Миний сайн найзын түүх – 28
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ван Юн Чжэн
Ли Фань И
+Пол Дай Ины найз залуу
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Пэнь Ян Ли-ийн найз бүсгүй
Селина /Юань-Юань/ үл хөдлөх хөрөнгийн зөвлөх
+Дай Инь Нань Суны ээж
+Дэйзи дүү нь
+Эйприл
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Ерөнхийлөгч өө?
Е: А?
Фань: Та сая намайг дуудсан уу?
Е: Тиймээ. Томилолтоо явахад бэлд. Би хэд хэдэн газруудаар очиж, орон нутгийн номын сангуудыг үзмээр байна.
Фань: Ойлголоо. Бид энэ томилолтоо хэн хэнийг авч явах вэ?
Е: Чи, би, мөн төслийг хариуцаж байгаа хүмүүс.
Фань: Ингээд болсон уу? Мэдлээ. Би үнийг зохицуулъя. Байз, та намайг сая хэн гэж дуудсан бэ?
Е: Фань Чжин Ган.
Фант: Биш байна. За, за.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Е Цзинь Янь уу?
Фань: Тиймээ. Е ерөнхийлөгч бид хоёр ирэх долоо хоногт томилолтоор явах гэж байгаа. Энд бидний хуваарь байгаа. Би чамд туслахын тулд чадах бүхнээ хийлээ. Үлдсэн нь чамаас шалтгаална. Ийм яриа хэзээ ч болоогүй гэдгийг бүү март.
Сосо: Баярлалаа, Фань.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нань: Та хулсан модны хатаасан найлзуур гээд эндэхийн амттануудаас ихээр авч явах хэрэгтэй. Миний ээж их дуртай.
Пол: Би ч бас дуртай.
Дэй: Та үнэхээр азтай шүү.
Дай: Би энэ удаа яваад дахиад хэзээ буцаж ирэхийг мэдэхгүй байна.
Дэй: Та энэ талаар бодох хэрэггүй. Харин ирээдүйн амьдралынхаа талаар илүү бодох хэрэгтэй. Та тэгж байгаад өнгөрснөө мартана. Хэрэв та өнгөрснөө бодсоор байвал хэзээ ч урагшлахгүй.
Нан: Би очъё.
Сосо: Нань Сунь аа.
Нан: Чи яагаад хүрээд ирэв?
Дэй: Сосо.
Сосо: Эгч ээ, би байна. Сайн уу, эгч. Та нар бүгдээрээ энд байна уу?
Дай: Сосо.
Сосо: Маргааш эгч, профессор хоёр явах гэж байгааг би мэднэ. Тэгээд л би та нарыг явахаас өмнө уулзъя гэсэн юм.
Дай: Энэ хүн бол Пол.
Сосо: Сайн уу, ах.
Пол: Сайн уу.
Нан: Суугаач.
Сосо: Намайг уучлаарай. Би шуудхан хэлье. Та хоёр маргааш Бээжин рүү буцна. Харин эмээ намайг нисэх буудал руу хүргэж өгөөч гэж гуйсан юм. Уг нь би эмээг нууцаар тийш нь аваачъя гэж бодсон. Би та нарын санааг зовохгүй гэсэндээ хэнд ч хэлээгүй. Гэвч та хоёрыг хамт байгааг эмээ харвал эвгүй юм уу гэж бодсон. Тийм учраас л би энэ тухай та нарт хэлэх ёстой гэж бодлоо.
Дэй: Та нар миний занг мэднэ. Би байсан бол тэр хөгшнийг тоохгүй байх байсан. Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг. Эцсийн эцэст тэр үүнтэй эвлэрэх хэрэгтэй.
Сосо: Эгч ээ. Ер нь бол эмээ таныг маш их санадаг. Яахав, түүний үеийнхэн сэтгэлээ яаж илэрхийлэхээ сайн мэддэггүй. Тэд хэн нэгнийг алдах нь ичмээр зүйл гэж боддог. Тийм болоод тэд үргэлж бүдүүлэг байх гэж хичээдэг. Гэвч үнэндээ эмээ таныг маш их санадаг. Тэр ердөө л яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа.
Дай: Би энэ талаар бодож үзье.
Нан: Сосо, би чамтай хамт харина. Маргааш эмээг онгоцны буудалд авч очъё. Ээжээ, би очихдоо танд хэлнэ ээ.
Дэй: Та хоёр явж амрах хэрэгтэй. Ван Юн Чжэн удахгүй нохойгоо авахаар ирнэ. Тэр та хоёрыг хүргээд өгөх байх.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нань: Ван Юн Чжэн.
Сосо: Ван Юн Чжэн, хоцорсонд уучлаарай.
Ван: Дан Дан хаана байна?
Сосо: Уг нь бид түүнийг авч гарах гэсэн л дээ. Тэгсэн тэр бидэнтэй хамт явах хүсэлгүй байна лээ.
Ван: Би өөрөө явж түүнийг авчиръя. Мартсанаас, бид манай нэг ажилтанг замдаа буулгах ёстой. Энэ бол Селена. Энэ...
Сел: Бид бие биенээ танина.
Сосо: Чи биднийг танилцуулах шаардлагагүй.
Сел: Цзян хатагтай, ноён Ли нар надаас байр худалдаж авах гэж байсан юм.
