Love me, love my voice-22
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Гарчиг: Миний дуу хоолой. 22-р анги
Мо: Нойр хүрэхгүй байна.
Шен: Чи ч гэсэн шуурганаас айгаа юу?
Ш: Ширүүн бороо орж байна.
Ж: Тийм байна. Гэхдээ би бороотой өдөрт дуртай. Чи ч гэсэн үү?
Ш: Мм... Ирж байна. Үдээс хойш манай сургууль руу хоёр автобус явдаг юм. Одоо арваад минутын дараа ирнэ.
Ж: Яарах хэрэггүй. Хүлээж л байя. Намайг жаахан байхад автобусны буудал дээр шонгийн мод бас самбар л байдаг байсан. Ийм борооноос хоргодчихоор юм байгаагүй.
Ш: Сургуулиасаа гэр рүүгээ амархан оччихдог байсан уу?
Ж: Шууд бичлэгийн студи рүү явчихдаг байсан. Таксинд сууж жаахан эвгүй ч, гайгүй байсан.
Ш: Би салбар дээр очих хэрэггүй байж.
Ж: Харин ч сайхан санаа байсан гэж бодож байна.
Ш: Сайхан санаа? Ном авах гэж энэ хүртэл ирчихээд. Хотод зөндөө олон номын дэлгүүр байгаа шд.
Ж: Туршлага судалж байна гээд бодчих. Тэр үед манай сургуульд салбар байдаггүй байсан. Би чиний ачаар ирж үзэж байгааа юм.
Ш: Аан. Бид хоёрыг нэг удаа уулзахад бороо орж байсныг санаж байна уу?
Ж: Тийм ээ. Бид хоёр машинд сууж байсан байх аа?
Ш: Тийм. Машинд байсан. Ирж байна, ирж байна. Явъя.
Ж: Хүлээж бай. Энэ тор ус нэвтэрнэ. Тэнэгхэн. Явъя.
Эр: Хурдан ор ор ор.
Ж: Хүлээ хүлээ хүлээ.
Ш: Аан.
Ж: Яарах хэрэггүй. Хүмүүс эхлээд орог. Дотор зөндөө суудалтай байна.
Ш:Аан.
Ж: Жаахан хойшоо зогсчих.
Ш: За.
Ж: Явъя. Явъя. Би ингэж байя.
Ш: Баярлалаа.
Ж: Алив. Түрүүлээд ор. Зүгээр ээ. Тэнд хойно сууя.
Ш: Тэнд сууя.
Ж: Тийшээ. Би тусалъя.
Ш: Баярлалаа. Болчихлоо. Зөндөө бороо орж байна.
Ж: Яасан?
Ш: Үс чинь. Би арчих юм өгье.
Ж: Надаа ч гэсэн байх ёстой.
Ш: Би мартчихсан юм шиг байна.
Ж: Май.
Ш: Баярлалаа.
Ж: Энүүгээр арччих.
Ш: Их нямбай юм аа.
Ж: Үгүй ээ. Би уг нь авч явдаггүй л дээ. Өнөөдөр Могоос гарахдаа асуусан чинь намайг аваад яв гэж хэлсэн юм. Хурдан арч. Би туслах уу?
Ш: Чи эхлээд арч.
Ж: Надад хэрэггүй ээ. Чи арч.
Ш: Хэрэггүй ээ, чи норчихсон байна.
Ж: Би эрэгтэй хүн шд.
Ш: Арч л даа.
Ж: Хурдан арч аа.
Эм: Анх үерхэж эхэлж байхад ийм байдаг тээ. Одоо бол бид нар аль түрүүлсэн нь л авна.
Эр: Хэн чамаас булааж зүрхлэх юм?
Эм: Чи өөдөөс үг хэлсэн үү? Чи булаадаггүй юу?
Эр: Булаасан булаасан. Миний буруу.
Ш: Чи арч.
Ж: Хэрэггүй ээ. Би утсаа шалгаадахъя. Нэг юм болсон юм шиг байна. Би хариу бичээдэхье.
Ш: Амралтын өдрүүдээр ч гэсэн ажилладаг юм уу?
Ж: Бид нар шиг хүмүүст тогтсон ажлын цаг гэж байх биш.
