Миний сайн найзын түүх-30

Миний сайн найзын түүх – 30

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ван Юн Чжэн      

Ли Фань И    

Ли Ань                    Цзинь Янь Группын дизайнер

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Пэнь                Ян Ли-ийн найз бүсгүй

Селина /Юань-Юань/        үл хөдлөх хөрөнгийн зөвлөх

Дэйзи     дүү нь

Эйпл       Ян Ке-ийн борлуулалтын албаны дарга

Тан Синь       Ян Ке-ийн төслийн дарга

+Чжао Ма Линь

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Өнөөдөр манай компанид тархсан хамгийн чухал мэдээ Тан Синь явсан тухай байлаа. Түүнийг зөвхөн ашгийн төлөө явдаг ярьцгаадаг боловч үнэндээ үр дүнтэй ажлын үлгэр жишээ болсон хүн.

Ван:    Үгүй ер.

Сел:    Би хамгийн авъяастай нь биш байж болно, гэхдээ би хамгийн хөдөлмөрч хүн болно. Хэрэв тэгэхгүй бол би австралиас явж, экс найз залуугаа орхихгүй байсан. Яагаад гэвэл, би ямар нэг зүйлд хүрэхийг хүсдэг.

Ван:    Тэгэхээр, найз залуу чинь австрали юм уу?

Сел:    Тэр австрали хүн. Энд буцаж ирээд бидний хоорондын зай улам холдож байгааг би ойлгосон юм. Өнгөрсөн долоо хоногт би түүнээс нэгмөсөн салсан. Учир нь одоо надад өөр эрэгтэй таалагддаг. Тэр нь чи.

Ван:    Тэгвэл би шуудхан хэлчихье. Би найз бүсгүйтэй.

Сел:    Хэрвээ чи Цзян Нань Сунаас өмнө надтай учирсан бол надад дурлах байсан уу?

Ван:    Үгүй.

Сел:    Тэгвэл би чамд таалагдах хангалттай сайн биш гэсэн үг. Би ойлгож байна.  Гэхдээ би сайжрах болно. Бид юу ч үгүй ​​төрдөг. Хэрэв бид ямар нэгэн юманд хүрэхийг хүсвэл шаргуу ажиллах хэрэгтэй. Хүн болгонд өөрийн гэсэн эхлэх цэг байдаг. Цааш явах тусам тэр хэрээр хүссэн зүйлдээ хүрэх магадлал өндөр. Надад бол хугацаа хэрэгтэй. Хүнийг шүүмжилсэн хүн хожим нь харамсдаг юм. Би одоо явлаа. Чи намайг энэ удаа дайлахгүй юм уу? Гадаа салхитай байна. Надад хүрэмээ зээлдүүлээч.

Ван:    Гэхдээ...

Сел:    Уулзахдаа би чамд буцааж өгнө.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:         Та нар сайн ажиллаа.  Энэ та нарын шагнал.

Ань:    Е ерөнхийлөгч өө, энэ цэцэгнүүд...

Е:         Би худалдаж авсан юм.

Ань:    Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Ван:    Та яагаад цэцэг авсан бэ?

Е:         Фань нарийн бичиг бидэнд ёслолын уур амьсгалтай хэрэгтэй гэж хэлэхээр нь.

Фань: Энэ бол яг одоо манай компани ажиллаж байгаа гурван төсөл. Та хоёр эдгээр төслүүдийг хариуцсан хүмүүстэй холбоо бариарай. Энэ  төслүүдэд номын сан нэмж болох үгүйг бүгдээрээ харцгаая.

Е:         Фань нарийн бичиг одооноос та нарын номын сан /номын санч биш/ болно. Түүнд бүх  мэдээллүүд байгаа. Хэрэв та нарь ямар нэг зүйл ойлгохгүй зүйл байвал түүнээс асууж болно. Харин та нарын санхүүгийн асуудалд хэрэв тусламж хэрэгтэй бол надад хандаж болно.

Фань: За.

Ван:    Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Е:         Сайн ажиллаарай.

Ань:    Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Фань: Е ерөнхийлөгч та нарт цэцэг, хоол өгсөн. Би та нарт маш хэрэгтэй нэг зүйлийг өгье. Та нарт гэж хэлэхэд, Е ерөнхийлөгч танай багийг эв нэгдэлтэй байлгах гэж ихээхэн чармайлт гаргасан. Та нар түүний урмыг хугалахгүй байх ёстой. Тайвшрах хэрэгтэй. Та нарт амжилт хүсье.

Ана:    Энэ юу вэ?

Бичиг:    Тайвшруулах эфирийн тос.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Сосо. Би чамаас нэг юм асуумаар байна.

Сосо:  Хэлээч.

Се:       Хэл дээ, хэрэв ээж бидний хуриманд ирэхгүй бол чи гуниглах уу?

Сосо:  Би яасан гэж гуниглах юм? Миний ээж ч гэсэн ирэхгүй. Чамд бол зүгээр биз дээ?

Сяо:    Сосо, чи мэдэхгүй байх, Се чамаас асуухаас өмнө өдөржин бодож үзсэн л дээ. Тэр чамайг сэтгэлээр унах байх гэж эмээсэн юм. Тэгсэн бид чамайг тоохгүй байх юм гэж бодсонгүй.

Сосо:  Би ааваас ирэх үү гэж асуух хэрэгтэй байх. Гэхдээ тэр ирэхгүй байх гэж бодож байна.

Се:       Өөр нэг юм байна. Тэр бол... Хэрэв Сяо Хэ бидний хуримын зохион байгуулагч болбол чи дургүйцэх үү?

Сосо:  Мэдээж Сяо Хэ бидний хуримын зохион байгуулагч болох ёстой. Тэр чиний хамгийн сайн найз биз дээ?

Се:       Тиймээ.

