Миний сайн найзын түүх – 24
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ли И Фань дэд захирал
Ван Юн Чжэн
Ян Ке дэд захирал
Чжу
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Сю настан Эмээгийн доод давхарын хөрш
+Пэнь Санхүүгийн албаны захирал асан
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи унтаагүй юм уу?
Нан: Би чамайг хүлээгээд.
Сосо: Энэ шөнөөр үү?
Нан: Чи ажилгүй болж, Се Хун Цзутай хамт архи уухаар явсан. Яагаад надад хэлээгүй юм?
Сосо: Тэр чамд хэлсэн үү?
Нан: Чи оройн хоол идэж байхдаа их уцаартай байсан. Би Се-тэй утсаар ярьж асуусан юм.
Сосо: Би зүгээр ээ. Би удахгүй Ян Кегийн компанид болно. Би ажилгүй болохгүй.
Нан: Тэгвэл чи шинэ ажилтай болсны дараа надад мөнгө дахиж зээлээрэй.
Сосо: Тэгэх хэрэггүй.
Нан: Чи надад бүх мөнгөө өгсөн ш дээ. Хэрэв би хурдхан шинэ ажил олж чадахгүй бол яахав? Чи яах юм?
Сосо: Тэгвэл би мөнгө үрэхээ больно.
Нан: Би дараа нь чамаас мөнгө авъя.
Сосо: Тийм юм байхгүй. Цзян Нань Сунь. Бид бүгдийг наантай цаантай бодож үзсэн. Чи надад ингэж хэлсэн. Бид хэзээ ч бие биенээ орхиж болохгүй гэж.Намайг бага байхад ээж минь намайг хаяж явсан. Дараа нь аав. Дараа нь авга ах, нагац эгч хоёр. Энэ олон жилийн турш надад байдаг цорын ганц хүн бол чи. Би чамгүйгээр үнэхээр амьдарч чадахгүй.
Нан: Тэгээд чи мөнгөгүй бол яах вэ?
Сосо: Хэрэв би мөнгөгүй бол би чамд хэлнэ. Бид хамтдаа нэг арга олж чадах байх.
Нан: Тэгвэл одоо хэлчих.
Сосо: Би чамд одоо ч хэлж чадна. Бид хоёр сарын дараа энэ байшинд амьдрахаа болино.
Нан: Бид яах болж байна? Жижигхэн байртай болъё.
Сосо: Гэтэл би ажилгүй. Чиний цалингаар арай ядан, маш жаахнаар амьдралаа залгуулах байх даа.
Нан: Тэгвэл бид жижигхэн, бүр жижигхэн байр хөлсөж амьдрана.
Сосо: Хичнээн жижиг байх хамаагүй, би чамтай хамт үлдэнэ.
Нан: Хичнээн жижиг байх хамаагүй, чи надтай хамт амьдрана.
Сосо: Чи өөдгүй амьтан.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Чжу Сосог ажлаас нь халах асуудлыг шийдсэн биз дээ?
Фань: Амжаагүй л байна. Би түүнтэй холбоо барих хэрэгтэй юу? Би түүнтэй утсаар ярих юм уу? Тэгвэл би Сосотой утсаар яръя.
Сосо: Би тань руу хийх ёстой ажлуудыг имэйлээр илгээсэн байгаа. Би Цзинь Янь руу дахиж очихгүй. Би одоо Ян Кегийн шинэ компани руу явж байна. Өчигдөрөөс би ажлаас халагдсанд тооцогдож эхэлсэн, тийм биз? Тэгвэл би өнгөрсөн сарын цалингаа авах ёстой биз дээ?
Фань: Чи наад дансаа шалгаад үзээч, а? Е ерөнхийлөгч ажилтны цалинг хэзээ ч хасахгүй. Чи тэрийг хэн гэж бодсон юм?
Сосо: Ойлголоо.
Мессеж: Таны дансанд 13,000 юань орсон байна.
Сосо: Нань Сунь, би мөнгөө авсан. Одоо чи банк руу явж болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Да: Энд ямар нэг асуудал байна уу?
Нан: Би хоцроогүй биз дээ?
Да: Үгүй ээ. Бүгд энд цугласан болохоор л бид эхлээд хурлаа эхлүүлсэн юм.
Нан: “Бүгд энд цугласан” гэж юу гэсэн үг вэ?
Да: Энэ бол том төсөл биш. Би энэ хоёр төслийг удирдана. Ингээд л боллоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Нань Сунь. Нааш ир. Нань Сунь, ороод ир. Суучих. Нань Сунь. Би чамтай нэг юм ярилцах гэсэн юм. Үнэндээ, би чиний удирдлагын хувьд, чамайг үнэхээр гомдоох хүсэл алга. Мөн би энэ компанийн захирал нь. Би компанийн ашиг орлогыг шууд хариуцдаг.
Нан: Та юу хэлэх гэсэн юм?
Эр: Компани таныг ажлаас чинь халах байх.
Нан: Ямар шалтгаанаар?
Эр: Танай багийн төслийн менежер чиний ажлын чадварыг хангалтгүй гэж үзэж байна.
Нан: Та Да Ло-г хэлж байна уу? Та зөвхөн түүний үгийг сонсож болохгүй ш дээ. Та түүнийг энд хүрээд ир гэж хэл. Харин тэр намайг яагаад зайлуулах гэснийг би түүний нүүрэн дээр нь таны өмнө тайлбарлаад өгье.
Эр: Хэрэггүй. Тэр хуралтай байгаа. Бид хаалттай хаалганы цаана ярилцаж болно. Би чиний ажлыг чадварыг маш сайн мэднэ. Харин чи Да Лог гомдоосон. Тиймээс тэр чамайг явуулахыг хүссэн. Би энэ тухайд юу ч хийж чадахгүй. Учир нь тэр энэ компанид чамаас илүү мөнгө авчирдаг. Хэрвээ би та хоёрын аль нэгийг нь сонгох байсан бол би түүнийг л сонгох байсан. Тийм биш гэж үү? Миний хэлж байсан шиг, тийм зүйл болох л ёстой.
Нан: Энэ юу гэсэн үг вэ?
Эр: Чи Ли И Фаныг танина биз дээ?
Нан: Тиймээ.
