Love me, Love my voice 14

Love me, love my voice-14

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

А: эр, Шеншений ангийн дарга

 

Гарчиг: Миний дуу хоолой. 14-р анги 

Мо: Энэ миний найз бүсгүй, Гү Шен.

Шен: Гэхдээ юу идэхээ шийдэж чадахгүй байна.

Мо: Ямар нэг идэхийг хүссэн онцгой зүйл алга уу?

Шен: Амттай бас хурдан цатгадаг юм. Гэхдээ хийхэд төвөгтэй хоол хийх хэрэггүй. Зүгээр л гэдэс цатгахаар хоол хийчих. Тэгвэл би цайны газарт хоол идэхгүй.

Мо: За.

Ду: Мо багш аа. Дотор бараг бэлэн болчихлоо. Хагас цагийн дараа эхэлье.

Мо: За. Би будаа агшаачихаад ирье.

Мао: Одоо будаа агшаах гэж байгаа юм? Яах гэж?

Мо: Маргааш өглөө хэрэгтэй. Хоносон будаагаар шарсан будаа хийхээр амттай болдог юм.

Ж: Хобби нь байхгүй юу. Та ойлгохгүй байх.

Мао: Тогооч болоогүй нь харамсалтай.

Ду: Мо багш их нухайжтай хүн. Ажлаа хийхдээ, ч хоол хийхдээ ч их нухацтай хийдэг. Хүнд хайртай болохоороо ч тэр.

Мао: Тийм ээ. Ийм хүмүүс илүү царайлаг харагддаг юм. Жумей багш аа, юу гэж бодож байна? Хагас цаг дутуу байна. Нухацтай царайгаа харуулахгүй юм уу? Дур булаам байдлаа харуул л даа.

Ж: Алив...

Мао: Юу вэ?

Ж: Хагас цаг хүлээх хэрэггүй. Одоо эхэлье. Минийхийг эхлээд бичиж байя. Алив ээ. Би ороод шууд эхэлнэ шүү.

Мао: Хөөе. Одоо юу?

Ж: Тийм ээ.

Мао: Гэнэтхэн яагаад байна аа?

Ду: Өнөөдөр яасан идэвхтэй байх юм?

Мао: Миний утаснуудыг болгоомжтой хөөе. Ёстой. Галзуурчихсан юм бол уу? За эхэлье.

********************

Мао: Өглөөний ээлж эхлэх яагаа ч үгүй байхад чинь. Юу хийгээд байгаа юм бэ?

Мо: Буцаад унт  унт.

Ж: Юу хийж байгаа юм?

Мо: Исгэлэн байцаатай шарсан будаа. Чи яагаад сэрчихээ вэ?

Ж: Бие засах гээд. Өчигдөр хоолоо сайн идээгүй юм уу? Сайхан үнэртэж байна.

Мо: Сайн орц хэрэглэж байгаа юм чинь аргагүй.

Ж: Чамд хийж чадахгүй хоол байна уу. Өглөөний тав болж байхад сайхан үнэртэж байна шүү. Одоо би буцаад унтаж чадахгүй байх аа.

Мо: Унт аа. Чамд хийгээгүй.

Ж: Надад биш юм уу?

Мо: Тийм.

Ж: Аа? Аан... Жаахныг үлдээчих. Үлдээчих. Шеншен наадахыг чинь барахгүй шдээ.

Мо: Өрөөнийх нь хүмүүс байгаа.

Ж: Өөрөөний хүмүүс. Гэн Шиаошин.

Мо: Зутан саванд байгаа. Хамт идэх даршилсан ногоо бэлдээд өг.

Ж: Ямар дарсан ногоо? Хаана байгаан?

Мо: Тэр байна. Хөргөгчинд дарсан өндөг байгаа.

*************

Эм: Гү Шен, сайн уу.

Шен: Сайн уу. сэрчихсэн үү?

Ш: Гарчихаад ирж байгаа юм уу?

Ч: Өглөө эрт сэрүүлэг нь дуугараад гараад явчихсан. Наадах чинь юу юм бэ?

Шен: Хоол.

Ч: Аан?

Ш: Танай дэлгүүрийн хоол уу?

Шен: Нэг хүн хийсэн юм. Өглөө эрт ажилдаа явахаасаа өмнө хийгээд явуулсан юм.

Ш: Манай сургуульд цайны газар байгаа шдээ. Хоол хүртэл явуулаад, атаархчихлаа.

Ч: Харин тийм. Найз залуутай мөртлөө би атаархчихлаа.

Шен: Та нартай хуваалцана аа. Хувааж ид гээд зөндөө хийсэн байна  лээ.

Ч: Чиан багш мундаг шүү. 

Ш: Шеншен. Би хэлсэн үгээ буцаалаа.

Шен: Эхлээд шүдээ угаа.

Ш: За . Шеншен надаа зөндөөг өгөөрэй. За юу?

Шен: За за.

Ч: Би үнэхээр ийм хоол иднэ гэж...

Шен: Хөөе ярихаа болиод хурдан шүдээ угаа л даа.

Ч: Миний шүтээний хийсэн хоол. Би түрүүлээд иднэ дээ.

Ш: Тэгээд яадын. Би ч гэсэн зөндөөг идэх юм чинь.

Ч: Олон юм ярихаа болиод хурдан шүдээ угаа.

Ш: Би дэглэм барьж байгаа ч гэсэн зөндөө иднэ.

Ч: Тэглэм барьж байж их идэж болохгүй ээ.

**************

Ё: Энэ. Энэ ч гэсэн.

Ду: Ирэх сар их завгүй байх нь. Энэ сард байдал хүндхэн байх нь.

Ё: Энэ гурав хорь гэсэн байна. Гурав хориос... дараа нь... Ингэж үү?

Ду: Тэд нар өнөөдөр л 10-12-ын хооронд боломжтой юм байна.

Ж: Юу хийж байгаа юм?

Ду: Ээлжийн хуваарь. Энийг бичээд авчих.

ё: За.

Ж: Хандивын апп-ны хамтын ажил юу болж байна?

Ду: Хэвийн үргэлжилж байгаа.

Ж: Хэвийн үргэлжилж байгаа гэдэг чинь? Хүн чухал юм асууж байхад чинь. Олигтойхон хариулаадах л даа.