Сосо:  Нань Сунь ч гэсэн сүйт бүсгүйн хуримын зохион байгуулагч болно.

Сяо:    Сосо, учир нь юу вэ гэвэл... манай гэр бүл оршуулгын үйлчилгээний бизнес эрхэлдэг гэдгийг Се хэлээд байгаа юм. Ихэвчлэн биднийг хуриманд огт урьдаггүй юм. Хэн нэгний хуримын зохион байгуулагч болно гэвэл бүр ч ярилтгүй.

Сосо:  Бид ямар эринд амьдраад байгаа юм? Та нар мухар сүсэгтэй хэвээр юм уу? Хурим ч бай, оршуулга ч бай, адилхан чухал үйл явдал. Хэрэв хэн нэгэн чиний бизнесийг дорд үзэж байвал чи түүнийг үхэшгүй мөнх бол гэж хэл. Сяо Хэ, сонс. Би чамайг хамгийн боломжтой хүн гэж бодож байна. Бусад хүмүүс яах нь хамаагүй. Надад ч хамаагүй, чи бидний хуриманд оролцох ёстой.

Сяо:    Сосо! Маш их баярлалаа!

Сосо:  Чи яаж байна аа?

Сяо:    Чи үнэхээр сайхан сэтгэлтэй!

Се:       Бүдүүлэг гэдэг нь, муу балай чинь.

Сяо:    Би хэн нэгний хуриманд анх удаа оролцох гэж байна. Хэрэв би энэ тухай эцэг эхдээ хэлвэл тэд баярлана даа.

Сосо:  Аав ээжийгээ хамт ир гэж хэл. Түүнд хослол захиалаарай.

Сяо:    Тэр мэдээжийн хэрэг.

Се:       Тэгье. Би чиний хойноос гүйдэг байхад Сяо Хэ надад маш их тусалсан.

Эмээ: Сосо, чи удахгүй хуримаа хийх нь. Манай Нань Сунь хэзээ гэрлэх юм бол?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Ван Юн Чжэн. Хүрмээ өгсөнд баярлалаа. Дараагийн удаа би чамайг уух юмаар дайлна аа. 

Ван:    Хэрэггүй дээ. Тэгэх хэрэггүй.

Сел:    Хэл дээ, би чиний нүдэнд тийм онцгүй харагддаг уу? Би хэтэрхий шулуухан болохоор уу?

Ван:    Чи юу ярина вэ?

Сел:    Би чамд таалагдахгүй байна уу?

Ван:    Тийм ээ, чи надад таалагдаггүй.

Сел:    Чи дэндүү шулуухан юм.

Ван:    Энэ бол үл ойлголцол үүсгэхгүй байх цорын ганц арга. Би одоо явлаа. Баяртай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Чи яагаад хоёр хүрэмтэй байдаг билээ?

Ван:    Би нэгийг нь хамт ажилладаг хүндээ зээлүүлсэн юм. Тэгээд л тэр надад буцааж өглөө.

Нан:    Тэр чинь эмэгтэй хүн үү?

Ван:    Чи хардаад байна уу?

Нан:    Селина юу?

Ван:    Чи уурлаад байгаа юм уу?

Сел:    Би түүний хүрэмийг буцааж өгөх үед чи яагаад хүрч ирээгүй юм?

Нан:    Надад тэгэх шаардлага байгаагүй.

Сел:    Чи үргэлж л чамд юу ч хамаагүй юм шиг аашилдаг. Харин ойлгож эхлэх үед чинь бүх юм хэтэрхий оройтсон байна. Чжан Ань Жэнийг чи мэднэ, Ван Юн Чжэн ч мөн адил.

Нан:    Эмэгтэйчүүдийн биеийн дулаан эрчүүдээс өндөр байдгийг чи мэдэх үү? Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хүйтэнд тэсвэртэй байдаг. Чи яаж байна аа?

Ван:    Би тэрийг мэдээгүй юм байна.  Би хүйтнээс айдагт гайхах зүйл алга. Би даарч байгаа юм чинь чи намайг тэврээч.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Би ёслолын ажиллагааны дараа Тан Синьтэй уулзсан.

Ван:    Тэр чамайг багтаа орооч гэсэн үү?

Нан:    Тэр бүр профессор Доноос миний тухай асуусан байна лээ.

Ван:    Профессор Дон чамайг хичээлд нь суухгүй байгаад сэтгэл дундуур байдаг байх.

Нан:    Тан Синь халагдсан тухайд Цзинь Янь Групп ямар бодолтой байдгийг би мэдэхгүй, харин манай компанид Тан Синь, Ян Ке хоёрт маш тодорхой зорилго байдагийг би мэднэ. Тэр бидэнд өөрийнхөө амбицыг ярьсан. Түүнд зүгээр л ялах хүсэл байна.

Ван:    Тэр Цзинь Янь группыг ялахыг хүсдэг, тийм үү? Тэгээд юу гэж? Чиний санааг зовоосон зүйл байгаа юм уу? 

Нан:    Ли Ань та хоёр Цзинь Янь группын тулгуур багана болно. Цаашид чи бид хоёр тендерийн асуудал дээр өрсөлдөгчид болж уулзах байх. Энэ асуудал болохгүй гэж чи бодож байна уу?

Ван:    Ямар асуудал байна? Энэ бидний харилцаанд сөргөөр нөлөөлнө гэхээс чи айж байна уу? Би огт санаа зовохгүй байна. Би... Харин ч энэ бүр сонирхолтой санагдаж байна.

Нан:    Чи санаатайгаар ингэж ярьж байна, тийм үү? Үнэндээ, чи намайг Цзинь Янь группт ороогүй болохоор одоо ч гэсэн дургүй байдгийг би мэднэ.

