Love me, love my voice-10
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
А: эр, Шеншений ангийн дарга
Гарчиг: Миний дуу хоолой. 10-р анги
Шен: Би Чиан Чинци ч бай, Мо Чинчен ч бай. Миний чин сэтгэл.
Бүгд. Аан... Шеншен. Шеншен.
Шен: Тэр... худлаа хэлээгүй ээ. Ажил ихтэй, завгүй байдаг.
Гит: Тэгвэл өнөөдөр сайн иднэ ээ. Тэгэхгүй бол дахиад хэзээ ч идээ билээ.
Мо: Дараа... Би бодож үзье. Хоёр долоо хоногийн дараа болох уу?
Гит: Нээрэн үү?
Жан: Нээрэн үү?
Мо: Илүү цагаар ажиллах хэрэг гарахгүй бол.
Гит: Тэгвэл тохирлоо.
Г: Хүлээж байя.
Мо: Хоолоо ид.
Жан: Бороо ширүүсээд байх шиг байна.
Мо: Тийм байна.
Гит: Асгарч байна шд. Явж чадахгүй нь дээ. Шөнийн зуушинд юу идэхээ бодъё.
Г: Хөөе.
Мо: Болохгүй ээ. Би өглөө эрт ээлжтэй. Өнөө шөнө харихгүй бол болохгүй.
Гит: Өглөөний ээлж үү?
Мо: Гэхдээ жаахан байж байгаад явж болно. Юу идмээр байна?
Гит: Хүссэнээ хэлж болох юм уу?
Г: Тоглохоо боль. Гадаа бороо асгарч байхад. Яаж дэлгүүр явах юм?
Жан: Хүн төвөг удах юм биш үү?
Гит: Төвөгтэй юу?
Мо: Янжоу маягийг шарсан будаа хийж өгөх үү? Ахиухан хийчихье.
Гит: Болж байна. Тэгье.
Г: Би жаахныг аваад явж болох уу?
Мо: Болно оо. Хийх орц нь хангалттай байх юм бол.
Гит: Янжоугийн шарсан будуунд би ёстой дуртай. Би явж будаа агшаалаа.
Г: Хөөе. Би тусалъя.
Шен: Хоолоо ид л дээ.
Жан: Будаа хаана байгааг мэдэх юм уу?
Шен: Хоол хөрчихнө шдээ.
Мо: Тийм ээ. Хоолоо ид.
Шен: За. Баярлалаа.
Мо: Юунд тэр вэ?
Шен: Тэд нарт сайн хандаж байгаад.
Мо: Чиний найзууд биз дээ? Сүртэй юм биш. Тэгээд ч баяртай идэж байгааг нь хараад надад ч сайхан байна.
Жан: Тэгвэл үнэнээ хэлдэг тоглоом тоглоё. Дарааллаа мэдэхийн тулд хөзөр сугална шүү. Хамгийн том тоотой хөзөр сонгосон нь ялагдана. Тэр хүнээс асуулт асууна. Ямар вэ?
Бүгд: За за. За.
Жан: За. тэгвэл Мо тогоочоос эхэлье.
Мо: За.
Жан: Шеншен. Түр хүлээгээрэй. Клубийн даргын хувиар нэг юм хэлчихье. Өнөөдөр ширүүн бороо орж байгаа болохоор шийтгэх боломж байхгүй. Тэгэхээр зөвхөн үнэнээ хэлнэ гэсэн үг. Зөвхөн үнэнийг.
Г: За.
Мо: Зөвхөн үнэнийг.
Жан: Нэг гэхээр бүгдээрээ хөзрөө үзүүлнэ шүү.
Г: За.
Мо: За.
Жан: гурав, хоёр нэг. Та хоёрын хэн нь эхэлсэн бэ?
Мо: Би эхэлсэн.
Жан: За за. дараагийнх нь. Гурав хоёр нэг.
Г: Шеншен ялагдлаа. Би асууя. Та хоёрын хэн нь нөгөөхдөө илүү сайн бэ?
Гит: Хөөе. Булхайцахгүй шүү.
Мо: Би... юу ч хэлээгүй шд.
