Миний сайн найзын түүх-25

Миний сайн найзын түүх – 25

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ван Юн Чжэн

Ян Ке               дэд захирал

+Ли Ань                          

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Сю настан              Эмээгийн доод давхарын хөрш

Пэнь                Ян Ли-ийн найз бүсгүй

+ Се Цзя Инь Се Хун Цзугийн ээж

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Нэгэнт иймдээ тулсан болохоор би Пэнийг чамтай танилцуулъя. Тэр миний найз бүсгүй.

Сосо:  Намайг уучлаарай, Пэнь захирал аа. Би тийм гэж огт бодсонгүй.

Пэнь:  Санаа зоволтгүй. Хэрэв би чиний оронд байсан бол яг адилхан ингэж бодох байлаа. Ян Ке яагаад над шиг ийм сонин найз бүсгүйтэй болсонд чи гайхсан байлгүй дээ.

Сосо:  Та хоёр танилцаад хэдэн жил болсон бэ?

Ян:      Бараг дөрвөн жил. Ажилчид хоорондоо харилцаа тогтоохыг манай компани хориглодог юм. Мөн бидний албан тушаал, бидний алба үүнд их нөлөөлсөн. Тийм учраас бид нууц харилцаатай байхаар шийдсэн юм. Хэрэв хүмүүс миний тухай янз бүрийн юм яривал чи энэ тухай тэдэнд хэлж болно. Е ерөнхийлөгч Пэнийг компанидаа үлдээх арга хайж гэж би бодож байна. Энэ санасных нь гарз. Энэ бүсгүй минийх.

Сосо:  Ян, чи намайг дахиад л гайхшрууллаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Сайн уу, Фань ах аа. Пэнь захирал Ян Ке-ийн найз бүсгүй гэнэ. Түүний жинхэнэ найз бүсгүй нь.

Фань: Пэнь түүний найз бүсгүй? Е ерөнхийлөгч өө.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Энэ буцалсан байна. Болгоомжтой. Хүнд шүү.

Нан:    Бид болгоомжлох хэрэгтэй. Бид хоёр бэлэн гоймон идэж байхыг эмээ харвал загнана.

Сосо:  Үнэр тархахгүйн тулд би хаалгыг нь хаая.

Нан:    Өнөөдөр би профессор Донтой уулзлаа. Профессор Дон, Ван Юн Чжэн хоёр намайг Цзинь Янь группт хамтрана гэж найдаж байсан гэнэ.

Сосо:  Хэрэв чи өргүй байсан бол тэдэнтэй хамтрах байсан биз дээ?

Нан:    Мэдээж.

Сосо:  Надад нэг санал байгаа. Би чамд үүнийг хэлэх ёстой үгүйг мэдэхгүй байна. Энийг зүгээр л нэг хувилбар гээд бодчих.

Нан:    Надад хэлээч.

Сосо:  Миний мэддэг бүх хүмүүс дотроос Ян Ке хамгийн сайхан сэтгэлтэй хүн юм байна. Би юу хэлэх гэснийг чи ойлгосон уу? Энэ санаа өчигдөр орой надад төрсөн. Гэхдээ би чамд хэлж  чадаагүй юм. Над шиг увайгүй хүн түүний компанид ажиллах хүсэл алга.  Мэдээж би чамайг тийш нь явуулахгүй.

Нан:    Тэр шинэ компанидаа ямар хүмүүсийг ажилд авдаг вэ?

Сосо:  Янз бүрийн хүмүүсийг. Түүний бүх албадуудад хүн хангалтгүй байгаа.  Тэр нэг жижиг компаниас бүхэл бүтэн алба хулгайлсан гэж би сонссон.

Эмээ:  Охид оо, та нар гал тогоонд юу идэж байгаа юм?

Сосо:  Эмээ, бид алим идэж байна.

Эмээ:  Алим сайхан шүү.  Бид жимс их идэж байх хэрэгтэй. Жимс арьсанд сайнаар нөлөөлдөг юм.

Сосо:  Тийм ээ, эмээ. Таны зөв. Би танд алим хальсалж өгье, тэгэх үү?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Намайг тэр Ян Ке-тэй уулзуулаач.

Сосо:  Чи тэрийг мартсан нь дээр байх. Би энэ тухай хэзээ ч яриагүй шиг л бод. Ян Ке, Цзинь Янь группын хооронд байдал хурцадмал байгаа. Чамайг Ян Ке-д ажилладагийг эгч чинь мэдвэл чамайг загнана. Бас чи Ван Юн Чжэн нийтийн номын сангийн төсөлд ажиллаж байгааг, чи өөрөө Ян Ке мэтийн залууд ажиллаж мөнгө олж байгааг харьцуулаад намайг буруутгах болно.

Нан:    Хэрэв Ян Ке-д ажиллаад их мөнгөтэй болж чадвал би чамд л талархах болно.

Сосо:  Цзян Нань Сунь, би чамд нэг зүйлийг сануулах ёстой. Чи мөнгө олох гэж яагаад ингэж их хичээдгийг би мэднэ, харин бусад нь мэдэхгүй. Ван Юн Чжэн, профессор Дон, мөн эгч чинь юу ч мэдэхгүй. Энэ үл ойлголцолд хүргэж мэднэ гэдгийг чи мэдэх үү?

Нан:    Надад үүнд санаа зовох цаг зав алга. Би эхний өрөө төлсний дараа бусад зээлдүүлэгч нар намайг тэдний мөнгийг төлж чадна гэдэгт итгэсэн. Тэд намайг төлбөрийн чадвартай гэж бодож байна. Тийм учраас тэд нэхэл дагал хийхгүй байгаа. Би энэ сарын сүүлээр хоёр дахь өрөө төлөх ёстой.

Сосо:  Хэд вэ?

Нан:    92 мянган юань.

Сосо:  Энэ чинь чиний өмнөх өрөөс ч илүү байна. Чамд хэр их мөнгө байна?

Нан:    200 юань.