Ван:    Цзян авхай, би яасан гэж чамд уурлах юм? Бид бие биенээ сайн мэднэ. Харин өнөөдрөөс эхлэн бид нэг нэгнээ давж гарах гэж ярилцдаг болно. Энэ өвөрмөц туршлага биш гэж үү? Бид тулалдааны талбарт нэг нэгэнтэйгээ хайр найргүй тулалдана. Гэхдээ бид энэ тулааны талбараас гараад бие биенээ маш ихээр хайрладаг. Энэ чинийхээр хориотой хайртай адилхан байна уу?  Аан гээч, би энэ тухай бодохоор л сэтгэл хөдөлдөг.

Нан:    Чи нээрэн... үнэхээр өвөрмөц сэтгэлгээтэй юмаа.

Ван:    Тиймээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Нань Сунь. Нань Сунь.

Нан:    Чи буруу хүнээ тэвэрсэн юм биш үү?

Се:       Үгүй ээ, би яг чамайг тэврэхийг хүссэн. Хэрвээ чи байгаагүй бол Сосо миний саналыг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан.

Нан:    Үнэндээ бол, би чамайг тааруухан сонголт гэж боддог.

Се:       Чи юу ч хэлэх хэрэггүй. Ирээдүйд Сосо аз жаргалгүй байвал чи шууд Сяо Хэ-д хандаж болно гэдгийг би чамд амлаж байна.

Сосо:  Хөөе, хөөе, та хоёр одоо боль. Чи одоо гэртээ харь.

Се:       Би өөр хаашаа явах юм?

Сосо:  Сяо Хэ, чи ч гэсэн гэртээ харь.

Се:       Хүлээ л дээ...

Сосо:  Энэ бол миний гэр.

Се:       Маргааш би маргааш ирье.

Сосо:  Түргэлцгээ.

Сяо:    Баяртай, бэр минь.

Сосо:  Баяртай, болгоомжтой яваарай.

Сяо:    Баяртай.

Сосо:  Энийг тоох хэрэггүй.  Энэ удаад би Се Хун Цзутай гэрлэнэ. Тэр намайг бодлоо өөрчлөхөөс өмнө бушуухан гэрлэх гэж яараад байгаа юм.  Тэр үнэхээр онцгой нэгэн. Суучих.

Нан:    Хэн нэгэн чамд дурлаж, гэр бүл болоод чиний сайн мууг мэддэг болдог. Бид хамгийн сайн найзууд байсан ч би чиний өмнөөс шийдэж чадахгүй. Миний цорын ганц үүрэг бол чи юу дуртайгаа хиймээр санагдвал би чамд урам өгч байх ёстой.  Бүр чи бүх юмаа алдсан ч би чиний хажууд л байж байна.

Сосо:  Намайг гэрлэсний дараа ч гэсэн чи үргэлж нэгдүгээрт байх болно. Би тоглоогүй. Нөхөр хоёрдугаарт байх болно.

Нан:    Тэр мэдээж.

Сосо:  Чи бас яагаад гэрлэж болохгүй гэж? Хамтдаа хуримаа хийцгээе.

Нан:    Би хэнтэй гэрлэх юм? Ван Юн Чжэнтэй юу?

Сосо:  Тэр сайн залуу. Би түүнийг дэмжиж байдаг.

Нан:    Би зөвхөн өөрийнхөө мөрөөдөл, хүсэл тэмүүллийг өдөр бүр ярьдаг Ван Юн Чжэнийг л хардаг.  Би өөрийгөө буруутай юм шиг боддог.

Сосо:  Битгий ийм гутранги үзэлтэй бай, за юу? Хар, би удахгүй хатагтай Се болно. Одоо чи надад найдаж болно. Би гэрлэсний дараа чиний бүх өрийг төлнө.

Нан:    Хэрэггүй ээ, баярлалаа. Се Хун Цзу ээжээсээ хамааралтай.  Чи Се Хун Цзуд найдаж, харин би чамд найдах хэрэгтэй болно. Бидний аль нэг нь унавал бусад нь дагаад унана.

Сосо:  Бид аль болох удаан тэднээс хамааралтай байх хэрэгтэй. Хэрэв би хэзээ нэгэн цагт унахдаа чамаас хамааралтай болбол яахав? Чи үүнийг юу гэхэв вэ?

Нан:    Ер нь бодоод байхад, бид хоёр үргэлж тийм л байсан. Бид хоёрт өөрсдийн гэсэн урам хугаралт, уналт байсан. Бидэнд найдваргүй санагдах үе байсан. Бүх зүйл ойр дотно хүнийх нь шийдмэг байдлаас хамаардаг. Бид бие биенээ нүхнээс чирч гаргаж, нэгнийгээ аварч байсан.

Сосо:  Чи намайг, би чамайг авраг гэж бурхан бид хоёрыг уулзуулсан байх. Ойлго, бид хоёулаа гайхалтай хүмүүс. Бид хоёр маш их хөдөлмөрч, нөхөрлөх дуртай. Мэдээж бурхан бид хоёрт хэцүүхэн тавиланг хамтдаа туулахыг зөвшөөрөхгүй.

Нан:    Яг үнэн.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бичиг:    Чжу Сосо, Се Хун Цзу хоёрын хуримын урилга.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Чи нээрэн Се Хун Цзутай гэрлэх гэж байгаа юм уу? Энэ бол чиний гэрлэлт, ойлгож байна уу? Энэ бол хүүхдийн тоглоом биш. Чи үүндээ итгэлтэй байгаа юу?

Сосо:  Тиймээ, би бүгдийг бодож үзсэн. Се Хун Цзу эрх ханхүү шиг харагддаг, гэхдээ тэр сайн мууг ялгаж мэддэг юм. Бас тэр баян.

Фань: Битгий тэнэгтээд бай.

Сосо:  Хамгийн гол нь тэр надад сайн ханддаг. Та намайг яагаад шуналаасаа болж зөвшөөрсөн гэж хэлсэн бэ? Түүнээс өөр надад тохирох хэн байгаа юм?

