Миний сайн найзын түүх-18

Миний сайн найзын түүх – 18

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

+Ван Юн Чжэн

+Эдвард

+Пол                профессор

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

Дэйзи     Цзян хатагтайн дүү

+ Се Цзя Инь Се Хугийн ээж, компанийн босс

+ Чжао Ма Линь Се Ху-ийн сүйт бүсгүй

+ Хуэй Цзы

+Шань Цзи

+Су Су.

+Жулиа

+Жэнни

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Наны зурвас:       Би эхлээд энэ урлангуудаар орно. Цаг алдахгүйн тулд би эднийг шалгасны дараа чи очиж болно. Би машин аваад явлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Сосо. Энд өглөөний 6:20 болж байна. Би хотын нэг жижигхэн замаар машин барьж явна. Би шинэ аялал эхлүүлсэн байх гэж бодож байна. Би гэрт болсон явдлаас хойш энд анх удаа тайвширлыг мэдэрлээ. Би 10 өдрийн дараа Шанхай руу буцна. Чи шинэ Цзян Нань Суныг харна гэж найдаж байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Миний хүү хэдийн өөд болсон. Та нар энд ирээд хүүг минь нарт өртэй гэх юм. Та нарын заримд нь бүр өрийн бичиг ч алга. Би та нарт яаж итгэх вэ?      

Эм:   Настан гуай. Зөөлнөөр хэлэхэд, танай хүү бидэнд мөнгөний өртэй. Харин ширүүхэн хэлбэл, танай хүү биднийг залилж, бидний мөнгийг авсан.

Эр:    Тийм шүү.

Сосо:      Эмээ.

Эр:    Хүү нь эцгийнхээ өрийг төлдөг ёстой. Тэр нас барсан. Тэр охинтой биш билүү? Та хэдийн нас өндөр болсон. Та түүний охиныг ир гэж хэлэх хэрэгтэй.

Эр1:  Тиймээ. Та тэр охиныг нь ир гэж хэл.

Сосо:      Талийгаачийн охин нь Шанхайд байхгүй.

Эр:    Тэгвэл бид энэ асуудлыг хэзээ шийдэх болж байна?

Эр1:  Яг үнэн.

Сосо:      Ингэвэл яаж байна? Та нар өөрсдийн нэрс, иргэний үнэмлэхний дугаар, хичнээн хэмжээний мөнгө, яах гэж авсан, хэзээ та нарт өгөх ёстой байсныг бичээд өгчих. Цаас энэ байна. Бүгд бичнэ шүү. Энийг ав. Та нарт бал байна уу?

Эм:   Байгаа.

Сосо:      Та нар бал байна уу?

Эр:    Би авчраагүй. Үзгээ өгчих.     

Эмээ:      Тэдний бичих мөнгөн дүн талийгаачийн тэдэнд өгөх ёстой мөнгө нь.

Сосо:      Та нарыг дуусангуут би бүгдэд нь утасны дугаараа өгнө. Хэрэв та нарт асуудал гарвал зүгээр л над руу залгаарай. Тэгэх үү? Орой болсон байна. Та нар бичиж дуусгаад шууд явцаарай. Эмээ, би таныг өрөөнд чинь аваачъя. Энийг надад үлдээчих, би учрыг нь олно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Сосо. Тэр хэр их өртэй байна?

Сосо:      Гурван саяаас ч их.

Эмээ:      Тэдний бичсэн бүхэн заавал үнэн байх албаггүй.

Сосо:      Би мэднэ ээ, эмээ.

Эмээ:      Гэтэл чи тэднээр бичүүлж л байдаг.

Сосо:      Эмээ, би ердөө л тэд асуудал үүсгэхгүй байхад л анхаарсан.

Эмээ:      Харин дараа нь?

Сосо:      Би эхлээд хуульчтай зөвлөлдөнө.

Эмээ:      Тэг.

Сосо:      Харин одоохондоо Нань Суньд энэ тухай битгий хэлээрэй.

Эмээ:      За.

Сосо:      Би эхлээд таныг өрөөнд чинь аваачъя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Фань нарийн бичиг ээ. Танд би зөвлөлдөж болох таньдаг ямар нэг хуульч байна уу?

Фань:     Чи өөрийнхөө эрхийг хамгаалах гэж байгаа, тийм үү? Яг зөв. Тэр чамд цэцэг ирүүлсээр байна. Тэр Се гэгч чамайг асуудалд оруулах гээд байна. Се чамайг асуудалд татаж оруулаад өөрөө ээжийн хүү болж үлдэнэ. Тэр дутах юмгүй амьдрана. Харин чи яахав? Чи юу ч үгүй үлдэнэ. Тэр үед чи Хуанпу гол руу очиж, тэнгэрт дэвшихээс      өөр араггүй болно. Чамд өгсөн энэ цэцэг ямар муухай юм бэ.

Сосо:      Юу болсон юм? Се Хун Цзу энд ирсэн юм уу?

Фань:     Тэр биш ээ. Харин ээж нь ирнэ. Тэр Е ерөнхийлөгчөөс чамайг өөр албанд шилжүүлж өгөхийг хүссэн. Хэрэв Е ерөнхийлөгч үүнийг зөвшөөрвөл бид тэднээс агааржуулагч худалдаж авахдаа хэдэн саяыг хэмнэнэ. Надад хэл дээ. Хэрэв чи Е ерөнхийлөгч байсан бол энэ саналыг хүлээж авах байсан уу?  