Г: За за. би харж үзье. Дахиад.
Жан: Гурав хоёр нэг.
Мо: Би юм уу?
Гит: Анх хаана таарсан бэ?
Мо: Дэлгүүрт.
Г: Дэлгүүр. Дахиад.
Мо: Дахиад.
Жан: Гурав хоёр нэг.
Г: Шеншен. Таарчихлаа.
Шен: Үгүй ээ. Яагаад хамгийн том хөзөр бид хоёрт таараад байгаа юм? Та нар булхайцаад байна шд.
Жан: Шеншен, ялагдлаа хүлээх хэрэгтэй шүү.
Гит: Тийм ээ.
Г: Тийм.
Шен: Би холино.
Мо: Би биш байгаасай.
Шен: За.
Мо: За.
Г: Хар л даа.
Жан: Шеншенд анхны харцаар дурласан уу?
Мо: Тийм.
Бүгд: Мэдсэн юм аа.
Гит: Шеншений ээлж.
Г: Та хоёр үнсэлцсэн үү?
Шен: Мэдээж үгүй.
Мо: Гурав.
Г: Хэзээ үнсэхээр төлөвлөж байгаа вэ? Энэ тухай бодож үзсэн үү? нууцаар ч хамаагүй. Хурдан хэл, хурдан хэл. Хурдан хэл.
Мо: Тэрнийг харж үз л дээ. Энэ удаа шийтгүүлье.
Г: Болохгүй ээ.
Жан: Харин тийм.
Гит: За за. харж үз л дээ. Мо ах манай зочин шд.
Г: Сонсмоор байна шд.
Гит: Янжоугийн шарсан будаагаа бод.
Г: Аан, за яах вэ.
Гит: Чи чадна аа.
Г: Тэгвэл... дуулж чадах уу? Нэгэнд ирсэн юм чинь дуу дуул л даа.
Мо: Би... сайн дуулж чаддаггүй.
Г Гит: Зүгээр ээ.
Жан: Тийм ээ. бид нар шоолохгүй. Тэгээд ч дуучин биш юм чинь хамаагүй.
Г: Тийм ээ, тийм тийм. Ямар ч хамаагүй дуу. Би гитар тоглож өгье.
Гит: Би ч гэсэн тоглоё.
Мо: Хэрэггүй ээ. Би өөрөө тоглоё.
Г: За.
Гит: За.
Мо: Гэхдээ би сайн тоглож чадахгүй.
Жан: Зүгээр ээ.
Мо: Намайг харж үзээрэй.
Бүгд: Зүгээр ээ.
Гит: Зүгээр.
Дуулна:
Г: Энэ чиний зохиосон дуу юу? Тэрэнд хэлсэн юм уу?
*******************
Шен: Уучлаарай. Явах гэж байхад нь төвөг удчихлаа.
Мо: Миний байсан дуу оруулдаг багийг санагдуулчихлаа. Фен Яасоных хэцүү амьдралтай байсан. Анх эмнэлэгт ажиллаж эхлээд... хоолны газарт хоол иддэггүй байсан. Дараа нь... би илүү хоол хийгээд аваачиж өгдөг байсан.
Шен: Тэгвэл тэр азтай юм аа.
Мо: Хөөх. Ширүү бороо улам ширүүсчихэж.
Шен: Хоёр шүхэр байна. Чи минийхийг хэрэглэ. Ийм зурагтай... зүгээр биз дээ.
Мо: Зүгээр ээ. Би явлаа шүү.
Г: Та хоёр ямар харилцаатай юм бэ? Нэг шүхэр ч хэрэглэхгүй.
Шен: Дөнгөж эхэлж байгаа.
Г: Аан. Дөнгөж эхэлсэн? Одоо л үнэнээ хэлэх шив.
Шен: Нуух юм байхгүй ээ.
Г: Байгаа. Чамд сайн гэдэг нь хараажийн илт байна. Чи л нуугаад байгаа болохоос. Ойлгомжтой л доо. Чи бид нараас ичээд байгаа биз дээ?
