Надя- Костя биднийг тэртэй тэргүй оруулахгүй.
Саня- Бид өөрсдөө орноо.
Понт- Өө.. шадар гурван цэрэг?.. Бас авхай нар.. Одоо ганцхан Д’Артаньян байхгүй нь харамсалтай.. Тийм ээ. Д’Артаньян удахгүй замаа заалгана. Шинийг хайх болж дээ.. Гэхдээ та нар ч гэсэн араас нь орох байлгүй дээ. Яагаад гэвэл Зөвлөлүүдийн оронд дээрэмчид, луйварчидтай олон юм ярьдаггүй.. Зарим тохиолдолд ярих ч үгүй.. Надя.. Наденька.. Бид яг дуунд гардаг шиг жаргалтай байсан шүү дээ.. Надь.. Чи эдний дунд юугаа орхичихсон юм бэ?.. Нэг нь суучихсан. Хоёр дахь нь удахгүй сууна.. Энэ бүтэлгүй амьтдыг хаяач.. Тэгээд надтай амралтын өдрүүдээр Юрмала яв. Тэнд зун ямар хүмүүс цугладаг гэж санана?.. Тэд чиний авьяасд энэ жулдрай юмнуудаас хавьгүй илүү тохирно.. Хүсвэл Марлен Хуциевтэй би танилцуулаад өгье.. Тэрэнд чам шиг хүүхнүүд таалагддаг.
Боря- Хэрэггүй хэрэггүй. Хэрэггүй. Тэр хэргээр өдөж байгаа юм. Хэрэггүй.
Надя- Санёк, хэрэггүй ээ.
Боря- Эндээс яваадах.. За юу?
Понт- Боря.. Борь.. Чиний буурь хаачаа вэ?.. Борь.. чи боловсролтой айлын хүүхэд ш дээ.. Эн зэрэгцэхгүй хүнтэй гэрлэж эмээгээ гомдоодог нь яаж байгаа юм?.. Боря, чи биеэ үнэлэгчтэй гэрлэж болохгүй. Тэр бямба гарагт ажилладаг юм.. Эсвэл тоглосон юм уу? Аа?.. За за.. Юутай ч амьдрах хувь тохиосонгүй.
Зина- Амаа татаач.. Та яаж чадаж байнаа?
Понт- Хөөх.. энэ юу вэ?.. Дүү юү?.. Сайн байна лээ. Ажил хэрэгч чанар чинь таалагдсан.. Мэдээж туршлага дутсан байх. Гэхдээ зүгээр ээ. Дороо сурчихдаг юм.. Татьянаг бүрэн орлож чадна.. Хөөрхий, сайхан нойрсог дээ.. Харин гүн ухаантан буудлаар үйлчлүүлэгч зөөдөг азгүй амьтан болчихсон. Тийм биз дээ? Би зөв ярьж байгаа биз?.. Сайн байна шүү.. Тун сайн байна.. Сайн байна.. Зоригтны ухаангүй тэнэглэлд хариу баринаа.
Бич- Дүрүүдэд.. ДАМЧИД.. 8-р анги.
Сер- Сайн уу? Би байнаа.. Андрейг барьчихсан.. Тэд оролдсон. Оролдсон. Бие биеэ маш сайн хамгаалсан.. Магадгүй.. одоо цаг нь болсон юм биш үү?.. Зоригтны ухаангүй тэнэглэл.
-----
Петр- Саатуулах үед биеэс нь гарсан зүйлс.. ЗХУ-ын иргэний паспорт.. Гадаадад үйлдвэрлэгдсэн үзэг.. Цаг.. Цагаан төмрөөр хийсэн чагтан товч.
Андрей- Георгий Михаилыч, надад нэг цаг хэрэгтэй байна.
Вост- Чи яагаад зөвшөөрнө гэж бодоо вэ?
Андрей- Ганцхан цаг. Амалж байна.
Вост- Чиний амлалтаар яах юм? Хэргийг чинь үдэх үү?
Андрей- Георгий Михаилыч, та мэдэж байгаа. Би зугтахгүй.
Вост- Юун цаг? Чамд цаг байтугай минут ч байхгүй.. Чиний хэрэг.. онцгой том.. Шүүх хурал чинь яг Рокотовынх шиг болно гэж мэд. Тэр хөршөө санаж байгаа биз дээ?
Ц- Саатуулахтай холбоотой ямар нэг гомдол байна уу?
Андрей- Байхгүй ээ.. Георгий Михаилыч, зүгээр л итгээч..
Ц- Камер луу.
Андрей- Би өөртөө гуйгаагүй юм шүү.
-----
Костя- Яах гэж ирээ вэ?
Саня- Би ингээд дүүжлэгдээд байх уу? Холдоодох.. Таяг аа, намайг уучлаарай. Тэгэх үү?.. Биднийг.. Андрюха аавынд орох гэж байгаа.
Костя- Юу?
Саня- Сонссоныг чинь л хэллээ.
Костя- Яах гэж?
Саня- Понтыг өөрийн биеэр илчлэх гэж.. Чиний дэвтрийг Андрюха авсан юм.. Тэгээд хөзөр тоглохоор явсан.. Одоо лав урьдчилан саатуулах байранд байгаа байх.
Костя- Хэн? Понт уу?
Саня- Сайхан л байна.. Андрюхаг хэлж байнаа.. Харин Понт овоо шүү.. Бас л мултраад гарчихсан.. Чи явж чадахаар байна уу?