Эр: Та хоёр ямар харилцаатай байдаг нь надад хамаагүй. Гэхдээ, хэрэв чи Ли И Фаныг ятгаж, компанийнхаа бүх төслүүдийг ойрын гурван жилд бидэнд өгөхийг зөвшөөрүүлж чадвал би Да Лог явуулж болно. Тэгвэл би чамд гэрээний 10% -ыг өгнө. Чи энэ тухай Да Ло-д хэлэх хэрэггүй. Чи надад итгэж болно. Чи бид хоёр адилхан зорилгтой гэж бодож байна. Чи юу гэмээр байна?
Да: Энэ газрыг хэн хариуцаж байгаа вэ? Маш сайн байна. Би энийг л хэлсэн юм. Би чамайг их бүтээлч гэдгийг мэдлээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Сайн уу, Фань нарийн бичиг ээ. Юу болсон бэ?
Фань: Сайн уу Сосо. Чи ажилдаа очсон уу? Би яагаад чамайг олж харахгүй байна? Чи хаана байна? Би чамайг очоод авъя, за юу? Нэг юм хэлээч. Би чамд нэг юм хэлнэ. Хаа нэгтээ уулзацгаая. Би Е ерөнхийлөгчийд дуудчихъя. Тэгээд хэдүүлээ хамт суугаад тайван тухтай ярилцана. Чи юу гэмээр байна?
Сосо: Би очихгүй. Тэр намайг яв гэсэн.
Фань: Чи юунд ингэж аашилж байдаг юм бэ? Тэр удирдлага, тийм биз? Чи түүнд тэгж хандаж болохгүй. Тэр юу ч хэлж болно, тийм үү? Тэрнээс гадна, би чамд сануулъя. Чи Ян Кегийн компанид очиж болохгүй. Тэр газар чиний бодож байгаа шиг юм биш. Чи ч гэсэн өөрийгөө бодох хэрэгтэй биз дээ? Яг бол хадгаламжтай, байшинтай. Гурав, таван жил өөрийгөө тэжээж чадна. Чи дор хаяж нэг сар тэсэж чадах уу? Чи байрны түрээс төлдөг.
Сосо: Захирал намайг, бас Ян Ке-г халагдахад хүргэсэн. Би тэжээх гэр бүлгүй байдаг нь үнэхээр аз. Надад түүний өгсөн цалингаар орон сууц, машины зээл төлөх хэрэг байдаггүй. Та түүний сайхан сэтгэлд бүү хуурт. Тэр бол зүгээр л шунахай бизнесмэн. Фань ах аа, та түүнд үргэлж сайхан сэтгэлээр ханддаг болохоор тэр өөрийнх нь асуудал юу болохыг мэддэггүй. Хэн нэгэн зориглоод үгээ хэлэх ёстой биз дээ? Заавал бусдаас хамааралтай байх албаггүй, тийм үү? Тэгэхээр, би өнөөдөр тийм хүн болно. Тэр бүхнийг чадагч биш. Та энэ олон жил түүнд ажиллах гэж ямар төрлийн тулааны урлагуудыг эзэмшсэн юм бэ? Би утсаа тасаллаа. Би энд ирчихлээ байна. Баяртай.
Фань: Энэ охиныг ээ! Арай дэндэж байна. Шал утгагүй юм яриад л.
Е: Хэн чамайг утсаар ярь гэсэн юм? Хэн чамд тэрийг буцааж авчир гэсэн юм? Гэхдээ л дажгүй шүү. Би ажилчид чухам юу боддогийг сонслоо.
Фань: Үгүй ээ, бүх ажилчид тэгж боддоггүй. Е ерөнхийлөгч өө, би тэгж бодохгүй байна.
Е: Мэдэхгүй юм даа.
Фань: Үнэн, би тэгж бодохгүй байна.
Е: Мэдэхгүй юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ян: Ийшээ. Уулзалтын өрөө. Ажлын өрөө. За, ямар байна?
Сосо: Дэндүү жижигхэн юм.
Ян: Энэ эхлэл гэхэд хангалттай. Бидэнд том орон ямар хэрэгтэй юм?
Сосо: Тэгээд миний суух газар хаана байна?
Ян: Чи эхлээд сонго. Би чиний дараа сонгоно.
Сосо: Өө тийм. Бид шинэ бизнесийн хамтрагчтай болсон гэж чи хэлээгүй билүү? Тэр хаана байна?
Ян: Тэр ирж байгаа байх.
Чжу: Сяо Ян.
Ян: Хатагтай Чжу.
Чжу: Энд одоохондоо хэн ч алга.
Ян: Тэр ирж байгаа. Эхлээд сууж бай.
Чжу: Би жаахан зугаалж байгаад ирье.
Ян: Тэг ээ, дараа нь уулзъя.
Сосо: Чи ч овоо байна шүү. Энэ чиний яриад байсан бизнесийн найдвартай түнш мөн үү?
Ян: Биш ээ.
Сосо: Чи гайхшруулж барахгүй юмаа. Чи хаана ч байсан царайлаг, сайхан бүсгүйчүүд чамайг хүрээлж байх юм. Энэ чиний зарчим юм уу?
Ян: Больж үз. Тэр миний анхны үйлчлүүлэгч. Түүнд гуравдугаар сард хэрэгжүүлж эхлэх төсөл байгаа. Би арын сурталчилгаа, маркетингийг хариуцна. Энэ бүсгүй үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн төслүүдэд маркетингийн төлөвлөгөө, шийдлүүдийг санал болгодог компани байгуулахыг хүсч байгаа юм. Энэ бол мэргэжлийн өндөр түвшний “ассет лайт” загвар /компани хөрөнгө оруулалтад оруулсан хөрөнгийн хэмжээг бууруулахад анхаардаг загвар/. Гадаадад их түгээмэл болоод байгаа. Бас удирдахад хялбар.
Сосо: Чи бүр шийджээ.
Ян: Чи хаана суухаа хэдийн шийдсэн үү?
Сосо: Би хоёр дахь даргыг ирэх хүртэл хүлээнэ. Хэрэв би түүний суудлыг эзэлчихвэл яана? Би түүний суудалд суувал эвгүй ш дээ. Сайн юм биш.
Ян: Зоволтгүй. Бид бие биенээ сайн мэднэ. Чи санаа зовох хэрэггүй.