Сосо:  Би чамайг Ян Ке-тэй уулзуулъя.  Хэрэв би түүнд ажиллаж чадахгүй юм гэхэд ядаж надаас илүү хүнийг санал болгох хэрэгтэй. Тэр зөвшөөрнө гэж би бодож байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Сайн уу, Сосо. Би Пэнтэй хамт юм идэх гэж байна. Ярь, ярь. Цзян Нань Сунь? Яасан гэнэ ээ? Чи ажиллахгүй юм уу? Үгүй ээ. Энэ бүтэхгүй гэж бодож байна. Цзян Нань Сунь чинь ямба нь ихдсэн хүүхэн. Би түүнд үйлчилж чадахгүй. Учир нь би чонын сүргийн толгойлогч. Нэг эрхэлсэн гүнж ирээд мөнгө олох нь битгий хэл сэтгэл санаагаараа үхэх байлгүй. Ямар хэрэгтэй юм? Тэр дизайнер юм уу? Надад дизайнер дутсан гэж чи бодсон уу? Чи бол өөр. Чамайг өөр гэдгийг би анх хараад л шууд мэдсэн. Чи бол ичгүүргүй, зөвхөн ам хэлээрээ амьдрах мөнгөө олдог хүмүүсийн нэг. Би чамд тэгж л хэлье. Чи ингэвэл яасан юм? Наад Цзян Нань Суньдаа Е Цзинь Яныг санал болгоод үз. Миний бодлоор, Е Цзинь Янь түүн шиг хүмүүст их дуртай. Чи үзээд алдаж болно. Хөөе, чи хэзээ ирэх вэ? Хөөе... Тэр утсаа тасалчихлаа. Сосо надад хамгийн сайн найзаа санал болгож байна. Тэр нь дизайнер мэргэжилтэй. Профессор Доны шавь байсан юм гэнэ. Би яагаад түүнийг ажилд авах ёстой гэж? Зарим хүмүүс алдартай багшийн удирдлага дор төгссөн дизайнеруудад дуртай байдаг. Тэд бүтээлч. Тэгээд юу гэж? Би арай ядан амьдралаа залгуулж явдаг бакалаврын оюутнуудад дуртай. Тэд зурж чадаж л байвал сайн. Надад дизайнд зарцуулах цаг алга. Бид шуурхай, хэмнэлттэй байх ёстой. Зүгээр л бусадтай ижил загварыг ашиглах хэрэгтэй.

Пэнь:  Тэр Цзин Янь Группт тохирно.

Ян:      Хараач, Пэнь хүртэл ингэж хэллээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Намайг уучлаарай. Тэр надад ийм хариу өгнө гэж би үнэндээ бодсонгүй.

Нан:    Тэр намайг зургаан сар өнгөрсөн ч өөрчлөгдөөгүй хэвээрээ гэж бодсон хэвээрээ.

Сосо:  Гэтэл чи зургаан сарын хугацаанд маш их зүйл үзэж туулсан.

Нан:    Чи өнөөдөр түүнтэй уулзах уу? Чи намайг түүнтэй уулзахад туслаач. Би түүнтэй өөрийн биеэр ярилцмаар байна.

Сосо:  Мартаж үз. Тэр чиний хувьд хэтэрхий бүдүүлэг хүн.

Нан:    Зээлдүүлэгчид түүнээс ч илүү бүдүүлэг хүмүүс.

Сосо:  За яахав.

Ян:      Алив, ороод суу. Юу болсон бэ?

Сосо:  Би чамтай хамт ажиллах үгүйгээ хараахан шийдээгүй байна.

Ян:      Одоо компани руу явахгүй. Би чамайг нэг хөгжилтэй газар аваачина. Суучих. Түргэл.

Сосо:  Бид хаашаа явж байгаа юм?

Ян:      Хамгаалагч намайг арван минутын дотор машинаа холдуул гэж хэлсэн.

Сосо:  Бид хаашаа явж байгаа юм бэ?

Ян:      Чи үүнд санаа зоволтгүй. Хурдал.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Би юу ч үзэхгүй.

Ян:      Наадахаа зүгээр л харчих. Би үүнийг чамд зориуд тусгайлж авчирсан юм. Зүгээр л үзчих. Би чамгүйгээр үүнийг хийж чадахгүйг чи мэднэ.

Сосо:  Хүлээгээрэй, чи намайг яг хаашаа авч яваа юм бэ? Намайг чухал газарт аваачих хэрэггүй, ойлгосон уу? Би чиний бизнесийн нууцыг мэдвэл онцгүй юм болно.

Ян:      Ямар ч нууц байхгүй. Бас хачин юмаа. Би яагаад чамд бүх нууцаа дэлгэж байгаагаа мэдэхгүй байна.

Сосо:  Надад хэтэрхий их итгэх хэрэггүй.

Ян:      Би чамд үнэхээр итгэж байна. Чи ажиллах цаг болоогүй гэж бодож байна уу?

Сосо:  Гэхдээ чи одоо байр зарахгүй байгаа. Би чиний удирдлаганд юу хийх юм?

Ян:      Миний туслах бол. Чи миний нарийн бичиг болно. Компанид ганцхан би чиний эхэнд зогсоно. Чи өөртөө илүү итгэлтэй байх ёстой. Би хүний ​​чадварыг сайн үнэлж чаддаг. Хэрэв чи байр зарахдаа сайн бол юунд ч сайн байж чадна.

Сосо:  Надад тал засах гэж хичээх хэрэггүй Намайг хүчлэх гэж битгий оролд. Үнэндээ би энэ талаар бодох хэрэгтэй.

Ян:      Бодох нь чиний давуу талуудын нэг биш. Чи зүгээр л ажлаа хийх ёстой. Чамайг сайхан ирээдүй хүлээж байна. Миний компанид орвол энэ чиний олж авсан хамгийн сайхан ажил болно. Харин би чиний байж болох хамгийн сайн захирал. Чи юу гэж бодож байна? Чи бүх насаараа байр зармаар байна уу? Энэ удаад бид ийм ажил хийнэ.

Сосо:  Хэнсинь газар групп ээ?

Ян:      Цинпу дүүргийн 81-р газар.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань: Е ерөнхийлөгч өө, Цинпу дүүргийн 81-р газрын тухайд, Хэнсинь газар групп Ян Кег хөлсөлж, гэрээ хийсэн байна.

Е:         Яг бодож байснаар.

Фань: Тэгвэл бид яг ижилхэн төлөвлөгөөгөө дагах хэвээрээ юу?

Е:         Мэдээж.

Фань: Гэхдээ Ян Ке бидний төлөвлөгөөг мэдэж байгаа.

Е:         Тэр мэдэж байгаа гээд бид төлөвлөгөөгөө өөрчилж болохгүй биз дээ?

Фань: Бодоод байхад, нэгэнт бид үүнийг нууцлахгүйгээс хойш жаахан өөрчлөлт оруулах талаар...

Е:         Үгүй. Бид тэгэхгүй. Үүний тулд чи Ли Ань-ыг олох хэрэгтэй.

Фань: Ли Ань? Тэр хэтэрхий туршлагагүй юм биш үү? Тэр Ян Ке-г ялж чадахгүй.

Е:         Чи түүнд туслах хэрэгтэй.

Фань: Ойлголоо.

Е:         Шаардлагатай материалуудыг бэлтгэ. Тэднийгээ зах зээлд санал болго. Чи Ли Аныг дагуулаад яв.

