Фарца 5

Эмээ- Би энэ насандаа, хэн рүү ч дуугаа өндөрсгөж үзээгүй!

Захарченко- Хөршүүд чинь, гомдол мэдүүлсэн ш дээ. 1 давхарт хүртэл, сонсогддог гэж!

Эмээ- Хэн гомдоллосон гэж? Хэдэн тоотынх?

Захар- Энэ чухал бишээ. Бидэнд дохио ирсэн, тиймээс шалгах үүрэгтэй.

Эмээ- Та нар, буруу хүнээ шалгаад байна ш дээ. Тэнд, нэг золгүй архичин бий. Шил архины төлөө, элдвийн новшнуудыг гэртээ орогнуулдаг. Бас зураач гээд байгаа юмаа! Манай өвгөн, өдөр болгон согтуу, мөлхөж орж ирдэг. Тэд тэнд, юү ч юм сэргээн засварладаг гэсэн.

Захар- Учрыг нь олноо.

Эмээ- Мөн тэгэх байх даа! Би та нарт гомдол бичнэ дээ. Тэгэхээр учрыг нь олох байлгүй!

----------

Эмээ/яриа/- Тэнд яасан, зөгийн бал нялчихаа юу?!

Эр/яриа/- Чи над руу дандаа, хашгичиж байх юм..!

Эмээ/яриа/- Тэгээд би, толгойг чинь илэх хэрэг үү? Аан?

Захар- Хэсгийн төлөөлөгч Захарченко. Танайд телефон бий юү?

Эм/яриа/- Байгаа.

----

Зураач- Би байнаа. Энд нөгөө юү.. бид баригдчихлаа. Хэсгийн төлөөлөгч, манайхыг харчихлаа..  Аан ха. Ойлголоо.

---

Захар- Байнаа, жижүүр үү? Хэсгийн төлөөлөгч Захарченко илтгэж байна. Энд хаа сайгүй Бурхны хөрөг байна.

Жижүүр- Юү яасан, Бурхын хөрөгнүүд вэ, Захарченко? Чи яасан, согтуу байгаа юмуу?.. Чи дуудлагаар явах ёстой, гэтэл сүм хийдээр тэнэг явах юм.

Захар- Би дуудлагаар ирсээн. Энд орон байр биш, харин цогчин дуган л гэсэн үг. Дарь эхийн хөрөгнүүд, тааз хүртлээ өрөөтэй байна! Петровка-д илтгэх хэрэгтэй байх.

Жижүүр- Явж унт, Захарченко! Эс тэгвэл чамайг өөрийг чинь, Петровка-д илтгэчих вий дээ. Бас.. унтахдаа залбирахаа мартав аа!

---

Андрей- Сёма, хурдлаач!.. Сёма?!

--

Ахмад/яриа/- Хэл, Бурхдын хөрөгнүүд хаана байна?

---

Ахмад/яриа/- Бурхны хөргүүдийг, хэн гадаадын хүнд өгөх ёстой вэ?

---

Ахмад/яриа/- Уулзалт хаана болох вэ?

---

Ахмад/яриа/- Хэдэн цагт?

-------

Дэс- Чиний нөгөө Дарь Эхчүүд, энэ юмуу?

Захар- Үгүй  энд..

Эмээ- Чи энд байх шив, муу согтуу толгой?!

Дэс- Эмэгтэй, та хэн бэ?

Эмээ- Энэ новшийн эхнэр нь! Найздаа тусална гээд, шөнө гарсан, муу новш! Чи нүднээс далд ороод өгөөсэй билээ!

Эр/яриа/- Бид зассан ш ээ..

Дэс- Жүжиг дууссан. Хөшиг хаагдлаа!

----

Ахмад- Ээх Сёма минь дээ, Сёма минь! Чи юунд, бидний цагийг үрнэ вэ?.. Бурхны хөргүүд хаана байна? Яриач!

----

Гол дүрд- Александр Петроов, Бага- Алексей Весёлкин, Максим Емельянов, Филипп Горенштейн.. “ДАМЧИД”. 5-р анги.

--

Дүрүүдэд:

----

Боря- Юү гэж бодож байна? Бүх Бурхад багтах болов уу?

Андрей- Барьцааных нь багтана. Үлдсэнийг нь.. Сёма хотоос авч гарна. Орой бид мөнгөө, “ногооноор” авна. Хаягаа өгчихнө.

