Фарца 4

Э- Сайн байцгаана уу?

Петр- Сайн байна уу?.. Георгий Михаилыч.. энд 17:808 байгаа.. Бас тэнд ч гэсэн17:808 байгаа.. Чухам энд л гол арга нь байх шиг байна.

Вост- Ойлгомжтой.. Ижил дугаартай 2 хайрцаг.. Хуучин арга.

Э- Юу ч ойлгохгүй байна. Бичиг баримтаараа..

Вост- Ереванаас илгээсэн сантехникийн хэрэгсэл. Үнэндээ нөгөө хайрцагт нь хууль бус бараа байгаа.     

Э- Би.. юу ч мэдэхгүй.

Вост- Хэн юу мэдэх мэдэхгүйг дараа болъё.. Харин одоо задалж, бүртгээд.. хүлээн авагчийг хүлээе.. Зогс.. Явцгаая.

-----

Э- Костя, чи чинь хаачих нь вэ? Одоохон буц, буцаад. 

Ж- Би явж болно гэж бодсон. Ер нь ч зогсоод байдаггүй. Та нарт ч гэсэн зөвшөөрөл алга байна ш дээ.

Вост- Энэ зөвшөөрөл нь.. Онгойлгоодох.

Петр- Ереванаас илгээсэн сантехникийн хэрэгсэл.

Вост- Нөгөө хайрцаг руу нь явцгаая. Түргэл.

-----

Вост- Гүйцээ. Хайрцаг алга.. Алдчихлаа.  

Бич- Александр Петроов, Бага- Алексей Весёлкин, Максим Емельянов, Филипп Горенштейн.. “ДАМЧИД”.. 4-р анги.

Хүү- Ах аа.. та түлхүүрээ гээсэн үү?

Костя- Ямар түлхүүр?

Хүү- Машиныхаа түлхүүрийг.

Костя- Хөөе.. хүлээж бай.

-----

Андрей- Таяг аа, Таяг аа, Таяг аа.

Боря- Сайн уу?.. Халзан аа.

Андрей- Үхтлээ үүрд хамт.  

Бүгд- Ура.

Боря- Таягт эрх чөлөө.. Эрх чөлөө.

Бич- 1962 он.

-----

Саня- Эхлээд зоогийн газарт орно Мэдээж боломжийн газар. Тэнд хүний өөрийн янз бүрийн улс.. Ялгах ч аргагүй.. Тэгээд яах вэ?.. Борька.. хөгжимчид рүү очоод 10 рубль өгч Разумундыг тоглоодох гэнэ.

Боря- Ро-оза-мун-ду.

Саня- Тэгэхээр бүх германууд бүжиглэдэг. Бид тэднийг харж аваад дараа нь ариун цэврийн өрөөнд.. ,,Халоу. Ю вонт тү ченж мони.. Эксченж?.. Иес. Иес?.. Айн, цвай, прай, айн цвай, драй. Драй драй драй гээд л болчихно шүү дээ.. Энэ одоо юугаа бувтнаад байгаа юм бэ?  

Боря- Бувтнаагүй ээ. Энэ чинь Боб Диилан. Ойлгов уу?.. Боб Диилан агуу болно.

Саня- Ёстой ийм агууг дуулаагүй юм байна.

Боря- Бүх юм өмнө чинь байна даа. 

Андрей- Цаашид яая гэж бодож байна?

Костя- Бодох юу байна?.. Дахиад эхэлнэ дээ.. Харин чи надад.. одоо юу моод болж байгааг яриач. Пянз уу, жинс үү, ногоон уу?.. Аа, Боря?  

Боря- Наадах чинь.. бас бурхад. Өөрөөр хэлбэл.. бурхны хөрөг.

Саня- Америк, Германууд бурхын хөргийг чемодан чемоданаар нь авдаг.

Андрей- Энэ яах вэ.. Би жирийн амьдралыг хэлж байна.. Бүгдээрээ тохирсон ш дээ. Таягыг гарангуут болино гэж.

Саня- Тэгэх байх даа. Яагаа ч үгүй байхад чинь. Би хэлсэн. Өөрийн гэсэн засварын газартай болоод.. буруу гарын машин засдаг болмоор байна гэж. Тэрнээс Николаич шиг биш.

Боря- Болино гэдэг чинь Зөвлөлтийн хөгжмийн зохиолчдыг л сонсдог болно гэсэн үг. Гэтэл би Зинаг сургуульд оруулж, дуртай хөгжмөө сонсож, дураараа явмаар байна.  

