Love me, love my voice-25
Үргэлжлэх хугацаа: 46мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Гарчиг: Миний дуу хоолой. 25-р анги
Мо: Би Чиан Чинци байхаа больсон ч гэсэн... намайг хайрласаар байх уу
Ж: Интернэтээр сая гаруй удаа татагдсан аудио жүжгийн гол дүр Чиан Чинци, бичлэгээ сургуулийн ийм жижигхэн дотуур байранд хийсэн гэхэд хэн үнэмших вэ дээ?
Ф: Надад хэцүү байна. Надад бичлэг хийлгэх газар алга. Байнга Фейшоагийнд очиж бичүүлж байгаа.
Ж: Надад нэг санаа байна. Би дуу оруулдаг багтай болохыг хүсдэг байсан. Бүгдээрээ цуглаад мэргэжлийн хүрээнд дуу оруулдаг студи. Тэгвэл ирээдүйд улам олон хүн сонирхдог болох байх. Тийм үү? Чиан Чинци, Фен Яасон, хамгийн олон эмэгтэй фентэй Дуду, бас би Жумей Ша И. Бас төлөвлөгөөний, эвлүүлэгч, зохиолч гээд хүмүүс хөлсөлж болно.
Ду: Хөөе. Хэд хэдэн хэлтэстэй болоод шинэ хүмүүс бас авч болно. Тохирох жүжигчин хайж зовохгүй.
Ж: Яг зөв.
Ф: Хөөе. Наадах чинь болж байна.
Мо: Болж байна.
Ду: Тэгвэл хэн хариуцах вэ?
Мо: Та гурав байсан нь дээр. Би эмч болохоор суралцаж байгаа. Завгүй.
Ф: Би ч гэсэн эмч болох гэж байгаа.
Ду: Тэгвэл... бид хоёр хариуцах нь.
Ж: Тэгвэл хамтдаа хийцэгээе.
Мо: Төгс хоолой өнөөдөр байгуулагдлаа. Хариуцагчид: Жумей Ша-И, Дудубин. Шалгаруулалтын журмыг маргааш зарлана.
Ду: Сайн байлаа. Маргааш уулзъя.
Эр: Баярлалаа.
Ша: Өнөөдөр би өглөө эрт боссон.
Ду: Кофе ирлээ. Энэ манай шинэ бүтээгдэхүүн. Уугаад үз.
Бүгд: За...
Ф: Дуду эгч ээ, ажил чинь дуусчихсан уу? Сайн байлаа.
Ша: Гоё үнэртэж байна. Хөөх...
Ду: Жоу захирал аа. Өнөөдөр ямар хэргээр дуудсан юм?
Ж: Надад нэг санаа байна.
Ф: Дахиад л нэг санаа юу?
Ша: Бодохоо боль л доо, ах аа. Бид нар айдаг болж байна.
Ж: Энэ санаа эрсдэлтэй байж магадгүй. Гэхдээ оролдож үзмээр байна.
Мо: Хэл л дээ.
Ж: Би студи байгуулахаар шийдсэн. Төгс хоолой-гийн албан ёсны бичлэгийн студи.
Ду: Тэр...
Ж: Мэдээж эхлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Надад жаахан хадгалсан юм байгаа. Бусдыг нь боломжтой бол хүссэн нь хувь нэмрээ оруулж болно.
В: Сайхан санаа байна. Гэхдээ одоохондоо интернэтийн дуу оруулдаг бүтээлүүд одоохондоо ашиггүй байгаа. Одоо студи байгуулбал мөнгөө дэмий үрж байгаа хэрэг биш үү? Эсвэл студи хөлсөлсөн ч гэсэн бид нарт одоохондоо үйлчлүүлэгчид байхгүй шд.
Ж: Тэгсэнч гэсэн ирээдүйд мөнгө хийх боломжгүй гэсэн үг биш. Аудио жүжиг хийж болно. Арилжааны зориулалтаар суртилчилгаанд дуу оруулж болно. Анимейшн кинонууд. Зурагтаар гардаг аним кино зөндөө байгаа. Олон ангит бас кинонд ч дуу оруулж болно. Бид нар дуу оруулдаг багтай болчихсон шд. Яагаад энэ чиглэлд ажиллаж болохгүй гэж? Яагаад энэ салбарыг хөгжүүлж болохгүй гэж? Өдөр болгон алдартай хүмүүсийг дуу орж дуусахыг хүлээж байж, дараа нь өөрсдийнхөө дууг бичүүлэх ёстой юм уу?
Ду: Тайвшир л даа. Дуу оруулах бидний хувьд хобби гэж хэлж болно. Бид нар мэргэжлийн хүмүүс биш шд.
Ж: Мэргэжлийнх биш ч гэсэн багш хөлсөлж болно шд. Мэргэжлийн хүмүүсийг хөлсөлж болно. Тэгээд ч, манайд мэргэжлийн хүн байгаа.
Мо: Эсэргүүцэх юм алга.
Ф: Тэгж хэлж байгаа бол би дэмжиж байна.
Ша: Надад таалагдаж байна.
В: Би зөвшөөрч байна.
Ду: Юу зөвшөөрч байна гэж? Бид нар өөрсдөө студитэй болчихвол хэн нэг нь үйл ажиллагаа, менежментийг нь хариуцах хэрэгтэй болно шд. Бид нар бүгд өөр өөрийн гэсэн ажилтай. Хэн студид өдөр болгон байх юм? Аан? Арай... би юм биш биз дээ?
Ж: Чи хариуцахгүй юм уу?
Ду: Энэ чинь хэтэрхий том хариуцлага. Төгс хоолойгийн анхын студи. Би сургуулиа төгсөөд хоёр жил л болж байна. Энэ ажлыг сайн хийж мэдэхгүй байж би яаж студи хариуцах юм?
Мо: Би чамайг чадна гэж бодож байна.