Саня- Энэ аюултай ш дээ. Би ойлгохгүй байна. Яагаад бид, хөрөгнүүдийг нэгэнд нь өгөөд, “ногооноо” өөр хүмүүсээс авдаг юм бэ? Бид яагаад, бүх юмыг ингэж хэцүү болгох ёстой гэж? Яагаад, газар дээр нь мөнөгө авчихаж болдоггүй юм бэ?

Боря- Яагаад гэвэл гадаадын цуглуулагч нар, буурьтай хүмүүс. Тэд яаруу сандруу ажилладаггүй. Тэнд баригдахгүйн тулд, маш урт сувагтай, олон тооны зуучлагчаар дамждаг. Өдөр нь Татьяна-гийн таньдаг хүн, хөрөгнүүдийн нэг хэсгийг авна. Орой нь, Татьяна-гийн өөр танил нь..

Саня- Тэр дэндүү олон танилтай юмаа.

Боря- ..бүх хөрөгнүүдийн үнэ болох, 50 мянган “ногооныг” өгөөд, үлдсэнийг нь авч явна.

Саня- Хэрэв өгөхгүй бол яахав? Тэр герман орой нь, биднийг тэр зочид буудалд хулхидчихвал яана?

Боря- Соёлтой нийгэмд, наймаа хийж байгаа төлөөлөгчид, харилцан итгэлцлээр бараагаа солилцдог.

Саня- Чи юугаа дэмийрээд байнаа? Бас ямар төлөөлөгчид вэ?

Боря- Бид хүлээсэн үүргээ биелүүлнэ. Тэд ч хүлээсэн үүргээ биелүүлнэ. Манай гадаадын төл.. түншүүд, бидэнд итгэж болон гэдгийг харж байгаа. Бидэнд хэдэн зуун мянгаар нь эргэлдүүлж болох, суваг бий.

Андрей- Би ойлгосонгүй? Хэн нэг нь, дахиад эргэлдүүлэх гэж байгаа юмуу?

Саня- Андрюха, одоо болноо. Бүх юм сайхан байна ш дээ. Ажил хэрэг, амжилттай байна. Понт-оос салчихсан. Чи юунд ингэнэ вэ? Бидний бүх юм сайн байна ш дээ. Гол нь Таяг бас, бидэнтэй хамт байна.

Андрей- Тэр яагаад энд байгааг, чамд сануулаад өгөх үү? Понт-оос чөлөөлөгдсөн юм чинь, одоо жинхэнэ шоронд ормоор байна уу, тээ? Таяг тэнд байсаан. Тиймээс туршлагаа хуваалцаг л дээ.

Костя- Юү гэнээ?

----

Ээж- Тэсээрэй..

---

Ээж- Аав чинь, энэ хэдэн хоногийн дотог, их доошоо орчихлоо.. Тиймээ. Хүүхдүүд өсч томрон, бүгд л өөрийн амьдралтай боллоо.. Харин зовлон тохиолдоход, дахиад л бүгд хамт байна. Эцэг, хүүхдүүд... Аан гээч? Би энийг бүр, дайны үед ойлгосон. Баяр хөөр, зовлон гунигийн үед, харамч байж болохгүй гэдгийг! Заавал хамаатан садантайгаа хуваалцах хэрэгтэй.

----------

Аав- Костя? Үлдээч?

-----

Аав- Хөрш эмэгтэй, аяга таваг угаачихсан. “Хааш нь тавихыг, мэдэхгүй байна. Дараа нь та нар өөрсдөө, тавьчихаарай” гэсэн.. Хаана байсан ч юм..

Костя- Шүүгээний баруун нүдэнд байсан.

----

Костя- Жижиг тавагнууд нь дээрээ.

------------

Боря- Өнөө орой, гараашт. Тийм үү?

----

Хашим- Сайн уу, хонгор минь? Уулзаагүй удаж шүү.

Таня- Сайн уу, Хашим?

---

Хашим- Баярлалаа, найз аа... Би чамд түрүүчийн удаа авчирсан бэлгийг, санаж байна уу?

Таня- Мхм.

Хашим- Тэр чамайг, баярлуулсан хэвээрээ юү?

Таня- Эргэлзэх хэрэггүй.

---

Саня- Чи өөрийнхөө толгойг балбаач!

---

Хашим- Сайн уу? Би гадаадын иргэн.. Уучлаарай? Би элчин сайдын яам руу утасдана шүү! Та нар ингэж болохгүй..

