Love me, Love my voice 21

Love me, love my voice-21

Үргэлжлэх хугацаа:46мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

А: эр, Шеншений ангийн дарга

 

Гарчиг: Миний дуу хоолой. 21-р анги 

Мо: Ээж ээ, энэ миний найз залуу.  

Шен: Хатуу гудсан дээр унтдаг байх нь ээ. Одоо унтчихсан байх. Гэхдээ эндхийн дуу тусгаарлагч сайн юм аа. Унтаагүй байсан ч надад юу ч сонсогдохгүй байх... Унтаж чадахгүй байна. Гоё үнэртэж байна.

Ж: Яасан бэ? ... Яв...

Мо: Яв яв яв яв. Харанхуй шөнө хаачих юм?

Ж: Явж улаан даавуу хайж ол. Яв.

Мо: Би орж болох уу?

Шен: Тэг ээ...

Мо: Жумей хөдөлгөөнтэй унтдаг юм. Өшиглөөд унтуулахгүй болохоор нь хүрээд ирлээ. Чи буцаад унт унт. Би буйдан дээр унтчихъя... Унт унт...

Шен: Чи орон дээр унтаад, би буйдан дээр унтвал ямар вэ? Чи өглөө эрт ажилтай. Буйдан дээр  унтвал унтсан болохгүй.

Мо: Зүгээр ээ. хурдан унт. Сайхан амраарай.

Шен: Сайхан амраарай... Яаж унтах болж байна аа?

**********************

Мо: Сэрчихсэн үү?

Шен: Өглөөний мэнд.

Мо: Өглөөний мэнд. Дөнгөж долоо болж  байна. Амралтын өдөр шд. Чи дахиад жаахан унт.

Шен: Унтахгүй ээ, хоёулаа хамт өглөөний цай ууя. Би бэлдчихье.

Мо: Юу хийх юм?

Шен: Харж байгаад болъё.

Мо: Зүгээр ээ, хэрэггүй. Чи буцаад унт. Би замдаа дэлгүүрээс юм аваад идчихнэ.

Шен: Хувцасаа солих  гэж байна уу? Би угаалгын өрөөнд хувцасаа сольчихъё.

В: Шеншен.

Шен: Аан?

В: Бид нар чамайг сэрээчихсэн үү? Нэрэлхэх хэрэггүй. Гэртээ байгаа юм шиг бай.

Ша: Уучлаарай, өчигдөр энд хоносныг чинь мэдсэнгүй. Өчигдөр бид нар шөнөжин ажилласан тэгээд жаахан унтах гэж ирсэн юм.

В: Тийм ээ,  тийм.

Ша: Та нарт саад болох гээгүй юм шүү.

Ж: Дараа ирэхдээ бид хоёрт урьдчилаад хэлж бай. Ойлгов уу? Мо багш чинь найз охинтой болсон. Тэрний орон дээр Шеншенээс өөр хүн унтаж болохгүй.

Ша: Нөхцөл байдал өөрчлөгдөж.

Мо: Зүгээр ээ. Тоох хэрэггүй. Өрөөнд ороод хувцасаа сольчих. Би угаалгын өрөөнд сольчихъё.  

Шен: За.

Мо: Юу ч хийгээгүй мөртлөө... яагаад гэмшээд байгаа юм бол?

Ша: Мо багш аа, санаатай биш шүү.

В: Мо багш аа, би мэдээгүй шүү.

Ша: Юу... Уурлачихсан уу?

В: Үгүй байх аа.

Ж: Та хоёрт ирэх хэрэггүй гэж хэлээ биз дээ. Аан? Аан? Хүний үгэнд орохгүй болохоор ингэж байгаа юм. Миний өрөөнд оръё.

Ша: За.

Ж: Юу хийгээд байгаа юм? Наадахаа үлдээ. Миний өрөөнд хоол оруулахгүй.

В: Боль л доо. Болохгүй. Асгачихвал  үнэр нь гарахгүй шд.

Ж: Хурдал аа, хурдал хурдал.

В: Боль л доо. Би хэдхэн халбагадсан шд. Намайг зүгээр байлга л даа.

Ж: Наанаасаа холд. Тэнд суугаад ид.

В: За.

Ж: Зогсоод ид. Орон дээр идэж болохгүй.

Ша: Орон дээр асгчихна.

В: За за за. Суух ч газар алга. Хөөе. Бид нар тэр хоёрт саад болчих шиг боллоо тийм ээ?  Шеншен их ичсэн харагдсан.

Ша: Бид нар зочны өрөөнд байсан шд. Үгүй байлгүй дээ, тээ Жумей?

В: Чиан багшийн хурдаар бол бид нар удахгүй тоосонд нь даруулах байх. Очих газар ч олдохгүй нь.

Ша: Хөөе. Манайх ямар вэ? Миний өрөө том бас би ганцаараа амьдардаг шд. Хүссэнээ хий болно.

