Love me, Love my voice 12

Love me, love my voice-12

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

А: эр, Шеншений ангийн дарга

 

Гарчиг: Миний дуу хоолой. 12-р анги 

Мо: Чамайг ажлаас чинь авах сайхан байна.

Шен: Аав аа. Та дэлгүүр явна гэсэн биз дээ? Яагаад эргээд ирсэн юм? Та...

Аав:  Чи...

Мо: Ах аа.

Аав: Мо эмч.

Мо: Тийм ээ. Мөн байна.

Аав: Арай л гэж саналаа. Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байх аа? Манай дэлгүүр танай эмнэлгийн эсрэг талд байдаг юм.

Мо: Аан, тийм үү? Ийм юм байх гэж.

Аав: Тийм ээ. Түрүүн даанч их танил харагдаад байсан юм аа. Даанч нэрийг чинь санахгүй байсан болохоор мэндэлж чадахгүй байсан юм.

Мо: Зүгээр ээ, зүгээр.

Аав: Аан, энэ манай охин Шеншен. Энэ Мо эмч.

Мо: Аан. Ах аа, би саначихлаа.

Аав: Тийм үү? Саначихсан уу?

Мо: Танай дэлгүүр дээр харсан юм байна.

Аав: Тийм ээ.  Мөн. Дэлгүүр дээр маань тусалдаг юм.

Мо: Шеншен, сайн уу.

Аав: Энэ хүүхдийг дээ. Юугаа харсан юм. Хүнтэй мэндлээч.

Шен: Сай-сайн уу Мо эмч ээ.

Аав: Шеншен. Чи мэдэхгүй байх. Мо эмч их сайн эмч. Мо эмчийн өвчтөнүүдийнх нь ар гэрийнхэн тэрнийг байнга магтдаг юм. Ийм  залуу хүн байж хичнээн мундаг гэж санана.

Мо: Ах аа, та хэтрүүлж байна.

Эр: Хөөе. Ээлж чинь болчихлоо.

Аав: Аан.

Мо: Аан. Тэгвэл...

Шен: Мо-Мо эмч түрүүлээд ав ав.

Аав: Тийм ээ. тийм, тийм.

Мо: За, баярлалаа.

Аав:  Нээрэн. Надад асуух олон...

Шен: Аав аа. Аав аа. Аав аа, манай үйлчлүүлэгч шдээ. Та ингэж байгаад айлгачихвал яах юм бэ?

Аав: Тэр миний залуугийнхтай адилхан харагдаад байна.

Шен: Аав аа, та дэлгүүр явна гэсэн биз дээ? Оройтох юм бол ээж уурлана шдээ.

Аав: Нээрэн тийм. Би дэлгүүр явлаа.

Шен: За.

Аав: Чи эртхэн хариарай, ээжийгээ битгий хүлээлгээд бай.

Шен: Миний ээлж танаас болоод өнгөрчихлөө шд.

Аав: За за, хурдан оч.

Шен: Та хурдан яв аа.

Аав: За за. Мо эмч ээ. Дэлгүүр дээр уулзъя.

Мо: За.

Шен:  Аав аа.

Аав: Баяртай, баяртай.

Шен: Баяртай.

Аав: За за за.

Шен: Өө, авчихсан юм уу? Сая аавыг эргэд ирэхээр нь үхтэлээ айлаа шд. Би сайн жүжиглэсэн үү?  

Мо: Тэгвэл би? Би сайн байсан уу? Май.

Шен: Би дайлна гэсэн чинь.

Мо: Дараа дайлаарай. Өнөөдрөөс хойш энд байнга ирэх юм шиг байна.

Шен: Тэгвэл метронд суусныхаа дараа идээрэй. Халуунаараа бүр амттай.

Мо: Өнөөдөр  намайг  харахаар ирсэнд баярлалаа.

Шен: Зүгээр ээ. Сүртэй юм биш.

Мо: Явъя. Гэрт чинь хүргээд өгье.

Шен: Чи өвдчихсөн байгаа. Эртхэн харьж амар. Тэгээд ч, аавтай дахиад таарчихвал яана?

Мо: За. Нээрэн, энд ойрхон метроны буудал хаана билээ?

Шен: Ийшээ чигээрээ таван минут орчим явбал метроны буудал байгаа. Би тийшээ хүргээд өгөх үү?

Мо: Аавтай чинь таарчихвал яах вэ?

Шен: Өө...

Мо: За, би явлаа.

Шен: За.

Мо: Баяртай.

Шен: Баяртай. Амттай байна. Халуун.

Өвөө: Шеншен ирээгүй  юу?

Аав: Ангийнх нь хүүхэд ирнэ гэсэн. Гудамжны нөгөө буланд байна лээ. Удахгүй ирэх байх аа.

Мо: Шеншен.

Шен: Аан?

Мо: Чи яагаад эргээд ирээ вэ?

Шен: Би... Намайг оройтсон ч манайхан тоохгүй. Метроны буудал олохгүй байж магадгүй гээд хүрээд ирлээ. Яасан? Яагаад эргээд ирсэн юм?