Андрей- Нэг нь буруу гарын машин.. нөгөө нь барууны хөгжим.. Харин би их сургуульдаа эргэж ормоор байна.. Роман бичмээр байна.. Надя бид хоёр хүүхэдтэй ч болно.

Саня- Тэгээд байрны дараалалд бүртгүүлнэ.. Зөв өө.. Хүүхдийн тэрэг, хүүхдийн сүү гээд л.

Андрей- Нарсанд уулзаж байснаас тэгсэн нь дээр.. Таяг аа.. чи яагаад дуугарахгүй байна?

Костя- Би юу гэх вэ дээ.. Би амьдармаар байна.. Бүтэн жил энийг хүлээлээ.. Та нар энэ хооронд хэчнээн өндийснийг хараач.

Андрей- Өндийсөн? Бид чамайг шоронгоос амьд гаргахын тулд Понтод сохор зоосоор ажиллаж байлаа.. Би дахиж найзуудаа шоронгоос тосмооргүй байна.. Ойлгов уу?.. Бид зүгээр найзлаад, хүмүүс шиг амьдарч болохгүй юм гэж үү?

Боря- Найзалж мэдээж болно л доо.

-----

Петр- Тэд танилууддаа зарж байгаа байх. Тэгээд л хаана ч гарч ирэхгүй байна.  

Вост- Бүтэн хайрцаг камер уу?.. Зөвхөн танилууддаа гэвэл тэд бууралтах биз.. Үгүй ээ. Тэд бөөнөөр нь шахах ёстой. Ямар нэг дэлгүүр юм уу, мухлагт.

Петр- Дэлгүүрүүдээр шалгасан ш дээ, нөхөр хошууч аа. Хаа ч байгаагүй.

Вост- Тийм үү?.. Үнэхээр байгаагүй юу?

-----

Корот- Та паспортоо өгнө үү?.. Ямар хэрэг гараа вэ?

Вост- Та энэ барааг мэдэх үү?

Корот- Үгүй ээ. Санахгүй байна.

Вост- Тэгвэл хамтдаа санацгаая.. Сүүлийн хоёр сарын дагалдах хуудсуудаа.

Корот- Яагаад заавал намайг гэж?

Вост- Та эхнийх нь ч биш сүүлийнх нь ч биш.

-----

Костя- Александр.. Түүхэнд зориулж хэдэн үг хэлнэ үү.

Саня- За болиорой.

Боря- Нөхөд өө.. урагшаа харна уу. Бидний өмнө тун ховор неандерталь байна. Түүнийг Хомо автомобиликус гэдэг.. Тэрээр өөрийгөө хүн гэж боддог ч 4 мөчөөрөө явахыг илүүд үздэг.. Тайвшраарай.. Андрей, Андрей, энэ намайг зодоод байна.

Саня- Тэгээд хаачих юм бэ?.. Харих уу? Хэлээч.   

Костя- Үгүй дээ.. Нэг хүнийг олох хэрэгтэй байна.

-----

Өмг- Цуунд дарсан хилэм загас.. Нийслэл салад.. бас.. ,,сансар,, кофе.

Боря- Зогс.. Авлаа.

-----

Эх- Костенька.. хүү минь.. эргээд ирлээ.. Одоо хоолоо идэцгээе.. Яасан их тураа вэ дээ.. Бид өрөөг чинь хэвээр нь үлдээсэн. Явахад чинь обой нааж байсныг санаж байна уу? Одоо ч дутуу хэвээрээ.. Чамайг хүлээгээд.  

Аа- Лиза, эмээ уу.

Эх- Ханиад хүрчихэж. 5 сард хүйтэн байх юм.. Аав чинь.. миний эмийг уулгах гэж өдөржин хөөцөлдсөөр байгаад таардаг.. Одоо зүгээр ээ.. Костя.. наана чинь шинэ цамц.. шүүгээнд байгаа.. Кость.. чи яав аа?.. Костя, хаачих нь вэ?

Аа- Яасан?.. Шинэ хувцасны мөнгөө олсонгүй юу?

Костя- Надад танаас юу ч хэрэггүй. Ойлгов уу? Юу ч хэрэггүй. За юу?

-----

Саня- За зүгээр дээ Таяг аа.. Хамтдаа хөгжилтэй.. Дураараа амьдар.  

Костя- Би удахгүй ээ.. Байр олтлоо.

Саня- Таяг аа, хэчнээн ч амьдарсан болно.. Хоёулаа байвал харин ч сайхан.

Боря- Байр хөлсөлдөг болмоор юм.. Хөгширтлөө гараашт амьдрах гээд байгаа юм уу?