В: Больж үз. Танайх хичнээн  хол гэдгийг мэдэхгүй юу? Метрогоор 20буудал явна. Бүр дунд нь дамжих ёстой.

Ша: Битгий очоорой  чи.

В: Би...

Ша: Тэрнийг ийм хурдан хосоо  олчихно гэж хэн мэдэх юм.

В: Тийм ээ тийм.

Ша: Жуо ноёнтон, удахгүй энэ өрөөндөө ч байх боломжгүй болох нь дээ.

В: Найз ч байхгүй.

Ж: Та  хоёр... байнга төвөг удаж байх юм. Олон юм ярихаа болиод жаахан ухаантай байж үз.

Ша: Жорлон ормоор байна.

В: Ярих  ч хэрэггүй. Би ч гэсэн ормоор санагдаад байна.

Ша: Явъя аа, явъя явъя.

Ж: Байз. Тэвч.

Ша: Тэвчих сайн биш ш дээ.

Ж: Тэр хоёрыг  явтал тэвчж болохгүй нь уу?

Ша: Хар л даа. Бид нарын байр суурь байхгүй болж. Бурхан минь.

В: Ярих ч хэрэггүй. Өнөө үед дуучид дуу оруулагчидтай өрсөлдөх ч аргагүй болсон үе. Сүртэй юм биш.  Би удахгүй сурчихна. Явж улаан даавууг ол.

Шен: Жанжин минь, болохгүй ээ. Ямар ч мэдрэмж алга. Нус чинь гоожихгүй байна.

В: Сэтгэл хөдлөхөөр миний нус гоожоод байдаг юм. Нус гоожино оо. Санаа зовох хэрэггүй.

Ж: Алив, нааш ир...

В: Битгий битгий битгий.

Ж: Улаан даавуу олохоор явцагаая.

Ша: Жанжин минь, хэрэггүй ээ.

Ж: Улаан даавуу авмаар байна уу?

В: Тэсээрэй.

Ша: Тэсээрэй.

Мо: Том өрөөнд хүн алга. Явж нүүр гараа угаа.

Шен: За.

Ж: Улаан даавуу авмаар байна уу?

В: Миний гар. Өвдөж байна шдээ.

Ж: Улаан даавуу авах уу? 

Ша: Зөөлөн л дөө.

Ж: Улаан даавуу авна гэсэн байх аа?

В: Дахиад тэгэхгүй ээ. Миний буруу.

Мо: Аан?

Шен: Энийг яах вэ?

Мо: Яасан юм?

Шен: Би угаасан цэвэрхэн алчуур хэрэглэчихсэн. Энийг аваад явчих уу?

Мо: Аваад явчихвад дараа юунд арчих юм?

Шен: Би өөрөө хураачихъя. Миний унтсан ор.

Мо: Хэрэггүй ээ. Зүгээр.

********************

Шен: Дахиад үйлчлүүлээрэй.

И: Ирсэнд баярлалаа.

Ах: Дахиад ирээрэй.

Ша: Уучлаарай. Өчигдөр энд хоносныг чинь мэдсэнгүй. Бид нар өнгөрсөн шөнө унтаагүй ажилласан болохоор жаахан унтах гэж ирсэн юм.

В: Тийм ээ, тийм.

Ша: Та хоёрт саад болох гээгүй юм шүү.

И: Шалгалтандаа уначихаа юу?

Шен: Аан? Үгүй ээ.

И: Би шалгалтандаа унасныхаа дараа яг ийм  царайтай байсан юм даа.

Ах: Хүлээгээрэй, чи шалгалтандаа уначихаа юу? Үнэн үү? Сүүлчийн семестер шдээ, сүүлчийн шалгалт биз дээ?

Шен: Үгүй ээ. Үгүй. Шалгалтандаа унаагүй. Явж гоймонгоо ид. Яв яв яв.

Ах: Сонсов уу? Үгүй гэж байна. Дэмий юм ярихаа боль. Яаж байна аа?

Лин: Шеншен, сонсоод сэтгэл их хөдөлсөн. Гэхдээ засвар хийх хэдэн  санаа байна. Би маргааш явна. Хувиараасаа хоцрохгүйн тулд завтай бол өнөө орой уулзах уу?

Шен: Өнөө орой? Орой юу? Намайг энэ хотод байдгийг яаж мэдсэн юм бол? Тэрний хаана байдгийг би мэдэхгүй шд.

Лин: Би Мо Чинчений ажилладаг эмнэлэгт байна. Чи энд ирж байсан байх.

Шен: Аан? Ийм юм байдаг аа? Би эсрэг талд нь байдаг дэлгүүрт байна. Завтай байгаа бол одоо уулзаж болно. Хаана байгаагаа хэлчихвэл би яваад очъё. Эсвэл эмнэлгийн гадна уулзсан ч болно.

