Love me, love my voice-33
Үргэлжлэх хугацаа: 48мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Гарчиг: Миний дуу хоолой. 33-р анги
Мо: Татгалзахгүй бол хуримын зурагаа энд авахуулъя.
Эр: Эрхэм ээ, хатагтай, сайн байна уу. Тээшийг нь хаана тавих вэ?
Мо: Ийш нь тавьчих. Баярлалаа.
Эр: За.
Шен: Нааш нь өгчих.
Эр: Юм хэрэг болбол намайг дуудаарай.
Шен: Би оруулчихъя.
Мо: За.
Эм: Мо ноёнтон, таны хүссэнээр би эмэгтэй хувцасыг нь индүүдчихлээ. Таны хослолыг удахгүй авчирч өгнө.
Мо: Баярлалаа.
Эм: Хуриманд чинь баяр хүргэе.
Мо: Нээгээд үз. Гуилиний байгаль нь гоё. Татгалзахгүй бол хуримын зурагаа энд авахуулъя. Энийг сонгох гэж зөндөө удсан. Найзуудаас чинь тусламж авсан. Тэд нарын бодлыг шингээсэн байгаа. Сандрах хэрэггүй ээ. Энэ хуримын даашинз биш. Зүгээр л зурагаа авахуулна. Хуримын даашинзаа чи өөрөө сонгоорой... бас би өнөөдрийг тусгайлан сонгосон. Чиний хувьд онцгой өдөр. Төгсөлтийн баяр.
Шен: Гэхдээ... олон хүний өмнө зурагаа авахуулна гэхээр ичээд байна. Ялангуяа ийм хувцастай.
Мо: Тэд нар мэдэхгүй.
Шен: Мэдэхгүй ээ?
Мо: Чамд эвгүй байх байх гээд зүгээр л чамд даашинз сонгож байна гээд хэлчихсэн. Бас Яншуод зурагаа авахуулна гэж хэлээгүй.
Шен: Тэгвэл хоёулаа...
Мо: Нууцаар.
*******************
Мо: Хэвээрээ байна шүү.
Шен: Тийм байна.
О: Ашгүй та хоёр ирэв үү?
Шен: Уулзалгүй удсан байна.
О: Би өдөржин усны дэргэд зогсоод нар харлаа. Нар жаргаад, та хоёрын зургийг авч чадахгүй нь гэж айж байлаа. Найз залуу чинь мэдрэмжтэй юм аа. Яншуог хуримынхаа зургийг авах газраар сонгож байдаг.
Шен: Баярлалаа, захирал аа.
О: Зүгээр ээ. Ийм сайхан үйл явдал болж байхад би дуртай байлгүй яах вэ.
Эр: Чиан ноёнтон.
Мо: ирчихсэн үү.
О: Тэр хоёр найз чинь гэсэн.
Мо: Тийм ээ, үнэн.
Эр: Намайг санаж байна уу?
Шен: Хоёр жилийн өмнө арван жилийн ойн зураг авсан зурагчин байна.
З: Шеншен, намайг санаж байна шүү. Хотын төвөөс ирсэн минь талаар болсонгүй.
О: Тэгвэл, та хэд ярилцаж бай.
Шен Мо: За.
Х : Намайг танихгүй байх. Төгс хоолой студид байсан хэний ч мэддэггүй хүн. Өнөөдөр би нүүрийг чинь будаж, үсийг чинь янзална.
Шен: Сайн уу.
Х : Ингэж нэг Чиан багшийн найз охинтой танилцах гэж.
З: Даруухан бай л даа.
Х: Чи ойлгохгүй л дээ. Чиан багшийн студийн ахмад хүний хувиар баярлаад тэгж байна. Найз охиныг чинь хараад чин сэтгэлээсээ баяртай байна.
З: За за. Цаг алдахаа больё. Харанхуй болохоос өмнө зураг авалтаа дуусгая. Нүүрээ будаад, үсээ янзлахад хагас цаг хангалттай биз дээ?
Х: Асуудалгүй.
З: Тэгвэл дээшээ гаръя.
Мо: За.
З: Явъя. Ийшээ.
Мо: За. Явъя. Тийшээ. Наашаа...
З: Буудлын эзэгтэй энэ өрөөг чамд нүүрээ будаж, хувцасаа солиход зориулаад тусгайлан бэлдсэн юм. Хурдан бэлд дээ.
