Миний сайн найзын түүх – 21

Миний сайн найзын түүх – 21

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

Ли И Фань              дэд захирал

Ван Фэй Ю   

Сяо Сун                  

+Да Ло                    ажил гүйцэтгэгч бригадын дарга

+Ван Юн Чжэн    

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

+Сю настан           Эмээгийн доод давхарын хөрш

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Эмээ, энэ удахгүй бэлэн болно. Та юм идэхгүй юм уу?Би ажилдаа явах гэж байна. Бүх юм сайхан таарсан. Өглөө Сосо ажилдаа явж, өдөр нь би гэртээ үлддэг.Тэгээд би орой ажилдаа явдаг.Хэрэв Сосо ажлын томилолтоор яваагүй бол гэртээ байна. Та санаа зовох хэрэггүй.

Эмээ:      Гэхдээ өнөө орой би ганцаараа үлдэнэ.

Нан:  Хэрэв танд тусламж хэрэгтэй бол над руу залгаарай. Сосо маргааш буцаж ирээд гэртээ байж байна. Та өнөө орой л тэвччих, тэгэх үү?

Эмээ:      Эмэгтэй хүнд шөнөөр гарч явах нь аюулгүй биш.Хэрэв чамд ямар нэг зүйл тохиолдвол би яах болж байна?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Эмээ, би ажилдаа явлаа шүү. Та хоолоо идээрэй.

Эмээ:      Тэгвэл би чамайг гаргаж өгье.

Нан:  Хэрэггүй ээ. Та хоолоо ид.

Эмээ:      Би...Би чамайг гаргаж өгөхөөр доошоо бууя.

Нан:  Эмээ та юм идэх хэрэгтэй. Хоол идсэнийхээ дараа доошоо бууж, гадуур алхаж болно. Үгэнд ороорой.

Эмээ:      Харин чи болгоомжтой яваарай. Эртхэн ирээрэй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Сайн уу?

Ван:  Сайн уу. Чи хаана байна?

Нан:  Би Хонг Конг Плазад байна.

Ван:  Чи дэлгүүр хэсч байна уу?

Нан:  Би шинэ ажил олсон. Нэг дизайны компани.Өнөөдөр би шөнийн ээлжинд ажиллана.

Ван:  Нээрэн үү?Тэгвэл шинэ ажилд чинь баяр хүргэе.

Нан:  Баярлалаа.

Ван:  Чи дажгүй байгаа юу?

Нан:  Би зүгээр.

Ван:  За, за. Тэгвэлнад руу маргааш залгаарай.

Нан:  Тэгье.

Ван:  Хүлээ. Ингэхэд, чи үнэхээр зүгээр үү?

Нан:  Яасан?

Ван:  Хэрэв чамд ямар нэгэн асуудал гарвал надад хэлээрэй, би шууд яваад очно.

Нан:  Баярлалаа.

Ван:  Баярлалаа гэж хэлэх хэрэггүй.Надад хайртай гэдгээ хэлээч.Би чамд хайртай. За, би утсаа тасаллаа. Баяртай.

Нан:  Баяртай.

Да:    Чи Цзян Нань Сунь мөн байх аа?Намайг Да Ло гэж болно.

Нан:  Сайн уу.

Да:    Намайг дагаад яв.

Эр:    Бүх зүйл бэлэн үү?

Эр1:  Тиймээ.

Эр:    Бид өнөөдөр энэ талд ажиллана.

Да:    Барилгын талбай дээр ажиллахдаа дуулга малгай өмсөх хэрэгтэй.

Нан:  Тиймээ.

Ван:  Барилгын талбай дээр ажиллахдаа дуулга малгай өмсөхөө мартаж болохгүй. Энэ шинэ.

Да:    Энэ шинэ.

Нан:  Баярлалаа.

Да:    Та нарыг хооронд нь танилцуулъя. Сюй.

Сюй: Энд байна.

Эн:    Энэ бол Цзян Нань Сунь.

Сюй: Сайн уу.

Нан:  Сайн уу.

Да:    Энэ хүнСюй. Түүний дор долоон ажилчин ажилладаг. Чи өнөө орой эд нарт хяналт тавьж ажиллана.

Нан:  За.

Да:    Чи ажлын зурагтай танилцсан биз дээ?

Нан:  Би хүлээж авсан.

Да:    За, та нар үргэлжлүүлцгээ. Би ажилдаа буцаж орлоо.

Нан:  За.

Сюй: Өөртөө анхаарал тавиарай.

Да:    Тэгнэ ээ.

Сюй: Энэ бол арын хананы шинэ байрлал нь. Зургийн дагуу энэ хана энд байна. Бид дөнгөж сая хийсэн юм. Хар даа.

Нан:  Тэгвэл энэ ямар учиртай юм бэ?

Сюй: Энэ бол өнөөдөр бидний хийх гэж байгаа зүйл. Бас энд байна.

Нан:  Өөр хэлэх зүйл байна уу?

Да:    Юу ч байхгүй.Зүгээр л өнөөдөр чи энд ажиллах анхны өдөр.Би чамтай хамт байх ёстой гэж бодлоо.

Нан:  Баярлалаа.

Сюй: За тэгвэл хамтдаа харцгаая.

Да:    Хар даа. Бид энийг, бас энийг хэдийн дуусгасан.Гэхдээ бид өнөө шөнө үүн дээр ажиллах болно.Энэ байна. Харж байна уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Фэй Ю.Бид үдээс хойш нэг цагаас хойш архи уулаа.Бид болих цаг нь болсон.

Ю:     Хүлээцгээж байя.Магадгүй Е Цзинь Янь наашаа хүрээд ирж магадгүй. Езахирал энд алга. Чжу бүсгүй. Ган Чжин. Чи түүний өмнөөс уух хэрэгтэй. Эсвэл ингэе. Ах маань нас барснаас хойш долоон жил өнгөрч.Хуучинй андынхаагэгээн дурсгалд зориулж тус бүр долоон хундага тогтооцгооё.

Фань:     Фэй Ю.Би мэдээж ууна. Гэхдээ би энэ бүгдийг дуусгаж чадахгүй.

Ю:     Тэгвэл Чжу бүсгүйчамд туслаг л дээ.

