Love me, love my voice-30

Love me, love my voice-30

Үргэлжлэх хугацаа:46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 30-р анги

Мо: Чи... кола уух уу?

Ж: Мо Чинчен эхнэрээ харж ухаан алдаад, ангийнх нь хүүхдийг ч тоохгүй байна.

Бай: бид хоёр цагаа олж ирсэнгүй.

Му: Оройтсон ухаарал.

Бай: Одоо буцаад явах уу?

Му: Тэгвэл бид хоёрт авсан смүүтийг хаях болно шд.

Ж:Би очиж тусалъя.

Бай: За. Одоо яах вэ? Би... Хөөе. Тэр хоёрт жаахан туслах уу?

Му: Яаж?

Бай:Жоу Женийг тэрэнд таалагдахад нь тусалъя. Харж бай.

Ж: Би наана чинь сууж байгаа шд.

Бай: Өлсөөд байна. Жаахан юм идээдэхье. Тэгээд  чи өгөөмөр хүн биз дээ?

Ж: Тийм ээ. Өгөөмөр. Өгөөмөр. Ид ид.

Ш: Энэ хоёр манготой.

Бай: Баярлалаа.

Му: Баярлалаа.

Ж:Хүйтэн байна. Болгоомжтой уугаарай.

Бай: Харав уу? Халамжтай байгаа биз дээ. Жоу. Бизнесээ анх эхлүүлэх хэцүү байсан гэж сонссон.

Ж: Яасан?

Бай: Зүгээр  л ярьж байна. Бид нар ч гэсэн хуучин түүхийг чинь мэдмээр байна шд. 

Ж: Бизнес эхлүүлэх угаахаа л хэцүү байдаг шд.

Бай: Тэгээд яриад өг л дөө. Хэр хэцүү байсан бэ?

Ж:Ажилтай байхын тулд өдөр болгон эмнэлгүүдээр явдаг байсан.

Бай: Тийм тийм тийм. Эхэндээ их хэцүү байдаг байсан. Хоолоо ч идэж чадахгүй, өдөрт хэдхэн цагаас илүү унтаж чаддаггүй байсан, тийм ээ? Тэрнээс болоод найз охин нь салаад явчихсан болохоор ганц бие болсон. Хэл дээ. Ийм сайн залуу... Ганц бие байхад хайран байгаа биз дээ? Тийм ээ?

Ш: Аа...

Ж:Мо Бай. Хийх юм олдохгүй байгаа бол наадахаасаа сайн ид. За юу? Амаа завгүй байлга.

Бай: Юунаас нь ичсэн  юм бэ? За за. Дуугүй байя.

Му:Гэрэлт цамхаг хармаар байна гэсэн биз дээ? Явъя.

Бай: Смүүтигээ яах юм?

Му: Аваад яв.

Бай: Хөөе. Ааштай гэдэг нь. Та хоёр ярилц. Би явлаа. Уур амьсгал бүрдүүлж байхад чинь.

Му: Хангалттай.

Ж: Дэмий яриаг нь тоох хэрэггүй.Энийг нөмөрчих. Ханиад хүрчихнэ.

Ш: Даарахгүй байна уу?

Ж:Үгүй ээ. Би зүгээр.

Ш: Баярлалаа.

Ж:Зүгээр ээ. Хоёр цаг болчихсон байна. Би өрөөнд чинь хүргээд өгье.

Ш: За. Явъя.

Ж:Явъя. Чамайг хүргэж өгчихөөд би гадуур  дахиад жаахан алхана аа.

Ш: Нойр чинь хүрэхгүй байна уу?

Ж:Би хэлэхээ мартчихаж. Мо багш... Надад мессеж бичээд Шеншен манай өрөөнд унтаж байгаа гэж хэлсэн. Намайг өөр газар унтаарай гэсэн. Хатуу сандал дээр унтсанаас гадуур алхсан нь дээр байх. Тийм үү?

Ш: Шөнөжин яаж алах юм. Тэгвэл... Тэгвэл...

Ж:Үгүй ээ үгүй үгүй. Би чиний өрөөнд унтах гэж тэгж хэлээгүй.

Ш: Үгүй ээ, буруугаар ойлгох хэрэггүй. Миний нойр хүрэхгүй байгаа болохоор хамт алхая. Далайн эрэг урт болохоор... үүр цайтал алхаж байгаад нар мандахыг харж болно шд.

