Love me, Love my voice 26

Love me, love my voice-26

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 26-р анги  

Шен: Чи миний хувьд зөвхөн Ми Чинчен биш.

Г: Сайн байцагаана уу. Намайг Жаожаомуму клубийн Гуай гуай гэдэг.

Жан: Би Жаожаомуму клубийн удирдагч, Миний Ай Ди Лийдер.

Г: Өнөөдөр Шеншенманы зохиож, найруулсан “Хавар цэцэглэсэн тоорын мод” аяыг тоглоно.

Эр: Хөөе. Жаожаомуму гэсэн чинь танил сонсогдоод байна. Алтан гахай тэр клубийнх шд.

Эр: Тийм үү?

Г: Заавар дээр хөгжмийн зохиолч, найруулагчийг хэлэх ёстой гэсэн болохоор би Шеншенманы нэрийг хэлсэн юм.

Ша: Санаа зовох хэрэггүй ээ. Бид нар хэн нэгнийг харж үзэхгүй. Энд олон клубийн гишүүд байгаа. Өрсөлдөөн шударга болно.

Эм: Тийм ээ, сандрах хэрэггүй. Би ч гэсэн Шеншенманы дуу сонгосон. Тэрний бүтээлүүд их сайн. Зүгээр.

Ша: Тийм ээ. За, бэлэн бол эхэлцэгээе.

Эр:  Давгүй тоглож байна.

Ша: Хөөе. Энэ дууг мэдэх үү?

Мо: Мэдээж.

Ша: Царайг нь хараад байгаарай.

Мо: Атаархаа юу?

Ша: Яасан гэж.

Жан Г:  Баярлалаа.

Ша: Алив би... Би тусалъя.

Эм: Сайн байцагаана уу.  Би  хоёр дугаартай оролцогч. Би клубийн гишүүн биш. миний Ай Ди нэр Тал тараг. Би ч гэсэн Шеншенманы “Хавар цэцэглэсэн тоорын мод” аяыг тоглоно.

Жан: Дахиад л чиний дуу байна.

В: Түр хүлээгээрэй. Нэг санаа байна. Сая энэ дууг тоглохыг бид нар сонссон, бас их таалагдсан. Тэгэхээр өөр бэлдсэн дуу байгаа юу?

Эм: Энэ миний... Миний интернэтийн анхны уран бүтээл. Тийм болохоор миний хувьд их чухал.

В: За яах вэ. Тийм бол тогло доо.

Эм: Баярлалаа.

Мо: Бахархаж байна.

********************

Шен: Та хоёр их сайн байсан.

Жан: Нээрэн үү?

Ша: Удахгүй уулзъя.

Эр: За.

Эр: Мо багш аа.

Мо: За.

Г Жан: Мо багш аа.

Мо: Би шүүгч биш. Сандрах хэрэггүй. Энд ирсэн юм чинь би идэх юмаар дайлъя.

Ж: Бид нар яах юм?

В: Бид нар яах вэ?

Мо: Та нар ажилтай шд. Ажлаа хийцэгээ.

В: Аан.

Мо: Юмнуудаа энд үлдээчих.

Жан: Тэгвэл...

Г Жан: Баярлалаа, Мо багш аа.

Шен: Явъя.

Мо: Явъя.

Шен: Баяртай.

В: Яв аа яв.

В Ж: Баяртай.

В: Сайн яваарай.

***********************

Мо: Энд байна. Би энэ газрыг санаандгүй олсон. Хоол нь амттай байсан.

Эр: Уучлаарай. Манайх захиалгаар үйлчилдэг. Та захиалга өгсөн үү?

Мо: Тийм ээ. Мо овогт. Хоёр цагт.

Эр: За.  Мо ноёнтон.  Таны ширээ дээд давхарт байгаа.

Мо: Баярлалаа.

Эр: Ийшээ. Ийшээ... Мо ноёнтон.

Мо: За. Наашаа.

Эр: Үдийн цай сетээрээ ирдэг. Гэхдээ манай цэс өдөр болгон солигддог. Цайгаа сонгож байгаарай. Би амттан бэлдээд ирье.

Мо: За, баярлалаа.

Шен: Баярлалаа. Хэзээ захиалга өгсөн юм?

Мо: Ирэхээс чинь өмнө.

Шен: Бид нарын ирэхийг яаж мэдсэн юм?

Мо: Офф Кийтэй оролцогчидын нэрсийг шалгасан юм. Алив, хоолоо захиалъя.

Г: За.  Аль нь амттай бол?

Жан: Бид нар анх удаа ирж байгаа. Санал болгох хоол байна уу?

Мо: Би ч гэсэн энд ганцхан удаа ирсэн. Таалагдсанаа л сонгоход болно.

Жан: За.

Шен: Чи юу идэх вэ?

Мо: Би... энийг.

Шен: Эд нар давгүй харагдаж байна. Гэхдээ амттай үгүйг нь мэдэхгүй байна.

Мо: Зүгээр ээ. Захиалаад үз. Чамд таалагдахгүй бол би уучихна.

Шен: За. Тэгвэл би энийг авъя.

Г: Би энийг.

Жан: Би энийг.

Мо: За. Уучлаарай. Утсаар яриадахъя.

Шен: За.

Мо: Байна уу?

Г: Нялуун юм аа.

Жан: Атаархчихлаа.

Мо: За, ойлголоо. Сайн мэдээтэй. Саяны бүлэг дотроо.. та хоёр нэгд явж байна.   

Г: Ашгүй дээ. Өнөөдөр би даая.

Мо:  Хэн ч та нарыг танихгүй болохоор бүгд шударгаар явагдаж байгаа. Линлон чиний дууг сонгосон. Найруулгыг нь чамтай ярилцмаар байна гэж байна лээ. Чи хүн сонгоогүй байгаа. Гэхдээ нэг хүн их таалагдсан болохоор чамтай уулзъя гэсэн. Зав байгаа юу? Дөрөвдүгээр бүлгийн шалгаруулалтыг дуусахаар очиж уулзъя.