Мо: Өөр хийх юм байхгүй болохоор энэ хавиар жаахан явж үзэх гээд.

Шен: Тэгвэл би метроны буудал хүргээд өгье. Тийшээ.

Мо: За. тэр далимдаа энэ хавийг үзүүлээрэй.

Шен: За. Явъя.

Мо: Би энэ гудамжаар явж байгаагүй юм байна.

Шен: Би багадаа энэ гудамжаар наашаа цаашаа байнга явдаг байсан.

******************

Ээж: Шеншен. Хоолоо идсэн үү?

Шен: Тийм ээ, ээж ээ. идчихсэн.

Ээж: Хөөх. Аав чинь намайг хоёр хайрцагийг авсан гэж хэлээгүй юм уу?

Шен: Хэлсэн. Би ангийнхаа хүүхдэд авсан юм. Ирээгүй болохоор нь би аваад ирсэн.

Ээж: Идэмхий гэдэг нь. Хоолоо идчихэн байж л идээд сууж байдаг. Бага идээрэй. Би явлаа.

Шен: За. Даруухан байсан нь дээр байх... Амттай байна уу?

Мо: Маш амттай.

Эм: Фен багш аа, сайн уу.

Эм: Фен багш аа, сайн уу.

Ф: Сайн уу.

Ду: Ямар сонин хүн бэ? Уулзалгүй удсан хүн байх чинь.

Ф: Өөр арга байсангүй. Завгүй байлаа.

Мо: Ирчихсэн үү? Уулзалгүй удсан байна.

Ф: Хөөе. Нэг газар ажилладаг мөртлөө л уулзалдахгүй юм аа.

Мо: Хүүхдийн тасаг өвчтөн ихтэй болохоор, эмч нар ч гэсэн завгүй байгаа биз.

Ф: Өвөл ханиад хүрэх амархан байдаг шд. Ялангуяа хүүхдүүд өвдөх нь ч амархан.

Ду: Завгүй ажилчин зөгийнүүд, ажлаа хурдан хий.

Ф: Ямар ажил?

Ду: Манайх студидээ хоёр хүн нэмж авах хэрэгтэй байгаа. Энэ хүмүүсийн танилцуулгатай танилцаарай. Манай студид ажилд орохыг хүссэн хүмүүс.

Ф: Дуду ч харгис юм аа. Ирэнгүүт л ажлаар дардаг байна шүү.

Мо: Дуусаад эмнэлэг рүү буцах юм уу?

Ф: Тийм ээ. Шөнийн ээлжтэй.

Мо: Энэ сүүлийнх нь юм шиг байна. Энийг дуусгаад ажил руугаа явж болох нь.

Ф: За.

Мо: За. эхэлье.

Ф: За.

Мо: Ши Шиао.

Гит: Сайн...сайн байцгаана уу. Намайг Ши Шиао гэдэг. Миний тайзны нэр Офф Кий. Би өөрт тохиолдсон явдлаас болоод өргөдлөө гаргахаар шийдсэн.

Ф: Таньдаг юм уу?

Мо: Тохиодлоор танилцсан.

Ф: Таньдаг хүн чинь гээд би харж үзэхгүй шүү.

Мо: Тэгэх шаардлагагүй.

Гит: Би эндхийнх биш. Сургуулиа төгссөнөөс хойш би хүргэлт гэх мэт олон ажил хийж үзсэн. Миний хамгийн  их мөнгө олж үзсэн ажил бол тоглолтын танхимын гадна гэрэл зарах  байсан. Чихэндээ зүүдэг тийм гэрэл. Би дээр үеийн дуунуудад дуртай. Би хичээлдээ тийм ч сайн байгаагүй ч багадаа Хятад хэлний хичээлдээ сайн байсан. Дээр үеийн бичвэр, шүлэгт дуртай байсан. Санамсаргүй байдлаар хөгжмийн клубийн гишүүн болсон. Би дууных нь үгийг бичдэг.

Ду: Манайх дуу оруулдаг студи.   Яагаад манай студид орохоор сонгосон юм?

Гит: Ийм юм л даа. Би дээр үеийн дуунаас гадна аудио зохиол унших дуртай. Би дуу оруулах талаар сурч байсан. Би танай студийн үнэнч фен. Вейбо анх гарснээс хойш л би энэ салбарыг бас танай студийг сонирхож дагадаг  байсан. Дуу оруулдаг жүжигчин болох үргэлж миний мөрөөдөл байсан.

Ду: Гэхдээ дуу оруулдаг олон студи байгаа. Яагаад тэднийг сонгоогүй юм?

Гит: Үнэнийг хэлэхэд би энэ салбарт ажилладаг нэг хүний өгсөн ярилцлагыг үзсэн. Бидний амьдрал төстэй санагдсан. Манай аав ээж салчихсан, бас бид хоёулаа адилхан ганцаараа өссөн.

Ду: За. Өнөөдөртөө ингээд болъё.  Баярлалаа.

