Сэргийлэгч- Иргэн Роокотов! Та тээшээ өгнө үү?
-------
Вост- Хошууч Воостриков. Бүү инээд хүргэ, Ян Тимофеевич! Жүжиг дууслаа.. Хөшиг хаагдсан.
---
Гол дүрд- Александр Петроов, Бага- Алексей Весёлкин, Максим Емельянов, Филипп Горенштейн.. “ДАМЧИД”. 1-р анги.
--
Дүрүүдэд:
--
Андрей- Уучлаарай?
Шляп- Нөхөөр, юунд зогсчихов оо? Холдооч.
Андрей- Сайн байна уу?
Эм- Сайн уу?
Андрей- Танайд “Залуу нас” сэтгүүл байгаа юу? Тэнд, 5-р сарын дугаарт нь, залуу зохиолч Андрей Трофимов-ын өгүүллэг байх ёстой. “Мөрөөдлөө угтан” гэдэг нэртэй.
Эм- Тиймээ, 5 сарын дугаар бий. Трофимов-ыг мэдэхгүй, харин Аксёнов-ын “Оддын тийз” нэртэй шинэ тууж нь байгаа.
Андрей- Надад 2-ыг өгчих, тэгэх үү?
Эм- Тэгээ.. Баярлалаа.
Боря- Уучлаарай? Залуу зохиолч Андрей Трофимов гэж, та юу? Бид гарын үсэг авах гэсэн юм.
Андрей- Гарын үсэг дууссаан, залуус аа. Өглөө ирэх хэрэгтэй байсан юм.
Саня- Андрюха!
Бурж- Андрей!
Андрей- Боря!
Боря- Сайн уу?
Андрей- Харин Таяг хаана байна?
Боря- Аа.. хугарсан.
Андрей- Яаж тэр вэ?
Боря- Яагаад дуугарахгүй байна? Их барилгын баатарт, бидний гурав дахин..
Хоор- Ура! Ура! Ура!
Шляп1- Залуус аа, та нар хэнийг ингэж угтаа вэ?
Саня- Хэн нь ойлгомжтой ш дээ! Гагарин-ыг!
--
/бичиг/- 1961 он.
--
Боря- За яасан гавшгайч минь, ойрын 5 жилд ямар төлөвлөгөөтэй байна?
Андрей- Хамгийн энгийн. Хэл бичгийн тэнхми, дараа нь дээд сургууль. Суралцах хэрэгтэй! Энийг би одоо, гарцаагүй ойлгосон.
Боря- Чи ямар ч гэсэн, бичихээр шийдээ шив?
Андрей- Тиймээ, англи хэлээ хаях нь хайран байна. Олон жил сурсан. Гэхдээ л, сурч дуусганаа.. Бусад нь, одоохондоо мөрөөдөл юм даа..
Боря- Тэр шүү! Чи зөв хэллээ! Чиний гарт гитар бариулаад, моодны хөгжим тоглуулах юмсан. Твист, шейк гэх мэт.. эвэл үгүй юү?
Саня- Сонс, “Мистер Твистер” гуай! Чи ганц хоёр хөдөлгөөн зааж өг л дөө? Дандаа л гайхуулж байх юм.
Боря- Зааж өгнөө. Хэрэв биднийг Москва-гийн залуу зохиолч буцаж ирсэнд зориулсан, үдэшлэгт уривал шүү дээ!
Саня- За яахав, метродох уу?
Боря- Метродоё.
Андрей- Юун метро вэ? Такси-гаар явнаа.. Юугаа хараа вэ? Би бүтэн жилийнхээ цалинг авсан. Машинаар давхиулая, хөвгүүдийг.. Гэхдээ цэцэг авах хэрэгтэй.
Боря- Чемодан аа!
---
Сергей- Таалагдаж байна уу?
Эм- Гоё юмаа.
Сергей- За, өмсөөд үзээч?
Эм- Өрөөсөн нь хаана байна?
Сергей- Өрөөсөн нь үү? Энд, холгүй бий. Манай гэрт.. Хамт яваад очиж болно шүү.
----
Андрей- Найз аа, гэртээ нисээд очих хэрэгтэй байна.
Сергей- Асуудалгүй ээ. Суучих, явцгаая.
---
Боря- Хаанахын түлээ вэ?
Сергей- Европын коммунистуудын, ах дүүгийн тусламж.
Боря- Өндөр өсгийтэй, хамгийн сүүлийн үеийн загвар. Москва-д ийм гутал ирээгүй дээ. Польшийнх уу?