Лин: Чи хүрээд ир. Би гадагшаа гарч чадах үгүйгээ мэдэхгүй байна.

Шен: За. Тэгвэл би яваад очъё. Хэдэн давхарт байгаагаа хэлчих. Би арван минутын дараа очих байх.

Лин: Гол байр. Хоёр давхарт.

Шен: За. Ах аа.

Ах: Аан?

Шен: Би гадагшаа гарчихаад ирье. Хагас цагийн дараа эргээд ирнэ.

Ах: За. Хурдан ирээрэй. Ээж чинь өнөөдөр ирэхгүй. Миний оронд ажиллаж чадахгүй гэсэн. Би чамайг ирсний дараа л явах байх.

Шен: За.

И: Хөөе. Яах аргагүй шалгалтандаа уначихсан юм шиг байна.

Ах: Дэмий юм ярихаа боль гээд байхад.

*********************

Шен: Эх барих тасаг. Линлон жирэмсэн болохоор үзүүлж байгаа юм бол уу?  

Лин: Шеншен. Сайн уу. Линлон байна. Нааш ир, тэнд очиж сууя. Би энд ажилладаг юм, эх баригч эмч.

Шен: Аан.

Лин: Ийшээ суу.

Шен: Сайн уу, намайг Шеншенман гэдэг. Би таныг эмчид үзүүлэхээр ирсэн юм байх  л гэж бодлоо. Энд ажилладаг эмч гэж мэдсэнгүй.

Лин: Их завгүй байдаг болохоор ажлын дараа л бичлэгээ хийлгэдэг юм. Мо Чинчентэй адилхан.

Шен: Аан.

Лин: Манай хамаатнууд дунд олон эмч байдаг. Мо эмч тэдний нэг нь.

Шен: Нэг гэр бүл юм уу?

Лин: Бид нар хамаатнууд. Би үеэл эгч нь. Гайхсан уу?

Шен: Үгүй ээ, эргэн тойронд нь байдаг хүмүүс юу ч хэлээгүй.

Лин: Манай  үел бид хоёр хамаатан гэдэгээ салбарынхандаа хэлэхгүй гэж тохирсон. Тэр улам л алдартай болж байгаа болохоор энийг хүмүүст хэлэхгүй нь лав. Гэхдээ Жумей намайг үеэл нь гэдгийг мэднэ. Тэр хэлээгүй юм уу?

Шен: Үгүй. Жумейг дээ. Надад хэлэхгүй, буруугаар ойлгох шахсан байна шд. Линлоныг тэрнийг нууцхан дурласан гээд байсан чинь үеэл нь байсан байна шд.

Лин: Яагаад баярлаад байгаа юм?

Шен: Үгүй ээ, үгүй үгүй. Өө. Тэгвэл намайг Мо Чинчентэй  холбоотой болохоор дуу бичүүлье гэж хэлсэн юм уу?

Лин: Юу гэж дээ. Би юу гэж өөрийнхөө цомгийг тэгж эрсдэлд оруулах юм. Би цомогтоо их анхаардаг. Миний энэ салбарт үлдээж байгаа дурсамж гэсэн үг.

Шен: Аан.

Эм: Мо эмч ээ, хоолны цаг болчихож.

Лин: Түрүүлээд явж бай. Манай найз ирчихсэн. Би явах болоогүй байна.

Эм: За.

Лин: Хэдэн жилийн өмнө би дууг чинь сонссон. Тэгээд дуу бичиж өгөөч гэж гуйх гэж байсан юм. Даанч тэр үед би их завгүй байсан болохоор амжаагүй. Азаар чи энэ салбартаа байж байна.

Шен: Тэр үед....  Тэр үед би энэ салбарт танигдаагүй байсан шд. Хааяа л ангийнхандаа тусалдаг байсан. Ардын хөгжмийн салбарыг ч сайн мэддэггүй байсан. Дараа нь би жаахан судлаад зах зухаас нь мэддэг болсон.

Лин: Надад асуух юм байна. Хэдэн жилийн өмнө намайг цомогоо гаргах гээд бэлдэж байхад чи надад демо явуулсан уу?

Шен: Мэдэж байсан юм уу?

Лин: Тийм ээ.

Шен: Гэхдээ тэр үед би Шеншенман гэдэг нэрийг ашигладаггүй байсан.

Лин: Гэхдээ би хоолойг чинь санаж байна. Үнэхээр харамсалтай. Тэр үед демог чинь сонсоод надад их таалагдсан. Бас энэ охин хөгжим зохиохдоо ч, найруулгадаа ч, бас их гоё хоолойтой юм гэж бодож байсан. Даанч дараа нь цомгоо хойшлуулаад чамтай холбоо барьж чадаагүй.

Шен: Би зүгээр л дуулах гэж хичээдэг юм. Ийм удаан хугацааны дараа санана гэж бодсонгүй.

