Love me, Love my voice 28

Love me, love my voice-28

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 28-р анги 

Шен: Юу? Миний фен гэсэн үү?

Ду: Ирж байна. Ирж байна. Чшш...

Ж: Яг та нарыг хүлээж байлаа. Ирлээ.

Эр: Зохион байгуулагчид баяр хүргэе.

Бүгд: Тоглолт амжилттай боллоо.

Мо: Бүгдэд нь баярлалаа. Та нар бүгдээрээ хичээж ажилласан.  Баярлалаа. Гайхалтай тоглолт боллоо.

Бай: Яг таныг хүлээж байлаа.  Бялуугаа зүсье.

Му: Өөрөөр нь зүсүүл.

Бай: Мэдэж байна аа. Хутгыг нь авч өгч байна. Май...

Мо: Жоу Жен зүс, найруулагч, маш сайн, хичээнгүйлэн ажилласан шүү.

Ж: Хөөе. Дуду ч  гэсэн их сайн ажилласан. Дуду зүс.

Ду: Ерөнхий зохион байгуулагч.

Мо: Хн...

Бүгд: Зүс л дээ.

Бай: За за. Та нар үндэслэн байгуулагчид болохоор хамтдаа зүс.

Бүгд: Хамт. Хамт. Хамт.

Ша: За, алив алив алив алив.

Бүгд: Хамтдаа. Хамт. За. нэг хоёрын гурав аа.

Ж: За, бүгдээрээ бялуугаа идээрэй.

Эр: Алив.

Ж: Тавагаа нааш нь... Май.

Лин: Энийг аваарай.

Ду: Шеншен.

Шен: Баярлалаа.

Ду: Вейбо үзсэн үү?

Шен: Үгүй.

Ду: Хар даа, тэрний фенүүд дунд зурдаг хүмүүс олон байдаг юм. Тэрнийг олон янзаар зурсан байна лээ. Бас тэрний больж байгааг бичсэн байсан.

Шен: Би харъя. Гоё болж...

Ж: Гуай Гуай авсан уу?

В: Хоолны газар дугаарлаж байгаа юм шиг санагдчихлаа.

Бай: Алив, би би...

В: Эгч ээ...

Ду:  Энийг хар даа.

В: Их идэж болохгүй шүү. Энэний дараа нэг газар очиж хөгжилдөцгөөе. За юу?

Бүгд: За. Тэгье.

Ду:  Юу вэ?

В: Би хаягийг нь групт биччихье.

Бүгд: За за. Тэг. За...

Эр: Алив ээ...

Ду: Туслаарай...

Мо: Идээд дуусахаар чинь нэг тийшээ явъя.

Шен: За.

*******************

Мо: Ирчихлээ. Энд байгаа...

Эр: Хүмүүс сайхан хүлээж авсан шүү.

Эм: Тийм ээ.

Мо: Түр хүлээж байгаарай. Сайн байцагаана уу. Өнөөдөр гайхалтай тоглолт хийсэнд баярлалаа. Та нарын ачаар...

Эм: Хэн бэ?

Мо: бид сайхан тоглолт хийж чадлаа.

Эм: Мэдэхгүй ээ.

Мо: Би өнөөдрийн тоглолтын зохион байгуулагч. Чиан Чинци...

Эр: Чиан Чинци?

Бүгд: Чиан Чинци? Мөн юм уу? Нээрээ  юу? Хөөх. Чиан Чинци гэж байна...

Эр: Үнэхээр мөн юм уу?

Мо: Бүгдээрээ сайн байлаа. Баярлалаа.

Эр: Чиан багш аа, сайн байна уу. Хэдэн жилийн өмнө би тантай нэг бүтээл дээр хамт ажиллаж байсан. Би шавийн дүр бүтээж байсан. Та санаж байна уу?

Мо: Санаж байна. Таатай байна.

Эр: Баярлалаа, Чиан багш аа.

Бүгд: Хөөх.

Мо: Амжилт хүсье.

Эр: За. Баярлалаа, Чиан багш аа. Би таныг дэмждэг шүү.

Эм: Сайн байна уу. Хамт зурагаа авахуулж болох уу?

Мо: Болно оо.

Эр: Алив...

Эм: Аваарай. Баярлалаа.

Эр: Би ч гэсэн таны фен.

Бүгд: Царайлаг юм аа. Хөөх. Мөн юм шиг байна.

Эр: За, дараагийнх нь. Би аваад өгье.

Эм: Надад явуулаарай.

Эр: Алив. Гурав хоёр нэг, бяслаг.

Мо: Бүгдэд нь баярлалаа. баярлалаа.

Эм: Чиан багш аа. Би таныг шүтдэг шүү. Би тэгээд л энэ салбарт орсон.

Эр: Миний мөрөөдөл шүү.

Эр: Хоёр гурав...

Шен: Тэрний ачаар олон хүн мөрөөдөлдөө хүрэхээр хичээж байгаа. Чиан Чинци гэдэг нэр хэзээ ч мартагдахгүй бас алга болохгүй.

Мо: Дуусаагүй л байна уу?

В: Мо багш аа.

Шен: Ван Кө. Фейшао.

Мо: Сайн байлаа.

Шен: Хүлээж байгаарай. Фейшао, би энийг авч болох уу?