Ж:Чи улам удаан болоод байна. Ядарч байна уу?

Ш:Өгсүүр болохоор... жаахан ядраад л.

Ж:Тэнд түр сууж амаръя.

Ш:За. Би чамтай ярилцах дуртай.

Ж:Би ч гэсэн. Чамтай ярилцах дуртай.

Ш:Тэгвэл ярилцъя.

Ж:Тэгье. Юу ярих вэ?

Ш:бизнесээ яаж эхэлсэн талаар чинь.       

Ж:Бизнесээ яаж эхлүүлсэн талаар. Би багадаа байнга хэрэг тарьдаг, хичээлээ хийдэггүй хүүхэд байсан. Тэгээд сургуулиа төгссөнийхөө дараа би Фен Яасон, Мо Чинчен хоёртой таарсан. Тэгээд би ч гэсэн ямар нэг юм хийх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд би бизнесээ эхлүүлэх гэж маш их хичээсэн. Одоо бодоход сайн найзуудтай байх чухал юм билээ. Сайн нөлөө чамайг үргэлж урагш түлхэж байдаг.

Ш:Тийм ээ. Шеншен бид хоёр ч гэсэн тийм.

Ж:Тийм үү? Найзуудынхаа ачаар би миний бизнес бусадтай харьцуулахад амархан бүтсэн. Тэрний л ач байх...

Ш:Тэгвэл найз охиноосоо яагаад салчихсан юм?

Ж:Бизнес маань дөнгөж эхэлж байсан болохоор их завгүй байсан. Би тэрэнд цаг зав гаргаж чаддаггүй байсан. Тэгээд яваандаа бид хоёр хөндийрч, салсан. Тайван салсан.

Ш:Хэн салъя гэсэн юм?

Ж:Тэр...

Ш:Тэрнийг явуулахгүй байх гэж оролдоогүй юм уу?

Ж:Үгүй ээ. Би хайр сэтгэл хоёр талаас байх ёстой гэж боддог. Харилцаа гэдэг хоёр хүний дунд байдаг асуудал.  Өнчин хайр хол явахгүй.

Ш:Би ч гэсэн хайр сэтгэл хоёр талаас байх ёстой гэж боддог. Хүн бүрт баталгаа хэрэгтэй...

Ж:За, орой болчихож. Жаахан алхъя. Энд суугаад байхаар дарч байгаа биз дээ?

Ш:Тэгвэл алхъя.

Ж:Алхъя. Явъя, явъя. Чиний тухай ярилцъя. Чамд төлөвлөсөн зүйл байгаа юу?

Ш:Би мастерт суралцаад, дараа нь дуртай ажлаа олж хийнэ гэж бодож байгаа. Надад сайн, бас өөрийнхөө сайн хүнтэй ч бас учирна гэж найдаж байгаа.

*********************

Шен: Энд шөнөжин унтчихаж. Шиаошин хаана байгаа бол?

Ж: Ядаж мессеж биччихэж болдоггүй юм уу?

Мо:Сэрчихсэн үү?

Шен: Би дээшээ гарч нүүрээ угаалаа.

Ш: Чи арай гэж ирэв үү?

Шен:Хөөе. Жумей өнгөрсөн шөнө энд унтсан уу?

Ш: Юу гэж дээ. Чи найз залуугаа хараад намайг хаяж явчихаад. Би шөнөжин унтаагүй. Нойр хүрч байна.

Шен: Чи шөнөжин унтаагүй юм уу?

Ш: Тийм. Би шөнөжин унтаагүй... бид хоёр үүр цайтал алхсан. Би уг нь өрөөндөө ирж унтах гэж байсан чинь Мо багш Жумейд эхнэр нь өрөөнд нь унтаж байгаа болохоор  гадуур хоног гэж мессеж бичсэн байсан. Тэгээд тэр хаачих болж байна? Тэгээд би шөнөжин хамт алхсан. Би яаж өрөөндөө унт гэж хэлэх юм. Болохгүй биз дээ. Хөл өвдөөд байна. Массаж хийж өг.