*********************
Ж: Утсаар ярих боломжгүй байна. Та нар ярих юмаа ярьж бай. Би сонсъё. Хэрэг гарвал би хариу бичнэ ээ.
В: Босс, хаана байгаа юм бэ?
Ж: Миний байгаа газарт хүмүүс бүгд унтаж байна. Сэрчихсэн үү?
Ш: ВиЧатаар чаталсаар л байгаа юм уу?
Ж: Тийм. Чамайг унтчихаар нь би ажлаа амжуулсан юм.
В: Босс, болзоонд явж байгаа юм уу?
Ж: Та нар үргэлжлүүл. Би дууг нь хаалаа.
Ш: Хуралтай байсан юм уу? Уучлаарай. Миний хэлснийг сонсчихоогүй байгаа?
Ж: Дууг нь хаагаагүй байхад чанга ярьчихаад, дууг нь хаасны дараа аяархан яриад байгаа юм уу?
Ш: Би мэдээгүй.
Ж: Зүгээр ээ. Тэгвэл би үргэлжлүүллээ... тэгвэл...
Ш: Тэг тэг, би дахиад ярихгүй ээ.
Ж: За. За. За, би ойлголоо. Тэгье... Тэгж тохиръё. Надад зохиолыг нь явуулчихаарай. Тасаллаа шүү. За. Бал байгаа юу?
Ш: Бал уу? Байгаа. Одоохон. Энэ болох уу?
Ж: Болно. /Гэн Шиаошины бэлэг. Жумей Ша-Игаас/
Ш: Жумей Ша И багш аа, баярлалаа.
Ж: Зүгээр ээ. Нээрэн Клауд драйвт хадгалсан Яншуод авахуулсан зурагнуудаа чамд явуулъя.
Ш: Нээрэн тийм. Зураг. Зурагнууд. Над руу явуулчих.
Ж: За. Явуулчихлаа.
Ш: За. Ирчихэж, баярлалаа.
***************
Ч: Өнөөдөр гадаа хүчтэй шуургатай байна. Дотуур байр, цайны газар хоёрын дунд байдаг мод уначихсан.
Эр: Айж байна уу? Тэгвэл утсаар ярьж байя.
Ч: Шуурганаас айдаг нас өнгөрсөөн. Нээрэн, би хувцасаа угаах ёстой. Өдийд юмаа угаадаг хүн цөөхөн байдаг юм.
Эр: Тэгвэл... тэг дээ.
Ч: За, тасаллаа шүү. Шеншен гэртээ харьсан бол уу?
Ш: Гэртээ харьчихсан байх аа.
Ч: Ашгүй дээ. Өнөөдөр цаг уурын анхааруулга өгч байсан. Метроны хэд хэдэн чиглэлийг хаасан гэсэн. Чи ч гэсэн эрт ирсэн нь сайн болж. Тэгээгүй бол салбар сургууль дээр гацахгүй юу. Бт явж юмаа угаалаа.
Ш: Ширүүн бороо орж байна. Сайн явж хүрсэн бол уу?
**************
Ша: Юу бичиж байгаа юм бол? Юу юм бол? Яасан ч их зантай юм?
Ж: Яасан? Гарын үсэгээ л давтаж байна.
Ша: Алив.
Ж: Яасан бэ?
Ша: Би зураад өгье.
В: Хөөх.
Ша: Ямар байна? Хамаагүй дээр байгаа биз дээ?
В: Хөөх. Гарын үсэгний уралдаан. Би нэгийг зураад өгье.
Ша: Боль оо.
Ж: Та хоёр юугаа хийгээд байгаа юм? Энийг чинь мөнгөөр хийлгэдэг юм. Хүн авахгүй бол яах юм?
Ша: Юу гэсэн үг юм? Бид нар чам шиг алдартай биш ч гэсэн...
В: Бид нар ч гэсэн алдартай хүмүүс шүү.
Ша: Чам шиг олон удаа гарын үсэг зурах боломж гардаггүй ч гэсэн.
В: Ядаж өөрсдийгөө зугаацууж болно биз дээ.
Ша: Арай хэтэрч байгаа юм биш үү?