Саня- Би.. гэрлэх хэрэггүй.. Тэгэхээр байр хэрэггүй.. Тэгээд ч.. намайг нүүчихвэл.. хэн бидний баялгийг хамгаалах болж байна?.. Мартсанаас Таяг аа.. чиний түлхүүр.

Боря- Чамд гэж хэлэхэд бүгд ийм түлхүүртэй. Тиймээс манай гараашийн хоршоололд нэгдэгтүн. Түүний нэр нь Алтан..

Андрей- Нүх.

Саня- Бүгд хамтдаа..  

Боря- бүгдийг шуудайлна.  

-----

Боря- Найз минь.. чи зураач юм.. Нөхөр Хрушев наад зургийг чинь хараад юу гэх байсан бол?

Андрей- Ойлгож байна уу?.. Эсвэл үгүй юү?

Боря- Таяг аа, чи эмнэлэгт үзүүлээгүй удаж байна уу?

Костя- Жилийн өмнө.

-----

Боря- Нөхөд өө.. орчин үеийн шинжлэх ухаан техник ирээдүй рүү эрчимтэй урашилсаар байгаа. Өнөөдөр Зөвлөлтийн телевиз үзэгч болгонд хорвоог ямар байдаг яг тэр хэвээр нь харах боломж нээгдээд байна.. Жирийн гялгар хальсыг танай телевизорт нааснаар цэнхэр дэлгэц чинь солонгын долоон өнгөөр гардаг болно.. Хальс бат бөх, уян хатан, мөн удаан эдэлгээтэйг харж байгаа байх.. Үүнийг алчуураар арчиж, усаар угаасан ч болно.. Тэрнээс гадна энэ хальс дэлгэцийг хүүхдүүд болон, гэрийн тэжээвэр амьтдаас хамгаалдаг.

Эм- Тэгээд ямар үнэтэй юм дээ?

Боря- Танд бол хатагтай, 2 хагас.

Эм- Энэ чинь луйвар байна.

Н- Юун 2 хагас вэ?

Эм1- Мөн горьдов оо.

-----

Эм- Муугүй ээ.. Сайн байна.. Чи сайн юм.. Михаил Аркадыч сэтгэл хангалуун байсан.. Чамайг хурдан бичдэг.. бараг засварладаггүй гэсэн.. Чи түүнд энэ удаагийн манай дугаар ,,Вознесенский,, гэж хэлээрэй. Түүний түүврийг дугаараар дамжуулан авч болно.. Ингэхэд Нагибин.. аль хэдийн 7 дахь туужаа бичиж байгаа.. Тэр чамаас хэд ах вэ?.. 3-аар уу?.. Аа?

Андрей- Би одоо нэг юм дуусгаж байгаа.

Эм- Тууж уу?  

Андрей- Өгүүллэг.

Эм- Хичээгээрэй дээ.. Тэгэхгүй бол өдөр болгон редакциас утастаад ,,таны яриад байдаг өнөө бяцхан суутан яасан бэ. Хэзээ бид зохиолыг нь хэвлэх юм,, гэж асуугаад байгаа шүү. Гэтэл би юу гэж хариулах вэ?.. Бяцхан суутан ажиллаж байгаа л гэх үү? Аа?

Андрей- Би.. маргааш.. дуусгаад.. редакцид аваачаад өгье.

Эм- Яагаад редакцид гэж?.. Наашаа ирвэл чамд ойр ш дээ.. Андрюш.. чи зохиолч биз дээ?.. Чи хүмүүст үзэж хараагүй.. шинэ зүйлийг нээх ёстой.. Үгүй бол чи.. бусдын санааг.. хуулбарлах болно.

-----     

Андрей- Яагаад авахгүй байна гэж? Амалсан биз дээ?

Сер- Өчигдөр амласан. Харин өнөөдөр үхтлээ айчихсан сууж байна. Өнөө танай.. хошууч ирсэн бололтой.

Боря- Востриков уу?

Сер- Тийм ээ. Дагалдах хуудсуудыг нь шаардсан гэнэ. Арай баривчилна гээгүй юм байх.

Андрей- Тэгээд?

Сер- Тэгээд яах вэ дээ. Одоо тэр ямар ч гэмгүй, цэв цэвэр хүн болсон. Буруу гарын нэг ч бараа байхгүй.. Цагдаа нараас айгаад. 

Боря- Тэгвэл өөр хүнд хандаад үзвэл ямар вэ?

Саня- Юун өөр? Тархиа ажиллуулаач. Цагдаа бүгдэн дээр нь очсон байгаа.  