Сергей- Итали. Ийм гутлыг, зөвхөн надаас л авч болон.
Андрей- Энэ чинь, юү гээчийн дамын наймаа вэ? Гутлыг “Их дэлгүүрээс” авах хэрэгтэй ш дээ.
Боря- Их дэлгүүрээс ийм гутал олохгүй ээ.
Саня- Хэд юм бэ?
Сергей- 150!.. Гэхдээ зөвхөн, таньдаг хүндээ л тэгж өгнө.. Энийг, цэцэг өгөх гэж байгаа хүүхэндээ ав.
Андрей- Явцгаая. Май, барьчих. Гэрт хүлээж байгаа.
Боря- Хүүхдийн зутангаар сольчих, эрэгтэй гутал бий юү?
Сергей- Аан ха. Гурвалжин будаагаар.
--
Андрей- Таяг хаана гэнээ, би ойлгосонгүй? Яг жилийн дараа, бүгд цуглана гэж тохироо биз дээ?
Боря- Тэрэнд яаралтай ажил гарсан. Гэхдээ ирнэ. Ширээ засч дуусахад.
Андрей- Намайг эзгүйд, ямар олон барилга баригдаа вэ, аан?
Сергей- Чи Москва-д хэр удаан ирээгүй вэ? Жил үү?
Андрей- Жил.
Боря- Тиймээ, тэр Братскийн усан цахилган станцыг, ажилчдын сууринг барьж босгосон юм.
Андрей- Бүгд шинэ, танигдахааргүй болчихож. Гоё юмаа!
Сергей- Чи юунд нь баярлаа вэ?
Андрей- Бүх юманд. Амьдрах сайхан байна! Бүхэлдээ!
Боря- Тиймээ, жишээ нь гоё хувцаснууд гарч эхэлсэн. Гэхдээ манайд биш л дээ, ах дүүгийг харилцаат Чехословак-т! Гэхдээ энэ огт хамаагүй, тийм үү?!
Андрей- Ой, тэр хувцас хунар ч яамай! Энэ хамгийн гол нь гэж үү? Чи юү өмссөн нь, тийм чухал гэж үү? Амжиж амьдрах хэрэгтэй! Энэ үгийг хэн нэг нь, зөв сэтгэжээ.
Сергей- Энийг Роберт Рожденственский хэлсэн.
Андрей- Бид ямрыг, харав уу? Шүлэг ном бичиж, кино хийцгээж байна. Сансарт ниссэн. Сансарт шүү!
Сергей- Чи ниссэн юмуу?
Андрей- Улс орон ниссэн. Би ч гэсэн, хамт ниссэн.
---
Андрей- Яагаад инээгээд байнаа? Чи ч бас ниссэн.. Бүгд ниссэн.
Сергей- Хаанаас ийм өндөр үзэл сурталтай хүн, гараад ирэв ээ?.. Яахав, бүгд зөв л дөө. Тийм. Бүгд ниссэн, гэхдээ ганцхан Гагарин л буцаж ирсэн. Харин бусад нь, ниссээр л байгаа.
Андрей- Яаж тэр вэ?
Сергей- Харин ингээд л. Жишээ нь мөнгөний шинэчлэл байна, тийм үү?
Андрей- За?
Сергей- Уг нь бүх юм, 10 дахин хямдарсан юм шиг. Гэхдээ хуучин мөнгөөр хайрцаг шүдэнзийг 8 копеек-оор авч байсан бол, шинэ мөнгөөр 1 копеек болсон.
Андрей- Тэгээд юү гэж?
Сергей- Тэгвэл зарагдсан хайрцаг шүдэнз тус бүрээс хэмнэсэн 0,2 копеек нь хаана байна? Хаашаа алга болчихов?
Боря- Сансарт ниссэн.
Жоля- Энэ найз чинь ойлгож байна, тийм.. Яагаад зосчихов оо?.. Юунд зогсчихов оо? Алив яваач? Аан?!
---
Эр- Чи яаж байнаа, аан?
Сергей- Уучлаарай?
Андрей- Осол уу?
Сергей- Үгүй ээ, биш бололтой.
Боря- Очиж харцгаах уу?
Сергей- Байз.. хаачихна вэ?!
---
Эр- Чи тайвширч үзээч?!
---
Эр- Чи яав аа? Галзуурав уу?
Сергей- Уучлаарай?
Эр- Эндээс зайл!
