Love me, love my voice-31

Love me, love my voice-31

Үргэлжлэх хугацаа:46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 31-р анги

Мо: Чамтай гэрлэхийг хүсч байна, Шеншен. 

Шен: Өлсөөд байна.

Мо: Өлсөөд үү?

Шен: Тийм.

Мо: Юу идмээр байна?

Шен: Кокостой будаа.

Мо: Чамтай уулзсанаас хойш... сүүлийн хэдэн жил амраагүй амралтын өдрүүдээ ашиглачихсан.

Шен: Тэгвэл дахиад аялахаар болж хэдэн жилийн дараа л аялж болно гэсэн үг үү?

Мо: Магадгүй л юм. Гэхдээ би заримдаа өөр өөр хотуудад хуралд явдаг.Чи завтай бол хурдын завсарлагаанаар чамтай амттай хоол идэхээр явж, бас алдартай газруудаар явж болох юм.

Шен: Дасчихаж. Өдөр болгон харсаар байгаад. Өдөржин хамт байж, унтахдаа царайг чинь харж, сайхан амраарай гэж хэлээд.

**********************

Бай: Яасан бэ?

Му:Халуун байна. Өрөөндөө орлоо.

Бай: Гэхдээ... хамт явъя аа.

Му:Байнга хүн дагаж байх юм.

Бай: Ийм ойрхон байхад, энэ уур амьгалыг би тэвчиж чадахгүй нь ээ. Энд удаан байж тэсэхгүй нь.

Ж:Өнөөдөр сайхан өдөр байна.

Ш:Зөөлөн салхитай гоё байна.

********************

Мо: Сэрчихсэн үү?

Шен: Сайн амарсан уу? Хорин цаг хүрэхгүй хугацаа үлдсэн. Нэг юм олж хийцэгээе. Ховор боломжийг алдаж болохгүй.

Мо: За.

Шен: Ах аа. Та хоёр энд юу хийж байгаа юм? Халуун биш байна уу?

Ах: Энэ...

И: Гадаа нартай гоё байна. Наранд суухгүй бол хайран санагдаад. Тэгээд ч энд жимс, бас ус байна. Тэгээд л утсаараа тоглож байсан юм.

Ах: Тэрний буцах цаг болоод, чамаас салахыг хүсэхгүй байгаа юм. Та нарт саад болохгүй гээд, бас чамайг олж харах гээд энд сууж байгаа юм.

Шен: Бид хоёр удахгүй явж юм иднэ. Хамт явах уу?

И: Аан? Тэгж болох юм уу? Болзоонд явах гэж байгаа юм биш үү?

Шен: Зүгээр ээ. хамт явъя.

Ах: Юундаа нэрэлхсэн юм. Явъя л даа. Сайхан боломж гарч байхад.

Мо: Тийм шүү. Олуулаа бол хөгжилтэй шд. Хамт явъя.

И: Тэгвэл би хурдхан өрөөндөө очоод цүнхээ аваад ирье. Би удахгүй ээ.

Ах: Би пауэр банкаа аваадахъя.

Мо: За.

Шен: Чиний фен болохоор чамайг харахыг хүссэн байх. Дахиад чамтай уулзахгүй гэж айж байгаа байх.

Мо: Би мэдсэн.

Шен: Яаж мэдсэн юм?

Мо: Тэр хоёрыг хамт хоолонд явъя гэж хэлсэн болохоор чинь таасан юм. Таахад амархан байсан.

*****************

Шен: Яасан?

Ах: Мо багш аа.

Мо: Аан?

Ах: Хэн нь тавцан дээр түрүүлж очихоо үзэх үү?

Мо: Тэгье.

Ах: Дон Ирү, яаж байна аа? 

И: Чамайг ялахыг хүсэхгүй байна. Буцаад очихоороо би нагац эгчид цалинг чинь хас гэж хэлнэ дээ.

И: тэгвэл өдөр болгон чамд төвөг удах юм чинь.

Мо: Тэр хоёр сонирхолтой юм аа.

Шен: Байнга ингэдэг юм. Би бүр сонсоор байгаад дасчихсан. Ах  ч гэсэн дасчихсан.