Ф: Миний фен үү?

Мо: Чини фен гээд би л лав харж  үзэхгүй шүү.

Ф: Би харж үзэж магадгүй л юм.

Мо: Зарчимгүй гэдэг нь.

Ф: Гэхдээ л шударга.

Мо: За за. Тэрний дуу оруулсан бүтээлийг үзье.

Ф: За.

*****************

Гит: Би нэг нууц хэлье.

Г: Чам шиг яриа хүнд нууц байдаг юм уу?

Гит:  Энийг хэдхэн хүн л мэдэж байгаа. Хэд хоногийн өмнө би Төгс хоолой студийн сургалтанд хамрагдах гээд бүртгүүлчихсэн.

Г: Даанч мөнгөгүй гээд байсан юм аа. Мөнгөө шавхаад сургалтын төлбөрөө төлөө юу?

Гит: Тйим ээ. Энэ удаа тэднийг хоёр үндсэн ажилтан авна гэсэн.

Г: Чи хүсэлт гаргаа юу?

Гит:  Мэдээж шд. Үндсэн ажилтан болчихвол цалин авна, бас даатгалтай. Сайн ажлаас гадна, би дуу оруулахыг  үргэлж сонирхдог байсан. Энэ ажилд орчих юм бол бид нар нэг замаар алханаа гэсэн үг.

Г: Сайн байна. Алдартай компани болохоор нийгмийн халамж ч сайтай байх. Гэхдээ чамайг авах үгүйг  мэдэхгүй л байна.

Гит:  Хэн мэдлээ? Тэнцчих ч юм билүү?

*****************  

Мо: Ямар байна? Ямар оноо өгөх гэж байна?

Ф: Шударга оноо юу, фений бонус уу?

Мо: Хүсэлт гаргасан хүмүүс бүгд чиний шавь нар. Тийм болохоор чамайг шударга үнэлгээ тавина гэдэгт итгэлтэй байна.

Ф: За яах вэ. Одоо үнэлгээгээ тавья. Дараа нь оноо нь хэд болохыг харъя.

Мо: Чи бид хоёроос бусад нь оноогоо тавьчихсан байгаа. Дараа нь Дудугаар бодуулъя.

Ф: За.

*********************

Гит: Сайхан үнэртэж байна.

Г: Төгс хоолой гэхээр... Чиан Чинцигийн ажилладаг студи биз дээ?

Гит: Тийм ээ.

Г: Чи Шеншенд хэлээгүй байгаа юу?

Гит: Үгүй ээ, хэлээгүй.

Г: Хэлээгүй нь дээр. Мо эмч буруугаар ойлгочихвол яана.

Гит: Хэлэхгүй ээ. Мо эмч сайн хүн. Тэрэнд төвөг удаад хэрэггүй байх. Шеншений өмнө дахиад Чиан Чинцийг ярихгүй байхыг бодоорой.

Г: Сайн жаал.

Гит: Дэмий юм яриад л.

****************

Ду: Даараад байгаа бол цаашаа ор. Битгий энд суугаад бай.

Ф: Би оноо бодож дуусахыг чинь хүлээж байна.

Ду: Юундаа яарсан юм? Би маргааш дуусгаад хүний нөөцөд өгчихнө.

Ф: Өнөөдөр дуусгачих л даа. Өнөөдрийн ажил юм чинь.

Ду: Найм өнгөрчихсөн байна. Оноог нь гаргаж дууссан ч хүний нөөцийнхөн тараад явчихна.

Мо: Наад хүн чинь яарч байгаа. Хурдан бодоод өгчих.

Ду: Найз охин нь энэ дунд байгаа юм уу?

Ф: Юу гэж дээ.  Би тийм хүн биш шүү. Манай багийн ирээдүйн авъяастанд санаа зовоод л тэгж байна. Би удахгүй эмнэлэг рүүгээ буцна. Тэрнээс өмнө шийдчихвэл сайн байна.

Ду: За за за. Дуусгаад өгье.

Ф: Тэгээд бид дөрөв оноо өгсөн юм уу?

Ду: Тийм.

Ф: Тэгвэл... чамд таалагдсан хүн байгаа юу?

Ду: Хэдэн хүн байгаа. Энэ удаагийн хүүхдүүд ерөнхийдөө их гайгүй байсан.

Ф: Жоу Жен яасан? Тэрэнд таалагдсан хүүхэд байгаа гэнэ үү? 

Ду: Мэдэхгүй ээ. Асуугаагүй.

Ф: Асуугаагүй нь дээр. Хариу нь шударга гарна.  Тэгвэл чиний анхаарлыг татсан онцгой...

Ду: Дуугүй байж болохгүй юу? Би... 76... Түр зуур чимээгүй байж болохгүй нь уу? Чамаас болоод дахиад эхнээс нь тоолох хэрэгтэй болчихлоо.

Ф: Үргэлжлүүл ээ.

Ду: Ярихаас өөр юм мэдэхгүй.

