Love me, love my voice-23
Үргэлжлэх хугацаа: 47мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Гарчиг: Миний дуу хоолой. 23-р анги
Мо: Битгий ай. Би энд байна.
Шен: Би удон идье гэж бодож байсан юм. Даанч бараг үлдээгүй байна лээ. Түрүүн голын дун, пүнтүүзтэй хоол идээд цадаагүй.
Мо: Би наашаа ирэх гэж яараад сайн идэж чадаагүй. Болчихлоо. Өлсөж байна уу? Тийм бол... эхлээд гэдсээ дүүргэвэл ямар вэ? Будаа агшаагч байгаа юу?
Шен: Хоол хийх юм уу?
Мо: Хэрэгтэй юмнууд нь бүгд байна. Шөл байна. Хоол хийх амархан.
Шен: Байгаа. Би аваад ирье. Энэ болох уу?
Мо: Болно оо. Халуун тогооны гоймон уу? эсвэл зүгээр гоймон уу?
Шен: Гоймон. Шөлөө сайн шингээнэ.
Мо: За. Явъя.
Шен: За.
Мо: Хөөе. Бороо гайгүй болж байна. Тийм ээ? Хараадахъя.
Шен: Хөөх. Гоё үнэртэж байна.
Мо: Ямар олон зүрх вэ.
Шен: Тийм ээ, зөндөө... зөндөө зүрх. Дахиад зурна аа.
Мо: За. Болчихлоо. Хөөх. Өгч бай. Хөөх.
Шен: Жирийн хоол ч гэсэн гоё харагдаж байна. Хоёулаа жижигхэн хоолны газар нээе. Хэдэн ширээтэй жижигхэн газар. Хүмүүс интернэтээр хэдэн сарын өмнөөс захиалгаа өгдөг болох байх аа.
Мо: Тэгье. Чи босс нь бол. Энийг идээд үз. Энийг ид. Амттай байна уу?
Шен: Ёстой амттай. Болно оо болно. Би идэж барахгүй.
Мо: Барахгүй бол надаа өгчих. Энэ хоол шингэхэд тусална. Сайн идээрэй.
Шен: За.
Мо: Аргагүй л амттай болж.
Шен: Бөөрөнхий мах ёстой амттай байна. Ээжийг энэнээс авч бай гэж хэлнэ ээ. Энд нэг байна. Сүүлчийнх нь. Идээд үз.
Мо: Амттай байна гэсэн биз дээ? Өөрөө ид.
Шен: Хуваагаад идье ээ. Боль. Буцааж өгч болохгүй. Ид. Халуун шүү. Одоо л болж байна. Хөлдөөгчинд зөндөө байгаа. Дуртайгаа авч болно. Дураараа бай. Миний мэдлийн газар. Нэрэлхэх хэрэггүй.
Мо: За. Ид.
Шен: Ид...
*****************
Ж: Өөдгүй амьтан. Чөтгөрийн ертөнцөд дахин нэвтэрч зүрхэлнэ гэнэ ээ? Яанбогийн хориотой газарт орж байдаг зоригтой л юм. Чи яаж нууцаар орж ирсэн юм? Явж унт аа.
Мао: Унтахгүй бол тэсэхгүй нь.
Ж: Яв яв. Би явлаа шүү.
Эм : Бороо орсоор л байна уу?
Эр: Энд бороотой байна. Би маргааш Сужоу руу явна.
Эм: Маргааш бид нар хичээлгүй. Даанч сургууль бид нарыг гэртээ харь гэсэн.
Ш: Намайг ч гэсэн. Би лав дотуур байрандаа байна аа.
Ж: Гэн Шиаошин.
Эм: Манайх сургуулийн ойролцоо байдаг. Би гэртээ байна.
Эр: Тэгвэл өнөөдөр удаан ярьж болох юм байна. Цахилгаан цахиад унтаж чадахгүй байна.
Эм: Тийм ээ. Тэгээд ч маргааш хичээл орохгүй. Шөнөжин ярьсан ч болно.
Ж: Буруу сонссон юм бол уу?
Эм: А Чен. Чи Төгс хоолой студийн фен шд. Их юм мэднэ биз дээ. Юу ярьж байлаа.
Эр: Жумей. Намайг дуу оруулдаг байхад тэр их алдартай байсан. Одоо шинэ хоолойнууд гарч ирсэн байна лээ. Одооны алдартай жүжигчдийг би бүгдийг нь мэднэ. Гэхдээ Төгс хоолой одоо ч салбартаа шилдэг нь.
Ш: Бид нарын яриаг сонсчихгүй байгаа?
Эр: Энд орж ирдэг ч байсан болоосой.
Ш: Одоо бүгд унтчихсан байх аа.
