Миний сайн найзын түүх-29

Миний сайн найзын түүх – 29

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ван Юн Чжэн      

Ли Фань И    

Ли Ань                     Цзинь Янь Группын дизайнер

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Пэнь                Ян Ли-ийн найз бүсгүй

Селина /Юань-Юань/        үл хөдлөх хөрөнгийн зөвлөх

+Дэйзи   дүү нь

+Эйпл     Ян Ке-ийн борлуулалтын албаны дарга

+Тан Синь     Ян Ке-ийн төслийн дарга

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Сайхан хэллээ!

Эйпл: Гайхалтай! Чи яг одоо хурал хийх гэж байна уу?

Ян:      Өнөөдөр сайхан өдөр байна. Та нар энэ өдрийг дурсах байх гэж би найдаж байна. Учир нь өнөөдрөөс эхлэн та нарын эд баялагийн үүд нээгдэнэ. Би та нарт өгч байсан өчүүхэн мөнгөн урамшуулалыг би яриагүй. Би жинхэнэ мөнгөний тухай ярьж байна.

Бүгд:  Ноён Ян! Ноён Ян! Ноён Ян! Ноён Ян! Ноён Ян!

Ян:      Маргааш манай компани маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шинэ хамтрагчтай болно. Би үүгээр сайрхах ёстой. Бид Цзинь Янь групптэй эн тэнцүү түвшинд очих хугацаа удахгүй байх болно. Цаашид Цинпу зэрэг төслүүдэд бидэнд жижиг санагддаг болно. Тэр төсөл эхлэгчдэд жишээ болох болно. Харин та нар түүн дээр төвлөрөх шаардлагагүй болно. Бас нэг зүйл хэлье. Би та нарт зориулж хувьцаа хадгалсан байгаа. Хамтдаа ажиллацгаая!

Бүгд:  Баярлалаа Ноён Ян!

Ян:      Баярлалаа, баярлалаа. Чи сайн ажиллаа, Пэнь хатагтай.

Бүгд:  Бидний төлөө.

Нан:    Чи уудаггүй юм уу?

Пэнь:  Би та нарыг гэртээ эсэн мэнд харьж, маргааш бүгд ажилдаа ирэхэд нь анхаарах ёстой.

Нан:    Бидний шинэ хамтрагч хэн бэ?

Пэнь:  Чи удахгүй мэдэх болно. Энэ бол харилцан ашигтай хамтын ажиллагаа. Бид чиний урмыг хугалахгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Сосо.

Сосо:  Фань фань. Уучлаарай. Би оройтож сэрлээ. Юу болсон бэ, Фань Фань?

Фань: Сосо. Би Е захирлын үгийг дуулгахаар ирлээ. Өнөөдрийн ажлын дараа чи түрүүлээд харьж болно.

Сосо:  Юу гэсэн үг вэ?

Фань: Чи бидэнтэй цааш явах шаардлагагүй гэсэн үг. Би чамд хэдийн онгоцны тийз худалдаж авсан. Тэгээд гэртээ хариад чамд ямар нэгэн юм хэрэгтэй ч юм уу, гэр бүлд чинь ямар асуудал, өөр юу ч юм хэрэгтэй бол надад хэлж болно.

Сосо:  Би ойлгосонгүй.

Фань: Е захирал эхэндээ чамд туслахыг хүссэн. Тэр ч байтугай чамайг Цзинь Янь группт буцаж ирнэ гэж найдсан байсан. Би чамайг захирлын өмнө чин сэтгэлээсээ уучлалт гуйна гэж бодоод энд ир гэсэн юм ш дээ. Гэтэл чи яагаад өөрөөр боддог юм бэ?  Одоо бүх юм буруугаар эргэсэн.

Сосо:  Намайг уучлаарай.

Фань: Одоо март. Энэ аль хэдийн болоод өнгөрсөн. Одоо уучлалт гуйгаад ч нэмэргүй. Чи үүнийг ойлгож байна уу, Сосо?

Сосо:  Байз даа. Та надад тодорхой тайлбарлаач.

Фань: Тэр чамд тусалж чадна гэдгээ хэлсэн. Гэхдээ чи хэтэрхий их юм ургуулан бодох хэрэггүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се /дуулна/:        Чамайг манай хөндийгөөс явна гэж бүгд ярьцгаах юм

Чиний сэргэлэн нүд, хөөрхөн инээмсэглэл бидэнд үгүйлэгдэнэ

Учир нь чи бидний замыг үргэлж гэрэлтүүлдэг

Ургах нарыг хамтад нь авч явах болохоор

Хэрэв надад хайртай бол дэргэд минь суугаач

Хаяж явах гэж бүү яар, намайгаа

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:         Би очлоо. Орооч. Суу.

Сосо:  Би зогсож байя.

Е.         Юу болсон бэ?

Сосо:  Е Цзинь Янь. Та Фань Чжинь Ганаар дамжуулж намайг дэндүү хэтрүүлэн боддог гэсэн байна лээ.  Үүнийг чинь юу гэж ойлгох вэ?

