Love me, Love my voice 11

Love me, love my voice-11

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн  дүрүүд:

А: эр, Шеншений ангийн дарга

 

Гарчиг: Миний дуу хоолой. 11-р анги 

Мо: Оройн хоол хийж өгч байгаад баярлалаа.

Шен: Амттай юм аа. Сэрчихсэн үү. Халуун чинь буучихаж.

Мо: Тэгсэн юм шиг байна. Гэхдээ шөнө дахиад халуурч магадгүй.

Шен: Тэгвэл эмнэлэгт очиж үзүүлэх үү?

Мо: Хэрэггүй ээ. Жилдээ нэг хоёр удаа ингэдэг юм. Маргааш зүгээр болчихно.

Шен: Зөндөө хөлөрсөн болохоор... халаалтыг чинь асаачих уу? Тэгэхгүй бол даарч магадгүй.

Мо: Зүгээр ээ. Баярлалаа. Хэрэггүй.

Шен: Цангаж байна уу? Эсвэл өлсөж байна уу?

Мо: Би угаалгын өрөө орох гэж байна. 

Шен: За. Яв яв. Өлсөж байна уу? Дөрвөн цаг болж байна. Би хоол захиалаад өгөх үү?   Эсвэл... би хийгээд өгье. Би сайн хоол хийж чадахгүй ч, будааны зутан сайн хийж чадна.

Мо: Тэр хатаасан жимс амттай байна уу?

Шен:Аан? Амттай байна лээ.

Мо: Аль нь илүү амттай байна? Би дараа дахиад аваад тавьчихъя.

Шен: Тахианы сарвуу амттай байсан. Бас гахайн махны хатаамал. Март аа. Дараа би дэлгүүрээс амттай юм аваад ирье.

Мо: За. Би мөнгийг нь өгье.

Шен: Хэрэггүй ээ.

Мо: Чи сууж бай. Би явж хэвтлээ. Толгой эргээд байна.

Шен: За. Их хөлөрсөн болохоор ус уу.

Мо: За. Баярлалаа.

Шен: Зүгээр болчихож.

Мо: Үсний чинь хавчаар. Би зүүгээд өгье. Болчихлоо.

Шен: Баярлалаа.

Мо: Цаг... цаганд орооцолдчихож. Битгий хөдөл. Би салгаадахъя.

Шен: За.

Мо: Хүлээж байгаарай. Хөөе. Өвдсөн үү?

Шен: Тийм.

Мо: Хөдлөхгүй байж бай.

Шен: За.

Мо: Удахгүй ээ.

Шен: Юу... эхлээд... гэрлээ асаах юм уу?

Ж: Би хаалгыг чинь хаагаад өгөх үү?

Мо: Гэрлээ асаачих.

Ж: Аан...

Мо: Чи зүгээр үү?

Шен: Зүгээр ээ.

Ж: Уучлаарай. Би...

Мо: Зохиолоо уншиж дууссан уу?

Ж: Дуусчихсан. Идэх юм хайж байна. Тэгээгүй бол та хоёрт саад болохгүй л байлаа.

Шен: Тэр... байсан юм уу? Чамайг ирэхээр нь би тэрнийг өрөөндөө байж бай гээд мессеж биччихсэн. Чамд эвгүй байх байх гэж бодоод.

Ж: Би сайн хүн шүү. Өлсөөгүй бол гарч ирэхгүй байсан юм.

Шен: Бид нар юу идэх вэ гээд ярьж байна. Хамтдаа хооллох уу?

Ж: Мо багш аа, болох юм уу?

Мо: Чи өөрөө л мэд.

Ж: Тэгвэл... баярлалаа.

Шен: Будааны зутан идье. Танайд будаа байгаа биз дээ? Би хэдэн амархан хоол хийчихье.

Мо: Будааны гурилтай жигнэсэн үхрийн мах идмээр байна.

Шен: Аан? Би яаж хийдгийг нь мэдэхгүй шд. Хөнгөн хоол идэх ёстой биз дээ?

Мо: Тэгэх үү?

Шен: Дараа хийж өгье, за юу? Халуунтай байж.

Мо: Юмнуудыг нь бэлдээд тавьчихсан байгаа. Ингэе. Миний халуун буучихсан юм чинь... би хоол хийгээд өгье.

Ж: За за за.