Фань. Е Ерөнхийлөгч өө, би дахиад хэлье. Хэрэв бид номын санг хадгалж үлдэнэ гэвэл асар их хөрөнгө зарцуулна. Тэгээд ч өдөрт 50 хүрэхгүй хүмүүс тэнд очдог.

Е:         Тиймээс л бид түүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар 50 хүрэхгүй хүмүүс очдог байж болно. Харин ирээдүйд 100, бүр түүнээс их хүмүүс ирдэг болохыг үгүйсгэх араггүй.

Фань: Е ерөнхийлөгч өө, та тэр номын санг хадгалж үлдэх гэснийг би дэмжинэ. Мөн та манай соёлыг авч үлдэхийг хичээж байгааг ч би мэднэ. Гэхдээ бид номын сангийн хэмжээг багасгах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд түүнийг Зүүн бизнесийн дүүрэг рүү шилжүүлэх хэрэгтэй.

Е:         А? Ван Юн Чжэн энд ирсэн үү?

Фань: Та түүнтэй уулзмаар байна уу?

Е:         Тэрийг Ли Аньтай хамт дуудчих. Бид хамт номын санд очно.

Фань: За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Энэ газар мөн үү?

Ян:      Удахгүй энд метроны буудал баригдана. Эндээс 1.7 км зайтай газарт. 50,000 м². Бид энд хичнээн завгүй байхыг чи төсөөлж байна уу?

Сосо:  Нэгэнт чи энэ төслөөс барьж авсан болохоор үнэхээр боломжийн газар гэж бодож байна.

Ян:      Энэ үнэхээр мундаг төсөл. Ялангуяа Цзин Янь Групп шиг хүчтэй өрсөлдөгчтэй болохоор. Гайхалтай.

Сосо:  Чи юу төлөвлөсөн юм бэ? Энэ чиний анхны төсөл байтал чи тэдэнтэй өрсөлдөж яах гэсэн юм?

Ян:      Би биш ээ! Тэд биднийг Цзинь Янь Группд ажиллаж байсныг мэддэг учраас бидэнд хандсан юм.  Бас Хэнсинь газар групп Цзинь Янь Группыг хэзээ ч ялж байгаагүй. Хэрэв би энэ газрыг тэдэнд авч өгвөл бид энэ салбартаа өндөр байр суурьтай болно. Чи юу гэж бодож байна?

Сосо:  Энэ маш хариуцлагтай төсөл. Би үүнд оролцож чадахгүй.

Ян:      Тийм болоод л би чамд яаж ажиллахыг зааж өгнө. Чи надаас суралцаж болно. Чи компаниа гомдооно гэж айгаад байна уу? Эсвэл чи Е Цзинь Янаас айгаад байна уу?

Сосо:  Тийм биш ээ.

Ян:      Тэгвэл сайн л байна. Бизнес бол бизнес.

Сосо:  Би үүнийг мэднэ.

Ян:      Тэгвэл яагаад эргэлзээд байгаа юм?

Сосо:  Хэнсинь газар групп тэднийг хэзээ ч ялж байгаагүй юм бол одоо чи  Цзинь Янь Группыг ялна гэж яагаад бодоов? 

Ян:      Хэнсинь газар групп их прагматик компани. Тэд үйлчлүүлэгчиддээ үргэлж хамгийн сайн үнэ, чанарын харьцуулалт өгөхийг зорьдог.  Жишээлбэл, жижиг нийтийн эзэмшлийн талбай, илүү олон машины зогсоол эсвэл цэлгэр том орон сууц. Харин Цзинь Янь Групп өөр. Тэр хүмүүсийн мэдрэмж дээр тоглох дуртай. Автомат усалгаатай цэцэрлэг, эрчим хүчний хэмнэлттэй хашаа гэх мэт. Хэнсинь газар групп жирийн үйлчлүүлэгчидтэй маш сайн  ажилладаг. Харин өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгч нарын хувьд Цзинь Янь Групп ямар ч төслийг илүү төгс болгодог. Энэ нь хөрш зэргэлдээх газруудад хүртэл нөлөөлдөг. Чи бид хоёр Цзинь Яны арга барилыг сайн мэднэ. Бид түүнд ялагдах ямар ч шалтгаан байхгүй. Явцгаая, би чамайг нэг газарт аваачина.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо: Энд яагаад номын сан байдаг юм бэ? Уучлаарай. Энэ их хуучны номын сан байх.

Ян:      Энэ 80-аад оноос хойш байсан. Одоо энэ номын санд өдөрт 50-иас илүүгүй хүн үйлчлүүлдэг. Энэ бол маш их мөнгөний гарлага.

Сосо:  Яагаад тэр вэ?

Ян:      Цзинь Янь групп энэ номын санг хадгалж үлдээхээр төлөвлөсөн гэж сонссон.

Сосо:  Гэхдээ яагаад?

Ян:      Сэтгэлийн мэдрэмж. Сэтгэлийн мэдрэмж бол Цзинь Янь группын онцлог. Харин сэтгэлийн мэдрэмж, бодит байдал хоёр адилхан байх ёстой гэж би боддог. Хороолол бүрт номын сан, музей бариад байж болохгүй шүү дээ.

Сосо:  Тэгэхээр, чи энэ номын сангаас салах бодолтой байна уу?

Ян:      Мэдээж. Тэгээд ирээдүйд энд цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын төвүүд бий болгоно. Тийм газрууд маш ашигтай байдаг. Бид тэднийг түрээслүүлж болно. Тэд бидэнд мөнгө авчирна. Тэд хамгийн сайн сонголт.

Сосо:  Хэрэв чи ямар нэг төсөл санаачлах бодолтой бол Нань Сунаас асуух хэрэгтэй. Тэр надаас хамаагүй дээр. Харин би зөвхөн ам хэлээ уралдуулж мөнгө олдог. Харин тэр мэргэжлийн хүн.

Ян:      Гэхдээ би хүн ажилд авахад яг чам шиг ам хэлээ уралдуулдаг байвал сайн байна. Найз чинь чамаас дэндүү ялгаатай гэж чи бодохгүй байна уу?

Сосо:  Би үүнийг анхаарна гэдгээ чамд амлаж байна. Үүний хариуд чи найзыг минь анхаарч үзээч.

Ян:      Хүлээ, би яагаад түүнийг анхаарах ёстой гэж? А? Чи намайг түүнтэй уулзуулмаар байна уу? За яахав. Над руу товч намтарыг нь илгээчих. Тэгээд маргааш манай оффист ирээд ярилцлага өг гэж хэл. Чи хамт ирээрэй.

Сосо:  Би чам шиг биш. Чи бол шийдэмгий, өгөөмөр сайхан сэтгэлтэй. Харин би тэнэг. Би үүн дээрээ анхаарах хэрэгтэй байгаа.

