Н- Анд минь.. Мосфильм хүргээд өгөөч.
Сер- Уучлаарай найруулагч аа, 10 минутийн дараа ээлж дуусах нь.
Эм- Өдрийн мэнд.. Арбат хүргээд өгөөч.
Сер- Уучлаарай бүсгүй минь, би хүнтэй.
-----
Сер- Би араас чинь явж байхдаа бодож байлаа.. ,,Таныг хаана харлаа?,,.. Киноноос уу?.. Таныг хэн гэдэг вэ?
Татьяна- Татьяна гэдэг. Смирнова.
Сер- Смирнова? Яг тийм байна ш дээ. Таныг цэнхэр дэлгэцээр харсан юм байна.
Татьяна- Та Лидия Смирноваг харсан байх. Гэхдээ тэр хүн надаас хамаагүй эгч.
Сер- Өө үгүй, саналаа.. Та яг миний найз шиг юм. Тэрийг ч гэсэн Татьяна гэдэг.
Татьяна- Тун сонин юм.
Сер- Гэхдээ тэр үйлдвэрт манаач хийдэг. Харин та огт тэгж харагдахгүй байна.
Татьяна- Би сангийн аж ахуйд зоотехникч хийдэг. Найзындаа зочлохоор ирээд байна.
Сер- Тэгвэл суу л даа. Хүргээд өгье.. найзынд чинь.. Бороо орж байна.. За алив ээ алив суучих.
Татьяна- Баярлалаа.
-----
Сер- Хараад байхнээ та яг Үнсгэлжин шиг хөлтэй юм.. 36 юу?
Татьяна- Тийм ээ.. Та яаж мэдээ вэ?
Сер- Зөн совин.. Харуулахгүй юм уу?.. За харуулчихаа харуулчих. Ичих юу байна.
Татьяна- За яах вэ.
Сер- Тийм ээ.
Татьяна- Өрөөсөн нь хаана байгаа юм?
Сер- Эндээс холгүй гэрт минь байгаа.. Ороод гарах уу?
Татьяна- Та зогс доо. Би бууя.
-----
Сер- Хачин сайхан.. Бүжиглэх үү?
-----
Таня- Хар үүрээр ,,авъя, явъя,, болж байна уу?
Сер- Оргилуун дарс уух уу?
Таня- Нэртэйгээр нь гутал санал болгочих.
-----
Таня- Москвад удаж байна уу?
Татьяна- Би өнөөдөр ирсэн.
Таня- Ээж чинь хаана байдаг вэ?
Татьяна- Тосгонд. Тамбов мужийн.. тосгонд.. 17-р байшин.
Таня- Эндээ хүлээж бай.
-----
Таня- Би ч гэсэн нэг удаа тосгоноос Москвад ирж байсан.. Янз бүрийн л юм хийсэн. Амьдрах хэрэгтэй байдаг.. Дээр нь дүүгээ өсгөнө.. Гэхдээ надад буцаад очих.. ээж байгаагүй.. Харин чамд байна.. Чамайг хэн гэдэг вэ?
Татьяна- Таня.
Таня- Таня.. гэртээ харь.. Энд Москвад чамд хийх юм байхгүй.
Татьяна- Танд маш их баярлалаа. Найз маань атаархсандаа дэлбэрэх байх аа.
Сер- Охидууд аа.. та минь яасан ч үзэсгэлэнтэй юм дээ.. Танюша, чи яав аа?.. Тань.. хүлээ л дээ.. Утсаа.
-----
Сер- Тань, хүлээгээч.. Найзынхаа утсыг..
-----
Сер- Түргэл, явъя.
Таня- Би хэзээнээс чамд саад болдог болчихоо вэ?
Сер- Түргэл гэсэн шүү.. Юу болох нь энэ вэ?
-----
Сер- Таня.. Таня.
-----
Понт- Болсон уу?
Ам- Таксийн жолоочийнд байж.
Понт- Тэгвэл сайн байна.
-----
Бич- Дүрүүдэд.. ДАМЧИД.. 6-р анги.
