Миний сайн найзын түүх – 26
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ван Юн Чжэн
Ян Ке захирал
Ли Ань
+Ли
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Пэнь Ян Ли-ийн найз бүсгүй
+ Се Цзя Инь Се Хун Цзугийн ээж
+Селина үл хөдлөх хөрөнгийн зуучлагч
+Тан Синь
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Цзя: Чжу, би... би чамайг дорд үзээгүй. Бас би чамайг үзэн яддаггүй. Зүгээр л надад санаа зовох зүйл их байдаг. Ингэвэл яаж байна? Би чамд зөвшилцөлийн дагуу хувьцаа өгье. Гэхдээ би чамтай гэрээ байгуулах ёстой. Хоёр жилийн дараа би чамаас зах зээлийн үнээр бүгдийг нь буцааж худалдаж авна. Дараа нь чи тэр мөнгөөр Шанхайд байшин худалдаж авч болно.
Сосо: Хатагтай Се. Се Хун Цзу бол миний хойноос гүйдэг эрчүүдээс хамгийн баян нь биш. Мөн учир нь таны өгөх мөнгө тэд нарт байхгүй, эсвэл тэд надад өгөхөөс харамладагт биш. Хэрвээ би баяжиж, байртай болохыг хүссэн бол баян хүнтэй сууна гэж өдий хүртэл хүлээхгүй байсан. Өнөөдөр би тантай гэрээнд гарын үсэг зурах талаар бодоход бэлэн байгаа нь би Се Хун Цзу-г сайн хүн гэдэгт итгэдэг учраас. Мөн тэр ямар нэг юм сурна гэж найдсан болохоор тэр. Энэ тал дээр бид түүнтэй санал нэг байгаа байх. Би тантай хамтрахад бэлэн байна. Гэхдээ мөнгөөр бүгдийг худалдаж авч болно гэж боддог хүмүүсийг би үнэхээр үзэн яддаг. Аз болоход, Се Хун Цзу тань шиг биш юм. Се Хун Цзу-д би шийдвэр гаргасан гэдгээ хэлье. Би юунд ч гарын үсэг зурахгүй гэдгийг. Та санаа зовох хэрэггүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи энд юунд зогссон юм бэ?
Нан: Би чиний хойноос буугаад. Се Цзя Инь чамайг хорлох вий гэж айж байлаа. Юу болсон бэ?
Сосо: Тэр намайг мөнгөөр худалдаж авахыг хүслээ. Би хүлээж аваагүй. Юу гээч? Би өөрөөрөө үнэхээр бахархаж байна. Энэ бол маш эрхэм үйлс. Энэ бол үнэхээр журамт зан. Бид хоёрыг хар даа. Бид байраа сольсон бололтой. Би урд нь мөнгөнд дуртай, их шуналтай, уйваггүй байсан. Одоо би мөнгөнөөс татгалздаг болчихож. Харин чи урд нь мөнгийг тоодоггүй байсан. Гэтэл өнөөдөр чи арав, хорин мянган юанийн төлөө захиралтайгаа гэрээ хийсэн.
Нан: Хууль бусаар олсон мөнгө байвал яасан ч авч болохгүй. Харин хөлсөө урсгаж олсон мөнгийг бол авах л хэрэгтэй.
Сосо: Яг зөв.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ноён Ян. Бүгдээс нь уучлалт хүсье. Тэд удахгүй дуусна. Түр хүлээнэ үү.
Ян: За.
Нан: Өнөөдөр бид үр дүнг нь мэдэж болох уу?
Ян: Бид сонирхож байгаагаа харуулна. Талуудын аль нэгийг дуудлага худалдаанд оролцохгүй байхыг ухаалгаар ятгана.
Нан: Зөвхөн хоёр тал уу?
Ян: Мэдээж үгүй. Зүгээр л бусад нь богино зайн гүйгчид.
Эр: Тиймээ, энд байна.
Ян: Фань ах. Та сайн биз дээ?
Фань: Мэдээж. Явцгаая.
Ян: Хөөрхөн шүү. Чамайг заасан тэр залуу хэн бэ?
Нан: Миний найз залуу Ван Юн Чжэн.
Ян: Ямар царайлаг залуу вэ.
Нан: Түүний хажууд байсан нь хэн бэ?
Ян: Ли Ань. Тэр Е-ийн номын сангийн төслийн багт ажилладаг юм. Е өөрөө Фань Чжин Ганыг багийн ахлагчаар томилжээ. Тэр амжилтанд хүрэхээр шийдсэн байх нь.
Эр: Та нар уучлаарай. Та нарыг хүлээлгэсэнд уучлаарай. Ийшээ явцгаана уу.
Нан: Тэгвэл бид...
Ян: Бид ялагч болсон. Биднийг хэн ч ялж чадахгүй. Би E-ийн унших төслийг хүндэлдэг. Гэхдээ энэ нь бодит биш зүйл.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е ерөнхийлөгч.
Е: Ямар нэг сураг байна уу?
Фань: Одоохондоо үгүй. Би эхлээд хоол захиалах хэрэгтэй юу?
Е: Ли Ань, Ван Юн Чжэн хоёр хаана байна?
Фань: Би тэднийг явуулсан. Гэхдээ тэд оффист байгаа. Тэд хариуг нь хүлээмээр байна гэсэн.
Е: Ямар ч мэдээ байхгүй байгаа нь их муу шүү.
Фань: Би ч тэгж бодсон. Хэрэв тэд бидэнд төслийг өгөхийг хүссэн бол бид одоо болтол хүлээхгүй байсан.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи Ян Ке энэ төслийг авах болов уу гэж бодсон уу, эсвэл Ван Юн Чжэн анхны тулаанд ялагдах нь уу гэж санаа зовсон уу?
