Миний сайн найзын түүх – 20
Үргэлжлэл: 00:45:24 мин.
Дүрүүд:
Эр:
Е Цзинь Ян Цзинь Янь Группын ерөнхийлөгч
Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг
Се Хун Цзу тэрбумтны хүү
Сяо Хэ Се-ийн найз
+Ли И Фань дэд захирал
+Ван Фэй Ю
+Сяо Сун Ван Фэйн туслах
+Эмч
---------------------------------------------------------------------------------------------------------
Эм:
Чжу СоСо Нань Суны найз
Нань Сунь Сосогийн найз
Цзян Нань Суны ээж
Эмээ Нань Суны эмээ
+Се Цзян Се Ху-ийн эх
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Би урд нь ажилд орж, хурдхан баяжих юмсан гэж байнга ярьдаг байсан.Харин одоо энэ чиний амнаас гарч байна. Чи яагаад ийм гунигтай байгаа юм бэ? Чи бол Цзян Нань Сунь. Чи хэр их мөнгө олох талаар санаа зовох хэрэггүй. Би... Чи дуртай зүйлээ хийх хэрэгтэй.Чи дуртай зүйлээ хийх ёстой. Чи их зүйлд хүрч амжилт гаргахын тулдуран бүтээлээ хөөх хэрэгтэй.
Нан: Би одоо Үнсгэлжин болсон.
Сосо: Ханхүү удахгүй чамд шилэн шаахай илгээх болно.Би тэр шаахайг чам руу илгээнэ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Стив: Цзян Нань Сунь уу?Та манай дэд ерөнхийлөгчийн туслах болохыг хүсэж байна уу?Эндээ хүлээж байа. Нэг хүн өөртэй чинь уулзмаар байна гэсэн.
Нан: Тэр хэн бэ?
Стив: Тэр чиний хуучный найз гэж хэлсэн.
Нан: Хуучны найз аа?
Стив: Хүлээж байна уу.
Нан: Та...
Ли: Ли И Фань. Чи намайг санахгүй байна уу? Бид урд нь уулзаж байсан даа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Хатагтай Цзян, энэ сохор болзоо гэдгийг мэдээгүй бололтой. Нэгэнт энэ сохор болзоо учраас би чамтай илэн далангүй ярина.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ли: Тэгэхэд аав чинь тэнд хамт байсан.
Нан: Ноён Ли, би тантай энд уулзана гэж санасангүй.
Ли: Тиймээ. Энэ санаандгүй тохиолдол. Суучих. Аа, Стивен чамтай нэг курсынх байх аа?
Нан: Тиймээ. Би түүнээс намайг ажилтай танилцуулахыг хүссэн юм.
Ли: Тэр надад чиний товч намтарыг өгсөн юм. Би аавын чинь тухай найзаасаа сонссон. Энэ их хэцүү байсан байх.
Нан: Баярлалаа.
Ли: Чи архитектурын салбарт мэргэшсэн хүн. Чи эхлээд докторын диссертаци хамгаалахаар төлөвлөж байсныг би санаж байна.
Нан: Би одоо ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
Ли: Яагаад?
Нан: Энэ миний аавын үхэлтэй холбоотой, гэхдээ бүхэлдээ биш л дээ. Ажилд орсон ч үргэлжлүүлэн суралцах боломж байдгийг би мэднэ.
Ли: Харин би туслах хайж байгаа. Чи миний юу хийдгийг мэдэх хэрэгтэй. Гэхдээ чиний хийх ажил ямар гэдгийг мэдэх үү?
Нан: Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах. Хөрөнгө оруулалтын боломжуудыг хайх, үнэлэх. Хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүдийн судалгаа. Мөн хөрөнгө оруулалтын боломжийн талаар судлах.Би үүрэг даалгавар биелүүлэх, үйлчлүүлэгчидтэй харилцах, бичиг баримттай ажиллахад танд туслах ёстой.
Ли: Тэгэхээр,чиний мэргэжил энэ ажил үүргийн хүрээнд хамаарахгүй.
Нан: Танайх энэ ажлыг хийхэд мэргэжлийн хүн хэрэгтэй гэж хэлээгүй.
Ли: Тэгвэл чиний зорилго юу вэ?
Нан: Би тантай илэн далангүй байж болох уу?
Ли: Би илэн далангүй хүмүүст дуртай.
Нан: Стивен энд өндөр цалинтай гэж надад хэлсэн.
Ли: Тэр үнэн. Гэхдээ ажил нилээн хүнд байх болно.
Нан: Би өндөр цалинтай ажил хүсч байна.
Ли: Тэгвэл би ч гэсэн илэн далангүй хэлье. Чамайг энэ ажилд тохирохгүй гэж бодож байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө,миний туслах өндөр цалингаас болж надад ажиллахыг би хүсэхгүй. Хоёрт, миний туслах манай компанийн хүмүүстэй найзууд болохыг би хүсдэггүй. Тэр бүү хэл, надтай хүртэл найзын харилцаатай байх ёсгүй. Би төвөгтэй харилцаанд дургүй. Гуравт, би чамд чин сэтгэлээсээ хэлье. Чи ийм сайхан мэргэжилтэй байхад би чиний тэр авьяасыг дэмий үрмээргүй байна.
Нан: Баярлалаа.
Ли: Надад харамсалтай байна. Би чамайг хүндэлсэн сэтгэлээр үнэнийг хэлсэн гэж бодож байна.
Нан: Би ч гэсэн танд чин сэтгэлээсээ баярлалаа.
Ли: Би таван минутын дараа уулзалттай. Хатагтай Цзян, хэрэв чи завтай бол энэ баасан гаригт хамт кофе ууя. Магадгүй би чамд хэдэн компани санал болгох байх. Учир нь соёлтойдоо биш. Бас энэ сохор болзоо биш. Чи сандрах хэрэггүй. Тэр оройн хоолноос болж эвгүй байдалд орцгоосон учраа ололцох хэрэгтэй байх.
Нан: Ойлголоо. Тэгвэл баасан гаригт уулзацгаая.
Ли: Баасан гаригт уулзацгаая.Би гаргаж өгөхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Бид өдрийн хоолонд юу идэх вэ?
Сосо: Би ажлаа дуусгаагүй байна.
Фань: Цзиньсянь-роудад шинэ ресторан нээгдсэн.Тэр сайхан хоолтой.
Сосо: Бид дараа нь тийшээ явж болох уу?
Фань: Дараа нь аа? Гэхдээ яагаад?
