Love me, love my voice-29

Love me, love my voice-29

Үргэлжлэх хугацаа:46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 29-р анги

Шен: Арлын цаана юу байгааг мэдэх үү?

Мо: Нээрэн. Би нэг юм бодсон. Чи баяраар юу хийх гэж байна?

Шен: Баяраар уу? Одоохондоо бодсон юм алга.

Мо:Би эхний дөрвөн өдөр нь Чиандао нуурын эрэг дээр семинартай. Чи ямар нэг юм төлөвлөөгүй бол бид нартай Чиандао нуур руу явах уу?

Шен: Тэгье. Чиандао нуур. Би Чиандао нууранд очиж үзээгүй.

Мо:Тэвэл тэгж тохирлоо шүү.

Шен: За. Эртээд би ээж, аав хоёртоо Яншуо руу ажлаар явж байгаа гээд хэлчихсэн. Энэ удаа аав, ээж хоёрт юу гэж хэлэх вэ? Манай аав ээж хоёр хатуу хүмүүс л дээ.

Мо:Би өвөөтэй чинь уулзсан. Хэрэгтэй бол би ээж аав хоёрыгоо танай аав ээж хоёртой уулзуулж болно. Үнэнээсээ хэлж байна.

Шен: Хэрэггүй ээ. Тэгж төвөг удаад яах юм. Би арга бодож олъё. Өөрөө бодож олно. Өөрөө.

*****************

Ах:Тэгье тэгье тэгье. Би хамт явъя. Тэгвэл ээж аав хоёр чинь санаа нь зовохгүй. Ах нь байхад хэн ч яах ч чадахгүй.

И: Юу яриад байгаа юм бэ? Мо багшид нуугаад байх юм юу ч байхгүй. Чамайг байхгүй байсан ч биеэ зөв авч явна за юу.

Ах: За за за за. Чиний хэлдэг зөв за юу. 

Шен: Төгс хоолой студийнхэн чамайг амттан явуулсанд үнэхээр баярлалаа гэж хэлүүлсэн. Чамайг завтай бол хамт явж болно гэсэн. Би чиний өмнөөс хариулаагүй байгаа. Чамайг өөр юм төлөвлөчихсөн байж магадгүй гэж айгаад.

И:Байхгүй. Төлөвлөсөн юм байхгүй.

Ах:Байж байгааг нь. Надад уурладаг шигээ эрч хүчтэй байгаач. Гэртээ харимаар байна гэж хэлдэг шигээ бай л даа.

И: Би хэзээ ч чадвартай хүмүүсийн дэргэд бардам зан гаргадаггүй. Шеншен, хэзээ явах юм? надад хэлчих. Би тасалбар байна уу захиалчихъя.

Шен: Тасбалбараа бөөнд нь захиалчихаад дараа нь мөнгөө хуваана гэсэн.

И: Миний өмнөөс баярлалаа гээд хэлчихээрэй. Би заавал явна. Явна шүү.

Шен: За.

И: Заавал заавал заавал.

Шен:Ойлголоо.

И:Би ажлаа хийлээ.

Ах:Шеншен. Би хамт явж болж байна. Гэхдээ зочид буудал, онгоцны тасалбарын мөнгө...

И:Яахаараа ийм ичгүүргүй байдаг байна  аа? Зугаалахаар явж байж дүүгээрээ төлүүлэх гэж байгаа юм уу?

Ах: За яах вэ. Би биширдэг хүнтэйгээ амралтаа хамт өнгөрөөхөд чинь туслахын тулд би өөрөөсөө мөнгө гаргая.

И: Ийм боломж бусад хүмүүст олдохгүй байхад гомдоллоод байгаа юм уу?

Ах: Би тэр хүнийг мэдэхгүй. Тэр чинь чиний биширдэг хүн.

И: За за яв яв яв. Холд.

******************

Ж: Чайзаны иргэд над шиг гэр бүлээсээ хагацаж салахгүй байх болтугай. Чайзаны их цэрэг энэ голыг үүрд манаж...

Ш: Энэ үг үнэхээр сэтгэл хөдөлгөм юм аа. Тийм ээ?

Ж:Харийн овог  аймгуудыг хөөн зайлуулж...

Ч: Утас чинь дугараад байна.

Ж:...эмх замбараагүй байдлыг үүрд арилгах болтугай.

Ч: Утас чинь дугараад байна аа.

