Фарца 3

Эмээ/яриа/- Боря, чи юү сонсоод байнаа?

Боря- Юү ч бишээ, эмээ. Бүдүүнүүдийн хөгжим.

Эмээ- Бүү ай, би байна.. Тэгээд яасан, сайн дуулж байна уу?

Боря- Туранхайчуудаас дутахгүй ээ.. Золиг гэж!

Эр/радио/- Америкийн ерөнхийлөгч, ЗХУ-ын энэ үйлдлийг эрс шүүмжилж, дэлхий нийтийг хориг тавихыг уриаллаа..

Эмээ- Борик, би мэдээж АНУ-ын ерөнхийлөгч биш л дээ. Гэхдээ би, үрчгэр зангиаг эрс шүүмжилж байна! Чи театрт очиж байгаа ш дээ. Тэнд хүмүүс байна.

Эр/радио/- АНУ, Мосвка-гаас элчин сайдаа татах шийдвэр гаргалаа. Олон улсын дипломатчид, дэлхийд шинэ эрин үе эхэж байна гэж..

Боря- Баяртай.

Эмээ- Баяртай.

----

Гол дүрд- Александр Петроов, Бага- Алексей Весёлкин, Максим Емельянов, Филипп Горенштейн.. “ДАМЧИД”. 3-р анги.

--

Дүрүүдэд:

--

Надя- Уучлаарай, та эхнэргүй юмуу?

Эр- Үгүй ээ.

Надя- Аюул, Лариска! Баян залуу иржээ! Люли, люли.. люли, люли, лю! Танд таалагдахыг зөвшөөрнө үү?

Эр- Та бүжиглэх дуртай байх, тийм үү?

Надя- Яасан?

Эр- Та сайн бүжиглэж байна.

Надя- Би таны нүдэнд өртчихсөн үү?

Витя/яриа/- Чи тэрэнд хэрэггүй ээ. Манайд ийм хүн, ганц л бий.

Андрей- Харин чи юү гэмээр байна?

Костя- Долоо хоногт 10 мянгыг олох боломжгүй.. Эсвэл чи, жүжгийг хэлж байна уу?

Саня- Чишш!

Надя- Явж үз, Витенька. Би чамд хайргүй болчих шиг боллоо.

--

Ерөнхий найруулагч- Егор Баранов.

--

Андрей- Чи хаагуур яваад байнаа?

Боря- Дэлхийн тэнцвэрт байдлыг судалж байгаа.

Саня- Юү гэнээ?!

Зина- Боря, энд сул суудал байна ш дээ!

Боря- Амьдрал байрандаа зогсдоггүй. Жишээ нь, ЗХУ одоо Германы нэг хэсгийг, авахаар болж байна. Мэдээж Германуудын хүсэлтээр л дээ.

Саня- Чимээгүй, би юү ч сонсохгүй байна!

Боря- Америк, элчин сайдаа татаж аван, тэд бүх өмч хөрөнгөө устгаад, явахаар болжээ. Тэнд ямар өмч хөрөнгө байгааг, төсөөлж байна уу?

Андрей- Бид одоо, элчингийн хог ухах л дутаж дээ.

Боря- Чи эхлээд сонсчих.

Витя- Явцгаая.

Эр- Баяртай, бүсгүй минь.

Надя- Эрүүл байж, өсч том болоорой.

Витя/яриа/- Үгүй ээ, бидний нөхөрлөлд ан цав гарлаа..

Боря- ..бид тийшээ очоод, “Мейд ин Ю.Эс.Эй” гэсэн бүхнийг аваад, дараа нь зарна.. Эсвэл үгүй юү?

Эр/яриа/- Үүрд баяртай, Витя!

Костя- Тэд бидэнд, бүх юмаа зүгээр л өгчихнө, гэж үү?

Боря- Миний хэлэхийг сонс..

---

Саня- Андрей!.. Цэцэг! Очоод өгөөч?

Андрей- Саня, алив чи! Чи ойрхон байна! Алив ээ, алив?

Боря- Браво!

-------

Манаач- Уучлаарай? Өглөө гэхэд ямар ч хоггүй болсон бай, гэж элчин сайд хэлсэн. Тиймээс бүгдийг нь, гаргаж хаясан. Тэр дор нь.

Боря- Бид тохирсон ш дээ!

Саня- Тохирсон гэнэ шүү! Тэгээд тэрнийг үнсээч! Гүйж ирээд, сахал дээр нь!.. Явья, эрчүүд ээ!

Манаач- Зөвхөн пянзнууд л үлдсэн.

Боря- Дюк Эллингтон! Элла Фитцжеральд! Мэлл Сдейс! Бас Элвис! Энэ Элвис байна!

Андрей- Байгаа нь л энэ үү?

Манаач- Бас зурагт байгаа.

---

Боря- Маш их баярлалаа.

Сергей- За одоо, ямар ажил хийж байна?

