Love me, love my voice-27
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Гарчиг: Миний дуу хоолой. 27-р анги
Мо: Чиан Чинци хэзээ ч явахгүй.
Ж: Даанч идэж болохгүй.
Ду: Түүхий сармис.
Ж: Амттай байна.
Ду: Надтай битгий ярь.
Мо: Гоё үнэртэж байна уу?
Шен: Мм...
Ж: Үл тоомсорлогдох ямар байдгийг мэдэх үү?
Ду: Үл тоомсорлогдож байгаагаа мэдсэн бол дуугүй хүлээн зөвшөөр.
Шен: Энэ байна.
Ж: Хөөх. Тусламж хэрэгтэй юу?
Мо: Зүгээр ээ. За, дараагийнх нь.
Ж: Одоохон одоохон.
Ду: Аа...
Ж: Энэ байна.
Ё: Эргээд ирсэн үү?
В: Эргээд ирэв үү?
Мао: Ирчихлээ.
Бай: Хөөх. Юун гоё юм үнэртээд байна аа?
В: Тайван хүлээж бай. Шөнөжин ийм үнэр үнэртэнэ гэж мэд. Мо багш гахайн тагалцаг хийж байгаа.
Бай: Нээрэн үү?
Ё: Бүр өлчихлөө.
Мао: Өнөөдөр гал тогоонд орж болохгүй юм шиг байна.
Ша: Мэдээж болохгүй.
Мао: тэгвэл шорлог захиалах уу?
Бүгд: Шорлог уу? Тэгье л дээ. Сайхан санаа байна.
Мао: Тийм байгаа биз?
Ду: Хэн шорлог захиална гэсэн бэ? Мао ах аа.
Ж: Ахиухан захиалчих.
Ду: Ашгүй та ирэв үү. Ахиухан захиалчихаарай.
Мао: За, тэгье.
Ша: Та нарын сонсголь сайн юм аа.
Ду: Шорлог идэж байж л, хоол идэх гэсэн хүслээ дарж чадах юм шиг байна.
Мао: Захиалж ч амжаагүй байхад үнэртэж байна. Хөөе. Ахлах тогооч гараад ирээ юу?
Мо: Хоёр плинткэн дээр байгаа. Нэг цаг буцлах ёстой. Тэр хооронд жаахан амраадахъя.
Ша: Ахлах тогооч гэсэн шорлог идмээр байгаа байлгүй.
Мо: Та нар бүтэн долоо хоног бараг унтаагүй байх, тийм үү?
Ша: Тийм ээ.
В: Зүгээр ээ.
Ж: Чи юу гэж бодоо вэ? Ерөнхий найруулагч байх тийм амархан гэж бодоо юу? Зохион байгуулагч аа.
********************
Шен: Хөөх. Гоё байна.
Мо: Болчихлоо. Бэлэн болчихож.
Мо: За, би хоолны савнууд аваад ирье.
Шен: Аан?
Мо: Амталж үзэх үү?
Шен: Болохгүй юм байх гэж бодсон юм.
Мо: Энэ ахлах тогоочийн өөртөө өгсөн эрх.
Шен: Хөөх.
Мо: Энийг ав. Нууцаар идээрэй.
Шен: За... Амтай байна. Халуун ногоо нь жаахан их байна.
Мо: Нээрэн, будаа дуусчихсан. Би ус хийгээд өгье. Май.
Шен: Одоохон. Энийг идээдэхье.
Мо: Таалагдаж байвал, би байнга хийж өгнө өө.
Шен: Чи мэдэхгүй байна. Анх удаа идэх хамгийн амттай байдаг юм.
Мо: Аан. Тайван ид.
Бай: Тусламж... Хэрэгтэй юу? Хоол хулгайлж байгаа юм уу?
Мо: Шөнө дунд идэх гэж хийсэн юм. Авч яваад ид.
Бай: Тийм байлгүй дээ. Авч бай. Багш аа, аваад явлаа шүү. Муму, савх авчих. Хөөх. Залуус аа, шөнө дундын хоол ирлээ.