Эм: Зүгээр ээ. Тэд нар бол тэд нар. Бид нар бол бид нар. А Чен, үргэлжлүүл.
Ж: Гэн Шиаошин л байх ёстой доо. Аль нь юм бол?
Эр: Төгс хоолой студийн хоолойн жүжигчин хаа сайгүй тарчихсан байгаа. Гол жүжигчид нь бүгдээрээ нэг дор амьдардаг.
Эм: Тийм ээ. Гол жүжигчдийн нэг нь энийг ойн баяр дээрээ хэлж байсан. Алтан үеийн шилдэг гурвын нэг нь байсан.
Ш: Би харж чадаагүй нь харамсалтай.
Эм: Тийм ээ. Ойн баяр дээрээ гол дүрүүдийнх нь нэг ярьж байсан.
Ж: Энэ байх нь ээ.
Эр: Хөөе. Чи шинэ хүн юм шиг байна. Олон юмнаас хоцорсон байна шүү.
Эм: Хөөе хөөе хөөе. Та нар Жумейгийн тухай цуу яриа сонссон уу?
Ш: Тэр... тэрний тухай цуу яриа гарсан юм уу?
Эр: Хэн? Жумей? Үгүй байлгүй дээ. Наргих дуртай ч гэсэн Вейбод сурталчилгаа шейрлэхээс өөр хэнтэй ч харилцдаггүй шд. Би тэрнийг хостой байхыг харж байгаагүй. Гэхдээ Дудубинтэй нийлбэл сайхан байхгүй юу. Нэг нь захирал, нөгөөх нь дэд захирал. Хар залуугаасаа нэг нэгнээ мэддэг байсан, мөр зэрэгцэн тэмцэлдэж явсан.
Эм: Би ч гэсэн. Би ч гэсэн. Тэр хоёр сайхан зохицно доо. Надад төсөөлөгдөж байна. Хоолой нь ч гэсэн яг зохицоно.
Ж: Тэр хоёрыг зохицоно гэж бодохгүй байна.
Эр: Яагаад бичээд байгаа юм бэ?
Ж: Чихэвч эвдэрчихсэн. Компьютероос бичиж байна.
Эр: Аан. Тэгвэл бич бич. Ганцаархнаа бичих ямар санагдаж байна. Би Фен Яасоныг олон охинтой байсан гэж боддог. Хэнтэй ч байсан тохирно. Бас хүмүүстэй сайхан харьцдаг.
Эм: Надад Фен Яасон таалагддаг. Эмч. Надад цагаан халаттай хүмүүс таалагддаг.
Эм2: Надад ч гэсэн. Надад хоолой нь анх сонсоод л таалагдсан.
Ж: Аргагүй л олон фентэй юм аа.
Эм2: Эмч гэдгийг мэдсэнээс хойш надад бүр ч таалагдаад байгаа.
Ш: Жирийн шоуны үеэр, бас Яншуод болсон ойн баярын үеэр тэр шинэ хүмүүст тайзны ард дүрээ давтахад нь тусалж байсан. Эелдэг юм байна лээ.
Эм: Эмч болохоор хүмүүсийг эмчилж, шинэ жүжигчдэд ч гэсэн туслаад л. Ёстой төгс юм аа. Би тэрэнд хайртай.
Ж: Үгүй байлгүй дээ.
Эр: Фен Яасон сайн хүн шүү. Бас царайлаг.
Ж: Фен Яасон.
Эм: Төгс. Төгс хоолойд байдаг төгс залуу.
Ж: Фен Яасон найз охинтой юм шиг байна лээ.
Эм: Аан? Энэ хэн бэ? Их том мэдээ байна. Хурдан хэл дээ. Өөр юу байна?
Ж: Зүгээр л цуу яриа. Үнэн үгүйг нь мэдэхгүй.
Ф: Хөөе. Би тодруулчихъя. Энэ худлаа шүү.
Эм: Аа... Тэр мөн байна.
Ж: Мөн үү?
Эм: Нэг хүн сонсоод байгааг мэдсэн юм аа.
Ж: Үгүй байлгүй дээ.
Эм: Мөн үү? Фен Яасон?
Ф: Тийм ээ би байна. Намайг энд байхгүй гээд бодчих. Яриагаа үргэлжлүүл. Юу ч ярьж болно. Би зүгээр л ганц бие гэж хэлсэн юм. Хөөе, саяны бичээд байсан хүн энэ яриаг хаанаас сонссон юм?
Эм: Миний шүтээнийг битгий гүтгээд бай.
Ж: Өөдгүй залуу.
Эр: Өөрийг нь энд байхад өөр хэлэх юм байна уу?
Ж: Нэг ойн баяраар Жумейд өөрөө хэлсэн байх аа. Би худлаа яриагүй шүү.
