Фарца 2

2-р анги.

--------------------------------------------------------------------------------------------------

Хошууч- Надтай уулзах ажилтай явна уу?

Ахмад- Та хатуу чанга болжээ, Георгий Михайлович. Тэр тусмаа бидэнд. Яагаад гэдгийг ойлгохгүй юм? Уг нь танайх, манайх хоёр, хэзээ ч цол тушаалаараа уралддаггүй сэн.

Хошууч- Энд танайх манайх гэж байхгүй ээ. Нэг л эх оронд, алба хааж байна.

Ахмад- Чи зөв хэллээ, маш зөв хэлсэн. Та нар өөрийнхөө байранд, аюулаас хамгаалахыхан бид өөрийн байрандаа! Гэхдээ яагаад ч юм, үр дүн нь өөр байдаг. Тэгж санагдахгүй байна уу?

Хошууч- Чи юү хүсээ вэ, ахмад аа?

Ахмад- Шударга байхыг. Чиний энэ шинэ хэргийн тухайд. Хар л даа. Валютчин Зимин-д, нэгжлэг хийгээд 50 доллар хурааж авсан. Энэ хэрэгт нь, үүнд 8 жил өгсөн. Харин валютчин Рооковтов-оос, нэгжлэг хийх үед, алт валют нийлээд, нийтдээ сая гаруй доллар хураасан. Гэтэл яав? Бас л 8 жилтэй.

Хошууч- 88-р зүйл анги, 3-р заалт. Хуулийн дагуу энэ бол, дээд хэмжээ.

Ахмад- Хуулиар уу? Хуулиар бол, зөв л дөө. Харин шударга үнэнээр бол? Дор хаяж, 15 жил ш дээ! Чи юү гэж бодож байна?

Хошууч- Би хуулийг хамгаалдаг болохоос, өөрчилж бичдэггүй.

Ахмад- Чи ч тийм л дээ. Чухам тийм учраас л, Роокотов-ын хэргийг, би чамаас хурааж авч байна.

---

Хошууч- Нөхөр ахмад аа, би ахлах цолтны хувьд..

Ахмад- Наад цолоо, чөтгөр лүү нь илгэ, хошууч аа! Шийдвэрийг бүр “дээрээс” гаргасан. Одоо энэ хэрэгт, чамаас юү ч шалтгаалахгүй.. Охиндоо мэнд дамжуулаарай.

----

Дэс- Нөхөр хошууч аа?

Хошууч- Чи яах гээв?

Дэс- Энэ.. өглөө ирсэн.

Хошууч- Яагаад эрүүгийн эрэн сурвалжлахад биш, манайд ирдэг билээ?

Дэс- Энэ чинь “булингар” Володя шүү дээ! Эрэн сурвалжлагдаж байсан. Тэрнийг нэг удаа “Понт”-той.. нөгөө, Понтоонов-той байхыг харсан. Валютын наймаанд нь тусалж байсан. Роокотов-той ажиллаж байсан байх. Роокотов-ын хэрэг, манай дээр байгаа ш дээ. Тэгээд л би, шийдсэн юм.

Хошууч- Зөв шийджээ. 

-----

Эр/яриа/- Хөлөө мөрний хэмжээнд тавь. Гараа чөлөөтэй унжуул. Хоёр дахь дасгал нь, суниалт. Гараа урдаа өргө..

---

/бичиг/- Андрей Трофимов. Шинэ амьдрал. Өгүүллэг.

----

Саня- Хуурсангүй шүү, хөрөнгөтөн чинь!

------

Боря- Өрөөсөн нь хаана байна?

Саня- Магадгүй нэг хөлтэй юм байлгүй.

-----

Саня-Зугтая!

----

Боря- Алив, яваарай!

---

Сергей- За яасан, комсомолч минь? Тамирчин болоо юу?

Андрей- Ямар утгаар?

Сергей- Зочид буудлуудыг, дэлбэлж байна уу? Энд ингэж дасгал хийгээд, олимпийн шигшээд ч гүйж чадахаар болно. Ухантай хүмүүс америк, германчуудыг нисч ирэхэд нь, онгоцны буудал дээр тосч авдаг юм. Тэнд цэрэг цагдаа ч бага, бас гадаадын зочдын бүх хувцас хунар нь, биед нь байдаг.

Боря- Чи энийг ойлгохгүй ээ. Парис загвар.

Андрей- Чи ч үнэхээр, хувцасны донтой юмаа.

Сергей- Энэ Парис загваруудаа, хаана зарах санаатай байна даа?

Костя- Манай оюутны байранд.

Сергей- Ийм гоё юмнуудыг, оюутнуудад уу?.. Би та нарыг, нэг стюардесс-тай танилцуулж өгч чадна. Гэхдээ тэр, бөөндөж авдаг. Тасархай эмэгтэй дээ! “Батуми-Москва” чиглэлд нисч явахдаа, түүнтэй танилцсан.. Дагина!

Боря- Яадаг юм, стюардесса руу очьё л доо. Би татгалзахгүй. Эсвэл үгүй юү?