Ш:Чи чи чи үзэж бай. Би утсаар яриадахъя.

Ч:  За.

Ш: Байна уу.

Ж:Байна уу, уулзалгүй удсан байна.

Ш:Тэгж их удаагүй ээ. Би өрөөнийхөнтэйгөө гала тоглолт үзсэн. Тэр үед та нарыг харчихсан.

Ж:Чи баярын амралтаар юу хийх гэж байна?

Ш:Аан? Одоохондоо мэдэхгүй л байна.

Ж:Тэгвэл хамтдаа өнгөрүүлэх үү?

Ч: Төгс хоолой студийн гурав ч аргагүй мундаг юм аа. Хар л даа. Жумей биеийн галбир нь... Хадан дээр ургасан бас нэг цэцэг. Тэрнийг хэн тасалж авах бол...

Ш:Юу... би...

Ж:Найздаа баярлалаа гээд хэлчихээрэй.

********************

Ду: харамссаар л байна уу?

Ф:Тийм гэж үү?

Ду: Хоолоо ч идэхгүй. Бусдыг хуурч чадах ч, намайг хуурч чадахгүй шүү.

Ф:Бухимдсан юм биш ээ. Зүгээр л... Төгс хоолой гала тоглолт хийсний дараа Чиан Чинци ажлаасаа гарчихлаа. Би оролцож чадаагүй болохоор хайран санагдаад. Гэхдээ Офф Кий тэнд байсан болохоор сайхан л байна. Одоо шинэ хүмүүсийн ээлж ирсэн.

Ду:Том болчихож. Ахмад хүн шиг ярьж байна.

Ф:Өөрөө хөгшин юм шиг, надаас олон эгч хүн шиг ярьж байх шив. Идэхгүй ээ.

Ду: Идэхгүй ээ? 

Ф: Аанхан.

Ду:Хөргөгчинд байгаа амттай хоолыг чамтай хуваая гэж бодож байсан юм. Тэгвэл март.

Ф: Үгүй ээ. Мартах хэрэггүй ээ. Эгч ээ, миний буруу.

Ду:Аан. Юу гэнэ ээ? Сонсохгүй байна.

Ф:Миний буруу.

Ду: Манай аавын хийсэн нугасны жигнэсэн мах.

Ф:Аав чинь хийсэн хоолнуудаас миний хамгийн нь дуртай нь. Надад зориулж хийсэн юм уу?

Ду: Тийм ээ. Чамайг дуртай болохоор намайг аваачаад өг гэсэн. Чамд өгнө гээд өчигдөр орой надад бараг өгөхгүй байсан.

Ф:Ахад баярлалаа гээд хэлчихээрэй. Миний ааваас өөрцгүй хүн шүү. Үгүй ээ. Нэг өдөр чи надад дурлачих юм бол... миний хадам аав болох юм байна.

Ду: Манай аавд тийм аз байхгүй ээ.

Ф:Больж үз. Надад тийм аз байхгүй гээч. Танай аав, ээж хоёр сайн хүмүүс.

Ж: Тэрний ээж, аав хоёр. Тэглээ гээд Дуду чамд дурлахгүй.

Ф: Хэн надад дурла гэсэн юм. Надад шарсан нугасны жигнэсэн мах байхад л болно.

Ду: Ид ид.

Ф:Яасан бэ? Надад дурлачихаа юу? Битгий ингэж эелдэгээр инээгээд бай л даа. Тэгэхгүй бол би сэтгэлээ илчилчихнэ шүү. Дуду, эргээд ир.  Мо багш ирэх долоо хоногт хурал хийнэ гэсэн. Тэгээд бүгдээрээ хамт явж амаръя гэж байна лээ. Чи зохион байгуулаарай.

Ду:Энэ удаа та хоёр хийвэл ямар вэ?

Ж: Би тусалъя.

Ф: Тэр тусалъя гэж байна. Битгий явахгүй байх. Баярын үеэр би ганцхан өдөр амарна. Харж байгаад байдлаасаа болъё.

Ду:Чи ганцхан өдөр амрах юм уу?

Ф: Ямар ч арга алга. Ажиллах хүн байхгүй. Яасан, надтай явмаар байгаа юм уу?

Ду:Бүгд л явахыг хүсч байгаа. Бүгд явах хэрэгтэй.

Ф:Би хичээнэ ээ.

