Love me, Love my voice 24

Love me, love my voice-24

Үргэлжлэх хугацаа: 46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

 

Гарчиг: Миний дуу хоолой. 24-р анги

Мо: Чиний гэр бүл, миний гэр бүл.

Ё:  Тэрний эхнэр ямар хүн байх бол? Дуду эгч ээ, Фен багшид ямар хүн таалагддаг бол?

Ду: Мэдэхгүй ээ. Сонирхдог хүн байхгүй л юм шиг байдаг шд. Хар даа. Манай студийн гурван шилдэг огт өөр гурван хүн. Чиан Чинци үг дуу цөөтэй. Жумей хэнийг ч сонирхдоггүй юм шиг байдаг. Фен Яасан хүн болгонтой нөхөрлөдөг мөртлөө, дотно хүн байхгүй юм шиг санагддаг.

Ё:  Хайр дурлалаас хол нэгэн, гал цогтой нэгэн, бас хайрлаж мэддэггүй нэгэн.

Ду: Үүрд ганцаараа байх тавилантай.

Ф: Би энэ насандаа ганцаараа байж байгаад дуусах бол уу?

Мао: Яалаа гэж.  Чи уйгагүй араас нь хөөцөлддөг зан чинь үр дүнгээ өгч чи хамтрагчаа өөрийн болгосон. Бай Мочин.

Ф: Энийг сайн мэдээ гэж хэлж болох байх. Нээрэн, Чиан аль дүрд тоглох юм?

Мао: Үхэшгүй мөнхийн эрэгтэй гол дүр Шиву жанжин.

Ф: За яах вэ. Тэр дандаа л дэлхийг аварч, би дагалдагч нь болж байх юм.

Мао: Чиний дүрд тэрэнд тохирохгүй ээ.

Ду: Мао ах аа.

Мао: Аан?

Ду: Би завтай болчихлоо. Би юунд дуу орох билээ?

Мао: Тэрний хамтрагч.

Ф: Дуду эгч ээ.

Ду: Фен багш.

Ф: Дахин хамтрах болсондоо таатай байна.

Ду: Хамтран ажиллахдаа таатай байна.

Мао: Эхэлцэгээе. 

Ф: За.

*******************

Эр: За. дуусчихлаа.

Мо: За.

Эр: 40болсон.

Мо: За.

Шен: Би төлье.

Мо: Зүгээр ээ, би өгчихье. Би өгчихье.

Шен: Манай студийн асуудал, Мо багш та төлөх хэрэггүй.

Г: Тийм ээ. Манай студийн хэрэг.

Мо: За за. Энэ шалтгааныг эсэргүүцэх арга алга.

Шен: Би...

Эр: За. Хөөе. Танай компани юу хийдэг  юм?

Шен: Хөгжим хийдэг  гэж хэлж болно.

Эр: Аан. За за.

Шен: Та орж хармаар байна уу?

Эр: Аан? Болох юм уу?

Шен: Болно оо. Ийшээ.

Эр: За.

Г: Та орж хар хар.

Шен: Энэ манай бичлэг хийдэг өрөө. Хөгжмийн зэмсгүүд байдаг юм.

Эр: Аан. Гоё юм аа. Хөөе. Манайх ач хүүгээ оруулж болох бол уу?

Г: Ирээдүйд болох байх. Бид нар алдартай болохоороо курс ажиллуулна аа.

Жан: Манай үсний газрын ус цэвэршүүлэгч эвдэрчихэж. Чиан...

Мо: Дихиад уулзах шив.

Эр: Зочин ирчихлээ. Би өөр нэг газраар очих ёстой. Би явъя даа.

Шен: За.  баярлалаа.

Мо: Баярлалаа.

Шен: Дарга аа, ирчихсэн үү.

Жан: Аан? Уучлаарай, ажлын баг болохоор би ажлынхаа хувцастай хүрээд ирлээ. Албан ёсоор танилцъя. Би энэ танигдаж амжаагүй клубийн дарга нь.

Мо: Чиан Чинци. Төгс хоолой студийнх.

Г: Би өөрийгөө ёсорхуу байсан гэж бодсон чинь. Манай дарга аргагүй л өөр юм аа.

Жан: Өөр хэрэг шүү. Эртээд уулзахдаа би хэн гэдгийг нь мэдээгүй. Энэ удаа би клубээ төлөөлж байгаа шд. Хөөе. Та хэд сууж бай. Би ус уугаадахъя.

Мо: За.

Шен: Сууя...

Жан: Өнөөдөр гэнэтхэн ирсэн болохоор. Манайд хүн дайлчихаар олигтой юм ч алга. Манай салонд очиж нүүрэндээ үйлчилгээ хийлгэх үү?

Шен: Сайхан санаа байна. Эгч ахлах ажилтан байгаа юм.

Мо: Тийм үү? Гэхдээ хэрэггүй ээ, баярлалаа.

Жан: Бид хэд тоглосон юм аа. Өнөөдөр үлдээд оройн  хоол идвэл ямар вэ? Шеншен Яншуогийн тоглолтонд оролцсоноос хойш манай клубийн нэр хүнд өссөн. Шеншенд тусалсан болохоор би өнөөдөр оройн хоолоор дайлъя.

Мо: Хэрэггүй ээ. Миний хийх ёстой юм.

Жан: Миний ч гэсэн хийх ёстой юм. Би тэрний дарга нь. Тэрний өмнөөс баярлалаа гэж хэлж байгаа юм. Нэрэлхэх хэрэггүй.

Г: Тийм ээ, нэрэлхэх хэрэггүй. Бид нарын дунд ёсорхох юу байх вэ. Бид нар Шеншений гэр бүлээс өөрцгүй.