Шен: Хөнгөн хоол идэх ёстой шдээ. Эмч хүн байж. Мэдэж байгаа биз дээ. Тэрэнд хэл дээ.

Ж: Би хоол хийж чадахгүй болохоор. Надад бол хэн ч хоол хийсэн адилхан.

Шен: Тэгвэл би хийе. Гэхдээ их идэж болохгүй шүү.

Мо: За.

Шен: Энэ байх.

Ж: Тийм юм шиг байна. Хөлдүү байна. Энүүгээр яаж хоол хийх вэ? Эхлээд гэсгээх хэрэгтэй байх.

Шен: Аанхан.

Ж: Тэгвэл богино долгионы зууханд хийчих үү?

Шен: Болохгүй байх аа.

Ж: Хурдан гэснэ ээ. Ганц минут байхад л болно.

Мо: Тэгвэл мах нь амтгүй болно.

Ж: Тэгвэл яах вэ?

Мо: Гялгар ууттай нь хүйтэн усанд хийчих.

Шен: Аан... Мундаг юм аа. Эмч байгаагүй бол сайн тогооч болох байсан байх.

Ж: Гэхдээ зуршлаа ажил болгох дэмий байх  аа.

Шен: Тийм байна.

Ж: Чи мэдэх үү? Мо багш...

Шен: Бид хоёр гэсэхийг нь хүлээж байна.

Ж: Залхуураагүй.  Наадах чинь болоогүй байгаа.

Шен: Тийм ээ. Аравхан минут л болж байна.

Ж: Хар даа. Гурван Мишелин одтой тогооч.

Мо: Сода. Хоолны дарс. Бас савх аваад өг.

Шен: Сода.

Ж: Савх.

Мо: Баярлалаа. цагаан цуу.

Шен: Амталсан ус.

Ж: Амталсан ус. Би хаана байдгийг нь мэдэхгүй шд. Гал тогоог тэр мэддэг юм.

Мо: Ард чинь байна.

Ж: Энэ үү? Ногоон сонгино хийчихэж. Энэ юм шиг байна. Май.

Шен: Энийг хэзээ хийсэн юм?

Мо: Өдөр.

Шен: Өдөр халуунтай байсан биз дээ?

Мо: Идмээр байсан болохоор түрүүлээд бэлдсэн юм. Хясааны сүмс.

Ж: Хясааны сүмс.

Шен: Энэ...

Мо: Шар буурцагны нухаш. Бас тос.

Шен: За.

Мо: Хутга.

Шен: За.

Ж: Миний хэрэг байна уу?

Мо: Байхгүй ээ. Би эмээ уучихаад ирье. Цагаа хараарай. Арван минут амраана. Цаг нь болохоор намайг дуудаарай.

Шен: За.

Ж: Чи ирсэн нь сайн болж.

Шен: аан?

Ж: Та хоёрын ачаар би л завшиж байх шиг байна. Чи байгаагүй бол би тэрэнд туслах байсан.

Шен: Би хоол сайн хийж чаддаггүй юм аа.

Ж: Зүгээр ээ. Тэр мундаг тогооч юм чинь. Тэр байхад л болно. Дэлгүүр орохоор тэр мах, ногоогоо өөрөө сонгож авдаг юм. Тэгээд хоолны жор олоод судалдаг.

Шен: Эхлээд юмаа авчихаад... дараа нь жороо хайдаг юмуу?

Ж: Тийм.

Шен: Гоё юм аа.

Ж: Мэдэхгүй ээ. Гоё гэхээсээ илүү сайн тогооч гэвэл таарах байх.

Шен: Будааны зутан хийе.

Ж: За. Будаа хаана байгаа билээ?

Шен: Тэр байна. Тэр...

Ж: Гал тогоог надаас илүү мэдэж байна шүү. Шеншен.

Шен: Аан?

Ж: Чи хэдэн жилийн болсон Мо багшийн тухай гарсан цуу яриаг санаж байна уу?

Шен: Санаж байна. Тэрний тухай  гарсан ганц цуу яриа. Бас хүмүүс тэр хэргийг байн байн сөхөх дуртай. Нэг хүн тэжээвэр амьтнаа алдчихаад зараа шейрлээд өгөөч гэж гуйчихаад, хуурамч зар байсан гэсэн.