Г: Болно оо. Хэзээ ч болно.

Жан: Тэр ч яах вэ, гэхдээ манай хүнийг булааж болохгүй шүү.

Г: Юу гэж дээ. Би Жаожаомумугийн хүн юм чинь.

Жан: Тийм болтугай.

******************

Бүгд: Үгүй байлгүй дээ.

В: Мо багш аа, ирчихсэн үү.

Мо: Тэглээ. Гуай Гуай, энд хүмүүс.

Эр: Хөөе. Сайн уу, сайн уу. Намайг Бейду Шиаошин гэдэг.

Г: Би мэднэ ээ. Жианжиан мөн биз дээ? Би та хоёрыг удаан дагаж байгаа.

Эм: Тэгвэл тоглолтын үеэр миний хөгжимчин болчих.

Эр: Юу яриад байгаа юм бэ? Тэрнийг өөрөөр нь сонгуулна. Шударга өрсөлдөнө гэсэн биз дээ.

Г: Гэхдээ шалгаруулалт дуусаагүй байгаа шд.

Эм: Бид нар хүссэн хүнээ сонгож болно. Би чамайг сонгосон.

Эр: Би ч гэсэн чамайг сонгосон.

Г: Аан?

Ша: булаацалдаад байна.

Бүгд:. Булаацалдаж байна. Одоо яах вэ? Булаацалдах юм уу?

Эр: Ингэе. Жианжиан. Анх дуучин болсноос хойш чи миний дуунуудыг булаадаг байсан. Одоо бас миний хөгжимчнийг булаах юм уу?

Эм: Тэгээд юу гэж? Шударга өрсөлдөөн. Бид нар эмэгтэй хүмүүс. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ тусална.   

Эр: Хөөе хөөе. Ван Кө, Фейшао. Ямар нэг юм хэл л дээ. Энэ шударга биш байгаа биз дээ?

В: Бидний бодлоор...

Ша: Хэлэхэд хэцүү л юм.

Эр эр: Сүртэй юм биш шдээ.

Эр: Юу сүртэй юм биш гэж?

Эр: Ингэе. Та хоёр хоёулаа дуулаад үзүүлчих. Тэгээд Гуай гуай таалагдсан хүнээ сонгоно.

Бүгд: болж байна. Болж байна. Яг зөв. Зөв зөв.

Эр: Эхэл.

Бүгд: Эхэл. Эхлээрэй. Эхэл эхэл.

Ша: Дуулаарай.

Бүгд: Эхэл эхэл. Хэлээрэй. 

Эр: Асуудалгүй.

Эм: Дуул. Дуул.

Ша: Дуул аа.

Бүгд: Дуул. Дуул дуул. Дуулаарай. Дуулаарай.

Эр: Дууллаа шүү.

Бүгд: Дуул дуул. Хурдал хурдал. Хурдан дуул.

Эр: Эхэллээ шүү.

Бүгд: Эхлээ эхэл.

Г: Хэрэггүй ээ. Би хоёулангийн нь фен болохоор тэр хоёрын дуулахыг сая удаа сонссон.

Бүгд: Зүгээр ээ. Бэлэн гэж байхад чинь.

Ша: Амьдаар нь сонсох өөр шүү.

Бүгд: Тийм ээ.

В: Өөр шү дээ.

Бүгд: Яг үнэн.

Ша: Тийм ээ.

Г: Удирдагч аа? Яах вэ?

Жан: Аан?

Эр: Нээрэн тийм. Клубийнх нь удирдагч гэсэн шд. Нааш ир. Нааш ир. Тавь л даа.

Эм: Гуай...

Эр: Хэдүүлээ ярилцъя.

Бүгд: Хөөе. Хөөе. Юу болоод байна аа? Юу вэ? Яаж байна аа? Юу болоод байгаа юм бэ? Хөөе.

В: Зугтахгүй шүү.

Бүгд: Юу болоод байгаа юм бэ? Хаачих нь вэ?

Лин: Хөөе. Найз охиныг чинь түр зээлчихье. Би шинэ дууг чинь сонсож үзсэн.

Шен: Ямар байна?

Лин: Одоохондоо ямар нэг хэлэх санал алга. Гэхдээ ардын дууны тоглолтын үеэр  би дуулж болох уу? Ямар вэ?

Шен: Нээрэн үү? Нэр төрийн хэрэг байна. Гэхдээ би шүлгийг нь зохиогоогүй байгаа.

Лин: Дөрвөн тэмдэгт  шүлэг байхад болно гэж бодож байна.

Шен: Дөрвөн тэмдэгт үү? Болчихлоо. Би хэнээр зохиолгохоо мэдчихлээ.

Ша: Шеншен, сайн охин юм аа. Аан? Авъяастай, бас даруухан.

В: Мо багш аа.

Бүгд: За за. Наашаа ирээд хоолоо ид.  Наашаа суу суу. Суучих. Хоолоо ид ээ. Хурдан сууцагаа. Хурдан идээрэй. Дууслаа шүү.

Ду: Өнөөдөр олон хүн ирсэн болохоор би зөндөө хоол захиалчихсан. Сайн идээрэй.

Эр: За.

Ду: Мо багш гол хоол хийж байгаа.

Ж: Идэж байгаарай.

Эм: Таалагдаж байна уу?

Ж: Та нар босооч. Бос бос. Жаахан соёлтой бай.

Ша: Яасан бэ?

Ж: Зочид ирчихсэн байхад.

Ша: Өө.

В: Хараагүй шдээ.

Ша: Би ч гэсэн. Ийшээ суу.  

Жан Г: Зүгээр ээ. зүгээр...

Ж: Онцгой зочид. Гэр бүлээс өөрцгүй. Дуртай хоолоо идээрэй. Сайн идээрэй.

Ду: Нэрэлхэх хэрэггүй.