Шен: За за за. Гадны хүн шиг хандаад байвал дахиад ирэхгүй бол яана.

Мо: Өнгөрсөн удаа ирэхэд Шеншен бид хоёр албан ёсоор эхлээгүй байсан. Тийм болохоор хэн гэдэгээ хэлж чадаагүй юм. Энэ удаа гэмээ цайруулаад би хоол хийе.

Г: Тэгье. Тэгвэл би хэрэгтэй юмнуудыг нь авъя.

Мо: За.

Шен: Тэгвэл би угааж, хэрчихийг нь хариуцъя.

Мо: Тэг ээ.

Жан: Би... үйлчлүүлэгчтэй байгаа болохоор...

Мо: Тэгвэл явж ажлаа хий хий.

Шен: Тийм ээ. Ажлаа дуусчихаад ирж хоол идээрэй.

Жан: За. Баярлалаа Чиан багш аа. Би явлаа шүү. Баяртай.

Мо: Баяртай.

**********************

Ё: Энийг ид.

Эм: Баярлалаа.

Гит: Шиёоу. Би хоол захиалах гэсэн юм.

Ё: Эндээс хар.

Гит: За.

Ё: Юу идмээр байна?

Ша: Мо Чинчен ажил нь тарчихсан байх ёстой доо. Хоолны цаг болчихоод байхад яагаад ирэхгүй байна уу? Ажилгүй байхад таарах ховор тохиолдол юмсан. Яагаад ирж хоол хийхгүй байгаа юм? Хүргэлтийн хоолноос залхаж байна.

В: Мо багш өмнөх шигээ байхаа больсон.

Ж: Одооны Төгс хоолны газар өмнөх Төгс хоолны газар байхаа больж. Ахлах тогооч хүн дагаад зугатчихсан. Би явлаа. Та нар хоолоо ид.

Гит: Хоолны газрыг нь солих уу?

Ё: Тэгье.

Гит: Аль нь...

Ша: Офф Кий.

Гит: Аан?

Ша: Мо багш танайд байгаа юм биш биз?

Гит: Би би би мэдэхгүй ээ.

Ша: аан...

В: Би мэдэхгүй ээ. Худлаа ярихаа боль.

Ша: Тэднийд байгаагаас зайлахгүй. Идэхээ болилоо.

В: Идэхгүй юм уу?

Ё: Манай студийн дүрмээр жил бүр шинээр ажилд орсон хүмүүсийг шинэ үе гэж тооцдог. Бид нар хэд дэх үе нь юм бол?

Ша: 7 дахь нь. Манайх долоо дахь үеэ үзэж байна. Ван Кө...

В: Аан?

Ша: Ингээд ярьсан чинь бүр хөгширчихсөн юм шиг санагдчихлаа.

В: Арван жилийн ойгоор хөгширч байгаагаа мэдрээд тэтгэвэртээ гарах ёстой байсан юм.

Ша: Миний тавгийг хураачих.

В: Өөрөө хураа.

Ша: Би дахиад хорин жил дуулж чадах юм чинь. Тийм ээ?

*******************

Шен: Хөөх. Гоё үнэртэж байна. Энэ юу гэдэг хоол вэ?

Мо: Даршилсан ногоо, будаатай жигнэсэн мах.  

Шен: Амттай харагдаж байна.

Мо: Хэрчсэн мах болгоны дотор хоёр ширхэг лянхуа цэцгийн үр орооно.

Шен: Гайхалтай юм аа. Би энэ хоолыг харж бас идэж ч үзээгүй юм байна. Ингэж хийдэг байх нь ээ.

Мо: Удахгүй идээд үзээрэй.Дээр нь будаа хийж дүүргэнэ.

Шен: Аан. Будааг нь сүүлд нь хийх юм байна.

Мо: Сэрүүлэг тавьчих. 30минут.

Шен: 30минут. Болчихлоо. Энэ хоол харахад хэцүү юм шиг харагддаг мөртлөө хийхэд амархан юм байна.

Мо: Тэгэлгүй дээ.

Шен: Баярлалаа. Манай гэр бүлийнхэнд сайн ханддагт.

Мо: Чиний гэр бүл, миний гэр бүл.

Шен: Байж бай. Бүгд бэлтгэлийн өрөөнд орчихож.

Мо: Аан.

Шен: Үргэлжлүүл.

Мо: Аан? Би удахгүй эргээд ирнэ.

Шен: Хамт хоол идэхгүй юм уу?

Мо: Би Мао ахтай цуг нэлээд хэдэн бичлэг хийх ёстой.

Шен: Ядарч байгаа байх  даа.

Мо: Ядралгүй яах вэ. Тийм болохоор... миний сэтгэлийг засахгүй юм уу?

Шен: Сэтгэлийг чинь яаж засах вэ? Дөнгөя сая... үнссэн биз дээ?

************************

Жан: Энийг ид.

Г: за.

Жан: Баярлалаа.

Г: Баярлалаа.  Хөөе. Чиан Чинци хоол хийчихээд амсах ч үгүй явчихлаа. Зүгээр үү?

Шен: Хийх ажил ихтэй болохоор яараад явчихсан.

Жан: Хөөе.  Өнөөдөр эмнэлэгт эмчээр ажилладаг гэдгийг нь сонсоод их завгүй байдаг байх даа гэж бодсон.

Шен: Харин тийм. Нэг бол эмнэлэг дээр, нэг бол студид. Эртээд арван жилийн ой гээд Яншуо руу явсан. Өнгөрсөн хэдэн жил ийм урт амралт авч байгаагүй гэсэн.

