Love me, love my voice-13
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
А: эр, Шеншений ангийн дарга
Гарчиг: Миний дуу хоолой. 13-р анги
Мо: Найз охинтой болохын тулд гэрийн даалгавраа хийх хэрэгтэй.
Шен: Ээж ээ.
Ээж: Амралтын өдөр шдээ. Жаахан унтахгүй яасан юм?
Шен: Би өнөөдөр таны оронд дэлгүүрт ажиллая.
Ээж: Миний оронд дэлгүүр дээр ажиллана аа?
Шен: Тийм.
Ээж: Өөр юм байхгүй юу?
Шен: Байхгүй ээ.
Ээж: Алив, аавынхаа хоолыг түрүүлээд идэж бай.
Шен: За.
Аав: Гэртээ оръё. Шеншен босчихоо юу?
Шен: Аав аа.
Аав: Эхнэр, түрүүн ээж утсаар ярьсан. Намайг гэртээ хүрээд ир гэж байна лээ. Чи түрүүлээд дэлгүүр рүү явж бай.
Ээж: Шеншен, дэлгүүр рүү явна гэсэн.
Аав: Дэлгүүр явна аа?
Ээж: Тийм.
Аав: Юу болоо вэ, Шеншен? Ховор тохиолдол байх чинь.
Шен: Өнөөдөр завтай болохоор дэлгүүрийн ажилд тусалъя гэж бодсон юм. Болохгүй юу?
Аав: Болно оо болно. Харин их гэнэтийн зүйл болохоор нь санаа зовоод асууж байна.
Шен: Санаа чинь зовоод байвал, та өөрөө яв даа.
Аав: Хөөе. Харав уу. Худлаа хэлж байна гэж мэдсэн юм аа.
Ээж: Болно оо болно. Маргахаа боль. Гараа угаагаад хоолоо савлаад ав.
Аав: За.
Ээж: Шеншен, хоолоо идэж бай.
Шен: За.
Аав: Хуашен, өдрийн хоолоо авъя. Хуашен явъя аа. Зөөлөн.
*****************
Шен: Ах аа. Та явж тоглоом худалдаж авна гэсэн биз дээ?
Ах: Тийм ээ. Ажлаа тарчихаад очиж авна.
Шен: Одоо явахгүй юм уу? Хоолны цаг сая дууссан болохоор одоо хүн багатай байгаа байх.
Ах: Чи үнэнээсээ хэлж байна уу? Тэгвэл би явлаа шүү.
Шен: За.
Ах: Эндээ байж байгаарай. Би удахгүй эргээд ирнэ.
Шен: За. Баяртай... Хүрээд ирсэн үү.
Мо: Чи ир гэсэн шд. Яаж ирэхгүй байх юм?
Шен: Юу идмээр байна?
Мо: Сая дөнгөж хагалгаанаас гарч ирлээ. Манай хоолны газар хаачихсан байсан, би захиалгын хоол идмээргүй байсан юм. Энд ямар хоол байгааг харъя.
Шен: Алийг нь идмээр байна? Кун пао тахиа эсвэл даршилсан ногоотой гахайн мах идэх үү?
Мо: Аль алинаас нь нэгийг авъя. Фен Яасон ч гэсэн хоол идээгүй байгаа. За. Чи амралтын өдөр дэлгүүртээ тусалдаг юм уу?
Шен: Тийм. Заримдаа л. Нааш нь өгчих. Би уутанд хийгээд өгье.
Мо: За.
Шен: Халаагаад өгөх үү?
Мо: Эмнэлэгт богино долгионы зуух байгаа.
Шен: Мөнгө төлөх хэрэггүй. Би өгч байгаа юм.
Мо: Энэ аав, ээжийн чинь дэлгүүр. Тэгээд ч, дараа уулзвал надад эвгүй байх болно.
Шен: Тавтай морил. Өчигдөр шөнө хэр оройтож унтсан юм?
Мо: Чамайг мессеж бичсэний бүр дараа унтсан.
Шен: Яагаад?
Мо: Унтаж чадахгүй байсан.
Шен: Дахиад бие чинь өвдчихсөн юм уу?
Мо: Үгүй ээ.
Шен: Нээрээ юу? Нээрэн өвдөөгүй юу?
Мо: Би эмч хүн. Надад итгэ. Та хоёр түрүүл.
Эр: Баярлалаа.
Шен: Нааш нь өгчих. Дахиад үйлчлүүлээрэй.
Эм: Баярлалаа.
Эр: Баярлалаа.
Мо: Энийг чамд.
Шен: Энэ чинь манай дэлгүүр шд.
Мо: Би төлнө.
Шен: За яах вэ.
Мо: Би дахиад олон хүн үзэх ёстой, бас нэг хагалгаатай. Би бараг арав хүртэл ажил дээрээ байх байх. Оройн хоол идэхээр ирж амжихгүй байх. Баяртай.
Шен: Баяртай.
******************
Эр: Мо эмч ээ.
Мо: За. Цусны бүлэгнэл хэвийн байна. Та сүүлийн үед Варфарин хэр хэмжээгээр ууж байгаа вэ?
Эр: Өдөрт нэг удаа. Уухдаа талыг ууж байгаа.
Мо: Өдөрт нэг удаа бүтнийг уугаарай. Гурав хоногийн дараа дахиад ирж үзүүлээрэй.
Эр: За. Баярлалаа, Мо эмч ээ.
Мо: Зүгээр ээ.