Ду: Зүгээр л хариулж байна шд. Чи ийм юм тоодоггүй биз дээ? Дандаа л надад даатгачихдаг шд.

Ж: Гэхдээ энэ удаа манай арван жил болж байгаа болохоор илүү чухал шд.

Ду: Тэгээд л хэвийн явагдаж байгаа гээд байна. Санаа зовох хэрэггүй.  Алив, харъя.

Ё: Нэг дутуу байна.

Ж: Надад нэг санаа байна.

Ду: Хэл хэл.

Ж: Жу-тай уулзаагүй хэр удсан билээ?

Ду: Жутай уулзаагүй их удсан юм байна. Юу хийж байгаа бол?

Ж: Тэр баярт зориулаад Гуилинд олон ангит кино хийх гэж байгаа гэсэн. Саяхан арван жилийн ойн тухай сонслоо гэж байсан. Энэ боломжийг ашиглаад хэдүүлээ уулзвал ямар  вэ гэж бодож байна.

Ду: Нээрэн үү?

Ж: Тийм.

Ду: Би Гуилинд очиж үзээгүй шд. Бса Жутай уулзаагүй удсан байна.

Ж: Тийм биз? Энэ жил манайх зугаалгаар явахаа шийдээгүй байгаа байх аа? Кинонд дуу оруулангаа, арван жилийн ойгоо тэмдэглээд, хандивын апп... хэд хэдэн ажлыг нэг дор амжуулна. Юу гэж бодож байна?

Ду: Сайхан санаа байна.

Ж: Тийм байна уу?

Ду: Тэгвэл би Гэн Шиаошинтай маргааш яриадъя.

Ж: Аан. Тэгсэн нь дээр. Гэхдээ энэ том хэрэг шүү. Тийм болохоор уулзаж байгаад тухтай ярилцсан нь дээр байх.

Ду: Гэхдээ би маргааш ажил ихтэй, ямар ч завгүй. Сургууль руу нь явах зав гарахгүй байх.

Ж: Манайх студидээ урьж болно шд. Тийм биз дээ? Студидээ авчирч байгаад ярилцъя. Хамтарч ажиллаж байгаа мөртлөө манай студийг ч мэдэхгүй. Тэгж болохгүй шд.

Ду: Тийм байна. Ингэе. Маргааш студиэ сайн цэвэрлээд, цай бэлдчихээрэй.

Ж: Энд тэндхийн булан тохойгоо нэгмөсөн сайн цэвэрлээрэй. Хамтрагч ирэх гэж байгаа юм чинь за юу?

Ё: Ойлголоо. Тэгвэл, хэдээс...

Ж: 3цагт.  Би гурваас завтай. Гурван цагт уулзаж ярилцъя. Тэгэх үү?

Ду: За.

Ж: За. тэгж тохирлоо шүү. Маргааш гурван цагаас.

****************

Ч: Хүрээд ирсэн үү? Хүн ихтэй байна уу?

Ш: Гайгүй ээ.  хурдан хүрээд ир.

Ч: Би оймсоо угаачихаад очилоо.

Ш: Байна уу. Дуду эгч ээ.

Ду: Би байна. Ажлын талаар ярих гээд. Надад нэг сайхан мэдээ байна.

Ш: Ямар сайхан мэдээ вэ?

Ду: Одоохондоо хэлэхгүй ээ. нууц. Чи маргааш гурван цагт завтай юу? Чамайг үдийн цайнд урих гэсэн юм

Ш: Болно оо. Маргааш хичээлгүй.

Ду: За. тэгвэл Жумей бид хоёр хүлээж байя.

Ш:  За.

Ду: Маргааш уулзъя.

Ш: Маргааш уулзъя.

Ду: За, маргааш уулзъя. Цаг тохирчихлоо.

Ж: Болчихсон уу? Тэгч. Сайн байна. Хурдан юм аа.

Ч: Хөөе хөөе хөөе. Жинсэн өмдөө хаана өлгөх гээд байна аа? Наадах чинь хүнд болохоор дийлэхгүй шдээ.

Ш: Нээрэн тийм. Энд өлгөчихье.

******************  

Эм: Дуду эгч ээ. Хүн ирж байна. 

Ду: Шиаошин.

Ш: Дуду эгч үү.

Ду: Би байна. Ингэж нэг уулздаг байжээ. ВиЧатад байсан зурагнуудыг чинь л харж байсан. Алив, хурдан ороорой. Жумей дотор дуу орж байгаа. Очиж харах уу?

Ш: Хар-харж болох юм уу?

Ду: Анх удаа энд ирж байгаа юм чинь. Яаж дуу ордогийг нь хармааргүй байна уу?

Ш: Тэгье.

Ду: Явъя.

Ж: Шөнийн нам гүмд...

Мао: Түр хүлээгээрэй. Удахгүй дууслаа.

Ж: үүлэн дундах цагаан сарыг олж хараад үүр цайх дөхөж байна даа гэж бодов. Мао ах аа, одоо сүүлчийн хэсэг. Гурав болох гэж байна.

Мао: Чи бэлэн бол хэзээ ч эхэлж болно.

Ду: Чамайг харахгүй байгаа. Үйлчлүүлэгч маань тайзны арын хэсгийг харуулсан бичлэг хийгээрэй гэж хүссэн. Жумей араасаа гэрэл тавиулъя гэсээр байгаад тавьчихсан. Одоо өөрийнхөө тусгалыг л харж байгаа.

Ш: Тийм үү.

Ж: Нүдээ нээгээд хартал улаан хаалга онгорхой байлаа. Гадна хэн ч байсангүй. Гэхдээ л эрч хүчтэй өглөөний уур амьсгал мэдрэгдэж байлаа. Дэлбээгээ дэлгэсэн  цэцэгсийн дунд тэрний амьдрал эрч хүчээр дүүрэн байв. Яаж байна?Болсон гэж бодож байна. Гурав болчихож.

Мао: Зүгээр гэж бодож байна.

Ж: За. Тэгвэл боллоо. Өнөөдрийн гэрэлтүүлэг гоё  харагдаж байна. Намайг хар даа. Би өнөөдөр царайлаг харагдаж байна уу? 

