Миний сайн найзын түүх-17

Миний сайн найзын түүх – 17

Үргэлжлэл:            00:45:24 мин.

Дүрүүд:

Эр:

Е Цзинь Ян            Цзинь Янь Группын ерөнхийлөгч

Фань Чжинь Ган Цзинь Яны нарийн бичиг

Се Хун Цзу             тэрбумтны хүү

Сяо Хэ                     Се-ийн найз

+Ван Юн Чжэн

+Эдвард

---------------------------------------------------------------------------------------------------------

Эм:

Чжу СоСо       Нань Суны найз

Нань Сунь     Сосогийн найз

Цзян       Нань Суны ээж

Эмээ       Нань Суны эмээ

+Дэйзи           Цзян хатагтайн дүү

+ Се Цзя Инь Се Хугийн ээж, компанийн босс

+Жэнни          урлангийн эзэгтэй

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Захирлын гэрийн үйлчлэгч нь эрэгтэй гэж үү?

Фань:     Энэ чинь чи энэ компанид ажиллахдаа гоо сайханд найдаж болохгүй гэсэн үг. Суу. Бид чамайг байгалийн сайхныг бишир гэж тийшээ дагуулж очоогүй. Чи тэр газрын талаар төрсөн сэтгэгдэлдээ үндэслэн санал гаргаж, захиралд өгөх ёстой. Захирал саналтай чинь танилцахгүй байж мэднэ. Бүр хогийн саванд хаяж ч болно. Тэгсэн ч чи өөрийнхөө бүх хүчин чармайлтыг гаргах ёстой. Тэгээд нэг нартай өдөр манай захирал аяга цай уунгаа бичиг цааснуудыг эргүүлж байгаад гэнэт санаандгүй чиний саналыг олж харна. Энэ хэний санал вэ? Тэр чамайг ямар их  чадвартайг хараад л мэднэ. Чиний ажиллах чадвар, хариуцлагыг. Ойлгомжтой юу? Сайн байна. Чи яг одооноос эхэл. Өөрийнхөө бүх хүчийг зориул. Саналаа бичиж дуусгасны дараа би чамтай уулзана.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Баярлалаа, Эдвард.

Эд:    Зүгээр.

Нан:  Баяртай.

Эд:    Баяртай.

Ван:  Хөөе, Шайни! Шайни! Шайни! Шайни. Чи энийг авмаар байна уу?

Нан:  Юу юм?

Ван:  Хэрэв чи өөрийгөө амархан үзэн яддаг бол энэ чамд хэрэг болно.

Нан:  Би яах гэж өөрийгөө үзэн ядах юм?

Ван:  Надад итгэ. Чамд хэрэг болно. Энийг авчих.  Сайхан амраарай.

Нан:  Баяртай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Эмээ, энээс жаахан уучих.

Эмээ:      За, баярлалаа. Тэд бидний төрлүүд биш, гэтэл тэд бидний төлөө зөндөө их юм хийлээ. Сосо, бид Фань нарийн бичгийн дарга, ноён Е нарт талархлаа илэрхийлэх хэрэгтэй.

Сосо:      Эмээ, тэдэнд юу ч хэрэггүй.

Эмээ:      Хэрэгцээ бол тэдний хувийн асуудал. Гэхдээ бид талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Хэрэв чи тэдэнд талархлаа илэрхийлбэл хүмүүс чамайг үнэлнэ.

Сосо:      Бид тэдэнд юу өгөх вэ?

Эмээ:      “Найман эрдэнэ” будаа ямар санагдаж байна? Бид өөрсдөө түүнийг хийнэ. Б үр улаан буурцагны паста хүртэл хийнэ. Чи надад орцуудыг нь худалдаж авах хэрэгтэй байна. Тэднийг хаанаас худалдаж авахыг би чамд хэлье.

Сосо:      Тэд эрүүл мэнддээ маш их санаа тавьдаг. Бид Фань Цзинь Ганыг хасаж болно. Эмээ, Е Цзинь Яны хувьд үйлчлэхэд хэцүүхэн хүн.

Эмээ:      Би чамд хэлээд байна. Энэ бол тэдний хэрэг. Харин бид “Найман эрдэнэ” будаагаар талархлаа илэрхийлэх хэрэгтэй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Эмээ, би холигч хэрэглэж болох уу?

Эмээ:      Холигч болохгүй. Чи үүнийг зөвхөн халбага ашиглаж нунтаглах ёстой. Холигч хальсийг нь арилгаж чадахгүй. Мөн паста нэгэн жигд болохгүй.

Сосо:      Эмээ, хоёулаа маргааш үүнийг хийвэл яасан юм бэ? Нань Сунь удахгүй бидэнтэй утсаар ярина. Хэрэв таныг өдийд унтаагүй байгааг мэдвэл тэр намайг зэмлэнэ.

Эмээ:      Санаа зоволтгүй. Улаан буурцагны паста бэлэн болмогц бид орцуудыг нь үе үеэр нь давхарлана. Энэ маш тэжээллэг, бас амттай. Уураар жигнэсний дараа бид хөргөгчинд хийж тавина. Тэгээд чи маргааш ажил руугаа авч яваарай.

Сосо:      Тэгнэ ээ.