Шен: Хэл дээ, Жумей тийм даруухан юм уу? Үнэхээр өрөөнд чинь орж ирж унтъя гэж хэлэхгүй байна уу?

Ш: Тэр... их даруухан.

Шен: Дөнгөж зургаа болж байна, би унтлаа.

Ш: Хэлээдэх. Та хоёр юу хийсэн бэ?

Шен: Юу ч хийгээгүй ээ. Миний нойр хүрээд. Чи өдөр унтчихсан. Би аравхан минут унтсан байсан. Тэгээд би унтаад өгсөн.

Ш: Тэгээд л болоо юу?

Шен: Ммм...

Ш:Гү Шен, чи үнэхээр мэдрэмжгүй юм аа. Унт.

****************

Ж: Чи миний хөлөнд массаж хийж өгөх хэрэгтэй шүү. Би шөнөжин алхсан. Чамд хэлэх юм алга уу? Инээхээ боль. Чамайг ингэнэ гэж үнэхээр бодсонгүй. Охин хараад найзыгаа мартдаг.

Мо:Өөр талаас нь бодоод үз. Би чамд боломж гаргаж өгч байхад.

Ж: Боломж гаргаж өгсөн? Юун боломж? Аан? Хэтрүүлж бодохоо боль, за юу?

Мо:Тийм үү?

Ж: Би хичнээн сонирхож байсан ч гэсэн, өрөөнд нь ороод унтаж болохгүй биз дээ? Бид нар зүгээр л найзууд. Чи мэдэхгүй юу?

Мо:Мэднэ ээ. Чи сайн залуу. Гэхдээ та хоёр шөнөжин ярилцсан гэсэн шд. Нэг нэгнийхээ тухай илүү сайн мэддэг болсон биз дээ.

Ж: Мо Чинчен. За яах вэ. Надад заль хэрэглэж байгаа юм биз дээ? Харж л байгаарай... Харж бай...

Мо: Талархах хэрэгтэй шд.

*********************

Эм: Эрхэм ээ, ийшээ.

Ша: За за, ийшээ.

Бай: Фейшао.

Ша: Хоол бэлэн. Хурдан сууцагаа. Наашаа, наашаа ирээд сууцагаа.

Бүгд: Хөөх.

Ша: Дуртай газраа суугаарай.

Бай: Ямар их хоол вэ.

В: Зураг аваад Жуд явуулчих.

Мо: Ийшээ суу.

Шен: Баярлалаа. Шиаошин.

Ж: Би хаана суух юм?

Ша:Дуртай газраа суу.

В: Ийшээ суу.

Ша: Наанаа суу суу суу.

В: Би хажууд чинь суумаар байна.

Ша: Нөхөд өө, нөхөд өө. Эндхийн загасаар хийсэн хоол нь амттай шүү. Одоо цаг эрт байна. Айн идээд аваарай. Дараа нь бартаат замын аялалд гарна шүү. За юу?

Бүгд: За.

Эр: Зөөлөн юм аа.

Бай: Энэ юу вэ?

Ша: Дүпү байна.

Бай: Загас нь аль юм бэ?

Ж:Загас ид.

В: Амттай байна.

Ша: Тийм байгаа биз?

И: Баярлалаа. Баярлалаа.

Ш: Ёстой амттай юм аа.

Ж:Тэгвэл сайн ид. Дуду. Танай өрөөнд нэмэлт орж тавьж болох уу?

Ду: Болно оо. Яасан?

И: Баярлалаа.

Ж: Шиаошинийг өрөөндөө оруулчих. Гурвуулаа бол бүр хөгжилтэй шд.

Ду: Шеншен яах юм? 

Мо: Шеншен харанхуйгаас айдаг. Яаж ганцаараа унтах юм?

Ду: Тийм ээ, хоёр хоёроороо яг таарчихсан байгаа шд. Миний өрөөнд оруулж яах гэж байгаа юм?

Ж: Дуду, май. Загасны толгой ид. Тархинд сайн.

Ду: Юу? Шиаошин та хоёр тийм дотно болсон юм уу? Тэрэнд байрлах газар хүртэл олж өгөөд?

Ф: Чимээгүй чимээгүй.

Ду: Үеэл ээ. Загасны шөл хийлгэх үү?

Ах: Тэгье. Баярлалаа.

Ду: Зүгээр ээ.