Е:         Бүтэхгүй юмыг битгий хэтрүүлж бод гэж би хэлсэн. Бид ямар...

Сосо:  Та надад таалагддаг. Би ч гэсэн танд таалагддаг, тийм биз дээ?

Е:         Аа...?!

Сосо:  Таныхаар би юу хэтрүүлж бодсон юм? Би ойлгохгүй байна. Таныг юу зовоогоод байдаг юм? Экс эхнэрээс чинь болсон уу, эсвэл гэр бүлээс чинь үү? Бидний насны зөрүү хэтэрхий их гэж бодсон уу? Хэрэв та нас бол асуудал гэж боддог бол энэ надад асуудал биш. Бид одоо ямар эринд амьдраад байгаа юм?

Е:         Энэ ч надад асуудал биш.

Сосо:  Тэгвэл юу таныг зовоодог юм? Нэг бол та маш их хөрөнгөтэй болхоор би таны хөрөнгийг булаана гэхээс айсан уу? Тэгвэл үүнийг амархан шийдэж болдог. Хэрэв бид нэгдвэл би тантай гэрээ байгуулж болно. Надад таны мөнгө хэрэггүй.

Е:         Чи хэтрүүлж бодоод байна.

Сосо:  Надад юу ч хэрэггүй.

Е:         Чи хэтэрхий их хэтрүүлээд байна! Чиний зөв. Чи надад үнэхээр таалагддаг. Чи компаниас гарсан байсан ч санхүүгийн асуудал, энэ тэр бэрхшээл гарвал ирээд надтай уулзаж болно. Би чамд боломжтой бүхнээр туслана. Би чамайг хамгаалж, санаа тавьдаг байсан. Бүгдээрээ л харж байсан. Гэхдээ тэд яагаад гэдгийг нь мэдэхгүй. Чи ч мэдэхгүй, тийм биз?

Сосо:  Та таалагддаг эмэгтэйчүүдээсээ ийм байдлаар ангижирдаг уу?

Е:         Үгүй ээ. Би үгээ дуусгая...

Сосо:  Яг одоо...  хэрэв чи надад таалагддаг гэж та хэлбэл би амжилттай яваа бүх залуусаас татгалзаж чадна. Тэд надад хэрэггүй, ганцхан та.

Е:         Би нэг охинтой байсан. Тэр яг чамтай адилхан нэг өдөр төрсөн.

Сосо:  Та одоо болих юм биш үү? Е Цзинь Янь, би таныг нөгөө л хоёр нүүртэн гэж харж байна.

Е:         Тийм байж мэднэ. Миний найдсан юм...

Сосо:  Хулчгар.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Чи намайг айлгачихлаа.

Се:       Би Шанхай руу буцах гэж байгаа. Энийг чамд авсан юм.

Сосо:  Хэрэггүй.

Се:       Энэ хямдхан бэлэг. Нээгээд үз. Ав л даа.

Сосо:  Би өлсөөгүй, гэхдээ л баярлалаа.

Се:       Дурсгал болгож хадгалаарай. Хэзээ нэг өдөр чи талханцарыг хараад намайг санаж магадгүй байх. Тийм ээ? Би чамд нэг юм хэлье. Харин инээх хэрэггүй шүү. Намайг шоолох хэрэггүй. Үгүй бол надад эвгүй санагдана, за юу?

Сосо:  Би бодож үзье.

Се:       Би хэд хоногийн өмнө энэ талханцаар чамд гэрлэх санал тавих гэж байсан юм. Чи бага байхаасаа л ах, эгчтэйгээ хамт амьдарч байсныг би мэднэ. Чамд ганцхан сайхан дурсамж байдаг нь гэрийн чинь эсрэг талд байдаг талхны цех байсан. Тэр цех өдөр бүр гурван цагт шинэ талхнууд зардаг. Гудамж даяар талхны үнэр тархана. Харин чи цонхоо онгойлгоод тэр талхны үнэрээр амьсгалдаг. Чи тэр талхны үнэрийг мэдрэхээр гэртээ байгаа юм шиг санагддаг байсан. Чи үнэхээр сайн бүсгүй.

Сосо:  Би мэднэ.

Се:       Би чамайг л баярлуулахыг хүссэн. Би чамд аз жаргал бэлэглэхийг хүсч байна. Уйлахаа болиоч. Над шиг байх хэрэггүй.

Сосо:  Надад ганцхан мөрөөдөл байдаг. Би гэртээ харьмаар байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Намайг эндээс аваад яваач. Би явмаар байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Чжу Сосо явсан. Та согтуу байна уу? Би танд бараа болъё.

Е:         Хэрэггүй.

Фань: Маргаашийн төлөвлөгөөг яах вэ?

Е:         Шаардлагатай гэсэн бүхнээ л хий.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:      Нэг хүн гол руу үсэрчихлээ! Очиж харцгаая! Тэнд!

