Миний сайн найзын түүх – 23
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
Ли И Фань дэд захирал
Да Ло ажил гүйцэтгэгч бригадын дарга
Ван Юн Чжэн
+Ян Ке дэд захирал
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
Сю настан Эмээгийн доод давхарын хөрш
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Би түүнтэй тохиролцоо хийхээр төлөвлөсөэ байгаа.
Сосо: Завхай юмнууд бүгд хулчгар. Чамайг айсан үед тэд чамайг ашиглах гэж оролдоно. Хэрэв чи тэднийг яг алах гэсэн юм шиг харвал тэд хулчийдаг. Сонс, энэ Цзинь Янь группын хүмүүсийг хар. Тэд гаднаа хатуу ширүүн харагддаг ч үнэндээ сайхан сэтгэлтэй хүмүүс. Жишээ нь, Е Цзинь Янь, Фань Чжин Ган, Ян Ке, ойлгожэ байна уу? Би чамтай дараа яръя. Би ажилтай байна. Баяртай. Е ерөнхийлөгч өө.
Е: Би баасан гарагт ажил хэргийн томилолттой. Өнөө орой оройн хоолонд орвол яаж байна?
Сосо: Тэгье. Намайг хоёр минут өгөөч. Би юмаа бэлдэе.
Е: Юу ч хэрэггүй.
Сосо: Ямар нэг чухал уулзалт уу?
Е: Юу ч биш. Зүгээр л оройн хоол.
Сосо: Ойлголоо.
Е: Явцгаая.
Сосо: За.
Е: Хэрэв чамд хэрэгтэй юм гарвал над руу залгаарай.
Фань: За.
Сосо: Е ерөнхийлөгч өө, би Нань Суньд утсаар ярьсан зүйл ямар ч утгагүй зүйл байсан. Миний сүүлчийн өгүүлбэрийг тооцохгүй бол. Фань нарийн бичиг та хоёр гайхалтай хүмүүс. Нээрэн шүү.
Е: Баярлалаа.
Сосо: Е ерөнхийлөгч оо, танд эвгүй байна уу? Би танд иллэг хийж өгье.
Е: Зүгээр ээ. Хэрэггүй, баярлалаа.
Сосо: Би мэргэжлийн хүн. Надад итгэ.
Е: Тэнэглэхээ боль.
Сосо: Зүгээр л оролдоод үз. Би хэтэрхий чанга атгаж байвал та хэлээрэй. Энэ ямар байна?
Е: Одоо болно, болно.
Сосо: Би хүзүүнд чинь иллэгэ хийж амжаагүй байна.
Е: Энэ хангалттай. Баярлалаа. Одоо болно.
Сосо: Хэрэв танд хэцүү байвал хэлээрэй. Би танд иллэг хийж өгнө.
Е: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Эмээ, хоолоо идэцгээе.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Уучлаарай.
Сосо: Баярлалаа. Энэ дээд зэрэглэлийн ресторан. Ажиллаж байхдаа анх удаагаа ийм тансаг оройн хоол идэж байна. Хүмүүс хэлэхдээ энэ алдартнуудын ирдэг дуртай газар гэсэн.
Е: Одоо хоолоо ид. Чи уухгүй юм уу?
Сосо: Үгүй ээ, баярлалаа.
Е: Яагаад?
Сосо: Фань нарийн бичиг таныг архи уудаггүй гэж хэлсэн. Тийм учраас би уухаас эргэлзээд байна.
Е: Би чамтай нэг хундагыг ууж болно.
Сосо: Баярлалаа, Е ерөнхийлөгч өө. Тэгвэл би танд хундаглаж өгье.
Е: За тэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Е: Чи найзтайгаа очиж мэндчилмээр байна уу?
Сосо: Үгүй ээ. Би даргатайгаа оройн хоол идэж байна. Миний хувьд ажил хамгийн чухал нь.
Е: Би чамд хэдэн зөвлөгөө өгье. Чамд тэмдэглэлийн дэвтэр хэрэггүй. Чи цаашид надтай ажиллахдаа, би юу ч хийсэн, хэнтэй ч уулзсан, юу ч хэлсэн, цаг хугацаа, очих газар, нэрсийг бүгдийг нь тогтоож байх хэрэгтэй. Тэднийг бичих хэрэггүй, ойлгосон уу? Энэ чинь ямар учиртай юм?
Сосо: Ойлголоо.
Е: Тиймээ. Цаашдаа чи намайг ойлгож байгаагаа хэлж байх ёстой.
Сосо: Ойлголоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Ингэж ихээр битгий идээч. Нань Суны эмээ чамтай хамт яньдосянь идэхийг хүлээж байгаа. Би чамайг эмэгтэй хүнээс болж буйдан дээр унтаж, шарсан хуушуур иднэ гэж бодсонгүй.
Се: Эхлээд төлбөрөө хийчих. Би Чжу Сосогоос өмнө харих хэрэгтэй байна.
Сяо: Тооцоогоо хийе.
Се: Чамаас нэг юм асууя. Би Чжу Сосог эргүүлддэг юмнуудын хажууд дажгүй залуу биз дээ, тийм үү?
Сяо: Мэдээж.
Се: Хүлээ. Чи сэтгэлээсээ хэлэхгүй байгаа юм шиг надад санагдах чинь? Сонс. Одоо би ганцхан Чжу Сосог л боддог. Би яг тэнэг хүн болчихож. Чи надаас гадуур бусдыг нь харж байх ёстой. Түүний эргэн тойронд эрэгтэй хүн байгаа үгүйг надад хэлж бай. Ойлгосон уу?