Фань:     Үгүй ээ, үгүй. Би энэ охиныг өөрийнхөө өмнөөс яаж уулгах юм? Энд тавьчих.

Сосо:      Ноён Ван.Харав уу, Сяо Юй үүнийг таны төлөө хийсэн. Харин одоо би үүнийг Фань нарийн бичгийн төлөө хийе. Би тантай хамт ууя.

Ю:     Чи тэгээд Е захирлыг дахиж хүлээхгүй юм уу?

Сосо:      Үгүй.

Ю:     Хэрэв чи согтвол би чамайг дуртайяа гэр лүү чинь явуулна.

Фань:     Хөөе!Би ууна!

Ю:     Сайн байна!Ганг Чжинмундаг хэвээр шив. Сайн байна.

Сосо:      Архи уухаа боль.

Ю:     Өө, Е захирал.Е захирал аа.Ган Чжин өнөөдөр маш баяртай байгаа.Тэр маш их уусан.Тэр яг одоо чамтай ярьж чадахгүй байх. Тэгэхээр ийм байна. Чжу бүсгүй бид хоёр чамайг хүлээж байх зуураа бие биетэйгээ сайн танилцаж авна. Бариарай. Фань нарийн бичигт санаа тавь.

Сосо:      Түүнийг бариач.

Ю:     Наадахаа цаад өрөөндөө оруул. Тэгээд түүнийг буйдан дээр хэвтүүлчих.

Сосо:      Аяар, аяар.

Ю:     Босго.

Сосо:      Аяар, аяар.

Ю:     Нэг нь түүнийг харж байна биз.

Сосо:      Болгоомжтой.

Ю:     Ган Чжин тэнэг хэвээрээ л байх юм даа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:       Ресепшн ээ, энд хэн машин авчрах боломжтойг асуугаад өгөөч.Үгүй ээ, үгүй. Намайг хэн нэгэн ирж авах шаардлагагүй.Би өөрөө жолоодно.Зүгээр л надад машины түлхүүрийг өг.Аль болох хурдан.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ю:     Чжу бүсгүй.Хэрвээ би Е Цзянь Яны оронд байсан бол ямар ч байсан энд ирэх байсан.Хэрэв Е Цзянь Янь дөрвөн цагийн дотор энд ирэхгүй бол чиингэх хэрэгтэй.Түүний төлөө ажиллахаа боль.Над дээр ир.Энд бүх зүйл дажгүй. Сайн ажил. Сайн цалин.Бүх зүйл бэлэн. Бас би чамд Е Цзянь Янаас ч илүү сайн хандана.

Сосо:      Ноён Ван танд баярлалаа. Сонсооч, нэгэнт ийм юм болж, бид дахиад дөрвөн цаг хүлээх хэрэгтэй болсон болохоор цаг алах сонирхолтой тоглоом тоглоцгооё.

Ю:     Би үүнийг баяртай хүлээж авна. Алив тоглоцгооё.

Сосо:      Сяо Юй, чи морра тоглож мэдэх үү?Үгүй бол бусад залуус үүнийг мэдэх үү??Та нар мэдэх үү? Харин чи?

Ю:     Сяо Юй?

Сяо:  За.

Ю:     Чжу бүсгүйтэй тогло.

Сяо:  Ойлголоо.

Сосо:      Би тийм ч сайн биш. Эхэлцгээе.

Сяо:  Би ч бас тийм сайн биш.

Нан:  Тоглоцгооё.

Сяо:  Чжу хатагтай, эхлээрэй.Нэг, хоёр, гурав.

Сосо:      Нэг, хоёр, гурав.Хорь.

Сяо:  Арав.

Сосо:      Сяо Юй сайн тоглодог юм байна. Дахиад.

Ю:     Би чамтай хамт ууя.

Сосо:      Эхлэе. Нэг, хоёр, гурав. Тав. Дахиад.Нэг, хоёр, гурав. Арав.

Сяо:  Арав.

Сосо:      Энэ... Тэгвэл дахин тоглоцгооё.

Сяо:  Тэгье.

Сосо:      Нэг, хоёр, гурав. Арав.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:       Чи хэдэн онд төрсөн бэ?

Сосо:      1991 онд.

Е:       Чи зурхайгаар хонины орд уу? Чиний төрсөн өдөр хэзээ вэ?

Сосо:      Наймдугаар сарын 8.

Е:       8-р сарын 8?

Сосо:      Тиймээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Тэгэлгүй яахав, баярлалаа, Е ерөнхийлөгч өө.Би энэ вискиг үйлчлүүлэгчид буцааж өгнө.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Баярлалаа Е ерөнхийлөгч өө.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Энэ хослол танд яг тохирсон гэж бодож байна.Та өмсөж үзмээр байна уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Сяо Юй, сүүлийн тойрог. Энэ, намайг хар.Сүүлийн тойрог.

Сяо:  Эхэлцгээе.

Сосо:      Тав.Ноён Ван. Та одоо Сяо Юйг явуулах хэрэгтэй.Тэр дахиж тоглож чадахааргүй боллоо. Ингэж таарахгүй ш дээ. Та бидэнтэй нэгдэхгүй зүгээр л бидний тоглохыг хараад байх юм. Нэг тойрог тоглоцгооё.

Ю:     Би чамайг Моррад ийм сайн гэж бодсонгүй. 

Сосо:      Би танд хэлчихье. Би онгирч байгаа юм биш.Хэдийгээр би юм сурахдаа муу ч гэсэн бусад бүх зүйлдээ муу биш шүү.Муу биш гэж би хэлэхгүй.Үнэхээр сайн шүү.Маш сайн.

Ю:     Гайхалтай. Хөөе, Сяо Юйг аваад яв.

Сосо:      Уучих, уучих.

Ю:     Сяо Сун.Чжу бүсгүйтэй тогло. Чжу бүсгүй. Сяо Сунтэй тогло. Тэр сайнтоглодог.

Сосо:      Сяо Сун гэж хэн бэ? ЧиСяо Сун мөн үү?

Сун:  Би байна.

Сосо:      Тоглоцгооё.

Сун:  Алив, би чамтай тоглоё.

Сосо:      Нэг, хоёр, гурав.Тав.

Сун:  Арав.Би хожигдсон.

Сосо:      Дахиад. Нэг, хоёр, гурав.Надад харуул.