Саня- Сууж бай!

----

Саня- Сёма, хөх няц болчихож.

---

Саня- Өө, үгүй, үгүй, үгүй шүү!

Боря- Алив? Алив ээ, хөдлөөч?!

Ахлагч- Зогс!.. Зогсооч!

Боря- Чи яаж байнаа?!

---

Ахлагч- Зогс!

Боря- Амьд уу?

Саня- Амьд байна.

Боря- Явцгаая!

---

Андрей/шүлэг/- Индиго, индиг.. Дарс ба хурма.. Чи одоо мөнгөгүй.. Тиймээс үнэгүй уу!..

Ланская- Надад Рождественский илүү таалагддаг.

Андрей/шүлэг/- Бүх юм хайр дурлалаас эхэлдэг.. Мөрөөдөл, бас айдас.. Дарс, бас дарь..

Ланская- Бишээ. /шүлэг/- Би өөрөөрөө байсан, тэр үед буцаж очмоор байна..

Андрей/яриа/- Бүгчим шөнөөр, уйлж байсан.. Тэр мөчид би буцаж очмоор байна.. Тэгэхэд бидний уруул, нүд.. Бас чамд алдсан миний зүрх, дэндүү ойрхон байсан..

Ланская- Фу, ямар заваан юм бэ?... Хэрэггүй... Андрей, ийшээ дахиж битгий ирээрэй.

Андрей- Энэ.. ямар шалтгаанаар тэр билээ?

Ланская- Уйтгартай.. саарал.. авьяасгүй байна.

----

Андрей- Лера?.. Чи яачихаа вэ?

Ланская- Би бишээ, харин чи, Андрюша.. Чамаас, нэг тийм хуурамч, хий хоосон үгнүүд, түрэн гарч ирж байна.. 5 жилийн төлөвлөгөөг, амжилттай дуусгасан тухай, романаас ч долоон дор.. Чиний анхны өгүүллэгт байсан бүхэн, эр зориг, илэн далангүй.. чин сэтгэл, бүгд хаашаа ч юм алга болчихож.. Жинхэнэ юм, юү ч алга. Дандаа хуурамч зүйл.

Андрей- Жинхэнэ амьдрал гэдэг, чихэр жимс бишээ.. Бас энэ амьдралд, романд бичдэггүй маш олон юм байдаг.

Ланская- Чи тэр жинхэнэ амьдралын тухай, бичмээрсэн дээ... Авьяасгүй хүмүүс, миний сэрлийг хөдөлгөдөггүй юм, Андрюша.

----

Зураач- Гамлет.. Маруся! Аан гээч, яагаад 1-р Петр хаан, Гамлет-тай цуг өлгөөтэй байнаа? Эндээс яв. Ажилтан ч бол доо! Тэгэхээр.. Сайн байна уу?

Хошууч- Энэ танайх уу?

Зураач- Ма.. манайх л юм шиг байна.

Хошууч- Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд, хүнд хувцас өгсөн үү?

Зураач- Одоохон хэлье.. Тэгэхээр энэ, 7-р сарын 12-нд, “Манай тосгоны хурим” жүжгийн, 2 сэргийлэгчийн хувцас. Хариуцаж авсан хүн нь, Надежда Вострикова. Энэ.. Танд дуудаад өгөх үү? Тэд одоо, тайзан дээр сургууль хийж байгаа. Бид “6-р сарын 2 уулзалт” жүжгийг тавих гэж байгаа.

--

Надя- Энд давчуу, бас их хүйтэн байна.. Би яараад, пальтогоо авахаа мартчихаж.. Энэ удаа манай байшинг заавал бөмбөгдөнө гэдэгт, эмээ итгэлтэй байгаа.. Харин би, хэний ч үгэнд ороогүй.. Би ирээдүйг л бодсон. Яг таны зааснаар. Санаж байна уу?.. Бидний бүх юм, маш сайхан болох юм шиг, санагдаж байна.. Чамайг буцаж ирэхээр, бид заавал гэрлэнэ. Бидний үр хүүхдүүд төрнө.. Тэд өсч том болоод, хол дэлгүүрээс сүү авчрахаар явдаг болно... Ямар ч дараалалгүй, яг л бидний дайны өмнөх шиг.. Гэхдээ тэд, аз жаргалтай байна. Бид ч бас.. Байх болно.

