Миний сайн найзын түүх-27

Миний сайн найзын түүх – 27

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ван Юн Чжэн

Ян Ке               захирал

Ли Ань           

+Ли Фань И          

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Пэнь                Ян Ли-ийн найз бүсгүй

+Селина /Юань-Юань/      үл хөдлөх хөрөнгийн зөвлөх

+Тан Синь

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Чи Австралид сурсан уу?

Сел:    Тиймээ. Гэхдээ надад туршлага байхгүй. Цзян хатагтай, би танаас суралцах хэрэгтэй байгаа.

Эр:      Селина, чи мөнгө олох хүсэлтэйгээ гэж хэлээгүй билүү? Ноён Ли, ноён Чжин бид хоёр танай байрнуудаас худалдаж авна. Тэгвэл чи энэ сард зөндөө их урамшуулалын мөнгөтэй болно.

Сел:    Энэ барилгын гүйцэтгэгч компани нь Цзинь Янь групп. Үндсэндээ бид чанарын баталгаа өгдөг. Би эхлээд та бүхэнд байрны зохион байгуулалтыг үзүүлье. Ийшээ явцгаана уу.

Ли:      За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Ийшээ орцгооно уу. Та нар байшингуудын талаар юу гэж бодож байна вэ?

Ли:      Сайхан юмаа.

Нан:    Баярлалаа. Дараа нь бүгдийг ярилцах хэрэгтэй.

Сел:    Ямар нэгэн асуудал байна уу? Та надаас асууж болно.

Нан:    Асуудалгүй. Баярлалаа.

Сел:    Хэрэв та бүхэн урьдчилгаа мөнгөө одоо төлвөл 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Хэрэв та нар сонирхож байвал хүүхэдтэй гэр бүлд зориулсан олон сонголтууд бий. Урьдчилгаа мөнгөө долоо хоногийн дотор төлж чадвал зогсоолын хөнгөлөлт эдлэх болно. Гэхдээ мэдээж 10 хувийн хөнгөлөлт нь илүү ашигтай. Нийтийн эзэмшлийн талбайг харцгаая.

Ли:      Тэгье. Явцгаая.

Сел:    Цзян хатагтай. Энэ миний нэрийн хуудас. Хэрэв танд асуух зүйл байвал над руу залгаарай. Та надад утасны дугаар, эсвэл имэйл хаягаа үлдээж болох уу? Би танд дараа нь байшингийн зураг төслийг илгээж болно.

Нан:    Би чамд мессежээр явуулъя.

Сел:    За.

Нан:    Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дай:    Нань Сунь. Чиний эгч бид хоёр Шанхайд аль хэдийн ирчихсэн байна. Чи завтай болонгуутаа ирж бидэнтэй уулзаарай.

Нан:    Та нар Шанхайд ирчихсэн юм уу? Та яагаад надад яг одоо л хэлж байгаа юм бэ? Би яг одоо яваад очъё.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Эмээ.

Эмээ:  Чи хүрээд ирлээ.

Сосо:  Эмээ, Нань Сунь ирсэн үү? Би сая Чжан тогоочоос утсан загас худалдаж авлаа. Бидэнд дахиад нэг ногооны таваг хэрэгтэй.

Эмээ:  Тэр сая залгаад оройн хоолонд  ирэхгүй гэсэн.

Сосо:  Тэр өнөө өглөө оройн хоолонд ирнэ гэж хэлсэн дээ. Тэр хэнтэй оройн хоолонд орох юм бол?

Эмээ:  Би мэдэхгүй.

Сосо:  Сайн уу, Нань Сунь. Чи өнөө орой ирэх үү? Би Чжан тогоочоос утсан загас авсан. Би чамд жаахан үлдээх үү? А? Ойлголоо. Тэгвэл чи ажлаа хий дээ. Би... Би эмээтэйгээ хоолоо иднэ.

Эмээ:  Тэр юу гэсэн бэ?

Сосо:  Нань Сунь компанийн хүмүүстэй хамт хооллоно гэнэ ээ. Тэр сүүлийн үед их ажилтай байгаа. Тиймээс тэр ойрын хэдэн өдөр наашаа ирж бидэнтэй оройн хоол идэж чадахгүй.

Эмээ:  Нан Сунь оройтож ирсэн ч хоолоо идэж болно шүү дээ. Тэр компанид юу идэж чадах юм? Цаадахдаа жаахан хоол үлдээгээрэй. Тэгээд хүнсний скочоор ороочих.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Дан! Сайн жаал. Би чамайг маш их санасан шүү.

Нан:    Та яагаад ганцаараа буцаж ирсэн юм бэ?

Ван:    Сайн уу.

Дэй:    Бид насанд хүрэгчид, хятад улсын иргэд. Санаа зоволтгүй. Бид зүгээр.

Пол:    За алив. Бүгдээрээ суугаад ярилцъя. Ийшээ сууцгаа.

Дэй:    Юн Чжэн, чи надад Дан Даныг хоёр хоног өгөөч.

Ван:    Тэг ээ. Чи Данийг авчрахыг мэдсэн бол би ч бас Кэндийг авчрах байлаа.  Тэр Данийг ямар их санаж байгааг чи мэдэхгүй дээ.

Ван:    Би мэднэ ээ.

Дэй:    Надад бол их удсан юм шиг санагдаж байна.

Ван:    Танай байр маш том юмаа.

Дэй:    Энэ Е Цзин Яны байр. Үүнээс өмнө эцэг эх нь энд амьдардаг байсан. Эцэг эх нь нас барж, энэ байр хоосон байсан юм. Тэгээд л тэр надад түр өгсөн нь энэ.

Нан:    Профессор оо, та Шанхайд анх удаа ирж байна уу?

Пол:    Би энд тав зургаан жилийн өмнө ирж байсан. Гэхдээ Шанхай маш их өөрчлөгдсөн байна. Одоо хот огт өөр болчихож.

Нан:    Та хот үзэхээр бол ээжид хэлж болно ш дээ.

Дай:    Хэдүүлээ гэртээ оройн хоол идвэл ямар вэ?

Дэй:    Нань Сунь та нартай хамт оройн хоол иднэ, профессор оо. Би Ван Юн Чжэнийг дагуулаад Е Цзинь Янтай уулзах хамт хооллонд орно.

Дай:    Ван Юн Чжэн та хоёр одоо юу болж байна?