Ду: Хажууд зогсоод хэлэх ч амархан л даа.
Мо: Би сууж байна шд.
Ду: Би тоглоогүй байна аа. Боль.
Мо: Сонс доо. Би сургуулиа төгсөөд удахгүй резидент болно. Фен Яасон их сургуульд орох гэж байгаа. Жоужен өөрөө компанитай.
Ф: Тэгээд ч та энд цагаар ажилладаг. Студийн захирал болсон нь хамаагүй дээр шд. Хөрөнгө оруулагчид нь энэ хүмүүс юм чинь. Бүтэлгүйтвэл тэдний л азгүйнх.
Ша: Хөөе, бид нар энд байна шүү. Бүгд Төгс хоолой багийнхан. Хамтдаа хийе л дээ.
В: Тийм ээ. Би өдрийн цагаар студийн ажилд тусалж болно. Тэгээд орой бар руу явчихна.
Ша: Гэр бүлийн бизнес болохоор би хамгийн завтай нь. Дуду би чамд тусална.. Жумей. Сайхан санаа байна.
В: Сайн магт.
Мо: Жумейгийн хайхрамжгүй байдалд хууртах хэрэггүй. Тэр шийдвэрлэх мөчид сайхан санаа гаргаж чаддаг. Би тэрний шийдвэрт итгэдэг. Студи амжилтанд хүрнэ гэж бодож байна. Чи ч гэсэн өөртөө итгэх хэрэгтэй. Чи студийг хариуцаж ажиллуулж чадна.
Ду: Та нарыг ашиглаад байгаа юм шиг санагдаж байна. Та нар мөнгийг нь гаргаж байхад би захир ал нь болно гэхээр?
Мо: Төгс хоолой биднийх шүү дээ.
Ф: Дуду эгч ээ. Бид нар танд найдлаа шүү.
Ша: Дуду. Би цалин авахгүй ээ. би чиний доор ажиллана.
В: Би ч гэсэн цалин авахгүй.
Ж: Тэгвэл тохирлоо.
Ду: За яах вэ.
Ж: Алив.
Бүгд: Тулгая. Тийм ээ.... Тийм ээ. Баяр хүргэе. Баяр хүргэе.
Ду: Хэдүүлээ юу идэх вэ? Студиэ нээсэн анхны өдөр.
Ша: Багийнхаа машинтай ганц хүний хувьд би та нарыг нэг гоё хоолтой газар аваачъя.
В: Машинтай байгаад яах юм. Бид нар бүгдээрээ багтахгүй шд.
Ф: Нээрэн тийм.
Ж: Тийм шд.
Мо: Би хоол хийж өгвөл ямар вэ?
Ша: Аа?
Ж: Аан?
Ф: Та... итгэлтэй байна уу?
Мо: Би хоол хийдээ гайгүй.
Ша: Тэр зүсч байгааг нь хар даа. Мэргэжлийнх гэдэг нь ойлгомжтой. Муугүй шүү.
Ж: Амттай харагдаж эхэлж байна шүү, тийм ээ?
Мо: Тахианы далавч шарахад хэрэглэдэг тусгай гурил байхгүй болохоор энүүгээр орлуулчихъя.
Ша: Сайхан байна.
В: Тийм ээ.
Мо: Болгоомжтой.
Ша: Гоё үнэртэж байна. Хөөх...
Ж: Ёстой гоё үнэртэж байна.
Ша: Хурдлаарай.
Бүгд: Идэцгээе.
Ша: Наашааа.
Мо: Тахианы далавч ирлээ.
Ф: Гоё үнэртэй байна.
В: Алив...
Ду: За. Энэ.
Ша: Хар даа, давстай өндөгний шараар амталсан тахианы далавч.
В: Амттай харагдаж байна.
Ж: Алив. Идээд үз.
Ша: Би би би идлээ шүү.
Ф: Би ч гэсэн.
Мо: Ямар байна? Амттай байна уу?
Ф: Амттай байлгүй яах вэ.
Ша: Ёмтой амттай.
В: Зурагаа авахуулаад хэвлээд тавьчихъя. Дээр нь ахлах тогооч Чиан Чинци гэж бичнэ шүү. Зоогийн газрын хоол шиг л амттай байна.
Мо: За, би амтлаадахъя.
Мао: Тэгж л Төгс хоолой багийн тогооч болсон юм даа.
Ж: Бид нарын хувьд гэнэтийн бас баяртай үйл явдал байсан.
Мао: Харин би, зүгээр л тэдний далавчин дор явж байгаа юм.
Ж: Манай багт байдаг хүмүүс л тэрний хоол хийдгийг мэднэ. Сүүлд мэргэжлээ солиод, эсвэл дуу оруулахаа больсон хүмүүс ч байнга ирдэг болсон. Хамгийн түрүүнд утсаар яриад Чиан Чинци байгаа юу гэж асуудаг. Тэрний хийсэн хоолыг идэх гэж.
Мао: Яг үнэн, үнэн.
Ж: Тэгэхээр манай баг олон үеийг үзэж байна даа. Бид нар эхнийх нь гээд бодохоор... Үе үеэр нь бодоод үзэхээр Офф Кий гэхээр...
Мо: Долоо дахь үе.
Ж: Ингэж цочих гэж.
Ги: Мо багш аа.
Мо: Та нар яриандаа ороод анзаарахгүй байна. Сонсох чадвар чинь алга болчихож. Зарим нэг зүйл тодруулах хэрэгтэй байна.
Ж: Юу юм?
Мо: Эхлээд урилганы талаар ярилцъя.
Ж: Урилга аа? Тэгвэл чамайг зодог тайлж байгаа тухай хэлэх үү?
Мо: Урих хүний жагсаалт гаргахад энэ ямар хамаатай юм?
Ж: Яагаад хамаагүй гэж? Зарим ахмад үеийнхэн одоо ажиллахаа больсон. Гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Энэ удаа чамайг зодог тайлж байгаа гэх юм бол тэд нар ирэх байх.