Костя- Хаачих гэж?.. Энд давхар болгон жижүүртэй.
Саня- Надька, Зинка хоёр доор хүлээж байгаа.
Костя- Зина байгаа юм уу?
Саня- Товчхондоо ингэнээ.. Чимээ сонсвол.. 10 тоолоод шат руу яваарай. Гүйцээ.
-----
Надя- Чи зүгээр үү?.. Андрей.
Саня- Суллачихаа юу?
Андрей- Кость.. намайг уучлаарай.
Костя- Би бүгдийг ойлгож байгаа. Санаа зоволтгүй.. Хамтдаа байж..
Андрей- Хатууг туулна.
Петр- Андрей, цаг боллоо.
-----
Эм- Сайн байна уу, Георгий Михаилыч? Яасан эрт явах юм?
Вост- Өрөөндөө байгаа юу?
Эм- Дөнгөж сая ирсэн.
Ген- Сайн байна уу, Георгий Михалыч? Орооч.. Энийг чинь юу гэж ойлгох вэ?
Вост- Өөрийнхөө ажлыг хууль сахиулахад ямар ашигтайг харахгүй байна, нөхөр генерал аа
Ген- Тайлбарлаадах.
Вост- Бид нэг юм хийгээд байх шиг.. Гэвч бидний.. арга барил өөр болохоор.. үр дүн өөр гараад байх юм.. Миний мөрдлөг явсаар Максим Понтонов буюу Понт гэгчид хүрсэн. Залилагч, дээрэмчин, алуурчин. Би түүнийг эд мөрийн баримттай барьсан. Бүр гэрчтэй.. Гэтэл хэргийг дээрээс аваад, тэр дор нь хаачихлаа.. Одоо тэр эрх чөлөөтэй.. Би юуны төлөө ажиллаад байгаа юм бэ?
Ген- Байз гэм дээ.. Учрыг нь олоодохъё.
-----
Боря- Баярлалаа.. Баяртай.
Саня- Юу гэнэ вэ?
Боря- Түүнд өмгөөлөгч гаргаж өгсөн. Чиний танил гэнэ, Таяг аа.. Бидний мөнгийг залилаад шүүх хуралд очоогүй өнөө новш. Чи түүнтэй албан ёсны айлчлал хийсэн шүү дээ.
Саня- Новш гэж.. Яахаараа тийм амьтан төрдөг байнаа?
Костя- Би л өмгөөлөгч болдог байж.. Аав шиг болохыг хүсээгүй юм.. Тэр өмгөөлөгч байсан. Хамгийн шилдэг нь байсан гэдэг юм.
Саня- Тэгээд Андрюхаг хэн өмгөөлөх болж байнаа?.. Бүгдээрээ ижилхэн.
Аа- Андрейг би өмгөөлнөө.
Костя- Яаж?
Аа- Би маргааш шүүгчийн эрхээ ашиглаад өмгөөлөгчдийн холбоонд элсчихье. Энэ тийм хэцүү биш. Хуучин танилууд байгаа.
Костя- Аав аа, гэхдээ..
Аа- Андрей буруутай.. Цаг бага байна.. Тэгэхээр ингэнээ.. Надад Андрейг өмгөөлж, түүнд нааштай ханддаг бүх хүн хэрэгтэй. Найз нөхөл, танил, хамтрагч гээд бүгд.
Боря- Ойлголоо. Гэхдээ томилсон өмгөөлөгч нь яах вэ?
Саня- Яах ч үгүй ээ. Өөрөө нэрээ татчихна.
-----
Андрей- Ээж ээ.. би хүсээгүй шүү.. Ийм юм болно гэж бодоогүй. Үнэхээр хүсээгүй шүү. Ээж ээ.
Эх- Итгэж байнаа, итгэж байна. Би ээж чинь шүү дээ. Чамайг мэдэрч байна.
Андрей- Би ганцаараа бүгдийг үүрээд хэнийг ч хохироохгүй гэж бодож байна, ээж ээ.
Эх- Хүлээж бай. Намайг сонс.. Чи гол нь сэтгэлээр унаж болохгүй. Дуулав уу?.. Тэд боломжтой бүгдийг хийж байгаа. Тэд чамайг суллана. Надя, Зинка.. бас чиний найзууд.. чамд итгэж байгаа. Чи ч өөртөө итгэ. Дуулав уу?.. Гол нь хүнээрээ үлдэх хэрэгтэй. Өөрөөсөө урваж болохгүй. Амьдралд энэ л чухал. Харин бусад нь ердөө ноорог. Ойлгов уу?
Андрей- Намайг уучлаарай, ээж ээ.
-----
Эмг- Борь.. Борик.. эр хүн гэртээ эмэгтэй хүн байсаар байхад өмдөө индүүдэж байгаа бол.. тэр нэг бол нууц амраг руугаа, эсвэл мөрдөгч рүү явах гэж байна гэсэн үг. Миний Лёночка 35-онд яг ингэсэн юм.
Боря- Маргааш шүүх хуралтай.
Эмг- Сар болчихоо юу?.. Зинуль.. миний хөх даашинзыг аваад ир.
Зина- Одоохон.
Боря- Баярлалаа.
Эмг- Цагаан захтай нь шүү.
Зина- Энэ үү?
Эмг- Тийм ээ.