Ян:      Надад хамаагүй. Та хоёр маргааш өглөө 9 цаг гэхэд миний оффист ирэх ёстой. Чи миний удирдлаганд ажиллаж эхлэнэ. Хэрэв найз чинь ярилцлагад тэнцвэл би тэр дор нь ажилд орохыг зөвшөөрнө. Манай компанид туршилтын хугацаа байхгүй. Ажиллаж байхдаа албан ёсоор цалин авна, за юу?

Сосо:  Чи намайг ажилд авах гэж юунд ингэтлээ зүтгээд байгаа юм бэ?

Ян:      Чи найзыгаа манайд ажиллуулах гэж юунд ингэтлээ зүтгээд байгаа юм?

Сосо:  Учир нь чи өгөөмөр сэтгэлтэй! Чи миний уулзаж байсан хамгийн сайхан сэтгэлтэй дарга. Нань Суньд мөнгө хэрэгтэй. Тийм учраас л би Цзинь Янь группын оронд чамайг сонгосон юм ш дээ.

Ян:      Би энэ талаар бодъё.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Бид номын санд ирсэн юм уу? Бид юунд энд ирсэн юм бэ?

Ань:    Яагаад гэдгийг чи дараа нь ойлгоно. Би энд төрж өссөн юм.

Ван:    Аа?

Ань:    Энэ номын сан надад маш чухал гэдгийг л хэлэх гэсэн юм. Ер нь яагаад энэ номын санг барьсныг би одоо болтол ойлгодоггүй.

Фань: Харин Е захирал, энэ газар ирээдүйд Цинпу дүүргийн хамгийн том цогцолбор болно гэж бодсоор байгаа. Гэхдээ ийм хуучин, том барилга байх нь архитектурын зохицолд нөлөөлөхгүй гэж үү?

Е:         Би Ли Аны зөв гэж бодож байна.

Ань:    Намайг бага байхад аав, ээж хоёр их муудалцдаг байсан. Номын сан нам гүм байдаг болохоор би хичээлээ хийхээр энд ирдэг байж билээ. Энэ номын сан маш олон номтой. Би хичээлээ хийж дуусаад ном уншдаг байлаа. Их сайхан байж дээ. Номын сан өдөр бүр нээлттэй. Тэгээд 20:30-д хаадаг. Бас нэг үе энэ номын сан миний хоргодох байр байлаа.

Е:         Тиймээ. Иймэрхүү жижигхэн хотод бид номын сантай байх ёстой. Хүмүүст энэ хэрэгтэй.

Ван:    Ер нь хүн болгонд өнгөрсөн үеийн дурсамжаа сэргээж байх газар хэрэгтэй. Хотыг маш хурдтайгаар барьж босгож байна. Бид ч гэсэн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг дагадаг. Бид зогсоод ямар амьдралаар амьдрахыг хүсч байгаагаа бодох хэрэгтэй биш гэж үү?

Ань:    Чиний зөв. Тийм учраас л би Цзинь Янт группт байдаг юм.  Тийм учраас би үүн дээр ажиллаж ...

Е:         Үүнийг та нар сэтгэлийн мэдрэмж гэж нэрлэдэг. Мэдээж бидэнд сэтгэлийн мэдрэмж хэрэгтэй. Гэхдээ энэ чамд мөнгө хийж өгөхгүй. Бид бол бизнесменүүд. Ашиг орлого бол бидний тэргүүн зорилго. Өнөө үед хэвлэсэн хэвлэл, бичсэн ном ховордож, хүмүүс ном унших зуршилгүй болж байгаа нь бидний өмнө тулгарсан том асуудал. Чи мөрөөдөлтэй байгаа нь сайн хэрэг. Мөрөөдлөө биелүүлэхэд чинь би тусалж чадна. Би та нарыг эцсээ хүртэл дэмжиж чадна. Би зүгээр л та нарыг ажлаа сайн хийнэ гэж найдаж байна. Та нар мөнгө олохгүй бол зүгээр, айх юмгүй. Харин битгий алдагдал авчраарай, ойлгосон уу?

Ван:    Мэдээж.

Е:         Цзинь Янь группт тавтай морил.

Ван:    Баярлалаа, Е захирал аа.

Е:         Та нар чадлаараа хичээгээрэй.

Ань:    Тавтай морил. Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Е захирал.

Е:         Суучих. Чи ч гэсэн бороонд дуртай юу?

Ван:    Өвөө маань Чжэцзян мужийн Чжуцзигээс гаралтай. Тэнд бороо байнга ордог. Би багадаа аавтайгаа хамт өвөөгийнд очдог байсан. Бороо орохоор би дээвэрээс борооны ус урсахыг хардаг байлаа. Тэгээд бороо хаанаас ирдэг юм бол гэж бодно. Хаашаа урсдаг юм бол? Би хаашаа урсаж байгааг нь харах гэж борооны усыг дагаж явдаг байсан. Тэдний хөдөлгөөн, мөр бүрийг ажиглах нь маш сонирхолтой байдаг.

Е:         Магадгүй би хэдийн хөгширсөн болохоор тэр байх. Би хэдэн жилийн өмнөөс л бороо харах дуртай болсон.

Ван:    Та байгаль, барилга хоёрын хоорондын уялдаа холбоог ажиглаж байж магадгүй, тийм үү?

Е:         Тийм ч бишээ.

Ван:    Ер нь барилга бол хүн байгаль хоёрын уялдаа холбоог харуулах илрэл гэж би боддог байсан. Эсвэл хүн байгаль хоёрын холбоо. Энэ зөвхөн бидний танилцуулга дээр харагддаг шиг зүйл байх ёсгүй.

Е:         Тиймээ. Би ч гэсэн залуу байсан. Чи үүнийг мэдэх үү? Хүмүүс хүсэл тэмүүллээ юу юунаас ч хурдан алддаг юм.

Ван:    Харин би өөр.

Е:         Чи олон жилийн өмнө надад хэлсэн үгээ санаж байгаа гэж найдаж байна.

Ван:    Тиймээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Эмээ.

Эмээ:  А?

Нан:    Би өнөө орой тантай хамт хооллохгүй шүү.

Эмээ:  Чи Сяо Вантай болзох гэж байгаа юу? Тэр амьдрах газраа олсон уу?

Нан:    Тиймээ, тэр олсон. Тэр бүх юмаа тийш нь зөөсөн.

Эмээ:  Сосо ч гэсэн өнөөдөр бидэнтэй оройн хоол идэхгүй гэж надад хэлсэн.

Нан:    Тэгвэл Се Хун Цзу  ирэхгүй гэсэн үг үү? Би танд хань болгож Сю эмээ рүү залгах юм уу?