Жан: Хэтэрхий сайн байх ч бас амаргүй юм аа.

Г.: Тийм ээ. Олны танил биш жирийн нэгэн байсан бол ч яах вэ. Гэтэл Чиан Чинци шд. Тийм мундаг ажилтай. Дээр нь эмч. Их олон өвчтөн үздэг байх даа. Аль нэгийг нь орхиж болохгүй.  

Жан: Ирээдүйд алдартай эмч болчихвол... захирал ч юм уу... хоёр ажлаа давхар хийх боломжгүй болох байх даа? 

Шен: Эмч ч бай, дуу оруулдаг жүжигчин ч бай тэр хичээнгүйлэн ажилладаг. Алийг нь ч орхих байсан тэрний хувьд хэцүү байх болно. Тийм өдөр битгий л ирээсэй.

Бичиг: Дуу оруулсан жүжигчид.

******************

Гит: Чи. Чи мөн үү? Чи? Чи том болжээ. Мо багш аа.

Мо: Өө. Хоол идэхээр яваагүй юм уу?

Гит: Би идчихсэн. Бичлэг хийлгэхэд бэлдэх гээд зохиолоо унших гэж ирсэн юм.

Мо: Хоолоо сайн идэж бай. Ийм олон багш нар байхад сандрах хэрэггүй.

Мао: Юу болж байна?

Гит: Мао ах аа.

Мо: Өнөөдөр юу болоо вэ? Бүгд сүүтэй цай уугаад байх чинь.

Мао: Нэгийг авбал нэг үнэгүй. Фен багш дайлж байгаа юм.

Мо: Аан? Баярлалаа.

Мао: Чамд байгаа юу?

Гит: Тэр байна. Ууж амжаагүй л байна.

Мао: Бичлэгээ хийлгэчихээд уугаарай. Хэтэрхий чихэрлэг. За, залуу минь. Дүрийг чинь хамт бэлдье. Шинэ хүний аз.

Мо: Тайван бай. Сандрах хэрэггүй.

Гит: За. Мо багш аа, би бэлэн.

Мо: За.

Мао: Эхэлье.

Мо: За.

Эр: Мо ах аа, дөрвөн жил өнгөрч.

Гит: Дөрвөн жил? Тэгж их удсан гэж үү? Чи тэрний цорын ганц гэр бүл. Бас миний цорын ганц анд. Чамд ямар нэг юм тохиолдвол...

Мо: Намтрыг нь уншсан юм бол уу?

Гит: Би тэрний нүүрийг харж чадахгүй.

Мао: Сая хэд хэдэн удаа уншсан байх ёстой доо.

Гит: Чиний зөв байх. Тэгвэл надад харамсах зүйл алга.

Мо: Зогсоочих. Офф Кий. Би сая харсан, дүрийнх нь танилцуулга хэтэрхий богинохон байна. Би зохиолыг нь бүтнээр нь уншсан. Чамд зарим нэг нэмэлт тайлбар өгье. Энэ дүр амжилтанд хүрнэ гэсэн итгэл найдвартай байсан ч хүмүүсийг аварч байгаад амиа алдсан. Сэтгэлээ илчлэхийг хүссэн ч чадаагүй болохоор харамсаж байгаа. Иймэрхүү харамссан байдалтайгаар дүрээ илэрхийлэхэд болно. Зүгээр ээ. Сандрах хэрэггүй. Өнөөдөр би энд хамт байх болохоор заагаад өгнө.

Гит: Баярлалаа, Мо багш аа.

Мо: Амжилт. Дахиад уншаад үзье. Дахиад эхэлье.

Мао: Бэлдээ.

Эр: Мо ах аа, дөрвөн жил өнгөрчихлөө.

Гит: Дөрвөн жил? Тэгж их удсан гэж үү? Чи тэрний цорын ганц гэр бүл. Бас миний цорын ганц анд. Чамд ямар нэг юм тохиолдвол... би тэрний нүүрийг харж чадахгүй. Чиний зөв байх. Тэгвэл надад өөр харамсах зүйл алга.

Мо: Офф Кий. Энэ үзэгдэл дээр чи үхэх гэж байгаа. Тийм болохоор олон удаа амьсгал авч болохгүй. Жаахан амьсгаадаж байгаа юм шиг ярихад болно. Бас сэтгэл хөдлөлөө дарж өгөх хэрэгтэй. Дөрвөн жил? Тэгж их удсан гэж үү? Жаахан өрөвдсөн байдалтай ярихад болно. Ойлгож байна уу? Дахиад хэдэн удаа хийгээд үз.

Гит: За.

Мо: Дахиад.

Мао: За.

Эр: Мо ах аа, дөрвөн жил өнгөрч.

Гит: Дөрвөн жил? Тэгж их удсан гэж үү? Чи тэрний цорын ганц гэр бүл. Бас миний цорын ганц анд.

Мо: Хурдан сурч байна.

Мао: Ухаантай хүү байна.

Мо: Сайн сурч.

Гит: Чамд ямар нэг юм тохиолдвол... би тэрний нүүрийг харж чадахгүй. Чиний зөв байх. Тэгвэл надад өөр харамсах зүйл алга.

Мо: Окей. Энэ удаа их сайн байлаа. Дахиад хэдэн удаа оролдоод үзэх үү? Энэ мэдрэмжээрээ сайн бэлтгэл хийгээрэй. Тэгвэл хурдан сайжирна.

Гит: Баярлалаа, Мо багш аа. Би сайн хичээнэ ээ.

Мо: За, дахиад хийгээд үз. Үргэлжлүүлье.

Мао: За.

Эр: Мо ах аа, дөрвөн жил өнгөрч.