В: Хэтэрч байна.
Ж: Ингэхэд та хоёр яачихаад байгаа юм?
Ша: Бид нар...
Мао: Хөөе. Яагаад эргээд ирээ вэ? Яагаад ийм эрт эргээд ирсэн юм бэ?
Ж: Би яагаад эргэж ирж болдоггүй юм?
Мао: Хэл дээ. Ширүүн бороонд явах боломжгүй болчихвол хичнээн романтик байх вэ? Салбар сургуулийн ангид шөнийг өнгөрөөнө шд. Ёстой.
Ша: Мао ах аа, хүлээгээрэй. Тодорхой хэлээдэхээч. Хэн юм?
Ж: Тийм ээ. Алив тодорхой хэлээдэх. Хэн юм?
Мао: Аан?
Ж: Хэн юм?
Мао: Хэн ч биш.
Ж: Хэн ч биш.
В: Хэн ч биш бол яая гэх вэ.
Ж: Би гэр рүүгээ явлаа. Та нар ярилц.
Ша: Ярьж дуусаагүй байхад чинь.
В: Ямар ч утга алга. Хөөе. Жумей. Хэтэрч байна шүү. Манай авга ах дахиад хэвлэж өгөхгүй дээ.
Ша: Яагаад?
В: Үгүй ээ. би өнөөдөр бүгдэн дээр нь гарын үсэг зурна.
Ша: Хөөе, Ван Кө.
В: Бүгдийг нь өгөөдөх.
Ж: Гар гэж байна.
Ша: Би тусалъя. Хүлээж бай.
В: Хүлээ л дээ. Надад хэдийг өгчих л дөө.
Ж: Та хоёрыг дээ.
Ду: Яасан? Сонирхолтой байна уу? Манай студийн хадгалагдсан төсөл.
Ё: Ингээд харахаар их дотно юм аа. Гэхдээ Мо багш, Фен багш хоёр хааяа л ирэх юм. Би долоо хоногт ганц удаа л олж хардаг.
Ду: Тэр хоёр завгүй ээ. Чи тэр үеийг харж чадаагүй нь харамсалтай. Сургуульд сурдаг байхад бүгдээрээ энд цуглардаг байсан. Тэр үед байнга шуугилддаг байж билээ.
***************
Эр: Хурдлаарай.
Ээж: Байна уу. Шеншен. Гадаа шуургатай байна. Чи хаана байна аа? Болгоомжтой байгаарай.
Шен: За. Би найзындаа байна. Гадаа гарахад аюултай юм шиг байна. Би бороо зогсохоор очъё.
Ээж: Наанаа хүлээж бай. Айх юм бол над руу залгаарай.
Шен: Юунаас айх вэ дээ? Та нар гадагшаа битгий гараарай. Гадаа аюултай байна.
Ээж: За За. Чи ч гэсэн гадагшаа битгий гараарай.
Шен: Мм, за. Баяртай.
******************
Эр: Мо эмч ээ.
Мо: Сайн уу.
Эм: Сонсогчдын анхааралд.
Эр: Мо эмч ээ. хагалгаа нь дуусчихсан уу?
Эм: Та бүхэндээ цаг агаарын мэдээ хүргэе. Манай хотын зарим хэсэгт хүчтэй бороооны үүл бүрхээд байна. Тийм болохоор хүчтэй бороо борж шуурга үргэлжлэх болно. Анчены цаг уурын газраас өнөө орой 21цагийн үед улбар шар өнгийн зэрэглэлийн ширүүн бороо орно гэж мэдээллээ. Болгоомжтой байхыг анхааруулж байна. Дахин хэлье. . Манай хотын зарим хэсэгт хүчтэй бороооны үүл бүрхээд байна. Тийм болохоор хүчтэй бороо борж шуурга үргэлжлэх болно.
Эр: Өнөөдөр ажлаасаа эрт тарсан ч, машинтай явах боломж байхгүй байх шиг байна.
Мо: Зүгээр ээ. Метрогор явчихна. Метро хүн багатай байгаа байх.
Эр: Бид нар салбар эмнэлэг дээр байгаа шд. Метроны хоёр чиглэлийг хоёуланг нь хаачихсан. Метрогоор явах боломжгүй.