*********************

Эр эм: Чиандао нуур. Бид нар ирлээ.

Эм: Гоё юм аа.

Эр: Сэрээрэй.

Ша: Хойно байгаа нөхөд өө. Хурдлаарай. Хүрээд ир. Хурдан яв. Хурдан яв.

Бүгд: Тийм ээ.

Эр: Тэд нарыг хурдан гүйцээрэй. Жолооч оо, гүйцээрэй. Хурдан яваарай. Хурдан хурдан.

Эр: Хурдан тэднийг гүйцээрэй.

В: Сайхан байна тийм ээ?

Ша: Харин тийм.

Ш: Наашаа ойртоод суу. Аюултай.

Ж: За.

Ах: Тэд нар юу хийгээд байна аа? Хөөе, тэд нар юу ярьж байгаа бол?

И: Харахаа болиоч дээ.

Ду:  Шеншений үеэл ах нь гэсэн байх аа?

Ах: Тийм ээ, тийм. Шеншений тав дахь үеэл нь.

Ду: Таван үеэлтэй юм уу?

Ах: Тийм ээ, тийм.  Би тав дахь нь.

Ду: Та хоёр хосууд юм уу?

Ах: Тэр манай ажилтан, би босс нь.

И: Босс босс.

Ах: Тийм ээ тийм тийм. Бид хоёр тийм харилцаа байхгүй.

И: Тийм ээ, тийм. Тийм юм байхгүй.

Ша: Хөөе. Та нарт идэхийг, уухыг хүссэн юм, эсвэл тоглохыг хүссэн юм байгаа бол надад хэлээрэй. Би эндхийг сайн мэднэ.

Ж: Фейшао, чи чинь Анченых биз дээ?  Танай гэрийн бизнес хэзээ Чиандао нуур хүрчихсэн юм бэ?

В: Жинхэнэ бизнесмен. Энийг хүртэл таачихдаг байна шүү.

Мо: Чамд санал болгох сонирхолтой юм байна уу?

Ша:Машинтай бартаат замын аялал. Бас агаарын бөмбөлөг. Сууж үзсэн үү? Энд байдаг юм.

Шен: Бартаат замын аялал аа? Арал дээр юм уу?

В: Тийм ээ тийм. Шавран дотор. Ёстой сонирхолтой. Би энд ирэх болгондоо тоглодог юм. Ёстой сонирхолтой.

Ша: Дахиад өнхрөхгүй шүү.

Шен: Тэрийг туршиж үзэх үү?

Мо: Чи үзмээр байвал би хамт явна аа. Нойр чинь хүрсэн юм уу?

Шен: Тийм. Өчигдөр дуу бичиж, бас шууд нэвтрүүлэг хийсэн. Би хоёр цаг хүрэхгүй унтсан.

Мо: Буудалд очих хүртэл жаахан унтчих.

Шен: Тэгвэл өглөө үр бүтээлгүй өнгөрчихнө.

Мо: Унтаж байж л хөгжилдөж тоглох эрч хүчтэй болно биз дээ?

*****************

Ша: Ямар байна? Эндхийн орчинь нь гоё байгаа биз дээ?

Ф: Тийм байна.

Ша:  Ван, даруухан бай.

В: Хн...

Ша: Залуус аа, Лао Жугийн Яншоуд бэлдсэн байрнаас дутахааргүй байгаа биз дээ?

Ф: Хамаагүй дээр.

Бүгд: Гоё байна.

Бай:  Муугүй байна.      

Ша: Би энэ гурван байшинг захиалчихсан. Бүгдээрээ хоёр давхар. Би хуваариаад өгье. Мо багш аа. Та хоёр тэр байшинд оч. Хосуудад яг тохирно. Чимээ багатай.

Шен: Шиашин, надтай явъя.

Ш: За.

Ша: Шиашин, өрөөнийхөө түлхүүрийг ав.

Ж: Тэгвэл би Мо багштай хамт оръё.

Ах: Болохгүй ээ, болохгүй. Би дүүтэйгээ хамт орно.

И: Хөөе хөөе хөөе. Би танихгүй хүмүүстэй яаж байх юм бэ. Эвгүй шдээ. Надтай бай л даа.

Ах: Би ч гэсэн эндхийг сайн мэдэхгүй шд.

Ду: Ирү. Хоёулаа нэг орон дээ унтчихъя. Дөрвүүлээ хамт оръё.