Боря- Андрей.
Андрей- Сонс. Сейфэнд 100 000 байгаа. Тэнцүү хувааж аваад энэ ажлаа орхиж тарцгаая. Одоо ямар ч хувцас хунар, бурхны хөрөг, ногоон байхгүй.
Саня- Андрюша, урд шөнө нойр дутуу хоноо юу?
Боря- Бид зарим нэг юмыг тодруулсан.
Андрей- Боря, Зин эмнэлэгт байгаа.
Боря- Юу?.. Юу болоо вэ?.. Юу болсон юм бэ? Яагаад дуугарахгүй байгаа юм бэ, Андрей? Юу болсон юм?
Андрей- Буудлын өрөөнд байсан Бундес тэрнийг Татьяна гэж бодсон бололтой. Тэгээд..
Саня- Тэр хаана байна?.. Одоо хаана байна?
Андрей- Хэн?
Саня- Би тэр Бундесийн гэдсийг гаргаад хүзүүгээр нь дүүжилчихье. Хаана байна?
Андрей- Тайвшир. Бундес хэдийн нисчихсэн.. Халдашгүй эрхтэй дипломат ш дээ.
Костя- Татьяна хаашаа алга болчихов оо?.. Тэр очих ёстой байсан шүү дээ.. Яагаад Зина тэрний оронд очсон юм? Чи яах гэж явуулсан юм? Та нар бүгдээрээ галзуурчихаа юу?
Андрей- Тэгвэл хэн нарснаас гарч ирээд сайхан амьдрахыг хүслээ? Аа? Юу гэж байсныг чинь сануулаад өгөх үү? Жинхэнээсээ амьдармаар байна гээд л.. Тэр чинь энэ байна, Таяг аа.. Жинхэнээсээ.. Хамтдаа байж..
Костя- Больж үз.. Хамтдаа гэнэ шүү.. Багадаад байна уу?.. Таня хаачсаныг бүү мэд.. Зина эмнэлэгт.. Тоглоом дуусаж.
Саня- Борь.
-----
Эм- Бэлгийн хамтрагчтай юу?
Зина- Байхгүй.. Үгүй ээ..
Эм- Байдаг байх нь.. Хэдэн хамтрагчтай байсан?
Зина- Нэг.
Эм- Хүүхэдтэй юү?
Зина- Байхгүй.
Эм- Одоо болохгүй ч байж магадгүй.. Яахаараа ингэдэг байнаа, охин минь?
-----
Саня- Тэрэнд үзүүлээч.. Таяг аа, чи Булингарыг санаж байна уу? Тэр Танягийн ах байж.
Костя- Таарч дээ.. Таня бүгдийг мэдэж, бүгдийг хийгээ шив?.. Булингар ч гэсэн мэддэг байсан.
Саня- Би тэрнийг сэжигтэй гэж хэлсэн ш дээ.. Бурхны хөргийг тэр л зохицуулсан.
Боря- Бурхны хөргийг тэр биш ээ. Харин Сёма.
Костя- Зочид буудлыг ч тэр биш гэж үү?.. Арай одоо Петровкад оччихоод цай ууж суугаа юм биш биз?
Боря- Зина миний дүү.. Дүүгээ тийш нь явуулахад.. надад амар байсан гэж бодно уу?
Костя- Ах ч бол доо. Чи ах биш, адгийн амьтан. Ойлгов уу?
-----
Петр- Георгий Михалыч, энэ дөнгөж сая ирлээ.. Нөгөө таксийн жолооч.. Задорожныйн амьдардаг орцноос олдсон байна. Та ямар нэг юм болж мэднэ гэсэн шүү дээ.
Вост- Хэнийг нь тогтоосон уу?
Петр- Бичиг баримт байгаагүй. Зөвхөн галт тэрэгний тасалбар гарсан. Шалгаж байгаа.
Вост- Би нэг юм шалгах хэрэгтэй байна.
-----
Эм- Маргааш гарна. Тэгэхээр нь ирээрэй.