Эм: Гурав дугаартай өвчтөн, Ван Линбо 4- дугаарын өрөөнд орно уу.
*******************
Шен: Ах аа. Би ажилтай болохоор түрүүлээд явлаа.
Ах: Явах гэж байгаа юм уу?
Шен: Тийм.
И: Шеншен, явах гэж байгаа юм уу? Би завтай байгаа. Чи завтай бол хоёулаа кино үзэх үү?
Шен: Би завгүй ээ.
Ах: Арван минутын дараа хамт явъя. Манай ээж өвөөгийнд байгаа. Би очиж авна.
Шен: Би завгүй ээ. Би явлаа, баяртай.
И: Тэгвэл дараа болъё. Дараа.
Шен: Баяртай.
И: Баяртай.
Ах: Баяртай. Яагаад надтай явахгүй зугтаад байгаа юм бол?
И: Яасан? Би өнөөдөр ажиллахгүй ээ.
Ах: Тэгвэл яах гэж ирсэн юм?
И: Би ажил дээрээ ирэх дуртай. Яасан ирж, хоол идээд, юм ууж болохгүй юу?
Ах: За яах вэ. Дураараа л бол.
И: Хөөе. Хаашаа явах нь вэ?
Ах: Чамайг бодох юм бол би ажилтай байна. Цалингаа авахын тулд би ажиллах ёстой.
И: Надтай жаахан ярилцаж болохгүй юм уу?
Ах: Кафед ч тийм үйлчилгээ байдаггүй шүү. Дэлгүүрт байж байж, тийм үйлчилгээ байна гэж бодоо юу?
И: Хөөе. Тэгэх юм бол үйлчлүүлэгч ирэх ч юм билүү. Харин ч үйлчлүүлэгчид чинь дуртай ирдэг болох байлгүй.
Ах: За яах вэ. Яасан бэ? Юу болоо вэ? Надад хэлчих.
И: Би дуу бичлэгийн студид ажилд орох өргөдөл өгсөн... Даанч тэнцээгүй.
Ах: Тэгэхээр карьераа солих гэж оролдоод бүтээгүй байх нь ээ. Тэгвэл больж л гэж хэлье дээ. Больж. Больж.
И: Өөдгүй зан гаргахаа болиоч.
Ах: Тоглож байхад чинь. Юун сүртэй юм.
И: Битгий юу ч хийхгүй эргэлдээд байгаач. Өөрийгөө хар л даа. Ажлаа ч хийхгүй. Итгэмээргүй юм.
Ах: Хөөе. Нэг дэх өдөр ажлаасаа хоцорч болохгүй шүү.
И: Би ямар чам шиг эзний хамаатан биш. Чи хэзээ цаг барьж байсан юм.
Ах: Дон Ирү, надаас хэрүүл өдөөд байгаа юм уу? Яагаад байгаа юм?
И: Тийм. Яг наадах чинь.
Ах: За яах вэ. Энэ удаа чи яллаа.
И: Баярлалаа.
******************
Эм: Сайн байна уу. Танд юугаар туслах вэ?
Шен: Би... хүргэлтээр ирсэн юм. Энийг Мо Чинчен эмчид өгчихгүй юу?
Эм: Хүргэлт гэсэн үү?
Шен: Тийм ээ. Хүргэлт.
Эм: Мо эмч хагалгаанд орчихсон болохоор би өмнөөс нь үнэлгээ өгч чадахгүй.
Шен: Зүгээр ээ. Би явуулсан хүнд нь хэлчихье.
Эм: За. Ойлголоо.
Шен: Энийг та яг өөрт нь өгчихөөрэй.
Эм: За. Санаа зовох хэрэггүй.
Шен: Сайхан амраарай.
Эм: Сайхан амраарай.
Шен: Баярлалаа.
****************
Шен: Өвөөгийн хийдэг хүйтэн гоймон өөр хаана ч байхгүй амттай. Оройн хоолондоо идээрэй. Шеншен. Өвөө.
Өвөө: Сайхан зүйл болоо юу? Өвөөдөө хэлчих.
Шен: Өвөө. Та дараа надад хүйтэн гоймон яаж хийдгийг зааж өгөөч?
Өвөө: Болно оо. Хамгийн чухал нь сүмс. Миний хийдэг сүмс хамгийн амттай. Хэн ч гүйцэхгүй.
Шен: Өвөө, таны ярихыг сонсоод өлсчихлөө. Тэгвэл одоо заагаад өгчих.
Өвөө: Тэгье ээ. Би ч гэсэн идмээр байсан юм. Явъя.
Шен: Явъя.
Өвөө: Өвөө нь хүйтэн гоймон яаж хийдгийг заагаад өгье.
******************
Ш: Өөрийнхөө дэлгүүрт хүртэл нууцаар болзоод байгаа юм уу.
Шен: Чи мэдэхгүй байна. Манай ах нар мэдчихвэл юу болохыг чи мэдэхгүй байна.
Ш: Мэдээж шд. Танай ах нар чамайг хэтэрхий хамгаалдаг.
Ч: Хөөе. Төгс хоолой студи их том уу?
Шен: Тийм. Хэд хэдэн том өрөөтэй.
Ч: Тийм үү?
Ш: Шеншен. Энд очихоор ихэвчлэн хэн хэн байдаг вэ? Бүгдээрээ тэнд бие дааж ажилладаг юм уу?