Фань: Би тэрийг хаанаас мэдэх юм?

Сосо:  Фань Фань, би Цзинь Янь группт ажиллаж байхдаа танд маш их төвөг удаж байснаа мэднэ.

Фань: Бүр тоолохын араггүй шүү.

Сосо:  Тэгсэн ч би Е ерөнхийлөгч та хоёрын сайхан сэтгэлийг үргэлж санаж явах болно. Би бүгдийг бэлдсэн. Бүр энэ хуримын урилгыг хүртэл.  Зүгээр л надад аз жаргал хүсээч.

Фань: Буцалтгүй шийдсэн үү?

Сосо:  Мартсанаас... "Зуун жилийн ганцаардал" номыг Е ерөнхийлөгчид буцааж өгөөрэй. Намайг унш гэж өгсөн юм. Би энэ номыг уншсан ч гэлээ, утгыг нь ойлгосон үгүйгээ мэдэхгүй байна. Харин Сяо Хэ надад: “Энэ номыг өгсөн чамайг өөрийгөө хэтэрхий битгий үнэлж бай гэж хэлэхийг хичээсэн байна” гэж хэлсэн. Өөрийнхөө мэдэхгүй зүйлээр онгирох хэрэггүй гэж.

Фань: Ойлголоо.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Е ерөнхийлөгч өө. Чжу Сосо энэ номыг танд буцааж өгөөрэй гэж хэлсэн. Энэ тэдний хуримын урилга. Гэхдээ энэ өдөр танд төлөвлөсөн уулзалтууд олон байгаа. Та тэднийг өөрчилж болохгүй. Энэ таны хуваарьтай зөрчилдөнө.

Е:         Би оролцохгүй.

Фань: Мөн Ян Ке хуримын гэрч болно гэсэн. Се Цзя Инь хуриманд нь ирэхгүй. Тэр хатагтай Сосог хэзээ ч бэр ээ гэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

Е:         Се Цзя Инь-ийг хуриманд нь ирэхийг ятгасан нь дээр гэж чи Чжу Сосод хэлээрэй. Учир нь түүний хүү нь гэрлэх гэж байна. Тэд чинь  цусан төрлүүд. Хэрэв Се Цзя Инь энэ асуудлыг шийдэж чадахгүй бол энэ сайн юм биш.

Фань: Ойлголоо.  Өнөөдөр Да Цянь надад мессеж явуулсан байна лээ. Би Да Цянь-ыг маш үнэнч хүн гэж боддог.

Е:         Тэр яваагүй л байна уу?

Фань: Маргааш 12.00-д танд 40 минутын чөлөөт цаг байгаа. Та түүнтэй хамт кофе ууж, хуучнаа дурсвал яасан юм?

Е:         Би бодож үзье.

Фань: За.

Е:         Энэ охин уу...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Жаахан удаан ид л дээ, за юу? Чамайг энэ хоолонд дуртайг би мэднэ.

Сосо:  Хуримын хослол сонгож байгаа сүйт залуу, хуримын зохион байгуулагч хоёрыг хоёр цаг хүлээдэг сүйт бүсгүйг би анх удаа л харлаа. Нээрэн шүү. Энэ надад нээлт болсон. 

Се:       Тэгээд чамд ямар санагдав?  Чи сүйт залуугаа хүлээгээгүй ш дээ.  Харин түүний хуримын зохион байгуулагчийг. Чиний сүйт залуу багаасаа л хослол өмсдөг байсан. Намайг арав ч хүрээгүй байхад ээж намайг арга хэмжээнд дагуулж явдаг байлаа. Би хослолыг үнэхээр үзэн яддаг байсан. Би богино өмд, шаахай өмсөхийг хүсдэг. Гэхдээ бидний хуримын зохион байгуулагч хамгийн чухал нь. Нээрэн, энэ түүнийг урьж оролцуулсан сүүлчийн хурим байж мэднэ.

Сосо:  Чи ёстой муу залуу.

Се:       Чи түүнийг баярлуулах ёстой. Хэрэв тэр хослолтойгоо тарган харагдаж байвал бид түүнд хослолоо соль гэж хэлнэ.  Хэрэв тэр үс засалт нь муухай гэж бодож байвал үсний засалтаа сольж болно.  Тэр жаргалтай баярлаж байвал энэ юу ч биш биз дээ?

Сосо:  Се Хун Цзу... чи үнэхээр сайн залуу юмаа.

Се:       Намайг сайн залуу болохоор л надтай гэрлэж байна гэж битгий хэлээрэй.

Сосо:  Энэ сүйт залуугийн хамгийн эхний шалгуур биш гэж үү?

Се:       Хэрэв би тийм ч сайн биш бол яахав? Харин хоёр дахь шалгуур нь юу болохыг чи мэдэх үү?

Сосо:  Юу юм?

Се:       Чиний хайрладагаас ч илүү ихээр хайрладаг тийм хүнтэй гэрлэх хэрэгтэй.

Сосо:  Ямар утгаар?

Се:       Чиний тархи ажиллахгүй байна уу? Би юу хэлэх гэсэн бэ гэвэл, чи намайг хайрладагаас ч бүр илүүгээр би чамд хайртай.

Сосо:  Хэн ингэж хэлсэн бэ?

Се:       Би хэлсэн.

Сосо:  Би идэхээ больё.

Се:       Чи зөрүүдлэх хэрэггүй. Чи өөрөө л үүнийг хүссэн ш дээ. Би зүгээр л тоглосон юм. Чи надад хайртайг би мэднэ. Зүгээр л чиний хайр минийхээс арай бага юм шиг санагддаг. Би тэнэг харагдаж байна уу?

Сосо:  Наашаа дөх.

Се:       Үгүй шүү. За, за. Яасан бэ?