--
Андрей- Уучлаарай? Өршөөгөөрэй?
Боря- Уучлаарай?
Андрей- Уучил, уучлаарай? Юү болоод байнаа?!
Боря- Яах гэж зогсоно вэ?
Эм- Юү яах гэж? Гарагин-ыг хүлээж байна!
Андрей- Гагарин-ыг уу?!
Охин- Тэр ирж байна!
------------
Андрей- Явцгаая!
Боря- Залуус аа, хар даа!
------
Андрей- Баярлалаа.
Сергей- Алив.. тэгээд хайртдаа бэлэг авахгүй юмуу, аан?
Андрей- Үгүй дээ, баярлалаа. Би.. өөр дэлгүүр орчихно.
Боря- Харин надад одоохондоо хайрт байхгүй. Хэлээч, хэрэв их дэлгүүрт хэрэгтэй размер нь байхгүй бол, яаралтай тохиолдолд, би хаашаа хандаж болох вэ?
Сергей- За.. хэрэг гарвал, такси бааз руу утасдаж, Серёга-г асуугаарай. Аваад л давхина.
Боря- Аваад давхина. Маш энгийн. Баярлалаа. Чи одоо таксигаар явдаг баян хүн юм чинь, чамд хэрэг болно. Эсвэл надад.
Андрей- Хэрэг болохгүй ээ.. Баярлалаа.
Боря- За.. алив, баяртай.
--
Андрей- Үгүй ер, спортын талбай байгуулчихаж. Би энд, хуучнаараа байгаа гэж бодсон.. Май!
Эр- Эрчүүд ээ, эрчүүд ээ..
Андрей- Энэ газраа, их санасан шүү. Би энэ тухай, заавал бичнээ.
Боря- Ингэхэд, тууж чинь юү болж байна? Дууссан уу, яасан?
Андрей- Өө.. зав байгаагүй. Өгүүллэг л бичсэн. “Залуу үе” сэтгүүлд өгөх байх.. Тэгснээс хэлээч, чи хаанаас ийм пиджак олж аваа вэ?
Боря- Андрей чиний хэлснээр, би ганц пиджак ч “олж аваагүй”, бас түүнд тохирох гутал “олж авсан”. Энийг манайхан, “моод” гэдэг юм.
Андрей- Манайхан гэж, хэн? Би барилга дээр байсаар, хоцрогдож гүйцжээ.
Саня- Тэр хөгжимчин. Тэр хамтлаг байгуулсан.
Андрей- Үгүй ер өө! Ганц жил байгаагүй, гэтэл улс орон ингэж өөрчлөгдчих гэж! Сансарт ниссэн, Усан Цахилгаан станц байгуулсан, Борька ч бас жааз хамтлагтай болчихож.
Боря- Манай хамтлаг, зөвхөн жааз хөгжим ч тоглодоггүй. Тэгж яривал бид, хөдөлмөрч түмний амардаг газруудаар, тоглолт хийдэг шүү. Бусад бүх хүмүүс амарч байхад, бид ажиллаж байдаг.
Андрей- Энэ чинь ресторанд гэсэн үг үү?
Саня- Тэднийг тэнд урихгүй ээ. Тэнд соёлтой хүмүүс хоол иддэг.
Боря- Бид ресторануудыг, үзэн яддаг. Яагаад гэвэл, жинхэнэ хөгжим- хаврын салаат хоёр, хоорондоо таарахгүй.
Андрей- За за, явья хөгжимчин минь... Уучлаарай, бүсгүй?
Боря- Юуны чинь бүсгүй? Энэ миний дүү ш дээ!
Андрей- Зина?
Зина- Андрей! Ирчихэж!
Андрей- Чи.. ингэж гоёчихоод, хаачих нь вэ?
Зина- Намайг, талханд явуулсан. Бид тэнд зөндөө юм бэлдсэн, гэтэл талхаа мартчихаж.
Андрей- Талхаа юу?
Зина- Тиймээ, мартсан.
Андрей- Аан. Тэгвэл гялс гүйчихээд, ир.
Саня- Байз.. алив.. Андрюха, би барьчихая!
--
Андрей- Танай дүү, өсч томроод, том хүн болжээ!
Боря- Тиймээ, гэртээ үлдэх дургүй, тэгээд дагуулж явдаг юм.
----
Ээж- Надя? Таваг аваад..
Андрей- Ээжээ?
Ээж- Хүү минь!.. Ямар сайхан юм бэ? Яг л аав шүү!