Гит: Дөрвөн жил? Тэгж их удсан гэж үү? Чи тэрний цорын ганц гэр бүл.

*****************

Ша: Хөөх.  

В: Юу вэ?

Ду: Энэ жилийн ойн баярын эхний даалгавар амжилттай биелсэн. Одоо хоёр дахь чухал үйл явдал. 9-р сард болох ардын хөгжмийн наадамд бэлдэнэ. Амжилт, ноён Жумей.

Ша: Жумей багш аа, таны ажил байна. Би нэг хараадахъя.

В: Жумей багш аа, амжилт.

Ша: Нойр чинь хүрээгүй биз дээ?

Ду: Жил болгон дөрвөн том  клуб ээлжилж төлөвлөдөг. Энэ жил манай ээлж. Чи гурвун жил амарсан. Ховорхон олдох боломж. Ийм царай гаргах хэрэггүй. за юу?  

Ша: Нүүрээ дараад уйлж байх шиг байна.

В: Яагаад нүүрээ нуугаад байгаа юм? Хөөе. Мо багш аа, өглөөний мэнд.

Ж: Амар амар.

Мо: Өглөөний мэнд.

Ша: Өглөөний мэнд.

Ж: Би жаахан амарч болохгүй юу? Баахан ажилтай байгаад саяхан дууссан биз дээ?

Мо: Алив харъя.

Ду: Гурван жил хангалтгүй юу?

Ж: Хар л даа. Жаахан амрав уу, үгүй юу бөөн ажил.

Мо: Би хараадахъя.

Ду: Зүгээр ээ. Өнөөдөртөө гэртээ хариад амарчих. Маргааш хийхэд болно.

Ж: Би л лав хийхгүй. Хийх хүн байвал хий.

Ша: Хар даа. давгүй л юм байна шд.

Мо: Энэ жил би хийе.

Ша: Аан?

Мо: Би төлөвлөе гэж байна. Би хийе.

Ж: Болж байна. Тэгвэл чи хийе. Тэр хийг.

Ша: Тэрний асуудлыг шийдээд өгчихөж байгаа юм биш үү?

Ду: Болж байна. Хүний итгэл дааж болдоггүй юм уу?

Ж: Тэр л хийе гэсэн шд.

В: Байж бай. Мо багш аа. Фен Яасон танай тасгийн эмч жирэмснийхээ амралтыг авах гэж байгаа гэж ярьж байсан биз дээ? Ажил чинь нэмэгдчихээр... хийж амжих юм уу?

Ша: Харин тийм.

Мо:  Би энэ боломжийг ашиглаад салах ёс хийнэ. Арын албанд ажиллана.

Ша: Тоглож байгаа байлгүй дээ.

В: Тийм юм гэж юу байсан юм?

Ж: Юу яриад байгаа юм?

Мо: Үнэнээсээ хэлж байна.

Ду: Би Шиёоугаар кофе хийлгээдэхье. Сэрэхэд чинь туслах байх. Бүгд шөнө болтол ажиллаад нойрмог байх шиг байна. 

Мо: Өнгөрсөн жилүүдэд би бага багаар холдсоор байсан нь... угаасаа л энэнд бэлтгэж байсан хэрэг биз дээ?

Ду: Кофе уухаа болилоо.

Ж: Чамайг тэгж байгааг чинь мэдэж байсан л даа... Гэхдээ чи... Ингэж гэнэтхэн шийдэж болохгүй биз дээ? Чи... Ингээд шуудхан хэлчихэж болж байгаа юм уу?

Ша: Харин тийм. Урьдчилаад жаахан анхааруулахгүй. Бид нар өнөө өглөө фенүүдийнхээ хийсэн дууны талаар ярьж байсан. Бид нарт ямар ч сонголт үлдээсэнгүй.

Мо:  Би зүгээр л зодог тайлж байна. Алга болох гээгүй шд. Урьдчилж анхааруулж яах юм?

Ё: Дуду эгч ээ. Кофе ярихыг чинь сонсоод би хийчихдээ.

Ду: Хүчтэй кофе, дөрвөн аяга.

Ё: За. Та нар шөнөжин унтаагүй юм уу?

Ду: Бараг л. Нойроо сэргээх гээд.

Ё: За. одоохон.

Ж: За за. Ямар бодолтой байгаагаа бид нарт хэлэхгүй юм уу?

Мо: За. Өнгөрсөн жилүүдэд... ажлын шалтгаанаар... би олон төслөөс хойш суусан. Зарим нь хуучны найзууд. Зарим нь шинэ хүмүүс. Хүн болгонд адилхан хандах амаргүй байх, тийм ээ? Хүмүүс ч гэсэн өөр өөрөөр хүлээж авдаг. Тийм болохоор...  албан ёсоор салах ёс хиймээр байна. Тэгвэл... шинэ хүмүүст гэсэн боломж гарч ирнэ. Хуучны найзуудад... тайлбарлаад байх шаардлагагүй байх... Бид нар энэ салбарт эрт орж ирээд, хүмүүст танигдаж чадсан. Хар л даа. Сайхан боломж байна, сайн зохиолууд, сайн төслүүд. Бүгд хамгийн түрүүнд бид нарт ирдэг. Ямар ч том төсөл байсан хамгийн түрүүнд манайд өгөхийг хичээдэг шд. Ийм зүйл байнга тохиолддог. Бид нар л өгөхийг хүсдэг. Шинэ хүмүүст шударга биш шд...

Ё: Кофе аваад ирлээ.

Мо: Баярлалаа.

Ду: Баярлалаа. Явж амар. Өглөөнийхөө цайг уу.

Ё: За. Баярлалаа, Дуду эгч ээ.