Мо: Хэрэггүй ээ. Анхаарал татаад хэрэггүй. сүртэй юм биш шд.
Ж: Чи мэдэхгүй байна. Өөрийгөө дутуу л үнэлж байна даа.
Мо: Би хорвоог орхих гээгүй, тайзны арын ажил хийдэг болж байгаа. Энэ удаа би төлөвлөгөө гаргаж байгаа. Би өөрөө холбоо барья.
Ж: За яах вэ. Тэгвэл чи хариуц. Надад л сайн биз.
Мо: Болчихлоо.
Ж: Болчихлоо. Би ч гэсэн шейрлэчихье. Та хоёр ч гэсэн утсаа аваад Мо багшийн бичсэнийг вейбод шейрлэчих... Минийх байх ёстой байсан ч, Мо багш надаас дээрэмдчихлээ.
Гит: Зөндөө хүн шейрлэж байна.
Ж: Дөнгөж сая бичсэн шд. Хар даа.
Мо: Хар даа. Ху хариу биччихэж.
Ж: Хөөх. Тэрэнтэй уулзалгүй удсан байна шүү. Чи хэвээрээ байгаа юм байна.
Мо: Фен Яасон. Байна уу? Наана чинь юу болж байна?
Ф: Надад хэлэх юм байна. Түр зав байна уу?
Мо: За. одоохон.
********************
Г: Шеншен. Энийг хар даа. Ашгүй энэ жил Төгс хоолой хийнэ гэж байна. Хариуцаж байгаа хүнийг нь хар даа.
Шен: Тэр байна шд.
Г: Найз залуу чинь өөрчлөгдчихөж. Хүмүүсийн нүднээс байнга далд байдаг биз дээ?
Шен: Мэдэхгүй ээ. Надад юу ч хэлээгүй шд.
Г: Мэдэхгүй ээ. Ямар ч байсан энэ жилийн миний хамгийн их хүлээж байгаа үйл явдал. Чиан багш хариуцаж байгаа бол сонирхолтой болох нь гарцаагүй.
********************
В: Офф Кий.
Гит: Аан?
В: Май.
Мао: Чи юу бичээд байгаа юм?
Мо: Нөхөд өө. Хурлаа эхлэхээс өмнө надад нэг хэлэх юм байна.
Ша: Юу болоо вэ?
Мо: Фен Яасон яаралтай ажил гарсан болохоор яг одоо явах гэж байна гэж байна. Тийм болохоор ардын хөгжмийн гала тоглолтонд оролцож чадахгүй байх.
Ша: Аан?
Ж: Юу?
Ду: Аан? Энэ жилийн сүүлчийн шоунд оролцохгүй юм уу?
Гит: Харамсалтай л юм, тийм ээ?
Ша: Тэгвэл тэрнийг хэнээр орлуулах вэ?
Мао: Цаг тулчихаад байна. Орлох хүн хаанаас олох вэ?
Ж: Манай жүжиг ямар вэ?
Ду: Тийм ээ. Жианнаний дурсамж болох уу?
Мо: Надад нэг санал байна. Та нарын бодлыг асуух гэсэн юм. Фен Яасоны оронд, Офф Кийг санал болгож байна.
Гит: Би-би би би би чадахгүй ээ. Би би чинь шинэ хүн. Би чадахгүй байх аа.
Мо: Би тэрний хийсэн ажлуудыг сонсож үзсэн. Давгүй болсон гэж бодож байна. Тэр суурь сайтай. Бас ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Бид нар тусалж байгаа болохоор асуудал гарахгүй байх.
Мао: Зөвшөөрч байна.
Гит: Гэхдээ надад тайзан дээр гарч байсан туршлага байхгүй шд. Би яаж Фен Яасон багшийн оронд гарах юм бэ?
Мао: Хэн нэгэнд агуу ажлыг даатгахаасаа өмнө, Тэнгэр... Тийм биз? Ийм олон томчууд арыг чинь дааж байхад, юунаас нь айдаг юм?
Ша: Харин тийм.
Ж: Болно оо. Тэгж ярих хэрэггүй. Чамд ямар байгааг ойлгож байна. Гэхдээ бүх зүйлд анх удаа гэж байдаг. Бүгд чамайг дэмжиж байгаа болохоор оролдоод үзвэл ямар вэ?
Гит: Гэхдээ би айгаад байна.
В: Гэхдээ гэнэ шүү. Айх хэрэггүй. Зүгээр хий.
Гит: Гэхдээ, би айгаад ...
Ж: Юунаас айсан юм? Нэр нүүрээ алдах вий гэж үү?
Гит: Миний нэр нүүр ч яах вэ. Та нарын нэр нүүрийг алдах вий гэхээс айж байна.
В: Хийгээд үз ээ. Энэ хоёр байхад чи байтугай намайг хий гэвэл би ч оролдоод үзнэ.
Ж: Чи? Чи март.
В: Би яасан юм?
Мо: Энэ хэдээс гадна би Фен Яасонд хэлсэн. Тэр чамайг чадна гэж бодож байна гэж хэлсэн.
Гит: Нээрэн үү?
Ду: Фен Яасон чамайг чадна гэж байгаа бол надад татгалзах юм алга. Тэгээд ч чи олон жил тэрний фен байсан. Тэрний дүрүүдийг сайн мэднэ.
Ж: Үнэнийг хэлэхэд энэ хоёрын стиль нь ч төстэй.
Ги: Тэгвэл ... би хичээнэ ээ.
В: Сайн байна.
Мао: сайн байна.
В: Амжилт.
Ду: Амжилт.
Ж: За за. битгий зогсоод бай. Явж Жианнаны дурсамжийг судал.
Гит: За за. би явж Фен багшийн бичлэгүүдийг үзнэ ээ.
Ша: Тэр хар даа. Сандарч байгааг нь.