Сосо: Би зөвхөн чамайг л танина. Би чиний хамтрагчийг мэдэхгүй.
Ян: Чи ч гэсэн тэр эмэгтэйг танина.
Сосо: Юу гэсэн үг юм?
Ян: Пэнь захирал, та одоо хаана байна?
Пэнь: Ирчихлээ.
Ян: А? Тэр ирлээ.
Пэнь: Чжу Сосо.
Сосо: Пан захирал уу? Бид энд дахин уулзлаа.
Бидний сайн танил Пэнь захирал одоо бизнесийн хамтрагч юм уу?
Ян: Тийм биш гэж үү?
Сосо: Хүлээгээрэй, та Цзинь Янаас гарсан юм уу?
Пэнь: Одоохондоо үгүй. Ян Ке бизнесээ хараахан эхлүүлээгүй байна. Нэг, хоёр сарын дараа эхлэх байх.
Сосо: Гэхдээ та санхүүгийн албаны захирал. Та зүгээр л ингээд явчихаж болох юм уу? Хэрэв та явчихвал “Цзинь Янь” яах болж байна?
Пэнь: Тэдэнд асуудал гарах нь гарцаагүй. Гэхдээ би явахыг хүсвэл тэд намайг хүлж баглаад үлдээж чадахгүй биз дээ? Би Ян Ке-д энэ тухай чамд битгий хэлээрэй гэсэн юм.
Ян: Үнэндээ санаа зоволтгүй. Сосо миний талд. Е Цзинь Янь энэ хоёр түнжин хагарч, тэр Сосог компаниасаа хөөсөн, Пэнь захирал аа. Тэр бидэнтэй адилхан түүнд хариуг нь өгөхийг хүсэж байгаа юм. Тийм үү?
Сосо. Би чамайг ийм сайн гэж хэзээ ч бодсонгүй.
Ян: Чи юу гэж бодсон юм? Чи намайг Цзинь Янь-д зөвхөн хүүхнүүдтэй сээтэгнэдэг гэж бодсон уу? Е Цзинь Янь миний хүмүүсийг борлуулалтын албанаас халсан. Түүний компани миний хүмүүсийн ажилладаг цорын ганц газар биш гэдгийг тэр мэддэггүй.
Чжу: Өө. Чи ирчихэж. Би дөнгөж сая энд байсан юм. Чамайг байхгүй болохоор жаахан гадуур явлаа. Явж кофе ууцгаая.
Пэнь: Тэгье.
Ян: Би та нарыг ирээд энэ газрыг нэг хараад өгөөч гэсэн юм. Сарын дараа бүх зүйл бэлэн болно.
Чжу: Би зөвхөн хүмүүсийг таньдаг болохоос газрыг биш.
Ян: За, за, за.
Пэнь: Энд жаахан давчуу юм. Гэхдээ ядаж эхлээд оффис байх ёстой. Талбай. Удирдах бүрэлдэхүүн. Ийм зүйл мэргэжлийн бус хүмүүсийн санааг зовоодог зүйл. За, бид явлаа.
Ян: За.
Пэнь: Явах уу?
Чжу: Явцгаая.
Ян: Удахгүй уулзъя, хатагтай Чжу.
Чжу: Баяртай.
Па: Чи өнөөдөр сайхан харагдаж байна.
Ян: Чи суух газраа сонгосон уу?
Сосо: Би энэ талаар бодож үзье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Сосо. Чи хаана байна аа? Би чамтай уулзахаар ирчихээд байна.
Сосо: Фань нарийн бичиг үү?
Фань: Намайг Фань нарийн бичиг гэж дуудхаа боль. Намайг Фань ахаа гэж дуудаж бай. Эсвэл Фань ах. Надад юу тохиолдсоныг би үнэхээр мэдэхгүй байна. Би өдөр бүр маш завгүй байгаа ч чамд санаа зовсоор л байна. Алив, машинд суу.
Сосо: Фань нарийн бичиг ээ. Фань-Фань аа, би таныг хоолоор дайлъя. Замын хажууд байдаг юм. Маш амттай хоолтой. Би өдөр бүр тийшээ очдог.
Фань: Би гэрээсээ гадуур хооллодоггүй.
Сосо: Надад хань бол л доо. Би өлсөж байна. Тэгэх үү?
Фань: Амттай юу?
Сосо: Тиймээ.
Фань: Би чамд сануулъя. Би нэг цагийн дараа ажилдаа буцаж очих ёстой. Би Е ерөнхийлөгчид явлаа гэж хэлээгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Чжу Сосо. Чи тэнэг юм уу? А? Өнөөдөр би чам руу залгахад Е захирал машинд байсан. Гэтэл чи тасралтгүй гомдоллоод л байсан.
Сосо: Тэгээд та яагаад хурдхан хэлээгүй юм бэ?
Фань: Гэхдээ, царайнаас нь харахад, хэн нэгэн өөрийг нь тэгж загнахыг захирал анх удаа сонссон байх. Ялангуяа чамайг тийм урт өгүүлбэрүүд хэлэхийг. Өнөө өглөө бид Конгресс төвд уулзалтад оролцохоор төлөвлөсөн байсан юм. Би түүнийг сайхан ааштай байгааг хараад түүнд шууд ингэж хэлсэн. “Одоо цаг байгаа болохоор хоёулаа Сосотой уулзаж ярилцъя, тэгэх үү?” Захирал ч дороо зөвшөөрсөн. Тэр өчигдөр чамд дэндүү хатуу хандсан гэж бодсон байх. Тэр их ууртай байсан. Тэр наанаа хэлэхгүй ч үнэхээр тэгж бодсон байж мэднэ.
Сосо: Энээс идээч. Энэ газар их алдартай.