Мо: Тэнд очоод, жаахан амрангаа, тэндээс холын бараа харвал ямар вэ?

Шен: Тэгье.

И:Хөөе хөөе хөөе.

И: Аа... Үгүй ээ, үгүй.

Мо: Хурдан яваарай. 

И: Чи гүйцэхгүй юм чинь.

Бүгд: Хөөх.

Шен: Хөөх, гоё юм аа. Ямар гоё юм бэ. Цаг агаар сайхан байна. Өдөр болгон ийм байдаг бол гоё байхгүй юу.

И: Тийм ээ. Өдөр болгон ийм байдаг бол сайхан л байна.

Ах: Чи өдөр болгон ингэх юм бол би яах болж байна?

И: Өнөөдөр сайхан аашттай болохоор харж үзлээ мэдэв үү.

Мо: Ирү.

И: Аан.

Мо: Энийг чамд.

И: Надад уу?  Та нарын гарын үсэг байна.

Мо: Бид нарыг олон жил дэмжиж байсанд баярлалаа.

И: Юу...

Ах: Баярлалаа гэж хэлээч.

И: Мо багш аа, баярлалаа. Эртээд дугаарлаж зогсоод ч гарын үсэгнүүдийг чинь авч чадаагүй. Бусаддаа миний өмнөөс намайг зөндөө их баярлалаа гэж байна гэж хэлээд өгч болох уу? би та нарыг олон жил дэмжиж байгаа.

Мо: Тэгнэ ээ, ёсорхох хэрэггүй. Бид нар найзууд болсон болохоор цаашид ч гэсэн уулзана шд. Тийм биз дээ?

И:Биш ээ. Хүлээгээрэй.

Мо: Бас баярлалаа гэж хэлмээр байвал уулзахаараа өөрөө хэлээрэй.

И: За.

Шен: За за.

И: Шеншен. Чамд баярлалаа.

Ах: Алив би харъя.

И: Үгүй ээ.

Ах: Харамч гэдэг нь. Ийм цөөхөн юм уу?

И: Би хэлсэн байх аа. Мо багш яасан ч муу хүн биш.

Ах: Үнэндээ, давгүй шүү.

И: Тийм байгаа биз дээ?

Ах: Гэхдээ хэлэхэд  эрт байна. Цаг хугацаа яагаа ч үгүй байна. Өнөөдөр тэрэнд итгэлээ гээд үүрд тийм байна гэсэн үг биш.

И: Мо багш жинхэнэ алт юм чинь. Ямар ч сорилт байсан даваад гарна.

Ах: Дахиад л эхэлж байна уу?

И: Бурхан минь ээ.

Ах: Харъя л даа.

И: Үгүй ээ. үгүй.

Ах: Ганц харуулчих л даа.

И: Үгүй ээ, үгүй үгүй.

Ах: Алив.

И: Хөөе. Боль.

Ах: Яагаад байгаа юм бэ?

И: Дургүй хүрчихлээ.

Х: Тийм үнэтэй юм уу?

И: Тийм.

Ах: Тийм үү?

И: Аан.

Ах: Тэгвэл би бүгдийг нь авлаа.

Шен: Баярлалаа.

Мо: Та нарт ч бас баярлалаа.

*******************

Ах: Би ачаагаа буулгаж байя.

Мо: За...

Шен: Тэгвэл би... явлаа. Харихаараа утсаар яриарай.

Мо: За. Гэнэтхэн чамайг явуулмааргүй санагдчихлаа.

Шен: Арай гэж зориг гаргаад баяртай гэж хэлэх гэж байсан чинь хэлмээргүй санагдчихлаа.

Мо: Тэгвэл, би чамайг оруулж өгөнгөө ээ, аав хоёртой чинь уулзах юм уу?

Шен: Бүгд унтчихсан байгаа.

Мо: Тоглосон юм аа.

Шен: Ингэж айх гэж. За, би явлаа. Сайхан амраарай.

Мо: Сайхан амраарай.

Шен: Баяртай.

Мо: Баяртай.

Ах: Явъя.

Шен: За.

Ах:Эргэж харахаа боль оо.

*****************

Мо: Унтахгүй юм уу?

Ж:Түрүүн зөндөө унтчихсан.