Нан:    Яг л таны харсан шиг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Эгч ээ. Е Цзинь Янь та хоёр үнэхээр...

Дэй:    Хятадын нэг зүйр үг байдаг. Бид бүр эртнээс бие биенээ таньдаг. Ойлгосон уу?

Ван:    Үгүй.

Дэй:    Бид бие биенээ мэддэг болоод их удаж байна. Бид хорин гаруй настай байхаасаа одоог хүртэл. Хичнээн ч жил өнгөрөв дөө?

Ван:    Тэгэхээр та хоёр тийм биш ...

Дэй:    Үгүй. Үгүй шүү.

Ван:    Яагаад?

Дэй:    Энэ хэвийн бус зүйл гэж үү? Чи амьдралынхаа туршид биширдэг, ярилцдаг, чамд таалагддаг олон хүмүүстэй уулзана. Гэхдээ хүн бүр хамт байж эхнэр нөхөр болж чадахгүй. Хэн нэгэн чиний найз болж, хэн нэгэн чиний хамтрагч болдог. Хагас жилд ганцхан л удаа тааралддаг хүмүүс байдаг. Чиний харилцаанд хувь тавилан, аз эз их нөлөөлдөг. Чадаж байвал амьдралын сайхныг мэдэрч бай.

Ван:    Тэгвэл та түүнийг биширдэг үү, түүнд дуртай юу, эсвэл зүгээр л түүнтэй ярилцдаг уу?

Дэй:    Чи их сониуч юм. Бид нэг үзэл бодолтой хүмүүс байсан.

Ван:    Ойлголоо.

Дэй:    Бид тийм байсан.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Сайн уу, эрхэм ээ. Энэ ЖейДи маркетаас таны захиалсан зүйл.

Пол:    Аан, за. Баярлалаа.

Эр:      Зүгээр.

Дай:    Болчихлоо. Алив. Би өөрөө хийе.

Нан:    Ээж ээ, та энэ хоолыг худалдаж авсан уу, эсвэл профессор худалдаж авсан уу?

Дай:    Миний бодлоор, эгчийг чинь энд бидэнтэй ирнэ гэдгийг Е Цзинь Янь мэдээд өнөө өглөө хэн нэгнээр бидэнд хоол захиалж хүргүүлсэн байх.

Нан:    Ямар халажтай юм. Профессор оо, энэ хониный мах танд зүгээр үү?

Пол:    Мэдээж. Би хятад хоолонд дуртай хэвээрээ байгаа. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Дай:    Маргааш би чамайг гадуур хоолонд оруулна. Чи хоолны бүх орцыг худалдаж авна гэж үргэлж хэлдэг, гэхдээ чи Шанхайн хоол шиг амттай хоол хэзээ ч хийж чадахгүй.

Пол:    Нань Сунь аа. Ээж бид хоёр энэ удаад буцаж очоод гэрлэхээр төлөвлөөд байгаа. Би жирийн даруухан хурим хийх гэсэн юм. Харин ээж чинь хурим хийхгүй гээд байгаа. Түүнээс гадна, бид хэсэг хугацаанд Шанхай руу буцаж ирэхгүй. Нэгд, миний ажилтай холбоотой. Хоёрт, би чиний ээжийн төлөө ингэж байгаа юм. Түүнд өнгөрсөн үетэйгээ салах ёс гүйцэтгэх хугацаа хэрэгтэй. Тэр чамайг Шанхайд хэр амьдарч байгаа бол гэж үргэлж санаа зовдог байсан. Харин би чамайг хангалттай том болсон гэж хэлдэг.

Нан:    Таны зөв.

Пол:    Бид гэрлэсний дараа ээж чинь овогоо солихгүй гэж хэлсэн.

Дай:    Би үүнд хэзээ ч дасаагүй.

Пол:    Би түүний шийдвэрийг хүндэтгэж байна. Дай Инь бас сайхан нэр.  Чи аль хэдийн насанд хүрсэн. Чи ч гэсэн ээжийгээ нэрээр нь дуудаж болно шүү дээ. Магадгүй, ийм байдлаар та хоёрын харилцаа хөгжих шинэ хандлага гарч мэднэ.

Дай:    Тэр түргэдэж яриад байна. Энэ ирээдүйн асуудлууд, бид тэр асуудлуудыг аажмаар шийдвэрлэх болно. Энэ удаад миний ирсэн учир нь чамтай нүүр тулж ярилцах гээд...  Би үүнийг яаж хэлбэл дээр вэ? Хэрэв чи зөвшөөрвөл би...

Нан:    Профессорын зөв. Та бол та. Та бол Дай Инь. Та юу ч хийсэн надаас зөвшөөрөл авах хэрэггүй. Профессор оо. Надад нэг гуйлт байна. Миний ээжид сайтар санаа тавьж байгаарай. Дай Инь-д сайтар санаа тавь. Сүүлийн 20 гаруй жил ээж минь аз жаргалгүй амьдарсан. Та нар 50, 60 настай байх нь хамаагүй, хэзээ ч оройтохгүй. Та нар үргэлж шинээр эхлүүлж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Эмээ, одоо бид идэж болно.

Эмээ:  За.

Сосо:  Эмээ, би сүүлийн үед найз хөгшнийг чинь харсангүй.

Эмээ:  Тэр настангуудын групптэй хамт аялахаар явсан. Хонконг руу, 2000 орчим хүнтэйгээр.

Сосо:  Ирээдүйд Нань Сунь бид хоёр таныг аялалд авч явна аа. Аялалын хөлөг онгоцоор явцгаана, за?

Эмээ:  Урьд нь Нань Суны аав бас л гэр бүлээрээ хамт аялалын хөлөг онгоцоор зугаална гэж хэлж байсан.

Сосо:  Уучлаарай, эмээ.

Эмээ:  Уучлалт гуйх хэрэггүй. Би хуучны найзуудтайгаа холбоотой болоод их удаж байсан юм. Нань Суны аавд тохиолдсон тэр явдлын дараа би тэдэнтэй дахиж холбогдоогүй. Өчигдөр би тэдний нэг нь нас барсан гэдгийг мэдлээ.

Сосо:  Эмээ. Би нэг юм ярилцмаар байна. Нань Суны ээж гадаадаас ирвэл та түүнтэй уулзмаар байна уу? Эсвэл та түүнтэй уулзахыг хүсэхгүй юу? Эмээ, утсан загас идээрэй. Энэ зүгээр л санамсаргүй асуулт.