Боря- Эмээ, асуухаасаа зовчихлоо. Гэхдээ та болзоонд явах гэж байгаа юм уу?
Эмг- Би энэ даашинзыг шүүх хуралд орохдоо өмсдөг юм. 35 онд Лёночкаг шүүж байхад энэ аз авчирсан юм. Тиймээс маргааш өмсөнөө.
Зина- Өвөө 38 онд шийтгэгдсэн.
Эмг- Харин тэгээд л хэлж байна. 38 онд.. би.. өөр даашинз өмсөж очсон. Тэнэглэж моод хөөснөөс минь болсон юм.
-----
Саня- Бас нэг танил байна.
Эм- Бүгд бос. Шүүгч ирлээ.
Эм1- 1940 онд төрсөн шүүгдэгч Трофимов Андрей Петровичийн хэргийг шүүн таслах хурал эхэлж байна. Тэрээр 154-ын 2 буюу дамын наймаа их хэмжээгээр хийсэн, 88-ын 3 буюу валютын хууль бус ажиллагаа явуулсан, мөн валютын үнэт эдлэл онц их хэмжээгээр дамлан худалдсан, 78.. хуурамч гаалийн бичиг баримтыг онц их хэмжээгээр үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа.. Шүүх хурал нээлттэй болно.. Бүгд сууцгаана уу.. Өмгөөлөгч тал шүүгдэгчид оноогоод байгаа хэргийн талаар хэлэх юм байна уу?
Аа- Хүндэт шүүгч ээ.. нөхөд өө.. би та бүхнээс яг одоо бидний өмнө шүүгдэгчийн суудалд байгаа энэ залууг анхааралтай харахыг хүсэж байна. Ердөө жилийн өмнө энэ хүний тухай огт өөрөөр ярьцгаадаг байсан.. Онц сурлагатан, нэр төртэй эвлэлийн гишүүн, авьяаслаг зохиолч, гавшгай хөдөлмөрч, усан цахилгаан станцын барилга дээр бусдыгаа манлайлагч, мөн дайны баатар эцгийнхээ сайн хүү нь.. Энэ бүгд тэрийг хэлж байгаа.. Андрей Трофимовыг.. Харин саяын нөхөр шүүгчийн хэлсэн хүн түүнтэй адилхан байна гэж үү?.. Яагаад ийм юм болчихов?.. Яахаараа Андрей Трофимов.. өөрийн гараар эх орондоо томд тооцогдох усан цахилгаан станцыг барилцаж, ээждээ, найзууддаа туслаж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэж, аз жаргалтай амьдрахыг хүсэж байсан хүн хэд хэдэн ноцтой зүйл ангиар буруутгагдаад ингэж суудаг байнаа?.. Би яагаад гэдгийг нь хэлье.. Тэр ердөө алдсан.. Трофимовын эцэг над шиг.. тагнуулч байсан.. Бид нэг салаанд алба хаадаг байсан.. Нэг удаа даалгаварт явж байгаад тэр надаас ингэж асуусан юм? Чи юу гэж бодож байна? Бид юуны төлөө тулалдаад байнаа? Би мэдээж үнэний төлөө, даян дэлхийн энх амгалангийн төлөө, амьдралын төлөө гэж хариулсан.. Харин тэр ,,үгүй ээ. Бид хүүхдүүдээ алдах эрхтэй байлгахын төлөө тулалдаж байна,, гэсэн юм.. Андрейн эцэг тэр даалгавраас ирж чадаагүй.. Гэвч би түүний энэ үгийг.. үргэлж санадаг юм.. Бидний гарт бидэнтэй хамт хувьсгалын галд төрсөн шинэхэн улс орон байсан. Бидэнд түүнийг бүтээн байгуулж, хамгаалж, түүний төлөө тулалдах хэрэг гарсан. Гэхдээ бид алдаагүй. Бид амиа өгсөн ч алдаж байгаагүй.. Бид хүүхдүүддээ гаргасан алдаагаа засах боломж олгохын тулд амиа өгдөг байсан. Алдах эрх гэдэг бол энх цагт залуусын хамгийн ариун эрх. Энэ эрх бол хүнд үед нь уучилж, дэмжих юм. Алдаа гаргаад.. тэрийгээ ухаараад.. дахиад эхлэх боломжийг олгох.. явдал юм. Бид залуустаа энэ эрхийг нь бэлэглэх ёстой.. Өмгөөлөгч тал.. шүүгчдээс энэрэнгүй, зөөлөн хандахыг хүсэж байна.. Баярлалаа.
Ял- Эсэргүүцэж байна.. Энэ бүхэн ердөө гоё үг.. Хэрэгт ямар ч холбогдолгүй.
Эм1- Хүлээж авлаа. Яллагч аа, та гэрчүүдээ дуудна уу.
Костя- Аяар.
Ял- Та валютын бааранд шүүгдэгчийг өөртэй чинь англиар ярьсан гэсэн.
Г- Тийм ээ. Яг дамын наймаачид шиг.. Бас түүний цүнх.. сэжигтэй санагдсан.. Намайг чек өгөхөд.. тэр цүнх рүүгээ сарвайсан.
Ял- Та юу гэж бодож байна? Тэр цүнхэнд юу байсан бэ?
Г- Долларууд.
Ял- Цүнх дүүрэн доллар уу?
Г- Тийм ээ.