Боря- Бид өнөөдөр ирчихлээ.Маргаашийг хүлээж чадахгүй нь.
Эм- Халаадгүй орохыг хориглодог юм.
Зина- Андрей хаачаа вэ?
Костя- Араас ирнээ.
Зина- Боря, одоо эмээд юү гэж хэлнээ?
Боря- Юу ч хэлэхгүй ээ. Тэрийг битгий бод.
Зина- Боря, надад хувцас авчраарай. За юу?
Боря- Тэгэлгүй яах вэ. Эмээд нэг юм бодоод хэлчихнээ.. Чамайг Наташагийнд хоносон. Тэднийх утасгүй гэчихье.
Зина- Загнах байх даа. Хэлэхгүй яасан юм гээд.
Боря- Би одоохон.
Костя- Гарч бай. Би араас чинь очъё.. Ус авчруулах уу?
-----
Боря- Яаж байнаа?
------
Надя- Дайнаас өмнө би үргэлж л ямар нэг юм хүсдэг байсан. 5 копейкын мөхөөлдөс, шалгалтын материал, шинэ даашинз гээд. Харин одоо.. Дайнаас өмнө би үргэлжл л ямар нэг юм хүсдэг байсан. 5 копейкны мөхөөлдөс.. Харин одоо тэднээс аль нь ч алга. Мөхөөлдөс ч, даашинз ч.. Аав аа, би эхлээд давтлагатай, дараа нь хичээлтэй шүү.
Вост- Чинийх үү?
Андрей- Баривчлах уу?
Вост- Одоохондоо.. үгүй.
Андрей- Яагаад? Гэрчүүд дуугардаггүй юу?
Вост- Үгүй дээ. Гэрчүүд харин ч алтан гургалдай шиг жиргэцгээж байгаа.. Танай бүлгийн тухай.. Надягийн тухай.. Тэр энэ хэрэгт орсон байх ёсгүй.
Андрей- Тэр ороогүй ээ.. Хэзээ ч орж байгаагүй.
Вост- Яг тэгээд бич.. Илэн далангүй.
-----
Надя- Яасан чимээгүй сууцгаах юм?.. Шивнэлдээ юү?.. Аав аа, юу болоод байна?.. Андрей, юу хийж байгаа юм?
Андрей- Бичиж байна.. Хэргээ илчилж.
Вост- Чи яах гэж Зинаг явуулсан юм бэ?.. Тэр уг нь чамд.. дүү шиг чинь байх ёстой доо.
Андрей- Тэр очих ёсгүй байсан юм.
Вост- Тэгээд хэн ёстой байсан юм?
Андрей- Татьяна.
Вост- Николаева юу?
Андрей- Тийм ээ.
Вост- Өглөө олсон.. Танай найз таксичны орцноос.. Сергей Задорожныйн.
Надя- Аав аа, юу болоод байнаа?
Вост- Хэлээд өгье. Андрей найзуудтайгаа нийлж гадаадынхантай хууль бус тохиролцоо хийсэн.. Завшихыг хүсэж л дээ.. Зочид буудалд валютын биеэ үнэлэгч очих ёстой байсан. Гэтэл очоогүй. Тэгэхээр нь энэ ухаантнууд.. Зинаг явуулчихаж.. 18-тай охиныг.. гадаадын луйварчин руу. Харин тэр нь, охиныг өрөөндөө хүчиндсэн.. Чи өөрөө очихгүй яасан юм?.. Баатар ч бол.
Надя- Ямар ч мэдүүлэг байхгүй.. Хэрэв та хүчээр хүлээлгэх гэвэл.. бид хамтдаа сууна.. Би.. Андрей.. бас бидний хүүхэд.
-----
Андрей- Надя, Надь.. Надь.. үнэн юм уу?.. Надь.. Надь.
Надя- Одоо хэрэггүй ээ. Би.. орой ярья. За юу?
-----
Б- Миний найзуудыг хуурч болохгүй. Татьяна та нарыг буруутай гэсэн.