Мо: Суу.
Шен: За.
Х: Нааш ир. Цонхоор хараад, эсвэл утсаа ухсан ч болно. Интернэтээр сагсаа дүүргээд Чиан багшаар төлбөрөө төлүүлсэн ч болно.
Мо: Та хэд бэлдэж бай. Би доошоо буугаад ирье.
Х: Зугтчихна гэж айгаа юу?
Шен: Үгүй ээ.
Х: Тэрэнтэй анх танилцахдаа оюутан байсан байх аа.
Шен: Тийм ээ. Тэгсэн.
Х: Одоо, ажил хийж байгаа юу?
Шен: Өнөөдөр сургуулиа төгссөн. Өнөөдөр сургуулиа төгссөн.
Х: Өнөөдөр төгсөлтийн баяртаа оролцоод шууд наашаа ниссэн юм уу? Өглөө нь төгсөлтийн зураг, орой нь хуримын зураг. Мундаг юм аа.
Шен: Би ч гэсэн ингэнэ гэж бодоогүй. Миний хувьд ч гэсэн гэнэтийн зүйл.
***********************
Шен: Өнөөдөр тайзан дээр гардаг байснаасаа өөр хувцасласан байна.
Мо: Өнөөдөр онцгой өдөр.
З: Сайн байна. Над руу хараарай. Инээгээрэй. Сүйт залуу руу хараарай. Нээгээрэй. Над руу хараарай. Над руу хараарай. Өөрөөрөө бай. Инээгээрэй. Жаргалтай инээнэ шүү. Наашаа хараарай. Наашаа. Сайн байна. Алтан гахай, тэрэнтэй хүчээр гэрлэх гэж байгаа юм уу?
Шен: Аан?
З: Жаргалтай инээ л дээ. Гадаа, хуримын зураг авч байна. Ард чинь сайхан ногоон уулс байна.
Шен: Би жаргалтай байна аа. Зүгээр л туршлага дутаад байна. Яаж байна аа? Ингэж айх гэж.
Мо: Инээхгүй бол дахиад өргөнө шүү.
Шен: Аан.
Мо: Нэг. Хоёр.
Шен: Үгүй ээ, үгүй. Завь хөмөрчихнө шдээ.
З: За болж байна. Болж байна. Үргэлжлүүл. Үргэлжлүүл. Сайн байна. Сайн байна. Хөөрхөн байна... Яг тэгж байгаарай.
Х: Үнсэлт харах хүн байна уу? Үнсээрэй. Үнсээрэй. Үнсээрэй.
Шен: Гэгээн цагаан өдрөөр үү?
Мо: Бас гадаа.
Шен: Болохгүй ээ. Болохгүй. Үгүй ээ, үгүй үгүй.
Мо: Ус руу унана шүү.
Шен: Ус гүнзний биш юм чинь.
З: Нээрэн тийм. Тийм зураг авч болно шд. Усан дотор авахуулсан сайн зураг зөндөө байдаг шд. Чиан багш аа, та хослол өмсчихсөн байна. Усан дотор зогсох юм бол дур булаам байдал чинь улам тодорно.
Х: Санал нэг байна, Чиан багш аа. Шеншен ч гэсэн харахыг хүсч байгаа.
З: Халуун өдөр байна. Ийм удаан зураг авахуулаад халууцахгүй байна уу? Усанд ороод сэрүүц л дээ. Алив. Сайхан гарна аа. Энэ чинь Гуилины Яншуо. Амьдралд ганц олдох боломж. Далайн эрэг дээр байснаас хамаагүй хөгжилтэй.
Х: Яг үнэн. Тэр хоёрыг хар даа.
З: Даруухан бай л даа. Би тэвчихгүй нь ээ.
Мо: Түрхэн зуур шүү. Хурдан аваарай.
З: За.
Х: Усан дотор орох нь.
Шен: Хэрэггүй ээ хэрэггүй. Би орохгүй.
Мо: Усанд орохгүй тэгээд яаж зурагаа авахуулах юм?
Шен: Би ормооргүй байна.
Мо: Тэврээд эрэг дээр гаргаад өгье.
Шен: Би... Би үнэхээр... Үгүй ээ, үгүй. Намайг тавь.
Мо: Битгий хөдлөөд бай. Би эрэг дээр гаргаад өгье.
Шен: Үгүй ээ. Намайг буулга.
Мо: Битгий хөдлөөд бай.