Шен: Нээрэн тийм. Зүгээр ээ. Хүлээнгээ юм олж идье.
Эр: Тэгье. Мо эмч ээ, түр амарч бай. Би явж ажлаа хийлээ.
Мо: За. Тэг тэг.
Эр: За.
Шен: Эмнэлэг дээр зүгээр үү?
Мо: Мэс засал сая л дууслаа.
Шен: Дуудлага хийвэл болохоор байна уу? Байна уу? Хаана байна, эмнэлгийн салбар дээр үү?
Мо: Салбар дээр байна. Өдөр үзлэг хийж байгаад, дараа нь гурван мэс засалд орсон. Тэгээд сая л ажлаа дууслаа.
Шен: Тэгвэл хоолоо идсэн үү?
Мо: Юужианы дунтай пүтүүзтэй хоол. Өнөөдөр ээж чинь Гуилиний Яншуогийн талаар ярьж байсан. Надад тэнд байсныг сануулсан. Би шүүгээнээс голын дунтай пүнтүүзтэй бэлэн хоол олсон. Одоо идэх гэж байна. Оройн хоол.
Шен: Юужиан. Юужианд юу байдаг билээ гэж яг бодож байсан юм.
Мо: Гэртээ байна уу? Гадаа явж байгаа юм биш биз?
Шен: Гэртээ ирчихсэн. Ярихыг чинь сонсоод өлчихлөө. Хүлээгээрэй, би ч гэсэн идэх юм олоодохъё.
Мо: За. Гал тогоо руу явах гэж байна уу?
Шен: Тийм. Гал тогоо руу. Би доошоо очоодохъё.
Мо: Эмнэлэг дээр ээлжтэй байна уу?
Лө: Тийм. Би ээлжээ сольчихсон.
Мо: Гудамны эсрэг талд байдаг дэлгүүрийг шалгаад өг.
Лө: Дэлгүүр үү?
Мо: Тэнд нэг охин ганцаараа байна уу, хараад өг. Болгоомжтой байгаарай.
Лө: Охин?
Мо: Холооч хараад өг өө. Дотогшоо орж айлгах хэрэггүй.
Лө: За. Одоо гарлаа.
Мо: Идчихээр амттай юм байна уу?
Шен: Үгүй ээ. Манай ээж хоол үлдээх дургүй. Амттай юм олчихлоо. Манай ээж голын дунтай пүнтүүзтэй хоол аваад тавьчихсан байна гэвэл итгэх үү?
Мо: Ийм юм байх гэж.
Шен: Харин тийм. Яагаад ярихгүй байгаа юм?
Мо: Хоол бэлэн болчихсон. Идэж байна. Амт нь давгүй байна. Гэхдээ гэрийн хоолыг яаж гүйцэх вэ.
Шен: Тэгэлгүй дээ. Бид нарын Гуилинд ирсэн голын дунтай пүнтүүзтэй хоол арав гаруй хачиртай байсан шд. Бас том том дунгийн махтай байсан. Удаан идээрэй. Намайг хүлээж бай.
Мо: За. Хүлээж байя. Таглаад сэрээг нь дээр нь тавьчихлаа. Тэгвэл видео коол хийе. Царайг чинь харж болно.
Шен: Боломжгүй байна. Өвөө унтаагүй байгаа. Өвөө ирээд харчихвал дэмий юм болно. Ээж аав хоёр ч гэсэн өнөөдөр энд байгаа.
Мо: За.
Шен: Мо багш аа, би одоо амтлагчаа хийх гэж байна.
Мо: Би хоёр халбагадаад амжчихсан.
Шен: Тэгвэл хурдална аа. Мо багш аа, идэж эхэллээ шүү.
Мо: Тэгвэл эхэлье. Халуун ногоо нь яг таарсан байна.
Шен: Минийх ч гэсэн.
Эр: Хөөе. Хаалгаа. Хаалгаа нээгээч.
Шен: Хүн ирж байна. Тасаллаа шүү.
Мо: Хөөе.
Эр: Хаалгаа нээ л дээ.
Шен: Аан?
Эр: Хаалгаа. Бушуул.
