Фарца 7

Саня- Чи яасан, мөнгө авчихаад, буцааж хийгээгүй юмуу?

Боря- Би бүх мөнгийг, та нарын нүдэн дээр хийсэн.

Саня- Тийм үү? Тэгвэл хаана байна?

Боря- Би яаж мэдэх юм бэ? Энд өдөр нь, хэн байсан бэ? Мм?

Костя- Магадгүй засварчин.. эсвэл Понт, түүний хүмүүс.

Боря- Цоожоо соль гэж, би чамд хэлээ биз дээ? Энийг чинь ядах юмгүй, эвдчихнэ.

Саня- Цоож нь бүтэн, түлхүүрээр онгойлгосон нь илт байна ш дээ!

Боря- Хэрэв би явчихвал, хэн бидний мөнгийг харах юм бэ? Хэн мөнгөө манах вэ? гээд байсан. Ингэж манадаг юмуу? Сайн байна, сайхан эр..

Саня- Чи үгээ мэдэж яриарай..

Андрей- Хөөе!

Костя- Саня!

Андрей- Больцгоо!

Саня- Чи нэгж! Алив, хай! Надад бусдын юм хэрэггүй!

Боря- Тийм үү? Тэгвэл Надя?

Сахал- Чи өдөржингөө хаагуур тэнээд байнаа? гараашт танай найз сууж байгаа бол, ажил өөрөө хийгдчихнэ гэж бодоо юу?.. Аан. Баярлалаа, Костя. Тус болсон шүү.. Танай залуу ч, мундаг юм билээ. Өдөр гараашт орж иртэл, хөзрөөр ёстой тоглож байсан. Зүгээр л илбэчин гэсэн үг! Тиймээ. Маргааш, жад шиг гозойно шүү. Хоёр өдрийн норм хийгээрэй!

Боря- Тэгэхээр.. мундаг юм биз дээ?

Костя- Би мөнгө аваагүй ээ!

----

Гол дүрд- Александр Петроов, Бага- Алексей Весёлкин, Максим Емельянов, Филипп Горенштейн.. “ДАМЧИД”. 7-р анги.

--

Дүрүүдэд:

--

Хошууч- Надя, наашаа суучих даа?

Надя- Аав аа, би лекцнээсээ хоцорлоо.

Хошууч- Чиний лекц, хүлээж байг!... Чиний.. бие.. яаж байна?

Надя- Зүгээрээ.

Хошууч- Хэрэв ээж чинь амьд байсан бол..

Надя- Тэр намайг ойлгох байсан.

Хошууч- Мэдээж ш дээ. Надюша, тэгэлгүй яахав. Би ч гэсэн, чамайг ойлгоно. Одоо яая гэхэв. Бага зэрэг шахцалдаад.. орыг чинь энэ том өрөөнд тавьж болно. Чи хүүхэдтэйгээ энд, харин би тэнд жижиг өрөөнд..

Надя- Харин Андрей яахав?.. Та яагаад дуугарахгүй байна, аав аа?

Хошууч- Надя, тэр бол гэмт хэрэгтэн. Тиймээс тэр..

Надя- Тэр хэнд ч, ямар ч өргүй! Аав аа, тэр хэнийг ч алаагүй, дээрэмдээгүй, тэр зүгээр л..

Хошууч- Яасан гэж? Зүгээр л юү гэж?!

Надя- Зүгээр л илүү ухаантай, бас илүү сайхан амьдрахыг хүсдэг. Энэ нь таны хувьд, гэмт хэрэг болчихдог.

Хошууч- Тэр ухаантай биш, харин зальтай. Энэ бол, хоёр өөр зүйл! Тэр улс орныг хуурдаг. Өөрийг нь өсгөж хүмүүжүүлж, боловсрол олгосон, улс орныг! Тэр бусадтай адил ажиллахыг, хүсдэггүй. Тэрэнд сайхан амьдрал хэрэгтэй гэнэ! Чи энэ гадаад гутал хувцасны төлөө, юү ч олж харахыг хүсдэггүй. Нэр төр, хүн чанар, чиний хувьд огт сонин биш!

Надя- Яалаа гэж? Нэр төр, хүн чанарын талаар, Шекспир-ийн зохиолд зөндөө гардаг. Гэхдээ тэр 17-р зуунд үхсэн, аав аа! Хүмүүс тэрнээс хойш, нэр төрөөр биш, харин нөхцөл байдалд тохируулан амьдардаг болсон. Бүгд!.. Бүр, та ч гэсэн. Та тэрнийг яагаад ажил руугаа биш, харин манай гэрт дуудсаныг, би ойлгоогүй гэж, бодоо юу..?