Эмээ:  Нань Сунь ээжтэйгээ уулзахаар явсан биз дээ, тийм үү?

Сосо:  Үгүй ээ. Миний хэлсэнчлэн, энэ санаандгүй асуулт байсан.

Эмээ:  Надад худлаа ярихаа боль. Хөгшин байхын нэг давуу тал бий. Чам шиг залуус намайг хуурч чадахгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дай:    Баярлалаа, Нань Сунь.

Нан:    Хатагтай Дай Инь, та үүнийг хүртэх ёстой.

Дай:    Эмээд чинь юм аваачиж өгөхөд надад туслаач. Энэ таагүй уулзалт болох учраас би очиж түүнтэй уулзахгүй.

Нан:    Би эмээд таныг ирсэн гэж хэлээгүй байгаа.

Дай:    Бид үүнд цэг тавих ёстой.

Нан:    Байна уу? Мэдлээ. Энэ Сосо байна. Таныг буцаж ирснийг эмээ мэдсэн гэнэ. Тэр тантай уулзъя гэсэн байна. Эмээ таныг маргааш өдрийн хоолонд урьсан. Би хариад байдлыг шалгаж үзье. Тэгээд харъя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Ойлголоо. Зүгээр. Баяртай. Е Цзинь Янь ирж чадахгүй боллоо. Захирлуудын зөвлөл ээлжит бус хурал зарлаж, түүнээс номын сангийн төслийн талаар асуусан гэнэ.Тэр сүүлийн үед их стресстэй байгаа бололтой. Гэхдээ тэр бууж өгөх бодолгүй байгаа гэдгээ надаар чамд хэлүүлсэн.

Ван:    Тэгвэл...

Дэй:    Тэгвэл хоёулаа хоол идье.

Ван:    Тэгье.

Дэй:    Баярлалаа.

Эм:      Сайхан хооллоорой.

Дэй:    Би маргааш Цзян Нань Сунтай хамт үдийн хоол иднэ. Би бид хоёртой хамт ормоор байна уу?

Ван:    Би орохгүй. Та хоёр бие биетэйгээ уулзаагүй удсан. Би садаа боломооргүй байна. Гэхдээ та Цзян Нань Сунаас номын сангийн талаар асууж надад тусалж болох уу? Тэр энэ тухай бодно гэж хэлсэн юм. Би танаас түүнийг Цзинь Янь-д орохыг ятгаж туслаач гэж гуйх гэсэн юм. Та түүнийг надаас илүү ятгаж чадна.

Дэй:    Чи Нань Сунын талаар тийм нухацтай ханддаг уу?

Ван:    Би бүх хүнд нухацтай ханддаг.

Дэй:    Би чамаас дахин асуумаар байна. Чи Е-тэй хамт энэ номын сангийн төслийг хэрэгжүүлэх гэж яагаад тэгтлээ зүтгээд байгаа юм? Чамд бүтэлгүйтэх магадлал их байна.

Ван:    Гэхдээ Е айхгүй байгаа бол би яагаад айх ёстой гэж?

Дэй:    Чи буруу байна. Мэдээж Е Цзинь Янь айхгүй байж чадна. Тэр олон арван жилийн турш ялсан учраас бүтэлгүйтлээс айх хэрэггүй. Хэдийгээр тэр үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесмэн боловч зүрх сэтгэлдээ идеалист хүн. Түүнд энэ номын сангийн төсөлд хөрөнгө оруулалт хийх мөнгө байгаа, яагаад гэхээр, түүнд мөнгө олдог Тан Синь байдаг. Та ч бас Тан Синийг таньдаг юм уу?

Дэй:    Би зөвхөн түүнийг танихаар барахгүй. Би түүнд ялагдсан юм. Тийм ч учраас тэр одоо Е Цзинь Яны баруун гар нь болсон. Би биш.

Ван:    Та түүнд ялагдсан?

Дэй:    Тэр үед би түүнд үнэхээр ялагдсан юм. Гэвч би одоо эрх чөлөөтэй. Харин Тан Синь салбартаа ажиллаж байгаа. Энэ чиний бодож байгаа зүйл биш.

Ван:    Би юу бодож байгаа гэж?

Дэй:    Бид анх эхэлж байхдаа бид хамт ажиллаж байсан. Гэхдээ нэг л өдөр Тан Синийг эсвэл намайг сонгох болоход Е Цзинь Яньд надаас илүү тусалж чадах хүн тэр гэдгийг ойлгосон. Тэгээд л би явсан. Нэг довон дээр хоёр бар багталцахгүй.

Ван:    Тэгвэл Е таны өмнө өөрийгөө буруутай гэж боддог уу?

Дэй:    Одоо энэ чухал биш.

Ван:    Та Тан Синтэй холбоотой хэвээр байдаг уу?

Дэй:    Ховорхон. Хэрэв би түүнтэй холбоотой байж, бидний хоорондын харилцааг хадгалах гэвэл энэ хэтэрхий хуурамч болно. Гэхдээ тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй хүн. Тэр зөвхөн нэг л зүйлд сайн байдаг.

Ван:    Мөнгө олох.

Дэй:    Тэр багаа удирдаж, тэдэнтэй хамт мөнгө олж чаддаг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Эмээ, би өөрийнхөө өрөө лүү явлаа.

Нан:    Ээж, эгч хоёр өнөөдөр Шанхайд ирсэн. Надад энэ тухай хэлэх зав байсангүй.

Эмээ:  Тэр надтай ирж уулзана гэж хэлээгүй юм уу?

Нан:    Үгүй ээ. Сосо хэлэхдээ, таныг маргааш ээжтэй хамт үдийн хоол идмээр байна гэсэн.

Эмээ:  Тэр нэгэнт ирсэнийх, надтай хамт өдрийн хоол идэж чадахгүй гэж үү?

Нан:    Тэгвэл та ээжид түүнд юу хэлмээр байна?

Эмээ:  Ядаж л тэр зүгээр л ингээд явчихаж болохгүй.

Нан:    Эмээ. Хэрэв ээж үнэхээр аз жаргалгүй, гомдсон бол онолын хувьд хүссэн үедээ явах эрхтэй.