Нан: Ян Кэгийн төгс төлөвлөгөөний өмнө тэдний мөрөөдөл боломжгүй юм шиг санагдсан.
Сосо: Би зөвхөн сургуулийн номын санг л мэднэ. Тэгээд ч би нийтийн номын санд очиж үзээгүй. Үнэнийг хэлэхэд, Е Цзинь Янь яагаад унших төсөлд ингэтлээ улайраад байгааг би ойлгохгүй юм.
Нан: Тэр үнэхээр гайхалтай төсөл.
Сосо: Би Ян Кетэй санал нэг байна. Миний бодлоор, прагматизм хамгийн түрүүнд байх ёстой. Эхлээд метро барих хэрэгтэй, тийм ээ? Дараа нь хүнсний дэлгүүр, ресторан, цэнгэлдэх хүрээлэн, сургууль, цэцэрлэг байна. Дараа нь бид номын сан, музей, бусад зүйлсийн талаар ярьж болно.
Нан: Дэлхийн 2-р дайны дараа германы хийсэн хамгийн эхний зүйл нь ном хэвлэх байсан.
Сосо: Тэгвэл Цзинь Янь энэ төслийг авчихвал чи харамсах уу? Чи Ван Юн Чжэнтэй хамтарч, түүнтэй хамт мөрөөдлөө биелүүлээгүй гэж.
Нан: Харин чи? Хэрэв Ян Ке ялвал Цзинь Яньд үлдээгүйдээ харамсах уу?
Ян: Сайн уу, Сосо. Цзян Нань Сунд бүх юм бүтсэн гэж хэлээрэй. Тэд хоёр сонголтоос Цзинь Яныг биш биднийг сонгосон.
Сосо: Нээрэн үү?
Ян: Бид завгүй ажилтай байх болно. Чи хэзээ ажилдаа эргэж орох вэ?
Сосо: Баяр хүргэе, Ян. Нань Сунь их баяртай байна.
Ян: Нань Сунь? Чи баярлахгүй байгаа юм уу?
Сосо: Мэдээж би баяртай байна.
Ян: За. Та хоёр бэлдээрэй. Хаашаа явахыг чинь би дараа хэлье. Баяраа тэмдэглэнэ ээ.
Сосо: Чиний утас дуугарч байна. Зүгээр л хариулаач. Бид насанд хүрсэн хүмүүс. Май.
Ван: Би танай үүдэнд байна. Чи гараад ирэх үү?
Нан: Юу? За.
Сосо: Юу болсон бэ?
Нан: Тэр ирчихсэн байна.
Сосо: Тэгвэл гараач. Чамайг явж чадахгүй гэдгийг би Ян Ке-д хэлье. Явж үз. Түүнийг хүлээлгэх хэрэггүй. Чи юунаас нь айсан юм?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Би яагаад гэдгийг нь мэдмээр байна.
Нан: Чиний өрсөлдөгчийн талд орсонд намайг уучлаарай.
Ван: Намайг тайвшруулаач. Намайг тэвэр. Нэг минут л хангалттай.
Нан: Цаг дууслаа.
Ван: Дахиад нэг минут.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Баярлалаа.
Ань: Е захирал аа.
Е: Чи юм идээгүй юу?
Ань: Одоохондоо үгүй.
Е: Алив, суу. Хамт хоол идэцгээе.
Ань: Уучлаарай, Е захирал аа.
Е: Юуны төлөө?
Ань: Энэ номын санг сэргээн засварлах төслийн зурагнууд. Бид одоо эднийг ашиглах боломжгүй.
Е: Бид ашиглах боломжгүй гэж хэн хэлсэн бэ? Бид одооны энэ төслөө болих шаардлагатай болоод тэр үү? Бид үүнийг больж чадахгүй. Энэ бол урт хугацааны төсөл.
Фань: Май. Энэ төсөл захирлын хувьд их утга учиртай. Би ойлгож байгаа.
Е: Бид энэ барилгад энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй байх. Гэхдээ бидэнд бусад газрууд бий. Бид Цинпу, Чжэцзян, тэр байтугай бусад мужуудад ч үүнийг хэрэгжүүлж чадна. Бид үүнийг өргөжүүлжэх боломжтой. Миний сэтгэл дотор номын сан бол яг бурхан гэсэн үг. Бид багадаа сард ядаж нэг удаа Синьхуа номын дэлгүүрт ордог байлаа. Чи худалдаа хийхээр олон худалдааны төвүүдээр орж үзсэн байх. Тэнд ихэвчлэн хөл хөдөлгөөн ихтэй. Хүмүүс наймаалцаж байдаг. Бодоод үз дээ. Чи номын сан эсвэл номын дэлгүүрээр ороход тэд худалдааны төвүүдээс тэс өөр. Тэнд тайван уур амьсгалтай. Агаар дахь үнэр нь хүртэл хаа сайгүй байдаг үнэрээс өөр. Ном унших бол зуршил. Номын санд очих ч гэсэн. Алсдаа хүмүүс үүнд бага багаар дасчихвал заавал ордог болно гэж би боддог. Гэтэл одоо чи зарим хүндрэлээс болж сэтгэлээр унаж байдаг.
Фань: Е захирал идеалист хүн.
Е: Заримдаа идеалист хүн ганцаарддаг. Маркес хэлэхдээ чи ганцаардаж байгаагаа мэдрэх үед өөрийгөө хаягдсан гэдгийг ойлгоно гэж хэлсэн байдаг. Чи ганцаардах үедээ өсөж дэвжих болно. Хамтдаа хөгжиж, энэ төслийг аажмаар хөгжүүлцгээе. Үүнийг аажмаар өргөжүүлцгээе.