Эр:      Очиж харъя! Түргэлээрэй!

Сосо:  Хөөе? Юу болсон юм бэ?

Эм:      Тэнд нэг баян залуу гол руу үсэрсэн гэж сонссон.

Эр:      Ямар нэг муу зүйл болжээ.

Эр:      Юу болсон бэ?

Эр:      Нэг залуу гол руу үсэрсэн гэнэ. Тэр сүүлийн үеийн чинээлэг гэр бүлээс гаралтай юм гэсэн.

Эр:      Баян гэнэ ээ?

Эр:      Тэр нэг бүсгүйд гэрлэх санал тавьсан чинь өнөөх нь татгалзсан гэнэ. Тэгээд л тэр гол руу үсрэхгүй юу.

Эм:      Нээрэн үү? Шууд л гол руу юу?

Эр:      Тэр яасан гэнэ ээ?

Эр:      Тэр амьд гэж би бодохгүй байна.

Эр:      Тэнд очоод харцгаая.

Эр:      Явцгаая.

Сосо:  Холдоод өг! Холдооч! Бушуухан түргэн тусламж дууд!

Эр:      Бид түргэн дуудсан, гэвч эмнэлэг эндээс дэндүү хол!

Сосо:  Хурдан түргэн дуудаад өгөөч!

Эм:      Түүнд хиймэл амьсгал хий!

Сосо:  Би яаж хийдэгийг нь мэдэхгүй!

Эм:      Хамрыг нь чимхээд ам руу нь үлээ.

Сосо:  Би яаж... Чамд зугаатай байна уу?

Се:       Чамд хэцүү байгааг би харсан юм. Би зүгээр л чамайг хөгжөөх гээд л.

Сосо:  Чи тэнэг юм уу?

Се:       За одоо тайвшир, айлтгүй. Чи надад санаа тавьдаг хэвээрээ байна, тийм ээ? Би чамайг гунигтай байхыг хармааргүй байдаг.  Санаа зоволтгүй. Би андгайлж байна. Үүнээс хойш би чамайг үргэлж жаргааж явах болно.

Эр:      Захирал аа. Та одоо надад төлнө биз дээ?

Эр:      Надад ч гэсэн.

Эр:      Би ч ялгаагүй.

Эр:      Тийм шүү, захирал аа.

Се:       Манай эхнэр та нарт төлнө. Ойлгосон уу? Одоо тайвшир. Дахиж битгий уйл. Дахиж битгий уйл.

Бүгд:  Гайхалтай! Гайхалтай!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Би Се Хун Цзутай гэрлэхээр болсон.

Нан:    Эхлээд гэртээ буцаад ир. Тэгээд энэ талаар ярилцъя. Сэтгэл хөдлөлөөр юм хийх хэрэггүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Та:       Ли И Фань. Сайн уу.

Нан:    Сайн уу.

Ли:      Суу.

Тан:    Тан Синь.

Нан:    Цзян Нань Сунь.

Тан:    Чи биднийг танилцуулахгүй юу?

Ли:      Чи үргэлж өөрийгөө танилцуулдаг байх аа.

Тан:    Чи надад чухам юу яриад байсныг би сайн ойлгоогүй.

Ли:      Тан Синь. Миний экс эхнэр. Ирээдүйд тэр чиний дарга болно.

Тан:    Нарийн яривал, маргааш би компанитай нэгдэж чиний дарга болох юм. Би маргааш албан ёсоор ажлаа авна.

Нан:    Тэгэхээр, та Ян Ке-ийн ярьж байсан шинэ хамтрагч байх нь ээ?

Ли:      Бид үүнийг албан ёсоор зарлаагүй байгаа.

Тан:    Гэхдээ зүгээр. Би татгалзахгүй. Е Цзинь Янь миний халагдах өргөдлийг өнөө орой авна. Үүнийг дахиж нууцлах шаардлагагүй. Чи Цзинь Янь групптэй холбоотой гэж би сонссон.

Нан:    Манай гэр бүлийн нэг гишүүн Е Цзинь Яны сайн найз нь.

Тан:    Е Цзинь Янь тийм олон найзтай байдаггүй.

Нан:    Дэйзи миний эгч.

Тан:    Хорвоо давчуу юм даа. Миний өрөө Ян Ке-ийн өрөөний яг харалдаа эсрэг талд нь байдаг юм. Хэрэв чамд асуудал гарвал надтай ирээд уулзаж болно.  Ян Ке голчлон гадуурх үйл ажиллагааг хариуцана. Харин би уг төслийг өөрөө хариуцна. Ян Ке чамд дотно ханддаг болохоор тэр чамд ихээхэн итгэдэг байж таарна.  Би ч бас чамд итгэх болно. Цинпу төсөл бол зүгээр л энгийн төсөл. Зүгээр л хуулаад буулгаж тавих ажил. Миний төсөл илүү төвөгтэй байх болно. Хэрэв чи сонирхож байвал маргааш энэ талаар ярилцаж болох юм. Чиний чадварын хувьд, би ажлын явц дунд дүгнэж үзнэ. Би болсон. Одоо явлаа.