Сосо:  Ойрт. Дахиад ойрт. Ойртооч. Энэ чамд өгөх үнсэлт.

Се:       Энэ хангалтгүй.

Сосо:  Одоо хангалттай юу?

Се:       Бодоод үзье...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:    Миний найзууд та нарт баяр хүргэхээр ирлээ. Тэд надад ч гэсэн  баярлаж байгаа.

Эр:      Баяр хүргэе. Баяр хүргэе.

Се:       Ороорой.

Сосо:  Баярлалаа. Ороорой.

Сяо:    Хүссэнээрээ ууж идээрэй. Би одоохон очно.

Ян:      Баяр хүргэе.

Сосо:  Ян Ке!

Ян:      Баяр хүргэе, хонгор минь.

Сосо:  Ирсэнд баярлалаа.

Ян:      Энэ бол миний үүрэг. Баяр хүргэе, ноён Се. Би их олон хүндтэй үүрэг хүлээх нь. Би одоо та нарын хуримын гэрч, хуримын зохион байгуулагч болох нь. Би чамд Сосогийн талаар хэдэн үг хэлмээр байна. Тэр гайхалтай бүсгүй. Хэдий бид цусан төрөл биш ч ах дүүс шиг байдаг. Тэр сайхан амьдарч байвал би баяртай байх болно. Харин чи түүнд өөдгүй хандах юм уу, эсвэл чамтай хамт амьдрахад хэцүү байгааг мэдвэл би өөрийгөө хянахгүй байж мэднэ.

Сосо:  Чи сонссон биз? Чи сонссон уу?

Ян:      Би та нарт аз жаргал хүсье.

Нан:    Ян захирал аа.

Ян:      Нань Сунь.

Нан:    Сосо. Би аавтай чинь холбогдож чадсангүй.

Сосо:  Март. Шанхайд далайд сүлжээ муу байгаа. Санаа зоволтгүй.

Нан:    Чамайг шүтээнд аваачих хүнийг чи хэдийн сонгосон юм уу?

Ян:      Би болоё.Би тэртээ тэргүй тэнд очиж зогсохоос хойш.

Сосо:  Тийм шүү.

Ян:      Тиймээ.

Нан:    Тиймээ.

2:         Тиймээ!

Фань: Баяр хүргэе. Баяр хүргэе.

Сосо:  Фань нарийн бичиг ээ!

Фань: Хатагтай Нань Сунь. Ян захирал, таныг тэдний хуриманд гэрч болно гэж сонссон.

Ян:      Тиймээ.

Фань: Та үйл ажиллагааны хөтөлбөрийг сайтар тогтоож авах хэрэгтэй.

Нан:    Нэг бол Фань нарийн бичиг чамайг шүтээнд аваачвал яасан юм?

Ян:      Тэгэх хэрэггүй. Би өөрөө хийж чадна.

Фань: Би энд ганцаараа ирсэн. Би Сосог шүтээнд хүргэж өгөх хамгийн тохирсон хүн нь.

Ян:      Чи миний үүргийг оролмоор байгаа юм уу? Чи Е ерөнхийлөгчөөс сайн суралцсан юм биш үү?

Фань: Е ерөнхийлөгчийн юу нь буруу гэж?

Сосо:  Одоо болно. Ян захирлаа, тайвшир. Та Фань нарийн бичгийг хүндэтгэх хэрэгтэй. Та дараагийн удаа тэгж болно.

Се:       Юун дараагийн удаа вэ?

Нан:    Би Ван Юн Чжэн ирсэн үгүйг хараад ирье.

Сосо:  Тэг ээ, тэг.

Фань: Яг зөв. Би аавтай чинь бараг чацуу, тийм биз дээ? Алив, нэг давтаад үзье. Явцгаая. Би Сосог аваад явлаа.

Сосо:  Тайвширч үз. Ээж чинь ирэхгүй.

Се:       Чимээгүй бол. Би хэлэх үгээ мартчихаж.

Ян:      Үгээ сайн тогтоо.

Се:       Тиймээ.

Фань: Ян Ке надаас энэ хүндтэй үүргийг хулгайлахыг хүссэн үү? Сосо, надад хэл дээ. Чи бидний харилцаа түүнийхээс хамаагүй илүү биз дээ?

Сосо:  Баярлалаа, Фань нарийн бичиг ээ.

Фань: Чи надтай хамт зогсоол руу буух хэрэгтэй байна.

Сосо:  Юу болсон юм?

Фань: Ерөнхийлөгч өнөөдөр завгүй байгаа. Тиймээс тэр энд эрт ирсэн. Хуримын бэлэг өгөх гэсэн юм.

Сосо:  Энэ хурим миний амьдралын хамгийн чухал үйл явдал биш гэж үү?

Фань: Тэр тэгж хэлэхгүй гэдгийг чи мэднэ. Чи юунд ингэж ярьсан юм? Алив, би чамтай хамт явъя.

Сосо:  Би ганцаараа явъя.

Фань: Наад даашинзаа мэдээрэй дээ.

Сосо:  Санаа зоволтгүй.

Фань: Болгоомжтой яваарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Е ерөнхийлөгч өө, хамгийн сүүлд би таны хослолыг тос болгосон. Би танд өөр хослол оёуллаа. Энэ түүнтэй адилхан. Та хар даа.

Е:         Надад хэрэггүй.

Сосо:  Энэ өнгө танд зохино гэж бодож байна.

Е:         Надад зохихгүй.

Сосо:  Та энэ хослолыг надад зохихгүй гэж хэлээгүй билүү? Та орохгүй юм уу?

Е:         Би завгүй байгаа.

Сосо:  Тийм чухал юм уу? 

Е:         Чиний хуриманд баяр хүргэе.

Сосо:  Баярлалаа. Энэ их үнэтэй байх даа.

Е:         Энэ чамд цүнх худалдаж авсанаас дээр.