Шен: Хурдан явъя аа. Чи сүүлчийн автобусанд амжих ёстой. Явъя.
Мо: Болгоомжтой яваарай.
Шен: За.
*******************
Г: Та хоёр ярилц. Би энд хүлээж байя.
Шен: За. Сургууль руу хүргэж, бас бид нарт хоол хийж өгсөнд баярлалаа.
Мо: Хэтэрхий ёсорхуу байгаа юм биш үү?
Шен: Аан?
Мо: Үерхэж байгаа хүмүүс баярлалаа гэж хэлэх хэрэг байна уу? Тэд нарт яагаад миний хэн гэдгийг хэлээгүй юм?
Шен: Хүмүүсийн өмнө нүүрээ харуулдаггүй болохоор чинь... дургүй байх байх гэж бодсон юм.
Мо: Чиний найзууд шд. Өөр.
Шен: Гэхдээ...
Мо: Гэхдээ юу гэж?
Шен: Бид нар... хамт байхаа больчихвол яах юм? Хүмүүст хэн гэдэгээ хэлэх хэрэггүй байх. Яагаад инээгээд байгаа юм?
Мо: Би өнөөдөр чамайг уурлуул юм хийсэн юм уу?
Шен: Үгүй.
Мо: Тэгвэл яагаад... намайг явж ч амжаагүй байхад салах тухай боддог билээ?
Шен: Би... зүгээр л хэлсэн юм. Би... хашир хүн.
Мо: Тэгвэл би дахиад хэлье. Энэ миний чин сэтгэл. Чиан Чинци ч бай, Мо Чинчен ч бай... энэ миний чин сэтгэл...
Шен: Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Энэ талаар удаан бодсон ч гэсэн, сайн мэдэхгүй байна. Надад бүх зүйл зүүд шиг санагдаж байна. Нэг л дасч өгөхгүй. Бас туршлагагүй болохоор... Түрүүний хэлсэн үг зүгээр л асуулт байсан юм. Чамд зөндөө фен байгаа. Чиний хувьд цөөн хүн мэдэх тусам дээр байх. Би ч гэсэн чин сэтгэлээсээ хүсч байна.
Мо: Мэднэ ээ.
Шен: Сүүлчийн галт тэрэг ирж байна. Хурдан харь. Эндээс бороотой үед такси олох хэцүү.
Мо: Тэгвэл очоод мессеж бичээрэй.
Шен: За.
Мо: Хурдан хариу өгөхгүй байвал хагалгааны өрөөнд байгаа гэсэн үг. Эсвэл амбулоторит, эсвэл үзлэг хийж байгаа гэсэн үг. Би уншихаараа хариу бичнэ ээ.
Шен: За.
Мо: Энэ.
Шен: Хэрэггүй ээ. Бид хоёр шүхрээ дундаа хэрэглэчихнэ.
Мо: Миний буух буудал дээр дэлгүүр байгаа. Би тэндээс шүхэр авчихна. Ийм ширүүн бороонд нэг шүхэр хэрэглэвэл та хоёр хоёулаа норно. ш
Шен: За яах вэ.
Мо: Найз чинь хүлээгээд байна. Хурдан оч.
Шен: Явсны чинь дараа.
Мо: За.
Г: Болно оо. Явчихсан.
Шен: Гал тэргэндээ амжихгүй бол уу гэж санаа зовоод.
Г: Аан. Чиан Чинчи ялагдчихлаа.
Шен: Аан?
Г: Чиан Чинци ялагдсан гэж байна. Мо ахдаа чи сайн юм байна.
Шен: Тийм байна уу?
Мо: Метронд суучихлаа.
Г: Явъя аа, явъя. Хурдан явъя. Явъя.
*********************
Ш: Ямар байна? Манай сургууль гоё байгаа биз? Манай сургуулийг үзчихээд магтахгүй юм уу?
Ж: Гоё байна.
Ш: Явахгүй юм байх даа?
Ж: Зөндөө бороо орж байна. Чамайг одоо буулгачихвал чи норчих байх.
Ш: Тэгвэл дахиад жаахан сууж байя.
Ж: За. Би угаасаа завтай байгаа.
