Миний сайн найзын түүх-19

Миний сайн найзын түүх – 19

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

+Ван Юн Чжэн

+Цагдаа нар

+Зээлдүүлэгчид

+Эмч

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Дэйзи     Цзян хатагтайн дүү

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:  Би нааш нь авчирсан юм. Се Ху сүүлийн хэдэн өдөр ээжтэйгээ учраа ололцож байгаа. Чжао Ма Линь чамайг дахиад цохиж мэднэ гэж тэр болгоомжилсон болохоор чамайг ажилд чинь хүргэж өг гэсэн юм.

Сосо:      Та нар чинь яачихсан юм бэ? Чжао Ма Линь намайг хаанаас хайхаа мэдэхгүй, бүр цохимоор байсан ч гэсэн. Гэтэл чи түүний машинаар намайг хүргэж өгнө гэнэ. Энэ юу юм? Чи миний байршлыг ЖиПиЭсээр Чжао Ма Линьд дамжуулмаар байгаа юм уу? Тэр намайг олж чадахгүй гэхээс чи айсан уу?  

Сяо:  Тэгвэл би чамд такси дуудаж өгөх үү? Тэртээ тэргүй чи миний машинаар явахгүй.

Сосо:      Зүгээр л намайг нэг газарт хүргээд өг, надад авах юм байна. Харин дараа нь чи буцаж болно.

Сяо:  Үнэндээ Се чамд үнэнээсээ дурласан байна лээ.

Сосо:      Надад дурласан эрчүүдээр би хэзээ ч дутаж байгаагүй. Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Эмэгтэй. Хар даа. Энэ хослол бэлэн болсон.

Сосо:      Харав уу. Энэ захиралд байснаас илүү залуумсаг харагдахгүй байна гэж үү?

Эр:    Тиймээ.

Сосо:      Энэ илүү чанартай биш гэж үү?

Эр:    Тэр мэдээж. Чи сайн сонголттой юм.

Сосо:      Мэдээж.

Эр:    Чи Цзянь Яньаас ч илүү сайн сонголттой.

Сосо:      Сайхан харагдаж байна. Баярлалаа, ах аа.      

Эр:    Зүгээр.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Чи хаачаад ирэв?

Сосо:      Би нэг юм авахаар гараад. Е ерөнхийлөгч хаана байна?    

Фань:     Тэр гарсан. Удахгүй ирнэ. Наадах чинь юу вэ?

Сосо:      Е ерөнхийлөгчид зориулсан шинэ хослол. Ф

Фань:     Тэр чамаас ийм нөхөн төлбөр авахыг хүсэхгүй.

Сосо:      Энэ өнгийг нь хараач. Захиралд байсан хослолоос илүү сайхан харагдахгүй байна уу?

Фань:     Чи түүнд наадахаа өгч чадахгүй бас нэг шалтгаан.

Сосо:      Яагаад?

Фань:     Учир нь тэр: Энэ маш онцгүй” гэж хэлнэ. Би өмсмөөргүй байна” гэнэ. Тэгээд тэр чамайг загнана.

Сосо:      Тэр загнахгүй.

Фань:     Бид хүлээгээд харж л байя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Е ерөнхийлөгч өө.

Е:       За?

Сосо:      Би урд нь таны костюмыг муухай болгосон. Түүний оронд би танд энийг дахин шинээр хийлгээд ирлээ.

Е:       Баярлалаа. Энэ надад хэрэггүй.

Сосо:      Миний бодлоор, энэ нь танд маш сайхан зохино. Та өмсөж үзмээр байна уу?

Е:       Энэ тохиромжгүй.

Сосо:      Би таны сонгосон өнгийг маш хуучинсаг гэж бодсон. Харин энэ загвар, даавуу нь...

Е:       Өөрийнхөө ажилд төвлөрч үз.

Сосо:      Та үнэхээр өмсөж үзэхгүй гэж үү? Ойлголоо.

Фань:     Би юу гэж хэллээ? Би юу гэж хэллээ?

Сосо:      Та түүнийг маш сайн мэддэг. Тэр урд нь таныг байнга зэмлэж байсан уу?

Фань:     Би чам шиг тэнэг биш. Мэргэн ухаан. Мэргэн ухаан. Ойлгов уу? Энэ, үнэрлэ. Тайвширсан уу? Надад хослолоо өгчих. Би энийг шүүгээнд хийнэ. Тэр арга хэмжээнд оролцохоор хослолоо авчрахаа мартсан тохиолдолд энэ нөөцөнд хэрэг болно.

Сосо:      Хүлээ, хүлээ, хүлээ. Та илүү тодорхой хэлж болохгүй юу?

Фань:     Би чамд тов тодорхой, ойлгомжтой хэлсэн. Е ерөнхийлөгч өөрт нь хэн чин сэтгэлээсээ ханддагийг, хэн дүр үзүүлдэгийг сайн мэднэ. Тийм болохоор чи зөвхөн өөрийнхөө ажлыг л хий. Тэр мэдэх болно.

Сосо:      Та итгэлтэй байна уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Би түүнд сайн ханддаг. Бас чин сэтгэлээсээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Нохойнуудтайгаа хамт зугаалах уу?