Мо: За. Тэгвэл ингээд шийдчихлээ. Одоо гол яриандаа оръё. Төлөвлөлтийн багийг үндсэн гишүүдээс бүрдүүлсэн нь дээр. Сэдвээ сонгож, үзүүлбэрүүдээ сонгоод, клуб, болох газар бас зочдын тоог гаргана. Хоёр хөтлөгч хэрэгтэй.
Ж: Бид нар руу харах хэрэггүй. Чи хүмүүсийн ард нуугдчихна. Бид нар дахиад тайзан дээр гарах болж байна уу?
Мо: Тэгмээргүй байна уу?
Ж: Тэгмээр л байна. Гэхдээ энэ удаа өөр.
Мо: За яах вэ. Бас зохион байгуулалтын багийг байгуулах хэрэгтэй. Шууд нэвтрүүлгийн үеэр ажиллах инженерийн баг. Бас олон нийттэй харилцах баг. Зурагт хуудсыг яаралтай гаргах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн эхлээд үзүүлбэрүүдээ шийдэх хэрэгтэй. Энэ удаа хоёр төрлийн програм сонгоё гэж бодож байна. Эхнийх нь хуучны клубуудыг оролцуулаад, дараагийн хэсэгт шинэ клубуудэд боломж олгохын тулд сонсогчдоор сонгуулъя. Тэгэхгүй бол нөгөө л байдаг хэдэн хүмүүс байгаад, шинэ хүмүүст боломж олдохгүй.
Ж: Боломжийн санаа гэж бодож байна. Гэхдээ тасалбар авч байгаа үзэгчид алдартай хүмүүсийг л үзэхийг хүсэх байх.
Мо: Тийм болохоор нэгийг эсрэг нэг. Шинэ, хуучин хоёр царайг хамтад нь. Тийм болохоор Офф Кийг оролцуулъя гэсэн юм.
Ду: Сайхан санаа байна.
Мо: Ингээд болоо.
Мао: Юу гэж бодож байна?
Ж: Хөөе. Дуду, хаачих нь вэ?
Ду: Зурагт хуудас хийе. Зохион байгуулагч ажил хуваарилсан.
В: Тэгвэл тарах уу?
Ша: Би... би Дудуд тусаллаа.
Мао: Ажилдаа оръё.
В: Кофе хөрөө ч үгүй байна. Дуду эгч ээ, би тусалъя. Явъя.
Ша: Ажилда оръё.
***********************
Шен: Хөөх. Ийм олон хүн хариу бичсэн байна шд.
Г: Харин тийм. Тэдний ихэнх нь интернэтэд нэг их ороод байдаггүй ч тэр үед идэвхтэй байсан хүмүүс байна. Одооны клубууд яасан ч тэдэн шиг байж чадахгүй.
Шен: Тэгээд ч тэр үед тийм ч олон хүн интернэт хэрэглэдэг байгаагүй. Вейбо ч гэсэн дөнгөж гарч байсан. Тэд нарыг ахмад үеийнхэн гэж хэлж болно. Үнэхээр зоригтой.
*******************
Ж: Чамд харуулах юм байна. Хар даа. Хар хар хар. Гэнэтхэн гунигтай санагдчихлаа. Амаргүй байсан шүү.
Мо: Гэхдээ л сэтгэл хангалуун байна.
Ж: Мэдээж.
Мо: Давстай өндөгний шараар бүрсэн тахианы далавч идэх үү?
Ж: Мэдээж. Гэнэтхэн идмээр санагдчихлаа. Юундаа инээсэн юпм? Чи хийх юм уу?
Мо: Би хийнэ ээ.
**********************
Шен: Байна уу?
Мо: Унтчихсан уу?
Шен: Үгүй ээ. Ардын хөгжмийн галаны тухай шейрлэснийг чинь хараад унтаагүй байна. Жил бүрийн хамгийн чухал үйл явдлуудын нэг. Би жил болгон үздэг.
Мо: Тийм үү? Надад хэлж байгаагүй шд.
Шен: Бид хоёр танилцаад удаагүй юм чинь. Тэгээд ч байгуулагдаад удаж байгаа танайх шиг том клубууд жил болгон тайзыг эзэгнэдэг болохоор та нар ойлгохгүй л дээ.
Мо: Би тайзан дээр гарч байгаагүй.
Шен: Тэр ч үнэн шүү.
Мо: Гэрийнхэн чинь унтчихсан болохоор ярихад хэцүү байна уу?
Шен: Тийм ээ. Манай хана нимгэн болохоор.
Мо: Тэгвэл гараад ир. Тэгээд ярилцъя.
Шен: Чамайг зохион байгуулж байгаа гэдгийг харсан. Өдөржин ажилтай завгүй байсан уу? Дахиад л алдартнуудын том уулзалт болох нь. Атаархчихлаа.
Мо: Энэ жил өөр болно.
Шен: Юугаараа өөр гэж? Тэнд хойно, кафе байгаа. 12цагт хаана. Тийшээ явъя.
Мо: Тэгье. Явъя.
Шен: Түрүүн энэ жил өөр болно гэсэн. Юугаараа өөр болох юм?
Мо: Энэ удаа нэлээд хэдэн үзүүлбэрийг үзэгчдийн хүсэлтээр сонгоно. Бас шинэ, хуучин клубууд хамтарч ажиллана. Шинэ хүмүүс, олны танил хүмүүс хамтдаа.
Шен: Ямар нэг болзол байгаа юу?
Мо: Оролцмоор байна уу?
Шен: Мэдээж. Гала тоглолт шд. Юу хэрэгтэй вэ? Дуу, шинэ найруулга, эсвэл өөр юм хэрэгтэй юу? Би өөрөө оролцмооргүй байна. Би тайзны ард ажиллаж, эсвэл зүгээр л тэнд баймаар байна. Ажилд авах ямар нэг шалгуур байгаа юу? Нээлттэй шалгаруулах уу, эсвэл өөр үү? Бүртгэл нь хэзээ эхлэх вэ?