Гит: Ид ид.

Жан: Баярлалаа.

Шен: Хоол ирлээ.  

В: Алтан гахай ирээ  юу? Баярлалаа.

Ша: Алтан гахай ирлээ.

Эр: Баярлалаа.

Эр: Туслаарай.

Эм: Загас байна шдээ.  Мо багшийн загастай хоол ч амттай шүү.

Эм: Ийш нь тавьчих.

Шен:Мо багш удахгүй хоёр тогоо дүүрэн хулсны үндэстэй шөл болно гэсэн. Сайн идээрэй.

Бүгд: За. Мо багш аа, баярлалаа. баярлалаа.

Ж: Дахиад л хулсны үндэстэй шөл үү?

Ша: Алдартай хоол.

Ю: Утга учиртай хоол шүү.

Ша: Яг үнэн

Эр: Юу гэсэн үг вэ?

Эр: Ямар утгатай юм?

Эм: Юу болсон юм?

Эр: Яриад өг л дөө.

В: Та хоёрын анх удаа уулзсан өдрийн дурсамж.

Ж: За, боль оо боль. Одоо болно. Хоолоо идэцгээ.

Бүгд: Аан?

В: Би юу ч хэлээгүй шүү. Юу ч хэлээгүй.

Ша: Хэлээгүй шүү. Идээд үз.

Лин:  Ид ид.

Мо: Хөөе. Хурдан хүрээд ир. Энийг амсаад үз. Хулсны үндэс.

Шен: Хамгийн шилдэг тогооч. Идээд үз... Би аяганууд аваад ирье.

Мо: Энэ хүрдэг байгаа.  Сайн мэдэхгүй байна. Яасан?

Шен: Чи мэдэхгүй байх. Энийг сэтгэл санаа тогтворгүй байх гэдэг юм

Мо: Сэтгэл санаа тогтворгүй байх аа?

Шен: Тийм. Чиан Чинцигийн фен болохоор сэтгэл санаа тогтворгүй байх шалтгаан байна. Тэнд байгаа дуу оруулдаг ахмад жүжигчдийг харахаар энэ салбар анх байгуулагдаж байсныг санаж байна. Одоо чи дахиад дуу оруулахгүй гэхээр... гунигтай байна...  Чи миний хувьд зөвхөн Ми Чинчен биш. Бас Чиан Чинци. Би Мо Чинченд сайн болохоосоо хамаагүй өмнө Чиан Чинцийд сайн болсон.

Мо: Тэгвэл би энэ талаар ямар нэг юм хийх хэрэгтэй юм шиг байна.

Эр: Хөөе. Юу үнэртээд байна аа?

Бүгд: Сайхан үнэртэж байна.  Юуны үнэр вэ?

Эр: Саад болсон бол уучлаарай.

Шен: Би энийг аваачиж өгөх гэж байсан юм. Нэгэнт ирчихсэн юм чинь идээд үз.

Эр: Тэгвэл нэрэлхээд  яах вэ.

Бүгд: Баярлалаа, баярлалаа.

Эр: Алив алив алив.

Эр: Нэгийг нь аваарай.

Эр: За за.

Эр: Энийг ав.

Эр: Та хоёрын хайрын түүх энэ хоолтой эхэлсэн гэж сонссон. Тэгээд идэхээр яараад ирлээ шд.

Мо: Юу идэх вэ? Хулсны үндэстэй шөл... ямар вэ?  Ямар байна? Таалагдаж байна  уу?

Шен: Амттай байна. Ёстой гоё.

Эр: Юу юугэсэн билээ?

Эр: Харин тийм. Би ч мартчихаж.

Эр: Юу юу гэсэн билээ дээ?

Эр: Санахгүй байна. Ху ху...

Мо: Хулсны үндэстэй шөл.

Бүгд: Аан?

Эр: Одоо л саналаа.

Эр: Хулсны үндэстэй шөл.

Мо: Гэхдээ одоо улирал нь биш. Өвөл идвэл хамгийн тохиромжтой.

Эр: Өвөл.

Эр: өвөл.

Эр: Өвөл.

Эр: Аан.

Эр: Өвөл өвөл. Өвлөөс уулзаж эхэлсэн байх нь.

Эр: Тийм  байна.

Эр: ойлголоо ойлголоо. Тийм утгатай байж.

Эр: Саад болчихлоо.

Эм: Чи хэдэн хөгжим тоглож чадах вэ?

Эр: Энд яаж унтах болж байна аа?

Ду: Жоу Жен.

Ж: Аан?

Ду: стадионтой тохиролцсон уу? Би зурагт хуудас хэдийг, хэр хэмжээтэй хийлгэхээ хэлэх гээд байна.

Ж: Ярьсан  ярьсан ярьсан. Олон удаа ярьж үзсэн. Гэхдээ захиалга өгч чадаагүй байна. Энэ улиралд олон үйл явдал болдог болохоор. Гэхдээ би чиний дуртай газрыг захиалчихсан. Найдаж болно. Би хэлчихээд ирье. Залуус аа. Залуус аа. Та нар энд хонох юм уу? 

Бүгд: Тийм ээ.

Ж: Энд байх гэж байгаа бол Фейшаогийн гэр нь их том, зайтай. Тэднийд очоод унтчих л даа.

Бүгд: Ээ...

Ж: Энд унтах гэж байгаа бол яваад хөнжилөө авчирцагаа.

Бүгд: Тэгье. Тэгье. Явъя. Болж байна. Явъя явъя.

Ша: Хөөе. Манайд очихгүй юм уу? Манайд олох өрөө байгаа шд. Өглөө гольф тоглосон ч болно.

Бүгд: Хэн гольф тоглох юм бэ? Сонирхолгүй шдээ.

Эр: Энд байна. Энийг авчихъя.

В: Хэлсэн шд. Надаас өөр хэн ч очихгүй.