Ф: Тэгье та хоёр бид хоёртой орчих.

И: Тэгье тэгье.

Ша: За за за. олон юм ярихаа болиод энэ байшинд ор.

Ф: За.

Ша: Хурдан ор. Өрөөний чинь түлхүүр.

Ф: Нааш нь өгчих.

Ах: Хөөе.

Ф: Ах аа, нааш ир. Ах аа, нааш ир ээ. Ийшээ. Ийшээ хамт явъя.

Ша: 932-р өрөө.

Ах: Хөөе, би...

И: Явъя аа. Хурдан яв.

Ф: Дагаад яв.

В: явъя, ахан дүүс ээ.

Ша: Залуус аа, явъя.

Бай: Явъя.

В: Ганц бие дөрвөн залуу хамт байх нь дээ.

******************

Ш: Болгоомжтой.

Ж: Зүгээр ээ, надад өгчих.

Шен:

Шен: Шиаошин, хоёулаа хоёр давхарт гаръя.

Ш: Тэгье тэгье.

Ж: Аан? Тээш... тээшээ яах вэ? Алив би дээш нь гаргаад өгье.

Шен: Дээшээ гарч харъя.

Шен: Хөөх.

Ш: Хөөх ямар гоё харагдаж байна аа. Шеншен.

Шен: Том ой байна.

Ж: Тээшийг чинь энд тавилаа шүү.

Ш: Аан. За. баярлалаа.

Шен: Баярлалаа.

Ш: Бааярлалаа. Шеншен. Би шүршүүрт орчихоод амарлаа. Өчигдөр шөнө хэтэрхий баярлаад унтаж чадаагүй.

Шен: За.

Ду: Ийм сайхан өдөр наанаа хэвтээд байх юм уу?

Ф: Ядарч байна. Энд тухтай байна.

Ду: Мо багш аа, өдөр хаачих гэж байна?

Мо: Одоохондоо мэдэхгүй байна.

Ду: Яваад уух юм аваад ирье.

Бай: Надаа кола.

Ф: Надаа ч гэсэн, баярлалаа.

Мо:Та нар гадагшаа гарахгүй юм уу?

Ф: Нойр хүрээд байна. Би өнгөрсөн шөнийн ээлжнээс шууд ирсэн. Шеншений ахтай нэг өрөөд орчихсон болооор... нэг том орон дээр хамт унтана гэхээр ичээд байна. Гадаа нарласан нь хамаагүй дээр.

Мо:Муму унтчихсан байна.

Бай: Өчигдөр эцэг эхийн хуралтай байсан. Сурагчдынхаа эцэг эхтэй нэг нэгээр уулзана. Гэртээ харьсан чинь ээж нь хүнтэй үерх гээд зөндөө үглэсэн гэсэн. Өнөө өглөө дүү нь хичээлдээ санаа зовоод хар өглөөгүүр сэрээгээд зөндөө юм асуусан гэсэн. Ядарчихсан байгаа.

Ф:Чи яаж бүгдийг нь мэдэж байгаа юм?

Бай: Ирэх замдаа зогсолтгүй гомдоллосон юм чинь.

Шен: Нуур харахаар явах уу?

Мо:Яарах хэрэггүй. Нойр чинь хүрээд байна гэсэн биз дээ. Эхлээд жаахан унтчих.

Шен: Гурав хоногийг унтаж өнгөрөөмөөргүй байна. Би чамтай хоёр дахь удаагаа холын аялалд явж байна.

Мо:Нэр төрийн хэрэг.

Ду: Шеншен. Юм уух уу?

Шен: Аан? Үгүй ээ, баярлалаа. Би би ороод цэвэрхэн хувцас сольж өмсөөдөхье. Өдөржин машинд суусан болохоор...

Мо:Жумей гадуур алхахаар явсан. Миний өрөөнд түр байж болно.

Шен: За.

Мо:Явъя. Нойр чинь хүрч байна уу?

Шен:Жаахан л. Шиаошин дээд давхарт орон дээр тэрийчихсэн унтаж байна.

Мо:Тэгвэл энд жаахан амарчих. Дараа нь гадагшаа явъя.

Шен:За. Зөндөө хуралдчихаад ядрахгүй байна уу? Жаахан унтахгүй юм уу?

