EDU shine jil

ЭХЛЭЛ

Шоргоолж: Хүүе, энд юу болох гээд байна аа?!

                    ...Өөр нэг үйл ажиллагаа эхлэх гэж байх шиг байна.

Дагина: инээх...

Пинокио: Өөр үйл ажиллагаа гэнэ ээ?!

Дагина: Тийм ээ, Пинокио. Шилдгийн шилдэг.

Пинокио: Шилдэг ээ...

Дагина: Энэ үдэш бол шилдгийн шилдгүүдээ алдаршуулах онцгой үдэш, Пинокио.

Пинокио: Хөөх, ямар сайхан юм бэ.

Дагина: Тийм ээ, үнэхээр сайхан. Бүтэн жилийн турш...

Пинокио: Хөөх

Дагина: ...нэгэн зорилгын төлөө хичээж ажилласан хамт олныхоо хөдөлмөр зүтгэлийг үнэлж урамшуулна гэдэг бахархам сайхан байгаа биз.  

Пинокио: Бадрангуй юм аа.

Шоргоолж: Би байвал яах вэ...

Дагина: Чи ч гэсэн шилдгийн шилдэг нь байж болно шүү дээ.

Шоргоолж: ......................

Дагина: Ингээд шилдгийн шилдгүүдтэйгээ танилцацгаая...

 

1.  АРИЭЛ

Өвгөн: Сибастиан, чи Гэр контент группийн шилдгийн шилдэг ажилтны нэрийг мэдэж байгаа гэнэ. Тэр хүн хэн болохыг яг одоо хэл.

Хавч: Айн, би мэдэхгүй шүү дээ.  

Өвгөн: Тийм гэж үү? Тэгж ярих юм бол танай албаныхан бөөнөөр хөдөө яваад юу хийдгийг би хэлчхэж чадна шүү.

Хавч: Юу л даа, тийм ээ тийн...

Өвгөн: Та нар өнгөрсөн зун хөдөө явахдаа 10 авдар архи ачиж явсан гэж би сонссон шүү.

Хавч: Үгүй ээ, есөн л авдар ш дээ...

Өвгөн: За за, тоглосон юм аа...

Хавч: Тоглосон гэж үү?

Хаан: Тэгэхээр одоо энэ оны шилдгийн шилдэг ажилтан хэн болохыг хэл!

Хавч: За, би хэлье. Тэр бол Гэр контент группийн Ерөнхий инженер Түвдэндорж шүү дээ. Түвдөө, Түвдөө. Тэр бол энэ шагналыг авах эрхтэй хүн.

 

2.  Гоо үзэсгэлэн ба жонон

Цаг: За тэгэхээр яг одоо би Гэр контент группийн 2023 оны ээлжит нэгэн шилдгийн шилдэг ажилтныг тодруулахаар энд зогсож байгаа билээ...

Хөөх, тэр 29-р ширээнийхэн арай л их уугаад байна уу даа!

За тэр яахав. Энэ хүн бол байгууллагынхаа эд эсийн ширхэг бүхэнд санаа тавьж, анхаарал хандуулдаг нэгэн юм. Хөөш, 29-р ширээнийхээн!

Заза, та бүхнийг удаан хүлээлгээд яахав. Тэр шилдгийн шилдэг ажилтан бол Гэр контент группийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Баярмаа.

 

3.  БЭМБИ

Туулай: Манайхаан, манайхаан...

Бүжингүүд: Ноёд, хатагтай нар аа...

Шар шувуу: Яасан юм бэ дээ, яг хундага тулгах гэж байхад... Хүүш, энд юу яг юу болоод байна аа?

Жирх: Шагнал...

Шар шувуу: Шагнал аа?

Жирх: Тийм ээ, шилдгийг шилдэг ажилтанг зарлаж байна.

Том буга: За, би түрүүлж очоод түүнд баяр хүргэж байя.

Бага буга: Мөүви бокс компанийн Оффис менежер Батзаяа. Түүнд баяр хүргэцгээе.

 

4.  СИМБА

Аав: Шилдэг ээ!

Симба: Отгоо захирал уу даа?

Аав: Шилдэг ээ, чи уучихсан юм уу?

Симба: Үгүй ээ, халаа ч үгүй байна.

Аав: Залуу минь, би чамд үргэлж итгэсээр ирсэн. Чи бол жаахан ааштай ч хариуцлагтай, шийдэмгий, чадварлаг залуу. Чи энэ жил Хүлэгү пикчерсийн шилдгийн шилдэг болсон.