Эмээ:  Санаа зоволтгүй. Чи явж болно. Сю өөрөө ирмээр санагдвал тэр хүрээд л ирнэ. Бид тэр хөгшнийг нааш нь байнга дуудаад байвал бүдүүлэг хэрэг болно. Хэд хоног харж л байя.

Нан:    Сяо Хэ? Сосо өнөө орой хоол идэхгүй гэсэн ш дээ.

Сяо:    Тийм ээ, би мэднэ. Се гэсэн ч завгүй байгаа. Тэр ээжтэйгээ оройн хоол иднэ. Харин би чөлөөтэй. Тэгээд л би энд ирлээ. Эмээ, би энд оройн хоолоо хамт идэхээр ирлээ.  Ямартай ч ганцаараа хооллох нь утгагүй юм аа.

Эмээ:  Сяо Хэ, чи яг цагаа олж ирлээ. Надад туслаач. Би энэ түвшинг давж чаддаггүй ээ.

Сяо:    Эмээ, та Желли тоглосоор байгаа юм уу?

Эмээ:  Би ердөө л цаг нөгцөөж байдаг хүн. Сяо Се надад энийг яаж тоглохыг зааж өгсөн юм.

Нан:    Сяо Хэ, чи надад нэг тус болж чадах уу?

Сяо:    Мэдээж, юу юм?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:    Өө тийм, тэр маш даруухан хүн. Тиймээ, хамгийн гол нь Е Цзинь Янь чиний эгчийг дүрсэлж хэлсэнтэй яг адилхан. Түүнд бөөн санаа байдаг, тэр үнэн дажгүй хүн. Чи ойлгож байна уу? Чи Цзинь Янь группт ажиллах хэрэгтэй. Бид хоёр өөрсдийнхөө байшинг барьсан ч болно. Бас хамтдаа өөрсдийн ертөнцийг бүтээнэ. Бид энэ компанийн тусламжтай мөрөөдлөө биелүүлж чадна.

Сяо:    Би ориглуун дарс авчирлаа.

Ван:    Та нар яагаад энд ирсэн юм бэ?

Сяо:    Бид хамт зугаацахаар ирлээ. Бас чи өөрийнхөө баярыг хуваалцах хэрэгтэй.

Ван:    Би Нань Суньд  Цзинь Янь группт ажиллах хэрэгтэй гэж хэлсэн юм. Бид хоёр хамтдаа мөрөөдлөө биелүүлэх ёстой. Ингэж байж л бүх юм утга учиртай болно.

Сосо:  Чи мэдэх үү? Мөрөөдөл гэсэн үү? Мөрөөдөл чинь зэрэглээ шиг зүйл. Харин шинэ байртай болж баярлах чинь бодит зүйл. Баяр хүргэе, Ван Юн Чжэн.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Одоо болсон уу? Амаа арч. Жаахан ус уучих. Чамд жаргалтай дүр эсгэх хэцүү байсан байх.

Нан:    Та нар ирсэн нь сайн юм боллоо. Хэрэв ирээгүй бол ажилдаа тэгтлээ автсан Ван Юн Чжэнтэй би яаж ярилцахаа мэдэхгүй байх байлаа.

Сосо:  Ван Юн Чжэн үнэнийг мэдсэн бол чиний өмнө буруутай гэдгээ мэдрэх байсан гэж бодож байна.

Нан:    Хэрэв Ван Юн Чжэн миний жинхэнэ төрхийг харсан бол гутрах байсан гэж би бодож байна.

Сосо:  Тэр чамайг аль өнцөгөөс нь харахыг чи хүсдэг вэ?

Нан:    Жинхэнэ төрхийг нь. Үнэндээ би мөрөөдөлдөө хөтлөгдөж ажил хийдэггүй. Би мөнгө, урамшуулал авахын тулд ажилладаг. Өрөө дарах гэж л ажиллаж байна. Зөв биз дээ? Тэр миний жинхэнэ төрхийг мэдвэл дахиж миний нар байх хүсэлгүй болно. Тэр намайг хэрэггүй амьтан гэж бодно. Харин үүний дараа... би түүнд таалагдахаа болино.

Сосо:  Хэрэв тэр чиний сэтгэлийг хуваалцах чадваргүй юм бол түүний төлөө нулимсаа урсгах хэрэггүй.

Нан:    Үнэндээ, над шиг хүн дурлаж, мөрөөдлийн тухай ярих эрхгүй байдаг юм.

Сосо:  Чи зөндөө их уусан байна. Жаахан ус уучих. Би дэргэд чинь байна.  Би хажууд чинь байсаар л байна. Би чамтай л хамт байна! Би үргэлж чиний хажууд байх болно!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Чиний нүүр будалт дэндүү бүдэг байна. Ян Ке илүү тод будалтанд дуртай байдаг.

Нан:    Би аль өнгийг сонгох ёстой вэ?

Сосо:  Энийг.

Нан:    Би үсээ дахин янзлах хэрэгтэй гэж бодож байна уу? Би нүдний доорх унжгарыг нуух хэрэгтэй юу?

Сосо:  Би чамайг ийм итгэлгүй байхыг анх удаа харж байна.

Нан:    Би ажилгүй. Би саяхан ажиллаж байсан компаниасаа халагдсан. Надад бахархаад байх зүйл алга. Тэрд намайг яагаад ажилд авна гэсэн юм?

Сосо:  Чи Ян Кед яагаад чамайг ажилд авах ёстой шалтгааныг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Бүх зүйл сайхан болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Сайн уу, Ян захирал байгаа юу?

Эр:      Тэр сая энд байсан.

Сосо:  Ян!

Ян:      Та хоёр ирчихсэн үү? Намайг хурлын өрөөнд хүлээж бай. Хурал хийнээ. Түргэлцгээ. Энэ чиний гэрээ. Чи үзээрэй. Хэрэв чамд таалагдахгүй заалт байвал тэрийгээ дугуйлаарай. Сайн уу, Цзян Нань Сунь. Бид урд нь уулзаж байсан.

Нан:    Ян захирал.

