Love me, love my voice-32

Love me, love my voice-32

Үргэлжлэх хугацаа:47мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 32-р анги

Мо:Би студийн ойролцоо байр авсан.

Мо: Би чамд худлаа хэлэхгүй. Чиан Чинци Шеншенманд худлаа хэлэхгүй.

Хоёр жилийн дараа.

Шен: Энэ түүхийн төгсгөл нь жаахан урт. Сонсоход бэлэн үү? Юу хийж байгаа юм?

Гит:Ингэж айх гэж.

Шен: Дахиад л студиэ харж байна уу?

Гит:Үгүй ээ. Энэ манай бичлэгийн студи.

Ду: Энэ бүртгэлийн хуудас. Бүгдээрээ нэг нэгийг бөглөөд өгөөрэй. Манай дуу оруулах зуны анги энэ жил 60хүн авч байгаа. Та нар сүүлчийн хэсэг нь. Тавтай морил.

Ж: Хөөе. Офф Кий.

Гит:Жоу Жен багш аа.

Ж: Шиёоу та хоёр энэ материалыг эмхлээд  хуваарийг нь үдээс хойш гаргаад тавьчих. Одоо энэ шинэ хүмүүсийг та хоёр хариуцаж ажиллана шүү. За юу? За яв

Гит:Санаа зоволтгүй.

Ду: Шинэ хүмүүсийг сайн анхаараарай.

Гит:Санаа амар бай. Надад даатгачих. За, хүүхдүүд ээ. Бүргэлийн хуудасаа бөглөчих. Асуух юм гарвал надаас асуугаарай. За юу?

Бүгд: За.

Гит:Би та нарт улаан чавганы цай бэлдсэн. Бөглөчихөөд уугаарай.

Бүгд: Баярлалаа.

Ша:Тианчигийн гуравдугаар оноос өмнө би Шугийн төвд амьдардаг байсан. Хэдэн сарын өмнө нэгэн өдөр нэг хүүхэд надад эвхдэг дэвүүр авчирч өгөхдөө, нэг газрын нэр хэлсэн. Тэр миний мэддэг дэвүүр байсан. Тэрнийг би энэ насандаа мартахгүй.

Мо: Фейшао.

Ша: За.

Мо: Энэ хэсгийг дахиад бичих нь. Зүгээр ээ. гараад ир. Жаахан ус уугаад амарчих. Дараа нь би ямар асуудал байгааг хэлээд өгье.

Ша: За.

Мао: Энэ амралтын өдрүүдээр дуу оруулах сурталчилгааны хуваарь. Хар даа.

Мо: Би амралтын өдрүүдээр ажиллаж амжихгүй. Илүү цагаар ажиллана. Жоу Жен. Чи амралтын өдрүүдээр завтай юу?

Ж: Амралтын өдрүүд. Гайгүй байх аа. Яасан?

Мо:Тэгвэл чи найруулагч хий.

Ж: За. Надад даатгачих.

Мо:Жүжигчид нь бүгд өөр студийн хүмүүс. Манай студийн хэдэн шинэ хүн байгаа. Чамайг байвал би сэтгэл амар байна.

Ж: За. Тэгье ээ.

Мо:Би энд тавьчихъя.

Ду: Шеншен.

Мо:Урьдчилаад...

Бүгд: Төгсөлтийн баяр хүргэе.

Ду: Ашгүй чи хурдан ирлээ. Тэгээгүй бол бид нар удаан тэсэхгүй байлаа.

В: Яаж гэдгийг нь мэдэхгүй байна аа.

Мо:Гайхсаар л байна уу?

Шен: Аан. Аан. Яагаад намайг үл тоомсорлоод байгаа юм бол гэж бодсон чинь...  намайг хараагүй царайлаад байсан юм аа.

Мо:Яаж тэгэх юм?

Ду: Шеншен, энийг ав.

Шен: Баярлалаа, баярлалаа.

Ду: Алтан тоорой нийгэмд элсэж байгаад баяр хүргэе.

Мао: сайн байна.

Ша: Сайн байна.

Ж: Сайн байна.

Ша: Одоо нийгэмд элсэж том хүн болсон болохоор том хүн шиг байх хэрэгтэй. Шеншен, наадахаа шөнө гэр рүүгээ аваад яв.

В: Мо багш угаасаа нууцаар явах гэж байсан юм аа. Битгий нууцыг нь задлаад бай.

Ж: Болно оо болно. Сургууль төссөний баяр болж байхад. Ямар хуримын шөнө биш дээ. Больж үз.

В: Зөөлөн үү?

Ду: За, тулгая.

Бүгд: Тэгье тэгье тэгье.

Мо:Бүгдээрээ Шеншенд...

Бүгд: Төгсөлтийн баярын мэнд хүргэе ээ.