Шен: Очих болгонд бүгдээрээ байдаггүй. Захирал нь Жумей, өөрөө компанитай гэсэн. Дэд захирал нь Дуду эгч. Тэнд бүтэн цагаар ажилладаг. Чиан Чинци, Фен Яасон хоёр хоёулаа эмч болохоор их завгүй байдаг. Тэд нар завтай үедээ л дуу оруулдаг гэсэн. Тийм болохоор тэнд очихдоо хэнтэй таарахыг мэдэх боломжгүй.
Ч: Тэгвэл, нэг хүний найз охин юм чинь бид хоёрыг тэнд аваачиж үзүүлж болох уу?
Шен: Болно оо. Гэхдээ бид хоёр дөнгөж эхэлж байгаа болохоор жаахан байзнаж байгаад болъё. Би нэмэлт хичээлдээ явлаа.
Ш: Иччихлээ.
Шен: Үгүй ээ. Явлаа, явлаа. Баяртай.
Ч: Хүлээгээрэй. Би ч гэсэн нэмэлт хичээлтэй шд.
Ш: Намайг ганцааранг нь үлдээж байгаа юм уу?
Бичиг: Жумэ...
********************
Ж: Дуду. Шинэ хүмүүс хэзээ ирэх вэ?
Ду: Маргааш.
Ж: Маргааш? Маргааш миний унших тоглоомонд шинэ дүрүүдэд дуу оруулах хэрэгтэй байгаа. Маргааш өглөө эрт ирэх бол уу?
Ду: Тэгнэ ээ. би 9цагт ир гээд хэлчихсэн.
Ж: Юу...
Ду: Мао... Мао ах хааччив?
Ж: Эмэгтэй хүн эрэгтэй хүнд сайн бол түрүүлж холбоо барьдаг бол уу? ВиЧатаар мессеж явуулах ч юм уу.
Ду: Хэн гэдгээс л шалтгаалах байх. Би байсан бол бичнэ. Гэхдээ зарим охид хичнээн сайн ч гэсэн илүү ичимхий байдаг.
Ж: Яагаад?
Ду: Айдаг байх. Тэр хүн өөрт нь сайн биш яах вэ, үнэхээр сайн биш бол төвөг удах вий гэж айдаг байх.
Ж: Аан.
Ду: Энийг зайлсхийх гэж ч нэрлэдэг. Сайн байх тусам улам их зайлсхийдэг.
Ж: Сайн байх тусам, улам зайлсхийдэг? Аан. За. Ойлголоо.
Ду: Тэгээд Жумей багшд хэнд сайн болоо вэ?
Ж: Тийм биш ээ. Хэн ч биш. Зүгээр л би олон ангит кинонд дуу оруулж байгаа. Тэр кинонд гардаг дүрийг сайн ойлгохгүй байгаа юм.
Ду: Аан. Дүрийн асуудал киноны багийн асуудал болохоос биднийх биш. Дүр нь хачин гээд дуу оруулахаа больчихож болохгүй биз дээ?
Ж: Тийм ээ. Тийм. Ажил юм чинь. Зүгээр л дэмий санаа зовж байхгүй юу. Заза. Ойлголоо.
Ду: Тийм үү?
Ж: Баярлалаа, Дуду багш аа.
Ду: Зүгээр ээ, Жумей багш аа.
Ж: Би явлаа.
Ду: Хэр удаан нуухыг чинь харж л байя.
******************
Г: Хар даа.
Гит: Өгч бай.
Г: Ямар байна? Зүгээр байна уу?
Гит: Гоё гарч. Аргагүй л хувцас бурхан гэдэг үнэн юм даа. Баярлалаа.
Жан: Охиноо хадам гаргах гээд хувцасыг нь бэлдэж байгаа ээж шиг санагдчихлаа.
Г: Надад ч бас.
Гит: Надаар тоглохоо болиорой. Тэгж болохгүй шүү.
Г: Чиний өмнөөс баярлаад л тэгж байна шд. Төгс хоолой студид очоод сайн хичээгээрэй. Урам хугалж болохгүй шүү.
Жан: Тийм ээ.
Гит: Тэгэлгүй дээ. Би Фен Яасон багшаас зөндөө юм сурна аа. Тэгээд орчин үеийн шилдэгүүдийн нэг болно. Бүгдийг нь сурсныхаа дараа би клубтээ эргэж ирээд ажилд нь тусална аа. Гэхдээ нэг хүнтэй уулзана гэхээс айгаад байна.
Жан: Хэн юм? Чиан Чинци юу?
Гит: Тийм ээ. Чиан Чинци Шеншенд сайн гэдэгээ интернэтээр зарлаад байсан. Шеншений найз залуу нь хичнээн сайн билээ. Бид нарт хүртэл хоол хийж өгсөн шд. Намайг Шеншений найз гэдгийг мэдээд Чиан Чинци надаас асуувал яах вэ? Би юу гэж хариулах вэ?
Жан: Шеншен сайн охин. Сайн хүнтэй байх эрхтэй. Тэгээд ч энэ тэрний хувийн асуудал. Бид нар оролцох эрхгүй. Шеншен л жаргалтай байвал өөрийнхөө хүссэн хүнийг сонсгог. Харин чи, тэнд ажил хийхээр очиж байгаа. Сайн сонсоод, ажиглаад, их юм сурч ав.
Г: Маргааш би чамайг дэмжээд Төгс хоолой студид хүргэж өгнө өө.
Гит: Найзууд аа, маш их баярлалаа.
******************
Гит: Хөөе. Ирчихлээ. Ирчихлээ. Тэр байна. Тэр тэр байна. Тэр байна. Гуравдугаар давхар нь тэр чигтээ Төгс хоолой студи гэсэн.