Сун:  Арван тав.

Сосо:      Чи тогломоор л байна уу?

Сун:  Тиймээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ю:     Е захирал.

Е:       Миний хүмүүс хаана байна?

Ю:     Хэн?

Е:       Чжу Сосо. Фань Чжинь Ган.   

Ю:     Тэд үү? Санаа зоволтгүй.Тэд зүгээр. Чиний бяцхан найз бүсгүй архи уухдаа үнэхээр сайн юм билээ.Тэр миний бүх хүмүүсийг согтоосон.

Е:       Тэд хаана байна?

Ю:     Суугаач. Чиюундаа тэвдээд байгаа юм бэ? Бас чи шөнөөр нарны шил зүүчихэж. Чи юу сэдсэн юм?

Е:       Сүүлийн үед миний хараа муудаад байгаа.Чамд таалагдахгүй байх гэж бодож байна.

Ю:     Өө, яасан харамсалтай вэ. Үнэндээ, би чамайг харахыг хүссэн юм.Хорин жилийн өмнө намайг хуурсан ЕЦзинь Янь нүдний шилгүй ямар харагддаг бол?

Е:       Чи буруу ярьж байна.Би бизнесмэн хүн, хүмүүсийг хувийн хэрэгт оролцдоггүй. Надтай өөр зүйлийн талаар ярих хэрэггүй.Тэд хаана байна?

Ю:     Е. Би чамайг биширдэг. Сонс, чиийм үед ч гэсэн зөрүүд хэвээр байдаг. Энэ талаар юу хэлэх вэ? Надад хэл дээ, миний хөл доорх энэ газар чамд таалагдаж байгаа биз дээ?Хүн бүр энэ газрыг авах гэж хошуурч байгааг чи мэднэ. Чи ч гэсэн авахаар шийдсэн. Ийм учраас л миний нарийн бичиг надад чиний тухай байнга ярьдаг юм. “Энэ газар бол... ...тэр Е Цзинь Ян...” гээд л.  Би үүнийг сонссоор бүр залхасан. Энэ газрын төлөө чи бяцхан найз бүсгүйгээФань нарийн бичигтэй хамт бүх ажлыг хийлгэхээр явуулсан. Би ойлгож байна. Би чиний чин сэтгэлийг ойлгож байна. Би сая ФаньЧжинь Ган-д:“Чи надад ажиллаач” гэж хэлсэн. “Би чамд Е Цзинь Янаас ч илүү цалин өгнө” гэсэн. ФаньЧжиньГан:“Чиний мөнгө надад хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд: “Би Е Цзинь Янь-д үргэлжлүүлэн ажиллах болно” гэж байна лээ.Басчиний бяцхан найз бүсгүй. Тэр чиний тухай юу гэж хэлсэн нь сонин биш байна уу? Аа? Чиний талаар түүний хэлсэн үг надад чамайг миний мэддэг Е Цзинь Янь мөн үү гэж бодоход хүргэсэн. Би түүнийг зүгээр л чиний хөөрхөн хүүхэлдэй гэж бодсон. Тэр надад чамайг аавтай нь адилхан гэж хэлсэн. Чи түүний ааваас нь ч илүү гэдгийг. Тэр надад ингэж хэлж байхдаа уйлсан. Залуу бүсгүйн уйлахыг би харж чаддаггүйг чи мэднэ. Үнэнийг хэлэхэд, тухайн үед миний сэтгэл уяарсан. Дараа нь зүгээр л мартчихъя гэж бодсон. Гэвч  би чадаагүй. Е Цзинь Янь. Миний ах нас барсан. Би ганцхан хөлтэй үлдсэн, би үүний төлөө өшөө авах ёстой.

Е:       Ах чинь нас барсан, чи хөлөө алдсан. Энэ надад ямар хамаатай юм бэ?

Ю:     Би хөлөө алдсанд чи ямар ч хамаагүй. Мөн чи түүний үхэлд ямар ч хамаагүй. Өө, Е, зүгээр л болъё. Чиний чин сэтгэлийн төлөө би энэ газрыг чамд өгөхийг зөвшөөрнө. Гэхдээ, чиний тавьсан урхи миний гурван хэлэлцээрийг үгүй хийсэн. Чи миний хохирлыг нөхөн төлөх ёстой.Би юу ч хүсэхгүй. Би энэ газрыг ч хүсэхгүй, гэхдээ л чи надад үүний төлөө мөнгө төлөх ёстой!

Е:       Ноён Ван. Анх манай компани энэ газрыг авахыг үнэхээр хүсч байсан. Бид бүр энэ газрыг Пудунд дахь газраар солихыг хүсч байсан. Одоо би тэгэх шаардлагагүй гэдгийг харлаа.  Чамд амандаа хэрчим мах үмхэх, байршил сайтай газар маш их таалагддаг. Хэрэв энэ газрыг авбал чи дахиад л намайг буруутай гэж хэлнэ. Тэгэхээр ингэе. Бид чамд энэ газрыг чинь үлдээе. Тэд хаана байна?Тэд хаана байна аа?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Үүр цайж байна.

Да:    Тиймээ.Би чамайг өглөөний цайгаар дайлах ёстой байсан юм.Гэвч би хүүгээ сургуульд ньхүргэхээр яарах хэрэгтэй болчихоод байна.Уучлаарай.

Нан:  Та ядарсан байлгүй дээ.

Да:    Би эхнэрээ аль болох унтуулах гэсэн юм. Тэртээ тэргүй би орой болгонажилласаар ирсэн. Би гэртээ хариад хүүгээ сэрээж, ундыг нь өгөөд сургуульд нь хүргэж өгнө. Бүгдийг нэг дор амжуулна.

Нан:  Тэгвэл та яарсан нь дээр. Надтай шөнөжин хамт ажилласанд баярлалаа.

Да:    Зүгээр дээ.  Чи шинэ хүн. Энэ зайлшгүй шаардлагатай байдаг.Чамайг завтай үед чинь би студидээ авчина аа, чи надад зөвлөгөө өгөөрэй.

Нан:  Би зураач биш. Би танд яаж зөвлөгөө өгөх юм?