Эмээ:      Үнэрлэ дээ. Ховдог гэдэг нь.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Би таныг өнөөдөр гадагшаа гарах байх гэж бодсон.

Цзин:      Эгчийн чинь найз надад цэцэгүүдийг яаж арчлахыг заасан юм. Тэгээд л би эднийг туршиж үзэж байна. Чиний эгч гайхалтай хүн. Түүний найз нь багш, гэтэл тэр өөрийнхөө цэцэрлэгийг арчлуулахаар түүнийг авчирдаг.

Дэй:  Та нар намайг муулж байна уу? Кентийн найз нь сая ирсэн. Тэр тогломоор байна гэнэ. Чи тэрийг гадаа салхилуулах хэрэгтэй байна.

Нан:  Түүний найз аа?

Дэй:  Түүний төрөл нь.

Нан:  За, явлаа шүү.

Цзин:      Тэг ээ. Сайхан зугаацаарай.

Нан:  Баяртай.

Цзин:      Баяртай.

Нан:  Хөөе, чиний төрөл энд байна.

Ван:  Энэ Дэн Дэн. Тэр Кентийн хамгийн сайн найз. 

Нан:  Энэ чиний нохой юм уу?

Ван:  Явцгаая, машинд сууцгаая.

Нан:  Машинд суух аа? Бид нохойнуудаа хөтлөөд явган алхана гэж би бодсон ш дээ.

Ван:  Би чамайг өөр газар аваачина. Дэн Дэн, явъя.

Нан:  Бид хаашаа явах юм бэ?

Ван:  Чи тэнд очсон хойноо мэднэ.

Нан:  Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Энэ чиний төсөл үү? Би үзэж болох уу?

Ван:  Тэг ээ.  Энэ нийтийн номын сан. Энэ дээр би маш олон хятад элементүүд нэмсэн. Тэгсэн италичууд юу гэж хэлснийг чи мэдэх үү? Өө, бурхан минь! Үнэхээр гайхалтай! Браво! Гайхалтай! Тэд намайг магтсан.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Манай улсын академиуд номын сантай. Тэдний модон хийцүүд бидэнд тогтвортой, төлөв байдлыг өгдөг. Энэ нь дотор байгаа хүмүүст унших хүсэл төрүүлдэг. Би ном унших, байгаль хоёр холбоотой байх ёстой гэж яагаад боддогийг чи мэдэх үү?

Нан:  Чи хэдийн хагас цаг давхилаа ш дээ.

Ван:  Бид бараг ирчихлээ.

Нан:  Бид яг хаашаа явж байгаа юм бэ?

Ван:  Чи үүнийг дараа нь олж мэднэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Дэн Дэн. Сайн уу Жэнни.

Жэн  Санни, эргээд тавтай морил.

Ван:  Эд нар хэсэг өөрсдөө тоглог. Яваарай. Зүгээр ээ.

Жэн: Чамтай дахин уулзах сайхан байна.

Ван:  Би ч гэсэн баярлаж байна.

Нан:  Сайн уу.

Жэн: Сайн уу.

Ван:  Шайни, энэ хүн Жэнни. Шайни, Санни хоёр.

Жэн: Шайни, Санни хоёр хамт иржээ.Танилцсандаа баяртай байна залуусаа.

Ван:  Би түүнээс мандарин хэл сурсан юм. Өө тийм ээ, мартсанаас, энийг...

Жэн: Би нохойнуудыг чинь харж байя.

Ван:  Баярлалаа.

Нан:  Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Жэн: Дараа уулзъя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Энэ урлан мөн үү?  

Ван:  Хотын захын урлангууд хотын урлангуудаас хамаагүй хямд байдаг. Энд үнэхээр сайхан байгаа биз?

Нан:  Тийм байна. Чи саяхан үзсэн төслийг санаж байна уу? Би тэрийг энд, хоёрдугаар давхарт хэрэгжүүлмээр байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Энэ чиний төсөл мөн үү?

Ван:  Энэ бол нийтийн номын сан. Энэ дээр би маш олон хятад элементүүд нэмсэн.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Чи юу гэж бодож байна?

Нан:  Би зохимжгүй гэж бодож байна. Хэв маягууд хоорондоо зөрчилддөг.

Ван:  Энэ бидэн уусан нийлж тохирох мэдрэмжийг өгдөггүй гэж үү? Чи мэдрээд үз. Хэрэв энэ чиний төсөл байсан бол чи юу хийх байсан бэ? Чи ямар хэв маягийг ашиглах вэ?

Нан:  Тэгэхээр, чи өнөөдөр энд ажиллахаар иржээ.

Ван:  Намайг салхилж байх зуур чи ажилла.

Нан:  Надад үнэнээр нь хэлчих.

Ван:  Чамд юу хэлэх гэж? Чи сая төслийг харсан. Би чамд концепцийг нь ярьж өгсөн. Цаг агаар сайхан байна. Чиний сэтгэл санаа ялгаагүй. Чамд энэ төсөлд нэмэх санаа гарч магадгүй.  

Нан:  Ван Юн Чжэн, чи ойлгомжгүй юмаа. Чи намайг ийм хол авчирч нохойтой минь салхилуулдаг сэтгэл сайтай залуу гэж бодох шахлаа. Бас чи зургаа машин дотор надад харагдахаар зориуд тавьсан, тийм үү?