Эр: Жумей? Фен Яасон Жумейд хэлсэн юм бол... чи яаж мэдсэн юм? Фен багш аа, та байна уу? Ямар нэг юм хэлээч?
Ф: Тийм үү? Би тэгж хэлсэнээ санахгүй л байна даа.
Ж: Нухацтай ярьж байх шив.
Ф: Жумей өөрөө л зохиосон байх. Эсвэл эндүүрсэн байх.
Ж: Үнэн.
Ф: Би санахгүй байна. Наадах чинь худлаа. За за, би илүү цагаар ажиллаж байгаа.
Эр: Фен багш аа, битгий яв л даа. Ярилцъя л даа.
Эм: Тийм ээ. Тантай арай гэж таарч байхад. Битгий яв л даа.
*******************
Мо: Цэвэрлэчихлээ. Тэнд тавьчих уу?
Шен: Дөрөв болох гэж байна.
Мо: Жаахан унтах уу? Би эндээсээ ажилдаа явчихна.
Шен: Энд амьдрах зүгээр юм байна. Дараа энд ирж байя. Зам гараад л ажил руугаа орчихно.
Мо: Би ч яах вэ. Эмнэлэг дээр унтсан ч, энд унтсан ч ялгаа байхгүй.
Шен: Тоох хэрэггүй. Гэртээ харьж амарсан нь дээр. Энд унтах ч тухтай ор байхгүй. Заримдаа аав, эсвэл ах энд хонодог юм. Бараагаа шалгаж, өрсөөр байгаад оройтчихвол эндээ хонодог юм. Тийм болохоор ганц хүний ор байгаа юм.
Мо: Аав чинь үнэхээр хичээнгүй юм аа.
Шен: Тийм. Анх энд ирэхэд байсан ор. Бид нар хаяагүй аваад үлдчихсэн.
Мо: Жижигхэн л юм. Гэхдээ бид хоёр багтах байх аа.
Шен: Яаж хоёулаа багтах юм? Нэг хүний орноос ч жижигхэн шд. Юу болоод байна аа?
Мо: Зүгээр ээ. Би энд байна. Тог тасарчих шиг боллоо.
Шен: Гудамжны нөгөө тал гэрэлтэй байна.
Мо: Тэгвэл эндхийн утсанд гэмтэл гарсан гэсэн үг. Маргааш хүн дуудаж үзүүлье.
Шен: За.
Мо: Тог байхгүй болохоор энд байж болохгүй байх. Надтай хамт эмнэлэг рүү явах уу?
Шен: Болох юм уу?
Мо: Болно оо. Бороо ч гайгүй болчихлоо. Амралтын өрөөнд орнууд байдаг юм. Онцгой тохиолдолд хэрэглэдэг. Зүгээр.
Шен: Тэгвэл тэгье. Мо багш аа, хамт зоог барьж, эмнэлэгтээ урьсанд баярлалаа. Хариуд нь би идэх юмаар дайлъя.
Мо: Болно оо болно. Ээж чинь дэлгүүр яагаад хоосорчихов гэж асуувал юу гэж хэлэх юм?
Шен: Зүгээр ээ. Намайг найзынх руугаа явахаар зөндөө юм өгдөг юм. Хүмүүсийн юм идэж байгааг харах дуртай байхгүй юу. Эртээд студид очиход аваачсан идэх юмнуудыг ч гэсэн ээж өгсөн.
Мо: Одоо болно оо.
Шен: Нээрэн тийм. Энэ орыг хураах хэрэгтэй. Тэгэхгүй бол ээж хүн хулгайгаар орж ирээд унтчихаж гэж бодно.
Мо: За, би хураачихъя.
********************
Эм: Хөөе. Мо эмч ээ. Та өнөөдөр салбар дээр ажиллах хуваарьтай байсан. Ийм орой энд юу хийж байгаа юм?
Мо: Тийм ээ. Эргээд ирсэн.
Эм: Ийм бороотой байхад гэртээ хариагүй юм уу?
Мо: Энүүгээр өнгөрч явсан юм. Манайх хол болохоор. Машинтай явах дэмий байх.
Эм: Аан.
Мо: Ирчихлээ. Энэ миний өрөө. Суу л даа.
Шен: Би жаахан байхдаа өвөөгийнхөө ажил дээр очоод өрөөнд нь ордог байсан. Том болсоноосоо хойш эмч нарын өрөөнд анх удаа л орж ирж байна. Аан. Шөнийн ээлжинд гарахаараа энд унтдаг юм уу?
Мо: Тийм. Тэр миний ор. Хагалгааны дараа ядрах юм бол нүүр гараа угаачихаад энд унтдаг юм. Студид бичлэг хийгээд оройтвол тэндээ хоночихдог.
Шен: Аан.