Шен: Намайг буулга.
Мо: Ус руу уналаа шдээ.
Шен: Гивлүүр норчихно шд.
Мо: Чинийх юм чинь.
З: Наашаа хараарай. Сайхан харагдаж байна.
Х: Жаргалтай харагдаж байна.
З: Наашаа яваарай. Яв яв яв. Сайн байна.
Х: Бүр атаархчихлаа.
Мо: Сэтгэл чинь ханасан уу?
Шен: Их сайн ханалаа.
Бай: Яаж яваад ийм сайхан юмтай таарчихав аа? Улаан өндөгний нуусан өндөг олж байгаа юм шиг л.
Му: Жаргалтай харагдаж байна.
Бай:Чи юунд баярласан юм?
Му: Чиан Чинци эр хүн. Тэрний хайрын түүх биелэлээ оллоо.
З: Наашаа хараарай. Чиан багш аа, инээгээрэй. Болж байна. Царайлаг байна. Сайхан харагдаж байна. Алтан тоорой, тэрнийг тэврээрэй. Гоё харагдаж байна. Яг болж байна.
Бай:хөөе. Одоо очих юм бол Шеншенийг эрэг дээр зурагаа авахуулж байхад нь амжих бол уу?
К: Ойртоорой. Сайн байна.
Му: Шеншен ичимхий. Бид нар одоо очих юм бол биеэ барьчихна. Үнэхээр жаргалтай байна.
Бай:Чи инээдэг байсан юм уу.
********************
Шен: Мо багшийн хослол хайран юм боллоо.
Мо: Өөрөө усанд орохгүй байж, намайг оруулаад. Гэмших ч үгүй, намайг шоолоод л.
Шен: Гэхдээ зураг гоё гарсан байна лээ.
Мо: Чамд л таалагдсан бол.
Шен: Тийм биш гэж үү? Гоё биш байна уу?
Жу: Тэгээд л харсан чинь хөөрхөн охин байсан. Би шууд л сөхрөөд суучихсан.
Ша: Тэгээд амжилтанд хүрсэн үү?
Жу: Хүйтэн байсан.
Ду: Нээрэн үү?
Жу: Олон жилийн өмнө өө.
Бай: Хөөе. Та хоёр хаачихсан юм? Яагаад бид нараас түрүүлээд ирчихдэг билээ?
Шен: Бид хоёр ч гэсэн сая л ирсэн.
Ду: Явъя аа. Тэд нарт саад болох хэрэггүй.
Ж: Явъя аа, явъя явъя.
В: Харахаа болиоч дээ.
Шен: Хуримын даашинзаа яах вэ?
Мо: Эндхийн эзэнд орой боогоод өгөөрэй гээд хэлчихсэн.
Шен: Аан. За, явъя.
О: Наашаа ор ор. Энэ ширээн дээр суугаарай. Та нарт шинэ цай бэлдсэн байгаа. Цай ууж байгаарай.
В: Жу ноёнтон дахиад л дурлачихаж.
Жу: Яг энд ирэх юмсан гэж бодож байсан юм.
О: Урьдчилаад уучлалт гуйчихъя. Өнөөдөр зөвхөн загасаар хийсэн хоолнууд гарна.
Жу: Аан?
Ф: Аан?
О: Уучлаарай.
В: Загаснаас өөр юу ч байхгүй юм уу?
О: Наана чинь цай байна шд.
Ж: Ийм том зоогийн газар байж загаснаас өөр юм байхгүй юм уу? Бас хаах цаг болоогүй байгаа биз дээ? Магтмаар газар байна.
Жу: Яг итгэх гэж байлаа шд.
Ж: Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай.
Ш: Угаасаа ингэдэг юм.
Ду: Дуугүй бай л даа. Эндхийн загасны махтай хоолнууд өөх шүү.
Ж: Юугаараа өөр юм?
В: Юу билээ?
О: Үнэнийг хэлэхэд, манайд өөр хоолнууд байгаа л даа. Гэхдээ би өнөөдөр тусгай тогооч урьчихсан. Тэгээд Лижиан голын загасаар арван төрлийн хоол хийгээрэй гээд хэлчихсэн.
В: Ийм байсан юм уу.
Ф: Гайхаад байсан юм аа.
Ша: Мо тогооч байсан юм уу.
Бай: Тийм байна.