Ли:      Тэг ээ.

Нан:    Баярлалаа.

Тан:    Зүгээр дээ. Хэрэв чи хэн нэгэнд талархах бол Ли И Фанд баярлах хэрэгтэй. Бид салснаас хойш өнөөдрийг хүртэл тэр хүүтэй холбоогүйгээр анх удаа надтай уулзъя гэсэн нь энэ. Аан тийм, миний өмнөөс Дэйзид мэнд хүргээрэй.  Гэхдээ чи бэлэн байсан нь дээр. Хэрэв тэр намайг чиний дарга гэдгийг мэдвэл мэдээж эсэргүүцэх байх. За, би явлаа.

Ли:      Баяртай.

Тан:    Маргааш уулзацгаая.

Ли:      Ян Ке Тан Синьтэй хамтарсан нь Е Цзинь Янтай өрсөлдөх гэсэн хэрэг. Өмнө нь Ян Ке жижиг компанийн захирал байсан. Е Цзинь Янь түүнийг өрсөлдөгч гэж мэдээгүй. Харин одоо бүх зүйл өөр болсон. Зах зээлд маш олон төслүүд байна. Одооноос бид түүнтэй ойрын тулаан хийх болно. Бид олон тэрбум долларын төслүүдийн төлөө өрсөлдөнө. Хэрэв бид бүтэлгүйтвэл энэ компанийн оршин тогтноход шууд нөлөөлнө.

Нан:    Та юу хэлэх гэсэн юм?

Ли:      Чиний найз залуу Цзинь Янь группт ажилладаг. Тэр төслийн багийн нэг гишүүн, энэ Е Цзинь Янь-д маш чухал. Хэтдээ чи төслийн тендерт оролцох бол та хоёр бие биетэйгээ таарч мэднэ. Та хоёр удирдлагынхаа төлөө ажилладаг. Ийм байдал та нарын харилцаанд нөлөөлөхгүй байх гэж найдъя.

Нан:    Та тийм зүйл болно гэж бодож байна уу?

Ли:      Би чиний найз залууг мэдэхгүй. Миний дүгнэх юм биш. Энэ. Гэрээтэй танилц. Орон сууцны зураг төсөл, засварын гэрээ

Нан:    Би танаас нэг юм асууя. Та яагаад намайг энэ төсөлд сонгосон юм бэ? Та илүү сайн архитектор олж чадна гэдгийг би мэднэ.

Ли:      Би яагаад чамайг сонгосон гэж бодож байна?

Нан:    Би найз залуутай.

Ли:      Би мэднэ. Бид урд нь таарч байсан.

Нан:    Магадгүй би бидний харилцааг буруугаар ойлгоход хүргэсэн зүйл хийсэн...

Ли:      Хүлээ. Би чамд санаархахаар хичээж байна гэж чи бодсон уу? Юуны өмнө, хэрэв би үүнийг хүссэн бол шуудхан хэлэх байсан. Би тойруулж ярихгүй байлаа. Хоёрт, бид одоо орон сууцны засварын талаар ярьж байна. Энд ажлын өртөг, би танай үйлчлүүлэгч гэдгийг заасан байгаа. Хэрэв чамд нөхцөл нь тохирч байвал зөвшөөрч болно. Хэрэв энэ нь чамд таалагдахгүй бол татгалзаж болно.

Нан:    Би зөвшөөрч байна.

Ли:      Ингээд л болоо.

Нан:    Хэрэв ажлын явцад танд таалагдахгүй ямар нэг юм гарвал надад шууд хэлээрэй.

Ли:      Мэдээж, би тэгнэ.

Нан:    Та нээрэн л.. үнэхээр онцгой найз юм. Би тантай уулзахаасаа өмнө бусад хүмүүстэй ийм харилцаатай байж болдогийг мэддэггүй байсан.

Ли:      Амжилттай хамтран ажиллахыг хүсье.

Нан:    Амжилттай хамтран ажиллахыг хүсье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Тан Синь үнэхээр тийм сайн уу?

Дэй:    Мэдээж. Чи намайг нэг дунд зэргийн юманд амархан ялагдах хүн гэж бодож байна уу?

Нан:    Та яагаад надад түүнтэй ажиллахыг зөвлөсөн юм бэ?

Дэй:    Та Синь үнэхээр ярих юмгүй. Би үүнд чин сэтгэлээсээ итгэдэг. Чи залуу байна. Чи ажилдаа мэргэшсэн хүмүүстэй хамт ажиллаж, тэд яаж ажилладаг, бусадтай хэрхэн харьцдагийг сурах хэрэгтэй. Энэ чиний цалингаас ч хэрэгтэй зүйл.

Нан:    Би анхны Цзян Нань Сунь болохыг хүсдэг. Өөр нэг Тан Синь болохыг хүсэхгүй байна.