Мо: Шөнөжин унтаагүй шд. Энд жаахан унтаад ав. Би хажуугийн өрөөнд байж байя.
Шен: Хүн ороод ирвэл эвгүй байх байх.
Мо: Хаалгаа түгжчих. Би өглөө эргэж ирэхээрээ чамайг дуудъя. Тэгэхээр хаалгаа нээгээрэй.
Шен: За.
Мо: Би явлаа. Хаалгаа түгжчих. Би залгана аа.
Шен: За.
Мо: Баяртай.
Шен: Баяртай.
**********************
Ч: Ингэж айх гэж.
Ш: Гараагүй л байгаа юм уу?
Ж: Тийм ээ. Шөнөжин ажиллаж байна.
Ш: Чи...
Ж: Юу асуух гэсэн юм?
Ш: Төгс Хоолой студийн тухай цуу яриа сайн мэддэгийг бодоход... тэдний фен нь байх.
Ж: Тийм ээ. Анх байгуулагдсанаас нь хойш. Үгүй ээ, байгуулагдахаас нь ч өмнө юм байна. Чиан Чинци, Жумей Ша И хоёрыг дөнгөж алдартай болж эхэлж байхад би тэнд байсан.
Ш: Тийм үү...
Ж: Чи оюутан уу? Сургуулийнхаа тухай ярьж байхыг чинь сонссон.
Ш: Тийм.
Ж: Орой болчихсон байна. Өрөөний чинь хүмүүс уурлахгүй юу?
Ш: Тэр кино үзэж байгаа. Айгаад байгаа болохоор надаас битгий унтаарай гэж гуйсан. Гэхдээ миний нойр хүрээд байна. Би унтлаа. Баяртай.
Ч: Бороо орж, цахилгаан цахиад л, энэ киног үзэхэд яг тохирсон шөнө байна. Тийм ээ.
Ш: Намайг унтаж болохгүй гэж хэлээгүй бол сайхан л байх байлаа.
Ч: Чамайг унтчихсан юм байх гэж бодсон шд.
Ш: Би чамд амалсан шд. Амалсандаа хүрэх хэрэгтэй.
Ч: Хөөрхөн гэдэг нь. Хүмүүстэй чаталсан уу?
Ш: Үгүй ээ. Ихэвчлэн яриаг нь сонссон. Ярих юм бараг байгаагүй. Тэд нар Төгс хоолой студийн тухай яриад байсан болохоор нь би сонсоод л байсан.
Ч: намайг дуудаж сонсгохгүй яасан юм бэ?
Ш: Чи кино үзэж байсан шдээ.
Ч: Шинэ юм юу байна? Хурдан. Надад хэлээд өг.
Ш: Фен Яасон найз охинтой гэсэн.
Ч: Үгүй байлгүй дээ. Ганц бие гэдгийг нь бүгд л мэддэг шд.
Ш: Өөрөө байхгүй гэж хэлсэн. Тэгээд удахгүй гараад явчихсан.
Ч: Өөрөө орж ирсэн юм уу? Чатын өрөөнд орж ирсэн гэж үү?
Ш: Тийм ээ. Хөөе. Тэр орж ирээд фенүүд нь өөрийг нь ярьж байгааг сонссон. Хөгжилтэй байгаа биз дээ? Хачин юм аа.
Ч: Би яах гэж кино үзэв ээ? Маргааш чатдаа орж ирэхийг нь хүлээнэ ээ.
Ш: За за. Явж унт. Сайхан амраарай.
Ч: Нүүр гараа угаачихаад унтлаа.
Ш: За.
Ч: Сайхан амраарай.
Ш: Сайхан амраарай...
Ж: Гэн Шиаошин?
Ш: Гэртээ сайн явж хүрсэн үү?
Ж: Үгүй байлгүй дээ.
Ш: Унтчихсан бол маргааш хариулсан ч болно.
Ж: Унтаж байхдаа хариулж байгаа бол чи намайг сэрээсэн гэсэн үг. Маргааш хариул гэхээр чинь... Надад ямар санагдана гэж бодож байна?
Ш: Миний буруу.
Ж: Энэ хангалттай гэж үү?
Ш: Хэл л дээ.
Ж: Надад бичлэг хийж өг.
Ш: Чи дуу оруулдаг жүжигчин шд.
Ж: Хонь тоолж байгаа бичлэгээ явуул. Их амархан.
Ш: Яаж?
Ж: Сонсож байгаарай. Би заагаад өгье. Сонсож байгаарай. Би заагаад өгье. Нэг хонь, 2 хонь, 3 хонь, 4 хонь, 5 хонь, 6 хонь, 7 хонь, 8 хонь, 9 хонь, 10 хонь, 11 хонь, 12хонь, 13 хонь, 14 хонь,15 хонь, 16 хонь, 17 хонь, 18 хонь, 19 хонь, 21 хонь, 22 хонь, 23 хонь, 24 хонь, 25 хонь, 26 хонь, 27 хонь, 28 хонь, 29 хонь, 30 хонь.