Сяо: Ойлголоо.
Се: Энэ миний хувийн хүсэл. Баярлалаа.
Сяо: Явцгаая. Бид хоцрох нь. Бушуул.
Е: Чи дурлаж болно, гэхдээ энэ чиний ажилд нөлөөлөх ёсгүй.
Сосо: Захирал аа, би түүнтэй харилцаагүй. Тэр л намайг эргүүлдээд байдаг юм.
Е: Харилцаатай байх нь зүгээр. Санаа зовох хэрэггүй. Энэ чиний ажилд бага зэрэг нөлөөлж мэднэ гэдгийг л би хэлж байна. Гэхдээ энэ асуудал үүсгэх ёсгүй.
Сосо: Үгүй ээ, дарга. Би түүнтэй харилцаагүй. Тэр зүгээр л намайг гэж явдаг. Гэхдээ санаа зоволтгүй. Энэ миний ажилд нөлөөлөхгүй. Би аль хэдийн сурчихсан.
Е: Чиний цаашдын том зорилго юу вэ?
Сосо: Таны туслах болох.
Е: Чиний мөрөөддөг ажил юу вэ гэж асууж байна.
Сосо: Таны сайн туслагч байх. Ингэснээр та...
Е: Та юу гэж?
Сосо: Та намайг маш сайн туслах гэж бодох болно.
Е: Аав чинь юу хийдэг байсан бэ?
Сосо: Тэр далайчин байсан.
Е: Харин ээж чинь?
Сосо: Би түүнийг хэзээ ч харж байгаагүй.
Е: Уучлаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Байна уу?
Ван: Чи миний онгоцны тийзийг харсан уу?
Нан: Ямар онгоцны тийз?
Ван: Би ирэх лхагва гарагт Шанхай руу буцна. Надад хэсэг цаг гаргаарай.
Нан: Би энэ хэдэн өдөр оройгоор ажиллаж байгаа.
Ван: Тэгэхээр, чи намайг тосож чадахгүй гэсэн үг үү?
Нан: Тийм л боллоо.
Ван: За, за. Би онгоцноос буунгуутаа чамайг хайж очно оо.
Нан: Тэгээрэй. Чи ирэхдээ хэлээрэй. Би өглөө болтол ажиллаж магадгүй байх.
Ван: Чи зүгээр үү? Чи тийм их завгүй ажилтай байгаа юм уу?
Нан: За, би ажлаа хийлээ. Чамтай эргээд яръя.
Ван: Би ч гэсэн чамд хайртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмээ: Сяо Се, чи их идэх хэрэгтэй. Чи өссөөр л байгаа.
Се: Тиймээ, өссөөр л байна.
Се: Сосо, чи хүрээд ирэв үү? Чи юм идсэн үү? Хоёулаа хамт хоол идье.
Сосо: Эмээ, би хоолоо идсэн. Эмээ, харин та хоолоо идсэн үү?
Эмээ: Би аль хэдийн идсэн.
Сосо: Харин чи идээгүй юу?
Се: Хараахан үгүй.
Эмээ: Сяо Се бидэнд жимс худалдаж авсан.
Сосо: Жимс ээ? Гэхдээ бидэнд жимс байгаа ш дээ. Чи яах гэж жимс худалдаж авсан юм?
Се: Би жимс байсныг хараагүй. Ер нь тэгээд жимс эрүүл мэндэд тустай ш дээ. Эмээ, миний зөв биз дээ?
Сосо: Чи яагаад зөвхөн шөл уусан юм? Нааш нь өг. Би чамд хэдэн юм нэмээд өгье. Чи яньдосяньд орсон орц бүрийг бүгдийг нь идэх хэрэгтэй. Энэ чамд болох уу?
Се: Тиймээ. Баярлалаа.
Эмээ: Утсан мах нь маш сайхан шүү. Би Сю хөгшинд хэлж байж энийг авахуулсан юм.
Се: Энэ ийм сайхан амттай байгаад гайхах зүйл алга.
Сосо: Се Хун Цзу, тэгвэл чи ахиухан шиг идэх хэрэгтэй. Эмээ өөрөө тэгж хэлсэн ш дээ. Тэр үүнийг чамд зориулж худалдаж авсан байна.
Се: Би идэж байна.
Сосо: Чи наад будаанаасаа ахиухан хийгээд идээч. Алив, би чамд будаа нэмж өгье.
Се: Энэ болно.
Сосо: Дахиад жаахан шөл.
Се: Болно. Надад энд шөл байна.
Сосо: Аан гээч, будаагаа шөлтэй холивол илүү амттай болдог.
Се: Хангалттай. Одоо больчих.
Сосо: Яасан бэ? Чи гэрийн аргаар хийсэн хоол идэж дасаагүй юу?
Се: Тийм биш. Энэ боломжгүй зүйл. Гэрийн хоол маш амттай. Сүүлийн үед би гэрийн хүн болсноо мэдсэн. Би гэрийн хоолыг амтлах гэж төрсөн хүн.
Сосо: Чи саяхан гоё хоол идсэн үү?
Се: Үгүй ээ. Хэрэв би гадуур стейк идсэн бол надад яньдосянь идэх зай үлдэхгүй байх байсан.
Се: Стейк ээ? Чи юу яриад байна аа? Би өлсөж байна. Чи хошигносон байх. Юун стейк?
Эм: Амттай байгаа биз?