Ду: Их зант.

Мао: Чи хамгийн царайлаг нь.

Ж: Миний зургийг аваад өг. Зураг авчих.

Мао: Зургаар яах юм бэ? Өөрөө ав.

Ж: Авчих л даа. Би зурагаа бараг авахуулдаггүй шд. Сельфи хийнэ ээ. Болчихлоо. Гэн Шиаошин ирсэн үү?

Ш: Аан. Би...

Ду: хөөе хөөе. Битгий ярь. Сууж бай.

Мао: Гэн Шиаошин? Ямар Шиаошин?

Ду:Чимээгүй байгаарай. Үгүй ээ. Ирээгүй. Төөрчихсөн юм бол уу? Чи яваад тосоод ирэх юмуу?

Ж: Чамайг залгаад асуу гэж хэлсэн биз дээ? Залгаагүй юм уу?

Ду: Үгүй ээ. Мартчихаж.

Ж: Юун мартах вэ? Ажлаа ингэж хийдэг юм уу? Тэр охин яасан юм болоо? Цаг болчихоод байхад чинь. Эхний өдрөө хоцроод л.

Ш: Тэгвэл би юу гэж хэлэх вэ?

Ду: Юу ч хамаагүй.

Ж: Хүн ийм амархан ажил даатгаж байхад чинь, чи... Хэзээ ирсэн юм?

Ш: Би... Саяхан ирсэн.

Ж: Уулзалгүй удсан байна.

Ш: Удсан байна.

Ж: Сайн сууж байсан уу?

Ш: Би сайн байгаа. Та?

Ж: Сайн байгаа.

Ш: Сайн байна. Сайн байна.

Ду: Саад болсонд уучлаарай. Та хоёр зохиол уншиж байгаа юм уу? Жумей багш аа, бичлэг дууссан. Дүрд тоглох хэрэггүй.

Ж: Юу юу юундаа инээсэн юм? Саяны сүүлчийн хоёр хэсгийг шалгаарай. Гэхдээ л би сайн болсон гэж бодож байна. Сүүлээсээ хоёр дахийг нь шалгаарай. Зүгээр байвал үйлчлүүлэгчид явуулж болно.

Мао:  Окей.

Ж: Тэгвэл... тэгвэл гарч ярилцах уу?

Ш: За. Гарч ярилцъя.

Ж: За.

Ш: Дуду эгч ээ.

Ду: Аан?  Та хоёр явж бай. Надад энд хийх юм байна. Яв яв.

Ж: Жимс идэх үү?

Ш: Хэрэггүй ээ, хэрэггүй. Баярлалаа.

Ж: Дуду юу ярих гэж дуудсанаа чамд хэлсэн үү?

Ш: Үгүй ээ. Гэхдээ  сайн мэдээ хэлнэ гэсэн.

Ж: Тийм ээ, тийм. Сайн мэдээтэй.

Ш: Түрүүн... их мундаг байсан.

Ж: Баярлалаа, баярлалаа.

Ш: Би өмнө нь таны дуу оруулсан бүтээлүүдийг сонсож байсан. Энэ удаа амьдаар сонслоо.

Ж: Миний бүтээлүүдийг сонссон юм уу?

Ш: Тэгэлгүй дээ.

Ж: Манай салбарыг сайн мэддэггүй гэж байсан биз дээ?

Ш: Өмнө нь тийм байсан. Гэхдээ манай өрөөнд байдаг Шеншен, Чи Яао хоёр та нарын бүтээлд их дуртай.

Ж: Аан.

Ш: Бид нар хамтарч ажиллаж байгаа болохоор та нарын бүтээлийг сонирхож сонссон.

Ж: Баярлалаа.

Ду: Та хоёр өмнө нь уулзаж байсан биз дээ? Одоо болтол ийм хөндий байдаг юм уу? Жумей. Чи албархуу байгаа юм биш үү? Чи хамаагүй  байдаг биз дээ?

Ж: Энэ чинь бизнес. Чи мэдэхгүй байна.

Ду: Юун бизнес вэ? Чи ийм хүн биш шд. Тэгээд ч, бид нар Гуилин явахдаа сайн найзууд болох юм чинь. Тийм ээ?

Ш: Гуилин?

Ду: Аан. Энийг аяар ярилцъя. Шиёоу.

Ё: Аан?

Ду: Цай аваад ирээч.

Ё: За.

Ш: Хөөх.

Ду: Баярлалаа. Ажлаа хий дээ.

Ё: За.

Ду: Энэ ямар байна? Гоё харагдаад байна.

Ш: За..

Ду: Май.

Ш: Баярлалаа. Амттай юм аа. Дуду эгч ээ. Бид нар Гуилин руу явж яах юм?

Ду: Энэ гэнэтийн бэлэг. Жумей бид хоёр өчигдөр ярилцсан. Тэгээд өнөөдөр чамтай ярилцъя гэж бодсон юм. Бид нар ойн баяраа Гуилинд тэмдэглэхээр болсон.

Ж: Тодруулах юм бол Гуилиний Яаншуод.

Ду: Тэгээд чамайг хамт явах уу гэж асуух гээд.

Ш: Би би би мэдээж татгалзах юм алга. Гэхдээ... Замын зардал нь...

Ж: Тэр...

Ш: Дуду эгч ээ, би тийм утгаар хэлээгүй ээ. Манайх хандивын апп. Үйлдвэрлэл, ажиллагаа гээд бүгд хандивын  мөнгөөр хийгддэг. Бид нар цалин авдаггүй болохоор Яншоу явах мөнгө байхгүй. Онгоцны тасалбар, байрлах газар, бусад зардал гээд...

Ж: Тэрэнд санаа зовох хэрэггүй. Энэ удаа бид нарыг манай найз, зохион байгуулж байгаа газар нь урьсан.  Тэр Яншуод олон ангит киноны зураг авалт хийх гэж байгаа. Бид нар тэрийг нь ашиглаад арван жилийнхээ ойг тэнд тэмдэглэх гэж байгаа юм. Тэгээд ч манайх жил болгон удаан ажилласан хүмүүстээ бонус болгоод аялалаар явдаг байхгүй юу. Тийм ээ?