Лин: Түр хүлээгээрэй.  Байна уу? Аан. Хөөе, найз охин чинь надтай хамт байна. Чи ирж уулзахгүй юм уу? Үеэл маань ирнэ гэж байна. Ажил нь сая дууссан гэнэ ээ. Яриагаа хурдан дуусгасны дараа та хоёр болзоонд явж болно.

Шен: За. Тэгвэл дууныхаа тухай ярья. Би хичээж ажиллана аа. Би эхлээд үзүүлье.

Лин: За.

Шен: Энэ хэсгийн өнгийг жаахан өөрчилсөн нь дээр байх. Одоо ийм байгаа. Бас төгсгөлийн хэсэг нь ийм байгаа. Ийм болгож өөрчилж болно.

Лин: Тэгээд?

Шен:  Бас энэ хэсгийг нь...

Мо: Шеншен. Тэгэхээр ажлаа эхлэхээсээ өмнө Шеншентэй уулзахаар  шийдээ юу?

Лин: Тэгэлгүй дээ. Чи тэрнийг нуучихсан болохоор чи өөрөө уулзахаас яах юм.

Мо: Ийм амархан уулзахыг зөвшөөрчихөж байгаа юм уу?

Шен: Хамтын ажиллагаа. Хамтарч ажиллах хэрэгтэй шд.

Мо: Муу хүн байсан бол яах юм?

Лин: Чи өөрөө. Шеншен тэнэг хүн биш. Тэгээд ч энэ чинь эмнэлэг. Энд юу л болов гэж?

 Шен: Тийм. Би хүссэн болгонтой нь уулзаад байдаг хүн биш. Интернэтэд байдаг хүн болгон үеэлийг чинь сайн хүн гэдэг болохоор би уулзахыг зөвшөөрсөн юм.

Мо: За за. тэрний тал орж байх шив. Чамтай уулзахыг хүсээд байсан юм. Би саад болсон юм.

Лин: Нуулаа гээд яах юм? Эрт орой хэзээ нэгэн цагт уулзахаас л хойш. Бид нар ажлаа яриад дуусчихсан. Та хоёр болзоондоо яв. Би маргааш нислэгтэй. Би ажлаа хүлээлгэж өгөх ёстой болохоор та хоёртой хоол идэж чадахгүй нь. Гурвуулаа доор уулзъя. Намайг эргэж ирсний дараа тухтай уулзъя.

Шен: За.

Лин: Явъя.

Эм: Мо эмч ээ, гарын үсэгээ зураад өгөөч?

Мо: За.

Авга: Үзлэгийн үеэр хүүхдийн хөл, гар харагдаж байсан гэсэн. Хөөрхөн байсан байх даа.

Ээж: Баяртай байх шив. Аан?

Авга: Эгч ээ. тэрийг хар даа. Шеншен яахаараа энд байдаг билээ?

Мо: За, ойлголоо. Яасан? Юу харсан юм?

Шен: Манай... ээж. Ээж ээ, битгий л буруугаар ойлгоорой. Би энд дууны найруулгын талаар найз залуугийнхаа үеэлтэй уулзахаар ирсэн.

Лин: Би... та хоёрт зайгаа тавьж өгье.

Мо: Намайг танилцуулсан нь дээр байх.

Шен: Үнэнээсээ хэлж байна уу?

Мо: Тийм ээ.

Шен: Энд танилцуулахаар эвгүй юм биш үү?

Мо: Тодорхой тайлбарлахгүй бол энэ байдлаас яаж гарах юм?

Шен: Ээж ээ.

Мо: Эгч ээ, сайн байна уу.

Шен: Авга эгч ээ.

Мо: Эгч ээ, сайн байна уу.

Шен: Энэ... Миний найз залуу.

Мо: Эгч ээ, сайн  байна уу. Намайг Мо Чинчен гэдэг.

Ээж: Сайн уу. Чи энд юу хийж байгаа юм?

Шен: Би...

Мо: Эгч ээ, би тайлбарлая. Буруугаар ойлгосон юм шиг байна. Би энэ эмнэлэгт ажилладаг эмч байгаа юм. Шеншен манай үеэлтэй дууны найруулгын талаар ярих гэж ирсэн юм. Тэр ч гэсэн энэ эмнэлэгт  ажилладаг эмч. Эх барих тасгийн эмч байгаа юм. Тэгээд л бид хоёр энд байгаа юм.

Ээж: Чи ч гэсэн эх баригч эмч юм уу?

Мо: Үгүй ээ, биш. Би зүрхний мэс заслын тасгийнх.

Ээж: Тэрний хэлсэн үнэн үү?

Шен: Үнэн.

Ээж: Ингэж айх гэж. Манай Шеншен тийм юм хийхгүй гэж мэдэж байсан юм аа.

Авга: Эгч ээ.