Ша: Тэг тэг. Авч болно.

Шен: Баярлалаа.

Мо: Студид дахиад байгаа. Очихоороо аваад өгье.

Шен: Энэ онцгой утга учиртай. Энийг авмаар байна. Надад гарын үсэгээ зурж өгөөрэй.

Мо:  За.

Ду: Хөөе.

Гит: Хөөе.

Ду: Энд байсан юм уу?

Мо:   Явлаа. Бид хоёр түрүүлээд явлаа. Замдаа тааръя. Удахгүй уулзъя.

Ду: Баригдав аа.

Мо: Явъя.

Бай: Баяртай.

Гит: Баяртай.

Мо: Баяртай.

Шен: Баяртай.

Ду: Хөөе. Та нар дуусч байна уу?

Ша В: Бараг л.

Ша: Одоохон. Одоохон.

Бай: Явъя аа, явъя.

Ша В: Дуусчихаад залгаарай.   

В: Явъя.

Ша: Явъя.

Бүгд: Ван Кө. Ван Кө. Ван Кө. Ван Кө. Ван Кө.

Ду: Сайхан амраарай. Болгоомжтой яваарай.

Бүгд: Амжилт. Амжилт. Хайртай шүү.

Ду: Офф Кий, манай шинэ хүн. Дэмжиж байгаарай.

В: Баяртай.

Ша: Бүгдэд нь байрлалаа.

Бүгд: баяртай.

*********************

Шен: Тэгвэл... би явлаа.

Мо: Яасан бэ?

Шен: Надад чамд хэлэх юм байна.

Мо: Хэл хэл.

Шен: Өвөө чамайг маргааш оройн хоолонд урьсан.

Мо: За.

Шен: Аан? Зөвшөөрч байгаа юм уу?

Мо: Татгалзаж болох юм уу?

Шен: Болохгүй. Өвөө манай гэр бүлийн чухал гишүүн. Өвөөгийн урилгад татгалзах юм бол...

Мо: Би татгалзахгүй ээ.

Шен: За.

Мо: Гэхдээ, би маргааш  салбар эмнэлэг дээр үзлэг хийх ёстой. Дараа нь ирээд чамайг авъя.

Шен: За. Би маргааш хичээлгүй. Би яваад очъё. Тэгээд тэндээсээ хамт шууд явъя.

Мо: За.

Шен: Аа. Энэ...  

Мо:  Аан?

Шен: Би явлаа. Баяртай.

Мо: Баяртай.

Шен: Сайн байлаа, Чиан Чинци. Баяртай. Ах аа. Дон Ирү яасан?

Ах: Юу гэлээ... шүтээн нь яасан ч  гэлээ. Сэтгэлээр унаад ирээгүй.

Шен: Аан.

Ах: Наадах чинь юу юм?

Шен: Юу ч  биш. Ах аа, энийг энд хийлээ. Тэрэнд өгчихөөрэй.

Ах: За, ойлголоо.

*******************  

Мо: Ор ор.

Шен: Мо эмч ээ. Нэг өвчтөн байна.

Мо: Үзүүлэх юм уу?

Шен: Тийм.

Мо: Миний ажлын цаг дууссан. Найз охинтойгоо болзоонд явах гэж байна.

Шен: Аан. Тийм үү? Гэхдээ би өнөө өглөө дугаар авч чадаагүй. Сувилагч таныг өдөрт арван өвчтөн илүү үздэг гэсэн. Надад цаг өгөөд, өөрөө асуугаад үзээрэй гэсэн. Таныг өөрөө шийднэ гэсэн. Таныг үзэхгүй бол намайг дараа дахиад ирээрэй гэсэн.

Мо: За яах вэ. Ганц хүн үзчихье.

Шен: Баярлалаа эмч ээ.

Мо: Хэл дээ. Юу нь өвдсөн юм?

Шен: Би олон ахтай. Намайг бага байхын л юм болгоноос хамгаалдаг байсан. Намайг найз залуутай болохыг зөвшөөрдөггүй.

Мо: Аан.

Шен: Тэгээд өнөөдөр манай найз залууг ирэх гэж байгаа гэж сонсоод... бүгд хүрээд ирсэн... нэг нь Бээжин рүү томилолтоор явчихсан байсан мөртлөө бас хүрээд ирсэн.

Мо: Тийм үү?

Шен: Тийм болохор өчигдөр оройноос надад хэцүү байна. Шөнөжин унтаж чадахгүй, орон дотроо хөрвөөсөн. Өнөө өглөө зүрх маань хурдан хурдан цохилоод байсан. Эмч ээ, яавал дээр вэ?

Мо: Энэ... Стресст орсон байна.

Шен: Аан. Зөв зөв зөв зөв.

Мо: Гэрийнхэнтэй чинь уулзах асуудлыг найз залуудаа даатга. Хоолоо сайн идэж, сайн ууж, сайн унтах хэрэгтэй. Ойлгосон уу?

Шен: Ойлголоо. Баярлалаа, эмч ээ. Та ч мундаг юм аа. Таны хэлэхийг сонсоод сэтгэл амарчихлаа. Би эдгэчихлээ.

Мо: Зүгээр ээ. Одоохондоо сайн амрахад болно.