Мо: Нойр чинь ханачихсан юм уу? Эсвэл санаа зовоо юу? Чиний тэрэнд сайн гэдгийг мэдэхгүй хүн байхгүй, чи л өөрөө зөвшөөрөхгүй байгаа болохоос.

Ж:Нэг эхэлчихвэл... дараа нь салчихвал найзууд ч байж чадахгүй байх гэж айгаад байна. Миний бодлыг хэлүүлчихээд... ямар нэг юм хэлэхгүй юм уу?

Мо: Хэлэх юм алга. Амжилт хүсье.

Ж:Би тэрэнд хэлнэ гэж хэлээгүй шд.

Мо: Урьдчилаад хэлж байна.

Ж:Сэтгэлээ илчлээд татгалзсан хариу авбал яах вэ?

Мо: Чин сэтгэлээ харуул. Улам их хичээ. 

******************

Шен: Байна уу.

Мо: Би унтаж чадахгүй болохор нь эмнэлэг дээр хүрээд ирсэн. Сайхан амарсан уу?

Шен: Санаад байна.

Мо: Хэр их?

Шен: Зөндөө. Зөндөө санасан.

Мо: Би аяар дэлгүүр ороод кокос байна уу үзээдэхье. Кокостой будаа идмээр байна гэсэн байх аа?

Шен: Тийм.

Мо: Хийж өгнө өө. Нойрмог байгаа юм уу? Буцаад унт.

Шен: Ммм...

Мо: Унт.

Шен: За, баяртай.

******************* 

Ша: Мао ах аа.

В: Бид нар ирлээ.

Мао:Эргээд ирэв үү.

В: Танд нутгийн амттан авчирсан.

Ша: Тийм.

Мао:Намайг мартаагүйд баярлалаа. Шөнө болгон та хоёрыг дураар чинь дургиулж, илүү цагаар ажилладаг байсан  талаар өнгөрөөгүй л юм байна.

Ша: Эхнэр чинь таныг бид нартай явуулаагүй биз дээ?

В: Буруу яриад байна. Энийг чинь хүндлэл гэдэг юм. Баяр болж байхад Мао ах яаж эхнэрээ ганцааранг нь гэртээ үлдээх юм?

Мао:Болно оо, болно. Болно. Аялал ямар байсан? Хөөе. Шеншений  ах нь цуг явсан гэж сонссон юм байна.

В: Ярих ч хэрэггүй. Үүрээ эргэж байгаа шонхор шиг л байсан. Араас нь байнга дагаад л.

Ша: Бид нар ахыг нь аргалаагүй бол Мо багшийн амралт талаар өнгөрөх байсан. Ах нь нь гэртээ хариад дэмий юм ярихгүй байгаа?

В: Манай Төгс хоолой студийн алдартнуудад жаахан итгэл үзүүлж болохгүй юу?

Ша: Тийм дээ. Тэгээгүй бол ахыг нь гурван цаг усан дотор байлгасны хэрэг гарахгүй шд.

В: Харин тийм.

Ша: Хамаг арьс нь үрчийчихсэн байсан.

Мао:Усан дотор оо?

Ша: Усан санд үдэшлэг хийсэн.

В: Хөгжилтэй байсан.

Мао:Сайхан юм аа.

В: Мао ах аа, та мэдэх үү? Энэ амаралтын үеэр Мо багш, Шеншен хоёр их дотно болсон. Гэхдээ хамгийн азтай хүн нь өөр хүн байсан.

Мао:Ингэхэд Жоу Жен ч гэсэн жаахан яаравчлах хэрэгтэй юмсан. Охидыг араасаа гүйлгэмээр харагдаад байдаг юм. Цаг нь болохоор хулчгар амьтан шиг айгаад байх юм.

В:Та яаж мэдсэн юм бэ?

Ша: Харин тийм. Та яаж мэдсэн юм?

Мао:Би яахаараа мэддэггүй юм?

Ша: Гэртээ байсан байж хорвоо дээр болж байгаа юмыг мэдчихсэн байх юм. Мундаг юм аа.

Мао:Энэ юу ч биш. Минийх үү?

В: Тийм тийм. Таных.