Се: Маш амттай.
Сосо: Май.
Эмээ: Хараач хөөе.
Сосо: Энэ хангалттай юу? Бидэнд будаа байгаа шүү.
Се: Тиймээ. Хангалттай. Болно.
Сосо: Энэ савтай чинийх.
Се: Одоо болно. Болсон.
Сосо: Чи дахиад будаа идэх хэрэгтэй. Алив, би чамд шүүгээд өгье. Чи илүү их идэх хэрэгтэй. Алив.
Се: Болсон
Сосо: Нааш нь, нааш нь.
Се: За, за.
Сосо: Аяга хэтэрхий дүүрэн байх юм. Тэгвэл би энэ будааг хайруулын тавганд хийчихье
Се: Хэрэггүй.
Сосо: Энэ савтай будаа бүгд чинийх. Энэ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи дуустлаа хэр удаан алхах гэж байна?
Се: Би дахиад жаахан алхамаар байна. Гуйя, би хоолоо шингээх хэрэгтэй байна. Чжу Сосо, сонс доо. Хэрэв чи дахиж ингэвэл намайг алах байх шүү. Чи мэдэж байна уу?
Сосо: Хэн чамайг хоёр нүүр гарга гэсэн юм бэ?
Се: Юу гэнэ ээ? Хэн хоёр нүүртэн гэж? Би чамд өөрийнхөө чин сэтгэлийг харуулах гэж хичээдэг.
Сосо: Би хичээл зүтгэлийг чинь үнэлж байна. Чи яагаад гэртээ буцаж харьж болохгүй гэж? Чи сайхан орон дээрээ унтаж, амттай стейкээ идэж болно ш дээ.
Се: Би чадахгүй. Би гэрээсээ явахдаа өөртөө андгайлсан. Нэг бол би эхнэрээ авчирна, өөрөөр хэлбэл, чамайг, эсвэл би гэртээ буцаж очихгүй.
Сосо: Би одоо карьер хөөж байгаа. Би Е Цзинь Яны туслах. Би ийм эрт гэрлэж хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байна.
Се: Юу ч хийсэн байсан би чамайг дэмжих болно. Тэгээд ч бид гэрлэсний дараа заавал хүүхэдтэй болох хэрэггүй. Чамайг хүссэн үед чинь л бид хүүхэдтэй болно, за юу?
Сосо: Нааш ир. Тэгэхээр байна аа, ийм байна. Чи миний гэрт амьдардаг, тийм үү? Чамд энд тухгүй байгаа.
Се: Надад сайхан л байна.
Сосо: Чи ээжийгээ эсэргүүцсэн, үүнээс болж ээж чинь намайг үзэн яддаг байх. Энэ байж болох хамгийн муу зүйл. Хэрвээ чи манайд байх үедээ өвдсөн бол ээж чинь намайг хүүг минь тарчлааж байна гэж бодно.
Се: Чи намайг ингэж ярихаар би яагаад өөрийгөө үлбэгэр амьтан гэж боддог юм бол?
Сосо: Чиний цорын ганц хүч бол чи өөрийнхөө байр суурийг мэддэг.
Се: Үнэндээ, Сосо, би танайд нүүж ирэхдээ чамд л туслахыг хүссэн. Жишээ нь, чамайг ажлаасаа тарж ирэхэд хоолыг чинь халааж өгнө. Бас чамайг эзгүйд гэр орноо цэвэрлэнэ. Эсвэл бүр эмээтэй хөзөр тоглоно. Би чамайг бухимдуулна гэж бодсонгүй. Уучлаарай. Шуудхан хэлэхэд, би чамайг өдөр болгон харж байхыг хүсдэг. Энэ миний нэг бяцха-ан хүсэл. Гэхдээ би чамаас нэг юм асууя. Чамд таалагддаг хүн бий юу?
Сосо: Байхгүй.
Се: Чамд байхгүй юу?
Сосо: Байхгүй.
Се: Хэрэв чамд хэн нэгэн таалагдвал чи надад хэлнэ биз дээ?
Сосо: Се Хун Цзу, чи миний төлөө ингэтлээ их хичээх хэрэггүй. Чи маш олон эмэгтэйчүүдэд таалагддаг. Миний өгч чадахгүй зүйлийг тэд чамд өгч чадна. Чи яах гэж ингээд байгаа юм бэ?
Се: Тэд надад чиний чадахгүй зүйлийг өгч чадах уу? Чи миний юу хүсдэгийг мэдэх үү? Тэд миний юу хүсч байгааг мэдэхгүй байсан ч надад бүх зүйлийг өгөхийг хүсдэг. Чи миний боддог цорын ганц хүн. Чи бол хүлээх ёстой тийм л нандин хүн гэж боддог.
Сосо: Гэхдээ чи намайг хүлээхийг би хүсэхгүй байна.
Се: Би ойлгож байна. Би уг нь өнөөдөр нүүхээр төлөвлөөд байсан юм. Зочид буудалд амьдрах маш сайхан байдаг.
Сосо: Тэгвэл явцгаая. Явцгаая.
Се: Намайг танайд хоноогүйг чи хэзээ нь мэдсэн юм бэ?
Сосо: Чиний нүүж ирсэн эхний өдрөөс.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дан: Нань Сунь. Өчигдөр болсон явдалд уучлаарай. Би биеэ барьж чадсангүй. Би дахиж тийм зүйл хийхгүй.
Нан: Манай төсөл ирэх долоо хоногт дуусна биз дээ?