Фань: Би тийм ч өөдрөг үзэлтэй биш.
Е: Харин чи?
Ань: Би үргэлжлүүлэхийг хүсч байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Байна уу, чи гадаа байна уу? Бид бараг ирчихлээ.
Сосо: Уучлаарай, Ян. Нэг юм болоод. Гэнэт нэг юм болоод. Би очиж чадахгүй байж магадгүй. Чи Пэнтэй хамт баяраа тэмдэглэж бай. Би та хоёрт садаа болоод яахав. Надад харамсалтай байна. Нээрэн шүү. Намайг үнэхээр уучлаарай. Сайхан идэж, ууж, хөгжилтэй байгаарай. Бид дараа нь нэг уулзъя. Мэдээж. Баяртай. Байна. Фань ах аа, та хаана байна? Та одоо чөлөөтэй байна уу? Нэг газарт сууж жаахан юм ууцгаая. Надтай хамт уугаач.
Фань: Үгүй ээ, би архи уудаггүй.
Сосо: Тэгвэл юм идээч.
Фань: Би шөнө юм иддэггүй.
Сосо: Та надад уурласан хэвээр юм уу?
Фань: Би тийм өчүүхэн юм уу?
Сосо: Гэхдээ та нүдээ эргэлдүүлээд байна.
Фань: Би ууртай байна. Чи надад Пэнийг бүр анхнаас нь яагаад хэлээгүй юм бэ?
Сосо: Би та нартай адилхан биш. Надад тиймэрхүү зүйл хэзээ ч тохиолдож байгаагүй. Энэ гэнэт л болсон зүйл. Би юу хийхээ ч мэдэхгүй байсан. Би бүр төөрөлдчихсөн. Тэгсэн ч энэ үнэхээр, үнэхээр миний буруу. Үнэнийг хэлэхэд миний буруу. Уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай.
Фань: Чи буруугаа мэдэж байгаа нь сайн хэрэг. Тэгээд, чи дараа нь юу хийх вэ?
Сосо: Би Цзинь Янь-д буцаж ормоор байна.
Фань: Сонс, чамд тийм боломж байсан, тийм үү? Гэтэл чи түүнийгээ ашиглаагүй.
Сосо: Тэгвэл та надад туслаач.
Фань: Би чамд яаж туслах юм?
Сосо: Хэрэв та надад тусламааргүй байвал би өөрөө очоод Е захиралтай ярилцъя.
Фань: Чи Е захиралтай яаж уулзах гэж? Тэр бол нэр хүндтэй хүн, тийм үү? Түүний удирдлага дор олон ажилтанууд байдаг. Тэр хүмүүс юу гэж бодох вэ? Чи хүссэн үедээ ирдэг, явдаг. Чи хамгийн сүүлд буцаж ирэхэд тэд юу гэж хэллээ? Чи үнэхээр талархалгүй хүн. Е ерөнхийлөгч хэн нэгэнд тийм сайхан хандаж байхыг би ер харж байгаагүй. Бүх хүмүүс, хүн нэг бүр, тэр дундаа би хүртэл Е ерөнхийлөгч чамд дурлачихсан юм уу гэж гайхдаг. Мэдээж энэ боломжгүй л дээ. Чи юу бодож байна? Чи юундаа инээсэн юм бэ?
Сосо: Би танд хэлье. Тэр надад дурласан гэж бодож байна.
Фань: Чи өвчтэй хог. Энэ бол зүгээр л нэг жишээ. Ингэж их ууж болохгүй. Залуу хүн байж чи яагаад ийм их уудаг юм бэ?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Е ерөнхийлөгч.
Е: Энэ чиний дуртай хоол, тийм үү?
Сосо: Шумай. Ёстой догь!
Е: Би чамайг дайлъя. Үүнийг дүрэм зөрчсөн гэж үзэхгүй.
Сосо: Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.
Е: Чи ямар тэнэг болохоо хараач.
Сосо: Уучлаарай, ах аа. Би Синан-роудын оронд Фусин Чжун-роуд руу явъя.
Эр: За.
Сосо: Баярлалаа.
Эр: Зүгээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Хэн бэ?
Сосо: Е захирал аа, энэ би, Чжу Сосо.
Е: Хэн?
Сосо: Чжу Сосо.
Е: Орой болсон байна. Маргааш бол.
Сосо: Би танд нэг юм хэлэх ёстой. Маш чухал зүйл.
Е: Суу.
Сосо: Би зогсож байя.
Е: Юу болсон бэ?
Сосо: Миний буруу байж. Та надад санаа тавьдаг байсныг би мэднэ. Тэр үед та намайг хичнээн загнаж, зэмлэсэн ч миний тусын тулд тэгж байсныг ч би мэднэ. Та надад сайныг л хүссэн. Үнэндээ бол та надад маш их санаа тавьсаар намайг бүр эрхлүүлчихсэн. Ян Ке-гийн хувьд...
Е: Ян Ке-ийн тухай битгий ярь. Ян Ке та хоёр байж боломгүй үйлдэл гаргаж энэ компаниас урвасан. Намайг маш ихээр гонсойлгосон.
Сосо: Уучлаарай, Е захирал аа. Би хүсээгүй байсан юм ...
Е: За, за. Яах ч арга алга. Чамайг илүү төлөвшиж чадна гэж найдаж байна.
Сосо: Би... Би танаас компанидаа буцааж аваач гэж гуйхаар ирээгүй. Би зүгээр л... би тантай маш эвгүй харьцсан. Би таныг гунигтай үлдээмээргүй байна. За би явъя даа. Би танд таалагддаг уу? Би танд таалагддаг уу гэж асуусан юм.
Е: Ямар утгаар?