Шен: Баярлалаа.

Ша: Бялуугаа зүсье.  Бялуу идье.

Ф: Тэгье.

В: Алив. Өөрсдөө аваад ид ээ.

Мо:Би дахиад хагас цаг болно.

Шен: Зүгээр ээ. Ажлаа хий. Би хүлээж байя.

Мо:За, ажлаа хурдан дуусгая. Энэ хэсгийг бичиж дууссаны дараа Фен Яасон сохор болзоонд явах ёстой. Хоцруулж болохгүй.

Ша: Хөөх.

В: Хөөх. Юу вэ? Фен Яасон, ийм царайтай  байж найз охин олж чадахгүй байгаа юм уу?

Ж: Итгэхгүй байна аа.

Ша: Харин тийм. Үгүй байлгүй дээ.

Ф: Манай байрны эзэн сохор болзоо товлосон юм. Одоо 90гарчихсан хөгшин байгаа. Гомдоохыг хүсээгүй юм.

В: Тэгвэл цамцаа сольсон нь дээр юм биш үү? Арай жаахан ёсорхуу хувцасласан  нь дээр байх аа.

Ф: Би... Зүгээр л хоол идэх гэж байгаа биз дээ.

Ша: Албаар ингэж хувцаслаж байхгүй юу. Нөгөө хүн нь дурлачихаж магадгүй ш.

Ф: Боль оо, боль. Намайг ярихаа боль. Амархан дээрэлхүүлчихээр харагдаад байна уу? Ажилдаа орцогооё. Яриагаа больё.

****************

Ду:Фен багш аа.

Ф:Аан?

Ду:хоёрдугаар өрөөнд хослол бэлдээд тавьчихлаа. Индүүдээд тавьчихсан. Солиод өмс.

Ф:Хэрэггүй юм биш үү.

Ду: Солиод өмс. Төгс хоолойгийн шилдэг гурваас ганц чи л ганц бие үлдсэн. Сохор болзоондоо сайхан харагдах хэрэгтэй.

Ф:Албаны гэлүү? За яах вэ. Солиод өмсчихье.

Бай: Хөөх. Фен багш, сайхан харагдаж байна. Хэнтэй уулзах гэж байгаа юм?

Ф: Олон удаа хэлчихсэн. Явлаа.

Ду: Байз байз. Наад мөрөлдөг цүнх чинь хувцасан дээр чинь зохихгүй. Гар утсаа л аваад яв.

Ф:Явлаа.

Бай: Сүүтэй цай аваад яв.

Ф:Нээрээ юу?

Бай: Нээрээ, Дуду...

Ду: Баярлалаа.

Бай: Мумуд гуйх юм байгаа гэсэн.

Ф: Баярлалаа.

Ду: Найзууд байж гуйх юу байсан юм. Зүгээр л хэл л дээ.

Му: Манай компани өнөө орой ганц бие хүмүүст зориулсан хостой болгох уулзалтанд урьсан. Эрэгтэйчүүд найз охинтой бол дагуулж ирж болно гэсэн. Тэгээд...

Ф: Хөөе. Юу хийгээд байгаа юм? Миний хамтрагчийг найз охиноо болж жүжиглэ гэж байгаа юм уу?

Му: Тийм. Тэгж байна.

Ду:Тэгье. Би өнөөдөр завтай байгаа.

Ф: Хэн завтай гэж байна? Манайх шинэ сургалт эхлүүлчихсэн, бас дадлагын хүүхдүүд авчихсан байгаа. Хийх ажил их байгаа  шд.

Бай: Дуду юм хэлээгүй байхад. Чи...

Ду: Харин тийм. Муму ганцаараа явж болохгүй биз дээ?

Му: Би найз чинь биш юм уу?

Ф: Үгүй ээ. Тэр ганц бие эмэгтэй хүн. Та нар... Тоох хэрэггүй. Дураараа болцогоо. Би явлаа. Нялуун юм.

Бай: Хөөе. Яачихсан юм болоо?

Ду:Би ямар нэг юм бэлдэх хэрэгтэй юу?

Бай: Шиёоу, сүүтэй цай уу.

Му: Хувцасандаа л анхаарахад болно. Зөвшөөрсөнд баярлалаа.

Ё: Энийг хэзээдээ авчихав аа?

Му: Би ажлынхаа эмэгтэй ажилчдыг  сайн мэдэхгүй.

Ду:Зүгээр ээ. Бид нар найзууд юм чинь. Нэрэлхэх хэрэггүй. Санаа зовох хэрэггүй. Би хувцасаа солиод өмсчихнө. Чамайг эвгүй байдалд оруулахгүй.

Му:Тэгэх... хэрэггүй ээ.

Бай: Хөөе. Яагаад эргээд ирээ вэ?