-------

Саня- Муу новш!

--

Боря- Айх хэрэггүй ээ, би байна.

Эмээ- Тиймээ.. Бас ямар Наташка нь юм бэ? Гэрт нь ор хөнжил байхгүй юм шиг, тэднийд 2 хонохдоо яахав дээ.

Боря- Эмээ, тэд шалгалттай. Зина бэлдэж байгаа.

Эмээ- Шалгалт гэнэ шүү. Боренька, миний нүд рүү харж байгаад, “Руша эмээ, хөгшрөөд зөнөж орхижээ” гэж хэл дээ. Алив, хэл л дээ, хэл.

Боря- Эмээ би амлаж байна. Тэр өнөөдөр гэртээ ирнэ. Хүсвэл би өөрөө очоод аваад ирэх үү?

Эмээ- Тиймээ, хүсч байна.. Энэ бүх Наташка-нууд, эрт орой хэзээ нэгэн цагт, Лёшик, эсвэл Пашек болж хувирдаг. Тэрнээс ч дор юм болж мэднэ.

Боря- Эмээ, дуунд юү гэж гардгийг мэдэх үү?.. “Лет май пипл гоу”. Энэ бол намайг зүгээр орхиж, өглөөний хоол тайван идүүлээтэх” гэж байгаа юм.

Эмээ- Тайван уу? Миний Ионечка надад “Руша, чи намайг тайван байлгахгүй юм” гэж дандаа хэлдэг байсан. Гэтэл тэр одоо хаана байна? Малаахов-ын оршуулгын газарт.

Боря- Больж үз, миний хоол идэх дуршил алга болчихно.

Эмээ- Тийм үү? Би тэр хүртэл амьдрахгүй байхоо... Боря, чиний энэ “наймаа” ямар гэдгийг, би мэдэхгүй..

Боря- Энд гешефт ямар хамаатай юм бэ?

Эмээ- Чимээгүй! Би чамайг хоол ид гэж байна!.. Чиний “наймаа” ямрыг, би мэдэхгүй. Гэхдээ “наймаа” бол нэг хэрэг, харин төрөл төрөгсөд гэдэг огт өөр хэрэг шүү! Боря, Зина-г хайрлаалай. Чи түүний, ганц хамгаалагч нь шүү. Эцэг эх чинь талийгч болсон. Би ч үхнэ. Эмээгээ ч орлох болно... Тиймээс, бие биендээ хань болж.. бас биеэ бодож яваарай.

--

Саня- Дахиад л мөрийтэй хөзөр тоглоод эхэлжээ.

Андрей- Илбэ сурч байгаа ч юм билүү? Эсвэл хөзрөөр мэргэлдэг ч байж болно.

Саня- Аан гээч, чи яагаад тэрнийг өмөөрөөд байнаа? Тэр мөрийтэй тоглож, бидэнд “илбэ” үзүүлсэн ш дээ. Өөрийг нь нусгай жаал шиг луйвардах хүртэл, тэр бүтэн жил улайран тоглосон.. Харин одоо тэр, дахиад л бидний мөнгийг хулгайлж, мөрийтэй тоглоод эхэлсэн.  

Андрей- За яахав. Явж Зина-г эргэе. Харин энийг, дараа нь шийдье. Энэ одоохондоо, надад байж байг.. Явцгаая!

--

Боря- Таяг аа!.. Сайн уу?.. Чи мөнгийг авсан үгүй нь, надад сонин биш гэж, хэлэх гэсэн юм. Би чиний найз болохоос, мөрдөн байцаагч биш. Тэр ч дүүрч.. Чи нэг л өөр болоод байгааг, би харж байна. Бас би.. өөрөөр хэлбэл, бид цөм чамд туслахыг хүсч байна. Чи зүгээр л хэлчих. Тийм.. Цаг үргэлж ганцаараа ажиллаж болохгүй ш ээ. Хамт байцгааж, үхтлээ зогсоно. Тийм үү?

Костя- Би мөнгө аваагүй ээ.

Боря- Чи эмнэлэг рүү очих уу?.. Аан?

----

Боря- 62 оны “Хавар, зуны загвар”. Итали нөхдийн, хамгийн сүүлийн үеийн моод. Өргөн сонголт, гайхалтай өнгө будаг. Бэлхүүсийг тодруулж..