Мо:Би зүгээр ээ. Бид нар амарч яваа шд. Ядарч байвал унтаж амар. Дараа гадуур гарах зав олдоно. Унт. Би ном уншлаа.

*******************

Бичиг: Гарч алхах уу?

Шен:Сэмхэн үү? Би дээшээ гараад бэлдээдэхье. Бороо орсны дараа агаар гоё байна.

Мо:Түрүүн бороо шиврээд байсан. Жаргалтай байна уу?   

Шен:Тийм. Жаргалтай байна. Зөндөө жаргалтай. Түрүүн хаачсан юм?

Мо:Түр гараад алхаж байгаад ирсэн. Идчихээр амттай юм байна уу, хамтдаа хийхээр сонирхолтой юм байна уу харчихаад ирсэн. Чамайг сэрэхээр хамт явах гээд.

Шен:Хар даа. Гоё арал байна.

Мо:Тэр үү?

Шен:Тэр арлын цаана юу байгааг мэдэх үү?

Мо:Мэдмээр байна уу?

Шен:Тийм.

Мо:Хөөх.

Шен:Ямар гоё юм бэ.

Мо:Болгоомжтой. Хөөе. Хар даа.

Шен:Нөгөө арал чинь... Хөөх.

Мо:Одоо цаана нь юу байдгийг мэдчихлээ.

Шен:Мм. Мэдчихлээ. Хөөе. Хар даа.

Мо:Хөөх.

*******************

Эрчүүд: Ирлээ.

Ф: Хурдлаарай.

В: Наашаа хүрээд ир.

Ша: Хол шидээрэй.

Ф: Үсрэхэд бэлэн үү?

Ша Ф В: Нэг хоёрын гурав аа.

Бай: Явъя.

Му: За. Чи эхэл.

Бай: Сайхан байна.

Ах: Хөөе. Манай дүү хаана байна аа? Хаашаа явсан юм? Би ер нь явж хайна аа.

И: Хөөе хөөе хөөе. Хүлээ. Ийшээ ор...

Ах: Хөөе...

Бай: Ус цацаарай.

В: Сайхан байна.

Бай: ЖоуЖен. Юу хийгээд байгаа юм бэ? Усан сэлэх гэж байж хувцасаа тайлаач.

Ф: Харин тийм.

Му: Яасан, хүнд байхгүй өөр юмтай болчихсон юм уу?

В:   Жумей. Сүүл ургасан юм уу, далавч ургачихсан юм уу? Яагаад сэлэхгүй байгаа юм?

Ду: Харин тийм.

Ж: Биеэ халааж болохгүй юу?

Ш: Уучлаарай. би оройтчихлоо.

Ду:Хонгороо.

И: Энд байна.

Ша: Сайхан биетэй юм аа.

Эр: Хөөх.

Ду: Тэр гайхуулж байгааг нь хар даа.

Ах: Догь юм аа.

Бай: Том хар загас.

Ф: Сайхан харагдаж байна.

Ду: Ирү, Шиаошинд талархах хэрэгтэй шүү. Тэр байгаагүй бол ийм юм харж чадахгүй.  

Ш: Юу яриад байна аа?

И: Баярлалаа, Шиаошин.

В: Яагаад удаад байгаа юм бол гэсэн чинь.

Ша: Хүн хүлээгээд байсан байна шд.

Ф: Аяархан яриач дээ. Ичмээр юм.

Эр: Мэдэхгүй юм байсан байна шд.

Эр: Аан.

В: Зальтай гэдэг нь.

Ша: Ирж байна. Ирж байна.

Бүгд: Ирлээ ирлээ.

Ду: Чи сэлэхгүй юм уу?

Ш: Үгүй ээ, би чадахгүй.

Ду: Чи?

И: Би ч гэсэн сэлж чадахгүй.

Ду: Тэгвэл, би... сэллээ... Фен Яасон... би очилоо.

Ф: Хүйтэн байна уу?

Ду: Ус хүйтэн байна.

Ша В: Хурдлаарай. Наашаа хүрээд ир.

Ах: Дон Ирү. Манай дүү яагаад ирэхгүй байна? Мо Чинчентэй хамт байгаа  юу? Явж хайж олохоос.

И: Хөөе. Наанаа байж бай.

Ах: Чамайг дээ.

Бай: Наашаа. Нааш ир...

Ах: Дон Ирү...

Ш: Цаашаа цаашаа.

*****************

Шен:Усан санд сэлээгүй, зүгээр үү?