Нан:  Тэд хаана байна?

Ван:  Ноход унтаж байгаа.

Нан:  Тэгвэл чи яах гэж намайг гараад ир гэсэн юм?

Ван:  Би чамайг жаахан санаад. Явцгаая.   

Нан:  Надад сонин байна. Чи үргэлж ийм амархан хэлдэг үү?

Ван:  Юу хэлдэг гэж?

Нан:  Би чамд хайртай. Би чамайг санаж байна. Чи надад таалагддаг.

Ван:  Энэ хууль бус биш, бас бүдүүлэг биш. Би яагаад хэлж болохгүй гэж? Би чамаас нэг юм асууъя. Би чамд таалагддаг уу?

Нан:  Үгүй.

Ван:  Тэгвэл “тийм” байх нь.

Нан: Ван Юн Чжэн.

Ван:  Би тоглоогүй. Чи өөрийнхөө асуудлыг бодохгүй байж болохгүй юу? Алс холын зайг. Бэрхшээл хүндрэлийг. Миний найдваргүй царайнд хууртагдах хэрэггүй. Энэ бүхнээ авч хая, зүрхэнд чинь хариу нь байгаа. Энэ байшин барихтай адил. Бид үргэлж аливаа нэг асуудалтай тулгардаг. Гэхдээ бид хоёр хамтдаа энэ асуудлыг шийдэж чадна.

Нан:  Шанхайд эмээ байгаа. Би буцах ёстой.

Ван:  Тэгвэл дахиад асууя. Би ч гэсэн чамд таалагддаг уу?

Нан:  Чи зам хаагаад байна.

Эр:    Зүгээр ээ. Санаа зоволтгүй. Үргэлжлүүл.

Ван:  Уучлаарай.

Эр:    Үргэлжлүүл.

Ван:  Уучлаарай. Байна уу? Дараа залгаарай. Би найз бүсгүйгээ үнсэх гэж байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Би үүнийг чадлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Үүнийг өөрийгөө хамгаалах эрх гэдэг юм. Би чамд хэлчихье. Тэр миний гэр. Чи гэрт нэвтэрч, хамаг юм онгичсон. Тийм учраас би чамайг сандалаар цохисон юм. Комд ороогүйдээ өөрийгөө азтай гэж бод. Хар. Цагдаа нар энд, хажууд байна.  Чи хүссэн зүйлээ асуу. Алив. Асуугаач. Энэ цагдаа нар.

Эр:    Цагдаа нар аа, би...

Сосо:      Би чамд ганц ч сохор зоос төлөхгүй, чи эмээгийн эмнэлэгийн үзлэг, шинжилгээ, миний ажлыг тасалдуулсан зардлыг төлөх ёстой. Хэрэв эмээд муу юм тохиолдвол би чамайг зүгээр өнгөрүүлэхгүй! Би чамд анхааруулчихъя!

Эр:    Залуу бүсгүй, чи хэтэрхий харгис юм.

Сосо:      Би хэрцгий бол энд толгойгоо боочихоод зогсож байгаа хүнийг хэн гэх вэ?

Цаг:  Одоо болно, болно. Хэрүүл хийхээ больцгоо. Тэгэхээр ингэнэ. Чи эмээдээ санаа тавь. Дараа нь  та хоёр цагдаагийн газар очиж болсон явдлын талаар тайлбар өгөх ёстой.

Сосо:      Уучлаарай, офицер оо. Би та нартай хамт явж чадахгүй. Эмээ маань эмнэлэгт байгаа. Би яаж та нартай хамт явах юм? Надад цаг алга.

Эм:   Өвчтөний гэр бүлийн гишүүн 301-р ор луу очоорой.

Сосо:      Би очлоо.

Цаг:  Тэгэхээр, та юу болсон талаар надад эхлээд яриадах.

Эр:    Тэгье. Бид мөнгөө буцааж авахаар энэ бүсгүйн гэрт нь очсон юм. Өр тавьсан бол төлөх л ёстой. Энэ чинь мэдээжийн зүйл, тийм биз дээ?

Сосо:      Хэн ингэж мөнгө нэхдэг байсан юм?

Эр:    Энэ...

Сосо:      Хэн гэрт дайрч орж, хамаг юм сандаачдаг юм?

Эр:    Тэр чинь юу.. би..

Сосо:      Чи олигтойхон ярьж чадахгүй юу?

Цаг:  Одоо болно, болно. Та эхлээд эмээгийнхээ асуудлыг шийдчих. Та яв.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Чи энд ганцаараа байна уу? Бусад нь хаачсан юм?

Ван:  Би тэднийг ирэхгүй байхыг гуйсан. Эдвард ямар ч байсан бүх хүнсийг авсан байна лээ.

Нан:  Чи тэдэнд юу гэж хэлсэн бэ?

Ван:  Бид хоёрын болзоонд битгий саад болоорой гэж хэлсэн.

Нан:  Ээж, эгч хоёр энэ талаар мэдсэн үү?

Ван:  Тиймээ.

Нан:  Ээж юу гэж хэлсэн бэ?

Ван:  Тэр маш сайн гэж хэлсэн. Чи үнэхээр сайн сонголттой, тиймээс чи шагнуулах эрхтэй гэсэн. Би стейк хийсэн юм.