Андрей- Янз бүрийн л. Хувцас хунар, валют гээд.

Сергей- Зүгээрээ, би чамайг бичиж байгаа гэж бодсон.

Саня- Алив, онгойлгооч!

Костя- Наад новшоо хаяач!

Саня- Юү новш гэж? Сайн эд шүү! Би энийг засаад, гарааштаа тавьчихна.

Боря- Тиймээ, ваартай цэцэгнүүд, хайрцагтай хадаасан доор уу? Тавиурын оронд.

Сергей- Аяар, аяар гэм.

Боря- Энэ бол Элвис. Би энэ пянзнаас болж, золтой л балраагүй.

Сергей- Энэ 100 рублиэр зарагдах уу?

Боря- Чи тэнэг юмуу?.. Энэ яг л, анхны хайр гэсэн үг. Ойлгож байна уу?

Сергей- Аан, тэгвэл 150-иар уу?

Боря- Та нар юү ч ойлгохгүй байна. “Мэддэг” хүмүүс нь, энэ пянзны төлөө, боож үхэхээс буцахгүй!

Андрей- Хэл дээ? Чиний тэр “мэддэг хүмүүс”, энэ хөгжмийг 7 хоногийн дотор яаж 10 мянга болгохыг, мэдэхгүй биз? Аан?

Боря- Таяг аа, чи эмнэлэг дээрээ хамгийн сүүлд хэзээ очсон бэ?

----

Эмч- Чи ч манай эмнэлгээр ирэлгүй удаж дээ.

/радиогийн яриаг орхино/

Костя- Миний рентген зурагнууд, танай архивт багтахаа байсан байх, тийм үү?

Эмч- Бид чиний бүх рентген зурагнуудыг, гал сөнөөгчдөд тшаадаг юм. Тэд түүгээр, түүдэг асаадаг.

Нина- За за, Костя. Одоогоор би, муудаж дордсон юм олж харахгүй байна.

Костя- Харин сайжирсан юм?

---

Эмч- За за, Нина Васильевна, тамхилах уу?

Нина- Мхм.

---

Костя- Намайг уучлаарай? Заримдаа гэнэт, гар салгалаад эхэлдэг юм.

----------

Эр- Чи хэн бэ?... 58 оны, Колтрейн-тэй концерт уу?.. Ороод ир.

-------

Мажор- Дюк Эллингтон, Колтрейн!.. Жонни Рей, 53 оны бичлэг.. Бүгдийг нь 400-аар авья!

Боря- Гэхдээ..

Мажор- 50-ыг нэмж болно, илүү өгөхгүй.

Боря- Бид олшруулмаар байна.

Мажор- Хэдэн хувь?

Андрей- Мянга!

Мажор- Залуус аа, Москва-д Германы “телепункен” хэд байдгийг мэдэх үү?.. Яг зөв. Ганц л бий! Тэр нь ч оочертой!

Боря- Гэхдээ бидэнд яаралтай хэрэгтэй!

Мажор- Бүгд л яаралтай шүүдээ! Энэ Юра Айзеншпис-т ч гэсэн, яаралтай хэрэгтэй. Тэр өчигдөр хамтлаг байгуулсан. “Бүргэдүүд” нэртэй.

Юра- “Бүргэдүүд” бишээ, “Шонхрууд”.

Мажор- Тиймээс, хоёр сарын дараа ирээрэй. Тэр үед нь, ярилцая.

Андрей- Байзаарай, юун хоёр сар вэ? Чи юү яриад байнаа? бидэнд одоо хэрэгтэй.

Мажор- Чишш!

---

Костя- Тэр ер нь хэн юм бэ? Аав нь гадаадаар явдагт л, давуу тал нь байгаа юм.

Боря- Чиний аав ч гэсэн, гадаадад явдаг. Холбооны Герман руу хурдхан яваад, 2 “телепункен” аваад ир гэж, түүнээс гуйх уу? Бид хүүгийнх нь, өрийг төлөх хэрэгтэй байна ш дээ.

Андрей- Боря?

Костя- Амаа хамхи, за?

Саня- Тэр “телепункен”, сүйдтэй юм бишээ. 3 транзистор байхад л болчихно. Харин хаалга нь, бүр ч инээдтэй юм билээ.

Костя- Бас юун хаалга вэ?

Саня- Яагаав тэр баян залуугийн хаалга. Цонхны рам нь, 3 хадаасан дээр тогтож байхад, тийм хаалга байгаад, ямар ч нэмэргүй.

Андрей- Бидэнд одоо, хулгай хийх л дутаж дээ!

--

Мажор- Хамгийн шилдэг твист бол- Чабби Чейкер, найз аа. Энэ чамд, цэцэрлэгт тоглохтой адилгүй шүү.

Боря- Харин Билл Хейли-г яахав?

Мажор- Хүндэлдэг. Уух уу?

Боря- Тэгье ээ, ууя.