Шен: За. Аан?

Мо: Цахилгаан бичлэг хийлгэх үү? Тийм бол би бичээд өгье. Үдээс хойш ирээрэй. Үгүй бол явж оройн хоолоо идье.

Эм: Хөөе. Мо эмчийн гарын үсэг аваад ир гэж байхад. Энд юу хийгээд байгаа юм?

Эм2: Мо эмч энэ өвчтөнтэй хоолонд орно гэж байна.

Эм: Одоо юу?

Шен: Энийг өмсөх юм уу?

Мо: Анх удаа уулзаж байгаа болохоор хувцаслалтандаа ч анхаарах хэрэгтэй. Хувцасаа солиодохъё.

Шен: За.

Мо: Яасан?

Шен: Зүгээр л.

Мо: Явъя.

Шен: За.

Эм2: Мэдэхгүй байна.

Эм: Үгүй ээ.

Эм2: Мо эмч ээ.

Мо: За.

Эм2:  Гарын үсэгээ өгөөч.

Мо: За. За. болчихлоо.

Эм2:  За.  

Мо: Аан. Миний найз бүсгүй.

Эм эм2: Аан.

Эм: Тэгвэл бид хоёр явлаа. Саад болохоо больё. Явъя.

Мо: Баярлалаа.

Эм2: Найз охин гэж байна.

Шен: Чамаас болж байгаа юм. Чамайг өвчтөнтэйгөө уулздаг гээд бодчихож.

Мо: Өвчтөн болж жүжиглэсэн хүн нь чи биз дээ.

Шен: Чи... нэр хүнд сайтай юу?

Мо: Мэдээж шдээ. Эргэлзэх хэрэггүй. Явъя.

******************

3: Яагаад ирэхгүй байна аа?

Ах: Та нар юунд сандарсан юм бэ? Тэрний найз залуу болохоос. Ажлаа ч хийхгүй бүгд энд ирчихээд. Ялангуяа том ах. Томилолтоо орхиод хүрээд ирсэн байгаа юм.

1: Ах эгч хоёр ажилтай завгүй байгаа. Бид нар ах нар нь байж дүүдээ санаа тавих хэрэгтэй биз дээ?

Ах: Тийм ээ.

2: Гү Жиа.

Ах: Аан?

2: Насанд хүрсэн эр хүмүүс өөр шүү.  Том ах бид хоёр гэрлэсэн хүмүүс болохоор эрчүүдийг илүү сайн мэднэ.

Ах: Хамгийн чухал нь Шеншений сэтгэл. Шеншен тэрэнд сайн гэсэн.

2: Үгүй ээ...

Өвөө: Зөв. Хамгийн чухал нь Шеншен сайн байх.

Шен: Хүлээгээрэй. Энд машин тавих зай олддоггүй юм. Тэнд байдаг дэлгүүрийн доод давхарт машины зогсоол байгаа. Тийшээ явъя.   

Мо: Машинд байга юмнуудаа тэгвэл энд нь үлдээчихье.

Шен: Юу байгаа юм?

Мо: Анх удаа ирж байгаа болохоор бэлэг авчирсан юм.

Шен: Би туршлагагүй болохоор... Тэгвэл машинаа түр зогсоочих. Би гарч ирээд ав гээд хэлчихье.

Ах: Өвөө бид хоёр санал нэг байн.а

3: Хөөе хөөе. Шеншен. Одоо хаана байна? Аан аан аан аан аан. Зогсоол алга уу? аан. Миний машины оронд тавьчих. Би машинаа холдуулаадахъя. Ойрхон...

Шен: Ах аа. Миний хэлэхийг сонс доо.

3: Энд зогсоол олоход хэцүү. Тэгээд ч найз залуу чинь анх удаа ирж байгаа болохоор...

Лин: байна уу?

3: Төөрөх нь гарцаагүй.

Лин: Анх удаа очиж байгаа болохоор ээж чинь сандраад байна гээд намайг залга гэсэн юм.

3: Бид нар чиний ах юм чинь...

Лин: Ямар байна? Хаана байна? Уулзсан уу?

3: Тийм болохоор...

Мо: Завгүй байна. Эргэж очоод ярилцъя.

3: Наанаа байж бай. Би очилоо.

Лин: Би хүлээж чадахгүй ээ.

Шен: Бид хоёр гудамжны буланд байна. Гарч ирээд юм оруулахад туслаад өг.

Лин: Байна уу?

Шен: Гарч ирээд юм оруулаад өг. Дараа нь ярилцъя.

Лин: Байна уу?

3: Аан аан аан. За за за за. За. Бид нар одоо очилоо.

Лин: Би асууж болохгүй юм уу? Яагаад хариулахгүй байгаа юм бэ?

Мо: За за. ойлголоо.

3: Хурдал аа, хурдал.

2: Яасан бэ?

3: Бид нарыг юм оруулаад өг гэж байна. Хурдал хурдал.

1:  за за. Хурдан очъё.

Өвөө: Байз. Бүгдээрээ явах хэрэггүй. Битгий хүүхэд айлгачих.

2: Нээрэн тийм байна.

Ах: Тэгвэл би үлдлээ.

2: Би буучихаад ирье.

5: Би дуусаагүй байна шдээ.