Дан: Тиймээ. Чи энэ компанид ажилд орсноос хойш энэ чиний анхны төсөл. Энэ тухай би захиралд хэлсэн. Тэр чиний чадварыг мэдэж үнэлэх ёстой.
Нан: Дараагийн төсөл байгаа юу?
Да: Дараагийн төсөл өө? Бидний дараагийн төсөл барилгыг сэргээн засварлана. Хэрэв чи манай багт үлдмээргүй байвал би чамайг Кевиний багт санал болгож болно. Би чамайг Кевиний багт илүү тохирох байх гэж бодож байна. Хэрэв чи бусад багт орохыг хүсвэл би чамд туслаад өгье. Чи мэдэж байгаа. Хэрэв би чиний өмнөөс захиралд хэлвэл тэр миний үгийг сонсоно.
Нан: Би өөр багт ормооргүй байна. Би танай багт үлдэнэ. Энэ хэцүү юу? Та намайг ажилдаа сайн гэж хэлээгүй билүү үү?
Да: Энэ асуудалгүй. Би чамайг багаа солих юм байх гэж бодсон.
Нан: Одоо солихгүй. Баярлалаа.
Да: Болж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Юу болсон бэ? Чи яагаад ийм нууцлаг байгаа юм? Чи юу хийгээд байна аа? Намайг битгий айлгаад байгаач.
Эйпл: Манай захирал өчигдөр Чжоу Цин, Тони хоёрыг шилжүүлэх тушаал гаргасан. Өнөө өглөө нэгийг нь Сиань руу шилжүүлсэн. Нөгөөг нь Ухань руу шилжүүлсэн.
Сосо: Тэгээд юу гэж?
Эйпл: Чи тэнэг юм уу? Ян Кэгийн итгэлтэй бүх хүмүүсийг өөр салбаруудад шилжүүлсэн. Тэр хоёр Ян Кэгийн хамгийн итгэлтэй хүмүүс байсан юм. Гэтэл тэд явчихлаа. Тэд нэг жил ирэхгүй, чи ойлгож байна уу? Одоо Ян Ке армигүй генерал болсон.
Сосо: Тэднийг нэг өдөр шилжүүлсэн гэнэ ээ? Үүний ард Е ерөнхийлөгч үү?
Эйпл: Мэдээж. Тэгээд ч тэр үүнийг эртнээс төлөвлөсөн байж. Хэрэв тэдний нэг нь эртхэн явсан бол Ян Ке нэг арга бодох байсан байх.
Сосо: Гэхдээ Чжоу Цин өөрөө явахгүй байсан гэж бодох юм. Тэр Е ерөнхийлөгчөөс болж явах хүн биш.
Эйпл: Ян ч бас тэгж бодсон. Харин Е захирал үнэхээр хэрцгий юмаа.
Сосо: Ян Ке яасан бэ?
Эйпл: Тэр одоохондоо ажилдаа ирээгүй байгаа.
Сосо: Тэгвэл би юу хийж чадах вэ?
Эйпл: Юу ч чадахгүй. Хэрэв Ян Ке компаниас гарвал би түүнийг дагана. Чамд хэцүү байгааг би мэднэ. Тийм учраас би чамд урьдчилаад хэлж байгаа юм. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн уу, Ноён Ян.
Эм: Сайн уу, Ноён Ян. Юу болсон юм бол?
Эр: Би мэдэхгүй.
Эр: Сайн уу, Ноён Ян.
Эм: Сайн уу, Ноён Ян.
Эм: Яасан юм бол?
Эр: Мэдэх юм алга.
Эр: Сайн уу, ноён Ян.
Ян: Е Цзинь Янь! Маш сайн болж!
Е: Юу болсон бэ?
Ян: Чи намайг дараа нь устгах гэж эхлээд албан тушаал ахиулсан байх нь, тийм үү? Чи намайг хэдхантеруудтай холбогдож, эндээс явахаар төлөвлөж байсныг мэдэж байсан биз дээ?
Е: Ян Ке, чи Цзинь Янь группээс явах тийм ч чухал зүйл биш. Гол нь чи манай дөрвөн хүнийг дагуулж явах гэсэн, тийм биз? Би компаниа хамгаалах гэж ийм зүйл хийсэн. Миний буруу юу?
Ян: Ойлгомжтой! Намайг зүгээр л дэвшүүлсэн байж! Жаахан дэвшүүлж байгаад тусгаарлана. Дараа нь чи миний хүмүүсийг тараана. Ингэж чи намайг төвөггүй үгүй хийж чадна. Е захирал аа, Цзинь Янь группт миний оруулсан хувь нэмрийг ярихаа больё, гэхдээ чи намайг яагаад ингэснийг дор чинь ажилладаг хүмүүс бүгд мэдэж байгаа, ойлгож байна уу?
Е: Чи манай компанид үнэлж барашгүй тус хүргэсэн. Чи үнэхээр маш их хувь нэмэр оруулсан. Бас чи ажилдаа гаргууд сайн. Тийм учраас би чамайг өөрийнхөө бодит өрсөлдөгч болгож чадахгүй.
Ян: Би өнөөдөр шинэ юм мэдэж авлаа. Чи хэрцгий хүн, за юу?
Е: Энэ бол зүгээр л бизнес.
Ян: Мартаж үз. Би одоо шууд явлаа.
Е: Би чамд хэдэн санал тавъя. Манай компани чамайг халах хүртэл чи хүлээх хэрэгтэй. Ингэснээр чи нэмэлт мөнгө олж болно.