--

Найр- Тэгээд хөшиг!.. Бүгдэд нь баярлалаа. Бүгд сайн байна. Надюша, чамтай хэдэн үг сольж болох уу?... Надюша, би юү хэлэх вэ дээ? Өсч байна, сайжирч байна, их сайн! Чамайг дүрд батална. 2-р бүрэлдхүүнд, Ия Савина-тай тоглоорой.

Надя- Маш их баярлалаа.. Баярлалаа.

----

Понт- Муугүй шүү.

Ахмад- Серёжа Тедин. Хэвлэлийн сургуулийн төгсөгч.

Понт- Гэрэл-тэй муугүй ажилладаг юм байна. Тэгэхээр та Зөвлөлтийн авангард зураачдын, уран бүтээлийн эрлийг сонирхож хянадаг байх нь ээ?

Ахмад- Тэгэхгүй гээд яахав дээ. Тиймээ, хянадаг.

Эр- Будаг нялаад л.. Ард түмний мөнгөөр, ийм юм сураад байдаа яахав дээ?

Понт- Тиймээ. Ард түмэн, ийм урлагийг ойлгохгүй л дээ.. Хэрэв энд Никита Сергеич Хрущев байсан бол, танай энэ авангард зураачдад “Үзүүлээд өгөх” байсан!

Ахмад- Манай Яам, энэ тал дээр ажиллаж байгаа. Намар аюангард зураачдын, том үзэсгэлэн болно. Москвагийн Уран Зургийн Академийн 30 жил. Тэнд л Никита Сергеич, үзүүлж өгнө дөө.

Понт- Тэрнийг авчирна гэж үү?

Ахмад- Авчрана гэж юү гэсэн үг вэ? Урина ш дээ... Тиймээ. Гэхдээ л уран зураг гэдэг, Зөвлөлтийн хүний нүдэнд дэндүү абстракт урлаг бололтой.. Фото зураг нь, ард тмэнд арай ойр юм. Чи юү гэж бодож байна?

---

Ахмад- Бүгдийг нь чадсан уу? Хэнийг ч мартаагүй биз?

Понт- Миний залуус, алдаа гаргадаггүй юм.

Ахмад- Чи хэзээ Катран-ы хувийг авчрах гэж байна? Цаг алт шүү.

Понт- Ямар Катран-ы?

Ахмад- Ямар Катран гэнэ шүү. Чиний “мухлагийг” хаачихаар, ямрыг нь мэдэх болно.

Понт- Чи хаахгүй ээ.

Ахмад- Хаахгүй ч байж мэднэ.. Чи миний залууст тусламаар юм даа. Тэднийг ажиллаж байхад, бааранд тэдэнтэй суугаад ч юмуу?.. Юмыг яаж мэдэхэв.

---

Эр- Ойлгохгүй байна? Би өөр юугаар тусалж чадах юм бэ? Би тэнд мэдүүлэг өгсөн. Өөр юү ч мэдэхгүй ш дээ.

Хошууч- Тан дээр сэргийлэгчийн дүрээр ирсэн, тэр хүмүүсийг, та таньж чадах уу?

Эр- Тийм.

---

Эр- Энэ, энэ.. бас энэ.

Хошууч- Баярлалаа.

--

Саня- Тэр зугтчихсан. Андрюха руу ярих хэрэгтэй.

Боря- Сандрах хэрэггүй. Тэр амласан л бол, ирнэ.

Саня- Тэр хүүхэн ч бас амласан. Харин сүүлийг нь хавчингуут, арилаад өгсөн.

Боря- Тэр цагдаагийн хэсгээс өөрөө мултарсан. Бас Хашим-ыг ч сулласан. Эсвэл үгүй юү?

Саня- Яаж гэдэг нь, сонин байна?

Боря- Тэрэнд өөрийн арга барил бий.

Саня- Тэр хулхи новш ч гэсэн өөрийн аргатай. Шөнө тэр Сёма, бидэнтэй хамт Бурхдын хөргийг машинд ачиж байсан. Харин өдөр нь цагдаа нартай нийлээд, биднийг баривчилж явсан.

Боря- Чи энд суучихаад, “Эрх чөлөө” радио шиг чадчаад байх юм! Дамын наймаачдын тэн хагас нь, бие биенээ матдаг. Өөрсдөө шоронд орохгүйн тулд тэр.