Мо:Хэтэрхий шуугиантай. Тоглож л байг. Тэгээд ч харанхуй болчихлоо. Тэр хэд удахгүй эргээд ирэх байх.

Шен:Хөөх. Гоё юм аа. Ямар олон од вэ. Хотод байхад ийм олон од харагддаггүй шд.

Мо:Нумын ордны одыг харж байсан уу?

Шен:Аль нь нумын ордных юм?

Мо:Тэр...

Шен: Аль нь.

Мо:Нааш ир. Суучих.

Шен: Хаана?

Мо:Тэр. Тэр байна. Харж байна уу? Дээд тал нь гурвалжин хэлбэртэй, доод тал нь дөрвөлжин хэлбэртэй.

Шен: Аан. Харж байна. Доод тал нь дөрвөлжин, дээд тал нь гурвалжин байна. Хөөх. Өөр ямар ордны однууд байгаа бол?

Мо:Хараадахъя. Хэвт дээ. Аан. Тэр. Тэр чигт бүр тэр цаана. Хилэнцийн ордны од байна.

Шен: Хилэнцийн ордны од. Ямар харагддаг юм?

Мо:Эс үсэг шиг.

Шен: Эс үсэг шиг үү?

Мо: Ингээд. Харж байна уу?

Шен: Аан харчихлаа. Эс үсэг шиг байна. Гоё юм аа. Утсаа авч гарч ирдэг байж.Тэгсэн бол хөгжим сонсохгүй юу? Тэр өдөр хамгийн сүүлд дуулсан дуу чиньих гоё дуу байсан.

Мо:Таалагдсан уу?

Шен: Тийм.

Мо:Үнэнийг хэлэхэд тэр өдөр... хэтэрхий хичээж дуулсан.

Шен: Хичээхгүй яаж дуулах болж байна?

Мо:Сонсмоор байна уу?

Шен: Хөгжимгүй дуулаад өг.

Мо:За.

Мо дуулна:

***************

Ах: Дон Ирү, хурдал. Би яараад байна.

И:Хүлээ л дээ. Зам харагдахүй байна.

Ах: Чиний дүү биш юм чинь.

И:Юунд ингэж яараад байгаа юм бэ? Дүү чинь насанд хүрсэн хүн. Хаашаа л алга болов гэж дээ.

Мо: Явъя. Хурдан явъя.

И: Гү Жиа. Яасан бэ? Хүлээ л дээ.

Ах: Дон Ирү, хурдлаач дээ.

И:Юу хийгээд байгаа юм бэ? Би шүтээнтэйгээ яг сайхан ойлголцож байхад чинь. Намайг яах гэж дуудсан юм бэ?

Ах: Би чамайг ямар чирсэн биш дээ. Манай дүү өдөржингөө харагдсангүй.  Миний санаа зовоод байна.

И:Дүү чинь өөр хүнтэй байлаа гээд яав л гэж дээ. Тэр чинь насанд хүрсэн хүн. Ухаантай байгаач.

Ах: Хар даа.

И:Аан?

Ах: Энэ колаг саяхан хийсэн байна. Хүйтнээрээ байна. Хөөе.

И:Хүйтэн л байна. Уухад сайхан л байна шд.

Ах: Чамтай ярихыг хүсэл алга.

И:Хөөе хөөе. Яах гэсэн юм бэ? Хөөе,  Гү Жиа яах гэж байгаа юм?

Ах: Түрүүхэн тэндээс харахад гэрэлтэй байсан.

И:юм болгоныг сэжиглэж, буруугаар бодохгүй байж болохгүй юм уу?

Ах:Гү Шен.

И:Хүлээ л дээ.

Ах:Гү Шен.

И:Хөөе, хөөе. За за за за. Дотор байж байвал чи бүдүүлэг болно. Байхгүй бол чи л эвгүй байдалд орно. Чи надтай тогло, би чамтай хамт явж хайя. За юу? Аан?

Ах:Тоглонгоо хайна шүү.

И:Тоглонгоо хайя. За юу? За за за за. явъя.

Ах:Тоглонгоо хайна шүү.

И:Тоглонгоо хайна. За.  Хар даа. тэнд ямар сайхан байгааг хар л даа.  Тэр хоёр гадуур алхаж байгаа байх. Юу гэж ийм эрт ирэх юм?

Ах:Тэнд үү?