Ян: Чи намайг хангалттай мөнгөгүй гэж бодож байна уу? Тэр мөнгөнд учир нь биш. Чи миний нэг асуултанд яагаад хариулж болохгүй гэж? Чи Чжоу Цин, Тони хоёрыг Шанхайгаас явахыг яаж ятгаж чадсан бэ? Тэр хоёр нэг өдөр нэгэн зэрэг явсан байсан.
Е: Чи ажлаасаа халагдаж байгаа. Чи нэг их санаа зовох хэрэггүй. Энэ их зовлонтой, тийм үү?
Ян: Тэгэхээр хүн болгон үнэ ханштай байх нь ээ? Гайхалтай!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Ян, юу болоод байна аа?
Ян: Би Цзинь Янь группээс гарлаа. Чи намайг дагах уу?
Фань: Ян Ке, чи сая Сосод юу гэж хэлсэн бэ?
Ян: Би чамайг энэ компанид ажилд авсан. Тийм учраас би явахаасаа өмнө чамаас асууж байна. Шийдсэн үедээ над руу залгаарай.
Фань: Чи юу хийж байна аа?
Сосо: Би Е захиралтай уулзмаар байна.
Фань: Одоо цаг нь биш.
Сосо: Би захиралтай ярилцсаны дараа явах уу, үлдэх үү гэдгээ мэдэх хэрэгтэй байна.
Фань: Чи түүнтэй хамт явмаар байна уу? Чи галзуурсан юм уу? Е ерөнхийлөгч чамд яаж ханддагийг чи маш сайн мэднэ. Тэр чиний талаар маш их боддог. Чи энийг мэдэхгүй юу?
Сосо: Тийм ээ, гэхдээ Ян Ке ч гэсэн надад их сайн ханддаг байсан. Хэрвээ Ян Ке байгаагүй бол би энд ажиллахгүй байсан. Хэрэв тэр байгаагүй бол би Е ерөнхийлөгчийн туслах болохгүй байсан. Түүнээс гадна, хэрэв Ян Ке намайг байр борлуулах албанд аваагүй бол би ойр зуурын хэрэгцээгээ хангах хангалттай мөнгө олохгүй байсан.
Фань: Oйлголоо, ойлголоо. Чи наад үгээ дотроо хадгалж бай. Чи дотогшоо ороод энэ тухай бүү ярь. Захирал одоо ууртай байгаа. Түүнийг улам уурлуулах хэрэггүй.
Сосо: Санаа зоволтгүй. Би түүнтэй зүгээр л ярилцана. Би түүнийг уурлуулахгүй.
Фань: Түүнийг битгий уурлуулаарай.
Сосо: Е ерөнхийлөгч өө. Та яагаад Ян Ке-г явахыг албадаж байгаа юм бэ?
Е: Хэн түүнийг албадсан бэ?
Сосо: Намайг түүнд ажиллаж байхад тэр Цзинь Янь группын төслөөр бахархдаг байсан.
Е: Ян хэдхантеруудтай харилцаж, манай компанийг орхихоор төлөвлөж байсныг чи мэдэж байсан гэж бодож байна.
Сосо: Гэхдээ хүмүүс хэдхантеруудтай холбогдож зах зээлийн талаар асуух нь хэвийн зүйл...
Е: Энэ хэвийн зүйл биш! Энэ нь миний компанид хэвийнн зүйл биш! Би чамд өмнө нь юу гэж хэлсэн бэ? Чи компанид ажиллаж байгаа цагт энэ компаний төлөө ажиллах ёстой.
Сосо: Гэхдээ...
Е: Гэхдээ юу гэж?
Сосо: Тэр компанийг орхих байсан ч та яагаад явж байгаа шалтгааныг асуух хэрэгтэй. Цзинь Янь группт яагаад сэтгэл дундуур байгааг нь асуух ёстой.
Е: Би яагаад түүнээс үүнийг асуух ёстой гэж? Чи өөрөө очоод түүнээс асуугаач.
Сосо: Үгүй ээ, Е ерөнхийлөгч өө, миний хэлэх гэсэн...
Е: Одоо чи боль.
Сосо: Та Ян Ке-д зөвшөөрөөд ...
Е: Чамайг дуугүй гэж байна!
Сосо: Харин Ян Ке Цзинь Янь группт миний багш байсан!
Е: Гайхалтай! Чи явж болно! Хэрэв чи Яныг өөрийн дарга гэж үздэг, түүний ажлын арга барил нь таалагддаг, эсвэл чи илүү мөнгө олох боломжтой гэж үзэж байвал түүнд ажиллаж болно.
Сосо: Е ерөнхийлөгч өө, би тэгж хэлэх гээг...
Е: Юу хэлэх гэсэн юм?
Сосо: Миний найдсан юм бол таны чадах...
Е: Чжу Сосо. Чи ердөө л туслах. Өөрийгөө дөвийлгөж бодох хэрэггүй. Цзинь Янь групп Ян Ке-ээр дутахгүй. Бид бас Чжу Сосо-оор ч дутахгүй. Бид хэдийд ч орны хүмүүсийг нь олж чадна. Нэг, хоёр, тав гээд бид хүссэнээрээ олон хүнийг ажилд авч чадна. Та нар өөрсдийгөө энэ компанид чухал гэж бодож байна уу? Чиний зөв. Та нар чухал байсан. Гэвч та нар компанид үнэнч байхаа больсон. Энэ бол та нар чухал биш болсон гэсэн үг. Боллоо. Миний өмнө уйлахаа боль. Гарч үз. Гараач!
