймээс чи бидэнтэй нийлнэ гэж би үнэхээр итгэдэг.
Ван: Бидний насны хүмүүс дуртай хүмүүстэйгээ дуртай юмаа хийх ёстой.
Нан: Сайн уу?
Ван: Чи өнөө орой манайдхүрээд ир.Хамтдаа оройн хоолонд оръё.
Нан: Мэдээж, би ажлаа тараад чамтай очиж уулзъя.
Ван: Ойлголоо, баяртай.
Нан: Баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: За мэдлээ, би одоохон доошоо буулаа.
Ань: Цзян Нань Сунь чамайг авахаар ирсэн үү?
Ван: Тиймээ.
Ань: Селина, чи явахгүй юм уу?
Сел: Аа, би зарим мэдээллүүдийгшалгах хэрэгтэй байна.
Ань: Энэ юу вэ?
Сел: Би дэлхийн даяарх номын дэлгүүрүүдийн талаар мэдээлэл цуглуулсан юм. Миний бодлоор, номын сан, номын дэлгүүр хоёр үндсэндээ ижил мөн чанартай. Тэд бүгдээрээ зөөлөн уур амьсгалтай харагддаг, мөн мөнгө олохтой ямар ч хамаагүй.Та нар номын сангуудыг судалсан хүмүүс. Харин би номын дэлгүүрүүдээс эхэлж, ямар нэг шинэ үзэл санаа байгаа үгүйг судлана. Шинэ хандлага, санаа гарсан эсэхийг харахын тулд.
Ань: Чи юу олж мэдсэн бэ?
Сел: Би одоохондоо мэдлэгээ тэлж амжаагүй л байна.Гэхдээ надад ганцхан шөнө өгчих. Маргааш өглөө би та нартярьж өгнө.
Ань: Ямар ч мэдээлэл ярих хэрэггүй.Одоо бид нэг баг болсон.Хэрэв чамддажгүй санаа, санал байвал бидэнтэй хуваалцаж, ярилцаж болно.
Сел: За.Ван Юн Чжэн, чи одоо болтол яваагүй л байна уу? Хүүхнүүд хүлээх дургүй байдаг.
Ван: Би явж байна.Тэрнээс гадна, Цзян Нань Сунь бол жирийн нэг бүсгүй биш.
Ань: Би явж гоймон идлээ. Би чамд нэгийг аваад ирэх үү?
Сел: Хэрэггүй, би өөртөө санаа тавина.
Ань: Ван Юн Чжэн. Чи яагаад зугтаад байгаа юм бэ?
Ван: Би чамд хэлсэн ш дээ.
Ань: Селина чамайг харангуут л айн чичирч байна. Чи түүнд таалагдсан нь түүний буруу биш.Чиний түүнд хандах хандлага надад огт хамаагүй.Гэхдээ бид одоо нэг баг гэдгийг битгий мартаарай.
Ван: Баг бол хамтын ажиллагаа.
Ань: Зөөлөн хэлэхэд чи түүнийг хүндлэхгүй байна.Өөрөөр үүнийг ажлын байрны дарамт гэж нэрлэдэг.
Ван: Үгүй ээ, чи бид хоёр нэг баг. Харин бид хоёр түүнтэй нэг баг биш.
Ань: Маргаашнаас эхлэн түүнд илүү хүндэтгэлтэй хандаарай, чи.
Ван: Би одоо бууж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Хөөе? Чи дэлгүүрээс ном худалдаж авсаар л байгаа юу?
Ань: Би худалдаж авч байгаа.Чи?
Нан: Заримдаа. Би ажлынхаа дагуу интернетээс хэрэгтэй номоо олж чадахгүй бол номын дэлгүүрт очдог. Эсвэл урлагийн үнэтэй ном юм уу эсвэл өөр ном авдаг. Бас номын санд очиж уншдаг.
Ань: Харав уу. Физик орон зай өөрийн гэсэн зорилго, үнэт зүйлтэй гэдгийг чи харж байна.
Ван: Энэ чинь гэртээ гоймон идэх, найз нөхөдтэйгөө хоол идэх, найз бүсгүйтэйгээ болзохтой адил. Огт адилгүй өөр өөр мэдрэмжүүд.
Ань: Гэхдээ энэ нь мөнгө авчрахгүй.
Ван: Бид үүнийг саналдаа оруулж болно.
Ань: Төслийн менежерүүд болон томоохон хөрөнгө оруулагчдад энэ баримтыг хэрхэн хүргэх вэ? Мөн бид эдгээр үнэт зүйлсийг хэрхэн бэлэн мөнгө болгох вэ?
Ван: Үгүй ээ, томоохон хөрөнгө оруулагчид аль хэдийн маш завгүй байгааг ойлгох хэрэгтэй. Бид тэдний амбицаа хэрэгжүүлэхэд нь туслахыг хүсдэг, ойлгож байна уу?