Шен: Уучлаарай, манайх хаалттай.
Эр: Борооны цув байна уу? Цув байвал нэгийг авъя. Борооны цув.
Шен: За за за.
Эр: Ширүүн бороо орж байна. Шүхэр маань эвдэрчихлээ.
Шен: Ор ор.
Эр: Эзэн, танайд борооны цув байна уу?
Шен: Цув уу? Түр хүлээж байгаарай.
Эр: За.
Шен: Энэ цув.
Эр: Баярлалаа. Хэд вэ?
Шен: 25.
Эр: Би төлнө өө. Бичүүлье.
Шен: Энд.
Эр: Өө. Утас асахгүй байна.
Шен: Зүгээр ээ, зүгээр. Хэрэггүй. Та зүгээр ав.
Эр: Нороод эвдэрчихсэн юм шиг байна. Тэгвэл мөнгийг нь маргааш авчраад өгч болох уу?
Шен: Тэг ээ.
Эр: Баярлалаа. Би явлаа шүү. Ширүүн бороо орж байна. Баярласан шүү. Мөнгийг нь маргааш авчирч өгнө өө.
Шен: Болгоомжтой яваарай. Ширүүн бороотой байна.
Эр: Баярлалаа.
Шен: Болгоомжтой яваарай.
Эр: Хурдан буцаад ор.
Шен: За.
Лө: Хурдан ороорой. Хурдан ор. Би тусалъя. Бороо нээрээ.
Шен: Баярлалаа, баярлалаа. баярлалаа.
Лө: Зүгээр ээ, зүгээр.
Шен: Юм авахаар ирсэн юм уу?
Лө: Юм авахгүй ээ.
Шен: Аан? Тэг-тэгвэл...
Лө: Би хараадахаар ирсэн юм.
Шен: Харна гэхээр...
Лө: Таныг харахаар ирлээ.
Шен: Намайг уу?
Лө: Таныг харахаар... Хөөе. Юу... За за үнэнээр нь л хэлэхээс. Юу... Намайг Жан Лөлө гэдэг. Замын эсрэг талд байдаг эмнэлэгт ажилладаг эмч. Мо Чинчентэй эмчтэй хамт ажилладаг. Тэр намайг таныг харчихаад ир гэсэн юм.
Шен: Аан. Ингэж айх гэж.
Лө: Ингэж айх гэж. Уучлаарай.
Шен: Юу... Миний энд байгааг яаж мэдсэн юм бол?
Лө: Тэр... мэдэж байна лээ. Ухаантай болохоор...
Шен: Төвөг удсанд уучларай. Гадаа ийм муухай байхад явуулаад.
Лө: Зүгээр ээ.
Шен: Бүр норчихсон байна. Би арчих алчуур аваад ирье.
Лө: Юу... Баярлалаа.
Шен: Энэ.
Лө: Баярлалаа, баярлалаа. Юу... Би нэг юм асуух гээд л... Мо эмч ийм бороотой өдөр шалгаад ир гэж байхыг бодоход... та хоёр их дотно байх. Найз охин нь уу?
Шен: Аан...
Лө: Мо эмчийн өгсөн даалгаврыг биелүүлчихсэн болохоор. Бас миний ажил дуусаагүй байгаа болохоор би ч явъя даа.
Шен: Хүлээгээрэй. Би өмсөх юм аваад өгье. Гутал чинь норчихсон байна.
Лө: Хэрэггүй ээ, бэр эгч ээ. Мо эмчээр төлүүлчихнэ.
Шен: Тэгвэл идэх юм аваад яв. Энэнээс авах уу?
Лө: Амралтын өрөөнд байгаа. Би явлаа.
Шен: Тэгвэл... болгоомжтой яваарай. Болгоомжтой яваарай.
Лө: Хаалгаа хурдан түгж.
Шен: За.
Лө: Хүн ирвэл битгий онгойлгоорой.
Шен: Болгоомжтой яваарай.
Лө: Би явлаа.
Шен: Хамт ажилладаг хүн чинь ирээд явсан. Худлаа хэлсэн чинь би баригдчихлаа.
Мо: Буцаад явчихсан уу?