Ша: Аан. Идэж болохгүй гэсэн биздээ?
Мо: Ус уу.
Шен: Идээд үз.
Мо: Муугүй болж.
Шен: Өөрийгөө магтаж байна уу?
Мо: Магтуулах эрхгүй гэж үү?
Шен: Эрхтэй. Энэ хорвоо дээр магтуулах ёстой хүн. Дахиад сайн ид. Шөнө орой болтол ажиллах юм чинь.
Мо: За.
******************
Ж: Мао ах аа, Мао ах аа. Сонсож байна уу? Арын микрофоны дууг жаахан чангалчих.
Мао: За, одоохон. Одоо үз дээ.
Ж: За. Залуус аа, энэ техинкийн сүүлийн бэлтгэл. Бүгдээрээ эрч хүчтэй байгаарай. Яг тоглолт болж байна гэж бодоод хийгээрэй. За юу? Эрч хүчтэй байгаарай, за юу?
Бүгд: Заа.
Ду: За, Жумей багш аа.
Ж: Чинийх.
Ду: За.
Ж: Би доошоо буулаа.
Ду: За. Бүгдээрээ бэлдээрэй.
Ду: Би тэр доороос сонсъё.
Ду: Гуай Гуай.
Г: Аан?
Ду: Сандарч байна уу?
Г: Үгүй ээ, хөөрөөд байна.
Ду: Сайн байна. Жинхэнэ мастер мөн дөө.
Г: Бүгд ахмад үеийнхэн байхад. Би яалаа гэж мастер байх вэ. Та нарын Яншуод хийсэн тоглолтыг үзээд Жаожаомумум студи, Шеншенманы тухай би сэтгэгдлээ бичээд завгүй байсан. Өнөөдөр энэ тайзан дээр зогсож байх юм гэж төсөөлсөн ч үгүй.
Ду: Энэ тоглолт Яншуогоос хамаагүй том шүү. Тоглож байна аа.
Г: Тийм ээ тийм. Өнөөдөр илүү том тоглолт болно.
Ду: Яг зөв. За, хурдан бэлд.
Г: За.
Ду: Нөхөд өө, бэлдээрэй.
********************
Эм: Орцогооё: цаг болчихлоо.
Эм: Алив, нааш ир. Зурагаа авахуулъя.
Эм: Тэр мөн байна. Мөн байна.
Ч: Энэ эгнээ байна. Баярлалаа.
Ш: Энэ эгнээ. Баярлалаа. Наана чинь. Наана чинь. Наадах чинь. Гү Шенд суудал авчих.
Жан: За.
Ч: Хөөх, том юм аа.
Жан: Зөндөө хүн ирчихсэн байна
Ш: Их том бас гоё юм аа. Хар даа.
Жан: Тийм байна.
Ш: Энэ том даавуунуудыг хар даа.
Ч: Хөөе.
Жан: Манай уламжлал.
Ч: Хөөе.
Ш: Аан?
Ч: Тада...
Ш: Юу вэ?
Ч: Энийг чамд. Ав ав. Аяар дээш нь өргөөрэй. Аан.
Эм: Сайн уу.
Эм: Сайн уу. Чиний суудал энд юм уу?
Жан: Өнөөдөр Шеншений зохиосон дууг дуулна.
Ч: Нээрэн үү? Ямар дуу юм?
Жан: Чи Юү гэдэг дуу. Дуулахаар нь би хэлнэ ээ.
Ч: Тэгээрэй.
Шен: Хөөх. Энэ жилийн тайзны засал ёстой гоё болж.
Мо: Таалагдаж байна уу?
Шен: Таалагдаж байна.
Эм: Хурдлаач дээ. Яасан удаан юм. Хүн хэлээд байхад чинь. Тоглолт эхэллээ шдээ. Цаг алга. Уучлаарай, уучлаарай, уучлаарай.
Шен: Зүгээр ээ. болгоомжтой.
Мо: Зүгээр үү?