Ду: Тийм болохоор Яншуо явах бүх зардлыг чинь манайх даана.

Ш: Болохгүй ээ, болохгүй. Тэгж болохгүй. Дуду эгч ээ, миний бодлоор...

Ду: Зүгээр ээ. Бид нарт гурван хүн авч явах эрх байгаа. Нэгэнд нь Шеншен явна. Тэгээд хоёр үлдэж байгаа. Нэг нь чи.

Ж: Тийм ээ,тийм  тийм.

Ду: Нэг нь... чинийх гэх үү?

Ж:  Үгүй ээ. Тэгж хэлэхээр чинь эвгүй сонсогдож байна шд.

Ду: Зүгээр л өнгөн дээрээ тэгж байна. Бид нар хүссэн болгоноо идэж, олдсон боломжийг сайн ашиглах хэрэгтэй.

Ж: Тийм ээ тийм. Хүссэн болгоноо идэж, ууж болно. Бүгдийг нь.

Ш: Дуду эгч ээ. Би зайнаас оролцъё. Нэгд зардал гарахгүй, дээр нь мөнгө ч хэмнэнэ. Тэгж болох уу?

Ду: Шиаошин эргэлзэх хэрэггүй ээ. Шиаошин, бүгд шийдэгдчихсэн байгаа. Бид нар бүгдээрээ Яншуо явна.

**********************

Мо: Яншуо?

Мао: Тоглож байгаа байлгүй дээ?

Шен:  Яншуод очиж тэмдэглэх юм уу?

Ш: Тийм.

Ч: Их том баяр болох нь дээ.

Ш: Бид нар Яншуо руу явна.

Ж: Юу гэж тоглох юм? Энэ жил олон ангит кинонд дуу оруулна гэдэгээ мартаа юу?

Мо: Энэ хавьд ойрхон хийнэ гээгүй билүү? Жианнан голын ойролцоо гэсэн шд?

Мао: Би ч гэсэн тэгж ойлгосон шд.

Ж: Анхнаасаа одоо болтол наадах чинь хэд өөрчлөгдөж байгаа билээ дээ? Би ажил ихтэй завгүй байсан болохоор та нарт хэлэхээ мартсан байна лээ. Тийм ээ, Дуду?

Ду: Мм.  

Мо: Фен Яасон яах юм?

Ду: Би асуусан. Зүгээр. Ээлжээ сольчихно гэсэн. Бас Жоу Жен надад нэг юм сануулсан. Бид нар компаниараа хавар аялалаар явъя гэж тохирсон байх аа? Фен Яасон та хоёр завгүй байдаг болохоор бид нар одоо болтол хойшлуулсан.

Ж: Яг үнэн.

Ду: Азаар өгөөмөр спонсор гарч ирээд, бүх зардлыг даана гэж байна.

Шен: Нэг л сэжигтэй байна. Баярын төсөв бага байгаа гэж байсан. Чи бид хоёр сайн дурын ажилчид.

Ш: Би ч гэсэн тэгж хэлсэн. Тэгсэн чинь Дуду эгч зүгээр гэсэн. Тэд нар Яншуо руу ажлаар явах гэж байгаа гэсэн. Тэгэнгээ зугаалаад, бүх зардлыг нь цаанаас нь дааж байга гэсэн.

Ж: Олуулаа байвал бүр л хөгжилтэй шд.

Мо: Нэг л... сэжигтэй байна даа.

Мао: Сэжигтэй байна.

Ж: Над руу харахаа боль оо. Дуду бид хоёр ярилцаж байгаад шийдсэн юм. Тийм ээ?  Сүүлийн үед бүгдээрээ ажил ихтэй байгаа болохоор бүгдээрээ хамт ажлаасаа холдоод амаръя гэж бодсон юм.

Ду: Амралт.

Ж: Тийм ээ, амралт. Сайхан амарна.

Ду: Сайхан амарчихаад ирнэ.

Мо: За яах вэ. Татгалзах юм алга. Тэгвэл та нарын хуваарьт тохируулаад би ажлаа зохицуулчихъя, Жумей багш аа.

Ж: Бид нарын хуваарь гэдэг чинь?

Мо: Хэрэггүй гэж үү?  Нээрэн бодоод байсан чинь, би... Хэдэн сарынхаа амралтын өдрийг зориулна гэж бодохоор... Хэрэггүй ч юм уу.

Мао:  Аан...

Мо: Эсвэл... Явахаа больдог юм билүү?

Ж: Болохгүй ээ, болохгүй. Заавал яв. Хуваариа зохицуул. Зохицуулчих. Надад тусалж байна гээд бодчих.

Ш: Би бараг л хотоос гарч үзээгүй гэж хэлж болно. Тийм хол нисч үзээгүй юм байна.

Шен: Би  ч гэсэн хамгийн холдоо л Сужоу руу явж  үзсэн.

Ч: Нэг гэр бүлийн гишүүн, нэг хуурамч гишүүн хамт аялаад л. Сайхан юм аа. Атаархчихлаа.

Ш: Юу юу ажил болохоор...

Ч: Тэгэхээр... та хоёр анх удаа хамт аялалд явах юм байна.

Ш: Шеншен. Анх удаа хамт аялалаар явж байгаа болохоор гоё хувцаслаарай. Би чамд тусална аа. Яасан бэ?

Шен: Гэрийнхэндээ юу гэж хэлэх вэ? Зөвшөөрөхгүй бол яах вэ?

Ж: Аялалаар явах юм бол Шеншенман та хоёрын анхны аялал болно.

Ду: Нээрэн тийм. Анх удаа.

Мо: Ажил гээгүй билүү? 

Ж: Тийм ээ. Бид нарын хувьд ажил. Чиний хувьд өөр шд.

Мо: За яах вэ. Явъя явъя.

Ж: Хар даа, тэр хар. Мо багш. Надаар гуйлгаж, ятгуулаад л байсан чинь. Анхнаасаа өөр санаатай байсан байна шд. Тийм ээ? Хар л даа.

Мо: Тэгвэл ингэе. Та нар яв. Бид хоёр амралт олдсон боломжийг ашиглаад тусдаа аялалаар явъя. Би онлайн үйл ажиллагаанд оролцдоггүйг та нар мэднэ шд. Тэгвэл хоорондоо видео коол хийе. Болж байна уу? Тэгж тохиръё.