Зина- Андрей хаана байна? Та нар хамт ирсэн биз дээ?

---

Боря- Зина?

Зина- Өөв?

Боря- Сонсооч.. энэ бүхэн.. яагаад ч бүтэхгүй ээ. Үгүй л дэ, би мэдээж чамайг ойлгож байна. Андрей, бас миний ч найз. Гэхдээ.. гэхдээ тэр өөрийн амьдралтай, чи ч өөрийн амьдралтай.. болно. Тэргүйгээр. Ойлгож байна уу?

Зина- Хэл дээ, би царайлаг уу?

Андрей- Тиймээ.. Эмчийн бичиг бэлэн. Юмаа бэлд.

Зина- Одоохон.

/бичиг/- Эрүүл.

Зина- За явцгаах уу?

Андрей- Алив, цүнхээ!

Зина- Боря, явья.

---

Понт- Юундаа зогсоов?.. Аваад, явцгаая!

Сергей- Хаашаа явах вэ?

Понт- Урагшаа!

--

Надя- “Хамтрагчид”-ийг санаж байна уу? Аксенов-ын тууж ш дээ. Чи надад өгч, уншуулж байсан. Би өчигдөр уншихаар суугаад, өглөө болтол салж чадаагүй. Тэнд үнэхээр, сайн найзууд гардаг. Тийм. Харин өглөө нь “Мосфильм”-ээс утасдаж, дүрийг сонголтонд оролцохыг урьсан. Би ямар кино вэ, гэж асуусан. Харин тэд “Хамтрагчид”, мэдэх үү? гэсэн. Төсөөлж байна уу? Тэнд дуу дуулна. Гэхдээ одоохондоо хөгжим нь хийгдээгүй. Хөлөг онгоцны тухай. Шпаликов үгийг нь бичсэн. /шүлэг/Цасан цагаан хөлөг онгоц, хар утаа яндангаас нь олгойдно. Би харин тавцан дээгүүр нь, чамтай үнсэлцэн гүйнэ.. Ийм!.. Энийг би дуулна, төсөөлж байна уу?.. Бас гурван найз, кадрт нь байна. Хоёр нь, гурав дахийнхаа амийг авардаг. Хэдийгээр, юү ч тус болохгүй юм шиг санагдавч.. Яг л та нар шиг, тийм үү? Чи, Борька, бас Таяг..

Андрей- Харин Саня-г.. мартчихсан уу?

Надя- Бас Саня, Зина ч гэсэн. Бид тэдэнгүйгээр, хаачих билээ, тийм үү?

Андрей- Надя? Чи тэгэхэд эмнэлэг рүү, Зина-г эргэж ирээгүй ш дээ. Яагаад надад, юү ч хэлээгүй юм бэ?

Надя- Яагаад гэвэл, хэлэхийг хүсээгүй.

Андрей- Надя.. чи юү ч хийгээгүй биз дээ?.. Сонс, бид хамтдаа шийдэх ёстой. Цаашид яахаа?

Надя- Би өнөөдөр ааваас, чиний тухай асуусан. Харин тэр надыг..

Андрей- Тэр чамд хайртай. Дэндүү их хайртай. Бас чиний төлөө, маш их айж байгаа.

Надя- Харин чи хайртай юу?

Андрей- Би ч бас хайртай.. Надя?.. Хоёулаа бутраад уначихгүй байя, тэгэх үү? Бүгдийг хамт шийдэж байя.

Надя- Би өөрөө шийднэ. Бодож үзээд, шийднэ.

---

Понт- Ухаантай залуус байсан юмсан.

Сергей- Хэн?

Понт- Эртний ромчууд. Хүн болгонд, өөрийн хувь тавилан бий гэж, тэд итгэж байсан.. Жишээ нь чи, хүн зөөхийн тулд төрсөн. Харин би, зөөлгөж байхаар төрсөн.. Харин хэн нэг нь, насан туршдаа бусдыг үүрч явахаар төрсөн.. Яг л чиний найз, Андрей шиг... Үгүй л дээ, гэхдээ олонхи нь, мэдээж үүнд итгэдэггүй.

Андрей- Гурван оноо..

Понт/яриа/- Тэд аз жаргалтай байхаар төрсөн гэж, боддог.

Андрей- Банк барих хүнийг, шодолтоор тодруулдаг.

Понт- Эсвэл эрх чөлөөтэй байхаар, гэж.