Сосо: Се Хун Цзу надтай хамт өдрийн хоол иднэ гэсэн. Тэр намайг доод давхарт хүлээж байгаа. Би түүнд хийх ажил ихтэй, явж чадахгүй гэж хэлсэн.
Фань: Хүлээ, хэрэв тэр өдөр бүр ирээд байвалчи өдөр бүр үдийн цайгаа алгасах болж байна уу?
Сосо: Е ерөнхийлөгч бид хоёрыг хараад намайг муугаар бодох вий гэж би айж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Е ах аа. Е ах.
Е: Се Хун Цзу?
Се: Та Сосол тусалсанд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Та ээжийн үгэнд оржСосог өөр алба руу шилжүүлээгүйд баярлалаа. Би Сосотой дахиж уулзаж чадахаар болсон.
Е: Манай компани аливаа зүйлийг өөрсдийнхөө үзэмжээр хийх болно. Бид бусдыг хэзээ ч сонсохгүй.Ойлгосон уу?
Се: Ойлголоо.
Е: Чи хэнд цэцэг өгөх гэж байна?
Се: Энэ...
Е: ЧжуСосо-д уу?Залуу минь, та шинэ найз нөхөдтэй болох эсвэл найз бүсгүйтэй болох гэж байвал би дургүйцэхгүй. Гэхдээ чи түүний ажилд бүү саад бол. Чи ч бас ажилтай биз дээ?
Се: Тиймээ, тийм.
Е: Дараагийн удаа тод цэцэг илгээ.
Се: Баярлалаа, Е ахаа.
Е: Зүгээр.
Се: Та алтан зүрхтэй юмаа.
Эр: Е захирал.
Эм: Е захирал.
Е: Сайн уу.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Е захирал.
Е: Сууцгаа. Юу болсон юм? Биньчэний төсөлд ямар асуудал гарав?
Эр: Е ерөнхийлөгч өө, бид Биньчэний төслийн дагуу газрын үнийг урьдчилан тохирсон байсан юм. Гэтэл гэнэт шинэ өрсөлдөгч гарч ирсэн.Бид ямар ч үнэ санал болгосон тэр үргэлж биднээс 2% илүү үнэхэлдэг.
Е: Тэр биднийг мухардуулах гэж байна.
Эр: Манай өрсөлдөгч компани энэ газар манайБиньчэн төсөлд ямар хэрэгтэй болохыг мэдэж байгаа. Тийм учраас тэд бууж өгөхгүй байна. Тэдний захирал манай компанийг нэгд нэгэнгүй судалсан. Тэр тантай ямар нэг байдлаар холбоотой бололтой.
Е: А? Надтай холбоотой?
Эр: Та хоёр урд нь танилууд байсан гэж тэр хэлсэн. Харин одоо татүүний имэйлд ч хариу өгөхгүй байгаа гэсэн.Тэр таныг өөртэй нь биечлэн уулзаж тохиролцох санал тавьсан.
Е: Би түүнийг эртнээс таньдаг гэнээ? Би бизнес эрхлээд олон жил болж байна. Би тоолж баршгүй олон хүнтэй уулзсан. Бизнес эрхэлдэг бол өрсөлдөөн үргэлж байдаг. Өрсөлдөөн байгаа үед зөрчилдөөн үүсдэг. Та нар ямар аргаар гэдэг нь надад хамаагүй, харин тэр газрыг бид авах ёстой. Фань нарийн бичиг ээ, яваад тэр компанийн үүх түүхийг олж судал. Тэдний ард хэн байгааг олж мэд.
Фань: Мэдлээ.
Е: Сосо, чи Фань нарийн бичигтэй хамт яв.
Фань: Түүнтэй хамт Биньчэн рүү явах юм уу?
Е: Чи зөвхөн үйлчлүүлэгчдийг зугаацуулж бизнес явуулах боломжгүй гэдгийг мэдэж байх ёстой.Заримдаа чи бүх төрлийн аргыг ашиглах хэрэгтэй болдог. Жишээ нь, нууц аргууд.
Сосо: За, би ойлголоо.
Фань: Е ерөнхийлөгч өө, энэ нэлээд төвөгтэй асуудал. Би өөрөө эхлээд энэ асуудлыг шийдэж, учрыг нь олно бодож байна. Учир нь энэ нь урт хугацааны төсөл хэвээр байгаа.Дараа нь би Чжу Сосог тийш нь дагуулж явъя.
Е: Санаа зоволтгүй. Тэр чамд гай болохгүй.
Фань: Ойлголоо.
Е: Өнөөдрийн бидний уулзалт ингээд дууслаа. Чжан, миний өрөөнд яваад оч.
Чжан: За.
Фань: Чи... чи ямар ч загварлаг хувцас, гоёл чимэглэл эсвэл цүнх авч явах ёсгүй. Чамд тийм юмны шаардлага байхгүй. Зүгээр л энгийн хувцаслах хэрэгтэй.Төслийн талаар асуух зүйл байвал надаас асууж болно, ойлгосон уу?
Сосо: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ван /бичлэг/: Сайн уу. Түүнтэй мэндлээрэй.
Эр: Сайн уу.
Ван: Хөөе.
Эр: Сайн уу. Энэ залуу чамд үнэхээр хайртай шүү.
Ван: Тиймээ. Одоо бид тоглолтоо хийх гэж байна. Баяртай.
Эмч: Цзян бүсгүй. Бид настанд хоёр стент тавих саналтай байна. Гэхдээ настан дэндүү өндөр настай. Бид стент тавих явцад гэнэтийн зүйл тохиолдож болно. Тиймээс бидэнд түүний гэр бүлийн гишүүний гарын үсэг хэрэгтэй байна.
Нан: Би зөвшөөрч байна.
Эмч: Чи энэ талаар гэртээ эцэг эхтэйгээ ярилцаж болохгүй гэж үү?
Нан: Гэр бүлийн бусад гишүүд Шанхайд байдаггүй. Би түүний ач охин. Би гарын үсэг зурна.
Эмч: За, мэдлээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Се: Ээж ээ.Ээж.
Цзя: Ноён Чжан, санаа зоволтгүй.Бид материалуудаа цаг тухайд нь нийлүүлнэ.Хуанань дахь манай шинэ үйлдвэр удахгүй ашиглалтад орно.Татоглосон байлгүй дээ. Нийлүүлэлтийн сүлжээндямар асуудал гарна гэж? Та энэ салбарт миний нэр хүндийг мэдэх ёстой доо, тийм үү? Санаа зоволтгүй. Би өөрөө бүгдийг анхаарна. Тэгэлгүй яахав. Таныг завтай болохоор хамт оройн хоол идье. Баяртай. Чамд хэрэгтэй юм байна уу?