Мао:За, баярлалаа.

Ша: Мао ах аа. Ах аа.

Мао:Аан?

Ша:Би авсан юм шүү.

Мао:Ажилдаа орцогооё.

В Ша: За.

В: Зүгээр л халаагаад идэж болно.

Ша:Мэдэлгүй дээ. Сануулах хэрэггүй. Ажлаа хийе.

В: Би сонгосон шд.

***************************

1:Би хэлсэн биз дээ?

Шен: Ах аа.

1: Гэртээ зурагт үзээд амарч бай гээд байхад. Амралтын өдөр болчихоод байна. Амар л даа. Бид нар гэрийн чинь ажлыг хийхээр ирсэн гээд байхад. 3-р дүү.

Шен: Ах аа.

3: Аан?

1: 3-р дүү.

3: Аан?

1: Угаах юм цуглуулаад ир гэсэн яасан? Яагаад Шеншенээр хийлгээд байгаа юм?

3: Би... Мартчихаж. Загас чанаж байгаа болохоор...

1: Завгүй байгаа бол надад хэл л дээ. Хуран явж загасаа үз.

3: За за.

Шен: Зүгээр ээ. Нааш нь өгчих.

1: Суу суу суу.

Шен:  Ах аа, би тусалъя.

2: Шеншен.

Шен: Аан?

2: Шеншен.

Шен: Аан?

2: Ма-ма-манай нэг найз мессеж явуулсан байна. Манай дэлгүүрийн эсрэг талд байдаг эмнэлэгт гар гарч байна гэнэ ээ. Гал сөнөөгчид очсон гэж байна.

1: Гал гарсан? Яагаад тэгдэг билээ?

Шен: Би залгаадахъя. Гү Жиа тэнд байх ёстой.

2: Тэг тэг, хурдан асуу. Яаж байна?

Шен: Утсаа авахгүй байна. Дахиад залгаадахъя. Авахгүй байна. Би өөрөө очиж харлаа. Утсаа авахгүй байна.

Эм: Уучларай,

Эм: Шеншен, гадагшаа гарах нь уу?

Шен: Тийм.

Эм: Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна... Уучлаарай, таны залгасан дугаар...

Ш: Байна уу, Шеншен? Яасан?

Шен: Шиаошин, Жумейтэй холбоо барьж болж байна уу?

Ш: Хо холбоо барьж уу? Би-би тэгж чадахгүй байх аа. Ямар нэг юм болоо юу?

Шен: Мо багшийн утас унтарчихсан байна. Юу болсныг мэдэхгүй холбоо барьж болохгүй байна. Би эмнэлэг рүү явах уу, гэр рүү нь явах уу гэдэгээ мэдэхгүй байна. Жумейгээс гэртээ байна уу гэж асуух гэсэн юм.

Ш:Мо багш жаахан байж байгаад утсаа асаах байлгүй дээ. Санаа зовох хэрэггүй. Яасан бэ? Хоолой чинь нэг л биш байна?

Шен: Эмнэлэг дээр нь гал гарч байна гэсэн. Тэрэнтэй холбоо барьж болохгүй болохоор санаа зовоод байна.

Ш: Зүгээр байлгүй дээ. Утасных нь цэнэг дуусчихсан ч юм билүү. Тийм биз дээ?

Шен: Чи яаж мэдэж байгаа юм?

Ш:Зүгээр л... би... би... тэрнийг зүгээр гэдэгт итгэлтэй байна.

Шен: Мо багшийн хаана байгааг мэдэж байгаа юм уу? Гэн Шиаошин.

Ш:Үнэнээ хэлье ээ. Би Жумейгийн гэрт байна. Хүрээд ир. Мо багш унтаж байх шиг байна.

Шен: За, одоо удахгүй очилоо. Баяртай.

Ш: Би уг нь...   

**********************

Мо: Жумей намайг сэрээсэн. Чамайг ирж байгаа гэсэн. Юу болоо вэ? Намайг санасан уу?

Шен: Утасны чинь цэнэг дуусчихсан юм уу?

Мо: Цэнэг дууссан?

Шен: Мм...