И: Яасан, сайн халамжилж байгаа биз дээ?

Ах: Тэр давгүй нь ч давгүй л дээ. Гэхдээ л хангалтгүй.

И: Энийг ид.

Ах: Юу болоод байгаа юм?

И: Идэхгүй юм уу?

Ах: Идэж байна шд. Чи өгсөн юм чинь дэлгүй яах вэ дээ.

Шен: Амттай байна. Чи идээд үз.

Ж: Мах ид. Амттай байна.

Ша: Хөөе. Хөөе хөөе.

Мо: Яаралгүй ид. Ястай шүү, болгоомжтой.

Ж: Би заагаад өгье.

Ш: Тэгээрэй.

В: Тарвас яасан нялуун байна аа?

Бай: Муму багш аа, хан боргоцой ид. Исгэлэн байгаа.

Ша: Би  сам хорхой арилгаад өгье. Сайн идээрэй.

В: Боль доо. Хальсыг нь арилгаагүй бас элстэй байна шдээ.

Ша:Ганц бие хүн  нэгэндээ тусалж байхад. Болихгүй юу. Надад арилгаад өг. Би идчихье.

В: Тэгье ээ. одоохон.

********************

Ша: Би ВИП үйлчлүүлэгч болохоор сайн мэднэ ээ.

Бай: За за.

Ша: Энийг ав.

Му: Надад туслаарай.

Ша: Залуус аа, залуус аа. Бартаат замын машин жолоодох чухал мөч ирээд байна.

Ж: Гоё машин байна.

В: Яагаад чухал мөч билээ?

Ша: Зам нь амаргүй шүү. Маш адал явдалтай. Сайн хар даа. Уулын зам нарийхан, бартаа ихтэй, бас урт шүү. Дахин давтагдашгүй зам.

Ах: Муугүй шүү.

В: Бид нарыг зовоох гэж байгаа юм шиг сонсогдож байна.

Ша: Бид нар зугаацах гэж ирсэн биз дээ?

Ф: Тэгвэл... хоёр хоёроохоо нэг баг болъё. Хосууд нэг машинд суу. Нэг нэгнээ сайн мэдэх сайхан боломж.

Ду: Юун хосууд вэ? Ганцхан хос байгаа шд. Бусад нь хүссэнээрээ баг болж болно.

В: Хөөх. Ганц хос гэхээр...

Ж: Болно оо болно. Би та нарт нүүрээ халхлах алчуур бэлдсэн. Замд тоос шороо ихтэй байх болно. Бас хол явах болохоор нүүрээ хамгаалах хэрэгтэй. Эхлээд эмэгтэйчүүд. Нэг нэгийг аваарай. Шиаошин.

Ду: Жумей багш, халамжтай юм аа.

Ша: Гэнэтхэн халамжтай болчихож.

В: Халамжтай.

Бай: Сайн залуу шүү.

И:Энийг авчихъя.

Ж: Шеншенд нэгийг. Бусад нь аваарай.

Бүгд: Алив би. Надад надад. Аваарай.

В: Би яаж зүүхийг заагаад өгье.

Бай: Минийх өнгө нь тод юм аа.

Ж: Яаж зүүхээ мэдэж байх шив. Гайхалтай.  Би тусалъя.

Ш: Энэ...

Ду: Шиаошинд тусал. Нааш нь өгчих.

И: Баярлалаа.

Мо: Замд тоос их босно. Нүдээ л гаргахад болно.

Ж: Чанга байна уу?

Ш: Зүгээр ээ, зүгээр.

Бай: Ганц биечүүд нэг нэгэндээ тусалъя.

Ф: Тэгье. Минийхийг уяад өг.

Бай: Минийхийг ч гэсэн.

Ф: Фейшао, би уяад өгье. Чанга байвал хэлээрэй.

Ду: Чанга байна уу?

И: Болно оо болно.

Ж: За... За, машиндаа сууцагаая.

Мо: Машинаа сонго.

Шен: Тэр.

Мо:Тэр үү? За.

И: Явъя аа.

Ах: Юу хийгээд байгаа юм?

И: Хөөх, ямар сонин юм. Тэрнийг дагахгүй байх чинь?

Ах: Заавал ингэж хэлэх хэрэгтэй юм уу?