Сосо: Уучлаарай, Е ерөнхийлөгч өө.
Фань: Сосо. Сосо! Би чамайг битгий ор гэж хэлсэн биз дээ?
Сосо: Би Ян Кэтэй хамт явна.
Фань: Чи занасандаа ингэж байна! Е ерөнхийлөгч уурандаа хэлсэн. Чи ч ялгаагүй. Одоо даруйхан энийгээ больж болохгүй юу? Тайвшир, тайвшир. Бүгдээрээ одоо нэг тайвширвал яасан юм, а?
Сосо: Намайг уучлаарай, Фань нарийг бичиг ээ.
Фань: Сосо.
Е: Чи яагаад тэнд зогссон юм? Чи түүний өмнөөс гуйх гэж байна уу?
Фань: Чжу Сосо ажлаасаа гарлаа гэсэн.
Е: Аа? Юу
Фань: Чжу Сосо ажлаасаа халагдана гэж хэлсэн.
Е: Тэр явна гэнэ ээ? За яахав. Би түүний халагдахыг зөвшөөрч байна.
Фань: Тэр хүүхдээрээ ш дээ.
Е: Би түүнийг халагдахыг зөвшөөрлөө.
Фань: Тэр уурандаа л ийм юм хийлээ. Та одоо тайвширсан нь дээр. Миний эмээж байгаа юм....
Е: Юунаас эмээсэн гэж? Би юунаас айсан юм?
Фань: Сосо биднийг орхисны дараа таныг гуниглах вий гэхээс би эмээсэн юм.
Е: Зайл.
Фань: Би зайллаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван: Тэнд гэрэл хангалттай тод биш байна. Илүү тод гэрэлтэй болго. Энд яагаад ийм харанхуй байна? Та нарт илүү сонголттой байх ёстой. Хар. Энд.
Да: Санаа зоволтгүй. Бид энд залруулга хийнэ.
Ван: Бичсэн үгнүүд хаачсан?
Да: Үг ээ? Тэнд байна.
Ван: Шрифт нь арай жижиг биш үү?
Да: Жижиг гэнэ ээ? Таны зөв гэж бодож байна. Бид ердөө л арын гэрлийг илүү тод болгох хэрэгтэй. Тэгвэл энэ үгнүүд илүү том харагдах байх.
Ван: Сайн байна. Одоохондоо ингээд боллоо.
Да: За.
Ван: Хүрээнүүдийг бараан болгож болох уу? Тэд хангалттай бараан биш байна.
Нан: Мэдээж.
Ван: Манай захирао ирэх долоо хоногт ирж бүгдийг нь шалгана. Бүх зүйл асуудалгүй гэж бодож байна уу?
Да: Санаа зоволтгүй. Асуудалгүй.
Ван: Та нар яаравчлах хэрэгтэй.
Да: Мэдлээ. Дараа уулзацгаая. Ноён Ван, би таныг гаргаж өгөхгүй.
Ван: Зүгээр.
Да: Нань Сунь, би өөрөө залруулгыг нь хийж чадна. Гэртээ хариад амрах хэрэгтэй.
Нан: Хамт хийсэн нь дээр. Тэгвэл арай хурдан байх болно. Бид нэг баг, тийм биз дээ?
Да: Тиймээ. Тэгвэл бид дахиад саатах нь дээ.
Нан: Хүлээгээрэй. Би тантай нэг зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна.
Да: Юу болсон юм?
Нан: Манай захирал Ли И Фаний төслийг танд даалгасан уу?
Да: Тиймээ. Манай компани ажлаа ингэж зохион байгуулдаг.
Нан: Та энэ төслөөс хэр их орлого олох боломжтой вэ?
Да: Би ажлаа цаг тухайд нь сайн хийж, үйлчлүүлэгч үүнд сэтгэл хангалуун байвал би хэр их орлого олох нь компанид хамаагүй. Энэ шалтгаанаар манай компанид төслийн менежерүүд ажилласаар байгаа.
Нан: Нийт төсөв нь 800 мянган юань. Гэтэл үнэндээ бид 370 мянган юань зарцуулсан. Магадгүй арай илүү.
Да: Бид ажлынхаа хөлсийг авах ёстой, тийм үү?
Нан: Харин таны надад өгсөн урамшуулал ердөө 3000 юань байсан.
Да: Тиймээ, тэгсэн. Энэ компани шинэ ажилчдаа урамшуулал болгож 3000 юань тогтмол өгдөг байсан. Би чамд хоёр дахин ихийг өгнө. 6000 юань. Чи одоо сэтгэл хангалуун байна уу? Би чамд зааж сургах олон юм байгааг чи мэднэ биз дээ?! Харин би үйлчлүүлэгчидтэйгээ харилцаатай хэвээрээ байх хэрэгтэй. Би үүнд их мөнгө зарцуулдаг. болно. Учир нь бид үйлчлүүлэгчгүй бол мөнгө олохгүй, тийм үү?
Нан: 80-аас 37-г хасвал 43 болно.Таныг оруулаад манай багт зургаан хүн байдаг. Хүн бүр 10 мянган юань авсан ч танд 370 мянган юань үлдэнэ.
Да: Чи мөнгийг ингэж тооцож болохгүй.
Нан: Ли И Фаний төслөөс надад 70 мянган юань өгчих.
Да: Чи... галзуурсан уу? Чи намайг шантаажлаад байгаа юм уу?