Да:    Сая чи ажиллаж байхдаа өнгөний зохицлыг хэрхэн олж байгааг анзаарсан юм. Чи авьяастай юм билээ. Санаа зовох хэрэггүй.  Доошоо бууж, хурдхан такси барь. Тэгээд гэртээ харьж унтаж амар.Үд дунд компани дээр уулзацгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:       Сосо!Сосо, чи сэрүүн байна уу? Явцгаая.Бид орлоо шүү. Баярлалаа. Баярлалаа.

Сосо:      Та нарын хэн нь ч Ерөнхийлөгчид гар хүрч зүрхлэхгүй. Е ерөнхийлөгч өө, би таныг хамгаалъя!Хэн ч түүнд хүрэх ёсгүй! Та нар намайг сонсож байна уу? Ёстой үгүй!Е ерөнхийлөгч өө, би таныг хамгаална!Е ерөнхийлөгч өө!

Е:       Жүжиглээд бай!Сайн жүжиглэ!Үнэмшилтэй жүжиглэ.

Сосо:      Е ерөнхийлөгч өө.

Е:       Босооч.

Сосо:      Фань нарийн бичиг ээ.

Е:       Жүжиглээч.

Сосо:      Та хаана байна?

Е:       Үргэлжлүүлээд бай.

Сосо:      Е ерөнхийлөгч өө, та ирчихэж.

Е:       Тэд чамаар оролдож ийм тийм юм болсон уу?

Сосо:      Тэд намайг яаж ийм тийм болгож чадах юм? Танадаар тоглосон байлгүй.  Фань нарийн бичиг ээ, таныг согтсоны дараа би ийм байдлаар үргэлжилж болохгүй гэж бодсон. Намайг ч гэсэн согтооно.Тэгээд л би нэг арга олсон юм. Энэ юу болохыг та нар мэдэх үү?Би тэд нартай морра тоглосон. Би уушийн газарт ажиллаж байхдаа морра, хясаа тоглож, тэр бүрт хождог байсан юм. Би хэзээ ч хожигдож байгаагүй.

Е:       Тэгээд яасан?

Сосо:      Тэгээд та ирсэн.

Е:       Дараа нь?

Сосо:      Дараа нь би...

Е:       Дараа нь чи хурдан босох хэрэгтэй.Би чамайг машинд хүлээж байя.

Фань:     За.Баярлалаа Е захиралд. Энэ хүн өчигдөр Вантай уулзахаар ганцаараа ирсэн.Хэрэв захиралирээгүй бол юу болох байсныг би мэдэхгүй.

Сосо:      Хөөе? Бид газраа авсан уу?

Фань:     Е ерөнхийлөгч түүнд үлдээсэн.

Сосо:      Түүнд өгсөн гэнэ ээ? Энэ нь юу гэсэн үг юм?

Фань:     Энэ бол тэдний олон жилийн үл ойлголцол. Үүнд битгий оролц. Бушуухан юмнуудаа бэлд. Би чамайг үүдэнд хүлээж байя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Хурдал, хурдал.

Сосо:      Е захирал ганцаараа машинаа жолоодож ирсэн юм уу? \

Фань:     Тиймээ. Машиндаа суу.

Сосо:      Мөн догь оо.

Фань:     Суудлын бүсээ бүсэл.

Сосо:      Таны өөрийн машин хаана байна?

Е:       4S авто засварын газарт.

Сосо:      Жолооч нь хаачсан юм?

Е:       Би түүнийг ир гэж хэлээгүй.

Сосо:      Дөрвөн зуу гаруй километр.Таийшээ ганцаараа ирлээ гэж үү?

Е:       Зүгээр.Эхлээд би Фань нарийн бичиг та хоёрыг сургалтанд хамруулъя гэж бодсон юм. Би чамайг аюулд оруулна гэж хэзээ ч бодож байгаагүй.

Сосо:      Тэгж хэлэх хэрэггүй.  Би үнэхээр нэг юм сурч авсан. Үнэхээр үнэ цэнэтэй зүйл. Би тоглоогүй.Тэгээд ч Фань нарийн бичиг бид хоёрт аюул учраагүй.

Е:       Хэрэв та нар аюулд орсон бол хэтэрхий оройтох байлаа. Чи тэдэнтэй ганцаараа уусан.Хэдэн хүн байсан бэ?Та ялах байсан уу? Бас чи.Би чамайг асуудалтай тулсан үед тайван хандана гэж бодсон. Тэгсэн яасан? Би чамайг ийшээ ирж уугаарай гэж хэлсэн үү?Хэрэв чи согтоод унасан юм бол Чжу Сосо яах байсан юм?

Сосо:      Үгүй ээ, та үүний төлөө түүнийг буруутгах хэрэггүй. Би тоглоогүй. Фань нарийн бичиг намайг чадлаараа харж хандсан. Бас тэр миний өмнөөс архи ууж байгаад согтсон.  Уг нь таныг ирж ​​биднийг аврана гэдгийг би өчигдөр мэдсэн л дээ.Би ердөө л бидэнд цаг хожих гэж хичээсэн юм.  Тэгээд би ноён Ванд ингэж хэлсэн...Би түүнд таныг яг миний аав шиг гэж хэлсэн. Харин тэр үнэхээр итгэчихсэн.

Е:       Бид компанид очих хүртэл гурван цагийн зай байна.Хэрэв та нар нойр авмаар байвал унтаж бай. Фань нарийн бичиг ээ.

Фань:     За?

Е:       Дараа нь Чжу Сосог гэрт нь хүргэж өг. Энэ ажилдаа явахаасаа өмнө хувцсаа сольж өмсөг.

Фань:     Ойлголоо.

Сосо:      Е ерөнхийлөгч өө, та өнөөдөр ажиллах юм уу?

Е:       Мэдээж. Өнөөдөр лхагва гараг.

Сосо:      Гэхдээ та сайн амарч чадаагүй ш дээ.

Е:       Би зүгээр. Чи унтмаар байвал одоо унтаж ав.

Сосо:      Тэгвэл та болгоомжтой яваарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Е ерөнхийлөгч.

Е:       Энэ чиний дуртай хоол, тийм биз?

Сосо:      Шамай! Ёстой янзтай!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Та өдөр бүр кофе худалдаж авдаг уу?

Е:       Би чамайг дайлъя.Үүнийг дүрэм зөрчсөн гэж үзэхгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:        Чихонины ордныхуу? Чиний төрсөн өдөр хэзээ вэ?