Ша: Явж үз. Хатагтай нар аа, энд хэтэрхий олон хүн байна. Манайд очиж унтах уу?

Эм: Үгүй ээ, баярлалаа. би энд найзтайгаа баймаар байна.

Эм: Бид нар явахгүй ээ. тухгүй байх.

Ша: Манай гэр их том шүү.

Эм: Нэг, чи эрэгтэй. Хоёрт, би маргааш бичлэгтэй. Тэгэхээр надад хөгжимтэй студи хэрэгтэй. Тэгэхээр танай гэр арай л хол.

Г: Тэд нарыг  урих уу?

В: Тээр. Хэлээгүй юу. Хотын төв рүү буцаад нүү гээд байх.

Ша: Чамд хамаагүй.

Г: Тэгвэл... Манай студид очвол ямар вэ? Манай студи зайтай, бас хөгжимнүүд ч байгаа.

Эм: Намайг очих юм бол миний хөгжимчин болох юм уу?

Эр: Болохгүй ээ. Жианжиан. Чи дахиад тэгээд байна шүү. Тэрэнд бодох боломж олгоно гэж хэлсэн биз дээ. Яагаад булхайцаад байгаа юм?

Эм: Тэгвэл чи ч гэсэн оч л доо.

Эр: Би...

Эм: Би зүгээр л олдсон боломжийг ашиглаж байна. Төвөг удаж байгаад уучлаарай.

Г: Төвөг болохгүй ээ, төвөг болохгүй.

Жан: Тийм ээ.

Г: Тэгвэл явцагаая.  \

Эм: Явъя.

Эр: Хөөе.

Мо: Тэгвэл хүргүүлэх үү?

Ша: Яаж ганцаараа бүгдийг нь хүргэх юм? Би ч хүргэе. Би машинтай.

Мо: За. та хэд тэгвэл юмаа авчих. Бид хоёр машинаа аваад ирье.

Г: За.

Ша: За тэгье.

Эр: Би юмаа зөөхөд чинь тусалъя.

Жан: Баяртай. Баяртай.

Ду Лин: Баяртай. Баяртай.

********************

Жан: Би салоноос хоёр ор аваад ирсэн. Тэнд бас буйдан байгаа. Бүгдэд нь хүрэх байх аа.

Эм: Болж байна. Ар юуэ бид хоёр буйдан дээр унтчихъя. Та нар нэг нэгээрээ унтчих.

Жан: Шахцалдахгүй юу? Та нар тухтай унт. Би гэр рүүгээ явчихна.

Эм2: Хэрэггүй ээ, битгий яв. Сургуульд байхдаа шөнөжин ярилцдаг байсан шиг ярилцъя л даа.

Эм: Тийм ээ.  

Мо: Гуай гуай, чи ч гэсэн үлд. Жианжаин чиний тухай илүү мэдэхийг хүсч байгаа байх.

Г: Та нарт тухгүй байх байх аа. Хаа холоос аялаад ирж байхад чинь.

Эм: Бид хоёрт санаа зовох хэрэггүй ээ. бид хоёр тоглолтоор энд тэнд явахдаа найзууд дээрээ очиж хоносоор байгаад сурчихсан.

Г: Би мэднэ ээ. ярилцлагуудыг чинь үзсэн.

Шен: Би шүдний сойз, нүүрний чийгшүүлэгч гээд ойр зуурын юм аваад ирлээ.

Эм эм2: Баярлалаа, Алтан гахай.

Эм: Нээрээ, Шеншен. Чи ч гэсэн үлд л дээ.

Эм2: Нээрэн тийм. Шеншен. Би эртээд Яншуо руу явж чадаагүй. Арай гэж уулзсан болохоор үлдчих л дээ.

Шен:  Гэхдээ энд багтахгүй байх аа.

Жан: Чихээд багтчихъя.

Эм: бид хоёртой буйдан дээр унтчих.

Эр2: Тусал л даа.

Мо: Энд үлдчих. Би өглөө ирээд цай бэлдээд өгье. Чиний дууны талаар асуух гээд л чамайг үлдчих гэж гуйж байгаа юм.

Шен: За яах вэ. Та нар гуйсан болохоор би үлдье.

Эм эм2: Ашгүй дээ. Ашгүй.

Эм: Тэгвэл... Танай клубт ирчихээд би эзэн нь юм шиг аашилж байна.

Жан: Зүгээр ээ.

Гит: Мо багш аа. Би Төгс хоолой руу явлаа.

Мо: За.

Гит: Баяртай.

Эм: Баяртай.

Шен: Офф Кий. Надад чамд хэлэх юм байна.

Гит: Юу юм?

Шен: Линлон тоглолтон дээр миний дууг дуулахаар сонгосон.

Гит: Нээрэн үү? Баяр хүргэе. Бая р хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.

Шен: Хүлээж бай, би ярьж дуусаагүй байна. Гэхдээ би үгийг нь зохиогоогүй байгаа. Чи зохиох уу?

Гит: Би юу? Нээрэн үү? Болно оо болно. Би шөнөжин сууж байгаад зохиочихно.

Шен: За. би чамд нотыг нь явуулна аа.

Гит: Одоо явуулчих. Эртхэн эхлэхгүй бол болохгүй.

Шен: Юундаа яарсан юм бэ? Би удахгүй явуулна аа.

Гит: Шеншен. Мартаж болохгүй шүү. За, би явлаа шүү.

Бүгд: баяртай. Баяртай. Баяртай.

Мо: Болгоомжтой яваарай.

Гит: Баяртай.

Мо: За, ингээд болчихлоо. Би гэр рүүгээ явлаа. Өглөө ирээд өглөөний цай бэлдэж өгнө өө.

Жан: За.

Эм2: маргааш уулзъя.

Мо: Маргааш уулзъя.  Баяртай.

Шен: Тэгвэл би... гаргаж өгчихөөд ирье. Явъя.

Эм: Хурдан ирээрэй Шеншен.