Г: Хөөх. Том юм аа. Манай клуб нэг өдөр ийм болж чадах юм бол сайхан байхгүй юу.
Гит: Алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Хичнээн ч том байшин байсан суурьтай байдаг шд. Би арай гэж өөрийнхөө дуртай, бас сайн ажилд орлоо.
Г: Хөөе. Чи хэзээ Шеншенд хэлэх юм? Дарга бид хоёр мэдчихсэн байхад. Тэрэнд хэлэхгүй бол гомдоно шүү.
Гит: Өнөөдөр хэлнэ ээ. Дээшээ гараад гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа шууд хэлнэ. Гэрээнд гарын үсэг зураагүй болохоор сэтгэл тайван биш байна. Бас тэрэнд хэлж чадахгүй л байна.
Г: Клуб дээр хоол идэж байхдаа л хэлчихгүй юу. Чиний төлөө харин ч баярлах байх.
Гит: За. За за.
Г: Хурдан ор.
Гит: Зөөлөн л дөө.
Г: Миний гар хүчтэй. Тэвчиж үз. Ажлаасаа тарахаасаа өмнө над руу залгаарай. Завтай байвал ирж авамз.
Гит: Төвөг удмааргүй байна. Мопедоо цэнэглэх амар биш байгаа биз дээ?
Г: Шинэ мопед болохоор цэнэг сайтай. Урт ч зам туулдаг. Зүгээр л дуусахаар залга.
Гит: За за. Тэгвэл би ёсорхохгүй ээ.
Г: Явлаа.
Гит: Болгоомжтой яваарай.
********************
Эм: Ирчихсэн үү? Наашаа ор ор.
Гит: Сайн уу.
Эм: Шиёоу.
Ё: Аан?
Эм: Офф Кий ирлээ.
Ё: Өө, ирчихсэн үү? Ажилдаа ирэв үү?
Гит: Тийм ээ.
Ё: Өнөөдрөөс би ч бас үндсэн ажилтан болсон. Албан ёсоор ажлаа эхэлж байна. Баяр хүргэе. Баяр хүргэе.
Гит: Баяр хүргэе. Баяр хүргэе.
Эм: Энэ байна.
Ё: Энэ дадлагын хугацааны гэрээ. Бас энийг бөглөөд хүний нөөцөд өгөөрэй. Тэнд сууж байгаад энийг бөглөчих.
Гит: Баярлалаа.
Эм: Сайн уу.
Гит: Сайн уу. Баяр хүргэе.
Эм: Чамд ч бас. Баяр хүргэе. Бид хоёроос өөр шинэ туршилтын хүн байхгүй гэсэн.
Гит: Тийм үү? Тэгвэл хоёулаа тэмдэглээд өдрийн хоолоо хамт идье.
Эм: Тэгье. Жумей багш аа.
Гит: Жумей багш аа.
Ж: Хурдал хурдал. Яаралтай Демо бичих хэрэгтэй байна. Наадахаа түр орхиод хүрээд ир.
Эм: За.
Гит: За за.
Ж: Дагаад яв. Наашаа наашаа.
Ё: Тавтай морил. Нээрэн. Мо багш саяхан ирсэн. Одоо унтаж байгаа.
Ду: Үгүй ээ, сэрчихсэн. Би дуудаад өгье.
Шен: За. Баярлалаа.
Ё: Тэгвэл юу уух вэ? Кофе юу, цай юу?
Шен: Хэрэггүй ээ, хэрэггүй. Ажлаа хий.
Ё: Зүгээр ээ. Энэ миний ажил байгаа юм. Тэгвэл сүүтэй цай ямар вэ?
Шен: За. Баярлалаа. Гараа хаана угаах вэ?
Ё: Тийшээ яваад баруун эргэ.
Шен: За.
Ж: За, манай бичлэгийн төв студид очъё.
Гит: За.
Ж: Явъя. Хөөе. Сайн юм боллоо.Нааш ир. Би танилцуулъя. Энэ чиний фен Офф Кий.
Гит: Энэ чинь...
Ж: Яасан бэ?
Гит: Ах... дээд ангийн ах...
Мо: Сайн уу. Намайг Чиан Чинци гэдэг.
Ж: Баларсан. Баларсан. Чамайг хараад бүр ухаанаа алдчихлаа.
Ф: Сэжигтэй санагдаад байна.
Мо: Бид хоёр уулзаж байсан юм.
Гит: Тийм, нэг удаа уулзсан.
Шен: Офф Кий?
Гит: Та хоёр ийм байсан байх нь ээ... Сайн байна. Сайн байна. Сайн байна.
Шен: Энэ Ши Шиао. Манай клубт хамт байдаг сайн найз байгаа юм. Офф Кий.
Ж: Аан.
Шен: Чи энд юу хийж байгаа юм?
Мо: Шеншенд хэлээгүй юм уу?
Гит: Би эндхийн ажилтан болсон. Албан ёсны ажилтан.
Шен: Нээ-нээ нээрэн үү?
Мо: Тийм.
Шен: Яагаад хэлээгүй юм?
Гит: Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурчихаад орой хэлэх гэж байсан юм.
Ф: Яасан? Чамайг хуурчихна гэж айгаа юу? Би өөрөө чам руу утсаар ярьсан шд.
Гит: Үгүй ээ, үгүй. Зүгээр л их гэнэтийн байсан болохоор итгэж өгөхгүй байсан юм. Сайн байна уу.