Ван:  Тэгсэн ч гэсэн чи чөлөөтэй байгаа. Бид хүссэн газартаа очиж нохойгоо салхилуулж болно. Сэтгэл санаа онцгүй үед юу хийвэл дээр байдагийг чи мэдэх үү? Нэгд, ном унших. Хоёрт, ажиллах. Хэрэв санаандгүй тохиолдлоор чиний ажил, чиний хүсэл хоёр адилхан зүйл бол өөрийгөө ажилдаа зориулах нь чамд хамгийн сайн эм болно. Надад туслаач.

Нан:  Би үнэндээ чиний дизайныг санахгүй байна. Би чадах бүхнээ хийнэ. Гэхдээ үр дүнг амлахгүй.

Ван:  Чи үүнийг санах хэрэггүй. Чи зөвхөн өөрийнхөө мэдрэмжинд тулгуурлах хэрэгтэй. Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Энэ хайрцагнууд их эгдүүтэй. Хөөе, Жэнни.

Жэн: Санни, чи юу болж байна?

Нан:  Баярлалаа.

Ван:  Энэ сайхан газар байна.

Жэн: Баярлалаа.

Ван:  Тиймээ.

Жэн: Баярлалаа.         

Ван:  Энэ юу вэ? Оргилуун дарс уу? Төлөө. Аа, тийм, мартсанаас, би түүнийг танд хүлээлгэж өглөө. Та түүнийг орчинтой танилцуулахгүй юу.

Жэн: Мэдээж. Шайни, надтай хамт яваарай. Би чамд эргэн тойрныг харуулъя.

Ван:  Сайхан зугаалаарай.

Жэн: Наашаа орно уу. Энэ миний хамгийн дуртай зүйлсийн нэг. Маш чамин. Чи яаралгүйгээр бүгдийг нь үзэж болно. Хэрэв ямар нэг юм хэрэгтэй бол надад хэлээрэй. 

Нан:  За, баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Чи гэгээн цагаан өдрөөр намайг зарцалж байна.

Ван:  Ай?

Нан:  Би тэнд гурван цаг болсон, гэтэл чи энд гурван цаг унтсан уу?

Ван:  Би... би хэвтээд ердөө 5 минут болсон. Хөөе? Гурван цаг богинохон байгаа биз? Миний зөв биз дээ? Чамд сонирхолтой байвал цаг хурдан өнгөрдөг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ван:  Чи энд дахиад 10 өдөр болно гэсэн, тийм үү? Чи хүрч ирээд жаахан юм сурч авч болохгүй гэж үү? Би тоглоогүй. Энийг өөрийнхөө дадлага гэж ойлго. Энэ талаар бодоорой. Чиний энд харсан, мэдсэн бүхэн эцэст нь чиний эрдэнэс болно. Тэрийг хэн ч чамаас булааж чадахгүй. Бүр чи нэмж жаахан мөнгө олж болно. Хэрэв цаг хугацаа эм бол түүнийг хурдхан хүртэх хэрэгтэй.

Нан:  Бид явахаас өмнө бид хаашаа явах, юу хийх гэж байгааг чи надад хэлэх ёстой байсан.

Ван:  Хэрэв би хэлсэн бол чи явахгүй байсан, тиймээ? Юу ч болсон бай, тэр үзэсгэлэнтэй газар, тийм байгаа биз? Хэрэв чи энд үлдсэн бүх амьдралаа зугаацаж, аялаж өнгөрүүлэхээр шийдсэн бол энэ асуудалгүй. Зүгээр л би чамайг нэг сайхан музейд дагуулж очсон гээд бодчих. Урд нь чи бид хоёрт хамтарч ажилласан онцгүй туршлага байдаг, гэхдээ чиний сонголт сайн хэвээрээ гэж бодож байна. Энэ миний зөвшөөрөл.

Нан:  Зөвшөөрөл өө? 

Ван:  Надаас зөвшөөрөл авах нь нэр төрийн хэрэг, ойлгож байна уу? Чи бид хоёрын сайн таньдаг тэр нөхөр надаас хэзээ ч зөвшөөрөл авахгүй байсан.                 

Нан:  Чи... чи хаана ч, яаж ч явсан өөртөө бардсан байх юмаа.        

Ван:  Бид тийм л байх ёстой гэж би боддог. Чи надаас суралцах хэрэгтэй. Би тоглоогүй. Тэгж байж чи дундажаас бүр дээшээ гарна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Дэн Дэнд баяртай гээрэй.

Ван:  Чиний цүнх.

Нан:  Баярлалаа.

Ван:  Баяртай.

Нан:  Баяртай. Хойшоо яв. Дэн Дэн, хойшоо ороорой.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Өглөөний мэнд, Фань нарийн бичиг ээ.

Фань:     Өглөөний мэнд.

Сосо:      Би танд амттай юм авчирлаа.

Фань:     Юу юм?        

Сосо:      “Найман эрдэнэ” будаа.

Фань:     Үгүй ээ, үгүй, үгүй! Хэрэв чи калифорнийн органик улаан буурцаг, органик наалдамхай будаа, байгалийн амтлагч, холимог самар зэргээр хийсэн бол би амсаад үзэх байсан. Яагаад гэхээр тэр их илчлэгтэй.