И:Тийм. Тэр харж байна уу? Тийшээ Тийшээ явъя. 

Мо:Ашгүй дээ. Явчихлаа.

Шен: Явчихлаа. Байз байз байз. Одоохондоо асаах хэрэггүй. эргээд ирвэл яах юм? Энэ буруу шүү.

Мо:Яасан?

Шен: Бид хоёр зүгээр л хашаанд сууж байсан шд. Юу ч хийгээгүй байсан байж... Ингээд нуугдсан чинь буруу юм хийчихсэн юм шиг санагдчихлаа.

Мо:Кола уух уу? Би хийгээд өгье.

Шен: Чшш... Аяархан ярь. Сонсчихож магадгүй.

Мо:За. Нойр чинь хүрч байна уу?

Шен: Өдөр жаахан л унтсан.

Мо:Агааржуулагчийг багасгачихъя. Тэгвэл хөнжилтэй унтахад тухтай байна. Сайхан амраарай.

Шен: Сайхан амраарай.

Мо:Унт...

***************

Бай: Усанд сэлэх амархан л даа. Толгойгоо гэдийлгээд хөлөө хөдөлгөөд, гараараа самардана.

Мо:Шөнө ирэх хэрэггүй. Шеншен унтчихсан. Чи өөр газар очиж унт.

Ду: Яасан бэ? Яагаад инээгээд байгаа юм?

Ж: Та нар өлсөж байна уу? Зоогийн газарт орж оройтсон ч гэсэн хоол идвэл ямар вэ?

Ш: Тэгье.

Ф: Миний хоолой жаахан эвгүй байна. Ханиад хүрэх гээд байх шиг байна. Эм байгаа юу?

Ду: Надад эм байгаа. Та нар түрүүлээд явж бай. Би араас чинь яваад очъё.

Ж: За.

Ш: Тэгвэл би танд хаягийг нь явуулчихъя.

Ду: За.

Му: Дуду. Бид нар ч гэсэн жаахан сонин байна. Хамт явъя.

Бай: Би зүгээр ээ.

Му: Явъя аа.

Бай: Аан? Би зүгээр...

Ду:тэгвэл хамт явж эм уу.

Му: Явъя.

Ду: Араас чинь яваад очъё.

Ш: За.  Бүгдээрээ өвдчихсөн юм байх даа?

Ж: Бие султай юм байлгүй. Би өдөр явж байгаад  тэнд нэг хүн багатай, гайгүй хоолны газар байгааг харсан. Тийшээ очих уу?

Ш: Тэгье.

Ж: Явъя. Явъя.

Ду: Байж бай.

Ф: Яасан бэ? Итгэчихсэн юм уу?

И: Яах гэж энд ирсэн юм бэ?

Ах: Дон Ирү, чи яачихаад байгаа юм бэ?

И: Нэг юм болоод байна.

Ду: Чамайг жинхнээсээ өвдсөн юм байх гэж бодсон шд.

Ах: Тэд нар мэдчихвэл чи эвгүй байдалд орно. Эд нар мэдэхгүй бол чи бүдүүлэг болно.

И: Нэг юм болоод байна. Жаахан харъя л даа.

Ах: Чшш. Энд байж болохгүй ээ. Хурдан явъя. Явъя аа.

И: Аан?

Ах: Явъя аа,явъя.

И: Хүлээ л дээ.

Ах: Харахаа боль оо...

Ду: Хүйтэн байхад хүйтэн юм уух гэж байгаа юм уу? Саяны эмийг уусан нь дээр байх.

Ф:Хүйтэн?

Ду:Дургүй хүрмээр гэдэг нь.

Ф:Хэл дээ. Мо багш дурлачихсан, Жоу Жен тэр охинд сайн. Чи бид хоёроос өөр ганц бие хүн алга.  Бид хоёр очиж үзчихээр газар байгаа бол уу?

Ду:Энэ хавьд уу? Байхгүй байх аа.

Ф:Амарч байж ямар ч сонирхол алга аа. Энэ янзаараа өдөр өнгөрөхгүй юм байна.

Ду:Үгүй ээ. Дахиад хоёр цаг байна.

Ф:Үгүй ээ. бүгдээрээ хийх юмтай байгаа бол хоёулаа ч гэсэн нэг юм хийе л дээ. Ингээд зүгээр байж байгаад унтчихаж болохгүй биз дээ.  Хайран амралт.