Сосо: Наймдугаар сарын 8.

Е:        Ямар санамсаргүй тохиолдол вэ.

Сосо: Баярлалаа,Е ерөнхийлөгч өө.

Е:        Чи ямар тэнэг болох оо хараач.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:        Надтай хамт явж оройн хоолонд орно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:        Санаа зоволтгүй. Чи юм идэж амжаагүй юу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сю:     Хэтэрхий их байна. Аажуухан. Бидний чадвар их өссөн байна.

Эмээ: Чи яагаад унтаагүй байгаа юм бэ?Дахиад жаахан унтаач.

Нан:   Зүгээр дээ, би аль хэдийн сэрчихсэн.

Эмээ: Энэ хүн Сю эмээ.Тэр манай доод давхарт байдаг хөрш, надад жигнэмэг хийхэд сургахаар ирсэн юм.Би гэж тэнэг. Би юу ч хийсэн энэ асуудлыг шийдэж чадахгүй. Би яаж ч хичээгээд энийг сурахгүй юм.

Нан:   Яаралгүй хий.

Сю:     Цзян эмээ. Та залуудаа юугаар ч дутахгүй хангалуун амьдарч ирсэн хүн. Энэ бүх гар ажиллагааг яаж хийхийг мэдэхгүй байх чинь араггүй. Харин эмээ чинь надад хувцас оёулахаар намайг дагуулж явсан. Түүний олсон оёдолчин хямд байна лээ. Энэ ямар сайн оёсныг нь чи нэг хар даа.

Нан:   Сю эмээ, та эмээгээс бүх төрлийн зугаа цэнгээний талаар асууж болно.Тэр бүгдийг нь мэддэг.

Эмээ: Явж үз.

Сю:     Энэ сайн болж.

Эмээ: Би санаа зовох юмгүй амьдрана гэж боддог байлаа. Хэрэв би эртхэн мэдсэн бол гэрийн ажил сурсан байхгүй юу. Манай гэрийн үйлчлэгч Янчжоугаас ирсэн гэнэ.Түүний хийсэн хуайянын хоол үнэхээр амттай байсан гээч.Эцсийн эцэст та амьдралынхаа ихэнх хугацааг сайхан өнгөрүүлсэн.Насаараа ажилласан надаас ялгаатай.

Эмээ: Урьдчилан бэлтгэх нь өөрийнхөө сайн сайхны төлөө байдаг. Одоо би ач охиноосоо хамааралтай болсон. Би түүнд найдаж чадах эсэхээ мэдэхгүй байна.

Нан:   Эмээ.Бид бурхан биш харин хүмүүс.Амьдралынхаа туршид жаргаж явдаг хүмүүс байдаг.Гэхдээ эцсийн дүндээ тэд цөөхөн.Бид жирийн хүмүүс.Бид байгаа зүйлдээ баярлаж, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг.Би таны ач охин.Энэ гэр бүлээс би ганцаараа үлдсэн.Мөн би таны хэрэгцээг хангах ёстой.Гэхдээ би бүхнийг чадагч биш.Надаас хэтэрхий их юм битгий шаардаарай. Би таны ач охин ч гэлээ танд хатуу хандахаас араггүй боллоо.

Эмээ: Би ердөө л жигнэмэг хийж сурч байна. Чи жигнэмэгт их дуртай, тийм үү?

Нан:   Би ажлаа тараад идье.Баярлалаа, эмээ.Баярлалаа, Сю эмээ.

Сю:     Зүгээр ээ.

Эмээ: Биеэ бодож байгаарай. Болгоомжтой яваарай.

Нан:   За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:   Сайн уу ноён Ли.

Сю:     Тэр их хэрсүү юм.  Цзян эмээ, та их азтай, үнэхээр азтай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ли:     Суучих.

Нан:   Баярлалаа.Яагаад надтай уулзъя гэсэн юм?

Ли:     Чи ажил юу болж байна?

Нан:   Би нэг дизайны компанид ажилд орсон. Ажил хэргийн томилолт байхгүй, гэхдээ би шөнийн ээлжинд ажиллах хэрэгтэй болсон.

Ли:     Би чамд стейк захиалсан. Чи өөр юм захиалмаар байна уу?

Нан:   Хэрэггүй, би юу ч захиалахгүй.

Ли:     Бид хамгийн сүүлд уулзсанаас хойш би чиний болон миний нөхцөл байдлын талаар бодож үзлээ.

Нан:   Юу гэсэн үг вэ?

Ли:     Би булзаж бултаад яахав. Чамайг гомдоохгүй байх гэж найдаж байна.

Нан:   Ярь л даа, би ч гэсэн шулуухан хүн.

Ли:     Хэрэв чи ганц бие, тохирох найз залуугүй, гэхдээ хань болох найдвартайхүнийг хайж байж магадгүй. Би чамд өөрийгөө санал болгох гэсэн юм.

Нан:   Та бодвол тоглосон байлгүй дээ.

Ли:     Надад хошигнож байх цаг алга. Би өндөр настай ээж, долоон настай хүүтэй. Дахин гэрлэх нөхцлийн хувьд, би тэдэнтэй хамт амьдрах ёстой. Тиймээс бидний хэрэгцээ ижилхэн болж байна. Би тэднийг сайн орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээтэй болгох санхүүгийн баталгаатай. Мөн чи үргэлжлүүлэн суралцаж болно. Бас настангуудыг, хүүхдийг асрах цаг зав гарна.

Эр:     Сайн уу. Энэ та нарын хоол.

Нан:   Баярлалаа.

Эр:     Сайхан хооллоорой.

Нан:   Гэхдээ...

Ли:     Энэ бизнесийн хэлцэл шиг сонсогдож байгааг би мэднэ. Чиодоохондоо залуу байна.Гэрлэлт чиний ойлголтоор хайр, амралт болонбусад романтик зүйлстэй холбоотой байдаг.Би үүнийг буруу гэж хэлэх гээгүй.Хүн бүр ийм зүйлийг мэдэрч, туулах ёстой.  Харин миний хувьд, ихэнх гэрлэлтийг удаан, бат бөх үргэлжлүүлдэг зүйл нь багийн сэтгэл.Учир нь бүгд завгүй байдаг. Миний бодлоор, бодсоноо шууд хэлэх ёстой болохоос санаагаа нуух гэж өөр арга хэрэглэхгүй ёсгүй.