Боря- Бидэнд юу ч байхгүй ш дээ. Бурхны хөргийг цагдаа нар хураачихсан. Мөнгийг ч гэсэн. Татьяна алга болчихсон.
Б- Бидэнд мөнгө л чухал. Хэрэв 3 хоногийн дараа авчрахгүй бол та нар бүгдээрээ.
Боря- Хүлээ.. Хүлээ.. Татьяна хаачив аа?
Б- Тэр маш чухал үйлчлүүлэгчтэй гэсэн.
Боря- Хэлчих л дээ.
Б- Яваарай.
-----
Саня- Баригдахаасаа өмнө зугтах хэрэгтэй.
Костя- Ингээд өнгөрчихөж ч магадгүй.. Андрюх.. тэр чамайг явуулсан ш дээ?
Андрей- Өнөөдөр ч яах вэ. Харин маргааш.. Боря.. Боря.. юу болоо вэ, Борь?.. Юу болоо вэ?
Боря- Мөнгө яаралтай хэрэгтэй байна.. 3 хоног. Тэгэхгүй бол бид дуусна.. 100 000. Ойлгов уу? Удахгүй бүх юм сайхан болноо. Тэнд арабууд, дипломатууд ирчихсэн.. Хэн ч олохгүй гэсэн.
Костя- Боря.. юун арабууд вэ?.. Хэнийг олохгүй гэж?
Андрей- Боря, хүлээ. Сонсооч Борь.
Боря- 100 000 багадна. Бага ч гэсэн эхний удаадаа..
Андрей- Борь..
Саня- Боря, Таня алуулчихаж.. Серёгийнд нуугдаж байж. Харин тэр новш хэлдэггүй.. Тэгээд орцонд нь.
Андрей- Борь.. Боря.
-----
Боря- Чи яагаад тэрнийг хамгаалсангүй вэ, аа? Яагаад?
Сер- Чи өөрөө..?.. Аа?.. Аан гээ, рок-н-ролл оо.. Одоо тэрнийг март.. Дараагийнх нь болно шүү.
Боря- Би хэн бэ?
Сер- Чи өөрөө юу гэж бодож байна?.. За за, гүйцээ, рок-н-ролл оо. Машин чөлөөл. Үйлчлүүлэгчид айлгачихлаа.
Боря- Би одоо яах вэ?
Сер- Гудамжаар алхахгүй юу.. Дуртайгаа сонго.
-----
Бич- Тэр өөрөөр амьдрахыг хүссэн.
Эх- Андрюша.. Андрюша.. Михаил Аркадыч залгаж байна. Маргааш гадаадын төлөлөөгчидтэй шүлгийнхээ орчуулгын талаар уулзах ёстой гэнээ. Чи их сургуульдаа англи хэлээр хамгийн сайн нь байсан шүү дээ.. Хүү минь, чи яав аа?.. Андрюша, юу болоо вэ?
Андрей- Би редакц орох хэрэгтэй байна.
Эх- Бурхан минь..
-----
Ш- За.. ойн мэнд.
Г- Юун ой вэ? Чи чинь..
Ш- 2 таван жил гэдэг том тоо шүү.
В- Алив Аксионов, бидэнтэй уугаач.
Эм- Василий, туужаа хэзээ өгөх юм бэ? Цаг нь болсон, найз минь, болсон.
В- Бичиж байгаа, найз минь, бичиж байгаа.
Эм- Энийг чинь яаж ойлгох вэ?
Андрей- Халагдлаа. Ажлаа хүлээлгэж өгч байна. Өргөдлөө боловсон хүчинд өгчихсөн. Михаил Аркадыч гар бичмэлээ танд өг гэсэн, Валерия Дмитревьна.
Эм- Ажлаасаа уйдаа юу?
Андрей- Нарийн бичгээс залхаад.
Эм- Түр баяртай, зохиолч оо.
-----
Андрей- Хэн тэрнийг алсан?
Сер- Юундаа орилоо вэ?.. Эндээс холдоцгооё.
-----
Сер- Би чиний оронд байсан бол өөр юм асуух байсан.
Андрей- Юу гэж?