Андрей- Ээжээ, энд.. нөгөө.. энийг танд.
Ээж- Баярлалаа, хүү минь! Баярлалаа.
Надя- Андрей?
Андрей- Надя?
Надя- Андрей!
---
Боря- Андрей?
Андрей- Энийг чамд.
Надя- Баярлалаа.. Ороод ширээнд сууцгаагаач?
---
Ээж- Ашгүй бүгд, энд байж байна. Ингээд.. нэрэлхэх хэрэггүй. Удахгүй халуун хоол, болчихно.
Степан- Та нараас ээжүүд чинь, хүн хүлээж байдаг. Гэтэл та нар?
Андрей- Бид хүмүүс ш дээ, Степан ах аа.
Степан- Би чамайг хэлээгүй ээ. Харин чиний найзууд.. би тэднийг харсан. Инээж хөгжиж л байвал болдог улс. Амьдралд өөр юү ч хэрэггүй.
Боря- Ольга Федоровна, Таяг утсаар яриагүй биз?
Ээж- Царцаамаг! Би таг мартчихаж! Зинуля, зүүн талын хөршүүд рүү гүйгээд ир дээ?
Надя- Би аваад ирье.. Аан ха.
Эмээ/яриа/- Үгүй, надад болно. Дахиж битгий нэмээрэй.
Степан- Та нар дайн үзээгүй.
Андрей- Үзээгүй нь сайн хэрэг ш дээ, Степан ах аа.
-----
Андрей- Би маш их санасан. Нүдийг нь.. инээмсэглэлийг нь.. царайг нь.. /шүлэг/- Хумигдаж базагдсан миний амьдралд.. Чиний царай орж ирэхэд..
Надя- Цааш нь?
Андрей/шүлэг/- Хамгийн эхэнд, би зөвхөн.. Хачин ядуухан гэдгээ л, ойлгосон.
Надя- Өөрөө зохиосон уу?
Андрей- Үгүй ээ, Евтушенко.. Үсээ тайрчихаа юу?
Надя- Манай дамжааныхан “Арбузов”-ыг тавьж байгаа. Шинэ жүжиг, Эрхүүгийн түүхийг, уншсан уу?
Андрей- Тэгэлгүй яахав. Чи мэдээж гол дүрд нь, тийм үү?
Надя- Тийм. Би Валя-д тоглож байгаа.
Андрей- За?
Надя- Энэ бол жинхэнэ хайранд итгэл алдсан, орчин үеийн бүсгүй гэж, найруулагч хэлсэн.
Андрей- Тэгээд урам хугараад, үсээ тайруулаа юу?
Надя- Орчин үеийнх учир, үсээ тайруулсан.
Андрей- Би чиний урт үсэнд, их дуртай байсан... Костя? Таяг!.. Сайн уу? Чамайг вокзал дээр харна гэж бодсон.
Костя- Уучлаарай, амжаагүй.. Бид ярилцах хэрэгтэй байна.
Андрей- Мэдээж ярилцана. Явья, залуус хүлээж байгаа!
--
Андрей- Өнөөдрийн баатар, Таяг!
---
Надя- Найзууд ч бол доо! Дөнгөж орж ирэнгүүт нь л, бүчээд авах юм.
Ээж- Дасч дээ. Эрчүүдэд, нөхөрлөл энэ түрүүнд байдаг. Дараа нь бусад бүх юм нь. Андрей, Костя хоёр, яг л ах дүүс шиг улс. Бүр нэг төрөхөд төрсөн гээч!
---
Ээж- Зина! Талх хаана байнаа?
Зина- Ой!
Ээж- Мөн дөө! Залуус аа, 35 тоот руу очоод, Нина-гаас тал хар талх аваад ир? Орой буцаагаад өгчихнө.
Саня- Аан ха. Одоохон.
Андрей- 35 тоот руу, тал хар талх авахаар явья! Алив ээ, алив, алив? Бүгд хамтдаа, үхэн үхтлээ тулалдана! Талхны төлөө дайраад! Урагша..
Надя/яриа/- Болгооомжтой.. Аав уу?
Хошууч- Чи энд юү хийж байгаа билээ?
Надя- Би хэлсэн ш дээ. Андрей барилгаас буцаад ирсэн гэж.
Хошууч- Аан.. Орцгоо!
---
Хошууч- За за, “жүжиг дуусч, хөшиг хаагдсан” гэж ярьдаг. Сайн явж ирэв үү?