Сосо:      Энэ таны өндөр стандартад нийцэх юм биш. Үүнийг ердийн улаан буурцаг, наалдамхай будаагаар хийсэн. Бас цагаан элсэн чихэр, гахайн өөх...

Фань:     Гахайн өөх өө?

Сосо:      ...жаахан амтат өтгөн сироп. Энэ уламжлалт жор.  Эмээ танд, Е ерөнхийлөгчид талархалаа илэрхийлж үүнийг хийсэн юм.

Фань:     Чи Е ерөнхийлөгчид талархах хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд, би Жулиаг танайх руу явуулах дургүй байсан. Тиймээс чи үүнийгээ Е ерөнхийлөгчид өгсөн нь дээр. Тэгээд уурсах хэрэггүй. Чи намайг тийм ч сайн мэдэхгүй. Хар даа, коллагентэй хийжүүлсэн ус, гималайн чулуун давс, мака өвс, спирулины бэлдмэл, уурагтай коктейль. Хэрэв би чиний “Найман эрдэнэ”-ийг идвэл энэ бүх чармайлт талаар болно.

Сосо:      Та яах гэж мака хэрэглэдэг юм?

Фань:     Чиний зөв. Эрүүл байхын тулд. Би чиний “Найман эрдэнэ”-ийн оюун санааны түвшиндээ амтархаж идсэн шүү. Ойлгов уу? Би үнэхээр баярлаж байна. Би сэтгэл ханалаа.

Сосо:      Боллоо, боллоо. Тэгээд, би энийг Е ерөнхийлөгчид аваачиж өгөх үү? Эсвэл та миний нэрийн өмнөөс аваачиж өгөх гэж байна уу?

Фань:     Мэдээж, чи энийгээ өөрийн биеэр гардуулна. Тэгвэл зөв болно. Нэгэнт л чи талархаж байгаагаас хойш. Аан тийм, чи тийшээ явах замдаа энэ хослолыг аваад захирлын гэрт аваачиж өгөөрэй. Тэр өмсөнө гэсэн. Би чамд түүний хаягийг өгнө.

Сосо:      Тэр гэртээ байгаа юм уу? Тэр энд байхгүй гэж үү?

Фань:     Тиймээ. Тэр одоохондоо байхгүй. Чжу Сосо, би чамд нэг юм сануулъя. Чи захиралыг хаана байгааг мэдэж байх ёстой. Түүний алхаагаар нь, амьсгалаар нь, аурагаар нь. Чи тэднийг өөрийнхөө ухамсарын антеннуудаар мэдэрч байх ёстой. Чи энэ бүхнийг тогтоох ёстой. Ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг. Үнэхээр анхилуун байна.

Сосо:      Та дэглэм барьж байж яагаад турдаггүй юм бэ?

Фань:     Би турж байгаа!

Сосо:      За, за, за! Миний буруу!

Фань:     Хар, миний бүсэлхий нарийхан байгаа.

Сосо:      Би тоглосон юм, тоглосон юм.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Баярлалаа. Ах аа, намайг гаргаж өгөх хэрэггүй.

Эр:    За.

Сосо:      Баяртай.

Эр:    Болгоомжтой яваарай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ямар хуучинсаг юм.

Эр:    Эмэгтэй, бид зүүн хаалганд зогсох уу, эсвэл баруун хаалганд уу?

Сосо:      Зүүн хаалга, баруун хаалга аа? Би зөвхөн байрны дугаарыг нь мэднэ. Хүлээгээрэй, би хүнээс асууя. Фань нарийн бичиг ээ, би зүүн хаалганы харалдаа буух уу, эсвэл баруун уу?

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Е:       Хэн бэ?

Сосо:      Е ерөнхийлөгч өө, би Чжу Сосо байна. Би таны хослолыг өгөхөөр энд ирлээ.

Е:       Аа, ороод ир.

Сосо:      За.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Е ерөнхийлөгч өө, би орлоо шүү. Е ерөнхийлөгч өө. Е ерөнхийлөгч өө?

Е:       Чи яагаад хүрээд ирэв?

Сосо:      Би энд таны хослолыг авчирлаа.

Е:       Чи өөрийн биеэр ирэх шаардлаггүй. 

Сосо:      Энийг би таны өмнөөс өлгөөд өгье. Би бүр танд “Найман эрдэнэ” будаа авчирсан. Эмээ энийг өөрөө хийсэн юм. Тэр Фань нарийн бичиг та хоёр бидэнд үйлчлүүлэгч ирүүлсэнд талархаж байна гэж хэлүүлсэн. Тэгээд л энийг өөрөө хийсэн юм. Тэгээд намайг танд аваачиж өг гэсэн. 

Е:       Хөгшин сайхан сэтгэлтэй юм.

Сосо:      Эмээ та нарт юу ч хэрэггүй байдаг гэсэн. Тийм учраас өөрийнхөө чин сэтгэлийг илэрхийлэх гэж өөрөө бэлдсэн нь энэ.

Е:       Хэн тэгж хэлсэн бэ? Би мөнгөгүй болсон.  

Сосо:      Танд томоохон таван байна уу? Би танд таваглаад өгье.

Е:       Юу нь буруу болов?

Сосо:      Тос нь гоожоод байна.