Эмээ:  Тэр манай гэр бүлд орж ирсэн, бид гэр бүл. Тэр намайг ээж гэж дууддаг хэвээрээ байх ёстой.

Нан:    Та зөвхөн нэр төдийгээр гэр бүл байж болохгүй. Та үүнийг зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв та урьд нь ээжид яг бэр шигээ ханддаг байсан бол өнөөдөр тэр таныг гэр бүлийн гишүүн гэж үзнэ. Хэрэв та урд нь ээжид танихгүй хүн шиг ханддаг байсан бол өнөөдөр тэр таныг танихгүй хүн гэж үзнэ. Надад битгий уурлаарай. Тэр таны маргаашийн үдийн хоолны урилгаас татгалзаж магадгүй гэж бодож байна. Та ээжид уураа гаргахын тулд үглэж загнахыг л бодож байгаа. Ямар хэрэгтэй юм?

Эмээ:  Чи сая түүнтэй уулзаад зураг авсан уу?Надад үзүүлээч. Энэ хэн бэ?

Нан:    Эгчийн найз нь.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Юу болсон бэ?

Нан:    Чи намайг эмээтэй хэтэрхий хатуу ханддаг гэж боддог уу? Үнэндээ эмээ одоо ч гэсэн ээжтэйгээ уулзахыг хүсдэг.

Сосо:  Эмээ эгчтэй уулзахыг хүссэн ч үүнийг ил гаргаж хэлэхгүй. Тэд уулзвал эмээ зүгээр л түүнийг загнах болно. Тиймээс тэд уулзахгүй байсан нь дээр. Чиний утас.

Нан:    Байна уу? Уучлаарай. Би одоо чамтай уулзаж чадахгүй завгүй байна. Бүр ажлаа дөнгөж дуусгасан ч би уулзаж чадахгүй. Би маргааш ч гэсэн ажиллах ёстой. Баяртай.

Сосо:  Шөнө орой хэн чам руу залгадаг байна? Селина? Энэ хэн бэ?

Нан:    Түүний нэрийн хуудас дээр хятад нэр алга. Гэхдээ би түүнийг Юань Юань гэж бодож байна.

Сосо:  Юань Юань?

Юань:    Сосо эгч, та энд байна. Би юу хийхээ мэдэж байна. Та хоёр энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Цзян хатагтай.

Нан:    Селина.

Сосо:  Тэр Юань Юань гэж үү? Тэр яагаад дахиад гараад ирэв?

Нан:    Ижилхэн хоёр хүн байж боломгүй гэж би бодсон. Хөмсөг, нүд, харцнаас нь тэр Юань Юань гэдгийг би мэдээд байна. Гэхдээ ерөнхийдөө тэр өөр харагдсан.

Сосо:  Тэр гоо сайхны мэс засал хийлгэх мөнгөтэй юм уу?

Нан:    Би мэдэхгүй.

Сосо:  Тэр яагаад чамайг хайсан юм бэ?

Нан:    Тэр одоо Селина, австралид сураад саяхан ирж борлуулалтын зөвлөх болсон байна. Тэр надаас өөрийг нь битгий илчлээч гэж гуйхыг хүсэж байгаа гэж бодоод байна. Тэгээд би түүнээс гэр бүлийн гурван байшин худалдаж авах ёстой.

Сосо:  Чөтгөрийн өмнө бөхөлзөх хэрэггүй.

Нан:    Би тэгье гэж бодоогүй. Тэр зүгээр л надаас хол байг.

Сосо:  Хэрэв тэр энх тайвныг хүсч байвал бүгд баяртай байх болно. Харин асуудалд орохыг хүсч байвал түүнийг хайрлах хэрэггүй. Чи сонсов уу?

Нан:    Би түүнийг өршөөхгүй.

Сосо:  Битгий зөөлөн сэтгэлтэй байгаарай, за юу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Эмээ. Эмээ, юу болсон бэ?

Эмээ:  Би чамаас асуумаар байна. Нань Суны ээж хэзээ явахыг чи мэдэх үү?

Сосо:  Эмээ, та яагаад асуусан юм бэ?

Эмээ:  Би асуулаа, чи хэзээ гэдгийг нь мэдэх үү?

Сосо:  Тэд явах хугацаа ...  Тэд эхлээд эгчтэй хамт Бээжин явна гэсэн. Тэд буцаж ирэхгүй л болов уу. Тиймээс тэд эхлээд Бээжинд очоод тэндээсээ цааш ниснэ гэсэн үг.

Эмээ:  Хэзээ явах вэ?

Сосо:  Эмээ, та яагаад надаас үүнийг асуусан юм?

Эмээ:  Би чамаас тусламж гуйж болох уу?

Сосо:  Надад хэлээч.

Эмээ:  Түүнийг хэзээ явахыг олж мэдээрэй. Тэгээд намайг онгоцны буудалд аваач. Би юу ч хийхгүй. Би зүгээр л түүнийг хармаар байна.

Сосо:  Эмээ.

Эмээ:  Би мэдэж байгаа. Нань Сунь зөвшөөрөхгүй. Харин тэр энэ удаа явсны дараа дахиж хэзээ ирэхийг нь би мэдэхгүй.

Сосо:  Битгий ингэ л дээ, эмээ.

Эмээ:  Хэрэв тэр удаан хугацаагаар явчихвал магадгүй би дараа нь түүнтэй дахиж уулзах боломжгүй болох байх.

Сосо:  Эмээ, ийм юм битгий яриач.

Эмээ:  Өнгөрсөнд юу ч тохиолдсон бай, бид гэр бүл хэвээрээ л байна. Нань Суны хэлсэн үг бол орчин үеийн залуус та нарын үзэл бодол.  Бидэнд ч гэсэн өөрсдийн гэсэн хуучинсаг сэтгэлгээтэй. Биднээс болж хэн нэгнээс өөрчлөгдөхийг хүсэх амаргүй. Сосо. Надад туслаач.

Сосо:  За, эмээ. Би түүнээс асууя. Би оролдоод  үзье. Эмээ, битгий ингэ. Ингэж болохгүй. Бүх зүйл сайхан болно. Би очоод түүнээс асууя.

Эмээ:  Баярлалаа, Сосо.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Та нар чөлөөтэй. Та хэнийг хайж байна?

Сел:    Цзян Нань Суныг.