Сосо:  Та өөртөө илүү сайн анхаарал тавина гэж найдаж байна. Та өөртөө илүү хүлээцтэй ханддаг болох байх. Та үргэлж инээмсэглэж хэрэгтэй. Чин сэтгэлээсээ инээмсэглэж бай. Өдөр бүр зөвхөн бизнесийнхээ тухай бүү бод. Та бүх мөнгийг нэгмөсөн олж чадахгүй. Танд аз жаргал авчирдаг тийм зүйлээ хийх хэрэгтэй. Таныг аз жаргалтай болгодог тэр хүмүүстэй хамт бай. Фань нарийн бичиг өнөөдөр намайг шүтээнд хөтөлж аваачина.

Е:         Ямар ч асуудал гарахгүй гэж итгэж байна. Зах боллоо. Чи ямар гадаад руу явах биш. Бид хоёулаа Шанхайд л амьдрана. Одооноос эхлээд чамд ямар ч бэрхшээл тулгарсан байсан чи хэзээ ч надтай уулзаж болно, би чамд туслана. Яв даа. Тэд чамайг хүлээж байгаа байх.

Сосо:  Тэгвэл... тэврэх яах вэ? Баяр хүргэе. Хүлээ. Одоо яв.

Сосо:  Өөртөө анхаарал тавиарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Нань Сунь. Хоцорсонд уучлаарай. Би цэцэг худалдаж авч байсан юм. Харин чиний хуриманд бол би хоцрохгүй. Хөөх. Алив, дотогшоо орцгооё.

Нан:    Хүлээ. Ван Юн Чжэн, чи надад хайртай юу?

Ван:    Мэдээж.

Нан:    Чиний юунд бэлэн байгааг шалгах цаг нь болж.

Ван:    Мали, чи энд ирэв үү? Чи..

Ма:     Би Мали биш! Би Чжао Ма Линь.

Ван:    Чамд урилга байгаа юу?

Ма:     Урилга аа? Тэр надад хэрэггүй, учир нь Би Се Хун Цзутай маш дотно харилцаатай.

Ван:    Тийм байжээ. Ёслолын ажиллагаа дууссан. Ороод ч нэмэргүй.  Тэгээд ч Се Хун Цзуг ойлго, тэр чамд тохирохгүй, Мали.

Ма:     Би Чжао Ма Линь!

Ван:    Чи сүрхий юмаа. Чи олон дагагчтай гэдэгт би итгэлтэй байна.

Ма:     Энэ чамд огт хамаагүй.

Ван:    Нэг санаа байна. Хоёулаа хамт кофе ууцгаая.

Ма:     Надад хүрэхээ болиоч. Надад гар хүрвэл би чамайг бэлгийн дарамт үзүүлсэн гэж шүүхэд өгнө. Ингээд байвал би хамгаалагч нарыг дуудна шүү. Би чамайг урд нь шоронд орж байгаагүй гэж бодож байна, тийм биз?

Ван:    Чи миний цээжний булчинг мэдэрч байна уу?

Ма:     Балиар амьтан!

Нан:    Тэр байна.

Ван:    Мали... Мали, намайг сонсооч...

Ма:     Хамгаалагч нар аа! Намайг явуул!

Ван:    Намайг сонс.

Ма:     Хамгаалагч нар аа, би энэ залууг танихгүй, гэтэл энэ намайг дагаад байна.

Нан:    Ван Юн Чжэн, чи найз бүсгүйтэйгээ одоохон явсан нь дээр. Миний найз хуримаа хийж байгаа. Та нар үүгээр эргэлдэх хэрэггүй. Хэрэв та нар зугаацмаар байвал өөр газарт очицгоо.

Ван:    Тэгвэл бид явъя даа.

Ма:     Би түүний найз бүсгүй биш! Би түүний найз бүсгүй нь биш! Намайг тавь! Би түүний найз бүсгүй нь биш! Намайг сонсооч. Би түүнийг огт танихгүй! Хамгаалагч нар аа! Намайг явуул! Би түүнийг огт танихгүй! Хамгаалагч нар аа! Хамгаалагч нар аа! Намайг яг одоо буулга! Намайг буулгаач!

Эр:      Энд юу болоод байгаа юм бэ?

Нан:    Та нар яагаад тэднийг жинхэнэ хосууд гэж бодоов?  Хэрэв тийм биш бол яахав? Муу залуус гудамжинд ямар арга хэрэглэдэгийг та мэдэхгүй гэж үү? Та нар цагдаа дуудах хэрэгтэй.

Эр:      Чи тэднийг хосууд гэж хэлээгүй билүү үү?

Эр1:    Тийм шүү.

Нан:    Хамгаалагч нар анхааралтай байх хэрэгтэй л гэж би хэлэх гэсэн юм. Гэхдээ тэд үнэхээр хосууд. Одоо бүх зүйл зүгээр. Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Сонс, Се Хун Цзу, чи Чжу Суосотой гэрлэдэг азтай залууу. Гэхдээ, Чжу Сосогийн ард бүхэл бүтэн Цзинь Янь групп зогсож байдгийг чамд анхааруулъя. Хэрэв чи түүнийг зовоож амьдарвал чи, чиний ээж, танай компанийг би устгана гэж мэд.

Сосо:  Фань нарийн бичиг ээ.

Фань: Уучлаарай. Миний сэтгэл дэндүү их хөдөлсөн байна.

Ян:      Чи хэтрүүлээд байна. 

Фань: Зүгээр ч нэг сэтгэл хөдлөөгүй! Надад нэг тийм саармаг мэдрэмж төрөөд байна. Чи ойлгохгүй л дээ.

Ян:      Тийм ээ, би ойлгохгүй байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ма:     Ван Юн Чжэн. Чамайг Ван Юн Чжэн гэдэг байх аа?

Ван:    Миний нэрийг санаж байна уу?