Костя- Үгүй.

Саня- Яагаад?

Костя- Бид түүнийг анх удаа харж байна.

Сергей- Хоёр дахь гээч.

Костя- Манай оюутны байранд зарнаа.

Боря- Чи тэнд бараг юү ч зарахгүй ээ. Тэндхийн хүмүүс, котлет авч идэж ч чадахгүй улс.

Андрей- Борисын зөв. Аль хямдханыг нь, нийтийн байранд зарах хэрэгтэй. Тиймээс Саня, Таяг хоёр тийшээ яв. Орой Санька-гийн гараашийн үүдэнд уулзацгаая. Харин бид стюардесса руу очно. Парисын хувцсаа аваачиж зарна.

Сергей- Дагина даа!

---

Стю- Сайн уу, хөвгүүд ээ?

Сергей- Гербара, энэ миний найзууд.

Стю- Орцгоо?

Боря- Чи “Батуми-Москва”-гийн нислэг гэсэн ш дээ.

Сергей- Тэгээд? Тэр чинь бүр, дайны өмнө шүү дээ. Би 7 настай, бас ээж аавтайгаа нисч явсан.

---

Стю- За?

Сергей- Үзүүлээрэй.

----

Сергей- Бүгд фирмийнх. Зочид буудлаас “дэлбэлсэн”.

Стю- Сайн байна! Тэгэхээр.. ой.. алив.. Бүгдийг нь 3000-аар авья.

Боря- Талаас илүү нь, болчихлоо.

----

Стю- Эмгэн намайг мартаагүйд чинь, баярлалаа. Найзуудаа авчирч байна. Баярлалаа.

Сергей- Чамд баярлалаа, дагина минь.

Андрей- Ингэхгүй ээ. Та дөнгөж сая, бүгдийг нь 3000-аар авна гэсэн.

Стю- Харин тийм. 2000-ыг чамд,  1000-ыг энэнд. Ийм журамтай ш дээ. Таалагдахгүй байвал, өөр газар хай!

Боря- Андрей? 2000 боломжийн юм бишүү? Таяг бас зарчихвал, мөнгө нэмэгдэнэ.

Сергей- Яасан, чамд бага байна уу? Наймаачин болж, хөл дээрээ зогс. Тэгээд валютын наймаа хий.. “Ногооныг” одоо 4 рублиэр өгч болно.

Андрей- Би худалдаачин биш. Бас энд би, эхний бөгөөд, эцсийн удаа ирсэн.. Явцгаая.

---

Сергей- Чамайг хүргээд өгөх үү, зохиолч оо? Мөнгө авахгүй.

Боря- Андрей?

---

Саня/яриа/- Ор ор, ороод үзээрэй! Үгүй ээ, үгүй, үгүй. Булаацалдах хэрэггүй. Та нар яаж байнаа?.. Хурдан шийдээрэй. Хүн авчихна шүү..

Костя/яриа/- Мөнгөө надад өгөөрэй.

Саня/яриа/- Тиймээ, мөнгө! Мөнгөө Таяг-т өгөөрэй... 7 рубль. Долоо!

Костя- Алив?

Эр- Май.

--

Дарга- Дамлаж байна уу?

Саня- Чи хэн гээчийн, “тагжгар” билээ?

Костя- Манай комсомолын дарга.

Дарга- Явуулын наймаачид!.. Тарцгаа, тарцгаа!... “Левис” ямар үнэтэй вэ?.. Юү гэж бодож байна? Сургуулиас хөөгдөхөд, хангалттай болов уу?

---

Дарга- Зүйл анги ч авч магадгүй.

Костя- Тэгэхүй ээ.

Дарга- Яагаад тэр билээ? 3 рублиэр өгөх юмуу?

Костя- Үнэгүй өгье.

---

Дарга- Энийг ч бас уу?.. Зөв өө! Чи бас диплом хамгаалах ёстой ш дээ.. Хэрэв чадвал.. Оп!.. Пиджак аваад өг дөө?.. Баярлалаа.

Саня- Хандаж байгаарай.

Дарга- Аан тийм, маргааш деканат дээр ирээрэй.

Костя- Яах гэж?

Дарга- Дипломынх чинь тухай ярилцая. Чи оюутан хэвээрээ биз дээ? Одоохондоо..

---

Эм- Өг л дөө?

Эр- Намайг үнсвэл, өгнөө..

Эм- Өгөөч дээ?

Ланская- Залуу минь, та хэнтэй уулзах гээв?

Андрей- Сайн байна уу? Би Андрей Трофимов. Намайг санаж байна уу?

Ланская- Валерия Ланская. Санаж байнаа, тийм. Сайн байна. “Шинэ амьдрал” гэж, сайхан нэр. Найдвар төрүүлж байна.

Эм- Валерия Дмитриевна?

Ланская- За?

Эм- Вознесенский, материалаа ирүүлсэн. Евтушенко ч ирүүлсэн.

Ланская- Юун тухай?