Мо: Өөрөөр хэлбэл... би гол дүрээсээ бага багаар татгалзана. Би залуу дуу оруулах жүжигчдийг бэлтгэдэг найруулагч болно. Эсвэл хааяа хааяа үнэгүй камео/зочин/дүрд тоглож болох юм.  Туслах дүрийг үүрэг гүйцэтгэнэ.

Ду: Тэгвэл чиний бүтээлийг сонсох боломж улам л бага болох нь.

Мо: Гэхдээ л олон шинэ жүжигчид, бас тэдний шинэ бүтээлийг сонсох боломжтой болно. Тийм биз дээ?

Ж: За яах вэ. Тэгвэл чи дуу оруулалтын найруулагч, би туслах найруулагч чинь болъё. Тэгэх үү? Сайн найзуудтайгаа ажиллавал ядрахгүй.

Мо:  Тэгье ээ. Чамайг хүсч байвал би болиулахгүй.

В: Одоо л хүлээж авч чадах юм шиг байна. Зөвшөөрч байна. Гэхдээ фенүүд зөвшөөрөх үгүйг мэдэхгүй.

Ду: Татгалзах юм алга. Тайзан дээр ч бай, тайзны ард ч бай чи үүрд Тианзи №1-ийнх юм чинь.

Мо: Тийм ээ. Би үүрд Тианзи №1-ийнх байх болно.  Чамд татгалзах юм байна уу?

Ша: Татгалзах юм алга аа. Алга.

Ж: Алга.

****************

Мао: Мо багшийг болино гэхээр гуниглаад байна уу?

Гит: Жоу багшаас гадна энийг сонссон хүмүүс бүгд л гунигтай байгаа.

Мао: Би бол сайн хэрэг гэж бодож байна. Манай салбарт дуу оруулалтын найруулагч дутагдалтай байдаг шд, тийм биз дээ? Хоёрт, төслөө яаж сонгохоо, зохиолыг яаж тайлбарлахаа, бас зохиолыг засварлаж мэддэг байх хэрэгтэй. Мэдээж зохиолч нартай харьцаж мэддэг хүн байх хэрэгтэй.  Алдартай хүмүүс ирээд дуу оруулах гэж байна аа гээд бодоод үз. Тийм хүмүүс ирвэл сандарна биз дээ. Тэд нар яасан гэж чиний удирдамжийг дагаж, чиний томилсон дүрийг зөвшөөрөх юм? Хамгийн чухал нь аарилжааны хоолой, тоглоомын хоолой, онлайнд тохирох хоолойны талаар мэддэг байх хэрэгтэй, Чиан Чинци энийг бүгдийг нь мэднэ. Тэрнийг дууны найруулагч болчихвол манайх улам л сайн болно.

Ж: Таны хэлдэг бүгд зөв.

Мао: Тэгээд юундаа ураа царайлсан юм?

Ж: Юу гэмээр юм бэ дээ? Би хуучны жүжигчидтэй ажилах дуртай байж байгаад,  гэтэл гэнэтхэн нэг өдөр больчихно гэхээр... тэр хүнийг дахиад харахгүй гэхээр харамсалтай санагдаж байн.

Гит: Мо багш ид насан дээрээ яваа. Хөгшин хүн биш шд.

Ж: Тийм ээ. Зүгээр л их туршлагатай жүжигчин.  Гэхдээ миний мэдэхээр... тэр тайзны ард ажиллах нь цаг хугацааны л асуудал байсан.

Гит: Тайзны ард ажиллах дуртай юм уу?

Ж: Тийм ээ. Санамсаргүй байдлаар дууу оруулдаг жүжигчин болсон юм. Тэр үед... эвлүүлэг хийх  дуртай байсан. Хүмүүсийн хоолойг бичиж авчихаад нэг жүжигчний хоолойг ашиглах боломжгүй гэдгийг мэдсэн юм. Тэгээд өөрөө уншихаас өөр аргагүй болсон.

Мо: Дуду.

Ду: Аан? Яасан?

Мо:  Хэдэн газар хоолой ашиглах боломжгүй байна. Нэг нь микрофоноос болоод өөр чимээ орчихож. Дахиж ирээд бичлэгт ор гээд хэлчих. Бас нэг хүнийх хэтэрхий их шүлс дуугараад байна. Бичлэгт орохоосоо өмнө алим ид гээд хэлчих. Тэгвэл ам нь хуурай болно.

Ду: За. Өөр асуудал байна уу?

Мо:  Нээрэн, гурав дахь эмэгтэй гол дүрийн хоолой болохгүй байна.   Нэг зүү цохиод байгаа юм шиг чимэ байна. Тэрэнд сануулаарай. Тэд нарыг дахиж бичээд надад явуулчих.

Ду: Эвлүүгийнхээ үеэр засчихаж болохгүй байна уу?

Мо:  Эвлүүлэг тийм амар гэж үү? Эхний шатны асуудлыг битгий эвлүүлэгт даатгад бай. За. Тийм ээ. Ингээд боллоо.

Ду: За.

Мо:  Баяртай.

Эр: Юу хийж байгаа юм? Дахиад л ганцаараа идэж байна уу? Надад байхгүй юм уу?

Мо: Би чимээг нь бичиж байна. Чамаас болоод дахиад хийх болчихлоо.

Эр: Чимээг бичих ээ? Алим идэх чимээ юу?

Мо: Аудио зохиол дээр гарч байгаа дүр алим идэж байгаа юм. Чимээ нь хэрэгтэй.

Эр: За за за. Үргэлжлүүл. Би чимээ гаргахгүй.

Мо: Бас гол руу үсэрч байгаа  хэсэг байгаа.