Е:       А, зүгээр. Би үүнийг халаах ёстой юу?

Сосо:      Тиймээ, тийм.

Е:       За.

Сосо:      Е ерөнхийлөгч өө?

Е:       Ө?

Сосо:      Би таны хослолыг хаана тавих вэ?

Е:       Чи буйдан дээр тавьж болно.

Сосо:      За.  Е ерөнхийлөгч өө?

Е:       А?

Сосо:      Танд энэ хослол яаралтай хэрэгтэй юу?

Е:       Яасан?

Сосо:      Та энэ хослолыг өмсөх үү?

Е:       Би энийг уулзалтанд өмсөх гэж байгаа.

Сосо:      Зүгээр л. Би тань шиг хүн шүүгээ дүүрэн хослолтой байх гэж бодсон. Тэгээд бүгдээрээ яг адилхан. Е ерөнхийлөгч өө, би энийг буйдан дээр тавьчихаад явлаа.  

Е:       Тэг ээ. Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ерөнхийлөгч өө, би орлоо шүү.

Е:       Дахиад юу болсон бэ?

Сосо:      Уучлаарай, би дахиад ирлээ. Би танд хэлэх нэг юм байна.

Е:       Юу юм?

Сосо:      Би таны хослолыг бохирдуулсан.

Е:       Санаа зоволтгүй.

Сосо:      Энэ бодсоноос ч илүү.  Машинд явж байхдаа юу болсныг би мэдэхгүй байна. Би нэг хүнтэй утсаар ярьж байх хооронд тос урсаж цаасан уутыг нэвчээд таны костюмыг бохирдуулчихсан. Уучлаарай. Та өнөөдөр энийг өмсөх шаардлагатай юу?

Е:       За, зүгээр. Чи юм идсэн үү? Энээс аваад ид.

Сосо:      За. Е ерөнхийлөгч өө, би танд туслая.

Е:       Хэрэггүй. За энэ. Чи татгалзахгүй биз дээ.

Сосо:      Үгүй ээ, үгүй.  

Е:       Нааш ир, ийшээ суу.

Сосо:      Би өөрөө чадна.

Е:       Энэ болох уу

Сосо:      Тиймээ. Баярлалаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Би айсандаа арай үхсэнгүй, ойлгож байна уу? Би тэр будаа, хослол хоёрыг аваад бушуухан тэндээс зугтмаар санагдсан. Би ч халагдах тухай л бодож байлаа.

Ян:    Чамд үнэхээр аз таарч. Ийм замбараагүй юман дундаас амьд гарсан анхны хүн нь чи. Хэрэв энэ Фань Цзинь Ган байсан бол Е ерөнхийлөгчийн гэрт амиа хорлосон байгаа.

Сосо:      Фань Цзинь Ганд талархах хэрэгтэй. Хэрэв тэр эрүүл мэнддээ анхаардаггүй байсан бол чи энийг идэж чадахгүй байсан.

Ян:    Тэрийг чөтгөр аваг! Тэр өдөр бүр ногоо иддэг гэж хүн бүхэнд ярьдаг. Тэгээд өөртөө үргэлж ингэж хэлдэг: “Чиний идэж байгаа зүйл чинь чи”. Юу вэ? Тэр ногоо болохоор шийдсэн юм уу? Би өөрөө түүнийг харсан. Түргэн хоолны газрын булангийн ширээнд. Нээх том бургер, зөндөө их шарсан төмс, нэг том кола урдаа тавьчихсан. Бүр ухаангүй идэж байсан.

Сосо:      Нээрэн үү?

Ян:    Тэр хар шил, малгай өмсвөл өөрийг нь би танихгүй гэж бодсон байх. Гэхдээ тэр юм идэж байхдаа гадаад төрхөө өөрчилж чадахгүй.

Сосо:      Тийм учиртай байх нь. Тэр дэглэм барьж байж яагаад тарган байгаа нь надад сонин санагдсан юм. Чи ч гэсэн таргалсан байна.

Ян:    Нээрэн үү? Энэ яагаад гэхээр, энд надад хөдөлгөөн дутдаг. Би энд ирээд таргалж байна.

Сосо:      Яагаад тэр вэ?

Ян:    Миний бодлоор, Е захирал намайг энэ албан тушаалд зүгээр ч нэг тавиагүй байх. 

Сосо:      Юу гэсэн үг юм?

Ян:    Би өөрийг нь ялсан гэж надаар бодуулахыг хүсээд байна. Гэвч үнэн хэрэгтээ...

Фань:     Чжу Сосо, гараад ир.

Сосо:      Фань нарийн бичиг ээ, би явах гэж байлаа. Чжу Сосо, чи дэд ерөнхийлөгч Янтай сайн найзууд ч гэлээ миний татгалзсан “Найман эрдэнэ” будааг түүнд өгч болохгүй. Энэ эвгүй зүйл, ойлгов уу?

Сосо:      Тиймээ. 

Ян:    Эвгүйцэх юмгүй. Үүний төлөө би чамд талархах ёстой. Фань нарийн бичиг ээ, дараагийн удаа пицца идэхээр бол намайг дуудчихаарай. Би ч гэсэн дуртай.

Сосо:      Зүгээр, зүгээр.    