Сосо: Уучлаарай, залруулга хийхийг зөвшөөрнө үү. Байр авах хүн нь ноён Ли. Цзян хатагтай зүгээр л түүний зөвлөх нь.
Сел: Уучлаарай, харин би яг үүнийг л хэлэх гэсэн юм.
Ван: Би эхлээд Дан Даныг авчирна.
Сосо: Жолоочийн хажуугийн суудал түүний найз бүсгүйнх гэдгийг чи мэдэхгүй юу? Бидэн шиг ичгүүргүй, увайгүй хүүхнүүд арын суудалд суудаг юм.
Нан: Баярлалаа.
Сосо: Зүгээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Дан-Дан, сайн жаал шиг байгаач. Хаа сайгүй авирч болохгүй. Аавыг аа битгий зовоо, тэр жолоо барьж байна. Ээжийн хөлийг битгий долоо, за юу? Дан-Дан, сайн жаал.
Нан: Би чиний эгч шүү.
Ван: Тэгвэл би чиний хүргэн ах болно.
Сосо: Та нар их ядаргаатай юм аа. Селена, чи амьдарч байгаа вэ?
Сел: Өө, санаа зоволтгүй. Тэр эхлээд та нарыг хүргэж өгөх байх.
Сосо: Тийм юм байхгүй. Тэр эхлээд чамайг буулгах ёстой. Тэгээд биднийг хүргэж өгсний дараа энэ хоёр үдшийг сайхан өнгөрүүлнэ. Миний зөв үү, Ван Юн Чжэн?
Ван: Тиймээ. Бид эхлээд чамайг хүргэж өгнө.
Сел: Надад санаа зовох хэрэггүй ээ.
Сосо: Та хоёр бие биенээ яаж таньдаг юм бэ?
Смел: Намайг энэ урд талын уулзвар дээр буулгачих.
Ван: Тэнд үү?
Сел: Тиймээ.
Сосо: Ван Юн Чжэн, чи түүнийг орцных нь үүдэнд буулгах хэрэгтэй шүү. Хэдийн орой болсон байна. Эмэгтэй хүн ганцаараа алхах аюулгүй биш.
Сел: Тэгэх хэрэггүй. Модот гудамжны зам нь маш нарийхан. Машин өнгөрөх боломжгүй. Зүгээр л намайг энд буулгачих. Намайг хүргэж ирсэнд баярлалаа. Баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ван Юн Чжэн?
Ван: А?
Сосо: Тэр чамд таалагдсан байна. Чи цаашид ажлынхаа нэг ч эмэгтэйг хүргэж өгөхгүй шүү, ойлгосон биз? Нань Сунь чамд хэлэхээс дэндүү зовдог байж болох ч би ичгүүргүй хүн болохоор чамд хэлж байна.
Ван: Би түүнд таалагддаг байж болно, харин тэр надад таалагдаггүй, за юу? Би таарсан болгонтойгоо учирдаг хүн биш.
Нан: Тиймээ.
Сосо: Чамд Нань Сунь шиг бүсгүйчүүд таалагддаг. Чи тэр хүүхний урхинд тийм ч амархан орохгүй шүү. Гэхдээ байна аа, Ван Юн Чжэн, хэрвээ чи ирээдүйд Селенатай орооцолдох юм бол би чамайг ална гэж мэд.
Ван: Чи намайг яаж алахыг чинь хармаар байна.
Сосо: Зүгээр л оролдоод үз. Тэр үед яахыг минь хараарай.
Ван: Бүсгүйчүүд ээ, та нарт Селенатай ямар нэг зөрчилдөөнтэй юм уу?
Нан: Үгүй ээ. Энэ Сосо л хошигнож байна.
Сосо: Селина юу? Селина..
Ван: Энэ тухай надад яриач.
Сосо: Энэ нэр үнэхээр яршигтай юмаа!
Тэр хятад нэргүй гэж үү? Тэр өөртөө англи нэр өгсөн болохоор өөр хүн болсон гэж боддог уу?
Нан: Намайг үнс.
Ван: Юу вэ? Юу гэнэ ээ?
Нан: Энэ чамд ямар ч хамаагүй.
Сосо: Чи хариуцлагтай байна шүү. Би сая чамд зүгээр ч нэг хэлээгүй.
Ван: Ойлголоо. Асуудалгүй. Мэдлээ, мэдлээ, мэдлээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Санаа зоволтгүй. Ван Юн Чжэн, Юань Юань хоёрын хооронд юу ч болохгүй. Байдлыг харвал Ван Юн Чжэн Юань Юаний хаягийг мэдэхгүй гэдэг нь илт байна. Тэд саяхан найзууд болоод нэг их удаагүй байх. Ван Юн Чжэн наашаа ирэх замдаа л түүнийг тосож авсан биз. Эсвэл энэ увайгүй Юань Юань түүнээс хүргээд өгөөч гэж гуйсан байх.
Нан: Энэ ямар ч утгагүй юм. Тэр Юань Юань хаа сайгүй байдаг. Чжан Ань Жэнь, Ван Юн Чжэн.
Сосо: Ван Юн Чжэн бол Жан Ан Жэнээс өөр. Чи Ван Юн Чжэнд итгэх хэрэгтэй. Тэгээд Юань Юань түүнийг уруу татахыг зогсоох хэрэгтэй. Эмээ унтаагүй хэвээр байна уу?