Сосо: Би танд таалагддаг гэдэг утгаар. Би таалагддаг гэдгийг та мэднэ биз дээ? Зүгээр ээ. Үүнийг мэдэхэд л хангалттай.
Е: Чи архи уусан уу?
Сосо: Би согтуу биш. Би уусан, гэхдээ согтуу биш.
Е: Эртхэн явж амар.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би чамд хэлээд байна. Е захирал ямар аятайхан хүн гэж бодно. Би түүнд “Та надад таалагддаг” гэж хэлсэн. Тэгсэн тэр нухацтай хараад: “Ямар утгаар?” гэсэн. Түүний царайны илрэл ямар эгдүүтэй байсан гээч.
Нан: Чамаас өөр хэн тийм зүйл асууж чадах юм бэ? Хэн ч байсан ичиж зовно ш дээ.
Сосо: Тэр шууд хүлээн зөвшөөрөөгүй ч би түүнд үнэхээр таалагддаг гэдгээ мэднэ.
Нан: Тэр чамайг дэндүү залуу гэж боддог юм биш үү?
Сосо: Намайг шоолохоо болиоч. Би түүнийг хөгшин гэж боддоггүй. Гэтэл тэр яагаад намайг залуу гэж бодох юм? Тэр намайг хөгширсны дараа, өөрөө явж ч чадахгүй болчихоод надад хайраа илчлэх юм уу?
Нан: Е ерөнхийлөгч нэлээд хуучинсаг үзэлтэй хүн гэж би боддог. Тэр сэтгэлээ илчлэх нь юу л бол.
Сосо: Миний тухай ярихаа больцгооё. Чи ингэхэд юу болж байна? Чи Ян Ke-ийн компанид ажилдаа дасаж байна уу?
Нан: Энэ миний бодсоноос ч дээр. Ялангуяа зах зээлийн талаарх түүний дүгнэлт. Түүний прагматизм, бас хичээл зүтгэл. Би зөв сонголт хийсэн гэж бодоход хүргэсэн.
Сосо: Сайн байна. Шаргуу ажилла.
Нан: Харин чи яасан? Чи хаана ажиллахаа хэдийн шийдсэн үү?
Сосо: Би Цзинь Янь-д буцаж орох боломжгүй. Бас би Ян Кенд ажиллмааргүй байна. Маш хэцүү байна.
Нан: Тэгвэл нэг сайхан амарч ав. Би чамайг тэжээнэ.
Сосо: Тэр мэдээж. Би чамаас шалтгаалах нь ээ.
Нан: Хөөе, миний зөөврийн компьютер. Би ажлын зургийнхаа хагасыг дуусгасан. Байна уу? Энэ амралтын өдрөөр, тэгэх үү? Би маргааш хийх зарим нэг ажилтай байгаа. За. Баяртай.
Сосо: Ван Юн Чжэн үү? Та хоёр зүгээр үү?
Нан: Тиймээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Энэ газрыг буулгахад хэр хугацаа шаардагдах вэ?
Ян: Доод тал нь долоо хоног.
Сосо: Хүлээ. Бидний зургийг аваад өг. Энэ Нань Суны анхны төсөл нь. Биднийг дурсамж болгож зургаа даруулъя. Хурдан, хурдан.
Ян: Чи тэгшхэн зогсож болох уу? Тэгшхэн зогс. Нэг, хоёр, гурав. Болсон. Май, сайн боллоо.
Сосо: Би дараа нь чам руу илгээнэ ээ. Ян Ке. Баяр хүргэе. Чи эхний том алхамаа хийлээ.
Ян: Юу гэсэн үг вэ? Чи түүнд ингэхийг нь зөвшөөрөх үү? Тэр чамайг авчирсан. Одоо өөрөө бултаж байна. Чи надад итгэхгүй байна уу? Эсвэл хөгшин Е тархийг чинь угаасан уу?
Сосо: Би Цзинь Янь-д буцаж орохгүй. Гэхдээ би танай компанид ч орохгүй. Энэ дэндүү төвөгтэй. Би үүнийг зохицуулах ямар ч арга алга. Зүгээр л Эйплийг нарийн бичиг болгочих. Тэр төвөгтэй асуудлыг шийдвэрлэх хангалттай ур чадвартай хүн. Чи түүнтэй хамт байхад алзахгүй.
Ян: Явж үз.
Сосо: Би явлаа.
Ян: Хүлээ.
Сосо: Ян. Нань Сунд санаа тавьж байгаарай. Цзинь Яны залуу, царайлаг төлөөлөгч Ван Юн Чжэн бол түүний найз залуу гэдгийг чи мэднэ. Энэ найз маань чамаас болж буулт хийхээс татгалзсан. Чи даргын хувьд түүнд анхаарал тавих ёстой. Би чамтай яриад байна.
Ян: Ажлын амжилт.
Нан: Төсөл дөнгөж эхэлж байна.
Сосо: Үүнд дас. Тэр ийм л хүн. Тэр бүх ажилчиддаа ингэдэг юм.
Ян: Май.
Нан: Ян захирал аа, танд баярлалаа.
Ян: Чи мөрөөдлөө биелүүлж, бас мөнгө олж болно. Энэ сайн биш гэж үү? Санаа зоволтгүй, надад ажиллах нь Цзинь Янаас ч илүү ирээдүйтэй. Хүсвэл найз залуугаа энд урьж болно. Хоёулаа хамтарч ажиллах болно. Жилийн дараа гэхэд чи Сентралд жижиг байшин худалдаж авах боломжтой болно гэдгийг би чамд баталж байна
Нан: Ван Юн Чжэн над шиг биш. Тэр мөнгө олох тухай боддоггүй.