Дэй:    Суралцах явцад чамд эхэндээ толинд харж байгаа юм шиг санагдана. Чи сургалтаа дуусгаад багшаа солино, толио солино. Хэзээ нэгэн цагт чи өөрийгөө шинэ толинд туссан гэдгээ ойлгох хүртлээ. Тэр цагт чи өөрөө юм хийж болно. Мөн чи бусдад толь болж чадна.

Нан:    Та Е Цзинь Янь руу утасдаж энэ тухай хэлэх үү?

Дэй:    Би үүнд оролцмооргүй байна. Тан Синь бодлоо өөрчлөхгүй.

Нан:    Харин та? Тан Синь халагдсан болохоор та Е Цзинь Яньд туслахаар буцаж очихгүй юм уу?

Дэй:    Намайг өршөөгөөрэй. Одоо би санаа зовох юмгүй амьдарч байна. Би хором бүр чухал байдаг тэр тайван биш амьдрал руу буцахыг хүсэхгүй байна.

Нан:    Та Е Цзинь Яньтай хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байгаагүй юу? Та харамсахгүй гэж үү?

Дэй:    Би ердөө л түүнээс зайгаа барьсан хуучин найз нь. Амьдралд бидэнд харамсах зүйл хэрэгтэй. Тэгэхгүй бол хэтэрхий уйтгартай болчихно. Харин чи? Ван Юн Чжэнтэй хамт мөрөөдлөө хэрэгжүүлж чадахгүй гэж үү? Чи харамсахгүй юу?

Нан:    Ли Ань түүнтэй мөр зэрэгцэн ажиллахад илүү тохиромжтой холбоотон. Би хэтэрхий сул дорой. Би амархан бууж өгдөг.

Дэй:    Чи мэдээж сул дорой хүн биш. Чи залуу Тан Синь-тэй их адилхан харагдаж байна. Ван Юн Чжэн бол Е Цзинь Янь шиг биш. Тэр бүр ч томоор мөрөөдөгч. Харин Ли Ань түүнтэй илүү адилхан. Тэр мөрөөдөлтэй, тайван, нухацтай.

Нан:    Та Ли Ань-ийг мэддэг юм уу?

Дэй:    Цзинь Янь группт миний хэдэн хуучин найзууд байдаг юм. Ойлгосон уу?

Нан:    Та Цзинь Янь группт санаа тавьсан хэвээр л байна.

Дэй:    Гадаадад амьдрах нь дэндүү уйтгартай. Нутгийн хов жив л надад зугаа болдог юм.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:         Чи юугаа харсан юм?

Фань: Эндээс холгүйхэн газар зарна гэлцэж байна. Та тийшээ очиж үзмээр байна уу?

Е:         За. Би ойлгосон.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Сяо Хэ?

Сяо:    Нань Сунь.

Нан:    Чи юу хийж байна аа?

Сяо:    Би чамд бэлэг авчирлаа. Се чамд хэдэн бэлэг аваачиж өг гээд. Тэд наашаа ирэхдээ өөр бэлэгтэй ирнэ.

Нан:    Тэгэхээр...

Сяо:    Тэгэхээр, Сосо саналыг нь хүлээж авсан гэсэн үг. Би зөндөө уйллаа ш дээ. Учир нь Сосогийн төлөө Се хичнээн их юм хийж, хэр их юм алдсаныг би л мэднэ. Сосо маш их зөрүүдэлсэн. Харин аз болоход Се түүнийг ятгаж чадлаа.

Эмээ:  Чи иржээ, Сяо Хэ.

Сяо:    Эмээ! Би танд дуулгах сайхан мэдээтэй. Энд суучих.

Эмээ:  Сайхан мэдээ?

Сяо:    Сосо Се Хун Цзутай гэрлэхийг зөвшөөрсөн.

Эмээ:  Нээрэн үү? Энэ ямар сайхан гэнэтийн мэдээ вэ. Сяо Се манай Сосод үнэхээр хайртай шүү.

Мессеж:        Чи үнэхээр сайтар бодсон биз дээ?

Эмээ:  Бас сайхан сэтгэлтэй, сайн хүүхэд. Харин чи?  Чиний ээлж хэзээ вэ?

Сяо:    Эмээ, би нэг их яарахгүй байгаа л даа. Нөгөө юу гэдэг билээ, цаг нь ирэхээр аяандаа болно. Би зүгээр л тэвчээртэй байх хэрэгтэй.

Нан:    Се Хун Цзу та хоёр найзууд болсон нь хачин юм шүү.

Сяо:    Араатан ба гоо үзэсгэлэн хоёр нэг гэр бүл.

Эмээ:  Энэ их хачин сонсогдох чинь.

Сяо:    Үүнээс идэцгээе. Нань Сунь аа! Чи бидэнтэй хамт хооллохгүй юм уу?

Нан:    Би эхлээд Сосод баяр хүргэе.

Сяо:    Юм идэцгээе.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Чи ирлээ.

Нан:    Өглөөний мэнд.