Андрей- Баярлалаа.. Аан, таныг ширээний ард урьж болохгүй гэж, би ойлголоо.
Хошууч- Аан. Паспортууд чинь, байгаа юу? Би уучлал гуйя? Та нар баярлаж байгааг, ойлгож байна. Гэхдээ надад гэрчүүд хэрэгтэй байна.
Андрей- Бид бэлээн.
Хошууч- Тэгвэл орцгооё.
Андрей- Явья.
Надя- Аав аа, бид яахав? Ольга Федоровна, өдөржингөө юм бэлдсэн ш дээ.
Хошууч- Чиний сүйт залууг, удаахгүй гэж амлая.
---
Хошууч- Тиймээ, Ян Тимофеевич! Та Москва-гийн Их Сургуулийн Хуулийн тэнхимийн оюутантай адилгүй л байна даа. Эхэлцгээ!.. Урьдын цагт бол таныг, цаазаар авах байсан. Тэр дор нь, Шүүх хурал, мөрдөн байцаалтгүйгээр! Яагаад гэвэл, тан шиг юмнууд, сая сая хүний амьдралыг хөөддөг. Харин одоо төр засаг, тантай зууралдах болно. Зүйл анги, баримт нотолгоо, гэрчүүд гээд. Та 8-10 жилийн ял авна.. Валют хаана байна?.. За яахав.
----
Ахлагч- Бүгд нийлээд.. 698 мянган америк долларыг.. хурааж авлаа.
---
Хошууч- Тэгээд гарын үсэг.
----
Хошууч- Гэрчүүд, гарын үсгээ зураарай.
---
Андрей- Георгий Михайлич, энд дахиад байна!
---
Хошууч- Дахиж тоолоод, дүнгий нь засчих.
----
/дууг орхино/
Надя- Андрей?
Андрей- Тэр хаана байна?
Надя- Хэн?
Андрей- Таяг!
Надя- Андрей, Ольга Федоровна бид хоёр, чамайг өглөөнөөс хойш хүлээсэн! Чи ядаж бидэнтэй, 5 минут хамт байж чадах уу?
Ээж- Надя, зүгээр дээ.
Зина- Андрей, чи Костя-г хайж байна уу?
Андрей- Тийм, тэр хаана байна?
Зина- Тийшээ, нэг залуутай хамт явсан.
Андрей- Новш гэж!
---
Хоор- Хөөе!
Боря- Костя!
Андрей- Костя, чи юү болоод байгааг тайлбарлаж чадах уу? Костя?
Боря- Андрей, Андрей!
Андрей- Костя! Ямар нэг юмаар, боох хэрэгтэй! Костя? Аяар, аяар, тайван. Өвдөж байна уу? Түргэн дуудаач?
Костя- Эмч хэрэггүй ээ.
Андрей- Хэрэгтэй, хэрэгтэй! Чимээгүй, тэсээрэй!.. Зангид! Алив, энд боогооч, энд! Костя, тэсээрэй! Хэн нэг нь сэргийлэх дуудаач!
Костя- Зүгээрээ, болсон, сэргийлэх хэрэггүй.
Андрей- Яагаад сэргийлэх хэрэггүй гэж?
Саня- Дараарай!
Андрей- Сэргийлэх хэрэггүй гэж, юү гэсэн үг вэ?!
Саня- Тэр сэргийлэхэд очиж болохгүй ээ!
Андрей- Яагаад сэргийлэхэд очиж болохгүй гэж? Аан? Хэлээч!
Костя- Би буруугүй ээ. Математикийн онолыг шалгахыг хүссэн. “Аавд чинь “Волга” машин бий. Бүгдийг өг” гэж, тэд хэлсэн.
Андрей- Тэр юугаа донгосоод байнаа? Юун онол? Юү өгөх гэж? Энд юү болоод байгааг, надад тайлбарлаад өгөх хүн байна уу, аан?.. Алив?
Саня- Тэр оюутны байранд, алчуур дамлаж зарсан юм. 300 рубль олсон. Харин “луйварчид” ятган зөвшөөрүүлж, тэнэг юм шиг л зальдсан.
Андрей- Байз, байз. Дамласан, кальдсан ч гэх шиг! Юү болоод байнаа?.. Тайлбарлаад өгөх үү, үгүй юү?
Боря- Тэр их мөнгөний өртэй. Таяг, нийтийн байранд юм зардаг байсан. 300 рублийн юм зарсан. Гэтэл “сайн хүмүүс” таарч, тэрнийг мөрийтэй хөзөр тоглоё гэж ятгасан. Энэ тэнэг, математикийн нэг онолыг шалгахаар шийдэж.. харин одоо..