И: Миний дур юм чинь. Чамайг харин ч өрөвдчихлөө. Хоёулаа хамт явъя.

Ах:Хэн чамтай явна гэсэн юм?

И: Энд байгаа ганц гадны хүн нь чи.

Ах: Би маргааш ай ди нээчихнэ за юу.

И: Тэгвэл би номын эгч чинь болно.

Ах: Гайгүй байлгүй.

И: Машинаа сонго.

Ш: Тэгвэл, би...

Ду:Чамайг дуудаад байна. Оч. Болгоомжтой яваарай.

Ш: За.

Ф: Тэгвэл... хоёулаа хамт явъя.

В: Тэг ээ. Би зөвшөөрч байна. Бүгдээрээ хос хосоороо явж байхад.

Ша: Би ч гэсэн зөвшөөрч байна. Та хоёр нэг машинаар явсан  нь дээр.

Ду: Хэн та хоёроос асуусан юм? Муму, тэр миний хувцастай тохирч байна. Тэрүүгээр явъя.

Ф: Аан?

Бай: Аан? Бид моёр... Дуду эгч ээ, яаж байгаа юм бэ?

Ша: Тэр харав уу. Дуугүй л байхгүй.

Мо: Бүсээ сайн зүүгээрэй.

В: Өөрийгөө хэл.

Шен: За.

Бай: Хөөе булхайцахгүй шүү. Хөөе.

Ф: Түрүүлж ирсэн нь.

Бай: Хөөе.

Ф: Би түрүүлж ирсэн юм чинь.

Бай: Чи булхайца биз дээ.

Ф: Дараа чи жолоодоорой.

Бай: Ёстой нээрээ.

Ах: Зөөлөн яваарай.

Мо: Аюулгүй байдал чухал. Бүсээ зүүчих.

Ах: Баярлалаа.

И: Мо багш аа, баярлалаа.

Мо: Удахгүй уулзъя.

Ж: Минийхийг шалгахгүй юм уу?

И: Халамжтай юм аа. Шеншенд сайн байдаг мөртлөө, хүн болгонд  сайн хандаж байна. Төгс. Төгс.

Ах: Харж л байя. Юу болох нь вэ.

Шен: Мо багш аа, фендэ үйлчилгээ үзүүлчихээд ирэв үү?

Мо:Фен мөн юм уу?

Шен: Нэг сумаар хоёр туулай. Мо багш ч мөн дөө.

Ша: Нөхөд өө, би энд сард нэг удаа ирдэг. Тийм болохоор намайг дагаад яваарай, болгоомжтой байгаарай.

Бүгд: За.

Ша: Зөөлөн яваарай...

В: Яваач ээ. яваач. Хурдан хурдан... болж байна.

Ду: Муму, хурдан явж болохгүй юм уу?

Му: Аюулгүй байдал чухал.

И: Заавал гүйцнэ дээ.

********************

Бай: Наашаа.

Ду: Болчихсон уу? болчихсон уу?

М: Энэ болчихлоо.

Ду: За.

Мо:Тавагаа нааш нь өгчих. Энэ болчихож.

Бай: За.

Ду: Шорлог ирлээ.

В: Баярлалаа, Дуду эгч ээ.

Ду: Зүгээр ээ. Мо багш шарсан юм.

Ф: Баярлалаа.

Ах: Зураг авахаа болиоч.

Мо:Амттай байна, энийг идээд үз.

Бай: Гахайн гэдэс.

Мо: Май.

Ш: Хөөх. Амттай харагдаж байна.

Ф: Перц хийгээд идээд үз.

Мо: Болчихсон байгаа.

И: Амттай болсон байна шүү.

Ах: Өө, баярлалаа.

Ша: Хөөе. Нуурын эрэг дээр шарсан мах идээд л. Амттай хоол сайхан харууц. Нэг л юм дутуу  байна даа.

Бай:  Юу дутсан гэж?

В: Ийм сайхан байгаль. Амттай хоол. Мо багшийг дуу дуулж өгөөч гэж гуйх юм биш үү?

Бүгд: Тийм ээ.

Мо: Тэгье ээ.

Ду: Нээрэн үү?

Мо: Яасан? Дургүй байгаа юм уу?

Ду: Үгүй ээ, үгүй. Гайхаад л. Мо  багш аа, юу дуулах вэ?