Сер- Жишээ нь буудалд яагаад цагдаа нар байв?
Андрей- Тэнд үргэлж л байдаг ш дээ.
Сер- Тийм ээ.. Гэхдээ мэдээлэл ирсэн үед.
Эм- Дараагийн тэмцээнд би зурж чаддаг 6 хүн оролцохыг хүсэж байна.
Ш- Охид оо, наашаа ойртооч. Нөхөд өө, гуйя.
Эм- Зоригтой, зоригтой.
Андрей- Тэр мэдээлэл өгсөн гэж үү?
Сер- Энэ чинь л зөв асуулт байна, эвлэлийн гишүүн ээ.
Андрей- Тэгэх ёсгүй дээ.
Сер- Тэр чинь валютаар биеэ үнэлэгч. Валют хаана байна тэнд гадаадынхан, бас манай орны нөөц байдаг.
Ш- Уралдаж зурна шүү. Хэн хамгийн хурдан, сайн зурна.. тэр баг ялна.. Ингээд.. морь зурцгаая.
Андрей- Аан гээч.. Булингар тэрний ах байсныг чи мэдсэн үү?
Сер- Тэрийг зөвхөн би мэддэггүй.
Андрей- Понт уу?
Сер- Үгүй ээ. Тэр хэлж байгаагүй.
Андрей- Ойлголоо ойлголоо..
Эм- За.. бэлэн үү?.. Эхэлцгээе.
Бүгд- 10:9:8..
Сер- Чи тэрнийг чадахгүй ээ.. Олон хүн оролдож байсан юм.
Андрей- Харж л байя.
Ш- Цаг дууслаа.
Эм- Харин одоо юу болсныг харцгаая. Хэний морь илүү байна?
Ш- За аль баг түрүүлж вэ?.. Найрамдал түрүүлжээ, нөхөд өө.
-----
Понт- Одоо ийшээ 4-ний нэгээр.. Төлөв царай гаргаарай.. Та физикч шүү дээ. Та сормуусныхаа ганцхан хөдөлгөөнөөр л бусдыг татаж чадна.
Андрей- Болох уу?
Понт- 5-хан минут.. Харин одоо.. сүүлийн зураг. Та өөрийгөө эмнэлгийн хүлээн авах дотор захиа уншиж байна гэж төсөөл. Таны харцанд түгшүүр, уйтгар илрэх ёстой.. За за, ингээд ерөнхийдөө боллоо.
Эм- Юу? Дуусчихаж байгаа юм уу?
Понт- Танечка, хэрэв миний хүслээр болдог бол.. би таны зургийг зогсолтгүй авмаар байна. Гэвч ,,Зөвлөлтийн дэлгэц,, сэтгүүлийн редакц өдрийн хоолноос өмнө зургийг бэлэн болго гэсэн. Та сэтгүүлийн нүүр хуудас гэж юу болохыг мэднэ. Ялангуяа тан шиг ийм сайхан эмэгтэй гарах гэж байхад.
Эм- Баяртай Максим.
Понт- Баяртай.. Маш их баярлалаа.
-----
Понт- Ямар хэргээр ирээ вэ?
Андрей- Ярилцах гэж.
Понт- Юун тухай?
Андрей- Нэг хүний тухай.. Татьянагийн тухай.
Понт- Лаврова юу?.. Тийм ээ. Гайхалтай жүжигчин.. Чи ч гэсэн тэрний кинонд дуртай юу?
Андрей- Николаева.
Понт- Аан.. Өнөө валютаар биеэ үнэлэгч үү? Танай хөгжмийн хэнээтэй найз дурлачихсан байх аа?
Андрей- Та тэрнийг яах гэж алаа вэ?
Понт- Би юү?.. Утгагүй юм.. Ийм юм сонирхож яваа чинь бүр ч хачин байна.
Андрей- Яагаад?
Понт- Мэдэхгүй л дээ. Миний бодлоор өөр олон сонирхолтой асуултууд баймаар юм.. Жишээ нь буудалд яагаад Востриков ирэв?