Фань:     Чи үхмээр байна уу? Чи Е ерөнхийлөгч захиалгаар хийлгүүлсэн хослолыг нь завааруулсан байна, ойлгож байна уу?  

Сосо:      Би буруутай гэдгээ мэднэ. Би танд нэг сар кофе авч өгье, тэгэх үү?

Фань:     Сонс, чамд аз таарсан байна. Е ерөнхийлөгч сайхан зантай байж. Тэр энэ яриаг үргэлжлүүлэхийг хүсээгүй. Үгүйсэн бо би ч гэсэн шийтгүүлэх байлаа.

Сосо:      Би дахиж тэгэхгүй. Би юу ч хийх байсан, та одооноос намайг сайтар харах байлгүй дээ.

Фань:     Миний гутлыг долоохоо боль. Хүлээ. Ян сая юу гэж хэлсэн бэ? Нээх том бургер, зөндөө их шарсан төмс, өөр юу гэсэн бэ?

Сосо:      Юу ч гээгүй. Завгүй байх өөрт нь таалагддаг гэж тэр хэлсэн.

Фань:     Тэр намайг ичээх гэсэн юм байх даа? Тиймэрхүү зүйлс огт иддэггүй. Би дэглэмээ сайн сахидаг. Явцгаая. Сонс. Чи цаашдаа Ян Ке-ээс аль болох зайгаа барих хэрэгтэй. Хэдэн өдрийн дараа тэр ингэж дураараа загнаж чадахгүй болно.

Сосо:      Юу гэсэн үг юм?

Фань:     Зүгээр л миний зөвлөгөөг дага.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Цзян:      Би шийдвэрээ гаргасан.

Нан:  Ямар?

Цзян:      Би чамд эхэлж хэлэхгүй. Чи таалагдсан зүйлээ өөрөө сонгох ёстой. Чи өөрөө тэгж хэлээгүй гэж үү? Бид таалагдсан тэр зүйлээ л сонгох хэрэгтэй.

Нан:  Энэ.

Цзян:      Чи дуртай газраа сонгох ёстой. Хэрэв бид адилхан газрыг сонговол хамтдаа тийшээ явцгаана.

Нан:  Хэрэв бид өөр өөр газар сонговол?

Цзян:      Тэгвэл бид тус тусдаа явж болно.

Нан:  Ээж, энэ үнэн үү?

Дэй:  Би эгчийг дагаж явна. Бид тохиролцсон байгаа.

Нан:  Тэгвэл би энийг сонгоно.

Цзян:      Миний сонгосон нь энэ.

Нан:  Ээж та тоглоогүй биз? Та надтай хамт явахгүй юм уу?

Цзян:      Би хамт явахгүй.

Дэй:  Та хоёрт хэцүү байж мэднэ. Гэхдээ энэ нэг тийм шинэ мэдрэмж.

Цзян:      Эгч чинь бүх талаар надад санаа тавина. Би өөрийн амьдралтай. Чи бол миний хамгийн их хайрладаг, эрхэмлэдэг тэр хүн.

Дэй:  Ихэнхдээ хэтэрхий их хайр бидэнд амьдрахад саад болдог юм.

Нан:  Миний дэргэд ээж та хоёр байдаг нь ямар их аз вэ.

Цзин:      Өнөөдрөөс эхлэн бид хуваагдана.

Дэй:  Бид хуваагдана. 

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Нан:  Би чамайг үнэхээр суутан, чамд суралцах юм байхгүй гэж боддог байлаа. Гэтэл хараад байхад чи маш их ажилладаг жирийн нэг хүн байж.    

Ван:  Тийм учраас л би бусдад суутан шиг харагдах гэж маш их гэрийн даалгаврууд хийдэг. Бид маргааш явж материалуудаа худалдаж авах биш билүү? Чи яагаад энд байгаа юм? Чи хүлээж чадахгүй нь уу?

Нан:  Би чамаас суралцмаар байна.

Ван:  Чамд цагийн бүсийн өөрчлөлт нөлөөлж байх шиг байна.

Нан:  Тийм бол би буцъя. 

Ван:  Хүлээ. Бид маргааш бид хэд хэдэн урлангуудаар орно. Их л удаан аялал болно. Чи дахиад амрах хэрэггүй гэж бодож байна уу?

Нан:  Чи намайг дутуу үнэлээд байна уу?

Ван:  За яахав. Энэ урлангуудын тухай мэдээллүүд. Чи гэрийн даалгавараа хийж болно.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ах аа.

Эр:    Сайн уу.      

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Ах аа, та энэ толбыг арилгаж чадах уу?

Эр:    Би зөвхөн оролдоод үзэж болно. Би угааж болох юм, тэгсэн ч энэ гэрэлд бүдэг харагдах байх.

Сосо:      Ах аа, ингэвэл болох уу? Нэгэнт танд захирлын хэмжээ байгаа болохоор та түүнд дахиад нэг хослол оёвол болох уу?

Эр:    Болно.

Сосо:      Байзаарай. Ах аа, танд өөр материалууд байдаг уу?

Эр:    Яасан юм?

Сосо:      Шуудхан хэлчихье. Миний бодлоор энэ материал хуучирсан.

Эр:    Чиний зөв өө. Би түүнд энэ хуучирсан материал гэж хэлсэн юм. Гэтэл тэр зөрөөд байсан. Түүнд чухам энэ материал хэрэгтэй гэсэн.

