Ulangab Jingkang эмнэлгийн зөвлөх мэргэжилтнүүдийн танилцуулга
Жинкан эмнэлэг нь Бээжингийн алдартай эмч нарыг нэгтэгдэг бөгөөд энэ нь эмчилгээ үйлчилгээ, шинжлах ухааны судалгаа, сургалт, оношлогоо, нарийн мэргэжлийн эмчилгээг нэгтгэсэн цогц эмнэлэг юм.
Бээжингийн 301-р эмнэлэг болон Хятадийн уламжлалт анагаах ухааны Бээжин Санюу эмнэлэг, Нийслэлийн Ангаах ухааны их сургуулийн харъяа эмнэлгиин мэргэжилтнүүд манай эмнэлэгт уригдан ажилладаг. Бид өвчтөнд төвлөрч, Хятадын уламжлалт анагаах ухааны мөн чанарыг орчин үеийн анагаах ухааны технологитой хослуулан, өвчтөн бүрт үнэн зөв, үр дүнтэй, цогц эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Лай Яао Шүй
Ерөнхий эмчийн
Бээжингийн ардын чөлөөлөх армийн нэгдсэн эмнэлгийн 8-р төвд ажиллаж байсан.
Албан тушаал :
Олон улсын эрүүл мэндийн солилцоог дэмжих нийгэмлэг, Хятадын эмийн чанарыг оновчтой болгох хорооны гишүүн, дэлхийн уламжлалт анагаах ухааны хорт хавдарын эмчилгээний холбооны гишүүн,
Хятадын анагаах ухааны эмийн бус эмчилгээний салбар, бээжингийн нэгдсэн анагаах ухааны нийгэмлэгийн хавдар судлалын салбарын захирал,
Бээжингийн умайн хүзүү, бүсэлхий нурууны эрүүл мэндийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргийн орлогчоор ажилладаг.
Хятад анагаах ухааны эмчилгээ, урдчилан сэргүүлэх нийгэмлэгийн захирал
Лай Яао Лиан
Бээжингийн Суанву эмнэлэгийн ерөнхий эмч. Хоол боловсруулах эрхтний дурангийн эмчилгээ, литотрипси, ходоод гэдэсний цус тогтоох, полип аргоны мэс засал , дурангийн хэт авиан эмнэлзүйн оношлогоо, ходоод гэдэсний хорт хавдрын өмнөх эмгэгийг оношлох, эмчлэх чиглэлээр мэргэшсэн.
Албан тушаал: Орчин үеийн болон Хятадын уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн Хоол боловсруулах замын өвчин, хоол боловсруулах замын дурангийн шинжилгээ, дэлүү, ходоодны өвчний инноваци, эмчилгээний салбарын гишүүн. Тэрээр Хятадын уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн дэлүү, ходоодны өвчин судлалын салбарын гишүүн, Хятадын Олон улсын эрүүл мэндийн солилцоог дэмжих нийгэмлэгийн Хятад дах анагаах ухааны клиник судалгааны салбарын гишүүн, Анагаах ухааны клиник судалгааны салбар болон бусад эрдэм шинжилгээний ажлууд
хийдэг.
Ли Цян
Бээжин хотын Анагаах Ухааны Их Сургуулийн Фусин эмнэлгийн Согог судлалын тэнхимийн дэд эмч, аспирантурын багш. Хятадын анагаах ухааны боловсролын нийгэмлэгийн ясны гэмтлийн мэргэжлийн хорооны гишүүн.
Рэн Шиншин
Бээжингийн Хэпинли эмнэлгийн эмч, докторын зэрэгтэй. Тэрээр Хятад, Өрнөдийн уламжлалт анагаах ухааны нэгдсэн аргыг ашиглан хүүхдийн нийтлэг өвчнийг оншилж эмчлэхдээ мэргэшсэн. Бид өвчтөнд төвлөрч, Хятадын уламжлалт анагаах ухааны мөн чанарыг орчин үеийн барууны анагаах ухааны технологитой нэгтгэж, өвчтөн бүрт үнэн зөв, үр дүнтэй, цогц эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна.
Back to episodes Go home