Нан:  Би энэ утасны дуудлагыг аваадахъя. Сайн уу?

Ван:  Гайхалтай. Юу болсон бэ?

Нан:  Би... Би буцах хэрэгтэй болчихлоо.

Ван:  Хаашаа?

Нан:  Шанхай руу.

Ван:  Хүлээ, чи хоёр хоногийн дараа явахгүй билүү?

Нан:  Би дөнгөж сая дуудлага авлаа. Эмээгийн бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн байна.

Ван:  Гэхдээ чи тийшээ нисэж хүрэхийн тулд арав гаруй цаг зарцуулах болно.

Нан:  Аль болох хурдан. Би сая нислэгийн мэдээллийг шалгалаа. Өнөө орой Шанхай руу шууд нислэгтэй. Чи намайг нисэх онгоцны буудал хүргээд өгч болох уу? Яг одоо.  Уучлаарай.

Ван:  Зүгээр ээ. Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Ээж, эгч хоёр энэ талаар асуухгүй бол намайг явсан гэж битгий хэлээрэй. Би тэднийг санааг зовоомооргүй байна.

Ван:  Тэд бидний харилцаанд саад болохгүй ээ. Өө тийм. Би нэг ном хайх ёстой.

Нан:  Тэр ном хаана байна? Одоо би энийг идэх дуртай болсон. Хоол боловсруулалтыг сайжруулдаг юм.  Тиймээ. Энийг чамд. Онгоцонд суугаад энэ номыг уншаарай. Зөвхөн онгоцондоо суусан хойноо л энийг уншаарай. Би чамайг санах болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Хот хэд хэдэн гудамжууд, хэд хэдэн байшингууд, мөн хэсэг бүлэг хүмүүсээс бүрддэг. Тэд байхгүй бол хот сүйрсэн юм шиг утгаа алддаг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Цагдаа яах гэж чамтай ярьсан юм бэ? Энэ чинь зүгээр л жижиг асуудал. Гэтэл тэд чамайг наашаа яаралтай ир гэсэн байна.

Нан:  Эмээ цагдаа нарыг надтай ярь гэсэн байна лээ. Чи зүгээр биз дээ? Чамайг эмнэлэгт байгаа гэж цагдаа нар хэлсэн.

Сосо:      Би зүгээр. Би чамайг аятайхан угтана гэж бодож байсан. Гэтэл ийм зүйл болно хэзээ ч бодсонгүй.

Нан:  Эмээ одоо хүртэл эмнэлэгт байгаа юу?

Сосо:      Тиймээ. Даралт нь ихэссэнээс болоод янз бүрийн асуудал гарсан.  Шинжилгээний хариуг нь хүлээх хэрэгтэй. Тэгвэл бид учрыг нь мэдэж болно. Эмнэлэг рүү явцгаая. Эмээ чамайг эргэж ирэхийг тэсэн ядан хүлээгээд байсан.

Нан:  Эмээ миний ээжийг дурссан уу?

Сосо:      Үгүй ээ, тэр эгчийг огтхон ч дурсаагүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Би Шанхайд ирсэн. Санаа зоволтгүй.

Сосо:      Чи Ван Юн Чжэнд сайн явж ирснээ хэлж байна уу? Та хоёр юу болоод байгааг надад хэлээч. Чи  зөв зам дээр зогсож байна.

Нан:  Алсын зайн харилцаа. Энэ ШанхайБээжин биш, харин ШанхайИтали. Чи юу гэмээр байна?

Сосо:      Би чамайг дурлалдаа тэмүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бүх зүйлийг Бурханд даатга. Чи урд нь салсан биз дээ? Чи тэр бүхэн танай гэр бүлд тохиолдоно гэж хэзээ ч бодоогүй явсан. Тэгээд чи Италид очиж, Ван Юн Чжэнтэй дахин таарсан байна. Болоогүй, чи түүнтэй харилцаа тогтоохыг зөвшөөрчээ. Энэ үнэн үү? Би чамаас асууя. Чи үнэхээр гэрлэмээр байна уу?

Нан:  Үгүй ээ, яах гэж?

Сосо:      Яг үнэн. Энэ чинь зүгээр л харилцаа. Хэрэв өөр хүн чамайг хайрлаж байвал үүнд муу юм байхгүй. Түүнээс гадна, чи заавал шууд нөхөрт гарах албаггүй. Хэрэв бие биедээ тохирохгүй бол зүгээр л салж болно. Энэ харилцаа боловч салах магадлалтай. Холын зайнаас харилцсан ч тэр, нэг орон дээр унтсан ч тэр.

Нан:  Хэлэхэд амархан.

Сосо:      Хэтэрхий их юм бодох хэрэггүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Сандрах хэрэггүй шүү.

Нан:  За.

Сосо:      Энд.

Нан:  Аль нь вэ?

Сосо:      Энэ. Сувилагч аа, 301-р орны эмээ хаана байна?

Эм:   Дөнгөж сая эмчээс шинжилгээний хариугаа авна гээд гарсан.

Сосо:      Чи намайг тэр эмчид нь аваачиж болох уу?

Эм:   Болно.