Се: Ээж ээ, хайрт ээж минь.Надад юу ч хэрэггүй.Би зүгээр л тантай ярилцаж болох уу?
Цзя: Нааш ир, энд суучих. Чи кофе уумаар байна уу?
Се: Би...Ээж, яагаад би таны үйлчлүүлэгчдийн нэг юм шигнадад санагддаг юм бол? Бид хоёр өнөөдөр жирийн нэг ээж хүү хоёр шиг байж болох уу? Бүх юмыг хойш тавиад сэтгэлээсээ ярилцъя.
Цзя: Сэтгэлээсээ ярилцах аа? Юу гэсэн үг вэ?
Се: Миний хэлэх гэсэн юм... Юутай ч би танд маш их баярлаж явдаг. Намайг бага байхаас л та надад хамгийн сайхан хоолыг өгч, хамгийн сайхан хувцас, боловсролыг надад өгсөн. Ямар ч байсан танд маш их баярладаг.Гэхдээ та намайг үнэхээр жаргалтай байна уу гэж бодож байсан уу? Энгийн жишээ хэлье л дээ. Миний багад та эцэг эхийн хуралд очиж байх ёстой байсан. Бусад хүүхдүүд эцэг эхээ хоёуланг нь хуралд авчирдаг байсан, тийм үү? Харин миний хувьд, нэг бол манай жолооч, эсвэл таны туслах, эсвэл манай үйлчлэгч очдог. Бидний ажилд авсан үйлчлэгч нар хуралд оролцдог байсан.Би сэтгэлдээ ямар нэг юм бодох бүрт тантай ярилцмаар санагддаг байсан. Харин бусад хүүхдүүдийн хувьд...
Цзя: Надад чухал дуудлага ирлээ.Чжао ерөнхийлөгч өө. Би сая тантай ярих гэж байлаа. Яг тийм. Үйлдвэр барихад надад таны дэмжлэг маш чухал байна. Та хичнээн хувьцаа авмаар байна? Чжао Ма Линь удирдлагыг өөртөө авах юм уу? Тэгэлгүй яахав. Асуудал байхгүй. Тийм ээ, тийм.
Се: Ээжээ би явлаа.
Цзя: Би тантай зарим зүйлийн талаар ярилцах хэрэгтэй хэвээрээ. Энэ таны барьж байгаа шинэ барилгуудтай холбоотой. Харин цахилгаан тоног хэрэгслийн хувьд...Та Хун Цзугийн тухайд санаа зоволтгүй.Би амласан байх аа?Би Хун Цзуг нилээн загнасан.Одоохондооохүү зөвхөн тэрхүүхнийг сонирхоод байна.Тиймээ, тийм.Тэр түүнтэй гэрлэхгүй. Энэ боломжгүй зүйл.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Эмээ яаж байна?
Нан: Эмч биеиийнх нь байдал хэвийн байгаа гэж хэлсэн. Би зарим юмнуудыг авахаар ирлээ. Удахгүй би эмнэлэг рүү буцаж очно. Хэн нэгэн эмээд санаа тавих хэрэгтэй.
Сосо: Чиний ажил юу болсон?
Нан: Би хэнтэй уулзсан гэж бодно?
Сосо: Хэнтэй?
Нан: Ли И Фань. Чи түүнийг санаж байна уу? Аав намайг танилцуулсан тэр залуу.
Сосо: Тэгэхэд ВанЮнЧжэн чамайг сохор болзооноос аварч байсан.
Нан: Тэр намайг ажилд авахгүй гэсэн.
Сосо: Яагаад? Тэр чамаас хариугаа авч байгаа юм уу?
Нан: Үнэндээ тэр сайн залуу. Би завтай болохоороо чамд дэлгэрэнгүй ярьж өгнө өө. Чи юу хийгээд байгаа юм? Чи хүнс авч явж яах гэсэн юм?
Сосо: Би томилолтоор явна. Фань нарийн бичиг хүндхэн томилолт гэж хэлсэн. Тэгээд л эднийг авсан юм. Юмыг яаж мэдэхэв.
Нан: Чи ахиухан хувцас авах хэрэгтэй. Чи хэдэн өдрөөр явах юм?
Сосо: Хэрэв бүх зүйл хэвийн байвал хоёр хоногийн дараа буцаж ирнэ гэж бодож байна. Се Хун Цзуд миний хаашаа явсаныг битгий хэлээрэй, за юу?
Нан: Би яагаад түүнд хэлнэ гэж?
Сосо: Миний өмнөөс дуудлагыг нь авчих. Яриарай. Юу болсон бэ?
Се: Чжу Сосо, би өнөөдөр гэрээсээ явсан гэдгээ чамд хэлмээр санагдаад залгалаа. Би картаа ээждээ буцааж өгсөн. Басмашинаа ч буцааж өгсөн. Би бүх юмааардаа орхисон. Тэгээд би гэрээсээ явсан. Одоо би Сяо Хэгийн гэрт амьдарч байгаа. Би Сяо Хэгээс гуйсан юм. Цаашдаа би Сяо Хэтэй хамтарч ажиллана. Сяо Хэ надад гэр бүлийнх нь бизнес бидний амьдралд хангалттай гэж хэлсэн. Ямар ч асуудал байхгүй гэж бодож байна. Аан гээч, өнөөдрийг хүртэл ээж надад хэрэгтэй бүхнийг минь өгсөн. Харин өнөөдрөөс хойш миний хийх бүх зүйл чиний төлөө байх болно, Чжу Сосо. Чи ойлгосон уу? Байна уу? Байна уу?Тэр яагаад утсаа тасалж байгаа юм?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Тэр чамаас болж тэр мөнгө, өв хөрөнгөө орхилоо.Энэ чамд юм бодогдуулж байна уу?
Сосо: Үгүй.
Нан: Яагаад?
Сосо: Учир ньодоо түүнд сохор зоос ч байхгүй.
Нан: Чжу Сосо, битгий ийм ичгүүргүй байгаач.
Сосо: Би үгээ хэлж дуусаагүй байна. Учир нь тэр ядуу амьдрах ямар байдгийг мэдэхгүй.Магадгүй, би даваадгарч чадна, харин тэр хэзээ ч чадахгүй.Хайр сэтгэл, хатуу ширүүн амьдрал хоёрыг нийлүүлж амьдралыг сөрөхболомжгүй гэж би хэлэхгүй, гэхдээ энэмаш хэцүү.