Ф: Би... машиныхаа түлхүүр авах гээд. Оройтчихлоо. Машинаар явахаас.

Бай: Аан.

Му: Ямар нэг юм бэлдэх шаардлагагүй. Жаахан байж байгаад явъя.

Ду: За.

Ф: Юу... би явлаа шүү.

Бай:Эргэж ирэх юм уу?

Ф: Болзоонд оччихоод буцаад ирнэ. Оройн  хоолонд хүлээх хэрэггүй.

Му: Би уг нь явмааргүй л байна. Даанч очихгүй бол болохгүй байна.

Ду:Тэгвэл надад хаягийг нь явуулчих.

Ф: Би... явлаа шүү.

Бай: Яв аа. Яарч байна гэсэн биз дээ? Болгоомжтой яваарай. Баяртай.

*********************

Бүгд: За алив. Амралтын өдрийн мэнд ээ.

Эр: Хөөе. Муму та хоёр яаж танилцсан юм?

Эр2: Тийм ээ. яриач даа.

Ду:Бид хоёр...

Эр3: Бас госплей тоглодог юм биш биз дээ?

Ду:Тийм ээ, тийм тийм.

Эр: Тэгж таарна аа.

Эр3: Тийм байж.

Эр: Хамтдаа сайхан харагдаж байна.

Эр3:  Манай Муму сайн хүн шүү. Дуу муутай л болохоос.

Эр2: Тийм ээ. Жаахан тэвчээртэй байгаарай.

Эр: Тийм шүү тийм. 

Ду:За.

Эр: Та хоёр танилцаад хэр удаж байгаа вэ?

Му: Тэрийг мэдэж яах гээ вэ?

Эр:Хоолоо идье. Хоолоо идье.

Эр2: Хооло идэцгээе.

Эр3: Идээрэй.

*********************

Ф:/мессеж: Хаана байна? Юу хийж байна? /

Эм: Юм идэх үү?

Ф: Аан. За. Уучлаарай. Үнэнийг хэлэхэд би байрны эзэн эмээг гомдоохгүй гэж бодож л ирсэн юм. Ингэе. Өнөөдөр дуртай юмаа захиалаарай, би дайлъя.

Эм: Ойлголоо. Тэгвэл найз охинтой юм уу?

Ф: Юу гэж дээ? Найз охинтой мөртлөө ийм газар ирэх юм бол би ямар хүн болж таарах вэ?

Эм: Тэгвэл чи...

Ф: Би өөрөө ч мэдэхгүй байна. Ганцаараа байх тавилантай юм байлгүй. Юу... Хаан хавч идэх үү? Эсвэл голын хавч идэх үү?

Эм: Хамгийн үнэтэйгээс нь эхэлж байгаа юм уу?

Ф:Чамайг энэ хүртэл ирүүлчихээд амттай хоолоор дайлах хэрэгтэй шд.

Эм: Стейк байхад болно.

*******************

Эр: Энэ газрыг хэн сонгосон юм бэ? Давгүй газар байна.

Ду: За.

Эр: Хурдан эргээд ирээрэй.

Эм: Хурдан ирнэ шүү. Бид нар хүлээж байя.

Эм: Эсвэл хамт кино үзье.

Эр: Тэгье.

Эм: Эрхэм нөхөд өө. Өнөө орой салах ёс хйиж байгаа боловч бид ирэх хавар дахин уулзах болно.

Эр: Бидний таван мянган жилийн тэртээх мөрөөдөл, хүсэл бүхэн биелж байна.

Эм: Энэ бидний таван мянган жилийн настай гэр...

Ду: Фен Яасон?

Ф:Аан?

Ду:Баяр болж байхад гэртээ харихгүй яасан юм?

Ф:Энэ жил би ганцхан өдөр амарна. Бас дуудлага ирвэл бэлэн байх ёстой. Би явахгүй.

Ду: Чи зөндөө гоё хоол захиалсан байх чинь.

Ф:Цагаан сар болж байхад. Жилд ганц болдог баяр.

Ду: Энийг хардаг би азтай байна.

Ф:Ирсэн чинь сайн боллоо. Хоёулаа хамт цагаан сараа тэмдэглэх үү?

Ду:Тэгье. Хүлээж байгаарай, би аяга аваад ирье.

Ф:За

Ду Ф: Төлөө. 

Ф:Хөөх. Хүйтэн байна.

Ду:Хөөе.

Ф:Аан?

Ду: Чи... нууц найз охинтой юм биш биз?

Ф:Найз охинтой байсан бол би энүүгээр зарлахгүй юу. Нууцаар үерхэж яах  юм? Чи бид хоёр инээдтэй юм доо. Хоёулаа хүнд гологдохооргүй царайтай мөртлөө одоо болтол ганц бие байж байдаг. Чиний араас гүйдэг залуучууд гайгүй хүмүүс байсан. Чи яагаад зөвшөөрөөгүй юм?