Ж: Тэр шейрлэсэн зараа устгаад уучлалт гуйсан. Хүмүүс тэрнийг бүгдийг нь мөнгө, алдар нэр, анхаарал татахын тулд төлөвлөж хийсэн гэж буруутгасан. Бас...

Шен: Алдар нэртэй болоод хүссэн хүсээгүй хүмүүсийн анхаарлыг татсан. Тэр үед би их өрөвдсөн. Хүмүүс гурван сар харааж, доромжилж байсан.

Ж: Тийм ээ. Тэр эмнэлэг, бас өвчтөнүүддээ муугаар нөлөөлөхийг хүсээгүй болохоор ажлаасаа гурван жил холдсон.

Шен: Харамсалтай.

Ж: Тэр үеэс хойш би хувь чат уншихаасаа айдаг болсон. Би төвөгтэй зүйлээс айдаг болохоор хүмүүсийн миний нэрийг дурдаж байгаад бичсэн сэтгэгдлийг уншдаггүй. Мо багш ч ялгаагүй. Тэр цуу яриануудыг тоодоггүй. Тэр бол атаархлаас үүдэлтэй үзэн яалт. Ямар ч утгагүй хэрэг, тийм биз дээ? Тийм болохоор бүгдийг цаг хугацаанд даатгаад, хүмүүсийн бичсэн зүйлийг тоохгүй байсан нь хамаагүй дээр. Тийм үү, Шеншен?

Шен: Намайг аргадаж байгаа юм уу?

Ж: Тийм.

Шен: Эхлээд унших... тийм ч сайхан байгаагүй. Би хэзээ ч ийм олон фентэй байж үзээгүй. Намайг хэн ч мэддэггүй байсан. Би хэн ч биш байсан. Гэнэтхэн их олон хүн намайг харааж эхэлсэн. Их гэнэтийн байсан. Удахгүй мартчихна аа. Нээрэн, тэрнийг өвдсөн  гэж сонсоод би мартчихсан байсан.

Ж: Сайн юм болж. Тэр хүмүүс дэлгэцнийхээ ард нуугдчихаад, өдөр болгон хов жив юм бичиж байдаг юм. Тэд нарыг тоохгүй орхисон нь хамаагүй дээр. Тийм ээ?

Шен: Тийм.

Ж: Хараадахъя. Ногоотой хамт мөөг чанах уу?

Шен: Тэгье ээ. Миний хийсэн хоолыг голохгүй л бол.

Ж: Яаж ч байсан надаас л дээр байх. Амжилт. Би тэнд байж байя.

Шен: За. Жигнэсэн үхрийн мах. Мөөгтэй ногоо. Жор. Жор хайгаад үзье. Унтарчихаж.

Мо: Болчихсон уу?  

Шен: Үгүй ээ. Миний утас унтарчихаж. Хоолны жор хайх гээд. Компьютерийг чинь ашиглаж болох уу?

Мо: Тэр таблетийг хэрэглэ. Илүү амархан.

Шен: За. Орноосоо байн байн босох хэрэггүй. Бүр дордчихвол яах юм.

Мо: Халуун буучихсан. Хоолой л хөндүүр байна. Тэгэхээр зүгээр.

Шен: Би халуураад өдөржин орноосоо бос чадахгүй байсан.

Мо: Би нэг удаа,  халуунаа буусны дараа шөнөжин ажиллаж байсан.

Шен: Тэгвэл... аав, ээж хоёр чинь загнахгүй байна уу?

Мо: Үгүй ээ. Элэг шилжүүлэн суулгадаг, бас зүрхний мэс заслын эмч хүмүүс долоо хоногтоо нэг удаа уулзаж чадвал, азтай хэрэгт тооцогддог юм. Тийм  болохоор намайг өрөвдөөгүй. Олчихсон уу?

Шен: Бэлдсэн будааны гурилаа, татсан махтайгаа холино. Жигнүүрэндээ хийгээд халуун гал дээр 12минут жигнэнэ. Энэ мөн үү?

Мо: Будааны гурил түрүүний амталсан усны хажууд байгаа.

Шен: За...

Мо: Оройн хоол хийж өгч байгаад баярлалаа. Бас хань болохоор ирсэнд баярлалаа.

Шен: Би... чамайг гэртээ ганцаараа байхыг хүсээгүй. Тусламж хэрэг болж магадгүй. За. Би явж хоолоо хийлээ.