Нан: Тэр маргааш ээжтэй уулзах тухайгаа бодож байгаа байх.
Сосо: Түүнийг унтаж чадахгүй байгаад би гайхахгүй. Энэ тухай бодохоо боль.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Сосо. Сосо.
Нан: Эмээ та Сосог дуудах хэрэггүй. Би тантай хамт нисэх онгоцны буудал руу явна.
Эмээ: Сосо чамд бүгдийг хэлсэн үү? Бурхан минь. Би түүнээс хэнд ч битгий хэлээрэй гэж гуйсан юмсан. Чи ээж, эгч хоёртоо хэлсэн үү?
Нан: Би хэлээгүй байгаа.
Эмээ: Тэгвэл би явахгүй. Би зүгээр л санаандгүй хэлсэн юм. Чи явж болно. Би явахгүй.
Нан: Зүгээр л явчих. Би тантай хамт явна гэж хэлсэн ш дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дай: Нань Сунь тэр хоёр 10 минутын дараа энд ирнэ гэж охин ярьсан. Бид нэг нэгээрээ бүртгүүлэх хэрэгтэй
Пол: Бид тэр хөгшнийг зүгээр л тоомсорлохгүй орхино гэж ярилцаагүй билүү?
Дай: Бид удахгүй нисэх болохоор түүнийг уурлуулах хэрэггүй. Хэрэв хөгшин бидний талаар мэдэхгүй бол нууц хэвээр нь үлдээе.
Пол: Чи маш хуучинсаг хэвээр л байх юм.
Дай: Эцсийн эцэст бид хятад хүмүүс. Би өөрчлөгдөж чадах ч энэ хөгшин өөрчлөгдөхгүй байж магадгүй.
Пол: За, за. Би эхлээд бүртгүүлье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дай: Нань Сунь.
Нан: Эмээ маань намайг энд ирнэ гэж битгий хэлээрэй гэсэн юм. Гэвч би ямар ч байсан эмээг энд ирснийг танд хэлэх хэрэгтэй гэж бодлоо. Хэрэв та хоёр бие биетэйгээ эвлэршгүй дайснууд байсан бол бид 20 гаруй жил хамт амьдрч чадахгүй байсан. Сэтгэлдээ сэвгүйгээр салах хэрэгтэй гэж хэлдэг. Ээж явсны дараа дахиж энд ирэх хүртэл дор хаяж зургаан сар болно. Бие биенээ эелдгээр үдэх хэрэгтэй, энэ зайлшгүй зүйл гэж би бодож байна.
Эмээ: Би цангаж байна. Надад ус авч өгөөч. Одоо чи эрх чөлөөтэй. Харин Нань Сунь л зовох болно.
Дай: Үүнд бид хоёулаа харамсах ёстой. Өнгөрсөн 20 жил бие биетэйгээ эвлэрч чадаагүйдээ харамсах ёстой. Үгүй бол Шанхайд яг одоо таныг асраад үлдэх хүн нь би байх байсан. Нань Сунь гадаад руу явна. Харин Нань Сунь явсан бол та бид 2 хэзээ ч таарахгүй байсан гэж би боддог. Харин охин үлдвэл 20 жилийн дараа би бараг 70, та бараг 90 хүрнэ. Тэр үед Нань Сунь хоёр хөгшнийг асрах хэрэгтэй болно. Гэтэл тэр хоёр хөгшин нь бие биетэйгээ таардаггүй.
Эмээ: Би чамайг үлд гэж ятгахгүй ээ. Хэрэв хүссэн бол би чамайг аль эрт олох байсан. Би зүгээр л чамайг харах гэж ирлээ. Бид нэг дээвэр дор 20 гаруй жил хамт амьдарсан болохоор. Бидний хооронд ямар ч эвлэршгүй дайсагнал байхгүй. Гадаад улс сайхан байж болох ч эх орон чинь биш. Миний хэлэх гэсэн юм, чи надаас зугтах гэж тийм хол явах шаардлагагүй. Хэрэв чи Шанхайд буцаж ирвэл намайг асар гэж би чамайг албадахгүй. Чи намайг асруулах гэж охиноо энд орхисон. Энэ л надад хангалттай. За боллоо. Чиний явах цаг боллоо. Яв даа.
Нан: Эмээ, энэ таны ус. Ээж ээ, жаргалтай байдаг юм шүү.
Дай: Би мэднэ ээ. Эмээгээ сайн асарч байгаарай.
Нан: Санаа зоволтгүй. Эмээ, гэртээ харьцгаая.
Пол: Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи үнэхээр явах гэж үү? Чи хэтэрхий яарсан юм биш үү?
Сосо: Ийм олон жилийн дараа би анх удаагаа яарч байна.
Нан: Чи үүндээ итгэлтэй байна уу?
Сосо: Энэ удаад арай өөр ш дээ. Энэ удаад би маш их итгэлтэй байгаа. Зүгээр л намайг сүр жавхлантайгаар буцаж ирэхийг хүлээ. Надад хэлээч, би ямар даашинз өмсөх ёстой вэ? Би энэ хоёр даашинзны алийг нь өмсвөл дээр бол?