Нан:   Баярлалаа ноён Ли. Шударга занд чинь баярлалаа.Хэрэв би энэ хоолтаны талаарх миний бодлыг өөрчлөхөд хүргэх, эсвэл тантай найзлахад хүргэхээр бол энэ таны шударга байдлаас болсон хэрэг. Тиймээс би тантай шударга байх болно.Таны ярьсан гэрлэлтийн зарчмыг би ойлгож байна.Харин одоо би тэр зарчмыг хүлээж авч, шууд дагаж чадахгүй.

Ли:     Мэдээж. Чи түүнийг шууд хүлээж авах хэрэггүй. Жишээ болгож хэлье л дээ. Энэ яг бизнесийн түншээ олохтой адил. Чи өөрийнхөө бодлоорчамд тохирох хүнийг хайна. Би өөрийнхөө бодлоор надад тохирох хүнийг хайна. Хэдэн жилийн дараа чи тэр хүнээ олоогүй хэвээр, эсвэл ямар нэг шалтгааны улмаас надтай хамт ажиллахыг хүсвэлхүрч ирээд намайг олж болно.

Нан:   Би ойлголоо. Надад ийм боломж өгсөнд баярлалаа. Гэхдээ л энэ бизнесийн санал юм шиг санагдлаа.

Ли:     Бид үргэлж санал бодлоо солилцож болно.Мөн чи аль боломжоороо санал бодлоо илэрхийлж болно.

Нан:   Хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа би хэлмээр байна.

Ли:     Асуудалгүй.Би чамтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Чи Ли ахтайгаа гар барихыг хүсч байна уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:   Би очлоо.

Эр:     Сайн уу, та Цзян Нань Сунь мөн үү?

Нан:   Тийм байна.

Эр:     Танд илгээмж ирсэн.Энд байна.

Нан:   Баярлалаа.Энэ хаанаас ирсэн бэ?

Эр:     Дээд талд нь бичсэн байгаа.Энэ гадаадаас ирсэн юм.За, эднийг хүлээн авсан гарын үсэг зурна уу. За боллоо.

Нан:   Баярлалаа.

Эр:     Зүгээр.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:   Сайн уу, Шайни.Хурдан очжээ.

Нан:   Тэгвэл энэ ачаануудыг яах вэ?

Ван:   Би Шанхай руу буцах бодолтой байгаа.Тэгээд л юмнуудаа баглаад эхний онгоцоор явуулсан нь энэ.

Нан:   Чи Шанхай руу шилжиж байгаа юмуу?

Ван:   Тиймээ. Надад хань бараа болох чи энд алга. Мэдээж би чамайг бодож л явж байгаа юм.

Нан:   Тэгээд наадах ажил чинь яах юм?

Ван:   Би удахгүй ажлаа дуусгана. Тэгээд? Чи баярлаж байна уу?

Нан:   Чи надаас болж хаа холоос наашаа ирэх гэж байдаг.  Би маш том үүрэг хариуцлага мэдэрч байна.

Ван:   Санаа зоволтгүй.Би үүний төлөө чамд хариуцлага үүрүүлэхгүй. Ойлгосоон?

Нан:   Миний хэлэх гэсэн юм энэ биш.

Ван:   Тэгээд юу юм бэ?Би чамайг надтай гэрлээч гэж хэлэхгүй.За, за, би утсаа тасаллаа. Баяртай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо: Баярлалаа Е ерөнхийлөгч өө.

Фань:     Е өнөөдөр жаахан хачин байсан.

Сосо: Үгүй ээ, би түүнийг хэвийн байсан гэж бодсон. Сэтгэл татам.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ: Сосо буцаж ирлээ.

Сосо: Эмээ.Эмээ.

Эмээ: Аан.

Сосо: Эмээ, та юу хийж байнгаа юм?Маш сайхан үнэртэж байх чинь.

Эмээ: Би жигнэмэг хийж байна.

Сосо: Та яагаад жигнэмэг хийж байгаа юм бэ?

Эмээ: Үүнийг яаж хийхийг Сюхөгшин надад зааж өгсөн.Би оролдож үзлээ.Энэ нэг л сайн болж өгөхгүй байх шиг байна.

Сосо: Эмээ, та наадахаа хийхээ боль. Би танд дэлгүүрээс аваад өгье.

Эмээ: Гэртээ хийсэн юм илүү амттай байдаг.

Сосо: Чи ажил руугаа явах гэж байна уу?

Нан:   Би орой явна. Би энэ хоёр өдөр шөнийн ээлжинд ажиллаж байгаа.

Сосо: Би маш их ядарч байна. Би үнэхээр их ядарлаа.

Нан:   Би эмээг ямар нэг юм сур гэж хэлсэн юм. Үгүй бол бүгдээрээ л эмээд насаар нь үйлчилсээр байх болно.Биднийг гэртээ байхгүй үед эмээ юу ч хийж чадахгүй.

Сосо: Харин би бүх насаараа үйлчлүүлбэл мөн ч сайхан байхсан. Манай баатарлаг захирал намайг хэрхэн аварсаныг би чамд ярьж өгье.

Нан:   Чи Е Цзинь Яныг хэлж байна уу?Хэрвээ тэр найз бүсгүйгээ олох юм уу, эсвэл гэрлэхийг хүсдэг байсан бол өдийг хүртэл ганц бие явахгүй байлаа. Тэр захирал хүний хийх ёстой зүйлийг л хийсэн.Энэ чинь ямар нэгэн баатарлаг үйлдэл биш.Хэрэв өөр хүн байсан бол яг адилхан ингэх байсан.

Сосо: Үгүй ч байж мэднэ.

Нан:   Сэрж үз, Чжу хатагтай! Мөрөөдөхөө боль!

Сосо: ЧиЕ Цзинь Яныг яагаад ганц бие гэж бодож байна?

Нан:   Тэр чамайг хүлээж байсан болоод л гэрлээгүй гэж би лав хэлж чадахгүй. Чамайг хангалттай унтаагүй гэж би бодож байна.Жаахан унтчих, тэгвэл чинийтархи чинь сэргэнэ.