***********************
Эм: Мо эмч ээ, хүүхдийн тасгаас дуудаж байна.
Мо: За...
Эм: Жан эмч ээ, амралтын өрөөнд орох хэрэггүй. Мо эмч өчигдрийн борооноор найз охиноо дагуулж ирсэн. Унтаж байгаа.
Лө: Өглөөний мэнд.
Шен: Өглөөний мэнд.
Эм: Мо эмчийг дуудаад явчихсан. Удахгүй эргээд ирнэ.
Шен: За.
Лө: Унтаж байсан юм уу? Тэгвэл буцаад унт унт. Би явж үзлэгээ хийлээ. Бт хаалгыг чинь хаачихъя. Хаалгаа түгжээрэй.
Шен: За. Байна уу. Хаалгаа тайл гээд залгаж байна гэж бодсон юм.
Мо: Би хүүхдийн тасаг дээр байна. Намайг дуудаад хүрээд ир. Дахиад жаахан унтчих.
Шен: Аан. За. Ичмээр юм аа.
Эр: Сайхан өдөр байна.
Эр эм: Мо эмч ээ, өглөөний мэнд.
Эм: Мо эмч ээ. Найз охин чинь сэрээд таныг асууж байсан. Би таныг удахгүй ирнэ гээд хэлчихсэн.
Мо: Баярлалаа.
Шен: Байна уу. Хаалга тогшиж байгаа хүн мөн үү?
Мо: Би байна.
Шен: За, би очилоо.
Мо: Сайн унтсан уу?
Шен: Сайн унтсан. Ор чинь унтахад тухтай юм байна лээ.
Мо: Одоо зургаа болж байна. Миний ээлж эхлээгүй байна. Жаахан унтаад авъя.
Шен: За.
Мо: Явъя.
Шен: Эмнэлгийн амралтын өрөө. Унтаж амармаар байгаа байх.
Мо: Эмнэлгийн амралтын өрөө. Би зүгээр л унтах гэж байна. Би энд унтлаа. Чи тэнд унт.
Шен: Сэрүүлэг тавих хэрэгтэй юу?
Мо: Тавьчихсан. Хурдан унт. Нойр хүрээд байна. Өглөөний мэнд.
Шен: Өглөөний мэнд.
*******************
Мо: Хэн бэ?
Лө: Би байна.
Мо: Яасан бэ? Би унтаж байна.
Лө: Ярилцах юм байна.
Мо: Очилоо.
Шен: Би... гэр лүүгээ явлаа. Ажлаа дуусахаар чинь уулзъя.
Мо: За. Би хаалга онгойлгоё.
Лө: Уучлаарай. Энд байгааг чинь мартчихаж.
Шен: Зүгээр ээ, зүгээр. Ажлаа хий.
Лө: Би...
Шен: баяртай.
Мо: Баяртай. Явчихсан. Тийшээ сууя.
Лө: За.
*******************
Өвөө: Шеншен.
Шен: Өвөө. Энд ганцаараа юу хийж байгаа юм? Алив, ийшээ суу. Шатаар явах аюултай шдээ. Наашаа битгий гарч бай л даа. Ямар нэг юм хэрэгтэй бол надаа л хэлчих.
Өвөө: Жаахан нарлаадахъя аа.
Шен: За за. Тэгвэл дураараа л бол.
Өвөө: Урд шөнө шуурганас айсан уу?
Шен: Үгүй ээ.
Өвөө: Тийм үү. Хүнтэй байгаа юм чинь юу гэж айх вэ.
Шен: Тийм ээ.
Өвөө: Ээж чинь аавыг чинь чамайг найзынхаас чинь аваад ир гэсэн.
Шен: Аан? Тэгээд?
Өвөө: Өвөө чамайг том болсон болохоор өөрийгөө аваад явчихаж чадна гээд хэлчихсэн. Тэгээд ч чамайг ээж чинь чамайг яагаад тэгээд байгааг чи сайн мэдэж байгаа биз дээ?
Шен: Тийм.
Өвөө: Шеншен, Мо эмч та хоёр сайн ойлголцож байгаа юу?
Шен: Тийм ээ. Сайн байгаа.
Өвөө: Сайн байна. Тэгж байгаад надад танилцуулаарай. Өвөөгийнх нь нүд жижигхэн ч гэсэн хурц шүү. Эмч нарыг сайн мэднэ. Тэгвэл чи ч санаа зовохгүй, бид нар ч санаа зовохгүй.
Шен: Яарах хэрэггүй ээ. Хугацаа зөндөө байгаа.