Сосо:      Намайг хүлээж бай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Чи энэ өвчтөний ач охин мөн үү? Эхийн талын ач охин уу?

Нан:  Ач охин.

Эм:   Эмээ нууцаар гэртээ харьсан. Тэр л надад тэгж хэлсэн.

Нан:  Баярлалаа.

Эм:   Зүгээр, зүгээр.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Эмээ.

Эмээ:      Нань Сунь. Чи эргээд ирж. Чи яагаад ганцаараа буцаж ирсэн юм? Хэн нэгэн дахиад л гэрт ирж юм онгичино гэхээс би айгаад байна. Би эндэхийг хамгаалах ёстой.

Нан:  Эмээ. Би буцаад ирсэн. Энэ бүгдийг надад үлдээчих. Эхлээд эмнэлэгтээ буцаж оч, тэгээд өөрийгөө эдгээхийг бод.

Эмээ:      Би зүгээр. Надад даралт бууруулах эм өгсөн. Би гэртээ орон дээрээ амарч байя. Энэ ялгаагүй.

Сосо:      Эмээ. Та муу хүмүүстэй тэмцэхийн тулд өөрийгөө тэнхэрүүлэх хэрэгтэй. Ийм учраас та шаардлагатай үед эмчид үзүүлж, шаардлагатай үед эм уух хэрэгтэй. Аан гээч, бид хоёулаа байхдаа тэднээс огт айдаггүй байсан. Одоо Нань Сунь буцаж ирээд бид гурвуулаа боллоо. Энэ бол бид айхгүй байх нэг том шалтгаан.

Эмээ:      Би мэднэ ээ. Чи үүнийг хэлэх хэрэггүй. Яваад миний шинжилгээний хариуг авчраад өг. Бас надад эм аваарай, би гэртээ ууна. Би жаахан унтмаар байна. Би эмнэлгийн орон дээр унтаж чадахгүй. Тэр палатанд гурав, дөрвөн өвчтөн байдаг. Бас гэр бүлийн гишүүд нь ч хамт байдаг. Тэнд хэтэрхий чимээ шуугиантай. Би унтлаа. Чи очиж авчраад надад хэлээрэй. Түргэн яв.

Сосо:      Үүгээр эмээг хучъя. Эмээ бид таныг хучсан шүү.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Тэд энд хэдэн удаа ирсэн бэ?

Сосо:      Гурав, дөрвөн удаа.

Нан:  Чи надад хурдхан хэлэх ёстой байсан юм.

Сосо:      Би өөрөө зохицуулчихна гэж бодсон.

Нан:  Би эмээ гэртээ үлдэхийг хүсэж, эмнэлэг явахаас татгалзаад байдаг. Энэ сайн юм биш.

Сосо:      Тэр өдөр тэр хүмүүс яг л хулгайч нар шиг эмээгийн шүүгээг ухаж байсан юм. Энэ л эмээг маш их айлгасан. Хэрэв тэд тэгээгүй бол би сандлаар цохихгүй байлаа. Нань Сунь. Би Се Хун Цзуг таньдаг хуульч олж өгөөч гэж гуйсан. Чи тэр хүнтэй уулзмаар байна уу?

Нан:  Би эхлээд эдгээр зээлдүүлэгчидтэй уулзана.

Сосо:      Юу?

Нан:  Би тэднээс нуугдаж чадахгүй. Бас эмээ гэртээ үргэлж айдастай байж болохгүй.

Сосо:      Чи яг хэнтэй нь уулзах вэ?

Нан:  Би тэдэнтэй бүгдтэй нь уулзана.

Сосо:      Тэд чамайг барьж иднэ ш дээ.

Нан:  Тэд чадахгүй.

Сосо:      Тэгвэл би хамт явна.

Нан:  Гэртээ үлдээд эмээтэй хамт байж бай.

Сосо:      Тэгж ярихгүй, миний санаа зовно. Чи ядаж нэг хүн дагуулах хэрэгтэй.

Нан:  Хэрэв надад муу юм тохиолдвол тэд мөнгөө буцааж авч чадахгүй.

Сосо:      Тэгвэл тэдэнтэй хэзээ уулзъя гэж бодож байна?