Ян: Тэгвэл март. Түүний амьдралын тухай ойлголт уран зохиолын номонд бичсэн шиг байдаг биз. Зах нь үл харагдах далайн эргээр салхи хар үүлсийг хөөнө. Усны мандал, үүлсийн хооронд...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Одоо Тан Синыг итгүүлэх нь бидний гол ажил гэж би бодож байна. Би түүний хятад виллагийн төслийг үзсэн. Тан Цзянси мужийн нураагдсан жижиг хотхоноос материал нэг бүрийг худалдаж аваад Шанхайд зөөж авчирсан. Уламжлалт соёлоо хадгалж үлдэнэ гэдэг чинь энэ. Бодоод үз. Бидэнд хятадын архитектурын мэргэн ухааныг шингээсэн орчин үеийн орон сууцны цогцолбор бий. Юу дутагдсан бэ? Номын сан.
Ань: Чи хатагтай Таныг хараахан мэдэхгүй байна. Тэр зөвшөөрөхгүй нь мэдээж.
Ван: Тэр үргэлж хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэгээд яагаад номын сан нэмдэггүй юм бэ?
Тан: Учир нь үл хөдлөх хөрөнгө бол бизнес. Бизнес бол мөнгө олох арга зам. Ингээд л болоо.
Ань: Хатагтай Тан.
Тан: Чи Ван Юн Чжэн мөн үү?
Ван: Хатагтай Тан.
Тан: Профессор Донын бахархалт шавь нь.
Ван: Бид таны төсөлтэй танилцсан. Та төсөлдөө номын сан нэмэх боломжтой үгүйг бид мэдэх гэсэн юм.
Тан: Профессор Дон чамайг надад санал болгосон. Мөн Е ерөнхийлөгч чамайг их магтаж байна лээ. Цзинь Янь та хоёрыг чадварлаг ажилтангууд болгож хөгжүүлэх байх. Хэрэв та нар манай багт нэгдэхийг хүсвэл бид үргэлж баяртай байна.
Ван: Тэгвэл та номын сан нэмэх үү?
Тан: Мэдээж үгүй. Би сая хэлсэн. Би мөнгө олохын тулд төсөл хийдэг. Би илүү том зайтай болгохын тулд тагтыг ч сунгахаас буцдаггүй прагматик хүн.
Ван: Би таныг Е ерөнхийлөгч шиг хуучинсаг хүн гэж бодож байсан.
Тан: Дүгнэлт хийх гэж бүү яар, залуу минь. Чи намайг мэдэхгүй. Мөн чи Е ерөнхийлөгчийг ч сайн мэдэхгүй. Би та нарыг миний багт нэгдэхийг урьж байна. Хэрэв та нар үүнийг хүлээн авахыг хүсвэл хүний нөөцийн албанд очоод бүрдүүлэлт хийгээрэй. Аан тийм. Тийм ч бай, үгүй ч бай, би номын санд үргэлж үгүй гэж хэлэх болно.
Ван: Хатагтай Тан. Хатагтай Тан. Би таны тэр хятад виллагийн төслийг чинь хармаар байна.
Тан: Чи бууж өгөхгүй л байна уу?
Ван: Би таныг бууж өгөх хүртэл хичээх болно.
Тан: Чамтай танилцахад таатай байлаа.
Ван: Би ч гэсэн.
Ань: Би энэ муу эхлэл гэж бодлоо. Эсрэг тал нь найз бүсгүй чинь ажилладаг компани гэдгийг бид олж мэдсэн. Чамд маш их дарамттай хэцүү санагдаж мэднэ.
Ван: Яагаад надад тэгж санагдана гэж?
Ань: Надад шударгаар хэл дээ. Чи энэ төслийг үргэлжлүүлэх үү?
Ван: Энэ ч гэсэн чиний мөрөөдөл биш гэж үү?
Ань: Гэхдээ энэ мөрөөдөл чинь чиний найз бүсгүй та хоёрын харилцаанд нөлөөлвөл яах вэ?
Ван: Энэ ямар ч нөлөө үзүүлэхгүй. Учир нь би түүний зүрхийг хайлуулах гэж хайраа ашигладаг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Үнэнийг хэлэхэд, би чамтай хамтарч, сонирхолтой зүйл хийх болов уу гэж найдаж Шанхайд буцаж ирсэн.
Нан: Чи надаас болж биш номын сан зохиох гэж л Шанхайд буцаж ирсэн.
Ван: Номын сангаас уу, чамаас уу, ялгаа байхгүй. Нэг нь нөгөөдөө саад болохгүй.
Нан: Би шийдвэрээ гаргасан.
Ван: Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Би чамайг нэг газар аваачъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи яагаад оргилуун дарс авсан юм бэ? Дараа нь уух юм уу?
Ван: Өнөөдөр бид энийг уухгүй. Чи дараа нь мэдэх болно.
Нан: Чи намайг хаашаа авч яваа юм бэ?
Ван: Нэг хүнтэй уулзана.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Та нар яагаад хүрээд ирэв?
Ван: Миний хамтрагч Ли Ань. Миний найз бүсгүй Нань Сунь.
Ань: Сайн уу.
Нан: Сайн уу.
Ань: Алив, ороорой. Ор, ор. Би чамайг өнөөдөр ирнэ гэж мэдсэнгүй. Уучлаарай, энд жаахан бохир байгаа. Ийшээ суучих.
Ван: Чамд үзэг байна уу?
Ань: Байгаа. Чи хаана ч сууж болно. Энэ. Энэ, ус уу.
Ван: Энд оргилуун дарс байхгүй. Тиймээс би бидэнд оргилуун дарс авчирлаа. Чи манай багт нэгдэх үед бид шилтэйг онгойлгож баяраа тэмдэглэх болно.