Мо: Энэ асуултуудыг зохион байгуулагчаас асууж болохгүй. Дуду шалгаруулалт явуулах зурагт хуудас бэлдэж байгаа. Завтай бол интернэт тавигдахыг нь хүлээж бай. Эсвэл найз залуугаа явуулахыг хүлээж бай.
Шен: Аан?
Мо: Аан?
Шен: Мм. Би өөр нэрээр хүсэлтээ гаргасан дээр бол уу? Хөгжим чухал болохоос миний хэн болох чухал биш юм чинь.
Мо: Би чамайг одооныхоо Шеншенман нэрийг ашиглаж болно гэж бодож байна. Хүмүүс намайг буруу юм хийсэн гэж хардахгүй байх. Би энэ салбарт удсан болохоор. Хүмүүс миний зарчмыг мэддэг болохоор.
Шен: Тэр ч үнэн шүү. Би хэдэн давгүй дуу бичсэн. Тэр дуунуудаа туршиж үзмээр байна.
Мо: Болно оо.
Шен: Хэн ч мэдэхгүй интернэт нэрнээс, Төгс хоолой гэдэг алдартай албан ёсны дуу оруулдаг клуб. Дараа нь Тианзи №1 дуу бичлэгийн студи. Та нараар бахархаж байна.
Мо: Зам гарч байж болгоомжтой л доо.
Шен: Хурдлаарай. Би багадаа энэ шатаар явах дуртай байсан.
Мо: Тийм үү? Энэ шатанд онцгой юм байгаа юм уу?
Шен: Энэ шатны дээр гарчихвал гэртээ харина аа гэсэн үг. Тэгээд их баярладаг байсан.
Мо:Аан? Чиан Чинци нэг өдөр зодог тайлчихвал... чи яах вэ?
Шен: Яагаад тэгж хэлж байгаа юм? Яасан бэ? Битгий айлгаад бай л даа.
Мо: Би Чиан Чинци байхаа больсон ч гэсэн... намайг хайрласаар байх уу?
Шен: Хайрлалгүй яах юм. Гэхдээ энэ хайртай байхтай ямар ч холбоогүй.
Мо: Хамааралтай байлгүй яах юм. Чи надаас ингэж асууж байна. Чамайг надаас илүү хоолойд чинь дуртай гэж айж байна уу гэж.
Шен: Тэр чинь толоом байсан шд. Тоглохоо боль л доо. Үнэнээ хэл дээ. Чи... сая... үнэнээсээ хэлээгүй биз дээ?
Мо: Үнэнээсээ. За за. Чиний төсөөлж байгаа шиг аймаар юм биш ээ. Би зүгээр л... нэг алхам ухарч байгаа юм. Интернэтэд орох нь багасна гэсэн үг.
Шен: Ажил ихтэй, завгүй болохоор тэгж байгаа юм уу?
Мо: Нэг шалтгаан нь. Нөгөө нэг шалтгаан нь... Шинээр гарч ирж байгаа хүмүүст тусалмаар байна. Зүгээр үү?
Шен: Ойлгож байна. Би ч гэсэн. Нэг л өдөр... би Шеншенман гэдэг нэрээ ашиглахаа больчихвол... чи ч гэсэн эсэргүүцэхгүй, тийм үү?
Мо:Баярлалаа.
Шен: Гэхдээ л тэгсэн ч гэсэн... гунигтай байсан. Шүтэн бишрэгч чинь болохоор... гунигтай байна. Олон жил дуртай байсан хоолой маань... гэнэтхэн байхгүй болох нь... Гунигтай санагдаж байна. Гэхдээ... Өнгөрсөн жилүүдэд угаасаа байнга гарч ирдэгүй байсан. Би өөрөө ч мэдэлгүй тэгэх байх гэж бодож байсан. Сая надад хэлсэн болохоор гэнэтийн байлаа. Гэхдээ, тийм ч их гайхсангүй.
Мо: Сүүлийн хэдэн жил... би энэ тухай бодсон.
Шен: Өөрийгөө хар даа. Хамгийн жаргалтай үед маань энийг хэлж байдаг. Фений хувиар сэтгэл эмтэрч байна.
Мо: Миний буруу.
Шен: Ингэхийг мэдсэн бол кафед байхдаа хамгийн үнэтэй юмнуудыг нь захиалдаг байж. Сэтгэлээ тайтгаруулаад.
Мо: Тэг ээ. Дараа тэгээрэй.
Шен: Тохирлоо шүү.
Мо: Дараа нэг хуудсан дээр байгаа хамгийн үнэтэй юмнуудыг бүгдийг нь захиалаарай. Идэж барахгүй бол аваад яваарай.
Шен: За.
Мо: Гэрт чинь хүргээд өгье.
Шен: За.
Мо: Явъя.
***********************
Г: Энэ яг үнэн юм уу? Чи худлаа хэлээгүй биз?
Шен: Хуурамч байсан ч гэсэн би чамайг хуурч яах юм?
Г: Би хүмүүсийн шейрлэсэн байхыг харсан. Хамгийн алдартай дуу оруулдаг дөрвөн баг, бас шилдэгийн шилдэг ардын хөгжмийн арван клуб орлоцоно гэсэн байсан. Бас олон зочин ирнэ гэсэн. Тасалбар нь олдохгүй байх.
Шен: Хэн тасалбар ав гэсэн юм бэ? Өөрөө оролцох хэрэгтэй шд. Сонгогдож чадах юм бол.
Г: Би оролцоно оо. Дуулахгүй байсан ч хамаагүй. Хөгжим тоглоход л болно. Хөгжмөө сонгох хэрэгтэй. Алийг нь тоглох вэ?
Жан: Хөөе. Тоглоод байгаа юм уу? Чамд энэ өрөөнд байгаа хөгжимнүүдээс тоглож чадахгүй хөгжим байгаа юм уу?