Ж: Шөнийн ээлжтэй гэсэн биз дээ?

Ф: Явах арай болоогүй ээ. Гэхдээ удахгүй явна.

Ж: Ийм орой болчихсон байхад байж байдаг. Манай дадлагын хүмүүсийн дунд Фен Яасоны фен байгаа юм уу?

Ду: Нээрэн байгаа. Ярилцлагын үеэр өөрийгөө их нухацтай танилцуулж байсан. Тэрнийг өнгөрснөө ярьж байхад нь надад бид нарын анх эхэлж байсан үе санагдсан. Санаж байна уу?

Ж: Саналгүй яах вэ дээ. Та нар миний түрээсэлдэг өрөөний ханан дээр хөвөн наачихаад, дуу бичлэгийн өрөө болгоод, надад унтах ч газар олддоггүй байсан шд.

Ду: Чи байнга л унтдаг байсан шд. Чи ажил хийдэг байсан юм уу?

Ф: Наадахаа хурдан тоолчих л доо. Би ажилдаа явах болчихоод байна.

Мо: Дуду. Наадах чинь өөрийнх нь фен ажилд орж чадах нь уу гэдгийг мэдэх гээд хүлээгээд байга юм. Хурдан тооцоолоод өгчих. Тэгэхгүй бол наад хүн чинь явахгүй.

Ду:  Аан. Тийм байж. Хэлэхгүй яасан юм? Дүр эсгэгч. 

****************

Г: Харилцаагаа ашиглахыг хүсэхгүй байсан ч гэсэн тэрнээс асуугаад үз л дээ. Суудал дээрээ ч тогтож сууж чадахгүй байж.

Гит: Үгүй ээ. Болохгүй. Зарчимч байх хэрэгтэй. Яаж хүслээ хэлэх вэ? Зурхайгаа үзээдэхье.

Г: Тэгсэн ч гэсэн тодорхой мэдэх боломжгүй шд. Надад нэг зурхайч найз байгаа. Би суугаад өгөх үү?

Эм: За за. Надад тэр хүнийхээ төрсөн өдөр, хот гээд минуттай нь хэлээдэх.

Гит: Бүр минуттай нь уу?

Эм: Тийм.

Гит: Тэгвэл эмээгээсээ асуух хэрэгтэй юм байна. Заавал минуттай нь хэлэх юм уу?

Эм: Тэр нь дээр. Тэгэхгүй бол яг нарийвчлалтай гарахгүй.

Гит: Хэн бэ? Танихгүй дугаар байна.   

Ф: Тасалсан уу? Сонирхолтой л юм.

Мо: Завгүй байна уу?

Шен:Үгүй ээ. Гэртээ уйдаад байхаар нь ээжид  туслах гээд хүрээд ирсэн. Чи?

 Мо: Сурталчилгааны бичлэгтэй.

Шен:Амжилт.

****************

Гит: Төрсөн цагаа хэлнэ гэхээр сайн мэдэхгүй байна. Зүгээр л төрсөн өдрөө хэлбэл болох уу? Заавал тийм нарийвчлалтай байх ёстой юм уу?

Эм: Болох л байх.  Гэхдээ... нарийн байх тусмаа зөв гардаг юм. 

Г: Түр хүлээгээрэй.

Гит: Байна уу, хэн бэ?

Ф: Энэ Ши Шиаогийн утас мөн үү? Тайзны нэр нь Офф Кий гэдэг...

Гит: Та чинь арай...

Ф: Төгс Хоолой студийн Фен Яасон байна.  

Гит: Фен Яасон.

Эм: Хөөе. Миний хэрэг байгаа юм уу?

Гит: Үгүй ээ, үгүй.

Г: Дараа эргээд залгая.

Гит: Би би би тэнцчихсэн юм уу? Эсвэл хасагдчихсан уу? Миний сэтгэлийг засах гэж залгасан л гэж битгий хэлээрэй.

Ф: Чи хөгжилтэй хүн байна шүү. Аргагүй л миний фен мөн дөө. Чамайг ажилд авсан.

Гит: Нээрээ юу?Үнэн юм уу? Намайг үнэхээр ажилд авсан юм уу? Би-би би анх удаа л тантай ярьж байна. Би бүр сандраад яахаа ч мэдэхгүй байна.  Би би үнэхээр Төгс хоолой студийн ажилтан болсон юм уу?

Ф: Тийм ээ. Одооноос чи бидний нэг болсон. Баяртай байгааг чинь мэдэж байна. Тийм болохоор би утсаа таслая даа. Маргааш хүний нөөцийн албанаас холбоо бариад, ажилдаа ороход юу юу хэрэгтэй талаар хэлж өгнө. Бас ямар бичиг баримт авчрах  гээд бусад хэрэгтэй мэдээллийг өгнө.

Гит: За за за. Зүгээр ээ, зүгээр. Би өдөржин холбоо барихыг нь хүлээж байя.

Ф: Удахгүй уулзана  аа.

Ж: Юу ч сонсогдохгүй байна.