О: Гал тогоо бэлэн байгаа. Бас өнөөдөр барьсан шинэ загаснууд авчирсан.
Мо: За, баярлалаа.
О: Зүгээр ээ.
Бүгд: Хөөх.
В: Хөөе. Мо багшийн хийсэн загасны махтай хоолыг хэн ч гүйцэхгүй шүү.
Ф: Амттай шүү.
Бай: Баярлалаа, Чиан багш аа.
О: Тэр өөрийгөө давгүй хоол хийдэг гэсэн. Үнэн юм уу?
Жу: Үнэн үнэн.
В: Давгүй гэнэ шүү.
Ша: Эзэн, яаж тэрнийг хоол хий гэж ятгаж чадсан юм? Тэрнийг гал тогоонд ор гэж ятгах тийм ч амар юм биш дээ.
В: Харин тийм.
О: Би ятгаагүй ээ. Өөрөө л хоол хиймээр байна гэж гуйгаад байсан. Өнөөдөр хамгийн сайн найзууд нь ирнэ гэж хэлсэн. Ажил ихтэй болохоор байнга уулзаад байх боломж гардаггүй. Тийм болохоор өнөөдөр та нарт зориулж эндхийн загасаар хоол хийж өгмөөр байна гэсэн.
Жу: Энэ хүнийг дээ...
Ф: За за.
О: За, та нар ярилц даа. Дахиад цай авахаар бол хэлээрэй. Би явлаа.
Бүгд: За за. Эзэн, баярлалаа.
О:Зүгээр ээ.
Ш: Шеншен, чи яаж чадаж байна аа?
Жу: Юу ч хэлэхгүй байсан чинь.
Бүгд: Харин тийм. Яг үнэн. Хэлэхгүй яасан юм бэ?
Шен: Би очоод туслах юм байна уу хараад ирье. Та нар сууж бай.
Бүгд: Хөөе. Хаачих нь вэ? Хөөе. Эргээд ир л дээ. Иччихсэн үү? ичимхий гэдэг нь.
Ж: Чимээгүй. Та нарт энэ хоёр өнөөдөр нэг л өөр санагдахгүй байна уу?
Ф: Тийм ээ. Бас ийм том ширээн дээр суулгачихлаа. Энэ нэг юм сануулахгүй...
Ша: Юу сануулна гэж?
Ф: Яагаа вэ, нөгөө...
Ду: хуримын хүлээн авалт.
Бүгд: Тийм ээ.
В: Хослолоо өмсдөг байж.
Ша: Улаан дугтуй.
Бай: Шилжүүлчихгүй юу даа.
Жу: Би бэлэн мөнгө авчраагүй шд.
Бай: Мөнгөө шилжүүлчих ээ.
********************
Шен: Хөөх. Гоё үнэртэж байна.
Мо: Болгоомжтой.
Шен: За.
Бүгд: Хөөх. Наашаа.
З Х: Сайн уу.
Ш: Сайн уу.
Ш: Сайн уу. Шиаошин. Гэн Шиаошин.
З: Сайн уу.
Х: Сайн уу.
Бүгд: Ирж байна. Ирж байна.
З: Дахиад нэг хоол.
Бүгд: Хөөх.
Ду: Дахиад нэг байна.
Ж: Чилиний соустай жигнэсэн загас.
Ф: Идээд үз.
Ш: Хөөх.
Бүгд: Дахиад нэг ирж байна.
Ду: Амттай юм аа.
Мо: Тогосны сүүл гэдэг хоол.
Бүгд: Хөөх.
Ша: Ямар гоё таваглаа вэ?
Бүгд: Төлөө.
В: Сайхан байна шүү.
Шен: Ирлээ. Шар айрагтай загас.
Бүгд: Хөөх.
Жу: Шар айрагтй шарсан загас. Чиан Чинци, манай Яншуогийн хоол байна шдээ. Эндхийн хүмүүст ийм хоол хийж өгч зүрхэлнэ гэнэ ээ? Эзэгтэй, ирээд хоол ид. Ямар болсныг нь үз л дээ.
Ж: Амттай болжээ.
Жу: Хурдан хурдан.
О: Очилоо.
Жу: Хурдан ирээд энэнээс ид. Амсаад үз.
Ж: Энэнээс ид.
Жу: Яг адилхан болж.
О: Тийм байна.
Жу: Чиан Чинци, чи сонсож байна уу?