Г: Надаас илүү хүн байж л таараа. Би юу ч биш.
Жан: Чи яах вэ? Чи оролцох уу?
Шен: Би юу? Би бүртгүүлчихсэн. Имейл хаяг руу нь демогоо явуулчихсан. Тэгэхээр би ярилцлаганд орохгүй. Нээрэн. Гуай гуай. Ярилцлага нь Төгс хоолой суди дээр болно гэсэн.
Г: Энэ Хэрэггүй. Болохгүй...
Жан: Хөөе.
Шен: Аан?
Жан: Чи тайзан дээр гарахгүй юм уу? Чи Яншуод их сайн дуулж байсан шд.
Шен: Би зүгээр л тусалсан юм. Би тайзны ард ажиллах дуртай. Дуу чинт алдартай болчихвол нэгээр тогтохгүй олон дуучин дуулна. Тэгвэл миний бичсэн дуу илүү олон хүнд хүрнэ гэсэн үг биз дээ. Тийм ээ?
Жан: Тийм байна. Энэ талаараа Чиан Чинци та хоёр адилхан юм аа.
Шен: Тийм ээ. Тэгж хэлж болно.
Жан: Асуух юм байна.
Г: Ятга уу?
Жан: Хэд хоногийн өмнө Чиан Чинцигийн фенүүдийн чаталж байхыг би харсан. Энэ гала тоглолтын дараа фенүүдтэйгээ салах ёс хийгээд арын албанд ажилладаг болж байгаа гэж байсан. Энэ үнэн юм уу?
Шен: Үнэн. Надад ч гэсэн гунигтай байна.
Жан: Чиан Чинци их эрт зодог тайлж байна.
Г: Оргилд хүрсэн хүмүүсийн хувьд хэвийн л зүйл. Салбартаа шилдэг нь шд. Арын албанд ажиллаж, шинэ зүйл нээх нь сайн хэрэг.
Жан: Тийм ээ. Ямар бүр алга болчих гэж байгаа биш. Чиан Чинци байж л байна.
Г: Хүлээгээрэй. Ярилцлага Төгс хоолой студид болно гэсэн үү?
Шен: Тийм ээ.
Г: Тэгвэл би Тианзи №1 студид очиж үзэх нь ээ?
Шен: Хэлсэн чинь чи тоохгүй байсан шд. Би хамаагүй юм байх л гэж бодлоо.
Жан: Тэрнийг мэдэхгүй юу. Сэтгэл нь хөдлөхөөрө өөр юу ч сонсохоо больчихдог юм.
Г: та хоёр нийлээд намайг дээрэлхэж байна уу?
Жан: За за. Уурлах хэрэггүй. Бэлтгэлээ сайн хий. Ярилцлагад явахад чинь би хамт явъя. Гэр бүл нь хамт очиж болно биз дээ? Би гэр бүл нь болъё.
Шен: Мэдэхгүй ээ. Болох байх аа.
Жан: Байх аа? Тианзи №1-ийг байгуулсан хүмүүсийн нэг нь чиний найз залуу.
Шен: Ажил бол ажил гэдэг байх аа.
Жан: За яах вэ. Би ч гэсэн бүртгүүлчихье.
Шен: Болж байна.
Жан: Нэг хараадахъя. Энэ ямар вэ?
Шен: Болж байна.
********************
Ша: Энийг хаана тавих вэ?
Ду: Гала болох шөнө танхимд.
Ша: Жижигхэн юм биш үү?
Ду: Энэ өнгийг нь шалгах гэж хэвлүүлсэн юм, за юу? Өнгийг нь шалгах гэж. Хар л даа, материалууд нь өөр өөр байгаа. Бүгд өөр өөр материалтай. Тэд нар үзэгслэнгийн самбар, баннер, өлгөдөг зурагнуд. Энэ бол хоёр талаасаа харагддаг нааж болдог нь. Материал болгон нь өөр өөр үүрэгтэй, ойлгов уу?
Ша: Сайн ойлгохгүй л байна.
Ду: Болно оо.
Ё: Дуду эгч ээ. Шүүгч нар зарим нь маргаашнаас ирнэ гэсэн. Эхний хэсгийнх нь ирэх нислэгийн хуваарь энэ байна.
Ду: Машин захиалчихсан уу?
Ё: Тэгсэн. Гэхдээ, зочид буудал захиалаагүй байгаа. Урьдчилсан захиалга байхгүй гээд, манайх мөнгөгүй байсан болохоор.
Ду: Зүгээр ээ. Фейшао, Ван Кө, Жоу Жений гэрийг ашиглаж болно. Дээр нь манай студид амрах өрөөнүүд байгаа. Мөнгөө ухаантай зарцуулах хэрэгтэй. Боломжтой бол хэмнэх хэрэгтэй. Ихэнх нь ирсний дараа зочид буудлыг бөөнд нь захиачихна.
Ша: Дудугийн хэлдэг зөв. Бид нар цуглах гэж байгаа бол тав тух чухал биш. Хайр хамгийн чухал. Боломжтой газар нь хэмнэ.
Ё: За. тэгвэл би ажлаа хийлээ.
Ша: Тэг тэг.
Ду: Чи завтай юу? Маргааш галт тэрэгний буудлаас хүмүүс тосвол ямар вэ?
Ша: Нөхөн төлбөр өгөх юм уу?
Ду: Өгөхгүй.
Ша: За яах вэ. Би өөрөө төлчихье.
В: Тэгвэл би нисэх буудлаас тосъё. Шатахууны мөнгө хэрэггүй.
Ду: Харж байна уу.
Ша: Сайн юм болж дээ. Би дуучин байхаа болих юм бол дуу оруулдаг болъё гэж бодож байсан юм. Гэтэл... та нар намайг тоохгүй байгаа бол би та нараас гуйхгүй ээ.