Ду: Сайн биш болохоор.

Ф:Сайн болно гэдэг чинь амар биш шд. Охидууд та нар л тийм юманд итгэдэг байх.

Ду: Сайн байж байж л хүнтэй үерхдэг юм, за юу?

Ф:Сэтгэл тийм ч найдвартай  эд биш. Ирж,  бас ирсэн шигээ явдаг. Хурдан хурдан. Тоолох гэж байна. Тооллоо тооллоо. Алив.

Ду Ф: 5. 4. 3. 2. 1. Шинэ оны мэнд..

Ф:Би хэтрүүлээд уучихаж. Би... гэртээ харилаа.

Ду: Аан. Явж чадах юм уу?

Ф:Би... чадна аа.

Ду:Тэ-тэгвэл болгоомжтой яваарай.

Ф:Юу... энийг би цэвэрлэхчихье.

Ду: Хэрэггйү ээ, хэрэггүй.  Би цэвэрлэчихнэ. Би хийчихнэ, би хийчихнэ.

Ф:За. Тэгвэл... би явлаа. Маргааш өглөө ирээд... өглөөний цай хамт ууя.

Ду: За.

Ф:Миний утас..

Ду: Энэ. Ав ав.

Ф:Би... явлаа шүү.

Ду: За.

Ф:Баяртай, баяртай.

Ду: Баяртай, баяртай, баяртай. Замдаа болгоомжтой яваарай. Очихоороо хэлээрэй.

Ф:За.

Му: Яасан? Энд таалагдахгүй байвал түрүүлээд явж болно оо.

Ду: Үгүй ээ. Хамт ажилладаг хүмүүс чинь хөгжилтэй юм байна  лээ. Би өчигдөр сайн амарч чадаагүй болохоор л тэр байх. Жаахан ядраад.

Му: Аан. Уурлачихсан юм бол уу гэж бодлоо.

Ду: Үгүй ээ. Фен Яасоныг сохор болзоо ямар болж байгаа бол? Одоо л найз охинтой болохоор шийдсэн болохоор... боломжийг алдаж болохгүй юмсан. 

Му:Таньдаг хүн танилцуулсан бол нэг нэгнээ сайн мэддэг болохоор амжилттай болох магадлал өндөр байдаг. Санаа зовох хэрэггүй.

Ду: Тэгвэл сайн байна. Чи туршлагатай юм шиг байна.

Му:Хүмүүс тэгж ярьдаг юм. Би түрүүлээд орлоо.

Ду: За. Би удахгүй орно оо.

******************

Бай:Байна уу?

Ф:Байна уу. Би байна. Фен Яасон. Дуду зүгээр үү?

Бай:Яав л гэж дээ. Манай хүмүүсийн нэгтэй явсан юм чинь. Аюулгүй байж таараа. За за, тасаллаа шүү.

Ф:Хөөе. Хүлээгээч.

Эм: Яаралтай ажил гараа юу? Тооцоо хийж байхдаа их яаруу харагдсан. Яаралтай ажил бол түрүүлээд яв даа. Зүгээр.

Ф: Би яаралтай ажилтай байна. Уучлаарай. Найзууд, хамаатнуудын чинь хүүхдүүд эмчил үзүүлэхээр бол надад хэлээрэй. Би явлаа шүү. Баяртай.

Эм: Баяртай.

******************

Эр: Муму та хоёр хамтдаа сайхан харагдаж байна.Муму  сургууль дээр байхдаа найз охинтой гэж хэлээгүй л дээ. Бид нар тэрнийг ганц бие гэж боддог байсан.

Ду: Бид хоёр... их завгүй байдаг л даа. Тийм болохоор...

Эр: Ойлгож байна аа. Ойлгож байна.  Найз чинь юм уу?

Ду:Тэр... Манай дүү.

Эр: Аан. Сайн уу.

Бай: Сайн уу сайн уу.

Ф: ВиЧат бичсэн яагаад хариу бичихгүй байгаа юм?

Ду: ВиЧатаар мессеж явуулсан юм уу? Утсаа шалгаагүй л дээ.

Ф:Яагаад утсаа авахгүй байгаа юм?

Му: Авсан бол чи ийм хурдан ирэх байсан уу?

Эр: Дүү чинь чамд их сайн юм байна. Дүүдээ их хайртай байх даа.

Ду: Удахгүй бороо орох юм шиг байна. Хэдүүлээ хурдан явъя.

Му:Баяртай.

Эр: Баяртай.  Баяртай.

Бай: Баяртай, баяртай. Дуду, өнөөдөр ядарсан байх.