Ял- Надад өөр асуулт алгаа.
Аа- Вячеслав Михалыч, та дунд сургуульд ямар нэг гадаад хэл сурч байсан уу?
Г- Тийм ээ. Герман хэл.
Аа- Та ямар нэг юм германаар хэлэхгүй юү?
Ял- Эсэргүүцэж байна.
Эм1- Хүлээж авахгүй. Үргэлжлүүл.
Аа- Герман хэлний мэдлэг чинь таныг фашист болгосон уу?
Ял- Эсэргүүцэж байна.
Эм1- Хүлээж авахгүй.. Үргэлжлүүл.
Аа- Та яагаад англи хэлний мэдлэгтэй хүн дамын наймаачин байх ёстой гэж бодоо вэ?
Г- Тэр цүнхтэй байсан.
Аа- Та доторхыг нь харсан юм уу?
Г- Үгүй ээ.
Аа- Шүүгдэгч тантай гадаад валютаар тооцоо хийсэн юм уу?
Г- Үгүй ээ. Тэрний тооцоог эмэгтэй хүн хийсэн.
Эм1- Чимээгүй.
Аа- Шүүгдэгч зоогийн газарт эмэгтэй хүнээр тооцоогоо хийлгэсэн бол тун муу хэрэг. Гэхдээ үүний төлөө манайд хорьдоггүй.. хэдийгээр бүгд шүүмжилдэг ч гэсэн.
Эм1- Нөхөд өө.. нөхөд өө.. чимээгүй байцгаана уу?
-----
С- Тэр.. шүүгдэгч.. манай гэрт бурхны хөрөг хадгалдаг байсан. Маш олныг. Ойролцоогоор 100-аадыг. Дараа нь авч яваад.. зарсан.
Аа- Та яг яаж зарсныг тодруулахгүй юу?
С- Нэг эртэй ирээд.. тун соёлтой амарцгаасан.. Ярилцацгаасан.. Дараа нь.. 2 хоногийн дараа сэрцгээсэн.. Харин бурхны хөрөг.. байгаагүй.
Аа- Бид таныг зөв ойлгосон бол та тэр эртэй.. соёлтой амраад.. 2 хоногийн дараа л сэржээ дээ?
Эм1- Нөхөд өө.. Тайвширцгаагаач.
-----
Ял- Та 21-22-нд шилжих шөнө шүүгдэгчийг зочид буудалд харсан гэлээ.. Таны бодлоор тэр тэнд юу хийж явсан бэ?
Н- Хажуугаар зөрөөд өнгөрсөн.
Ял- Тодруулбал.
Н- Хонгилоор.. нааш цааш алхаад байсан.
Ял- Надад өөр асуулт алгаа.
Аа- Өмгөөлөгч талаас ч асуулт алга, нөхөр шүүгч ээ.
Эм1- Яллагч тал.. танд өөр гэрч бий юү?
Ял- Байгаа.. нөхөр шүүгч ээ.. Яллагч тал.. иргэн Максим Понтоновыг дуудаж байна.. Та юу хийдэг болон шүүгдэгчийг хэрхэн таньдаг болсноо ярина уу.
Понт- Би гэрэл зурагчин. Гэрэл зургийн 8-р төвд ажилладаг. Би маш олон хүнтэй харьцдаг болохоор хүн болгоныг анзаараад сурчихсан юм. Хэн юу өмсөж байна, юу хийдэг вэ гэх мэт.. Анх би шүүгдэгчтэй.. Бээжин зочид буудлын ойролцоо тааралдсан. Тэр англиар гадаадын жуулчидтай эд зүйлс худалдах талаар ярьж байсан.
Ял- Та яг тэгж ярьсан гэдэгт итгэлтэй байна уу?
Понт- Би их сургуульд англи хэлээрээ толгой цохидог байсан.. Дараа нь би шүүгдэгчтэй дахиад нэг тааралдсан. Их дэлгүүрийн ойролцоо. Тэр надад ясны зурагтай, гар хийцийн пянз худалдахыг оролдсон. Дээр нь хориотой америк хөгжим бичээтэй байсан байх.
Андрей- Энэ худлаа.
Эм1- Шүүгдэгч ээ, танд үг хэлэх зөвшөөрөл олгоогүй.
Саня- Тийм юм болоогүй ээ.
Эм1- Танхимд чимээгүй.
Понт- Мэргэжлийнхээ хүчинд би хүмүүсийн царайг маш сайн тогтоодог. Тийм болохоор эндүүрсэн байх учиргүй.. Тэгэхэд би харангуутаа л энэ залууг өмнө нь хаана харснаа шууд санасан.. Тэрний дараа би шүүгдэгчтэй санаандгүй байдлаар гудамжинд дахин таарсан.. Тэр гадаад хүнд бурхны хөрөг өгөөд төлбөрөө тохиролцож байсан.
Ял- Та шүүгдэгчийг хөзөр тоглохоор ирэхдээ биедээ маш их хэмжээний мөнгөтэй байсан гэсэн.
Понт- Тэр.. ердөө найз нөхдийн хоорондох тоглоом.. Хундага юм уунгаа зугаацах төдий.. Хааяа би найзуудтайгаа нийлээд.. юу гэмээр юм дээ.. аюултай үйлдэл хийдэг. Нэг рублиэр бооцоо тавиад.. за за хоёр.. Шүүгдэгчийг ирээд ширээн дээр 100 000 рубль гаргаж тавихад биднийг ямар байдалд орсон гэж бодож байна?