-----

Мажор- Жонни.. Рей! Энэ бол хайр дурлал! Манайд хэн нэг нь, тэгж дуулж чадах уу?

Боря- Элтон Жонн чадна.

-----

Саня- Яасан, сэргэсэн үү?

Боря- Сонс, надад уух юм өгөөч?

Ильич- Саня! Би одоо чамайг, 4-р гараашт түгжээд, өглөө болтол гаргахгүй шүү! Чи ойлгов уу?! 4-т, “Запорож” машин байгаа. Кардан гол, масто тосыг нь соль! Түргэл!

Саня- Николай Ильич, би зүгээр л ус уух гэсэн юм.

----

Надя- Манай сэтгүүлийн ангийхан, бүгд бичдэг.

Хошууч- Яасан, бүгд сэргийлэхийн тухай юу?

Надя- Аав аа, би зүгээр л бодсон юм. Таны ажил дээр, жинхэнэ амьдрал өрнөж, та тэргүүн шугаманд, хулгайч дээрэмчдийг баривчилдаг.

Хошууч- Дээрэмчид бишээ, дамын наймаачид, валютчид-ийг.

Надя- Ямар ялгаа байнаа?

Хошууч- Том ялгаатай. Тэд хүн алж, хулгай дээрэм хийдэггүй. Нэгнээс нь худалдаж авч, нөгөөд нь 3 дахин үнэтэй зардаг. Гадаадынхнаас хувцас хунар гуйж, валют сольдог. Товчхондоо Зөвлөлтийн хүмүүс шиг ажиллаж амьдрахыг, хүсдэггүй.

Надя- Надад яг энэ чинь л хэрэгтэй. Ааваа, нээрэн шүү. Би зөвхөн хараад л болоо. Гуйя, тэг л дээ?

Хошууч- Ямар чөтгөр нь болоод байнаа?

Надя- Чөтгөр бишээ, харин Зөвлөлтийн хэвлэл мэдээлэл.

--

Дэс- Ойлголоо.. Дамжуулая. Георгий Михайлич!

Хошууч- Петрухин! “Комсомолын үнэн” сонинд, 2 минут зарцуул. Дараа нь үргэлжлүүлээрэй.

Надя- Сайн байна уу?.. Хэлээч, та яагаад зочид буудлын өмнө, гадаадыхныг хоргоосон юм бэ?

Эр- Ном гуйсан.

Надя- Ном оо? Номын санд очиж болно ш дээ.

Эр- Жишээ нь та, хаана сурдаг вэ?

Надя- Сэтгүүлчийн тэнхимд.

Эр- Бас гадаад хэл үздэг үү?

Надя- Тийм, англи хэл.

Эр- Тэгээд танд яаж заадаг вэ?

Надя- Сурах бичгээр.

Эр- Сурах бичгээр үү? Харин Шекспир-ийг, эх хэл дээр нь унших хэрэгтэй ш дээ. Би багадаа герман хэл үздэг байсан. Би Ремарк-ийн зохиолыг, герман хэл дээр, хаанаас авах юм бэ? Танай номын санд, өгөх үү? Одоо гадаад номны эрэлт хэрэгцээ ямар их байгааг, мэдэх үү?

Хошууч- Харин эрэлт хэрэгцээний талаар, чи надад дараа нь ярьж өгөөрэй. Хэн, хэзээ, юуг, хаана? Тэгвэл ял чинь хөнгөрч мэднэ.

Надя- Тэрэнд хэдэн жил өгөх вэ?

Дэс- Хоёр жил.

Эр- Ремарк-ийн төлөө юу даа?!

------

Андрей- Одоо болноо! Та нар яаж байнаа?!

-------

Костя- Зах дээр зарна. Эсвэл Их дэлгүүрийн урд. Бүгд л тэнд зардаг.

Андрей- Ийм маягаар бид, 3 жил зарахб олно.

Саня- Мхм.

Андрей- Баяр, амралтын өдрүүдийг тооцохгүйгээр. Бөөндөж авдаг хүнийг, олох хэрэгтэй.

Саня- Серёжка-гийн “Батуми- Москва” нислэгийн, дагина шиг үү?

Боря- Арай дээгүүр бод, Александр. “Набережная” гудамжны, өндөр байшин.. сонголт сайтай хүмүүс амьдардаг.. Манай ухаалаг, сайхан, мөнхийн хөгжмийг, бид тийш нь авч очно.

--

/радиогийн яриаг орхино/

Аав- Константин! Михель Наумович ярьсан. Чи дипломоо удаагаад байна гэсэн.

Костя- Аав аа, надад зөвхөн үндэслэл нь дутуу байгаа.

Аав- Хэрэв чи Ардын Шүүгчийн хүү гэдэгтээ дулдуйдаж байгаа бол..

Костя- Аав аа!.. Би бүгдийг хийж амжинаа.