Ду: Та гуравтай байхад ядраад байх юу байгаа юм?

Му: Би хойно суулаа.

Бай: Хөөе. Чи яагаад...

Му: Мо Бай суу.

Бай: Яагаад арын суудал булаацалдаад байгаа юм? Итгэх арга алга.

Ду: Хөөе хөөе хөөе.

Бай: Яасан бэ?

Ду: Та хоёр яах гэж ирсэн юм? Шоу үзэх гээ юу?

Бай: Аан? Би... Фен багш санаа нь зовоод байна гээд. Заавал ирж харна гээд байсан юм.

Ду: Би ямар ганцаара явсан биш. Юунд нь санаа зовдог юм?

Ф: Дүрдээ орчихсон байна. Муму чухалчлаагүй байхад. Чи чухалчлаад байна.

Ду: Яаж яриад байгаа юм? Эгчтэйгээ.

Ф: Хэн чамайг миний эгч гэсэн юм?

Ду:  Намайг тэгж дууддаг биз дээ, Дуду эгч гэж? 

Ф: Авахаар ирж байхад баярлалаа ч байхгүй.

Ду: Баярлалаа. Болов уу? Хүүхэд шиг.

Бай: Энэ хоёр...  Машинаас буунгуутаа хурдан явна шүү.

****************

Шен: Хөөх. Амттай үнэртэж байна.

Мо:Улаан лооль аваад ир.

Шен: Улаан лооль. Болгоомжтой, халуун.

Мо:Миний утсыг аваад хар даа. Эмнэлгээс байна уу?

Шен: За. Муму байна. Дуду оройн хоолоо сайн идэж чадаагүй болохоор тэрэнд ч бас хоол хийгээрэй гэсэн байна.

Мо:Мэдсэн юм аа.

Шен: Энийг хүртэл таасан юм уу?

Мо:Хөргөгч онгойлгоод үз. Жигнэсэн гахайн мах, вакумдсан стейк байгаа аваад ир.

Шен: За. Тэгвэл... 

Мо:Зүгээр ээ. Утас чамд байж байг. Мессеж юм уу дуудлага ирж магадгүй. Эмнэлгээс ирвэл надад хэлээрэй.

Шен: Ийм ил тод уу? Намайг харна гэж айхгүй байна уу?

Мо:Хармаар байвал хар хар.

Шен: За. Нээрэн, Дуду яагаад оройн хоолоо идээгүйг надад хэлсэнгүй.

Мо:Удахгүй мэдэгдэнэ ээ.

****************

Ф: Хөөе. Хүлээж бай. Орох хэрэггүй. Наашаа хүрээд ир.

Ду:Яах гээд байгаа юм бэ? Хүн байдгаараа тэвчиж байхад.

Ф: Би л тэвчиж байна. Би өдөржин тэвчлээ.

Ду:Би яасан болоод намайг тэвчээд байгаа юм?

Ф: Чи юу хийснээ мэдэж байгаа шд.

Ду:Аан. Сохор болзоонд чинь саад болоо юу?

Ф: Үгүй ээ. Өөр хүний найз охин болж жүжиглээд.

Ду:Найз охин болж жүжиглэлээ гээд яадаг юм? Би өөрөө зөвшөөрсөн юм чинь. Тэгээд ч, чамд хамаагүй хэрэг.

Ф: Чи-чи намайг дүү чинь гээ биз дээ? Тийм  болохоор би хэлэхгүй яах юм. Байз л даа. 

Ду:Болиод өг. Ядарч байна. Өдөржин танихгүй хүмүүстэй хоол идэж, юм уух амархан гэж бодоо юу?

Ф: Битгий яв гээд байхад чи өөрөө л явсан шд.

Ду:Муму, Мо Бай хоёр миний найзууд. Тэгээд ч надаас туслаач гэж гуйсан. Тэгээд ч, өнөөдөр надад өөр хийх юм байгаагүй.

Ф: Очихыг хүссэн газар байгаа бол надад хэлж болно шд. Би хамт өгье.

Ду:Фен багш аа, өнөөдөр хаашаа явсанаа мартаа юу? Итгэмээргүй юм.

Ф: Байз л даа. Би ярьж дуусаагүй байна. Яагаад яараад байгаа юм?

Ду:Хэлэх юм байгаа бол ороод хэл.

Ф: Дотор хүмүүс байгаа шд.

Ду:Бид хоёрын дунд бусдын өмнө хэлж болохгүй юу байгаа юм?

Ф:  Би...

Ду:Шеншен.

Шен: Та хоёрын ирж байгааг хараад... Машинаас юм авах санаатай...

Ду: Аан.

Ф: Аан. Энэ.

Шен: Баярлалаа.

Ду: Бид хоёр орлоо.

Шен: За.