Ван: Үгүй ээ, би чамд хэлье.Би үнэндээ бага зэрэг судалгаа хийсэн.Өнөө үед олон номын дэлгүүрүүд ашиггүй байна. Тэднийг кофе шоп, эсвэл баартай хослуулж байна, ингэвэл хүмүүс уух юмаар мөнгө олж болно.
Ван: Яагаад гэвэл, өнөө үед хэрэглэгчид тийм газруудаар орох дуртай байдаг.Тиймээс л кофе шоптой хослуулж байна. Тэнд кофе шоп байгаа ч гэсэн тэртээ тэргүй...
Ань: Цзян Нань Сунь? Ван Юн Чжэн бид хоёр ажаа ярилцаж байна. Чамдуйтгартай байна уу?
Нан: Огт үгүй.
Ван: Тэр уйтгартай зүйлд дуртай.
Нан: Та нарын энэ бүхний тухай ярьж байгааг сонсох дуртай.Энэ намайг их сургуульд байхдаа мэтгэлцээний группт оролцож байсан үе рүү буцааж аваачлаа. Гэвч... одоо бид өрсөлдөгчид болсон.Би чиний мэргэжлийн нууцыг дэлгэнэ гэж айхгүй байна уу?
Ван: Боль доо. Энэ ямар ямар нэгэн үйлдвэрлэлийн нууц биш.
Ань: Яг үнэн. Чи Ян Ке, Тан Синь хоёрт бидний сая ярилцсан дэмий яриаг зөвхөн тэдэнд үнэнч гэдгээ харуулах гэж давтаж хэлэх үү?Чи тэгэхгүй л биз дээ?
Ян: Чи долоо хоногийн дотор Ли Аныг бидэнтэй нэгдэхийг ятгах ёстой.
Нан: Та нар яагаад намайг ятгуулахаар сонгосон юм бэ?
Ян: Учир нь Ван Юн Чжэн бол чиний найз залуу. Чи тэднийг юун дээр ажиллаж байгааг хэнээс ч илүү мэднэ. Чи дайснаа ч, өөрийгөө ч мэднэ.
Нан: Чи миний талаар хэтрүүлж бодоод байна.
Ван: Би ийм болохоор чинь чамд хайртай байдаг. Харин тэр мэдрэмжиндээ итгэдэг. Одоо бид зэвсэгт ахан дүүс. Тиймээс бид бие биенээ сэтгэл санаагаар дэмждэг юм.
Ань: Биднийг хүүхэд шиг гэж бодож байна уу?
Нан: Ван Юн Чжэн үргэлж хүүхэд шиг аашилдаг.
Ван: Тийм болоод л чи намайг сонгосон ш дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Энэ тийм ч чухал зүйл биш л дээ. Гэхдээ би чамд нэг юм хэлэх хэрэгтэй байна.Селина...
Нан: Тэр танай багт орсон уу?
Ван: Чи яаж мэдсэн бэ?
Нан: Би чиний царайны байдлыг хараад таамагласан юм.
Ван: Тэр үнэхээрмаш их хөдөлмөрч бүсгүй. Чи санаа зовох хэрэггүй.Ажил бол ажил.Би үүнийг хувийн амьдралаас маш сайн тусгаарладаг.
Нан: Чиний мөн чанар юу вэ?
Ван: Юун мөн чанар?
Нан: Чамд найз бүсгүйгээр өөрчлөхөд хүргэдэг юу байдаг вэ? Би чамаас экс найз хүүхнээсээ яагаад салсан бэ гэж хэзээ ч асуугаагүй.
Ван: Тэр гэрлэхийг хүссэн.
Нан: Чи хүсээгүй юм уу?
Ван: Тэр үедээ би хүсээгүй.Тэр...Тэр...тэр... тэр... Тэр маш том хурим хийхийг хүсч байсан.Тэгээд тэр дороо манай эцэг эхтэйг уулзахыг, бас өөртэй нь болзож байхыг хүссэн.Хуримын дараа түүний хүссэн хамгийн эхний зүйл нь даруйхан хүүхэдтэй болох байлаа. Гэхдээ би харилцаанд ийм олон зүйл дээр төвлөрч болохгүй гэж боддог.Гэрлэлт, гэр бүл, өмч хуваах, бас бус юмнууд.Энэ хэтэрхий их зүйл.Бид хайрын жинхэнэ нүүр царайг олж хардаггүй. Бүр бид яагаад бие биетэйгээ амьдралаа холбохоор шийдсэнээ мартдаг.
Нан: Чамд хэн нэгэнтэй гэрлэж, гэр бүл зохиох бодол огт орж байгаагүй юу?
Ван: Чи намайг сорьж байна уу?
Нан: Тэгж хэлж болно.