Нан: Чи дулаан хувцас ахиухан авах хэрэгтэй гэж бодож байна. Ядаж бороо орвол даарахгүй.
Сосо: Е Цзинь Янь миний дээр шүхэр барина.
Нан: Тэр тэнд ажлаар явж байгаа ш дээ. Тэр ямар бал сараар явж байгаа биш.
Сосо: Тиймээ. Тэд тийшээ ажлаар явна, харин би тэнд бал сараа тэмдэглэнэ.
Нан: Се Хун Цзу чамайг хайж ирвэл би юу гэж хэлэх вэ?
Сосо: Тэгвэл намайг Е Цзинь Яныг хайхаар явсан гээд түүнд үнэнээр нь хэлчих. Түүнийг бууж өг гэж хэл. Надад нэг таамаг байна. Е Цзинь Янь ажлын хуваариа Фань Чжин Ганд зориуд хэлсэн гэж чи бодож байна уу? Тэр намайг тэнд хүлээж байвал яахав? Тэр үзэсгэлэнтэй далайн эрэг дээр надад дарвуулт онгоц худалдаж авсан байвал яахав? Энэ романтик биш гэж үү?
Нан: Е Цзинь Янь үнэхээр баян хүн. Тэр чамд дарвуулт онгоц авч өгөхөөр баян. Гэвч тэр тэгэхгүй ээ.
Сосо: Сэтгэл рүү битгий ус цацаад байгаач. Чи өөр сайхан юм бодож чадахгүй байна уу?
Нан: Мэдлээ. Маргааш чиний тасалбар өөрчлөгдөж, чи 1-р зэрэглэлээр ниснэ. Тэд чамд оргилуун дарсаар үйлчлэнэ. Е Цзинь Янь чиний хажууд сууна. Тэр чамайг хайрын харцаар харна. Энэ сайхан байна уу?
Сосо: Хэлсэн биз дээ? Тийм учраас л би өөрийнхөө хамгийн тансаг хувцсыг өмсөхгүй бол би өөрийгөө утсаар боомилж ална.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Үүнийг ав. Бодит байдалтай нүүр тулаад ядаж эвгүй байдалд орохгүй.
Сосо: Гэхдээ миний мөрөөдөл биелвэл яах вэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн уу хатагтай. Хөлөгт тавтай морил. Сайн байна уу, тавтай морил.
Эр: Баярлалаа.
Эм: Сайн байна уу, тавтай морил.
Сосо: Сайн уу, Фань? Та нар хаана байна аа, залуус аа? Би онгоцны эхнээс нь төгсгөл хүртэл явлаа. Та нарыг олж харсангүй.
Фань: Е Ерөнхийлөгч өчигдөр орой гэнэт шийдвэрээ өөрчлөөд. Тэр өнөө өглөө ниснэ гэж хэлсэн юм. Тиймээс бид аль хэдийн энд ирчихсэн байна.
Сосо: Та нар аль хэдийн очсон юм уу? За ойлголоо. Би наана чинь очоод тантай холбоо баръя. Баяртай. Уучлаарай, миний суудал эн дунд байна.
Эр: Суугаарай. Дэгжин бүсгүй, бид урд нь уулзаж байсан уу? Чи надад хэн нэгнийг санагдуулаад байна.
Сосо: Та андуурсан байх. Энэ боломжгүй.
Эр: Би энэ талаар нэг бодож үзье. Би одоо л саналаа. Чи өчигдөр шөнө миний зүүдэнд ирсэн үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Цаг агаар муу байна. Та бүхэн ундаа, ус хэрэглэхдээ болгоомжтой байна уу. Шингэн зүйл асгаж болохгүй.
Сосо: Уучлаарай.
Эм: Тэдгээрийг цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг.
Эр: Та нүүр будалтгүйгээр илүү сайхан харагдаж байна.
Сосо: Би нүдээ будсан байгааг харахгүй байна уу?
Эм: Хоолны тэргэнцэр ирлээ. Болгоомжтой байгаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Лу: Ноён Ши, ноён Чжин, ноён Ли, хэрэв та нар Фань нарийн бичгийн найзууд байгаагүй бол би та нарт хэзээ ч ийм үнэ санал болгохгүй байсан. Та нар гэрээтэйгээ танилцана уу.
Эм: Бидэнд содтай ус авчраач.
Сел: Уучлаарай. Бид энд содтой усаар үйлчилдэггүй. Гэхдээ бидэнд кофе, цай, дарс, жүүс байна.
Эм: Хараач. Юу гэнэ ээ? Танайд содтай уснаас бусад нь байдаг юм уу? Би өмнө нь Лондон, Мельбурн, Хонконг, Токиод байр худалдаж авч байсан. Тэдний хэн нь ч содтай ус байхгүй гэж хэлдэггүй.
Лу: Ноёд оо, уучлалт хүсье. Зарим үйлчлүүлэгчид өөрсдийн гэсэн шаардлага тавьдаг юм. Тэд та нарыг бодвол илүү их юм шаарддаг. Намайг уучлаарай.
Эр: Зүгээр.
Лу: Гэрээрээ үзээрэй. Та нар гэрээний хуудас бүрт гарын үсэг зурах ёстой.
Эм: Танай компани хамгийн муу байр зардаг гэж би бодож байна. Би энэ байрыг дахиж үзэхгүй.