Мо: Эргээд ирсэн үү? Хоолоо идсэн үү?

Ду Ф: Идцэн.

Мо: Хангалттай идээгүй байлгүй. Дахиад жаахан юм идэхгүй юм уу? Муму Дудуг хоол сайн идээгүй болохоор ахиухан хоол хийгээрэй гэсэн байсан.

Ду: Олон хүн байсан болохоор яриад завгүй байсан юм.

Ф: Их санаа тавьж байх шив.

Ду: Шеншен.

Ф: Ундаа авах байсан юм бол намайг аваад ир гээд хэлчихгүй.

Шен: Зүгээр ээ. зүгээр зүгээр.

Мо: Та хоёрын муудалцсан гэж сонссон болохоор яаж тэгж хэлэх юм.

Ду: Муудалцаагүй шд.

Ф: Тийм ээ, муудалцаагүй. Бид хоёр сайн л  ойлголцож байгаа шдээ.

Ду:Хэн чамтай ойлголцсо юм? Надад битгий хүр.

Мо: Юу... Болзоондоо явчихаад очиж Дудуг авсан юм уу?

Ф: Тийм. Замдаа.

Ду: Тийм. Замдаа. Муму, Мо Бай хоёр бид хоёртой ирж явсан чинь... ойрхон ирээд машинаас буугаад явчихсан.

Ф: Тийм. Бид дөрөв хамт ирсэн.

Ду: Хамт ирсэн.

Мо: Та хоёр өнөөдөр ам сайн нийлж байх чинь. Мудалцахдаа ч хурдан, сайдахдаа ч хурдан.

Ду: Муудалцаагүй гээд байхад. Би хэдэн аяга угаагаад ирье.

Ф: Би-би тусалъя.

Шен: Фен Яасон Дуду эгчид сайн болохоор хардаад байгаа юм уу? Энэ хэзээнээс эхэлсэн юм?

Мо: Мэдэхгүй ээ.

Шен:Дахиад надаас нуугаад байгаа юм уу?

Мо: Үнэхээр мэдэхгүй ээ. Зүгээр л сэжиг байсан юм. Би тэр хоёрыг олон жилийн өмнөөс мэднэ. Нэг л өөр байгаад байсан юм.

Шен: хэзээ? Хэзээ хамгийн анх анзаарсан бэ?

Мо: Цагаан сарын шинийн нэгэнд. Илүү цагаар ажиллачихаад ирсэн чинь тэр хоёр хоолны өрөөнд өглөөний цай хамт ууж байсан. Тэр үеэс л байх.

Ду:Хэрэггүй. Өөрөө угаачихна.

Ф:Намайг дүү чинь гэж хүмүүст битгий хэлж бай.

Ду:Олон жил чамайг тэгж дуудсан биз дээ?

Ф:Тэгвэл өнөөдрөөс тэгж дуудахаа боль. Сонссон уу? Нааш нь... Одооноос дахиад дүү гэж дуудах юм бол уурлана шүү.

Ду:Чамаас айна гэж бодоо юу?

Ф:Би чамаас айж байна. Болсон уу? Өгчих. Яагаад инээгээд байгаа юм? Би Гү Шен биш шд.

Мо:Миний яагаад инээгээд байгааг Фен багш өөрөө сайн мэдэж байгаа байх.

Ф:Би...

Мо:Хэлэх юм байгаа юм уу? Хэлэх юм байсан ч, надад хэлээд нэмэргүй.

Ф:надад хэлэх юм байхгүй ээ. байхгүй. Байсан ч чамд хэлэхгүй.

Мо:Сайн байна.

Ф:Гадаа аяга байсан биз дээ? Яах  гэж байгаа юм?

Мо:Шөл ууя.

Ф:Хөөе.

Мо:Аяга авчирлаа.

Ф: За.

Шен: Яасан уддаг юм. Манай эмээ цагаан сараар дандаа борщ хийдэг. Будаатай идэхээр ямар амттай гэж санана.

Ду: Аан.

Мо:Энэн шиг үү?

Шен: Тийм. Баярлалаа.

Ф: Би хийгээд өгье. Будаан дээрээ хийгээд ид.

Ду:Тэгье. Баярлалаа.

Ф:Халуунаар нь ид.

****************

Ч: Алив инээгээрэй. Гурав, хоёр, нэг. Дахиад нэг. Гурав хоёр нэг. За, болчихлоо. Одоо миний ээлж. Нааш ир.

Ш: Байж бай л даа. Би дуусаагүй байна шд.

Ч: Хурдан миний зургийг аваад өг  л дөө.

Ш: За.

Ч: Хурдан.

Ш: Ийшээ хар ийшээ.

Ч: Тэвэрье.

Ш: Та хоёр яагаад тэврэлдээд байгаа юм бэ?