Ф: Ингэж нэг миний ээлж ирэх шив.
Гит: Сая цочирдсоноосоо болоод. Чиан Чинци багшийг ийм царайтай гэж бодсонгүй.
Ж: Наадах чинь юу гэсэн үг вэ? Тэрний царай нь урмыг чинь хугалаа юу?
Гит: Үгүй ээ, үгүй үгүй.
Ж: За за. Өдрийн хоолны үеэр ярилцъя. Энэ хоёроор хийлгэх ажил байна. За юу? Явъя.
Ф: Би хамт явъя.
Ж Ф: Явъя.
Шен: Яагаад надад хэлээгүй юм?
Мо: Сайхан мэдээг найз чинь өөрөө хэлсэн нь дээр байх гэж бодсон юм.
Шен: Тэр итгэл даадаг хүн шүү. Надад итгэ.
Мо: Итгэж байна.
Ду: Шеншен ирсэн болохоор өнөөдөр Мо багшийн хийсэн амттай хоолыг идэх боломж олдох бол уу?
Ё: Тийм шүү.
Мо: Болно оо.
Ду: Нээрэн үү?
Мо: Тийм ээ.
Ё: Тийм ээ.
Мо: явж хоол хийе.
********************
Ж: Өнөөдөр манай студи хоёр шинэ хүнтэй болсон. Манайд тавтай морил.
Бүгд: Тавтай морил. Тавтай морил.
Гит М: Баярлалаа. баярлалаа.
М: Надад хэлэх үг байна. Би Төгс хоолой студийн фен болоод арван жил болж байна. Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ.
Гит: Надад ч гэсэн хэлэх үг байна. Мейг бодвол би хэвлэл мэдээлэл, нэвтрүүлэгчийн ангид сураагүй. Би өөрөө л бие дааж сурсан. Энийг уучихъя.
М: Би ч гэсэн...
Бүгд: Хэрэггүй ээ. Хэрэггүй. Зүгээр зүгээр.
Ж: Ингэж ёсорхох хэрэггүй.
Ша: Хэрэггүй ээ.
Ду: Төгс хоолой студи маань анх нээгдсэнийхээ дараа тал нь сонирхогчид байсан. Манай шилдэг гурваас Фен Яасон, Чиан Чинци, хоёр хоёулаа эмч нар. Бусад нь... тоох хэрэггүй. Ямартай ч бүгд мэргэжлийн хүмүүс биш. Дараа нь бид нар бичлэгийн студитэй болоод илүү олон мэргэжлийн хүмүүс нэгдэх болсон.
В: Тийм шүү.
Ф: Энийг өөрийгөө дорд үзэж, эсвэл ажлаас хойш суух шалтаг болгож болохгүй. Сайн хичээх хэрэгтэй.
Гит: Би сайн хичээнэ ээ.
Ф: Амжилт.
Ша: Амжилт амжилт амжилт.
Бүгд: Амжилт. Амжилт.
Ж: Тавтай морил.
Шен: Ямар хоол хийж байгаа юм?
Мо: Тахианы ма, шар буурцаг, даршилсан ногоо.
Шен: Хөөх.
Мо: Гадаа хүмүүс ямар байна?
Шен: Сайн байна. Бүгд хоолоо амтархан идэж байна. Бүгдээрээ Ши Шиаод сайн байх шиг байна.
Мо: Тийм ээ. Ялангуяа Фен Яасон.
Шен: Тийм үү? Сайн байна.
Мо: Надад хоол хийхэд туслах уу?
Шен: Гоё үнэртэж байна.
Мо: Тийм байна уу? Сайхан үнэртэй болтол нь шар байгаад тахианы махаа хийнэ. Ойстер соус. Даршилсан ногоон.
Шен: Хөөх. Харсан чинь шууд л өлсчихлөө.
Мо: Дээр нь буурцагаа хийнэ. Тэгээд элсэн чихрээ нэмнэ. За. Тэр саванд будаа хийгээд ир.
Шен: За. Энийг авч явж эмнэлэг дээр идэх юм уу?
Мо: Офф Кийгийн оройны хоол. Мөнгөө хэмнэхэд нь тусална.
Шен: Амттай байна.
Ж: Амттай байна. Бид нар дараагийнхаа хоолыг хүлээж байна.
Мо: Болчихсон. Дахиад нэг шөл хийж байгаа.
Ж: За. Би та хоёрт саад болохоо болилоо.
Мо: Тэнд суух зай байхгүй байна лээ. Бид хоёр очихоо болилоо.
Ж: Ойлголоо. Би хаалгыг чинь хаагаад өгье. Шинэ хоол ирлээ.
Ду: Гайхалтай.
Ж: Алив.
Мао: Ийш нь тавьчих.
Мо: Мо багш удахгүй шөл бэлэн болно гэсэн. Түр хүлээж байгаарай.
Ф: За.
Ду: Офф Кий.
Гит: Аан?
Ду: Явж Фен Яасоны хажууд суу.
Гит: Болох юм уу?
Ду: Болно оо. Хурдан очоод суу.
Мао: Жаахан халуун ногоотой байна.
Ё: Амттай байна.
Ф: Жаахан л.
Гит: Фен багш аа.
Ф: Чи. Ингэж ёсорхох хэрэггүй. Би энэ салбарт арван жилийн өмнө орж ирсэн л болохоос бидний хооронд тийм том ялгаа байхгүй. Хоолоо ид.
Гит: Баярлалаа.