Сел: Та хоёр түр хүлээж байна уу. Надад таван минут өгчих. Би танд содтай ус авчирч өгье. Би таны шаардлагыг биелүүлэхийн тулд хичээх болно.
Эм: Хүлээ. Бидэнд хүйтнийг авчирч өг.
Сел: Асуудалгүй.
Эм: Би таван минутын дараа явна.
Сел: Мэдлээ.
Эм: Чи хоцорлоо.
Сел: Уучлаарай, би содтой ус худалдаж авлаа. Та бүхэн буцаад орно уу.
Эм: Манай компани намайг хуралд оролцохыг хүлээж байна. Өнөөдөр надад байшин үзэж харах цаг зав алга бололтой. Ирэх долоо хоногт яаж байна? Би ирэх долоо хоногт ирж чадах үгүйгээ харах хэрэгтэй.
Сел: Үнэндээ та арван минутын дотор байраа үзээд дуусгаж болно.
Эм: Арван минут аа? Над шиг завгүй хүн чамд цаг гаргаж чадна гэж бодож байна уу?
Сел: Би ирэх бямба гаригт тань руу залгая. Тэгээд цагаа тохиръё, тэгэх үү?
Эм: Надад нэрийн хуудсаа өгчих. Би завтай үедээ чам руу залгая.
Сел: Энэ содтай усыг манайхаас өгч байгаа юм.
Эм: Хэрэггүй. Надад нэрийн хуудсаа өгчих.
Сел: Энэ.. энэ байна. Ирэх долоо хоногт уулзацгаая. Цзянь Нань Сунь. Найзууд чинь гэрээнд гарын үсэг зурж дууссан уу?
Нан: Тэд одоо урьдчилгаагаа төлнө, тэгээд наймаа хийгдэнэ.
Сел: Чи тэдэнд хэр хямдаар санал болгосон бэ?
Нан: 10% -аар хямд.
Сел: Энэ хэмжээ тэдний хувьд юу ч биш гэж би бодож байна.
Нан: Энд мөнгө ямар ч хамаагүй.
Сел: Чи намайг гутаах гэсэндээ ийм зүйл хийсэн байх.
Нан: Чи хэтэрхий их санаанаасаа зохиох юм. Тэд миний найзууд. Мэдээж тэл хамгийн их хөнгөлөлт эдлэхэд би туслахыг хүссэн.
Сел: Чи гэмгүй, гэнэн дүр эсгэж болно, гэхдээ чи сэтгэлдээ надаар тохуурхаж инээж байсан нь гарцаагүй. Хэдий би их ажиллаж байгаа ч би юу ч үгүй болохоор чи надаар тохуурхдаг. Энэ урамшуулалын мөнгө надад маш чухал байдаг. Энэ мөнгө надад байр олох, хоол хүнс худалдаж авах, найз залуутай болоход хэрэгтэй. Харин чи хулгайлчихлаа. Одоо чи баяртай байгаа биз дээ?
Нан: Би баян биш. Би ажиллах хэрэгтэй байна. Би тэднээс ямар ч урамшуулал авахгүй. Би яагаад баярлах ёстой гэж?
Сел: Чи өөрийнхөө давуу байдлыг харуулж чадсан. Чи өөрийгөө ялсан гэж бодсон уу? Миний зөв, тийм үү? Чи яг тэгж бодож байгаа. Чи яагаад дуугарахгүй байна? Чамд хэлэх юм алга уу?
Нан: Надад хэлэх үг алга.Бид хоёр өөр туйлынх. Би чамд цагаа үрэх шаардлагагүй.
Лу: Ноён Жин, ноён Ши. Селина. Чи юу болсон юм бэ? Мартсанаас, чи Цзян хатагтай, ноён Ли болон бусад хоёр дэд захиралуудад талархах ёстой. Яасан бэ?
Нан: Энэ хүмүүс сая Селинагийн уурыг хүргэсэн бололтой.
Лу: Тийм учраас л Селина та нарт талархах ёстой. Селина, чамаас байр авсан чиний үйлчлүүлэгчид бүгд баялгийн бурхад. Тэд чамаас ч илүү эелдэг. Гутлаа өмс. Ноён Ли, Цзян хатагтай, ийшээ. Явцгаая. Ноён Ши, ноён Чжин.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сел: Лу менежер ээ, та тэднийг миний үйлчлүүлэгч гэж хэлсэн үү?
Лу: Мэдээж. Чи тэднийг миний үйлчлүүлэгчид гэх нь үү? Тэд худалдан авалт миний нэрээр гарах уу? Хэн нэгэн чамд санаа тавихыг гуйсан юм. Тэр намайг чиний борлуулалтыг хулгайлах вий гэж эмээсэн байх.
Сел: Тэр хэн бэ?
Лу: Фань нарийн бичиг. Эд нар гэрээнд гарын үсэг зураж байхад нь би хатагтай Цзянаас асууж баталгаажуулсан.
Сел: Цзя хатагтай юу гэсэн бэ?
Лу: Тэр дургүйцээгүй. Баяр хүргэе.
Сел: Би зүгээр л азтай байж.
Лу: Ийм үр дүнд хүрээд байвал азаас ч илүү амжилтанд хүрнэ. Амжилт.
Сел: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Е ерөнхийлөгч.