Ань: Ван Юн Чжэн манай жижиг баг гурван хүнтэй байх ёстой гэж үргэлж хэлдэг. Тиймээс чи бидэнтэй нэгдэх байх гэж би их найдаж байгаа.
Ван: Бид хоёр мөрийцсөн юм. Эцэст нь чи манай багийг сонгоно гэж.
Ань: Ван надад чиний тухай үргэлж ярьдаг. Тэр чамд таалагддаг гэж хэлдэг.
Ван. Энэ бол "хайр". Чи энэ хуйлаатай цааснуудыг харж байна уу? Энэ бол тэр хуучин номын санг авч үлдэх гэсэн Ли Аны бэлтгэл ажил нь. Тэр Ян Ке-тэй үзэлцэх гэж байгаа юм. Би болохоор тэрнээс өөр. Хэрэв надад таалагдах зүйл байвал би чадах бүхнээ хийдэг. Гэхдээ заримдаа би жаахан хөгжилдөх дуртай. Тэр болохоор өөр. Ли Ант ямар нэг юман дээр ажиллаж байхдаа огт өөр юм хийдэггүй. Тэр ажилдаа бүр улайрчихдаг юм.
Нан: Тэгэхээр, Ян Ке энэ төслийг авсан. Чамд онцгүй санагдахгүй байна уу?
Ань: Надад жаахан гунигтай л байна. Гэхдээ номын сангийн төсөл миний ажиллаж байгаа цорын ганц төсөл биш. Түүнээс гадна, миний хийж байгаа энэ бүх зүйл талаар өнгөрөхгүй гэдэг би итгэдэг. Тиймээс магадгүй хожим нь үүнийхээ үр шимийг нь хүртэх л байх. Шагнал хаашаа ч зугтахгүй.
Ван: Бидний насны хүмүүс хэн таалагдсантайгаа аль дуртай зүйлээ хийж байх ёстой.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Ли Анын талаар чи ямар бодолтой байна?
Нан: Тэр сайн залуу. Тэр чиний хамтрагч байхад үнэхээр тохирсон хүн.
Ван: Чи ч мөн адил. Чи маргаашнаас Цзинь Янь-д ажиллахаар очиж бүртгүүлэх үү?
Нан: Чи өлсөж байна уу? Явж нэг олж идье.
Ван: Би өлсөөгүй байна.
Нан: Би өлсөж байна.
Ван: Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Тэгээд... үгүй хэвээр л байна уу?
Нан: Баярлалаа, Ван Юн Чжэн. Хэзээ ч надаас татгалздаггүйн төлөө.
Ван: Харин чи хэдийн өөрөөсөө татгалзсан бололтой. Тоглоомгүй, бид илүү их хичээж болохгүй гэж үү?
Нан: Тэр өдөр чи учрыг нь мэдмээр байна гэсэн. Би чамд одоо хэлж өгье. Би үүнийг мөнгөний төлөө хийдэг. Ян Ке Цзинь Янаас илүү цалин өгдөг. Чиний номын сангийн төсөл үнэхээр гайхалтай. Гэвч би үүн дээр ажиллаад юу ч авахгүй. Ийм төслийн урамшуулалыг би маш удаан хүлээх хэрэгтэй болно. Үнэн гэвэл би хүлээж чадахгүй.
Ван: Чи уг нь мөнгөний төлөө ажилладаг хүн биш.
Нан: Чиний урмыг хугалсанд уучлаарай. Би тийм л хүн.
Ван: Чи амьдралын өмнө сөхөрч болохгүй.
Нан: Хэрэв чамайг сөхрөхийг албадвал яахав? Би өрөвдмөөр амьтан шиг харагдаж байгаа байх. Чи намайг ятгахаа больчих. Чи шаргуу хөдөлмөрлө. Миний өмнөөс бас хичээгээрэй. За юу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Хэн бэ? Би очлоо. Чамд юу хэрэгтэй вэ?
Се: Чи өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна.
Сосо: Ээ, бурхан минь. Се Хун Цзу. Чи энэ удаа бас юугаа сэдсэн юм бэ? Энэ юу вэ?
Се: Битгий буруугаар ойлгоорой. Энэ чамд зориулагдаагүй. Энийг Нань Суньд өгнө.Түүний шинэ ажлыг тэмдэглэхийн тулд. Гэхдээ чи түүнд зориулж авсан гэж хэлж болно.
Сосо: Гэхдээ би түүнд бялуу худалдаж авдаггүйг тэр мэднэ.
Се: Хүлээ, бид шинэ ажлыг нь тэмдэглэх ёстой юм биш үү? Чи хоолны дэглэм барьсан уу? Эсвэл тэр үү?
Сосо: Чи ойлгохгүй байна. Тэр тийм ч их баярлахгүй. Энэ ойлгомжтой биш байна гэж үү?
Се: Үгүй ээ, чиний хуучин дарга чинь сайн хүн биз дээ? Цзян Нань Сунь яах ч үгүй, зүгээр. Цзян Нань Сунь ямар хүн бэ? Тэр... ялихгүй шалтгаанаар амархан сэтгэлээр унадаг.
Сосо: Чи үүнийг хэнээс сурсан бэ? Чи арай Сяо Хэ-ийн нөлөөнд орчихсон юм уу? Чи өөрөө зохиож хэлж чадахгүй байсан.
Се: Би яагаад иймэрхүү үг зохиож чадахгүй гэж? Би соёлтой хүн, бас сургуульд сурч байсан. Тэгэхээр... чи Үндэсний баяраар чөлөөтэй юу?
Сосо: Чи яах гэсэн юм?
Се: Яах ч үгүй.
Сосо: Тэгвэл чи надаас Үндэсний баяраар чөлөөтэй юу гэж яах гэж асуусан юм бэ?