Ж: Болохгүй ээ болохгүй.

Мао: Хөөе.

Ж: Битгий яв. Заавал хамт яв. Хамт яв л даа. уучлаарай. Миний энэ тэнэг ам буруу ярьчихлаа. Буруу ярьчихлаа. Буруу яриад. Явж болохгүй ээ. Дуду.

Ду:   Яг үнэн. Дургүй хүрмээр гэдэг нь. Хэрэгтэй хэрэггүй юм яриад, ганц хүн ч ятгачихаж чадахгүй. Гэхдээ, Мо багш аа. Энэ удаа бид нарт хийх ажил их байгаа.

Ж: Үнэн шүү.

Ду: Онгоцны тасалбар захиална. Зочид буудал захиална, бас арван жилийн ойн баярт бэлдэнэ.Та нар хурдан шийдэж байж л би энэ их ажлыг амжуулна биз дээ?

Ж: Тийм ээ, тийм тийм. Заавал яв. Чамайг явахгүй бол би  ч гэсэн явахгүй. Гуйж байна шдээ. Явна гэж хэлэхгүй бол би чамайг тавихгүй шүү. Явахгүй бол тавихгүй.

Мо: Явъя аа, явъя явъя. Явъя явъя.

Ж: Явна биз? Үнэн биз?

Мо: Явна аа.

Ж: Ашгүй дээ. Хүн ядраачих юм. Ашгүй дээ. Ингэж нэг юм зөвшөөрөх гэж.

Ду: За. Тэгвэл ингэж шийдлээ шүү. Таръя.

*******************

1:  Зөвшөөрөхгүй ээ.

3: Яг зөв. Би ч гэсэн зөвшөөрөхгүй. Хоёр жаахан охин байж юун компаний аялал вэ? Хуурч байгаа байлгүй. Та нар нэг нэг хуурамч компанид хууртаад байгаа юм биш үү?

1: Яг зөв.   

Шен: Хуурамч компани биш ээ. их алдартай дуу оруулдаг компани.

Ш: Тийм ээ тийм. Би тэрийг баталж чадна. Би ч гэсэн  өөрийнхөө компанийг төлөөлж явах гэж байгаа. Шеншен манай ажил төлөвлөгч. Бас манайх хандивын апп ажиллуулдаг албан ёсны компани. Санаа зовохгүй байж болно.

1: Апп гэж юу юм?

2: Төлөвлөгч гэж байна шд...

3: Хөөе хөөе. За яах вэ. Бид нар тэнэг хүмүүс биш. Гэхдээ чи анх удаа хол нисэх гэж байна. Тэр хүмүүс луйварчид биш байсан ч гэсэн та нар өөрсдийгөө аваад явж чадах юм уу? 

Бүгд: Яг үнэн. Зөв зөв.

4: Тэгвэл ингэе. Би ажлаасаа чөлөө аваад та хоёртой явъя.  

Шен:  Үгүй ээ, үгүй.

Ах: Ноёд оо. Сонс доо. Манай Шеншен мастерын зэргээр сурах гэж байгаа. Аль хэзээ хуулиар гэрлэх насанд хүрчихсэн. Та нар бүх насаар нь ингэж хянах уу?

Шен: Харин тийм. Өвөө.

Өвөө: Ийм байна. Гү Жиа хамгийн залуу нь мөртлөө их зөв хэллээ. Шеншен үргэлжлүүлж сурахаар шийдээ бол одоо  ажил хийж байгаа. Ажлын томилолтоор явал та нар чөлөө аваад дагаад явах уу?

Ах: Яг үнэн.

1: Би...

4: Хэтрүүлчихлээ.

2: Өвөө. Манай нэг найз. Гуилинд байгаа. Тэрэн рүү утсаар яриад Шеншенд тусал гээд хэлчихье.

4: Сайхан санаа байна.

Шен: Хүсэхгүй байна. Өвөө, тэрийг хар даа.

2: Яасан бэ? Манай найз аялал жуулчлалын компанитай. Танил тал, машин тэрэг ч байгаа. Чамайг тэрэнд даатгачихвал санаа амар.

Шен: Би тэр хүнийг чинь мэдэхгүй. Яагаад хамт явах ёстой юм?

2: Тэнд очоод танилцчихна шд.

1: Яг зөв. Таньдаг хүн байвал...

Шен: Хүсэхгүй байна.

Өвөө:  Хөөе хөөе. Үеэл дүүдээ санаа зоволгүй л яах вэ. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Явах үгүй нь тэрний дур.

Ах: Харин тийм.

4: Сүүлийн үед хүнд  итгэх аргагүй болсон шд.

3: Тийм ээ.

4: Хоёр охин хүүхэд явна гэхээр санаа зовоод байна шд.

Шен: Яах вэ?

2: Болохгүй ээ. болохгүй.

1: Хэтэрхий хол байнаа. Хорвоо их хэцүү болсон.

2: Яг үнэн.

Ш: Хүлээгээрэй. Энэ манай компний гэрээ бас бизнесийн гэрчилгээ. Энэ Яншоуд очих аялалын хуваарь...

Бүгд: Алив харъя.

Ш: ... бас бид нарын байрлах зочид буудлын мэдэлэл. Бүгдийг нь нарийвчлаад биччихсэн байгаа.

4: Тодорхой биччихэж.

Ах: Тодорхой байна шд.

1: Шеншен. Яншуо руу явмаар  байгаа юм бол баярын өдрөөр гэр бүлээрээ, бид нартай явж болно шд.

2: Яг үнэн.

4: Тийм.

1: Тэгээд ч, Шиаошин төслийн менежер нь. Чи зүгээр л төлөвлөгч. Чи явах хэрэг байхгүй шд. Тийм биз дээ?

Шен: Би би би... Тэр хүмүүсийг Шиаошин сайн танихгүй. Яаж ганцаараа явах юм? намайг явах юм бол бид хоёр ханиндаа амар шд.

Ш: Тийм  тийм.

Шен: хамаагүй дээр биз дээ?