1: Болох юм уу?

2: Бололгүй дээ. Явъя аа.

Өвөө: За, яв яв.

Ах: Хурдан явъя.

Шен: Манай ах нарын учрыг олох амаргүй шүү.

2: Битний хараад инээгээд байгаарай. Нухацтай байна шүү. Чи. Цоглог бай л даа.

Ах: Хоёрдугаар ах аа.

2: Нухацтай байна шүү.

Шен: Ирж байна. Ирж байна. Хурдал хурдал хурдал хурдал. Цонхоо хаа. Гарч болохгүй шүү. Чамаас байцаалт авна шүү.

Мо: За за.

Шен: Гарч болохгүй шүү.

Мо: За.

Ах: Тэр юм шиг байна.

2: Тийм байна.

Шен: Ах аа.

2: Аан.

Шен: Энд байна.

5: Энд үү?

Шен: Харахаа боль оо. Харахаа боль.

2: Мэндлэхгүй юм уу?

Шен: Үгүй ээ, хурдан яв. Яв яв яв. Энд байгаа юмнуудыг хурдан оруулчих.

3: Хаана байгаа юм? 

Шен: энд байгаа. Машинаа зогсоолд тавьж болохгүй байна.

2: Залуу. Сайн байна.

Мо:Сайн уу, ах нар аа.

5: Бэлэг хараад бодлоо өөрчилчихөж байгаа юм уу?

Ах: Ах нар аа. Хурдан тусал л даа.

Шен: Ах аа, энийг ав л даа. хурдан аваад орж бай.

Ах: Энийг аваад ор.

Шен: Хурдан ор.

5: За за за.

Шен: Хурдан ав л даа.

Ах: Энийг ч гэсэн  аваад ор. Хурдан хурдан.

Шен: Ах аа, энийг ав. Одоо болно оо. Битгий хараад бай. Харахаа боль боль.

5: Гарч ирж туслахгүй юм уу?

Шен: Бид хоёр явж машинаа зогсоолд тавина.

2: Энэ хэдэн оны дарс вэ?

Ах: Дэмий юм ярихаа боль оо.

Шен: Ахаа л даа.

2: Хэдэн оных...

Ах: Хурдал аа, гуравдугаар ах аа, яв л даа. Дараа нь ярь. Дараа нь.

Шен: Машинаа зогсоолд тавьчихаад ирье.

3: Хэрэггүй ээ. миний зогсоол дээр тавьчих. Би машины холдуулчихъя.

Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. хэрэггүй.

3: Энэ...

Ах: Ах аа. Оръё оо, оръё.

2: Юу вэ?

Ах: Энэ юу юм бол?

2: Сая нүдний шилтэй байсан уу?

Ах: Хоёрдугаар ах аа. Гуравдугаар ах аа. Гуравдугаар ах аа.

Шен: Явъя.

Мо: Хаачих вэ?

Шен: Чигээрээ яваад дэлгүүр байгаа. Ар талд нь зогсоол байгаа. Манай ах нар сайхан ааштай. Гэхдээ л их яриа.

Мо: Зүгээр ээ.

2: Ирж байна. Ирж байна. Ирж байна.

Шен: Өвөө. Энэ... Мо Чинчен.

Мо: Сайн байна уу, өвөө. Сайн байцагаана уу.

Өвөө: Тавтай морил. Суу суу суу. Хөөе. Та нар юу хийгээд байгаа юм? Цай бэлдээд, жимс зүсээд ир.

2: Аан аан. Юу идэх вэ?

Шен: Юу ч хамаагүй ээ. хурдан хурдан.

2: За за.

Ах: Мо эмч ээ. хуучны танилууд байна.

Мо: Тийм ээ. сайн уу.

Ах: Сайн уу, сайн уу. Суу л даа.

3: Хөөе. Би танилцаж амжаагүй байхаад. Сайн уу. Жао Чен.

Мо: Сайн уу. сайн уу.

5: Сайн уу. Шен Яао.

Мо: Сайн уу.

5: Хятадын Игеймер.

3: Миний сонссоноор чи...

Өвөө: Хөөе хөөе. Хүмүүжилгүй гэдэг нь. Би ярьж амжаагүй байна. Мо эмч ээ, хоёулаа ярилцъя.

Ах нар: Тийм ээ  тийм. Тэг тэг тэг   тэг. Суу суу суу.

Өвөө: Суу суу суу.

Мо: Өвөө.

Өвөө: Ач охин маань чамд хэлсэн үү? Би ч гэсэн эмч байсан.

Мо: Хэлсэн. Манай гэрийнхэн ч гэсэн эмч. Аав, ээж хоёр маань хоёулаа эмч.

Өвөө: Аан. Ээж аав чинь эмч бол... багад чинь харах хүн олддоггүй байсан байлгүй.

Мо: Дасчихсан. Өөрөө биеэ даагаад сурчихсан.

Өвөө: Шеншен. Чи энийг мэдэж байгаа юу?

Шен: Мэднэ ээ. Гэхдээ надад тодорхой ярьж өгөөгүй.

1: Та хоёр саяхан танилцсан биз дээ?

Мо: Удаж байна. Өвөө.

Өвөө: Аан?

Мо: Та дуртай цай юу?