Ма:     Намайг буцааж аваач. Миний хувьд, би тийшээ очих маш хэрэгтэй байна.

Ван:    Уучлаарай. Би чамайг өнөөдөр явуулж чадахгүй. Ингэхэд чиний машины хамгийн дээд хурдыг шалгаж үзье.

Ма:     Энэ чамд ямар хэрэгтэй юм бэ?

Ван:    Цзян Нань Сунд хэрэгтэй бол надад ч хэрэгтэй.

Ма:     Тэр эмэгтэйг Цзян Нань Сунь гэдэг байх нь.

Ван:    Тэр миний найз бүсгүй.

Ма:     Тэр, бас Чжу Сосо хоёулаа шуламнууд.

Ван:    Би бас муу залуу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Би... Би бүрэг зантай гэдгээ мэднэ. Би өнөөдөр хурим дээрээ яаж биеэ авч явахаа үнэхээр мэдэхгүй байна. Ер нь би үргэлж сул дорой хүн байсан. Ээжийн энхрий хүү. Би хаанаас ирснээ мэддэг ч хаашаа явахаа мэддэггүй байлаа. Надад чадвар байхгүй. Надад мөрөөдөл ч байхгүй. Надад өөрийн амьдрал байхгүй. Тодруулж хэлбэл, би чамтай учрах хүртлээ хэзээ ч жинхэнэ утгаар амьдраагүй гэж хэлэх хэрэгтэй байх. Чжу Сосо.. чи бол миний хамгаалахыг хүссэн анхны бүсгүй. Би чамд анхны харцаараа дурлахдаа миний саналыг зөвшөөрнө гэж зүрхэлж боддоггүй байсан. Учир нь би чамд тохирох хүн биш гэж боддог байлаа. Гэхдээ чамтай өнгөрүүлсэн өдрүүд жинхэнэ бодитой, жаргалтай байсан. Би сайн хань байхын тулд чадах бүхнээ хийх болно. Би чамайг үүрд халамжлах болно. Надад итгээрэй. Би чамд хайртай.

Сосо:  Би чамд хайртай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ма:     Ингэвэл яаж байна? Хэрэв чи намайг тэр хуриманд буцааж аваачвал би чамд Цзян Нань Сунаас хамаагүй дээр, баян охидтой танилцуулж өгье.

Ван:    Энэ үнэн үү? Чи өөрийгөө хэлээд байна уу?

Ма:     Мэдээж би биш. Би Се Хун Цзугийн найз хүүхэн нь. Би чамайг найзуудтайгаа танилцуулъя.

Ван:    Хэрэггүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Эмээ.

Сосо:  Эмээ.

Се:       Та дажгүй юу? Хоол унд таалагдсан уу?

Эмээ:  Тиймээ. Маш амттай байна. Сосо, энийг ав.

Сосо:  Үгүй ээ, эмээ. Энэ танд маш эрхэм үнэт зүйл. Би үүнийг авч чадахгүй.

Эмээ:  Надад ийм бугуйвч хоёр байдаг. Нэгийг нь чамд өгнө, нөгөөг нь Нань Суныг гэрлэх үед өгнө.

Нан:    Эмээ чамд өгч байгаа болохоор чи заавал авах ёстой.

Сосо:  Баярлалаа, эмээ. Надад зохиж байна уу?

Эмээ:  Нань Сунь аа, чи түргэлж үз.  Намайг явж чадах тэнхээтэй байгаа дээр чи гэрлэх ёстой. Би чиний хуриманд оролцмоор байна.

Сосо:  Чи бушуулаач.

Нан:    За, эмээ.

Сосо:  Ван Юн Чжэн хаана байна?

Нан:    Тэр удахгүй ирэх байх.

Сосо:  Үнэхээр хариуцлаггүй гэдэг нь.

Нан.    Би түүн рүү залгаад асууъя.

Сосо:  Эмээ, би тийшээ явлаа. Ах аа, эгч ээ.

Эм:      Миний хэлэх гэсэн юм... Сосо, чи бидэнтэй хамт амьдрахдаа маш их зовж шаналж байсныг би мэднэ.

Сосо:  Ах аа, эгч ээ, яг ч тийм биш ш дээ. Та нар надад сайн байсан. Та нар надад санаа тавьдаг байсан. Миний эцэг эхээс дутахгүй өсгөсөн.

Эм:      Сяо Се, чи Сосог сайн халамжилж байгаарай.

Се:       Би тэгнэ ээ.

Эр:      Сяо Се, бид чамд Сосо-гоо үлдээж байна.

Се:       Ах аа, эгч ээ, санаа зовох хэрэггүй. Би түүнийг хэзээ ч орхихгүй.

Сосо:  Чи орхиж зүрхлэх үү?

Се:       Мэдээж үгүй.

Эр:      Сосо, өнөөдөр баяртай өдөр болж байна. Та нарын хуриманд баяр хүргэе. Хэзээ нэгэн цагт чи буцаж ирмээр санагдвал би чамайг үргэлж хүлээж байх болно.

Се:       Би ч гэсэн.

Сосо:  Цзя Минь, чамайг үнэлдэг  сайн бүсгүй таарна би гэж найдаж байна. Чи бол сайн залуу. Чиний бүх зүйл алзахгүй ээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ма:     Чи өөрийн ухаантай юу?

Ван:    Намайг ойлгохыг хичээгээрэй. Би зүгээр л тушаалыг дагаж байна.

Ма:     Ингээд байвал чинь би чамайг хүн хулгайлсан гэж шүүхэд өгнө.

Ван:    Чи яг одоо очсон ч болно. Үнэнийг хэлэхэд, чамд Се Хун Цзутай гэрлэхээс өөр амьдралыг зорилго байхгүй юу?

Ма:     Би өмнө нь хэзээ ч ялагдаж байгаагүй. Би хүссэн тэр зүйлээ л авах ёстой.