Аав- Эргэлзэж байна  шүү.. Чи яг л ээж шигээ, бэлэн юман дээр амьдраад сурчихсан. Харин би чиний насан дээр, хоёуланг чинь тэжээж байсан.

--

Гадаад/яриа/- За татчихая..

Таня- Мхм.. За, төлөө юү?

Гад/яриа/- Төлөө! Царайлаг эмэгтэйчүүд дүүрэн, энэ гайхалтай газрын, хамгийн сайхан бүсгүйн төлөө!

Таня- Баярлалаа.

Гад- Энд сая сая, сайхан бүсгүйчүүд байгаа ч, чи хамгийн үзэсгэлэнтэй нь!

Боря- Татьяна! Уучлаарай, ганцхан минут? Танай тракторын үйлдвэрт, хичнээн Татьяна ажилладгийг, та мэдэх үү? Гучин дөрвөн Татьяна.

Таня- Сонсооч, чи..

Боря- Борис. Өнөөдөр надтай хамт, “Набережная” гудамжны өндөр байшинд очьё, тэгэх үү?

Гад- Энэ хэн бэ? Тэрэнд юү хэрэгтэй гэнэ?

Таня- Энийг анхаарах хэрэггүй. Уучлаарай? Борис! Чи тэр байр руугаа, өөрөө оч! Гуйя?

Боря- О кей. О кей... Татьяна, энийг танд. Маш сайн дуу. “Миний хайртай, цорын ганц бүсгүй”. Харав уу, энд цээжний хөндийн зураг байгаа. Энэ бол хүний бие организмын, зүрх нь байдаг тэр гэзэр. Хэрэв танд мэдээж, зүрх байдаг бол шүү дээ.. Баяртай.

Гад- Энэ чинь рентген зураг байна ш дээ. Тэрний зураг юмуу? Тэр яасан, өвчтэй юм уу? Ямар өвчин, энэ халдвартай юу?

---

Мажор- Сайн уу, залуус аа? Бүжиглэх үү?

Зина- Сайн уу?

Андрей- Яасан, бүгдэд нь байгаа юу?

-----

Шилт- Яруу найраг сайхан л даа. Гэхдээ утгагүй. Зөвхөн физикчид л, үнэхээр ноцтой асуудлыг шийдэж чадна.

Эм- Хайр сэтгэл, үхлийг ч гэсэн үү?

Эр- Хэрэв оны эцэс гэхэд, бид атомын бөмбөгтэй болж чадахгүй бол, Америкчууд Берлин-ийг бүхэлд нь эзэлнэ.

Эр1- Манай зуслангийн хоршоололд, өндөр хашаа барьдаг, моод болсон. Тэрэн шиг Берлинд ч гэсэн, хана хашаа барих хэрэгтэй! Манай Берлин-ийг, тэдний Берлинээс тусгаарлах хана.

----

Эр- Энд нурууны муруйлтаас өөр зүйл, яг байгаа биз?

Саня- Чи англиар ойлгодоггүй юмуу?

---

Костя- Зина? Зина, байзаач!

---

Боря- Хөгшөөн, чи яасан? Дурлачихаа юу?.. Аав, сайшаахгүй дээ.

Костя- Тонил цаашаа!

Эр- Таня, сайн уу?

----------

Андрей- Чи сайн бүжиглэх юмаа.

Зина- Баярлалаа.

Андрей- Хаана сураа вэ?

Зина- Өө яахав.. нээрэн би өнөөдөр, элсэлтийн шалгалтаа өгсөн.

Андрей- Тийм үү? Баяр хүргэе!

Зина- Одоо хамт сурцгаана. Чи хэзээ сургуульдаа, буцаж орох вэ?

Андрей- Би одоохондоо, мэдэхгүй л байна. Чи хамгийн гол нь, хичээлээ битгий таслаарай. Бас курсын ажлуудаа, цаг тухайд нь өгч бай. Хэрэв Ахмаанова хичээл заавал, чи бичээд аваарай. Бүгд хэрэг болно шүү. Бас ахиухан дадлага хий.

-------

Боря- Хэн, хэдийг зарсан бэ?

Костя- Надад 100 байна.

Саня- 76.

Боря- 108..

Андрей- Минийх..

Мажор- Хэн?!.. Хэн бэ?!

Боря- Би санаандгүй, дээр нь суучихсан юм.

--

Зина- Би олчихлоо, нөхөд өө! Гэхдээ энэ, тийм хялбар байгаагүй шүү. Би өөдөөс харсан хөрш айлд орсон. Гэтэл тэдэнд байгаагүй. Дараа нь доод айл руу ортол, тэд надад “дээд айлаасаа асуу” гэж хэлсэн. Би тэдэнд “Нөхөд өө, туслаач? Би нэг хүнд дуулж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл тэр намайг анзаарч харж магадгүй” гэж хэлсэн.. Гуйя, надад гитар тоглож өгөөч? Тэг л дээ?