Шен: Тийм. Шөнийн ээлжтэй болохоор буцаад явлаа гэсэн.
Мо: Байна уу?
Лө: Мо эмч ээ. Бэр эгч дэлгүүр дотроо сайн сууж байна лээ. Даалгавраа амжилттай биелүүлчихсэн. Би итгэл дааж байгаа биз дээ?
Мо: Тийм байна. Баярлалаа.
Лө: Баярлалаа гэж хэлээд болчихгүй шүү. Би ийм ширүүн бороонд гуйсан юмыг чинь биелүүлж байхад. Намайг шагнах хэрэгтэй биз дээ? Юу... Хэзээнээс нууцаар ийм юм хийдэг болчихсон юм? Нөгөө утсаар яриад байсан хясааны охин мөн биз дээ? Хэзээнээс үерхэж байгаа юм? Яагаад надад хэлээгүй юм?
Мо: Дараа хэлье.
Эр: Хөөе. Мо эмч ээ. одоо явах гэж байгаа юм уу? Ширүүн бороо орж байна шд.
Мо: Мэднэ ээ. Найз охин маань гадуур явж байгаа гэсэн.
Эр: Хүлээ л дээ. Бороо зогсоогүй...
*****************
Мао: Бороо ширүүн орж байна шүү. Зогсох шинж алга.
Ша: Ийм байхад хүргэлт ч байхгүй. Өлсөөд байна. Дээр нь Чиан тогооч ч алга.
В: Би хоол хийе.
Ша: Чамайг хоол хийнэ гэхээр эргэлзэж л байна шүү. Хүн төрөлхтөнд ч эргэлзэх хэрэг гарах байх. Окей?
Мао: Наад үгээ хэнээс хуулбарласан юм?
Ша: Өөрөө зохиосон юм. Ийм байхад жаахан охидууд унтахаас айж байгаа байх даа.
В: Аан? Хэн юм? Дуду эгч ээ? Дуду эгч айхгүй ээ. Манай Төгс хоолой студийн жинхэнэ босс юм чинь. Юу гэж айх юм?
Ша: Гадаа бороо орж байгаа бичлэг хийж байгаа. Амьд чимээ дараа хэрэг болно гэсэн.
В: Эгч ч мөн дөө.
Ж: Мао ах аа.
Мао: Аан?
Ж: Та аяар нөгөө прожестоо нээгээд өгч болох уу? Би шөнө үлдээд маргаашийнхаа ажлыг дуусгачихъя.
Мао: Хөөе. Нээж л өгнө шүү. Бусад нь надад огтхон ч хамаагүй.
Ж: За. Хөөе хөөе. Харсан уу? ВиЧатаар мессеж явуулж чадаагүйгээсээ болоод хүмүүс нойр нь хүрэхгүй байна. Залуу байна даа. Аргагүй л залуу байна.
Ша: Дуду эгч хэзээ ирэх юм болоо? Эгчийг санаад байна.
В: Чи өнөөдөр хачин байна шү. Дуду эгч, Дуду эгч л гээд байх юм. Яаасн? санаад байгаа юм уу? Бид нар эгч дүүс болоод олон жил болж байна. Ингэж болохгүй шд.
Ша: Чиан тогоочоос гадна Дуду эгч л хоол сайн хийж чадна. Би өлсөөд байна. Өлсөөд байна, ойлгож байна уу? Өөрөө л оролдохоос.
В: Итгэхгүй байна. Үгүй ээ, би зөвшөөрөхгүй шүү.
*******************
Шен: Хөгжим явах тусам аймаар санагдаад байх чинь.
Эр: Би очоод харчихаад ирье.
Эр: Зогс. Машинаа зогсоогоорой.
Шен: Юм идье. Ийм орой гэрлээ асаачихаар гаднаас бүгд харагдана. Гэрлээ унтраачихъя. Гэрлээ унтраах хэрэгтэй... Би амттай юм идэж байна.
Мо: Юм идэж чадаж байгаа бол. Сэтгэл амарчихлаа.
Шен: Хаана байгаа юм?
Мо: Эмнэлэг дээр.
Шен: Ийм үед гадагшаа гарах хэрэггүй шүү.
Мо: Ойлголоо. Шеншен, айж байна уу?