Эм- Залуу коммунистуудын тухай, Кубын тухай, бас тэр Хэмингуэй-тэй хэрхэн уулзсан тухай.

Ланская- Хэмингуэй-г нь авчих.

Эм- Ойлголоо.

Ланская- Коммунистуудын тухай, өнөөдөр бүгд л бичиж байгаа. Бидэнд мөнхийн сэдэв хэрэгтэй. Яг чинийх шиг.. Лёша?.. За яасан, шинэ эскиз үү? Мхм.. Бид сэтгүүлийнхээ шинэ дүр төрхийг, бүтээж байгаа юм. Бусдаас ялгарах нүүр царайг нь.. Бид чинь “Шинэ ертөнц” сэтгүүл биш шүү дээ. Залуухан, аз жаргалтай, авьяастай. Чамд ямар байна?

Андрей- Сайхан бүсгүй байна.

Ланская- Би түүнд эскизүүдээ үзүүлэх юм. Далимд нь чиний тухай ч хэлнэ. Тэр залуу авьяастнуудыг, сонирхож байгаа.

Андрей- Баярлалаа.

Ланская- Хоёр гураь хоногийн дараа ирээрэй. Чиний өгүүллэгийн, хар зургийг ярилцая. Өөр, санаа оноо байна уу?

Андрей- Яахав, ноорог төдий л..

Ланская- Тууж уу, роман уу?

Андрей- Мэдэхгүй ээ, яваандаа харагдах байх.

Ланская- Юун тухай вэ?

Андрей- Юү, шууд хэлэхэд хэцүү байна л даа.. Залуу үеийн, түүхийн, бид яаж амьдарч, юү мөрөөдөж байгаа гээд..

Ланская/шүлэг/- Эзэгнэхийг тэмүүлсэн шинэ үе өсч өндийлөө.. Энэ хорвоод тэд, инээж уйлахаар иржээ.. Үхлийг харж, задгай тэнгист аялахыг.. дуу дуулж, халдашгүй бүсгүйг үнсэхээр, тэд ирсэн..

Андрей/шүлэг/- ..тариа тарьж, бууны ам руу инээмсэглхээр, цаг хугацаа уралдан амьдрахаар ирсэн.. Хэн нэг нь, мундаг сэтгэжээ.. Рождественский. Би энэ шүлгийг, политехникийн дээд сургууль дээр сонссон.

Ланская- Сайн байна! Зохиолч хүн, цаг хугацааны өгч байгаа бүхнийг, өөртөө шингээх ёстой. Бүх амьдралынха турш, уншиж, сонсох ёстой.

Андрей- Тиймээ.

Ланская- Энийг чамд өгье.

Андрей- Баярлалаа.

Ланская- Тиймээс, бүгд чиний өмнө байна!

Андрей- Нээрэн үү?

Ланская- Харж л байя.

--

/бичиг/- Василий Аксёнов. Оддын тасалбар. 1-р хэсэг. Тоо юу, сүлд үү?

--

Боря- Та нар түүнд, 2000 рублийн, өгөөмөр бэлэг барьжээ.

Саня- Харин та нар, таксины жолоочид, найзын хувьд зүгээр л 1000-ыг өгчихөө юү?

Боря- Бид өгөөгүй ээ. Бид наймаа амжилттай болсон гээд, түншдээ ноогдох хувийг нь л олгосон.

Саня- Тиймээ, тэгээд юү ч үгүй хоцорсон.

Боря- Яасан, мөнгө олох өөр сайхан арга чамд байгаа юмуу? Эсвэл үгүй юү?!

Андрей- Долларын албан ёсны ханш, 45 копеек байгаа... “Известия” сонинд, тэгж бичсэн байсан.

Боря- Тэгээд юү гэж?

Андрей- Хувцас хунарнаас чинь, юм үлсдэн үү?

---

Андрей- Болох юм байна.

Боря- Юунд болно гэж?

Андрей- Нэг санаа байна!

---

Саня- Энэ цагдаа, биднийг барьчихна ш дээ!

Боря- Чи дуугүй л бай. Тэгвэл барихгүй.

Костя- Бид тэднийг яаж таних юм бэ?

Боря- Цасан цагаан шүд, инээмсэглээр нь.

Андрей- Тэгэхээр сонс. Ойртохоор нь дөхөж очоод, “Сайн уу, Москва-д тавтай морил? Та мөнгө солиулмаар байна уу?” гэж хэлнэ.

Саня- За?

Андрей- Нисэх буудлаас дагуулж холдоод, тэнд рублиэ доллараар солино.

Саня- Уучлаарай, би зөвхөн дагуулж явах, солих гэдгийг л ойлголоо. Бусад нь..

Андрей- Чиний хувьд, энэ л болно. Бусдыг нь би өөрөө даана.

--

Андрей- Сайн уу, сонин юу байна?

Шляп- Баярлалаа, дажгүй. Харин танаар?

Андрей- Бас л дажгүй. Москва-д тавтай морил? Та мөнгөө солиулмаар байна уу?