Ээж: Уучлаарай, Шеншений ээж нь байна.

Мо: Сайн байна уу.

Ээж: Энэ Шеншений авга эгч. Би өнөөдөр эмчид үзүүлэхэд нь дагаж ирсэн юм. Авга эгч гэж дуудаж болно.

Мо: За, Авга эгч ээ.

Авга: Сайн байна. Сайн байна. Сайн байна.

Лин: Эгч ээ, сайн байна уу. Би тэрний үеэл эгч нь.  Энд, эх нялхсын тасагт ажилладаг юм. Би энэ хүнийг эгч ээ гэх үү,  эсвэл...?

Ээж: Шеншений авга эгч нь.

Мо: Тийм ээ, Шеншений авга эгч нь.

Авга: Тийм ээ, тийм тийм. Шеншенийг дуурайгаад авга эгч гэж дуудахад болно. Би эгчээсээ олох дүү л дээ.

Ээж: 11-хэн насаар.

Лин: Тэгвэл би авга эгч гэж дуудъя.

Авга: За.

Лин: Авга эгч ээ, уучлаарай. Би маргааш сурахаар явах гэж байгаа болохоор таныг үзэж чадахгүй байх. Гэхдээ би танд туршлагатай  сайн эмч санал болгоно оо.

Авга: Хэрэггүй ээ. Төвөг удах хэрэггүй.  Би Жао эмчид үзүүлдэг юм.

Лин: Аан.  Жао эмч их сайн эмч. Үзүүлэх цаг нь байнга дүүрчихсэн байдаг юм. Жао эмчид үзүүлдэг бол санаа зовох хэрэггүй.

Авга: Ашгүй ашгүй.

Эм: Гү Лили тав дугаарын өрөөнд орно уу.

Ээж: Чамайг дуудаж байна.

Авга: Нээрэн тийм. мартах гэж байна шд. Миний үзүүлэх ээлж болчихож.

Мо: Мо Чинчен.

Авга: Мо эмч гэж дуудъя. Эмнэлэг дээр байгаа юм чинь тэр нь дээр байх.

Ээж: Тэг тэг.

Авга: Юу... та нар ярилцаж бай. Тэртэй тэргүй гэр бүл болох хүмүүс юм чинь. За би орчихоод ирье.

Ээж: Хамт явъя.

Авга:Хэрэггүй ээ.

Лин: Би хамт явъя.

Авга: За,  баярлалаа. Ёстой баярлалаа. Баярлалаа, баярлалаа.

Мо: Эгч ээ. Жирэмсний үзлэг нэлээн  удах  байх. Энд байдаг кафед очвол ямар вэ?

Ээж: За тэгье. Чиниий хэлснээр болъё.

Мо: Ийшээ.

Ээж: За.

Шен: Ээж ээ.

Ээж: Найз залуутай болчихсон байдаг. Хэлэхгүй яасан юм?

Шен: Аан? Явъя аа, явъя явъя. Хурдан.

Мо: Сайн уу, гурван хүний ширээ. Нэг гүц цай өгчих.

Эр: Түр хүлээгээрэй.

Мо: За,  баярлалаа. Эгч ээ, ийшээ суу.

Ээж: Сайхан газар байна.  Яагаад энд сууж байгаа юм?

Шен: Дасчихаж.

Ээж: Манай Шен овогтынхон ичимхий л дээ. Нээрэн, бид нартай суугаад, ажил чинь зүгээр үү?

 Мо: Зүгээр ээ, эгч ээ. Миний ажил тарчихсан. Үдээс хойш салбар эмнэлэг дээр очиж үзлэг хийнэ.

Ээж: За.

Эм: Сайн байна уу. Захиалсан цай авчирлаа.

Ээж: Баярлалаа

Мо: Эгч ээ, цай уу.

Ээж: Аан, за.

Шен: Ээж ээ. Ээж ээ.

Ээж:Аан?

Шен: Цай уу.

Ээж: За.

Шен: Одоо болно оо. Ширтэхээ боль л доо.

Ээж: Анх удаа уулзаж байгаа юм чинь харалгүй яах вэ дээ.

Шен: Ганц  хоёр харахад болно шд.

Ээж: Өөрөө юм хэлээгүй байхад. Чи яагаад байгаа юм? Гэр чинь эмнэлгээс хол байдаг уу?

Мо: Эмнэлгээс холгүй байдаг юм.

Ээж: Тэгнэ ээ, эмч нар завгүй байдаг болохоор.

Ш: Ээж чинь Чиан Чинцитэй таарсан юм уу?

Ээж: Ойрхон амьдарсан нь хамаагүй дээр.

Мо: Тийм ээ.

Ээж: Аав, ээж чинь эндхийнх үү?

Мо: Тийм ээ. хоёулаа эмч.

Ээж: Тийм үү? Хоёулаа эмч юм уу?