Сер- Аан гээч, эвлэлийн гишүүн ээ.

Андрей- Аа?

Сер- Хошууч танай хүн биз дээ? Миний ачаагаар дүүрэн камер байна. Хотоор ингээд яваад байх уу?    

Андрей- Цагдаагаас айдаг гэсэн үү? Тэ?.. Цагдаа болж очноо.. Харин ачаагаа түр энд буулгачих.

-----

Сер- Та маш..

Надя- Аан гээч. Та маш..

Сер- Ямар гэж?

Надя- Дур булаам.  

Сер- Юу гэж дээ?

Н- Зогс зогс зогс. Наденька, та бар сургагч шүү дээ.. Та ямар ч эрийг зажлахгүй залгиж чадна. Ойлгож байна уу?.. Гэтэл яагаад та түүн рүү могойд бариулсан туулай шиг хараад байнаа?.. Зоригтой байх хэрэгтэй.. За юу?

Надя- За.

Н- Зоригтой.. Андрюшенька, чамаас гуйя. Жүжигчинд жаахан туслаад өгөөч.

Сер- Тэгэлгүй яах вэ, тэгэлгүй яах вэ.

Н- Бэлдээд.. Мотор.. Эхэлье.

Надя- Надтай ажилладаг бүхэн.. маш шүдэрхэг.. үгээ мартчихлаа.. догшин.. их ууртай. Гэсэн ч би тэдэндээ хайртай. Маш их.. Тэдний торонд орох болгондоо би сандардаг. Гэвч болохгүй.. би тэдэнд айж байгаагаа мэдэгдэх ёсгүй л дээ.

Сер- Тэгэлгүй яах вэ. Тун сонирхолтой юм байна.

Н- Зогс.. Зогс. Зогс.

Сер- Надя..

Н- Фатеева ирсэн үү?

Сер- Санаа зоволтгүй.

Н- Дуудчих.

Сер- Чи маш сайн байсан.. Надя, намайг сонсож байна уу?.. Намайг сонс. Гутрах хэрэггүй.. Та маш сайн чадаж байна.

Эм- Сайн байцгаана уу?.. Сайн байна уу, Генрих Продухмиосович?

Сер- Сайн байна уу?.. Андрей.

Эм- Наталья.

Сер- Тун таатай байна.. Суугтун.   

Андрей- Наденька.. чи яав аа?.. За зүгээр зүгээр.

Надя- Гүйцээ.

Андрей- Надя.. чамаас гуйх юм байна.

Надя- Юу юм?

Андрей- Чи сүүлийн жүжгийг санаж байна уу? Тэнд хоёр инээдтэй цагдаа гардаг даа.

Надя- Нөхөр дэслэгч, нөхөр ахмад уу?

Андрей- Тийм ээ.. Чи тэдний хувцсыг аваад ирж чадах уу?    

Надя- Одоо юу?

Андрей- Тийм ээ. Маш чухал хэрэгтэй байна.

Надя- Андрей, одоо би тэрэнтэй манатай байна.

Андрей- Надька.. тэг л дээ. 

-----

Н- Залуу минь, чин үнэнийг хэлэхэд.. тэр жүжигчин биш. Царайлаг уу гэвэл тийм ээ.Гэхдээ жүжигчин биш.

Саня- Тэгвэл шууд шийдчихье.

Н- Хэдийн шийдчихсэн.

-----

Андрей- Энэ сүүлийнх биш ш дээ.

Надя- Харин ч сүүлийнх. Одоо дахиж дуудахгүй.

Андрей- Тэгвэл чи сэтгүүлч болчих.. Миний бодлоор сэтгүүлч харин ч ашигтай мэргэжил. Жүжигчнээс хавьгүй дээр.

Надя- Утга зохиолын туслах, зохиолчоос хавьгүй ашигтай, бас дээр юм уу?

-----

Саня- За яах вэ. Тэгвэл хэд?

Н- Юу хэд гэж?

Саня- Түүнийг дүрд авахын тулд та хэдийг авах вэ?

Н- Танд рубль копейкоор нь хэлэх ёстой юу?

Саня- Сантиметрээр нь.

Н- Энэ хорвоод бүгдийг худалдаж авч болдоггүй юм. Мэдэж ав, залуу минь.

Саня- Мэдэж ав гэнээ?

Андрей- Боль оо.

Саня- Мэдэж ав гэсэн үү?

Андрей- Тайвшир.. Уучлаарай.

Саня- Чи өөрөө мэдэж яваарай. 