Ян:      Нань Сунь, бид чамайг хүлээж байлаа. Харин одоо эхэлцгээе. Энэ хүнийг танилцуулах шаардлагагүй байх. Та нарын ихэнх нь түүнийг танина. Тан Синь, хатагтай Тан. Энэ салбарын од. Та нарт мэдэхгүй юм байвал түүний намтарыг интернетээс хайж болно. Тан хатагтайг угтан авцгаая. Бас нэг юм. Миний найз, надтай олон жил хамтран ажилласан Эйпл. Одооноос эхлэн тэр борлуулалтыг хариуцах болно. Нөхөрсөг зөвлөгөө өгье, архи уухаар бол түүнтэй битгий өрсөлдөөрэй. Тэр надаас гурав дахин илүү ууж чадна. Хатагтай Тан, нэг юм хэлээч.

Тан:    Ян захирал аль хэдийн бүгдийг нь хэлсэн. Надад өөр хэлэх зүйл алга. Миний баг бүх хүнд нээлттэй. Хэрэв та сонирхож байвал надтай уулзаарай. Миний өрөөнд хамтдаа сайхан цай, сайхан кофе уувал би үргэлж баяртай байх болно. Бүгдэд нь баярлалаа.

Ян:      Эйпл, чиний ээлж.

Эйпл: Бид эртнээс бие биенээ маш сайн мэднэ. Жижиг сажиг зүйл ярихаа больё. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Хамтдаа шаргуу ажиллацгаая! Ян захирал сая та нарыг надтай архи ууж болохгүй гэж сая хэлсэн. Түүнийг сонсох хэрэггүй. Та нар үргэлж надтай хамт ууж болно! Та нарын төлөө!

Бүгд:  Төлөө!

Ян:      Ингээд боллоо. Одоо уухаа болиод явж ажлаа хийцгээ.

Тан:    Нань Сунь, түр хүлээж бай. Ян захирал чамайг их өндрөөр үнэлдэг. Үнэндээ, би профессор Доноос чиний тухай илүү ихийг мэдэх гэж танай сургуульд очсон юм. Би зөвхөн магтаал л сонссон. Тиймээс чиний дараагийн үүрэг даалгавар бол ажил, хувийн амьдрал хоёрынхоо дунд тодорхой зааг гаргах хэрэгтэй.

Нан:    Таны юу хэлснийг би ойлгосонгүй.

Тан:    Чи ажлаас гадуур бол Дэйзийн дүү, бас Ван Юн Чжэнийн найз бүсгүй нь. Би чамд таалагдахгүй байж болно. Хэрвээ чи надтай гудамжинд таарвал намайг тоохгүй байж болно. Би дургүйцэхгүй. Харин чи ажил дээрээ мэргэжилтэн шиг байж аливаа ажлыг төгс болтол нь хийж гүйцэтгэх ёстой.  Хэрэв чи сайн байвал миний чамд өгөх шагнал адилхан байна.

Нан:    Мэдлээ. Би ч гэсэн үүнд найдаж байна. Үгүйсэн бол таныг миний дарга болно гэдгийг би мэдээд эндээс халагдах байсан.

Тан:    Сайн байна. Тэгвэл ингээд бид тохиролцлоо. Бас нэг юм. Хэсэг хугацааны дараа чи олон зүйлийг, олон хүмүүсийг өөр нүдээр хардаг болно. Үнэн хэрэгтээ ажил, бизнес, тэр ч байтугай харилцаанд сайн, муу хоёрын хооронд тодорхой зааг байдаггүй.

Нан:    Хатагтай Тан, танаас илүү ихийг сурахыг тэсэн ядан хүлээж байна.

Тан:    Амжилт хүсье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ань:    Чи сонссон уу? Тан Синь манай компаниас гарч, шууд Ян Ке-гийн компанид орсон байна.

Ван:    Энэ сайн биш гэж үү? Дахиж биднийг хэн ч дарамтлахгүй.

Ань:    Чиний зөв. Гэхдээ тэр манай компанид маш их орлого авчирдаг байсан юм.

Ван:    Тэгээд?

Ань:    Түүгээр ч барахгүй, тэр Цзинь Янь группыг ялах гэж Ян Кегийн компанид орсон гэж би дуулсан.

Ван:    Уг нь Нань Сунь тэнд ажилладаг. Тэр надад энэ тухай хэлээгүй дээ.

Ань:    Бодвол тэр юу болж байгааг мэдээгүй байх.

Е:         Би буцаад ирлээ!

Ань:    Е ерөнхийлөгч.

Ван:    Е ерөнхийлөгч.

Е:         Та нар хооллож байна уу? Би дөнгөж сая ирлээ. Та нарыг  ажиллаж байгаа гэж дуулаад. Тэгээд л би та нарыг харах гэж ирлээ.

Ван:    Фань нарийн бичиг хаана байна?

Е:         Тэр үү? Тэр их ядаргаатай. Массаж хийлгэхээр явсан. Сууцгаа, сууцгаа. Би 15 минутын дараа буцаж ирээд харсан зүйлээ хэлж өгнө.