Фань: Би идэхүй. Тэгэхээр, чиний тухай ярилцъя. Нэг юм хэлье. Чи Ян Ке-тэй ажиллаж хэрэггүй. Би чамд хэлж байна. Би чамайг битгий яв гэсэн нь бид Ян Ке-тэй таагүй харилцаатай, эсвэл тэр миний дайсан болохоор тэгээгүй. Гэхдээ л энэ үнэнийн хувьтай. Би чамд их санаа зовдог. Ойлго, чи залуухан бүсгүй. Чи том компанид үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө бизнесийг эхлүүлэх, шинэ зүйл зохиох, дүрэм зөрчих талаар бүү бод. Чи бүр ямар дүрэм байдгийг ч мэдэхгүй. Зөвхөн Цзинь Янь шиг том компаниудад чи амжилтын дүрэм гэж юу байдгийг ойлгоно. Зөв үү? Чи Цзинь Яньд нийт хэдэн өдөр ажилласан бэ? Чиний сурч мэдсэн бүх юм зөвхөн эхлэл нь. Чи жинхэнэ чадварыг эзэмшээгүй байгаа. Чи зөвхөн Борлуулалтын албанд ажиллаж байсан байх аа? Хэдэн байшин зарсан, хэдэн зоостой болсон. Чамайг Жу Сосо гэдгийг тэгэхэд л бүгд мэдсэн. Хүмүүс чамд тал засаж эхэлсэн. Гэхдээ яагаад? Учир нь чи Цзинь Янь шиг том компанид өндөр албан тушаал хашиж эхэлсэн болохоор.
Сосо: Би ойлголоо. Баярлалаа, Фань нарийн бичиг ээ.
Фань: Сайн байна. Тэгээд чи яая гэж бодож байна? Чи Ян Ке-д очиж ажиллах чинь хэвээрээ юу? Яасан бэ? Чи түүнд зөвшөөрсөн юм уу?
Сосо: Би тэнд харсан юм...
Фань: Чи юу харсан бэ?
Сосо: Оффис нь тийм ч том биш.
Фань: Энэ мэдээж шүү дээ. Тэр Цзинь Яныг орхисон. Тэр яаж олигтой сайн байж чадах юм? Тэр ганцаараа байгаа биз дээ?
Сосо: Үгүй ээ, түүнд нэг үйлчлүүлэгч байна лээ.
Фань: Юу? Тэр үйлчлүүлэгч нүдгүй юм уу? Тэр яагаад Ян Ке рүү явсан юм бол? Би чамд хэлж байна, Чжу Сосо. Бид нэгнийгээ таньдаг болохоор л би энэ бүгдийг хэлж байна. Надад хэл дээ, би өөрөө бизнес тухай бодож байсан уу?
Сосо: Фань нарийн бичиг ээ, надад жаахан хугацаа өгөөч. Би энэ талаар бодъё, тэгэх үү?
Фань: Хоёр өдөр. Хоёр хоногийн дараа над руу залгаарай. Тэгээд би чамайг Цзинь Янь-д буцаж орох асуудлыг чинь зохицуулна. Гэхдээ... чи дахиж Е ерөнхийлөгчийн туслах болохгүй байх гэж бодож байна. Чи суурь түвшнээс эхлэх хэрэгтэй. Бүр эхнээс нь эхлүүл. Чи идэж дууссан уу?
Сосо: Тиймээ.
Фань: Тийм бол чи явж болно. Чи яв, яв. Энийг би дааж байгаа юм. Санаа зоволтгүй. Одоо яв, яв. Явж болно.
Сосо: Баярлалаа, Фань нарийн бичиг ээ.
Фань: Зүгээр ээ. Эзээн? Танайд чили байхгүй юу? Би үүнийг яаж идэх вэ? Би яарч байна. Хурдлаарай. Алив, би соусгүйгээс нэгийг авъя. Сайхан амттай юм. Одоо би нэгийг нь соусанд дүрж иднэ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чиний өрийн бичиг энд байна.
Нан: Эгч ээ, гарын үсгээ зурчих.
Эм: За. Чи ааваасаа илүү хариуцлагтай юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи яагаад энд сууж байгаа юм?
Сосо: Би чамайг хүлээж байлаа.
Нан: Чи намайг хүлээсэн юм уу?
Сосо: Бид үүнийг тэмдэглэх ёстой. Бид гэртээ уувал үүнийгээ эмээд тайлбарлаж чадахгүй байх гэж бодоод. Дээр нь бид худлаа ярихдаа маруухан. Чи юу хийгээд байна аа? Энэ чинь үнэхээр хүндэтгэлтэй мөч. Чи өөрөө наадахаа хийх хэрэгтэй. Түргэлээч.
Нан: Хамтдаа. Хамтдаа хийнэ ээ.
Сосо: Ухаантай бай.
Нан: Хамтдаа. Энд.
Сосо: Боллоо. Нань Сунь. Баяр хүргэе. Юу гэж хэлсэн байдаг билээ? Бүх эхлэл хэцүү байдаг. Эхлэл сайн бол дараа нь тохиолдох бүх зүйл илүү хялбар болно. Одоо би чиний тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн бүх нэрс дарагдсан байгаагаар төсөөлж байна. Тэгээд чи өргүй болно. Баяр хүргэе.
Нан: Эмээ, ээж, мөн аав хэрэв амьд сэрүүн байсан бол намайг энэ өрний асуудлыг шийдэж байгааг мэдвэл тэд намайг алах байсан даа.
Сосо: Учир нь эмээ, ээж чинь бас аав чинь чамайг ямар их ачаа үүрч байгааг мэдэхгүй. Хэрэв тэд мэдсэн бол чамайг алах нь бүү хэл харин чамайг өрөвдөх байсан.
Нан: Би зөвхөн чамтай ийм юмны талаар ярилцаж чадна гэж боддог. Чи намайг ёс суртахуун, сэтгэл санааны дарамтанд оруулж, намайг шүүмжлэхгүй.
Сосо: Мөнгөтэй холбоотой бүхнээс би айхгүй байна. Тэгээд ч ийм зүйл чамд тохиолдсон. Би чиний төлөө үзэл бодлоо өөрчилж чадна. Би тоглоогүй.
Нан: Би тэр мөнгийг авсан нь болсон байна лээ. Да Ло өнөөдөр надад Бурханы цээрлэлийг амсуулсан. Захирал намайг ажлаасаа гар, эсвэл Ли И Фанын компанитай гурван жилийн гэрээ хийхэд тусал гэсэн.
Сосо: Чи Ли И Фаньд хэлсэн үү?
Нан: Үгүй.
Сосо: Чи яагаад түүнд хэлээгүй юм?
Нан: Тэр их өөдгүй компани. Тэгээд ч би гурван жилийн дотор Ли И Фаныг дампууруулах байсан.