Мажор/яриа/- Элвис-ийн дууг чадах уу?

----------

/дууг орхино/

Эр- Танай тэр Стругацкий-хан чинь, нусгай жаалууд. Тэд юү бичсэн юм бэ? Юү?!

Шилт- “Улаан үүлний орон” нэртэй, агуу роман. Ирээдүйн ертөнцөд, хүн болгон..

Эр- Хүн бүр бишээ. Өөрийгөө бүү хуур.

Шилт- Хэлээч? Та өөрөө амьдрахыг хүсдэг, тийм ертөнц бий юү?

Саня- Тиймээ, бий. Даанч тэнд, намайг багтаах зай байхгүй.

/дууг орхино/

--

Саня- Аяар, аяар, болгоомжтой! Алив, алив.. За буулгаарай.. Оп-па!.. Би шөнөжингөө гагнасан.

Боря- 6200!

Андрей- Өглөө нь мөнгө, орой нь сандал. Харин бид, орой нь зочид.. өглөө нь мөнгө. 7000!

Саня- За тэгэхээр.. сүүлийн пянзнуудаа бичээд, дараа нь..

Андрей- Дараа нь гүйцээ, эрх чөлөө! Тэгээд өөр өрийнхөө ажлыг хийж болно.

Саня- Ямар ажил билээ?

Андрей- Өөрсдийн. Жишээ нь Борька, “Москонцерт”-д ажилд орно. Тийм үү, Боря?

Боря- Надад тэр “Москонцерт”, огт хэрэггүй ээ. Тэд жааз хөгжмийг, ойлгохгүй.

Андрей- Таяг дипломоо хамгаалчихвал, Ардын Шүүгч болно.

Костя- Өмгөөлөгч.

Боря- Яагаад прокурор болохгүй гэж? Илүү их ажиллана ш дээ.

Костя- Харин чи?

Андрей- Миний хувьд, бүх юм амархаан. Роман бичнэ.

Саня- Тэгээд яана гэсэн үг вэ? Тарцгаах уу?

Боря- Аан гээч, Таяг аа? Надад энэ түүх, харин ч таалагдаж байна. Яг л хүүхэд нас шиг. Хамтдаа байцгааж.. үхтлээ зогсоно!

Костя- Санёк, харин чи юү хийх вэ?

Саня- Надад ямар.. их юм хэрэгтэй биш дээ. Надад чөтгөрүүд та нар, бас хажууд найз бүсгүй байхад л болчихно.. Андрюха, чи энэ тухай роман бичээч, аан?

Боря- Нэг ёсондоо, ажлаасаа хөндийрөхгүйгээр.

Андрей- Мхм. Тэгээд тэрийгээ “Дамчид хэрхэн хатаагдсан нь” гэж нэрлэнэ. Энэ хэрэггүй ээ.

---

Андрей/шүлэг/- Энэ мөчийг, бүү март.. Нохойн хошууны шинэхэн жимс.. Зуухан дээр чинь буцалж байна.. Би үүрд чиний яруу найрагч.. Би үүрд чиний нууц амраг.. Өөр юү ч байхгүй..

Надя- Би Вознесенскийн шүлэгт дуртай.

Андрей- Би ч гэсэн.

Надя- Хүсвэл би ч гэсэн чамд, юм уншиж өгөх үү?

Андрей- Юү?

Надя- Юү ч байж болно. Алив, суучих.. Оройн цагаар, нийслэлийн “Националь” зочид буудлын орчимд, ганган залуусын гонсгор дүрийг харж болно. Тэд Зөвлөлтийн хүмүүсээс, араатны уйтгартай харц, мөн ажилгүй амьтдын хайнга байдлаараа ялгагдана. Тэд бол, сайхан амьдралын тухай мөрөөдөлдөө барьцаалагджээ. Гэхдээ тэдний хувьд, сайхан зүйл гэдэг нь- ердөө л нейлон оймснууд, гадаадын тамхины сурталчилгаатай цамцнууд юм. Тэдэнд хажуугаар нь өнгөрч байгаа гадаадын хүн, бүдүүн зайдас турж эцсэн нохойн аяж үйлчилдэг шиг л нөлөөлнө. Ганган эр, чичрэн дагжиж шүлсээ гоожуулан, зориг муутай гаслан гийнана. “Ай бай таны оймс, энд дотоож. Гив ме олл, танд хейв”. Зарж худалдах, амьдрал. Надежда Воострикова.

Андрей- Чи яаж ингэж чадна вэ?

Надя- Би ямар буруу юм хэлсэн юм бэ?

Андрей- Чи энэ тухай юү ч мэдэхгүй ш дээ.. Худлаа юм бичсэн байна. Тэр хүмүүсийн амьдралын талаар, чи юү ч ойлгохгүй байж, доромжлон гутаажээ!

Надя- Харин чи ойлгодог гэж үү?

Андрей- Би ойлгодог!

Надя- Хаанаас?