Эр:      Нань Сунь, нэг хүн чамайг сураад байна.

Нан:    Баярлалаа. Чи яагаад манай компанид байгаа юм?

Сел:    Чи Ли И Фантай хамт байруудтай танилцаж байх үед тэр надад танай компанийн нэрийг хэлсэн юм.

Нан:    Би байр авах эсэхээ шийддэггүй байна.

Сел:    Хүн бүр өөр өөр хэрэгцээ байдаг. Би үүнийг мэднэ. Гэхдээ үүнийг юу гэж бодож байна? Надаас энэ гурван байрыг авбал би чамд урамшуулалынхаа талыг өгнө.

Нан:    Тийм өгөөмөрөөр үү?

Сел:    Миний гол зорилго бол ашиг орлогыг нэмэгдүүлэх. Би менежер болохыг хүсдэг.

Нан:    Тэд нар миний найзууд. Би тэдний шийдвэрт нөлөөлж чадахгүй.

Сел:    Санаа зоволтгүй. Би тэдэнд хэлэхгүй.

Нан:    Хариулт нь үгүй ​​хэвээрээ.

Сел:    Үнэндээ энэ би чамтай уулзахаар ирсэн эхний шалтгаан. Бид баян хүмүүс биш. Чи хамгийн сайн найз Чжу Сосогоосоо асууж болно. Тэр мөн л Цзинь Яньд ажиллаж байсан. Энэ гурван байшингаас би хэр их мөнгө олохыг чи түүнээс асуугаад үз.  Хэрэв чи бодлоо өөрчилвөл хүссэн үедээ ирж надтай уулзаарай. Тэгээд хоёр дахь шалтгаан нь энэ. Чи таамагласан байх гэж бодож байна. Селина. Би өнгөрсөн амьдралаа аль хэдийн мартсан. Чи ч гэсэн мартаж чадна гэж найдаж байна.

Нан:    Чи өнгөрсөн амьдралаа яаж мартаж чадах юм?

Сел:    Чи ч гэсэн өмнө нь байсан Цзян Нань Сунаас өөр болсон гэж бодохгүй байна уу?

Нан:    Мэдээж би одоо өөр болсон. Гэхдээ би өнгөрсөнд хэн байснаа хэзээ ч мартахгүй.

Сел:    Бид адилгүй хэвээрээ байх шиг байна.

Нан:    Чи үргэлж мэхэлж, худлаа ярьж амьдралаа залгуулж чадахгүй. Уучлаарай. Би чиний хоёр хүсэлтийг зөвшөөрч чадахгүй.

Сел:    Төвөг удсанд уучлаарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:    Танай үдийн завсарлага хэр удаан үргэлжилдэг юм?

Нан:    Манай компани нэлээд уян хатан ханддаг. Би ажлаа дуусгах л хэрэгтэй байна. Хэрэв дуусгаж чадаагүй бол гэртээ авч харьдаг.

Дэй:    Жинхэнэ эрх чөлөө.

Нан:    Би баяртай байгаа.

Дэй:    Ван Юн Чжэн чамд их хайртай. Тэр яагаад чамайг Цзинь Янь-д оруулж, номын сангийн төсөлд оролцуулаагүй юм бэ?

Нан:    Тэр танд хэлээгүй юм уу?

Дэй:    Надад юу хэлэх гэж?

Нан:    Би түүнээс нь татгалзсан.

Дэй:    Тэр одоо хүртэл бууж өгөхгүй л байгаа. Үгүй бол тэр үүнийгээ нууцлан байж надаас чамайг ятгаж өгөөч гэж гуйхгүй байсан. Надад хэлээч. Цзинь Янь, мөн Ян Ке-ийн жижиг компанийн талаар чи ямар бодолтой вэ? Чи Ян Кегийн компанид ажиллах ямар ч үндэслэлтэй шалтгаан би олж харсангүй. Амьдрал ийм байдаг. Бид хүссэн зүйлээсээ үргэлж багыг хүртдэг. Мөн бага зүйл хүсвэл юу ч хүртэхгүй. Чи бол хурц хутга. Хэрэв чи тийм компанид үлдвэл чи удахгүй хэрэггүй төмөр болж хувирна. Дараа нь чи харамсах болно.

Нан:    Би урд нь хэзээ ч зорилготой хүн байгаагүй. Одоо би өдөр бүр есөөс тав хүртэл ажилладаг. Энэ цалин сайтай, бага ажилтай, гэрт ойрхон ажил. Би өөр юу хүсэх юм?

Дэй:    Хөдөлмөрийн талбарт чиний карьер хийх алтан үеүүд чинь дороо өнгөрнө. Зөв хүнтэй ажиллаж, жинхэнэ ур чадвар эзэмшвэл энэ мөнгө олохоос илүү чухал. Ийм юм байна. Хэрэв чи номын сангийн төслийг үнэхээр сонирхохгүй гэж байвал оронд нь Тан Синьд ажиллаж болно. Тан Синь, Дон профессор хоёр дотно найзууд. Чамд асууж лавлаж байхад хялбар байх болно Профессор Дон чамайг Тан Синьд санал болгож өгнө. Эсвэл би Е Цзинь Янтай уулзаад чамайг Тан Синтэй уулзуулж өгөөч гэж хэлж болно.  Чи яаж шийдмээр байна? Би чамтай хамт хооллох гэж нааш зорьж ирсэн. Чи намайг гар хоосон буцахгүй биз дээ.

Нан:    Та хамгийн сүүлд ийм амттай хоол идсэнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн байх, тийм ээ? Яаж гар хоосон буцах юм бэ?

Дэй:    Миний мэдээгүй байгаа ямар нэг зүйл болсон уу?

Нан:    Үгүй ээ. Би өчнөөн олон жил жил сурлаа. Одоо би үүнээс залхаж байна. Надад одоо тайван байх нь чухал байна. Би хэдэн жил юм хийхгүй өнгөрүүлье л дээ. Би Чжу Сосо шиг бодох юмгүй, аз жаргалтай баймаар байна.

Дэй:    Тэгвэл Ван Юн Чжэн л хэцүүдэх байх даа.

Нан:    Тэр хэдхэн хонод зүгээр болчихно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Ээж чинь хэзээ Бээжин рүү нисэх вэ?

Нан:    Түүний нислэг баасан гарагийн өглөө 10 цагт. Яасан?