Андрей- Уучлаарай.. Чи юу хийгээд байнаа? Аа?.. Галзуураа юу?.. Чи гэгээн цагаан өдөр Мосфильм дотор тэнүүчилж хүмүүст мөнгө санал болгож болно гэж бодоо юу?

Саня- Чи харин өөрөө яаж байгаа юм? Энийг би хийх ёстой юу? Чи хийх ёстой. Чиний сүйт бүсгүй биз дээ?.. Тэр өөрийн гэсэн мөрөөдөлтэй.

-----

Сер- За тэгээд хүмүүсийн хэлдгээр ,,аваад явцгаах уу,, 

Боря- Серёга, та яах юм?

Андрей- Зүгээр ээ. Хашаа рүү нь орчихно.. Тэнд биднийг хэн ч харахгүй.. Та нарын дохиог хүлээж байя.

Боря- Нөхөр минь, бичиг баримтаа үзүүлнэ үү.

Костя- Андрюха.. би хамт явъя.

Андрей- Үгүй ээ Таяг аа.. Баригдвал чи давтан болчихно.

Костя- Би тэгээд яах вэ? Гарааш сахиад суух уу?

-----

Корот- Манайд.. шалгалт ирлээ.. Өмчийн хэлтсээс.. гэж байна.

-----  

Боря- Тун сонин тохиолдол байна.. нөхөр..

Галкин- Галкин.

Боря- Галкин.. Бүртгэл дээр Самохина Марта Петровнаг нэг Левайс заруулсан гэж байна.. Гэтэл үүн дээр 45 гэчихэж. Тэгэхээр нэг бол Марта Петровна цадахыг мэддэггүй бололтой. Эсвэл та байх, нөхөр Галкин.

Саня- Би хэсэг дээр очоод хэн нь хэн болохыг мэдсэн дээр гэж бодож байна.

Боря- Та юу гэмээр байна, нөхөр Коротаев?

Корот- Би юу гэх вэ дээ. Юу ч гэхгүй.

Боря- Харамсалтай, харамсалтай. Маш харамсалтай.. Таны нүдэн дээр.. таны удирдсан дарга.. цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг оролдлоо. Гэтэл танд хэлэх юм алга гэнээ?.. Тэрнээс гадна Левайс жинсний дагалдахууд дээр таны гарын үсэг байсан. Энэ танд яаж нөлөөлөхийг.. төсөөлж байна уу?

Саня- 165-ын 1-ээр 5-8 жил чанга дэглэмтэйд.. Дахиад нэг хийчих.

Боря- Мэдэгдэх нь.. Комиссын 36-р дэлгүүрийн захирал.. Галкин Виталий Эдуардович.. цагдаагийн ажилтанд хахууль өгөхийг оролдсон. Мөнгөн дүнгээр.. хэд гэсэн байлаа?.. Бич бич.. Миний дэргэд тийм зүйл болсныг.. би гэрчилнэ. Он сар. Гарын үсэг.

Галкин- Гэрч.. Би гэрч шаардаж байна.

Боря- Гэрч гэсэн үү?.. Гэрч олдоноо.. Дуудчих.

Сер- Сайн уу, худалдаачид аа?.. Уулзалгүй удаж шүү.   

Галкин- Та нар уу?

Андрей- Бид ээ.

Галкин- Би хэлсэн ш дээ. Авахгүй.

Андрей- Тэгвэл энэ өргөдөл өнөөдөр жинхэнэ цагдаад очно доо.

Галкин- Сайн байна.. Хэзээ?

Андрей- Өнөө шөнө.. Та санаа зоволтгүй ээ. Ганцхан хайрцаг байгаа.. Долоо хоногт л дуусчихна. 

Боря- Баяртай.

-----

Боря- Би тэрэнд.. чи ч ховдог юмаа гэсэн.

Саня- Гэтэл Борька юу гэсэн гээ? Нөхөр минь, хар. Энэ таны гарын үсэг байгаа биз дээ? 

Боря- Тэгтэл  Саня ,,165-ын нэгээр 5-8 жил хорино,, гэсэн.

Андрей- За за, болно.. Одоо тайл.

Боря- Өө.. энэ нээрээ дахиад нэг байх ёстой.

Саня- Өгөх гээд очиход нь Надькаг загнана даа.. Чи хаанаа хийчихдэг байнаа?

Боря- Тэнэг минь, чамаас л болсон ш дээ. 

-----

Зина- Костя, сайн уу?.. Чи Боряг хараагүй биз?

Костя- Хараагүй ээ.. Зин.. би аль хэдийн чамд хэлье гэж бодоод байсан юм.. Чиний бичдэг байсан захидлуудын ачаар л би амьд гарсан шүү.. Маш их баярлалаа чамд.