Нан:  Аль болох хурдан. Би тэдэнтэй одоо уулзсан ч болно. Сайн уу, би Цзян Нань Сунь байна. Би хэдийн Шанхайд буцаж ирсэн. Би өнөөдөр тантай 18:00 цагаас “Лиюань” ресторанд уулзах гэсэн юм. Тэгье. Сайн уу, би Цзян Нань Сунь байна. Би хэдийн Шанхайд буцаж ирсэн. Би өнөөдөр тантай 18:00 цагаас “Лиюань” ресторанд уулзах гэсэн юм. Удахгүй уулзая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Та унтаж чадахгүй байгааг би мэднэ. Бүх зүйл сайхан болно. Нань Сунь хэдийн үүнийг зохицуулаад эхэлсэн. Санаа зоволтгүй. Эмээ, санаа зоволтгүй. Бид хоёр энд байна. Бид хоёр энд байна. Эмээ. Бид явахгүй. Бид хамт байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Ах, эгч нар аа. Та нар надаас насаар ахмад учраас би чамайг ингэж дуудах ёстой. Яагаад гэхээр, та нар миний талийгаач аавын хамгийн сайн найзууд байсан. Аав та нарт хэр их өртэй вэ? Амласан хүү нь хэд вэ? Өрийн бичиг өгөөгүй хүмүүст бид үүнийг батлах боломжгүй. Аав маань нас барсан. Мөн эмээ аль хэдийн өндөр настай. Шийдэгдээгүй үлдсэн зүйлсийн учрын би өөрөө олохоос араггүй. Надад хоёр үндэслэлгүй хүсэлт байгаа. Эхлээд. Одооноос эхлэн би та нарын мөнгийг аажмаар буцааж өгөхийг хичээнэ. Хүүгийн хувьд, би тэрийг төлж чадахгүй байх гэж бодож байна. Хоёрт, та нараас ганц хоёр хүн намайг дагаж гэрт очоод хуульч бүгдийг зохицуулахаар болсон гэдгийг эмээд хэлэх хэрэгтэй байна. Түүнийг дахиж хэн ч түгшээхгүй, тайван байлгана гэдгийг.

Эр:    Чи хүү төлөх л ёстой гэж бодож байна.

Эр:    Олон жил өнгөрлөө. Чи хүү төлөх ёстой. Тийм биз дээ?

Нан:  Хэрэв та нар үүнтэй санал нийлэхгүй бол би хуульчаас нотолгоо цуглуулахыг хүснэ. Аав та нараас хэзээ, яах гэж, хичнээн мөнгө зээлсэн талаар. Та нараас авсан мөнгө хамтын амжилтгүй хөрөнгө оруулалт байсан уу, эсвэл зээл байсан уу? Яагаад өрийн бичиг байхгүй байгаа юм? Бүгдээрээ шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээцгээе. Дараа нь хэдийг өгөх ёстой, түүнийг нь би төлнө. 

Эр:    Тэд яаж нарийн судалж чадах юм бэ?

Нан:  Энэ бол хуулчийн ажил.

Эр:    Энэ чинь бөөн ажил.

Эм:   Ингэвэл яах вэ? Миний хүүг хасчих. Би 70,000 гаруй юаны авлагтай. Чи зүгээр л энэ мөнгийг өгчих. 

Нан:  Болж байна. Тэгвэл баримтанд гарын үсгээ зурчих. Би эхлээд танд энэ мөнгийг төлнө. 

Эм:   Ашгүй дээ.

Эр:    Би хоёрт нь. Миний овог Ван.

Нан:  Май. Та ч гэсэн энд гарын үсгээ зурчих.

Бичиг:    Өрийн бичиг. Цзян Нань Сунь миний бие 6 сарын дараа зээлсэн мөнгийг төлөхийг амлаж байна. Зөвхөн зээлсэн мөнгө. Хүү байхгүй.

Эм:   Надад нэгийг өгчих. Мөнгө нь л хангалттай. Би ч гэсэн гарын үсгээ зуръя.

Эр:    Охин минь, чи бүр ажил байхгүй. Чи яаж энэ мөнгийг төлөх юм?

Эр:    Тэгвэл би нэгийг авъя.

Эр:    Надад ч гэсэн нэгийг.

Нан:  Та тав дахь нь. Хэрэв гарын үсгээ зурвал зургаа дахь нь болно.

Эр:    Би... За тэгвэл би гарын үсгээ зуръя.

Эм:   Би ч гэсэн гарын үсэг зуръя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Сосо.

Сосо:      Нань Сунь. Эмээгийн даралт нь ихсээд 180 болчихлоо. Түүнд даралт бууруулах эм өгсөн, эмээ эмнэлэг явахаас дургүйцээд байна. Бид одоо яах вэ?

Нан:  Би одоохон очлоо.

Сосо:      За.

Эр:    Энэ.

Нан:  Баярлалаа.

Эр:    Энэ минийх.

Эр:    Энэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Тэд нар...

Нан:  Одоо санаа зоволтгүй. Би эхлээд оръё. Бид эмээгийн даралтыг дахиад ихэсгэж болохгүй. Эмээ. Би аавын зээлийн асуудлын учрыг олохыг хуульчаас хүссэн. Үйл ажиллагааны дагуу бид асуудлыг аажмаар шийднэ. Энэ хүмүүс энд дахиж хэзээ ч ирэхгүй гэдгээ танд хэлэхээр ирээд байна.      Хэрэв ямар нэг асуудал гарвал үүнийг гадуур шийдвэрлэнэ. Бид хуульчтай ярилцана.

Эр:    Настан гуай, таны ач охины зөв өө.

Эм:   Тийм шүү, настан гуай. Бид хоёр талд асуудал удмааргүй байгаа. Тийм биз дээ?

Эмээ:      Хуульч хаана байна? Би түүнээс энэ бүхний талаар асуумаар байна.

Нан:  Хуульч явчихсан. Эмээ, эхлээд эмнэлэгт очъё л доо.

Сосо:      Эмээ, Нань Суны үгэнд орчих. Эмнэлэгт рүү явцгаая. Үгэнд ор л доо. Гутал нь тэнд байгаа. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Алив, жаахан сууцгаая.