Мо: Нээрээ дуусчихаж. Өглөө болгон сэрээд чамайг хардаг бол сайхан байхгүй юу. Би шөнө хоёр болтол илүү цагаар ажилласан.

Шен: Сая сэрсэн юм уу?

Мо: Хоёр цаг хүрэхгүй унтсан. Нойр хүрээд байна. Надтай жаахан унтах уу? Хөргөгчинд шинэ кокос байгаа. Сэрээд кокостой будаа хийж өгнө өө.

Шен: Авчихсан юм уу? Дөрвөн хүнд хийж хүрэх юм уу?

Мо: Дөрвөн хүнийх биш. Чи бид хоёрынх.

Шен: Жумей, Шиаошин хоёр гадуур хооллох юм уу?

Мо: Шеншен.

Шен: Аан?

Мо: Намайг өдөр болгон хармаар байна уу?

Шен: Хармаар байна.  Гэхдээ чи завгүй байдаг...Би ойлгож байна. Манай өвөө ч гэсэн залуудаа дандаа завгүй байдаг байсан. Тэр тухай байнга ярьж өгдөг юм.

Мо: Намайг хүссэн цагтаа хармааргүй байна уу?

Шен: Хармаар байна.

Мо: Намайг ажилтай гэртээ байхгүй байсан ч, орон дэрээ унтаад намайг үүрээр ажлаасаа ирэхийг хүлээмээргүй байна уу? Өдөр болгон миний хоолойг сонсож, хичнээн оройтсон ч хамаагүй надаар бүүвэйлүүлэхийг хүсэхгүй байна уу? 

Шен: Хүсч байна.

Мо: Ашгүй  дээ. Тэгвэл... хойшид... зөвхөн чи бид хоёр... Би ганцхан эхнэртээ хоол хийж өгнө. Гайхсан уу? Аан?

Шен: Орон дээр байж бай... яаж ийм юм асуудаг байна аа?

Мо: Юу асуусан гэж?

Шен: Гэр...

Мо: Аан?

Шен: Гэр...

Мо: Гэрлэх тухай.  Чамтай гэрлэхийг хүсч байна, Шеншен. Нойр хүрч байна.

Шен: Тэгвэл хурдан унт.

Мо: Гэрлэх санал тавьсан болохоор сэтгэл санаа сайхан байна. Унтаж чадахгүй нь. Нэг юм дутуу санагдаад байна.

Шен: Аан?

********************

Ж:Юу-юу харж байгаа юм? Аан?

Ш:Яагаад чимээгүй болчихов оо? Юу хийж байгаа юм бол?

Ж:Яагаад сонирхоод байгаа юм? Насанд хүрсэн хүмүүс шд.  Чамд хамаагүй шдээ.

Ш:Чшш... Аяархан ярь.

Ж:Тэгэх хэрэггүй ээ.

Ш:Сая яагаад намайг татаад оруулчихаж байгаа юм? Шеншенийг гарч ирэхээр нь юу гэж тайлбарлах юм?

Ж:Юу тайлбарлах юм? Тайлбарлаад байх юм байхгүй шд.

Ш:Яасан? Байхгүй гэж үү?

Ж:Аан?

Ш:Аан?

Ж: Чи... чи... тайлбарлах юм байгаа гэж байгааа бол, яах вэ. Чамайг байхгүй гэвэл байхгүй гэсэн үг.

Ш:Яагаад инээгээд байгаа юм? Юу байхгүй гэж?

Ж: Үгүй ээ, зүгээр л... юу биш.

Ш:Байхгүй.

Ж: За За. Энд зогсох хэрэггүй. Ийшээ суу. Суу суу.

Ш:Аяар Шеншенд юу гэж хэлэх юм бэ? 

****************

Мо: Нэг түүх ярьж өгье.

Шен: За.

Мо:Хэдэн жилийн өмнө би эмч нарын амралтын өрөөнд амарч байсан.

Лин:Хэдэн шөнө дараалж ээлжинд гарсан болоод ингэж ядардаг байна аа?

Мо:Санахгүй байна.

Лин:Хоолоо ид.

Мо:Хөөх. Баярлалаа. Амттай байна.

Лин:Манай клуб энэ жил цомог гаргахаар төлөвлөж байгаа. Намайг арав гаруй дуу сонгоод өг гэсэн. Надад сонсоод өг тэгэх үү?