Өвөө: За за за. Тэг тэг.
Шен: Өвөө суучих.
Өвөө: За за.
*********************
Ж: Хөөх. Фен багш аа. Хэзээ эргэж ирээ вэ?
Ф: Өнөө өглөө. Шуурганаас болоод оройтчихлоо. Уг нь өчигдөр шөнө ирэх байсан юм. Нисэх буудал дээр шөнөжин байсан.
Ж: Шөнөжин. Тэгээд уйдсандаа чатын өрөөнд ороо юу?
Ф: Яаж мэдсэн юм?
Ж: Аан... би нөгөө... хүнээс сонссон. Тэр чухал биш ээ.
Ф: Чи нэг л сайнгүй харагдаад байна. Унтаагүй юм уу?
Ж: Сайнгүй ээ? Алив харъя. Зүгээр л байна шд.
Ф: Нааш ир. Зүрхний чинь цохилтыг үзээдэхье.
Ж: Тэг. Сайн юм боллоо. Үзүүлэлгүй удсан байна. Сурсан юмаа ашиглах хэрэгтэй шүү. Чи сургуульд байхдаа уламжлалт анагаах ухаанаар сурахгүй яасан юм? Одоо их алдартай болж байгаа шд.
Ф: Саад болохоо боль.
Ж: Яасан? Өчигдөр орой бороонд норчихсон чинь, хоолой жаахан хуурайшаад байна. Юу болсон бэ? Яасан бэ? Хэл л дээ. Аан?
Ф: Жирэмсэн болчихож.
Ж: Аан? Юуны чинь жирэмсэн бэ?
Ф: Бороонд нороонд хоолой чинь хуурайшсаныг мэдэж байж. Эм уухгүй яасан юм? Аяар яаж дуу оруулах юм?
Ж: Одоо уулаа.
Ф: Гэхдээ нүд чинь хурц, духнаас чинь гэрэл цацраад байна. Азтай байгаагийн шинж. Яасан? Хайр дурлал чинь бүтэмжтэй юу?
Ж: Чамтай ярих яагаад ийм хэцүү байдаг юм? Боль боль.
Ф: Хэцүү биш. Чи тэнэг болчихож. Ухаантай хүн хэзээ ч дурладаггүй юм. Өмнө нь Чиан Чинци та хоёр надтай өрсөлддөг байсан. Одоо та хоёр хүнд дурлачихсан. Мэдээж над шиг ухаантай байж чадахгүй.
Ж: Чи наадахаа хаанаас сонссон юм?
Ф: Би шүршүүрт орчихоод юмаа угаалаа. Угаах хувцас байгаа юу? Байгаа бол би хамт угаачихъя.
Ж: Ингэхэд яагаад хувцасаа минийхтэй угаах гээд байгаа билээ?
Ф: Мөнгө хэмнэж байна. Ус, цахилгааны мөнгө нь адилхан гарна шд. Хамт угаачихвал аль алийг нь хэмнэнэ.
Ж: За яах вэ. Хэмнэхдээ сайн хүн шүү.
Ф: Амьдралд хэрэгтэй.
Ду: Тианзи №1- бичлэгийн студийн аврагчид зориулсан сүүтэй цай.
Ф: Баярлалаа. Хэд юм?
Ду: Үнэгүй. Чиний стиль. Хоёрыг нэгд. Эргэж ирснийг чинь тохиолдуулаад энэ сүүтэй цайг дарс гээд бочихъё.
Ж: Минийх аль юм?
Ду: Чи эмээ ууса нь дээр. Сүүтэй цай хэрэггүй.
Ф: Атаархаж байна уу? Дуду бид хоёр чамаас илүү сайн найзууд.
Ж: Тийм ээ. тийм. Атаархаж байна. Надаас дотно байна, дотно байна.
Ф: Дуду бид хоёрын нөхөрлөлийн төлөө.
Ж: Төлөө.
*******************
Өвөө: Шеншен.
Шен: Аан?
Өвөө: Би анар идмээр л байна. Даанч арилгахад хэцүү юм аа.
Шен: Тэгвэл би танд арилгаад өгье.
Өвөө: За.
Мо: Хаалган дээр уулзъя.
Шен: Өвөө, би гарчихаад ирье.
Өвөө: Тэг. Тэг.
Шен: Гү Жиа.
Ах: Яасан?
Шен: Өвөө таныг анар арилгаад өг гэж байна.
Ах: Анар арилгах аа? Чи яах гэж байгаа юм?
Шен: Өвөө идмээр байна гэнэ ээ. Сайн арилгаад өгөөрэй.
Ах: Ингээд явчихаар чинь...
**** ************
Шен: Хаашаа явах вэ?
Мо: Чи хаашаа явмаар байна?