Сосо:      Энэ чинь юу вэ? Нэг нь албаных, нөгөөх нь аминых болж байна уу?

Фань:     Тэдний бизнес нь тэдний гэр бүлийнх. Хэрэв албаных гэж хэлсэн бол тийм л гэсэн үг. Хэрэв тэд энэ хувийн хэрэг гэсэн бол тийм л байгаа.

Сосо:      Е ерөнхийлөгч хаана байна? Тэр байгаа юу?

Фань:     Байхгүй. Чи энэ замбараагүй юмаа цэгцлэхийн тулд захирлыг оройтож ирээсэй гэж залбир. Явахдаа юу ч битгий үлдээгээрэй. Хөөе, би чамд анхааруулсан шүү. Ян Ке-г хайх хэрэггүй.

Сосо:      Яагаад?

Фань:     Тэр бүр өөрийгөө ч хамгаалж чадахгүй. Түүнд төвөг удахаа боль. Өглөөний мэнд, Е ерөнхийлөгч өө.

Сосо:      Өглөөний мэнд, Е ерөнхийлөгч өө.

Е:       Мэнд.

Фань:     Таны хүзүүний хэсэгт дахиад л зовиуртай байна уу?

Е:       Би зүгээр.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Энэ янз бүрийн хэв маягууд. Эднийг хар л даа. Эд нараас чамд аль нь илүү таалагдаж байна. Тухайн эд зүйлс тус бүрийн хамаатай урлангуудын хаяг, утасны дугаар, үнэ гээд бүгдийг ард нь бичсэн.

Ван:  Хэрэв энэ чи байсан бол алийг нь сонгох вэ?

Нан:  Энийг. Энэ хэсэг нэг л урлангаас ирсэн. Бие даасан эргэцүүлэл. Чимээ аниргүй. Тайван гэхдээ хүчирхэг. Хилэн бээлийтэй төмөр нударга.

Ван:  Чи өөрийгөө хэлээд байна уу?  

Нан:  Чи надад ёсорхоод байна уу?

Ван:  Чи өөрөө төгс бүтээл.

Нан:  Хэрэв бид дууссан бол би түрүүлээд явлаа.

Ван:  Хоёулаа маргааш ноход оо салхилуулах уу?

Нан:  Үгүй, би жаахан амрах хэрэгтэй байна. 

Ван:  Би машин баръя, харин чи машин дотор амрана биз.

Нан:  Би гэртээ амармаар байна.

Ван:  Тэгвэл би чамайг хүлээнэ. Чамайг сайн амарсны дараа би очоод чамайг авна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Төвлөр. Хөөе, би чамд Ян Ке-г хайх хэрэггүй гэж хэлсэн.

Сосо:      Би Е ерөнхийлөгчтэй уулзана. Жаран жил гутарснаас жаахан алдахад гэмгүй.

Фань:     Сосо. Тайвшир.  

Сосо:      Е ерөнхийлөгч өө. Е ерөнхийлөгч өө, таны хүзүү...

Е:       Би зүгээр. Яасан?

Сосо:      Та намайг өөр газарт шилжүүлнэ гэж би сонслоо. Би явж болно. Гэвч Нань Сунь гэртээ байхгүй байгаа. Би эмээг асрах хэрэгтэй байдаг. Та надад дор хаяж 7 хоног өгч болох уу? Би Нань Суныг ирэнгүүт эндээс явна. Ер нь тэгээд би ажил дээр ямар буруу юм хийсэн бэ? Се Хун Цзу миний хойноос гүйдэг нь миний буруу биш. Гэтэл компани бусдын ашиг сонирхолын төлөө намайг золиослох гэж байна. Би...

Е:       Юу гэнэ ээ? Компани бусдын ашиг сонирхолын төлөө чамайг золиослох оо? Сосо, чи тийм чухал хүн үү? Би тэгж хэлэхгүй, зөв биз? Хүний нөөцийн алба чамд энэ тухай мэдэгдсэн үү?

Сосо:      Үгүй. 

Е:       Чамайг ажлын томилолтоор явуулсан уу?

Сосо:      Үгүй.

Е:       Тэгвэл яаж мэдсэн юм? Фань Цзин Ган уу?

Сосо:      Үгүй. Тэр намайг хичээж ажил гэсэн. Энэ би л... Энэ би л учраа олсонгүй. Тэр бүр намайг ийш нь оруулахгүй гэсэн.

Е:       Сайн байна.

Сосо:      Тэгвэл Е ерөнхийлөгч өө, та... намайг шилжүүлэх хэвээрээ байна уу?

Е:       Чи компанид байгаа цагт компанийн төлөө ажиллах ёстой. Ойлгож байна уу?   

Сосо:      Би... ойлгосон гэж үү? Ойлгосон.

Е:       Дахиад асуудал байхгүй юу?

Сосо:      Асуудал байхгүй.

Е:       Сайн байна.

Фань:     Е ерөнхийлөгч юу гэсэн бэ? Чжу Сосо, би чамаас юм асууж байна.

Сосо:      Фань нарийн бичиг ээ, би энэ өгүүлбэрийг яаж орчуулах вэ?