Мо: Тийм ээ.

Ээж: Сайн хэрэг.

Шен: Чи яаж мэдсэн юм?

Ээж: Чи айлын ганц хүүхэд үү?

Ш: Ван Кө.

Мо: Айлын ганц хүү.

Ээж: Тийм үү? Манай Шеншен ч гэсэн айлын ганц.

Ж: Алив яриад  байгаарай.  Яг  юу болж байна?

В: Тайван. Биеэ барьсан юм алга. Эелдэг, зөөлөн инээмсэглэж байна.

Ж: Юу ярьж байгааг нь асууж байхад.

В: Юу ярьж байгаа нь сонсогдохгүй байна аа. Ойртох юм бол намайг харчихна шд.

Шен: Ээж ээ.

Ээж: Аан?

Шен:  Асуухаа боль л доо. Ямар олон юм асуудаг юм?

Ээж: Чи хэлэхгүй байгаа юм чинь би асууж болохгүй юу?

В: Гэхдээ...

Шен: Ээж ээ.

В:  хадам ээж болох хүн нь сэтгэл хангалуун байх шиг байна.

Шен: Ван Кө нууцаар хараад байна.

Мо: Эгч ээ, би үзлэг хийх талаар утсаар ярьчихаад ирье.

Ээж: Аан. За. Тэг тэг.

Мо: За.

В: Хөөе. Мо багш босоод ирлээ. Хүлээн авах руу явах гэж байгаа байх. Гэхдээ л Мо багш жаахан жүжиглээд байх шиг байсан. Хадам ээжтэйгээ уулзаж байж сандардаггүй хүн гэж байдаг юм уу?

Ж: Жүжиглэх ээ?

В: Сандарч л таараа.

Ша: Бүх зүйлийг чаддаг байлаа гээд чадахгүй зүйл байхгүй гэсэн үг биш. Мо багш ч гэсэн хүн шд. Сул тал байж л таараа.

Ж: Дутуу үнэлэх хэрэггүй. Та нарын ээлж ирэхээр ингэж чадахгүй байх шүү.

В: Яг  зөв. Хаачихав аа?

Ээж: Давгүй залуу байна. Эртхэн танилцуулахгүй яасан юм?

В: Хөөе. Өө. Мо багш аа. Ингэж таарах гэж. Ажилтай  байгаа юм уу?

Ша: Баригдчихаж.

Ж: Баригдчихлаа. Хурдан тасал тасал.

Мо: Чи энд юу хийж байгаа юм?

В: Нүд жаахан эвгүйрхээд. Үзүүлэх гэж ирсэн юм.

Мо: Нүд чинь үү?

В: Үгүй ээ, би...

Мо: Харсан чинь зүгээр л байна даа. Тэрийг сайн харж байгаа биз дээ.

В: Аан? Тийм-тийм үү? Өвдөөд байгаа юм аа. Миний нүд том болохоор амархан тоос орчихдог юм. Завгүй байгаа юм шиг байна. Би саад болохоо больё. Би явж эмээ авлаа. Та нар ашиг хүртчихээд, би баригдчихлаа. Муухай хараад байна.

Ж: Зүгээр ээ, зүгээр. Сайн байлаа. Хурдан эргээд ир.

Ша: Юугаа бодож байдаг байна аа? Нүд нь том ч гэх шиг. Хэн итгэх юм?

Ээж: Эмэгтэй хүн жаахан махлаг байсан нь дээр. Юу идмээр байгаагаа ээждээ хэлээрэй.

Мо: Уучлаарай.

Ээж: Ажлаа ярьчихав аа?

Мо: Тийм ээ.

Ээж: Манай Шеншен оюутан ч гэсэн олон талын авъяастай. Дуу дуулахаас гадна хөгжим ч зохиож чаддаг.

Мо: Мэднэ ээ. Их сайн хөгжим зохиодог юм.

Ээж: Нээрэн, танай хөгжмийн студийн нэр юу билээ?

Шен: Жаожаомуму студи.

Ээж: Тийм. Жаожаомуму гэдэг студид ажилладаг юм. Чи мэдэх үү? өнгөрсөн сард Гулиний Яншуод их том шууд дамжуулсан нэвтрүүлэг болсон.

Шен: Ээж ээ.

Ээж: Тэр... тэр их том үйл явдал болсон. Олон хүн ч үзсэн.

Мо: Мэднэ ээ, би ч гэсэн үзсэн.

Ээж: Чи үзсэн юм уу?

Мо: Тийм. Шеншен намайг үзээрэй гэж хэлсэн. Нээрэн, чи бас тайзан дээр гарсан байх аа?  

Ээж: Тэгсэн тэгсэн. Дуу дуулсан биз дээ.

Шен: Тэгсэн. Чамайг завгүй байх гэж бодсон юм.

Мо:  Тэр үед миний ажил дуусчихсан байсан. Чамайг дуулж байхад би  үзэлгүй яах вэ.