Фань: Тэр бүсгүй яагаад Чжу Сосо-той адилхан харагдсан юм бол?
Е: Тиймээ. Явцгаая.
Фань: Яв аа, яв, яв.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Сосо хэзээ буцаж ирэх вэ?
Нан: Долоо хоногийн дараа.
Се: Гэхдээ хүлээ, би түүнийг Цзинь Янь группээс гарсан гэж бодоогүй билүү? Тэр яах гэж Е Цзинь Яньтай хамт явсан юм бэ?
Сяо: Энэ ойлгомжгүй байна гэж үү? Хэдийгээр Сосо амьдралын арвин их туршлагатай ч Е Цзинь Янь түүнээс ч илүү баян, туршлагатай хүн. Миний муу совин татаад байна.
Ван: Чи араас нь яваад авчир. Давхиж очоод түүнийг ол. Би тоглоогүй.
Нан: Залуус аа, та нар юу яриад байна аа?
Ван: Байз л даа. Хайрын төлөө ухаангүй үйлдэл хийсэн ч багадана. Хамгийн сүүлд би чамаас болж нислэгийн цагаа сольж байсан. Бас би чамаас болж энд буцаж ирсэн Чиний хүсэл тэмүүлэл хэвээрээ байгаа юу? Хэрэв тийм бол чи түүнийгээ дагах хэрэгтэй. Одоохон яв.
Се: Тиймээ, би явлаа.
Сяо: Гэхдээ чи маргааш Фуцзянь дахь үйлчлүүлэгчтэйгээ уулзах ёстой.
Се: Үйлчлүүлэгч ээ? Тэгж яривал би Сосогийн төлөө компанидаа ажилладаг.
Нан: Чи Сосог хаана байгааг мэдэх үү?
Се: Тэр хаана байна? Тэр хаана буусан бэ?
Ван: Маргааш би оффист хуваарийг шалгаж яагаад болохгүй гэж?
Се: Баярлалаа, Юн Чжэн. Баярлалаа. Чи надад онгоцны тийз захиал.
Сяо: Аль хэдийн орой болчихсон. Би тэрийг одоо захиалж чадахгүй.
Се: Тэгвэл маргааш.
Ван: Тийшээ машинаар яв. Түргэл.
Се: Тиймээ. Бид тийшээ явна. Би яагаад энэ тухай бодоогүй юм бэ? Миний машины түлхүүр хаана байна?
Сяо: Цүнхэнд байгаа.
Ван: Хайр дурлалд бол чи шийдэмгий алхам хийх хэрэгтэй.
Се: Тиймээ. Би Сосод санаа тавихад юу ч саад болохгүй. Би түүнтэй одоохон очиж уулзах ёстой.
Ван: Хүсэл тэмүүллээ дага! Урагшаа! Хайрын тухайд бид хүсэл тэмүүлэлтэй байх ёстой гэж чи бодохгүй байна уу? Чи юунд Сосо руу залгасан юм бэ? Энэ гэнэтийн бэлэг байх ёстой. Сосо хаалгаа онгойлгоод Хун Цзуг харвал энэ маш гоё гэнэтийн зүйл болно. Чи тэгж бодохгүй байна уу?
Нан: Харин ч түүнийг айлгах болно. Надад өгөөдөх.
Ван: Хүлээ л дээ. Байз л даа. Зураг авцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Бид кафед байна. За. Е захирал аа, Чжу Сосо дараа ирнэ гэнэ. Та үргэлжлүүл.
Е: Энэ мэдээлэл хангалттай дэлгэрэнгүй биш гэж бодож байна. Бид дүүрэг болгонд очиж жижиг зөвлөгөөн хийх ёстой. Бид орон нутгийн номын санчдаас асууж, нөхцөл байдлыг судлах ёстой. Тэд хэрхэн, ямар хэв маягаар ажилладагийг бид мэдэх хэрэгтэй. Үүнд тэдний орлого, зарлагыг оруулна. Хэрэв бид хэтдээ энд ажилламаар байвал бүх зүйлийг өөрсдөө хийх хэрэгтэй.
Фань: За, би тэдэнд одоохон холбогдоё.
Е: Суу. Би чи юм бага уншдаг байх гэж бодож байна. Эдгээр материалуудыг би чамд зориулж бэлдсэн юм. Эднийг сайтар уншиж судлаарай.
Сосо: Танд юм уншдаг бүсгүйчүүд таалагддаг уу?
Е: Юу яриад байгаа юм? Би чамайг Цзинь Янь группт буцааж авах талаар нухацтай бодож үзсэн. Чи өөрийнхөө дүгнэлтүүдийг оролцуулсан тайлбар бичиж өгөх хэрэгтэй. Тэгж байж би ажилчиддаа бүгдийг тайлбарлаж чадна. Ойлгосон уу?
Сосо: Энэ миний ажлаас халагдах өргөдөл. Та ажилчдаа бие биетэйгээ харилцаа тогтоохыг хориглодогийг би мэднэ.
Е: Чи хэн нэгэнтэй харилцаатай юм уу?
Сосо: Би танд таалагддаг гэдгийг чи мэднэ.
Е: Юу?
Сосо: Би тантай харилцаатай байхыг хүсч байна. Хүлээн зөвшөөрчих. Би энэ номнуудыг уншина.