Шен: Өөр хйих юм байхгүй бол надтай студи рүү явах уу? Усны хоолой бөглөрчихсөн болохоор хүнд ирээд засаад өг гээд хэлчихсэн.
Мо: Болно оо.
Шен: Гэхдээ өдөржин ажилтай байсан шд. Хамт явъя гэж хэлэхээр... санаа зовоод байна.
Мо: Чамтай л уулзаж байвал хаашаа явах, юу хийх нь гээд юу ч байсан, огтхон ч хамаагүй. Явъя...
*********************
Шен: Гэртээ авчирч байгаа юм шиг санагдчихлаа.
Мо: Офф Кий.
Гит: Буруу газар ирчихэж гэж бодлоо шд.
Шен: Тианзи №1 студид байна гэж бодсон уу?
Гит: Тийм ээ. Тианзи №1 студид уулзаж чадахгүй байсан Мо багштай энд таарах гэж. Гуай гуай. Хүндэт зочин ирчлээ. Гараад ир.
Г: Сайн байна уу. Эртээд хэн гэдгийг чинь ч мэдэхгүй, дээд ангийнх нь ах гэж бодоод... Үнэхээр уучлаарай.
Мо: Үгүй ээ, зүгээр.
Шен: Зүгээр ярихад болно.
Г: Зүгээр л ярьж байна шд. Манай салбарын ах болохоор. Хүндэтгэлтай байх хэрэгтэй.
Мо: Ийм хөндий байх хэрэггүй.
Гит: Тийм ээ, байдгаараа л бай. Мо багш аа, ийшээ суу. Би унтаж байгаад цэвэрлэхээ мартчихаж. Мо багш аа, ийшээ суу.
Г: Энийг...
Шен: Та хоёр яагаад чухал царай гаргаад, биеэ бариад байгаа юм? Ингээд байвал би дахиад дагуулж ирэхгүй шүү.
Ш: Чиан багш манай зочин. Эелдэг байхгүй бол болохгүй.
Гит: Тийм.
Шен: Аан. Би ч гэсэн та нарын нэг шд. Хүндэтгэлтэй харьцахгүй бол болохгүй юм байна.
Мо: За яах вэ. Тэгвэл би ингэж хэлэх хэрэгтэй юм шиг байна. “Ьайвширцагаа. Шешненд сайн тусалж байгаарай”.
Шен: Дахиад л тоглоод уналаа.
Мо: Тоглоом биш ээ.
Г: Тийм ээ, тоглоом биш. Би Чиан багшийн чин сэтгэлийг олж харсан.
Мо: Үнэнийг хэлэхэд дээр ирэхдээ ингэж хэлэхийг хүссэн юм. Танай студи их давгүй юм аа. Төгс хоолойн анхны студиэс ч том байна.
Г: Манай дарга энэ студийг олсон. Ойрхон байдаг нэг гоо сайхны салонд ажилладаг юм. Энд өмнө нь хүүхдүүдэд зургийн хичээл заадаг байсан гэсэн. Багш нь манай даргын байнгын үйлчлүүлэгч. Зургийн дугуйлан нүүгээд, манайх нүүж ирсэн.
Мо: Тийм үү.
Г: Би өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Намайг Гуай гуай гэдэг. Бага сургуулийн Англи хэлний багш.
Гит: Намайг Офф Кий гэдэг. Төгс хоолойн албан ёсны ажилтан.
Г: Найзаа хэтэрхий онгироод байгаа юм биш үү.
Гит: Үнэнээ л хэлсэн шд.
Г: Ах аа, та юу хийдэг вэ? Хэлмээргүй байвал хэлэхгүй байсан ч болно.
Мо: Зүгээр ээ. Би эмч.
Г: Хөөх. Интернэтэд цуу яриа зөндөө байсан, тийм яриа байхгүй байсан даа. Фен Яасон та хоёр хоёулаа эмч юм байна.
Мо: Хөөе. Та хоёр хэлээгүй юм уу?
Гит: Нууц хадгалах гэрээ хийсэн. Дуду эгч Төгс хоолой студийн хүмүүсийн нэгнийх нь ч хувийн амьдралыг задруулж болохгүй гэсэн.
Шен: Тэгээд ч, надаас асуугаагүй юм чинь.
Г: Тийм ээ, тийм тийм. Би таныг нууцаа хадгалдагийг мэддэг болохоор Шеншенээс асуугаагүй юм.
Мо: Та нар сайн найзууд шд. Бусдаас өөр.
Г: Нээрэн, ус хийж өгөхөө мартчихаж. Цай уух уу, өөр юм уух уу? Манайд кола, мөстэй цай...
Мо: Зүгээр ээ. Би өөрөө авчихъя. Тэгж болох уу? Би гал тогоо руу явлаа.
Гит: Эртээд орчихсон шд.