Ээж: Шеншен дандаа ардын сэдэвтэй дуу бичиж, дуулдаг юм.

Мо: Тийм ээ. Миний компьютер дээр хэдэн дуугаа хадгалчихсан байгаа. Би байнга сонсдог юм. Эмнэлэгт ажиллахаар завгүй бас их ачаалалтай байдаг. Шеншений дууг сонсохоор  тайвшрах шиг болдог юм. Цаг ч хурдан өнгөрөх шиг  болдог.

Ээж: Ажил амралтаа зохицуулч чаддаг бол сайн байна. Сайн байна. Би өмнө нь ийм ардын дууны салбар байдаг гэж мэддэггүй байлаа. Шеншен хөгжим бичиж дуусахаараа надад байнга сонсгодог юм. Сонсож үзээд миний сонсдог байсан дуунуудаас илүү таалагдсан.

Мо: Тийм ээ. Гоё дуунууд байдаг.

Авга: Та хэд ярилцаж байна уу?

Ээж: Үзүүлчихсэн үү?

Шен: Авга эгч ээ.

Авга: Үзүүлчихлээ.

Ээж: Тэгвэл явцагаая.

Мо: За. Тооцоогоо хийе.

Ээж: Би төлье.

Мо: Хэрэггүй ээ, хэрэггүй. Хэрэггүй. Такси байна.

Шен: Болгоомжтой хашлага.

Авга: За.

Мо: Болгоомжтой.

Авга: Баярлалаа. Баярлалаа.

Мо: Би салбар эмнэлэг рүү явна. Харихаараа хэлээрэй.

Шен: За.

Мо: Эгч ээ. Энэ удаа санамсаргүй уулзлаа. Дараа би албан ёсоор очино оо. Миний хэлэх гэсэн юм... Шеншен бид хоёр яваандаа гэрлэх бодолтой үерхэж байгаа.

Ээж:  Сайн байна.

Мо: Тэгвэл... Би явлаа.

Шен: За.

Мо: Эгч ээ, баяртай. Явлаа.

Авга: Эгч ээ. Царайлаг залуу байна.

Ээж: Манай Шеншенд яг тохирно.

Авга: Яг үнэн.

Ээж: Манай Шеншенд яг тохирно.

Шен: Ээж ээ. Авга эгчтэй яв л даа.

Ээж: Явлаа явлаа явлаа.

Авга: Наашаа суу, наашаа.

Ээж: Шеншен хурдан суу.

Авга: Нээрэн эгч ээ. Би үзүүлж байхдаа Жао эмчээс асууж үзсэн. Их магтаж байна лээ. Тэр хүүхэд их хичээнгүй, чадвартай, ааш зан сайтай хүүхэд гэж байсан.

Ээж: Нээрэн үү?

Авга: Тийм ээ.

Ээж: Хөөе.

Авга: Аан?

Ээж: Тэгж асууж болж байгаа юм уу? Ажилд нь нөлөөлөхгүй байгаа?

Авга: Бид нар ямар холбоотойг мэдэхгүй юм чинь. Зүгээр ээ.

Ээж: Тийм дээ.

Авга: Тийм ээ.

Ээж: Болохгүй ээ.

Авга: Яасан бэ?

Ээж: Жолооч оо, зогсоорой. Хурдан зогс. Хурдан  хурдан. Жолооч оо, зогсоорой зогс.

Авга: Яасан бэ?

Ээж: Нөхөр ирж авна гэсэн биз дээ? Яагаад таксинд суучихав аа?

Авга: Нээрэн тийм шд.

Шен: Жолооч оо, та буцаагаад хүргээд өгөөч? Ээж ээ, та авга эгчийг хүргээд өгчих. Би дэлгүүр дээр ганцаараа ажилладах болно.

Ээж: Болохгүй ээ. Дэлгүүр дээр хамт ажиллана гэж тохирсон шд.

Шен: Зүгээр ээ. Би ганцаараа ажиллаж чадна.

Ээж: Хөөе. Шеншен.

Шен: Би чадна аа. Дэлгүүр дээр ганцаараа ажилласан нь дээр.

Ээж: Энэ хүүхдийг  дээ.

Авга: Шеншенийг зүгээр орхи оо. Ичиж байгаа шд.

****************

Ш:Яаояао.

Ч:  Аан?

Ш: Нэг юм асууж болох уу?

Ч:  Асуу асуу.

Ш: Найз чинь номын дэлгүүрт уриад, тэр номын дэлгүүр нь хотоос гадна байдаг бол... юу гэсэн үг вэ?

Ч:  Яагаад?

Ш:Харин тийм, яагаад?

Ч:  Яагаад?

Ш:Би чамаас асууж байна шд. Яагаад надаас асуугаад байгаа юм?