Нан:  Энэ бүх бужигнааны дараа бид ашгүй нэг эмээг эмнэлэгт авчирлаа.

Сосо:      Тэгэхээр, чи тэдэнд мөнгийг нь зүгээр л ингээд өгчих юм уу? Энэ яг үнэн тоо гэдгийг чи яаж мэдэж байгаа юм?

Нан:  Надад хийж чадах зүйл бага. Би эхлээд тэднийг, бас эмээг тайвшруулах хэрэгтэй, дараа нь хуульч хөлсөлж шалгалт явуулах цаг гаргана.

Сосо:      Чи өөрөө төлөх гэж байна уу?

Нан:  Мэдээж.

Сосо:      Чи эгчдээ эсвэл ээждээ хэлэхгүй юм уу?

Нан:  Би хэлмээргүй байна.

Сосо:      Энэ маш их мөнгө.

Нан:  Би нэг юм бодно.

Сосо:      Миний картанд жаахан мөнгө үлдсэн байх ёстой.

Нан:  Чи биднийг гэртээ байхыг зөвшөөрсөн чинь хангалттай.  Санаж ав. Энэ зөвхөн бидний хооронд. Би тэдэнд хэр их мөнгө төлөхөөр амласныг эмээд, ээжид битгий хэлээрэй. Фань Цзинь Ган, Е Цзинь Янь хоёрт битгий хэлээрэй. Тэд эгчид хэлнэ гэхээс айж байна.

Сосо:      Чи яагаад ингэж байгаа юм бэ?

Нан:  Ээж минь Цзяны гэр бүлийн бэр болсон. Ээж хүнд хэцүү амьдралыг туулсан хүн.

Сосо:      Тэгээд чи ганцаараа зовох гэж үү?

Нан:  Ээжийн амьдрал бүхэлдээ зовлон байсан. Би ердөө л амьдралынхаа хагаст нь зовно. Би амьдралынхаа үлдсэн хагаст нь сайхан амьдрана. Чи гэртээ харих хэрэгтэй. Маргааш ажилтай ш дээ.

Сосо:      Би Фан нарийн бичиг рүү чатаар мессеж явуулж, маргаашийн ажлын  хуваарийг асууна. Хэрэв чухал юм байхгүй бол би ажилдаа аажуу очсон ч болно.

Нан:  Би энд алзахгүй ээ.

Сосо:      Би чамайг ганцаараа тэмц гэж яаж үлдээж чадах юм?  Энэ хорвоод  үнэнийг мэддэг цорын ганц хүн нь би. Би чамтай хамт байх ёстой. Ван Юн Чжэний тухайд? Тэр мэдсэн үү? Чи түүнд хэлээгүй юм уу? Ямар найз залуу гэхээр тийм байдаг юм?

Нан:  Тэр уг нь сая над руу залгасан, харин би утсаа аваагүй. Би түүн рүү эргээд залгая. Би сая унтаж байсан юм. Тэгээд л би чиний дуудлагад хариулсангүй. Энд цагийн бүс өөрчлөгдсөнөөс болсон байх. Би Сосотой оройн хоол идэж байна. Эмээ эрт унтдаг юмаа. Чи Эдвардынд байсаар л байна уу?

Бичиг:    Яаралтай тусламжийн өрөөнд шөнөөр

Эмч: Настан гуай. Таны цусны даралт одоо тогтвортой байна. Дараагийн удаа та сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Мөн даралт бууруулах эмээ уухаа мартуузай. Та эмээ өдөр бүр цагтаа уух ёстой шүү. Зүрхний хувьд, танд стент шаардлагтай үгүйг тулд бид танд зүрхний бичлэг хийнэ. Мөн та сайн унтаж амарч байгаарай.

Эмээ:      Эмчээ. Би гэртээ хэвтэж болох уу?

Эмч: Арга байхгүй. Та энд хэвтэх хэрэгтэй. Та нар эмээгээ анхааралтай ажиглаж байгаарай. Ойлгосон биз?

Нан:  Тэгвэл бид маргааш зүрхний бичлэг хийлгэх нь ээ?

Эмч: Та нар хүлээх хэрэгтэй. Хоёр өдрийн дотор зүрхний бичлэг хийлгэж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Байн уу?

Се:    Найдвартай биз дээ?

Сяо:  Зургаас харвал энд л байх ёстой.

Се:    Сосо.

Сосо:      Чи хаана байна?

Се:    Би чиний ард байна. Чи зүгээр биз дээ? Байж бай. Хүлээ, чи зүгээр үү?

Сосо:      Үгүй ээ, үгүй.

Се:    Чи зүгээр үү?

Со:    Би зүгээр. Эмээ өвдөөд. Би бол зүгээр.

Се:    Тэгвэл ашгүй дээ.

Сосо:      Чи намайг яаж олсон юм бэ? Намайг энд байгааг яаж мэдэв?

Се:    Чи энийг “Mоментс”-д нийтлээгүй гэж үү? Сяо Хэ хотын эмнэлгүүдийг хэнээс ч илүү мэддэг юм. Тэгээд л бид чамайг эндээс оллоо.

Сяо:  Тийм шүү. Би бүх эмнэлэг, моргуудаар орсон.