Андрей- Хоёр тамга- Гал! Ямар ч тоохиолдолд хожно.. 

Понт- Жишээ нь, Андрей байна. Зөвлөлтийн арт түмний, ажил хөдөлмөрийн гавьяны тухай бичээд сууж болох байсан ш дээ. Гэтэл тэгээгүй. Тэр амьдралыг хүссэн. Жинхэнэ, эр хүний, эрсдэл, шуналтай, бас орлоготой амьдралыг!

Андрей- Нэг гарт 2 тамга ирэх нь, 88-д 1 байх магадлалтай.

Понт- Харин тийм амьдралыг, их барилга дээр босгохгүй!.. Тэр амьдрал- дамын наймаанд л бий!

--

Ахмад- Май ав, Георгий Михайлович! Тусыг тусаар. Чи надад, би чамд гэдэг ш дээ.

Хошууч- Би хэнд ч, үйлчилгээ үзүүлдэггүй.

Ахмад- Юү гэсэн үг вэ? Рооковтов-ын хэрэг, яалаа? Чи надад, сайхан сэтгэл гарган өгөө юү? Бид чиний хэргээр, 2 хүнийг баривчилсан. Бүгдэд нь валютчид, дамын наймааны хэргээр, ялын дээд хэмжээ өгсөн.. Би үүний төлөө, өөрийн нэртэй буугаар шагнуулсан. Өөрийнх нь гараас шүү! Чи энэ хэргийг үз л дээ? Сонирхолтой, ирээдүйтэй хэрэг шүү. Хар л даа? Энэ залуус нисэхийхэнтэй, гаалийхантай яаж ажилладгийг, уншаад үз. Ард түмний найрамдлыг, бэхжүүлж байгаа тухай. Хэрэв чи тэднийг барьчихвал, гарцаагүй цол тушаал ахина.

Хошууч- Чамд юү хэрэгтэй вэ, ахмад аа?

Ахмад- Георгий Михайлович, надад юү ч хэрэггүй. Зүгээр л, чи ч бас шагнал аваасай гэж хүсч байна.

Хошууч- Харин би хүний мөрдсөн хэргээр, шагнал авдаггүй. Тэгээд ч би энэ бүх хэргийг, мөрдөж байгаа.. Хоосонгүй шүү.

Ахмад- Бидэнд хүний хэрэг гэж байхгүй, Георгий Михайлович. Бид нэг л ажлыг, хийдэг.. Георгий Михайлович, та яагаад надад ийм, дургүй байдаг юм бэ?

Хошууч- Ажил ийм л дээ. Би энд, дуртай бай гэж, тавигдаагүй. Хуулийг хамгаал гэж тавигдсан.

Ахмад- Тийм л дээ, тийм.. хууль.. Би явья даа.. Надя-д мэнд дамжуулаарай. Тэр хаана сурдаг билээ? Сэтгүүлчийн ангид уу? Ухаантай охини шүү, сайн байна. Сайхан ч охин. Манай ажилтнуудын зураг дээр, өмссөн даашинз нь франц даашинзнаас ялгагдахааргүй байна лээ. Ингэхэд тэр, стипенд хэдийг авдаг билээ?.. Сард 30 рубль үү? Эсвэл нэмэгдэлтэй, 45 уу?

---

Ээж/яриа/- Бурхан минь, чи тэнд юү болоод байнаа?.. Юү пижигнүүлээд байгаа юм бэ?

Андрей- Юмаа эмхэлж байна.

Зина- Сайн уу?.. Би чамд хэл шинжлэлийн номыг чинь авчирлаа. Санаж байна уу, чи надад шалгалтын үеэр өгсөн ш дээ.

---

Зина- Би ч бас өнөөдөр, өрөөгөө цэвэрлэсэн. Хичээлийн жил дууссан, гэтэл миний өрөө дэлбэлчихсэн юм шиг л, элдвийн ном дэвтэр хаа сайгүй. Аймшиг. Хэл бичгийн тэнхимд суралцахад, тийм хэцүү гэж, чи надад хэлээгүй ш дээ.. Харин чиний ном, хамгийн дээр нь хэвтэж байсан. Намайг эмнэлгээс хүлээгээд.. Би шалгалтнаасаа, тэртэй тэргүй хоцорчихсон. Зүгээрээ, би намар өгчихнө. Харин энэ номыг хараад, чиний тухай бодсон... Өө, энэ Костя-гийн дэвтэр, тийм үү? Тэр эмнэлэг дээр надад, эндээсээ хөзрийн янз бүрийн илбэ үзүүлсэн. Хүсвэл би аваачаад өгчих үү?