Фань:     Байна уу? Юу? За, ойлголоо. Атаатан дайснууд араггүй л уулзах нь дээ.

Сосо:      Юу болсон бэ?

Фань:     Се захирал энд ирж. Босооч. Хэвийн яриарай.

Эм:   Ийшээ.

Цзя:  Баярлалаа.

Фань:     Се захирал.

Цзя:  Фань нарийн бичиг. 

Сосо:      Се захирал. Энэ нөгөө Чжу бүсгүй юу? Таны сургасан сайн ажилтан.

Фань:     Танд талархаж байна, Се захирал аа. Одоо би таныг Е ерөнхийлөгчтэй уулзуулъя.

Се:    Баярлалаа.

Фань:     Е ерөнхийлөгч өө, Се захирал энд байна.

Е:       Аа, ороод ир.

Се:    Сайн уу, Е ерөнхийлөгч өө.

Е:       Сайн уу. Та суу.

Фань:     Бүр чамайг шилжүүллээ гэхэд чи энэ компанийн хов живийн түүхэнд удаан үлдэх болно.  Чи энд ирснээс хойш юунд ч хүрч чадаагүй. Харин хоёр захирал чамаас болж учраа ололцож байна.

Сосо:      Дуугай болооч. Тэр гарах гэж байна.

Се:    Хурдан эдгээрэй.

Е:       Мэдээж, баярлалаа.

Фань:     Ийм хурдан... Энэ ч муугүй шүү. Хэрэв би Е ерөнхийлөгч байсан бол Се захиралд хятадын газрын зургийг гаргах байсан. Тэгээд түүнд нүдээ аниад газрын зураг дээр дуртай газраа заахыг хүснэ. Дараа нь би түүний заасан тэр газарт чамайг шилжүүлэх байсан. Хэрэв тэнд салбар байхгүй бол би чамд нээж өгч болно.  

Е:       Хойноос ороод ир.

Фань:     За. Чи үхсэн. Е ерөнхийлөгч өө.

Е:       За?

Фань:     Та дээрдсэн үү?  

Е:       Би зүгээр.

Фань:     Түргэлж үз. Яваарай. Е ерөнхийлөгчид баярлалаа гэж хэлээрэй.

Сосо:      Намайг шилжүүлэхгүй юм уу?

Фань:     Учир нь чамд биш, харин Се Цзя Иньд байлаа. Тэр намайг агааржуулагч нийлүүлэх давтан тендер зарла гэж хэлсэн. Чи үнэхээр азтай гэдэг нь.

Сосо:      Баярлалаа, Е ерөнхийлөгч өө.

Е:       Чи намайг үхтэл нь цочоолоо. Чи яасан гэж надад талархсан юм?

Сосо:      Е ерөнхийлөгч өө, би дахиад тийм зүйл хэзээ ч хийхгүй. Би компанийн эрх ашгийг заавал нэгдүгээрт тавина. Би компанийн төлөө юу ч хийхэд бэлэн. Юу...

Фань:     Үхэх хүртлээ. Чи юу яриад байна аа?

Е:       Чи ойлгох ёстой. Би зөвхөн чамайг бодож үлдэхийг зөвшөөрсөн юм биш. Би иймэрхүү нөхцөлтэй тулгарсан ямар ч ажилтанг хамгаална. Чи ямар тэнэг гэдгээ мэдэх үү? За, би утсаар ярих хэрэгтэй байна.

Сосо:      Баярлалаа. Баярлалаа.  

Фань:     Боллоо, боллоо.

Сосо:      Би ч гэсэн хичээж ажиллах болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Шань:    Захирал Чжу Сосогоос болоод агааржуулагч нийлүүлэгчтэй муудалцах шахлаа.        

Сусу: Захирал ховсдуулсан байх аа.

Хуэй:      Е ерөнхийлөгч түүнийг хамгаалдаг  юм уу? Эсвэл Ян Ке юу?

Сусу: Ямар ч байсан энэ Фань Цзинь Ган лав биш.

Шань:    Гадна төрхөөрөө бол Сосо жирийн бүсгүйчүүдийг бодвол царайлаг. Харин хувийн талдаа нэг тиймэрхүү. Та нар Су Да Цзи/“Домог ба баатрууд” киноны эзэн хааны хайртай татвар эм/ мэднэ биз дээ?       Та нар “Домог ба баатрууд” киног үзсэн байх.

Сусу: Тэр кино юу?

Шань:    Тиймээ, мөн. Тийм болоод би хэлсэн юм. Үгүй бол тэд...

Эйпл:      Сайн уу, Чжу Сосо. Нааш ир, би чамайг шинэ ажилтнуудтай танилцуулъя.

Сосо:      Яасан бэ? Юу болсон?

Эйпл:      Би чамайг энэ гурван ажилтныг танина гэж бодохгүй байгаа, тийм биз? Хуэй Цзы. Шань Цзи. Су Су.

Бүгд: Сайн уу.

Сосо:      Сайн байцгаана уу.

Эйпл:      Тэд ч гайхалтай юмаа. Дөнгөж сая тэд чамайг тасралтгүй магтаад л байсан. Чамайг захирлаа үгээрээ ховсддог Су Да Цзи гэсэн шүү. Чи захиралд эд нарт сайн ойлгуул гэж хэлэх хэрэгтэй байх. Үгүй бол манай захирал мулгуу эзэн хаан болно.