Боря- Сайн уу?

Саня- Москва-д тавтай морил? Та нөгөө.. товчхондоо мөнгөө солих хэрэгтэй юү?

Хар- Юү гэнээ?

Костя- Сайн уу? Москва-д тавтай морил? Та мөнгөө солиулмаар байна уу? Доллараа?

Эр- Аан чи муу, өдөөн хатгагч! Юү сэдээ вэ? Иргэд ээ, энэ өдөөн хатгагч байна! Сэргийлэгч ээ?!

----

Костя- Уучлаарай?.. Залуус аа!.. Бидэнд аусудал гарсан.

Андрей- Миний хойноос!

Боря- Андрей, хэрэггүй!

Андрей- Сайн уу?

Эр- Сайн уу, сэр? ЗХУ-д тавтай морил?

Андрей- Маш их баярлалаа. Автобус руу орцгоо.

Эр- Болгооно уу?

Костя- Сайн уу?

Андрей- ЗХУ бол, маш сайхан орон..

---

Саня- Одоо яах вэ, аан?

Боря- Эдэнтэй цуг явчихаад, буцаад ирнэ.

Костя- Хаашаа? Биднийг тэнд, нүдэлчихсэн ш дээ!

Андрей- Хөтчийг нь, саатуулж бай!.. Эрхэм зочид оо, манай улсын нийслэл Москва хотод тавтай морилно уу? “Интурист” компани, та бүхэнд гайхалтай үйлчилгээ үзүүлж, 1-ийг харьцах 2 гэсэн ханшаар, доллараа рублиэр солихыг санал болгож байна. Энэ санал, зөвхөн манай автобусан дотор л хүчинтэй байх болно.

Хөтөч- Энд юү болоод байнаа..?

Саня- Ойлгосон уу?

Хөтөч- Тийм.

Андрей- О кей? Солих уу? Тиймээ. Тийм, о кей!.. Баярлалаа, баярлалаа, баярлалаа... Тиймээ, тийм. Их мөнгө байна.

---

Андрей- Манай үйлчлүүлэгчдэд зоруилсан, шинэ үйлчилгээ- задгай мөнгөөр хангах явдал. О кей?

Герм- Уучлаарай, би ойлгохгүй байна. Та германаар ярьдаг уу?

---

Боря- Надад танай хөгжим, маш их таалагддаг. Баярлалаа. Москва-д тавтай морил!

--

Боря- Та их мөнгө авчээ. Энэ маш сайн.. Энэ зөв өө!

Костя- Маш их баярлалаа. Москва-д тавтай морил?

----

Саня- За яасан, орох уу?.. Тэр тэнд яах юм бэ?

-------

Андрей- Кофе өгөөч?

Бармен- 2 доллар.

Андрей- О кей.

----

Андрей- Баярлалаа... Сайн уу?.. Аа, миний нэр Эндрю. Харин таныг?

Таня- Татьяна.

Андрей- Өө! Танилцахад таатай байна, Татьяна! Тэгэхээр.. би АНУ-д, Вашингтон-д ажиллаж амьдардаг.

Таня- Чи ажилладаг, ажилладаг л гэх юм. Гэтэл гутал авчихаж чадаагүй юмуу?.. Мм?

Андрей- Таныг дайлахыг зөвшөөрнө үү?

Таня- Тайвшир даа, би өөрөө чамайг дайлъя.. Над дээр биччих.. Тэр надтай яваа.

----

Таня- За, чи хэн юм бэ.. Эндрю?

Андрей- Утга зохиолч. Харин та?

Таня- Тракторын үйлдэрийн манаач.

Андрей- Мм. Ойлгомжтой.. За за.. та бид хоёрын яриа, сонирхолтой өрнөж болох байлаа. Гэхдээ би явалгүй болохгүй..

Таня- Би таныг дээш нь гаргаж өгье.

Андрей- Аа.. та намайг буруу ойлгожээ.

Таня- Чи яагаад, шууд айчихав аа? Дуустал нь явах хэрэгтэй ш дээ!.. Мм?

-----

Боря- Бидний нэгийг аваад явчихсан!

Костя- Чи хаачаад ирэв ээ, аан?!

Саня- Бид чамайг бариад явчихаж л гэж бодлоо!

Костя- Чи хаашаа алга болчихов оо, аан?

Андрей- Баярлалаа.

Боря- Хэн гэдэг юм бэ?

Андрей- Татьяна. Тракторын үйлдвэрийн манаач.

Костя- Тракторын үйлдвэрт, яг тохирсон кадр байна.

Боря- Мадам! Таныг яаж олж уулзаж болох вэ?

Андрей- Сонсооч, бидэнд 1500 ногоон байна. Энэ бол, хар захын ханшаар 5000 гаран рубль гэсэн үг. Гүйцээ, эрх чөлөөтэй!

Саня- Тиймээ!

Костя- Чимээгүй.. За явцгаая!

----

Дарга- Би чамайг, хаашаа алга болчихов л гэж бодлоо. Танд ямар нэг юм тохиолдоо юу?