Ду: Тийм ээ. Манай студи Фей овогтын залуу ноёнд хэтэрхий багадна. Хөөе. Битгий битгий битгий хольчих. Наадах чинь үрчийчихнэ.
Ша: За за. Төвөг удахаа болилоо.
Ду: Хоцорч болохгүй шүү.
Ша: Санаа бүү зов.
*******************
Ша: Энэ байгальд ээлтэй. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх. За юу?
Эр: Тийм шүү, тийм.
Эм: Дэмий юм ярихаа боль л доо.
Эр: Тийм ээ. Олон жил өнгөрчихөөд байхад одоо болтол ийм юм яриад л.
В: Машин дотор гэнэтхэн хүйтэн болчих чинь.
Эр: Кейси. Танай курс их алдартай болж байгаа гэж сонссон. Яаж энд ирэх зав гаргаа вэ?
Эм: Чиан багш ир гэж тушааж байхад чинь. Ин ч гэсэн бал сараа хойшлуулаад ирсэн.
Эм: Чиан Чинци зохион байгуулж байгаа гэсэн биз дээ? Хуучны их олон хүн ирж байгаа байх даа? Ар Юуэ бид хоёр фений хувиар ирсэн. Бид хоёр “Алтан гахай”-н төлөө ирсэн.
Эм2: Алтан гахай.
Эр: Юун алтан гахай вэ?
Эм2: Хөөе. Хаашаа явж байгаа юм? Чиан багш тэнд байгаа юу?
Ша: Өнгөрсөн шөнө шөнийн ээлжинд ажилласан. Студи дээр оройхон ирэх байх. Бид нар түрүүлээд очино.
Бүгд: Аан.
Эр: За.
Ша: Мартсанаас... Ярилцлагад орох хүмүүсийн зарим нь өнөөдөр үдээс хойш ирнэ. Та нар тэд нараас ярилцлага авч байгаад орой надтай явж болно.
Эр: Манайхнаас хэдэн хүн ирсэн бэ?
В: Та нар ирж байга эхний баг нь. Гэхдээ та нар түрүүлж ирж байгаа болохоор зочид буудал захиалах боломж байгаагүй. Тасалбар борлогдож эхлээгүй болохоор. Тийм болохоор Фейшао ардын хөгжмийн хэдэн хүнийг тосохоор явсан. Тэд нар тэднийд бас Жумей багшийн гэрт байрлана. Харин бид нар тэгж байгаад аргаа олно доо.
Эм: Янзтай. Би студид байрламаар байна.
Эр: Би ч гэсэн. Шалан дээр унтсан ч хамаагүй.
Эр эм: Аан?
Эм: Аан? Яагаад танайд байрлана гэж?
Ша: Манай гэр яасан гэж? Манай гэрийн зочид буудалтай харьцуулж болох уу?
Эр: Бид нар хөгжилдөх гэж ирээгүй. Эхний хүмүүс гэчихээд бид нар танайд байрлах юм бол... багтах юм уу?
Ша: Багталгүй дээ.
Эр: Тийм ээ тийм тийм.
Ша: Төгс хоолой студийн гурван анхдагч студид байрлана. Дудугийн гаргасан санаа. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй.
Эр: Төв өө? Анхдагчид? Бид нарыг хасчихсан байна шд.
Эр: Харин тийм.
Ша: Хөөе хөөе хөөе. Дуду тэгж хэлээгүй юм шүү. Тэгээд ч, манайд байхад яачихаад байгаа юм? Дургүй байгаа юм уу?
Эр: Тэгэлгүй яах юм. бид нар энд ирээгүй удаж байна. Яаж танай гэрт байх юм бэ? Студид байсан нь дээр биз дээ?
Бүгд: Тийм ээ. Тийм шүү. Тийм тийм.
Ша: Зөрүүдлэхээ болиорой.
Эр: Болихгүй ээ.
Ша: За за за. Студид байрлаж л байхгүй юу.
Эм: За.
Эр: Болж байна.
***************
Эм: Би сандраад байна аа. Энд байж байя тэгэх үү?
Жан: Хөөе. Гурван давхар нь гурвуулаа Тианзи №1-ийнх юм уу?
Шен: Тийм. Их олон өрөөтэй. Студи нь ч гэсэн их том.
Эр эм: Сайн уу. Сайн уу.
Г: Зөндөө хүн байна. Би айгаад байна.
Жан: Зүгээр ээ. Бид хоёр хамт байхад.
Г: За.
Лин: Бэлтгэлээ сайн хийсэн үү? За. ойлголоо. За. Хөөе. Дараа ярья. Баяртай. Шеншен?
Шен: Эргээд ирчихсэн үү?
Лин: Тийм. Чи бүртгүүлсэн юм уу?
Шен: Үгүй ээ. Манай клубийн хүмүүс бүртгүүлсэн. Би хамт ирсэн юм.
Лин: Сайн байцгаана уу.
Г: Сайн уу.
Жан: Сайн уу.
Лин: Амжилт хүсье.
Г Жан: Баярлалаа.
Лин: Би түрүүлээд явлаа.
Шен: За. Удахгүй уулзъя.
Лин: Удахгүй уулзъя. Баяртай.
Шен: Баяртай.
Жан: Хэн юм?
Шен: Линлон.
Жан: Хэн гэнээ?
Шен: Чшшшш... Линлон.
Жан: Миний шүтээн. Би биширдэг. Тэр Чиан Чин...
Г: Болиоч. Аль хэдийн өнгөрсөн явдал.
Шен: Тэр Чиан Чинцигийн үеэл эгч нь. Хүмүүсийн интернэтээр бичдэг юм нь худлаа.
Жан: Үеэл эгч нь байх нь ээ.
Г: Даанч хөөрхөн байсан юм аа.
Жан: Гени сайтай.
Шен: Явъя.
Жан: Явъя.