Нан: Амьдралын бэрхшээлтэй тэмцэхийн хажуугаар бие биенээ хайрлаж амьдрана гэдэг.. Энэ нь зөвхөн кинонд л байдаг байх.
Сосо: Бид нэг л удаа амьдрана. Бид залуу нас, гоо сайхнаа дэмий үрэх ёсгүй. Бид хөгширч,эмнэлэгт хэвтэхдээзөвхөн өнгөрүүлсэнамьдралаа дурсаж цагийг өнгөрүүлэх болно.Тухайн үеийн бидний гаргасан шийдвэрнасан туршийн харамсал болдог.Бодоод үз дээ.Чиний биегуурснуудад сүлбүүлээд хэвтэж байхад, бүр чамд таалагддаг залуу хажуу орон дээр хэвтэж байхад чтүүнд сэтгэлээ илчлэх зориг, сэтгэлийн тэнхээ чамаас гарахгүй.
Нан: Гэхдээ чинэг сумаар хоёр туулай буудахыг хүсдэг. Эцэст нь чи юу ч үгүй хоосон хоцрох магадлал өндөр. Бие чинь гуурсаар сүлбүүлсэн үедчи эмчилгээний төлбөрөө төлөх мөнгөгүй болно, хайртай хүн чинь хажууд чинь байхгүй байна.
Сосо: Тэр үед би хувь заяатайгаа эвлэрэх байх даа.
Нан: Би Чжан Ань Жэнь-д бүх найдвараа тавьсан байсан юм. Эцэст нь бүх зүйлээ алдсан.Тиймээс, надад дахин боломж олдвол би дахиж тийм зөрүүд байхгүй.
Сосо: Хэрэв би бүх зүйлээ алдаж, миний бие гуурсанд сүлбүүлж, би ярьж чадахгүй, орноосоо босож, хоол идэж, бие засаж чадахгүй болбол чи намайг халамжлана гэдгийг би мэднэ. Тиймээ?
Нан: Тэгэхээр,чамд мөнгө хэрэгтэй. Харин би эрүүл байх хэрэгтэй. Эсвэл надад мөнгө хэрэгтэй. Харин чи эрүүл байх хэрэгтэй.Бид хоёулаа зөвхөн нэг л зүйлийг нэг цаг хугацаанд хийж чадна.
Сосо: Бид нэг сумаар хоёр туулай зэрэг буудаж яагаад болохгүй гэж?
Нан: Бидэнд тийм сонголт байхгүй.
Сосо: Бид үнэхээр тийм аз жаргалгүй гэж үү? Чг одоо надад үнэхээр гунигтай санагдчихлаа.
Нан: Үнэнтэй нүүр тулах цаг нь болсон. Чи юмаа бэлд.
Сосо: Би дахиж бэлдмээргүй байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нан: Та кофегоо амтархан уугаарай.
Ли: За, баярлалаа.Яриагаа эхлэхийн өмнө эхлээд чиний ажлын талаар ярилцъя.
Нан: Та их шулуухан хүн юмаа.
Ли: Би тэгж сурсан. Би юмыг ил тод байлгаж сурсан хүн. Тэгвэл би юуг ч хольж хутгахгүй.
Нан: Би үүнийг сайн дадал гэж бодож байна.
Ли: За, ажил хэрэгтээ орох уу?
Нан: Асуудалгүй.
Ли: Би чиний товч намтартай танилцсан.Чи өндөр цалин хүссэн, гэхдээ томилолтоор явахгүй, илүү цагаар ажиллахгүй гэсэн байна. Дэлхийн ямар ч компани чиний энэ саналыг зөвшөөрөхгүй.
Нан: Би үүнийг мэднэ. Би их юм хүссэнээ мэднэ.Гэхдээ миний одоогийн нөхцөл байдалд би оролдоод үзэх ёстой.
Ли: Их сургуульд сурсан үр дүн чиньчамд давуу тал болно,гэхдээ чи өөрийгөөө хөгжүүлэхэд хугацаа хэрэгтэй.Компани чамаас яагаад томилолтоор явах дургүй, илүү цагаар ажиллахгүй гэснийг чинь асууна. Чи эмээгээ асрах хэрэгтэй гэж хэлнэ. Харин энэ чинь чиний талаархи компанийн үзэл бодолд нь нөлөөлнө.
Нан: Би мэднэ.
Ли: Би чамд өгөх хэдэн зөвлөгөө байна. Чиний хамгийн сайн сонголт бол цалингийнхаа тодорхой хэсгийг гэрийн асрагчид зарцуулах хэрэгтэй. Ингэснээр,чи компанийхаа төлөө чадах бүхнээ зориулж чадна. Мөн ойрын таван жилд гэрлэх тухай бодохгүй гэдгээ компанидаа амлах ёстой. Чамд өгөх хоёр дахь зөвлөгөө. Хэрэв чи өөрөө эмээгээ асрах шаардлагатай бол жирийн, эсвэл ердийн оффисын ажлыг олох хэрэгтэй. Гэхдээ энэ чамд бага цалин өгнө. Чи нэг сумаар хоёр туулай буудаж чадахгүй.
Нан: Би энэ тухай бодъё.
Ли: Сайн байна. Чи шийдвэрээ гаргачихаад надад хэлээрэй. Чи ямар ч шийдвэр гаргасан хамаагүй,би чамайг компаниудтай танилцуулна.
Нан: Баярлалаа.Тэгвэл энэ сэдвийг ингээд хаая.Үгүй бол би танд дахиад төвөг удна.
Ли: Асуудалгүй. Цзян, бизориглоод чамаас нэг юм асууж болох уу? Чи гэрлэсний дараа юу хийхээр төлөвлөж байгаа вэ? Чи эмээгээ дэргэдээ авах уу?
Нан: Мэдээж. Хэрэв би найз залуу түүнтэй хамт байхыг хүсэхгүй бол би тийм хүнтэй гэрлэж чадахгүй.
Ли: Чи гэрлэлтэнд яаж ханддаг вэ? Өөрөөр, чи ямар эрийг хайдаг вэ гэсэн юм.
Нан: Энэ гэнэтийн асуулт байна. Би танд яаж хариулахаа мэдэхгүй юм. Би урд нь энэ тухай бодож байгаагүй.
Ли: Бодож байгаагүй ээ? Чи гэрлэлт, гэр бүл, ажлаа хамт төлөвлөх хэрэгтэй. Чи тэр бүхнээс аль нэгийг нь орхигдуулна гэж би бодохгүй байна, тийм үү?