Ш: Чи юу хийдэг вэ? Өдөржин манай сургууль дээр өнжөөд, завтай байдаг юм шиг байна.
Ж: Компани ажиллуулдаг болохоор ажлаа өөрөө зохицуулчихдаг юм. Яасан?
Ш: Аан. Юу ч биш ээ. Өөрийнхөө чадварыг магтаж байгаа хүнтэй анх удаа л таарч байна.
Ж: Би тийм чадвартай хүн биш ээ. Манай компани тийм том биш. Гэхдээ жилийн орлого маань хангалттай хүрдэг юм.
Ш: Ийм даруухан биш хүнтэй бас л анх удаа таарч байна. Явах тухай бодож байна уу?
Ж: Үгүй ээ.
Ш: Хуруугаараа хүрдээ тогшоод байхаар чинь л. Би яарахаараа ингэдэг юм.
Ж: Үгүй ээ, үгүй. Би зүгээр л... чамайг их завгүй байдаг байх гэж бодоод. Заримдаа чамд мессеж бичье гэж боддог ч... Жаахан ичээд... саад болох вий гэж айгаад...
Ш: Завгүй биш ээ. завтай. Мессеж бичиж болно.
Ж: Нээрэн үү? За тэгвэл... Би ч гэсэн завтай байдаг юм. Студид л бичлэг хийхгүй бол... бусад үед ихэвчлэн завтай байдаг.
Ш: За. Тэгвэл холбоотой байя.
Ж: Холбоотой байя.
Ш: Юу... Шеншен ирж байна. Баяртай.
Ж: Аан...
Ш: Шеншен. Шеншен.
Шен: Шүхрээ яасан бэ?
Ш: Мартчихаж. Явъя. Зөндөө бороо орж байна.
******************
Эм: Баярлалаа, эмч ээ.
Охин: Баярлалаа, эмч ээ.
Мо: Зүгээр ээ.
Эм: Хөөе. Яаж байгаа юм?
Охин: Царайг нь харах гэсэн юм.
Эм: Уучлаарай.
Мо: Зүгээр ээ.
Эм: Дэггүй хүүхэд шүү.
Мо: Би чамд нэг нууц хэлье. Эмч нар бүгдээрээ адилхан. Нүд нь л өөр байдаг юм. Дараа дахиад эмнэлэгт ирээд, над шиг нүднээсээ бусдыг нь нуучихсан... бас энгэртээ ийм юм зүүчихсэн хүнтэй таарвал... чамайг эмчилж чадна гэсэн үг. За юу?
Эр: Эмч ээ. эмч ээ. Манай хүүхдийг үзээд өгөөч. Гэнэтхэн ухаан алдчихлаа. Юу болсныг мэдэхгүй байна
Эмч: За хурдан оруул.
Эр: За.
Эр3: Юу болоод байна аа? Түрүүнээс хойш хүлээж байхад. Яагаад надаас ч асуухгүй урдуур оруулчихаж байгаа юм?
Эм: Яаралтай өвчтөн. Тэр хүүхэд ухаангүй байгааг та харсан биз дээ?
Эр3: Тэрний хүүхэд минийхээс илүү юм уу? Аан? Бүгд л адилхан ээлжээ хүлээх ёстой биз дээ.
Эр: Уучлаарай, уучлаарай. хүүхэд маань ухаан алдчихаад байна. Урдуураа оруулчих л даа.
Эмч: Алив оръё.
Эм: Аав нь ороод ир.
Эр3: Хөөе. Юу болоод...
Мо: Эхлээд тэр хүүхдэд туслаг л дээ.
Эр3: Чи аль тасгийнх юм? Чиний оролцох хэрэг биш.
Мо: Хүний амь юунаас ч илүү чухал. Ухаангүй байгаа бол амь нь аюулд орсон байж мэднэ.
Эр3:Чи...
Эм: За за. Тэр хүүхэд аюулд орчихоод байна.
Эр3: Тавь.
Эм: Жаахан хүлээчихье. Эхлээд үзүүлэг л дээ.
Эр3: Ээж ээ, та дуугүй байж байж.