Мо: Гуай Гуай Жианжианд үнэхээр таалагдсан юм шиг байна.

Шен: Гуай Гуай, тэгэхээс ч аргагүй.

Мо: Гуай Гуай хэнийг сонгоно гэж бодож байна? Бейду Шиаошин уу, Жианжиан уу?

Шен: Миний бодлоор Жианжианыг сонгох байх.

Мо: Би ч гэсэн. За за, хурдан ор. Би өглөө долоон цагт ирнэ.

Шен: За. Жолоо барихдаа болгоомжтой яваарай.

Мо: Гэртээ очоод мессеж явуулъя.

Шен:  Тэгвэл би хүлээж байя.   

Мо: Хурдан буцаад ор.

Шен: Болгоомжтой яваарай.

Мо: За.

Шен: Би эргээд ирлээ.

Жи: Шеншен.

Жан: Яасан их уддаг юм?

Шен: Тэгвэл... Ус уух хүн байна уу? Би ус аваад ирье.

Эм2: Баярлалаа, Алтан гахай.

******************

Мо: Өглөөний мэнд.

Шен: Өглөөний мэнд. Чимээгүй. Тэд нар унтаж байгаа.

Мо: За.

Шен: Нааш нь өгчих.

Мо: Зүгээр ээ. Хэрэггүй.  Чи буйдан дээр унтсан юм уу?

Шен: Тийм ээ. Зочид ирчихээд байхад.

Мо: Өглөөний цай хийхэд туслаарай.

Шен: За.

Мо: Чатаар бүгд чамайг магтаж байна лээ.

Шен: Яасан гэж?

Мо: Чамайг “Хавар цэцэглэсэн тоорын мод” тоглосон гэж сонссон.

Шен: Хүмүүс сонсъё гээд байсан юм.

Мо: Бүгд чамайг сонгохыг хүссэн. Тэгэхээр нь би манай Төгс хоолой студи ч чамайг авч чадаагүй гээд хэлчихсэн.

Шен: Би хөгжмийн зохиолч. Төгс хоолой студид би юу хийх юм?

Мо: Би Төгс хоолойд дуртай шиг, чи ч гэсэн энэ газарт дуртай. Хоолоо идээрэй.

Шен: Өглөөний цай болчихлоо.

Жи: Очилоо. Хөөх.

Мо: Наашаа суу.

Жи: Чиан Чинцигийн бэлдсэн өглөөний цай.

Эм2: Хөөх.

Жи: Би төгс хоолой студийн ажилчдад атаархаад байсан юм. Ингэж миний за таардаг байжээ.

Эм2: Тийм ээ. Цадталаа идэх нь дээ. Би йогурт ууна аа, хоол шингэхэд хэрэгтэй.

Жи: Дараа дахиад хэзээ ийм боломж гарах бол.

Шен: Сайн идээрэй.

Эм2: Надад нэг санаа байна. Жаожаомуму-д элсчихье. Шеншен энд байдаг юм чинь. Тэгвэл ийм амттай хоол байнга иднэ гэсэн үг.

Жи: Яг үнэн.

Мо: Шоколадны крем идэх үү?

Шен: Үгүй ээ.

Жан: Та нар Чиан багшаар байнга ингэж тоглодог юм уу?

Жи: Өөрөө сурчихсан юм аа.

Эм2: Яагаад гэдгийг нь мэдэх үү? Бид нарыг хичнээн ч тоглож байсан тоодоггүй. Сонс доо. Тэгэхээр улам л тогломоор санагадаад байдаг юм.

Г: Сахилгагүй байх нь ээ.

Жан: Чиан багш аа, та уурладаггүй юм уу?

Мо:    Энэ хэдийн бяцхан заль яав л гэж.

Шен: Баярлалаа.

Жи: Нээрэн, шийдчихсэн үү?

Г: Аан. Шийдчихсэн. Шийдчихсэн. Би таны хөгжимчин болно.

Жи: Ашгүй дээ. Эгч нь  чамайг дайлъя.

Гит: Шеншен, би шүлгээ биччихлээ.  

Шен: Нээрэн үү?

Гит: Сайхан амарцагаасан уу?

Бүгд: Өглөөний мэнд.

Мо: Юм ид.

Г: Ийшээ суу.

Гит: Чиний бичсэн ая дууны номонд байдаг  Чи Юүтэй яг тохирч байсан.

Шен дуулна

Жи: Хөөх.

Эм2: Гоё сонсогдож байна.  

Шен: Гоё болж. Ёстой гоё болж. Би энэ аяыг шүлэгт тохирохгүй их удаан гэж бодож байсан юм. Шүлэгч нэмчихсэн чинь харин ч амь ороод л явчихлаа.

Жан: Тийм үү? Ашгүй дээ, нойргүй хоносны ач гарлаа.

Шен: Чи... арай... шөнөжин нойргүй хоносон юм уу?

Гит: Өчигдөр миний сэтгэл хөдлөөд... ямар шүлэг бичих вэ гэж удаан бодсон. Тэгээд бараг унтаж чадаагүй.

Шен: Юм ид л дээ.

Г: Энэ Чиан багшийн бэлдсэн хачиртай талх.

Гит: Баярлалаа, Мо багш аа.

Шен: Хар даа.

Гит: Хөөх, амттай байна.

Мо дуулна

*******************

Ж: Хэн бэ? Хэн бэ? Та хоёр ирээ юу?

Бай:  Сюрприз.

Ж:  Ашгүй дээ. Тасалбар зарах хүн хэрэгтэй байсан юм. Ирээд тусал.

Бай: Тээр. Би юу гэж хэллээ? Бид нарын тусламж хэрэгтэй гэж хэлээгүй юу?

Ж: Яг цагаа олж ирлээ.

Бай: Дөнгөж сэрсэн юм уу?

Ж: Тийм ээ, дөнгөж л нүдээ нээж байна. Та нар юу ч үгүй ирсэн юм уу? Хэн ирснийг хар даа.