Шен: Зүгээр ээ.
Ж: Бүгдэд нь оройн мэнд хүргэе.
Шен: Эхэлчихлээ.
Ж: Энэ үдшийн хөтлөгч Жумей Ша И байна. Жил бүр зохион байгуулагддаг ардын хөгжмийн гала тоглолтонд тавтай морил. Та бүхэн цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.
Шен: Алтан үеийн баатрууд.
Мо: Тийм. Хүмүүсийн саналаар сонгогдсон нээлтийн дуу.
Ш: Ван Кө. Ван Кө.
Жан: Линлон.
Шен: Линлон байна. Линлон байна. Ван Кө, царайлаг шүү... Би тэр малгайг авмаар байна.
Бүгд: Ван Кө. Ван Кө...
Шен: Линлон.
Ч: Амьдаар нь үзэх үнэхээр өөр юм аа.
Ш: Тийм.
Жан:. Гарч ирж байна. Гараад ирлээ.
Шен: Фейшао. Фейшао.
Мо: Фейшоа байна.
Шен: Фейшоа... Гоё юм аа...
Жан Ш Ч: Хөөрхөн юм аа.
Шен: Ногоон хувцас нь ёстой гоё байна.
Ч: Гоё юм аа.
Ш: Дуду эгч ээ, хөөрхөн байна.
Эр эм: Вөн Кө. Дуду. Дуду. Дуду.
Шен: Сайн байн.
Бүгд: Дуду. Линлон. Дуду. Линлон. Линлон. Линлон.
Шен: Миний нэр байна.
Мо: Тийм ээ.
Жан: Чи Юү. Чи Юү. Энэ байна. Энэ байна.
Мо: Энэ дууг анх удаа энэ тайзан дээр дуулна гэдэг тэрэнд их таалагдсан гэсэн үг.
Шен: Би хөгжим зохиохдоо сайн л даа, Чиан багш аа.
Ш: Шеншенийг Яншуогийн тайзан дээр харснаас ч илүү сандраад байна.
Ч:. Тэгэлгүй дээ. Тэр үед Шеншен олон хүнтэй дуулсан. Энэ тэрний өөрийнх нь зохиосон дуу шд. Бас Линлон дуулж байна. Өөр байлгүй яах юм.
Жан: Тийм ээ. Хөгжмийг нь Шеншен зохиогоод, дууных нь үгийг Офф Кий бичсэн юм. Тэр хөгжим дарж байгаа охин манай Гуай гуай. Манай клубийн гурван хүн энэ дууг бүтээсэн.
Ш: Аль нь?
Жан: Тэр ятга дарж байгаа нь. Би бүр баярлаад байна.
Ч: Хөөх. Мундаг юм аа.
Ш: Харин тийм.
Жан: Тийм байгаа биз?
Ж: Өнөөдрийн тоглолтоор бидний баяр баяслыг бүрэн илэрхийлэхэд бэрх. Ятгын уран яруу аялгуутай... шинэхэн дууг та бүхэндээ толилууллаа.
Ч: Шеншен мундаг юм аа.
Ж: Линлон бидэнд Чи Юү хэмээх гайхалтай дууг хүргэлээ.
Шен: Үнэхээр гайхалтай.
Мо: Сайн дуу болж.
Ж: Ингээд дараагийн үзүүлбэрээ үзье.
Мо: Тайзны ард очих уу?
Шен: За. Офф Кий. Офф Кий.
Гит: Шеншен.
Шен: Чи сая харсан уу?
Гит: Үнэхээр гайхалтай байсан. Линлон багш үнэхээр үзэгслэнтэй байсан. Мо багш аа.
Мо: За. Тайзан дээр гарахад бэлэн үү?
Гит: Би дараагийнх нь.
Мо: Сандрах хэрэггүй. Тэр үед тайзны бүх гэрэл унтарчихсан байна. Муму тэр хэдийн тайзан дээр тоглолтоо үзүүлэхийг сайн хараарай.