Саня- Чи миний дууг хорих хэрэггүй ээ! Тэр өөрөө шоронд орохгүйн тулд, манай бүх хөргийг цагдаа нарт өгчихсөн! Одоо бид германуудад, юугаа “ногооноор” зарах юм бэ? Юү? Юү ч байхгүй ш дээ. Эсвэл тэрнээс ч долоон дор юм болж, сүвээндээ хутга зоолгоно.

Боря- Хөрөгнүүд байхгүй болсныг, тэр мэдээгүй байж болно. Одоо Татьяна “ногоон” аваад ирнэ. Тэр мөнгөөр шинэ бурхны хөргүүд худалдаж авна.

Саня- Татьяна германуудад, цагдаа нарын тухай хэлчихээгүй бол гээч!

Боря- Татьяна тийм хүн бишээ.

Саня- Мхм, тэр тийм хүн биш л дээ, тийм.. Тэр хайрандаа болоод, матчихна. Тэр чинь, хайраар бялхаж байдаг хүн ш дээ. Тийм үү?

---

Боря- Таяг аа, Татьяна алга болчихлоо.

Саня- Чиний Татьяна зугтчихсаан. Гүйцээ!

Боря- Тэр бүтэн цаг хоцорч байна. Тэр хэзээ ч хоцордоггүй хүн.

Саня- Чиний Татьяна-гаас залхаж гүйцлээ! Германаас “ногооноо” салгах хэрэгтэй. Эс тэгвэл өнгөрнө! Хэн тэрэн дээр очих вэ? Чи юү?!

Боря- За, би Татьяна руу явлаа. Харин та хоёр.. Таяг аа, чи юү хийгээд байнаа?

Костя- Юмаа цуглуулж байна.

Саня- Чи хаачихна вэ?

Костя- Гэртээ харья.

Саня- Аав руугаа юу?

Боря- Таяг аа, одоо цаг нь бишээ! Нээрэн шүү!.. Таяг аа!

--

Эр/зурагт/- Эрхэм нөхөд өө! Нам Засгийн төлөөлөгчдийг, гадаадад ажиллаад буцаж ирэх үед..

Андрей- Сайн байна уу?

Ээж- Бурхан минь!

Андрей- Тэр байхгүй ээ.

Ээж- Ой!

Андрей- Тэр.. гарсан.

Ээж- Ой!

Надя- Чи хаачаад ирэв ээ?

Андрей- Би.. редакц дээр.. бас хуриман дээр.

Ээж- Хүү минь, чи хаанаас тэрийг олчихоо вэ?

Андрей- Тэнд.. Өө.. сургуулилалт ямар болов?

Ээж- Ой..

Надя- Дажгүй ээ. Шинэ жүжигт гол дүр авсан.

Андрей- Харин минийх бүгд хуучнаараа, чөтгөр ав!.. Тэр дарга нар нь  яг л байдгаараа.. шинэ юм хэн ч өгдөггүй, хэн ч өгөхгүй.. Сайн байна уу?

Эмээ- Сайн уу?

Надя- Болгоомжтой..

Андрей- Ап!

---

Андрей- Би энэ бүхнийг хүсээгүй, ойлгож байна уу? Би зүгээр л.. чи бид хоёрын бүх юм.. би ирээд, роман бичиж..

Надя- Гэхдээ.. бүх юм, маш сайхан болноо. Би амлаж байна. Бид гэр бүл болно, аз жаргалтай байна.. Бас шинэ жүжиг ч гарна. Тэр жүжгийг, чи бичих ч юм билүү?.. Яав аа? Чи.. чи чинь, зохиолч ш дээ. Чи бол, маш авьяаслаг зохиолч... Андрей?..

---

Эм/яриа/- Одоохон.. очлоо!.. Юү хэрэгтэй вэ?

Боря- Сайн байна уу? Татьяна байгаа юу?

Эм- Аан, та өрөө асууж явна уу?

Боря- Мхм.. Ямар өрөө?

Эм- Өрөө үзэхээр ирнэ гэж, Татьяна хэлсэн л дээ. Өдөр тэр вокзал дээрээс утасдсан. Хамаатны хүн нь өвдөөд, Сергушино руу явах хэрэгтэй болсон. Тэр тэнд хэр удах ч юм билээ? Та орооч?.. Та сарын түрээсээ, урьдчилж өгөх үү..

--

Понт- Таня-г олоод, бүгдийг чимээгүйхэн хий.

Кепка- Ойлголоо.

---

Эмээ- Айх хэрэггүй ээ, би байна.. Борик? Борик, хэрэв юү хийхээ мэдэхгүй байгаа бол, юү ч хийх хэрэггүй. Тэгснээс май, энийг идчих.