Ш: Тийм, тийм тийм. Би бас шөнө харанхуйд ганцаараа унтахаас айдаг. Шеншен надтай явах  юм бол бид хоёр нэг нэгэндээ хань болно. Тийм ээ?

Шен: Тийм.

Бүгд: Ийм жаахан хоёр хүүхэд яаж явах юм? харин тийм. Явуулж хэрэггүй ээ, хэрэггүй.

Өвөө: За за за. ярих хэрэггүй. Би Шеншенийг явахыг зөвшөөрлөө.

4: Өвөө.

Шен: Баярлалаа, өвөө.

Өвөө: Би аав, ээж хоёрт чинь хэлчихнэ.

Шен: За.

Өвөө: Алив би наадахыг чинь хараадахъя.

Ш: Өвөө. Өвөө баярлалаа.

Өвөө: Лиу Санжэгийн үзэгслэнт газар. Сайн байна. Би энд дээр үед ангийнхантайга очиж байсан. Энэ байгалийг нь хар даа. Их үзэгслэнтэй газар. Очиж үзвэл харамсахгүй.

Шен: Ойлголоо, өвөө. Заавал үзнэ ээ.

1: Би л лав зөвшөөрөхгүй.

*******************

Шен: Чемоданаа дахиад шалгадаг юм билүү?

Ш: Хэрэг байна уу? Оройноос хойш олон шалгасан шд. Унтаж чадах нь уу?

Шен: Нойр хүрэхгүй байна. Баярлаад байна.

Ш: Мэдсэн юм аа. Би сая бодож үзсэн. Анх чамаас туслаач гэж асуухдаа би дуу оруулах гэж юу байдгийг бас уламжлалт хөгжмийн салбарын тухай ч мэддэггүй байсан.       Тэгсэн чинь одоо би Яншуо руу баяр тэмдэглэхээр явах гэж байна. Хаврын баяраас өмнө байсан билүү?

Шен: Тийм. Хаврын баяраас өмнө. Тэр үед би тэрнийг мэддэггүй байсан.

Ш: Яасан тэрнийг санаад эхэлсэн үү, Гү Шен.

Өвөө: Та хоёр яагаад унтахгүй байна аа? Маргааш өглөө эрт ниснэ биз дээ?

Шен: Унтлаа, өвөө.

Өвөө: За. За за за.

Ш: Зүгээр үү?

Шен: Зүгээр ээ. Манай өвөө сонсгол сайтай.

Ш: Ийм орой гитар тоглоод. Та нар яаж тэвчдэг юм?

Шен: Манай хажуу айлын ах хаягдчихсан гэсэн. Энэ хавьд байдаг айл болгонд жимсний цуглуулга авчирч өгсөн. Гурав хоног сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй байгаа болохоор харж үзээч гэж  гуйсан. Хөөрхий амьтан. Сэтгэлээр уначихсан. Зүгээр ээ. Удахгүй больчихно.

Ш: Өрөвдөлтэй юм аа. Гэхдээ энэ дуу сонсоход сайхан  байна. Хэл дээ. Ингэж байгаад мастер бүтээл туурвиад, алдартай болоод, амьдралынхаа оргилд хүрэх бол уу?

Шен: Чи хүнийг өвдөж болохгүй  юу? Шаналж байгаа хүнийг. Чамайг хаягдчихвал би чамд дуу бичиж өгнө өө.

Ш: Би хаягдахгүй ээ. Гэхдээ чиний сэтгэл хэзээ ч шархлахгүй, Мо эмч та хоёр үүрд хамт байх болтугай. Дурлах ч сайхан юм аа.

*********************

В: Хэдүүлээ гадагшаа гаръя. Жу машины зогсоол дээр хүлээж байя гэсэн.

Ж Мо: За.

Мо: Өнгөрсөн шөнө сайхан амарсан уу?

Шен: Сэтгэл хөдлөөд унтаж чадаагүй.

Мо: Даанч үүрмэглээд байсан юм аа.

В: Машины зосоол дээр уулзъя гэсэн. Тийшээ юм шиг байна.

Жу: уулзалгүй удсан байна. Удсан байна.

Ду: Сайн уу.

В: Жин хасчихсан байна шд.

Жу: Сайхан байна. Би өчигдрөөс хойш унтаж чадаагүй шд.   Та нарыг  ирнэ гэж баярлаад.

В: Боль л доо. Дурлаад тэгсэн юм биш үү?

Жу: Битгий чанга хэлээд бай.

Ша: Яг үнэн.

Жу: Чиан Чинци. Олон жил таг алга болчихсон байсан хүн. Чамайг ирэхгүй юм байх л гэж бодлоо.

Мо: Ойрдоо ажил ихтэй байгаа.  

Жу: Ажил  бол ажил. Амьдрал бол амьдрал. Ажил амьдралыг тэнцүүлэх хэрэгтэй. Чи надад тэгж хэлсэн биз дээ?

Мо: Тэгсээн. Энэ миний найз охин Гү Шен. Тэрний ангийг найз Шиаошин.

Ш: Сайн уу. Намайг Гэн Шиаошин гэдэг.

Жу: Шеншенман. Мөн биз? Мөн дөө.

Шен: Сайн уу. Сайн уу. Шеншенман мөн. Шеншен гэж дуудахад болно.

Жу: Сайн уу. Таатай байна. Таатай байна.

Шен: Танилцсандаа баяртай байна.

Жу: Би л баяртай байна. Би үнэхээр баяртай байна. Би Вейбогоор дагадаг болоод хэдэн сар болж байна. Ямар хүн байдаг бол гэж бодож байсан чинь, ингэж нэг уулзах боломж гардаг байна шүү.

Ж: Энэ хүн заримдаа надаас Чиан Чинци тэрнийг зөвшөөрүүлж чадах бол уу гэж асуудаг юм.

Жу: Айсандаа л тэгж байхгүй юу? Тэрнийг өөрийн болгож чадахгүй бол яах юм?

Ф: Жу. Олон юм ярихаа дараа болъё оо. Эхлээд автобусандаа суух уу?

Ду: Тиймээ. Халуун байна.

Жу: За за за. Том одуудыг нисэх буудал дээр зогсоогоод байж яаж болох вэ. Автобусандаа сууя. Автобусандаа сууя. Явъя.