Ф: Нээрээ бичиг баримтуудаа бүрдүүлчихсэн үү?
Гит: Тийм ээ. Бүгдийг нь бөглөөд өгчихсөн.
Ф: Сайн байна. Компаний цалин сарын сүүлд буудаг. Чамд хадгаламж байгаа юу? Сарын эцэс хүртэл зүгээр үү?
Гит:Зүгээр ээ, зүгээр.
Ф: Хэрэг болбол надад хэлээрэй.
Гит: За.
Ф: Би ч гэсэн чам шиг ийм байж үзсэн. Арван насны зөрүүтэй ч гэсэн бид адилхан хүмүүс.
Гит: Би мэднэ ээ. Ярилцлагын үеэр та мантуунд дуртай гэж хэлж байсан. Ядуу байхдаа өдөрт ганц л удаа хоол иддэг, тэр нь мантуун бууз байсан гэсэн байсан.
Ша: Дээр үеийн ярилцлагыг мэддэг юм уу?
Ф: Мантуун бууз ч гайгүй. Тэр үед би нэг төрсөн өдрийн үдэшлэг дээр далайн гаралтай хоол идээд хордлого болсон. Орноосоо ч босч чадахгүй, бөөлжөөд байсан. Өрөөнийхөө хүнийг эмч авчраад өгөөч гэж гуйсан.
Мао: Өрөвдөлтэй юм аа.
В: Фейшаог эртхэн мэддэг байсан бол хичнээн сайхан.
Ша: Харин тийм. Тэгсэн бол эмэнд санаа зовохгүй байхгүй юу.
Ё: Эм үү?
Ша: Чи чинь анагаахын оюутан байсан биз дээ.
Ф: Тэр үед ахлах сургуульд байсан юм. Далайн гаралтай хоол анх идэж үзсэн маань тиймхэн байсан ч гэсэн, их амттай байсан.
В: Амттай байлгүй яах юм.
Ша: Тэрнээс туршлага сууж байгаа шд.
Ф: Энийг уугаад үз.
Ду: Цангаж байна уу?
Ф: Дуду аргагүй л намайг мэдэж байна.
Ду: Сайхан үг хэлээд нэмэргүй гэж мэд.
М: Баярлалаа.
В: Дуду эгч Фен Яасонд сайн юм аа. Ялгаварлаад л.
********************
Шен: Зөвхөн Чиан Чинци багшид. Энийг, би харж болохгүй байх тээ?
Мо: Зарчмын хувьд болохгүй.
Шен: Аан. Эртээд ирэхдээ би ийм том студид анх удаа л ирж үзсэн. Тэгэхэд энд олон хүн байсан. Тэгээд би эргэн тойрноо сайн харж чадаагүй.
Мо: Тэгвэл боломж олдсон дээр сайн хараад ав.
Шен: Манайхтай харьцуулбал тоног төхөөрөмж нь илүү сайн, илүү мэргэжлийн харагдаж байна. Яасан?
Мо: Бид хоёр нэг нэгнээ мэддэг болох хэрэгтэй байх.
Шен: Аан? Юу гэсэн үг вэ?
Мо: Бид хоёр нэг нэгнийхээ онлайн нэр, хийдэг ажил, бас гэрийн хаягнаас өөр юу ч мэдэхгүй шд. Би 29настай.
Шен: Би 22.
Мо: Би 12сарын 14-нд төрсөн.
Шен: Одоо л төрсөн өдрийг чинь мэдлээ. Интернэтээс хайгаад олдохгүй байсан юм. Бас төрсөн өдрөө тэмдэглэдэггүй юм байна лээ. Юуны орд юм болоо гэж бодож байсан юм.
Мо: Тийм үү?
Шен: Аан, би гурван сарын...
Мо: 20.
Шен: Мэддэг юм уу.
Мо: Загасны орд. Найз охинтой болохын тулд гэрийн даалгавраа хийх хэрэгтэй шд. Тэгвэл, дуртай хоол чинь юу вэ?
Шен: Би юу?
Мо: Би чиний Вейбог бүгдийг нь үзсэн. Чамд иддэггүй юм бараг байдаггүй юм шиг байна лээ. Юунд дуртайг чинь мэдэж чадаагүй.
Шен: Миний дуртай жимс гүзээлзгэнэ.
Мо: Миний дуртай жимс усан үзэм.
Шен: Аан. Би бас халуун ногоотой хоолонд дуртай.
Мо: Би ч бас.
Шен: Тэгвэл дуртай өнгө чинь юу вэ?
Мо: Цагаан.
Шен: Цагаан. Өөр?
Мо: Хөх.
Шен: Би ногоон бас цагаан өнгөнд дуртай.
Ж: Юу харж байгаа юм?
Мао: Алив ээ. Хурдан холд оо. Холд.
Ж: Яагаад намайг түлхээд байгаа юм бэ?
Мао: Ингэхэд тэр хоёр албан ёсоор үерхэж байгаа юм уу?
Ж: Аль хэдийн үерхэж байгаа байх аа.
Мао: Тэгвэл ийм хол суух ямар хэрэг байгаа юм? Ерөөсөө дотно харагдахгүй байна.
Ж: Мо багш ямар хүн билээ дээ. Байнга биеэ барсан, нууцлаг хүн шд. Бид нарыг зарчимгүй гэж шүүмжилнэ гэж айж байгаа юм.
Мао: Аан.
Ду: аан.
Мао: Мартсанаас би...
Ду: Та хоёр... их завтай байх шив.