Бүгд: Алив. Энэнээс амсаад үз. Энэнээс. Энэнээс...
О: Амттай байна.
Жу: Одоо ямар хоол ирэх бол?
Мо: Сүүлийн хоол ирлээ.
З: Алив.
О: Энэ манай хоолны газрын нэрийн хоол байна. Энийг хүртэл хийж чаддаг юм уу? Манай тогооч маргааш энийг хараад ажлаасаа гарна гэвэл яах болж байна аа? Манайд ажиллах уу?
Ж: Болгоомжтой. Болгоомжтой.
Бай: Нааш нь...
В: Хөөх.
Мо: Энэ. Шеншений машинаас буунгуутаа та нарт зориулж захиалсан хоол.
Шен: Толбот загастай шанаган тогоо. Бид нарын анх ирэхдээ идэж байсан хоол.
Ф: Тийм байна. Тийм байна. Тэгвэл... Нэгэнт ярьсных... хэдүүлээ... идэж эхлэх үү дээ?
Ду: Мо багш хоол хийж хийж, амсаж ч амжаагүй байна. За. Тэрний төлөө. Мо багшийн төлөө.
Ша: Алив
Бүгд: Баярлалаа. Мо багшийн төлөө. Баярлалаа.
Ж: Юуны түрүүнд хуучны дурсамжийг сэргээж, аялал зохион байгуулж, бидний бүх зардлыг даасан Мо багшдаа баярлалаа. Дараагийнх нь, ерөөлийн үг хэлэх хэрэгтэй байх.
Ша: Тийм.
Ж: За, юу хэлмээр байна. Нэг нэгээрээ хэлээрэй.
В: Би эхэлье. Би үг хэлэхдээ тааруу болохоор амархан юм хэлье. Бүх зүйл бүтэмжтэй байг.
Ша: Ичмээр гэдэг нь.
В: Яасан бэ?
Ша: Хосуудад зориулсан үг хэлээч. Юун бүтэмжтэй байг вэ? Хайр нь мөнх байг.
Ф: Яг зөв.
Ша: Сайн байна уу?
Ж: Сайхан хэллээ.
Жу: Сайн байна. Сайн байна.
Шен: Хэлж байгаа үг чинь...
Ш: Үнэнийг хэлэхэд, яг л хуримын хүлээн авалтан дээр хэлдэг үг байна. Та нар битгий ингээд бай л даа. Шеншен иччихлээ. Тэгвэл би баярлалаа гэж хэлье. Шеншен бид хоёр өнөөдөр сургуулиа хамт төгссөн. Төгсөлтийн баяраа энд хийж байгаа болохоор баяртай байна.
Мо: Зүгээр ээ.
Ша: Сайн байна.
В: Сайн байна.
Жу: Сайн байна. Чиан багш аа.
Ф: Төгс үдшийн төгс хоолой.
Ша: Шөнө дундын шоу биш дээ.
Ж: За алив. Хэдүүлээ хэлэх үгээ тэр хоёрын хуриман дээр хэлнэ гээд хадгалчих. За юу? Би бүгдийнх нь өмнөөс нэг үг хэлчихье. Тэгээд хоолоор идэцгээе. Бид хэзээ ч салахгүй, үүрд хамт байхын төлөө.
Жу: Сайн байна.
Ша: Сайн байна.
Бүгд: Нөхөрлөлийн төлөө. Нөхөрлөлийн төлөө.
Мо: Нөхдөө энэ олон төрлийн амтлагч байгаа. Өөртөө тааруулаад амтлаад идээрэй. Та нарт даатгалаа шүү.
Бүгд: За за. Тэгнэ ээ.
Ш: Тэр амтлагч их амттай.
Бай: Би амтлаад өгье.
Ду: Ёстой амттай байгаа даа.
Ф: Минийхийг амтлаад өг.
Ду: За.
Мо: Явъя.
Ш: Ёстой амттай юм аа.
Бүгд: Энийг амсаад үз дээ. Сой соус байна уу? Энийг идээд үз. Гоё байгаа биз?
Шен: Тусад нь өөр хоол бэлдсэн юм уу?
Мо: Тусдаа идье.
Шен: Энд хоёулхнаа идэх зүгээр юм уу?
Мо: Өнөөдөр онцгой өдөр. Амттай байна уу?
Шен: Амттай.
Бүгд: Алив наашаа.
Жу: Шөл уугаарай.