Ян:      Хурлын өрөөнд очоорой. Өнөөдрийн хуралдаанаар бид хэд хэдэн асуудлаар зөвшилцөх хэрэгтэй байгаа. Эхний бөгөөд хамгийн чухал асуулт. Би илэн далангүй, шулуухан хүн. Би хэн нэгнийг гомдоох гэсэн юм биш. Харин та нарын хэн нэг нь миний үгэнд гомдсон бол надад тэвчээртэй хандаарай. Та нар хэнд ч гомдоллож чадахгүй. Энд эзэн нь би. Энд юу хийхийг би шийднэ. Хоёрдугаарт, энэ компани туузан дамжлагын зарчмаар ажилладаг. Та нар бүхэл зургийн нэг жижиг хэсэг нь. Та нар эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Та нараас хэн нэг нь ажлаас халагдсан ч амьдрал үргэлжлэх л болно. Эцэст нь миний өмнө мөрөөдөл, сонирхлынхоо талаар битгий ярь. Та нар дараагийн хоёр жил шаргуу хөдөлмөрлөж, амьдралаа авч явах ёстой. Энд ажиллахад бүх зүйл үр ашигтай байх болно. Хэрэв би та нарт загвар өгвөл та нар надад загвар гаргаж өгөх ёстой. Цонхоо онгойлгоход модны төрөл, өндөр нь миний өгсөн загвартай ижил байх ёстой. Гэнэт санаанд чинь буусан зүйлээр намайг гайхшруулах гэж бүү оролд. Энд гэнэтийн зүйл хийх газар байхгүй. Хэрэв та нар намайг гайхшруулбал би та нарыг ажлаас чинь хална. Ойлгосон уу?

Бүгд:  Тиймээ.

Ян:      Ойлгосон биз? Хурал дууслаа.

Нан:    Ян захирал.

Ян:      Суу.

Нан:    Би хэзээ ажиллаж эхлэх боломжтой вэ?

Ян:      Сая хуралд суусан хүмүүсийн ихэнх нь шилдэг оюутнууд биш. Үнэндээ миний компанид шилдэг оюутнууд хэрэггүй. Чи зургаа зурж, үүрэг даалгаврыг гүйцэтгэж байвал асуудалгүй.

Нан:    Би энд зөвхөн мөрөөдлөөсөө болж ирээгүй. Би энд мөнгө олж, өрөө төлөх гэж ирсэн.

Ян:      Прицкерийн архитектурын шагнал хүртэх нь дизайнер бүрийн мөрөөдөл биш гэж үү?

Нан:    Мэдээж би мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Харин одоо надад өндөр цалинтай ажил олох нь хамгийн чухал байна. Жаахан өндөр байсан ч надад хангалттай.

Ян:      Би чамд эхлээд хэлье. Хэрэв чи хоёр долоо хоног ажиллаад гарна гэвэл энэ сарын цалинг өгөхгүй. Хэрэв чи тэгвэл нэг ч төгрөг авахгүй, цагаа дэмий үрсэн болно.

Нан:    Би дизайны зураг зурах, вэб сайт үзэх гээд юу ч хийж чадна. Миний өмнөх компанийн хувьд ...

Ян:      Чи урд нь хэдийн ажлаад үзсэн бололтой.

Нан:    Танд ажиллах хүчин хомс болохоор намайг ажилуулаад үзэхэд  алдах юм байхгүй.

Ян:      Нань Сунь, үнэнийг хэлэхэд... чиний хэв маяг надад тохирохгүй. Чи өөрөө энийг харсан. Чжу Сосо шиг хүмүүст манай компани яг тохирдог юм. Би жаахан танхайдуу, задгай хүмүүст дуртай. Харин чи аливаа зүйлст уран бүтээлч, сэхээлэг байдлаар ханддаг. Би урд нь танай хуучин гэрт очиж байсан. Маш онцгой байшин байсан. Гэхдээ манай компанид миний хамгийн их анхаардаг зүйл бол юманд онцгойлон анхаарал хандуулахгүй байх. Хэрэв чи ямар нэгэн зүйлд хэтэрхий сонголттой хандвал Цзинь Янь группын хуулбар болно. Яг  Е Цзинь Янь шиг болно, ойлгосон уу? Тэгэхээр...

Нан:    Та намайг тохирохгүй гэж бодож байна уу?

Ян:      Цаг хугацаа харуулна. Чжу Сосогийн ачаар би чамд боломж олгож байна. Хэрэв чи сайн ажиллавал би чиний хичээл зүтгэлийг үнэлнэ. Гэхдээ чи нэг л өдөр гарна гэвэл ёсорхох хэрэггүй. Бид мөнгө олохын тулд ажилладаг. Аль аль талд нь хүсэл эрмэлзэл байх ёстой. Бид хэн нэгнийг албадаад байвал юм сайнаар дуусахгүй биз дээ? Энд бидний оролцож байгаа төслүүд байгаа. Чи үүнтэй танилцаж болно.

Нан:    За.

Ян:      Чжу Сосо! Чжу Сосо? Нөгөө бүсгүй хаачсан?

Эр:      Захирал аа. Тэр сая явсан.

Зурвас:  Ян, чамд баярлалаа. Би Нань Суныг чамд үлдээлээ. Би...

Ян:      Юу гэсэн үг юм?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:         Би чамтай ярилцах хэрэгтэй байна.

Сосо:  Та ярь.

Е:         Чи одооноос миний туслах болж чадах уу? Энэ бол Чжу Сосо, миний шинэ туслах.

Сосо:  Е ерөнхийлөгч өө, та яагаад Ян Ке-г хүчээр явуулж байгаа юм?

Е:         Түүнийг хэн ч албадаагүй.Тэр хэд хантеруудтай холбоо тогтоосон. Тэр өөрөө л явахыг хүссэн. Чи үүнийг мэдэж байгаа, тийм биз?

Сосо:  Гэхдээ хэдхантеруудыг хайж, зах зээлийг судлах нь хэвийн зүйл биш гэж үү?

Е:         Энэ буруу! Энэ миний компанид хэвийн зүйл биш!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ян:      Пэнь захирал, та хаана байна?

Пэнь:  Би танай үүдэнд байна.

Сосо:  Пэнь захирал.

Ян:      Нэгэнт иймдээ хүрсэн болохоор би чамд түүнийг танилцуулъя. Тэр миний найз бүсгүй Пэнь. Сосо, чи намайг Е Цзинь Яньд харгис хандсан гэж боддог уу? Гэхдээ энэ нь зөвхөн өшөө авалт биш.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Сайн уу, Тан хатагтай.

Эр/эм:   Сайн уу, Тан хатагтай.

Тан:    Хэн та нарт үүнийх эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн юм бэ?

Ань:    Хатагтай Тан.

Тан:    Танай баг миний төсөлд оролцож байгааг яагаад хэн ч надад хэлээгүй юм? Би үүнтэй хэзээ ч санал нийлэхгүй. Та нарт цалин өгөхөөр амласан тэр хүнээсээ та нар цалингаа аваарай. Миний төсөлд та нар шиг хүмүүс огт хэрэггүй. Бас надад ямар ч ашиггүй номын сан хэрэггүй. Надад одоо ч хэрэггүй, цаашид ч хэрэггүй. Ингээд гүйцээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тан:    Тэр байгаа юу?