Сосо: Тэгвэл чи ажлаасаа гарч, би бас ажилгүй болбол бид хоёулаа ажилгүй болно гэсэн үг.
Нан: Чи Ян Ке-ийн компанид очсон уу?
Сосо: Е Цзинь, Янь Ке хоёрын зөрчилдөөний тухайд, би Е Цзиныг дээрэлхүү хүн гэж үргэлж боддог байлаа. Би өөрийгөө шударга ёсны талд байна гэж боддог байсан. Харин өнөөдөр би Ян Ке, Пэнь захирал хоёртой уулзсан. Үүнийг яаж хэлбэл зүгээр вэ? Тэд нэг замаар явж байгаа юм шиг дүр эсгэж, үнэндээ тус тусын замаар явж байна. Тэд хэрхэн хамтарч байгааг би харсан. Үнэнийг хэлэхэд, Ян Ке миний бодсон шиг энгийн хүн биш байх. Пэнь компанийн санхүүгийн албаны захирал. Гэтэл Ян Ке түүнийг маш амархан өөртөө татсан байна. Хэрэв би Е Цзинь Янь байсан бол боож үхтлээ уурлах байсан.
Нан: Ян Ке томоохон компанийн албаны дарга байсан. Тэр янз бүрийн саад бэрхшээлийг туулсан. Тэр яаж энгийн байх юм? Бид л энгийн хүмүүс. Ван Юн Чжэн маргааш буцаж ирнэ.
Сосо: Чи баярлаж байна уу? Чи баярлах хэрэгтэй. Чиний хайр буцаад ирлээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Шайни! Чи яаж Саннигийн хажуугаар гарч чадав аа? Би чамайг маш их санасан.
Нан: Болиоч. Би такси барьсан. Жолооч биднийг яаруулаад байгаа.
Ван: Явцгаая. Би том болсон байна уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Чи юу идмээр байна? Бараг үд болж байна. Чамд идэх юм авч өгье.
Ван: Танай гэрт хоол идье. Эмээ гэртээ байгаа биз дээ? Надад түүнд өгөх бэлэг байгаа.
Нан: Эмээ чамайг танихгүй.
Ван: Тийм болоод л би очих хэрэгтэй байна. Дээр нь эмээ чинь ийм царайлаг хүргэнтэйгээ уулзахыг хүсэх байх. Хүргэн хүү.
Нан: Италиас Шанхай хүртэл. Чи хаа ч явсан ичгүүргүй хэвээрээ байх юм.
Ван: Би юу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Эмээ.
Эмээ: Чи ирсэн үү.
Нан: Миний эмээ. Бас манай хөрш Сю эмээ.
Ван: Тэд настангууд байх нь. Сайн уу, настангууд аа. Би Нань Суны найз залуу Ван Юн Чжэн.
Эмээ: Аан за, орцгоо.
Сю: Ор, ор.
Эмээ: Сосо. Наашаа гараад ир.
Сосо: Эмээ. Чи иржээ. Хөөе, чи жингээ хассан уу?
Ван: Би улам сайхан болсон.
Эмээ: Сууцгаа, сууцгаа. Нань Суны найз залуу оройн хоолонд ирнэ гэж Сосо хэлсэн. Тийм учраас л би Сю хөгшнийг хүрч ирж хоол хийлцээч гэсэн юм.
Ван: Та нар заавал тэгэх албаггүй ш дээ. Баярлалаа, баярлалаа.
Сю: Ийшээ хурдхан суучих.
Ван: За.
Эмээ: Май, энэ жимснээс ид.
Ван: Баярлалаа, эмээ.
Сю: Чи хятад уу, гадаад хүн үү?
Ван: Би хятад. Би мандарин хэл жаахан мэднэ.
Эмээ: Дахиад л биш шүү.
Ван: Би Нань Суньтай гэрлэх найдлагтайгаар буцаж ирсэн юм.
Сосо: Ван Юн Чжэн. Энэ сонирхолтой болж байх чинь.
Ван: Та хоёр надаас болж ажлаасаа чөлөө авсан уу?
Сосо: Бид дараа нь хэлнэ. Би эхлээд хаалга онгойлгоё.
Ван: Надад танд өгөх бяцхан бэлэг байгаа.
Эмээ: Маш их баярлалаа.
Ван: Санаа зоволтгүй, энэ бол зүгээр л бяцхан бэлэг.
Сю: Чиний хүргэн хүү их хөөрхөн юмаа.
Се: Сайн уу, Чжу бүсгүй.
Сосо: Та нар энд юу хийж яваа юм?
Се: Эмээ нэг найз ирнэ гэж хэлсэн. Тэгээд ирж хамт хооллохыг урьсан юм. Уучлаарай. Уучлаарай.
Сяо: Халуун тогоо. Эмээ, бид ирлээ!
Эмээ: Ашгүй дээ. Нань Суны найз залуу, Сосо-ийн найз залуу хоёулаа энд байна.
Сосо: Үгүй ээ, үгүй, үгүй, эмээ! Тэр миний найз залуу биш!
Се: Чи Юн Чжэн мөн үү?
Ван: Тиймээ. Сайн уу, Юн Чжэн. Танилцсандаа баяртай байна.
Се: Намайг Се Хун Цзу гэдэг, Сосогийн найз залуу.
Ван: Сайн уу.
Сяо: Сайн уу, намайг Сяо Хэ гэдэг.
Ван: Сайн уу. Бидэнд зориулж би халуун тогоо авчирсан. Халуун тогоо идэцгээе, эмээ.
Ван: Бүгдээрээ хамт хоол идэцгээе. Эмээ ийшээ суу.
Эмээ: За.
Сю: Наашаа. Нааш ир. Нааш ир.
Сяо: Суугаарай, эмээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Сяо Хе, алив, тулгацгаая.
Се: Тулгацгаая.
Эм: Ямар амттай юм.
Нан: Чи Цзинь Янтай хамтарч ажиллах гэж байна уу?
Ван: Тэдэнд хэдэн сонирхолтой төслүүд байгаа. Би хамтарч ажиллах боломжийн гэж бодсон.
Сосо: Ван Юн Чжэн, бид хоёр бараг хамт ажиллах байжээ.