Андрей- Чи тэгээд өрөнд орсон юмуу?.. Тэгвэл өгчихөе л дөө. Надад мөнгө байгаа. Хэд хэрэгтэй вэ? 1000 рубль хангалттай юу, Костя? Надя бид хоёр, хурим хийхээр цуглуулсан юм. Асуудал бишээ, би дахиад мөнгө олчихно.
Костя- Би аль хэдийн 2 мянгыг өгчихсөн.
Андрей- Хэдийг ээ?
Костя- Дахиад 5 мянгыг өгөх ёстой!
Боря- Хэрэв тэр долоо хоногийн сүүлээр 5 мянгыг өгөхгүй бол, тэрнийг..
Андрей- Та хоёр мэдэж байсан мөртлөө, надад хэлээгүй юмуу, тээ?
Костя- Би тэгж гуйсан юм. Өөрөө бүгдийг нь зохицуулахыг хүссэн.
Андрей- Өөрөө гэнэ шүү!
Боря- Манай ээжийн үеэл ах нь, сайхан.. Египтийн оюутнаас хивс худалдаж авсан. 30 рублиэр. Нэг тийм, урт үстэй хивс, мэдэх үү? Тэрийгээ 8 урт хэсэг болгон хуваагаад, хүзүүний ороолт болгон ширхгийг нь 30 рублиэр зарсан. Тийм. 240 рубль олсон. Харин миний аав институт-д, бүтэн сар ажиллаж байж, 240-ийг авдаг. Гэтэл ахад 30 рубль, 2 цагийн хугацаа, бас англиар “таны хивс надад таалагдаж байна” гэж хэлэх чадвар л шаардагдсан.
Андрей- Тэгээд яая гэж?
Боря- Яахав, одоо хамгийн хурдан мөнгө олох арга бол, дамын наймаа! Гадаадын хувцас хунар олоод, тэрийгээ дамлаад зарахад, долоо хоногийн дотор 5000-ыг ч олж болно. 1000 рублийн бараатай байхад шүү. Үүний тулд гадаад хэлний мэдлэг, бас туслах найз нөхөд байхад л болно... Эсвэл үгүй юү?
Андрей- Үгүй ээ, Борис... Миний аав, үүний төлөө амь үрэгдээгүй. Намайг хувцас хунар зарж, мөрийтэй хөзөр тогло гэж, миний аав үхээгүй! Би улс орондоо хайртай. Би шударга амьдрахыг хүсч байна! Сурч боловсрохыг, гэрлэхийг, ном бичихийг хүсч байна. Та нарын тэр гадаад хувцас, надад ямар хэрэгтэй юм бэ? Тэдэнд илүү юм, юү байна?! Би шүлэг найрагт дуртай. Хөгжимд дуртай! Харин чи, агуу жааз хөгжимчин гуай! Михаил Травердиев-ийг сонссон уу? “Хүн Нарны араас явж байна”. Би ч гэсэн Нарны араас явмаар байна!.. Очиход миний найз нар байгаа гэж, би бодсон. Та нар руу, хүсэн тэмүүлсэн.. Хамтдаа уулыг эргүүлнэ гэж, бодсон. Гэтэл та нар, нэг нь хөзрийн мөрий алдсан, хоёр дахь нь наймаа хийхийг зөвлөж байна! Зөвлөгчөө ч хат даа! Чи надад, ард түмнээс хулгайлахыг зөвлөж байгаа юмуу, тээ?.. Дамчдын бүлэг ч бол доо!
Боря- Андрей, бид бүлэг бишээ! Бид одоо ч гэсэн, чиний найзууд хэвээрээ. Бас бид, юү ч хулгайлаагүй! Би сая хоёр хос жийнс худалдаж авсан. Нэгийг нь өөрөө өмсдөг, нөгөөг нь зарсан. 30 рублийн илүүтэй. Яагаад худалдаж авсан гээч? Яагаад гэвэл саарал, эсвэл хөх хувцас өмсөхийг, хүн болгон хүсдэг юм биш.. Тэр сансарт ниссэн юм гэнэ. Энэ сансар, чамд юү өгсөн юм бэ? Идэх юм алга, өмсөх юм ч байхгүй. Гэсэн ч сансар огторгуй манайх! Андрей, чи зохиолч хүн, тийм үү? Чи энэ тухай роман бич л дээ? Үгүй ээ, бич, бич Андрей! Бүх үнэнийг! Дэлгүүрүүдийн лангуу хоосон байгааг, юмны үнэ нэмэгдэж байгаа тухай!.. Хүмүүс сайхан амьдрахыг хүсдэггүй гэж, чи бодоо юу? Маш их хүсдэг. Маш их хүсдэг, Андрей! Амжиж амьдрах гэдэг, үнэхээр гайхалтай! Хэн нэг нь, энийг сэтгэсэн! Чи өөрөө, тэгж хэлээ биз дээ? Тэгээд амьдраач, Андрей!