Эм1- Танхимд чимээгүй.
Ял- Яллагч талаас асуулт алгаа.
Эм1- Өмгөөлөгч талаас гэрчид тавих асуулт байна уу?
Аа- Нөхөр Понтонов.. та шүүгдэгчтэй янз бүрийн газар байнга шахуу тааралддаг байсан чинь түүнийг мөрддөг байсан юм уу, эсвэл өөрөө түүний хэрэгт гар бие оролцдог байсан мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Понт- Би гэрэл зураг сонирхогч. Москвагаар их тэнүүчилдэг. Амьдралыг бүх талаас нь зураг дээр буулгадаг.. Би нуухгүй ээ.. Би шүүгдэгчийг хараад.. түүний эрээгүй, сэтгэл татам, зоригтой байдалд нь татагдсан. Бас.. тэр бүхнээ муу юманд хэчнээн чадварлаг ашиглаж байгаа нь сонин байсан. Өөрөөр хэлбэл.. нэг л хачин юм болчихлоо, тийм үү?.. Бидний хувьд.. комсомолын Ленинч үлгэр жишээ.. эх орондоо зориулах гавшгай хөдөлмөр.. хамгийн гол.. хүнд байж болох жинхэнэ чанар байдаг. Харин түүнд энэ ердөө.. халхавч.. Баг.. Түүнийхээ тусламжтайгаар тэр хүмүүсийн итгэлийг олж.. хувийнхаа зорилгод ашигладаг.. Мөн.. тэрний ийм залуу байгаа нь тохиолдлын юм биш.. Залуу байхад сайхан амьдрах хүсэл илүү хүчтэй байдаг. Гадаад хувцас.. валют.. хөгжим.. рок-н-ролл.. Энэ тэдэнд хамгийн гол мэт санагдаж байгаа. Чухам энэ л орчин үеийн залуусын дуртай нэг зохиолчийн хэлснээр ,,тансаг амьдрал,, юм л даа.. Гэтэл бид энэ буруу гэдгийг ойлгоод байна шүү дээ. Ингэж бодох нь.. энэ зөвхөн төөрөгдөл биш.. бас.. алдаа ч биш юм.. Энэ бол.. төрийн гэмт хэрэг.. Би л хувьдаа тэгж бодож байна.
Аа- Өмгөөлөгч тал Ланская Валерия Дмитревьнаг гэрчээр дуудаж байна.
Эм- Одоо хүртэл энд ямар нэг халхавч, багны талаар ярьсаар байдаг бололтой.. Гэхдээ би та бүхэнд театрт ирээгүй гэдгийг чинь сануулмаар байна. Бид шүүх хурал дээр байна. Бид энд дэмий юм биш харин үнэн, жинхэнийг ярих ёстой.. Би.. Андрей Трофимовыг гэмт хэрэгтэн биш.. харин жинхэнэ зохиолч гэдгийг.. хариуцлагатайгаар мэдэгдэж байна.. Зохиолчид амаргүй тавилантай. Ялангуяа залуу бол.. Достоевский 28-тайдаа Белинскийн зохиолыг чангаар уншсаныхаа төлөө шүүгдээд эх орноосоо урвасан хэргээр цаазлуулах ял авч байсан. Тийм ээ нөхөд өө, одоо бидний дунд сургуульдаа үздэг тэр Белинскийн зохиолыг. Хэрэв шүүх, мөн олон нийт хүлцэнгүй хандаагүй бол.. бид Достоевскийн агуу зохиолуудыг уншихгүй байсан. Тэр одоо бидний соёлын өв болоод байгаа.. Андрей Трофимов өөрийн анхны роман дээрээ ажиллаж байсан. Би.. түүний редакторын хувьд.. уг романыг энэ цаг үеийн хамгийн шилдэг ном гэдэгт итгэлтэй байгаа.. Тэгэхээр нөхөд өө, бидний гарт түүний хувь заяа байна.. Бид Трофимовт зохиолоо дуусгах боломж олгох ёстой.. Тэгэхгүй бол.. бид.. маш том зохиолчоо алдаж мэдэх юм.
Эм1- Завсарласныг мэдэгдье. Маргааш үргэлжлүүлнэ.
-----
Саня- Андрей.
Эх- Андрюша.
Андрей- Ээж.
Эх- Андрюшенька.
Андрей- Ээж.. Уучлаарай, ээж ээ. Ээж.
-----
Костя- Юу гэж бодож байна? Маргааш дуусчих болов уу?
Боря- Ямар оршуулган дээр байгаа биш дээ.. Үхсэн ч.. дуулж байгаад дууснаа.
Саня- Чи эхнийхээс аваад хадгалчихаа юу?
Боря- Андрей нуусан юмаа.. 30 жилийн дараа энэ.. ховор эд болчихсон байна.. Эсвэл үгүй юү?
Костя- 30 жилийн дараа.. 30 жилийн дараа бид хаана байх бол?
Саня- Яг ингээд гараашдаа.. Аа?.. Бүгдээрээ хамтдаа.. Костя бид хоёр энийг бичиж байхад.. би ингэж бодож билээ.. Надад гэр орон, төрөл садан.. хэзээ ч байгаагүй.. Энэ л ганцхан миний, бидний гэр байсан.. Үүр цайхын алдад би өөрийн мэдэлгүй унтсан.. Харин Андрюха л ганцаараа үлдээд.. бүгдийг нь бичиж дуусгасан.