Се: Би... чи европ руу явмаар байна уу?
Сосо: Хэрэггүй.
Се: Үгүй ээ, европ гоё ш дээ. Тэнд их хөгжилтэй байдаг.
Сосо: Се Хун Цзу. Би сүүлчийн удаа хэлье. Үнэндээ, надад цагаа дэмий үрэхээ боль. Бид бие биедээ тохирохгүй. Чи ойлгооч, бид зүгээр л найзууд байсан дээр биш гэж үү?
Се: Уучлаарай. Би явлаа. Надад хийх ёстой юм байгаа.
Сосо: Се Хун Цзу. Найзууд байх сайхан биш гэж үү?
Се: Тийм ээ, бид найзууд. Чи намайг Цзян Нань Суны эрэгтэй хувилбар гэж хараад байна.
Сосо: Хэрэв бид найзууд байхгүй бол энэ маш онцгүй юм болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Нань Сунь. Сайхан амраарай. Чи өнөө орой энд үлдэхгүй юм уу?
Се: Би... дөнгөж сая хөөгдлөө. Чи дээшээ гарахгүй юм уу?
Ван: Намайг тасалдуулчихлаа.
Се: Би албаар тэгээгүй юм шүү. Миний машиндаа шар айраг байгаа. Хоёулаа тэрнээс... уух юм уу?
Ван: Би явах хэрэгтэй байна.
Се: Би Сяо Хэ-г ирээд биднийг ав гэж хэлье, тэгэх үү?
Ван: Чи Сяо Хэг хэр удаан мэддэг вэ?
Се: Арав гаруй жил гэж бодож байна. Би арав орчим настай байхдаа түүнтэй танилцсан. Тэдний гэр бүл оршуулгын бизнес эрхэлдэг. Чи үүнийг мэдэх билүү? Чи оршуулгын бизнес гэж юу болохыг мэдэх үү?
Ван: Би мэднэ.
Се: Бүгд л Сяогоос зайлсхийдэг юм. Гэхдээ би түүнийг сайн залуу гэж боддог. Тэр тийм даруухан байдагт нь би дуртай. Тиймээс би түүнийг оройн хоолонд урьсан. Чи Нань Сунь та хоёрын хооронд болсон явдлаас болоод сэтгэл дундуур байна уу? Та хоёр нэг компанид байдаггүй. Та нар хамт ажилладаггүй. Тэгээд л чи бага зэрэг бухимдаж байгаа.
Ван: Яг л би түүнийг албадаад байгаа юм шиг. Миний хамгийн их харахыг хүсдэггүй зүйл бол сэтгэлээр унасан Цзян Нань Суныг.
Се: Би ч гэсэн. Би Сосог сэтгэлээр унагахыг хүсдэггүй. Би чамд нэг юм хэлье. Би мөрөөдлийн талаар юу ч мэдэхгүй. Би багаасаа мөрөөдөж байгаагүй. Гэвч энэ эмэгтэй хүнд таалагдахыг хүсдэг мэдрэмжтэй адилхан байх гэж боддог. Бодоод үз дээ. Чамд нэг эмэгтэй таалагддаг. Бусад хүмүүс юу ч хэлсэн бай, тэр эмэгтэй юу ч хэлсэн бай, чи түүнд анхаарал тавьсаар л байх болно. Тийм үү? Учир нь энэ чиний мөрөөдөл. Магадгүй энэ дэндүү гэнэн, хүүхдийн юм шиг сонсогдож мэднэ. Гэхдээ би үүнтэй үнэхээр санал нийлэхгүй байна. Чи мөрөөдлийнхөө хойноос явахдаа заавал Цзян Нань Суныг хойноосоо дагуулж яах гэсэн юм? Энэ бол чиний мөрөөдөл, найз аа. Энэ Цзян Нань Суны мөрөөдөл биш. Зарим хүмүүс бүтэн сар гэртээ зүгээр суугаад хэдэн зуун мянган юань олно гэж мөрөөддөг. Өдөр бүр мөнгө тоолоод л. Энэ хууль бус зүйл биш. Гэтэл чи түүнийг араасаа дагуулах гэж шалаад байдаг. Энэ тухайд Юн Чжэн чи намайг сонс. Энэ чинь ядарсан арга. Үнэхээр ядарсан арга.
Ван: Бид бие биенээ сайн мэддэг билүү? Чи яаж ингэж хэлж чадаж байна аа?
Се: Би мэдэхгүй. Би зүгээр л үнэнийг хэлсэн.
Ван: Би ядруухан юм уу?
Се: Тэгвэл чиний тухай ярья.
Ван: Намайг уу?
Се: Хэрэв чамд эмэгтэй хүн таалагддаг бол түүнд хүссэн зүйлээ хийхийг зөвшөөрөх хэрэгтэй. Тэр чамд дургүй байсан ч тэр. Ойлгосон уу?
Ван: Гайхалтай. Энэ сайхан биш гэж үү?
Се: Тийм гэж бодож байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Нань Сунь аа. Энэ аяга эмтэрсэн байна. Энийг соль.
Нан: Би маргааш солъё. Будаа бэлэн болсон.
Эмээ: Бид эмтэрсэн аяга хэрэглэж болохгүй. Шинээр соль.
Нан: За.
Эмээ: Энэ аягыг хая. Бид ийм зүйлд мөнгө хэмнэж болохгүй.
Сосо: Зүгээр л жаахан эмтэрсэн байсан.
Нан: Эмээ ийм зүйлийг их анхаардаг юм. Бид бүх зүйл дээр хэмнээд байж болохгүй гэж хэлдэг.
Сосо: Наадахаа орхичих. Бид дараа нь хэрэглэнэ.