Мо: За.
Шен: Би өнөөдөр энэ хоёрын талд болохоор хамт явахгүй шүү.
Мо: Мэдлээ...
Г: Эелдэг юм аа. Сайн хүн юм аа.
Гит: Тийм ээ. Би тэгж байгаад чамд Төгс хоолой студийг үзүүлнэ ээ. Тэнд байдаг хүмүүс бүгд энэ салбарын ахмад үеийнхэн, бүгдээрээ их сайхан хүмүүс.
Г: Гайхуулж гэнэ.
Гит: Гайхуулаагүй ээ. Шеншен л гайхуулж байгаа юм. Тийм ээ? Тав болчихож. Би ажил дээрээ очих ёстой.
Шен: Өө.
Гит: Мо багш аа. Мо багш аа.
Мо: Аан?
Гит: Би Тианзи №1 рүү явлаа.
Мо: Явах гэж байгаа юм уу?
Гит: Тийм ээ. Баяртай.
Шен: Баяртай.
Мо: Баяртай. Энэ. Жүржийн шүүс.
Г: Би... би нээрээ хичээлтэй.
Шен: Чи хичээлгүй гэсэн биз дээ? Яасан?
Г: Өө-өө-өөрчлөгдчихөж.
Мо: Ямар анх удаа уулзаж байгаа биш. Явахдаа шалтаг хэлэх хэрэггүй ээ.
Шен: Тийм ээ. Суу суу.
Г: За.
Мо: Энэ танай студи. Би зочин.
Г: Тий-тийм ээ.
Мо: Би очъё. Очилоо. Сайн уу.
Эр: Сайн байцгаана уу. Хоолойны бөглөрөл гаргахаар ирлээ.
Шен: Аан, тийм. Гал тогооны өрөөнд байгаа угаалгын машины хажуугийн хоолой бөглөрчихсөн.
Эр: За за.
Шен: Ийшээ ор.
Эр: За за.
Мо: Та хоёр сууж бай. Би хараадахъя.
Эр: Аль нь вэ? Энэ үү?
Мо: Энэ нь.
Эр: За за.
Г: Их зан байхгүй. Бас итгэд хүний даадаг сайн хүн.
*****************
Ё: Дуду эгч ээ, би талх шарчихсан.
Ду: Өө, баярлалаа.
Ё: Дуду эгч ээ.
Ду: Гоё үнэртэж байна.
Ё: Дуду эгч ээ. Фен багшийн гэрт мөнгө хэрэг болоо юу? Яагаад хэмнээд байгаа юм?
Ду: Мэдчихсэн юм уу.
Ё: Тийм. Хоол захиалахдаа дээд тал нь 15юаниар захиалдаг. Бид нараар уусан ундааныхаа савыг цаасан хайрцагт хийлгэж байгаад зардаг. Бас гар утсаа таван жил хэрэглэж байгаа гэсэн. Хариу өгдөггүй. Юм авахдаа дандаа купон хэрэглэдэг. Гэхдээ бид нарыг хоолоор дайлахдаа хэзээ ч мөнгө харамладаггүй. Ядуу харагддаггүй шд.
Ду: Тийм ээ, тэр баян. Алдартай дуу оруулдаг жүжигчин. Гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч, бас мөнгөө хэмнэж чаддаг. Яаж ядуу байх юм?
Ё: Тэгвэл хүнтэй гэрлэх гээд мөнгөө хадгалж байгаа байх. Би тэрэн шиг мөнгөө хэмнэдэг хүнтэй таарч байгаагүй.
Ду: Үгүй ээ. Зуршил байхгүй юу. Найзуудаасаа бол хэзээ ч юм харамлахгүй. Өөрөөсөө л хэмнэдэг болохоос. Сургуульд байхын л ийм байсан. Эхэндээ бид нар энэ занг нь сайн мэдэхүй, байнга үнэтэй газар ордог байсан. Сургуулиасаа гарах боломж ховор байдаг байсан юм чинь. Тооцоо хуваахаар тэр их өгөөмөр байдаг байсан. Тэгсэн чинь Мо багш нэг өдөр тэрнийг цагийн ажил хийж мөнгө олдог гэж хэлсэн. Ихэвчлэн мөнгөө хэмнэдэг гэсэн.
Ё: Сайн хүн. Алдартай, олонд танигдсан хүн. Олон ажил давхар хийдэг. Бас хов живэнд орооцолдож байгаагүй.
Ду: Бас сайхан зантай.
Ё: Би хүнд уурлаж байхыг нь ёстой хараагүй.
Ду: Төрөлхийн сайхан ааштай. Хүүхдийн эмч болсноосоо хойш бүр ч тэвчээртэй болсон.
Ё: Эхнэр болох хүн нь ямар хүн байх бол?
23-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home