Зина- За зүгээр дээ. Бид найзууд шүү дээ.

Костя- Тийм дээ. Найзууд.

-----

Андрей- Манайхан хаачсан бэ?

Костя- Хараагүй ээ. 

-----

Боря- Таяг аа, энд янзтай юм болох гэж байна. Цагдаа нар ирээд тараачихаас өмнө бичээд аваарай.

Надя- Танай хамтлаг хэзээ вэ?

Г- Бид дараагийнх нь. Одоохон.

-----

Надя- Андрей, гэртээ харья аа. Орой болчихлоо.

Андрей- Дахиад жаахан бүжиглэе ээ.

Надя- Аав мэдвэл юу болохыг төсөөлж байна уу?

Андрей- Төсөөлж байнаа.

Надя- Үгүй ээ. Чи төсөөлөхгүй байна. Тэр чамд үзүүлээд өгнө. Нээрээ чамайг уулз гэсэн шүү.

Андрей- Юу?

Надя- Удаж болохгүй шүү. Ажил дээр нь очоорой. Өнөөдөр.

Андрей- За за.. Зугтъя.

-----

Вост- Энэ чинь хэдий болтол үргэлжлэх юм бэ? 

Андрей- Энэ гэж юу?

Вост- Энэ бүхэн чинь ээ?.. Би охиноо харахаа байлаа. Үүрээр л ирдэг. Гэтэл тэр сурч.. мэргэжил эзэмших ёстой.

Андрей- Георгий Михаилыч.. та мэднэ. Тэр ухаантай.. Сургуульдаа толгой цохидог, бүх юманд оролцдог.. Тэрний тухай бичдэг.

Вост- Харин чамайг?

Андрей- Намайг ч гэсэн удахгүй.. бичнэ.

Вост- Сонс. Чи том болсон хүүхэд.. Одоо ирээдүйгээ бодмоор юм.. Боломжийн ажил ол.. Хэрэв гэрлэчихвэл.. гэр бүлээ юугаар тэжээх болж байна? 

Андрей- Би романаа дуусгахыг хүсэж байна.. Хэл судлалын ангидаа орно.  Би хэдийн шийдчихсэн.

Петр- Нөхөр хошууч аа..

Вост- Шийдсэн гэнэ шүү.. Юу болоо вэ?

Петр- Комиссын дэлгүүрийг шалгалаа. Одоохондоо цэвэрхэн.. Жагсаалтаар одоо 6 үлдсэн.

Вост- Галкин хүртэл үү?.. Та нарт юу ч найдах арга алга.. Өөрөө л хийхээс дээ.

-----

Надя- Уучлаарай.

Боря- Санёк.. суудал нь хэдээс хэд юм бэ?

Саня- 8-13 хүртэл. Хамгийн гоё суудал нь. 

Надя- Юу үзэх юм бэ?

Саня- Удахгүй өөрөө үзнээ.

Надя- Хэзээ нэгэн цагт кинонд тоглож үзэх юмсан. Жаахан ч хамаагүй.

Андрей- Тоглоноо.

Т- Тормозны хяхнах чимээ мэт энэ түгшүүртэй ая ч мөн хөгжимд тооцогддог.. Сургуулиа Их дэлгүүрийн үүдээр сольсон эдгээр залуус өөрсдийн үйлдвэрийн бараагаа худалддаг.. Тэр бол рентгений хальсан дээрх фокстрот.. Хүмүүсийг хуурахын тулд тэд юу ч хийхээс буцахгүй.. Энэ давчуухан сүүдрийн ертөнцөд амьдардаг хүмүүс тийм ч олон биш ээ.. Дамчид гэгдэх тэдгээр сүүдрүүд гадаад шошготой бараануудыг үнэ хүргэн зардаг.. Тэдгээр сүүдрүүд ч Геннадий Баранов шиг өөр өөрийн гэсэн нэртэй.  

Эм- Мөнгөнд улайрсан наймаачид.

Т- Сүүдрийн ертөнцийнхөн ингэж амьдардаг. Гэхдээ чи харж байгаа. Бид ч гэсэн сүүдрүүдийг хүн болоосой гэж хүсдэг.. Тийм болохоор нүүрээ халхлах хэрэггүй ээ. Харин эргэн тойронд чинь буцалж байгаа. жинхэнэ, аварга том амьдралыг өөрөө хар.. Энд хүмүүс сэтгэл хангалуун сэрж, хот тосгодыг байгуулж.. мод тарьж.. хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэж.. цэцэрлэгт шатар тоглон сууцгаадаг.. Сүүдэр бололгүй, хүн хэвээрээ үлдэж, өөрийн дураар амьдрах ямар их жаргал билээ. Сүүдэр ямар төрхтэй байх нь гол биш. Гол нь хүмүүс бид сүүдэр болж болохгүй.. Бид шоолж.. буруутгаж.. үзэн ядаж.. бүр шийтгэж чадна..  Гэвч бидний зам дээр зөвхөн модны навч л сүүдрээ үлдээж байх болтугай.  