Өвөө: Тийм.

Мо: Та ямар цайнд дурта вэ?

Өвөө: Би шинэ чанасан цайнд дуртай.

Мо: Тийм үү. Манай аав ч гэсэн. Аав намайг танд шинэ хураасан цай аваачиж өгөөрэй гэсэн.

Өвөө: Аан. За за.

Мо: Өвөө, цай уу.

Өвөө:  Аавдаа баярлалаа гэж хэлэрэй.   

Мо: Тэгнэ ээ. Цай уу... Халуун шүү, болгоомжтой.

Шен: Чи үнэхээр анх удаа айлд ирж байгаа юм уу?  

Мо: Юу бодоод байгаа юм?

Өвөө: юу хийгээд байгаа юм бэ?

1: Аан?

Өвөө: Зочноороо цай хийлгээд байх юм?

1: Тэр тэр өөрөө л авчихсан шд.

Мо: Зүгээр ээ, өвөө.

3: Жимс ирлээ.

Мо: Баярлалаа.

3: За алив.

Мо: Баярлалаа, ах аа.

3: Энэ.

Өвөө: Та нар нар чинь яагаа вэ?  Юу хийгээд зогсоод байгаа юм? Зочин ирчихээд байна. Хурдан дэлгүүр яваад шинэ ногоо аваад ир. Хурдан явж хоолоо хий.

Бүгд: Аан.

5: Явъя.

Өвөө: Гү Жиа, нааш ир. Чи энд суугаад ярилц.

Ах: Сонсов уу?  За, өвөө.

1: Хурдан дэлгүүр яв аа.

Ах: Та нар яв.

Өвөө: Чи ч гэсэн яв.

1: Би явах юм уу?

Ах: Ах аа, яв яв. Явчихаад ир.

1: За за за. явъя.

2: Бүгдээрээ явах юм уу?

Өвөө:   Бүгдээрээ яв аа. Яв яв.

1: За, явъя.

5: За.

Ах: Өвөө, та мундаг шүү.

1: Цай уу.

Мо: Баярлалаа.

1: Идэж чаддаггүй юм байгаа юу?

Мо: Байхгүй ээ, ах аа. Баярлалаа, ах аа.

5: Хаашаа явах вэ?

3: Загасны зах.

2: Байз.

5:Аан?  

2: Чи буцаад ор.

5: Яах гэж?

2: Юу ярихыг нь сонс оо.

3: Хурдан яв.

2: Буцаад ор.

5: Би яаж орох юм бэ? 

2: Ор ор ор.

3: Юу гэх нь вэ, сайн сонсоорой.

2: Юу ч биш ээ. Тагнуул явуулчихлаа.

1: Сайн байна.

3: Хөөе. Хамт явъя.

Ах: Дэлгүүр дээрээ, би...

Өвөө:   Чи яагаад буцаад ирэв?

5: Тэд нар намайг үлдээд, Мо эмчтэй ярилц гэнэ ээ. Мо эмч ээ. Та тоглоом тоглох дуртай  юу?

Мо: Би тоглоом тоглодоггүй. Би хөгжим сонсох дуртай. Бас сагс тоглодог байсан. Одоо гараа хамгаалах ёстой болохоор сагс тоглохоо больчихсон.

5: Сайн хэрэг. Мнай Шеншен сайн дуулдаг.

Мо: Тийм ээ. Би мэднэ. Бас сайхан хөгжим зохиодог. Бид хоёр тэрний зохиосон хөгжмөөр дамжуулж танилцсан. Би тэрний фенүүдийн нэг нь.

5: Тийм шүү. Би интернэтээс уншиж байсан. Нэг нэгнээ хүндэлдэг хосуудын харицаа удаан үргэлжилдэг гэсэн. Тийм болохоор хосууд нэг нэгнээ хүндэлдэг байх хэрэгтэй. Манай Шеншен залуухан ч гэсэн авъяастай шүү.

Мо: Тийм ээ. Надаас ч илүү.

5: Нээрэн, Мо эмч ээ. Шеншений саяхан зохиосон дууг танд сонсгоё. Гоё дуу болсон байна лээ.

Шен: Өвөө. Би дээшээ гараад гэрээ үзүүлчихээд ирье.

Өвөө:   За за за.

5: Би Мо эмчтэй ярилцаж байхад. 

Мо: Өвөө. Би дээшээ гарч харчихаад ирье.

Өвөө:   Тэг тэг. Яарах хэрэггүй. Үзчихээд ир.

Мо: За.

5: Мо эмч ээ, ВиЧатын найзууд болж болох уу? Хамт тоглоом тоглож байя.

Мо: За. Би тоглоом тоглохыг заалгана аа.

5: За.

Өвөө:   Суу.

Ах: Чи яагаад байгаа юм бэ?

5: Би буруу юм хэлээгүй шдээ.

Ах: Анх удаа ирж байгаа хүнийг. Дэмий юм яриад л. Яв наад тоглоомоо л тогло.

Мо: Чи энд багаасаа амьдарсан уу?

Шен: Бараг л. Эмээг нас барсанаас хойш манай ах нар энд ээлжилж амьдардаг байсан. Би дунд сургуулиа төгсөөд энд нүүж ирсэн.

Мо: Аан.