Мо: Юу вэ?  Нүд чинь яачихаа вэ? Нүдний эмчид үзүүлэх юм уу? Алив, би нэг хараадахъя.

Ж: Гайхуулахаа боль, найз залуу гуай.

Мо: Атаархаа юу?

Ж: Атаархаж байна.

Шен: Хоол багадаж магадгүй гээд дүпү бэлдчихлээ.

Мо: Баярлалаа.

Шен:  Савх.

Мо: Зарим хүн азтай төрдөг юм.

Ж: Зайл.

Шен:  Будааны зутан.

Ж: Баярлалаа.

Мо: Шеншен.

Шен: Аан.

Мо: Баярлалаа.

Шен: Зүгээр ээ. Би буцаад орлоо.

Ж: Мо багш аа, сэтгэл хөдлөм байлаа. Шеншен, баярлалаа.  Яасан бэ?

Мо: Би эхэлж идмээр байна.

Шен: Дараагийнх нь.

Ж: Хөөх. Миний хэлсэн ногоо байна.

Шен: Та хоёр яагаад идэхгүй байгаа юм?

Мо: Бид хоёр юм яриад...

Ж: Бид хоёр будааны зунтан, дүпү идэхдээ халбагаар  идэх үү гээд ярьж байлаа.

Шен: Нээрэн тийм. Би аваад ирье.

Ж: Хэрэггүй ээ, хэрэггүй. Яаж чамаар бүгдийг нь хийлгэх юм. Би өөрөө. Халбага хаана байдаг билээ?

Мо: Мэдэхгүй ээ. Өөрөө хайгаад үз.

Шен: Би... Ногоон сонгино иддэггүй юм уу?

Мо: Юу гэж дээ. Чамайг өвч өгсөн ч тоохгүй иднэ.

Шен: Аан. Жигнэсэн үхрийн мах удахгүй болно. Би очоод хараадахъя.

Мо: За.

Шен: Идэж бай.

Мо: Чамайг хүлээж байя.

Шен: За.

Ж: Найз охиндоо таалагдахын тулд хэлэхгүй үг гэж алга аа? Гэхдээ зүгээр ээ. Би өвс идэж чадна. Өгсөн болгоныг чинь иднэ.

Мо: Өнөөдөр нэг хүн их яриа байх чинь.

Ж: Өдөржин ганцаараа өрөөндөө байсан болохоор... ийм олон хоол хараад баярлаад л тэгж байна. Би баярлахаараа яриа болчихдог юм.

Мо: Би өвдсөн болохоор л ийм хоол идэх аз таарч байна. Даруухан бай л даа.

Ж: За яах вэ. Тэгье ээ. Өөдгүй гэдэг нь. Хэн бэ? Ван Кө. Хүрээд ир гээд хэлчих үү? За. Би хүртэл илүүдээд байхад. Дахиад нэг хүн дэмий байх. Ван Кө гэж хэн билээ? Найз уу? Би мэдэхгүй юм байна.

В: Хүн ирж байна уу?

Ша: Үгүй ээ.

В: Утсаа авахгүй байна. Яаж дээшээ гарах вэ?

Ша: Би яаж мэдэх юм? Ингэхэд яагаад мопед уначихсан юм? Хөлдөх гэж байна шд. Холдоо, холд. Би сууя...

В: Үглэхээ болиоч дээ. Яаж машин унах юм? Машинаа хаана тавих юм? Зогсоол дээр тавьбал төлбөр гарна. Бас бензин байна. Энэ байгальд ээлтэй. Нэг цэнэглэчихвэл долоо хоног унаж болно.

Ша: Амаа тат. Яасан ч олох юм ярьдаг юм? Үглэхийн оронд яаж дээшээ гарах вэ гэдэгээ бодож ол, за юу? Хүмүүс амьдардаг газар биз дээ? Яагаад ганц ч хүн гарч ирдэггүй байна аа? Хөөе. Мо Чинчен арай өрөөндөө ухаан алдчихаагүй байгаа?

В: Үгүй байлгүй дээ.

Ша: Түргэн дуудъя.

В: Түргэн ирсэн ч, эмч нар дотогшоо орж чадахгүй байх. Чи юу гэж бодож байна?

Ша: Аан. Хаалгыг нь онгойлгож чадахгүй шд.

В: Мм...