Е: Чи тоглоод байна уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Бид ирэх долоо хоногт гэж тохиролцсон, тийм ээ? Ирэх долоо хоногт би танд мөнгөө төлнө. Уучлаарай. Би ажиллах хэрэгтэй байна. Би утсаа тасаллаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Хэрэв чи татгалзахгүй бол миний шинэ байрыг засварлаж өгөөч гэсэн юм.
Нан: Би үүнийг дуртайяа хийнэ. Юу хүсч байгаагаа хэлээч. Таныг маш шаардлага өндөртэйг би мэднэ.
Ли: Чи хэр их мөнгө олмоор байна?
Нан: Намайг ярихаа болъё. Харин ажилчдын цалингийн талаар ярилцъя.
Ли: Бидний харилцаа ойртох тусам тэр хэрээр бид хязгаар барих ёстой. Энэ бол бизнест харилцан ойлголцох үндсэн зарчим. Бүх зүйлийг тодорхой хувиарласан байх хэрэгтэй. Жишээ нь, би байр худалдаж авахдаа чамаас нөхөрсөг тусламж хүссэн. Бас зөвлөгөө өгсөн гэж мөнгө төлөөгүй. Гэтэл чи урамшуулалын мөнгө нэхээгүй атлаа хөнгөлөлт үзүүлэхэд тусалж чадсан. Засварын хувьд, би танай компанийн үйлчлүүлэгч болно. Надад захиалга байгаа, чи миний өмнөөс биелүүлнэ. Үүний дараа би чамд мөнгө төлнө. Ингэвэл хоёулаа тооцоогүй болно.
Нан: Танд зарчим байдаг, гэхдээ хүний талархал гэж юм бий.
Ли: Хүмүүсийн хүсэлтийг бид хэзээ ч яв цав тооцож чаддаггүй учраас шийдвэрлэхэд хамгийн хэцүү байдаг.
Нан: Уучлаарай. Би өнгөрсөн орой танд чамд мөнгөний тухай хэлсэн. Би яг одоо завгүй байна. Би тань руу дараа залгая. Уучлаарай. Би тань руу өнөө орой гэрээгээ явуулна.
Ли: Тэгээ, асуудал байхгүй.
Нан: Би яг одоо завгүй байна. Би тань руу дараа залгая.
Ли: Чиний зээлдүүлэгчид үү?
Нан: Тэд намайг гурав хоногийн дотор төл гээд байгаа. Тиймээ, тэд над руу сүүлийн хэд хоног тасралтгүй залгаж байна.
Ли: Хэрэв чамд яаралтай мөнгө хэрэгтэй бол би засварын урьдчилгаа төлбөрийг өгч болно.
Нан: Хэрэггүй. Тэдний буруу. Би тэдэнд бүгдийг тайлбарласан. Би төлөх боломжтой болонгуут тэдэнд төлнө.
Ли: Чамд хэцүү байдаг байхдаа.
Нан: Зүгээр ээ. Би үүнд дассан.
Ли: Би чамаас нэг юм асуумаар байна. Хэрэв чи хүсэхгүй бол хариулах хэрэггүй.
Нан: Надад хэлээч.
Ли: Чи яагаад ганцаараа энийг төлдөг юм? Чи энэ тухай найз залуудаа хэлж болно. Хэрэв тэр хүн чамтай ачааны хүндийг хуваалцахад бэлэн байвал энэ чамд тийм ч хэцүү биш болж мэднэ.
Нан: Тэр зүгээр л миний найз залуу. Бид хараахан гэрлээгүй байгаа. Энэ түүний үүрэг хариуцлага биш гэж би боддог. Түүнээс гадна түүний ертөнцөд тиймэрхүү зүйл байдаггүй. Энэ муу зүйл биш. Тэр ямар ч сэтгэл зовнилгүйгээр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадна. Би үүнд нь зөвхөн баярлах болно. Учир нь энэ бол миний хүсэл. Хэрэв би түүнд энэ тухай хэлвэл бүх юм бүтэлгүйтэж ... Би үүнийг яаж хэлэх вэ? Энэ... Хэрэв би түүнд хэлвэл бүх зүйл өөрчлөгдөнө. Уучлаарай. Бидний яриа ийм гунигтай болохыг би хүсээгүй.
Ли: Чи маргааш надтай өдрийн хоолонд орж болох уу? Би чамайг нэг хүнтэй танилцуулах гэсэн юм.
Нан: Болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Е захирал аа. Таны нуруунд асуудал байгааг би мэднэ. Би танд тос худалдаж авлаа. Үүнийг туршаад үзээрэй. Энэ их үр дүнтэй.
Е: Баярлалаа, гэхдээ надад хэрэггүй.
Сосо: Зүгээр л ав л даа.
Е: За.
Сосо: Миний огцрох өргөдлийн тухайд юу болсон бэ?
Е: Би одоо ажиллаж байна. Энэ тухай бид дараа ярилцъя. Ойлгосон уу? Үүнд чинь баярлалаа.
Сосо: Би таныг орой хүлээж байя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е ерөнхийлөгчөө, та надтай уулзъя гэсэн үү?
Е: Суу. Зүгээр л суу. Чи Чжу Сосод биднийг дагахаа боль гэж хэлж чадах уу? Санаандгүй юм шиг байдлаар.