Гит: Ойлголоо. Би Төгс хоолой студийн нэрийг унагахгүй, та нарыг нэрийг өргөн өө.
Мо: Өөрийнхөө хүссэнээр хийхэд болно. Амжилт.
Шен: Зүгээр ээ. Бид нар бүгдээрээ чамайг дэмжиж байгаа.
Гит: Яншуод байхад чинь би чамайг дэмжиж байсан. Одоо чиний намайг дэмжих ээлж ирж.
Шен: Би чамайг тайзны араас дэмжинэ ээ. За, би Шиаошин тэр хэдтэй очиж суулаа.
Мо: За.
Шен: Амжилт амжилт амжилт. Баяртай.
Мо: Явъя. Би хамт явъя.
Гит: За.
Ч: Сэтгэл хөдлөөд байна.
Жан: Шеншен.
Ш: Ёстой гоё болж байна.
Ч: Хурдан хүрээд ир. Хүрээд ир. Чиний дуу гоё болсон байна лээ. Өнгөрсөн удаа Яншуод очиж үзэж чадаагүй ч гэсэн одоо харамсах юмгүй боллоо.
Шен: Сонс доо. Миний дууг анх удаа л тайзан дээр дуулж байна. Би Яншуод байснаасаа ч илүү сандраад байна.
Ш: Үнэхээр гайхалтай байсан. Чи мундаг байна. Ерөнхий зохион байгуулагч ч гэсэн.
Шен: Ерөнхий найруулагчийг мартчихлаа. Би ямар их сандарсан гээч?
Ж: Дараагийн үзүүлбэр. Төгс хоолой студийн дуу оруулах жүжигчид... Өнгөрсөн жил олны хүртээл болсон “Жианнаны дурсамж” бүтээлээс сонирхуулна.
Эр: Сайн байна.
Ж: Чихэвчээ шалга. Амжилт.
Ду: Ах аа. Авга эгч намайг нэг хүнтэй сүй тавиулна гэсэн. Би гэрлэхийг хүсэхгүй байна. Та энэ захиаг авбал... надад энэ байдлаас гарахад туслаарай. Хэрвээ... заавал гэрлэх ёстой бол... танд төвөг удахыг хүсэхгүй байна... Хүмүүс намайг Шинцэгийн дүү гэдгийг мэдэх юм бол... би амиа таслах болно...
Гит: Хурдан. Чамтай уулзахаар хүн ирж. Ах чинь чамайг авахуулахаар хүн явуулж.
Ду: Ах аа. Та намайг таньж байна уу?
Ж: Чиний багадаа гүйж ирдэг байсныг би одоо ч санаж байна.
Ду: Надад юу ч байгаагүй. Зөвхөн ялсан тухай сайн мэдээ. Ялсан тухай мэдээ. Тэд намайг хүнтэй гэрлүүлэх гэж байхад танд дайнаас өөр бодох юм алга. Та хэлсэн... Миний байгаа газарт та байна гэж... Бүгд худал байсан...
Ж: Ахынхаа олж авсан сайн нэрийг чи баллах нь байна. Цаг бага байна. Тайлбарлаж байх зав алга.
Ду: Жаахан ч гэсэн байж болох юм уу?
Ж: Тийм ээ.
Ду: Тэгвэл дараа...
Ж: Чиний хэн гэдгийг мэдсэн болохоор энд үлдэж болохгүй.
Ду: Намайг аваад явах юм уу?
Ж: Тийм ээ. Аваад явна... Гэртээ ирлээ. Жаожао.
Ш: Хөөх. Хувцасаа ямар хурдан сольчихов оо?
Ж: Бид эх орноо хамгаалж, гэр бүлийнхээ өшөөг авахыг тулд цэрэгт нэгдсэн. Би та нараас өөрцгүй... ямар ч ялгаа байхгүй. Бид бүгд нэг л зүйлд санаа зовж, нэг л зүйлийг хүсдэг. Өнөөдөр... би төрсөн дүү Жаожаог олсон. Энэ миний амьдралын хамгийн том аз жаргал. Энэ иилд надад оллон жил хань болсон. Эзэн хааныг алж, нэр хүндтэй олон жанждыг хөнөөсөн боловч өдий хүртэл нэргүй байсан. Хойшид энэ илдийг...