Андрей- Би амьдрана, за?!
Саня- Одоо болноо!
Андрей- Харин чиний энэ, амьдрал мөн гэж үү?
Саня- Больцгоо!
Боря- Андрей.. чи хэл дээ? Надад гоё хувцас хунар, моодны хөгжим таалагддагт, муу юм юү байнаа? Нөгөө Марксын магтаад байдаг “эрэлт дагаж нийлүүлэлт” гэдэг онол байна. Би хүнд жийнс санал болгосонд, юү нь муу байнаа? Мм? Санал болгосон.. Би хулгайч бишээ, Андрей. Би дамчин. “Фор сел”.
Андрей- Яг үнэн, “фор сел”. Бүгдийг худалдана. Та нар амьдралаа, бүгдийг нь худалдана.
----
Понт- Сайн байна. Энэ.. Ив, Америкаас захиандаа ингэж бичжээ. Уржигдар Хэмингуэй-г харсан. Тэр том биетэй, нягт, эрүүл саруул эр хүн. Тэр биднээс, “Кашкиныг мэдэх үү?” гэж асуусан. Яагаад Хэмингуэй, хэн нэгэн Кашкин-ыг асуудаг юм бэ?
Володя- Тэр хоосон байна.
Понт- Хэмингуэй юү?
Володя- Тэр тэнэг.
Понт- Володя, хов хоосон хүн гэж байдаггүй юм. Хүн бүрийн сэтгэлд, ямар нэг юм байдаг. Бүр танд ч гэсэн.
Володя- Яагаад шууд би гэж? Би тэрнийг.. айлгасан. Бага зэрэг, хатгачихсан. Тэрний найзууд нь, гүйлдээд ирсэн.
Понт- Володя, та дэмий тэгжээ. Би танд хэлсэн ш дээ. Бид эрүүгийхэн биш. Бид сэхээтэн хүмүүс. Бидэнд өртэй хүмүүстэй ярилцах, өөрийн арга барил бий. Гэтэл та хутга доёлзуулаад явдаг. Хэрэв тэр одоо сэргийлэхэд очоод, таны аман зургийг гаргачихвал яана, мм?.. Үгүй гэж үү? Толгойд чинь, бодогдсонгүй юү?.. Та тэрэнтэй адилхан юмаа. Хэм-ийн залуу нас шиг.
Володя- Хэнтэй гэнээ?
Понт- Хэмингуэй шиг. Энэ бол, Кашкин-ыг асуусан, тэр хүн.
Володя- Одоо тэр тэнэгийг, яах вэ?
Понт- Санаа зоволтгүй ээ, Володя. Би танд туслах хүн өгнө.. Яагаад Хэмингуэй, хэн нэгэн Кашкины тухай асуудаг байнаа?
----
Андрей- Чи яагаад энд байгаа билээ? Шөнө болчихсон байна ш дээ.
Зина- Би Боря-г хүлээж байна... Костя тэнд яасан байна вэ?
Андрей- Өө.. бүх юм зүгээрээ.
Зина- Чамайг ирсэнд, бүгд л баяртай байна... Би ч баярлаж байгаа.
Андрей- Би ч гэсэн. Гэхдээ энд, бүх юм нэг л.. шал өөр болчихож.. энэ спортын талбай байгуулчихаж. Чи өсч том болсон байна. Би бүр, чамайг таниагүй гээч! Сайхан бүсгүй болжээ.
Зина- Нээрэн үү?
Андрей- Нээрэн... Даарчихсан уу? Өө, гар чинь ямар хүйтэн байнаа? Тэр шүү.. Зина, гэртээ ор. Борька одоохон ирнэ.
Надя- Зина, яагаад суугаад байнаа? Цэцэгнүүд оруулаад ирээч, тэгэх үү?
Андрей- Би авчихая.
Зина- Сайхан амраарай.