Ду: Манай хаалга дуу чимээний хамгаалалттай.

Г: Сайн байна. Төгс хоолой студийн ажилтан болсонд баяр хүргэе. Баяр хүргэе.

Гит: Би жаахан тайвшраадахъя. Сэтгэл санаа үнэхээр сайхан байна. Нэг өдөр... үгүй ээ, нэг шөнийн дотор... би хоёр хүслээ биелүүлчихлээ.

Г: Чамд шүтдэг хүмүүс олон байдаг шд. Чиан Чинци, Фен Яасон гээд л.

Гит: Хөөе. Чиан Чинцийг хүмүүс бүгдээрээ шүтдэг. Фен Яасон өөр шүү. Миний дуу оруулагч болохыг хүсдэг болсон нь тэрэнтэй холбоотой. Хоёр өөр хэрэг.

Ж: Өргөдөл дээр нь “Жаожаомуму” гээд биччихсэн байсан. Миний мэдэхийн өөр “Жаожаомуму” гэдэг газар байдаггүй байх аа?

Мо: Тийм ээ. Шеншений найз нь.

Ж: Аан. Тэгээд л санаа чинь зовоод ийм орой болчихоод байхад хариу нь гарахыг хүлээгээд байсан юм уу? Найз нь манай студид орсон гэж тэрэнд хэлэхгүй юм уу?

Мо: Хэлье гэж бодсон л доо. Гэхдээ найз нь өөрөө хэлсэн нь дээр гэж шийдсэн.

******************

Шен: Тавтай морил.  Энд юу хийж байгаа юм? Бичлэгтэй гэсэн биз дээ?

Мо: Чамайг хармаар санагдаад.

Шен: Сая дэлгүүр явахдаа дагуулж явдаг байж.

Мо: Яаж ч байсан үр дүн нь адилхан.

Шен: Өнөөдөр махтай саран бялуунаас өөр юу идсэн бэ?

Мо: Юу ч идээгүй. Студид шинэ ажилтан авах  гээд завгүй байсан.

Шен: Тэгвэл би идэх юм бэлдээдэхье. Энэ гэрээс саяхан авчирсан шинээрээ байгаа. Би энэнээс өгье. Юу идмээр байна?

Мо: Лууван, хулсны үндэс, замагны үндэс, загастай дүпү бас Чианю дүпү авъя. Тэгээд болоо.

Шен: Лууванг нь дөнгөж сая хийсэн болохоор зөлрөөгүй байх. Идэхэд хатуу байж магадгүй. Хулсны үндэс яг идэхээр болчихсон байгаа. Зөөлөн ч биш, хатуу ч биш. Идээд үз. Энийг би чанасан юм. Бүгдийг нь.

Мо: Ажлаа хий дээ.

Шен: За.

Мо: Мм. Амттай байна.

Шен: Тавтай морил.

Эр: Мо эмч ээ. Энд байсан юм уу.

Мо: Ингэж таарах гэж.

Эм: Эндхийн удон их амттай. Өдөр болгон авах гэж булаацалддаг юм. Надад нэгийг өгчих.

Шен: За. Та юу авах вэ?

Эм: Тэрэнтэй адилхныг.

Шен: Тэрний авсныг бүгдийг нь үү?

Эм: Яг адилхныг.

Шен: Болчихлоо.

Эм: Баярлалаа. Идчихээд төлбөрөө хийе.

Эр: Энийг халаагаад өгөхгүй юу?

Шен: За.

Эр: Баярлалаа. Энд идэх гэж байгаа юм уу?

Эм: Тийм ээ. Идчихээд явъя. Аваад явбал замдаа хөрчихнө.

Эр: Би мэс заслын дараах тайлан бичих ёстой.

Эм: Тэгвэл чи түрүүлээд явж бай.  Лууван нь сайн чанагдаагүй байх шиг байна. Чи юу гэж бодож байна?

Мо: Аан? Надад бол зүгээр л байна.

Эр: Чи зөөлөн лууванд дуртай юм уу?

Эм: Тийм. Хөөе, охин. Дараа луувангаа жаахан удаан чанаж байгаарай.

Шен: За.

Эм: Загасны дүпү нь давгүй болж. Шинэхэн байна.

Мо: Тийм ээ, сайн  болж. Хийсэн хүн нь чадвартай болохоор.

Шен: Таны хоол халчихлаа.

Эр: Тэр эмэгтэйн хоолны төлбөрийг цуг хийчихье.

Эм: Хэрэггүй ээ.

Эр: Надтай ёсорхох хэрэг байгаа юм уу?

Шен: Баримтыг нь авах уу?

Эр: Үгүй ээ, баярлалаа.

Шен: За.

Эр: Би түрүүлээд явлаа шүү.

Эм: За.

Эр: Мо эмч ээ, явлаа.

Мо: Баяртай.

Эм: Чамайг өчигдөр өвчтэй байсан гэж сонссон.

Мо: Зүгээр ээ. Сүртэй юм биш.