Ч: Ярихаа болиод хурдан ав л даа. Хурдан ав.

Ш: За. Гурав хоёр нэг. Холоос нэг аваадахъя.

Шен: За, хурдлаарай.

Ш: Гурав, хоёр...

Эм: Аль нь чиний найз залуу юм?

Эм: Өнөөдөр ингэж нэг найз залууг нь хардаг юм байжээ. Хоёулаа царайлаг юм аа.

Ш:Ямар хэргээр ирээ вэ?

Ж: Би... чамтай уулзахаар ирлээ. Төгсөлтөнд чинь баяр хүргэе.

Ш: Баяр хүргэе.

Эм: Төгсөлтийн хувцастайгаа найз залуутайгаа зурагаа авахуулахгүй юм уу?

Шен: За.

Ч: Хурдан оч оо. Хурдан оч оч.

Шен: Тэгвэл би явлаа.

Ш: Шеншен, нааш ир.

Ч: Хурдан оч. Хурдан.  Би зургийг чинь аваад өгье.

Ж: Хөөе. Халуун биш байна уу?

Мо:Тоох хэрэггүй. Атаархаж байгаа юм.

Ж: Явъя. Би зургийг чинь аваад өгье.

Ш: За.

Шен: Болно оо. Зөндөө хүн байхад.

Мо: Чи л өөрөө гүйж ирээд тэвэрсэн биз дээ?

Шен: Гэнэт хараад, баярласандаа л.

Мо:Баярлахаа больчихсон юм уу?

Шен: Одоо, одоо үгээр дийлэхгүй нь.

Мо:Чи хэзээ намайг үгээр дийлж байсан юм?

Ш: Наашаа ирээд, хамтдаа зурагаа авахуулах  уу?

Мо:Төгсөлтийн бэлэг.

Шен: Энийг хэзээ захиалсан юм бэ?

Мо:Өнгөрсөн шөнө.

Шен: Нислэг нь хэзээ юм?

Мо:Өнөөдөр үдээс хойш.

Шен: Өнөөдөр үү? Тэгвэл зурагаа авахуулъя. Тэгвэл, арван минут зурагаа авахуулчихаад хурдан явж ачаагаа бэлдэх хэрэгтэй юм байна. Тэгвэл оройтох бол уу? Үгүй ээ, үгүй. Одоо явж юмаа бэлдье. Тэгэхгүй бол амжихгүй. Шиаошин, Шиаошин. Надад юмаа бэлдэхэд туслаарай. Үдээс хойш Яншуо явна гэж байна.

Ш: Байз байз. Би тэр хэдтэй зурагаа авахуулна гээд хэлчихсэн. Намайг хүлээгээд байна.

Шен: Аан. За. Тэгвэл би түрүүлж яваад юмаа бэлдлээ. Би дотуур байр руу явж юмаа бэлдлээ.

Ш: Би юмыг чинь бэлдчихсэн.

Шен: Аан?

Ш: Мо багш чинь оройтож магадгүй гээд бүгдийг нь урьдчилаад бэлдчихсэн.

********************

Жу: Та нарыг зөндөө санасан шүү. Шеншен, чи миний азын тэнгэр юм аа. Ганцхан чи л төгсөлтийн баяраараа Төгс хоолой студийг аялалаар авчирч чадна. Шар айраг ууж, загас идэх үү?

Бүгд: Тэгье.

Жу: За за, эхлээд өрөөндөө орцогооё.

Ш: Явъя.

Ж: Явъя.

Мо:Юу бодож байгаа юм, инээгээд л байх юм?

Шен: Голын дун, пүнтүүзтэй хоол, шарсан голын сам хорхой, бас нөгөө халуун тогоо.

Мо:Загасны махтай халуун тогоо юу?

Шен: Тийм тийм тийм. Загастай халуун тогоо. Загастай халуун тогоо амттай шүү.

Жу: За. Наашаа наашаа. Ийшээ яваарай. Бүгдийг нь зохицуулчихсан байгаа. Тэнд үнэмлэхээ үзүүлээд түлхүүрээ аваарай.

Ду: Үнэмлэх хаана байгаа билээ?

Ф: Энд байгаа.

Жу: Та хоёрынх. Ганцхан та хоёрт зориулсан тусгай газар.

Ф: Жу захирал аа, сайн байна шүү.

Жу: Тэгэлгүй дээ. Та нар хоёр дахиа ирж байгаа юм чинь. Би сайн байхгүй бол болохгүй. Хурдан ав.

Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй. Бид хоёр бусадтайгаа хамт байхад болно. Тусад нь юм бэлдэх хэрэггүй.

Мо:Би хэлж захиалуулсан юм. Аялалын улирал болохоор... байшин сарын өмнө захиалахгүй бол болохгүй.