Нан: Бидний төлөвлөгөө өөрчлөлтийг гүйцэдэггүй юм.Ноён Ли, хэрэв миний амьдрал дахиад өөрчлөгдөхгүй бол тэр л "өөрчлөлт" болно.
Ли: Тэгсэн ч гэсэн ямар ч төлөвлөгөөгүй амьдарч болохгүй.Таван жилийн төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө, бүр нэг өдөр эсвэл долоо хоногийн төлөвлөгөө.
Нан: Танд байгаа юу?
Ли: Байгаа.Би яагаад ингэж шаргуу ажиллаж байгаагаа мэддэг байх ёстой.Миний зорьсон зорилго, зорилго бид хоёрын хоорондын зай. Мөн түүний дагуу зорилгодоо залруулга хийж байж ёстой.
Нан: Энэ зүдэргээтэй биш үү?
Ли: Тиймээ. Гэхдээ, хөгжих чиглэлгүй амьдрана гэдэг илүү зовлонтой.
Нан: Таны зөв.
Ли: Бүх юм тийм ч амаргүй.Магадгүй урьдчилан төлөвлөдөг хүмүүс тууштай байж чаддаг байх.Бид хамгийн аз жаргалтай хүмүүс биш байж болох ч бид хэзээ ч аз жаргалаар дутдаггүй гэдэгт би итгэдэг.
Нан: Би танд дарсны оронд усаар хундагны үг хэлье.Таны саналд баярлалаа.
Ли. Харин би л чамд хундагны үг хэлэх ёстой. Би чамтай анх уулзахдаа дураараа танхил охин байна гэж бодсон.Чамайг ийм эрч хүчтэй, хатуужилтай болно гэж бодсонгүй. За алив, чамд амжилт хүсье.
Нан: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сосо: Та ийм энгийн хувцас өмсөх нь ховор байдаг.Энэ нь танд маш сайханзохиж байна. Та хамаагүй залуу харагдаж байна.
Фань: Чи намайг хараад тайвширч байна уу? Үнэндээ энэ миний байлдааны хувцас.Би бусдын анхаарлыг сулруулах гэж үүнийг өмсдөг юм.Энэ удаад чи бага ярьж, илүү их ажиглах хэрэгтэй.
Сосо: Бид төслийн үнийн талаар гэрээ хийх гэж ирсэн биз дээ?
Фань: Чи тэгж хэлж болно. Бодоод байхад, Е ерөнхийлөгччамайгМаркетингийн албанд өөрийгөө хөгжүүлэг гэсэн байх. Тийм болоодзахирал намайг дагаж яваад газар дээр нь учрыг нь ол гэсэн байх. Чи бэлэн байх ёстой. Чамд амжилт хүсье.
Сосо: Тохиролцоонд хамгийн хэцүү юм нь юу вэ?
Фань: Хамгийн хэцүү нь бид өрсөлдөгч компаний түүхийг мэдэхгүй байгаа нь.Гэхдээ бид үнэдээ тийм ч хэцүү биш бол бага зэрэг өөрчлөлт оруулж болно.Үүнийг шийдвэрлэх нь бусад асуудлуудаас илүү хялбар тусдаг юм.
Эр: Сайн уу.
Фань: Сайн уу.
Сун: Та бодвол Фань нарийн бичиг байх.
Фань: Тиймээ.
Сун: Та нарыг тосож ав гэж намайг явууллаа. Намайг зүгээр л Сяо Сун гэж дуудаж болно.
Фань: Аа, Сяо Сун.
Сун: Та нар машинд сууна уу.
Сосо: Баярлалаа.
Су: Би та нарын тээшийг авъя.
Фань: Баярлалаа.
Сосо: Баярлалаа.
Сун: Зүгээр ээ.
Сосо: Тө нөгөө талаар нь суух хэрэгтэй.
Фань: Би өөрөө хаалгаа нээж чадна.
Сосо: Баярлалаа.
Фань: Өө, баярлалаа.
Сун: Зүгээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сун: Фань захирал аа, залуу бүсгүй, та хоёр хоол идээгүй биз дээ? Бид компани руу очихоос өмнө жаахан юм идэж яагаад болохгүй гэж?
Фань: Гуйя, намайг захирал гэж дуудах хэрэггүй. Би захирал биш. Энэ нь шаардлагагүй гэж би бодож байна.Бид компани руу шуудочих ёстой.
Сун: За, Фань нарийн бичигээ.
Фань: Тэр хоёр дахь компани эндэхийн компани уу?
Сун: Тэр компаниэнд бүртгүүлтэй байдаг,харин тэдний захирал Шанхайгаас гаралтай гэсэн.
Фань: Шанхай?
Сун: Тиймээ.
Фань: Түүний нэр хэн бэ?
Сун: Би мэдэхгүй.
Фань: Түүний овог хэн бэ?
Сун: Ван.
Фань: Ван гэнэ ээ? Гэхдээ чи түүний бүтэн нэрийг мэдэхгүй байх нь. Ван овогтой хүмүүс дэндүү олон байх юм.
Сун: Таны зөв.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Ийшээ юу?
Сун: Тиймээ.Явцгаая.
Сосо: Бид яагаад ийм газар уулзаж байгаа юм бэ?Энэ хачин биш гэж үү?
Фань: Ноён Ван эндирсэн байгаа юу?
Сун: Тийм ээ, тэр ирсэн.
Фань: Би тэрноён Ван гэж хэн болохыг хармаар байна. Энэ чинь...
Сун: Ноён Ван хөгжлийн бэрхшээлтэй.Түүнд тэргэнцэр хэрэгтэй байдаг.
Фань: Сун. Энэ ноён Ван 50 гаруй настай, мөнүргэлж даавуун гутал өмсдөг үү?
Сун: Тиймээ. Та түүнийг мэддэг юм уу?
Фань: Тийм юм шиг байна.
Сун: Намайг дагаад явна уу.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Сосо, чи надад эм аваад өгөөч.Миний толгой өвдөөд байна.
Сосо: Гэнэт яагаад таны толгой өвддөг юм?
Сун: Би танд авч өгч яагаад болохгүй гэж?Би машинтай болохоор илүү хурдан.
Фань: Хэрэггүй. Наашаа явах замд би эмийн сан олж харсан юм. Тэр юу авахаа мэддэг. Буруу юм битгий авчихаарай. Одоо яв. Түргэл. Яв, яв.