Нан: Би хараахан дуусаагүй байна. Цаашид би төсөл бүрээс 10 хувийг авна.
Да: Энэ бол шантааж. Чи намайг сүрдүүлж байна. Цзян Нань Сунь, би чамд буулт хийнэ гэж чи яагаад бодсон бэ? Сонс, чи үүнийг санаатай хийсэн байна. Чи намайг шантаажлах гэж зориуд намайг уруу татсан. Мөнгө чамайг ухаангүй болгосон уу?
Нан: Энэ бол хоёр зүйл. Энэ бол миний авах ёстой мөнгө. Та надаас татгалзах эрхгүй.
Да: Би чам шиг ийм зальтай, зальхай хүүхэнтэй анх удаа таарч байна.
Нан: Би танаас ч дор эрчүүдийг харж байсан. Бид мэдээллийн технологийн эрин үед амьдарч байна. Хэдийгээр би эмэгтэй хүн, энэ ажилд шинэ хүн боловч энэ нийгэм ямар байдгийг би ойлгодоггүй гэсэн үг биш.
Дан: Би чамайг яасан юм? Би чамд бэлгийн дарамтанд учруулсан гэх ямар нэг нотолгоо байна уу?
Нан: Би бидний яриаг бичиж авсан. Хэдийгээр сүлжээ муу байсан ч би бидний яриаг бичиж чадсан.
Дан: Мэдлээ. Зүгээр л хүлээж бай. Би чамайг шүүхэд өгөх хүртэл хүлээ. Би намайг уруу татсан, дарамталсан гэж шүүхэд өгнө.
Нан: Асуудалгүй. Би маргааш ажлаас халагдах өргөдлөө өгнө. Тэгээд би ажлаасаа гарсан шалтгааныг тайлбарлах болно. Хоёулаа шүүхэд уулзацгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи ийм их мөнгө хаанаас олов?
Нан: Хаалгаа хаа.
Сосо: Чи энэ мөнгийг хаанаас авсан бэ?
Нан: Би болсон явдлыг бүгдийг нь тайлбарлаж чадахгүй. Ямар ч байсан би эднийг хулгайлаагүй. Би эднийг мөнгө хүүлэгчдээс зээлээгүй... Санаа зоволтгүй.
Сосо: Би яаж санаа зовохгүй байх вэ? Хэн чамд мөнгө өгсөн бэ?
Нан: Да Ло.
Сосо: Тэр чамайг дуугай байлгах гэсэн үү?
Нан: Энэ манай төслийн урамшуулалын мөнгө. Удаан хугацаанд миний бүх бодол зөвхөн мөнгө байх юм шиг байна. Сосо, намайг ойлгохыг хичээгээрэй.
Сосо: Мэдээж би чамайг ойлгож байна.
Нан: Ван Юн Чжэн ирэх долоо хоногт ирнэ. Одоо би шуналтай, хувиа хичээсэн Цзян Нань Сунь болсон. Бид хоёрын харилцаа бүтэхгүй болох болов уу гэж би эмээдэг.
Сосо: Эсвэл Ван Юн Чжэн чамайг над шиг ойлгох болов уу? Чи юу яриад байна аа?
Нан: Чи надад 2000 юань зээлж чадах уу? Би ирэх долоо хоногт мөнгийг чинь буцааж өгнө. Надад 2000 юань дутаад байна. Дахиад 2000 юань байвал эхний өрийг төлж чадна. Эхний өрийг төлж чадвал хоёр дахь өрөө төлж чадах юм шиг санагдсан. Би өрөө нэг нэгээр нь дарах болно. Тэгвэл тийм ч дарамттай болохгүй байх.
Сосо: Надад бэлэн мөнгө байхгүй. Ингэвэл яасан юм? Би чамд цалингийн картаа өгье. Би маргааш цалингаа авах ёстой. Би мессеж авангуутаа чамд хэлье.
Нан: Баярлалаа. Чи өнөөдөр ажлаасаа эрт ирсэн байна.
Сосо: Хоол идье. Хоёулаа хоолоо идсэний дараа чиний асуудлыг ярилцъя.
Нан: Чи надаас нэг юм нуугаад байгаа юм уу?
Сосо: Би зүгээр л баяжиж чадна гэж найддаг. Хэрэв би баяжвал Ван Юн Чжэнийг ирэхээс өмнө өрийг чинь төлөхөд тусалж чадна. Тэгвэл чи Ван Юн Чжэнтэй цагийг хамт өнгөрүүлж, жаргалтай байж чадна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Хэрэв чи кофе уувал унтаж чадахгүй болно.
Нан: Танд үргэлж мөрддөг, хэзээ ч зөрчдөггүй төлөвлөгөө, дүрэм байдаг юм уу?
Ли: Хэрэв тэр сайн төлөвлөгөө эсвэл сайн дүрэм бол би яагаад зөрчих ёстой гэж? Сахилга бат, зөв дадал зуршил нь бидэнд онцгой нөхцөл байдалд илүү их цаг хугацаа, эрч хүчийг өгдөг.
Нан: Гэхдээ та хэчнээн сайн зуршилтай, дүрмийг мөрдсөн ч даван туулах боломжгүй зарим онцгой нөхцөл байдал үүсдэг. Өнөө орой та надтай уулзсан нь таны төлөвлөгөөний нэг хэсэг биш байсан гэж найдъя.
Ли: Да Ло саяхан над руу залгасан. Тэр их сандарч байна лээ. Тэр өдөр миний харсан зүйлийг хэнд ч хэлэхгүй байхыг тэр надаас гуйсан.