Жу: Тийм ээ.

Ф: Сарын өмнө өө?

Жу: Тийм ээ.

Ду: Гэнэтийн шийдвэр байсан гээд байсан чинь...

Бай: Чиан Чинцигийн хэлсэн үгэнд итгэх хэрэггүй.

Жу: Хурдан бүртгэлээ хийлгээд өрөөндөө ор оо.

Ш: Жу захирал аа.

Жу: Сүржигнэхээ боль.

Ша: Бид хоёрт өрөө байгаа юм уу?

Жу: Байлгүй дээ.

********************

Мо: Энэ юм шиг байна.

Шен:Хүмүүстэй хамт ирчихээд. Өөрсдөө энд байрлаж болж байгаа юм уу?

Мо:Болно оо.

Шен:Тэгвэл бүгдэд нь бид хоёр тусдаа амьдарч байгаа гэж хэлснээс өөрцгүй юм биш үү?

Мо:Хамт амьдрахгүй юм уу? Ирчихлээ. Ороорой, хатагтай Шеншенман.

Шен:За, Чиан багш аа.

Мо:Алив. Ямар байна?

Шен:Муугүй юм аа. Тэнд хашаа байна.

Мо:Нэг юм хэлэхээ мартчихаж.

Шен:Юу юм?

Мо:Би студийн ойролцоо байр худалдаж авсан.

Шен:Аа?

Мо:Уг нь засварын ажил дуусахаар нь хэлье гэж бодож байсан юм. Чиний ч гэсэн гэр болохоор дотор заслыг нь яаж хийхийг чамаас асууя гэж бодсон юм. Засвар хийх дизайнер олчихсон. Амралтаа дуусгаад буцаж очихоороо уулзъя. Ямар болгомоор байгаагаа уулзахаараа хэлээрэй.

Шен:Ү-үнэн үү?

Мо:Гурван унтлагын өрөө, нэг зочны өрөө, задгай гал тогоо, хоёр угаалгын өрөө, бас том шүүгээтэй хоёр давхар /дуплекс/.

Шен:Тийм том уу?

Мо:Гайгүй ээ. Жоу Жен бид хоёрын хөлсөлдөгөөс арай том. Ирээдүйд тэнд амьдрах болохоор гурван унтлагын өрөө хэрэгтэй. Аан, бас хоёр тагттай. Тэгээд болоо. Өөр мэдмээр юм байна уу?

Шен:Бодож үзье.

Мо:Яаралгүй бод. Би дотор ороод хараадахъя.

Шен:Хэзээ тэр вэ?

Мо:Санаа нь уу, эсвэл хайсан нь уу?

Шен:Хэзээнээс бодсон юм?

Мо:Хоёр жилийн өмнө. Анх чамтай гэрлэхийг хүсч байгаагаа хэлдэг өдөр.

Шен:Тийм эрт үү?

Мо:Ажил ихтэй байсан. Тийм болохоор завтай үедээ байшин хайдаг байсан.

Шен:Хачин л юм даа. Би байр хайж байгааг чинь мэдээгүй шд.

Мо:Юу нь хачин гэж?

Шен:Би ганц ч зоос оруулаагүй. Гэхдээ өгье гэсэн ч чадахгүй л дээ. Ядаж л хоёр жил ажиллах хэрэгтэй болно. Байраа чамаар ганцаарангаар нь авахуулаад ичмээр юм аа. Намайг зөндөө мөнгөтэй болохоор дахиад нэг байр авъя. Тэгвэл нэг байрандаа хэдэн өдөр, нөгөө байрандаа хэдэн өдөр амьдраад л... Амралтын өдрөөр танайд эсвэл манайд очоод л. Үнэнээсээ хэлж байхад.

Мо:За. Дураараа бол. Жаргалтай байна уу?

Шен:Тийм. Жаргалтай байна. Гэхдээ... төсөөлөх арга алга. Гэнэтхэн гэртэй болчихлоо шд.

Мо:Гэнэтхэн?

Шен:Тийм биш гэж үү?

Мо:Төгсөх ангид байхаас чинь сургуулиа төгсөөд, дахиад мастерын зэрэг автал чинь хүлээж байхад. Гэнэтхэн гэж байгаа юм уу?

Шен: Нээрэн тийм байна.  Баярлалаа, Мо багш аа.

Мо:Хайрын марафон ч хэцүү юм аа.

Шен:Хоёр жил урт хугацаа гэж үү?

Мо:Тийм биш  гэж үү? Хорь гаран настай байсан сайхан залууг 31настай болтол нь хүлээлгэчихээд.

Шен:Би эцсээ хүртэл хариуцлагаа хүлээнэ ээ.

32-р анги төгсөв.

Back to episodes Go home