Андрей- Үгүй ээ, би өөрөө.. дараа нь өгчихөе.

Зина- Андрей?

Ээж/яриа/- Зина, чи хоол идэх үү?

Зина- Би явлаа, Ольга Федоровна.

----

/бичиг/- Сергушино.

Понт- Зогс, зогсоорой!... Ямар нэг тусламж хэрэгтэй байж мэднэ.. Очоод хараатах, юү болсныг?.. Хүлээ... Май, шатсан байшингийн эзэнд өгчих. Үеэл охин нь, хотоос өгүүлсэн гэж хэл. Өөрөө ирж чадаагүй, ажлаас нь чөлөө өгөөгүй гээрэй.

----

Сергей- ..тэр өөрөө ирж чадаагүй..

----

Понт- За юү гэж байна?

Сергей- Мэнд дамжуулаарай гэсэн. Бас Танечка-д, мэхийн ёсолсон.

Понт- Тэр амьд юм байна. За ашгүй дээ. Гэтэл ямар байдаг гэж санана?.. За явья, явья.

---

Андрей- Дахиад хороо цэрэгт ч хүрэхээр, гурвалжин будаа чанах нь уу? Яг хүүхэд байсан шиг?

Ээж- Би дасчихжээ. 4 хүүхэдтэй гэдэгтээ. Чи, Костя, Борька, Саня.. Харин тэд үзэгдэж харагдахгүй удчихлаа гээч.

Андрей- Бүгд өөрийн гэсэн ажилтай. Амьдралын томилолтоо авсан. Тэрэндээ зохицох хэрэгтэй.

Ээж- Муудалцчихаа юу?

Андрей- Яагаад муудалцана гэж?

Ээж- Энийг чи л надад хэлээтэх, Андрюша. Нэг л биш байгааг, би мэдэрч байна ш дээ. Чи бичихээ ч больчихлоо. Редакцаас чинь, утасдахаа больсон. Найзууд чинь ч ирэхгүй, ганц Зина л ирж байна.

Андрей- Бүх юм зүгээрээ, ээжээ. Би бүгдийг залруулна.

Ээж- Хүү минь чи, ойр дотныхноо хайрлаарай. Найзуудаа, Надя-г. Амьдралд хамгийн гол нь, энэ шүү. Чи тэднийг хайрла, тэд ч чамайг хайрлана.

Андрей- Би хайрлаж байгаа, ээжээ.

---

Понт- Тиймээ, сайхан яваад ирлээ.. Хотын захын агаар. Цээж дүүрэн амьсгалмаар санагдаж байна. Тийм үү?

Сергей- Гэхдээ заримдаа, утаа тортог үнэртдэг.

Понт- Мм, утаа тортог уу? Тийм дээ, утаагүйгээр хаа хүрэх билээ? Чи ажил дээрээ болгоомжтой байгаарай. Танай гараашт, осолтой гэж би сонссон. Шатаад үхчих ч юм билүү?... Хариулт хэрэггүй. Чи сайн ажилласан.

----

Хошууч- Чи юү ярьж байгаагаа, ойлгож байна уу?

Андрей- Ойлгож байна!

Хошууч- Чи юү ч ойлгохгүй байнаа! Хэрэв Надя байгаагүй бол, би зүгээр л..

Андрей- Георгий Михайлович, надад тусламж хэрэгтэй байна!.. Маш их.

Хошууч- Санахын ч хэрэггүй, ойлгов уу? Жүжиг дууссан. Хөшиг!

---

Костя- Зина?

Зина- Ой, Костя, чи юү? Айлгачих юм. Борька-тай уулзах нь уу? Оръё, тэр гэрт байгаа.

Костя- Би чамтай уулзана.

Зина- Надтай юу? Аан тийм, чиний дэвтэр Андрей-д байгаа. Тэр өөрөө өгнө гэсэн.. Костя, чи яав аа?

Костя- Би.. би чамд хайртай... Бүр хүүхэд байхаас, 12-тойгоосоо л. Санаж байна уу, чи өвдгөө шалбалчихаад, Борька тэврээд гэр рүүгээ явсан. Тэгэхэд би ч бас ингэж чадна гэж, бодсон. Гэрт чинь тэврээд хүргэж.. цаашаа ч, ер нь л..

Зина- Костя..