Эм2: Тийм ээ, бид нар бүгдээрээ л хүлээж байна. Яаралтай болохоор л түрүүлээд орж байгаа юм.
Эм4:Одоо болно оо. Хүүхдийн эмч дандаа хүн ихтэй байдаг юм. Жаахан хүлээцтэй бай л даа. Лиу эмч шөнийн ээлж эхлэхээс өмнө өнөөдөр өдрийн ээлжинд зуу гаруй хүүхэд үзсэн. Энэ яаралтай өвчтөн. Бүгдээрээ энд зогсох хэрэггүй.
Эр3: Дугаарлах ч үгүй шүү.
Эм4: За. тар тар... Тарцагаа. Мо эмч ээ, та энд юу хийж байгаа юм?
Мо: Энд үзлэг хийхээр ирсэн юм. За, би ажилдаа орлоо.
Эм4: За.
*****************
Шен: Юу болоо вэ, та хоёр?
Ш: Наанаа суу.
Шен: За.
Ч: Чамд бид хоёрт хэлэх юм алга уу?
Ш: Боломж хүлээхгүй шүү.
Шен: Би... тэр бид хоёр...
Ч: Хэн? Нэрийг нь хэлчих.
Ш: Нэртэй биз дээ? Хэлчих.
Шен:
Ч Ш: Хэлчих.
Шен: Бид хоёр үерхэж байгаа.
Ч: Миний хацрыг чимх дээ. Би итгэхгүй байна.
Ш: Үнэн. Ёоёо л доо. Шеншен.
Ч: Би чиний фен боллоо.
Ш: Ингээд ганц бие байхаа болилоо.
*************************
Лө: Үнэн юм уу.
Эм: Үнэн.
Лө: Тэгсэн гэж үү?
Эм: Тийм.
Лө: Янзтай. Яг чиний тухай ярьж байлаа. Өнөөдөр хүүхдийн тасаг дээр сайн үйлс хийсэн гэж сонслоо. Зүгээр үү?
Мо: Зүгээр ээ. Хүүхдийн тасаг дээр санаа нь зовсон эцэг эхчүүд дүүрэн байна. Зарим хүмүүс уурлах нь аргагүй.
Эм: Энэ жил тэдний тасагт эмч дутагдалтай байгаа гэж сонссон. Цөөхөн эмчтэй байгаа. Хүүхдийн эмч байхгүй болчихвол тэр хүмүүс эмч ямар хэрэгтэйг ойлгох байлгүй.
Лө: Бүгдэд нь л хэцүү байна.
Эм: Та хоёр хоолоо идээгүй биз дээ? Одоо завтай байгаа дээрээ хоолоо идсэн нь дээр шүү.
Лө: Сайхан санаа байна.
Мо: Хэрэггүй. Би чамд хоол авчирсан. Энд халаачихсан. Аваад ид.
Эм: Тэгвэл хоолоо ид. Би явлаа.
Лө: За.
Эм: Мо эмч ээ, би явлаа.
Мо: За.
Лө: Мо эмчийн хоолыг идэж байгаа болохоор хоол идэлгүй байж байсан нь болж. Нээрэн, наад өвчтөний түүхээ нэг хараад өгөөч? Намайг идэж байх хооронд. Яасан бэ?
Мо: Зүгээр ээ. Ханиад хүрэх гэж байх шиг байна.
Лө: Ханиад аа? Яасан бэ, зүгээр үү? Байж бай. Би ханиадны эм олоод өгье. Эмч хүн байж эрүүл мэнд чухал гэдгийг мэдэхгүй юу? Би найруулаад өгье.
Мо: Баярлалаа.
Лө: Зүгээр ээ.
******************
Мо: Яасан бэ?
Ж: Ярилцъя.
Мо: Чи ярь. Би сонсъё.
Ж: Чи бүр энд ирэхээ болилоо. Удахгүй танихгүй хүмүүс шиг болох нь.
Мо: Чи ярь, би сонсъё.