Фань: Е Ерөнхийлөгч.

Е:         Би чамайг массаж хийлгэх нь гэж бодсон. Юу болсон бэ?

Фань: Миний сонссоноор ...

Е:         Чи дахиад л ямар нэг юм сонссон уу?

Ван:    Энэ Е ерөнхийлөгч яагаад юу ч болоогүй юм шиг байдаг юм бол?

Ань:    Бодвол бидэнд өөрийгөө харуулахыг хүсдэггүй байх. Одоо Е ерөнхийлөгчид амаргүй байгаа. Түүний орлогын эх үүсвэр нь явчихсан.

Ван:    Е ерөнхийлөгч зардал харгалзахгүйгээр энэ номын сангийн төслийг хэрэгжүүлэхийг хүссэн хэвээр байна. Тэр сентиментал хүн байх. Гэтэл компанид нь ийм асуудал тулгарсан байхад тэр энэ төслийг үргэлжлүүлнэ гэж чи бодож байна уу?

Ань:    Чиний санаа зовсон юм ...

Ван:    Миний санаа зовохгүй байна. Би энэ төслийн төлөө энд ирсэн. Гэхдээ, Е ерөнхийлөгч зүгээр л ихээхэн мөнгө олохыг хүсч байгаа бол надад энд байх хэрэг алга.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:         Чи яагаад массаж хийлгээгүй юм бэ?

Фань: Би яаж массаж хийлгэх юм? Бид одоо яах ёстой вэ?

Е:         Надад нэг аяга бэлэн гоймон чанаад өгөөч. Би өлсөж байна. Гэхдээ  халуун ногоотой биш шүү.

Фань: Энэ удаад Тан Синь таныг нэг сайн чадлаа. Энэ чинь өдөөн хатгалга. Тан Синь халагдаад өөр бусад хүмүүстэй хамтарч ажиллаж болох байсан. Гэтэл тэр Ян Кетэй нэгдэж л байдаг!

Е:         Энэ мэдээж байсан. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой. Чи тэднийг зогсоож чадах уу? Тан зорилготой болоод л явсан.

Фань: Бид ямар нэг арга хэмжээ авах ёстой. Надад яахыг хэлээд өгчих, би тэрийг чинь дор нь биелүүлнэ.

Е:         Тэр ямар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг олж мэд. Ирэх долоо хоногт Захирлуудын зөвлөлийн шуурхай хуралдаан болно. Бид бэлэн байх ёстой.

Фань: Дэйзи хамаатнуудтайгаа уулзахаар Шанхайд буцаж ирсэн гэж байсан. Гэхдээ тэр одоо ч эндээ байгаа. Тэр...  Би та нарт хоёр хүний ширээ захиалъя.

Е:         Хэрэггүй. Тэр хааяа л ирдэг юм. Түүнийг битгий зовоо.

Фань: Үгүй дээ. Тан Синь одоо явсан болохоор Дэйзигийн буцаж ирэх цаг нь болсон.

Е:         Би бэлэн гоймон идмээр байна.

Фань: Одоо цаг нь болсон. Тэр бидэнд хэрэгтэй.

Е:         Би гоймонгоо идмээр байна!

Фань: Дэйзи бидэнд хэрэгтэй. За, за, би явж гоймон чанаад ирье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ань:    Хотын хамгийн үнэ цэнэтэй зүйл болсон газар хэрхэн хөгжиж байгаагаас хотыг өнгө төрх хамаардаг. Тухайлбал, арилжааны үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн төв гэх мэт. Бид тэдгээрийг хөгжүүлэх хамгийн хурдан арга замыг сонгох хэрэгтэй. Гэтэл бид эсрэгээр нь явж байна. Яагаад гэвэл бид номын сан барьж байгаа. Бид загварыг нь маш нягт нямбай бодох ёстой, учир нь энэ олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байдаг объект. Энэ бол Е ерөнхийлөгч саяны томилолтоос авчирсан мэдээлэл.

Ван:    Энэ хийц нь муугүй харагдаж байна. Ерөнхийдөө гэрэлтүүлэг сайтай. Бид өрөөний гэрэлтүүлгийг сайжруулахын тулд тэдний дээвэрт цонх гаргах санааг ашиглаж болно.

Ань:    Өмнөхийг нь хар.

Ван:    Бас болж байна.

Ань:    Хэлбэрийг нь хар даа. Тун дажгүй, тиймээ?

Ван:    Тиймээ. Хэрэв бид нэг, хоёрдугаар давхрын гэрлийн урсгалыг ийм байдлаар хуваах юм бол шатны байршил нь өрөөний нийт талбайн уртад нөлөөлөх үү?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Е ерөнхийлөгч өө. Е ерөнхийлөгч өө. Та завтай юу? Хамт юм уувал ямар байна?

Е:         Чи намайг тайвшруулмаар байна уу?