Ж: Завтай? Үгүй ээ. завгүй. Завгүй.
Ду: Надад хийх өгөх ёстой дуу оруулгаа өнөө орой хийж дуусгахгүй юм уу? Дэмий ярихаа боль. За юу?
Ж: Аль дээр хийгээд өгчихсөн биз дээ?
Мао: Тэр чинь өнгөрсөн сарынх. Өнгөрсөн сарынх гээд байна.
Ж: Энэ сарынх яасан гэж?
Мао: Аан. Чи хоёр телевизийн сурталчилгаа, нэг анимейшн киноны дуу орох ёстой шүү. Бас видео тоглоомын зуун мөр унших ёстой. Зуун мөр.
Ж: За за за.
Мао: Тэд нарыгаа хэзээ дуусгах юм бэ?
Ду: Тоглоомын дуу оруулалтаа хийж дуусаагүй байгаа юм уу?
Мао: Хийчихсэн гээд хэлчихсэн юм уу?
Ж: Тэгсэн. Та яаж байгаа юм бэ?
Ду: Маргааш өгөх ёстой шдээ.
Ж: Хашгирахаа боль л доо. Байнга л үглэж байх юм. Студид хүмүүс болзоод байхад чинь. Надад үглээд яах юм?
Ду: Хурдан орж ажлаа хийхгүй юу. Олон юм ярихаа болиод хурдан ажлаа хий.
Ж: За за за. явлаа явлаа явлаа.
Ду: Хурдал. Хурдлаач.
Мао: Тэр хараад байгаарай. Өдөржин ажлаа ч хийхгүй. Хүний итгэл даахгүй.
Ду: Та ремикс хийх ёстой байх аа?
Мао: Одоо хийлээ.
Мо: Миний дуртай кино...
Шен: Мао ах аа.
Мао: Ярилцаж байна уу?
Шен: Би явлаа. Та нар ажлаа хий. Нээрэн, ажил чинь хэзээ дуусах вэ?
Мо: Нэлээн оройтох байх.
Шен: Тэгвэл би түрүүлээд явлаа. Ажлаа дуусахаараа хэлээрэй.
Мо: Такси дуудаад өгье.
Шен: Зүгээр ээ. Хэрэггүй. Мао ах аа.
Мао: За. Болгоомжтой яваарай.
Шен: Баяртай/ам нь хөдөлнө/.
Мао: Сайн харлж авлаа. Хөөрхөн байна.
Гит: Тианьши овог байгаагүй бол тосгонууд араатан амьтдын хөлд сүйрэх байлаа. Тэгээд ч тэднийг бусад овог аймгуудад өөрсдийгөө яаж хамгаалахыг зааж өгсөн гэж сонссон. Тиймээс тэд холбооны удирдагч болсон. Тэд маш том хувь нэмэр оруулсан. Чи яагаад энэ хүмүүсийг хамгаалаад байгаа юм? Тэднийг бидэнтэй өстэй гэдгийг мартаа юу? Ингэж цочих гэж. Дахиад шинэ даалгавар өгөх нь л гэж бодлоо шд.
Шен: Ажил дээрээ байж байж. Юунаас айсан юм?
Гит: Миний ажлын анхны өдөр. Сандраад байна.
Шен: Түрүүн олон хүн байсан. Найзын хувиар баяр хүргэе. Шинэ ажилд орсонд чинь баяр хүргэе.
Гит: Баярлалаа, Гүн Шен.
Шен: Наадахаа хэзээ бичүүлэх юм?
Гит: Маргааш. Өнөөдөр миний эхний өдөр. Би ирэнгүүтээ демо бичүүлсэн. Студид демо бичих гэж их олон удаа уншсан. Дууны найруулагчийг бүр өрөвдчихлөө. Дээр нь эндхийн хамгийн сайн найруулагчаар бидэн шиг шинэ хүмүүсийн хоолойг бичүүлсэн.
Шен: Мао ах уу?
Гит: Мөн мөн. Мао ах гэсэн.
Шен: Аан. Тэгвэл ажил чинь тарсан юм уу?
Гит: Дуду эгч намайг явж болно гэсэн. Гэхдээ ийм олон хүн ажиллаж байхад чинь. Би яаж явах юм. Яриагаа сайн бэлдэхгүй бол болохгүй.
Ду: Офф Кий.
Гит: Аан?
Ду: Ажил чинь дуусчихсан шд. Энд юу хийж байгаа юм? Өнөөдөр ажлын чинь эхний өдөр. Хүний нөөцийн бөглө гэсэн юмнуудыг бөглөөд, ажилчидтайгаа танилцахад болно. Энд бүгд ажлынхаа ачааллаас хамаарч ажилладаг юм. Энэ Мо багшийг өгсөн хоолыг ав. Хурдан явж амар.
Гит: Баярлалаа, Дуду эгч ээ.
Шен: Дуду эгч ээ, би ч гэсэн явлаа. Баяртай.
Гит: Баяртай.
Ду: Баяртай. Болгоомжтой яваарай.
Шен: За.
Ду: Маргааш 10цагаас хоцрохгүй ирээрэй.
Гит: За. баяртай.
Шен: Баяртай.
Ду: Баяртай.
Шен: Баяраа тэмдэглээд баббл тий ууя.
Гит: Тэгвэл би жимс ихтэйг авна шүү. Хүлээгээрэй.
Шен: Яасан? Юмаа мартчихсан юм уу?