Ж: За яах вэ. Чи Шеншенмантай хэдэн удаа уулзсаныхаа дараа эргүүлж эхэлсэн бэ? Гэнэтийн байсан уу? Би хайр дурлалын тал дээр яаралгүй, эхлээд сайн мэддэг болсон нь дээр гэж бодож байна. Тийм биз дээ?... Юу бодож явдагийг нь мэдэх хэрэгтэй биз дээ? Тийм үү? Жишээлбэл Хайрын тухай юу гэж боддог... Юуг үнэлдэг гээд л... хэтийн төлөв нь юу вэ гээд л. Иймэрхүү юмыг нь мэддэг байх хэрэгтэй биз дээ? Бас эцэс эхдээ яаж ханддагийг нь, хүүхдэд хайртай үгүйг нь. Бас амьтанд хайртай юу гээд... Хэтэрхий яарах хэрэггүй байх, тийм үү? Юунд дуртайгаас гадна юунд дургүйг нь мэдэх хэрэгтэй. Хэтэрхий булчинлаг хүмүүст дургүй юу гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Эсвэл онигор эрчүүд таалагддаг үгүйг нь... Эсвэл ахимаг насны эрчүүд таалагддаг үгүйг... эсвэл...
Мо: Чи хүнд сайн болчихоо юу?
Ж: Аан? Үгүй ээ. Сайн болоогүй. Чиний тухай ярьж байна шд.
Мо: Итгэлгүй байгаа бол жаахан харзнаад үз.
Ж: Өнөөдөр ярья л даа. Дахиад жаахан. Аан? Хурдал. Битгий унт л даа. Цаг эрт байна шд.
Мо: За за. Ярилцъя. Ярилцъя. Хэтийн төлөв.
Ж: Хэрэггүй ээ. унтъя. Ярихаа болилоо.
***************
Ч: Босоорой. Босоорой. Манай найз залуу амттангаар дайлна гэж байна. Энийг чамд.
Ш: Хөөх. Ямар их юм.
Ч: Шеншен. Энэ чинийх.
Шен: Баярлалаа.
Ш: Чамайг найз залуутай чинь харахаар хайр дурлалд итгэх итгэл төрдөг шүү.
Ч: Чи ч гэсэн дурламаар байна уу? Тэгвэл хурдан найз залуутай бол л доо. Хайр дурлал баяр баяслыг авчирдаг юм.
Шен: Одоо ажил нь тарчихсан байх. Яагаад мессеж бичихгүй байна аа?
****************
Ж: Сэрээрэй. Арав болчихож. Хурдан бос.
Мо: Надад халуун ус хийгээд өгөөч.
Ж: Яасан бэ?
Мо: Бие өвдөөд байна.
Ж: Ханиад хүрчихсэн юм уу? Хөнжлөө нөмрөхгүй яасан юм?
Мо: Дараа өөрийнхөө өрөөнд унтаж бай. Тэгвэл би хөнжлөө нөмөрнө.
Ж: Ус аваад ирлээ.
Мо: Баярлалаа.
Ж: Халуунтай байна. Эмнэлэгт хүргээд өгөх үү?
Мо: Зүгээр ээ. жаахан хэвтээдэхье. Өнөөдөр би ажиллахгүй. Өвчтэй гээд чөлөө авчихсан. Сайжрахгүй бол маргааш ажил дээр очихоороо үзүүлчихнэ ээ.
Ж: За яах вэ. Усаа сайн уу. Чамд эм байгаа юу?
Мо: Байгаа.
Ж: Тэгвэл би зохиолоо уншлаа. Хэрэг болбол дуудаарай.
Мо: За.
Ж: Дулаан хуч.
***************
Ш Ч: Юу бодож байгаа юм?
Ш: Хараад байгаарай. Миний шүтээнтэй үерхэж эхэлснээсээ хойш өөр юу ч бодохоо больж.
Ч: Харин тийм. Өөр хүн ч олж харахаа больж.
Ш: Дурлахаараа ухаанаа алдаж болохгүй.
Ч: Өөрийгөө мартаж болохгүй.
Ш: Аюултай шүү.
Ч: Гү Шен, найз аа.