Сосо: Би унтаж чадахгүй байна, за юу?Би хувцсаа сольж оффис руу явах хэрэгтэй байгаа.

Нан:   Чи битгий тэнэг юм хийгээрэй дээ. Дараа нь харамсана шүү.

Сосо: Би ажилдаа явах гэж байна. Би юу хийж чадах юм?Би захирал аа санаж байна шүү.

Нан:   Чжу Сосо!Энэ миний сүүлчийн зөвлөгөө шүү.Битгий тэнэг юм хий.Би унтлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Энэ, та жаахан юм идчих.

Е:        Самар уу?

Фань:     Тиймээ.

Е:        Цаг хэд болж байна?

Фань:     Сосо 10 минутын дараа оффист ирнэ гэж хэлсэн.

Е:        Би цаг хэд болж байгааг асуусан.

Фань:     15:20.

Е:        Чиний зөв байжээ. Би Сосог явуулах ёсгүй байж. Уг нь би эхлээдтүүнийг сургаж, гадаад ертөнцтэй танилцуулъя гэж бодсон юм. Би анхааралгүй байсан юм шиг байна.

Фань:     Үгүй ээ, би түүнийг сайн ажилласан гэж бодож байна.

Е:        Энэ санаандгүй зүйл байсан, тийм үү?

Фань:     Тэгвэл Сосог уулзалтанд оролцуулъя.

Е:        Би түүнд өөр үүрэг даалгавар өгөх хэрэгтэй юу гэж бодож байна.

Фань:     Ян Ке хэлэхдээ, хэрэв боломжтой бол Сосог өөрийнхөө албанд шилжүүлнэ, эсвэл борлуулалтын албанд нь буцаана, тэндээ үргэлжлүүлэн борлуулалтаа хийж, өөртөө жаахан мөнгө олно биз гэсэн.

Е:        Би энэ талаар бодож үзье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:        Хэн бэ?

Фань:     Чи надтай уулзах гэсэн юм уу?

Сосо: Үгүй ээ, би тэгээгүй.

Фань:     Тийм бол яах гэж наашаа шагайсан юм ?Одоо бид буцаж ирсэн болохоор бүх зүйл асуудалгүй. Өмнөх шигээ үргэлжлүүлээдажилла.Энэ залуу бүсгүй үхтлээ айсан байна.

Е:        Буруу.Тэр манай компанийн хамгийн зоригтой бүсгүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ: Би очоод хаалга онгойлгоё. Хэн бэ?

Се:      Эмээ.

Сяо:   Эмээ.

Эмээ: Та нар чинь хэн бэ?

Се:      Эмээ, та биднийг санахгүй байна уу?Намайг Се Хун Цзу гэдэг.Энэ Сяо Хэ.

Сяо:   Тиймээ.

Эмээ: Аа, би саналаа, саналаа. Та нар энд юу хийж яваа юм?

Сяо:   Бид энд түр амьдрах гээд л...

Се:      Энд түр амьдарна.

Эмээ: Энд түр амьдрах аа?

Се:      Эмээ, энэ настан таны хамгийн сайн найз уу?

Эмээ: Тийм ээ, энэ настан Сю хөгшин.

Се:      Сайн уу эмээ. Намайг Се Хун Цзу гэдэг.Энэ миний хамгийн сайн найз Сяо Хэ.Би Чжу Сосогийн найз залуу.

Сю:     Аан за. 

Се:      Би энд ирэхээсээ өмнө ээжтэйгээ ярилцаад.Би ээжид ингэж хэлсэн: “Намайг Сосотой гэрлэхийг зөвшөөр,эсвэл би танаас холбоогоо таслана” гэж.Тэгээд л би ээжээс холбоогоотасалсан.Тиймээсби энд хэд хоног байх гэсэн юм.

Нан:   Та хоёр уу?

Се:      Үгүй ээ, ганцхан би.Би машинаа ээждээ буцааж өгсөн болохоор  Сяод хэлээд наашаа хүргүүлсэн юм. Эмээ, би хэдэн өдөр танд хань болно оо.  Би ердөө л зочны өрөөнд амьдрана.Энэ буйдан байхад л болоод явчихна.

Эмээ: Чиний бодол өмнөхөөсөө улам тодорхой болж байна. Та нар юм идэж амжсан уу?

Се:      Одоохондоо үгүй.Гэхдээ би манай гэрийн гал тогооноос маш амттай хоолнууд авчирсан. Энд шаньсигийн давсалсан нугас, хясаа, далайн өргөст хэмх, хулд загас байгаа. Энд надад бүх юм байна.

Нан:   Чиэнийгээ Сосод хэлсэн үү?

Се:      Одоохондоо үгүй. Үүнийг илүү сайхан харагдуулахын тулд би түүнд өөрийн биеээр хэлэх санаатай.

Нан:   Сосог эргэж ирэхэд чи өөрийнхөө том харшыг санаж эхлэх байх даа.

Се:      Үгүй ээ, би тэгэхгүй. Ээж юу гэж хэлээд байлаа? 

Сяо:   Тансаг зэрэглэлийн машин үнэтэй.Том харш үүнээс ч илүү үнэтэй байдаг.Хэрвээ энэ хайрын төлөө юм бол...

Се:      ...хоёуланг нь орхиж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Чи энэ талаар сонссон уу? Захирал утасны дуудлага авангуутаа л тийшээ давхиж очсон гэнэ.Энэ чинь дөрвөн зуу гаруй километр ш дээ.

Эм1:  ФаньЦзинь Ган олон газар очиж, олон асуудалтай тулгарч байсан.Гэтэл захирал тэр бүрт нь баярлаж байгаагүй.  Тиймээс би ФаньЦзинь Ган зүгээр л шалтаг байсан гэж хэлнэ. ЗахиралЧжу Сосо-г аврах гэж амь насаа эрсдэлд оруулж л байдаг.

Эр:     Сосо Ян Кегийн сэтгэлийг урвуулсны дараа захирлын сэтгэлийг эзэмдсэн. Тэр амаргүй хүүхэн юмаа.

Эм:     Ёстой амаргүй.

Эйпл: Хэн миний тухай муугаар яриад байна аа?

Эр:     Үгүй ээ.

Эм:     Тэгээгүй ээ.  Бид зүгээр л ярилцаж байна.