Костя- Харин шоронд байхад, чи захиа бичихэд.. чи бичсэн, ээж ч бичиж байсан. Би.. чөтгөр гэж, та хоёр намайг тэнд, аварч хамгаалах шиг л болсон.... Зина, гуйя, чи дуугар л даа?

Зина- Костя, чи маш сайн хүн.. Дэндүү сайн.. Өвдгөө шалбласан намайг, Борька өргөөд явж байхдаа.. орцонд золтой л унагачихаагүй. Тэгэхэд би.. Андрей намайг өргөсөн бол дээр гэж, бодож явсан. Тэр намайг, хэзээ ч унагахгүй байсан.

------------

Хашим- Заримдаа тоглоом, өглөө болтол үргэлжилдэг. Гэхдээ би, өглөө нислэгтэй.

Костя- Та дуртай үедээ, явж болно.

Хашим- Харин та?

---

Хашим- Энэ хамгийн их мөрий тавьдаг тоглогч нь. Тэрний алдааг, бүү давтаарай.

Костя- Өөр зөвлөгөө байна уу?

Хашим- Юү ч болж байсан, бүх мөнгөө тавьж болохгүй. Эзнээс нь өөр хүн, банк авч байхыг, би нэг ч хараагүй.

Костя- Харж л байя.

---

Хашим- Сайн уу, эрхэм найз минь?

Понт- Сайн уу?

Хашим- Би найзыгаа дагуулаад ирлээ.

Понт- Хашим, чиний найзууд бол- миний найзууд.

Андрей- Андрей Трофимов. Зохиолч.

Понт- Максим Понтоонов. Уншигч. Миний ойлгосноор, энэ хоёр талын хамтын ажиллагааны шинэ үе шат уу?

Андрей- Тэгж хэлж болно.

Хашим- Хэрэв чи түүнийг тоглуулбал, би баярлах болно.

Понт- Би чамайг яасан ч гомдоож чадахгүй ээ, Хашим. Тоглох хүний тоо, бага зэрэг илүү л дээ. Гэхдээ энэ айх юм биш, бид хоёр боодол хөзөр авчихна.

Хашим- Баярлалаа.

Понт- Аа.. таныг мөнгөтэй ирсэн байх гэж, найдъя?

Андрей- Тэр мэдээж.

Понт- Гайхалтай.

Хашим- Баярлалаа.

Понт- Чи Костя шиг хожигдохоос айхгүй байна уу?

Андрей- Би Костя бишээ.

---

Хашим- Сайн байна уу?

Бурж- Уулзаагүй олон жил болсон ч, та нар яг л миний ах дүүс шиг.

Үст- Тийм үү? Би дүүдээ, чамд хожигдсон шиг ихийг, алдаагүй л юмсан.

Бурж- Өө, ах дүүсийн хооронд, хэн мөнгө тоолж байлаа даа?

Понт- Ноёд оо, өнөөдөр манайд шинэ тоглогч ирсэн. Залуу зохиолч Андрей Трофимов.

Бурж- Өмнө нь манайд зөвхөн, хөгшин яруу найрагч л байсан. Тийм үү?.. За за, зүгээр, уурлах хэрэггүй. Гэхдээ чиний шүлгийг, улс даяараа мэднэ шүү дээ.

Понт- За яасан, эхэлцгээх үү?

----

Халз- Баярлалаа.

Понт- Сүүлчийн бооцоог тавьж дуустал тоглоно.Тамга, 11-ээр.

--

Андрей/яриа/- 4 оноо, 3 оноо... 2 оноо..

----

Үст- Дахиад авья..

---

Үст- Илүүдчихлээ.. Уран зохиолын урлаг бол, эрт дээр үеэс л ядуу мэргэжил байсан. Тийм үү, хамтрагч аа?

---

Понт- За, хөзрөө дэлгэх үү?...18!.. 17!.. 19.. тэгээд 20!

--

Үст- ..манай студид, маргааш орой.. Үдшийн гэрэл танд..

Халз- Таны зохион байгуулах авьяасыг, бүр Монто Карло-д ч, үнэлэх байсан даа.

Понт- Танд баярлалаа.

---

/радиогийн яриаг орхино/

Надя- Аав аа, би очиж байнаа.. Ой.. чи энд, яаж яваа юм бэ?

Саня/согтуу/- Би чамтай уулзая.. Надя?.. Ер нь бол.. товчхондоо... миний эхнэр болооч, аан?

Надя- Санька! Чи яасан, согтчихсон юмуу? Одоо болно, гэртээ харь. Нээрэн шүү, орой ч болчихож. Аав удахгүй ирнэ..