Сосо:      Е захирал. Тэр таны байнгийн үйлчлүүлэгч үү? 

Эр:    Бараг 20 жил өнгөрч байна. Хар даа. Энэ... Би түүнд энэ материалыг авахыг зөвлөсөн юм. Хэдийгээр энэ хоёр адилхан харагдаж байгаа ч үнэндээ энэ материал нь илүү тохиромжтой.

Сосо:      Миний бодлоор, энэ материал илүү тохиромжтой юм байна. Би энэ материалаар хийлгэе. Нэгэнт би түүнд хослол оёулахаас хойш.

Эр:    Тэг ээ.

Сосо:      Ах аа, энэ материалаар оёулахад ямар үнэтэй болох вэ? Энэ үнэтэй юу?

Эр:    Энэ түүний сүүлийн хослолыг бодвол үнэтэй.

Сосо:      Хэд болох вэ?

Эр:    3000 юань.

Сосо:      3000 юань аа? Гэтэл ямар ч брэндийнх биш, энгийн хослолууд гэхэд 10,000 юанаас ч үнэтэй байдаг. Харин түүний хослол ердөө 3000 юань гэж үү? Би арай үнэтэй байх гэж бодсон. 

Эр:    Тиймээ. Би түүнд шилдэг сайвангууд байдаг гэж хэлсэн. Бас материалууд нь эндээс ч сайн. Гэтэл тэр тэдэнд дургүй.

Сосо:      Е захирал их хуучинсаг байх нь. Ямар сонин хүн бэ. Ах аа, тэгвэл би танд урьдчилгаа мөнгийг нь төлье.

Эр:    Яарах хэрэггүй. Би яараагүй байна.

Сосо:      Би наашаа ирэхээс өмнө хоосорчих байх гэж бодоод. Миний мөнгө хүрэлцэхгүй гэхээс айсан юм. Би танд эхлээд урьдчилгаа өгье. Хэд болох вэ? 1000 юань хангалттай юу?

Эр:    Тийм ихээр төлөх хэрэггүй. 500 юань хангалттай.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Е ерөнхийлөгчийн ажлын өрөө байна. Би Фань Цзинь Ган байна. Хатагтай Се? Та надад хэлнэ үү. Ойлголоо, ойлголоо. Е ерөнхийлөгч завтай үгүйг би мэдье. Би түүнд утасны дуудлага аваарай гэж хэлье. За. Тань руу Се Цзя Инь залгасан байна.

Е:       Се Цзя Инь?

Фань:     “Жиали ЭйрКонд-н-Электрик”-ээс. Се Хун Цзу-ийн ээж. Тэр таныг оройн хоолоор дайлъя гэнэ.

Е:       Аан. Би түүнийг танина. Түүнийг манай компанид хүрээд ир гэж хэл.

Фань:     Гэхдээ энэ хувийн шинж чанартай. Хүүгийнх нь талаар. Се Хун Цзу нь Чжу Сосонгоос болж Чжао захирлын охин Чжао Ма Линь-тэй сүйгээ цуцалсан байна.

Е:       Байна? Тиймээ. Тиймээ, тийм. Сайн уу, Се захирал аа. Тэг ээ, ярь, ярь.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Одоо ажлын цаг. Чи энд юу хийж байгаа юм бэ?

Се:    Энэ гэнэтийн бэлэг. Одоо чинь ажлын цаг. Чи яагаад гадуур явж байдаг юм?

Сосо:      Энэ бол туслахын хийх ажил. Чи яагаад энд ирэв?

Се:    Чамайг ажлаа дууссаны дараа хоёулаа энэ талаар ярилцъя. Би Чжао Ма Линь-тэй тавьсан сүйгээ цуцалсан. Би ээждээ чамтай сууна гэж хэлсэн.

Сосо:      Чжао Ма Линь та хоёр сүй тавьсан юм уу?

Се:    Чи мэдээгүй юм уу? Би чамд өмнө нь хэлээгүй гэж үү? За энэ хамаагүй, би чамтай гэрлэхийг хүсч байна гэдгээ хэлэхээр өнөөдөр энд ирлээ. Надтай гэрлээч. Нэгэнт би чамд хайртай, хамт баймаар байна гэж хэлэх байсан бол би эхлээд асуудлаа шийдэх ёстой байлаа. Ойлго, надад сүйт бүсгүй байсан ч би чамд хайртай гэж хэлсэн. Би өөрийгөө анх удаа өөдгүй амьтан гэдгээ мэдэрлээ.

Сосо:      Чи дууссан уу?

Се:    Хэлмээр санагдсан өөр олон юм надад байдаг.

Сосо:      Би явлаа. Дахиж битгий ийм юм хий.

Се:    Чи надтай гэрлэх үү, үгүй ​​юу?

Сосо:      Үгүй.

Се:    Би чамайг ажлаа тарахаар чинь ирж авъя.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Санаа зоволтгүй. Би чамайг гэрт чинь хүргэж өгье. Дараа нь би яваад өгнө. Эмээ гэртээ ганцаараа байгаа болохоор бид хоёр гадуур хооллох боломжгүйг би мэднэ. Та нарт хоол аваачиж өг гэж би Сяо Хэ-д хэлсэн. Санаа зоволтгүй. Бид тэрнээс идэлцэхгүй. Та нар сайхан амталж идээрэй. Бид та нарт зориулж худалдаж авсан юм. Миний бодлоор, эмээ та хоёр гэртээ байхад их уйтгартай байгаа, тийм биз дээ? Тэгвэл бид та нарт хань болъё. За, за, ингээд шийдчихлээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмээ:      Энэ манай савнууд биш байна.