Андрей- Сайхан нойрсоорой.
----
Надя/шивнэнэ/- Би эднийг, яагаад мартчихав аа? Ваараа хагалчихсан, цэцэгнүүд оройжингоо усгүй байгаа. Танайд лааз бий юү?
---
Андрей- Уучлаарай?
Надя- Яасан гэж?
Андрей- Намайг оройжингоо.. эзгүй байсанд.
Надя- Гэхдээ бүгдийг залруулж болно шүү дээ.
Андрей- Бүгдийг бишээ.
---
Андрей- Би чам руу, ямар их яарсан гээч? Бидний уулзалтыг, дандаа төсөөлдөг байсан.
-------
/дууг орхино/
Надя- Таалагдаж байна уу?
Андрей- Маш их.
-----------
Надя- Манай комсолмолын дарга, хаашаа хардаг байнаа? Чамайг надтай заавал гэрлүүлэх байсан даа.
Андрей- Зөвшөөрч байна. Харин хуримаа хойшлуулахаас аргагүй болох нь... Надя? Чи харин.. юү ч өөрчлөгдөөгүй шүү. Би чамд маш их хайртай. Зүгээр л би, нэг асуудлыг шийдэх хэрэгтэй байна.. Костя-гийн асуудал.. Бүх юмны учир олдонгуут, бид шууд л гэрлэх өргөдлөө өгнө. Би амлаж байна.
Надя- За яахав. Би чамд хайртай ш дээ. Чиний хэлснээр л, болъё.. Орой болчихож. Аавын санаа нь зовно.
Андрей- Би дөхүүлж өгье, Надя.
----
/бичиг/- Андрей Трофимов. Шинэ амьдрал. Өгүүллэг.
----
Саня- Хянаж байна.
----
Саня- Энэ бас, хэн гээч вэ?
Боря- Энэ янз нь, манай мэргэжил нэгтэн бололтой.
---
Саня- Зүгээр өнгөрөх байх.
Боря- Харин тийм бололтой.. Тийм.. Эсвэл үгүй юү?
Андрей- Оп-па!
----
Костя- За за.. би очлоо.
Андрей- Сууж бай! Чи хаашаа очно гэж? Чи хэл мэдэх үү? Тэдэнтэй яаж ярих гээв?..
---
Боря- Андрей, чи яасан, галзуурав уу?.. Ийм хувцастай юу?
Андрей- Пиджакаа тайл... Пиджакаа тайлаатах!
----
Андрей- За за..
---
Андрей- Хэллоу?
Шляп- Хай, кен а хелп юү?
----
Саня- Та уучлаарай? Бид нөгөө.. номын сан руу яаж очихыг хэлээд өгөхгүй юү?
Костя- Аа.. Лениний номын сан.
Саня- Тиймээ, Лениний.
Гид- Аан, залуус аа, та нар.. тийшээ, замын нөгөө тал руу яв.
----
Дэслэгч- Дэслэгч Богатырёв. Та бичиг баримтаа үзүүлнэ үү?
Андрей- Уучлаарай, би оросоор ярьдаггүй л дээ.. Группийнхээ бүх юмнуудыг цуглуулсан нь дээр. Тэгвэл энэ 800 болно.
Дэслэгч- Залуу минь, би тантай ярьж байна шүү. Бичиг баримтаа үзүүл!
Боря- Би энэ группийн орчуулагч, та надад хандаж болно.
Дэслэгч- Энэ танай хүн үү?
Боря- Тэгэлгүй яахав.
Андрей- 850.
Шляп- Тохирлоо. Мөнгөө одоо автобусанд өгчих. Харин маргааш, өглөө 10 цагт, зочид буудлын урд байгаарай. Гурван давхарт, баруун талаасаа гурав дахь цонх.
Дэслэгч- Тэр яагаад цонх руу заагаад байнаа?
Боря- Аа.. энэ бол.. зүйрлэсэн харьцуулалт. Зөвлөлтийн шинжлэх ухаан, сансар огторгуйд гаргасан цонхыг хэлж байна.
Андрей- Сансар, тийм! Гагарин- агуу! Гагарин!
Боря- Тэд бидэнд атаархаж байна, нөхөр дэслэгч ээ.
Дэслэгч- Атаархах нь зөв ш дээ!
Шляп- Тэр юү гэсэн бэ?
Андрей- Та нарыг, бидэнд атаархах нь зөв гэнэ.
----
1-р анги төгсөв.
Back to episodes Go home