Ша: Амттай байна шүү.
В: Оройжин амттай гэж хэлсээр байтал ам чилчихлээ байна.
Бай: За алив. Май. Чиан Чинци дайлж байгаа шүү. Ёсорхох хэрэггүй.Уу.
Ша: Мэдэхгүй хүн бол чамайг дайлж байгаа гэж бодох юм байна.
Ж: Уухаасаа өмнө сайн ид. Аан?
Жу: Халуун байна.
Ша: Амтлаг нь гоё байна.
В: Тийм ээ тийм... Хөөе хөөе хөөе. Тэр...
Ша: Аа...
В: Боль оо боль. Дургүй хүрчихлээ. Жумей. Надад асуух юм байна. Би ойлгохгүй байна л даа. Та хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн юм?
Ша: Харин тийм. Бид нар хэзээ гэдгийг нь бодож үзээд ч, ойлгохгүй байгаа.
Бай: Ядаж л яаж сайн гэдэгээ хэлсэнээ хэлээд өгчих.
Ф: Тэг.
В: Тийм шүү.
Ж: Ид.
Бай: Үгүй байлгүй дээ. Албар ёсоор хэлээгүй юм уу? Жоу багш аа, тэгж болохгүй шүү.
Бүгд: Тийм шүү.
Ж: Та нарт ер нь хамаатай гэж үү? Цаг нь болсон болоод л хамт байгаа шд.
Бүгд: Аа... Ооё.
Ша: Шиаошин. Уучлаарай. Манай дуу оруулалтын багийн хүн байж урмыг чинь хугалсан байна. Гэхдээ, энэ бидний буруу биш шүү. Наад хүний чинь буруу.
В: Би байсан бол заавал сэтгэлээ илчлэх байсан.
Ша: Сайн хүнтэй ч юм шиг.
Бай: Манай Жоу багш, өндөр, том биетэй. Гэхдээ зөрүүд, ичимхий хүн байгаа юм.
Ша: Үнэн шүү.
Ж: Амаа мэд.
Бай : Тийм биз дээ?
Ж: Ичимхий, зөрүүд болохороо надад таалагддаг юм.
Ша: Хамаг бие арзайчихлаа.
В: Зөрүүд зангийн төлөө. Ууцагаая.
Бай: Хурц амны төлөө. Дуду яасан бэ?
Ду: Агаар амьсгалчихаад ирье.
Ша: Ид ид.
В: Шөл янзтай.
Ша: Харин тийм.
Бай: Гоё байна.
Жу: Би саяхан салсан болохоор, ийм яриа сонсох хүсэл алга. Нэрээн, ингэхэд ганцаараа юм уу, эсвэл...
О: Манайх олон тогооч, зөөгчтэй л дөө.
Жу: Сайн мэдэж байна. Төлөө.
********************
Ф: анх чамтай улзахдаа... ахлах сургуульд байсан. Чи их сургуульд байсан. Яаж ч бодсон... надад сайн болохгүй гэж бодсон... Дараа нь... өмнө чинь зогсох болгондоо... ахлах сургуулийн хүүхэд шиг аашлахаас өөр арга байгаагүй... Би... юу... Би ч гэсэн юу хэлэхээ мэдэхгүй байна. Эсвэл... чи... мэдэрч байна уу? Би... би... би үнэхээр...
Ду: чшш... Чимээгүй.
******************
Жу: Нөгөө бар чинь энэ байна.
Ж: Мөн үү?
Ш: Энэ байна.
В: Хөөе. Хаачих гэж байгаа юм бэ?
Ша: Ийшээ явъя.
В: Тийшээ юу?
Ша: Тийм.
Шен: Тэнд жигнэсэн дуриан байсныг санаж байна уу?
Мо: Санаж байна. Дахиад идмээр байна уу? Явъя.
Эр: Жигнэсэн дуриан аваарай. Дуриан байна шүү. Шинэхэн жигнэсэн дуриан байна. Юу авах вэ?
Шен: Сайн уу, жигнэсэн дуриан хоёрыг авъя.
Эр: За. Дуриантай зайрмаг бас авах уу? Их алдартай шүү.
Мо: Тэгье. Нэгийг өгчих.
Эр: За.
Мо: Нийлээд хэд болох вэ?