Ду: Яасан бэ?

Ф:Март аа. Явмааргүй санагдчихлаа. Чамтай байсан нь дээр.

Ду:Хэлэх гэсэн үгээ хэлээд дуусчихав уу. Гайхалтай.

Ф:Ганц бие хүмүүст хосоороо хийдэг зүйлс тохирохгүй. Нээрэн. Найз залуутай болъё гэж бодож байгаагүй юу?

Ду:Чи ч гэсэн ганц бие биз дээ. Намайг яагаад яаруулаад байгаа юм?

Ф:Би... Надад зав байхгүй.

Ду:Надад  зав байгаа юм уу? Та гурав өөрсдөө ажил ажил гэж алга болоод студиэ надад даатгачихаад. Тэгээд би студид  өдөржин завгүй байдаг. Би ч гэсэн завгүй. Бас гадагшаа явж байж эм ч аваагүй. Би та гурваас болоод л ийм байгаа шүү.

Ф:тэгж хэлэх юм бол би гэмшинэ шүү.

Ду:Угаасаа гишүүлэх гэж хэлж байхад. Чи надад өртэй шүү. Ирээдүйд төлөөрэй. Аан?

Ф:За за. Энэ ачийг чинь би санаж явах болно. Яасан ч мартахгүй.

Ду:Юу хараад байгаа юм бэ? Яаж өрөө  төлөхөө бодоод олчихсон уу?

*****************

Ш: Мм. Амттай юм аа. Энэ ч гэсэн. Энэ хамгийн амттай нь.

Ж:Оройн хоол идээд цадаагүй байсан юм уу? яагаад ийм их идээд байгаа юм?

Ш: Үгүй ээ. үгүй. Энэ газрын хоол их амттай болохоор... би больж чадахгүй байна. Дараа нь би зөндөө жин нэмэх байх аа.

Ж:Зүгээр ээ. жин нэмнэ гэж айж байгаа бол би дараа нь чамтай хамт алхая. Хоол чинь шингэнэ. 

Ш: Яншуод байхад та надад байнга анхаарал тавьдаг байсан. Баярлалаа. Эргэж очсоныхоо дараа баярласнаа илэрхийлээд хоолоор дайлъя гэж бодсон юм. Гэхдээ... тэгэх боломж гараагүй. Ингэе. Энэ хоолыг... би  даая.

Ж:Хэрэггүй ээ. Би тооцоогоо хийчихсэн. Гэхдээ... Яншуогоос эргэж ирсний дараа би ч гэсэн чамтай хамт кофе ууж, хоолонд оръё гэж бодсон юм. Гэхдээ чамайг завгүй байгаа байх гэж бодоод саад болж чадаагүй... Гэхдээ... Гэхдээ чамтай уулзмаар байсан.

Ш: Тэгвэл... одоо уулзчихсан байна шд.

Ж:Аан?

Ш: Смүүти уух уу? Эднийд байна лээ. Би аваад ирье. Зүгээр ээ, зүгээр...

Бай: Хай.

Ш: Та хоёр ханиад хүрсэн гээгүй билүү?

Му: Эдгэчихсэн.

Бай: Эдгэчихсэн.

Ш: Би смүүти авах гэж байна. Та хоёр авах уу?

Бай: Надад манготойг. Баярлалаа.

Му: Бид хоёр аваад ирье.

Ш: Үгүй ээ, өнөөдөр би дайлна. Би очоод аваад ирье. Та хоёр тийшээ суучих. Хүлээж байгаарай.

Ж:Өвдсөн гэчихээд смүүти уух гээ юу?

Бай: Ингэж таарах гэж.

Ж: Юун таарах гэж? Одоо дүр эсгээд ямар ч хэрэггүй.

Му: Санаандгүй таарчлаа. Саад болох гээгүй юм шүү.

Бай: Тийм ээ.

Ж: Юу саад болсон гэж? Цадаагүй гэхээр нь юм идэх гэж ирсэн болохоос. Мо Чинчен эхнэрээ харж ухаан алдаад, ангийнх нь хүүхдийг ч тоохгүй байна.

Бай: бид хоёр цагаа олж ирсэнгүй.

Му: Оройтсон ухаарал.

Бай: Одоо буцаад явах уу?

Му: Тэгвэл бид хоёрт авсан смүүтийг хаях болно шд.

29-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home