Андрей- Тэндээс! Яагаад гэвэл, би өөрөө.. тэндхийн хүн.

Надя- Юү гэнээ?.. Яах гэж?

Андрей- Таяг асуудалд орсон. Бид түүнийг хаяж чадаагүй.

Надя- Та нар аа?

Андрей- Бид.

Надя- Саша, бас.. Борис уу?.. Тэгэхэд Костя-г дуудсан тэр хүн, хэн юм бэ?

Андрей- Тэр хүн, мөнгөө нэхэж ирсэн. Костя-гаас.. хэдэн мянган рубль.. Бид мөнгө олж, тэдэнд өгөх хэрэгтэй болсон.. Чи үзэн ядаж байна уу?.. Би өөрөө өөрийгөө ч, үзэн ядаж байна.

Надя- Дуугүй бай.. би.. би зүгээр л, чамд хайртай. Бас.. би чамд хайртай, бас айж байна. Маш их айж байна. Учир нь би.. би аавын өрөөнд, нэг зураг харсан. Тэр залууг алчихсан байсан.

--

Саня- Дуусаа, нөхөд өө!

Костя- Хэн тэрнийг алсан гэж, бодож байна?

Боря- Мөрдлөгөө дараа нь. Эхлээд мөнгөө нуух хэрэгтэй.

Костя- Яах гэж?

Андрей- Байрны тэн хагас нь, чамайг тэр “Булингар”-тай байхыг харсан. Надя-гийн аав, тэрнээс чам руу, чамаас бидэн рүү очих учгыг олохгүй гэж, чи бодоо юу? Санька-д энд, 7 мянга гаруй рубль бий. Хэрэв тэрнийг нэгжихээр ирвэл яахав? Тэр бидний өмнөөс, бүгдийг дааж гарах хэрэг үү?

Боря- Андрейг угтаж авсан вокзалын, тээш хадгалах газар!

Костя- Тэр болохгүй ээ.

Боря- Яагаад?

Андрей- Өөр газар санал болго л доо.

Костя- Газар булъя.

Боря- Чи яасан, эрдэнэсийн арал дээр байгаа юмуу? Хаана булна гэж?

Костя- Хаана булахыг, би яаж мэдэх юм бэ?

Боря- Тэгвэл шийдлээ. Вокзал дээр.

Андрей- Таяг аа? Гурав нь, нэгийгээ хүлээхгүй шүү.

---

Андрей- За за, энэ сүүлчийнх нь.

---

Кепка- За яасан, баригдав уу, новш оо?

Андрей- Та нарт юү хэрэгтэй вэ?

Кепка- Өрөө авья!

Андрей- Ямар өр?

Кепка- Танай найзын тавьсан өр... Та нар түүнийг хамгаалж байна. Гэтэл тэр, та нараас хумсалдаг. Чи яагаад, найз нартайгаа хуваалцаагүй юм бэ? Муу ч сайн ч, 2 мянга шүү дээ! Муу л байна даа.. 136-р шүүгээ. Хэн чамд нууц кодыг нь хэллээ, ухаантан гуай?

Костя- Би өөрөө сонгосон.

Саня- Чи яасан, дүлий юмуу? Өөрөө сонгосон гэж байна.

Кепка- Илбэчин ч бол доо! Өрийг төлөх хэрэгтэй, новш оо!

Боря- Хөөе..

Саня- Цүнхээ өг! Өг гэж байна шүү!

Кепка- Та нарынх байсан, одоо биднийх..

-------

Сэргийл- Бүх юм зүгээр үү, Сеня?

Сеня- Зүгээрээ, Юрий Николаевич.. Энэ.. валютын наймаачдыг, гардаж барьлаа. Энэ шүүгээгээр дамжуулан, “ногоон” эргэлдүүлж байсан.

Боря- Нөхөр сэргийлэгч ээ, бид эргэлдүүлээгүй ээ.

Андрей- Боря!

Боря- Тэд энд зодоон хийж.. Яасан?

 

Андрей- Боря.

Сеня- Одоо шалгаад үзье.. Үгүй ээ, Юрий Николаич, бид андуурч. Энэ өөрийнх байна.

Сэрг- За өөрийн бол, яая гэхэв.. За, энийг бид өрөндөө авлаа. Харин маргааш энд, дахиад өдий хирийн мөнгө авчраарай. Дахиж хумслахаас хашрах байлгүй. Хэрэв мөнгө авчрахгүй бол, бид та нарт аялал зохион байгуулж өгнө. 10 жилийн хугацаагаар. Мод хийдэг газар руу. Ойлгов уу?!

---

Саня- Бид чиний төлөө, үхэн хатан зүтгэж байна! Гэтэл чи..

Костя- “Булингар” надад, аавын “Волга”-г өрөндөө авна гэж хэлсэн. Харин би вокзал дээр ирж, “алчуур” авахдаа, валютчид 136-р шүүгээнд мөнгө хийж байхыг харсан. Тэгээд онгойлгож үзтэл, тэнд мөнгө байсан.