Ша: Хөөе хөөе. Хөөе хөөе. Хөөе.

В: Энэ өвөө энэ байрных мөн бол уу?

Ша: Тэгэлгүй дээ. Энд ганц л байр байдаг шд.

В: Зүгээр л энүүгээр явж байвал яах вэ?

Ша: Хүнс авчихаад уу? Хар л даа, түлхүүрээ гаргаж байна. Эргэ. Эргэ эргэ эргэ. Алив.. ах аа, та энд амьдардаг уу?

Эр: Тийм ээ. энд амьдардаг.

Ша: Ашгүй дээ.  Би танд тусалъя.

Эр: Хөөе хөөе хөөе. Яах гээ вэ? Залуу. Яах гэсэн юм?

В: Ах аа, уурлах хэрэггүй. Манай найз энэ байшинд амьдардаг юм. Халуунтай байгаа гэчихээд утсаа авдаггүй. Бид хоёр санаа зовоод харахаар ирсэн юм. Та бид хоёрт хаалгаа онгойлгоод өгчихгүй юу?

Ша: Тийм ээ.

Эр: Та нар юу хийдэг юм? Би яаж та нарт итгэх юм?

******************

Ж: Найз чинь яагаад байгаа юм болоо? Хаачих нь вэ?

Мо: Хоол аваад ирье.

Ж: Халамжтай юм аа.

Мо: Би авъя.

Шен: За... Энэ... би энийг цэвэрлэчихье.

Мо: Хэрэггүй. Явж хоолоо ид. Дараа нь Жумей цэвэрлэчихнэ.

Ж: Тийм ээ, тийм. Надад үлдээчих. Би цэвэрлэгээ хийдэг юм.

Шен: За.

Ж: За, өнөөдөр ирж, ийм олон амттай хоол хийж өгсөн Шеншендээ баярлалаа гэж хэлье.

Мо: Одоо болно оо. Хурдан хоолоо ид. Би жигнэсэн мах амтлаад үзээдэхье.

Шен: За.

Ж: Би ч гэсэн.

Мо: Энэ хоолыг урд нь хийж байгаагүй биз дээ?

Шен: Тийм.

Мо: Амттай байна.

Шен: Нээрэн үү?

Ж: Хоол сайн хийдэг хүний найз охин ч бас хоол сайн хийдэг юм байна. Амттай болж. Одоо энэнээс иднэ ээ.

Мо: Хоол хийх авъяас байна.

Ж: Үнэн шүү. Анх удаа хийж байгаа гэхэд их сайн болж.

Шен: Тэгвэл сайн идээрэй.

Ж: За за. Тэгнэ ээ тэгнэ.

Шен: Халуунтай байгаа юм чинь, зутангаа ид.

Мо: За.

Ж: Хар л даа, хоолой чинь сөөчихөж. Ойн баяраас өмнө хурдан  эдгэх хэрэгтэй шүү.

Мо: Хоолоо ид ээ. Ажил ярихаа боль.

Ж: Би хэд хоногийн өмнө ханиад хүрээд эмчид үзүүлсэн. Чи эмчийн  бичиж өгснийг харах уу?

Мо: Тэг ээ. Аваад ир.

Ж: Одоохон.

Мо: Амттай болсон байна.

Шен: Амтлагчийг нь чи бэлдсэн шд.

Мо: Будааны зутан ч гэсэн амттай байна.

Ж: Энэ байна. Энийг хар даа. Би их үнэтэй шинжилгээ өгсөн... Яасан бэ?

Мо: Чамд асуудал байна.

Ж: Ямар асуудал?

Мо: Хэтэрхий их ярьдаг. Бас хэтэрхий их иддэг. Тийм болохоор элэг чинь өөхөлж магадгүй.

Ж: Шеншен. Тэр намайг сайн хооллодог болохоор, миний элэг өөхлөхгүй бол харин ч сайн хэрэг болох байх,  тийм ээ?

Шен: Ногоо сайн идэх хэрэгтэй. Бас ногоон ногоо идэхэд болно.

Ж: Тэгж байгаа. Тэрнийг байхгүй үед би эрдэнэ шишийн гурил, ногооны зутан  юм уу, идэж байгаа.

Мо: За за. зүгээр  байна.

Ж: За. Нээрэн мартсанаас. Шеншен, тэрэнтэй гэрлэснийхээ дараа болгоомжтой л байгаарай.