Сун: Явцгаая.
Фань мессеж: Зочид буудалдаа буцаж очоод Е ерөнхийлөгч рүү залга.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Ван Фэй Ю. Чи дүрээрээ байна.
Ю: Фань нарийн бичиг, уулзаагүй удсан байна.
Фань: Уулзаагүй удсан байна. Хөөе? Танай босс хаана байна?
Сун: Тэр эхлээд та хоёрыг ярилцуулахыг хүссэн. Та хоёр хэн нь газар эзэмших талаар ярилцаж дууссаны дараа захирал газраа зарна. Би та нарт саад болохгүй. Та нар ярилцана уу.
Ю: Фань нарийн бичиг ээ. Та суучих. Е ЦзиньЯнь өөрөө ирэхгүй болохоор чамайг нааш нь явуулсан уу?
Фань: Тэр сүүлийн үед их завгүй байгаа.
Ю: Тэр нэг залуухан бүсгүйтэй болсон гэж би дуулсан. Чамтай хамт ирсэн тэр бүсгүй.
Фань: Үгүй ээ, тэр түүний туслах нь. Тэр дадлага хийж байгаа болохоор л надтай хамт ирсэн юм.
Ю: Энэ миний сонссон зүйл биш. Тэр хаана байна? Хөгшин Е-д ямар бүсгүйчүүд таалагддагийг надад харуулаач.
Фань: Ингэхэд ажил хэрэгтээ оръё.
Ю: Ажил хэрэг ээ? Одоо Е ЦзиньЯныг сууринаас нь ховхлох нь миний ажил.
Фань: Энэ нилээн хэцүү.Хэрэв өнгөрсөн үед энэ хэцүү байсан бол одоо бүр хэцүү.
Ю: Үүнийг алхам алхамаар хийе. Эндээс эхэлцгээе.
Фань: Миний сонссоноор, чи манай компанийн санал болгосон үнээс 2% илүүг санал болгосон гэсэн.
Ю: Чи одоо ойлгоогүй юм уу? Энэ чинь Цзинь Янь группын санал болгосоос ердөө хоёрхон юанаар илүү.
Фань: Чи тоглож байгаа байлгүй.
Ю: Би тоглоогүй. Бид тэд нартай маш сайхан харилцаатай. Тэд чамд газраа зарна гэж чи яагаад бодсон юм?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Энэ жил бид төсөл дээр илүү сайн ажиллахын тулд боловсон хүчний бүтцэд өөрчлөлт оруулсан. Мөн бид удирдлагын бүтцэд томоохон өөрчлөлт хийсэн. Бид алба тус бүрт чиглэл өгсөн байгаа.
Е: Ойлголоо, ингээд боллоо. Байна?
Сосо: Е ерөнхийлөгч өө, ашгүй та нэг утсаа авлаа. Фань нарийн бичиг бид хоёр өнөөдөр өрсөлдөгч компанитай уулзахаар төлөвлөсөн байсан юм. Гэтэл Фань нарийн бичиг өөрт нь эм худалдаж ав гэж хэллээ. Тэр намайг тантай ярь гэсэн бололтой. Магадгүй энд, эргэн тойронд өөр хүмүүс байгаа болохоор тэгсэн байх. Юу болоод байгааг би ч мэдэхгүй байна. Нэг л хачин. Үүнээс өмнө зүгээр л байсан. Манай өрсөлдөгч Шанхайгаас гэдгийг тэр мэдэж байна. Түүний овог нь Ван, тахир дутуугийн тэргэнцэртэй хүн. Энд нэг л биш байна.
Е: Чжу Сосо, хэрэв Фань нарийн бичиг чамайг дээш нь гаргаагүй бол дээшээ гарах хэрэггүй. Фань нарийн бичигийн үгэнд ор. Урд нь бид түүнтэй зөрчилдөж байсан юм. Чи тэднээс холхон байх хэрэгтэй. Би Фань нарийн бичигтэй дараа нь холбогдоно.
Сосо: Үгүй ээ, би...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ю: Чи Е ЦзиньЯныг надтай биеэрээ ирж уулз гэж хэлэх хэрэгтэй.
Фань: Чи эхлээд надтай ярилцаж болно. Хэрэв ямар нэг асуудал үүсвэл би Е ерөнхийлөгчтэй холбогдоё. Тэгээд чамтай уузалт товлоё, тэгэх үү?
Ю: Түүнийг ир гэж хэл. Өнөө орой чамайг, бас түүний тэр бяцхан найз бүсгүйг хоолоор дайлна. Түүнийг маргааш ирэхээр нь бид ажил хэргээ ярилцаж болно. Би ч гэсэн Шанхайгаас энд ирсэн. Миний хөл сайнгүй байгаа ч би хүрээд ирсэн.
Фань: Тэгвэл би буцаад явлаа. Би Е ерөнхийлөгчтэй ярьж байгаад та хоёрын уулзалтыг товлоё.
Ю: Яг одоо ярь. Яг одоо түүнтэй утсаар ярь. Намайг хажууд чинь байна гэж хэл.
Фань: Захирал одоо хүний нөөцийн албатай уулзаж байгаа.
Ю: Тэгвэл бид энд хүлээж байя.
Фань: Чи миний амьдралыг хэцүү болгож байна.
Ю: Тиймээ.Би чиний амьдралыг хүндрүүлж байгаагаа хүлээн зөвшөөрнө. Би Е Цзинь Яны амьдралыг ч хэцүү болгоно. Гэхдээ тэр долоон жилийн өмнө намайг ямар болгосонтой харьцуулбал энэ юу ч биш.Энэ зууш ч биш. Ах минь амиа золиосолж, би түүний төлөө хөлөө золиосолсон учраас Е Цзинь Янь өдий зэрэгтэй болсон юм.
Фань: Энэ зүгээр л автын осол байсан.
Ю: Тэр бидэнд хэтэрхий хатуу хандсанаас болж осол болсон.
Фань: Үгүй ээ, тэр хоёр тохиолдол чинь өөр.
Ю: Тэд хоорондоо холбоотой.Бүгдээрээ хамт ресторан руу явцгаая. Би захиалга өгсөн байгаа.Бид хүлээх зуураа ууж болно. Е Цзинь Янь уулзалтаа дуусгана биз.
Фань: Одоохондоо эрт байна.Дараа нь хамтдаа оройн хоол идэж болно, тэгэх үү?
Ю: Бид ууж байхдаа хүлээж болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фань: Би чамайг эм авчирч өг гэж хэлээгүй билүү?Чи яагаад ирсэн юм бэ?