Сосо:      Хуэй Цзы. Лян Цзи.

Шань:    Шань...

Эйпл:      Шань-Шань.

Сосо:      Аз болоход намайг шилжүүлээгүй. Үгүйсэн бол би та нартай танилцахгүй байлаа, та нар маш яриасаг гэсэн байх аа, тийм үү?

Хуэй:      Бид таны гадна төрхийг магтаж байсан юм.

Сусу: Тийм шүү.

Шань:    Түүний гутал нь хүртэл сайхан. 

Сусу: Тиймээ. Би сая самартай элсэн чихэр, сүүтэй цай найруулсан. Та энээс уух уу? Ямар эвгүй юм бэ.

Шань:    Явцгаая.

Хуаэ: Явцгаая.

Сусу: Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эйпл:      Бурхан минь, тэд үнэхээр яршигтай. Би чамд нэг юм хэлье. Тэдний гол үүрэгт ажил нь хов базах. Зүгээр л тэднийг битгий тоо.

Сосо:      Би зүгээр. Тэднийг бодох хэрэггүй.

Эйпл:      Гэхдээ, нуулгүй хэлэхэд, Е Цзинь Янь чамд ингэтлээ сайн хандахаар ямар зүйл чи хийсэн бэ?

Сосо:      Би мэдэхгүй ээ. Би юу ч хийгээгүй. 

Эйпл:      Тэр чамд дурлачихсан уу?

Сосо:      Магадгүй ээ. Захирал намайг гэсэн сэтгэлээ дарж, хяналтаа алдахгүй тулд бүх чадлаараа хичээж байгаа байх.

Эйпл:      Бурхан минь, чи бүр өөртөө дуралчихаж ээ. Чамд хэлэхэд, компанид ингэж зүрхэлж ярьсан ганц хүн нь чи шүү. Хэрэв би Е ерөнхийлөгч байсан бол би ч гэсэн чамайг үлдээх байсан.

Сосо:      Сонс, хайр, ажил хоёрын дундаас би ажлыг л сонгоно.

Эйпл:      Е Цзинь Янаас болж уу?

Сосо:      Тэгж чангаар хэлэх хэрэггүй. Үнэхээр миний сэтгэл хөдөлсөн. Тэр сайн дарга гэж би бодож байна.

Эйпл:      Гэхдээ бусад нь тэгж бодохгүй байгаа.

Сосо:      Юу болсон юм?

Эйпл:      Чамайг сулрах хүртэл хүлээцгээе. Бид манай Яныг оройн хоолонд урих гэж байгаа.

Сосо:      Сүүлийн үед би Яныг офист ховорхон хардаг болсон. Тэр юундаа тийм завгүй байна?   

Эм:   Эйпл.

Сосо:      Яв, яв.

Эйпл:      Би чамд дараа нь хэлье.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Төрсөн өдрийн мэнд хүргэе! Е ерөнхийлөгчийн төрсөн өдрийн бэлэг.

Сосо:      Тэр миний төрсөн өдрийг яаж санасан юм бэ?

Фань:     Мушилзахаа боль, за юу? Е ерөнхийлөгч ажилтан болгонд төрсөн өдрөөр нь бялуу өгдөг юм.

Сосо:      Ойлголоо. Би энийг явж тараалаа.

Фань:     Тэг ээ. Манай бяцхан найзуудад хувааж өгөөрэй.

Сосо:      Тэгье.

Фань:     Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Сосо:      Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Эмээ. Энэ бялуу  гэхэд жаахан гэдгийг би мэднэ. Уг нь манай захирал надад ийм том бялуу авч өгсөн юм. Тэгээд л би хамт олондоо тараасан. Үлдсэн нь зөвхөн энэ жаахан. Битгий гомдоорой.

Эмээ:      Чи надад өнөөдөр чиний төрсөн өдөр гэж хэлээгүй. Энэ. Энэ улаан дугтуйг чамд.

Сосо:      Эмээ, би үүнийг авч чадахгүй.

Эмээ:      Чи настай хүнээс улаан дугтуй авах хэрэгтэй. Би чамд аз жаргал, урт наслахыг хүсье.

Сосо:      Баярлалаа, эмээ.

Эмээ:      Би боддог юм, Нань Сунь чиний төрсөн өдрийг хэзээ ч мартахгүй байх даа.

Сосо:      Бид хоёр бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаагүй. Бид зөвхөн танилцсан өдрөө л тэмдэглэдэг байсан.

Эмээ:      Яагаад тэр вэ?

Сосо:      Төрсөн өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэх хэрэгтэй. Харин надад гэр бүл байхгүй. Нань Сунь бид хоёрын танилцсан тэр өдрийг бидний ой гэж тооцдог. Миний хувьд, энэ төрсөн өдрөөс ч чухал өдөр.

Эмээ:      Та хоёр бие биенээ хэр удаан мэдэх вэ?

Сосо:      Арван хоёр настайгаас.

Эмээ:      Сяо Се-г яасан бэ?

Сосо:      Би түүнд миний төрсөн өдөр гэж хэлээгүй. Эмээ, бялуу идээрэй. Би танд зориулж энэ бяцхан зүрхийг зориуд хадгалсан юм.