Эр: Би дахиад л илүү цагаар ажиллана. Гэхдээ манай тасаг ч гэсэн их хүнтэй байгаа. Би ганц л өдөр амарсан. Аав чинь эрхлэгч болсон гэж сонссон.

Мо: Мм. Тэгсэн.  

Эм: Баяр хүргэе. Манай эмнэлгийн эрхлэгч биш нь харамсалтай.

Мо:  Баярлалаа.  

Эм: Гэхдээ чамайг ойлгохгүй юм аа. Аавынхаа ажилладаг эмнэлэгт очихгүй. Аавынхаа доор ажиллавал амар баймаар юм.

Мо: Тэр үнэн. Лууван нь их амттай байлаа. Би дахиад авъя. Чи ирж ярилцахгүй байсан юм уу?

Шен: Гадны хүн байна. Баригдчихвал муу юм болно. Төлбөрөө одоо хийх үү, дараа нь хийх үү?

Мо: Тооцоогоо хийхээсээ өмнө хоёр тараг авна аа. Энэ лууван ёстой амттай байна.

Эм: Мо эмч ээ, би түрүүлээд явлаа.

Мо: Аан? За...

Шен: Дараа дахин үйлчлүүлээрэй.

Мо: Өнөөдөр яагаад хөгжим дугарахгүй байна аа?

Шен: Тэгвэл үйлчлүүлэгч та юу сонсмоор байна?

Мо: Би саяхан интернэтээр нэг алдартай болж байгаа дуу сонссон. Уламжлалт Нэр нь “Үдшийн бүрий, үүрийн гэгээ”.

Шен: Тэгвэл би хайгаад өгье. Гэхдээ олдох үгүйг нь мэдэхгүй. 

Мо: Томоохон хөгжмийн чартуудад нэгд орж байгаа дуу. Олоход хэцүү биш байх, тийм үү? Валентины өдөр анх цацагдсан. Хүмүүс их сайн хүлээж авсан. Яг мөн байна...

Шен: Тавтай морил.

Эм: “Үдшийн бүрий, үүрийн гэгээ” байна. Миний дуртай дуу.

Эм2: Хөөе. Нааш ир. Царайлаг юм аа.

Эм: Юу вэ?  Очоод ВиЧатыг нь асуучих.

Эм2: Үгүй ээ. Ичмээр шдээ.

Эм: Ичих юу байгаа юм?

Эм2: Тэгвэл чи асуугаад өгчих.

Эм: Би юу?

Эм2: Март аа, март. Явах хэрэггүй.

Эм: Дахиад таарахгүй шдээ.

Мо: Надтай танилцмаар байна уу?

Шен: Аан?

Мо: Надад ВиЧат хаягаа өгөөч.

Шен: Аан? 

Мо: Болохгүй юм уу? Тэгвэл яах вэ. Тооцоогоо хийе. Маргааш дахиад ирнэ ээ.

Шен: За.

Эм2: Тийшээ явж юмаа авъя аа. Хурдал.

Шен: Дахин үйлчлүүлээрэй.

Эм: Чи яагаад зөвшөөрөөгүй юм? Царайлаг юм байна шд.

Шен: Ажил. Ажлын цаг.

Эм: Би байсан бол аль хэдийн зөвшөөрчихсөн.

Мо: Жижүүрийн өрөөг шалгачихаад, ажлыг чинь дуусахаар ирж авна аа.

******************

Шен: Дугуй унаж болох юм уу? Дөнгөж эдгэчихээд.

Мо: Чамайг дугуйгаар гэрт чинь хүргэж өгөхөд яах ч үгүй. Суу.

Шен: За.

Мо: Яасан?

Шен: Түрүүн явсны дараа юу болсон юм? Их л баяртай харагдаад байна.

Мо: Чамайг ажлаас чинь аваад баяртай байна.

Шен: Замаа мэдэх үү?

Мо: Мэднэ ээ. Сая газрын зургаас харчихсан.

Шен: За.

Мо: Сайн бариарай.

Шен: За.

Мо: Зүгээр үү?

Шен: Зүгээр ээ.

Мо: Тэгвэл хурдаа нэмлээ шүү.

Шен: Аан?

Мо: Надаас сайн бариарай.

Шен: Аан?

Мо: Бартаатай зам ойртож байна.

Шен: Аан. За.

Мо: Сайхан үнэртэж байна. Хэн хоол хийгээд байна аа?

Шен: Тэрүүгээр баруун эргээрэй.

Мо: За. Бараг ирчихлээ.

Шен: Энд зогсчих.

Мо: Зогс оо?

Шен: Тийм. Хүлээж байгаарай.

Мо: Яасан?

Шен: Хэн ч алга. Би чамд нэг газар харуулъя.

Мо: Явъя. Тэр дууныхаа цомгийг хэзээ гаргах юм?

Шен: “Чам дээр эргэн ирнэ” үү?

Мо: Тийм.

Шен: Хэтэрхий анхаарал татсан болохоор... ичээд байна.

Мо: Аль нь юм?