Сосо: Би танд санаа зовоод.Би таныг ганцааранг чинь орхиж болохгүй биз дээ? Таныг энд байгаа гэж хэлэхээр нь би хүрээд ирлэ.
Ю: Бүсгүй, би чамайг яаж дуудах вэ?
Сосо: Миний овог Чжу.Зүгээр л намайг Чжу Сосо гэж дууд.
Ю: Сайн уу, Чжу. Би Ван.
Сосо: Сайн уу, ноён Ван.
Ю: Чжу бүсгүй, суучих.
Сосо: Бид хэдийн ууж эхлэх гэж байна уу?
Ю. Та нар наашаа ирэх замдаа хоол муутай явсан байх. Жирийннэг өдрийн хоол хамт идэцгээе.Би Фань нарийн бичигт хэдийн хэлсэн байгаа.Өвгөн Е утсаар ярихыг хүлээх зуураа хэдүүлээ уужсууя.
Фань: Фэй Ю, бид суугаад ярилцаж болно, гэхдээ уух хэрэггүй гэж бодож байна.Ажлын цаг дуусаагүй байна.
Ю: Фань нарийн бичиг ээ, намайг газраа өгөхийг ятгах нь чиний гол ажил. Чжу бүсгүй, сууна уу.
Фань: Суучих.
Ю: Чжу хатагтай, суучих. Би машины ослоор тахир дутуу болоод одоо болтол шаналж явдагийг чи мэдэх үү? Түүнээс хойш би архи яаж уухыг сурсан. Би уусны дараа илүү дээрддэг. Тэр их шаналал байхгүй болдог юм.
Сосо: Машины осол оо?
Фань: Өөрийгөө л мэдэж бай.
Ю: Чжу бүсгүй, чимэдээгүй байх гэжбодож байна.Долоон жилийн өмнө би, миний ах,хөгшин Е бид гурвыг сайн найзууд гэж хэлж болохоор байсан. Тэр үед ах маань амьд сэрүүн байлаа. Ах бид хоёр Хуайхай роудад байрлалтай нэг оффисын барилгыг сонирхсон юм. Тухайн үед манай хувьцаанд нэг томоохон асуудал гарсан санагдаж байна. Ах бид хоёр энэ талаар хөөцөлдөхөөр Сингапур руу явлаа. Тэгээд бид энэ асуудлыг шийдсэн. Гэтэл санаандгүй давхардсан тохиолдол гарлаа. Манай компанийн хувьцаанд мөн л томоохон бэрхшээлтэй тулгарсан байсан. Тиймээс бид нэг сайн найзаасаа мөнгө зээлэхээр боллоо. Гэтэл тэр бидэнд мөнгө зээлдүүлээгүй төдийгүй бидний араар тэр оффисын байрыг худалдаж авсан байсан. Энэ мэдээг хүлээж авах үед бид Малайзад байсан юм. Тэр үед бид Малайзаас мөнгө зээлж амжсан. Тэгэхэд ах маань машин барьж байсан. Би хажуугийн зорчигчийн суудалд.Ах маань газар дээрээ нас барсан. Ослын дараа би нөхөн сэргээх эмчилгээнд таван жилийг зарцуулсан. Саяхнаас л хэвийн сууж чаддаг боллоо. Бодох тусам гунигтай санагддаг юм. Ингээд зогсъё. Алив, ууцгаая. Алив ээ, уугаарай. Бариарай, Сяо Ган. Бариарай, Чжу бүсгүй.
Фань: Түүнтэй хамт архи ууж болохгүй. Тэр шинэ хүн. Тэр яаж уухаа ч мэдэхгүй. Би чамтай ууя. Барьчих.
Ю: Чжу бүсгүй компанийн захиралын төлөө ажилладаг. Тэр архи яаж уухыг яагаад мэддэггүй юм? Чжу бүсгүй, Е захирал чамд архи яаж уухыг заагаагүй юу?
Сосо: Ноён Ван...
Ю: Тэгвэл би чамд зааж өгье.
Сосо: Ноён Ван, та сайн ууж чаддаг хүн байх. Харин би үнэхээр ууж чаддаггүй.
Ю: Үнэндээ би айхтар уудаггүй байсан юм. Би хөлөө алдсаны дараа л сайн ууж эхэлсэн.Энэ залуу архийг бас сайн уудаг.Миний туслах Сяо Юй.
Фань: Хэрэггүй. Энэ сайханархибайна..Бид үүнийг удаанаар таашааж уух хэрэгтэй.
Ю: Надад маш сайн архи зөндөө бий. Нэг тогтоочих. Чжу бүсгүй, чамтай танилцсандаа баяртай байна.Фань нарийн бичиг ээ, чи Е Цзинь Янь-тай утсаар ярих цаг болсон гэж бодож байна уу? Эсвэл хэдүүлээ ууж байх юм уу?
Фань: Би түүн рүү залгая, ойлгосон уу?
Ю: За.Би чамтай хамт ууя.
Е: Уучлаарай. Байна?
Фань: Сайн уу Е ерөнхийлөгч өө?
Е: Тэр одоо чиний хажууд байна уу?
Фань: Тиймээ.
Е: Би түүнтэй яръя.
Фань: За. Е ерөнхийлөгч.
Ю: Аан. За, сайн уу, Е ерөнхийлөгч өө. Би энд Фань нарийн бичиг, чиний эгдүүдтэй найз бүсгүй Чжу Сосо хоёртой хамт байна. Одоо бид архи ууж байна. Би чамайг эд нартай хамт ирнэ гэж бодсон.
Юй: Хатагтай Чжу, Фань нарийн бичгийн дарга Фань...
Ю: Чиний найз хүүхэн...
Юй: Манай захирал утсаар ярьж зуур би та хоёрт хундага өргөе.
Ю: Чиний бяцхан найз хүүхэн их хөөрхөн юм.
Фань: Миний дүү, чи архи уухаа больчих.
Ю: Уух, идэх, ажил хэрэг ярилцах ньэнэ дэлхийн хамгийн сайхан зүйл.Е захирал аа,чи энэ ямар сайхан байдагийг мэднэ дээ.
Е: Тэгэхээр ингэе. Би одоо завгүй байна. Би чам руу дараа залгая. Маргааш завтай бол цаг гаргаад чамтай ярилцаж болно, тэгэх үү?
Ю: За тэгье, би чамайг хүлээж байя. Үргэлжлүүлцгээе.