Боря- Бид бүгдээрээ нэг гэртэй болноо.. Гол нь улсынх л байх байх. Эсвэл үгүй юү?
Надя- Боря..
Костя- ,,Энэ яавч олигтой юманд хүргэхгүй,, гэж.. Андрюша дандаа хэлдэг байсан.
Надя- Харин та нар?.. Та нар юу гэдэг байсан?
Андрей- Нэг, хоёр, гурав.. Бүгд унтчихсан байна.. Тэгээд.. хоёр үг хэлье гэж бодсон юм.. Надя.. миний Надя.. би чамд хайртай.. Өө.. 3 үг болчихлоо.. Хайртай.. Маш хайртай.. Чи миний амьдралын хамгийн гол хүн.. За тэр.. Зөндөө юм ярьчихлаа.. Яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Чи миний хамгийн сайхан хүн. Чамаас сайхан хүн хэзээ ч байгаагүй.. байх ч үгүй.. Би энийг сайн мэдэж байна.. Гүйцлээ.
-----
Зина- Би чамд үзэг, дэвтэр авчирсан. Даанч оруулахыг зөвшөөрөөгүй.
Андрей- Зүгээр ээ.. Удахгүй бүх юм дуусна.. Би ийм юм болсонд харин ч баяртай байгаа.. Миний бодлоор би шоронд.. илүү эрх чөлөөтэй байна.. Энэ бүхэн дуусна.. Понт, цагдаа нараас зугтсан.. эцэс төгсгөлгүй уралдаан.. нуугдалт.. нэг юм эцэс болж.. санаа минь амарна.. Ойлгож байна уу?.. Шоронд тийм юм огт байхгүй.. Тэгээд надад.. номоо бичих.. боломж гарна.
Зина- Би ч гэсэн ийм юм болсонд баярлаж байгаа.. Чамайг харахгүй удна гэж бодохоор хэцүү байгаа ч.. тэр ч гэсэн чамайг харж чадахгүй.. Андрей, би чамд хайртай.. Би чамайг аз жаргалтай, амьд байлгахын тулд юугаа ч хайрлахгүй.. Болдогсон бол амиа ч өгнө.
Андрей- Зин..
Зина- Буудлаас гараад машинаар явж байснаа санаж байна уу?.. Тэгэхэд би юу ч мэдрэхгүй, өөрийгөө үхэж байна л гэж бодсон.. Яаж очсоноо ч мэддэггүй.. Ердөө мөрөн дээрх гарыг чинь л санадаг.. Зуух шиг төөнөж байж билээ.. Тэгэхэд би ,,гараа битгий татаарай. Гараа л битгий татаарай,, гэж бодож байсан.. Андрей, би чамайг хүлээнээ.. 3 жил ч бай, 5 жил ч бай.. хөгширсөн ч хамаагүй.
Ц- Цаг.
-----
Ял- Та сүүлийн уулзалтан дээр шүүгдэгчийг биедээ 100 000 рубльтэй байсан гэсэн.. Тэр мөнгөөр 20 "Волга" буюу бүхэл бүтэн бааз худалдан авч болно.. Та тийм мөнгийг нэг хүн хуримтлуулах боломжтой гэж бодож байна уу?
Понт- Мэдээж үгүй.. Түүнд хамсаатнууд байдаг.. Бараг гэмт хэргийн бүлэг гэхэд болно.
Ял- Та нэрлэж чадах уу?
Понт- Чадалгүй яах вэ.. Тэд бол Александр Дёмин, Борис Целлер.. мөн Константин Германов нар юм.. Тэр урьд нь хоригдож байсан.. Олон үгээр яах вэ. Тэд энд байгаа. Бүгдээрээ танхимд сууж байгаа.. Нэмж хэлэхэд.. Константин Германовын эцэг.. өнөөдөр энэ дээрмийн бүлгийн толгойлогчийг өмгөөлж байгаа.. Би бүр илүүг ч хэлж чадна.. Энэ нөхөд өөрсдийн гэмт үйлдэлдээ.. гэмгүй охиныг татан оролцуулсан.. Оюутан, залуу жүжигчин.. Надежда Востриковыг.. Тэр ч гэсэн энд байгаа.. Танилцацгаа.. Харин Георгий Михалыч Востриков.. түүний эцэг.. энэ хэргийн мөрдөгч байсан.. Эсвэл.. эсвэл ердөө.. мөрдөж байгаа дүр үзүүлдэг байсан юм болов уу?.. Тэгээд.. хэргээр.. энэ дээрэмчин, хулгайч нарын гэмт үйлдлийг хаацайлж, удаашруулдаг байсан байх.. Би.. би шүүхээс хүсэхэд.. үгүй ээ.. үгүй ээ, би шаардаж байна.. Би зөвлөлтийн бүх иргэдийг энэ дээрэмчдээс хамгаалахыг шаардаж байна. Тиймээс энэ дээрмийн бүлгийн толгойлогч Андрей Трофимовт хуулийн дээд хэмжээг оноож.. буудан алах ёстой.
Аа- Эсэргүүцэж байна.
Эм1- Нөхөд өө, танхимд чимээгүй байна уу.