Сосо:  Зүгээр. Би ээжийг чинь үдэж өгөх хэрэгтэй юм шиг санагдаад.

Нан:    Чи тэр өдөр чөлөөтэй юу?

Сосо:  Би ажилгүй хүн. Би үргэлж чөлөөтэй байдаг.

Нан:    Ингэхэд, чи Ли И Фаны сонирхоод байгаа барилгыг Фань нарийн бичигээс асуугаад өгч чадах уу? Юань Юанийн хариуцаж байгаа барилга. Яагаав, Цзинь Яных.

Сосо:  Тэгье. Би одоо түүнээс асуугаад өгье. Тэр надад Юань Юанаас илүү сайн үнэ санал болгох байх.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Фань ах аа. Би энд байна.

Фань: Чамд утсаар ярьж болохгүй юу байдаг билээ?

Сосо:  Би танаас тусламж гуйх гэсэн юм. Суугаач. Та ямар нэг юм  уух уу?

Фань: Үгүй. Чамд мөнгө хэцүү байгаа. Би зүгээр л ус ууя. За, ярь. Юу юм?

Сосо:  Миюань.

Фань: Миюань? Манай саяхан эхлүүлсэн шинэ төсөл үү? Танайх хямдралтай юу? Хэрэв чи худалдаж авах гэж байгаа бол мэдээж ... Чи чинь авч дийлэхгүй.

Сосо:  Би бишээ. Харин миний найз.

Фань: Тэгвэл үгүй. Чи найзуудтай бол бусад нь бас найзуудтай. Цзинь Яньд маш олон хүмүүс ажилладаг. Хүн бүр найз нөхөдтэй.

Сосо:  Минийх маш онцгой найз.

Фань: Зарим хүмүүс онцгой, бүр маш онцгой найзтай гэж хэлдэг л юм.  Үгүй.

Сосо:  Үгүй дээ, Фань нарийн бичиг ээ. Та надад энэ тал дээр туслах ёстой. Би урдын өштэй хүнээс хариугаа авах гэж байна. Би тооцоо бодох гэсэн юм. Гурван байрны асуудал тэр хүүхэнд сургамж болох ёстой.

Фань: Боль, боль, боль. Чи юу яриад байгаа юм бэ? Юун хүүхэн бэ? Тэгээд чи нэг дор гурвыг авах юм уу? Би чамд энэ талаар тусалж чадахгүй. Яваад Е ерөнхийлөгчтэй уулзаарай.

Сосо:  Би чадахгүй. Би чинь урвагч. Тэр намайг авч хэлэлцэхгүй.

Фань: Чи мэдэж байгаа нь сайн хэрэг.

Сосо:  Фань ах аа, намайг сонс л доо. Хэрэв би танд энэ тухай хэлвэл та надаас ч илүү уурлах болно.

Фань: Чам шиг залуу бүсгүйчүүдийн хэрүүл уруулд би яагаад уурлах ёстой юм? Би Е захиралд олон жил ажилласан. Би маш юм үзэж туулсан юм шүү. Янз бүрийн л юм үзэж харж, сонсож байлаа. Хэрэв би бүх юманд амархан эмзэглэдэг байсан бол хэдийн үхсэн байхгүй юу.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Энэ ёс суртахуунгүй явдал! Тэр үнэхээр тэнэг хүүхэн! Маш тэнэг хүүхэн, тийм үү?

Сосо:  Цзян Нань Сун энэ тухай бусдад хэлэхийг надад зөвшөөрдөггүй. Энэ бол түүний хувийн асуудал, би бусдад энэ тухай хэлэх ёсгүй гэж тэр хэлдэг юм.

Фань: Хүлээ, хүлээ. Энэ түүний хувийн асуудал. Бид энэ тухай бусдад дэлгэх ёсгүй. Тэр өөрийнхөө хүссэнээрээ байг. Гэхдээ тэр тийм зүйлийг хийх ёсгүй!

Сосо:  Тэгвэл би тэр хүүхнийг илчлэх ёстой юу? Цзян Нань Суныг дээрэлхэж болохгүй гэдгийг би түүнд ойлгуулах ёстой.

Фань: Чиний зөв!

Сосо:  Тэгээд, та надад туслах уу?

Фань: Үгүй.Би чамд одоохондоо үүнийг амлаж чадахгүй. Манай компани маш олон дүрэм журамтай. Тийм ээ? Чи ч гэсэн мэднэ.

Сосо:  Би мэднэ. Мэднэ. Гэхдээ та бол Фань Фань. Шийдэж чадахгүй зүйл гэж байхгүй.

Фань: Чиний зөв. Ялангуяа ийм зөв шударга үйлсийн төлөө. Би үргэлж туслах болно. Энэ шударга зүйл болно! Энэ зөвхөн шударга зүйл болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сел:    Энэ бол та хоёрт өгөх бэлэг. Үүнийг хүлээн авна уу.

Эм:      Баярлалаа.

Эр:      Тэгэхээр чи сайн мэдээтэй болоод биднийг гэнэт нааш нь дуудсан уу?

Сел:    Тиймээ. Энэ сард нэг дор гурван байранд урьдчилгаа мөнгө төлбөл илүү сайн хөнгөлөлт үзүүлэх болно. Өнөөдөр энэ сарын сүүлийн ажлын өдөр. Хэрэв та нар амжихаар бол яарах хэрэгтэй.

Эр:      Чи энэ талаар Цзянд мэдэгдсэн үү?

Сел:    Би түүн рүү залгасан боловч тэр утсаа авсангүй. Тэр миний дуудлагад хариулах завгүй байгаа байх гэж бодож байна. Гэхдээ би Цзяны хэлж байсан асуудлыг аль хэдийн шийдсэн. Хамгийн гол нь та гурав 16-р давхарт зэргэлдээ гурван байртай болохыг хүсч байгаа. Тиймээс би та нарт 16-р давхарын Си-8, 9, 10 блокийн байруудыг санал болгож болно. Тэгвэл та нарын асуудал шийдэгдэнэ. Цзян ирж чадахгүй байсан ч энэ хамаагүй.

Эр:      Баярлалаа. Ноён Ли.

Сел:    Ноён Ли. Энэ бол танд өгөх бэлэг.

Ли:      Баярлалаа.

Сел:    Та суу.

Ли:      За.