Андрей- Бас аюулаас хамгаалахынхан.
Понт- Аан гээч. Зарим нэг наргианч хүмүүс Аюулаас хамгаалахыг юу гэж хэлдгийг мэдэх үү?.. ,,Авралт бурхан,,.. Яагаад гэвэл манай оронд Андрей, аюулгүй байдлыг юунаас ч хоцордоггүй, бүгдийг чадагч байгууллага хариуцдаг юм.
Андрей- Юунаас ч хоцордоггүй гэнээ ?
-----
Надя- Гол нь амла..
Саня- Амалъя.
Надя- Би хэлээгүй байна ш дээ.
Саня- Хэл л дээ.
Надя- Надаас хэзээ ч юу ч асуухгүй гэж амла. Бас намайг хаа хүргэснээ хэнд ч ярьж болохгүй. Ялангуяа Андрейд.. Баярлалаа.
-----
Надя- Намайг эндээ хүлээж бай.
-----
Андрей- Сайн байна уу?
Ц- Ямар хэргээр явна?
Андрей- Би гэмт хэргийн талаар мэдүүлэх гэсэн юм.
Ц- Бичгээр хүсэлтээ гарга.. 5-р орцонд хүсэлт хүлээж авах хайрцаг бий.
Андрей- Хэзээ шалгадаг юм?
Ц- Цагаа болохоор.
Андрей- Та ойлгосонгүй.. Би цаг авчихсан.
Ц- Хэн дээр?.. Цол, нэр.
Андрей- Ахмад..
Ц- Тэр ахмад чинь нэртэй юү?
Андрей- Нэртэй.. Ахмад Иванов.
Ц- Шууд хэлчихгүй дээ.. 142-р өрөө.
-----
И- За за за за. Ор.. Сайн уу?.. Надтай уулзах гээ юү?
Андрей- Тийм.
И- Дахиад л утас нь тасарчихсан бололтой.. Цахилгаанчин хүлээх завгүй байдаг.. Суу даа.. Та ямар хэргээр ирээ вэ?
Андрей- Би уг нь..
И- Та надад халив аваад өгөөч.. Үгүй ээ. Хажуудхыг нь.. Баярлалаа.. Баярлалаа.. Та үргэлжлүүл үргэлжлүүл. Би сонсож байна.
Андрей- Юу гэхээр би нэг.. гэмт хэргийн талаар..
И- Тун сонин байна.. Харин одоо.. бахь аваад өгөөч.. Жижгийг нь.. Тийм ээ.. Баярлалаа.. Та ярь ярь.
Андрей- Тэр гэмт хэргүүдийг.. тэднийг.. Понт гэдэг хочтой.. хүн.. зохион байгуулдаг юм.
И- Өө.. гэрэлтэй болчихлоо.. Овоо шүү.. Тэгэхээр гадаад валюттай холбоотой хэрэг байх нь ээ?
Андрей- Их хэмжээний.
И- Худалдаж авч зардаг, хил нууцаар давуулдаг.. Өөр юм байна уу?
Андрей- Өөр үү?.. Түүний эргэн тойронд хүмүүс үрэгддэг.
И- Сонин юм.. Тун сонин.. Танд нотолгоо бий юү?
Андрей- Байхгүй. Гэхдээ..
И- Нэг юм асууя. Та энэ бүхнийг яаж мэдээ вэ?
Андрей- Би гэрч.
И- Аан гээч. Танаас өөр гэрч ч байгаа юм биш биз?.. Тэгвэл урья.
Андрей- Байхгүй ээ. Х эн ч байхгүй. Би.. ганцаараа.
И- Андрей.. Манай улсад буруутайг нь нотлох баримтгүй бол баривчлахыг хориглодог юм.. Энийг та ч мэддэг байх ёстой.. Эд мөрийн баримттай байсан бол.. сайхан л байна.
Андрей- Би нотолгоо олноо.
И- Ингэхэд.. та юу хийдэг вэ?
Андрей- Би зохиолч.