Эмээ:      Хоёулаа хамт идэцгээе.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Зурвас: Баярлалаа, Е ерөнхийлөгч өө. Чжу Сосо.     

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэй:  Чи эргээд ирлээ.

Нан:  Эгч? Та унтаагүй юм уу?

Дэй:  Ээж чинь чамайг гэртээ буцаж иртэл нь хүлээж байгаарай гэж надад хэлсэн.

Нан: Ээж үү? Та нар өнөөдөр Өмнөд рүү яваагүй юм уу?

Дэй:  Үгүй ээ. Пол түүнийг хотын захад аваачсан. Хэд хоногийн дараа ээж чинь Өмнөд рүү ганцаараа аялна.

Нан:  Ганцаараа?

Дэй:  Ганцаараа. Эгч тийшээ ганцаараа явна гэж хэлвэл чи санаа зовох учраас чамд надтай хамт явна гэж хэлсэн юм. Чи ээжийгээ дагаж явах гэнэ.

Нан:  Ээж зүгээр биз дээ?

Дэй:  Санаа зоволтгүй. Хамт аялагчдын дунд хятад хүмүүс байгаа.

Нан:  Баярлалаа, эгч ээ.

Дэй:  Юуны төлөө? Тэр миний эгч. Би түүнд туслах ёстой. Тэгээд  ч миний энэ арга яваандаа эгч надад найдахгүйгээр сайхан амьдархад нь тусална гэж найдаж байгаа. Дахиж миний тусламжинд найдахгүй болно.

Нан:  Эгч ээ?

Дэй:  За?

Нан:  Та яагаад дахин гэрлэхгүй байгаа юм бэ?

Дэй:  Би яагаад гэрлэх ёстой гэж? Урд нь хүн бүр багаар ажиллах ёстой байсан. Тэд тогтвортой орлоготой байх ёстой. Байнгын ажилтай байх хамаагүй дээр. Тэд сар бүр цалингаа авна. Тэд хөгшрөөд сар бүр тэтгэвэр авах эрхтэй болно. Дараа нь хүн бүр аажмаар хувиараа бизнес эрхлэгчид, хувиараа ажиллагсад болцгоосон. Тийм хүмүүс илүү шаргуу ажилладаг. Учир нь тэд илүү их ажиллах тусам илүү их орлого олдог. Чи бизнесээ тасралтгүй явуулах ёстой. Учир нь чамд суурь хамгаалалт байхгүй. Хайр ч гэсэн адилхан. Гэрлэлтээс гадуур харилцаагаа хадгалах нь илүү их хүчин чармайлт, төвлөрөл шаарддаг.

Нан:  Та хоёр өвөө, эмээгээс болж нэг нь гадаад явж, нөгөө нь залуудаа гэр бүл болсон гэж ээж хэлсэнд гайхах юм алга. Та аз жаргал хайж биш харин тэр гэрээс зугтахыг хүссэндээ л тэгсэн байх.

Дэй:  Эхэндээ тийм байсан л байх. Гэвч дараа нь бүх зүйл өөрчлөгдсөн. Чиний одоогийн байдал яг адилхан. Чи өөрийнхөө гаралыг сонгож чадахгүй байгаа. Эцэг эх, гэр бүлийн нөлөө байхаас үл хамааран чи зайлшгүйгээр өөрийнхөө замыг нэг газраас эхлүүлэх ёстой. Харин салаа замын эхэнд зогсоод хаагуур явах нь чиний сонголт. Чамтай таарсан хүн болгон, чи уншсан, үзсэн ном, кино үүнд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.

Нан:  Би үүнд найдаж байна. 

Дэй:  Тийм л байх ёстой.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Өглөөний мэнд.

Нан:  Би нохойтой, чамтай хамт зугаалахгүй.

Ван:  Би өнөөдөр нохой авчраагүй.

Нан:  Тэгвэл өнөөдөр би чамтай хамт ажиллахгүй. Би унтмаар байна.  

Ван: Явж унт аа. Би чамайг сэрэх хүртэл хүлээе.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Сайн уу, Пол.

Пол: Юн Чжэн, чи яагаад энд зогсож байгаа юм?

Ван:  Би Нань Сунтай уулзахаар ирсэн юмаа.

Пол: Арын цэцэрлэгт яваад оч. Цай уугаад хүлээж бай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Пол: Чи дээшээ гарч, хаалгыг нь тогшоод түүнийг дуудсан нь дээр. Тэр одоо босох цаг нь болсон.         

Ван:  Жаахан унтаж амраг. Тэр эмэгтэй хүн. Хэрэв ханатал унтаж чадвал сайхан зантай байдаг.

Пол: Чамд Цзян таалагддаг уу?

Ван:  Тиймээ.

Пол: Цзян явах гэж байгаа.

Ван:  Тиймээ.

Пол: Чи түүнийг санах байх даа.

Ван:  Санана аа.

Пол: Чи Цзинд өөрийнхөө сэтгэлийг илчилсэн үү?

Ван:  Би санахгүй байна. Гэхдээ би дахин хэлж чадна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван /дуулна/:      Цзян Нань Сунь. Цзян Нань Сунь. Чи надад таалагддаг. Чи гараад ир, би дуулж өгье.

Нан:  Ван Юн Чжэн, болиоч!