Бүгд: Хөөх. Хүүе.

Эр: Муму, Мо Бай.

Бай: Юу  болоод байна аа?

Эм: Хараагүй удсан байна.

Б: Алив ээ, алив.

Бай: Шиаошин. Уулзалгүй удсан байна шүү.

Б: Уулзаагүй уджээ.

Эр: Алив тэвэрье.

Эм: Ямар сонин хүмүүс вэ.

Эр: Сайн уу.

Бай: Сайн уу.

Эр: Алив тэвэрье.

Бүгд: Намайг тэвэр л дээ. Одоо болно оо. Алив ээ. Сайхан харагдаж байн.

Бай: Уулзалдалгүй их удсан байна.

Эр: Олон жил өнгөрч.

Эм: Харин тийм.  

Бай: Чиан Чинци л та нарыг нэг дор цуглуулж чадна даа.

Ша: Хөөе хөөе хөөе. Ван Кө яасан юм?

В: Намайг өдөөд байна уу?

Эр: Аан. Тийм тийм тийм. Хурдан очиж юм ид.

Эм: Явж юм идье.

Бүгд: Цайгаа хамт ууя. Хурдан  явъя. Хөрөхөөс нь өмнө.  Цайгаа хурдан ууцагаа.

Бай: Дуду эгч ээ.

***********************

Шен дуулна

Жан: Түр зогсоож бай.   

Гит: Жаахан амраад ус уучих.

Шен: За. Удирдагч аа, өнгө нь хэтэрхий өндөр байна. Линлонд зориулсан болохоор миний хоолой болохгүй байна. Та дуулаад үзэх үү?

Жан: Би юу?

Шен: Тийм.

Жан: Үгүй ээ. Би Жи майнор дуулж чадахгүй. Миний хоолой меззо-сопрано.

Г: Тэгвэл яах вэ? Бид нар демог нь явуулна гээд хэлчихсэн шд.

Гит: Өөр хүнээр дуулуулаад үзье.

Жан: Би нэг найзаасаа асуугаад үзээдэхье.

Гит: Би очъё. Мо багш аа. Ямар хэргээр ирээ вэ?

Мо: Хэн ирснийг хар даа. Би зочинтой ирсэн. Ороод ир.

Лин: Сайн уу.

Гит: Линлон багш байна.

Лин: Сайн уу.

Шен: Линлон багш аа, ямар хэргээр ирээ вэ?

Лин: Би Мо багшийг дагуулаад яваач гэж гуйсан юм. Демогоо сонсох гэж яараад ирлээ.

Шен: Тэгвэл, наашаа орооч. Ийшээ суу.

Жан: Тухгүй байгаад уучлаарай. Манайх нүүж ирээд удаагүй болохоор.

Лин: Харин ч сайхан байна. Хөгжилтэй байдаг байх

Жан: Суу л даа. Юу уумаар байна?

Лин: Халуун ус байхад болно.

Шен: Сууя.

Лин:

Жан: Мо багш юу уух вэ?

Мо: Хэрэггүй ээ, баярлалаа.

Лин: Би чамайг Дууны үгний оронд шүлэг ашигласан гэж сонссон.

Шен: Тэрний гаргасан санаа. Нэр нь Офф Кий. Манай Жаожаомуму студийн яруу найрагч. Шөнөжин сууж бэлдсэн юм.

Лин:  Чамайг Тианзи №1-т байхыг би харсан.

Гит: Багш аа, би Төгс хоолой студид ажилладаг. Би бас Жаожаомуму клубийн гишүүн.

Лин: Тэгвэл надад демогоо үзүүлж болох уу?

Шен: Линлон багш аа. Би демог нь бичээд танд явуулах гэж байсан юм.

Лин: Байсан? Тэгэхээр ямар нэг асуудал гараа юу?

Шен: Өнгө нь хэтэрхий өндөр болохоор... Б ид нарын хэн нь ч дуулж чадахгүй байна.  Тэгээд бид нар хүн хайж байгаа. Тийм болохоор маргааш бичээд явуулчихъя.

Лин: Төвөг удах хэрэггүй ээ. Би энд байхад.

Шен: Демогоо өөрөө бичнэ гэж үү? Гэхдээ бид нар энэ газрыг саяхан нээсэн болохоор... эндхийн тоног төхөөрөмжүүд тийм ч сайн биш байх.

Жан: Тийм ээ.

Лин: Дууны гол нь дууны үг, аяндаа байдаг. Бусад нь тийм ч чухал биш.

Мо: Тийм ээ.

Лин: Өнөөдөр хэдүүлээ дуугаа биччихвэл яасан юм?

Жан: Аан?

Шен: Аан?

Гит: Энд бичих гэж үү?

Лин: Надад ч бас зарим нэг санаа байна. Эхний мөрнийх нь ард нэг тийм чимэглэл нэмэх гэсэн юм. Ардын дууны маяг оруулаад. Голын эрэг дээр гэдэг шиг... Жаахан л...

Шен: Ойлголоо, ойлголоо... Гоё сонсогдож байна. Надад найруулгын талаар хэдэн санаа байгаа. Жишээлбэл... дахилтын хэсэгт нь Хятадын басс бөмбөр оруулна. Тэгвэл илүү сүрлэг сонсогдоно.

Лин: Болж байна. Тэгвэл хэдүүлээ хийгээд үзэх үү?

Гит: За, тэгье. Тэгье. Лин багш аа, би төхөөрөмжөө тохируулаад өгье.

Лин: За.

Шен: Линлон багш аа, эхэллээ шүү.

Лин дуулна.

Шен: Гоё сонсогдож байна.

*******************

Ша: Жумей, гайхалтай. Сайхан газар байна.

В: Жумейгийн олсон газарт  тааруулаад төгс тоглолт хийх хэрэгтэй шүү.

Бай: Ёстой гайхалтай. Гоё юм аа.  Бүх гэрлийг нь асаавал яах бол гээд төсөөлөөд үз дээ.