Эр: Чи үсрэх юм уу?

Мо: Мэдэхгүй ээ. Харин л дээ.

Ж: Чөлөөт цагаараа  хүн болгонд үнэгүй ашиглаж болох олон зүйлийн чимээг бичиж өгсөн. Тэр үед тэрний бичсэн чимээнүүдийг олон студи ашигладаг байсан.

Мо: Том том балгаад уу. Чимээ гаргаж болохгүй. Зогс. Буруу байна. Эмэгтэй хүн ийм хүнд алхахыг чи харсан уу?

Эр: Чи арай энэ орыг салгах гэж байгаа юм биш биз? Ийм зохиол гэж юу байсан юм?

Мо: надад тусал.

Эр: Эхлээд хэл л дээ. Би бодож үзье.

Мо: Хөнжил дотор ороод хөдлөөдөх.

Эр: Хөдлөх өө?

Мо: Аанхан.

Эр: Аан?

Мо: Хурдан хөнжилд ор.

Эр: Ингэж үү?

Мо: Хөрвөө. Хүчтэй. Хүчтэйхэн.

Эр: Болж байна уу?

Мо: Хөнжлөө тийр.

Эр: Тийрэх ээ?

Мо: Болж байна. Ороо цохь. Чанга байна. Зөөлөн. Болж байна. Одоо хэмнэлтэй цохь. Алив. Болж байна. Хурдан. Битгий цохь.  Хурдан. Хурдан хурдан. Битгий зогсоорой. Хурдан. Илүү хурдан. Хурдан. За. болчихлоо.

Эр: Энийг юунд ашиглах гэж байгаа юм?

Мо: Эротик үзэгдэлд дуу оруулахад хэрэг болно.

Эр: Хэлэхгүй яасан юм бэ? Илүү сайн хийхгүй юу.

Эр: Мундаг юм аа. Өдөр болгон үнэгүй материал өгөөд л.

Мо: Нэгэнт биччихсэн юмыг хуваалцахад яав л гэж?

Ду: Тэр жүжигчин хүлээж бай гэж өдөржин хүлээлгэчихээд бичлэг хийх зав алга гээд байна. Би өөр хүн олохоос. Болохгүй бол дахиад гуйгаад үзье.

Мо: Жаахан ханиад хүрчихсэн байсан. Хоолой нь сайхан сонсогдохгүй л байх. Эдгэтэл нь хүлээх үү?

Ду: Болохгүй ээ. Надад зав байхгүй. Тэгэх зав байхгүй. Чи надад тусалчих л даа? гоё хоолойтой мөртлөө жүжиглэх талаар мэдлэгтэй хүн байхгүй юу? Чи дүрийг нь сайн мэднэ шд. Дуу оруулчих хүн олдохгүй юм уу?

Мо: За яах вэ. Чамайг зүгээр гэвэл би өөрөө үзээд алдъя.

Ду: Хөөе. Сайхан санаа байна. Яагаад миний санаанд ордоггүй байна аа? Би би би чамд зохиолыг нь явуулах уу? Үгүй ээ, чамд байгаа шд. Өөр хэрэгтэй юм байна уу? Би жүжгийг нь тайлбарлаад өгөх үү?

Мо: Хэрэггүй байх аа.

Ду: Ямартай ч тэр дүр хүнийг хайрлаж мэддэггүй, бас хэнийг ч сонирхдоггүй хүн. Хүйтэн хөндий дүр, бас нэг тийм хөндлөгийн хүн шиг мэдрэмж төрүүлэх ёстой.

Мо: Ойлголоо.

Ду: Мартсанаас, эхний ангид нь эмэгтэй гол дүртэй маргалдаж байгаа хэсэг гардаг. Та хоёр чатаар бэлтгэж үзсэн нь дээр байх. Гэхдээ манай эмэгтэй гол дүр завгүй байгаа. Томилолтоор явчихсан, завгүй л байгаа байх. Тэгэхээр чи тэрэнтэй маргалдаж байна гэж өөрөө төсөөлөх хэрэг гарах байх.

Мо: За.

Ду: Дуу оруулах амархан гэж бодох хэрэггүй шүү. Эвлүүлэг хийдгээс чинь огт өөр. Хэд хэдэн удаа бичиж аваад эвлүүлэг хийхэд сонгох... Мартчихаж... чи эвлүүлэгч шд. За за, болсон. Ямартай ч сандрах хэрэггүй. Сүртэй юм биш болохоор яарах хэрэггүй.

Мо: Амралтын өдөр болж байгаа болохоор дотуур байр хүнгүй байна. Би одоо хийчихье.

Ду: За за за. Баярлалаа.

Ж: Тэр үед... Чиан Чинци төрөн гарч ирэх юм гэж хэн санах билээ. Тэр аудио зохиолын дүрийг гүйцээгээд л шууд алдартай болсон.

Мао: Дууны жүжигчин байхаар төрсөн хүн.

Ж: Эхэндээ манайх хүн цөөтэй байсан. Тэр зохиолоо бичиж, эвлүүлгээ хийж, төлөвлөж бас дуу оруулдаг  байсан. Эвлүүлгийн хувьд ч гэсэн мастер. Ардын хөгжмөөс авахуулаад дуу оруулалт гээд мэдэхгүй юм байхгүй. Тийм болохоор хүмүүс дуу бичүүлэх, аудио ном гаргахдаа тэрэн дээр ирдэг байсан. Тэр үеийн ардын дуунууд байх ёстой доо. Надад хадгалсан юм байх ёстой... Жишээлбэл... энэ байна. Энэ байна. Бас энэ.

Гит: Энэ ч гэсэн үү?