Фань: Юу л даа, энэ бүхэн миний буруу. Уг нь би түүнийг Цзинь Янь группт буцааж оруулъя гэж бодсон. Гэтэл тэр ингэж аашилна гэж би огт санасангүй.
Е: Түүнд ингэж хэл. Цзинь Янь групп-ээс халагдсан ч гэсэн хэрэв амьдралд нь ямар нэг бэрхшээл, асуудал тулгарвал үргэлж надад хандаж болно гэдгийг. Би түүнд мэдээж туслах болно. Үүнд санхүүгийн асуудал ч байгаа. Тэгээд бас ингэж хэл... харин бусдыг нь бол мартахаас араггүй гэж.
Фань: Юу гэсэн үг вэ?
Е: Зүгээр л түүнийг март гэж хэл.
Фань: За.
Е: Одоо намайг орхи.
Фань: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи яах гэж ирсэн юм?
Се: Би чамайг аврах гэж ирлээ.
Сосо: Намайг аврах аа? Юу гэсэн үг юм?
Се: Чи намайг өмнө нь аварсан. Одоо би чамайг аврахыг хичээж байна.
Сосо: Би ойлгосонгүй.
Се: Би чамтай уулзах хүртлээ өөрийнхөө амьдралыг яахаа мэдэхгүй явсан.
Сосо: Ороод ир. Суучих. Чи ус уу уу?
Се: Үгүй ээ, баярлалаа.
Сосо: Намайг энд байгааг хэн чамд хэлсэн бэ?
Се: Сосо... энэ удаа би үнэхээр шийдсэн. Энэ хөгшин чамд тохирохгүй.
Сосо: Жаалууд ч надад тохирохгүй байгаа.
Се: Тийм ээ, би үүнийг мэднэ. Е Цзинь Янь надаас ах гэдгийг би мэднэ. Тэр надаас илүү баян. Гэхдээ би залуу хэвээр. Миний урд зам нээлттэй байна. Сосо, чи надтай хамт буцах ёстой. Би шаргуу хөдөлмөрлөх болно. Би түүнээс ч илүү баян болно.
Сосо: Энэ мөнгөнд учир нь биш, ойлгож байна уу?
Се: Өөр юу байгаа юм?
Сосо: Би хөгшин эрчүүдэд дуртай. Чи одоо баярлаж байна уу?
Се: Сосо, тэр чиний аав шиг хүн, чи мэдэж байна уу? Тэр чиний аав шиг хүн! Чи багаасаа аавын хайраар дутаж байсныг би мэднэ. Тийм учраас чи тэдэнд татагддаг. Гэхдээ энэ бол жинхэнэ хайр биш! Ойлгосон уу? Энэ бол ерөөсөө хайр биш. Чи сэрж үзээч!
Сосо: Би чамд бараг итгэсэн. Се Хун Цзи гэж нэг тийм хүн байдаг. Чамд тийм их чөлөөт цаг байдаг юм бол яагаад өөрийнхөө юмыг хийж болохгүй гэж?
Се: Би өөрийнхөө ажлыг хийж байгаа. Одоо миний хүсдэг цорын ганц зүйл бол чамтай хамт байх. Ойлгож байна уу? Сосо, надтай гэрлээч.
Сосо: Би чамаас гуйя. Чи үүнийгээ больж болохгүй юу? Бид зүгээр л найзууд байж болох уу? Чи намайг л эвгүй байдалд оруулах юм. Чи бүх зүйлийг, бүр дуртай эмэгтэйгээ ямар ч хүч гаргалгүй олж авч чадна. Харин би бусад эмэгтэйчүүдээс өөр. Надад цагаа дэмий үрэхээ боль. Уучлаарай. Чи буцсан нь дээр. Тэгэхгүй бол ээж чинь чамд санаа зовно. Ойлгов уу?
Се: Чамд төвөг удсан бол уучлаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Сосо, тэр чиний аав шиг хүн, чи мэдэж байна уу? Тэр чиний аав шиг хүн! Чи багаасаа аавын хайраар дутаж байсныг би мэднэ. Тийм учраас чи тэдэнд татагддаг. Гэхдээ энэ бол жинхэнэ хайр биш! Ойлгосон уу? Энэ бол ерөөсөө хайр биш. Чи сэрж үзээч!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Төлөө!
Эйпл: Төлөө!
Эр: Ууцгаая.
Эйпл: Чи Чжу Сосогийн хамгийн сайн найз мөн үү?
Нан: Бид их ойр дотны хүмүүс. Ян Ке намайг ажилд авах огт бодолгүй байсан. Харин Сосо тэр хоёрын дотно харилцааны ачаар би энэ ажилд орсон юм.
Эйпл: Сайхан юмаа. Чи Чжу Сосогийн хамгийн сайн найз учраас би чамайг дүүгээ гэж бодож явах болно. Одооноос эхлэн би чамайг энэ компанид дэмжиж явна.
Нан: Баярлалаа.
Эйпл: Чи архи даахдаа хэр вэ?
Нан: Зүгээр.
Эйпл: Чи дуулдаг уу?
Нан: Ёстой аймаар.
Эйпл: Яг над шиг. Тэгвэл ууцгаая. Өнөө орой согтоцгооё. Тогтооё.
Төгсөв
Back to episodes Go home