Фань: Байгаа. Е ерөнхийлөгч өө.

Тан:    Захирал аа, би нэг юм юм хэлье. Би тэдэнд “Р-эн-Ди баг” гэсэн самбарыг ав гэж хэлсэн. Би одоо танд шуудхан хэлчихье.  Надад тэр хоёр жаал хайран санагдлаа. Таныг сэтгэл хөдлөлтэй байхыг хичээж байгааг би ойлгож байна. Би ч бас таныг дэмжиж байна. Гэхдээ захирал аа, би мөнгө олох ёстой. Цзинь Янь групп бол маш том компани. Та нарт маш олон төслүүд байдаг. Гэхдээ та нар миний төсөлд тийм зүйл оруулах ёсгүй. Намайг ойлгохыг хичээгээрэй. Намайг ойлгосонд баярлалаа. Ингээд л гүйцээ. Би одоо явлаа.

Е:         Энэ сая юу байсан бэ?

Фань: Би явж Ли Ань, Ван Юн Чжэн хоёрт тайлбарлая.

Е:         Хэрэггүй. Энэ тэдэнд л сайн. Тэд дараагийн удаа бэлэн байг.

Фань: Миний бодлоор, хэрэв бид “Р-эн-Ди” багийг авч үлдэхийг хүсч байвал дахиад хүн авах хэрэгтэй гэж бодож байна.

Е:         Хэнийг?

Фань: Дэйзигийн хамаатан Цзян Нань Суныг. Ван Юн Чжэн ч гэсэн түүнийг оруулах хүсэлтэй байгаагаа хэлсэн Та түүнтэй уулзмаар байна уу?

Е:         Би түүнтэй уулзахгүй. Чи миний өмнөөс түүнтэй холбоо барь. Бид өөрсдийн зарчмыг дагах ёстой. Бид хэнийг ч албадах ёсгүй.

Фань: Тиймээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Би ажил олсон. Би тэнд дөнгөж ажиллаж эхэлж байна. Тиймээ, би энд хэсэг хугацаанд ажиллана гэж бодож байгаа. Баярлалаа, Фань нарийн бичиг ээ. Баяртай.

Ян:      Би нууцаар сонсохыг хүссэнгүй. Чиний яриад байгаа Фань нарийн бичиг Фань Чжин Ган мөн үү?

Нан:    Тиймээ.

Ян:      Чи Фань Чжин Ганыг таньдаг юм уу?

Нан:    Бага зэрэг.

Ян:      Сонирхолтой юм. Надад тодорхой хэлээч.

Нан:    Манай эгч урьд нь Е Цзинь Янтай хамтран ажиллаж байсан юм.  Эгч намайг номын сангийн төслийг сонирхож магадгүй гэж бодсон байх. Тиймээс тэр намайг Е Цзинь Яны багт оруулах гэж түүнтэй холбоо барьсан байна лээ.

Ян:      Тэр бол маш том компани. Энэ төсөл ч гэсэн маш том. Энэ төсөл чамд яг тохирох байсан. Чи яагаад татгалзсан юм бэ?

Нан:    Би язгууртан айлын охин шиг харагдаж болно, гэхдээ би тийм  хүн биш.

Ян:      Чи төрөлхийн язгууртан биш гэж үү? Эсвэл бодит байдал чамайг өөрчлөгдөхөд хүргэсэн үү? Мартаж үз. Энэ чухал биш. Ямартай ч чи Цзинь Янь группын оронд манай компанийг сонгосон. Би үүнд баярлаж байгаа. Их сургуулиа дөнгөж төгссөн хүмүүс ихэвчлэн Цзинь Янь группыг сонгодог юм. Учир нь энэ групп алдартай.

Нан:    Гэхдээ энэ нь надад илүү их мөнгө олоход тус болохгүй.

Ян:      Чи нээрэн ухаантай юмаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Чи яагаад ирсэн юм? Се захирал.

Цзя:    Хэрэв чи завтай бол бид нэг газар олж, ярилцаж болох юм.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:       Би чамд Бээжинд очъё гэж хэлж байсан байх аа? Тэнд би ээжийн тусламжтай хиймэл оюун ухаан хөгжүүлдэг компанийг олсон. Би тэдэнтэй тохиролцсон байгаа. Би тэр компанийг худалдаж авахаар шийдсэн. Бид ухаалаг төхөөрөмж хөгжүүлнэ.

Цзя:    Шууд ажил хэрэгтээ орцгооё.

Се:       Ийм өрсөлдөөнтэй орчинд энэ бидэнд сайхан боломж болно гэж би итгээ байгаа. Тийм болоод бид энд ирсэн учир нь... бид чамаас үүнийг сонирхох уу гэж асуух гэсэн юм. Ээж ээ, миний зөв үү?

Цзя:    Надад хэлэх юм алга.

Се:       Энэ ерөнхий хандлагатай холбоотой.

Сосо:  Та нар яагаад намайг хайсан юм бэ?

Цзя:    Учир нь Сяо Цзу чамтай хамтарч ажиллахыг хүсч байна.

Се:       Бид маш сайн ойлголцдог гэж би боддог. Бид мундаг баг болно.

Сосо:  Надад итгэсэнд баярлалаа, гэхдээ...

Се:       Би чамд хувьцаа өгч чадна. Энэ компани биднийх болно. Бид шаргуу ажиллаж чадна. Мэдээж, хэрэв чи үүнийг зөвшөөрөхгүй бол миний чармайлт утгагүй болно.

Сосо:  Би маш их мөнгө олохыг үнэхээр хүсдэг, гэхдээ ... энэ яагаад би чамайг өөрийнхөө тусын тулд ашиглах гэсэн юм шиг санагдаад байна?

Се:       Чи яаж ингэж хэлж чаддаг байна аа? Бид бүгдийг ярьж тохирсон. Сонс, би ээждээ ажиллаж байхдаа би түүнээс юу ч сурч мэдэж чадаагүй, гэхдээ энэ хугацаанд өөрийнхөө чадварыг олж мэдсэн. Тиймээс би чиний ч чадварт итгэдэг.

Сосо:  Гэхдээ би гэр ахуйн цахилгаан хэрэгслийн талаар юу ч мэдэхгүй.

Се:       Би... Би ч бас юу ч мэдэхгүй. Гэхдээ ээж бидэнд бүгдийг зааж өгнө гэдэгт би итгэдэг. Ээж ээ, миний зөв үү?

Цзя:    Чамайг бизнес эмэгтэй болохыг хүсдэг гэж сонссон.

Сосо:  Эгч ээ, та надад өрөөсгөл хандлагтайг би мэднэ.

Цзя:    Тийм юм байхгүй.