Гит: Оролцогчид оо, наашаа цуглаарай. Миний өгсөн асуулгыг бүгдээрээ бөглөөд өгөөрэй. Дотор орсны дараа хүн болгонд гурван минутын хугацаа байгаа. Нэрээ, тайзны нэртэйгээ хэлээд шууд эхэлж болно. Өөрийгөө танилцуулах шаардлагагүй. Уучлаарай, их олон хүн бүртгүүлсэн болохоор шүүгч нар маань аль болох олон хүнд боломж олгох гээд...
Жан: Зүгээр ээ багш аа, бид нар ойлгож байна.
Бүгд: Зүгээр ээ. зүгээр.
Гит: Үгүй ээ, үгүй үгүй. Багш гэж дуудах хэрэггүй. Хүмүүсийн интернэт нэрийг унших ичмээр болохоор... та нар өөрсдөө хэлээд өгөөрэй, тэгэх үү? Май...
Эр: Энэ байна.
Гит: За. Нэрээ бүртгүүлсэн хүмүүс орж болно шүү. Дотор амрах хэсэг байхгүй. За, баярлалаа. Баярлалаа. Дотор ороод сандрах хэрэггүй шүү. Амжилт. Би дотогшоо орохгүй. Шеншенд та хоёрыг даатгалаа.
Жан: Бид хоёр хүүхэд биш дээ.
Гит: Доод давхарт илүү олон оролцогч байгаа. Би явлаа. Баяртай.
Шен: Баяртай. Явъя. Би тусалъя.
Эм: Тэнд байгаа.
Эр: Энд жаахан амарчихъя.
Г: Төгс хоолой студи. Өнгөрсөн жил би 9-р эгнээнд сууж байгаад тоглолтыг нь үзсэн. Миний урд талын эгнээнүүдэд дандаа алдартай хүмүүс сууж байсан. Энэ жил би тайзан дээр зогсох ёстой.
Шен: Чи чадна аа.
Жан: Гэхдээ эхлээд бид энэ хаалгаар орох хэрэгтэй. Явъя. Явъя.
Ж: Өнөөдөр бүгдээрээ сайн байлаа. Гэртээ хариад хариу ирэхийг хүлээж байгаарай.
Бүгд: Баярлалаа, Жумей багш аа.
Ж: Баяртай.
Бүгд: Баяртай. Баяртай.
Ж: Хөөх. Шеншен ирчихсэн үү? Мо багштай уулзахаар ирээ юу?
Шен: Үгүй ээ, найзуудтайгаа ирсэн.
Ж: Аан? Сайн уу. Сүүтэй цай уух уу? Яваад, хэдэн хүн байна тоолоод ир. Хүний тоогоор сүүтэй цай аваад ир. Миний нэр дээр аваарай. Хурдан яв. Би тусалъя. Нааш нь өгчих.
Г: Их хүнд. Баярлалаа.
Ж: Зүгээр ээ. өгчих. Зүгээр ээ. зүгээр. Наашаа ор...
Шен: Явъя.
Бүг: Тэгсэн юм уу? Үнэн үү?
Ж: Тийшээ очоод сууж бай. Би энийг оруулаад тавьчихъя.
Ша: Би зургийг чинь аваадахъя. Та хоёр наашаа хүрээд ир.
Г: Жианжиан, Ар Юуэ хоёр.
В: Өнөөдөр бүгд цугларсных.
Ша: Нааш ир. Жаахан доошоо. Болж байна... нэг хоёр гурав. Бяслаг гээрэй.
Бүгд: бяслаг...
Ду: Шеншений найзууд уу? Алив, хурдан ийшээ суу.
Г: За.
Ду: Удахгүй бичлэгийн студид үзүүлбэрээ үзүүлнэ. Бэлтгэлтэй байгаарай.
Г: Баярлалаа.
Жан: Баярлалаа.
В: Ченрен Зимей.
Эр: Аан?
Жан: манайхаас хамаагүй том юм аа.
Ж: За шударга байлгах үүднээс сугалаа сугалъя. Тэгээд дарааллаараа орно шүү. Олон хүн хүлээж байгаа болохоор хэдүүлээ удаад яах вэ. Нэг нэгийг аваарай. Нэгийг авна шүү. Өөрийнхийгөө харж байгаарай. Чи сугалахгүй юм уу?
Шен: Би хөгжим зохиох, найруулах уралдаанд бүртгүүлчихсэн. Имейл хаяг руу чинь демогоо явуулчихсан.
Ж: Нэр чинь хэн билээ? Интернэт нэр чинь?
Ду: Алив, хогоо нааш нь өгчих. Дараагийн хүмүүс удахгүй хүрээд ирнэ.
Ша: За, бүгдээрээ бэлдэж байгаарай. Гурван минутын дараа эхэлнэ шүү.
В: За_ амжилт хүсье.
Ша: Амжилт.
Бүгд: Амжилт. Амжилт. Амжилт.
Ша:Алив, би тусалъя.
Г: Минийх нэг байна.
Ша: Залуус аа, хүн болгонд үзүүлбэрээ үзүүлэх гурван минутын хугацаа байгаа. Бид нарт интернэт Ай Ди-гаа хэлээд хөгмөө аваад дуртай аяа тоглоно. Нэг дугаараас эхэлье.
Жан: Би гурав дугаарыг сугалсан. Бид хоёр дуэт тоглож болох уу? Бид хоёр нэг клубийнх.
В: Болно оо. Зүгээр. Тэгж болно.
Жан: За. Баярлалаа, багш аа.
Ша: Эхэл...
Г: Сайн байцагаана уу. Намайг Жаожаомуму клубийн Гуай гуай гэдэг.
Жан: Би Жаожаомуму клубийн удирдагч, Миний Ай Ди Лийдер.
Г: Өнөөдөр Шеншенманы зохиож, найруулсан “Хавар цэцэглэсэн тоорын цэцэг” аяыг тоглоно.
25-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home