Ван: “Бараг” гэж юу гэсэн үг юм?
Сосо: Яахав дээ... би Цзинь Янаас гарсан.
Ван: Чи наашаа ирж байхдаа тэр ажлаас гармаар байна гэсэн байх аа?
Сосо: Чамд гэж хэлэхэд, тэр газар жинхэнэ хархны үүр. Тэд...
Нан: Би дөнгөж ажиллаж байгаа. Тохирсон ажил олох тийм ч амархан биш.
Ван: Эсвэл хоёулаа Цзинь Янь-д хамт ажиллах юм уу? Тоглоомгүй, энэ маш сонирхолтой ш дээ. Тийм биз дээ?
Сосо: Нань Сунь, энээс ид.
Сяо: Би нэг юм хэлье. Тогтвортой байдал, мэргэжлийн ур чадвар, наймаалцдаггүй үйлчлүүлэгчийн хувьд, аавын минь надад маш найдвартай ажил үлдээсэн гэж би боддог.
Ван: Аав чинь юу хийдэг байсан бэ?
Сяо: Оршуулгын үйлчилгээ.
Ван: За, барьцгаая.
Сяо: Баярлалаа.
Сосо: Ойлгосон уу? Оршуулгын үйлчилгээ.
Ван: Ойлгосон.
Сяо: Ингэхэд байна аа. Хэрэв та нар ямар нэг зүйлд санаа зовсон, эсвэл ямар нэг зүйлд сэтгэл дундуур байвал бол надад хандаарай. “Бүх юм юу ч биш” гэж ямар утгатай болохыг би тодорхой тайлбарлаад өгнө.
Ван: Тэднийд очвол яасан юм?
Сяо: Очоорой. Ирээрэй.
Эмээ: Сяо Се.
Се: Аа?
Эмээ: Чи өнөө орой энд үлдэх үү?
Сосо: Эмээ, тэр энд үлдэхгүй.
Се: Би энд үлдмээр л байна, эмээ.
Ван: Би ч гэсэн, эмээ.
Эмээ: Тэгэлгүй яахав. Би та нарт хөнжил авчирч өгнө. Сяо Ван. Сяо Се. Та нарын нэг нь буйдан дээр, нөгөө нь шалан дээр унтана. Та гэрлээгүй байна.Та нар хамт унтаж болохгүй.
Се: Тэр мэдээж.
Сосо: Үгүй ээ.
Ван: Мэдээж бид хамт унтахгүй.
Сяо: Тийм шүү, эмээ. Энэ ойлгомжтой.
Сосо: Нань Сунь, би чамтай унтна шүү.
Ван: Алив идээрэй.
Се: Эмээ та мөөг идмээр байна уу?
Эмээ: Тэгье.
Сю: Энэ та нарт таалагдаж байна уу?
Ван: Тиймээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: За, энэ Юн Чжэн. Би чамтай нэг юм ярилцах хэрэгтэй байна. Би дараа нь буйдан дээр унтъя. Харин чи шалан дээр унтаарай. Учир нь энэ миний унтдаг байсан газар. Би бүр дасчихаж.
Ван: Тэгнэ.
Се: Үнэрлээд үз, миний үнэр энд шингэсэн байгаа. Юн Чжэн, би нэг юм бодлоо. Чи энэ тухай бодож байсан үгүйг би мэдэхгүй. Чи Нань Сунтай гэрлээд, би Сосотой гэрлэвэл бид хоёр хүргэчүүд болно биз дээ?
Ван: Би чам шиг баян хүргэнтэй болдог үнэхээр азтай юмаа.
Се: Би баян бишээ. Харин миний ээж л маш баян. Харин Сосогийн хувьд, би мөнгө олохын тулд шаргуу ажиллах болно.
Ван: Би чамаас асууя. Сосо материаллаг зүйлд жаахан дуртай биш үү?
Се: Чи юу яриад байгаа юм бэ? Юун материаллаг зүйл? Тэр их сайн бүсгүй.
Ван: Би тэгж хэлэх...
Се: Түүний Нань Сунтай яаж харьцаж байгаа нь түүнийг хэлээд өгдөг юм.
Ван: Нань Сунь. Би чамтай ярилцах гэсэн юм.
Нан: Би Сосотой ярилцах гэж байна.
Ван: Би эхлээд чамтай ярилцъя л даа.
Се: Би явж Сосотой ярилцъя. Миний яриад байсан Цзинь Яны төслүүд нэлээд сонирхолтой санагдсан. Тэд далайн эргийн зарим хотуудад өөрчлөлт хийхийг хүсээд байгаа юм. Тэгээд төсөл болгонд нийтийн номын санг оруулна гэсэн. Миний хүсэж байгаа юм бол тэдгээр нийтийн номын сангуудын төсөл дээр нь ажиллмаар байна.
Нан: Энэ үнэхээр сайхан сонсогдож байна.
Ван: Тийм шүү. Бодоод үз дээ. Үнэндээ тэр барилгууд нь нэлээд хуучны үйлдвэрүүд л дээ. Тиймээс, хоёулаа хамт явцгаая. Чи энэ чадвараараа хаана ч амжилтанд хүрнэ гэж бодож байна.
Нан: Би мэднэ.
Ван: Юу ч болсон, чи ажилдаа чин сэтгэлээсээ хандана гэж би найддаг.
Нан: Гэхдээ Ван Юн Чжэн, би дөнгөж сургуулиа төгссөн. Би эмээгээ асардаг. Би эхлээд мөнгө олмоор байна. Нийтийн номын сангийн төсөл хэр удаан үргэлжлэх вэ? Төсөлд урамшуулалын мөнгө байгаа юу?
Ван: Би чамайг үүнд санаа зовдог гэж ер бодсонгүй.
Нан: Би хэзээ нэгэн цагт чам шиг эрх чөлөөтэй болно гэж найддаг. Би үүн шиг ийм сайхан төсөл дээр ажилладаг болно гэж. Гэхдээ одоо биш.
Ван: Зүгээр ээ. Би бууж өгөхгүй.
Нан: Юунд бууж өгөх?