Саня/согт/- Ирэхгүй ээ. Тэнд доор, жаалууд харуулд зогсож байгаа. Ирвэл, шүгэлдэнэ.

Надя- Чамайг энд байгааг, Андрей мэдэх үү?

Саня/согт/- Тэр чамтай, хэзээ ч гэрлэхгүй ээ! Та хоёр, хэр удаан үерхэж байгаа билээ? Хэр удаж байна, аан? Чи.. чи тэрнийг, барилгаас ирэхийг нь хүлээсэн. Ирснээс нь хойш ч, хүлээсээр л байна. Харин тэр, чиний хайрыг үнэлдэггүй.

Надя- Больж үз.

Саня/согт/- Тэр чамайг үнэлдэггүй ш дээ..

Надя- Болиоч?

Саня/согт/- Би бол чамайг.. чамайг.. галт тэрэгнээс буугаад л, энэ гараараа өргөн, шууд хуримын ордонд очих байсан.. Би чамайг, ямар ч их барилгаар амьдралдаа солихгүй, энд үүдэнд чинь нохой шиг сахин хүлээх байсан. Чамайг ямар ч их барилгаар, солихгүй байсан! Би энэ.. юү бодсон гээч.. би, өөрийнхөө хувийг аваад, чамайг  байнга дулаахан байдаг, далайн эрэг рүү аваад явна гэж. Тэнд чамд маш сайхан болно. Нарсан төгөлтэй.. Бас чиний хүүхдийг ч, ад үзэхгүй авах байсан. Хэн төрөхийг мэдэхгүй.. Гэхдээ мөнгийг, хэн нэг нь хулгайлчихсан. Тэр хамаагүй ээ, би дахиад олчихно. Гэхдээ ойлгож байна уу? Би.. би ганцхан чамд л хайртай.. Чамайг газар гишгүүлэхгүй..

Надя- Гүйцээ, боль.. Чи болиоч!

----

Саня/согт/- Надя.. би чамайг хэнд ч, дээрэлхүүлэхгүй ээ. Ойлгов уу?.. Хэнд ч дээрэлхүүлэхгүй.

---

Андрей- 50 мянга.

Үст- Битгий яв л даа? Мм?

Понт- Нэг, хоёр, гурав.. 50! Люба?

Үст- Тиймээ, тэгэлгүй яахав.. тэгээ, тэг.

---

Бурж- Дахиад авья... Новш гэж, намайг мал шиг л хоосолчихлоо!

---

Понт- Андрей, та?

Андрей- Авья... Дахиад?.. Болсон.

---

Понт- Хөзрөө дэлгэх үү?... 20!

Хашим- 19! Дутжээ.

Понт- Аз таарсангүй.

---

Хашим- Сонс, мөнөгө аваад одоо яв.

Андрей- Дэндүү эрт байна... Дахиад нэг тоглох уу?

Понт- Залуухан, бас ухаангүй. Тийм үү?

Хашим- Тийм.

Понт- Тэгэлгүй яахав.

----

Андрей- Бүгдийг нь!

Халз- Өө! Танайхан, “Залууст зам тавь” гэж ярьдаг байхаа?

Понт- Би ч гэсэн.. Авах уу?

Андрей- Болсон.

Понт- Дэлгэх үү?

---

Андрей- Тэгье.... 20!

Үст- Би ингэж амьдардаг ч болоосой..

---

Понт- Дахиад нэг үзэх үү?

Андрей- Юугаар?

Понт- Эрх чөлөөгөөр!.... Хэн хэн нь, хэргээ хүлээсэн, мэдүүлэг бичнэ. Нэг л удаа тоглоно.. Хожигдсон нь шууд, сэргийлэхэд бууж өгөхөөр явна.

---

Понт- Люба! Бидэнд цаас аваад ир дээ?

Халз- За за, энэ одоо, миний тоглоом биш.

Хашим- Миний найзуудад өгөх ёстой мөнгийг, алга хийхийг, би чамд зөвшөөрөхгүй! Одоохон яв!

Андрей- Таны мөнгө аюулгүй ээ. Та мөнгөө, яг одоо авч болно.

----

Понт- Байна уу?.. Борис уу? Залуу зохиолч энд байна. Харин түүний авьяасыг, шүтэн бишрэгчид нь, хаана байна?.. Би маш их мөнгө алдаж байна. Санаа зовж байна.