Сосо:      За, за, надад энийг хэлэх хэрэггүй. Би мессеж илгээснээс хойш ердөө аравхан минут болсон. Та нар яаж ийм хурдан ирсэн юм бэ?

Се:    Бид мотоциклтой ирлээ.

Сяо:  Тиймээ, би уг нь түүнд шөнөөр түгжрэлгүй гэж хэлсэн л дээ. Гэтэл Се бушуухан энд ирэх хэрэгтэй гэж зүтгээд. Үгүй бол...

Сосо:      Чи надтай сүүлчийн удаа уулзаж амжихгүй болох уу?

Се:    Дэмий юм ярихаа болиоч! Сүүлчийн удаа гэнэ ээ? Чжао Ма Линь энд ирж бужигнуулж дээ гэж би бодсон юм.  Би ирэх замдаа санаа зовж л байлаа. Би өнгөрлөө л гэж бодсон. Одоо юу ч хэлээд нэмэргүй.

Сосо:      Үнэхээр хэлэх ч юм алга. Чи намайг дахиж хэзээ ч зовоохгүй гэж хэлсэн. Тэгээд яасан? Чи утсаа таслаж ч амжилгүй амлалтаа зөрчсөн. Хэрэв би чиний оронд байсан бол намайг харахаас зовох байлаа.

Се:    Эмээ зүгээр үү? Эмээ хаана байна?

Сосо:      Сэдвээ бүү өөрчил.

Эмч: Тэр настай хүн. Хэрэв танай гэр бүл төлнө гэвэл би эмээг чинь олон улсын тасгийн нэг хүний палатанд шилжүүлж болно.

Нан:  Баярлалаа, эмч ээ. Би ойлголоо.

Эмч: Зүгээр.

Сосо:      Баярлалаа.

Эмч: Зүгээр ээ.

Се:    Олон улсын тасагтай ярилц, тэгээд эмээд хамгийн сайн эмнэлэгийн асрагчийг ол.

Сяо:  Ойлголоо. Сайн уу. Олон улсын тасагт сул өрөө байгаа юу?

Нан:  Сосо. Энэ хэн бэ?

Сосо:      Энэ Се Хун Цзу, би чамд ярьж байсан залуу. Энэ бол Цзян Нань Сунь, миний хамгийн сайн найз. Миний дотны найз. Тэд “Моментс”-д миний постыг үзчихээд Чжао Ма Линь намайг дахиад үхтэл нүдсэн гэж бодохгүй юу. Намайг эмнэлэгт хэвтсэн гэж бодож.

Се:    Танилцсандаа баяртай байна. Би Се Хун Цзу. Би Чжу Сосогийн шинэ найз залуу нь.

Сосо:      Дэмийрээд бай!

Се:    Түүний ирээдүйн найз залуу.

Нан:  Чиний нэрийг сонссон чи надад 40-тэй юм санагдчихлаа.

Се:    Аа.

Нан:  Чи одоо харь. Би энд алзахгүй. Би эндээ үлдэнэ.

Сосо:      Чи онгоцноос бууснаас хойш нэг ч амарсангүй. Харин чи харь, би энд үлдэе.

Эм:   Байна.

Сяо:  Баярлалаа. Би нэг өрөө олчихлоо. Би бүртгэлийг нь зохицуулъя.

Се:    Тэг, тэг, одоо яв. 

Сосо:      Юу болоод байна?

Се:    Ингэж тохирцгооё. Та хоёулаа хариад амарч бай. Би энд үлдэе. Бид Олон улсын тасагт өрөө авсан. Би эмээг дээш нь шилжүүлнэ.

Нан:  Зөвхөн ганцхан хүн өвчтнийг сахиж болно гэж эмнэлэгийн зүгээс хэлсэн. Би эмнэлэгийн ажилтнуудад найдахгүй байна. Та нар буцсан нь дээр байх. Се Хун Цзу, чамд баярлалаа. Би чамд мөнгийг чинь буцааж өгнө.

Се:    Хэрэггүй. Чи юу яриад байгаа юм? Сосогийн хамгийн найз миний ч найз. Сосогийн хамгийн сайн найзын эмээ миний ч гэсэн эмээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:    Бүгд болсон уу?        

Сосо:      Сяо Хэ хаачсан?

Се:    Би түүнд харь гэж хэлсэн.

Сосо:      Тэгвэл чи ч ялгаагүй.

Се:    Чи явахгүй юм уу?

Сосо:      Үгүй ээ, би энд хэсэг баймаар байна. Нань Суньд дахиад тусламж хэрэг болох нь уу харъя.

Се:    Тэгвэл би ч гэсэн явахгүй. Чи Нань Суньд хань бол. Би чамд хань болъё.

Сосо:      Дураараа бол.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Се:    Чи өлсөж байна уу? Би эндээс хоолгүй хоолны газар мэднэ, тэнд бөөрөнхийлсөн өндөгтэй гурилтай наймалжны шөл байдаг. Би яваад чамд жаахныг аваад ирье. 

Сосо:      Би өлсөөгүй.

Се:    Чи ядарсан уу? Би ойрхон чамд буудалд өрөө авч өгөх үү? Чи тэнд амарч байна биз. Хэрэв ямар нэг юм болбол би чам руу залгая.