Эр: 35. Наадах чинь хоёр жилийн өмнө нэг алдартай дуу оруулдаг студийн арван жилийн ойгоор авахуулсан зураг. Манай босс фен нь байгаа юм. Гарын үсэгнүүд нь ч байгаа. Жигнэсэн дуриан. Зайрмаг.
Мо: Баярлалаа.
Шен: Эзэндээ жигнэсэн дурианд нь дуртай гэж хэлээрэй. Идээгүй хоёр жил болсон ч мартаж чадаагүй л байна.
Эр: Та нар ч гэсэн арван жилийн ойг нь үзсэн юм уу?
Шен: Бид нар Төгс хоолой студид их дуртай.
Эр: Аан. За, сайн яваарай.
Мо: За, баярлалаа. Явъя.
Эр: Босс, хүрээд ирэв үү.
Эм: Явчихаад ирлээ.
Эр: Нээрэн. Түрүүн хоёр хүн ирээд жигнэсэн дурианд чинь дуртай шүү гэж хэлсэн. Тантай адилхан дуу оруулдаг студид дуртай гэж байна лээ.
Эм: Тийм үү? Хямдруулж өгсөн үү?
Эр: Тэгээгүй ээ.
Эм: Дараа ирэхээр нь хямдруулж өгөөрэй.
Эр: За.
Эм: Энийг хэн бичсэн бэ?
Эр: Мэдэхгүй ээ.
Эм: Түрүүний хоёр хүн чинь биш үү?
Эр: Мэдэхгүй ээ. Яасан бэ?
Эм: Дахиад хэлээдэх. Түрүүний хүмүүс ямар хүмүүс байсан бэ?
Эр: Нэ нэ нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан. Тэ тэ тэд хосууд байх шиг байсан.
Эм: Царай нь ямар байсан?
Эр: Э-э-эрэгттэй нь их царайлаг. Э-э-эмэгтэй нь их хөөрхөн байсан.
****************
Шен: Тэр байна. Тэдний дарс их амттай байсан.
Мо: Гэхдээ хэдхэн хундагыг уусны дараа хүмүүс их яриа болчихдог юм байна лээ.
Шен: Тэр өдөр би хэлж болохгүй юм хэлээгүй биз дээ? Хурдан хэл л дээ. Тоглолт болох өдөр намайг үнсэх үү?
Мо: Март аа.
Шен: Мо Чинчен. Хэлэхгүй бол уурлалаа шүү.
Мо: Танилцаад удаж байгаа мөртлөө, уурлахыг чинь хараагүй юм байна. Алив, нэг уурлаад харуулчих. Алив ээ, харуулчих л даа.
Шен: Хэлэхгүй бол би явахгүй.
Мо: Явахгүй бол хүмүүс хараад байна.
Шен: Тэр өдөр юу гэж хэлснийг хэл л дээ. Би согтоохороо яриа болдогоо мэднэ. Миний юу хэлнийг хэлчих л дээ.
Мо: Нэгэнт өнгөрсөн хэрэг. Зүгээр. Би уурлахгүй. Явъя.
Шен: Хэлэхгүй бол би явахгүй ээ.
Мо: За яах вэ.
Шен: Мо Чинчен.
Мо: Аан?
Шен: Мо Чинчен.
Мо: Аан.
Шен: Мо Чинчен. Мо Чинчен хэлчих л дээ. Тэр өдөр би юу хэлсэн юм? Надад хэлчих л дээ, тэгэх үү?
Мо: За яах вэ. Хэлье. Тэр өдөр надаас яагаад намайг үнсээгүй юм гэж асуусан.
Шен: Юу гэж дээ? Би юу гэж тийм юм... би юу гэж тийм юм асуух юм? Итгэхгүй байна. Мо Чинчен, тийм байх ёсгүй. Чи дандаа...
***************************
Бичиг: Ван Кө. Дижей, Төгс хоолой студийг үүсгэн байгуулагчдын нэг, ардын дуучин, хөгжмийн зохиолч.
Бичиг: Фейшао. Хөрөнгө оруулагч, Төгс хоолой студийг үүсгэн байгуулагчдын нэг, дуу оруулагч жүжигчин, дуучин.