Эйпл: Аан, та нар миний тухай яриагүй байх нь. Харин Чжу Сосогийн тухайд?

Эр:     Тиймээ. Үгүй ээ, үгүй, үгүй.

Эйпл: Чи ч гэсэн түүний тухай ярьж болохгүй!Би та нартанхааруулаад хэлчихье.Хэрэв би дахиадЧжу Сосо эсвэл Ян Кегийн талаар муу хэлэхийг сонсвол та нарын амыг ураад өгнө шүү. Та нар намайг сонссон уу?Бурхан минь.Тэд чамд ямар их атаархаж байгааг чи төсөөлөхгүй дээ. Миний уур хүрчихлээ.Тэдний хов жив чамайг живүүлэхэд ч хангалттай. Ерөнхийлөгч ФаньЧжинь Ган та хоёрын төлөө амиа хайрлаагүй.Хэрэв захиралд ямар нэгэн юм тохиолдсон бол та хоёулаа компанийн агуу нүгэлтнүүд болох байлаа.

Сосо: Би ФаньЧжинь Ганд тусалсан, ойлгов уу?Гэхдээ лэнэ үнэн.Е захирал үнэхээр ирж бидэнд тусалсан.

Эйпл: Тэр ч байтугай захирал чиний төлөө тэр төслийг больсон гэж ярьцгааж байна лээ.

Ян:     За, би энийг чинь яасан ч зөвшөөрч чадахгүй. Хэрэв чи Е ерөнхийлөгчид таалагддаг гэсэн бол юм ярихгүй. Харин чамаас болж захирал төслөө орхисон гэвэл нэг бол чи өөрийгөө хэтэрхий үнэлсэн, эсвэл тэр хов хутгагч нар захирлыг дутуу үнэлсэн гэж би бодож байна.

Эйпл: Харин тиймээ, энийг яаж ч тайлбарлах арга алга.

Сосо: Тэгвэл тэд надаар юу хийлгэмээр байгаа юм?  Би алдаа гаргасан гэж ажлаасаа гарах уу? Биньчений төслийн уулзалт аль хэдийн эхэлсэн. Фань нарийн бичиг намайг ирэх хэрэггүй гэсэн. Яагаад?Энэ анхааруулга уу?Би явахгүй. Би эндээ үлдэнэ.

Эйпл: Чи хөгжилтэй юмаа.Үхлийн аюултай томилолтын дараа чи компанидаа үлдэхийг ингэтлээ хүсч л байдаг.

Сосо: Би тоглоогүй байна. Би Е ерөнхийлөгчид өөрөө хэлсэн ч чадна.

Эйпл: Хэрэггүй, чи яг ийм үед дуугай байх хэрэгтэй. Хэрэв чи захиралтай яг одоо уулзвал тэр нэг бол чамайг ажлаас хална, эсвэл чамайг өрөвдсөндөө үлдээнэ, харинтэд үүнийгшүүрч аваад жинхэнэ утгаар нь цуурч өгнө.

Ян:     Би чамайг Е ерөнхийлөгчөөс аль болох хурдан салгахыг бодъё. Хэрэв чи үгүй гэхгүй бол буцаж ирээд үргэлжлүүлээд надад ажилла. Чи борлуулалтаас тийм ч их орлого олохгүй байж мэдэх ч ядаж би чамайг хамгаалж чадна.Би чамайг ажилд авсан.Тэд чамайг зүгээр л хөөж явуулахыг би зөвшөөрөхгүй. Би хариуцлагыг нь хүлээнэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:     Нань Сунь. Чи сүүлийн үед сайн ажиллаж байгаа гэж сонссон.ДаЛо чамайг магтаж ханахгүй байна лээ.Миний бодлоор, ажил мэргэжлийн гараа багш, зөвлөхөөс эхэлдэг.  Чи сургуулиа онц сайнтөгссөн ч гэлээ, ажлын байрандаа шинэ хүн хэвээрээ байгаа.Анхнаас нь сурах хэрэгтэй зүйл олон бий.Тиймээс зөвлөгчтэй байх нь маш чухал.Удирдлагатай холбоотой асуудал гарвал намайг олж уулзаарай.Ажлын хувьд,чи Да Ло-той ярилцаж болно. Да Ло. Чи хүрээд ирэв үү. Бид хоёр сая чамайг ярьж байлаа.

Да:     Сайн уу? Чи сайн амарч чадсан уу?

Нан:   Би өдрийн цагаар нэг их унтдаггүй.Би хоёр гурван цаг л унтсан байх.

Да:     Муугүй л байна. Тэр сайн байгаа.

Эр:     За.

Да:     Тэгвэл би түүнийг үйлчлүүлэгчтэй уулзуулахаар хурлын өрөө рүү авч явъя. Тэгэх үү?

Эр:     Тэг ээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:   Ноён Ли.

Ли:     Цзян Нань Сунь.

Да:     Та хоёр бие биенээ таньдаг юм уу?

Ли:     Бид танина.

Да:     Тэгвэл сайн л байна. Явж явж бид эртний найзууд.

Ли:     Бид ажлаас гадуур найзууд.Ажлын цагаар бол бид “А”, “Б” талууд хэвээрээ байдаг.

Да:     Тэгэлгүй яахав, тэгнэ.  Ноён Ли.Энэ бол зүгээр л жижиг асуудал.Та ажилтандаа ойлгуулж, түүнийг бидэнтэй уулзуулж, ярилцуулах ёстой байсан.

Ли:     Тэд та нартай хэд хэдэн удаа ярилцсан гэж хэлсэн.Гэвч өөрчлөлтийн үр дүн тийм ч сайн биш байна. Мөн тэдта нартай гэрээг цуцлах талаар ярих гэж үзсэн байна лээ. Гэтэл та нар зөвшөөрөөгүй байна. Бидний хугацаа хязгаартай. Тийм болоод би өөрөө энд ирсэн юм.

Да:     Бид хамтарч ажиллаад удаж байна.Гэрээг цуцлах нь зохисгүй зүйл.Мөн бид бүгдийг нэгд нэгэнгүй тодорхой ярилцаж болно гэж бодох юм.

Ли:     Үүнийг гэрээнд маш тодорхой заасан байгаа.

Төгсөв.

 

Back to episodes Go home