Шен: Ийшээ. Энэ манай өвөөгийн өрөө. Энэ... миний өрөө.

Мо: Орж болох уу? Тухлаг юм аа.  Чиний багын зураг уу?

Шен: Тийм.

Мо: Хөгжмөө энд зохиодог юм уу?

Шен: Тийм. Би бүх хөгжмөө энд зохиосон. Юу харж байгаа юм?

Мо:  Эндээс харахаар юу харагддагийг мэдэх гээд.

Шен: Гудамж. Бас эндхийн хүмүүс. Энэ төгөлдөр хуурыг би таван настайдаа авсан.

Мо: Сайн хэвээрээ байна. Зөндөө бэлтгэл хийсэн байх даа.

Шен: Мэдээж. Би өдөр болгон бэлтгэл хийдэг. Түрүүн зөндөө худлаа хэлсэн шүү. Миний фен гэсэн үү? Миний фен биш юм байж. Баригдана даа.

Мо: Зарим нь үнэн. Зарим нь худлаа.

Шен: Бүгдээрээ худлаа.

Мо: Үгүй ээ.

Шен: За яах вэ. Дээшээ гарч харах уу?

Мо: Тэгье. Хөөх.

Шен: Болгоомжтой яваарай.

Мо:  За. Чи түрүүлээд яв. Хөөх. Гоё юм аа. Дээвэр дээрх цэцэрлэг гоё байна. Тухлаг байх даа.

Шен: Би багадаа энд байнга дээс тоглодог байсан.

Мо: Доор нь танайх байдаг болохоор хүмүүс гомдол гаргахгүй байх.

Шен: Гомдол гаргаагүй. Гэхдээ нэг хүн цагдаа дуудсан.

Мо: Нээрэнгээсээ юу?

Шен: Нэг удаа би жин нэмээд турах гэж байсан юм. Шөнө унтаж чадахгүй болохор нь энд гарч ирээд дээс тоглодог байсан. Үсэрч байгаад ядраад... тэгээд энд нааш цаашаа явж байсан чинь... Тэгсэн чинь нүүж ирээд удаагүй хөрш маань цагдаа дуудчихсан байсан. Намайг  амиа хорлох гэж байна гэж бодсон гэсэн.

*********************

2: Эм хавч.

1: Хоол сайн хийж чаддаггүй юм бай. Хавч чанах ямар хэцүү билээ дээ.

2: Та юу яриад байна аа? Өвөө идэх дуртай шдээ. Тийм ээ, өвөө?

Өвөө: Мартаж үз. Цэвэрлээд орхичих. Шеншений ээжийг ирээд хоол хийтэл хүлээж бай.

2: Дараа нь тогооч хөлслөөд хийлгэчихнэ ээ.

1: Их зан гаргаж байгааг нь.

2: Бүгд эм хавч байна.

Шен: Том ах аа. Хоёрдугаар ах аа.

Мо: Том ах аа, хоёрдугаар ах аа. Би хийгээд үзье.

1: Чи хийнэ гэнэ ээ?

2: Хоол хийж чаддаг юм уу?

Мо: Манай гэрийнхэн хавчинд дуртай болохоор би сурсан юм.

2: Энэ хоолыг хийх амаргүй дээ.

Мо: Тэр үнэн. Тийм болохоор л хийгээд үзье гэсэн юм.

2: За яах вэ. Тэг тэг. Бид нар хоол болохыг хүлээж байя.

Мо: За. Энийг авч бай.

Шен: За.

Ах: Шеншен. Мо эмч их хичээж байна. Өнөөдөр манайхыг байлдан дагуулахаар шийдэж.

Шен: Хоол болохоор харж л байгаарай. Энийг аваачаад өлгөчих.

Ах: Би...

Шен: Хурдал аа, хурдан яв. Яв яв.

2: Гараа зүсэв, болгоомжтой.

Шен: Хоёрдугаар ах аа.

2: Аан?

Шен: Энд юу хийгээд байгаа юм бэ? Хурдан  гар.

1: Чадах юм уу?

Шен:  Чадна аа.

1: Би тусалъя.

2: Будаагаа агшаагаарай.

Шен:  Том ах аа, та ч гэсэн  гарч бай.

1: За за.

Шен:  баяртай, хоёулаа гар.

1 2: За за.

1: Ногоо угаагаагүй байгаа шүү.

Шен:  Баяртай. Сайн хийдэг хоол уу?   

Мо: Ганц энэ хоол уу?

1: Хоолны жор хайж байгаа юм биш байгаа?

2: Хайсан ч гэсэн шууд хоол хийж чадахгүй. Хүлээж л байя.

1: Өвөө манай эндхийн хоолыг сайн хийдэг. Хоол голно доо. Өөрөө буруу юм хийх шиг боллоо доо.

2: Явъя аа. Өвөө, нэг хүн хоол хийнэ гэнэ ээ.

Мо: Гурил аваад өгөөч.

Шен: За. Би нимгэн хэрчсэнд нь дуртай гэж хэлэхээ мартчихаж.

Мо: Зүгээр ээ. Энийг шарна. Дараа нь чамд хэрчээд өгье.

Шен: За.

Мо: Хоол хийж байна. Халуун байна.