Шен: Унтаад ажлаасаа хоцорчих вий гээд л тэгж байна. Мессеж бичих үү, болих уу гэж бодож байна.
Ч Ш: Аан... аан аан аан.
Шен: Утсаа харахаа болилоо.
Ш: Болохгүй ээ. Найз залуугаа хурууныхаа завсраар алдчихвал яана?
Ч: Харин тийм. Тэгвэл хайран юм.
Ш: Чамд сайн байдаг байх даа.
Ч: Харин тийм.
Шен: Та хоёр юу хүсээд байгаа юм?
Ш: Мэдээж Шеншенийг жаргалтай байгаасай гэж хүсч байна.
Ч: Мэдээж.
Ш: Хаачих нь вэ? Чиан багштай уулзах гэж байгаа байх.
Ч: Тэгж л таарна.
Шен: Номын сан руу явлаа. Мартаа юу? Багшид ном цэгцлэхэд нь тусална гэж амалсан шд.
Ш: Нээрэн тийм. Шеншен, хүлээгээрэй.
*****************
Мо: Жоу Жен. Жоу... Жоу Жен?
Шен: Энэ хоёр номыг ч гэсэн тийш нь. Баярлалаа.
Эр: За.
Ш: Нээрээ, Шеншен. Чиний дипломын ажил юу болж байна?
Шен: Бараг дуусч байгаа. Жаахан засвар хийнэ. Одоохондоо яаж засахаа мэдэхгүй л байна.
Ш: Нээрээ юу? Манай шилдэг оюутан бас эргэлзэх үе байдаг байжээ.
Эр: Шиаошин.
Ш: Аан?
Эр: Энн номыг хаана тавихыг хэлээд өг дөө.
Ш: За. Бүр мартчихаж. Алийг?
А: Хөөе.
Шен: Аан?
А: Чамайг өнөөдөр ирэхгүй нь л гэж бодлоо.
Шен: Багшийн даалгасан ажил шд. Ирэхгүй бол болохгүй.
А: Дипломын ажил чинь гацчихсан гэсэн үү?
Шен: Тийм.
А: Чамайг завтай бол хоёулаа ярилцаж болох юм.
Шен: За.
А: Өнөөдөр ямар вэ? Би өнөөдөр...
Гит: Чи зүгээр үү?
Шен: Би бодож үзээд чамд мессеж бичье.
А: За. Би хүлээж байя.
Шен: За. Баяртай... Сайн байгаа. Яасан?
Гит: Вейбо дээр юм тавихгүй байхаар чинь л. Хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс болсон юм бол уу гэж бодоод...
Шен: Аан?
Гит: Алдартай хүнийг шүүмжлэл дагадаг. Тэсээрэй, Шеншенман.
Шен: Аан?
Эм: Мэргэжлийн талаас нь аваад үзвэл Шеншенманы зохиосон хөгжим яах вэ дээ л. Тэрнийг яагаад магтаад байгааг ойлгохгүй юм. Чиан Чинци тэрнийг магтсан гэхээр итгэхгүй байна. Арай ч дээ.
Ш: Яасан бэ? Бие чинь зүгээр үү?
Шен: Аан. Зү-зүгээр ээ. Өлссөнөөс болсон байх.
Ш: Тэгвэл явж хоол идье. Нээрэн. Түрүүн ангийн дарга чамтай ярилцаж байсан. Юу гэж байна?
Шен: Аан. Дипломын ажил асууж байсан.
Ш: Аан. Дипломын ажил уу?
Шен: Хоол идье. Хоол идье. Гэдэс цатгалан бол санаа зовохгүй. Өнөөдөр татсан гахайн мах, гоймонтой хоол идмээр байна.
Ш: Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Үгүй ээ. Чи нэг л биш байна. Хэн уурыг чинь хүргэсэн юм? Надад хэлчих. Би хариуг нь аваад өгье.
Шен: Таагүй сэтгэгдэл уншаад, сэтгэл санаа жаахан тийм байна. Ийм жаахан л...
Ш: Интернэтэд хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг хэлж байна уу?
Шен: Хөөе.
Ш: Шеншен.
Шен: Энийг байранд нь тавьчих. Би утсаар ярьчихаад ирье.