**********************
Гит: Энд тайлбар хийх ёстой хүн нь чи л юм шиг байна. Тэрнийг Чиан Чинци гэдгийг яагаад бид нарт хэлээгүй юм?
Г: Бид нарыг гэр бүл гэж боддоггүй юм уу?
Жан: Үнэнээ хэл.
Шен: Миний буруу. Та нар гэнэтхэн орж ирээд намайг айлгачихсан. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан юм аа. Миний буруу. Үнэхээр миний буруу. Бүгд миний буруу. Би гэмээ хүлээнэ ээ. Буруугаа ухамсарлаж байна.
Жан: Дахиад битгий тэгээрэй.
Г: За яах вэ.
Гит: Тэгвэл... уучиллаа.
Шен: Дахиад яасан ч ийм юм болохгүй. Тэгэхээр, та нарын уур гарчихсан уу?
Жан: Чиан Чинци уур нь хүрсэн байх даа. Тэр өдөр тогооч болгож хоол хийлгээд. Бид нар сайхан сэтгэгдэл төрүүлээгүй байх.
Шен: Үгүй ээ, үгүй. Энд ирэх их таалагдсан гэсэн. Тангараглая, өөрөө тэгж хэлсэн. Тианзи №1 анх байгуулагдаж байсан үеийг санагдуулж байна гэсэн. Тэр үед тэд нар манайхаас ч хэцүү байсан гэсэн. Өөрсдөө байр түрээслээд, дуртай болохоороо үнэгүй дуу оруулдаг байсан гэсэн. Нээрэн тийм. Бас тэр үед тэд нарын бүтээлийг сонсдог хүмүүсийн тоо нь манайхаас ч цөөхөн байсан гэсэн. 100 хүний бичсэн сэтгэгдлийг байн байн уншдаг байсан гэсэн.
Гит: Тэгвэл манайхтай адилхан юм байна.
Жан Г: Тийм байна.
Гит: Би клубийнхээ сэтгэгдлийг орой болгон уншдаг. Тэгэхгүй бол унтаж чаддаггүй.
Жан: нэг л өдөр манайх ч гэсэн Тианзи №1 шиг болно оо.
Шен: Заавал тэгнэ.
Г: Хичээе, хичээе, сайн хичээнэ шүү. Ажлын эхний өдөр чинь ямар байна?
Жан: Тийм.
Гит: Нүдийг маань нээж өгсөн. Том студи аргагүй л өөр юм байна лээ. Би та нарт ажлын гэрээгээ харуулъя.
Жан: Алив, харъя.
Гит: бас... манай танилцуулга. Энэ миний танилцуулга. Ажлын үнэмлэх. Студиэ том болсны дараа хэдүүлээ ч гэсэн тэднийх шиг ажилчдаа албан ёсоор шалгаруулж авна шүү.
Шен: Өнөөдөр мэдэж авсан. Төрсөн өдөр нь 12сарын 14. Нумын орд.
Гит: Мартсанаас. Мо багш надад хоол бэлдэж өгсөн. Хэдүүлээ идье.
Жан: Гаргаад ир ээ. Аль түрүүн хэлэхгүй.
Г: Хурдан гаргаад ир.
Мо: Үргэлжлүүлэх үү?
Гит: Хөөх. Ёстой амттай юм аа.
Г: Хөөе. Надаа үлдээ л дээ.
Шен: Юу үргэлжлүүлэх вэ?
Мо: Нэг нэгнээ мэдье.
Шен: Хачин хүн юм аа.
Мо: Юу нь хачин байна?
Шен: Харилцаагаа баталгаажуулах гээд л. Гэхдээ бид хоёр нэг нэгнээ сайн мэдэхгүй шд.
Мо: Чамайг өөр хүнийх болчих вий гэж айгаад. Нэг нэгнээ мэдэхийн тулд цаг гаргах хэрэгтэй. Энэ миний чин сэтгэл.
Шен: Бид хоёр тохирохгүй бол яах вэ?
Мо: Чи энийг хоёр дахиа хэлж байна. Өөртөө итгэлтэй бай. Үнэнийг хэлэхэд интернэт бас энэ салбарт эрт орж ирсэн болохоор сүүлд орсон хүмүүсээс цаг хугацааны хувьд л давуу тал болохоос би тийм онцгой хүн биш. Чи анзаарсан байх. Би их завгүй байдаг. Тийм болохоор над шиг хүнтэй үерхэх хэцүү байх. Бидэн шиг ажил хийдэг хүмүүс гэрийнхэн нь өвдсөн байсан ч зав гаргаж чаддаггүй. Бид нарыг илүү олон өвчтөн хүлээж байдаг болохоор. Бид нарт хувийн амьдрал гэж бараг байдаггүй. Найз охинтой болох ч хэцүү.
Шен: Сайн ойлгож байна.
Мо: Юу идмээр байна?
Шен: Яагаад гэнэтхэн хоол яриад байгаа юм бэ?
Мо: Чамд амттай хоол хийж өгөх жаахан зав л байгаа. Найз залуу нь байж, муу хүн байна уу.
Шен: Одоо юу?
Мо: Маргааш. Өглөө хийгээд хүргэлтээр явуулчихъя.
Шен: Гэхдээ юу идэхээ шийдэж чадахгүй байна.
Мо: Ямар нэг идэхийг хүссэн онцгой зүйл алга уу?
Шен: Амттай бас хурдан цатгадаг юм. Зүгээр л гэдэс цатгахаар хоол хийчих. Тэгвэл би цайны газарт хоол идэхгүй.
Мо: За.
13-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home