Ж: Тийм ээ. Эд нарыг бүгдийг нь хийсэн. Эхэндээ олны танил болоогүй байсан болохоор хүмүүс бараг мэддэггүй байсан.

Мао: Алдартай байсан ч тайзны ард ажилладаг хүмүүсийг тоодог хүн ховор байдаг юм. Дууны ая зохиогч, яруу найрагчийг ч тоохгүй.

Ж: Тэгж байтал Тибеа, Уай Уай, У-Син-гийн цуу яриа гарч ирсэн. Вейбо гарч ирсэнээс хойш хүмүүс бүгд Вейбо ашигладаг болсон. Чиан Чинци бид хоёр бараг анхны арван мянган дагагчтай болсон хүмүүс байх. Тэр үед энэ их сүртэй юм байсан.

Гит:  Мэднэ ээ. Тэр үед...

Ж:  Дараа нь зуун мянган дагагчтай болсон анхны хүн нь тэр.

Мао: Одоо бол хэдэн сая болсон.

Ж: Тийм ээ, хэдэн сая дагагчтай. Гэхдээ л Чиан Чинци гэж хэн болохыг хүмүүс мэддэггүй байсан.

Ду: Царай чинь хоолойд чинь тохирч байна. Төлөвшсөн.

Ж: Тийм үү? Магадгүй ээ. Чи оюутан  уу?

Ду: Би төгсөх анги.

Ж: Аан. Би хэдэн жилийн өмнө төгссөн л дөө. Би бизнесээ эхлүүлж байгаа болохоор жаахан ажил хэрэгч хувцаслахгүй бол болохгүй. Хоёулаа хүлээхээ болих уу? Хоолоо түрүүлээд идэж байя.

Ду: Бусдыгаа хүлээе л дээ.

Ж: Би хоолоо идчихээд хоёр хагалгаанд орох ёстой.

Ду: Чи эмч биш байж, юун хагалгаанд орох юм? Зүрхний стент зардаг гэсэн биз дээ?

Ж: Тийм ээ. Зүрхний стент зардаг. Бас бид нар зарсныхаа дараа ч гэсэн анхаарал тавьдаг. Хагалгаанд  оролцох нь тавигддаг наад захын шаардлага. Би бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа болохоор босс хийхээс гадна борлуулалтаа ч өөрөө хийдэг. Энэ тухай ярихаа больё. Сургуулийн амьдралд баярлах хэрэгтэй шүү, дахиад олдохгүй.

Ду: Магадгүй ээ. Би удахгүй төгсөх гэж байгаа. Төгсчихөөд юу хийхээ шийдээгүй л байна.

Ж: Мэргэжлийн дуу оруулагч болж болно шд.

Ду: Тийм гэж үү? би бас дуулдаг. Тэгэхээр...

Ж: Болж байна. Болно гэж бодож байна.

Ду: Чи... Чиан Чинци юу? Фен Яасон уу?

Ф: Фен Яасон.

Ду: Чи ахлах сургуульд сурдаг гэсэн биз дээ?

Ф: Тэгээд юу гэж?

Ду: За яах вэ. Насанд чинь атаархсан юм, за юу?

Ф: За за.

Ду: Гараа яагаа вэ?

Ф: Зүгээр ээ. Сагс тоглож байгаад гэмтээчихсэн. Ах аа, царайлаг юм аа.

Ж: Миний хэн гэдгийг мэдэх үү?

Ф: Жумей. Чиан Чинцийд энэ стиль зохихгүй. Алив.    

Ж: За за. Наад боолт чинь эвгүй харагдаад байна. Би боогоод өгөх үү? Би сайн чадна. Үнэгүй.

Ф: Тэг л дээ. Мөнгөө хэмнэх нь.

Ду: Би л ганцаараа зураг тавьсан байна. Та нар шударга биш гэж бодохгүй байна уу?

Ж: Юу нь шударга биш гэж?

Ф: За яах вэ.

Эм: Сайн уу. Хэдүүлээ яваа вэ?

Мо: Ирчихсэн байна гэсэн.

Ф: Хөөх, гайхалтай. Хоолойноосоо л царайлаг юм аа.

Мо: Намайг Чиан Чинци гэдэг. НГаашаа ор. Цүнхээ нааш нь өгчих.

Ф: За.

Мо: Амралт дуустал энд амьдарч болно.

Ф: За,баярлалаа.

Мо: Яасан. Цагаан сараар гэртээ харихгүй бол аав, ээжийгээ санах уу?

Ф: Дасчихсан юм аа. Дунд сургуульд байхаасаа л гэрээсээ хол амьдардаг байсан. Дараа нь сургуульд сурч байхдаа хамаатныдаа түр байдаг байсан. Автобусны мөнгөө хэмнэх гээд сургууль дээрээ байдаг байсан.

Мо: Би хичээлдээ гайгүй байсан. Чамд хичээлээ давтахад чинь тусалж болох юм.

Ф: Сайн байна гэдэг ичих зүйл биш Гэхдээ хэтэрхий даруу байна гэдэг муу шүү. Хамгийн том Анагаахын сургуулийн шилдэг оюутан байж хичээлдээ гайгүй байсан гэж байгаа юм уу? Ахлах сургуулийн би бүр иччихлээ.

Мо: Болно оо Хичээлээ сайн хийгээд, манай сургуульд ороорой. Жүжгийн хуваарь гаргахад амар болно.

Ф: Таны доод ангийн дүү болох уу? Интернэтээр намайг дагадаг хүмүүсийн тоо таныхаас нэг их дутахгүй. Миний ах болмоор байгаа юм уу?