Шен: Жаахан л. Байна уу? Унтаагүй юм уу? Би зүгээр ээ, над руу залгах хэрэггүй.
Мо: Нойр хүрэхгүй байна.
Шен: Чи ч гэсэн шуурганаас айгаа юу?
Мо: Нээрэн, чи миний уншсан зохиолуудыг сонсдог байсан гэсэн.
Шен: Мм. Ахлах сургуульд байхдаа.
Мо: Тэгвэл өнөө шөнө утсаа битгий таслаарай. Чамайг унттал ярилцъя. Эсвэл ярих юм олдохгүй бол би зохиол уншиж өгье. Чиний сонсох дуртай байсан зохиолуудаас. Алийг нь уншуулмаар байгаагаа хэлээрэй. Эсвэл би санаж байгаа хэсгээ уншиж өгсөн ч болно. Би шууд уншиж өгч болно.
Шен: Тэгвэл санаж байгаагаа л унш. Аль нь ч байсан болно.
Мо: Галын машин уу?
Шен: Мм. Тийм юм шиг байна.
Мо: Цаг агаар ийм үед галын машинууд дуудлаганд их явдаг юм.
Шен: Мм...
Мо: Дуу сонсох уу?
Шен: Тэгье. Байна уу? Байна уу? Зүгээр үү?
Мо: Зүгээр ээ. Хаалгаа онгойлгоорой. Шеншен, хаалгаа нээ.
Шен: Яагаад энд байгаа юм?
Мо: Хурдан ороорой. Хурдан ор.
Шен: Хурдан ор.
Мо: Алив би...
Шен: Би гэрэл асаагаадахъя.
Мо: Хөөх.
Шен: Чи... Чи.
Мо: Гайхсан уу? Зам жаахан бөглөрөлтэй байна. Тэгээгүй бол 30минутын өмнө ирэх байлаа.
Шен: Хаанаас ирсэн юм?
Мо: Эмнэлгийн салбараас ирсэн.
Шен: Хар даа, бүр норчихсон байна. Би алчуур аваад ирье. Энд хүлээж бай.
Мо: За. Ийм орой болсон хойно эмэгтэй хүн ганцаараа дэлгүүрт унтах аюултай.
Шен: Муу хүмүүс ийм аадар бороотой үед гардаггүй юм. Тэд нарт ч гэсэн аюултай. Тийм болохоор ирэхгүй. Би арчъя.
Мо: Баярлалаа.
Шен: Гутал чинь норчихсон уу? Би шаахай олоод өгөх үү?
Мо: Зүгээр ээ. Хэрэггүй. Би машинд суухаасаа өмнө сольчихсон. Нааш нь өгчих. Энд амьдарвал муугүй ч юм уу? Идэж, уух юмтай.
Шен: Бас дуртай юмаа идэж болно.
Мо: За яах вэ. Өнөөдөр идсэн юмны чинь тооцоог би хийнэ.
Шен: Манай дэлгүүр юм чинь мөнгө төлж яах юм? Тэгээд ч, өнөөдөр надад хань болж байгаа болохоор би дайлах ёстой. Хүссэнээ ид. Би бүгдийг нь даана.
Мо: Хөөе.
Шен: Би мэднэ.
Мо: Нааш нь өгчих.
Шен: баярлалаа.
Мо: Ганцаараа энд, шөнө айхгүй юу?
Шен: Түрүүн үнэнийг хэлэхэд айсан л даа. Гадаа харанхуй. Дэлгүүр гэрэлтэй байсан. Аймаар байсан. Ийм үед гэрлээ унтраасан нь дээр байх, тийм ээ? Тэгж бодсон.
Мо: Зөв бодсон байна.
Шен: Бас хоосон дэлгүүрт хөгжим явахаар хөгжим чанга байх тусам аймаар байсан. Чихэвчээ зүүчихсэн чинь тайвширчихсан. Хувцас чинь норчихсон байна. Одоо яах вэ?
Мо: Танайд цув эсвэл шүхэр байгаа юу? Машин дотор цэвэрхэн хувцас байгаа. Авчраад солиод өмсчихье.
Шен: Байгаа. Энд...
22-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home