Ван: Би чамайг итгүүлэхээ болихгүй. Би мэдэж байгаа. Энэ үе шатанд чамд санаа тавих маш олон юмнууд байгаа. Гэхдээ чиний жинхэнэ мөрөөдөл бол хорвоог мэдэрсэн дизайнер болох. Хөөе. Бурхан чамд туслахаар намайг нааш нь илгээсэн юм. Нэг юм хэлье. Чи энэ мөрөөдлөө хэзээ ч, хаана ч гээж болохгүй. Саад бэрхшээлийг даван туулж, мөрөөдлөө дага.
Се: Бидний сүүлчийн ярианаас хойш би зарим юмны талаар бодож үзлээ. Чи юу ч хийсэн, ямар ч мөрөөдөлтэй байсан би чамайг 100% дэмжих болно. Бурхан чамайг аврахын тулд намайг энд илгээсэн байх.
Сосо: Намайг авар гэж хэн чамайг дуудсан юм?
Се: Тиймээ, аврах хэрэггүй. Энэ тэгвэл дэмжлэг. Би чамайг дэмжинэ. Харин чи намайг аварна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Тэд чамайг ажлаас чинь халсан байх нь.
Нан: Захирал нь Да Ло-г компанид нь илүү чухал гэж хэлсэн.
Ли: Ойлгомжтой. Чи энийг ажлын эхний сургамж гэж бод. Шаргуу хөдөлмөр, шударга бус байдал наймаа байж болохгүй. Чамайг ажлаас халсан гээд миний төсөлд ажилласан урамшуулалыг чинь өгөөгүй байх.
Нан: Юу ч өгөөгүй. Гэхдээ би Да Ло-той нэг сайн тооцоо бодсон. Намайг авахаар хүн ирлээ.
Ван: Сайн уу. Би машиндаа хүлээж байя.
Нан: За.
Ли: Би чиний найз залуутай хаа нэгтээ таарсан санагдах юм.
Нан: Оройн хоолны дараа намайг очиж авсан тэр залуу.
Ли: Тийм ээ, тийм байна. За тэгвэл баяртай. Би чамд сайн сайхан бүхнийг хүсье.
Нан: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та ирнэ гэдгээ яагаад надад хэлсэнгүй вэ? Би бууж очоод чамайг тосох байлаа.
Ли: Чи Цзин Нань Суныг халсан уу?
Эр: Ноён Ли. Би уг нь ажлаас хална гэж огт бодоогүй. Тэр бяцхан охин дэндүү зөрүүд . Тэр Да Лог доромжилсон. Тэр бүсгүй энэ компанид ямар чухал болохыг нь харуулах гэж би их хичээсэн. Тэр таныг сайн таньдаг гэдгийг би мэднэ. Тийм учраас л би Нань Суньд та болон таны үйлчлүүлэгчдийн хоорондын харилцааг хадгалж байх үүрэг хариуцуулсан. Хэрэв бид түүнтэй ойрын хэдэн жил дахиад хамт ажиллах хэрэгтэй болсон ч, энд тушаал ахих, цалин нэмэх тухай ярихаа болъё, тэр бүр Да Лотой ижил түвшинд очсон ч энэ талаар гомдоллох эрхгүй. Тийм биз дээ? Гэтэл тэр залуу бүсгүй ажлаа хаяд явсан.
Ли: Ойлголоо, тэр миний төлөө хийсэн байх нь.
Эр: Та ингэж хэлж болохгүй ээ, ноён Ли. Хэрэв таны төсөлд тусламж хэрэгтэй бол би Нань Суньтай хэзээ ч утсаар ярьсан болно. Тэгээд би түүнийг таны төсөл дээр ажиллахыг нь зөвшөөрнө. Та хоёр сайн харилцаатай гэдгийг би мэднэ. Тэр ухаалаг, өөрийн бодолтой бүсгүй. Тэр бүх хүмүүст таалагддаг юм.
Ли: Ухаалаг, өөрийн бодолтой эмэгтэй миний шийдвэрт нөлөөлөхгүй.
Эр: Тиймээ.
Ли: Миний шийдвэрт үнэ, чанар нөлөөлдөг.
Эр: Тиймээ.
Ли: Хэрэв чи ирэх жил гэрээгээ үргэлжлүүлэхийг хүсвэл одоогийн үнийн дүнгээс надад 30%-ийг нь өгөх ёстой.
Эр: Ноён Ли. Тэгвэл ашиг нь бүхэлдээ таных болно. Харин бидэнд юу оногдох юм?
Ли: Хэрэв чи татгалзвал би Да Ло-д хандсан ч болно. Түүнд ийм үнэ хангалттай санагдана гэж би бодож байна.
Эр: Ноён Ли, та хэтэрхий...
Ли: Юу гэж? Хэтэрхий бүдүүлэг үү?
Эр: Үгүй ээ.
Ли: Би хэтэрхий ёс суртахуунгүй юу?
Эр: Үгүй ээ.
Ли: Чи бид хоёр нэг тэрэгний дугуйнууд.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Чи хамгийн сүүлд хэзээ энд ирсэн бэ?
Нан: Чамайг энд ирсэн яг тэр үеэр. Юундаа инээгээд байгаа юм?
Ван: Үгүй ээ. Би энд дахиж ирээд экс найз залууг чинь гэнэт саналаа. Чжан Ань Жэнийг.
Нан: Чи өөрөө тэгээд ариун гэгээнтэн үү?
Ван: Намайг битгий буруугаар ойлгоорой. Би түүнд маш их талархадаг. Хэрэв тэр байгаагүй бол чи намайг ийм царайлаг гэж харахгүй байх байсан.
Нан: Чи яагаад ийм том нүүртэй байдаг юм бэ? Би бол энэ дэлхийн бяцхан нар. Би чиний төлөө гэрэлтэж, чамд дулаан, хүч чадал, гэрэл гэгээ авчрах болно. Тэгээд энэ дуусашгүй үргэлжилнэ. Тиймээс намайг хонгор минь гэж битгий дуудаарай. Намайг Нарны туяа гэж дууд.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Кофе байхгүй юу?
Дон: Өөрөө очоод худалдаж ав. Цзян Нань Сунь. Хэрэв чи байгаагүй бол миний энэ шавь Шанхай руу буцаж ирэхгүй байсан.
Нан: Тэр Цзинь Яны нийтийн номын сангийн төсөлд оролцохоор буцаж ирсэн гэж хэлсэн.