Эмээ: Нань Сунь. Хэн нэгэн чам руу залгаж байна.
Нан: Энэ миний ээж. Сайн уу, ээжээ. Та юу гэсэн бэ?
Сосо: Эмээ, хоолоо идэх цаг боллоо. Би энэ өндөгийг шарсан.
Эмээ: Юу болсон бэ?
Нан: Ээж буцаж ирэхээр төлөвлөж байгаа гэж хэллээ.
Эмээ: Тэгээд, энд ирчихээд буцаад явах уу?
Нан: Ээж хагас сарын дараа буцна гэнэ.
Эмээ: Тэр өөр юу гэж байна? Тэр аялалд явлаа гэж хэлсэн. Гэхдээ эргэж ирэлгүй явсан.
Нан: Эмээ, би таны ач охин. Бид нэг гэр бүл. Гэхдээ миний ээж та хоёр гэр бүл биш болсон.
Эмээ: Гэвч тэр чиний ээж. Тэр яаж ийм харгис зан гаргаж, чамайг энд орхиод өөрийгөө тэжээж явдаг байна аа?
Нан: Хэрэв ээж энд байсан бол би бүр илүү зовох байсан.
Сосо: Юу вэ?
Эмээ: Юу болсон бэ, Сосо?
Сосо: Юу ч биш, эмээ. Би... Миний будаанд ямар нэгэн шавьж орчихож гэж бодлоо. Юу ч биш ээ. Миний цамцан дээр тос дусчихаж. Би явж хувцасаа солъё, эмээ. Сайхан хооллоорой. Чи намайг бүр айлгачихлаа. Ээж чинь гэрлэх гэж байгаа юм уу? Хэнтэй вэ?
Нан: Би ч гэсэн үхтлээ айсан. Ээж надад энэ тухай хэлэхэд би түүнийг галзуурч гэж бодсон.
Сосо: Тэр хэнтэй гэрлэж байгаа юм бэ?
Нан: Би тэр хүнтэй хараахан уулзаагүй л байна. Тэр манай эгчийн цэцэрлэгч нь. Үнэндээ тэр цэцэрлэгч ч биш. Тэр ургамал судлалын профессор.
Сосо: Гадаад хүн үү?
Нан: Хятад.
Сосо: Тэгээд тэ хоёр яаж танилцсан юм бэ?
Нан: Би утсаар нэг их юм асууж чадсангүй. Ээж намайг ботаникийн профессортой хамт эргэж ирнэ гэж гэж хэлсэн.
Сосо: Бид эмээд хэлэх ёстой юу?
Нан: Эмээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь гарцаагүй. Би шоконд орж байхад эмээ бүр ч ойлгомжтой.
Сосо: Тэгвэл энийг мартацгаая. Эмээд хэлэхгүй байя. Тэд одоо ч гадаадад амьдарч байгаа. Тэд маш хол байна. Эмээ тэднийг харж чадахгүй.
Нан: Энийг ээж надад явуулсан. Энэ өөрийнх нь, бас ургамал судлалын профессорын зураг.
Сосо: Ээж чинь чиний адислалыг хүлээж байгаа гэж бодож байна.
Нан: Би энэ хүнийг хүлээж авах хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Миний өмнөөс үл хөдлөх хөрөнгийг шалгаж өгсөнд баярлалаа.
Нан: Та намайг Цзинь Яньд буцаж орсон гэж бодоод надтай уулзъя гэсэн юм уу?
Ли: Харин чи надад энэ хаягийг явуулсан байсан. Би үнэхээр их гайхсан. Ян Ке-ийн компани чамд Цзинь Янаас хавьгүй илүү мөнгө төлж байгаа юу? Би бүгдийг нь шалгахад надад туслах чиний мэргэжлийн мэдлэг надад хэрэгтэй байсан учраас чамтай уулзъя гэсэн юм.
Нан: Би танд тусалж чадна гэж найдаж байна. Найзууд чинь дараа ирэх үү?
Ли: Тийм ээ, манай компанийн хоёр дэд ерөнхийлөгч. Бас тэдний найзууд ч гэсэн.
Нан: Тэгвэл борлуулалтын алба баярлах байх даа. Тэдний бизнесээ сайн байгаа. Гурван байшин зарагдсан.
Ли: Миний хэлсэнчлэн энэ чиний мэргэжлийн үзэл бодлоос хамаарна.
Нан: Тиймээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Селин: Та бүхэн сайн байна уу.
Ли: Сайн уу.
Селин: Ноён Ли. Намайг Селина гэдэг. Энэ миний нэрийн хуудас. Найзууд чинь энд ирсэн байна. Хамт явж байшинг үзэцгээе.
Ли: Тэгье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Энэ эмэгтэй чинь...
Ли: Чи түүнийг таних уу?
Нан: Сайн мэдэхгүй байна.
Ли: Селина.
Эр: Ноён Ли.
Эм: Ноён Ли.
Эр: Та хүрээд ирлээ.
Селин: Бүгд энд ирсэн байна. Та бүхэнд манай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар танилцуулъя.
Ли: Чи Селина байх аа? Манай Цзян хатагтай байшингийн талаар ихийг мэддэг. Чи түүнтэй илүү дэлгэрэнгүй ярилцаж болно.
Селин: Сайн уу, хатагтай Цзян.
Нан: Селина.
Эр: Ноён Ли, би сая Селинатай ярилцсан. Тэр маш ухаантай. Австралид үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр суралцсан. Тэгээд бас чинээлэг гэр бүлээс гаралтай. Гэхдээ тэр эцэг эхэсээ хамааралтай байхыг хүсдэггүй. Эсрэгээр, байшин зарж өөрөө мөнгө олохыг илүүд үздэг.
Төгсөв
Back to episodes Go home