Нан: Би явдлыг зохицуулсан. Одоо энэ өнгөрсөн зүйл.
Ли: Чи энэ явдлыг яаж зохицуулсанаа хэлж чадах уу? Хэрэв чи энийг өөрөө хадгалахыг хүсч байвал санаа зоволтгүй. Би ердөө л Да Ло, эсвэл танай компанийг энэ явдлыг нууцлахын тулд чамайг дуугай байлгах арга олсон байж магадгүй гэж бодсон юм.
Нан: Баярлалаа. Магадгүй та ёс суртахууны үүднээс үүнийг хийж байж мэднэ. Харин миний хувьд, та найзын хувьд надад санаа тавьдаг.
Ли: Магадгүй, би тийм ч сонирхолтой найз биш байх.
Нан: Би Да Ло-оос авах ёстой урамшуулалын мөнгөө нэхсэн юм. Надад мөнгө байхгүй. Надад маш их мөнгө хэрэгтэй байгаа. Миний цалин хязгаартай.
Ли: Би чамайг тийм ч их мөнгө үрдэг гэж бодохгүй байна.
Нан: Аав маань маш их өр тавьсан. Би охин нь болохоор тэр өрнөөс нь зугтах араггүй.
Ли: Чи тийм их өртэй юу? Хэдэн вэ?
Нан: Миний одоогийн цалингаар бол би 10 жилийн дараа төлж дуусгана. Надад итгээрэй. Да Ло эцэст нь хуулийн дагуу шийтгүүлнэ.
Ли: Би чамд амжилт хүсье.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи завтай байна уу? Хамт ууцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Чи ийм том өрөөнд ганцаараа байдаг юм уу?
Се: Үгүй ээ, өөр хүмүүс бас байгаа. Энийг ав.
Сосо: Ээж чинь чиний зээлийн картыг хаасан гэж чи хэлсэн санагдах юм?
Се: Би тэгж хэлээгүй. Би зөвхөн картаа ээжид буцааж өгсөн. Би мундаг байгаа биз?
Сосо: Тэгвэл би уух юмыг төлнө гэсэн үг үү?
Се: Чи бид хоёр мөнгө төлөх шаардлагагүй. Сяо Хэ бидний төлбөрийг хийнэ.
Сосо: Харин чи эргүүлээд ээжийнхээ мөнгөөр түүнд төлөх үү?
Се: Би түүнд өөрөө төлнө.
Сосо: Яаж?
Се: Би нэг юм бодно.
Сосо: Эхлээд нэг юм бодож ол. Тэгсний дараа би ууна.
Се: Чи уухгүй юм уу? Тэгвэл би ууна аа. Энэ үнэхээр сайн нь.
Сосо: Намайг уучлаарай. Би чамайг гомдооё гэж бодоогүй. Би өнөөдөр зүгээр л ааштай муутай байна. Бид уусны дараа сайхан ярилцаж болно. Нааш нь.
Се: Сосо, би чамаас нэг юм асууя. Чи ганц бие хэвээрээ юу?
Сосо: Хэрэв би ганц бие биш байсан бол энд ирээд чамтай хамт ууж суух уу?
Се: Би зүгээр л чиний дагагч уу?
Сосо: Би тэгж хэлээгүй.
Се: Чи Е Цзинь Яаны тухай ямар бодолтой байдаг вэ?
Сосо: Чи яагаад түүнийг ярьсан юм?
Се: Чамд таалагддаг хүн байдаг гэж би боддог. Тэр нь Е Цзинь Янь гэж би боддог. Тэр үргэлж нэг тийм сэхүүн царайтай.
Сосо:. Тэр миний хамгийн их дургүй хүмүүсийн нэг. Би ажлын их тэмүүлэлтэй байсан, ойлгож байна уу? Гэтэл тэр нэг далайлтаар бүгдийг нурааж, намайг анхны байранд нь буцаасан.
Се: Чи карьер хөөхийг хүсч байна уу? Би чамайг дэмжиж чадна. Бээжин явцгаая. Тэнд бизнесээ эхлүүлцгээе. Ээж тэнд шаардлагатай бүх суурийг нь бэлтгэж өгнө.
Сосо: Се Хун Цзу, намайг сонс, би ажил хиймээр байна. Би карьер хөөмөөр байна. Би чамаас эсвэл ээжээс чинь хараат байхыг хүсэхгүй. Би өөрөөтөө найдах дуртай. Намайг дорд үзэж болохгүй гэдгийг би зарим хүмүүси харуулах ёстой. Чи яагаад намайг өөрийн чинь оршин тогтнох цорын ганц шалтгаан болгосон юм? Надаас болж ирээдүйгээ битгий сүйтгэ. Би ирээдүйд баяжиж, амжилтанд хүрвэл би ч бас чамайг дорд үзэх болно. Чиний нас залуу байна. Зорилгодоо хүрэхийн тулд 10, 20 жилийг зарцуул. Чи 40, 50 настай байхдаа ч гэсэн амжилттай хүн болж чадна. Яг Е Цзинь Янь шиг.
Се: Дахиад л Яг Е Цзинь Янь.
Сосо: Бид зүгээр л ууж болох уу?
Се: Мэдээж. Аан гээч, чиний шийдвэр ямар ч бай, чи юу ч хийхийг хүссэн байсан би чамайг үргэлж дэмжих болно.
Төгсөв
Back to episodes Go home