Мо:Үүрийн гэгээ, үдшийн бүрий.

Бай: Хөөх. Үүрийн гэгээ, үдшийн бүрий? Энэ чинь хэн хүний хайрын дуу байх аа?

Ш: Энэ хоёр уу?

В: Ганцаараа дуулбал ганцаардах байх аа.

Ша: Хосоороо дуулсан нь хамаагүй дээр.

Мо: Дуулах уу?

Шен: Чи дуулах юм бол би ч гэсэн дуулъя.

В: За. Тэгвэл би хөгжим даръя. Шеншен ямар өнгөөр эхлэх вэ?

Шен: А-минор.

В: А-минор. А-минор.

Ф:Би суучихъя. Намайг суулгачих.

Ж:Чи чадах юм уу?

В: чадах нь уу, үгүй юу харж л бай. Харж байгаарай. Эхэллээ шүү.

Мо Шен дуулна

Бүгд: Браво. Гайхалтай байлаа. Та хоёр урьдчилаад бэлдсэн юм биш үү?

В: Төгс байна.

Ах: Сайхан  тохирч байна. манай хүргэн дүү.

И: Сая хүргэн дүү гэсэн  үү?

Ах: Юу гэж дээ. Чи буруу сонссон байна. Буруу сонссоноос зайлахгүй.

И: Дуду эгч ээ, тэр хүргэн дүү гэсэн үү?

Ду: Би тэгж л сонссон доо.

Ах: Дуду, буруу сонссон байна. Яагаад тэрний талд ороод байгаа юм?

И: Ингэж хэлдэг байж ээ.

Ах: Би...

В: Сэтгэл үнэхээр хөдөлчихлөө.

Ф: Харин тийм.

Ша:Минийх ч гэсэн. Сэтгэл хөдлөөд байна. Алив, миний сандлаас бос.

В: Хэдүүлээ “Завсарлага” дуулъя. Тэгэх үү?

Эр эр: Тэгье.

Бай: Хөөе хөөе. Би энэ дууг мэднэ.

В: Нээрэн үү?

Бай: Би бөмбөр сурсан юм чинь.

Ша: Тэгээд юу гэж?

Бай: Намайг тоглуулчих л даа. тоглуулчих.

Ж: Чадах юм уу?

Бай: Би дуулж чадахгүй ч гэсэн хэмнэл мэднэ шүү. Муму, миний зургийг аваарай.

Ша: Гитар тоглохгүй яасан юм бэ?

В: За тэгэхээр Фейшао, Мо Бай, бид гурав...

Бай: Бөмбөрчин...

В: Завсарлага дууг дуулна. Алгаа ташаарай. Гурав хоёр нэг. Эхэл... Хөөе. Муугүй шүү.

Ж: Хэзээ дуулах юм бэ?

Ша: Оршил, оршил.

Дуулна:

Шен: Үзэгслэнтэй юм аа.

Мо:Үзэгслэнтэй байна. Чи... кола уумаар байна уу?

Шен: Чи уумаар байна уу?

Мо:Хөөх. Гоё юм аа.

Бүгд: Алив уугаарай. Төлөө. Төлөө. Уугаарай. Төлөө. Төлөө. Төлөө.

Бай:Зарим хүмүүс өөр ертөнцөд байх шиг байна.

Ф: Хаана байна?

Ж: За за, харахаа боль. Харахаа боль.

В: Тэр хоёр үерхэж байгаа юм чинь.

Ж: Мо багш, итгэлтэй хүн болохоор үеэлдээ санаа зовох хэрэггүй ээ.

Ах:Санаа зовохгүй ээ.

Ш: Санаа зовох хэрэггүй ээ, тавдугаар ах аа.

Ах: За.

Ф: Миний дуртай юм байна...

Ду: Ирү. Май. Ирү. Энийг наанаа тавьчих.

И: Хөөх. Баярлалаа Дуду эгч ээ.

Ф: Дуду эгч өөрчлөгдчихөж. Хамгийн түрүүнд надад өгдөг байсан чинь. Аргагүй л өөр болжээ.

Ша: Гомдоллохоо больж үз. Жаахан хүүхэдтэй барьцаад.

И: Энийг ав ав...