Ван:  Чи гараад ир, би дуулж өгье. Чи надад таалагддаг.

Нан:  Би жаахан юм идье, тэгээд чамтай хамт ажиллана.

Ван:  Би чамд өглөөний унд бэлдсэн. Миний машинд байгаа. Буугаад ир.

Нан:  Чи надад өглөөний унд бэлдсэн юм уу?

Ван:  Яагаад гэвэл би чамд санаа тавимаар байна.

Нан:  Би явж хувцсаа солихоос.

Ван:  Тэр ийм ууртай сэрдэг үү?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван /дуулна/:      Ашгүй чи минь гараад ирлээ. Энийг чамд. Би сая замын хажуунаас авсан юм.

Нан:  Чи сая маш муу дуулсан.

Ван:  Чи яваандаа үүнд дуртай болно. Би цэцгийн энд тавилаа. Энэ бяцхан цэцэг чамд хань болог.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан: Чи тийшээ ганцаараа явсан ч болно. Би бүгдийнх нь зургийг авсан байгаа. Чи тэднийг баталгаажуулсны дараа буцаагаад аваачиж өгч болно. Яагаад би явах ёстой гэж? 

Ван: Тэнд 200 гаруй эд зүйлс байгаа. Тэгээд ч урланд хоёрхон ажилчин байдаг. Чи тусалж болно ш дээ.

Нан: Миний өглөөний унд хаана байна?

Ван: Цүнхэнд. Энэ миний чипс.

Нан: Ердөө энэ үү?

Ван: Тиймээ. Самар. Маш их илчлэгтэй. Нээрэн шүү.

Нан: Би чамд дахиж хэзээ ч итгэхгүй.

Ван: Тэгэхээр хоёулаа ингэе, би замдаа чамд идэх юм авч өгье. Одоохондоо наадахаа идэж бай.

Нан: Мартаж үз.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван: Нэгийг ав. Энэ үнэхээр амттай. Ямар байна? Чи хайрыг амталж чадах уу? Дахиад нэгийг ав. Яасан?

Нан: Энэ пицца маш амттай байна! Чи яагаад надад түрүүн нь хэлээгүй юм? Би зөндөө самар идэж, нэг савтай ус уулаа. Бүтэн савтай ус! Одоо надад энэ пицца орох зай алга байна! Чи санаатайгаар ингэсэн үү?

Ван: Эгч минь... Хайр шиг маш амттай пицца бидний замд байгаа гэж би чамд хэлээгүй гэж үү? Би чамд хэлээгүй билүү?

Нан: Нэг хоромын өмнө чи үнэн ярина, дараагийн хоромд худлаа ярьдаг! Аль нь үнэн болохыг хэн мэдэх юм?

Ван: Би чамд худлаа хэлэхгүй.

Нан: Наадахыг чинь машинд идэж болохгүй!

Ван: Жолоо барьж байхдаа л идье.

Нан: Надад битгий харуулаад бай!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:       Сайн уу Се Хун Цзу.

Се:   Сайн уу, Сосо.

Сосо:       Өө тийм, би чамд хэлэх хоёр зүйл байна.

Се:   Эхлээд намайг сонс, Сосо. Намайг уучлаарай. Би чамд ийм том хүндрэл учруулна гэж мэдсэнгүй. Ээж Е Цзинь Янь-тай уулзахаар явна гэдгийг би хаанаас мэдэх юм? Хэрэв би мэдсэн бол ээжийг болиулах л байсан. Чи итгэж байна уу?

Сосо:       Се Хун Цзу. Би чамтай хамт зугаалах дуртай.  Гэхдээ би жирийн нэг бүсгүй. Би зүгээр л өөрийгөө тэжээхийн тулд хэл амгүй мөнгө олмоор байна. Танай гэр бүлийн хүмүүс, бизнес надаас хол байж болох уу?

Се:   Ойлголоо.

Сосо:       Бас нэг хэлэх юм байна. Чи манай компани руу цэцэг илгээхээ больж болох уу?

Се:   Мэдээж. Ойлголоо. Би бүгдийг ойлгосон. Би санал нэг байна. Гэхдээ би чамд амлаж байна. Энэ мөчөөс эхлэн манай гэр бүлээс хэн ч бай, чиний амьдралд, бас чиний ажил дээр дахиж үзэгдэхгүй. Үнэндээ би... Надад ч ялгаагүй, тэд миний амьдралыг орхино гэж найдах юм. Чи ойлгож байна уу? Би амьдралын хэв маягаа өөрчлөх гэж боломжтой бүхнийг хийж байна. Чи надад итгэх ёстой. Түүнээс гадна би анх чамтай уулзаад юу хүсч байснаа утгаар нь ойлгосон. Чи ойлгож байна уу?

Ма:  Чжу Сосо. Чам шиг гэр бүл үймүүлэгчийг үхтэл нь нүдээд өгье! Намайг тавиач!

Сосо:       Чи хэн бэ? Чи өвчтэй юм уу?

Ма:  Би...

Сосо:       Чи хэн бэ? Чи солиотой юм уу? Чи хэнийг гэр бүл үймүүлэгч гэсэн бэ? Амаа мэдэж яриарай!