Ш: Би би...
Шен: Байна уу?
Мо: Би унтаад одоо л сэрж байна. Гүйцэт сэрээгүй л байна. Дахиад хоёр цаг унтчихаад, чам руу залгая. За юу?
Шен: Өвдөө юу?
Мо: Мм...Хоолой жаахан хорсоод, халуунтай байна.
Шен: Халуун уу? Халуунаа үзсэн үү?
Мо: Үзсэн.
Шен: Тэгвэл дахиад жаахан унтчих. Сайн амар.
Мо: Сэрэхээрээ залгана аа.
Шен: Аан. Баяртай.
Ш: Шеншен. Хүмүүсийн бичсэн юмнаас болж гомдох хэрэггүй.
Шен: Аан? Зүгээр ээ. би явах хэрэгтэй болчихлоо.
Ш: Аан?
Шен: Эндхийн ажил бараг дуусчихсан. Дуусгачихаад яваарай.
Ш: Хөөе. Би... номнууд...
********************
Шен: Унтаж байгаа байх.
Эм: Охин минь. Яасан? Нууц үгээ мартчихаа юу?
Шен: Тийм. Найз залуу маань унтаж байгаа. Залгавал сэрчих байх гэж айгаад.
Эм: Хурдан ор.
Шен: Баярлалаа. Эгч ээ, би танд тусалъя.
Эм: Баярлалаа.
Шен: Баярлалаа, баярлалаа.
Эм: Баярлалаа. Хэдэн давхар вэ?
Шен: Би ч гэсэн 16 давхарт гарна.
Эм: Тийм үү? Найз залуу чинь хэн юм? Нөгөө ярих дургүй Мо эмч биш биз? Сайн эмч шүү. Ирчихлээ.
Шен: За.
Эм: Нааш нь өгчих. Манайх энэ хаалга.
Шен: Зүгээр ээ. Би хүргээд өгье.
Эм: Баярлалаа. Нааш нь өгчих.
Шен: За. Эгч ээ, болгоомжтой.
Эм: Хурдан Мо эмч дээр оч. Баярлалаа.
Шен: Баяртай. Халуураад ухаангүй байгаа юм бол уу?
Мо: Яагаад хүрээд ирээ вэ?
Шен: Зүгээр үү?
Мо: Наашаа ор л доо.
Шен: За.
Мо: Энд шаахай байна. Би өрөөндө орлоо. Нимгэн хувцастай болохоор.
Шен: За. Бие чинь муу байна уу? Эмнэлэг рүү явах уу? Хэвтээд амарч бай. Би яваад халуун ус аваад ирье.
Мо: Юбкатай даарахгүй байна уу?
Шен: Өглөө гарахад дулаахан байсан. Даарахгүй байна.
Мо: Би биеийн тамирын өмд аваад өгөх үү? Манай халаалт сайн биш. Сэрүүхэн байгаа.
Шен: Чи хурдан хэвтээд амарч бай. Чи өвдсөн болохоор намайг тоох хэрэггүй. Энэ эмийг уусан уу? Яагаад халуун нь буудаггүй билээ?
Мо: Гар чинь хүйтэн байна. Эртээд чамд хэлье гэж бодож байсан юм. Өвөл битгий байнга юбка өмсөж бай. Эрүүл эндэд чинь муу. Дулаахан хувцаслах хэрэгтэй. Аан?
Шен: За. Алчуур чинь ямар өнгөтэй вэ? Норгоод толгой дээр чинь тавиад өгье.
Мо: Цагаан... Өрөөнд хамт байвал халдаж магадгүй. Тэгэхээр... нөгөө өрөөнд сууж бай...
Шен: Зүгээр ээ. Хажууд чинь байж байя.
Мо: Үгэнд ор.
Шен: Би чамайг харахаар ирсэн.
Мо: Би эмч хүн. Үгэнд ор.
Шен: Энэ... алчуур...
Мо: Би аяар тавьчихна аа...
Шен: Даанч өлсөөд байсан юм аа. Амттай юм аа. Сэрчихсэн үү.
10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home