Ван: Та үүнд нь итгэх үү?
Дон: Тиймээ.
Ван: Би хайр, мөрөөдлийнхөө төлөө энд буцаж ирсэн.
Дон: Ван Юн Чжэнд миний охин Лилианд дургүй. Гэхдээ энэ нөхрийг албадаж болохгүй. Лилиан хэтэрхий чимээтэй. Ван Юн Чжэн чам шиг намуухан охиныг илүүд үздэг байх, Нань Сунь. Одоо чи энэ хуурамч Ван Юн Чжэнийг олж авчээ.
Ван: Дон профессор оо, Цзинь Янь яагаад тантай уулзсан юм?
Дон: Тэд намайг нийтийн номын сангийн төслийн зөвлөхөөр ажиллуулмаар байна гэсэн. Е Цзинь Янь үнэхээр зоригтой хүн.
Ван: Та зөвшөөрсөн үү?
Дон: Би энэ талаар бодож байна. Харин чамайг оролцохыг хүсч байгааг би сонсоод би ч гэсэн сонирхсон.
Ван: Профессор Дон зөвлөхөөр ажиллана гэж байна. Чи ч гэсэн энэ талаар бодох хэрэгтэй. Тэгвэл хоёулаа байнга хамт харилцаатай байна ш дээ.
Дон: Нань Сунь. Цзинь Янаас өөр дотоодын ямар ч компани ойрын хэдэн жилд ийм зоригтой төсөл хэрэгжүүлэхгүй байх. Энэ талаар бодохыг би чамд зөвлөе. Чи суралцаж, хажуугаар нь ажиллаж болно. Ийм боломжийг алдах хайран.
Нан: Баярлалаа, профессор Дон. Би энэ тухай бодно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Фань Чжин Ган. Үдэж өг.
Фань: Юу болсон бэ?
Е: Тэр илүү сайн ажлын санал авсан гэнэ.
Фань: Та Пан захирлыг хэлж байна уу?
Е: Тэр Ян Кегийн компанид ажилд орсон.
Фань: Тэр яаж Янд ажиллаж чадаж байна аа...
Е: Гараад хаалгаа хаа.
Фань: Би ойлгохгүй байна. Ян Ке, Пан авхай хоёр хэзээд нь хуйвалдаж амждаг байна? Чи надад энэ тал дээр туслах хэрэгтэй. Учир нь Е ерөнхийлөгч надад үүнийг шалга гэсэн. Энэ түүний нүүр лүү алгадсансаас өөрцгүй. Яасан? Чи надад туслах уу? Чи тэр Ян Кед тийм үнэнч үү? Тийм дээ, Ян Ке чамд сайн ханддаг. Гэхдээ л би хэлэх гэсэн зүйлээ хэлье. Надад хэлээч. Би чамд сайн ханддаг уу?
Сосо: Тиймээ.
Фань: Би чамд сайн ханддаг. Би чамд дэндүү сайн хандаад галзуурчих шиг боллоо. Энэ бүх хугацаанд Ян Ке, Пан захирал хоёрыг мэдэж байсан биз дээ? Тийм болоод л би энэ тухай ярихад чи огт гайхсангүй.
Сосо: Би сүүлийн үед Ян Кегийн компанид очоогүй, эсвэл түүнтэй уулзаагүй.
Фань: Миний асуултад хариул.
Сосо: Уучлаарай, би тэнд очсон. Тэгэхэд л би Пан захирлыг харсан.
Фань: Чжу Сосо. Чжу Сосо!
Сосо: Фань нарийн бичиг ээ.
Фань: Эзэгтэй, тооцоогоо!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Пэнь: Сосо.
Сосо: Пан захирал.
Пэнь: Чи яагаад энд ирсэн юм?
Сосо: Би дэргэдүүр өнгөрч яваад амтат сарны бялуу зарж байхыг харлаа. Ян Ке түүнд их дуртай болохоор нь хоёр хайрцгийг авсан юм.
Пэнь: Тэр энд байна. Би чамайг түүнтэй уулзуулъя.
Сосо: За.
Пэнь: Ян Ке, Сосо чамтай уулзъя гэнэ.
Сосо: Ян Ке.
Ян: Орж ирээд суучих.
Сосо: Би чамтай уулзахаар ирлээ. Тэгээд чамд сарны бялуу авчирлаа.
Ян: Суу. Хамгийн амттай нь.
Сосо: Пэнь захирал аа, та Цзянь Янаас халагдсан юм уу?
Пэнь: Тиймээ. Бүр Е Цзинь Яны царай нь барайсан шүү. Чи яаж үүнийг мэдсэн юм?
Сосо: Манай хэд тэгж ярьцгааж байсан. Энэ тун ноцтой шүү. Компани даяар л энэ тухай ярьцгааж байна.
Ян: Сосо. Чи намайг Е Цзинь Яньд хэтэрхий харгис хандсан гэж боддог уу? Гэхдээ энэ нь зөвхөн өшөө авалт биш.
Сосо: Тэгээд өөр юу юм?
Ян: Е Цзинь Янь үнэхээр чадвартай хүн. Би түүнээс нэг хэсэг юм сурч авсан. Гэхдээ би нөгөө хэсэг юмыг нь сурч чадаагүй. Харин Пэнь захирал тэр нөгөө хэсгийг нь сурсан. Тийм учраас л бид нэгдсэн юм. Чи Гуо Чжин, Хуан Рун нарыг мэднэ биз дээ?
Сосо: Та нар хэзээ бизнесийн түншүүд болохоор шийдсэн бэ? Үгүй ээ, би зүгээр л сонирхсон юм. Компанид та хоёр хоорондоо харилцахыг би бараг харж байгаагүй.
Пэнь: Тэр яаж надтай харилцах юм? Түүнээс гурван метрийн тойрогт байх эмэгтэйчүүд бүгд өндөр, бие хаа сайтай, царай зүстэй. Жишээ нь, чи, бас Эйприл байна.
Ян: Хэрвээ би баахан сайхан хүүхнүүдийг дагуулаад гарсан бол Цзинь Янь групп гайхахгүй байсан. Энэ тийм ч хөгжилтэй юм биш. Би тархиа ашиглаж компани байгууллаа.Би юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ мэднэ.
Төгсөв
Back to episodes Go home