Шен: Хоол хийх чамд хэтэрхий амархан болохоор би ах нартаа туслахгүй бол болохгүй.  Би албаар хэцүү болгож байна. Хурдан хурдан, хоолоо хий.

Мо: Гоё үнэртэй байна уу?

Шен: Гоё байна. Хавч болчихлоо.

Өвөө: Сайхан харагдаж байна.

Шен: Өвөө, идээд үз.

1: Хөөх. Давгүй харагдаж байна.

2: Муугүй шүү. Сайхан үнэртэж байна.

1: Хөөе. Гараа угаасан юм уу?

2: Амсъя л даа.

1: Шеншен. Хоёулаа гал тогоо руу явъя.

Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй.

2: Очиж тусалъя.

Шен: Ширээгээ л засчих. Хоол удахгүй бэлэн болно.

3: Туслахгүй юм уу?

Шен: Хэрэггүй ээ. Дараагийн хоолоо хийгээд эхэлчихсэн. Та нар төвөг удах хэрэггүй.

1: Хөөе. Гүй ээ...

2: За за за. тэгвэл ширээгээ засъя.

3: Тэгье.

Ах: Би тусалъя.

2: Сандал аваад ир.

1: Муугүй шүү.

Шен: Ирлээ. Жигнэсэн загас авчирлаа.

2: Ийм хурдан уу?

Шен: Тийм ээ. хурдан байгаа биз дээ.

1: Загас гоё харагдаж байна.

Шен: Амталсан ногоо.

3: Дахиад уу?

Шен: Халуун ногоотой тосонд шарсан сам хорхой.

Ах: Хөөх. Миний дуртай хоол байна.

1: Дөрөв дэх нь.  Энийг ийш нь тавьчихъя.

Шен: Жигнэсэн гахайн мах.

2: Алив нааш нь.

Ах: Хөөх.

2: Нааш нь өгчих. Өгчих. Болгоомжтой.

Өвөө: Та нар ирсэн зочноороо хоолоо хийлгээд байх юм уу?

1: Өвөө. Шеншен оруулахгүй байна шд.

2: Тийм ээ, өвөө. Шеншен бид нарыг хөөгөөд гаргачихсан. Нагац эгч, өвөө хоёроос өөр ийм ширээ дүүрэн манай нутгийн хоол хийдэг хүн харж байгаагүй юм байна.

Ах: Манай Шеншен азтай юм аа. Ээж нь хоол сайн хийнэ, найз залуу нь ч гэсэн тогооч юм байна.

2: Ярьж байгааг нь.

Ах: Энэнээс идье.

2: Цаашаа цаашаа цаашаа.

Ах: Би яваад будаа аягалаад ирье.

Өвөө: За.

Шен: Ах аа, будаагаа аваад явчих.

Ах: Хөөе.

Шен: Аан?

Ах: Муугүй шүү.

Шен: Хурдан яв.

Ах: Орхичих оо. Бид нар угаачихна. Хурдан гарч ирэхгүй бол би өлсөж үхэх нь.

Мо: За.

Өвөө: За, Мо эмч ирснийг тохиолдуулаад хэдүүлээ тулга.

Бүгд: Төлөө.

Мо: Баярлалаа. Би ч гэсэн өвөө, бас ах нартай танилцандаа баяртай байна.

Ах: Төлөө төлөө.

1: Манайд анх ирж байж хоол хийнэ гэж төсөөлсөнгүй. Бид нар ёс алдлаа, Мо эмч ээ.

Мо: Үгүй дээ. Нэр төрийн хэрэг.

3: Мо эмч ээ. Манай гэр бүлд... Шеншенээс өөр охин байхгүй. Бид нар багаас нь хамгаалж, эрхлүүлж өсгөсөн. Тийм болохоор бид нар эрчүүдээс харамладаг юм.

Ах: Тийм ээ. Тийм болохоор л манай Шеншен одоо л анх удаа найз залуутай болж байгаа юм.

1: Дэмий юм яриад л.

Шен: Үгүй ээ. Урд нь таалагдсан хүн байгаагүй.

2: Аан. Одоо л Мо эмчтэй таарч сайн болсон байх нь ээ.

Шен: Өвөө. Идээд үз. Бүгдийг нь өөрөө хийсэн.

Өвөө: За за за. Тэгье. Муугүй шүү. Бараг  л минийх шиг болж.     

Мо: Яалаа гэж. Танаас хойшид сайн суралцана аа.

Өвөө: Байнга ирж байгаарай.

Мо: За.

Өвөө: За, идэцгээ.

5: За.

1: За идэцгээе. Энэ ногоотой хоол гоё харагдаад байна.

2: Амттай болсон байна. Ногоотой хоол чадвар шаарддаг юм.

Ах: Мо эмч ээ, ёстой амттай болж. Яаж хийснээ надад хэлээд өгөөрэй.

Мо: За. болно оо.

Ах: Ёсмтой амттай байна.

5: Амттай байна.

1: Алив, Мо эмч ээ. Тавтай морил. Тавтай морил.

Мо: Баярлалаа.

5: Тийм байгаа биз?

3: Гоё байна.

Ах: Зөөлөн гоё байна.

Мо: Таалагдаж байгаа бол боллоо.

1: Галыг нь сайн тохируулсан байна.