Боря- Эмээ, нээрэн шүү, одоо биш, за юу?

--

Надя- Байна уу?

Боря/яриа/- Надя, сайн уу? Аан гээч, Андрей-тай яриулаач?

Надя- Тэр ярьж чадахгүй ээ.

Боря/яриа/- Юү ярьж чадахгүй гэж?! Бидэнд тусламж хэрэгтэй байна.. Чи ойлгож байна уу, үгүй юү?

Надя- Тиймээ, гэхдээ Боря..

Андрей- Байна уу?

Боря- Андрей, чи юү? Татьяна алга болчихлоо.

Андрей- Юү гэнээ?

Боря- Юү болсныг, би мэдэхгүй байна. Цагийн дараа, зочид буудалд очих ёстой. Хэрэв бид мөнгөө авахгүй бол, өнгөрөө гэсэн үг. Англи хэл мэдэхгүй бол, тийшээ орохын ч хэрэггүй. Ямар нэг юм тайлбарлах хэрэг гарна, эсвэл өөр юм болж ч мэднэ. Би яахаа..

Зина- Би англи хэл мэднэ.

Андрей- Наана чинь юү болоод байнаа?

Зина- Би тусалж чадна.

Боря- Үгүй ээ!

Андрей/яриа/- Юү, үгүй гэж?

Боря- Юү ч бишээ. Би чамд хэлээгүй. Энд Зина туслая гээд байна.

Андрей- Үгүй.

Боря- Би ч гэсэн тэгж хэлсэн. Андрей сэргэ, тэгэх үү?.. 50 мянга, зочид буудалд байгаа. Тэр мөнгийг, цагийн дараа авах ёстой.. Хэрэв бидэнд 50 мянга байхгүй бол, бид шинж хөрөгнүүд худалдаж ав чадахгүй.. Андрей, ямар нэг юм шийдэх хэрэгтэй, ойлгож байна уу?

Зина- Би чадна ш дээ. Би англи хэл дээр, дандаа онц авдаг.

Андрей- Би очно.

Надя- За гүйцээ! Чи өнөөдөр хаашаа ч явахгүй шүү!

Боря- Андрей! Байна уу, Андрей?!

---

Сергей- Сонго!

Боря- Тэгэхээр Зина, чи лобби руу орно. Энэ бол үүдний танхим. Тэнд хэнтэй ч битгий яриарай. Хэрэг гарвал, зөвхөн англиар хариулна. Чи Вашингтон-оос ирсэн, аспирант. Соёлын туршлага солилцохоор ирсэн. Зочид буудалд, чиний мэргэжил нэгтнүүд амьдарч байгаа. Чи энэ бүгдийг, хэлж чадах уу?

Зина- Аан ха.. Сергей, энийг!

Боря- Тэгээд цааш нь, анзаарагдалгүйгээр 2 давхарт гарна. Тэнд 233-р өрөө бий. Чи Татьяна гэж хэл.

Зина- Ой!

Боря- Боодолтой юмыг аваад гар. Тэнд “ногоон” байгаа. 50 мянга. Хэрэв Бурхны хөргүүдийн тухай асуувал, 2-3 хоногийн дараа авчирна гэж хэлээрэй. Чи өөр юү ч мэдэхгүй шүү! Тэр дороо буугаад ир. Тэнд чамайг Серёжа угтаж авна. Гүйцээ.

Зина- Харин чи?

Боря- Би ч бас удахгүй очно.

Зина- Гүйцээ! Явлаа.. Аа.. аан? Аан ха.

---

Зина- За?... Сайн уу? Амьдрал ямар байна? Гайхалтай үдэш байна, тийм үү? Өдийд их дулаахан байх юмаа..

---

Зина- Оройн мэнд!

Эр- Оройн мэнд!

Эм- Та гарын үсгээ өгөөч?

Эм1- Надад? Надад бас? Би ч бас авмаар байна..

Муслим- Тэгье ээ..

Эр- Оройн мэнд, нөхөр Магомаев! Та жижүүр рүү очно уу?

Эи/яриа/- Надад? Надад зурж өгөөч?

---

Зина- Оройн мэнд!

Эр1- Оройн.. мэнд!

---

Зина- Би байнаа, Татьяна.

--

Герман- Та суугаач?

Зина- Баярлалаа.