Мо: Яасан бэ?

Шен: Зүгээр ээ. Би халуун гэдгийг нь мартчихаж.

Мо: Болгоомжтой ид.

Ж: Халуун байхад. Хөргөөд өгөөч дээ.

Мо: Ярихаа боль. Элэг чинь өөхөлнө шүү.

Ж: Хэн бэ? Би хараадахъя.

Ша: Утсаа авахад яадаг юм бэ?

Ж: Юу  вэ?

Ша: Утаса аавч бай л даа.

Ж: Гутлаа тайл.

Ша: Ёстой нээрээ.

В: Ямар их санаа зовов оо. 

Ша: Тэр...

В: Та нар Шеншенманд хэлэхгүй юу хйиж байгаа юм?

Ша: Дуугүй болооч.

В: Шеншен, сайн уу.

Мо: Та хоёр ирээ юу?

Ша: Өөрт нь санаа зовоод ирж байхад.

В: Харин тийм.

Шен: Та нар хоолоо идсэн үү? Хамт хоол идэх үү?

В: Юу... тэр...

Ша: За. За, тэгье.

Шен: Тэгвэл би зутан аваад ирье.

Ж: Хэрэггүй ээ. хэрэггүй.

Ша: баярлалаа.

Ж: Өөрсдөө хийгээд идэг.

В: Хачин л юм даа. Энд ирэхээр  л найз охинтой чинь таараад байх юм.

Ша: Муугүй шүү. Халуураад байна гэсэн чинь... Найз охиноо авчрах гэж худлаа хэлсэн байж. Муу залуу.

В: Мо эмч яагаад өвддөг байна аа гэж бодоод байсан юм. Өвдөггүй хүн дээ.

Мо: Хоол идэх юм уу? Үгүй юу?

В: Идье ээ, идье. 

******************

Ша: Ван Кө. Аяга угаачихаад ирж байхад. Чи миний хүнийг авчихсан байх юм. Надад юм үлдээ л дээ.

В: Чи туслах үүрэгтэй биз дээ?

Ша: Би... Намайг зүгээр орхи.

В: Хөөе. Жен. Үс чинь гоё байна.

Ша: Сайхан харагдаж байна.

В: Гэртээ байж албархуу юм.

Ж: Студид хийх ажил байгаа. Явцагаая.

В: Аан? Ямар ажил?

Ж: Яаралтай ажил.

Ша: Гэдэс дүүрчихээд байхад. Дээр нь би аяга угаасан. Амармаар байна  шд.

Ж: Яаралтай ажил гэж байна.

Ша В: Аан.

В: Шеншен, уучлаарай. Бид нар явлаа.

Ж: Дэмий юм ярихаа боль оо.

Ша: Баяртай.

В: Тэрнийг сайн халамжлаарай.

Ша: Гутлаа өмсье л дөө.

Ж: Дуугүй бол оо. Аваад гар. 

Ша: Миний цүнх. Цүнхээ тэнд үлдээчихсэн байна аа.

В: Миний гутлыг л дээ.

Мо: Хоёулаа нэг юм хийх үү?

Шен: Тэгье.

Мо: Тэгвэл би өрөөгөө жаахан  цэвэрлээдэхье.

Шен: За.

Мо: Надад сонирхол татчихаар юм алга. Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Шен: Мэдэхгүй.  Юу гэхээр... тогтсон юм байхгүй. Заримдаа кино театрт очиж кино үздэг.  

Мо: Би кино үзээгүй удаж байна. Ямар кино байна, би үзээдэхье.

Шен: Хэрэггүй ээ.

Мо: Уйдаж байна уу?

Шен: Үгүй ээ. Хайх хэрэггүй. Юу ч байсан хамаагүй үзэж болно.

Мо: За. Тэгвэл юу байгааг харъя.

Шен: За.

Мо: Явъя.

*************** 

Ша: Хөөгдөөд гарчих гэж.

Ж: Хар даа, ямар сайхан байна.

В: Сайхан байна.

Ша: Тэр хоёр гэртээ цагийг сайхан өнгөрүүлж байхад. Бид нар энд хөлдөх гэж байдаг. Удах байлгүй дээ. Хэдүүлээ өөр газар очиж зугаацъя.