Саня- Бид юунд сууна вэ? Хэнийг хүлээгээ вэ?

Боря- Эндээс явцгаая.

-----

Боря- За энэ.. шударгаар олсон мөнгө.

Костя- Харин энэ?

Боря- Энэ биднийх биш ээ.

Андрей- Та нар залхахгүй байна уу?

Боря- Юунаас?

Андрей- Тоглож ханалаа.. Дуусгах болж.

Боря- Найз минь, бид ингэж болохгүй.. Шууд больчихно гэж байхгүй.

Саня- Андрюха, дахиад л өнөөхөө яриад эхэллээ. Бүх юм болдгоороо л болно. Маргааш бурхны хөргүүдээ тараана. Ногоонтой болцгооно.

Андрей- Харин тэрнээс чинь л болоод байна. Тэрнээс чинь. Ойлгов уу?.. Би тэр ногооныг чинь харахаас дургүй хүрч байна.

Боря- Чи заавал харах албагүй ээ.. Зочид буудлаас аваад дараа нь..

Андрей- Дараа нь юу гэж? Дахиад нэг удаа юу? Дараа нь дахиад нэг, дахиад нэг.. Бүгдийг нөхөр Понтын тушааснаар.. Гэтэл тэр гэртээ тухлаад л. Тэр бидний өмнөөс бодож, бүгдийг зохион байгуулдаг. Харин бид хэрэгтэй үед нь хүзүүгээ тавьж өгөх ёстой.. Та нарыг Востриковын өрөөнд нүүрний чинь өмгүүр камераар чичлэхэд яаж суухыг чинь харахсан.. Таяг аа, чи ядаж хэлээч.

Костя- Би хэлдгээ хэлчихсэн.. Би амьдармаар байна.. Хүмүүс шиг.. Байр хөлсөлж.. машин авч.. гэрлэж ч болох юм.

Боря- Зинкатай юу?     

Костя- Болохгүй юм уу?.. Ойлгож байна уу?.. Жинхэнээсээ амьдармаар байна.. Бас хамтдаа.

Андрей- Тэгэлгүй яах вэ.. Үхэн үхтлээ.

-----

Вост- Энэ таны бараа юу?

Галкин- Үгүй ээ.

Вост- Гэрч энэ камерыг танай дэлгүүрээс худалдаж авсан гэж мэдүүлээд байгаа юм даа.

Галкин- Ямар гэрч?

Вост- Түүнд танай дагалдах байгаа.

Галкин- Бүх дагалдах дээр Сергей Викторевич гарын үсэг зурдаг.. Бараа хүлээн авах нь.. түүний албан үүрэг.

Вост- Сайн байна.. Тэгвэл би Сергей Викторевичтэй уулзаадах уу?.. Хөндлөнгийн хүнгүйгээр.. Та гэрч, хам хэрэгтэн хоёр юугаараа ялгаатайг мэднэ биз дээ?    

Корот- Мэдэхгүй ээ.

Вост- Гэрч бол мэдэж байгаа бүхнээ хэлдэг. Бүгдийг.. Та.. дагалдах дээр гарын үсэг зурдаг уу?

Корот- Тийм ээ.

Вост- Барааг хэн авчирсан?

Корот- Мэдэхгүй ээ.. Үнэндээ надад сэжигтэй санагдсан л даа.. Энэ..

-----

Ү- Оройн мэнд.

Боря- Оройн мэнд.

Ү- Болгооно уу.

Боря- Цүнхээ.

Ү- Ширээндээ сууцгаана уу.

Боря- Бидэнд утсан хиам..

Татьяна- Загас.

Боря- Улаан загас.. Бас улаан түрс. Харыг ч гэсэн.. Нэг шил франц коньяк. Бас 2 шил оргилуун дарс.   

Ү- Мэдээж уучлахыг хүсье.. Учир нь саяын хэлснээс нэг нь ч цэсэнд байхгүй.. Тэр нөхөд районы өмчийн хэлтсээс яваа. Хэрэв таны захиалгыг авчирбал.. тэднийд дуудагдах хэрэг гарна.