Ду: Гэрэл ч яах вэ. Акустикийн хувьд эндхийг гүйцэх газар байхгүй.

Бай: Тийм үү?

Ж: Төгс хоолой юм чинь... хамгийн шилдэг нь байх ёстой. Ы

Мо: Давхрын төлөвлөгөөг нь авсан уу?

Эр: Мо багш аа.

Бай: Чиан багш аа. Таныг ирнэ гэж мэдсэнгүй.

Мо: Тоглолт болох газраа үзэх хэрэгтэй шд.

Ж: Давхрын төлөвлөгөө. Ямар байна?

Мо: Сайн байна.

Ж: Тийм байгаа биз? Гэрэлнүүд.

Мо: Тайзны эффектэд ашиглавал сайхан байх болно.

Бай: Би бичээд аваадахъя.

Ду: Жоу Жен.

Ж: Дараа нь... Аан?

Ду: Байрны асуудал юу болж байна?

Ж: Бараг дуусч байгаа. Эхлээд тайзны асуудлаа ярилцъя. Та нар юу хийгээд байна аа? Муму, Мо Бай, наашаа хүрээд ир. Нааш ир, нааш ир.

Бай: За.

Ж: Зураг авахаа боль оо. Хол хол зайтай зогсож бай... За. хүлээгээрэй. Офф Кий хаана байна?

Ду: Офф Кий.

Ж: Хурдан. Чиний хэсгийг дуусгачихъя.

Гит: За.

Ж: Чи юу хараад байгаа юм? За, хурдан хурдан. Офф Кий.

Гит: Очилоо.

Ж: Нааш ир. Тийшээ гараадах. Хурдан.

Гит: Очилоо.

Ду: Авираад гарчих. Болгоомжтой байгаарай.

Ж: Муму хурдан.

Бай: Үүргэвчээ наанаа битгий тавь аа.

Ж: хурдан хурдан.

Ду: Одоо эхлэх юм уу?

Ж: Мо Бай. Наашаа. Наашаа.

Бай: Би энд байна аа.

Ду: Ёстой том юм аа.

Ж: Та нар тэндээс гарч ирнэ...

Ду: Офф Кий.

Ж: Офф Кий, нааш ир... Наашаа. Болж байна. Чи гол дүр нь. Ямар байна?

Эр: Наашаа.

Бай: таалагдаж байна уу?

Ду: Өшөө ойртоод зогс. Наашаа наашаа.

Ж: Зургаан хүн. Хоёр хуваагдаад зогс.

Ду: Ингээд үү?

Ж: Жаахан хажуу тийшээ. Дөрвөөс таван метрийн зайтай зогсоно. Энд байсан нь дээр юм байна.

Эр: Үа.

Ж: Энэ нь хамаагүй дээр. Яваад улаан даавуу олоод ир. Дараагийнх нь юу билээ?

Бай: Дараагийнх нь юу билээ? Санахгүй байна.

Бай: Жанжин, болохгүй ээ.

Ду: Жанжин...

Эр: Жанжин болохгүй ээ.

Ж: За ингээд.

Гит: За.

Ж: Надад жаахан хийх ажил байна.

Му: Тийшээ очоод үз дээ.

Ша: Эхний мөр нь юу билээ?

Ж: За, дахиад... Дахиад.

В: Тэрний ээлж шдээ.

Ж: Надад хийх ажил байна.

Ду: Тэг ээ, тэг. Надад даатгачих.

Ж: За.

Ду: Бид нар голд нь зогсоно. Эндээс алхаж  ирнэ.

В: Энийг яаж хийвэл дээр вэ?

Гит: Тийм ээ.

Бай: Ийшээ...

Ду: тэгээд буцаад тийшээ явна.

Гит: За.

Ду: Тэр хойно.

Ша: Ингэвэл илүү ойрхон байна.

В: Хөөх.

Ша: Муму, чи хэр хурдан гүйж чадах вэ?

В: Тайзан дээр гүйгээд гар.

Ша: Гурав хоёр нэг.

В: Наанаа битгий суугаад бай.

Ж: Таван секунд уу? Хүрэх юм уу?Цаг үнэхээр давчуу байгаа шүү.

Бай: Тэр хоёр хоёулаа сэтгэл нь их хөдөлсөн байгаа. Тэгэхээр... Жао-г дохио өгөхөөр нь...

Ду: Энэ газар зөндөө олон хүнтэй, дүүрэн байх болно. Бүх төрлийн насны, олон өөр өөр хүсэл сонирхолтой хүмүүс ирнэ. Өөр нэг гэр бүлтэйгээ цагаар сарын баяр тэмдэглэж байна гэж бодоход болно.

Ж: Гэр бүлийнхээ төлөө сайн хичээх хэрэгтэй.

Гит: За.

Ж: Ойлгож байна уу? Сандарч байна уу?

Гит: Жаахан л.

Ж: Мо багш юу хийгээд байна аа? За за, явцагаая. Дараагийн хэсэгээ бэлдье.

Гит: За.

Ду: Сандрах хэрэггүй.

Ж: Эхэлцэгээе.

Ду: Бэлтгэлээ эхэлье.

Ж: Эхэлье ээ.

*********************

Мо: Ор ор.

Лин: Ус уу.

Мо: Баярлалаа.

Лин: Хөөе. Тайзны чимэглэл үү?

Мо: Аанхан.

Лин: Би харъя. Харъя.

Мо: Чамайг дуугаа дуулахад энийг тавина. Ногоон хулс, гол бас арын хэсэг дээ дууны чинь үг гарна. Хар даа.

Лин: Гоё  юм аа. Жаахан хуурай мөс, жижиг сажиг юм нэмчихвэл уур амьсгал нь яг бүрдэх юм байна. Эхний бэлтгэл хийх гэж байгаа. Чи очих уу?

Мо:  Жумей, найруулагч нь. Тэр очино.