Шен: Энэ. Энэ байна. Тэр цэнхэр хаалгаар орохоор манайх байгаа.

Мо: Аан.

2: Шеншен. Чи мөн үү?

Шен: Ах аа, би байна.

2: Наанаа юу хийгээд байгаа юм? Наадах чинь хэн бэ?

Шен: Тийм ээ, энэ газар мөн. Энүүгээр чигээрээ явж байгаад, баруун эргээрэй. Тэгэхээр үргэлжилсэн хаалганууд байгаа. Хаалгануудын дээр нь дугаар биччихсэн байгаа.

Мо: За. баярлалаа, дүү.

Шен: Зүгээр ээ, ах аа.

Мо: Аан? Ах аа?

2: Зам заагаад байх шиг байна.

Шен: Өвөө.

Өвөө: Ирчихсэн үү?

Эр: Ирчихсэн үү?

Өвөө: Ядарсан уу?

Шен: Үгүй ээ.

4: Ах аа, жимс болсон уу?

1: Очилоо.

Шен: Юу уншиж байгаа юм?

3: Шеншен.

Шен: Аан?

3: Эрээд ирэв үү.

Шен: Тийм.

3:   Хөргөгчинд дүүрэн жимс байгаа. Ах нь авчраад хийчихсэн. Өвөө, энийг ид. Энийг чи ид.

Шен: Баярлалаа, гуравдугаар ах аа.

1: Шеншен. Түрүүн гадаа яриад байсан хүн чинь юун хүн бэ?

Шен: Зам асуусан.

2: Зам асуусан? Нээрэн зам асуусан юм уу?

Шен: Нээрэнгээсээ зам асуусан.

2: Чиний таньдаг хүн шиг л харагдсан даа. Таньдаг юм уу?

Шен: Аан? Танина.

2: Танина аа? Яаж танилцсан юм? Сандрах хэрэггүй.

Шен: Үгүй ээ. Манай дэлгүүрийн эсрэг талд байдаг эмнэлгийн эмч. Найз охин нь хажуугийн гудамжинд амьдардаг гэсэн. Энд анх удаа ирж байгаа гэсэн болохоор нь би зам зааж өгсөн юм.

2: Найз охин нь энд амьдардаг юм уу?

Шен: Тийм.

2: Аан? Чамтай ярих гэж шалтаг хэлсэн юм биш биз?

Шен: Үгүй ээ. Би ямар тийм хөөрхөн биш дээ. Харсан хүн болгонд таалагдахгүй шд.

3: Шеншен. Үнэхээр эмч юм уу? Ажлын үнэмлэхийг нь харсан юм уу? Эсвэл чамтай ярих гэж худлаа шалтаг хэлсэн юм уу? Сайн сонс, сүүлийн үеийн залуучууд их зальтай болсон шүү.

Өвөө: Та нар, ах нь байж. Дүүдээ амьсгалах зай өгөх хэрэгтэй биз дээ. Ядаж  найз нөхөдтэй байж болдохггүй юм уу.

4: Тийм биш ээ, өвөө. Энэ хорвоо чинь бүр хэцүү болчихоод байна. Их төвөгтэй болсон. Манайх ганц охинтой, тэр нь гэнэн бас итгэмтгий.  Бид нар хамгаалах хэрэгтэй шдээ. Тийм биз дээ?

Бүгд: Тийм ээ.

Шен: Би зүгээр л хүнд зам зааж өгсөн шдээ.

Өвөө: Хайр дурлал гэдэг нэгт хувь тавилан, хоёрт санамсаргүй тохиолдол байдаг юм.

4: Тохиолдол?

Өвөө: Би эмээтэй чинь тохиолдлоор учирсан.

1: Наашаа наашаа.

Өвөө: Та нар сонсмоор байна уу?

Бүгд: Тийм ээ.

Өвөө: Эмээгийн чинь ах нь цэрэгт яваад олон жил сураггүй ямар ч сураг чимээ байхгүй болчихсон байсан. Эмээ чинь ахтайгаа их дотно байсан болохоор их санадаг байсан юм. Хүлээсээр байгаад сүүлдээ тэвчиж чадахаа больсон. Нэг өдөр гэнэтхэн нэг хүн гудамжинд ахынх нь нэрийг дуудаж. Нөгөө хүн нь хариу дуугарч байна  гэнэ. Эмээ чинь уйлаад л гүйгээд гарч. Гэтэл  тэр залуу ах нь биш, адилхан нэртэй хүн байсан юм. Эмээ чинь урам хугарч, ахыгаа санасаар л байсан. Тэр эрэгтэйг тэвэрч аваад уйлаад л байж. Яаж ч аргадаад тайвширч чадахгүй байсан. Тэр хүн эмээг нь ч тэвчээр гаргаад аргадаад л байж. Аргадсаар, аргадсаар тэр хоёр нийлсэн юм.

Бүгд: Аан...

Шен: Тэгвэл... тэр залуу нь та юм уу?

Өвөө: Хувь тавиланд итгэж байна уу?