2: Муугүй шүү.

1: Энийг удаан жигнэхгүй бол болдоггүй юм.  

Мо: Хоолоо хурдан ид.

*****************

Шен: Надад танилцуулах хүн байна.

Мо: Хэн юм?

Шен: Өмнө нь таарч байсан хүн. Гэхдээ тэр хүн чиний хэн болохыг мэдэхгүй.

Мо: За. Тэгье.

Шен: Тавтай морил.

И: Тавтай морил.  Ирчихсэн үү?

Шен: Ирү.

И: Аан. Найз залуу чинь уу?

Шен: Би танилцуулъя. Энэ хүн...

И: Мэднэ ээ. Мо эмч. Замын эсрэг талд байдаг эмнэлгийн ирээдүйтэй залуу эмч. Манай байнгын үйлчлүүлэгч. Би мэднэ.

Мо: Сайн уу. Чиан Чинци гэдэг.  Олон удаа таарч байсан ч гэсэн  тайзны нэрээ хэлж байгаагүй юм байна. Шалтгаан нь...

И: Би би мэднэ ээ. Мэдчихвэл амжлд чинь саад болох болохоор. Мэднэ ээ. Мэднэ. Та та... таныг ажлаа хийхээ больсон гэж сонссон. Ажлаа дахиад хийхгүй гэхээр чинь өрөвдөж байсан чинь... Тэгээд ч Шеншен шинэ найз залуутай болчихсон болохоор... Таныг гомдсон байх гээд... Шеншен. Шеншен. Та хоёр жинхнээсээ хосууд болчихож. Шеншенман. Шеншен.

Шен: Тайвшир аа, тайвшир.

И: Биеэ барьж чадахгүй нь ээ. Чиний надад үлдээсэн зурагт хуудсыг би өглөө авсан. Би яахаа мэдэхгүй байсан.

Мо: Аан. Тэр зурагт хуудсыг чамд өгсөн юм уу?

И: Тэгэлгүй дээ. Өөр хэнд өгөх юм? Тэгвэл би гэр бүлийн гишүүн гэсэн үг үү?

Мо: Тийм. Мэдээж.

И: Гэнэтхэн гэр бүл болчих гэж. Тэгвэл би дайлъя. Би дайлна шүү. Одоохон.

Шен: Ахиухан хийчихээрэй. Бид нар студи рүү явна.

И: Бүгдийг нь аваад ирье. Бүгдийг нь.

Шен: Бүгдийг нь хийчих. Миний нэр дээр.

И: Тэгж болохгүй ээ. би дайлна гэсэн. Намайг найзаа гэж боддог бол надаар төлүүл.

Шен: За яах вэ. Тэгвэл бүгдийг нь чи төл.

И: За.

Мо: Би бусдынхаа өмнөөс баярлалаа гээд хэлчихье.

И: Сүртэй юм биш ээ. Бид нар найзууд юм чинь. Найзууд юм чинь.

Шен: нээрэн. Өөрийнхөө идэх дуртай юмыг аваарай.

И: Би мэднэ. Би мэднэ.

Мо: Болно оо болно. Одоо болно. Болно.

Шен: Ирү болно оо.

Мо: Одоо болно оо.

********************

Ша: Цэвэрхэн ид л дээ. Хэлэх ч үг алга.

В: Жаахан самар нэмчих.

Ё: Хэрэггүй ээ.

В: Самар нэмбэл амттай болно оо.

Ша: Самартай бол амттай. Мэдэхгүй юм байж.

Мо: Юу харж байгаа юм?

Шен: Фенүүдийн чинь зурсан зургийг. Дурсгал болгоод зургийн цомог хийж өгөх санаатай. Гэхдээ фенүүд чинь чамд надаас илүү хайртай юм байна. Аль хэдийн хийчихэж.  

Мо: Румны амт. Миний дуртай амт. Рум бол амин сүнс. Анх амталж үзсэнээ санаж байна. Сүүтэй холивол сонин амтагдах байх даа гэж бодож байсан. Гэхдээ их гоё болдог юм байна лээ. Чихэрлэг сүү, дээрээс нь дарс, улаан усан үзэм. Их гоё жор шүү. Идэж үзвэл харамсахгүй.

Шен: Аан. Хоолой чинь зайрмагны сурталчилгаанд яг тохирч байна.

Мо: Хийж үзсэн. Гэхдээ амт нь өөр байсан.

Шен: Чиан багш олон сурталчилгаа уншсан болохоор толгой нь эргэсэн байх.

Мо: Би сайн санаж байна.

Шен: Дуу оруулах урлагийн мастер болохоор хамаг сайн нь чамд ирдэг байх. Санал сэтгэгдлээ хуваалцаач. Хуваалц л даа.

Мо: Төгс төгөлдөрт тэмүүлэгчийн хувьд  олон зүйл дээр байнга дарамт мэдэрдэг. Олон хүн юу хийх бол гээд тэсэн ядан хүлээж байдаг. Адилхан байх нь хоцорч байгаагийн шинж. Шинээр ажил хийх болгонд бага багаар сайжирч байх ёстой. Тэгэхгүй  бол өөртөө итгэж чадахгүй болно.

Шен: Чиан багш аа, амжилт.

28-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home