Эр:      Энэ бүсгүй бидэнд хамгийн их хөнгөлөлт үзүүлнэ гэж хэллээ.

Ли:      Мэдээж Цзинь Яны байрнуудад ямар ч асуудал байхгүй. Гэхдээ үнэ нь нэлээд өндөр байна.

Эр:      Селина энэ сард бидэнд хамгийн их хөнгөлөлт үзүүлж чадна гэж хэлсэн.

Ли:      Өнөөдөр сүүлийн өдөр нь. Чи борлуулалтын үзүүлэлтээ сайжруулахыг хичээж байгаа, тийм үү?

Сел:    Үнэндээ надад үүнийг нуух хэрэг байхгүй. Сар дуусч байна. Мэдээж бидэнд дарамт байх болно.

Ли:      Ши ноён хаана байна?

Сел:    Би та нартай уулзсаны дараа Минхан дүүрэгт очиж Ши ноёныг олж энд авчирна.

Ли:      Би одоо л ойлгож байна. Чи өнөөдөр бид бүгдээс урьдчилгаа мөнгө авахыг хүссэн байх нь.

Сел:    Та нар ойлгохыг хичээгээрэй. Гэрээнүүд энд байна. Энэ.

Ли:      Баярлалаа.

Сел:    Та нар хуудас бүр дээр гарын үсэг зурах ёстой.

Ли:      Ямар санамсаргүй зүйл вэ. Цзян Нань Сунь залгаж байна.

Сел:    Хэрэв энэ байрны талаар бол та нар эхлээд гарын үсэг зурж болно. Би Цзянтай ярьж байя.

Ли:      За. Мэдлээ. Цзян биднийг хүлээж бай гэнэ. Тэр бидэнтэй илүү сайн гэрээ хийж чадна гэж хэлсэн.

Сел:    Энэ боломжгүй. Би ийм бага хөнгөлөлт үзүүлсэн цорын ганц шалтгаан нь та нэг дор гурван байшин худалдаж аваад энэ сардаа төлөх боломжтой. Надад итгэхгүй байвал борлуулалтын албаны хэнээс ч хамаагүй асуугаарай. Энэ бол та нарт өгөх хамгийн бага үнэ. Ноён Ли, энэ зохимжгүй санагдаж мэнднэ, гэхдээ Цзян өөр борлуулагчийг таньдаг, эсвэл энэ борлуулалтыг өгөх өөр танилуудтай юу, ямар учиртайг нь би сайн мэдэхгүй. Энэ маш том гэрээ гэдгийг би үгүйсгэхгүй. Та нарыг хамгийн сүүлд энд ирснээс хойш олон хүмүүс урдаа зорилго тавьсан. Тэд боломж л олдвол энэ урамшуулалын мөнгийг авахын тулд танил талаа ашиглах юм уу, эсвэл бүр мэддэг хүнтэйгээ хамтарч ажиллана гэж би бодож байна. Энэ бол зүгээр л нэг жишээ. Би Цзяныг тийм  зүйл хийнэ гэж хэлэхгүй. Би юу хэлэхийг хүссэн гэхээр, өнөөдрөөс хойш та нар ирэх сард ийм их хөнгөлөлт эдлэхгүй. Би яг одоо менежертэйгээ яриад үүнийг баталгаажуулж өгөөч гэж хэлье. Байна уу, Лу менежер ээ. Та түр буугаад ирэхгүй юу?  Тиймээ. Ноён Лигийн найз нь Цзян эд нарт илүү сайн гэрээ санал болгож болно гэж хэлсэн гэнэ. За.

Ли:      Сайн, өдрийн мэнд. Ойлголоо. Баярлалаа. Эдний менежер нь үүнийг хамгийн сайн хямдрал гэж хэллээ.

Эр:      Тэгвэл бид гарын үсэг зуръя.

Ли:      За. Санаа зоволтгүй.

Нан:    Хүлээгээрэй.

Фань: Яваад надад хоёр сандал аваад ир.

Нан:    Фань нарийн бичиг ээ, би авчиръя.

Сел:    Би энэ хөгшинд яаж хандах вэ?

Ли:      Эдний борлуулалтын менежер нь үүнийг хамгийн сайн хямдрал гэж хэлсэн.

Фань: Түүний хэлсэн нь үнэн. Гэхдээ би та нарт илүү сайн гэрээ санал болгож чадна. Тиймээс одоохондоо гарын үсэг зурах хэрэггүй.

Сел:    Цзян хатагтай, тэр таны найз юм уу? Манай менежер үүнийг аль хэдийн баталгаажуулсан. Таны найз тэдэнд илүү сайн гэрээ санал болгож чадах уу?

Фань: Ийм байна. Надад нэг өдөр өгчих, би маргааш энэ асуудлыг шийдэх нэг хүнийг олно.

Сел:    Энэ хөгшин хэн бэ?

Фань: Би чамд хэн гэдгээ хэлэх шаардлагагүй. Би зүгээр л энд ирж жаахан суух гэж ирсэн хөгшин хүн.

Сел:    Та надаас үйлчлүүлэгчдийг булааж авах гэж байгаа нь тодорхой.

Фань: Би тийм юм хийх хэрэгтэй юу? Би зүгээр л найздаа сайн зүйл хийх гэж ирсэн.

Эр:      Фань нарийн бичиг ээ, та ирнэ гэдгээ яагаад надад хэлээгүй юм бэ? Та нар юу хийгээд байна аа? Фань нарийн бичиг энд ирсэн байна. Цай хаана байна? Түүнд миний хамгийн сайн Да Хон Пао цайг найруулж өг. Хурдлаарай.

Фань: Эд нар миний найзууд.

Эр:      Сайн байцгаана уу. фань нарийн бичгийнн найзуудад нь бас аяга цай авчир.

Фань: Эхлээд тайвшир, дараа нь зангиагаа тэгшил. Өөрийн гадаад байдалд анхаарч бай.

Эр:      Тиймээ, Фань нарийн бичиг ээ. Би танд юугаар туслах вэ?

Фань: Ийм учиртай юм. Сая энэ Селина... Селина эдгээр байрнуудад хамгийн хямд үнийг санал болгосон юм байна. Тиймээс тэр тэднийг гэрээнд гарын үсэг зурж, энэ сардаа төлбөрөө хийхийг ятгасан байна. Харин би ингэж бодож байна.  Би Е ерөнхийлөгчтэй ярилцаад ядаж ойролцоогоор 30,000-аас 50,000 ын хооронд хөнгөлөлт үзүүлэх санал тавина. Нэг талаас захирал надад тус хүргэнэ. Нөгнөө талаас, би найзуудаа баярлуулж чадна.