Костя- Чамд юү хэрэгтэй вэ?

Дарга- Чи ор л доо? Суучих.... Чи Зөвлөлтийн эсрэг элементүүдэд, яаж ханддаг вэ?

Костя- Бүгдтэй л адил.

Дарга- Энэ чинь, яаж гэсэн үг вэ?

Костя- Шүүмжилдэг.

Дарга- Ажлаас зугтдаг, дамын наймаачдыг уу?.. Зөв өө.. Чи чинь, комсомолын гишүүн ш дээ. Тун удахгүй, улаан дипломтой төгсөнө. Байр сууриа бүх хүмүүст сонсгох боломжийг, чамд олгох хэрэгтэй.

Костя- Ямар байр суурийг?

Дарга- Энд нэг захианд, гарын үсэг зурах хэрэгтэй байна. Гэтэл чи алга болчихсон. Хичээлдээ ч явахгүй. Би аав руу чинь утасдаж, Шүүхийн ажил хэрэгт нь төвөг удъя гэж, бодож байлаа. Тэнхим тэр чигээрээ гарын үсэг зурж, ганц чи л үлдсэн.

Костя- Хаана гарын үсэг зурах гэж?

Дарга- Энд.

Костя- Бага хурал хийх гээ юү? Никита Сергеич-ийг урихыг хүсч байна уу? Юун тухай, захиа юм бэ?

Дарга- Яахав зүгээр л.. нэг хулгайчийн хорих ялыг, өөрчлөхийг хүсч байгаа юм. Тэрэнд бага ял өгсөн. Роокотов. Тийм хүний тухай, сонссон уу?

-----

Халз- Сайн уу, Костя?.. Та нарыг, аль шоронд ингээд зурчихаа вэ, хөвгүүд ээ?.. Усанд сэлэх нь үү, эсвл ажилтай явна уу?

Костя- Өрөө өгье.

---

Костя- Энд 1500 “ногоон” байгаа.

Халз- Та нар яасан, мөнгөө дотоожиндоо нууж авчираа юу?.. За за. Хаанаас аваа вэ?

Андрей- Хөдөлмөрлөж олсон. Бид танд, одоо ямар ч өргүй.

Халз- Тэр ч тийм л дээ. Надад бол өргүй.

---

Саня- Яасан, ингээд л болоо юу? Орох тасалбараа авсан. Гэхдээ усанд сэлсэнгүй.

Андрей- Үгүй ээ, болоогүй!.. Би редакц руугаа очих хэрэгтэй.

---

Андрей- Уучлаарай, би саад болоогүй биз? Танайд үйл явдал болж байгаа юмуу?

Эр- Манайх, 5 минутын дараа үдийн хоолоо иднэ. Үдийн хоол- байнга үйл явдал байдаг.

Андрей- Тийм дээ.. Сайн уу? Окуджава юу?

Шилт- Магад ч үгүй.

Эм- Хм.. чи хэн бэ? Мм?

Андрей- Андрей Трофимов.

Эм1- Трофимов оо? Трофимов, нэг л танил нэр байх чинь.. Мм. Яг тийм, чиний өгүүллэгийг санаж байна.

Эм1- Юм авчирсан уу?

Андрей- Үгүй.

Эм1- Тэрэнд л “үгүй” байх. Харин надад дарс.

Ланская/яриа/- Андрей!

Андрей- Валерия Дмитриевна.. Сайн байна уу?

Ланская- Сайн уу? Танилц. Василий Аксёнов. Зохиолч. Андрей Трофимов, эхлэн бичиж байгаа зохиолч.

Андрей- Сайн байна уу? Таны “Оддын тасалбар” зүгээр л.. Би тан шиг бичихийг, мөрөөддөг.

Вася- Мөрөөдөж байгаа л бол, бүтнээ.

Андрей- Валерия Дмитриевна, би..

Эм/яриа/- Валерия Дмитриевна!

Ланская- Уучлаарай, би та хоёрыг орхих болох нь. Удахгүй.

Вася- Андрей, чамаас хүсэх юм байна.

Андрей- Мм?

Вася- Чухал хүсэлт. Дэлгүүр рүү гүйгээд ирээч? Эндээс холгүй хүнсний дэлгүүр бий. Портвейн аваад ир, тэгэх үү? Би шинэ гар бичмэлээ авчирсан юм. Товчхондоо ном ёсоор нь хийх хэрэгтэй. Чи ойлгоно, тийм үү?

Андрей- Тэгье ээ.

----

Эр- Уучлаарай, Андрей? Танд ганц хоёр асуулт тавьж болох уу?

Андрей- За?

Эр- Энэ удахгүй ээ. Марсель Пруст-ын, моодонд орж байгаа зүйл. Би асууж, та хариулна. Би таны хэн болох, юү хийдэг, бас ямар маягаар бүтээлээ хийдгийг, дүгнэж хэлнэ. Бэлэн үү?

Андрей- Тийм.

Эр- Таны хийх дуртай зүйл?