******************

Ж: Мао ах аа. Хотын гадна байдаг тэр газар руу ганцаараа явах хэцүү байх бол уу?

Мао:   Яаж ч байсан хотоос гадна юм бол... Хэтэрхий хол юм биш үү?

Ж: Тийм болохоор нь л тэр газрыг сонгосон  юм. Ойлгож байна уу? Тэнд хоёулаа уулзаад... тэндээс бас хэдэн ном худалдаж аваад л. Тэгээд би тэрэнд зургийг нь өгнө. Дараа нь эргэж ирэхдээ бид хоёр сургууль руу нь автобусаар явна. Автобусанд зэрэгцэж суугаад л. Романтик  биш гэж үү?

***************

Ч:    Эрэгтэй юу, эмэгтэй юу?

Ш: Эрэгтэй.

Ч:    Эргүүлж байгаа юм.

Ш: Үгүй ээ, үгүй. Тэр... тэрэнд олон охин сайн байдаг байх. Зүгээр л найз.

Ч:  Хамт явж ном авъя гэж байдаг... Ном авъя гэсэн бол сонирхолтой л юм. Чамайг сонирхож байгаа гэсэн үг. Яагаад хотоос гаръя гэсэн юм бол?

********************

Мао:   Романтик байна уу?

Ж: Романтик биш үү?

Мао:   Романтик байна өө,романтик байна.

Ж: Би ч гэсэн тэгж бодож байна. Ингэхэд та юм сайн нэхдэг юм байна.

Мао: Наад утсаа, утсаа.    

Ж:  Намайг охинтой болбол нэхэж өгөөрэй. За юу?

Мао:   Эхлээд өнөөдөр хэр романтик байхыг чинь харъя.

Ж: Танаар хийлгэхийн тулд романтик байхгүй бол болохгүй нь. Тийм ээ?

**************

Ж:    Ирчихсэн үү.

Ш: Пянз сонсдог юм уу?

Ж:    Манай студид тоглуулагч байдаг юм. Бид нар ээлжлээд долоо хоног болгон пянз авдаг юм. Чи сонсох дуртай  юу?

Ш: Би сонсож үзээгүй. Зөндөө пянз байна. Би багадаа дээр үеийн дээр үеийн кинон дээрээс харж байсан. Нэг охин ханаараа дүүрэн пянзтай байсан. Тэр үед би ч гэсэн том болохороо ийм ханатай болно гэж бодож байсан. Дараа нь МР3 тоглуулагч гарчихсан.

Ж:     Тийм ээ. хүмүүс компьютераараа хөгжим сонсдог болсон. Одоо бол утсан дээрээ дижитал аргаар сонсчихно. Пянз сонсдог хүмүүсийг тоо улам л цөөрч байна.

Ш: Миний хэлэх гэж байсан үгийг яаж мэдмсэн юм?

Ж:    Би яагаад пинз сонсох дуртайг мэдэх үү?

Ш: Урлагт дуртай болохоор. Ретро. Эсвэл чанар  нь илүү  сайн болохоор уу?

Ж:    Пянзыг гараараа барьж болдог болохоор. Эргэлтийн хурд, агаарыг чийгшлээд шалтгаалаад сонсох болгонд өөр байдаг.

Ш: Дуу сонсох болгонд өөр байдаг юм уу?

Ж:    Онолын хувь, жаахан ялгаатай байдаг.

Ш: Романтик юм аа.

Ж:    Сонсож үзэх үү? Сонгодог дуу болох уу? Нааш ир...

Ш: Хэлснийг чинь сонссоны дараа пянз үнэхээр ид шидийн, хүндэтгэмээр санагдаж байна.

Ж:    Таалагдаж байвал студи дээр ирээд сонсож болно шүү. Ном уншмаар байна у?

Ш: Тэгье.

Ж:    Эзэн, Шопины энэ хоёр пянзыг надад бэлдчихээрэй.

Эм: За.

Ж: Баярлалаа.  

Ш: Гарын үсэг чинь байна. Энийг хар даа.

Ж:    Алив харъя. Энэ өнгөрсөн жил манай найзын гаргасан ном. Бид нар хэдэн зуун хувилбар дээр нь гарын үсэг зурж өгсөн. Хэний ч гарын үсэг байж магадгүй. Манай студийнхэн бүгд гарын үсэгээ зурсан.

Ш: Би энийг авна аа.

Ж:   Хөөе.  Гарын үсэгтэй ном хайж байгаа бол студид эргэж очоод хүссэн номон дээр чинь гарын үсэгээ зурж өгч болно шүү.

Ш: Болохгүй ээ. Би өөрөө худалдаж авна. Би энэ номыг уншиж амжаагүй байгаа. Найзыг чинь дэмжиж байгаа гээд бодчих. Бас санаандгүй авч харсан болохоор. Минийх болох хувьтай ном байх.

Ж:    За за.

21-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home