Мо:За.

Лин: Эхэллээ шүү. Дараагийнх нь уу?

Мо:Энэ дуу яагаад нэргүй байгаа юм?

Лин:Чи ч гэсэн гоё дуу гэж бодож байна уу?

Мо:Найруулга, аялгуу дээр нь дуулж байгаа хоолой нь ч гэсэн сайн юм байна. Зохиолч нь хэн юм? Дуучин нь бас хэн юм?

Лин:Зохиолчийг нь харин олж чадахгүй байна.

Мо:Олохгүй байгаа?

Лин:Энэ дууг номын санд өгсөн дуунууд дундаас олсон юм. Олон шинэ зохиолчид манайд дуунуудаа өгдөг. Энэ дууг сонсоод надад их таалагдсан. Даанч дуу нь нэргүй, бас зохиолчийнх нь мэдээлэл байхгүй байсан. Чи мэднэ, миний хувьд оюуны өмч чухал. Зохиолчийг нь олж чадахгүй бол би энэ дууг ашиглаж чадахгүй.

Мо:Ингэе. Энэ дуугаа надад явуулчих. Би зохиолчийг нь хайгаад үзье.  Тэгээд би хөгжмийн сангуудаас зөндөө хайсан. Тэр үед хөгжмийн сангуудад мэдээлэл нь дутуу дуу зөндөө байдаг байсан. Би тэр хоолойг олж чадаагүй.

Шен: Миний оруулсан дуу байсан гэж хэлэх гээгүй биз дээ?

Мо:Чи юу гэж бодож байна?

Шен: Би хэдэн дууны демо бичиж оруулж байсан. Тэр үед би дөнгөж эхэлж байсан шинэ хүн байсан. Онлайн Ай Ди ч гэж мэдэхгүй. Зүгээр л дуртай болохоороо дуулдаг байсан. Тэгээд л би хэдэн газар дуунуудаа хадгалсанаа санахгүй байна. Тэр үед тиймэрхүү нэргүй хэдэн зуу дуунууд байдаг байсан. Минийх гэдгийг нь яаж мэдсэн юм?

Мо:Би мэдээгүй.

Шен: Тэгвэл...

Мо:Би зөндөө удаан хайгаад олоогүй болохоор нь. Хайхаа больчихсон. Гэхдээ хоолойг чинь мартаагүй. Их онцгой. Дахиад сонсох хүртэл олон жил өнгөрсөн ч гэсэн... санаж байсан... Фен Яасон бид хоёр хүмүүсийг яриаг сонсох гэжхамаагүй чатууд руу ордог байсан. Бид хоёр хоёулаа ажилтай завгүй байдаг ч гэсэн дуу оруулдаг жүжигчдэд амьдралын туршлага шаардагддаг.

Шен: Тэр халуун ногоотой гахайн гэдэстэй тахиа ёстой амттай байсан. Бид нар цагаан, улаан хоёр шөл захиалсан. Цагаан нь шинэ шөл. Улаан нь дүпүтэй, Тайвани шөл байсан. Тэр шөл ямар амттай байсныг чи мэддэг ч болоосой.

Ш: Шеншен. Чи өөрийгөө зовоож байна уу, надаас өшөөгөө авч байгаа юм уу?

Шен: Үнэнийг хэлэхэд, Гахайн гэдэс, тахианы мах хоёрыг хамт чанахаар тийм амттай байдгийг би анх удаа л үзэж байна. Шөлийг нь сүү шиг цагаан болтол нь чанана гээд бодоод үз дээ. Дээр нь олон төрлийн эмийн ургамалтай, бас перц үнэртээд л. Нээрэн эмнэлгийн хажууд байдаг хоолны газрын гахайн мах, тахиатай шөл шилдэг гуравт багтана. Чи яагаад ярихгүй байгаа юм?