Ша: За, явъя.

Жу: Та нарыг хоёр хүн хүлээж байгаа.

Ша: Хоёр хүн?

Ду: Хэн юм бэ?

Жу:  Харвал мэднэ ээ. Хурдан  явъя.

В: Хэн гэдгийг нь мэдэх үү?

Ша: Мэдэхгүй ээ.  Хэн юм болоо?

Жу: Тэр байна.  Ли. Энэ юмнууд бүгд багтах уу?

Эр: Багтахгүй байх аа.

В: Тэгвэл заримыг нь аваад орчихъё.

Жу: Тэгье ээ. болно. Ийшээ ийшээ ийшээ. Мао ах яагаад харагдахгүй байна?

Ша: Мао ах хэд хоногоос ирнэ гэсэн. Хэн гэдэгийг нь хараадахъя. Хэн байна? Өө. Муму. Мо Бай. Уулзалгүй удсан байна.

Бай: Та нарыг бүтэн цаг хүлээж байна.

В: Танай клубийн бусад хүмүүс яагаа вэ?

Бай: Түрүүлээд явчихсан. Автобусанд багтахгүй болохоор нь бид хоёр суудлаа өгчихсөн.

Му: Чиан Чинцийг ирнэ гэж сонсчихоод судлаа өгнө гээд байсан биз дээ.

Бай: Жаахан аятайхан ярьж болохгүй нь уу? Ёстой.

Ду: Та хоёр байсан юм уу? Хэн юм болоо гэж бодож байсан чинь.

Бай: Дуду.

Ша: Сайн уу.

Бай: Фен Яасон.

Ду: Шинэ найз, Гэн Шаиошин.

Ш: Сайн уу.

Бай: Сайн уу.

Ду: Энд суучих. Юм харахад гоё.

Ш: За.

Бай: Сайн уу. Мо Бай.

Му: Муму.

Ш: Сайн уу. Шиаошин гэдэг.

Жу: За сууцагаа. Сууцагаа.

Бай: Тахины сарвуу идэх үү?

Ш: Хэрэггүй ээ, баярлалаа.

Ф: Нааш нь өгчих.

Бай: Ав ав.

Бай: Шеншенман сайн уу.

Шен: Сайн уу.

Мо: Та хоёр уу. Урд суух уу, хойно суух уу?

Жу: Урд суу. Юм харахад амар.

Бай: Хойно суу. Урд байгаа хүмүүсийн юу хийж байгааг харж болно. Бас бид хоёрт зөндөө идэх юм байгаа.

Жу: Би Чиан Чинцитэй уулзаагүй удаж байна. Өөдгүй амьтан.

Бай: Намайг тэрэнтэй байнга уулздаг гэж бодоо юу? Сүүлийн  наад хүн  чинь үед ийш тийшээ гарахаа ч байсан.

Му: Саяхан уулзсан биз дээ? Хоёр сарын өмнө уулзсан биз дээ?

Жу: Худлаа ярихаа боль.

Му: Худлаа ярьдаг зуршлаа засах хэрэгтэй шүү.

Бай: Ингэе. Шеншен өөрөө сонго.

Жу: Өөрөө сонго. Тоох хэрэггүй. Өөрөө сонго.

Шен: Надад аль нь яах вэ.

Мо: Хойно суувал явж байх үед донсолгоо ихтэй. Энд сууя.

Жу: Яг зөв. Сайхан сонголт байна.

Бай: Жумей.

Ж: Хөөе. Та хоёрыг гэж мэдсэн юм аа. Би... энд сууж болох уу?

Ш: Аан...

Жу: Бүгд ирчихлээ.  Болчихсон уу? Хөдөлье.

Ш: Бүсээ...

Бай: Хөөе хөөе. Жумей багш ч гэсэн хайртайгаа учрах нь. Хэлээд хэрэггүй байх.

Жу: Шеншен.

Шен: Аан?

Жу: Гуилинд анх удаа ирж байгаа биз дээ. Би сайн танилцуулаад өгье. Яагаад  Гуилин гэж нэрлэснийг мэдэх үү? Османтусын мод их байдаг болохоор. Жил болгон Османтус цэцэглэх цагаар үнэр нь хаа сайгүй үнэртдэг юм. Үнэхээр гоё үнэртэй.

Шен: Тэгвэл одоо харах боломж байхгүй юу?

Жу: Боломжгүй. Гэхдээ зүгээр ээ. Османтусын цэцэгээр хийсэн олон төрлийн хоол, амттан, ундаанууд ч байгаа. Би  та нарт бүгдэд нь өгнө өө.

Шен: За, баярлалаа.

Ф: Жу, бид нар байхгүй аятай тэр хоёртой л яриад байх юм. Бид нар ч гэсэн сонсмоор л байна шд.

Жу: Бүгдэд нь сонсгох гээд би чанга л ярьсан шд.

В: Хэн?

Ф: Бид нар лав сонсоогүй.

В: Юм хэлсэн үү?

Ша: Юу гэсэн бэ?

Бай: Бид нарт сонсогдохгүй байна.

Жу: За за за. Дуу оруулалт болон уламжлалт хөгжмийн салбарын хүндэт зочид оо.

Бай: Хөөе.

Жу: Аан, бас хоёр алдартай госплей жүжигчид ээ. Гуилинд тавтай морил. Ирэх хэдэн өдөр би та нарын аялалын хөтөч хийх болно. Баярлалаа.

Бүгд: Сайн байна. Сайхан хэллээ.

Ф: Нэр төрийн хэрэг байна.

В: Сэтгэл хөдөлж байна.

Жу: Нүд чинь аниатай байна. Чин сэтгэл алга.

Ша: Яаж чин сэтгэл гаргах юм? Ганц ч хэрэгтэй үг хэлээгүй байж. Жолооч оо, хөтчөө сольж болох уу? Би мэргэжлийн хөтчийн мөнгийг нь өгье.

Эр: Болно оо.

Жу: Шанаган үст ээ, яасан их зантай юм. Миний хөлсөлсөн жолооч. Чи намайг солих гээ юу?

Ша: Та  юу...

Жу: Ли, энийг суудлаас нь хөөгөөд буулга.