Ма:  Би чамд хэлээд өгье. Намайг тавиач!  Чжу Сосо, би чамд хэлчихье! Би Се Хун Цзу-ийн сүйт бүсгүй нь! Намайг Чжао Ма Линь гэдэг! Чи миний залуугаас холхон байгаарай, үгүй бол би чамтай таарах бүртээ болгож тавина шүү!

Сосо:       Чи хэний сүйт бүсгүй байх нь надад хамаагүй. Чи үзэлцмээр байна уу? Тэгвэл энд үзэлцье л дээ!

Фань:      Ярихаа боль, Сосо.

Ма:  Би чамайг үхтэл чинь нүднэ дээ, муу садар эм!

Фань:      Сосо, дотогшоо ор!

Сосо:       Тэр өвчтэй юм уу?

Фань:      Чи хэрүүл хийхээ болиоч. Энэ ямар газар билээ? Энэ бол компанийн доод давхар! Хэрэв Е ерөнхийлөгч мэдвэл чамайг гарцаагүй хална.

Сосо:       Тэр намайг цохисон!

Фань:      Хангалттай! Явцгаая.

Сосо:       Хүлээгээч, би тэгэхгүй...

Фань:      Намайг дагаад оффис руу яв.

Сосо:       Би түүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй, за юу? Ямар хөгийн юм бэ!

Се:   Тэр миний тухай ярьж байна уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван: Баяртай, Жэнни.

Жэн:        Биеэ бодоорой.

Ван: Баярлалаа.

Жэн:        Хурдан буцаж ирээрэй.

Нан: Баяртай.

Жэн:        Баяртай.

Ван: Тусалсанд баярлалаа, хатагтай Цзян. Дахиад ирээрэй. Чи үнэхээр дахиад хэдэн өдөр үлдмээргүй байна уу? Би чамайг номын сан тохижуулахад туслуулах санаатай байсан юм.

Нан: Чи заслаа хийсний дараа надад зориулаад видео бичлэг хийчих.

Ван: Чи надад итгэхгүй байна.

Нан: Энэ чиний төсөл. Би зүгээр л тусалж байгаа. Би чамд итгэхгүй байж чадахгүй.

Ван: Тэгвэл чи яагаад үзмээр санагдсан юм?

Нан: Би зөвхөн үр дүнг нь харахыг хүссэн. Өөрийнхөө мэдрэмж, сонголтыг шалгах гэж.

Ван: Тэгвэл тэр чамд таалагдсан хэвээр гэсэн үг.

Нан: Надад юу таалагдсан гэж?

Ван: Би. Хэрэв тийм биш бол чи дэлхийн талыг тойрч, миний төлөө ажиллахгүй байсан. Мэдээж, энэ ажлаас болоод.

Нан: Сүүлийн өгүүлбэр үнэнд дөхлөө.

Ван: Би чамд таалагддаг бол чи энд үлдчих. Чи сая энэ ажилд дуртай гэж хэлсэн ш дээ. Дуртай хүнтэйгээ дуртай зүйлээ хийх нь гайхалтай зүйл.

Нан: Би буцах хэвээрээ. Би энд амралтаараа ирсэн.

Ван: Бид энд амарч байна.  Энэ газар ямар үзэсгэлэнтэй болохыг хар даа. Тэр жижигхэн нуурыг хараач. Гайхалтай.

Нан: За яахав. Би хүлээн зөвшөөрөе, сүүлийн хэдэн өдөр чамтай хамт дуртай зүйлээ хийх үнэхээр сайхан байлаа.

Ван: Дахиад хэлээч.

Нан: Явцгаая аа!

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан: Бид ирчихсэн үү?

Ван: 30 минут өнгөрлөө.

Нан: Яагаад намайг сэрээгээгүй юм бэ?

Ван: Би сэрээх гэж үзсэн. Гэвч би чамайг сэрээж чадаагүй.

Нан: Баярлалаа. Чи явж унтмаар байна уу?

Ван: Самар нойр сэргээдэг гэж би хэлсэн ш дээ. Чи л надад итгээгүй болохоос.

Нан: Хагас сайнд уулзацгаая. Намайг явахын өмнө хамт хооллоцгооё.

Ван: Тэгье.

Нан: Чи завтай юу?

Ван: Үгүй ээ.

Нан: Тэгвэл яагаад...

Ван: Би чамайг... яаж үлдээх вэ гэж бодож байна.

Нан: Чи үлдсэн энэ өдрүүдэд намайг хааш нь авч явахаа бодсон дээр. Би энд ирснээс хойш хаашаа ч яваагүй. Би удахгүй явна. Би явлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эд:   Чи энийг өөрөө хийж чадахгүй юу?

Дэй: Тэр их сайн хоол хийдэг.

Пол: Танай гэрт бид хэзээ хооллох вэ?

Нан: Та нар ч гэсэн пицца идэж байна уу?

Дэй: Эдвард худалдаж авсан юм.

Нан: Ван Юн Чжэн та хоёр хэдийн сайн найзууд болжээ. Профессор оо, та энд байна уу?

Пол: Дэйзийн цэцэрлэгийг арчлахад туслуулах гэж би түүнд хэдэн арга зааж өгсөн юм.    

Дэй: Нань Сунь, чи бод доо. Бид ээжийг чинь ирсэнийг тэмдэглэж хоёр шил дарс уусан. Чиний ээж ийм их дарс уухыг би огт хараагүй. 