Ван:    Таныг маш их туршлагатай гэдгийг би мэднэ. Бас та тиймэрхүү тоглоомуудад дассан байх ёстой. Мөн таныг мэдрэмжтэй хүн гэдгийг би мэднэ. Тэгээд л би таныг дэмжиж, хамт ярилцъя гэсэн юм. Би таныг дайлъя.

Е:         Баярлалаа. Би уухгүй. Би ядарч байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Се Хун Цзу та хоёрын явдлыг Е Цзинь Янь аль хэдийн мэдсэн гэж чи бодож байна уу? Тан Синь өнөөдөр гэнэт ажлаасаа гарч, Ян Ке-ийн хамтрагч болсон. Би Цзянь Янь группынх биш ч гэсэн түүнийг өрөвдөх юм. Нэг өдөрт хоёр хүн халагдлаа. Тэдний Захирлуудын зөвлөл түүнд хариуцлага тооцох нь гарцаагүй. Тэр юу бодож байгаа бол?  Ван Юн Чжэн Е захирал хэвийн харагдаж байсан гэсэн.  Бүр тэр хоёрт танилцуулга хийсэн байна лээ. Ухаан бодол нь саруулхан, сэтгэл хөдлөлөө дотроо хадгалаастай.

Сосо:  Магадгүй тэр чулуун зүрхтэй биз. Түүнд хэн явах, хэн үлдэх нь хамаагүй. Эсвэл тэр зүгээр л ажиллагсадынхаа өмнө хатуу ширүүн зан гаргадаг байх. Тэр тайван, биеэ барьсан, хүйтэн хөндий, тусгаарлагдмал хувь хүн гэдгээ хадгалахын тулд тэгж байгаа.

Нан:    Хэрэв чи Е Цзинь Янаас хариугаа авах гэж Се Хун Цзутай гэрлэхийг зөвшөөрсөн бол энэ маш онцгүй санаа гэж би бодож байна.

Сосо:  Энэ бас нэг шалтгаан гэдгийг би чамд хэлье. Гэхдээ энэ цорын ганц шалтгаан биш. Намайг буцаж ирэхэд чи надад үглэнэ гэдгийг би мэднэ. Гэхдээ Се Хун Цзу-ийн үйлдэл үнэхээр миний сэтгэлийг хөндсөн. Баг байхад л олон эрчүүд надад дурлаж, араас минь хөөцөлддөг байлаа. Тэд надад сэтгэлээ харуулах гэж чадах бүхнээ хийдэг байсан. Гэвч эцэст нь тэднээс надад хамгийн сайн хандсан хүн нь Се Хун Цзу. Чи яасан бэ? Чи мэдэхгүй л дээ. Би түүний саналыг нь зөвшөөрөхөд тэр яаж уйлсныг чи мэдэхгүй.

Нан:    Би чамд дахиж үглэхгүй. Би чамайг дэмжинэ. Чи хэнийг сонгох нь хамаагүй. Хэрэв энэ чиний сонголт бол би чамайг дэмжих болно.

Сосо:  Се Хун Цзу бид хоёр яг адилхан. Хоёулаа хайрлуулаагүй өссөн. Бид хоёр үргэлж шуугисан, хөдөлгөөнтэй, завгүй байдаг, учир нь бид сэтгэл санааны дэмжлэг хайж байдаг.  Харин чи, Е Цзинь Янь, Ван Юн Чжэн, Ли Ань бол тэс өөр. Та нар сэтгэл хөдлөлийн тал дээр бие даасан хүмүүс. Тиймээс та нар ажилдаа, харилцаандаа төгс зүйл рүү тэмүүлдэг. Се Хун Цзу надад аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Е Цзинь Янь намайг түгшихэд хүргэдэг.

Нан:    Ян Ке Цзинь Янь группыг ялахын тулд Тан Синьтэй хамтарч ажиллана.

Сосо:  Би түрүүн чамд хэлсэн. Чи аль ч талыг сонгосон бай, би чамайг дэмжинэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Илүү цагаар ажиллаж байна уу?

Ван:    Чи яваагүй юм уу?

Сел:    Би явах гэж байгаад чамайг олж харлаа. Чи ажлын дараа уудаг уу? Сэтгэлийг чинь зовоосон юм байна.

Ван:    Би нэг хүнээс болоод жаахан бухимдсан юм.

Сел:    Тэгвэл би хамт ууя, хамт бухимдалцъя.

Ван:    Аа, зүгээр ээ. Энэ тийм ч ноцтой биш.

Сел:    Борлуулалтын үед юм уух нь хэвийн байдаг л зүйл. Нэг аяга шар айраг.

Ван:    Чи гадаадад сурч байхдаа тэндээ их уудаг байсан байх.

Сел:    Согтууруулах зүйл хэрэглэх чадварыг би үнэхээр ч тэнд эзэмшсэн.

Эр:      Энэ таны шар айраг. 

Сел:    Баярлалаа.

Эр:      Зүгээр.

Төгсөв

 

Back to episodes Go home