Андрей- Чамд хаанаас 2 мянга байсныг, одоо ойлголоо.

Саня- Яасан, бидэнд чи хэлчихэж болсонгүй юү? Хэл чинь татчихаа юу?

Костя- Та нарыг энд хутгахыг хүсээгүй учир, хэлээгүй юм. Ойлгов уу?!

Боря- Сонс Таяг аа, ер нь Москва-д чи өргүй хүн байгаа юу, аан?

Андрей- Хангалттай!.. Больцгоо! Энэ л дутаж гэнэ дээ!.. Бид гурав хоногийн дараа, Понт-д 10 ямнгыг өгөх ёстой. Харин маргааш тэдэнд, 3500-г өгнө!

Боря- 3500 нь, бидэнд вокзал дээр байгаа.

Костя- Харин 10 нь?

Саня- Чи дуугүй байсан нь дээр шүү. Тэр валютийн наймаачидтай, зодолдох хэрэгтэй байх.

Андрей- Тиймээс Таяг-ийг Одесс руу явуулж, харин бид өөрсдөө энд, аусудлыг шийдэхийг оролдоно.

Костя- Би хаашаа ч явахгүй..

Андрей- Таяг аа!

Костя- Энийг би хийсэн, би өөрөө учраа олно.

Боря- Цагаа олсон мэдэгдэл байна.

Андрей- Тэгэхээр сонс. Өглөө вокзалын камераас, мөнгөө авна. Талыг нь эдэнд, талыг нь Понт-д өгнө. Барьцаа болгож. Дараа нь шинэ пянзнууд бичнэ. Энэ цорын ганц арга.

Боря- Бидэнд итгэнэ гэж бодож байна уу? Өртэй үлдэхийг.

Андрей- Маргааш 10 цагт, вокзал дээр шүү.

---

Дэс- Ёох, манай Мутаев-ын ул мөр хаа сайгүй байх юм. Эднийг нь шалгаад үзчихсэн. Харин эднийг шалгаж байгаа.

Хошууч- Хамаатан саднууд нь?

Дэс- Тэгэхэд би танд хэлж амжаагүй юм. Охин чинь ирээд, би.. Москва-гийн Эрэн сурвалжлахаас утасдсан. Тэрэнд эгч байдаг. Манаач. Тракторын үйлдвэрт.

--

Ээж- Хүү минь? Амармаар юм даа... Бичээд л байх юм.

/бичиг/- Пресли- 2500, пиджак- 200, Колтрейн- 1100... Тэрнийг, сонирхолтой амьдрал хүлээж байлаа.. 

--

Андрей- Байна уу?

Лиза/яриа/- Андрюша, чи юү?

Андрей- Тийм.

Лизаяриа/- Би Костя-гийн ээж байна.

--

Лиза- Орой.. хоол нь ч хөрчихсөн. Гэтэл тэр байдаггүй.. Тэр дандаа утасддаг байсан. Эжээ, би найзуудтайгаа байна, жаахан саатах нь гээд.. Дараа нь Надя-гийн аав, Георгий Михайлич утасдаж.. таны хүү, хэргээ хүлээн мэдүүлэг өгч байна гэсэн.

Аав- Лиза, больж үз..

Лиза- Чи утасдаач! Чи нэг л ярихад, бүгдийг өөрчилж чадна ш дээ.. Тэр дамын наймаа хийдэг байсан гэнэ. “Бөөрөнхий” гэдэг хочтой, Сеня гэгчийн гэмт хэргийн бүлэгт.

---

Саня- Энд бүгд байгаа. Рентген зураг дууссан. Бичих юмгүй болсон.

Андрей- Энд хэд байгаа вэ?

Саня- 3150.

Андрей- За яасан, сураг мэдээ байна уу?

Өмгөөл- Би чадах бүхнээ хийсэн. Гэсэн ч хэргийг Шүүхэд шилжүүлсэн. Тиймээс Шүүгчтэй ажиллах болж байна. Харин энэ.. ямар үнэтэйг, та нар ойлгож байгаа.

Андрей- Саня?

----

Лика- Костя!

Ээж- Чимээгүй, чимээгүй.

Боря- Цагаатгах болов уу?.. эсвэл үгүй юү?

Андрей- Ял өгөх байх.. Яаж ярьснаас л болно.

--

Андрей- Өмгөөлөгч хаана байна?

Хошууч- Энэ л байна ш дээ.

Боря- Манай өмгөөлөгч яасан?

Саня- Яадаг новш вэ?!

Эм- Чишш!

Эм1/яриа/- Бүгд босцгооно уу? Шүүгч ирж байна!

Шүүгч- Бүгд сууцгаана уу?

Яллагч- Тэгэхээр та нар гэмт хэргийн бүлгийн бүрэлдхүүнд багтан, гадаадын валют наймаалан, хууль бус ажиллагаа явуулж байснаа баталж байна уу?