В: Очих газар алга аа. Тэгээд ч би нэг л  хүн судалж явж болно. Нэгийг чинь энд үлдээчихвэл муухай  биз дээ?

Ша: Наадахаа энд үлдээгээч дээ.

В: Үгүй ээ. Энэ чинь шинэ. Хулгайд алдчихвал яах юм? Чи надад төлж өгөх юм уу? 

Ша: Тэг ээ, тэг. Наадахтайгаа байж бай.

В: Тэгэх юм чинь.

Ша: Жен. Такси бариад манайх руу явъя. Би шинэ компьютертай болсон.

Ж: Танайх руу явахгүй ээ. Хэтэрхий хол.

Ша: Дураараа л бол. Манайх угаасаа хол юм чинь.

*********************

Мо: Май.

Шен: Баярлалаа.

Эр: Эгч ээ, миний авсан зургийг хар даа.

Эм: Гоё гарсан байна.

Эр: Гоё болж уу?

Эм: Тийм байна. Томруул даа.

Мо: Хоолны жор яривал тохиромжгүй байх даа?

Шен: Ямар нэг сэдвээр яриа өддөг юм билүү?

Эм: Би засаад өгье.

Эр: Зүгээр ээ.

Мо: Нээрэн. Би утсыг чинь цэнэглэчихсэн.

Шен: Мм...

Мо: Би сүүтэй цай хийгээд ирье.

Шен: Аан? Мм...

**********************

Ша: Хэн юм?

Мо: Эмэгтэй хүнтэй цуг юу хийвэл зүгээр вэ?

Ша: Мо багшид мэдэхгүй юм байдаг байх нь ээ?

В: Юу гэж байна? Хүссэн болгоноо хий...

Мо: Нухацтай бай.

В: Ийм амархан юмыг. Тэрэнтэй ярилц л даа.

Ша: Кино үз.

В: Тоглоом тогло.

Ша: Гадуур гар.

В: Парк явж болно шд.

Ша: Ийм олон сонголт байхад.

В: Ёстой нээрээ.

Ж: Чи чи бич.

В: Хэрэггүй ээ хэрэггүй.

Ж: Чи...

Ша: Үгүй ээ, үгүй. Би зүгээр л хэлсэн юм.

Ж: Ярилц, кино үз, тоглоом тогло, гадуур гар. Парк орсон  ч болно.

Мо: Парк ороход оройтсон байна.

Ша:  Тийм  байна. Харанхуй болох гэж байна.

Ж: Голомхой гэдэг нь. Ах аа, Харанхуй болох гэж байна. Мэдээж, орой болсон байна. Тийшээ явахын тулд хүмүүс эрт босдог юм. Дараа би явахаар чинь тасалбар захиалаад өгье.

Мо: Хэрэг болчихоор зөвлөгөө ганц ч алга.

В: Жен. Бид нарыг чирээд гарч байхад чинь. Яаж тантай ингэж ярьж чадаж байна аа? Хэрэг алга.

Ша: Би байсан бол яасан ч,  яасан ч өршөөхгүй.

Ж: Би ч гэсэн.

В: Залга л даа, залга.

Ж: Чи яачихаад байгаа юм? Амралтын өдөр болж байна.  Бид нар чамайг харж үзээд гадаа хөлдөж үхэх  гээд сууж байхад чинь. Баярлалаа ч байхгүй мөртлөө хүний өгсөн зөвлөгөөнд гомдоллоод байгаа юм уу?

Мо: Баярлалаа. Тасаллаа. Дараа ярья.

Ж: Юу? Баярлалаа?

В: Тасалчихсан уу?

Ж: Тэглээ. Юу нь инээдтэй байгаа юм? Уур хүрчихлээ. Би студи руу явлаа. Та хоёр яахаа өөрсдөө мэд.

В: Ах аа, ингэж хэлэхийг чинь л хүлээж байлаа.

Ша: Шууд явчихаж чадахгүй байсан юм.

В: Харин тийм. Хоёр хүн суух суудал байхгүй болохоор. Фейшао, явж тоглоом тоглоё.

Ж: Хурдан явцагаа. Дургүй хүрчихлээ.

Ша: Явлаа явлаа.

В: Студид очихоороо хэлээрэй.

*****************

Мо: Болгоомжтой. Халуун шүү.

Шен: Баярлалаа. Хөөх. Энэ шинэ гарсан нь уу? Гоё харагдаж байна.