Сосо:  Тэгсэн ч би таныг маш их хүндэлдэг хэвээр байдаг. Би хүч чадлаа дайчлахгүйгээр зүгээр юм авмааргүй байна

Се:       Ойлгомжтой. Тэгвэл би явъя даа.

Цзя:    Сяо Цзу. Суу. Суугаач.  Чжу, би чамаас гуйя. Үүнийг миний хувийн гуйлт гэж ойлго.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:    Чи мөнгөө аваад Се-гийн гэр бүлийн нэг хэсэг болно.

Сосо:  Би зөвшөөрөөгүй байгаа. Надад тэдний мөнгө хэрэггүй. Се Цзя Инь намайг аваач гэж гуйсан.

Нан:    Энэ тийм ч амар юм биш. Болгоомжтой л байгаарай. Тэр хүүхэн Се Хун Цзуг туших гэж чамайг ашиглаж байна. Үүний дараа тэр чамайг зүгээр л жийгээд хаяна.

Сосо:  Надад ямар хохиролтой юм биш. Учир нь надад алдах юм байхгүй. Гэхдээ л Се Хун Цзу сайн залуу. Хэрэв тэр ямар нэг юм сурч, ээж шигээ бизнесмен болж чадвал сайн л байна. Тэр өөрийгөө хөгжүүлж чадна гэж би итгэдэг.

Эмээ:  Се Хун Цзу үнэхээр ч сайн залуу гэж би боддог. Хэдийгээр тэр дураараа, дуулгаваргүй хүүхэд ч гэлээ бас залуу байна.

Сосо:  Эмээ. Эмээ, жимс ид. Алив, би барьж өгье.  Эмээ, би түүнтэй гэрлэхийг хүссэн бол аль эрт гэрлэсэн байх байлаа. Надад сэтгэлээ илчилсэн хүмүүсийн дунд түүнээс ч баян хүмүүс байсан. Гэвч тэд надад таалагдаагүй.

Эмээ:  Чи Сяо Кайг хэлж байна уу? Тэр чамтай үерхэж байсныг би аль эрт мэдсэн. Гэхдээ, Сяо Се шиг баян залуу чам шиг ийм жирийн охинтой  үерхэх гэж ингэж их хичээх нь ховор. Тэр онцгой хүүхэд.

Нан:    Хэрэв чи Се Хун Цзу-тай гэрлэвэл зөвхөн түүнтэй ч биш, бас ээжтэй нь давхар гэрлэх хэрэгтэй болно. Се Хун Цзу мэдээж чамд үргэлж сайхан хандаад байхгүй, учир нь Се Цзя Инь чамаас заавал нэг дутагдал хайж олохыг хичээнэ.

Сосо:  Энэ хэн бэ?

Нан:    Чи энэ дугаарыг мэдэхгүй юу?

Сосо:  Байна уу?

Цзя:    Сайн уу, би Се Цзя Инь байна.

Сосо:  Хатагтай Се.

Цзя:    Би доор ирсэн байна. Буугаад ир.

Сосо:  Танд ямар нэг юм хэрэгтэй байна уу?

Цзя:    Хоёулаа уулзаад энэ талаар ярилцъя.

Сосо:  За. Тэ надтай уулзъя гэнэ.

Нан:    Миний ойлгосноор, та нар саяхан уулзсан биз дээ?

Эмээ:  Энэ Сяо Се-ээс болсон байх. Сосо, энэ Се Цзя Инь байсан ч чи түүнээс айх хэрэггүй. Чи түүнд ямар ч өргүй учраас түүнд бууж өгч болохгүй шүү.

Сосо:  Эмээ, санаа зоволтгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:  Баярлалаа. Хатагтай Се.

Цзя:    Хун Цзу энд байхгүй. Тиймээс шууд асуудал руугаа оръё. Би чамд хувьцаагаа зүгээр л өгч чадахгүй. Гэхдээ, чи Хун Цзуг өөрчлөхөд надад тус болсон. Тиймээс би чамд талархсан сэтгэлээр хүссэн бүхнийг чинь өгнө.

Се:       Сайн уу, ээжээ? Үгүй ээ.  Сайн уу, Сосо? Чи... Чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Намайг гэртээ ирэхээс өмнө ээж явчихсан байна. Тэр чамтай уулзахаар явсан гэж би бодож байна. Би ээжийг дэндүү сайн мэднэ. Тэр чамд хувьцаанаас өгөхгүй гэж хэлэх байх. Чи ээжийн тавьсан саналаас нь татгалзаж, энэ тухай надад хэлэх ёстой. Ээж чамд мөнгө санал болгоно. Тэр чамд мөнгө өгнө. Харин чи үүнээс татгалзах ёстой. Чи урхинд орох хэрэггүй. Учир нь ээж үүнийг нотолгоо болгож ашиглана, ойлгож байна уу? Чи ээжийг шантаажилсан гэх нотолгоо болно. Миний ээж ийм хорон юм хийж чадна. Би түүнийг дэндүү сайн мэднэ. Одоо ч гэсэн ээж намайг Чжао Ма Линтэй гэрлүүлэхийг хүсч байгаа. Харин надад Чжао Ма Ли-г гэх сэтгэл юу ч байхгүй. Ойлгож байна уу? Байна уу? Сосо. Байна уу? Ээж чамтай уулзаж байгаа юм уу? Та хоёр одоо хамт байна уу? Тийм бол чанга яригч дээр тавьчих.

Сосо:  Аль хэдийн чанга яригч дээр байгаа.

Се:       Тэгвэл бүр сайн. Ээж ээ, намайг сонс. Надад таалагддаг, миний гэрлэхийг хүсдэг бүсгүй бол энэ Чжу Сосо. Та намайг ойлгож байна уу? Чжао Ма Линь биш.

Цзя:    Хун Цзу, миний бодлоор, чи Чжу-д ямар их хайртай байдаг шиг тэр тийм биш бололтой. Тэр чамтай гэрлэх хүсэлгүй байна. Энэ бүхэн зөвхөн чиний хүсэл байх гэж би бодож байна.

Се:       Тийм ээ, энэ бүхэн миний хүсэл. Яагаад гэхээр, би түүнд хангалтгүй байгаа болохоор л тэр. Тийм учраас би өөрийгөө сайжруулахыг хичээж байна. Хэзээ нэгэн цагт би Се Цзя Инь-ийн хүү биш, жинхэнэ  Се Хун Цзу болчихвол Сосо надтай гэрлэхийг зөвшөөрнө гэдэгт би итгэдэг. Сосо, миний зөв үү?

Цзя:    Би дахин давтаж яримааргүй байна. Ингээд боллоо.

Төгсөв

 

 

 

Back to episodes Go home