----

Понт- Байнаа, би байна..

-----

Андрей- Дахиад?

---

Андрей- Болсон.

----

Понт- Дэлгэх үү?

----

Бурж- Чи хар даа, дахиад л 20 шүү, аан?!

---

Үст- Үгүй ер өө!

Халз- Гал данга!

---

Андрей- Гал.. гал данга.. бүх тохиолдолд хожно.

-------

Андрей- Бариад ав! Тэрэнд хүлээн авагч байгаа!

Бурж- Алив, зогс!

---

Андрей- Тэр жааз хөгжимд дуртай гэж, бодоо юу? Энэ бүх синкоф, хэмнэл, жааз нь, түүнд хананы цаана байгаа хүн, дохио өгч байгааг харуулахгүйн тулд, тэр! Хэн, ямар хөзөртэйг! Тэрэнд хүлээн авагч байгаа! Муу новш, морзоор дохио авдаг! Энэ байна!

Понт- Май, чи!

----

Хошууч- Та нар юундаа зогсоов?.. Бүгд байр байрандаа үлд!

---

Халз- Би Швед улсын дипломат. Энд огт санаандгүй орж ирсэн.

----

Хошууч- Бүгдийг нь, дээш нь гарга! Учир байдлыг олж тодруултал!

---

Андрей- Саня, Боря?.. Та нар яав аа?.. Би энийг, бидний төлөө ш дээ!... За ингээд гүйцээ! Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, хулгай дээрэм, хангалттай ял авнаа..

Понт- Залуу хүн та, алдаа хийж байна. Шинэ хүн, аргагүй л дээ. Эхний тараалтын дараа л, тоглоом чинийх болсон гэж шийджээ.. Хм!

Хошууч- Петрухин!

Понт- Багц хөзөрт, өөр олон хөзөр бий шүү!

Хошууч- Тэрнийг саатуулж бай.

---

Ахмад- Георгий Михайлич! Та ч өнөөдрийн баатар болжээ! Үлгэр жишээ, баривчилгаа! Баяр хүргэе!

Хошууч- Чи энд, ямар нэг ажилтай явна уу?

Ахмад- Гүйцээ, больё, больё. Би явлаа. Зүгэрэ л өөрийнхөө хүмүүсийг аваад явья.

Хошууч- Ямар үндэслэлээр?

Ахмад- Байцаах хэрэгтэй, хошууч аа. Чамд тэднээс гадна, шоронд хийх хүмүүс бий ш дээ! Чамд энэ, Зохион Байгуулалттай гэмт хэргийн бүлэг байна! Аан? Магадгүй чамд, хурандаа цол өгөх ч юм билүү? Баяртай!.. Алив? Чамайг цохьсон юмуу?

---

Саня- Чи биднээс хамгийн ухаантай нь, тийм үү? Би өөрөө бүгх учрыг нь олно гээд л. Яав, учрыг нь олчихсон уу, аан?!

Андрей- Бидний төлөө л ингэж..

Саня- Учрыг нь олов уу?!

Боря- Андрюха, чи арай ч дээ..!

Саня- Чамаас болж, бид Таяг-ийг хардаж сэрдсэн, Андрей!

Андрей- Би та нарыг аврахыг хүссэн!.. Та яагаад, энийг зөвшөөрч байгаа юм бэ?! Тэд чинь, дээрэмчид ш дээ!

Хошууч- Чи хэнтэй хөзөр тоглосныг, чамд хэлээд өгөх үү? Намын том дарга! Сталины шагналтай хоёр хүн! Дипломат! Бас олон улсын нислэгийн нисэгч!

Андрей- Бас Понт!

Хошууч- Чиний Понт-оор би яах юм бэ?! Иваноов тэрнийг, аль хэдийн суллачихсан. Дипломатыг ч, бүгдийг нь суллана. Ганцхан чи л үлдэнэ!

Андрей- Яагаад би гэж?

Хошууч- Чи бол дамчин! Чиний мэдүүлэгт, хэн ч итгэхгүй!

Саня- Харин биднийхэд?

Хошууч- Та нар юү харсан юм бэ? Подвалд болсон, зодооныг уу? Гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зурсан уу? Тэгвэл гэртээ харьцгаа! Жүжиг дууссан. Хөшиг!.. Машинд суу!

Надя- Андрей!.. Костя эмнэлэгт байгаа. Тэр судсаа ханачихсан.. Андрей.. Андрей!

----

7-р анги төгсөв.

 

Back to episodes Go home