Ду:Хэрэггүй ээ. Тоглож байгаа юм. Та нар ид.

И: Аан. За за.

Ж:Ялихгүй зан.

Ф: Тэрийг идье.

Ду: Өөрөө аваад ид. За за за.

Ю: Дуду эгчийн шорлог илүү амттай байгаа байхгүй юу.

Ф: Тэгэлгүй дээ. Бид нар чинь хосууд юм чинь.

Ша: Фен Яасон.

Ф: Аан?

Ша: Дуду найз залуутай болчихвол чи ингээд барьцаад л байх уу?

Ф: Тэгэлгүй яах юм. Би бүр зодож байгаад маргалдана за юу. Асуудлыг шийдэх хамгийн хялбар арга хүч хэрэглэх. Миний хосыг хэн булааж зүрхлэх юм?

Ша: Тэр ярьж байгааг нь.

Ж: Тэрнийг тоох хэрэггүй. Манай найз сайн хүн байгаа юм. Даанч худлаа ярих дуртай.

Ф: Үгүй ээ.

В: Том том үг хэлнэ ээ.

Ша:За за за.

В: Алив идээрэй.

Ша: Маргааш хэдүүлээ нум сум харвана аа.

******************

Бай: Май.

Ж: Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад. Ингэж барьж байгаад...

Бай: За за. Би харвалаа шүү. Мэргэн харваач.

Шен: Хөөх. Мундаг юм аа.

Мо:Дахиад нэг харваадахъя.

Шен: За.

Бай: Харж л байгаарай.

Ш: Долоо. Оночихлоо.

Ж: Сүртэй юм биш ээ.

Ш: Мундаг юм аа.

Шен: Хөөе. Би хичээж л байна шд. Анх удаа л харваж үзэж байна. Анх удаа гэхэд гайгүй л байгаа биз дээ. Битгий шоолоод бай.

Мо: Анх удаа бүх юм хэцүү байдаг. Дахиад харва.

Шен: За.

Ж: Мөрөө сул тавь. Байгаа сайн хар.

Бай: Хичээл зааж өгч байхад.

Ш: Би барьж дийлэхгүй нь ээ.

Ж: Одоо тавь тавь тавь. Зүгээр ээ, дахиад нэг.

Мо: Амжилт.

Шен: Ядарчлаа. Дийлэхгүй байна.

Мо:Байгаа хараад... нумаа татаад... голд нь ононо. Байгаа чиглүүлээд хурдан тавина. Нэг хоёр гурав.

Шен: Янзтай.

Мо: Мундаг байна. Хурдан сурч байна. Дахиад...

Шен: За.

Ж: Гараа энд байрлуулна. Энд... тэгэхгүй бол нумаа татаж дийлэхгүй. Эндээс барьж байгаад... Яг зөв. Эрүүнийхээ доор байрлуулна.

Ю: Хөөе. Хичээж байгаа ч гэсэн чадахгүй байх шиг байна. Тэрэнд туслах хэрэгтэй.

Ж: Болж байна. Одоо тат. Тат. болж байна. Мөрөө сул тавь. Сул тавиад... байгаа оночихлоо. Сайн байна.

В: Жумей.

Ж:Сайжирч байна.

В: Тулаанд дуудаж байна.Чадахгүй гэж бодож байна.

Ж: Юун тулаан?

В: Хэдүүлээ, гурван сум тавина. Хамгийн өндөр оноо авсан  нь ялна.

Ж: Гучин сум тавьсан ч татгалзах юм алга.

В: Яасан зоригтой юм. би коллежид байхдаа нэгдүгээр байранд орсон юм шүү. Фейшаогаас асуухгүй юу.

Ж: Намайг айлгаж чадна гэж бодоо юу?

В:Байгаа соль...

Ша: Би дүрмийг нь тайлбарлаж өгье. Гурван сум тавина. Хэн өндөр оноо авсан  нь ялна. 1-р зам. 2-р зам. 1-р замаас эхэлье.

Ах: Амжилт.

Ша: Тэрнийг ялуулна шүү. Битгий өөр дээрээ анхаарал татчихаарай.

В: Үгүй шүү. Би тэрнийг сургаад өгнө. Сум болгон дээр би нэг оноо илүү авна.

Ах: Хөөх найм.