Бичиг: Муму. Хүүхдийн зургийн багш, Шимо клубийн госплей жүжигчин
Бичиг: Мо Бай. Барилгын хянагч, Шимо клубийн госплей жүжигчин
Бичиг: Фен Яасон, хүүхдийн эмч, Төгс хоолой студийг үүсгэн байгуулагчдын нэг, дуу оруулагч жүжигчин, найруулагч
Бичиг: Дудубин. Ардын дуучин, дуу оруулагч жүжигчин, Төгс хоолой студийг үүсгэн байгуулагчдын нэг
Бичиг: Шиао Шинфу Жаожаомуму студийн төлөөлөгч, Фуфу аппликейшний ахлах төлөвлөгч
Бичиг: Жумей Ша-И. Төгс хоолой студийг үүсгэн байгуулагчдын нэг, дуу оруулагч жүжигчин, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаний ерөнхий менежер
Бичиг: Шеншенман. Жаожоамуму хөгжмийн студийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч.
Бичиг: Чиан Чинци. Төгс хоолой студийг үүсгэн байгуулагчдын нэг, дуу оруулагч жүжигчин, найруулагч, зүрхний мэс заслын эмч
Бичиг: Бүгд нэгэн цагт нэр нь үл мэдэгдэх нэгэн байж, мөрөөдлоөө биелүүлэхийн төлөө бүхнээ зориулдаг. Зөвхөн энэ амьдрал, хэзээ ч унтардаггүй хүсэл тэмүүллийнхээ төлөө.
Шен: Энэ арван жилийн ой болсон газар биш үү?
Мо: Түрүүлээд орж бай. Энд машин тавьж болохгүй. Машинаа тавьчихаад ирье.
Шен: Ийм орой орж болох юм уу?
Мо: Би урьдчилаад хэлчихсэн байгаа.
Шен: Аан.
Мо: Фейшао сүлд дуу гаргах гээд төлөвлөчихсөн байгаа. Чамайг найруулганд нь туслаас гэж гуйсан. Тэгээд ч, би чамайг чадна гэж бодож байна. Чи мундаг юм чинь.
Шен: Би мундаг юм чинь.
Бүгд: Алив. Алив. Алив. Алив.
Мо: Шеншенман, би чамд хайртай. Чи... надад хайртай юу?
Шен: Тийм ээ, хайртай... Хоолойд чинь. Би бэлэн, Чиан багш аа.
Мо: Чиан Чинци гэж дууд. Эсвэл Мо Чинчен. Чиан багш гэж дуудах хэрэггүй. Тоглоомын танилцуулга болж байгаа гэсэн. Очиж үзэх үү? Би бүтэн сайнд ирж авъя.
Шен: Би хийсэн юм. Би өөрөө чанасан.
Мо: Чиний дэргэд... өөр хүн гарч ирэх вий гэж айж байна... Яарах хэрэггүй... Энэ миний чин сэтгэл... Гайхсан уу?
Шен: Би дайлъя. Энэ манайх. Дуртай юмаа ав. Би төлчихнө.
Мо: Зүгээр л чамайг харахыг хүссэн юм. Хаашаа явах, юу хийх нь хамаагүй.
Шен: Тэр өдөр яагаад миний чатны өрөөнд байсан юм?
Мо: Яагаад гэнэтхэн зав гаргаж, интернэтэд орсон юм бол. Бас яагаад чиний чатанд байсан юм бол гэж бодож байна уу? Нэг л өдөр Чиан Чинци дуу оруулахаа больчихвол яах вэ?
Шен: Ойлгож байна. Нэг л өдөр би Шеншенман гэдэг нэрээ ашиглахаа больчихвол чи ч гэсэн татгалзахгүй.
Мо: Чиан Чинци... хэзээ ч явахгүй.
Шен: Гэр бүлд маань сайн хандсанд баярлалаа.
Мо: Чиний гэр бүл, миний гэр бүл.
Шен: Чиан Чинци, гуниг зовлонгийн алинд ч Шеншенман дэргэд чинь байна.
Мо: Өглөө болгон сэрээд чамайг харахыг хүсч байна. Би чамд сайн. Миний найз охин болооч. Үнэнээсээ хэлж байна. Миний хоолойг өдөр болгон сонсож, хичнээн орой болсон ч хамаагүй... унтахдаа надаар бүүвэйлүүлмээр байна уу? Чамайг энд авчирсан нь зөв байж.
Шен: Битгий уур амьсгал эвдээд бай. Тэр өдөр бичлэгийн студид хэлсэн үгээ.. дахиад хэл дээ.
Мо: Шеншен сайн уу. Би Чиан Чианци байна.
Гарчиг: Миний дуу хоолой.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home