Боря- Одоохон зохицуулчихъя.

Саня- Зогс тэнэг ээ. Явцгаая.

Зина- Явъя аа.

Х- Нөхөд өө.. одоо Социалист өмчийг шамшигдуулахтай тэмцэх хэлтсийн зочиддоо зориулаад ,,алтан уултайсан бол,, гэдэг дууг дуулъя. Үг ая ардын.

-----

Саня- Хивсний тухай.

Боря- Тэгье ээ.. Манай Зинад.. ээжийн талын нэг ах маань.. авчирч өгсөн юм.

Андрей- Костя.

Понт- Амарцгааж байна уу?.. Сайн байна.. Гарвардын эрдэмтэд ,,стресс бол 20-р зууны тахал,, гэдгийг баталсан байна лээ. Харин соёлтой амралт.. энэ бол.. эрүүл байхын үндэс..

Боря- Та нар танил бил үү?

Татьяна- Татьяна.

Понт- Тун таатай байна.

-----

Боря- Сонсооч. Хайлах чинь ямар ч асуудалгүй. Ямар ч дархан чамд.. ямар ч дархан чамд хайлаад л өгнө.

Саня- Ямар ч дархан бол дараа нь цагдаад матчихна даа.

Боря- Тэгээд яая гэж?

Саня- Сайн л бодоцгооё.

Боря- Энэ одоо томаттай загас юм байх даа.

Понт- Чи сайхан найзуудтай юм, Костя.

Костя- Гомдоллох юм байхгүй ээ.

Понт- Ийм найзуудын төлөө.. суухад ч хайран биш.. За.. найзуудын төлөө юү?.. Одоо ажилдаа оръё.

Надя- Зина.. хоёулаа явъя. Нүдний чинь будаг арилчихаж. Будаад өгье. Надад франц будаг байгаа. Явъя явъя.

Понт- Долоо хоногийн дараа Гүржээс бурхны хөрөгтэй ачаа ирнэ. Серёга өөрөө тосож аваад Балашка Цыгановт хүргэж өгөх ёстой. Нөгөөдөр Польш тавилга ирнэ. Серёжа ямар вагонд байгааг хэлнэ Буудал дээр тосож авах хэрэгтэй. Андрей, Борис хоёр яваарай.Галт тэрэгний үйлчлэгч нь мэдээгүй тул сэжиг авахуулахгүйг хичээгээрэй.. Бүгд ойлгомжтой юу?

Андрей- Сайхан төлөвлөгөө байна.. Гэхдээ.. бид өөр төлөвлөгөөтэй.

Понт- Ямар?

Андрей- Костя гарсан.. Бид ч гэсэн гарч байна.. Энэ сүүлийнх.

Ү- Уучлаарай. Үүдэнд тантай уулзъя гэж байна.

Костя- Хэн бэ?

Ү- Хэн гэдгээ хэлээгүй.

Андрей- Одоо бид танд ажиллахгүй.

Понт- Орчин үеийн Зөвлөлтийн зохиолчид урам хугалдаг болжээ.

Андрей- Яаж тэр вэ?

Понт- Гэнэнгээсээ болоод.. Бодит амьдралаас хэтэрхий тасарчихаад.

-----

Костя- За.. Яах гэж ирээ вэ?

Понт- Та нар.. юугаар амьдарч.. найз хүүхнүүдээ юугаар хувцаслах юм дээ?.. За за.. Бодлоо өөрчилбөл..

Андрей- Өөрчлөхгүй ээ.

Понт- Би та нарыг хаанаас олохоо мэднээ.

-----

Боря- Одоо яах вэ?

Андрей- Гүйцээ.. Эрх чөлөө.. Явж бүжиглэе.

Костя- Та мэдээж өөрөө ирээгүй.. Ээж ятгасан уу?

Аа- Костя.

Костя- Костя юу гэж?.. Тэр хэчнээн уйлсан?.. Таныг зөвшөөрөх хүртэл 2 хоног уу?.. Эсвэл арай бага уу?

Аа- Ээж чинь өчигдөр өөд болсон.. 5 дахид оршуулна.. 11 цагаас.

-----

Понт- Хэзээ?

Татьяна- Нөгөөдөр.. Тавиач.   

Понт- Хаана?.. Хөөе.. энэ залуусаас болж ах чинь амиа алдсан.. Чи ч гэсэн хүсээ юү?

Татьяна- Националь буудалд. 233 тоот.

Понт- Сайн байна.. 2 долоо хоног алга болоорой.

-----

 

4-р анги төгсөв.   

Back to episodes Go home