Андрей- Ном бичих. Бичих.

Эр- Мхм, сайн байна. Таны хайртай, уран зохиолын баатар.

Андрей- Артаньян, бас шадар гурван цэрэг.

Эр- Амьдрал дээрх, таны баатар?

Андрей- Миний найзууд.

Эр- Таны гол дутагдал?.. Бодохгүй хариулна шүү.

Андрей- Аан..

Эр- Шууд хурдан, Андрей!

Андрей- Дурламтгай зан. Эмэгтэйчүүдэд хайртай.

Эр- Аан ха. Андрей, та яаж үхэхийг хүсч байна?

Андрей- Цэвэр ариун сэтгэлтэйгээр.

Эр- Аан ха, хүн чанартай байх нь. Тэгээд биччихэе. Одоо бас нэг асуулт. Яг одоогийн, сэтгэл сананы байдал?

Андрей- Цоглог, хүч чадал дүүрэн.

Эр- Тэгэхээр, сорилтын үр дүн, гайхалтай гарч байна. Та бол мөнгөө эмэгтэйчүүд, архи, бас тамхинд зардаг зохиолч. Үүнийг тэмдэглэн, хундага өргөх саналтай байна!

--

Ланская- Авьяаслаг бичжээ, гэхдээ авч чадахгүй нь. Уучлаарай? Намар болохоор, хүрээд ирэх үү?.. Мхм. Баяртай.

Андрей- “Оддын тасалбар”-ыг, бас Аксёнов-ын гарын үсгийг өгсөнд, баярлалаа.. Би энд, тэр зохиолоор кино хийнэ гэж, танайхан ярьж байхыг сонссон.

Ланская- Тиймээ, кино студийхэн, туужийг уншсан. Таалагдсан.  Дээдүүл ч бас уншсан. Өчигдөр, Катаев-ыг тэнд, шүүмжилсэн. Зөвлөлтийн хэвлэлийн хуудсанд, “Оддын хөвгүүдийг” алдаршуулан магтлаа, гэж. Гэхдээ чиний санааг, тэр хэвлэх хэрэгтэй гэж хэлсэн.

Андрей- Баярлалаа.

Ланская- Тиймээс чи, бич, бичээд бай. Одоохондоо өгүүллэгийг чинь авч чадахгүй. Гэхдээ намар гэхэд, юм өөрчлөгдөж магадгүй.

Андрей- За тэгвэл баярлалаа. Бас сайн сайхныг хүсье!

Ланская- Хүлээ! Чи Михаил Светлоов-ыг мэдэх үү?

Андрей- Тэгэлгүй яахав. Тэр “Гренада”-г бичсэн. Тэрнийг бүгд мэддэг.

Ланская- Түүнд уран зохиолын туслах хэрэгтэй. Чи маргааш “Уран зохиолчдын төв ордны”, ресторанд хүрээд ирээрэй. Хаана байдгийг нь мэдэх үү?

Андрей- Мэднэ.

Ланская- Би та хоёрыг танилцуулая. Тэгээд яахыг нь харъя.

Андрей- Баярлалаа.

---

Ланская- Андрей!

Андрей- Валерия Дмитриевна! Сайн байна уу? Та намайг уучлаарай? Найзууд маань, хамт очъё гэж гуйгаад.

Ланская- Аан.. тэгэлгүй яахав. Сууцгаа?

Андрей- Сууцгаа!

Надя- Баярлалаа.

Ланская- Андрюша?

Андрей- Өөв?

Ланская- Би чамайг нэг хүнтэй, заавал танилцуулах ёстой.

---

Боря- Борис, тун таатай байна.

Ланская- Андрей танилц. Михаил Аркадьевич Светлоов. “Гренада, Гренада, миний Гренада”.

Андрей- Сайн байна уу?

Ланская- Андрей Трофимов. Залуу, авьяаслаг зохиолч.

Андрей- Танилцахад таатай байна.

Ланская- Санаж байна уу? Танд уран зохиолын нарийг бичиг хэрэгтэй гэснийг?

Светлов- Та суугаач?

Андрей- Баярлалаа.

Светлов- Ярилцая. Гэхдээ энд, юү ч сонсогдохгүй юм. Бүгд л ямар нэг юмны тухай, маргалдаад..

Шилт- Михаил Аркадьевич, та юү гэж бодож байна? Би хэзээ, коммунизмыг байгуулах бол? Мм?

Светлов- Хонгор минь, чи бид хоёр үзэж чадахгүй. Харин энэ охидууд л, хайран байна.

Шилт- За за..

Светлов/шүлэг/- “Брут чи ч гэсэн, бүгдийн адил зүтгэж байна”. Моодны яруу нарйагч, чамайг ч бас хөндөөд авсан уу? Бичдэг үү?

Андрей- Оролдож л байна.

Светлов- Манай комсомолын бүтээн байгуулалтуудыг, алдаршуулж байгаа юу?