Цзян:       Би охиныхоо дэргэд дарс ууж зүрхлэхгүй байлаа. Би түүнд үлгэр жишээ байх ёстой. Би ууж ханахгүй юм. Сонин юм даа.

Дэй: Тэгвэл өнөөдөр жаахан уух юм уу?

Цзян:       Би одоо охиноо найз гэж харж байна. Би найзтайгаа байхад жаахан уусан ч болно.

Эд:   Өнөөдөр бид эхлээд... эхлэл болгож бага зэрэг ууна. Энэ амралтын өдөр бид манай гэрт үргэлжлүүлнэ. Манай гэр арай хол. Хөдөө байдаг. Гэхдээ тэнд амттай идэх юмтай. Бас маш үзэсгэлэнтэй газар. Та нар манайд хонож болно. Харин би даваа гарагт Нань Суныг нисэх буудалд хүргээд өгчихье. Төлөө.

Бүгд:        Төлөө.

Нан: Би ирэх даваа гарагт ниснэ.

Цзин:       Үргэлжлүүл ээ, үргэлжлүүл.

Нан: Ээжээ. Үнэндээ та намайг явуулмааргүй байгаа. Та урд нь ч гэсэн тэгдэг байсан, тиймээ? Та энд байх дуртай, энд сайхан, эрх чөлөөтэй байгаа юм шиг дүр үзүүлэх гэж бүх хүчээрээ хичээж байна. Үнэн хэрэгтээ, та намайг танд санаа зовно гэж зовниж байгаа.

Цзин:       Би чамд, бас өөртөө санаа зовниж байна. Чи том болсон. Хэрэв би чиний төлөө хийж чадах юм байдаг бол энэ л надад баяр авчирна. Тийм учраас, чи хамгийн сайхан он жилүүддээ эрх чөлөөтэй амьдрана гэж би найддаг. Намайг эрх чөлөөтэй гэж бодож бай. Намайг хүйтэн сэтгэлтэй, харгис гэж битгий буруутгаарай. Тэр настай хөгшин миний хадам болохоор тэгсэн юм биш. Тэр бүр миний ээж, эсвэл би өөрөө байсан ч би чамд зөвлөх л байсан. Чи бүгдийг дэнсэлж үзээрэй. Та хоёр түүнийг асрахад туслах хэн нэгнийг хөлслөх гэж байна уу? Эсвэл хөгшин дургүйцэхгүй бол ахмадуудын асрамжинд аваачих уу? Үр хүүхдүүдийн хүндэтгэл гэдэг зөвхөн өөрсдийгөө золиход биш. Түүний өндөр насны төлөө өөрийнхөө залуу насыг гаргуунд гаргах хэрэггүй. Мэдээж би түүнийг тоолгүй орхи гэж хэлээгүй. Гол нь бие биенээ ойлгож, хүндхэн он жилүүдийг хамт хуваалцах хэрэгтэй. Энэ надад ч гэсэн хамаатай. Ямар нэг хүндрэл гарвал над руу яриарай. Би ямар ч үед чамд туслана.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Мягмар гарагт надад хоёр баглаа шинэхэн цэцэг авчраарай. Жижигхэн гурилан бөмбөлөг жигнэхэд тэднийг хэрэглэнэ.

Жул:       За, би авчиръя. Цзян хатагтай буцаж ирж байгаа.

Эмээ:      Нань Сунь жижигхэн гурилан бөмбөлөгт их дуртай. Урд шөнө охин зүүдлэгдээд. Надад буцаж очихгүй гэж хэлсэн. Энэ аймаар биш гэж үү?

Жул:       Эмээ, та ач охиноо санасан байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:        Хуульч ингэж хэлсэн. Тэд ийм юм бичээд нэмэргүй. Тэднийг байцаах хэрэгтэй. Харин тэднийг нэг бүрчлэн байцаах нь дэмий цагийн гарз. Гэхдээ, бидний гол асуудал бол энэ хугацаанд тэд чамтай хөөцөлдсөөр байх болов уу гэдэгт байна. Эцсийн эцэст тэд алдах юмгүй. Хэрэв тэд үүнийгээ хуулийн дагуу хийхэд бэлэн бол болж байна. Тэд чамайг дарамтлахаар хэдийн шийдсэн гэхээс би эмээж байна. Тиймээс, Сосо, Се Ху эмээ та хоёрыг хамгаалахын тулд хүмүүс хөлслөх хэрэгтэй гэж бодож байгаа.

Сосо:      Энэ сайхан санаа гэж би бодохгүй байна. Хэрэв гэрийн гадаа баахан эрчүүд зогсож байвал Нань Суныг баян гэр бүлийнх гэж бодно.

Сяо:        Чи энэ тухай Нань Сунтай ярилцсан уу?

Сосо:      Үгүй. Түүнийг буцаж ирэхээр нь хэлье гэж бодоод байгаа. Тэр ирэх 7 хоногт ирнэ.

Сяо:        Минийхээр бол чи түүнийг сэтгэл зүйн хувьд үүнд бэлтгэж түрүүлж хэлсэн нь дээр байх. Үгүй гэвэл тэр үнэнийг мэдээд дороо сэтгэлээр унана.

Төгсөв

 

 

Back to episodes Go home