Костя- Тийм.

Шүүгч- Шүүх, гэрч Германов Валерий Павлович-ийг урьж байна.

Яллагч- Валерий Павлолич, та эцгийн хувьд, Шүүхэд хэлж өгч чадах уу? Хүүд чинь гадаадын валют байхыг, та ер нь харсан уу?

Аав- Үгүй.. Гэхдээ энэ, огт хамаагүй ээ.. Миний хүү хулгайч. Тэр улс орноосоо, хулгай хийсэн.. Миний хүү.. хулгайч. Тиймээс түүнд, хуулийн хатуу шийтгэл оногдуулж, шоронд хорих ялын дээд хэмжээг өгөхийг, би хүсч байна.

Шүүгч- Гэрч ээ, та танхимд үлдэж болно шүү.

Яллагч- Гэмт хэрэгтнүүд ичгүүр сонжуургүй ажиллаж байсныг анхаарч үзэн, тэднийг 8 жилээр хорьж шийтгэхийг, улсын яллагчийн зүгээр хүсч байна.

Хошууч- Мөрдөн байцаагчид, мэдэгдэл байна, нөхөр Шүүгч ээ?.... Константин Германов, хэрэгтний сандал дээр сууж байна. Тэр буруутай юү? Тиймээ. Мөрдөн байцаалт ч, энэ бурууг нь тогтоосон. Тэр гэмт хэрэг үйлдсэн, тиймээс шийтгэх хүлээх ёстой. Хүн шоронд сууж байвал, энэ шийтгэл гэж манайд тооцогддог. Гэхдээ төрсөн эцэг нь Шүүхээс, ялын дээд хэмжээг хүсч байгааг сонсох нь, шийтгэл биш гэж үү? Эх нь чамайг шоронгоос суллагдаж ирэхийг хүлээн, харин чи буцаж ирээд, түүний нүд рүү харах ёстой гэдгээ мэдэж байх нь, шийтгэл биш гэж үү? Константин Германов, ямар ч Шүүхээс илүүтэйгээр, өөрөө өөрийгөө шийтгэсэн. Тийм учраас, хэргийг мөрдөхөд яллагдагч, ихээхэн тусалсныг бодолцож тооцон, өршөөж үзэхийг би Шүүхээс хүсч байна.

--

Шүүгч- Яллагдагч Кооршунов Семён Владиславович-ийг буруутай гэж үзэн, 88-р зүйл ангийн 3-т заасны дагуу, 8 жил хорих ял оноож байна. Яллагдагч Германов Константин Валерьевич-ийг буруутай гэж үзэн, 2 жил хорих ял оноолоо. Ялын нэг жил нь, тэнсэн харгалзах ял болно. Шүүх хурал хаасныг мэдэгдэе!

Ээж- Тайвшир.

---

Зина- Андрей, тэр одоо яах болоо?

Андрей- Тэр даваад гарнаа. Бид тусална. Дуулав уу?

----

Хошууч- Алив, тамхилаач?

----

Андрей- Баярлалаа.

Понт- Над руу хараарай.. Инээмсэглээрэй.. Хм, сайхан байна уу?

Андрей- Бидэнд одоо, төлөх мөнгө байхгүй.

Понт- Ойлгож байна.. Сатаарахгүй шүү. Ажилла, ажилланаа!.. Гэхдээ аан гээч, Андрей?.. Цаг яваад л байна. Костя шоронд, өр нэмэгдээд л байна.. Танай үеийхэн, хэнээс ч тусламж авахыг хүсэхгүй юм даа.. Ялангуяа ахмад хүмүүсээс. Бүгдийг өөрсдөө хийхийг хүсдэг.. Алив ээ? Тэвэр, түүнийг тэврээч?! Тэр таны эхнэр ш дээ. Эрүү дээшээ.. ингээд!

Эм- Мхм.

Понт- Амьдрал бол, дөш. Лантуугаа өргө. Залуу насанд, гол ньа жил ш дээ.

Андрей- Би энд, шүлэг уншихаар ирээгүй.

Понт- Тэр харав уу, дахиад л яарч байна. Харин одоо, жаахан цаашаа зогсчих. Бага зэрэг. Дахиад. Дахиад, жаахан цаашаа.. Алив?.. За “гашуун байна”!.. Тэр шүү. Чи одоо чи найзуудайгаа цуг, надад ажилла. Харин одоо, Костя шоронд байгаа. Тэр өөрсдийнхнөөсөө мөнгө хумсалж байсныг, тэнд мэдчихвэл яахыг төсөөл дөө? Чадалтай залуусыг, цагдаад барьж өгсөн.. Тиймээс та нар, надад ажиллах болно.. Миний тавьсан нөхцлөөр.. Гайхалтай!

---

3-р анги төгсөв.

 

Back to episodes Go home