Симба: Би дахиад л шилдгийн шилдэг ажилтан болчихлоо гэж үү?

Аав: Тийм ээ, Батбаяр аа. Чи бол шилдгийн шилдэг кино зураглаач.

 

5.  ЦАСАН ГОО

Шулам: Шидэт толь минь, шидэт толь минь! Гэр контент группийн 2023 оны шилдгийн шилдэг дараагийн ажилтан хэн болохыг би яг одоо мэдмээр байна.

Толь: Таны хүсэлтийг сонслоо, хатан минь. Төлөв даруу, хөдөлмөрч хичээнгүй эмэгтэй байна. Тэр бүсгүй бол Боловсрол телевизийн Ерөнхий редактор Дагийсүрэн билээ, хатан минь.

 

6.  ҮНСГЭЛЖИН

Шуудан хүргэгч: Сайн байна уу? Дараагийн шилдгийн шилдэг ажилтны нэрийг авчирлаа. Түүний хэн болохыг энд байгаа хүмүүс тэсэн ядан хүлээж байгаа байх.

Үнсгэлжин:  Мэдлээ. Баярлалаа.

Хулгана - 1: Юу гэсэн бэ, юу гэсэн бэ?

Хулгана - 2: Шилдэг ажилтны нэр гэв үү?

Үнсгэлжин: Тийм гэнэ ээ. Хэн юм бол оо?..  Юутай ч хойд эхэд аваачиж өгье.

Хойд эх: Үнсгэлжээн, Тайван ч суулгачихгүй юмаа. Бас яасан бэ?

Үнсгэлжин: Шилдийн шилдэг ажилтны нэр гэсэн шүү, хатантаан.

2 эгч: Хөөх, тийм үү? Наашаа, наашаа аваад ир. Наашаа өг66

Хойд эх: За, алив, алив би уншаад өгье. Дандаа л гүйж явдаг...

2 эгч: Дандаа л гүйжээдэг гэнэ ээ... 

Хойд: Тэрэнгүй ажил гэж бараг л байхгүй...

2 эгч: Хэн юм бол оо, хэн юм бол?

Хойд эх: Мөрөөдлийн суваг телевизийн Продюсер Тэрбиш.

Үнсгэлжин: Түүнд баяр хүргэцгээе. /дээд өнгөөр/

 

7.  POOH

Пуух: Би уг нь дараагийн шилдгийг зарлах ёстой байсан юм л даа. Даанч энд таг гацчихлаа.

Шар шувуу: Өө тийм үү? Тэгвэл би наад эрхэм хүндтэй үүргийг чинь хүлээн авахдаа таатай байх болно шүү. Нэрийг нь л хэлээд өгчих.

Тарвага: Дараагийн шилдгийн шилдгийг мэдмээр байна гэсэн үү? Болно оо. Надад нэр нь бий шүү. Одоохон аваад ирье. Май, энэ нэр нь.

Шар шувуу: Мэдээж шүү дээ, Мөрөөдлийн суваг телевизийн Ерөнхий зураглаач Базарсүрэн.

 

8.  ПЕТР ПЭН

Охин: Ийм хөлтэй гэнэ ээ. Тэгээд их дэврүүн зантай хэрнээ бясалгал хийдэг гэнэ.

Хүү: Ямар сонин хүн бэ.

Охин: Петр шиг өндөртэй. Дөрвөлжин цээжтэй бас тэр охин шиг бор арьстай, пивоны гүзээтэй, жоохон зөрүүд гэнэ. Одоо нэрийг нь хэлэх гэж байна. Хэн юм бол оо? Боловсрол телевизийн Ерөнхий зураглаач Бөхтулга. Бөхөөөөөөөөөөөөөөөөөөөө

 

 

9.  МУЛАН:

Эрхэм хүндэт зочид оо, анхаарлаа нааш нь хандуулна уу. Дараагийн шилдгийн шилдэг ажилтан бол олон охидын краш, Ийгл телевизийн тоймч Цандат билээ.

 

10.                 АЛЛАДИН

Залуу: Дараагийн шилдгийг мэдмээр байх юм. Чи над хэлээд өгөх юм биш биз?

Мангас: аахан, тахианд дуртай... үгүй ээ, хавчны маханд нугасгүй... Үгүй, үгүй энэ ёстой биш шүү. Сэтгүүлч бүсгүй, Ийгл ТВ-ийн сэтгүүлч. 

Залуу: Тэгвэл Ийгл телевизийн сэтгүүлч Амарбаян л байна шүү дээ.

Мангас: Тийм ээ, Амарбаян.

 

 

 

 

Back to episodes Go home