Лин: Би Дудугаас асуусан. Намайг хоёр дахь удаагийн бэлтгэлээс ирж болно гэсэн. Тэгээд орой нь шууд тайзан дээр гарч болно.

Эм: Мо багш аа, пейжердээд байна. Зүрхний тасаг.

Мо: Аан. Чи харж бай.

Лин: За.

***************

Ду: Шиёоу.

Ё: Аан?

Ду: Маргааш өглөө дуучдын хувцаснуудыг стадион руу аваад яваарай. Би дуу оруулалтын багийн хувцас ирэхийг хүлээх байх.

Ё: За. Санаа зоволтгүй. Надад даатгачих. Дуду эгч ээ, энэ хувцаснууд гоё юм аа.

Ду: Энэ хувцаснуудыг бүгдийг нь мөнгөөр хийлгэсэн. Би чамд даатгалаа шүү.

Ё: Санаа зоволтгүй,  Дуду эгч ээ.Би сайн харж хандана.

Ду: За.

В: Дуду эгч ээ, юу авчирсныг хар даа.

Ша: Бид нар ирлээ.

Ж: Буугаач.

Ду: Наадах чинь юу вэ?

В: Хар даа. Амттай шүү. Гахайн тагалцаг.

Ду: Ийм их үү? Хөлдөөгчинд багтах юм уу?

Ша: Тоглолт болохын өмнө шөнө чаначихна.

Ж: За, гал тогоо руу аваачъя.

Ша: Зөөлөн.

Ду: Хэн авсан юм бэ?

Ж: Хэн байх вэ. Хоол хийх дуртай хүн.

Ду: Хоол хийх юм байх даа?

В: Сүүлийн үед илүү цагаар ажиллаж байгаа. Ерөнхий зохион байгуулагчийн хувиар бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлнэ гэсэн.

Ша: А Ин баярласандаа  болоод бүх ажилчдад зориулж хоол хий гэж хэлсэн. Өргөөрэй.

В: Хөөе. Хүнд байна.

Ша: Хоол захиалаад, бас энийг хийж иднэ гэсэн.

Ду: Шөнөжин болох байх  даа.  Хүнд байна шүү.

Ша: Дуду, алив ээ, алив нааш нь өгчих.

Ду: Зүгээр ээ. Замаас холд. Холдоорой.

Ша: Дааж байна уу?

Ж: Хөөх.  Хүчтэй юм аа.

В: Харин тийм.

Ду: юу ч биш ээ.

Ша: Хүндэтгэл.

Бүгд: Мундаг юм аа.

*******************

Мо: Сарны гэрэл гоё байна.

Шен: Оройтох байх гэж бодож байсан юм.

Мо: Тийм ээ. Хагалгаатай байсан болохоор чамд хэлэх зав гарсангүй. Хуурай перц байгаа юу?

Шен: Байгаа. Тэнд байгаа. Хэдийг авах вэ?

Мо: Энэ хүрэхгүй. Дахиад байгаа юу?

Шен: Ийм их үү?

Мо: Тийм.

Шен: Хүлээж байгаарай. Би дахиад аваад ирье.

Мо: За.

Шен: Энэ болох уу?

Мо: Болно. Кассаа хураагаад, дэлгүүрээ хаачих. Хамт явъя.

Шен: Аан? За.

********************

Ё: Мо багш  ирж байна.

Мо: Сайн уу.

Шен: Оройн мэнд.

В: Сайн уу.

Ж: Ирчихсэн үү?

Мо: Бүх юм бэлэн үү?

Ж: Бэлэн. Гал тогоонд байгаа.

Ша: Бүр ядарчихлаа.

В: Би тийм их тагалцаг амьдралдаа хараагүй.

Ду: Тоглолтын өмнө ийм юм хийнэ гэж зүүдэлсэн ч үгүй.

Мо: Намайг шоолохоо боль оо. Надад хоол хийхэд тусал.

Ду: Шиёоу. Ажлаа хий. Би тэрэнд тусалъя.

Ё: За.

Ша: Хурдан сэр ээ. очиж тусал.

В: Таныг хэлээд байна шд.

Ж: Би явахгүй ээ. Та хоёр оч.

Ша: Бид хоёр завгүй байна шд.

В: Ажилтай байна.

Ж: Би ч гэсэн ажилтай байна.

Ду: Жоу Жен, хурдан хүрээд ир. Дуучид ажилтай байгаа.

В: Харав уу? Дуду эгч дуудаж байна.

Ша: Тээр...

Мо: Нийт хэдэн ажилтан байгаа билээ?

Ду: 136.   

Мо: 136 хүн, хүн болгон хоёр ширхэг гэхээр... 272. Гэсгээчихсэн үү?

Ж: Эрхэм дээдэс ээ айлгал байна, гэсгээчихсэн.

Ду: Туслахгүй юм байх гэж бодлоо шд.

Мо: Цуутай усаар цусыг нь арилтал сайн угаачих.

Ж: Эрхэм дээдэс ээ, татгалзаж болохсон бол уу?

Мо: Тэгж... зүрхлэх үү?

Ж: Яаж зүрхлэх билээ.

******************

Ж: Энэ болж байна уу?  Үсийг нь бас түүх үү?

Ду: Чи яана гэж бодоо вэ?

Мо: Нааш нь өгчих.

Ж: Одоо болсон байх аа. Нааш нь... Хөөх. Урт шөнө болох нь дээ. Үнэр нь сайхан байгаа ч болох хаа байсан юм.

Мо: Шеншен.

Шен: Аан?

Мо: Буурцагны нухаш.

Шен: Энэ байна.

Мо: Баярлалаа.

Ж: Сайхан үнэртэж байна. Даанч идэж болохгүй. 

Ду: Түүхий сармис.

Ж: Амттай байна.

Ду: Надтай битгий ярь.

Мо: Гоё үнэртэж байна уу?

Шен: Мм...

26-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home