Герман- Хашим чамайг, царайлаг гэж хэлсэн.. Энэ арабууд, европ эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг огт ойлгодоггүй улс. Та хосгүй үзэсгэлэнтэй юм.

Зина- Баярлалаа... Би танаас юм авах..

Герман- Тиймээ.. тийм. Одоохон. Бид ядаж, ярилцаж амжсангүй ш дээ.

Зина- Тиймээ, гэхдээ.. намайг хүлээж байгаа.

Герман- Аан гээч, чиний англи хэл үнэхээр сайн юм. Танай оронд, хэн нэгэнтэй ярилцаж чадах үе ховор байдаг. Тиймээс би, их ганцаарддаг юм.

---

Эр- Одоохон.. Даргаа, Сокольники руу салхи татуулан хүргээд өгөөч?

Сергей- Хүнтэй байгаа.

Эр- Хэрэв сайн бодвол?.. За за, өөрөө л мэд.

---

Зина- Үгүй ээ, баярлалаа. Би явах хэрэгтэй.

----

Зина- Мхм.

Герман- Харин энийг, чамд өгье.

Зина- Өө, үгүй дээ. Хэрэггүй. Би зүгээр л.. найзын хувьд.

Герман- Би чамд ингэж таалагдсан нь, таатай байна. Гэхэдэ ямар ч ажлын, хөлсийг төлөх ёстой.

Зина- Ямар ажил вэ?

Герман- Чиний ажлыг.

----

Надя- Өө, энэ.. танай ааж, биднийг бүгдийг нь амьтны хүрээлэн рүү авч явсан. Бүгдийг нь шүү!

--

Герман- Чамайг тоглох дуртай гэж, Хашим хэлсэн. Их сайн, би ч гэсэн дуртай.

--

Надя- Тэгэхэд чи намайг хөтөлчихсөн байсан. Харин Зинка биднийг дагаад салахгүй, “мөхөөлдөс идье, мөхөөлдөс идье” гээд л.

Герман- Новш..

Зина- Тавь! Тавиач!

---

Надя- Борька тэгэхэд түүнд, “Улс оронд мөнгө байхгйү бхйад, чи гуйгаад байх юм” гэж, их буурьтай хэлж билээ. Инээдтэй хүүхэд шүү.. Харин Ольга Федоровна, мөхөөлдөс авч өгсөн.

----

Герман- Өө! Би дипломат! Надад дипломат, халдашгүй эрх бий.

Дэс- Нөхөр хошууч аа!

Эр- Энд юү болоод байна?

Хошууч- Юун хүмүүс вэ? Хэн оруулсан бэ?

Эр- Улсыг Аюулаас Хамгаалах Хороо! Шуурхай ирсэнд баярлалаа. Та нар одоо, явж болно.

Хошууч- Хошууч Воостриков. Энэ хүн манайд, валютийн хэргээр мөрдөгдөж байгаа. Би.. та нар ажлаа хий. Би мэдүүлэг авах хэрэгтэй. Петрухин, тэдэнд тусал!

----

Хошууч- Байна уу? Тийм. Руша Марковна юу?.. Би Воостриков байнаа, Надя-гийн аав. Хэлээч, Борис гэртээ байгаа юу?.. Мхм. Хэзээ ирэх вэ?.. За за, баярлалаа. Би ойлголоо.. Бас төвөг удсанд уучлаарай?.. Чамайг эмнэлэг рүү аваад явж чадах хүн, бий юү?

---

Надя- Андрей?.. Андрей?.. Чи яав аа?!

Сергей- Намайг сонс, комсомолч оо! Бидэнд асуудал гарсан.

---

Герман- Би юү ч мэдэхгүй, энэ чинь утгагүй хэрэг.. Би энэ бүсгүйг гомдоогоогүй.. Би түүнийг таньдаг ч үгүй байсан.. Энэ утгагүй хэрэг... Энэ маш хачин юм болсон.. Надад хэзээ ч ийм юм тохиолдож байгаагүй..

Дэс/яриа/- Би одоохон, Георгий Михайлович..

----

Дэс- Нөхөр хошууч аа, тэнд протокол биччихэж. Та үзэх үү?

Хошууч- Тэрнийг эмнэлэг рүү аваад яв. Маргааш өглөө, манай гэрт жад шиг гозойж байгаарай!.. Явья, юундаа зогсоов?

----

/бичиг/- Сергушино.

Эмээ1- Энэ Татьяна-гийн байшин байсаан.