Ван:    Мали.

Ма:     Би Мали биш. Би бол Чжао Ма Линь. Би чамд сүүлчийн удаа хэлчихье.

Ван:    Тиймээ, тийм, тийм. Энэ амьдралд чамд авч болохгүй юм байдаг гэж чи хэзээ ч бодож байгаагүй юу? Хэрэв хэрэгтэй бол би хулгайлсан ч чадна.

Ван:    Хөөе? Тэдний хурим өндөрлөсөн. Чи өөр юу хийж чадах юм?

Ма:     Тэр ёслол юу ч биш. Тэдний салахыг хэн ч хориглоогүй. Хүлээж бай, тэгээд хараарай. Ээж нь үүнийг зөвшөөрөх хүртэл энэ бүхэн зүгээр л дэмий хоосон зүйл. Би Се Хун Цзу-г салсных нь дараа ч гэрлэхэд бэлэн.

Ван:    Тэгвэл хамт зугаалцгаая. Миний утас!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ма:     Байна уу?

Нан:    Ван Юн Чжэн хаана байна?

Ма:     Тэр усанд орж байна. Тэр одоо чамтай ярьж чадахгүй. Чи дараа залгаарай, за?

Нан:    Чжао Ма Линь, чи өөрийгөө хэтэрхий дээгүүр бодож байна.

Ма:     Чи өөрөө л түүнийг надтай хамт явуулсан ш дээ. Бид зочид буудалд байна. Хэрэв Чжу Сосо миний эрийг хулгайлсан бол би ч гэсэн чиний эрийг хулгайлж чадна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Баярлалаа. Та сайхан хооллосон уу?

Эр:      Тиймээ.

Эр:      Зочломтгой занд чинь баярлалаа.

Эм:      Баяр хүргэе.

Сяр:    Баяртай.

Эм:      Баяртай.

Се:       Чи яагаад ийм хачин хараад байна?

Сяо:    Чамд аваагүй зөндөө олон дуудлага байна.

Сосо:  Энэ хэн бэ?

Се:       Чжао Ма Линь.

Сосо:  Тэр яагаад энд ирээгүй юм? Тэр бужигнуулахар ирэхгүй гэж үү?

Нан:    Тэр ирж чадахгүй. Би тэгж бодож байна.

Сосо:  Чи хаанаас мэддэг юм?

Нан:    Би чамд дараа хэлье.

Сяо:    Та нар эхлээд явж бай. Би энд үлдсэнийг нь зохицуулъя.

Се:       Баярлалаа.

Сяо:    Чи яагаад ийм сайхан сэтгэлтэй юм бэ? Би энд өөрийнхөө хуримаас илүү жаргалтай байна. Одоо явцгаа. Нань Сунь, чи ч гэсэн явах хэрэгтэй.

Сосо:  Явцгаая, бид чамайг хүргээд өгье.

Нан:    Се Хун Цзу. Би чамаас нэг юм гуймаар байна. Чиний эхнэр болсон Сосотой эхний нэг цагийг хамт өнгөрүүлж болох уу?

Се:       Мэдээж үгүй. Мэдээж.Тэг, тэг, би чамайг гадаа хүлээж байя. Явж хөзөр тоглоцгооё.

Сосо:  Эхний цагийг надтай хамт өнгөрүүлмээр байна уу? Чи юу сэдээд байна? Юу болсон бэ? Чи яах гээд л байна, а?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Биднийг бага байхад би чамаас ингэж асууж байсныг санаж байна уу? Ирээдүйд бид дайснууд болох болов уу? гэж.

Нан:    Тиймээ, би санаж байна. Бид хэзээ ч дайснууд болохгүй гэж хэлснээ санаж байна. Хэрэв бид дайснууд болсон бол яах вэ? Бид дахин найзууд болно. Бид маргалдаж болох ч дайснууд болтлоо муудалцахгүй.

Сосо:  Бид өмнө нь хэзээ ч муудалцаж байгаагүй гэж бодож байна. Ямар ч шалтгаан байсан ч гэсэн.

Нан:    Би чамайг ойлгодог. Харин чи намайг ойлгодог. Энэ хорвоод бидэн шиг нэгнийгээ ойлгодог хос найзууд байхгүй байх гэж боддог.

Сосо:  Се Хун Цзу ч тэр.

Нан:    Мөн Ван Юн Чжэн ч тэр. Бид зуун жил хамт байсан юм шиг гэж чамд бодогдохгүй байна уу?

Сосо:  Намайг гэрлэсний дараа ч бид хамтдаа байх ёстой. Бид хүүхэдтэй болоход би чиний хүүхдүүдийн загалмайлсан эх, чи миний хүүхдүүдийн загалмайлсан эх болно. Бид долоо хоног бүр хамтдаа оройн хоол иднэ. Бид жил бүр амралтаараа аялцгаана.

Нан:    Би энэ жил аялахаар төлөвлөж байна. Харин чи ирэх жилийн аялалаа төлөвлөж болно. Бид үлдсэн амьдралаа хорвоог судлахад зориулах ёстой.

Сосо:  Бид охидтой болно гэж би боддог. Яг бид хоёр шиг. Бяцхан Нань Сунь, бяцхан Сосо. Тэд бидэн шиг болно гэж найдаж байна. Тэд бас л бие биенээ халамжлах байх. Чам шиг ийм гайхалтай найз байхад л хангалттай.

Нан:    Чи надаас ч илүү аз жаргалтай байх ёстой, за юу?

Сосо:  Чи юу яриад байгаа юм бэ? Бид хоёулаа аз жаргалтай байх ёстой. Хэрэв бидний нэг нь л аз жаргалтай байх ёстой бол тэр нь чи л байх ёстой. Чи л байх ёстой.

Төгсөв

 

Back to episodes Go home