Мо:Гуадоны алдартай Хакка гэдэг хоол. Завтай бол гэртээ хийж идэж болно. Хийхэд хэцүү биш. Жаахан хугацаа л орно. Бас гахайн гэдэс цэвэрлэх амар биш байж магадгүй. Бүх орцыг нь бэлдээд хийгээд үзээрэй. Биед их сайн. Миний санаж байгаагаар улаан чавга, даншен, цагаан гаа, бас үзэм ордог. Бас зарим нэг байнга хэрэглэгддэг амтлагчууд. Давс, перц гэх мэт. Мэдээж, хоолны дарс, цагаан гаа орно.

Шен: Миний ярьж байгааг сонсож байна уу?

Мо:Тахианы махаа гахайны ходоодонд хийгээд амыг нь шүдний чигчлүүрээр хатгаж тогтооно. Тэгээд гал дээр удаан буцалгана.

Шен: Би хонгилд явж байна. Утасны сүлжээ муу байна.

Мо: Тэгээд нэг өдөр илүү цагаар ажиллаж байгаад дэлгүүрээс юм авахаар очсон.

Шен: Тэгээд яасан?

Мо:Тэгээд үү? Тэгээд... Кокостой будаагаа хийх цаг болчихож.

Шен: Яагаад ярихгүй байгаа юм бэ? Яриад өг л дөө.

В: Сайн уу, Мо багш аа.

Мо: Ирчихсэн үү.

В: Сайн уу Шеншен.  Жен ах аа, та ганцаараа байна гэсэн биз дээ? Хүн эвгүй байдалд оруулчих юм. Фейшаог ч гэсэн  дагуулаад ирдэг байж.

Ж: Юунд ичдэг юм? Суу.

В: Хэрэггүй ээ.

Шен: Үргэлжлүүл.

Мо:Эхлээд хоолоо хийгээдэхье.

Шен: Яриад өг.

В: Зөв зөв зөв. Эхлээд хоолоо хийчих. Би өлсөөд байна.

Мо:Хар л даа.

Ж: Чи ч гэсэн суу л даа. Яагаад зогсоод байгаа юм?

Шен: Хурдан яриад өг л дөө.

В: Юу... та хоёр үргэлжүүл дээ. Би хаалгыг чинь хаачихъя.

Мо:Баярлалаа.

Шен: Яриад өг.

Мо:Уг нь ганцхан чамд хийж өгье гэж бодсон чинь, хуваалцах хэрэгтэй болох нь.

Шен: Би хуваалцах дуртай. Хурдан яриад өг.

Мо:Эхлээд хоолоо хийе.

Шен: Хоолоо хийнгээ ярьж болохгүй юм уу?

Мо:Мэдээж болохгүй. Хоол хийхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Чихэрлэгт дуртай юу?

Шен: Мм.

Мо:Энэ чинийх. Илүү чихэрлэг.

Шен: Энийг хэр удаан жигнэх вэ?

Мо:Цаг гаран болно. Дараа нь дахиад хагас цаг зөөлөн гал дээр буцалгана.

Шен: Ашгүй дээ. Одоо надад яриад өг. Хурдан ярь.

Мо:Дараа нь юу болсныг... чи мэдэж байгаа. Тийм болохоор бид хоёр нэг нэгнээ мэддэг болоод удаж байгаа. Чи л мэдээгүй болохоос.

Г: Энэ дууг чи зохиосон уу? Тэрэнд хэлсэн юм уу?

Мо: Тийм ээ, миний компьютер дээр дуунууд нь байгаа. Би байнга сонсдог юм. Эмнэлэг дээр ажиллахаар завгүй бас их ядардаг болохоор. Шеншений дууг сонсохоор тайвширдаг. Бас цаг ч хурдан өнгөрдөг юм. Бид хоёр Шеншений бичсэн дуугаар дамжуулж танилцсан. Би тэрний фен байгаа юм.

Шен: Түрүүн зөндөө худлаа хэлчихсэн. Бүгдээрээ худлаа. Юу гэлээ? Миний фен гэсэн үү? Амархан баригдана даа.

Мо:Зарим нь үнэн. Зарим нь худлаа.

Шен: Надад ярьж өгөөгүй бол би... Сая ярьсныг чинь сонссон ч гэсэн... итгэж чадахгүй байна.

Мо:Би чамд худлаа хэлэхгүй. Чиан Чинци, Шеншенманд хэзээ ч худлаа хэлэхгүй.

31-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home