1: Тийм тохиолдол байх гэж.

Өвөө: Ах нь яг надтай адилхан нэртэй байсан байгаа юм. Санамсаргүй тохиолдол биш гэж үү?

2: Аргагүй л санамсаргүй юм болж.

Өвөө: Мэдээж, эмээгийн чинь ах надаас хамаагүй царайлаг байсан юм.

4: Үгүй ээ, өвөө. Та хамгийн царайлаг нь.

1: Өвөө,та хэтэрхий даруу зан гаргаад байна. Миний хувьд хамгийн царайлаг нь та.

*******************

Өвөө: Шеншен. Унтаагүй байгаа юм уу?  Гэрлээ унтраахгүй юм уу?

Шен: Өвөө, та сэрүүн байгаа юм уу? Зүгээр ээ. Нойр хүрэхгүй болохоор нь би хөгжим бичих гэж байна. Та унтаж бай.

Өвөө: Эртхэн унтаарай. Оройтох хэрэггүй.

Шен:  За. би дууг нь багасгачихна аа.

*******************

Мо: Мао ах аа.

Мао: Машин шиг. Ирээд шууд ажилдаа орж байх шив.

Мо: Унтаж чадахгүй байна. Оройтсон ажлаа нөхсөн нь дээр байх. За. Би орлоо.

Мао: Хөөе. Эртээд найз охиныг чинь ирэхэд би санаа зовоод сайн харж чадаагүй. Царайг нь сайн санахгүй байна. Зураг нь байгаа юу?

Мо: Байхгүй ээ.

Мао: Чиний найз охин биз дээ?

Мо: Асуухаасаа ичээд.

Мао: Зураг. Хамт авахуулсан зураг байгаа юу?

Мо: Байхгүй ээ. Үнэнийг хэлэхэд бид хоёр уулзаад удаагүй байгаа.

Мао: Жоу Жен тэр хэдийг би  тоглоод байна гэж бодсон юм. Тэгвэл интернэт харилцаа гэсэн үг үү?

Мо: Тийм  л байх.

Мао: Хөөе хөөе. Чамд нэг нууц хэлье. Би ч гэсэн эхнэртэйгээ интернэтээр танилцсан. Бид хоёр нэг тоглоом тоглодог байсан. Жил гарны дараа бид хоёр видео коолоор ярилцахаар шийдсэн. Би тэгэхэд үгүй мөн их сандарч билээ. Царай нь ямар ч байлаа гэсэн... манай ээж шиг настай хүн л битгий байгаасай гэж бодсон. Бид хоёр зүгээргүй болчихсон байсан.

Мо: Тэгвэл таны хүсэл биелсэн байна.

Мао: Тэгсэн. Би зөндөө баярласан. За за. Сэдвээсээ хазайчихлаа. Ажилдаа оръё.

Мо: За.

Мао: Наад сурталчилгаагаа хар даа. Өнөөдөр хоёр хувилбараар уншина. 15секун, 30секунд. Текстийн урт нь ч гэсэн ялгаатай. Эхлээд богиныг нь уншъя.

Мо: Би нэг хараадахъя. Энэ хэсгийг өөрчилж болох уу? Хэлэхэд төвөгтэй юм байна. Сурталчилгаа гэхэд хэтэрхий ёсорхуу биш үү? Брэнд хариуцсан хүн нь ирж бичлэгээ шалгах юм уу?

Мао: Олон жил хамтарч ажилласан газар. Асуудал гарахгүй байх аа. Бичлэгийн үеэр ямар нэг асуудал гарах юм бол утсаар залгаарай гэж хэлж байсан. Тэгвэл утсаар сонсгочихож болох байх. Наашаа бол хүн ирэхгүй байх аа.

Мо: Мао ах аа, эхлээд уншаад үзье. Тэгээд яаж өөрчилж болохыг нь харъя.

***************

Шен: Сүүлийн үед  бид хоёр арай  л олон уулзаад байна уу?

Мо: Дөнгөж сая л дууслаа, унтлаа. Сайхан амраарай.

Шен: Сайхан амраарай.

Мо: Унтахаасаа өмнө яримаар байна уу?

Шен: Үгүй. Халуурсан мөртлөө өнөөдөр ажилтай байсан болохоор эртхэн унтаж амар.

Мо: За.

Шен: Би маргааш дэлгүүр дээр ажиллана. Маргааш ирвэл надтай уулзаж болно.

Мо: За. Сайхан амраарай.

Шен: Энэ удаа жинхнээсээ сайхан амраарай. Хариу бичих хэрэггүй. Хурдан унтаж амар.

**************

Шен: Ээж ээ.

Ээж: Амралтын өдөр шдээ. Жаахан унтахгүй яасан юм?

Шен: Би өнөөдөр таны оронд дэлгүүрт ажиллая.

Ээж: Миний оронд дэлгүүр дээр ажиллана аа?

Шен: Тийм.

Ээж: Өөр юм байхгүй юу?

Шен: Байхгүй ээ.

12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

Back to episodes Go home