Эр:      Энэ асуудалгүй. Е ерөнхийлөгч зөвшөөрсний дараа би эд нарт зориулаад бүх зүйлийг бэлдэх болно. Гэхдээ энэ таны хүсэлт учраас Е захирал зөвшөөрөх нь мэдээж.

Фань: Мэдээж шүү дээ. Би ер нь түүнээс хэзээ тус гуйж байсан юм?

Эр:      Хэзээ ч үгүй. Энэ анхных нь. Та нар Фань нарийн бичигт ямар чухал хүмүүс болохыг би ойлгож байна.

Фань: За ингээд боллоо. Би одоо явлаа.

Эр:      Фань нарийн бичиг ээ, эхлээд цай уучих.

Фань: За тэгье. Сайхан цай байна.

Эр:      Хэрэв энэ цай танд таалагдсан бол би маргааш танд, бас Е ерөнхийлөгчид явуулж болно шүү.

Фань: Е ерөнхийлөгч үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Эр:      Аан. Таны зөв.

Фань: Би явлаа, охин минь.

Нан:    Баярлалаа, Фань нарийн бичиг ээ.

Ли:      Фань нарийн бичиг ээ. Бидэнд ийм тус үзүүлсэн танд баярлалаа.

Фань: Энэ юу ч биш. Чи зүгээр л намайг энэ Нань Суны найз гэдгийг л саначих.  

Ли:      Баярлалаа.

Фань: Баяртай.

Эр:      Фань нарийн бичиг ээ, баяртай. Энэ...

Нан:    Бид энэ талаар дараа ярилцана. Одоо явцгаая.

Ли:      За. Уучлаарай. Баяртай.

Нан:    Танд төвөг удсанд уучлаарай, Лу менежер ээ.

Лу:      Энэ юу ч биш, Цзян хатагтай.

Нан:    Танд төвөг удсанд уучлаарай, Селина. Баяртай.

Сел:    Баяртай.

Лу:      Баяртай Ноён Ли, Хатагтай Цзян.Бүгдээрээ баяртай. Би та нарыг гаргаж өгье.

Эр:      Хэрэггүй. Чи үлдэж болно. Баяртай.Баяртай.

Сел:    Менежер ээ.

Лу:      А?

Сел:    Тэр хэний нарийн бичиг юм бэ?

Лу:      Түүний бие авч явах байдлыг нь хар. Тэр бол Е, Е Цзинь Янь ерөнхийлөгчийн нарийн бичиг. Үргэлжлүүлээд шаргуу ажилла.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Одоо боль. Одоо юм идэцгээе.

Сосо:  Баярлалаа Фань Фань. Нань Сун надад тэр үед юу болсныг хэлсэн. Та үнэхээр мундаг байсан гэсэн, та үүнийгээ мэдсэн үү? Үүнийг баатарлаг үйлдэл гэж хэлдэг юм. Дэлхийг авардаг сэтгэл татам хунтайж. Энэ ямар хэлц үг байдаг билээ? Дайснаа нүд цавчилгүй хараад ялдаг тайван, баатарлаг дүр.

Фань: Тэр чинь Чжоу Ю. Чи хэзээ ийм соёлтой болчихсон юм?

Сосо:  Би борлуулалт хийж байхдаа энийг хэлж байснаа санасан юм. Нөхцөл байдлаас шалтгаалан үйлчлүүлэгчдийг магтах ёстой, тийм биз дээ? Тэр үеийг би маш санадаг. Жишээлбэл, гайхалтай, агуу эрхэм. Хэрэв танд залуухан үйлчлүүлэгчид байвал тэднийг дажгүй, мятрашгүй гэж хэлэх хэрэгтэй Танд хэр таалагдаж байна?

Фань: Тэгээд энэ нөлөөлдөг үү?

Сосо:  Мэдээж. Би танд хэлье. Селина мэдлэг тал дээр надаас ч дор байдаг.

Фань: Чи үүний төлөө Е захиралд талархах ёстой.

Сосо:  Та түүнд хэлсэн юм уу?

Фань: Мэдээж би хэлсэн. Тэгэхгүй бол 30,000-аас 50,000-ыг би төлөх юм уу?

Сосо:  Тэгвэл би түүнд талархах ёстой. Фань Фань. Түүнд баярлалаа гэж хэлэхэд надад туслаач. Тэр тэдэнд ийм том хөнгөлөлт үзүүлсэнд нь биш, харин миний сайн найзыг дэмжсэн болохоор л тэр. Тэгэхгүй бол Нань Суныг дахиад л дээрэлхэх болно.

Фань: Е захирал та хоёрыг хэтрүүлж болохгүй гэж хэлсэн. Түүнд ч амар биш байгаа.

Сосо:  Би одоо тэр хүүхнийг яаж аяглахыг нь харах болно.

Фань: Хэнийг?

Сосо:  Селиныг.

Фань: Тэр бол ердөө л Селина.

Сосо:  Надад Фань Чжинь Ган байдаг!

Фань: Маш амттай байлаа.

Сосо:  Та дээшээ манайд орохгүй юм уу?

Фань: Үгүй. Түр хүлээ. Үүнийг ав.

Сосо:  Би чадахгүй. Миний хадгаламжинд жаахан юм байгаа. Таны сайхан сэтгэлд баярлалаа.

Фань: Нээгээд үз.

Сосо:  Тэдэнд аялалын хөтөч орчуулагч хэрэгтэй юм уу? Би аялал жуулчлалын менежментийн чиглэлээр сургуульд сурч төгсөөд энэ салбарт огт ажиллаж байгаагүй. Гэхдээ үүгээр мөнгө олж болохоор бол энэ тухай бодож үзэж магадгүй. Найз чинь уу?

Фань: Тийм ээ, миний найз. Е Цзинь Янь.

Е:         Фань Сосо.

Фань: Фань Со... Е ерөнхийлөгч өө.

Е:         Аа?

Фань: Та намайг дуудсан уу?

Е:         Тиймээ.

Төгсөв

Back to episodes Go home