Ша: Би суудлын бүсээ зүүчихсэн. Чадахгүй за юу.

Бай: Зодолд. Зодолд зодолд. Маргаад хэрэггүй. Жа юу?

Ж: Хэтэрхий чанга байна уу? Би аяархан бай гээд хэлээд өгье.

Ш: Хэрэггүй ээ. Зүгээр.

Шен: Найзууд чинь сонирхолтой юм аа.

Мо: Дандаа тэгдэг юм. Тоох хэрэггүй. Зарим нь ийм биш л дээ.

Жу: Хар даа. Тэд нар надтай ярихыг хүсэхгүй байх шиг байна. Мо Бай, суудлаа сольё. Би дөнгөж сая хаягдчихсан. Хосуудыг харах хэцүү байна.

Бай:. Одоо л намайг санаж байна уу?

Мо: Болно оо. Тоглохоо боль. Хөтчийнхөө ажлыг олигтой хийгээч.

Жу: За за за. Би томоотой байя. Би чинь хөтөч шүү дээ. Нөхөд өө, бидний очих газар бол Яншуо. Та нар энийг сонсож байсан байх. Гуилиний байгалийг өөр хаана ч гүйцэхгүй. Гэхдээ нэг ийм үг ч бас байдаг. Яншуогийн байгаль Гуилинийхаас  илүүү гоё...

Бай: Сайхан шүлэг байна.

Ша: Сайн байна.

*******************

Жу: За. энд энд зогсчих.

Эр: За.

Ша: Ирчихлээ.

Жу: Хөдлөх хүртэл овоо хугацаа байгаа. Хэдүүлээ энд өдрийн хоолоо идье. Энд сайн хоолтой олон хоолны газар байгаа.

Бүгд: Тэгье. За. Болж байна. Бууцагаая. Болгоомжтой.

Жу: өлсөж байна.

Мо: Явъя.

Ж: Явъя.

Шен: Эндхийн нэрийн хоол нь юу вэ? Та нар юу идэх дуртай вэ?

Жу: Хулсны үндэс.

Шен: Гуилиний пүнтүүз  гэж байдаг байх аа? 

Жу: Яг зөв.

Ш: Бас голын дунтай пүтүүзтэй хоол байдаг.

Жу: Яг зөв.

Мо: Билгийн тооллын гуравдугаар сард интоор, хулсны найлзуур цэцэглэдэг. Бид нар яг тэр үеэр таарлаа. Тэр хоолны газарт пүнтүүзтэй хуурга идэх үү?

Бүгд: Тэгье. Болж байна. Тэгье тэгье.

Шен: Явъя.

В: Явъя.

Жу: Пүнтүүзтэй хуурга иднэ ээ.

Мо: Хажууд нь ямар ч хачир авч болно. Чи гахайн тагалцаг авах байх.

Шен: Намайг ховдог гахай гэж хэлж байна уу. Гэхдээ би яг идмээр байсан юм. Гэхдээ үнэртэх байх даа.

Жу: Зүгээр ээ. Надад нэг арга байгаа. Тоох хэрэггүй.

Ф: Аан? Ямар арга юм? Хэлээд өгчих. Жумей намайг пүтүүзтэй голын дунтай хоол идэхээр авч явдаг юм.

Жу: Их амархан. Бүгдээрээ цуг идэхэд болно. Тэгвэл бүгдээс нь үнэртэнэ.

Ф: Наадахыг чинь ямар арга гэдэг юм?

Жу: Зүгээр ээ. Гуилиний пүтүүзтэй хуурга идэж болно. Идэж үзэхгүй бол дараа харамсана шүү.

Ф: За яах вэ. За, явъя.

Жу: За. Гуилиний пүтүүзтэй хуурга ирлээ.

Ду: Амттай харагдаж байна.

Ш: Эзэн, пүтүүзтэй хуурга их гоё үнэртэж байна.

Эр: Баярлалаа.

Жу: Эзэн.

Ф: Би соусай пүтүүзтэй хуурга идэж байгаагүй юм байна.

Жу: Гуилиний нэрийн хоолнууд бүгд соустай байдаг юм.

В: Тийм ээ.

Ша: Ах аа, одоо завсарла. Мо багш тайлбарлаг. Сэтгэл хөдлөлтэйгөөр.

Бай: Тийм ээ, хоолны шоу шиг тайлбарлаарай.

Мо: Гуилины пүтүүзтэй хуурганы хамгийн чухал зүйл нь соус. Амтыг нь сайн мэдрэхийг хүсч байгаа бол шөлгүй идэхийг та нарт зөвлөе. Өөр нэг идэх сонирхолтой эндхийн арга байдаг. Аль аль амтыг нь мэдрэх боломжтой. Эхлээд шөлгүй идэж байгаад, дуусах дөхөөд ирэхээр нь ясны шөлөө хийгээд идээд үзээрэй.

Жу: Тийм шүү.

Ша: Аргагүй л мэдэж байна.

Ж: Өөө, би шөлөө хийчихсэн шд.

Ф: Энэ махнаас ав.

Мо: Гоё байна уу?

Шен: Амттай байна.

Мо: Тийм байгаа биз.

Шен: Тавганд чинь байгаа нугасны мах гоё харагдаж байна.

Ш: Хаашаа явж байгаа юм?

Шен: Мэдэхгүй ээ. чилитэй соус авчрах  гэж байгаа байх.

Ш: Хангалтгүй байна гэж үү? Миний бүр нулимс гоожоод байна.  

Шен: Тэгвэл бага багаар ид. Халуун байна. Гэхдээ л амт нь гоё юм аа.

Ду: Энэ хоёр хаашаа явчихав аа?

Мо: За, энийг ид.

Жу: Хөөх.

Ша: Хөөх.

Бай: Хөөх.

Ду: Хөөх.

В: Гоё харагдаж байна.

Ду: Мо багш ч аргагүй өөр юм аа.

Ф: Харин тийм.

Шен: Баярлалаа.

Ж: Хэтэрхий халуун байвал цагаан цуу нэмж болно шүү. Халуун байна гэхийг чинь сонссон. Би хийгээд өгье.

Ш: Аан. Баярлалаа. Болно оо.

Ж: Болчихсон уу?

Ш: Баярлалаа.

14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home