Аа- Иргэн Понтоновын энэ мэдүүлэг хэрэгт байгаагүй.. Тэгэхээр тэр уг мэдээллийг нуун дарагдуулсан байна. Эсвэл тэр одоо худал мэдүүлэг өгч байна. Өөрөөр хэлбэл гүтгэж байна.
------
Зина- Хаачих нь вэ? Ийшээ. Тэсээрэй. Тэснэ шүү. Тэсээрэй.
-----
Понт- Би жижигхэн хүн.. Бас.. би ганцаараа зохион байгуулалттай дээрэмчдийн эсрэг зогсож чадахгүй.. Би айсан нь үнэн.. Гэхдээ энд.. шүүх хурал дээр.. би ойлгосон. Би ганцаараа биш гэдгээ ойлгосон. Гэмт хэрэгтнүүдийн нүүрэн дээр хэлэхэд.. Зөвлөлтийн ард түмэн бүхэлдээ, над шиг шударга хүмүүс бүгд надтай хамт байгаа ба тэд ч гэсэн хорон мууг нухчин дарахыг хүсэж байгаа.. Тиймээс ч.. би өөрт байгаа бүх нотолгоогоо шүүхэд өгсөн ба шаардлагатай бол эрт өгөөгүйнхээ хариуцлагыг хүлээхэд ч бэлэн байна.
Андрей- Валерий Павловыч.. би үг хэлмээр байна.
Аа- Хэрэггүй ээ.. Чи хамаг юм баллачихаж мэднэ.. Нөхөр шүүгч ээ.. шүүгдэгч үг хэлэхийг хүсэж байна.
Андрей- Би.. үйлдсэн бүх хэргээ хүлээж байна.. Тэрнийхээ төлөө.. шүүхээс шударга гэж оноосон хариуцлагыг ч бүрэн хүлээхэд бэлэн.. Гэхдээ.. энэ хариуцлагыг би ганцаараа үүрэх ёстой.. Учир нь.. бүх хуйвалдаан.. гэмт хэргийг.. би өөрөө төлөвлөж, хэрэгжүүлсэн.. Миний.. Гэрч Понтоновын нэрлэсэн тэдгээр хүмүүс.. юу ч мэдээгүй.. Хуйвалдааны явцыг ч.. зорилгыг ч мэдээгүй.. Би тэднийг харанхуй ашигласан. Тэд ердөө туслаж, ямар учиртайг нь ойлгоогүй.
Саня- Худлаа.. Чи худлаа ярьж байна.
Костя- Бид хамт хийсэн. Тэгэхээр хамтдаа хариуцлагаа хүлээнээ.
Эмг- Боря, чимээгүй.
Боря- Тийм ээ.. Тийм.
Эм1- Тайвширцгаа.. Байрандаа суугаарай.. За. Маш их баярлалаа.. Хэрэгт холбоотой шинэ нотолгоо, шинэ гэрч гарч ирсэн байна.. Тиймээс байраа эзэлцгээнэ үү.
Эмг- Боря, чамаас гуйя.
Боря- Эмээ..
Аа- Өмгөөлөгч тал гэрч Николаева Татьяна Степановнаг дуудаж байна.. Гэрч ээ.. 1961 оны 4 сарын 14-15-нд шилжих шөнө юу болсныг шүүгчид ярихгүй юу.
Татьяна- Би ахтайгаа цэнгэлдэхийн ойролцоо уулзахаар тохирсон байсан.. Би түүнийг тосгонд байдаг нагац эгчийнх рүүгээ явахыг ятгах гэж байсан. Учир нь тэр энд муу хүмүүстэй нийлээд байх шиг санагдсан юм.
Аа- Ахыг чинь хэн гэдэг байсан юм?
Татьяна- Володя.. Владимир Семёновыч Мутаев.. Бид эх нэгтэй байсан юм.. Володя маш чухал хүнийд ажилладаг болсон гэсэн. Би.. итгээгүй.. Харин тэр нотлохыг хүссэн байх.. Намайг цэнгэлдэх рүү дөхөж очиход тэр нөгөө хүнтэйгээ ярилцаж байсан. Би саад хийхийг хүсээгүй тул очилгүй.. зарлалын өмнө зогссон.. Тэнд модтой болохоор намайг хараагүй.
Аа- Та тэдний яриаг сонссон уу?
Татьяна- Тийм ээ. Маш сайн.. Тэд муудалцааад.. нөгөө хүн машинд суугаад явсан.. Харин тэрний туслах дөхөж очоод.. ахад маань дөхөж очоод.. түүнийг багалзуурдаж эхэлсэн.. Тэгээд.. Володяг үхэн үхтэл тавиагүй.
Аа- Та 14-15 нд шилжих шөнө ахтайгаа ярилцаж байсан хүнийг нэрлэж чадах уу?
Татьяна- Тийм ээ. Чадна.. Тэр байна.
Эм1- Танхимд чимээгүй. Чимээгүй.
Понт- Дэндүү инээдтэй юм. Энэ чинь цэвэр гүтгэлэг.
Эм1- Завсарлага. Завсарлага зарлаж байна.
-----
Татьяна- Уучлаарай.. Хэнд ч мэдэгдэх боломж байгаагүй.
Боря- Би чамайг хайсан.. Чамайгаа алчихаж л гэж бодсон.. Ирсэнд чинь баярлалаа. Гэхдээ одоо бүр ч аюултай.. Би чамайгаа дахин алдмааргүй байна.