Шен: Гайхалтай.
Ж: Жао гэж нэрлэе. Энэ өдрийн баярт үйл явдлыг үүгээр тунхаглая. Чайзаны ард иргэд миний хувьд төрөл төрөгсдөөс маань өөрцгүй байх болно. Чайзаны их цэрэг энэ голыг үүрд манаж, зуу зуун тулаанд үл ялагдах болтугай. Харийн овог аймгуудыг хөөн зайлуулж, эмх замбараагүй байдлыг үүрд арилгах өдөр ирэх болтугай.
Бүгд: Сайн байна. Сайн байна.
Ш: мундаг юм аа.
Ч: Хамаг бие арзайчихлаа.
Шен Ч: Дээш нь өргө. Дээш нь.
Ш: Болно оо. Болно.
Ч: Харуул л даа.
Ш: Жоу Жен.
Ж: Энэ үдшийн ардын хөгжмийн гала тоглолтонд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.
Ду: Биднийг байнга дэмжиж, урам зориг өгч байдаг та бүхэндээ талархая. Бид хойшид ч мөн та бүхэндээ сайн бүтээлүүдийг хүргэхийг үргэлж хичээх болно. Дараа жил...
Бүгд: Дахин уулзацгаая...
Ч: Дуду эгч ээ, хөөрхөн байна.
Бүгд: Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя. Дахиулъя.
Ч: Чиан Чинци мөн биз дээ?
Ш: Чиан Чинци.
Мо дуулна:
Мо: Яг л найранд явж байгаа юм шиг. Амьдрал яг л найранд явж байгаа юм шиг. Зүүд ирж бас буцдаг. Сэрээд харахад яг л найр дуусах шиг зүүд алга болдог. Бид асар бас ганцаардмал ууланд салах ёс хийсэн. Бид нэгэн зэрэг тод сарыг харж болно... Манантай тэр нэгэн өдөр чи намайг үдэж өгсөн...
Бүгд: Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци... Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци.
Ду: Чиан Чинци.
Бүгд: Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци. Чиан Чинци.
Ш: Чиан Чинци.
Ж: Энэ үдшийн ардын хөгжмийн гала тоглолт үүгээр өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Эд зүйлээ мартахаас болгоомжлоорой. Шатаар болгоомжтой яваарай. Аюулгүй байдлаа хангана уу.
Ш: Шеншен. Вейбод юм тавьчихаж.
Мо: Нөхөд өө. Өнөөдөр та бүхэндээ баярлалаа. Өнөөдрөөс Чиан Чинци гэдэг нэр тайзны ард ажиллах болно. Өнгөрсөн жилүүдэд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Үргэлж та бүхнийг сэтгэлдээ санаж явах болно.
Ш: Сэтгэл чинь өвдөж байгаа байх.
Шен: Ажлаа хийхээ болино гэдэгээ надад дээр хэлсэн. Гэхдээ, энийг хараад зөвшөөрч чадахгүй байна.
Ш: Төгс хоолой студи ч гэсэн юм шейрлэсэн байсан. Тэрнийг бас шейрлэсэн байна лээ.
Мо: Чи хэзээ анх миний хоолойг сонссон бэ? Энэ Гуандоны алдартай Хакка гэдэг хоол. Завтай бол энийг гэртээ хийж идэж болно.
Шен: Анх гараад л хит болсон гэж хэлж болно.
Мо: Синий хэлэх гэсэн зүйл бол... Хоолойноос нь болж хүнд хэтэрхий дурлаж болохгүй. Интернэтэд байгаа тэр хүн хэн болохыг мэдэх боломжгүй.
Шен: Би зүүдэлж байх шиг байна.
Мо: Шеншенман, би чамд хайртай.