Сосо:      Се Хун Цзу. Чиний өнөөдөр хийсэн бүхэнд би үнэхээр баярлалаа. Хэрэв чи байгаагүй бол эмээ өндөр зэрэглэлийн палатанд орохгүй байх байлаа. Гэхдээ би чамд юугаар ч юм өртэй баймааргүй байна. Чи ойлгож байна уу?

Се:    Чи надад өртэй байх албаггүй. Чи надад таалагддаг, энэ миний хувийн хэрэг. Би үүнийг өөрийнхөө хүслээр хийдэг. Чи үүнд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хэн ч оролцох эрхгүй.

Сосо:      Тэнэг гэдэг нь.

Се:    Хөөе. Инээх хэрэггүй. Би тоглоогүй. Би бүх юмнаасаа татгалзаж чадна. Ганцхан чи надад байхад л хангалттай.

Сосо:      Тэгвэл чи урд нь энэ тухай бодож байсан уу? Хэрэв чи бүх юмаа алдвал надад байшин худалдаж авч чадахгүй байсан. Чи эмээг дээд зэрэглэлийн палатанд оруулж чадахгүй байсан. Найзууд чинь чамайг орхиж явах байх. Тэгвэл чи яагаад надад таалагдах ёстой гэж? Яагаад?

Се:    Учир нь чи надад таалагддаг. Тэгээд ч би чамайг материалист биш эмэгтэй гэж боддог.

Сосо:      Суучих. Чи сая юу гэсэн бэ? Намайг материалист биш гэсэн үү? Чи намайг мэдэх үү? Чи намайг багаасаа хэн байсныг мэдэх үү?

Се:    Би мэдэхгүй.

Сосо:      Чи мэдмээр байна уу?

Се:    Тиймээ.

Сосо:      Ээж намайг төрсний дараа шууд хаяж явсан. Харин аав ажлын шаардлагаас болоод намайг ах, эгч хоёртой хамт ганцааранг минь үлдээсэн. Би багаасаа л бусдаас хамааралтай байлаа. Тэгэхэд би хүссэнээрээ амьдарч чадаагүй. Тэр цагаас хойш би бие даасан байх ёстойг ойлгосон юм. Би өөртөө анхаарал тавих ёстой. Чи намайг материалист биш гэж хэлсэн. Би чамд хэлье, би ийм л хүн. Энэ дэлхий дээр надаас илүү реалист хүн байхгүй.

Се:    Тэгээд юу гэж? Реалист аа? Энэ чухал биш. Ядаж л чи үүнийг хүлээн зөвшөөрлөө.  Би чамд хэзээ нь дурласныг чи мэдэх үү?

Сосо:      Хэзээ?

Се:    Чи анх караокены өрөөнд намайг хайж орж ирсэн. Бас гартаа нэг шил юм барьчихсан. Дараа нь би: “Энэ бүсгүй яаж ийм хээгүй байдаг байна аа?” гэж бодсон. Огтхон ч нэрлэхэх юмгүй. Тэгээд ийм жаахан хөөрхөн.

Сосо:      Ийм жаахан.

Се:    Тийм ээ, тийм жаахан. Тэгэхээр, бодит байдал, бас материаллаг байдал. Юу нь буруу гэж? Би ойлгож байна. Бас би чамайг дэмжиж байна. Чи над руу ингэж харахаар би ичээд байдаг юм.

Сосо:      Би өлсөөд байна. Бага зэрэг.

Се:    Чи юу идмээр байна?

Сосо:      Талх. Бөөрөнхийлсөн өндөгтэй гурилтай наймалжны шөл

Се:    Бөөрөнхийлсөн өндөгтэй гурилтай наймалжны шөл онцгой шүү.

Сосо:      Бас талх.

Се:    За, ойлголоо. Намайг хүлээж бай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Хорь гаруй цагийн өмнө би гадаадад байсан. Миний санааг зовсон зүйл бол Ван Юн Чжэн бид хоёр нэг нэгнээсээ алслагдсан нь харилцаанд хэрхэн нөлөөлөх бол гэдэг байлаа. Одоо би Шанхайд ирсэн. Эмнэлэгт эмээг шинжилгээнд оруулах гэж байгаа. Эмнэлгээс гадуур зээлдүүлэгчид мөнгөө хүлээсээр. Энэ бол хоёр өөр ертөнц. Бас Цзян Нань Суны хоёр хувилбар байдаг бололтой.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Чи унтаж амраад сэргэсэн байна. Одоо жаахан юм идчих.

Нан:  Эмээд өнөөдөр 12.00 цагт зүрхний шинжилгээ хийлгэхээр болсон гэж эмч хэлсэн. Би эмээгийн дэргэд байх хэрэгтэй. Хэдийгээр энэ аюултай биш ч гэлээ эмээ настай хүн. Эмч биднийг болгоомжтой байх хэрэгтэй гэсэн.

Сосо:      Тэгвэл чи өнөө өглөө юу хийх вэ?

Нан:  Би нэг компанид ярилцлага өгөх гэж байгаа.

Төгсөв   

 

Back to episodes Go home