Эр: За. Энэ нэг юм байгаа. Тавдугаар сард манай данстай холбоотой асуудал гарсан.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ю: Алив. Е захирлыг ажлаа дуусгаад ирэхийг нь хүлээх зуураа ууцгаая. Уугаарай. Тогтоочих, Сяо Ган. Энэ тийм ч хатуу архи биш.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ер нь бид ихэвчлэн барилгын төслүүд дээр гардан ажилладаг юм.Бид дизайнеруудыг авч ажиллуулдагболовч тэдзөвхөн техникийн хяналт тавьж ажилладаг. Би чиний ахлах ажилтны хувьд би үүнийг маш сайн мэднэ. Их сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүд ихэвчлэн “Яахт” зочид буудал маягийн дизайн зохиохыг хүсдэг.Зөв биз?Гэхдээ, манай өнөөгийн нөхцөлд ажлаа сайн хийх нь юунаас ч чухал.Чи хангалттай мөнгөтэй болсны дарааюу хийхийг хүсч байгаагаа бодож болно. Чиурд нь иймэрхүү ажлын туршлагатай байсан юм шиг байна.
Нан: Тиймээ.Би бутик зочид буудлын барилгын ажлын хяналт дээр байсан.
Эр: Тэр чинь профессор Доны төсөл байх ёстой.
Нан: Тиймээ.
Эр: Тэр нэлээд нэр хүндтэйг би мэднэ.Би урьд нь түүний лекцид сууж байгаагүй нь харамсалтай.Учир нь барилгын ид ажлын үе ихэвчлэн шөнөөр таардаг юм. Тийм учраас бид ихэнхдээ шөнийг цагаар ажилладаг. Гэхдээ бид илүү цагаар ажилласан мөнгийг бодож өгдөг.
Нан: Би танаас нэг юм асуумаар байна.Илүү цагаар хэр цалин авдаг вэ?
Эр: Бид чиний цалингийн 50 хувийг нэмж төлнө.Мэдээж, мөн энэ төслөөс хамаарна. Тэгэхээр,энэ чиний сургуулиа төгссөны дараах анхны ажилбол энэ маш сайхан эхлэл гэж би бодож байна.Наад зах нь минийхээс хавьгүй дээр. Би сургуулиа төгссөний дараа миний анхны ажил юу байсныг чи төсөөлж ч чадахгүй дээ. Худалдааны төвүүдийн урсдаг шатыг чи мэднэ биз дээ? Худалдааны төв болгонд нэг давхараас эхлээд дээд давхар хүртэл урсдаг шатнууд байдаг, би бүгдийг ньявж үзсэн. Урсдаг шатнуудын хурд, чанар, аюулгүй байдал, зурвасын өргөн энэ тэр гээд юмнуудыг би тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг байсан. Хэрэв чи таван жилийн өмнө нэг нөхөртэнэг юм шиг урсдаг шатаардээш доош өгсөж уруудаж байхыг харсан бол тэр нөхөр чинь би байхгүй юу.Анхны ажил надад таалагдсан уу? Энэ юу ч биш. Би одоо ч гэсэн худалдааны төвүүдээр явахдаа урсдаг шатаар явж шалгадаг.Хангалттай. Би ингээд цэглэе. Бүсгүй, чи ажилд орсон.Хэрэв чи өнөө орой завтай бол өнөө оройноос ажлаа эхлүүлж болно. Болж байна уу?
Нан: Өнөөдрийн ажлын хөлсийг надад бас өгөх үү?
Эр: Мэдээж.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ю: Чжу хатагтай хоолны дуршил сайт бололтой.
Сосо: Бид сайн идэх хэрэгтэй.Хоол идэхгүй бол ажиллах хүч ч үгүй, хүсэл ч үгүй болно. Фань нарийн бичиг ээ, та бас юм идэх хэрэгтэй.Та өдөржин хоол идээгүй.
Фань: Чи идэж бай.
Сосо: Нань Сунь.
Нан: Сосо, би ажил олсон.Дизайны корпорацид.
Сосо: Чи хэдийн ажил олчихсон юм уу? Ийм хурдан уу?
Нан: Чи хэзээ буцаж ирэх вэ?
Сосо: Маргааш байж мэднэ.
Нан: Чи юу болоод байгаа юм?
Сосо: Би... би хуралтай байна.
Нан: Чи зүгээр биз дээ?
Сосо: Санаа зоволтгүй.
Нан: Тэгвэл биеэ бодож байгаарай.Маргааш уулзацгаая.
Сосо: Баяртай.
Фань: Е захирал маргааш 13:00 цагт ирнэ гэж байна.
Ю: Сайн байна. Би чамд бүх зүйл сайхан болно гэж хэлсэн биз дээ? Үнэндээ, Е захиралчиний бодсоноос өөр,завгүй биш байгаа. Чжу бүсгүй, чи юу гэж бодож байна? Би гэнэт нэг зүйлийг саналаа. Гэнэт би нэг юм саналаа. Е захиралтай дахиад ярь. Түүнийг өнөөдөр ир гэж хэл. Учир нь маргааш би Шэньчжэн явах хэрэгтэй байгаа. Надад хийх зүйл байна.
Фань: Хэдийн 16:00 цаг болсон байна. Тэр яаж ирэх болж байна? Энэ чинь маш хол.
Ю: Шанхайгаас энэ хүртэл 420 орчим км зайтай.Түүнийг яаравчил гэж хэл. Энэ асуудал биш гэдгийг би мэднэ. Түүнийг хэдэн цагт ч ирэх байсан би хүлээж байна гэдгийг хэлээрэй.Гэхдээ нэг нөхцөлтэй. Чжу та хоёр миний дэргэд байх ёстой.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Би оны сүүлийн хагаст ажилчдынхаа цалинг нэмэх саналтай байна.Мөн та маш сайн ажиллаж байгаа менежерүүд эсвэл ажилчдын урамшууллыг нэмэгдүүлж болно. Тэгэхээр энэ...
Эр: Е ерөнхийлөгч өө, та өнөө орой машинаа ашиглах шаардлагатай юу?Үгүй бол би машиныгзасвар үйлчилгээний төв рүү явуулъя. Засвар үйлчилгээ дууссаны дараа би таныг өглөө очиж авна. Тэгвэл бид цаг дэмий үрэхгүй.
Е: Тэгвэл би өнөө орой машинаа ашиглахгүй. Чиодоо буцаж болно.
Эр: Би одоо явлаа.
Е: Тэг тэг.
Төгсөв
Back to episodes Go home