Мо: Хурдан юмаа янзал. Соустай тахианы махтай хоол хурдан дуусдаг юм.

Ф: Танай сургууль шарсан тахианы мах  өгдөг юм уу?

Мо: Тийм,  гоё байна уу? Хурдал.

Ф: Тэгвэл, би гараа угаагаадахъя.

Мо: За.

Эр: Бие нь ямар байна? Амьсгаа нь давхцаж байна уу?

Эр2: Үгүй ээ, хамаагүй дээрдсэн.

Эр: Гэдэсний чинь яаж байна, шээс нь ямар байгаа вэ?

Ж: Тэр үед бүгд л хичээл, ажил гээд завгүй байсан. Гэхдээ л дуу оруулахад цаг зав гаргадаг байсан. Завгүй ч гэсэн бүгд сэтгэл хангалуун байсан.  Шөнөжин гадуур гүйсэн. Ядарч байна уу?

Эр: Тийм ээ.

Ж: Ажил дөнгөж эхэлж байгаа болохоор жаахан ядрах л байх. Тэвчдэг юм шүү.

Эр: 3-р ширээнийх болсон уу?

Ду: Одоохон. Одоохон.

Эр: Өнөөдөр яасан их хүнтэй байна аа. Дахиад л шөнө дунд өнгөрөөх юм шиг байна.

Ду: Хүнгүй байснаас л дээр шд. Хурдан яв. Болгоомжтой.

Эр: За.

Ду: Сайн уу. Юу авах вэ?

Эм: Нэг Мока авъя.

Ду: За.

Эм: Баярлалаа.

*******************

Эр: Ирчихсэн үү?

Ша: Ван Кө хэрэгтэй байна.  Ажлаа үргэлжлүүл. Ажил чинь хэдээс тарах  вэ?

В: Гуран цагт.

Ша: Чиан Чинци ирсэн.

В: Юу гэнэ ээ?

Ша: Чиан Чинци.

В: Нээрэн үү?

Ша: Тийм  ээ.

В: Түр хүлээж байгаарай. Би одоохон.

Ша: Мэдсэн юм аа.

Ю: Суи, нааш ир.

Ша: Алив, бүгдээрээ.

В: Боль оо. Намайг түр орлож байгаарай. Хүнтэй уулзаадахъя.

Ша: Үргэлжлүүлцэгээе.

В: Боль л доо. Миний цалингаас хасчихна.

Ша: Хойно байгаа.

В: Юу уух вэ?

Ша:. Юу ч байсан хамаагүй ээ. Юу ч яах вэ. За ирлээ ирлээ ирлээ.

В: Хөөх... Ингэж уулзах гэж. Ёстой баяртай байна. Баяртай байна. Ингэж нэг уулзах гэж. Би сая Чиан багшийг тэвэрсэн биз дээ?

Ж: Тэрнийг Чиан Чинци гэдгийг яаж мэдсэн юм?

В: Тэнэг юм уу? Би та нарыг бүгдийг нь харсан. Ганц хараагүй царай энэ байхад чинь.

Мо: Сайн уу. Ван Кө. Чиний талаар их сонссон.

В: Би ч гэсэн. Би ч гэсэн. Чиан багш аа. Баяртай байна.

Ду: Та хоёрын муудалцах вий гэж айж байсан юм.

В: Яасан гэж?

Ду: Чиний хоолой тэрнийхтэй төстэй. Интернэтэд олон хүн чамайг тэрнийг орлож болно гэж бичсэн байсан.

В: Утгагүй юм. Би чинь дуучин хүн. Хааяа дуу оруулдаг л болохоос.

Ша: Хөөе. Мартаа юу? Чиан багш ч гэсэн сайн дуулдаг шд.

В: Хамт дуу хийцэгээе.

Мо: Тэгвэл солигдъё.

В: За за за. Хүссэнээ захиалаарай. Өнөөдөр би даана.

Ша: Яасан өгөөмөр байна аа.  Хамгийн үнэтэйгээс нь.

Ж: Хичнээн олон фентэй байсан ч, ямар ч алдартай жүжигт дуу оруулсан бай, бодит амьдрал дээр ямар ч хамаагүй байсан. Бүгд үнэгүй байсан. Бид нар мөнгөний төлөө хийж байгаагүй. Бүгд дуртай болохоор л хийдэг байсан. Бид нар цалин байдаггүй байсан.

Мао: Гэхдээ л сэтгэл хангалуун, сайхан байдаг байсан.

Ж: Тиймэ э. Фенүүд маань бидний бүтээл таалагдсан,  ахин дахин сонсож байгаа гэж бичих болгонд маш их баярлаж, бахархдаг байж билээ.

Мао: Тийм ээ.

Ж: Интернэт ч хэрэгтэй юм шүү. Хүмүүст шинээр төрсөн юм шиг дахин амьдрах боломж өгдөг. Ямар нэг онцгой чадвартай байхад өөртэйгөө адилхан хүмүүсийг эндээс олж болно. Өөрийнхөө авъяасыг харуулах боломжтой.

Мо: Мөөн.

Ж: Нээрэн.

Ф: Баярлала.

Ж: Интернэтээр сая гаруй удаа татагдсан аудио жүжгийн гол дүр Чиан Чинци, бичлэгээ сургуулийн ийм жижигхэн дотуур байранд хийсэн гэхэд хэн үнэмших вэ дээ?

Ф: Надад хэцүү байна. Надад бичлэг хийлгэх газар алга. Байнга Фейшоагийнд очиж хийж байгаа.

Ж: Надад нэг санаа байна. Би дуу оруулдаг багтай болохыг хүсдэг байсан.

24-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын  Тамир

Back to episodes Go home