Ша: Жоу Жен, найман оноо.

Шен: Хоёулаа тэр хэдтэй нууцаар өрсөлдье.

Мо: Тэгье. Амжилт.

В: Мо Бай, миний зургийг аваарай.

Бай: За за. Мэргэжлийн тамирчин хэдэн оноо авахыг харъя.

В: Жумей Ша И, битгий л урам хугалаарай даа. Тэрэнтэй үерхэнэ шүү.

Ша: Ван Кө, долоон оноо.

Бай:Жумей нэг оноогоор тэргүүлж байна.

Мо: Таван оноо.

Ж:Голд нь ононо оо. Алив, чимээ  гаргаарай.

Ша: Жоу Жен таван оноо.

Ж: Салхитай байна.

В: Яаж улаан цайм ялагдах юм бэ?

Ша: Тав, тав дээр оно. Тав аа.

В: За за за... Жумей, ингээд л болоо юу?

Ж:Олон юм ярихаа боль. Хурдал.

Бай: Ван Кө, тоглоомын эргүүлэх цаг болсон шүү. Чи чадах уу?

Ша: Ван Кө, зургаан оноо. Одоогийн байдлаар оноо тэнцлээ. Тав гэж байхад чинь.

В: Жаахан дээгүүр явчихлаа.

Мо: Хөөх. Долоон оноо.

Ш: Найман оноо.

Ша: Жоу Жен, найман оноо.

Бай: Жоу багш мундаг юм аа.

Ша: Энэ сүүлчийн сум. Ван Кө багш нэлээд дарамтанд ороод байна.

В: Битгий ингээд бай. Хүн сандруулаад байх юм. За, Ван Көгийн сүүлчийн сум нь хэд оноо авахыг харцагаая. Ван Кө долоон оноо. Ингээд эцсийн дүнг танилцуулъя. 21оноогоор тэмцээний ялагч Жоу Жен.

Бай: Жоу Жен мундаг юм аа.

Ж: Болгоомжтой болгоомжтой.

В: Жумей сайн байна. Хагас мэргэжлийн хүнийг ийм амархан ялчихлаа шд.

Ж: Юун хагас мэргэжлийн бэ? Сонирхогч юм байж.

Ша: Амархан байсан.

Ж: Зураасан дээр нь хүртэл гишгэчихээд.

В: Жоу багш аа...

Мо: Гурав, хоёр нэг. Тавь...

Шен Мо: Хөөх.

Мо: Арван оноо. Мундаг байна.

В: Хамт бэлтгэл хийж байя.

Бай: Би үзээд алдъя.

И: Арван оноо.

Ж: Хэн бэ?

В: Хэн бэ?

Ша: Нээрээ юу?

И: Шеншенман.

Ш: Шеншен чинийх үү?

И: Тав, долоо, арав... гурван сумаар 22оноо.

В: Хөөх.      Мундаг байна, Шеншен.

Ах: Шеншен, чамаар бахархаж байна шүү.

М: Сайн  байна.

Ша: Чи аварга боллоо.

Бүгд: Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга. Аварга.Аварга. Аварга. Аварга.Аварга. Аварга. Аварга.

Мо: Тэгэхээр авъяас илүү чухал байгаа биз дээ. Тийм ээ?

Ж:Авъяас байна. Тэр хар л даа.

Ах: Аврга.

*********************

Шен: Оройн хоол хамт идэх үү? Юу идмээр байна?

Ш:Аан? Мэдэхгүй ээ. Юу байгааг нь харж байгаад болъё.

Шен: Болзоотой юм уу?

Ш:Үгүй ээ. Жумей хоолонд муу байгаа гэсэн. Тийм болохоор эндхийн нэрийн хоол идэж үзэх гээд.

Шен: Аан. Эндхийн хоол уу?

Ш:Сүртэй юм биш ээ.

Шен:  За за. Өнөө орой хүссэнээ хий. Эргэж ирэх хэрэггүй.

Ш:Хөөе.

Шен: Баяртай.

Бай: Нэг хүн бусдыг үл тоомсорлож ганцаараа эхнэртэйгээ нум сум харваж зугаацав. Хаха...

Мо: Жаахан унтахгүй юм уу?

Шен: Хоол идэхээр явна гээгүй юм уу?

30-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home