Се:    Эмээ, би таваг хэт халуун байх гэж бодсон. Бас хуванцар тавагнууд эрүүл мэндэд хортой. Тийм учраас л би энэ бүхнийг авчирсан юм. Бид идэж дууссаны дараа би Сяо Хэ-д хэлээд эднийг буцаагаад явуулчихна.

Сяо:  Тийм шүү, эмээ. Та санаа зовох хэрэггүй. Энийг надад үлдээчих.

Эмээ:      Сосо.

Сосо:      Эмээ.

Эмээ:      Найзууд чинь надад хоол авчирахаар нь би эхлээд муу хүмүүс байх гэж бодсон. Би зөвхөн Сяо Хэ-г харсаны дараа л дотогш орууллаа ш дээ. Тэр надад нэг л танил санагдаад.

Сяо:  Тэгэхээр, эмээ, та ойлгосон байх Се Хун Цзу-д Чжу Сосо үнэхээр таалагддаг, тийм байна уу?

Се:    Эмээ, би үүнийг хэлэхээс айхгүй байна. Миний бүх экс найз бүсгүйчүүд Сосогийн дэргэд юу ч биш.

Сосо:      Үнэндээ би эцэг эхгүй өнчин.  Ээж чинь үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Се:    Эцэг эхчүүд яг дөнгө шиг байдаг. Бид тэднээс өөрсдийгөө чөлөөлөх ёстой.

Сосо:      Се Хун Цзу, би чамаас эгч ш дээ.

Се:    Манай ээж ааваас дүү байсан. Тэд одоо ч аз жаргалтай амьдарч байна даг. Бас миний ээж бизнес эрхлэгч болсон. Энэ чинь хэрэг.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сосо:      Би чамтай гэрлэхийг хүсэх хэмжээнд чи надад таалагддаг гэж би  боддоггүй.

Се:    Зүгээр ээ. Бид яарахгүй байж болно. Надтай хурдхан гэрлэх гэж яардаг хүүхнүүд манай гэр бүлийн хөрөнгөнд болдог юм.

Эмээ:      Сосо.

Сосо:      Яасан, эмээ?

Эмээ:      Би энэ Сяо Се-г их дажгүй хүү гэж боддог. Сяо Хэ ч гэсэн тун дажгүй хүү.  Алив, хоолоо идье.

Се:    Суучих. Эмээ, би танд тусалъя.

Эмээ:      За.

Се:    Суугаарай.

Эмээ:      Суу.

Сосо:      Баярлалаа.

Се:    Жаахан сам хорхой авчих.

Сосо:      Би өөртөө тусалж чадна.

Сяо:  Эмээ, сам хорхой идээрэй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Фань:     Баярлалаа.

Цзя:  Би шуудхан хэлье. Е ерөнхийлөгч өө, Фань нарийн бичиг ээ, би хүүгээсээ болж та нартай уулзахаар урьсан юм. Хэсэг хугацааны өмнө би хүүгээ Дунлид байр ав гэж хэлсэн. Гэтэл худалдааны төлөөлөгч Чжу Сосо гэдэг бүсгүй хүүг маань эргүүлдэнэ би төсөөлсөнгүй. Хүү урд орой ширээгээ балбаж, Чжу бүсгүйтэй гэрлэнэ гэж уурласан. Ямар инээдтэй юм бэ.

Фань:     Хон Цзу хараахан залуу байна. Магадгүй тэр цочмог загнасан байх. Би яагаад гэдгийг нь ойлгож байна.

Цзя:  Тиймээ. Би ч гэсэн тэгж бодсон. Тийм учраас би Е ерөнхийлөгчид асуудал удмааргүй байна. Та тэр Чжу-г өөр албанд шилжүүлж болох уу? Тэгж байж бүх зүйл сайхан болж, хүүгийн цочмог зан нь намдана.

Е:       Се захирал аа, бид өөрсдийн гэсэн дүрэмтэй. Бид ямар ч шалтгаангүйгээр хүнийг өөр албанд рүү шилжүүлж болохгүй. Би таны сэтгэлийг ойлгож байна, гэхдээ эцстээ энэ чинь хувийн асуудал.

Цзя:  Намайг үнэхээр уучлаарай. Би хувьсгалын ажлыг хувийн ажилтайгаа андуурсан байна.

Е:       Зүгээр ээ.

Цзя:  Гэхдээ Се Цзу миний цорын ганц хүү. Е ерөнхийлөгч өө, хэрэв та надад туслахад бэлэн бол,  танай компани манайхаас бараа худалдаж авсан тохиолдолд та нарт хамгийн бага үнээр өгнө гэдгийг би амлаж чадна. Мөн би танайд олон хөнгөлөлт үзүүлж болно.

Е:       Се захирал аа, та маш сайн бизнесмен юм.

Төгсөв

 

 

 

 

Back to episodes Go home