Андрей- Амьдрал байгаа нь л, энэ шүү дээ. Аан гээч, миний бодлоор, зохиолч хүн шударга байх ёстой. Жишээ нь би, Братскийн Усан Цахилгаан Станц дээр байсан. Тэд бүх юм, жинхэнэ.

Светлов- Итгэж байна. Манай хүмүүс бол, миний итгэдэг цорын ганц зүйл. Ийм дайнд ялна гэдэг.. За за. Чи дараа долоо хоногоос утасдаж байгаад, зуслан дээр хүрээд ир. Чамтай яаж гар нийлэхийг, харцгаая.

Андрей- Ойлголоо.

Зөөгч- Уучлаарай? Таныг өрөөнд хүлээж байна.

Андрей- Намайг уу?

Зөөгч- Тийм.

Андрей- Ямар өрөөнд вэ?

Ланская- Үгүй ер! 5 минут суугаад л, өрөнд дуудагдаж байна гээч!

Зөөгч- Заавл ирээрэй гэж, хүссэн шүү. Болгооно уу?

Андрей- Уучлаарай?

----

Халз- Ор ор, суугаач?.. Уучих.

Андрей- Танд юү хэрэгтэй вэ?

Понт- Залуу минь, би таныг дуудсан юм, уучлаарай?.. Бид хоёрт, нэг ажил байгаа.

Андрей- Би таныг танихгүй, бас тантай ямар ч ажил байхгүй. 

Понт- Зөвхөн таньдаг хүнтэйгээ л, ажил хийж болно гэж, та боддог юмуу? Таны түмэн зөв. Би таныг сайн мэднэ, Андрей Петрович.

Андрей- Та хэн юм бэ?

Понт- Энэ бидний ярианд, ямар ч хамаа байхгүй. Та суугаач?

---

Понт- Та надад, маш их таалагдаж байна. Танд итгэл үнэмшил, зарчим бий. Манай зарчимгүй цаг үед, энэ том бэлэг шүү. Одоо бүгд л, тухайн мөчийн дарамтанд амьдардаг. Жинхэнэ үйлдэл гэж юү болохыг, мэддэг хүн байхгүй болсон. Ямар нэгэн том үйл хэргийн төлөө, юү хийх хэрэгтэй гэдгийг! Хайр сэтгэлийн төлөө, нөхөрлөлийн төлөө!.. Зөвшөөрч байна уу?

Андрей- Хүн бүхэнд, өөрийн зарчим бий.

Понт- Тэгвэл зөвшөөрөхгүй байх шив?.. Гэхдээ, жинхэнэ нөхөрлөлийн төлөө, юү ч хийж болно гэдгийг, та бид хоёр мэднэ шүү дээ.. Уулыг эргүүлнэ.. Сансарт ниснэ.. Эсвэл жуулчдын автобусанд орж, хэсэг америкчуудаас.. 1500 долларыг нь.. салгаж болно.

---

Понт- Би хэлсэн ш дээ. Таныг маш сайн мэднэ гэж, Андрей Петрович.

Андрей- Энэ миний.. зөвхөн миний төлөвлөгөө байсан. Найзууд юү ч мэдээгүй, бас.. оролцоогүй.

Понт- Чухам яг ийм учраас л, би таныг дуудсан юм. Таны яаж ажиллаж байгаа нь, надад таалагдаж байна.. Би таныг, надад ажиллаасай гэж хүсч байна.

Андрей- Санал тавьсанд, баярлалаа. Сайн сайхныг хүсье!

Понт- Таны найз Костя, 3 сард Игорь Пантелеевич-д, 5000-ыг алдсан. Тэр танд ярьсан уу?.. Харин 4 сард, би Игорь Пантелеевич-аас, тэрний өрийг, 10%-ийн хүүтэй худалдаж авсан. Одоо 15 мянга болж өссөн.. Яахав, та нарын буцааж өгчнийг, би.. 5000-аар нь бодож авъя. Одоо 10 мянга үлдэж байна. Долоо хоногийн сүүлээр, олчихно биз дээ?

--

Надя- Одоо болно.

Боря- Тэгээд тэр, энэ хивсийг.. яагаад урт устэй, та мэднэ. 8 адилхан урт хэсэг болгон хуваан, хүзүүний ороолт болгоод, ширхгийг нь 50 рублиэр зарсан. Энэ миний төрсөн авга ах, нээрэн шүү.

Саня- Чи 30-аар зарсан гэсэн ш дээ.

Боря- Би 50 гэж хэлсээн.

Ланская- Гена? Гена, наашаа ирээч?

Гена- Сайн уу?

Ланская- Геннадий Шпаликов. Жүжгийн залуу зохиолч. За ярь даа. Жүжгийн залуу зохиолч, юун дээр ажиллаж байна?

Гена- Жүжиг бичсэн. Одоо кино зохиол дээр ажиллаж байна.

Ланская- Кино зохиол уу?

Гена- Тийм.

Ланская- Сонирхолтой байна. Хэрэв нууц биш бол, юун тухай вэ?