-----
Зина- За аяар аяар. Удахгүй дотор чинь онгойгоод хөнгөрнө.
Надя- Юу ч хөнгөрөхгүй ээ.. Одоо би өглөө болгон ингэдэг.
Зина- Байзаарай. Тэгэхээр чи..
-----
Ял- Айхтар бодож. Гол гэрчийг харлуулахын тулд өмгөөлөгч тал Николаеваг ханцуйн дахь тамга шигээ гаргаж ирлээ. Гэвч Зөвлөлтийн шүүхэд.. мэхлэгчдийн энэ арга бүтэхгүй.
-----
Эм1- Шүүх бүрэлдэхүүн иргэн Мутаев болон бусад хэд хэдэн иргэдийн үхэлтэй холбоотой баримтуудыг хүлээн авлаа. Энд мөн хэргийг нуун дарагдуулах зорилгоор иргэн Задорожный болон иргэн Николаева нарыг хөнөөхийг завдсан оролдлогын баримтууд ч байна.. Эдгээр хүн амины хэргүүдийг далдаас удирдаж, тушаал өгч байсан хүн нь.. иргэн Понтонов Максим Алексеич болно.. Түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байгаа бөгөөд сэргийлэх үүднээс баривчлан хорихыг тушааж байна.. Шүүгдэгч Трофимовын хувьд нотолгоо хангалтгүй байгаа учраас хэргийг нь буцаалаа. Шүүгдэгчид суллах бичиг олгон чөлөөлсүгэй.. Шүүх хурал дууссаныг мэдэгдэж байна.
-----
И- Азтайгаар суллагдаж байгаад чинь баяр хүргэе. Гайхалтай боллоо.. Тэрнээс гадна чи маш үнэмшилтэй жүжиглэлээ.. Зохиолч гэдэг нууц нэрээ "жүжигчин" гэдгээр соливол яасан юм?.. Таныг агуу үйл хэрэг хүлээж байна. Хол явна шүү.
Андрей- Юу гэсэн үг вэ?
И- Та залуу, ирээдүйтэй, хөгжилтэй, нүдэнд дулаахан, нийтэч хүн. Одоо ердөө нууц нэрээ сонгох л үлдлээ.. "Зохиолч" гэвэл ямар вэ?.. Дараа уулзацгаая.
Андрей- Би та нарт ажиллахгүй.
И- "Зохиолчид" бүгд л ингэж хэлдэг.. Эхэндээ.
Андрей- Баяртай Максим Алексеич.
Понт- Амьдрал урт. Дараа уулзанаа, Андрей Петрович.
И- Шүүх хурал яаж эргэх нь тодорхойгүй.. Энэ хавтас хэргээр наад зах нь 10 жил авна.. Бас дээр нь.. таны хөзрийн өр олдож.. хэргээ чин үнэнээр нь хүлээсэн ч.. найзууд чинь дор бүрнээ 8 жил авцгаана. Бас Надя байна.. Тийм болохоор.. хар даа.. зузаан хавтас уу.. эсвэл таны гарын үсэгтэй ганц хуудас уу?.. Хэцүү байгаа. Ойлгож байна. Та сайн бод.. Бод.. Маргааш уулзъя.. Шүүх хурал дээр.. бид таныг дэмжинээ.
-----
И- Май.. Георгий Михалыч.. энэ танд хэрэг болно.. Дахиад битгий яаран шийдэж байгаарай.. Аль болох хүлээцтэй, ухаантай байх хэрэгтэй.. Чи ойлго. Цаг өөр болсон.. Даалгавар ч өөр.
Вост- Цаг хугацаа хэзээ ч адилхан.. Даалгавар ч гэсэн.. Шударга хүн ажиллах ёстой. Харин хулгайч, луйварчид.. шоронд сууна.
И- Тэгвэл ирээдүйн хүргэнээ хорих бодолтой юм шив дээ?
Вост- Чамд хамаагүй.
И- Хамаатай хамаатай. Харин ч хамаатай.. Бид өөрийнхнөө хаядаггүй.. Одоо тэр бидэнд ажиллана.. Тэгэхээр чи тэрнийг, намайг зөвшөөрсөн цагт л шийтгэж болно.
Вост- Понт суусан. Трофимов ч суух болно.
И- Чамайг ер ойлгохгүй юм, Георгий Михалыч.. Яагаад харсан болгоноо хорих гэдэг юм бэ?.. Тэгвэл хэн ажиллах болж байна?.. Өөрөө буу барьчихаад, тэдний араас хөөцөлдөх гээ юү?.. Эсвэл мөрийтэй тоглоомын газар руу орох уу? Дараагийн үеэ, бэлдэх хэрэгтэй.. Өчигдөр Понт байсан. Өнөөдөр.. Зохиолч.
-----
Эх- Эцэг чинь хэзээ ч хүн чанараа худалдаж байгаагүй. Тэр хүн хэвээрээ үлдэх ёстойг мэддэг байсан.
Андрей- Ээж ээ.. би маш их хэрэг тарьсан.
Эх- Дахиад ч зөндөөнийг тарина.
-----
Боря- Андрей.. машин бэлэн.. Жолооч туурайгаа цавчлаад байна.. Зоогийн газар орцгоох уу? Эсвэл үгүй юү?
ТӨГСӨВ.
Back to episodes Go home