И- Зохиолч.. Хараач гэм. Таны ургуулан бодох чадвар тун сайн юм.. Залгамж халаа.. Тэгэхээр байнаа.. Одоо яваад энийгээ бич.. Бидэнд саад болох хэрэггүй.. Тохирох уу?
Андрей- Тохирлоо.
-----
И- Кино үзээгүй удсан байх чинь. Ямар олон залуу жүжигчид гараа вэ?.. Чи хэдийдээ энэ олон зургийг авч амждаг байнаа? Аа?.. За тэр.. Айхтар хүн юмаа чи, Максим.. Хэрэв чамайг Мерилин Монрогийн зургийг авчирсан бол.. Фром Холливуд. Вить Лов. Мэрилин.. Нээрэн гэж үү? Сайхан наргиа байна.. Сайхан.. Тэгэхээр.. чи.. олон улсын үзэсгэлэнг санаж байна уу?
Понт- Сокольник. 59 он.
И- Асуух юу байнаа? Мэдээж санаж байгаа.. Лав ажилдаа явж байгаа юм шиг очдог байсан биз?
Понт- Чи ч гэсэн.
И- Би ч гэсэн очдог байсан.. Олон улсын үзэсгэлэн ч сайхан шүү.. Бүх найдваргүй улс бүгд алган дээр.. Бүр нэг бүрчлэн.
Понт- Найдваргүй гэснээс.. залуу дамчид өөдөөс хэдэрлэдэг болж.. Тэднийг нэг тийш болгох хэрэгтэй байна.
И- Тэднийг ээ?.. Чамтай хамт уу?.. За за, гарцгаая.
-----
Понт- Хэрэв танай хүмүүс жаахан ухаантай байсан бол..
И- Чи тэгэхэд яагаад чиглүүлээгүй юм бэ? Востриковыг буудал руу дуудахгүй байсан юм.
Понт- Востриков, Востриков.. Хаа л очно энэ Востриков байж байх юм.
И- Максим, чи юу хийгээд байнаа. Хаа сайгүй талийгчид. Жишээ нь энэ.. чиний ажил уу?
Понт- Татьяна.. Яах вэ, их мэддэгээсээ болсон юм.
И- Арай л олон байна шүү, Максим. Би чамд ийм зөвшөөрөл олгоогүй.
Понт- Гэхдээ хориглоогүй биз дээ? Хориглоогүй болгон зөвшөөрөгддөг. Энийг үндсэн хуульд биччихсэн байгаа.
И- Чи өөрөө хэдэрлэхээ боль.. Би Востриковыг байнга бариад байж чадахгүй. Ингэхэд танай залуус яагаад байгаа юм?
Понт- Хэдэн сонирхолтой юм байгаа.
И- Тэгээд ажиллаач дээ.. Танил тал, холбоо сүлбээгээ ашигла.. Аваад ирвэл бариад авъя.. Гол нь өөрөө түрүүлээд ирчихэв. За ийшээ.
Понт- Яах гэж?
И- Орооч дээ. Ажлаа үзүүлье.. Алив.
-----
И- Коль.. энэ гэрлээ хэзээ засах юм бэ? За тэгээд.. үргэлжлүүлэх үү?.. Тэгэхээр.. охины чинь өгсөн мэдүүлгээс харахад.. энэ сарын 10-нд.. танай гэрт 2 англи нисэгч ирсэн юм байна.. Максим, яасан бэ? Явж болно.. Бид ингэж л ажилладаг юм даа.. Та ч гэсэн явж ажлаа хий.
-----
Эм- Яаж байнаа, чи?.. Сохор юм уу?.. Одоохон эндээс далд ороодох.
-----
Н- Намайг Барго гэдэг. Миланы компанид ажилладаг.
Эм- Зоя. Куйбышевт ажилладаг.. Тома дирижаблийн үйлдвэрт.
Н- Танилцахад таатай байна. Куйбышев.. дирижалийн..
Эм- Бүжиглэцгээх үү?
Н- Тэгье.
-----
Андрей- Өршөөгөөрэй.. Би саад болоогүй гэж найдъя.