Ван: Би чиний асуултанд хариулъя.Миний гол зорилго бол чин сэтгэлээсээ, итгэлтэй, бие биенээ үнэлж, хайрлах явдал.
Нан: Чин сэтгэлээсээ, итгэлтэй байх аа?
Ван: Чин сэтгэлээсээ, итгэлтэй байх.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Ли Ань тэр хоёр дэндүү сайн найзууд.Тэд энэ хорвоогийн бүх муухай зүйлтэй ямар ч холбоогүй юм шиг байдаг. Харин би л намаг балчигтай хутгалдаж байна. Ван Юн Чжэн намайг тийм хүн гэж хэзээ ч бодохгүй байх байсан.Би “өөр эцсийн зорилготой” хүн гэдгээ түүнд харуулахаас араггүй болох нь.
Сосо: Юу болсон бэ?
Нан: Тан Синь надад Ли Аныг хулгайл гэж хэлсэн.
Сосо: Чи зөвшөөрсөн үү?
Нан: Надад сонголт байсангүй.
Сосо: Тэгвэл читүүнийг хулгайлах ёстой юу?
Нан: Би өр ширээ хурдхан дуусгахын тулднадад илүү их мөнгө, өндөр цалин хэрэгтэй.
Сосо: Тан Синь чиний үнэнч эсэхийг шалгаж байгаа юм уу?
Нан: Бодвол тийм л байх. Эцсийн эцэст, манай компани болон Е Цзинь Янь хоёр талцаж байна.Мөн Ван Юн Чжэн ч тэнд ажилладаг.
Сосо: Тэгвэл түүнийг хулгайл.Чадахгүй бол чи буруугүй биз дээ?
Нан: Тан Синт Ли Аньд маш өндөр цалин санал болгохыг хүссэн.
Сосо: Тэр саналыг хүлээж авна гэж бодож байна уу?
Нан: Би Ли Аныг тийм сайн мэдэхгүй.
Сосо: Энэ компаниудын шударга өрсөлдөөн гэж би бодож байна.Хэн нэгний эхнэрийг хулгайлахтай энэ адилгүй.Гэхдээ л чи Ван Юн Чжэнд хэлэх хэрэгтэй.Эцсийн эцэст энэ бол ажил. Захирал чинь чамдзориуд зохион байгуулсан үүрэг даалгавар.Гэхдээ Ван Юн Чжэн робот биш. Чи программыг нь тохируулаад бүх зүйл сайхан болно гэж найдаж болохгүй.
Нан: Ван Юн Чжэн иймэрхүү зүйлийг үзэн яддаг.
Сосо: Чи түүнийг хамгаалж байгаа гэж бодож байна.Энэ үнэндээ түүндмаш том хохирол учруулна.Ингэж л хүмүүсийн хоорондын итгэл алдардаг юм.Чи харамсах үед Ван Юн Чжэн хэдийн байхгүй байна. Би мэднэ.Би мэдэж байна.Чи түүнд таалагддаг гэдгийг би мэднэ.Чи түүнд хайртай гэдгийг ч би мэднэ.Энэ чиньчи Чжан АньЖэнийг хайрлах хайраас өөр зүйл.Тийм учраас чи түүнээс салвал гунигтай юм болно.Уйтгар зовлонг буцаагаад эдгээхэд хэцүү байдаг. Охин минь. Битгий шанал. Түүнтэй ярилц. Тэгвэл энэ чамд л сайн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Миний хувьд мөнгө олохоос гадна юу чухал болохыг чи мэдэх үү?Ялалт. Би багийн төлөө хийж чадах хамгийн сайн юм бол хүн бүрийг ялалтанд хүргэх байдаг. Ялагч ямар ч зүйлийг хэлэх эрхтэй.Хожигдсон хүн амаа хамхих ёстой.Би энэ үгийг үргэлж боддог юм..Ялангуяа одоо. Би өглөө бүр нүдээ нээхдэээнэ компанийн өмнө миний хүлээсэн бүх үүрэг хариуцлагыг боддог. Бита нарыг амьдрах бүх бололцоогоор хангах ёстой.
Нан: Үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй болохоор хоёр хоног ирээгүй юм.
Ян: Яарах хэрэггүй.Хүмүүс хормын дотор шийдвэр гаргадаг.Эргэж харж буцаж болохгүй.Эцсээ хүртэл алхана. Энэ чамд хэцүү байгаа.Надад болон Тан Синьд хэцүү байгаа. Азаар бид ахмад дайчид. Бид тулалдаж байхдаа мэдрэмжээ тоохгүй байж чадна. Мөн сэтгэл хөдлөлөө. Чи ч бас чадна. Харин чамд өөрийгөө туршлагажуулж, сургах цаг хугацаа хэрэгтэй.
Төгсөв
Back to episodes Go home