Мо: Би дуу оруулахад нь найруулагч хийсэн юм. Зөвхөн ажилчиддаа өгсөн байх.

Шен: Аан. Онцгой юм аа.

Мо: Би угаагаад өгье. Чи аваад яваарай.

Шен: Би авч явах гээгүй ээ.

Мо: Мэднэ ээ. Чамд таалагдаж байгаа биз дээ.

Шен: Таалагдаж байгаа ч гэсэн, яаж авч явах юм.

Мо: Ямар танихгүй хүмүүс байгаа биш. Нэрэлхэх хэрэггүй.

Шен: Сүүтэй цай амттай байна.

Мо: Тэгвэл явахдаа хэдийг аваад яв.

Шен: Хэрэггүй ээ. Зүгээр л надад аль үйлдвэрийнх гэдгийг нь хэлчих. Би өөрөө авчихна. Манай дэлгүүрт байж магадгүй. Бид нар үйлчлүүлэгчиддээ шинэ бараа авах дуртай. Бид нарын ажил юм чинь.

Мо: Танай дэлгүүр алдартай. Манай эмнэлгийнхэн дандаа магтдаг юм.

Шен: Тийм ээ. Тэтгэвэртээ гарсан эмч нар манайх руу утасдаад хүргэлт хийх үү гэж асуудаг.

Мо: Нээрэн үү?

Шен: Мэддэггүй юм уу?

Мо: Би наашаа шилжиж ирсэн болохоор...

Шен: Аан.

Мо: Би өөр идэх юм олоод ирье.

Шен: За.

*********************

Шен: Эдний сарны бялуу их алдартай. Эдний бялууг авах гээд хүмүүс дандаа дугаарладаг юм.

Мо: Тийм үү?

Шен: Идмээр байна уу? Би дайлъя. Гэхдээ хүлээх хэрэгтэй болно. Зүгээр үү?

Мо: Зүгээр ээ. Би өнөөдөр амарч байгаа.

Шен: Тэгвэл энд дугаарлая. Аав байна.

Аав: Шеншен. Шеншен? Шеншен. Шеншен. Хөөе. Шеншен. Чамайг гэж мэдсэн юм аа.

Шен: Аав аа.

Аав: Дуудаад байхад сонсохгүй байна уу?

Шен: Сонссонгүй.

Аав: Сонссонгүй гэнэ шүү. Яасан? Гахайн махтай сарны бялуу авах нь уу?

Шен: Тийм.

Аав: Ээж чинь өдөр авчихсан. Дугаарлах хэрэггүй. Хурдан суу. Явъя.

Шен: Үгүй ээ, үгүй үгүй. Манай ангийн хүүхдүүд удахгүй ирнэ. Би өмнөөс нь дугаарлаж байгаа юм.

Аав: Аан.

Шен: Би эдний бялуу их амттай гээд баахан гайхуулчихсан. Аав аа, та харьж бай. Би удахгүй очино.

Аав: Ээж чинь бүтэн хайрцагийг авсан. Бид хэдэд угаасаа ихэднэ. Найзуудыгаа манайхаар ирээд аваад яв гэж хэл. Хурдан суу.

Шен: Үгүй ээ. Аав аа. Халуунаараа амттай.

Аав: Чи нэг л хачин  байна даа.

Шен: Аан?

Аав: Ээж бид хоёр чинь дугаарлаад зогс гэхээр зогсдоггүй юм байж. Өнөөдөр юу болоо вэ?

Шен: Тийм биш ээ.

Мо: Урагшаа яваад байна.

Шен: Түрүүлээд яв яв. Аав аа. Аав аа, хурдан гэр рүүгээ яв аа. Би удахгүй очино. За юу?

Аав: Үгүй ээ, би дэлгүүрээс юм авах гээд явж байна.

Шен: Аан аан. Тэгвэл хурдан явж юмаа ав.

Аав: За, аяар уулзъя.

Шен: За за. баяртай. Баяртай. Баяртай.

Аав: Болгоомжтой хариарай.

Шен: За за. За. Үнхэлцэг хагарах дөхлөө шд. Яагаад араас цохиж байгаа юм бэ? Аав чамайг мэдчих вий гэж айлаа шд. Чи... Аав аа, дэлгүүр яваагүй юм уу? Яагаад эргээд ирсэн юм? Та...

11-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home