Б- Саад болж байнаа.
Андрей- Тантай уулзах хэрэг байна. Татьянагийн талаар.
Б- Тэр ямар хамаатай юм? Та ямар нөхцөлтэйг мэдэж байгаа.
Андрей- Тэр өөрчлөгдсөн.. Та өчигдөр Татьянатай цагдаагийн хэсэгт очсон.. Харин өнөө өглөө тэр алуулчихаж.
Б- Хонгор минь.. би удахгүй ээ.
-----
Андрей- Та эд мөрийн баримттай баригдсан. Гэтэл яагаад тэд суллачихав?
Б- Татьяна танил талтай нэг хүн рүү яриад.. тэгээд бид гарцгаасан.
Андрей- Юун хүн юм?
Б- Аюултай этгээд.. Нууц казино санхүүжүүлдэг.. Би хааяа очиж тоглодог юм.
Андрей- Намайг түүн рүү аваачаач.
Б- Үүний тулд мөнгө, бас батлан даалт хэрэгтэй.
Андрей- Би мөнгө олноо.
Б- Би өрөө төлдөггүй хүнийг батлан даадаггүй.
Андрей- Би мөнгө олно. Гэхдээ та дараа нь авна.
Б- За яах вэ.. Маргааш орой Белинскийн гудамжны 15-д ирээрэй. Тэнд..
Андрей- Гэрэл зургийн газар?
Б- Та тэр газрыг мэддэг юм уу?
Андрей- Тэр хүн.. Татьянагийн хүн.. Тэрний нэрийг.. Понт гэдэг.. Тийм үү?
Б- Хачин нэр шүү.. Францаар энэ ,,гүүр,, гэсэн утгатай.. Инээдтэй байгаа биз?
-----
Андрей- Маргааш тэр гарна. Би оношийг нь хармаар байна.
Эм- Яах гэж?.. Та хэн юм?.. Архаг цистит.
Андрей- За яах вэ?.. Дахиад сайн бодъё.
Эм- Та юу нь юм бэ?
Андрей- Юу нь ч биш ээ.
Костя- Чи хаачаад ирэв?.. Тэр чамайг асуугаад байсан.
Зина- Андрей.. Би сая чамайг зүүдэллээ.. Өвчтөнүүдэд зориулсан бүхэл бүтэн интоорын цэцэрлэг байдаг гэсэн.. Би тэнд нэг ч очоогүй.. Тэнэг юм шиг өдөржин түгжээтэй суудаг.. Эмчилгээнд дуудчих байх гэж айгаад.. Тэнд цэцэглээд их сайхан гэсэн. Хоёулаа очих уу?
Андрей- Орой болчихож.
Зина- Оройтоогүй ээ. Интоорын мод 6 сарын сүүл хүртэл цэцэглэдэг юм. Явъя.
-----
Саня- Надя.. би..
Зина- Сайн уу?
Саня- Зин, бид яг чам руу өгсөж байлаа.
Андрей- Ингээд уулзах шив.. Азтай юм. Тийм үү?.. Зин.. чи.. тасагтаа ор. Гадаа хүйтэн байгаа. Бид маргааш ирж чамайг авъя. За юу?
-----
Костя- Зина маргааш гарна.
Саня- Хэдэд?
Костя.Андрей- 12-т.
Саня- Би гаргачихъя.. Чи явах уу?
Боря- Востриков яасан?
Андрей- Яагаа ч үгүй.. Ямар ч байсан одоохондоо.
Боря- Дараа нь яах вэ?.. Хэргийг хаах уу?
Андрей- Тэр шударга мөрдөгч.. Хэзээд эцэст нь хүргэдэг.
Костя- Тэгэхээр яана гэсэн үг вэ?
Андрей- Ямар нэг юм болбол.. би бүх хэргийг үүрнэ.. Тиймээс.. мөнгөө хуваагаад.. тарцгаая.. Хамт байгаагаа харагдаж болохгүй.
-----
Саня- Залуус аа, энэ юу вэ?
6-р анги төгсөв.
Back to episodes Go home