Боря- Байсан гэж, юү гэсэн үг вэ?

Эмээ1- Тэр энэ байшингаа, бидэнд өгсөн л дөө. Тэр 5 жилийн өмнө, Москва руу явахдаа тэгсэн. Харин манай бичиг баримт, бүгд номоороо шүү. Бас тэрний, гарын үсэг ч байгаа.

Боря- Мхм. Өөр хамаатан садан нь бий юү? Эцэг эх нь ч юмуу, эсвэл..

Эмээ1- Ганц би л, холын хамаатан нь үлдсэн. Ээж нь аль хэдийн нас барж, харин эцэг нь бол бүр.. ой!

Боря- Аав нь яасан гэж?

Эмээ1- Тэр шоронд сууж байгаа. Одоо үхчихээгүй л бол.. бүр Сталины үед, шоронд орсон. Идэж шамшигдуулсан гэж ярьсан. Гэхдээ тэгэхэд, маш аймшигтай үе байсан шүү дээ. Харин Татьяна аль хэдийн Москва явсан. Ажил хийж байгаа. Энэ байшин түүнд, огт хэрэггүй. Харин бид энд, саравч барьж эхэлсэн. Худгийг нь цэвэрлэсэн. Бидэнд тэгэх эрх бий шүү дээ.

Боря- Та юунд надад, эрх үүрэг ярина вэ? Хэлээч, өөр ямар ч хамаатан садан байхгүй гэж үү дээ? Магадгүй, өөр тосгонд ч юмуу, Сергушино-гоос өөр..

Эмээ1- Тэрэнд ах бий.

Боря- Ах нь хаана байна?

Эмээ1- Москва- д л байдаг гэсэн. Тэр түүнийг, дагуулаад явсан.

Боря- Мхм. Харин танд, хаяг нь бий юү?

Эмээ1- Байхгүй.

Боря- Утас нь?

Эмээ1- Бас л байхгүй.. Надад тэрний фото зураг нь байгаа.

Боря- Аан?

Эмээ1- Үзэх үү?.. Би одоохон аваад ирье.. Татьяна эндээс явахдаа, бүх хог новшоо зооринд хийчихсэн. Харин зоорь нь том, энэ байшингийн хагастай тэнцэнэ. Гэтэл төмсөө хаана хийх билээ? Та нар мэдэхгүй байна, би ч бас мэдэхгүй. Би борви бохисхийлгүй ажилладаг. Манайх өнөр өтгөн гэр бүл.. 7 хүүхэд, тэнд..

--

Сергей- Хурдан эргэлдэхийг хүсээд байсан. Гэтэл эргэлээ ш дээ!

Зина- Намайг уучлаарай?

Сергей- Борька тэр тосгон руу явсан. Танюха-гийн араас! Тийшээ нэг талдаа л, 3 цаг явна. Тийшээ очиж ирэх гэсээр байтал, “герман эр” мэдээж яваад өгөх байсан. Харин ингэвэл? Яахав бүсгүй “ногоон” аваад гараад ирнэ. Би түүнийг угтаж аваад, хүргээд өгчих байсан. Бүгд, жин тан!.. Хүлээгээд сууж байвал, гэнэт цагдаа нар давхиад ирсэн. Тэнд бас нөгөө, аюулаас хамгаалахыхан байсан. Би өмнө нь, нэгийг нь харж байсан юм. Аюулаас Хамгаалахыхан, яахаараа тэнд байдаг байнаа?! Үгүй комсомолч оо, чи надад хэл эдэ? Тэд яасан, тэрнийг мөрдөж байсан юмуу, аан? Би энэ ажилд чинь, оролцсон ш дээ.

----

Эмээ1- Үгүй ер.. за алив, харцгаая. Энэ.. энэ, миний ээж. Энэ Татьяна-гийн эмээ... Харин энэ бол, том нь.. Тэр манай саравчийг засч өгсөн. Тийм.. Энэ! Энэ байна ш дээ! Татьяна, жаахан охин байсан. Бас ах нь..

Боря- Үзэж болох уу?

Эмээ1- Май... Царайлаг, сайхан эр шүү.

--

Сергей- Би оролцсон мөртлөө, харин өөрөө юү ч мэдээгүй..

---

Боря- Хар даа!

--

Сергей- Чи ч баларчээ, комсолмолч оо..

Саня- Энэ яасан, “Булингар” уу? Золиг гэж!

----

5-р анги төгсөв.

Back to episodes Go home