Гена- Шууд ярихад хэцүү л дээ. Өөрийнхөө тухай, Москва-гийн тухай, хайр сэтгэлийн, Москва-гаас алхаж байгаа та нар шиг бүсгүйчүүдийн тухай.

Ланская- Чамайг Андрей Трофимов-той, заавал танилцуулна. Энэ тэрний найзууд. Тэр өгүүллэг, саяхан манай сэтгүүлд хэвлэгдсэн. Харин чиний шүлгүүд юү болж байна? Шинэ юү бичсэн бэ?

Надя- Ой, та яруу найрагч юмуу?

Гена- Пастернак бол, яруу найрагч. Харин би.. зүгээр л санаанд орсноо толгой холбон бичдэг юм.

Ланская- Ой, даруухан загнах хэрэггүй ээ. “Пиротехник” шүлгээ уншаач, тэгэх үү? Гуйж байна?

Надя- Тиймээ.

Гена/шүлэг/- Пиротехникийн амьдрал гэж юү вэ? Амьдрал биш, харин ёслолын буудлага.. Энэ бол тамын техник, дэлбэ татах реализм..

Андрей- Та намайг, сэргийлэхэд очихоос айна гэж бодож байна уу?  

Гена/шүлэг/- Тэр хөгжилтэй, бас алдар нэртэй.. Тэр сайхан амьдардаг, Гэхдээ удахгүй тэр, нас барах байх..

Понт- Та юу? Үгүй ээ. Та айхгүй.

Гена/шүлэг/- Ард түмний наадам дээр, тэнгэрийг гэрэлтүүлж өгөөд..

Понт- Гэхдээ би танд, тэгэх хэрггүй гэж зөвлөх байна.

Гена/шүлэг/- ..Пиротехникч шархдан, үхлээ хүлээн хэвтэнэ..

Понт- Та залуу хүн. Бүх амьдрал өмнө чинь байна.

Гена/шүлэг/- Зуслангийн байшингаа би худалдана, хувцас хунараа ч зарж худалдана.

Понт- Бас зохиолч.

Гена/шүлэг/- Тэр мөнгөө харин, хусан авсанд зарцуулна..

Понт- Найзууд чинь танд хайртай. Бас сүйт бүсгүй чинь, сайхан хүүхэн.

Гена/шүлэг/- Тэгээд захын талбайн дэргэдүүр, “Зогс” гэсэн бичгийн хажуугаар.. Гал командын хоёр морь, түүний авсыг авчирна.. Их дэлгүүрт байсан охидуудад, “пиротехник үхээгүй, пиротехник алагдсан” гэж, пионер дээрэмчин хоёр хэлнэ..

Ланская- Браво! Браво!

Надя- Танд баярлалаа.

Понт- Хэрэв ямар нэг юм тохиолдвол, юү болохыг төсөөл дөө? Таныг хэргээ хүлээн, мэдүүлэг бичиж байх хооронд?

Ланская- Андрей!

Андрей- Та уучлаарай, гэхдээ бид найзуудтайгаа явах хэрэгтэй.

Саня- Хаашаа? Бид дөнгөж танилцсан ш дээ. Бас халуун хоол захиалчихсан.

Зина- Ямар нэг юм болоо юу?

Андрей- Тэгсэн. Хурдан явцгаая! УУчлаарай, Валерия Дмитриевна? Сайн байна уу? Андрей.

Гена- Гена.

Андрей- Тун таатай байна.

Ланская- Та нар яасан, ингээд л яваад өгөх юмуу?

Андрей- Харамсалтай байна.

Ланская- Та юү хийж байгаагаа, ойлгож байгаа гэж найдъя.

Андрей- Тиймээ. Сайн сайхныг хүсье! Баяртай.

Гена- Сайн сайхныг хүсье!

Саня- Наадхаа орхио!

Зина- Баяртай.

Боря/яриа/- Маш их баярлалаа. Сайн сайхныг хүсье!

Эм- Геннадий, үнэхээр гоё шүлэг байна.

Гена- Танд баярлалаа.

--

Надя- Чи юү болоод байгааг, тайлбарлаж чадах уу?

Костя- Андрей, юү болсон бэ?

Андрей- Чиний өр дарагдаагүй гэнэ. Ийм л байна.

Костя- Яагаад дарагдаагүй гэж?

Андрей- Тэр чиний өрийг, өөр хүнд худалдчихаж. Тэгээд чамайг амьд үлдээхийн тулд, бид маргааш дахиад ажиллах болж байна..

Боря- Чимээгүй!

Эр/радио/- Олон нийтийн дарамт шахалт болон, нээлттэй захидлуудыг үндэслэн, Никита Сергеевич Хрущев, ялын тогтоолыг өөрчилсөн байна. Өнөөдөр валютчин, дамын наймаачин, Ян Роокотов-т Дээд Шүүхээс, буудан алах ял оноолоо... Энэ шийдвэр эцсийнх бөгөөд, давж заалдах эрхгүй болно.. Бусад мэдээг дамжуулая.

----

2-р анги төгсөв.

Back to episodes Go home