Шен: Намайг чамаас илүү хоолойнд чинь дурлана гэж айхгүй байна уу?
Мо: Алинд нь ч дуртай байсан, миний нэг хэсэг мөн биз дээ?
Шен: Хүн болгонд сэтгэл хөдлөл байдаг. Салах ёстой бол уулзахгүй байсан нь дээр. Би хоёр жил ашигласан. Дараа нь чамайг алдартай болсны дараа сольчихсон.
Мо: Одоо... яг тохиромжтой үе. Чиан Чинци байгаагүй бол... чи намайг хайрлах уу?
Шен: Миний хувьд чи ганц Чиан Чинци биш, бас Мо Чинчен... Зөндөө удаан хайлаа.
Мо: Яасан бэ?
Шен: Тоох хэрэггүй. Миний хайртай Чиан Чинци тэтгэвэртээ гарч байна. Сэтгэл өвдөөд байна.
Мо: Үнэндээ... Тэтгэвэртээ гарна гэсэн зүйл байхгүй. Энэ салбарт... зарим хүн ядарч,... зарим нь буруу зөвийг ялгахгүй... зарим нь... ажлаасаа болоод завгүй байдаг. Яваандаа нэг нэгээрээ орхих л болно.
Шен: Ийм албаны үг сонсмооргүй байна. Шүтэн бишрэгчийн чинь зүрх дэлбэрэх гээд байна.
Мо: Зүгээр ээ.
Шен: Зүгээр биш байна.
Мо: За за. Одоо тайвшир...
Шен: Тайвшир... Тайвширч чадахгүй байна. Ингэж хүн аргаддаг юм уу?
Мо: Тэгвэл... явж хоол идэх үү?
Шен: Өөр чаддаг юм алга уу.
Мо: Хэн тэгж байна? Тийм биш ээ. Би өвчнийг эмчилж, хоол хийж, дуу оруулж, бас дуулж чадна. Бас загас барьж чадна. Бас...
Шен: Гитар тоглож чадна.
Мо: Тийм ээ. Гитар тоглож чадна.
Шен: Битгий надаар тоглоод бай. Намайг шүтэн бишрэгчийн хувиар хүндлэхгүй байна.
Мо: Шеншенман.
Шен: Аан?
Мо: Чиан Чинци... Хэзээ ч явахгүй. Та нар бүгд миний найзууд. Интернэтэд байдаг хүмүүс бүгд... Миний дуу оруулсан бүтээлийг сонссон л бол... миний дууг сонссон болл... бүгд миний найзууд. Үнэнийг хэлэхэд би юм ярихдаа сайн биш. Тийм болохоор... интернэтэд бараг юм бичдэггүй. Заримдаа... хэтэрхий их юм ярьж байгаад... хүмүүст буруугаар ойлгогдож... эргэн тойрондоо байдаг хайртай хүмүүстээ төвөг удах вий гэж айдаг... Үнэнийг хэлэхэд хэлэхийг хүссэн зүйл зөндөө байдаг. Надад ч бас явмааргүй... бас гунигтай санагдаж байна...
Шен: Чиан Чинци. Гуниг зовлон... уй гашуу ч бай... Шеншенман... үргэлж дэргэд чинь байна.
Мо: Тайвширсан уу?
Шен: Мм. Дээрдсэн.
Мо: Тэгвэл... явж хоол идье...
Шен: За.
Мо: Явъя.
Эм: Амттай юм аа.
Эр: Амттай болж.
Ду: Ирж байна. Ирж байна. Чшш...
Ж: Чшш...
Эр: Манай шоуг үзсэн үү?
Шен: Тэд нар энд байгаа юм уу? Тэгвэл, яагаад орохгүй байгаа юм?
Ду: Хууртахаас айж байгаа юм.
Ж: Орж ирээд бялуугаа ид.
Ду: Та нарыг хүлээж байлаа.
Ж: Ирлээ.
Эр: Зохион байгуулагчид баяр хүргэе.
Бүгд: Тоглолт амжилттай боллоо.
27-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home